124
ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ 2009.01.30 Дугаар 01 Улаанбаатар хот “Таван толгой транс” ХХК-нд холбогдох 210911 тоот актын тухай Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд Б.Эрдэнэбаатар, О.Цогт, Ж.Халзанбанди, О.Тэнгис, А.Баянмөнх, М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 01 дугаар сарын 30-ны єдєр хийж, УТОХГ-ын татварын улсын байцаагч С.Энхбат, А.Баатархүү, Б.Должиндэмбэрэл нарын “Таван толгой транс” ХХК-ийн 2005-2006 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2007 оны 10 сарын 15-ны өдрийн 210911 тоот актаар 9 535 709,9 мянган төгрөгийн зөрчилд 2 317 600,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв. “Таван толгой транс” ХХК-ийн өмгөөлөгч Т.Баярсайхан тус Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн: Татварын улсын байцаагчдын тавьсан 210911, тоот актын хууль зүйн үндэслэлийн тухайд: -210911 тоот актыг тус компанийн эрх бүхий албан тушаалтанд гардуулалгүй ажилтанд өгсөн. 2007/27 тоот актыг тус компанид дээрх актын хамт ирүүлээгүй ба үүнийг компанийн нягтлан бодогч факсаар хүлээн авсан байна. Актуудад татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга танилцан, гарын їсэг зурж баталгаажуулах ѐстой байтал эдгээр актуудад ийнхүү баталгаажуулсан ямар ч баримт, тэмдэглэгээ байхгүй байна. УТОХГ-ын хэлтсийн дарга Ш.Цэрэндоржийн 2007 оны 10 сарын 31-ний өдрийн 3/499 дугаартай албан тоотод “Татварын улсын байцаагчийн 210911, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2007/27 тоот актуудыг хүргүүллээ” гэсэн байдаг боловч энэ нь уг актуудыг гардуулсан гэсэн нотолгоо биш юм. Үүнээс болоод Татварын ерөнхий хуулийн 10-р зүйлийн 10.5-д “...Актыг зөвшөөрөхгүй тохиолдолд тайлбараа бичгээр гаргаж өгнө.”, 12-р зүйлийн 12.2-т “татварын албаны шалгалтын акттай танилцах”, 12.3-т “татвар ногдуулалт, төлөлт, шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх”, 12.6-д “татварын алба, түүний байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий төрийн захиргааны байгууллага болон шүүхэд хууль тогтоомжийн дагуу гаргах...” гэсэн татвар төлөгчийн эрх ноцтой зөрчигдөж, эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн байна. Эдгээр актыг 2007 оны 10 сарын 15-ны өдөр тавьсан тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу энэ харилцааг зохицуулж байсан ТНТХТТХТХуулийг /2002/ баримтлана. Уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Татварын байцаагчийн акт, дүгнэлт нь түүнийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Татварын байцаагч татвар төлөгчид акт дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Акт, дүгнэлттэй татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга танилцан, гарын үсэг зурж баталгаажуулна. Акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэл дугаартай байна” гэж заасан. Гэтэл актыг гардуулсан тухай тэмдэглэл огт байхгүй тул эдгээр нь хуулийн хүчин төгөлдөр акт биш байна. 1. 210911 дугаартай актыг тус компанийн ажилтанд өгсөн ба эрх бүхий албан тушаалтанд 2007 оны 11дүгээр сарын 25-ны өдөр хүрчээ. Ийнхүү ЗХХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ...”дээд шатны захиргааны байгууллага,

2009 Oni Togtool

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.01.30 Дугаар 01 Улаанбаатар хот

“Таван толгой транс” ХХК-нд холбогдох

210911 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд

Б.Эрдэнэбаатар, О.Цогт, Ж.Халзанбанди, О.Тэнгис, А.Баянмөнх, М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 01 дугаар сарын 30-ны єдєр хийж, УТОХГ-ын татварын

улсын байцаагч С.Энхбат, А.Баатархүү, Б.Должиндэмбэрэл нарын “Таван толгой транс”

ХХК-ийн 2005-2006 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2007 оны 10

сарын 15-ны өдрийн 210911 тоот актаар 9 535 709,9 мянган төгрөгийн зөрчилд 2 317 600,1

мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Таван толгой транс” ХХК-ийн өмгөөлөгч Т.Баярсайхан тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Татварын улсын байцаагчдын тавьсан 210911, тоот актын хууль зүйн үндэслэлийн

тухайд: -210911 тоот актыг тус компанийн эрх бүхий албан тушаалтанд гардуулалгүй

ажилтанд өгсөн. 2007/27 тоот актыг тус компанид дээрх актын хамт ирүүлээгүй ба үүнийг

компанийн нягтлан бодогч факсаар хүлээн авсан байна. Актуудад татварын албаны хяналт

шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга танилцан, гарын їсэг зурж баталгаажуулах ѐстой

байтал эдгээр актуудад ийнхүү баталгаажуулсан ямар ч баримт, тэмдэглэгээ байхгүй байна.

УТОХГ-ын хэлтсийн дарга Ш.Цэрэндоржийн 2007 оны 10 сарын 31-ний өдрийн

3/499 дугаартай албан тоотод “Татварын улсын байцаагчийн 210911, НӨАТ-ын ногдуулалт,

төлөлтийг баталгаажуулсан 2007/27 тоот актуудыг хүргүүллээ” гэсэн байдаг боловч энэ нь

уг актуудыг гардуулсан гэсэн нотолгоо биш юм. Үүнээс болоод Татварын ерөнхий хуулийн

10-р зүйлийн 10.5-д “...Актыг зөвшөөрөхгүй тохиолдолд тайлбараа бичгээр гаргаж өгнө.”,

12-р зүйлийн 12.2-т “татварын албаны шалгалтын акттай танилцах”, 12.3-т “татвар

ногдуулалт, төлөлт, шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх”, 12.6-д “татварын

алба, түүний байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий

төрийн захиргааны байгууллага болон шүүхэд хууль тогтоомжийн дагуу гаргах...” гэсэн

татвар төлөгчийн эрх ноцтой зөрчигдөж, эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн байна.

Эдгээр актыг 2007 оны 10 сарын 15-ны өдөр тавьсан тул тухайн үед хүчин төгөлдөр

мөрдөгдөж байсан буюу энэ харилцааг зохицуулж байсан ТНТХТТХТХуулийг /2002/

баримтлана. Уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Татварын байцаагчийн акт, дүгнэлт нь

түүнийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Татварын

байцаагч татвар төлөгчид акт дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Акт,

дүгнэлттэй татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга танилцан,

гарын үсэг зурж баталгаажуулна. Акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэл дугаартай байна” гэж

заасан.

Гэтэл актыг гардуулсан тухай тэмдэглэл огт байхгүй тул эдгээр нь хуулийн хүчин

төгөлдөр акт биш байна.

1. 210911 дугаартай актыг тус компанийн ажилтанд өгсөн ба эрх бүхий албан

тушаалтанд 2007 оны 11дүгээр сарын 25-ны өдөр хүрчээ.

Ийнхүү ЗХХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...холбогдох захиргааны актыг хүлээн

авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ...”дээд шатны захиргааны байгууллага,

Page 2: 2009 Oni Togtool

албан тушаалтанд гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу гомдлоо 2007 оны 12 сарын 20-

нд Маргаан таслах зөвлөлд гаргасан байна.

2. Татварын эрх зүйн харилцаа нь өөрөө нарийн төвөгтэй харилцаа бөгөөд актыг

гардаж авахгүйгээр гомдол гаргах боломжгүй юм.

Татварын улсын байцаагчийн актад: “Импортоор 2005 онд оруулж ирсэн автомашин,

тоног төхөөрөмжийн хилийн үнэлгээг 8 189 295.6 мянган төгрөгөөр бууруулан НӨАТ-ыг

дутуу ногдуулсан нь НӨАТТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д: “Энэ хуульд өөрөөр заагаагүй

бол дор дурьдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.

5.1.4. Улсын нутаг дэвсгэрт худалдах, хэрэглэх буюу ашиглах зорилготой импортлосон бүх

төрлийн бараа” гэж заасныг зөрчсөн гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн

зөвшөөрөхгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /1998/ 12 дугаар зүйлийн 12.1-д:

“Энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу импортын бараанд нэмэгдсэн өртгийн албан

татвар ногдуулах, төлүүлэх үйл ажиллагааг гаалийн байгууллага гаалийн татварын адил

хариуцна.” гэж зааснаас үзэхэд ҮТЕГ-ын татварын улсын байцаагчид гаалийн байгууллагын

нэгэнт ногдуулан төлүүлсэн татварыг хянан шалгаж татварын өр төлбөр тогтоох эрх

хэмжээгүй байна.

Мөн Гаалийн тарифын тухай хуулийн /1996/ 12 дугаар зүйлийн 12.1-д: “Гаалийн

үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодит үндэслэлтэй тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага

шалгаж шийдвэрлэнэ.” гэж заасан байтал татварын улсын байцаагчид “Импортоор 2005 онд

оруулж ирсэн автомашин, тоног төхөөрөмжийн хилийн үнэлгээг 8 189 295.6 мянган

төгрөгөөр бууруулан …” гэсэн эрх хэмжээнээсээ хэтэрсэн дүгнэлтийг хийжээ.

Түүнчлэн Гаалийн тарифын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д: “Гаалийн

байгууллага гаалийн болон бусад татварыг татвар төлөгчөөс хурааж авна.”, Гаалийн тухай

хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т: “гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах”

гаалийн байгууллагын үндсэн үүрэг гэж заасан.

Эндээс үзэхэд гаалийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд нэгэнт ногдуулан

төлүүлсэн татвар төлөлт, ногдуулалтын байдлыг шалгах эрх ҮТЕГ-т байхгүй байх ба

Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.15-д заасны дагуу гаалийн болон бусад

татвар, хураамжийн ногдуулалт, барагдуулалт зөв эсэхийг шалгах нь гаалийн удирдах төв

байгууллагын даргын бүрэн эрх байна гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Таван толгой транс ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийг шалган тогтоосон 2007

оны 10 сарын 15-ны өдрийн татварын улсын байцаагчийн 210911 тоот акт болон нэмэгдсэн

өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2007/27 тоот актыг 2007

оны 11 сарын 01-ний өдөр 3/499 тоот албан бичгийн хамт тус компанийн бичиг хэргийн

ажилтан Дэмбэрэлсүрэнд гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байна. ТНТХТТХТХуулийн

28 дугаар зүйлийн 28.2 “...акт, дүгнэлтэнд татварын албаны хяналт, шалгалт хариуцсан

хэлтэс, тасгийн дарга танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулна....” гэж заасны дагуу

УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга үлдэх хувь дээр гарын үсэг зурж

баталгаажуулсан төдийгүй 2007 оны 10 сарын 31-ний өдрийн 3/499 тоотоор актуудыг

хүргүүлсэн нь хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Татварын улсын байцаагчид 210911 тоот актаар Иточу корпорациас импортоор

оруулж ирсэн автомашин, тоног төхөөрөмжийн хилийн үнэлгээг бууруулан НӨАТ дутуу

ногдуулсан гэх 8 189 295,6 мянган төгрөгийн зөрчилд

1 228 394,3 мянган төгрөгийн нөхөн татвар, 614 197,2 мянган төгрөгийн хүү бүгд 1 842 591,5

мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь НӨАТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1

“Нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа, ажил үйлчилгээг импортлосон болон борлуулсан

тухай бүрт ногдуулна.”, 7 дугаар зүйлийн 7.1 “Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан

татвар тооцох үнэлгээг Монгол улсын Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу

тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой албан татвар болон бусад

татварыг нэмж тодорхойлно.”, “Гаалийн тарифын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4

Page 3: 2009 Oni Togtool

“гаалийн үнэ гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах

зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлогдох үнийг хэлнэ.” гэсэн заалтуудын дагуу Иточу

корпорациас худалдан авсан машин, тоног төхөөрөмжийг нягтлан бодох бүртгэлийн

зорилгоор бүртгэсэн үнээр биш гаалийн байгууллагын тодорхойлсон үнэ дээр үндэслэж

ногдуулах байтал энэ хуулийн заалтыг зөрчиж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан

нь хууль бус байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Энэ

хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу импортын бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар

ногдуулах, төлүүлэх үйл ажиллагааг гаалийн байгууллага гаалийн татварын адил хариуцна.”

заалтаар нэгэнт гаалийн байгууллага өөрсдөө тодорхойлсон гаалийн үнэнд үндэслэж

нэмэгдсэн өртгийн албан татвар тогтоож байгаа нөхцөлд татвар төлөгч Таван толгой ХХК-

ийг татвараас зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс түүнд Татварын ерөнхий

хуулийн 13.1.3 дахь заалтаар гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр татвар ногдох орлого,

орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг бууруулсан гэсэн нь нотлогдохгүй байна.

Нөгөө талаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2008 оны 6

дугаар сарын 30-ны өдрийн 33 тоот тогтоолоор татвар ногдох их хэмжээний эд хөрөнгийн

чанар, үнийг бууруулан гаальд мэдүүлж татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэргийг

хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд энэ асуудлаар Гаалийн Ерөнхий Газарт албан тоот явуулах нь зүйтэй гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

УТОХГ-ын татварын улсын байцаагчдын тогтоосон 2007 оны 10 сарын 15-ны

өдрийн 210911 тоот актын ТОГТООХ хэсгийн

1/ 1 дэх заалтын 8 871 387,5 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан

1 456 490,4 мянган төгрөгийн нөхөн татвар, 728 245,3 мянган төгрөгийн хүүгээс

8 189 295,6 мянган төгрөгийн зөрчилд ногдох 1 228 394,3 мянган төгрөгийн нөхөн татвар,

614 197,2 мянган төгрөгийн хүүг хасч тооцохоор тогтоосугай.

2/ 2 дахь заалтыг 1346414,3 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 360 960,5 мянган

төгрөгийн нөхөн татвар, 114048,4 мянган төгрөгийн хүү нийт 457008,6 мянган төгрөгийн

төлбөр төлүүлэхээр гэж өөрчилсүгэй.

Page 4: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.01.30 Дугаар 02 Улаанбаатар хот

“Таван толгой транс” ХХК-нд холбогдох

НӨАТ-ын баталгаажуулалтын 2007/ 27 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд

Б.Эрдэнэбаатар, О.Цогт, Ж.Халзанбанди, О.Тэнгис, А.Баянмөнх,

М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 01 дугаар сарын 30-ны єдєр хийж, “Таван

толгой транс” ХХК-ийн 767 731,0 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын

илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийн дагуу Улсын төсвийн орлого хяналтын газрын

татварын улсын байцаагч С.Энхбат, А.Баатархүү, Б.Должиндэмбэрэл нар 2006 оны

нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2007 оны 10

сарын 15-ний өдрийн № 2007/27 тоот актаар буцаан авах НӨАТ-ын татварыг 581 795,9

мянган төгрөгөөр бууруулж 185 935,1 мянган төгрөгийг төсвөөс буцаан авахаар нэмэгдсэн

өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт тогтоосныг эс

зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Таван толгой транс” ХХК-ийн өмгөөлөгч Т.Баярсайхан тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 9337 тоот гэрчилгээнд “тус компанийн

2006 оны 4-р сарын 11-ний өдрийн 02/05 тоот өргөдөл, ҮТЕГ-ын Татвар Хураалт

Үйлчилгээний хэлтсийн дарга О.Цогтын 2006 оны 11 сарын 30-ны өдрийн “НӨАТ

төлөгчөөр бүртгэх тухай” 4/1689 тоотыг үндэслэн 2006 оны 05 сарын 01-ний өдрөөр

бүртгэв” гэсэн өөрчлөлт хийсэн байтал татварын улсын байцаагчид нь нэмэгдсэн өртгийн

албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаараа 2006 оны 10 сарын 24-

нөөс 2006 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын

ногдуулалт, төлөлтийг шалгасан байна.

Иймд НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2006 оны 5 сарын 01-ээс эхлэн НӨАТ-ын

буцаан авалт хийгдэх ѐстой байсан ба уг хугацааны баталгаажуулалтыг хийгээгүй байна.

Татварын улсын байцаагчдын тавьсан 2007/27 тоот акт нь маргаан бүхий захиргааны

акт байх бөгөөд энэ нь тус компанийн эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул

ЗХХШТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д: “Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн

этгээдийн эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол энэ хуулийн 6.1.-д

заасан захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа,

эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох

хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана.” гэж заасны дагуу эдгээр актыг бүхэлд нь

хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Таван толгой транс ХХК нь Их Британий харьяа Виржин арлын хуулийн этгээд

“КАЛЕ ФЮЧЕ ИНТЕРНЕЙШНЛ” ХХК-тай 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийсэн

нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

2006 оны 01 сарын 27-ны өдөр нүүрсний төлбөр 632 708,9 ам доллар нэхэмжилсний

дагуу 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Голомт банкаар орж ирснийг урьдчилж орсон

орлого дансанд бүртгэн авсан байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн

9.6-д заасан татвар ногдох орлогыг олсон байна.

Page 5: 2009 Oni Togtool

Тус компани нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2006 оны 4 дүгээр сарын 12-

ны өдөр 924,74 тн нүүрс ачуулж 41,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ. 2006 оны 4 дүгээр

сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст нэмэгдсэн өртгийн албан татвар

төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулан 2006

оны 10 сарын 24-ний өдөр бүртгэн гэрчилгээ олгосон байна. Энэ асуудлаар тус компани нь

2006 оны 11 сарын 21-ны өдрийн 04/80 тоотоор ҮТЕГ-ын Татвар хураалт, үйлчилгээний

хэлтэст албан бичгээр хандан 2006 оны 11 сарын 30-ны өдрийн 4/1689 тоотоор “...2006 оны

05 дугаар сарын 01-ний өдөр НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн гэж тооцож НӨАТ-ын тайланг

нөхөн хүлээн авах нь зүйтэй” гэсэн хариу өгсөн.

Улсын бүртгэлийн алба 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр НӨАТ төлөгчийн

гэрчилгээнд “тус компаний 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02/05 тоот өргөдөл ...

2006.05.01-ний өдрөөр бүртгэв.” өөрчлөлт оруулснаар тус компани нь НӨАТ-ын тайланг

2006 оны 05 дугаар сарын 01-нээр тооцон гаргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 “Нэмэгдсэн

өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа

үйлдвэрлэж, ажил үйлчилгээ үзүүлэн орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл

ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 10,0 сая төгрөгт хүрсэн өдрийг”, хуулийн 4

дүгээр зүйлийн 4.2 “Энэ хуульд заасны дагуу аливаа этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар

төлөгч болсон өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх өргөдлөө харьяалах

татварын албанд өгнө.” 4.3 “ ...иргэн хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш

ажлын 3 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж гэрчилгээ

олгоно.”

Татварын Ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 “Татвар ногдох орлогыг

нэхэмжилсэн, падаан бичигдсэн, төлбөр хийгдсэн өдрийн аль түрүүчийнхээр нь тооцно...”

гэсэн заалтаар “Таван толгой транс” ХХК-ийг 2006 оны 05 сарын 01-нээс нэмэгдсэн өртгийн

албан татвар төлөгчөөр бүртгэх, татварын улсын байцаагчид бүртгэгдсэн өдрөөс НӨАТ-ын

илүү төлөлтийг шалган баталгаажуулах нь зүйтэй гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч С.Энхбат,

А.Баатархүү, Б.Должиндэмбэрэл нарын шалгаж тогтоосон 2007 оны 10 сарын 15-ний

өдрийн № 2007/27 тоот актыг хүчингүй болгосугай.

Page 6: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.01.30 Дугаар 03 Улаанбаатар хот

“Монгол корпорейшн” ХХК-нд холбогдох

НӨАТ-ын баталгаажуулалтын 2008/ 52 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд

Б.Эрдэнэбаатар, О.Цогт, Ж.Халзанбанди, О.Тэнгис, А.Баянмөнх, М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 01 дугаар сарын 30-ны єдєр хийж, “Монгол корпорейшн”

ХХК-ийн 283 982,0 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг

буцаан авах хүсэлтийн дагуу Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын

байцаагч Б.Должиндэмбэрэл, Ц.Хандаа нар 2003-2007 оны нэмэгдсэн өртгийн албан

татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2008 оны 10 сарын 14-ний өдрийн №

2008/52 тоот актаар буцаан авах НӨАТ-ын татварыг 464 530,1 мянган төгрөгөөр бууруулж

180 548,1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар тєлїїлэхээр акт тогтоосныг эс

зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Монгол корпорейшн” ХХК-ийн дэд захирал С.Батмөнх тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Манай компани 2007 оны 12 сарын 31-ны байдлаар 283,9 сая төгрөгийн НӨАТ-ын

илүү төлөлттэй байсан. Бид энэхүү илүү төлөлтөө баталгаажуулах хүсэлтийг гаргаснаар

Татварын улсын байцаагч Ч.Хандаа, Б.Должиндэмбэрэл нар манай НӨАТ-ын илүү

төлөлтийг шалгаж, 180,5 сая төгрөгийн дутуу төлөлттэй байхаар гаргасан байна.

Бид дараахь шалтгааны улмаас энэхүү дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үүнд:

1.Бид орон сууцны барилга барьж байсан бөгөөд 2,9 тэрбум төгрөгийн өртөгтэй

дуусаагүй барилгыг 2006 оны 6-р сард “Суруга Монгол” ХХК-д 3,4 тэрбум төгрөгөөр

шилжүүлсэн. УИХ-аас 2005 оны 8 дугаар сарын 15-нд баталсан хуулийн дагуу борлуулалт

нь НӨАТ-аас чөлөөлөгдөх ѐстой. Иймээс бид НӨАТ-ын өглөг тооцоогүй. Гэтэл татварын

байцаагч нар энэ борлуулалтыг хийсэн бодит үед нь биш, НББОУС-ын дагуу гүйцэтгэлийн

хувийн жингээр борлуулалтын орлогыг тооцож, НӨАТ ногдуулсан. НББОУС болон

татварын хууль тогтоомж бүрэн нийцдэггүй, аль ч улс оронд өөр өөр байдгийг энд

дурьдахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүчин төгөлдөр байсан НӨАТ-ын тухай

хуулинд “ОУ-ын стандартын дагуу тодорхойлсон борлуулалтын орлогыг үндэслэх заалт

байхгүй. Харин НӨАТ-ын тухай хуульд зааснаар падан үйлдсэн, төлбөрийг хүлээн авсан,

бараа үйлчилгээг худалдан авсан өдрийн аль түрүүнд болсон өдрөөр тооцохоор заасан. Мөн

бид дуусаагүй барилгын байрын захиалга өгсөн захиалагч нарт бус гэнэтийн шаардлагаар

Суруга Монгол ХХК-д борлуулсан тул урьдчилан тооцож, гүйцэтгэлээр орлогыг хүлээн

зөвшөөрөх боломжгүй байсан.

2. Гүйцэтгэлийн хувийн жингээр бодохдоо бидний борлуулсан дуусаагүй барилгын

үнийг суурь үнэ болгож, тухайн үеийн өртөгт хуваан гүйцэтгэлийн хувийг 46,4 хувиар

тооцож нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулжээ. НББОУС-д зааснаар төсөвт өртгөөр

гүйцэтгэлийн хувийн жинг тооцох ѐстой бөгөөд анхны төсөвт өртөг 10,8 тэрбум төгрөгөөр

тооцвол гүйцэтгэлийн хувийн жин борлуулах үед 26,8 хувь байсан. Дээр дурьдсанчлан 3,4

тэрбум төгрөг нь гэнэтийн борлуулах шаардлагаар гарсан хэлцлийн үнэ тул үүнийг

баримтлах үндэслэлгүй бөгөөд НББОУС-д ч ийм заалт байхгүй билээ.

Page 7: 2009 Oni Togtool

Татварын улсын байцаагч нар зарим тохиолдолд НББОУС-ыг, зарим тохиолдолд

татварын хууль тогтоомжийг баримтлан үндэслэлгүй тооцоо хийсэн тул үүнийг дахин

нягталж, мөн тухайн үеийн хүчин төгөлдөр байсан НӨАТ-ын хуулийн заалтыг харгалзан

НӨАТ-ын үлдэгдлийг баталгаажуулж өгөхийг хүсье гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

“Монгол корпорейшн” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахдаа

энэ хугацаанд худалдан авсан бараанд ногдуулсан 283 982,0 мянган төгрөгийн нэмэгдсэн

өртгийн албан татварыг буцаан авахаар тайлагнажээ.

Тус компани нь 2005 оны 2 дугаар улиралд барьж эхэлсэн 2,9 тэрбум төгрөгийн

өртөгтэй дуусаагүй барилгыг 2006 оны 6-р сард “Суруга Монгол” ХХК-д 3,4 тэрбум

төгрөгөөр борлуулсан борлуулалтандаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй

байна. Энэ нь Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 08 сарын 04-ний өдөр баталсан “Зарим

материал, машин механизм, тоног төхөөрөмж, бараа ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн

албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “орон сууц, орон сууцны дэд

бүтэц барих, борлуулах” гэсэн заалтанд хамаарахгүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын

тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “...бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан

татвар ногдуулна: 5.1.1 “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа” заалтаар

нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хуулийн заалтыг зөрчсөн байна.

Шалгасан байцаагчид худалдан авсан бараанд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан

татварыг тооцохдоо 2005 оны 08 сарын 04-ний өдөр баталсан “Зарим материал, машин

механизм, тоног төхөөрөмж, бараа ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас

чөлөөлөх тухай” хууль хэрэгжиж байх хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд

нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхгүй байхаар баталгаажуулалт хийсэн нь

нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “үйлдвэрлэл

үйлчилгээнийхээ үйл ажиллагаанд зориулан бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авсан бараа,

гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн татвар” заалтыг зөрчсөн байна гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

УТОХГ-ын татварын улсын байцаагчдын шалгаж тогтоосон 2008 оны 10 сарын 14-

ний өдрийн № 2008/52 тоот актын 180 548,1 мянган төгрөгийн төлбөрийг 3400000,0 мянган

төгрөгийн борлуулалтанд 510000,0 мянган төгрөгийн НӨАТ ногдуулж, 1844485,3 мянган

төгрөгийн худалдан авалтанд 276087,0 мянган төгрөгийн НӨАТ-ын хасалт хийж, улсын

төсөвт 233913,0 мянган төгрөгийн НӨАТ төлүүлэхээр тогтоосугай.

Page 8: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.01.30 Дугаар 04 Улаанбаатар хот

“Монголросцветмет” ХХК-нд холбогдох

210938 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд

Б.Эрдэнэбаатар, О.Цогт, Ж.Халзанбанди, О.Тэнгис, А.Баянмөнх,

М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 01 дугаар сарын 30-ны єдєр хийж, УТОХГ-

ын татварын улсын байцаагч Г. Пүрэв-Очир, М.Алтангэрэл нарын “Монголросцветмет”

ХХК-ийн 2006-2007 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2008 оны 12

сарын 05-ны өдрийн 210938 тоот актаар 582 166,8 мянган төгрөгийн зөрчилд 102 219,6

мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнээ тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

ҮТЕГ-ын харъяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч

Г.Пүрэв-Очир, М.Алтангэрэл нар тус компанийн 2006-2007 оны үйл ажиллагаанд татварын

хяналт шалгалт хийж 2008 оны 12 сарын 5-ны өдөр 210938 тоот акт үйлдсэн. Та бүхнийг

дараахь тайлбарыг хүлээн авч судалж үзэн, шийдвэр гаргахыг хүсье. Үүнд: Актын тогтоох

хэсгийн

1. /Зөрчлийн тэмдэглэлийн 1/ заасан, зээлийн хүүд төлсөн 28.9 сая төгрөгийг салгаж

татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж тооцолгүйгээр шүүхийн шийдвэрээр

банкинд төлөгдсөн үндсэн зээл болон зээлийн хүү нийт 50.9 сая төгрөгт бүхэлд нь нөхөн

татвар, хүү торгууль ногдуулсныг зөвшөөрөх боломжгүй байна. 1992 оны 12 дугаар сарын

14-ний өдөр батлагдсан ААНБОАТ хуулийн 5 дугаар зүйлийн 1.1, 2006 оны 6 дугаар сарын

29-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12.1.7-д

заасны дагуу “зээлийн хүү” татвар ногдох орлогоос хасагдахаар тусгагдсан.

2. Иргэн Б.Энхсайханд 2007 онд олгосон 10.0 сая төгрөгөөс /Зөрчлийн тэмдэглэлийн

2/ хувь хүний орлогын албан татвар суутгаагүй гэсэн үндэслэлээр энэ зардлыг татвар ногдох

орлогоос хасахгүй гэжээ. Манай компани иргэн Б.Энхсайхантай гэрээ байгуулан ажил

гүйцэтгүүлсэн. Иргэн Б.Энхсайханы мэргэжлийн үйл ажиллагаа явуулж олсон орлого,

татвараа Хувь хүний орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 27 дугаар

зүйлийн 27.1.4, 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу өөрөө тайлагнаж, төлөх үүрэгтэй тул

манай компани суутгах хуулийн үндэслэлгүй байна.

Нөгөө талаас ААНОАТ-ын хуулийн 15.1.3-д “энэ хуулийн дагуу суутгах

шаардлагатай татвар” гэж заасан ба дээрх ажил нь мөн хуулийн 21.5-д хамаарахгүй байгаа

тул акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

3. Актын тэмдэглэх хэсгийн /Зөрчлийн тэмдэглэлийн 3/-д заасан 2007 оны зээлийн

хүүд төлсөн 2 749.2 мянган төгрөгийг хугацаа хэтэрсэн зээлийн хүү гэж үзэж, татвар

ногдох орлогыг бууруулсан байна гэжээ. 2007 оноос эхлэн мөрдөгдөж байгаа Аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын хуульд татвар ногдох орлогоос хасагдах зээлийн хүүгийн

зардлыг хугацаа хэтэрсэн, хугацаандаа байгаа гэж ялгаагүй, хуулийн 15-д заасан заалтад

тусгагдаагүй тул энэ зардлыг татвар ногдох орлогоос хасагдана гэж үзэж байна.

4. Манай компани 2007 онд Асгат дахь мөнгөний ордод байрлалтай, 216066.6 мянган

төгрөгийн үнэлгээ бүхий уурхайн босоо амын байгууламжийг “Асгатполиметалл” ХХК-ний

Page 9: 2009 Oni Togtool

дүрмийн санд оруулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү компани үүсгэн байгуулах гэрээгээр

“Асгатполиметалл” ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтыг /Зөрчлийн тэмдэглэл 5/ худалдан

борлуулалт гэж үзэж 2%-ийн нөхөн татвар, хүү торгууль ногдуулсныг хүлээн зөвшөөрөх

боломжгүй байна.

Манай компани нь татварын албаны шийдвэрийг хүндэтгэн үзэж, дагаж мөрддөг

татвар төлөгч бөгөөд хуульд заасан эрхийнхээ хүрээнд дэвшүүлсэн манай энэхүү хүсэлт

бидний хамтын ажиллагаанд аливаа саад болохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье

гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Монголросцветмет ХХК нь байцаагч нарын шалгаж тогтоосон 210938 тоот актаар

582 166,8 мянган төгрөгийн зөрчилд 102 219,6 мянган төгрөгийн төлбөр ногдуулахаар акт

тогтоосноос 4 төрлийн 279 715,8 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 34 168,0 мянган

төгрөгийн төлбөртэй холбоотой асуудлаар гомдол гаргасан байна. Үүнд: зөрчлийн жагсаалт

хэсгийн

а/ 1-т Монголросцветмет ХХК нь 2001 онд Хризо-Праз ХХК-ийн авсан зээлд

зээлийн баталгаа болгон, энэхүү зээл төлөгдөхгүй тохиолдолд түүнийг хариуцан төлөх

талаар Монгол шуудан банктай батлан даалтын гэрээ байгуулсан байна.

Гэтэл Хризо Праз компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул Монгол шуудан

банк төлбөрийг Монголросцветмет ХХК-аар төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэх гаргасан

байна. Шүүхийн шийдвэрээр Монголросцветмет ХХК нь Монгол шуудан банкинд 50 900,0

мянган төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн. Үүнийг байцаагч нар ААНОАТ-ын хуулийн 5

дугаар зүйлийн 5.1.1 заалтаар албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай

холбоотой төлбөрийг үйл ажиллагааны зардалд бичиж татвар ногдуулах орлогыг

бууруулсан гэсэн үндэслэлээр 22 905,0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь

үндэслэлтэй байна.

б/ 2-т Иргэн Энхсайханд олгосон гэрээт ажлын хөлснөөс суутгавал зохих татварыг

суутгаагүй зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан 10 000,0 мянган төгрөгийн

зөрчилд ногдуулсан 3 750,0 мянган төгрөгийн төлбөр нь ААНОАТ-ын хуулийн 12 дугаар

зүйлийн 12.1.9-д “бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс” татвар ногдох орлогоос

хасагдах зардалд орж тооцогдохоор хуульчлагдсан байгаа учир ААНОАТ-ын хуулийн дагуу

шатлалаар тооцох үндэслэлгүй байна.

в/ 2749,2 мянган төгрөгийн зөрчилд хугацаа хэтэрсэн зээлийн хүүг татвар ногдуулах

орлогоос хасч тооцсон гэсэн үндэслэлээр 687,3 мянган төгрөгийн нөхөн татвар, 343,7

мянган төгрөгийн хүү ногдуулсан нь шинэчлэгдэн найруулагдсан ААНОАТ-ын тухай

хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “Зээлийн хүү” гэж заасан болохоос хугацаа хэтэрсэн

зээлийн хүү ТНО-оос хасч тооцохгүй гэсэн нарийвчлан заалт байхгүй учир татвар ногдох

орлогоос хасагдах зардалд оруулж тооцохоор байна.

г/ 5-д Асгатын байгууламжийг албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа

зогсоосон гэж үзэж 216 066,6 мянган төгрөгийн зөрчилд 4 321,3 мянган төгрөгийн нөхөн

татвар, 2 160,7 мянган төгрөгийн хүү ногдуулсан байна. Монголросцветмет ХХК-ийн 2007

оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 194 тоот тушаалд ...энэ хөрөнгийг Монгол-Оросын

хамтарсан “Асгатполиметалл” ХХК-д шилжүүлж, Асгатполиметалл ХХК-д оруулсан

хөрөнгө оруулалтын дансанд бүртгэхээр тусгагдсан, мөн тус компани нь 2007 оны жилийн

эцсийн балансын хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө хэсэгт тайлагнасан байна.

Иймд ААНОАТ-ын хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Албан татвар төлөгч өмчилж

байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох

зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их

үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна.” гэсэн заалтаар татвар

ногдуулах үндэслэлгүй гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Page 10: 2009 Oni Togtool

УТОХГ-ын татварын улсын байцаагч Г. Пүрэв-Очир, М.Алтангэрэл нарын шалгаж

тогтоосон 2008 оны 12 сарын 05-ны өдрийн 210938 тоот актын ТОГТООХ хэсгийн

1/ 1-ийн ”в”, 1-ийн “г” заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

2/ 2 дахь заалтыг 353 351,0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 60 637,7 мянган

төгрөгийн нөхөн татвар, З0 318,9 мянган төгрөгийн хүү нийт 90 956,6 мянган төгрөгийн

төлбөр гэж өөрчилсүгэй.

Page 11: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.01.30 Дугаар 05 Улаанбаатар хот

“Шижир алт” ХХК-нд холбогдох

210927 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд

Б.Эрдэнэбаатар, О.Цогт, Ж.Халзанбанди, О.Тэнгис, А.Баянмөнх,

М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 01 дугаар сарын 30-ны єдєр хийж,

УТОХГ-ын татварын улсын байцаагч Д.Банзрагч, А.Баатархүү нарын “Шижир алт” ХХК-

ийн 2006-2007 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2008 оны 11-р

сарын 28-ны өдрийн 210927 тоот актаар 876 142,5 мянган төгрөгийн зөрчилд 163 748,4

мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Лхагвадорж тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Шижир-Алт” ХХК-ийн 2006-2007 оны албан татварын ногдуулалт төлөлтийн

байдалд Улсын Төсвийн Орлого Хяналтийн Газрын Хяналт шалгалтын хэлтсийн дээр

дурдсан татварын улсын байцаагч нар шалгаж, 2008 оны 11 сарын 28-ны өдрийн 210927

тоот акт тогтоон танилцуулав. Уг актын тогтоох хэсэгт дурдсанаар түүнд заасан нийт 163

748,4 мянган төгрөгийн төлбөрийг 2008 оны 12-р сарын 23-ны дотор Үндэсний Татварын

Ерөнхий Газрын дансанд шилжүүлсэн байх ѐстой гэжээ.

Манай компани 210927 тоот акттай танилцаад, түүний тогтоох хэсгийн 4 дэхь хэсэгт

заасан” ....үнийн өсөлтийн албан татвар хугацаа хожимдуулан төлсөнд 123 713,0 мянган

төгрөгийн хүү ногдуулах “ гэснийг үндэслэлгүй гэж үзэж Үндэсний татварын Ерөнхий

Газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргаж байна.

Татварын улсын байцаагчийн 210927 тоот актын тогтоох хэсгийн 4 дэхь хэсэгт

заасан”... зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар хугацаанд нь төлөөгүйд 123

713,0 мянган төгрөгийн хүү ногдуулах” гэснийг үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбар өгч

байна. Үүнд:

Манай компани “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хуулийн

дагуу 2006 оны 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол Банкны Эрдэнэсийн санд тушаасан

706,2 кг /цэвэр жингээр/ алт тушаан 16 326 245,5 мянган төгрөгийн орлого олж, алтны

орлогын нэг унци тутмын үнийн 500 ам.доллараас давсан хэсэгт 68 хувийн албан татварт

1 968 221,4 мянган төгрөг ногдуулан төлсөн бөгөөд мөн тус компани 2007 онд Монгол

Банкны Эрдэнэсийн санд 607,6 кг цэвэр жингээр/ алт тушааж 16 105 389,6 мянган төгрөгийн

орлого олж, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хуулийн дагуу алтны

орлогын нэг унци тутмын үнийн 500 ам.доллараас давсан хэсэгт 68 хувийн албан татварт

3 171 551,8 мянган төгрөг ногдуулан, төрийн санд төвлөрүүлсэн юм.

“Шижир-Алт” ХХКомпани олборлосон алтаа цаг тухай бүрт нь Монгол Банкны

Эрдэнэсийн сан дээр дурдсан хуулийн дагуу төлж “Шилдэг татвар төлөгч”-өөр ҮТЕГ

шалгаруулж байсан.

“Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хуулиар тогтоогдсон энэ

өндөр хувь хэмжээтэй татварын орчинд үйл ажиллагаа хэвийн явуулах, төрийн өмч

давамгайлсан компаниа дампууруулчихгүй авч явах ихээхэн хүндрэлтэй байгаа ч энэ

хуулийг маш сайн хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Алтны олборлолт эрхэлж байгаа нилээд компаниуд олборлосон алтаа банкны

зээлийн барьцаанд тавьж олборлосон даруйдаа тушаахгүй байгаа. Тэгвэл олборлосон алтаа

Page 12: 2009 Oni Togtool

тухай бүр нь тушаасан манай компанийг татвар хугацаандаа төлөөгүй гэж үзэж ийм өндөр

хүү ногдуулах нь ѐсгүй байх

Татвар төлөгч бүрт ижил шаардлага тавьж, ижил хариуцлага хүлээлгэх ѐстой.

Монгол улсын “Татварын өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6.1.1-д “2006 оны 12

сарын 31-ний байдлаар тасалбар болгон гаргаж баталгаажуулсан албан татварын өрөөс 2008

оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү торгуулийг 100

хувь” чөлөөлнө гэж заасан байна.

Татварын үндсэн өрөө одоо болтол төлөөгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд ногдуулсан

хүүг чөлөөлөөд байгаа атлаа татвараа төлсөн аж ахуйн нэгжид ийм их хэмжээний хүү

төлүүлэхээр акт тогтоож байгаа нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 11-р зүйлийн 2 “тухайн татварыг төлж

дууссан нь татвар төлөх үүрэг дуусгавар болох талаар заажээ.

Энэ заалтаар бол манай компани үүргээ биелүүлж ямар нэгэн хариуцлага хүлээх

үндэс байхгүй юм.

Татвар төлөгчдөд ийм байдлаар хандах нь Татвар ногдуулалт, хяналт тавих татвар

хураах тухай хуулийн 4.1-д “Татварын алба, татварын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ

татвар төлөгчийн эрх хууль ѐсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн

ажиллана” гэсэн заалт ч зөрчигдөхөд хүрэх байх гэж үзэж байна. Татварын улсын

байцаагчийн 2008 оны 11 сарын 28-ны өдрийн 210927 тоот актын 4 дэхь заалтыг

үндэслэлгүйд тооцож хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Зарим бүтээгдхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 8.1 болон 8.2

дахь хэсэгт заасны дагуу татвар төлөгч «Шижир алт” ХХК нь 2007 онд борлуулсан алтандаа

ЗБҮӨАТатварын тайлан гаргасан боловч ногдуулсан татвараа хугацаандаа төлөөгүй нь

Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйл «Татвар төлөгчийн үүрэг»-ийн 1/ татвар ногдох

зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх», мөн хуулийн 9 дүгээр

зүйлийн 9.2 “...Татвар төлөх тайлагнах хугацаа адил байна....” заалтыг зөрчсөн тул Татварын

Ерөнхий Хуулийн 13.1.4 /татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын

дүнгээс бодож хоног тутам 0.5 хувийн хүү ногдуулах. Энэ «хүү» гэсэн ойлголт нь Монгол

Улсын Иргэний хуулийн «анз» гэсэн ойлголтод хамаарахгүй/ заалтаар хүү ногдуулах нь

зүйтэй гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Татварын улсын байцаагчийн 2008.11.28-ны єдрийн 210927 тоот актыг хэвээр

баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Page 13: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.01.30 Дугаар 06 Улаанбаатар хот

“Улаанбаатар даатгал” ХХК-нд холбогдох

0223570 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд

Б.Эрдэнэбаатар, О.Цогт, Ж.Халзанбанди, О.Тэнгис, А.Баянмөнх,

М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 01 дугаар сарын 30-ны єдєр хийж

Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Г.Сүхээ, Л.Энхтуул нар

“Улаанбаатар даатгал” ХХК-ийн 2004-2006 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг

шалгаад 2007 оны 12 сарын 14-ний өдрийн 0223570 тоот актаар 102028,5 мянган төгрөгийн

зөрчилд 24843,5 мянган төгрөгийн тєлбєр тєлїїлэхээр акт тогтоосныг эс зөвшөөрсөн

гомдлыг авч хэлэлцэв.

“Улаанбаатар даатгал” ХХК-ийн ерөнхий захирал Р.Туяацэцэг тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Тус компанийн 2004-2006 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд НТГ-

ын татварын улсын байцаагч Г.Сүхээ, Л.Мөнхтуул нар 2007 оны 12-р сард шалгалт хийж

нийт 106 474,1 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 15 026,1 мянган төгрөгийн нөхөн татвар,

8 917,4 мянган төгрөгийн хүү, торгууль тавьсан юм. Дээрхи зөрчлийн дүнг зөвшөөрөөгүй

тул 2007 оны 12 сарын 25-ны өдөр 118 тоот албан бичгээр НТГ-ын дэргэдэх татварын

маргаан таслах зөвлөлд хандсан юм.

НТГ-ын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл нь дээрхи асуудлыг 2008 оны 05

сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцэн хэвээр баталсан ба энэ тухай манайд 2008 оны 05

сарын 22-нд албан ѐсоор мэдэгдсэн тул дахин хянуулахаар оруулж байна. Үүнд:

1.Тус компаниас 2006 онд “Ганбилгүүн” ХХК-нд олгосон зээлийн хүүг тооцохдоо

зээлийн гэрээнд заасан зээлийн хүүгийн хувийг буруу тооцож бодсон байна. Гэрээнд

зааснаар сарын 0,8 хувийн хүүтэй зээл олгогдсон ба Ганбилгүүн ХХК-ийн гэрээний хувьд

хүүг зээл авах нийт хугацаа буюу 5 сарын хугацаанд нь 4 хувь гэж тогтоосон ба энэ нь сард

мөн 0,8 хувьтай олгогдсон нь гэрээгээр нотлогдож байгаа болно. Иймд зээлийн гэрээний

хүүгийн тооцоог дахинг хянуулж сарын 0,8 хувиар тооцож татвар ногдуулах нь зүйтэй гэж

үзэж байна.

2.МШБ дахь хадгаламжийн хүүд татвар ногдуулах нь үндэслэлгүй байна. МШБанкин

дахь хадгаламж нь тус компанийн ерөнхий захирал Р.Туяацэцэгийн

нэр дээр хувийн хадгаламж хэлбэрээр хадгалагдаж байсан тул ХАОАТ-ын хуулийн 12

дугаар зүйлийн 2-т зааснаар “хувийн хадгаламжийн хүүгийн орлого нь 2008 оны 1 сарын 1

хүртэл татвараас чөлөөлөгдөх” заалтын дагуу татвар ногдуулах үндэслэлгүй болж байна.

“Улаанбаатар даатгал” ХХК нь Монгол шуудан банкинд компанийн нэр дээр хадгаламжгүй

болохыг тус банкнаас албан ѐсоор нотлосон тодорхойлолт ирүүлсэн байна.

Хэрэв дээрхи хадгаламж нь “Улаанбаатар даатгал” ХХК-ийн хадгаламж байсан ч

гэсэн ААНОАТ-ын хуулийн 6-р зүйлийн 1 дэх хэсгийн 6, 8-р зүйлийн 4-т зааснаар

“...банкнаас авсан хүүгийн орлогод ногдох татварыг тухайн банк суутган авч төсөвт төлөх”

тул тус компанийн орлогод тооцож нөхөн татвар ногдуулж, хүү тооцсоныг үндэслэлгүй гэж

үзэж байна. Харин дээрхи актын ТНО-ын 10 хувиас давсан зар сурталчилгаа, сургалтын

зардал, хувийн хэрэглээний зардлыг хасч тооцсон зөрчилд ногдуулсан нөхөн татвар 666,8

Page 14: 2009 Oni Togtool

мянган төгрөг, хүү 333,4 мянган төгрөг, ХАОАТ-ыг хугацаанд нь төлөөгүйд ногдуулсан

2304,3 мянган төгрөгийн торгуулийг зөвшөөрч байгаа болно.

Монгол Улсын Их хурлаас 2007.12.28-ны өдөр баталсан “ТЗХБНДТХХТ” хуулийн 4-

р зүйлд заасныг үндэслэн тус компани нь 2008 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд

олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг сайн дурын

үндсэн дээр мэдүүлэхээр Нийслэлийн татварын газарт шинэчилсэн тайлан гаргаж

хүргүүлсэн болно.

Шинэчилсэн тайланд 2006, 2007 онд тус компаниас бусдад олгосон зээлийн хүү,

банкны хадгаламжийн хүү зэрэг дутуу тусгагдсан албан татвар ногдох орлого зэргийг

нарийвчлан тооцож нэмж мэдүүлсэн болно.

Иймд НТГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2008.5.1-ний өдрийн 09

тоот тогтоол, татварын улсын байцаагчийн 223750 тоот акттай холбогдох асуудлыг хянан

шийдвэрлэж “ТЗХБНДТХХТ” хуулийн чөлөөлөлтөнд хамруулж өгнө гэдэгт найдаж байна

гэжээ.

“Улаанбаатар даатгал” ХХК 2008.7.18-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

1.Татвар ногдуулалт, төлөлтөнд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 28.2 дахь

хэсэгт “татварын улсын байцаагчийн акт дүгнэлт түүнийг татвар төлөгчид гардуулсан

өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.Татварын байцаагч акт, дүгнэлт гардуулсан тухай

тэмдэглэл үйлдэнэ...” гэж хуульчилсан бөгөөд хуульд ийнхүү заасны дагуу татварын

байцаагчийн актыг манайд албан ѐсоор гардуулаагүй бөгөөд актын бидэнд оногдох эх

хувийг 2008 оны 6 дугаар сард НТГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр маргааныг

шийдүүлсний дараа буюу 2008.01.01-ний өдрөөс хойш хүлээн авсан байна. Нэгэнт тус

компанид актыг ТЗХБНДТХХТХууль хэрэгжиж эхэлснээс хойш гардуулсан тул манай

компанийн хуулиар олгогдсон боломж болох сайн дурын үндсэн дээр мэдүүлэх эрхэд

халдаж захиргааны хариуцлага болох актыг тогтоосон байна. Учир нь энэ хуулийн 6.1 дэх

хэсэгт “сайн дурын үндсэн дээр мэдүүлэх эрхтэй этгээдэд захиргааны хариуцлага

хүлээлгэхийг хориглоно” гэж заасаар байтал мэдүүлэх эрхтэй манай компанид акт

тогтоосон байна. Нэгэнт манай компани ТЗХБНДТХХТХуулийг хэрэгжүүлэх тухай

хуулийн үйлчлэлд хамрагдаж, актаарх зөрчлөө НТГ-т мэдүүлсэн тул холбогдох актыг

хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Татварын улсын байцаагчдын тогтоосон 2007.12.14 гэсэн огноотой актыг 2007 оны

12 дугаар сарын 06-ны өдөр танилцуулж гардуулсан байх боломжгүй бөгөөд эсхүл актыг

төслөөр урьдчилан танилцуулсан байна. Энэ үйлдэл нь татварын хяналт шалгалтын ажлын

дүрмийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.3 “Татварын улсын байцаагчийн акт,

дүгнэлт, илтгэх хуудсыг ноорог байдлаар, эцсийн болголгүй татвар төлөгчид урьдчилан

танилцуулах”, ТНТХТТХТХуулийн 28 дугаар зүйлийн 28.2 “Татварын байцаагчийн акт,

дүгнэлт нь түүнийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно...”

заалтыг зөрчсөн тул хуулийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр болоогүй акт гэж үзэх

үндэстэй байна.

Нөгөө талаар тус компани нь Монгол Улсын Их хурлаас 2007.12.28-ны өдөр

баталсан “ТЗХБНДТХХТ” хуулийн 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн Нийслэлийн татварын

газарт шинэчилсэн тайлан гаргаж хүргүүлсэн, шинэчилсэн тайланд 2006, 2007 онд тус

компаниас бусдад олгосон зээлийн хүү, банкны хадгаламжийн хүү зэрэг дутуу тусгагдсан

албан татвар ногдох орлогыг нэмж мэдүүлсэн нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн

байна гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Page 15: 2009 Oni Togtool

Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Г.Сүхээ, Л.Энхтуул нарын

шалгаж тогтоосон 2007 оны 12 сарын 14-ний өдрийн 0223570 тоот актыг хүчингүй

болгосугай.

Page 16: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.03.20 Дугаар 07 Улаанбаатар хот

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-нд холбогдох

210947 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Б.Ганбат даргалж, гишүүд Ж.Ганбат,

Б.Эрдэнэбаатар, Ж.Халзанбанди, О.Тэнгис, Б.Болормаа, М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 03 дугаар сарын 20-ны єдєр хийж, УТОХГ-ын татварын

улсын байцаагч М.Алтангэрэл, С.Энхбат, Ц.Хандаа нарын “Дулааны гуравдугаар цахилгаан

станц” ТӨХК-ийн 2005-2007 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад,

2009 оны 01 сарын 13-ны өдрийн 210947 тоот актаар 183 509,0 мянган төгрөгийн зөрчилд

31 044,3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг

эс зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.

Мягмарсүрэн тус Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн:

Тус компанийн 2005-2007 оны татвар ногдуулалт, төлөлтөд нь ҮТЕГ-ын

УТОХГазрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А. Алтангэрэл, С.

Энхбат, Ц. Хандаа нар шалгалт хийж “НӨАТатвар төлөгч биш байгууллагаас худалдан

авсан бараа, материалын үнийн дүнд НӨАТ ногдуулан төсөвт төлөх НӨАТ-аас хассан” гэх

үндэслэлээр 20 696.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 10 348.1 мянган төгрөгний хүү

ногдуулж 210947 тоот акт тогтоосон.

Бид суудлын авто машины сэлбэг худалдан авахад төлсөн НӨАТ болох 838.1 мянган

төгрөгний нөхөн татварыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 19 858.1 мянган төгрөгний

нөхөн татвар, түүнд ногдуулсан хүүг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байгаа тул

хянан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Тус компанийн харилцагч аж ахуй нэгжүүд НӨАТ-ын тухай хуулийн 3 дугаар

зүйлийн 3.1.9-д заасны дагуу НӨАТ төлөгч болмогц мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т

заасны дагуу харъяалах татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө өгөх

үүрэгтэй. Гэвч эдгээр аж ахуй нэгжүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлж зохих журмын дагуу

гэрчилгээ аваагүй байсан атал борлуулсан бараа, ажил, үйлчилгээнийхээ үнийг

нэхэмжлэхдээ хуурамчаар НӨАТ-ын падаан бичиж хууль бус орлого олж байсан байна.

НӨАТ-ын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-д Үндэсний Татварын Ерөнхий Газар улсын

хэмжээнд НӨАТ төлөгчөөр бүртгэсэн болон бүртгэлээс хассан аж ахуйн нэгж, байгууллага,

иргэний жагсаалтыг сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байхаар заасан.

Татварын алба энэ үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг аж ахуйн нэгж хүлээх

учиргүй билээ. Тэгээд ч аль нэг аж ахуйн нэгж бусад харилцагч аж ахуйн нэгжүүдээ НӨАТ

төлөгчөөр бүртгүүлсэн эсэхийг хянан шалгах үүрэггүй. Иймээс УТОХГ-ын татварын улсын

байцаагчид НӨАТ-ын хуулийг зөрчин хууль бус орлого олж байсан аж ахуйн нэгжүүдэд

131.1, 13

1.2-т заасан хариуцлага хүлээлгэж улсыг хохиролгүй болгох нь зүйд нийцнэ гэж

үзэж байна.

Актанд орсон 19849.7 мянган төгрөгийн НӨАТ нь бүгдээрээ бэлтгэн нийлүүлэгч

байгууллагуудаас НӨАТ-ын падаантай ирж байсан. НӨАТ-ын падааныг татварын алба

зөвхөн хууль ѐсоор НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжид нэгдсэн журмаар

олгодог. Гэтэл НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй газрууд НӨАТ-ын падааныг яаж олж авсан

Page 17: 2009 Oni Togtool

нь анхаарал татах ѐстой. Тухайлбал татварын аль алба, хэн гэдэг татварын улсын байцаагч

НӨАТ төлөгч бус аж ахуйн нэгжид яагаад НӨАТ-ын падаан өгсөн гэдгийг шалгах

шаардлагатай гэж үзэж байна.

Дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан УТОХГ-аас тус компанид ногдуулсан

19858.1 мянган төгрөгийн нөхөн татвар, түүнд ногдох 9929.1 мянган төгрөгийн хүүг

хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Татвар төлөгч “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь актаар тогтоосон 31

044,3 мянган төгрөгийн төлбөрөөс машины сэлбэг худалдан авахад төлсөн НӨАТ болох

838.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 419,0 мянган төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрсөн. 19

858,1 мянган төгрөгийн бараа материалыг НӨАТ төлөгч бус аж ахуйн нэгжүүдээс худалдан

авсан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөх НӨАТ-аас хасч

тооцсон нь Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр

зүйлийн 11.1 дэх заалт, шинэчлэгдэн найруулагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын

тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан

татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 зүйлд заасны дагуу

төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн

өртгийн албан татвараас хасч тооцно.”, гэж заасныг зөрчсөн байна гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

УТОХГ-ын татварын улсын байцаагч М.Алтангэрэл, С.Энхбат, Ц.Хандаа нарын

шалгаж тогтоосон 2009 оны 01 сарын 13-ны өдрийн 210947 тоот актыг хэвээр баталж,

татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Page 18: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.03.20 Дугаар 08 Улаанбаатар хот

“Эрдэнэт дулааны цахилгаан станц” ХК-нд холбогдох

210935 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Б.Ганбат даргалж, гишүүд Ж.Ганбат,

Б.Эрдэнэбаатар, Ж.Халзанбанди, О.Тэнгис, Б.Болормаа, М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 03 дугаар сарын 20-ны єдєр хийж, УТОХГ-ын татварын

улсын байцаагч Ч. Бүтэдмаа, М.Алтангэрэл нарын “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ХК-

ийн 2006-2007 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2008 оны 12

сарын 18-ны өдрийн 210935 тоот актаар 1 186 254,5 мянган төгрөгийн зөрчилд 233 501,9

мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Эрдэнэт дулааны цахилгаан станц” ХК-ийн гүйцэтгэх захирал О. Ганбаатар тус

Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн:

Тус компаний 2006-2007 оны татвар ногдуулалт, төлөлтөд ҮТЕГ-ын Улсын төсвийн

орлого, хяналтын газраас шалгалт хийж 210935 тоот акт тогтоон НӨАТ-ыг хугацаанд нь

төлөөгүй зөрчилд 2006 оныход 159 524.2 мянган төгрөгийн хүү ногдуулсан болно.

Тавигдсан актын тухайд дор дурдсан хэд хэдэн үндэслэлээр хүлээж авах боломжгүй

байгаа тул хянан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Татварын алба 2006 оны татварын ногдуулалт, төлөлтийн шалгалтыг тухайн жилд нь

багтаан хийсэн ( жишээ нь: 2006 оны 10 дугаар сарын 1-ээр тасалбар болгон) бол тус

компанид 151 875.7 мянган төгрөгийн өрийг өршөөлийн хуульд хамруулан чөлөөлүүлэх

боломжтой байсан. Гэвч шалгалт 2008 оны 10 дугаар сарын дундуур буюу зөрчил үүссэнээс

хойш 2 жилийн дараа хийгдэж акт тогтоосныг цаг хугацааны хувьд төрийн хуулиар олгосон

дээрх боломжийг тус компани эдлэх эрхгүй болгож байна. Энэ нь чухамдаа татварын

албаны шалгалт хийгдэж акт тогтоосон хугацаанаас хамаарч татвар төлөгчдөд ялгаатай

хандах нөхцлийг бүрдүүлсэн үйлдэл юм. Шалгалтыг цаг тухайд нь хийгээгүйн үр дагавар

ийнхүү тус үйлдвэрт хүндээр тусч байгааг харгалзан үзэхийг хүсч байна.

Хэдийгээр үйлдвэрийн санхүүгийн байдал байнгын хүнд байдагч гэсэн тус компаний

2006 онд НӨАТ-аар төсөвт 732 744.8 мянган төгрөг төлсөн нь тухайн жилийн ногдлоос 140

183.4 мянган төгрөг илүү төлж, өмнөх оны дутуу төлөлтийнхөө 68.0 хувийг барагдуулж

65.8 сая төгрөгийн дутуу төлөлттэй гарсан юм. Гэтэл 159 524.2 мянган төгрөгийн хүү

төлөх акт тавигдсан нь төлөөгүй үлдсэн татвараасаа 2.4 дахин их төлбөрийг төсөвт төлөхөд

хүрч байна. Тус компани нь энэ оны эцсийн байдлаар гэхэд 2 962.0 сая төгрөгийн өртэй,

үүний 46.4 хувь буюу 1 373.8 сая төгрөг нь нүүрсний төлбөр байна. Үүний дээр дулаан,

цахилгааны үнийг бодит зардлаа нөхөх хэмжээнд тогтоохыг төр засгийн бодлогоор

барьсаар, өрийн сүлжээнд оруулан олон жил болж байгааг төрийн хуулийг хэрэгжүүлэх үйл

ажиллагаатай уялдуулан авч үзмээр байна. Яагаад гэвэл тус компани 2006 оны

1.5.6.7.8.9.10.11-р саруудад, 2007 оны 2.3.4.5.6.7.8.9.10.11.12-р саруудад тус тус алдагдалтай

гарч байгаа нөхцөлд их хэмжээний хүү төлөх боломж үнэхээр хязгаарлагдмал байгааг

харгалзан үзэхийг хүсэж байна.

НӨАТ-ын хуулийн дагуу борлуулсан гэж татвар ногдуулалт хийсэн цахилгаан,

дулааны авлага (орлого) их хэмжээтэй байдаг нь НӨТ-ийн татвараар байнгын дутуу

төлөлттэй гарах үндсэн нөхцөл болдог. Тухайлбал цахилгаан, авлага 2006 онд сар бүрт

Page 19: 2009 Oni Togtool

713.6-1 419.5 сая төгрөгийн, 2007 оных нь 1018.4-1381.1 сая төгрөгийн хооронд тус тус

хэлбэлзэж ирсэн юм. Үүнээс үзэхэд ороогүй мөнгөнд НӨАТ ногдуулан тайлан гаргаж

байгаагаас компанийн буруутай бус ажиллагаагаар үүссэн дутуу төлөлтөд татвараа

хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр хүү тооцуулж ( байгууллага бий болсон татварыг

санаатайгаар төлөөгүй гэсэн утгаар) хохирч байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд тус компаний цахилгаан эрчим хүчний борлуулалтын

орлогыг Эрчим Хүчний Зохицуулах Газраас баталсан аргачлалын дагуу нэгдсэн

зохицуулалтаар станцуудад хуваарилан олгодог болохоор авлага барагдуулах асуудал нь

биднээс огт шалтгаалдаггүй болохыг сонордуулья. Тус компани 2006 оны эхэнд НӨАТ-аар

205 994.0 мянган төгрөгийн дутуу төлөлттэй гарсан бөгөөд үүний 138 964.1 мянган төгрөг

нь оны эхэнд авлагад (дулаан, цахилгаан авлагын 2006 оны эхний үлдэгдэл 926 427.6 мянган

төгрөг байв) ногдуулсан НӨАТ байгаа болно. Хэрэв шалгалтын үр дүнгээр хүү ногдуулахад

голлон нөлөөлсөн дээрх хүчин зүйлийг хасаж тооцвол тус компанид 2006 онд 159 524.2

мянган төгрөг бус 13 122.3 төгрөгийн, 2007 онд 60 668.4 мянган төгрөг бус “0” төгрөгийн

хүү ногдохоор байна. Иймд тус компанид актаар ногдуулсан нийт 220 192.6 мянган

төгрөгийн хүүг 13 122.3 мянган төгрөгөөр тогтоон өөрчилж өгнө үү. Энэ дашрамд

тэмдэглэхэд тус компаний гомдлыг эцэслэн шийдвэрлэхэд онцлон анхаарч үзэх нэг асуудал

бол татварын өршөөлийн хуультай холбогдоно. Тухайлбал 2006 оны эцэст байсан татварын

болон хүү, торгуулийн өрөө төлөхгүй гүрийсээр байгаад 2008 онд хүргэсэн аж ахуй нэгжид

(татвар төлөгчийг) ямарч хүү торгууль ногдуулахгүйгээр өршөөл үзүүлж өрийг нь чөлөөлж

байгаа атал, хэдийгээр хөрөнгө мөнгөний байнгын дарамт дор байдаг ч татвараа үнэнч

шударгаар ногдуулан боломжийнхоо хэрээр төлсөөр ирсэн тус компанид их хэмжээний хүү

ногдуулсан нь үнэхээр шударга бус явдал гэж үзэж байгааг маргаан таслах зөвлөл анхаарч

үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2007 оны 1

дүгээр сарын 1-ээс мөрдөгдсөн. Энэ хуулийн 17 дугаар зүйлд НӨАТ-ын хууль тогтоомж

зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан. Хуулийн 17.2-ын ,,...ногдуулсан боловч уг

татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан

хариуцлагыг хүлээнэ” гэсэн нь манай компанид холбогдох хэсэг гэж ойлгож байна.

Татварын хяналт шалгалтаар 2007 онд хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр 60668.4

мянган төгрөгийн хүү ногдуулсан. Гэвч татварын улсын байцаагчийн тавьсан акт нь эрх

зүйн хувьд зөрчилтэй байна. Учир юу гэвэл хуулийн 17.1.1-д “нөхөн төлбөл зохих .... 0.3

хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2-т” нөхөн төлбөл зохих... дүнгийн 50 хувиас илүүгүй

хэмжээгээр торгууль ногдуулах” гэсэн байгаа. Гэтэл татварын улсын байцаагч НӨАТ-ын

хуулийн 17.1-р зүйлээс тойрч татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 4-ийг

баримтлан хүү ногдуулсан байна. Хэрэв татварын улсын байцаагч НӨАТ-ын хуулийн 17

дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг хэрэглэсэн бол 2007 онд татвараа хугацаанд нь төлөөгүй

гэсэн үндэслэлээр тус компанид 60 668.8 мянган төгрөгийн хүү ногдуулахааргүй байжээ.

2008 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн

13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3 дахь заалтуудад татвар ногдох зүйлийг нуусан буюу

санаатайгаар бууруулсан эсвэл татвар ногдох зүйлсийг болгоомжгүйгээр бууруулсан бол

ногдох татварыг нөхөн төлүүлж. . .” гэсэн байгаа. Иймд “Нөхөн төлүүлэх ” гэсэн нь энэ

хуулийн утга агуулгаар татвар ногдох зүйлийг нуусан, бууруулсан нөхцөлд хэрэглэгдэх

ойлголт болох нь тодорхой байна. Үүнээс үзэхэд НӨАТ-ын хуулийн 17.2-т байгаа” . . .

ногдуулсан боловч татвар төлөөгүй...” гэсэн хэсэг 17.1.1, 17.1.2-тойгоо зөрчилдсөн байна.

Өөрөөр хэлбэл хугацаанд нь төлөөгүй татвар гэдэг нь нөхөн татвар биш юм. Иймээс манай

компанид хуулийн 17.1.1, 17.1.2-ыг тус тус хэрэглэх “Нөхөн татвар” нь байхгүй тул хүү

ногдуулах эрх зүйн үндэс алга байна гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

“Эрдэнэт дулааны цахилгаан станц” ХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан

гаргасан боловч ногдуулсан татвараа хугацаандаа төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 9

дүгээр зүйл “Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.” 10 дугаар зүйл «Татвар

төлөгчийн үүрэг»-ийн 1/ татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон

Page 20: 2009 Oni Togtool

хугацаанд төлөх», заалтыг зөрчиж байгаа тул Татварын Ерөнхий Хуулийн 13.1.4 /татварыг

хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс бодож хоног тутам 0.5 хувийн хүү

ногдуулах. Энэ «хүү» гэсэн ойлголт нь Монгол Улсын Иргэний хуулийн «анз» гэсэн

ойлголтод хамаарахгүй/ заалтаар хүү ногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэж

үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

УТОХГ-ын татварын улсын байцаагч Ч. Бүтэдмаа, М.Алтангэрэл нарын шалгаж

тогтоосон 2008 оны 12 сарын 18-ны өдрийн 210935 тоот актыг хэвээр баталж, татвар

төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Page 21: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.03.20 Дугаар 09 Улаанбаатар хот

“Бэлхнуур” ХХК-нд холбогдох

0300907 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Б.Ганбат даргалж, гишүүд Ж.Ганбат,

Б.Эрдэнэбаатар, Ж.Халзанбанди, О.Тэнгис, Б.Болормаа, М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 03 дугаар сарын 20-ны єдєр хийж, Үндэсний татварын

ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Х.Алтангэрэл “Бэлхнуур” ХХК-ийн 2005-2006 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн

байдлыг шалгаад, 2008 оны 12 сарын 04-ний өдрийн 0300907 тоот актаар 46 147,3 мянган

төгрөгийн зөрчилд 49 839,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн

гомдлыг авч хэлэлцэв.

“Бэлхнуур” ХХК-ийн захирал Б.Баатар тус Татварын маргаан таслах зөвлөлд

ирүүлсэн :

ҮТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Х.Алтангэрэлийн 2008 оны 12-р сарын 4-ний өдрийн 0300907 тоот актыг хүлээн авч

танилцсаны үндсэн дээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Үүнд:

“Бэлх нуур” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хувьцааны өмчлөлийн маргааны улмаас

2005, 2006 онуудад үйл ажиллагаа явуулаагүй болох нь:

Тус компанийн хятад талын хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө өмчлөлийн хувьцааг

иргэн А.Ариунцэцэгт 2005.04.05-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдсан

гэх боловч уг гэрээндээ тоосгоны үйлдвэрийг худалдах, худалдан авахаар заасны улмаас

миний бие үйлдвэрийн хашаагаар алхах эрхгүй болсон. Тодруулбал, Иргэн А.Ариунцэцэг

тус компанийн хятад талын хөрөнгө оруулагчдаас манай тоосгоны үйлдвэрийг худалдан

авсан гэсэн үндэслэлээр 2005 оны 4-р сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн

задгайд байрлах тоосгоны үйлдвэрт намайг нэвтэрч оруулаагүй билээ. Энэ үед

А.Ариунцэцэгийн нөхөр Д.Бүтэнбаяр тэр хэсгийг хариуцсан хэсгийн байцаагч байсан албан

тушаалаа ашиглан төрөл бүрээр намайг дарамталж байсан.

Улмаар 2005.06.13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч В.Жавхлан 2005.06.29-ний өдөр 985 тоот хууль бус

захирамж гарган А.Ариунцэцэг, Д.Бүтэнбаяр нарын хууль зөрчсөн үйлдлийг улам дэвэргэж

өгсөн.

Хувьцааны өмчлөлийн маргааныг анхан шатны шүүх 2 удаа, давж заалдах шатны

шүүх 2 удаа, хяналтын шатны шүүх 1 удаа тус тус хэлэлцсэн.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 6-р сарын 26-ны өдрийн 1247 тоот

захирамжаар А.Ариунцэцэг нь эрүүгийн журмаар асуудлыг шалгуулахаар болсны дагуу

иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан.

Иргэн А.Ариунцэцэгийн гаргасан өргөдлийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн

цагдаагийн хэлтэс холбогдох шалгалтыг хийсэн боловч 2007.06.03-ны өдрийн 94 тоот

тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Энэ үеэс буюу 2007 оноос эхлэн миний бие өөрийн тоосгоны үйлдвэрийн хашаагаар

орох эрх нээгдэж, тоосго үйлдвэрлэж эхэлсэн. 2007 оноос хойш манай компани санхүүгийн

тайлан тэнцлээ хуулийн цаг хугацаандаа татварын хэлтэстээ тухай бүр гаргаж өгч байсан.

Page 22: 2009 Oni Togtool

2005,2006 онуудад манай компани өөрийн үйлдвэрийн хашаандаа нэвтрэн орж

ажиллаагүй болохыг шат шатны шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн цахилгаан түгээх

сүлжээний газрын тодорхойлолт, Улсын Мэргэжлийн хяналтын газрын актаар нотлогдож

байна.

Иймд, 2005, 2006 онуудад тоосго үйлдвэрлэж борлуулаагүй байхад татвараа нуусан

гэж үзэх үндэслэлгүй тул татварын улсын байцаагч Х. Алтангэрэлийн 2008 оны 12-р сарын

4-ний өдрийн 0300907 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Татвар төлөгч “Бэлхнуур” ХХК нь тоосгоны үйлдвэрлэл эрхлэхдээ МУ-ын Ашигт

малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл

авахгүйгээр 740629 ширхэг тоосго үйлдвэрлэн 46147,3 мянган төгрөгийн орлого олсон

боловч санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаагүй

байна. Энэ талаар компанийн захирал Б.Баатар нь тус маргаан таслах зөвлөлд гаргасан

гомдолдоо иргэн А.Ариунцэцэгтэй холбоотойгоор тайлбарласан байна.

Хуулийн этгээд болох “Бэлхнуур” ХХК нь тоосго үйлдвэрлэх, худалдах үйл

ажиллагааны үндсэн чиглэлтэй, энэ компаний нэрээр 2005-2006 онд тоосго үйлдвэрлэн

борлуулж байсан нь тогтоогдсон тул шалгасан татварын улсын байцаагчийн акт нь хууль

зүйн үндэслэлтэй байна. Харин тус компаний захирал Б.Баатар нь байцаагчийн актын

төлбөрийн талаархи асуудлаар иргэн А.Ариунцэцэгтэй иргэний журмаар шүүхэд хандах нь

зүйтэй гэж үзэж байна гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын

улсын байцаагч Х.Алтангэрэлийн шалгаж тогтоосон 2008 оны 12 сарын 04-ний өдрийн

0300907 тоот актыг хэвээр баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Page 23: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.03.20 Дугаар 10 Улаанбаатар хот

Нийтийн тээврийн үйлчилгээний“Автобус нэгдэл” ХХК-нд

холбогдох 0300905 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Б.Ганбат даргалж, гишүүд Ж.Ганбат,

Б.Эрдэнэбаатар, Ж.Халзанбанди, О.Тэнгис, Б.Болормаа, М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 03 дугаар сарын 20-ны єдєр хийж, Үндэсний татварын

ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

О.Бямбасүрэнгийн Нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус нэгдэл” ХХК-ийн 2003-2008

оны эхний 3 улирлын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2008 оны 11

сарын 24-ний өдрийн 0300905 тоот актаар 1459372,6 мянган төгрөгийн зөрчилд 418242,4

мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Автобус нэгдэл” ХХК-ийн захирал Н.Доржготов тус Татварын маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн:

ҮТЕГ-ын татварын улсын байцаагч О.Бямбасүрэн 2008 оны 10-р сард иргэний

мэдээллээр /хэдэн гишүүнтэй/ “Автобус нэгдэл” ХХК-ийн 2003-2008 оны санхүүгийн үйл

ажиллагаанд баримтын шалгалт хийж 50.4 сая төгрөгийн нөхөн татвар, 365.1 сая төгрөгийн

торгууль, 2.7 сая төгрөгийн хүү, алданги нийт 418.2 сая төгрөгийн төлбөр ногдуулсан

болно.

“Автобус нэгдэл” ХХК-ийн захирал Доржготов би татварын байцаагчийн үйлдсэн

дээрх акт, материал, үг үсэгтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. 0300905 тоот актын хавсралт ¹1 болон зөрчлийн жагсаалтын 1-д бичигдсэн “ ……

нэр бүхий 35-54 жолоочийн оюутны билетийн борлуулалт, ахмад настан, сурагч, оюутан,

хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн ажилтан, шатахууны үнийн зөрүүгийн нөхөн

олговрын 22 хувийн эх үүсвэрээс бий болсон 6 жилийн хуримтлал 265963.3 мянган

төгрөгнөөс албан татвар төлүүлэхээр актанд тавигдсан 214.2 сая төгрөгийн төлбөрийг

зөвшөөрөхгүй байна. Учир нь ахмад настан, сурагч, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,

цагдаагийн ажилтан зэрэг иргэдийн хүн тээврийн үйлчилгээнд үнэгүй зорчиход нь зориулж

улсаас нөхөн олговор /тээвэрчдийн хийсэн ажлын хөлсийг нөхөх зориулалтаар/ олгож

байгаа. Үүнийг МУ-ын ахмадын хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлтийн

тухай хууль, Цагдаагийн тухай хууль, Боловсролын тухай болон хуучин тээврийн хуулийн

заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2004 оны 04 дүгээр

тогтоолоор баталсан. Энэ бол тус компанийн орлого биш жолооч, компанийн гишүүдийн

татвар төлсний дараах ашгаас бий болгосон хуримтлал юм. Хуримтлалаас татвар авахаар

хуулийн заалтыг би хайгаад олсонгүй. Энэ тоо нь 6 жилийн дүнгээр том харагдаж байгаа

хэдий ч энэ нь зохих журмынхаа дагуу зарцуулагдаж байгаа. /Энэ орлогыг яах гэж

хуримтлуулдаг, юунд зарцуулдаг болох дүрэм журмыг танилцуулах, хувь нийлүүлсэн

иргэдийн төлсөн татварын дүнг он оноор нь гаргаж хавсаргав./ Төрөөс олгож буй нөхөн

олговрыг албан татвараас чөлөөлөхөөр хуульд заасан ХХОАТ-ын хуулийн 16.1.1-д “ Хууль

тогтоомжинд тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, нөхөн олговор, нэг удаагийн

буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхөөр заасан. Бид монголын хувийн

автобусны эздийн холбоо, Авто тээвэрчдийн ҮЭ-ийн холбоогоор дамжуулж энэ талаар

Сангийн Яам, ҮТЕГ-т албан тоот явуулж албан ѐсны хариулт авсан. /Албан бичгийг

Page 24: 2009 Oni Togtool

үзүүлэх/ Ийм учраас нөхөн төлбөрөөс бий болсон хуримтлалд ногдуулсан 214.2 сая

төгрөгийг хууль эрх зүйн үндэслэлгүй тавьсан гэж үзэж байгаа тул зөвшөөрөхгүй байна.

2.Зөрчлийн жагсаалтын 6-д Нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар төлөөгүй

гэдгээр ногдуулсан, 42.6 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь

Нэмэгдсэн өртгийн албан таварын тухай хуулийн 13-р зүйлийн 13.6.13-т “Авто тээврийн

тухай хуулийн 3.1.11-т заасан нийтийн тээврийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө” гэж

заасан. “Автобус нэгдэл” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр

байгуулагдсан бөгөөд тэр чиглэлээрээ нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулж

байгаа юм. Нийтийн тээврээс өөр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болно. Иймд актаар

тавигдсан 42.6 сая төгрөгийг зөвшөөрөхгүй.

3.Зөрчлийн жагсаалтын 2-ын зарим хэсэг 4.5.8-д бичигдсэн орлогоос албан татвар

төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд та бүхэнд дараах хүсэлтийг уламжилж байна.

а/ Манай компани нь ажил үйлчилгээ явуулж олсон орлогоо санаатайгаар нуун

дарагдуулах өчүүхэн ч бодолгүй байсан тул татварын улсын байцаагч О.Бямбасүрэнгийн

бичсэн акт нь бүгд ТЕХ-ийн 13.1.1 “татвар ногдох орлогоо санаатайгаар нуусан” гэсэн үг

үсгээр бичигдэж татвар төлөөгүй орлогын дүнгээр актанд тавигдсан нийт төлбөрийн дүн

гарсан. Жолооч гишүүдийн нөхөн олговроосоо хуримтлуулсан мөнгөний бүх л орлого

зарлагыг тусад нь нягтлан бодогчоороо хөтлүүлээд явж байсан ба юунд зарцуулсныг

тодорхой хугацаанд ажиллагсдадаа тайлагнаж байсан.

Би татвараа санаатайгаар нуугаагүй, татварын хуулийн талаар мэдлэг дутмагаас

болсон. Жолооч гишүүдийн дундын хуримтлалаас үүссэн мөнгөөр хувь иргэнээс автобус,

сэлбэг авч байгаа болохоор татвар төлөхгүй байх гэж бодсон.

Гаражийн төлбөрийн тухайд хувь хүмүүс өөрсдөө дааж төлөхөөр тохиролцсон

байдаг бөгөөд тус тусдаа төлөхөд төлбөрөө цаг хугацаанд нь төлж чадахгүйгээс гаражийн

гэрээ цуцлагдах магадлалтай байдаг.

Иймд хэвийн үйл ажиллагаагаа явуулах үүднээс компани төлөөлөн 2003 оноос 2007

оны хавар хүртэл аль нэг байгууллагын дулаан гаражид автобусуудаа тавих гэрээ хийж

жолооч нараасаа гаражийн төлбөрийг суутгаж аваад нэгдсэн журмаар тушаадаг байсан.

Харин тушаасан төлбөрийн баримтыг бүрдүүлэх тал дээр учир дутагдалтай байсан учраас

суутгасан төлбөрийг гаражийн төлбөрийн орлого гэж үзээд байгаа. Үүнийг орлого гэж

хүлээн зөвшөөхгүй байна.

Харин 2007 оны өвлөөс хуримтлалаараа барьсан гаражид автобусуудаа тавьж байгаа

бөгөөд тухайн гаражтай холбоотой гарсан зардлыг нөхөх зорилгоор авсан 2007 оны 600.0

мян.төг, 2008 оны 9055.0 мян төг нийт 9655.0 мян төгрөгөөс түлшний зардлын 315.1 мян

төг, цахилгааны төлбөрийн 547.0 мян төгрөгийг хасч үлдсэн 5957.0 мян төгрөгөөс, мөн 14

автобус худалдсаны орлого 16549.9 мян.төг, автобусны сэлбэг борлуулсан 38940.2 мянган

төгрөг, зээлийн хүүгийн орлого 2158.0 мян төгрөгийн орлогын нийлбэр дүн 63605.1 мянган

төгрөгийн татвар ногдуулах орлогоос ААНОАТ-ын хуулийн 16 дугаар зүйл, 17.1-д заасны

дагуу 10%-иар албан татвар төлөх хүсэлтэй байна.

Жич: 2006 онд авсан 22000.0 мян төгрөгийн автобусны худалдан авалтын баримтыг

тухайн худалдсан, худалдан авсан иргэдээс нөхөн бүрдүүлсэн болно. Мөн 2008 онд

худалдан авсан 2 автобусны түрээсийн үнэ 56000.0 мян төгрөгийг аккруэл сууриар тооцно

гэж бүтнээр нь орлогод тооцсон байсан. Гэтэл 2008 оны 9-р сарын 30 ны байдлаар уг 2

автобуснаас түрээсийн үнэд 7969.4 мян төгрөг авсан бөгөөд гарсан зардлаа ч нөхөөгүй

байгаа учраас татвар төлөх үндэслэлгүй гэж үзэж автобус худалдан борлуулсан орлого

болох 86580.5 мян төгрөгөөс 2006 оны 22000.0 төгрөг, 2008 оны 56000.0 мян төгрөгийг

хасч, 7969.4 мян төгрөгийг нэмж тооцон 14 автобус худалдсаны орлогыг 16549.9 мян төгрөг

гэж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

б/Иргэдээс 2004-2006 онд худалдан авсан автосэлбэгийн үнэ 128894.6 мянган

төгрөгт ХАОАТ-ын тухай хуулийн /хуучин/ 7 дугаар зүйлийн б-д хувь хэмжээгээр

ногдуулсан нөхөн татвар 3866.8 мянган төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

2007, 2008 онд иргэдээс сэлбэг худалдан авч сэлбэгийн үнэнд төлсөн тухайд шинэ

хуулийн заалтын дагуу төлөлт хийхийг зөвшөөрч байна.

Page 25: 2009 Oni Togtool

в/ Монголын хувийн автобусны эзэд жолооч нарын холбооны /Х.Галмандахад/

татварт өгсөн 18443.0 мянган төгрөгийн хувьд уг олон нийтийн байгууллага нь татварт

бүртгэлтэй, орсон орлогоо тайлагнадаг хуультай байх тул тухайн байгууллагатай татварын

алба тооцоо хийж татвараа авах нь хуульд нийцнэ гэж үзэж төлөхөөс татгалзаж байна гэсэн

гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Татвар төлөгч нийтийн тээврийн үйлчилгээний “Автобус нэгдэл” ХХК нь

1. а. Дундын хуримтлал гэж буцаан өгсөн орлогыг борлуулалтын орлогод тооцоогүй

265963,3 мянган төгрөг

- Хотын тээврийн газартай гэрээ байгуулан 2003-2008 оны эхний 3 улиралд

1208942,1 мянган төгрөгийн нөхөн олговор авсан боловч санхүүгийн тайлан тэнцэлд өглөг,

авлагаар тусган хаажээ. Санхүүгийн болон татварын тайлан гаргахдаа жолооч нартай гэрээ

хийсний үндсэн дээр 1 жолоочоос өдөрт 4 мянган төгрөгөөр бодон хурааж авсан төлбөрийг

байгууллагын борлуулалтын орлого гэж үзэн тайлагнасан байна. Нөхөн олговрын 22 хувь

буюу 265963,3 мянган төгрөгөөр дундын хуримтлал бий болгон түүнийг балансын гадуур

бүртгэн гэрээнд заасны дагуу байгууллагын дотоодын үйл ажиллагаанд ашигласан.

- Автобус эзэмшигч жолооч жолооч нараас төлсөн гаражийн төлбөр 58142.6 мянган

төгрөг

-Хюьндай маркийн 14 ш автобусыг түрээсийн гэрээ байгуулан эзэмшүүлж байгаад

худалдсаны орлого 222500,0 мянган төгрөг

-Нэр бүхий 2 иргэнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээн авсан орлого

2158,0 мянган төгрөг, нийт 743553,5 мянган төгрөгийн орлогыг борлуулалтын орлогод

тооцож тайлагнаагүй нь ААНОАТ-ын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн

5.1.1 заалтууд

2. Автобус болон түүний сэлбэг зэргийг иргэдэд 458711,5 мянган төгрөгөөр

худалдан борлуулсан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж

гэрчилгээ аваагүй зөрчлийг НӨАТ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйл “Нэмэгдсэн өртгийн

албан татвараас чөлөөлөх”-ийн 9.1.10 “нийтийн үйлчилгээний автотээврээр зорчигч

тээвэрлэх үйлчилгээ”-г тайлбарласан байна. Энэ зүйл, заалтад зөвхөн зорчигч тээвэрлэх

үйлчилгээ хамаарах тул НӨАТ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн

4.2, 4.3 заалт, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 “Монгол улсын нутаг дэвсгэрт

борлуулсан бараа”, 6 дугаар зүйлийн 6.1 “Нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа, ажил

үйлчилгээг импортлосон болон борлуулсан тухай бүр ногдуулна” заалтууд

3. Нэр бүхий 11 иргэнээс автобус, сэлбэг худалдан авсан 238664,6 мянган төгрөг,

Монголын хувийн автобусны эзэд, жолооч нарын холбооны ерөнхийлөгч Х.Галмандахад

татвар хэлбэрээр өгсөн төлбөрөөс суутгал хийж төсөвт төлөөгүй нь ХАОАТ-ын тухай

хуулийн 7 дугаар зүйл “...5. Аж ахуйн нэгж...хувь хүнд олгосон...орлогод татвар ногдуулж

дундын суутгал хийнэ” заалтуудыг зөрчсөн байна гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын

улсын байцаагч О.Бямбасүрэнгийн шалгаж тогтоосон 2008 оны 11 сарын 24-ний өдрийн

0300905 тоот актыг хэвээр батлан, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Page 26: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.03.20 Дугаар 11 Улаанбаатар хот

“Ориент энержи” ХХК-нд холбогдох

0300904 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор Б.Ганбат даргалж, гишүүд Ж.Ганбат,

Б.Эрдэнэбаатар, Ж.Халзанбанди, О.Тэнгис, Б.Болормаа, М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 03 дугаар сарын 20-ны єдєр хийж, Үндэсний татварын

ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Х.Алтангэрэл “Ориент Энержи” ХХК-ийн 2006-2007 оны албан татвар ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгаад, 2008 оны 11 сарын 07-ны өдрийн 0300904 тоот актаар 4

945877,6 мянган төгрөгийн зөрчилд 4 943144,4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс

зөвшөөрсөн гомдлыг авч хэлэлцэв.

“Ориент Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмон тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Манай байгууллага “Таван Толгой” ХК-д тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт

шалгарч жилд 1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уул уурхайн тоног төхөөрөмжийг

нийлүүлэн улс болон орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, төвлөрсөн болон

орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд өөрийн бодитой хувь нэмрийг оруулсан

компани юм.

2008.10-р сард Улсын Гаалийн Ерөнхий Газар, Үндэсний Татварын Ерөнхий Газрын

дарга нарын 2008 оны 10-р сарын 17-ний өдрийн “Хамтарсан шалгалт хийх удирдамж”-ийн

дагуу УГЕГ байцаагч О.Энхтуяа, Б.Гэрэл, ҮТЕГазрын Татварын улсын байцаагч

Х.Алтангэрэл, Н.Чинбат нарын бүрэлдэхүүнтэйгээр шалгалт хийсэн болно.

Уг шалгалтаар манай компанид Татварын улсын байцаагчийн №0300904 тоот актаар

4 945 877,5 мянган төгрөгийн төлбөр тавьсныг бид үндэслэлгүй хэмээн үзэж өөрсдийн

тайлбараа нотлох баримтуудын хамт хавсралтаар хүргүүлж байна.

Бид төрийн захиргааны байгууллага болон төрийн албан хаагч ажил үүргээ зохих

журмын дагуу биелүүлэх нь зүй ѐсны гэж үзэх хэдий ч энэ нь хууль дүрэм, бодит нөхцөл

байдал, төр жинхэнэ ѐсоор иргэндээ үйлчлэх шаардлагад нийцэх ѐстой хэмээн үздэг. Манай

2005, 2006, 2007 онуудын татвар төлөлтийн байдлыг ҮТЕГ-ын УТОХГазрын ХШ-ийн

хэлтсийн байцаагч А.Баатархүү, БЗД-ийн байцаагч Д.Сайнзаяа нар санхүүгийн бүх баримт

бичгийг хүлээн авч шалгалт хийсэн юм, энэ шалгалтаар иргэдээс бараа материал худалдан

авахдаа дундын суутгал хийгээгүй, хувь хүнд олгосон ажлын хөлснөөс суутгал хийгээгүй,

зарим зардал нь баримтгүй байна гэж үзээд 17498.1 мянган төгрөгийн төлбөр тавьсан юм.

Гэтэл саяын шалгалт хийсэн байцаагчид манайхыг өмнөх онуудад санхүүгийн баримтгүй

байсан мэтээр ойлголт төрүүлж байна, манайх өөрийн баримтаа авчирч шалгуулж байсан

гэдэг нь 2007 онд шалгаж байсан байцаагчдад хүлээлгэн өгсөн баримтын жагсаалтаар

нотлогдоно гэж үзэж байгаа. Бид хуулиа дээдлэн үнэнч шударгаар татвараа төлж, тайлагнаж

ирсэн, бид татвараа нуух шалтаг шаардлага байхгүй, шалгая гэсэн үед нь баримтаа авчраад

л шалгуулдаг гэтэл удаа дараа шалгалт оруулж бидний бизнесийн үйл ажиллагаа болон нэр

хүндэд маань хүндрэл учруулж байна. Түрүүчийн шалгалтаар бүх баримтыг үзээд зөрчлөө

гаргаж актаа тавьсан мөртлөө манай баримт олдохгүй болсон үед дахин шалгалт оруулж

бидэнд дааж давшгүй хэмжээний төлбөр ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна,

туйлын гомдолтой байгааг хэлэх нь зүйтэй. Энэ удаагийн хийгдсэн шалгалт нь Баатархүү,

Page 27: 2009 Oni Togtool

Сайнзаяа нарын хийсэн шалгалттай зөрчилдөн бие биеэ үгүйсгэж байгаа мэт харагдаж

байна. Энэ нь Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба,

татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ѐсны

ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэсэн заалтыг зөрчиж байна

гэж үзлээ.

Энэ удаагийн шалгалтын актанд манай байгууллага шаардлагатай материал гаргаж

өгөөгүй гэсэн үндэслэлгүй зүйл бичсэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай

зүгээс шаардлагатай бүх мэдээ, мэдээлэл, материалыг үнэн зөвөөр гаргаж өгсөн юм.

Гагцхүү зарим нэгэн материал, тухайлбал 2005, 2006 онуудын санхүүгийн тайлан баланс

зэрэг нь нүүлгэн шилжүүлэлтийн улмаас олдохгүй байгаагийн улмаас шалгалтанд

хамрагдаж чадаагүй бөгөөд бид энэ талаар албан ѐсоор 2008 оны 10-р сарын 24, 11-р сарын

05-ны албан тоотоор тус тус мэдэгдсэн болно.

Дашрамд дурдахад, манай байгууллагын 2005, 2006, 2007 оны санхүүгийн бүх

материал Татварын Ерөнхий Газарт эх хувиараа 5 орчим сар хадгалагдаж байсныг дурдах

хэрэгтэй. (Эдгээр материалуудыг хүлээж авсан баримт ч бий). Ингэж түрүүчийн шалгасан

байцаагч нарынхаа ажлыг үгүйсгэх юм бол тус бүрдээ шалгах хэрэг байдаг юмуу.

№ 0300904 тоот акт нь нэгдүгээрт, бодит цаг хугацааны нөхцөл байдлыг харгалзаж

үзээгүй, хоѐрдугаарт ээлж дараалан хийсэн шалгалтууд нь өөр хоорондоо зөрчилдсөн,

хийгдсэн гэрээ, хүлээн авсан орлого 2-т нь давхардуулан ногдуулсан, гуравдугаарт, актын 3-

р хэсэгт Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.1-р зүйлийг зөрчиж алданги тооцсон

зэргээр үндэслэлгүй бөгөөд үнэнд үл нийцэх шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд бид Маргаан таслах Зөвлөлөөс дээрх байдлыг хянан үзэж бидний гаргасан

тайлбар, нотлох баримттай танилцаж үнэнд нийцэх бодитой шийдвэр гаргаж өгөхийг

хичээнгүйлэн хүсье.

Бид та бүхний мэргэн оюун, мэргэжлийн өндөр мэдлэг чадвар, үнэнийг эрэлхийлэх

чин эрмэлзэл зэрэгт гүнээ итгэж байна.

1.Актын тогтоох хэсгийн 1-рт “2006 онд БНХАУ-ын “Сїн Юань” компанид 39

012.4 тн нїїрсийг 868 128.0 мянган тєгрєгєєр борлуулсан боловч “Тавантолгой” ХК-тай

байгуулсан 2006 оны 6 сарын 29-ний өдрийн 2005/16 тоот “Тендерийн ялагчтай байгуулах

гэрээ”, 7 сарын 17-ны өдрийн 02/ТТ тоот “Гэрээ”-ний дагуу борлуулсан тоног

төхөөрөмжийн үнэ 1 174 963.0, 2007 онд БНХАУ-ын “Итай” компанид 121 572.0 тонн

нүүрсийг 6 216 927.0 мянган төгрөгөөр борлуулснаас 3 323 797.6, нийт 4 933 165.1

мянган төгрөгийн орлогыг санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгж, байгууллагын

орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, албан татвар ногдох

орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй нуусан” гэж їзжээ.

а/. Манай компани 2006 онд Таван толгой ХК-наас тоног тєхєєрємжийн їнэнд

39012.4 тн нїїрсийг тухайн їеийн дотоодын зах зээлийн їнэ болох 9857.22 тєгрєгєєр тооцож

авч БНХАУ-ын “Сїн Юань” компанид 16493.98 тн нїїрс, “И Тэн” компанид 22447.58 тн

нїїрс нийт 39012.4 тн нїїрсийг тн тутамыг 150 юанаар борлуулснаа 2006 оны тайланд

433723.5 мянган тєгрєгєєр /“Сїн Юань” компанид 16493.98 тн нїїрс/ тусгасан, “И Тэн”

компанид борлуулсан 22447.58 тн нїїрс нь 2007 онд борлогдсон учир борлуулалтыг 2007

оны тайланд їнэн зєв тусгасан бєгєєд тухайн жил “Таван толгой” ХК-тай 2006 оны 6 сарын

29-ний өдрийн 2005/16 тоот “Тендерийн ялагчтай байгуулах гэрээ”, 7 сарын 17-ны өдрийн

02/ТТ тоот “Гэрээ”-ний дагуу 1 540 682. 5 мян тєгрєгийн їнэтэй 36 ш тоног

тєхєєрємжийг нийлїїлсэн. Эдгээр тоног тєхєєрємжийн їнэ ємнєх тайлбарт дурдагдсанаар 2

333 691.5 мянган тєгрєгийн єртєгтэй байсан. Бид энэ гэрээгээр 793 009.0 мян тєгрєгийн

алдагдал хїлээсэн нь гаалийн байгууллагын мэдїїлэг, бусад баримтуудаар нотлогдож байгаа.

2006 оны тайланг гаргахдаа экспортолсон нїїрсний борлуулалтын орлогоос нийлїїлсэн тоног

тєхєєрємжийн єртєгийг хасаж зєрїїгээр тайлагнасан. /Нїїрсээ тооцож авсан ханш/ Ингэж

тайлагнаснаас улсад учруулсан бодит хохирол байхгїй болно.

б/ Татварын байцаагчид 2007 онд БНХАУ-ын “Итай” компанид 121572.0 тонн

нүүрсийг 6 216 927.0 мянган төгрөгөөр борлуулсан гэж тооцоо хийхдээ Монгол Улсын

Засгийн газрын 2007 оны 4 сарын 4-ний өдөр баталсан 88 дугаар тогтоолыг їндэслэсэн

байна. Энэ нь хэд хэдэн хуулийн заалт зєрчсєнийг тайлбарлах нь зїйтэй гэж їзлээ.

Page 28: 2009 Oni Togtool

Нэг: Манай компани санхүүгийн баримтаа НББОУС-ийн дагуу бүрдүүлж, тайлангаа

тогтмол гаргаж тушаадаг байгууллага. Татвар ногдуулалт төлөлтөнд хяналт тавих, татвар

хураах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дугаар заалтанд :”...Татвар төлөгч хуульд заасан

хугацаанд татварын тайланг... .тушаасан боловч түүнд татварын ногдолыг тусгаагүй бол...

татварын байцаагч өөрт байгаа мэдээ баримтанд тулгуурлан... татварын ногдолыг

тодорхойлно” гэж заасан байдаг, мєн хятадын компаниудтай хийсэн гэрээ ч байхад манай

татварын тооцоог жишгээр хийсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 548 дугаар зїйлийн 2-т “Хэлцлийн хэлбэрийг

түүнийг хийсэн буюу тухайн хэлцлийн зүйлээс хамаарч холбогдох улсын хуулиар

тодорхойлно”, 548 дугаар зїйлийн 3-т Хэлцэл хийж байгаа этгээдүүд өөр өөр улсад оршин

суудаг бөгөөд аль нэг улсын хуулиар тогтоосон хэлцлийн хэлбэрийг харилцан тохиролцож

баримталсан бол тухайн хэлцэл нь хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна” гэж заасан

байдаг.

Хоёр: Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 сарын 4-ний өдөр баталсан 88

дугаар тогтоолд: “Ашигт малтмалын тухай хуулийн 47.7 дахь хэсгийг үндэслэн Монгол

Улсын Засгийн газраас тогтоох нь” гэсэн байдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн

47 дугаар зүйл нь “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” төлөх тухай заасан байна.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 зүйлд зааснаар “Ашиглалтын

тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар

ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож

ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө”

гэсэн байдаг.

Гэтэл манай “Ориент Энержи” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж

ахуйн нэгж биш юм. Їїнээс їзэхэд татварын улсын байцаагч нар экспортолсон нїїрсний їнийг

тооцоолохдоо Ашигт малтмалын тусгай зєвшєєрєл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага

буюу тухайлбал Таван толгой ХК-ний экспортонд гаргадаг нїїрсний ашигт малтмалын нєєц

тєлдєг їнэлгээг барьж актыг їндэслэлгїй тавьсан нь харагдаж байна. Манай компани нь

Таван толгой ХК-д нийлїїлсэн тоног тєхєєрємжийн їнийг нїїрсээр авч БНХАУ-руу гаргасан

учир дээрх Засгийн газрын тогтоолыг їндэслэж жишиг їнээр борлуулалт тооцож акт

тавьсан нь їндэслэлгїй юм. Манай экспортолсон нүүрс нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ

үнэд авсан нүүрс юм, өөрсдөө олборлоогүй гэдгийг дахин анхааруулж байна.

Гурав. Тус компани нь “Таван Толгой” ХК-ийн 2005 оны 11-р сарын 11-ний өдрийн

ТУЗ-ийн хурлаас гаргасан Тоног төхөөрөмжийн нээлттэй тендерийн 16 тоот тушаалын

дагуу зарласан тендерт оролцон ялалт байгуулж 1 540 682 500 төгрөгийн өртөг бүхий 36

ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээ хийсэн юм. /Гэрээний дагуу бид ямар ч мөнгө

Тавантолгой ХХК-с аваагүй гэдэг нь нотлогдоно/

Шалгасан байцаагчид энэ гэрээг үндэслэн манай компанийг энэ нийлїїлсэн тоног

тєхєєрємжийн орлогыг тайланд тусгаагүй гэж үзэж, гэрээний дагуу авсан нүүрсний

борлуулалтыг бас тайланд тусгаагїй гэж нэг тєрлийн орлогыг давхардуулан ойлгож акт

тавьсан юм.

Эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд тендерийн хугацаа удааширсан болон

БНХАУ-д үнэ өссөн зэрэг шалтгаанаас үүдэн нийлүүлэгдэх ѐстой тоног төхөөрөмжийг 2 333

691 500 төгрөгөөр буюу гэрээний үнээс даруй 793 009 000 төгрөгийн зөрүү алдагдалтайгаар

нийлүүлсэн. / Тоног төхөөрөмж худалдан авсан өртөг, гааль, тээврийн зардлын

баримтуудыг хавсралтаар ємнє хїргїїлсэн болно /

Тоног төхөөрөмж нийлүүлэх явцад Тендерийн ялагчтай байгуулсан 2005/06 гэрээнд

тусгагдсан гэрээний дагуу урьдчилгаа болгон олгогдох нийт үнийн дүнгийн 30% болох 462

204 758 төгрөгөөс 330 000 000 төгрөгийг импортын албан татварын төлбөрт Гаалийн

Ерөнхий Газрын дансанд шууд шилжүүлсэн ба үлдсэн 132 204 758 төгрөгийг тоног

төхөөрөмж, машин механизмуудын тээврийн зардал, нүүлгэн шилжүүлэлт, тохиргоо,

техникийн зохих үйлчилгээ зэрэгт шилжүүлсэн болно.

Бид нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 70% авах үед “Таван

Толгой” ХК-ийн санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан бөгөөд энэ учир

шалтгааны улмаас тус уурхайн удирдлага төлбөрийг бараа солилцоо буюу нүүрсээр хийх

Page 29: 2009 Oni Togtool

санал тавьсан юм. Ингээд бид уг хүсэлтийг хүлээн авч 2006 оны 07-р сарын 17-ний өдөр

“Таван Толгой” ХК-тай 02/ТТ гэрээ байгуулан нүүрсний чанараар төдийлөн сайн бус 8-р

амнаас 1 тн нүүрсийг тухайн үеийн дотоодын борлуулалтын үнэ болох 9857,22 төгрөгөөр

тооцож тухайн ондоо 39 019,29 тонн нүүрс, үлдэгдэлийг 2007 онд авахаар тооцоо нийлж

нийтдээ 121572.0 тн нїїрс авах гэрээ хийсэн юм. Манайх гэрээний дагуу авах 121572.0 тн

нїїрснээсээ 2006 онд 39012.4 тн-ийг авч їлдэгдэлээ 2007 онд авсан байхад байцаагч нар

гэрээний 121572.0 тн дээр 2006 онд авсан нїїрсийг нэмж тооцож байна. Манай компани

хятадын компаниудтай 121572.0 тн нїїрсээ 150 юанаар борлуулахаар гэрээ хийснээ орчуулж

хїргїїлсэн байгаа.

Тогтоох хэсгийн 2-р хэсэгт: 2007 оны актын төлбөрийн 12712.5 мянган төгрөгийг

хугацаандаа төлөөгүй гэж 9979.3 мянган төгрөгийн хүү ногдуулсан байна.

Улсын тєсвийн орлого хяналтын татварын байцаагч А.Баатархїї, Д.Сайнзаяа нар

манай компаний 2004, 2005, 2006, онуудын санхүүгийн үйл ажиллагааг шалгаж 17498.1

мянган тєгрєгийг тєлїїлэхээр 210887 тоот акт тогтоосон юм. Ямарваа хууль тогтоомж нь

хүн бүрт тэгш үйлчлэх ѐстой учраас манайх татварын өршөөлийн хуулинд хамрагдах

боломжтой гэж үзэж байна. Мєн зєвшєєрєгдсєн актын тєлбєрт татварын улсын байцаагч

Х.Алтангэрэл, Н.Чинбат нар нь 9979.3 мянган тєгрєгийн хїї тооцсон нь гаргасан нэг

тєрлийн зєрчилд хариуцлагыг давхардуулан ногдуулж байна гэж їзэж байна. Иймд татварын

улсын байцаагчийн тавьсан 0300904 тоот актыг хїчингїй болгож єгнє її гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7, 8 дугаар зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ НЬ:

Ориент Энержи ХХК нь:

1. 2006 оны 6 сарын 29-ний өдрийн 2005/16 тоот “Тендерийн ялагчтай байгуулах

гэрээ” ( гэрээнийн үнийн дүн 1 540 682. 5 мянган тєгрєг, үүний 1 169 392,0 мянган төгрөг

нь машин механизм, 311 140,5 мянган төгрөг нь сэлбэг хэрэгсэл, материал, 60150,0 мянган

төгрөг нь дагалдах тоног төхөөрөмж), 7 сарын 17-ны өдрийн 02/ТТ тоот “Гэрээ”-ний

дагуу “Таван толгой” ХК-нд 1 169 392,0 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг хугацаанд

нь нийлүүлсэн байна.

Таван толгой ХК нь гэрээний дагуу төлбөрийн 30 хувь буюу 462 204.8 мянган

тєгрєгөөс 330 000,0 мянган төгрөгийг гаалийн татварт Ориент Энержи ХХК-ийн нэрийн

өмнөөс төлсөн. Үлдэгдэл төлбөр буюу 1210682,0 мянган төгрөгийг Таван толгой ХХК-ийн

хүсэлтийг үндэслэн бараа солилцоогоор хийхээр “Нүүрс авах гэрээ” байгуулсан байна.

Гэрээний дагуу Таван толгой ХК-наас 1 тн нүүрсийг 9857,22 төгрөгөөр бүгд 39012.4 тн

нүүрсийг 384553.8 мянган төгрөгөөр авч, /1 тн нүүрсийг 150 юанаар тооцон Хятад улсын

Сунь Юань ХХК-нд 16 493,98 тн нүүрс, “И Тэн” компанид 22447.58 тн нїїрс/ нийт 872512,3

/тухайн үеийн ханш 149.10/ мянган төгрөгөөр борлуулсан боловч 2006 оны аж ахуйн

нэгжийн орлогын татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 431999,0 мянган төгрөгөөр буюу

440513,3 мянган төгрөгийн борлуулалт дутуу тусгасан байна.

2. Тус компани нь 2006 онд 2006 оны 6 сарын 29-ний өдрийн 2005/16 тоот

“Тендерийн ялагчтай байгуулах гэрээний дагуу “Таван толгой” ХК-нд 1169392,0 мянган

төгрөгийн тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлсэн боловч ААНОАТ-ын тайланд

тусгаж тайлагнаагүй нь Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дүгээр заалт

“татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” заалтыг

зөрчсөн байна.

3. Татварын улсын байцаагч акт тогтоохдоо БНХАУ-ын И Тэн ХХК-нд борлуулсан

121572,0 тн нүүрсийг зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулсан гэж үзэж Монгол Улсын

Засгийн Газрын 2007 оны 88-р тогтоолын 1-д “Экспортын...зарим бүтээгдхүүний

борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох ...зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2-р

хавсралт ѐсоор баталж нийтэд зарласугай...” гэж заасныг үндэслэн БНХАУ-ын нүүрсний

үйлдвэрлэлийн талаархи мэдээлэл сэтгүүлд “...2007 оны 5-12 саруудын 1 тн нүүрсний

үнэлгээ 35.04-52.50 ам. доллар” гэснийг баримтлан жишгээр тооцон ТЕХ-ийн 13.1.1-д

“татвар ногдох орлогоо нуусан буюу түүний тоо хэмжээг санаатайгаар бууруулсан бол

нуусан буюу бууруулсан орлогын татвар ногдуулах орлоготой тэнцэх хэмжээний

торгууль ногдуулах” гэж заасны дагуу

Page 30: 2009 Oni Togtool

3 323 797,6 мянган төгрөгийн татвар ногдуулах орлоготой тэнцэх хэмжээний торгууль

ногдуулахаар акт тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзээд

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7-гийн Г болон 13 дугаар

зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын

улсын байцаагч Х.Алтангэрэл, Н.Чинбат нарын шалгаж тогтоосон 2008 оны 11 сарын 07-

ны өдрийн 0300904 тоот актыг хэвээр батлан, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй

болгосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

Page 31: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.05.14 Дугаар 12 Улаанбаатар хот

“Дулааны хоѐрдугаар цахилгаан станц” ТӨХК-нд холбогдох

210931 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор О.Тэнгис даргалж, гишүүд Б.Ганбат,

Ж.Ганбат, Ж.Батбаяр, Ч.Жигжид, Б.Эрдэнэбаатар, Б.Болормаа, А.Баянмөнх, нарийн бичгийн

дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 05 дугаар сарын 14-ний єдєр хийв.

“Дулааны хоѐрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 2005-2007 оны албан татвар

ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2008 оны 09 сарын 30-ны өдрийн 210931 тоот

актаар 1 048 873,3 мянган төгрөгийн зөрчилд 159 021,2 мянган төгрөгийн төлбөр

ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг УТОХГ-ын татварын улсын байцаагч А.Баатархүү,

Д.Батбилэг нар, тус компанийн гүйцэтгэх захирал Төмөрхуяг, ерөнхий нягтлан бодогч

н.Мандах нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Дулааны хоѐрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү. Төмөрхуяг

тус Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн:

Улсын төсвийн орлого хяналтын газрын Хянан шалгах хэлтсээс томилогдсон

татварын байцаагч нар тус компанийн 2005-2007 оны санхүүгийн тайланд 2008.04.01-

2008.09.30-ны өдрүүдэд татвар ногдуулалт, төлөлтөд шалгалт хийж, татварын байцаагчийн

210931 тоот актаар 159 021.2 мянган төгрөгийн нөхөн татвар, хүү торгууль тавьсныг үл

зөвшөөрч, Татварын ерөнхий хуулийн 17.1.9, 18.1.5-д заагдсан эрх, үүрэг, мөн хуулийн 36.1

дугаар зүйл заалтын дагуу гомдол, тайлбар гаргаж байна.

ДЦС-2 ТӨХК нь төвийн бүсийн эрчим хүчний систем дэх нийт үйлдвэрлэлийн 3

хувийг эзэлдэг, нэг худалдан авагчтай, орлого төвлөрүүлэлт нь “0” үлдэгдэлтэй данснаас

ЭХЗГ-аас тогтоосон коэффициентээр хуваарилагддаг, орлого төвлөрүүлэлт нь өөрийн үйл

ажиллагаанаас шууд хамааралгүй, сарын эцэст орлого төвлөрч, тухайн жилийн

борлуулалтын 90 хувийг авч, бусад нь хуримтлагдсан авлага болон үлддэг, салбарын

компаниудаас авах авлага 1.1 тэрбум төгрөг, үндсэн бэлтгэн нийлүүлэгч болох Багануур

ХК-д төлөх нүүрсний өр 2.4 тэрбум төгрөг, балансын алдагдалтай ажилладаг, нүүрсний

өрийг жил бүр 250-500 сая төгрөгөөр дутуу төлж гэрээ дүгнэлтээр дутуу төлбөрийн

торгууль хүлээдэг, богино хугацаат өр нь төлөгдөх эх үүсвэргүй санхүү, төлбөрийн

чадварын харьцаа алдагдсан төрийн өмчит компани юм.

Компаний удирдлагын зүгээс санхүү, татварын тайланг цаг хугацаанд нь үнэн зөв

тайлагнаж, татвараас зайлсхийх, нуун дарагдуулах сонирхолгүйгээр тухайн тайлант

хугацааны татварын өрийг барагдуулахад анхаарч ажиллаж ирсний үр дүнд 2005-2007 онд

нийт 769 587.8 мянган төгрөгийн Нэмэгдсэн өртгийн татвар төлөх ѐстойгоос 867 597.8

мянган төгрөгийн татвар төлж 3 жилийн хугацаанд 98 010.0 мянган төгрөгийн татварыг

улсын төсөвт илүү төвлөрүүлсэн байна.

Нэг. Нэмэгдсэн өртгийн албан татварт тооцсон хүү, торгуулийг хүчингүй болгох

Тус компани тайлангийн хугацаанд УТОХГ-т тайлангаа тушааж, баталгаажуулж

ирсэн ба Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 2006.12.31-нд 66 219.0 мянган төгрөгийн

дутуу, 2008.12.31-нд 21 241.2 сая төгрөгийн илүү төлөлттэй гарч байсан байна. 2005-2007

онуудын татварт хүү тооцсон нь 2008.02.06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх

тухай хуулийн 6.1.1 дүгээр заалт “2006 оны 12 дугаар 31-ны өдрийн байдлаар тасалбар

болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008.01.01-ны

өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү торгуулийг 100 хувь чөлөөлнө”

гэсэн заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд тооцсон хүүг 100 хувь

хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Page 32: 2009 Oni Togtool

Шалгалтад хамрагдсан хугацаанд НӨАТ-ыг 98 010.0 мянган төгрөгөөр илүү төлж

ирсэн байтал татварын байцаагчийн актаар 111 020.5 мянган төгрөгийн хугацааны хүү

ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хоѐр. Элэгдлийн зардлыг татварын зорилгоор тооцох: Тус компани нь үндсэн

хөрөнгийн элэгдлийг Засгийн газрын 8-р тогтоолоор батлагдсан хувь хэмжээгээр байгуулж,

үндсэн үйл ажиллагааны зардалд тусган эрчим хүчний тариф тооцуулдаг ба харин Аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын тайланд ААНОАТ-ын хуулийн 13 дугаар зүйл заалтын

дагуу элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох аргачлалын дагуу тооцож тайлагнадаг. 2005 оны

үндсэн хөрөнгөнд татварын зорилгоор 520.8 сая төг-ийн элэгдэл байгуулж, 154.7 сая

төгрөгийн алдагдалтай тайлан гаргах байтал тухайн үеийн нягтлан бодогч нь дээрхи

хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй 13.9 сая төг-ийн ашигтай тайлагнаж, 2.2 сая төгрөгийн

татварыг илүү төлсөн байна. 2005 оны тайланд Татварын зорилгоор байгуулсан элэгдлийн

зардлыг тооцсоноор ААНОАТ-ын тайланд ногдуулсан 17 605.3 мянган төгрөгийн татвар,

төлбөр хүчингүй болох юм.

Гурав. 2005 оны НӨАТ-т ногдуулсан торгуулийг хасах:

2005 оны НӨАТ-ын тайлан дахь худалдан авалтын падан дутуу тайлагнасан гэж

12098,9 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсан байна.

Гэтэл уг худалдан авалтын падаан баримтанд бүрэн байгаа тул нөхөн татвар,

торгуулийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.

Дээрхи саналуудыг нэгтгэн авч үзэхэд 140724,7 мянган төгрөгийн татвар, торгууль

хасагдах үндэслэлтэй байгаа тул үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүүгийн чадварт ноцтой

нөлөөлж буй төлбөр, торгуулийг хүчингүй болгох талаар манай компанийн тайлбар,

гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Татвар төлөгч “Дулааны хоѐрдугаар цахилгаан станц” ТӨХК нь татварын хуульд

заасан элэгдэл байгуулах журмаас өөрөөр тооцсон байсныг татварын улсын байцаагч

хэрэгжүүлээгүй байна. 2005 онд үндсэн хөрөнгийн элэгдлийг Засгийн газрын 8-р

тогтоолоор батлагдсан хувь хэмжээгээр 352061,8 мянган төгрөгөөр байгуулж, санхүүгийн

болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд үндсэн үйл ажиллагааны

зардлаар тусган 13931,6 мянган төгрөгийн татвар ногдуулах орлоготойгоор тайлагнасан

байна.

ААНОАТ-ын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Үндсэн хөрөнгийг дор дурьдсан

хугацаатай ашиглахаар бодож үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийг шулуун

шугамын аргаар байгуулна.” гэж зааснаар 2005 оны үндсэн хөрөнгөнд татварын зорилгоор

520746,2 мянган төгрөгийн элэгдэл байгуулахад, тус аж ахуйн нэгж 154752,8 мянган

төгрөгийн алдагдалтайгаар тайлагнагдах байсан байна. Иймд байцаагчийн актын хавсралт

№1 “ДЦС ТӨХК-ийн 2005, 2006, 2007 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн

шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт”-ийн 1-4 дүгээр заалтын 78245,8 мянган төгрөгийн

зөрчилд ногдуулсан 11736,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 5868,4 мянган төгрөгийн хүүг

хасаж тооцохоор байна.

2. 2005-2007 онд ногдуулсан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд

Татварын Ерөнхий Хуулийн 13.1.4 /татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй

татварын дүнгээс бодож хоног тутам 0.5 хувийн хүү ногдуулах.../ заалтаар 111020,5 мянган

төгрөгийн хүү ногдуулсан нь хуульд нийцэж байна. Энэ хуулийн заалтаар хариуцлага

тооцохыг хориглосон зохицуулалт байхгүй байх тул Татвар төлөгчөөс хүүг хүчингүй

болгуулахаар Татварын өршөөл үзүүлэх тухай хуультай холбогдуулан гаргасан гомдлыг

үндэслэлгүй байна гэж үзлээ.

3. Шалгасан байцаагчид 2005 онд 2106322,8 мянган төгрөгийн худалдан авалтанд

315948,4 мянган төгрөгийн НӨАТ ногдуулж НӨАТ-ын тайланд тусгасан боловч шалгалтаар

2052549,9 мянган төгрөгийн худалдан авалтанд ногдуулсан 307882,5 мянган төгрөгийн

татвар нь баримтаар нотлогдож байсан тул зөрүү 53772,9 мянган төгрөгийн зөрчилд

хариуцлага хүлээлгэхээр акт бичсэн нь үндэслэлтэй байна.

Page 33: 2009 Oni Togtool

4. ДЦС-2 ХК 2007 онд НӨАТ төлөгч бус аж ахуйн нэгж болох БОЦЧ ХХК-наас

24347,9 мянган төгрөгийн бараа худалдан авсан боловч 2434,8 мянган төгрөгийн нэмэгдсэн

өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсон нь Монгол Улсын

нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...татвар

төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд мөн

хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар ногдуулж төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан

татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно.” гэж заасныг

зөрчсөн байна. Иймээс энэ зөрчилд акт тогтоосон татварын улсын байцаагчийн шийдвэр

үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 1. УТОХГ-ын татварын улсын байцаагчдын шалгаж тогтоосон 2008 оны 09 сарын

30-ны өдрийн 210931 тоот актын “тогтоох” хэсгийн 1-ийн а, б заалтуудыг хүчингүй болгох.

2. Мөн хэсгийн 3 дугаар заалтыг 20 251,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 121

164,9 мянган төгрөгийн хүү, бүгд 141 416,0 мянган төгрөгийн төлбөр гэж өөрчилсүгэй.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Page 34: 2009 Oni Togtool

2009.05.14 Дугаар 13 Улаанбаатар хот

“Шим техноложи ХХК” ХХК-нд холбогдох

210933 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор О.Тэнгис даргалж, гишүүд Б.Ганбат,

Ж.Ганбат, Ж.Батбаяр, Ч.Жигжид, Б.Эрдэнэбаатар, Б.Болормаа, А.Баянмөнх, нарийн бичгийн

дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 05 дугаар сарын 14-ний єдєр хийв.

“Шим технолоджи” ХХК-ийн 2006-2007 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн

байдлыг шалгаад, 2008 оны 10 сарын 28-ны өдрийн 210933 тоот актаар 372583,9 мянган

төгрөгийн зөрчилд 129463,2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг

УТОХГ-ын татварын улсын байцаагч А.Баатархүү, Д.Батбилэг, нар, тус компанийн ерөнхий

нягтлан бодогч н. Бадамцэцэг нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Шим техноложи” ХХК-ийн өмгөөлөгч Б. Хишигбаатар тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Улсын Төсвийн Орлого Хяналтын Газрын Хяналт шалгалтын хэлтсийн байцаагч А.

Баатархүү. Б. Батбилэг, Б. Золзаяа, нарын үйлдсэн 2008 оны 10-р сарын 28-ны өдрийн

210933 тоот татварын улсын байцаагчийн актыг татвар төлөгчийн хууль ѐсны эрх ашгийг

гэрээний үндсэн дээр төлөөлөн хамгаалж байгаагийн хувьд эс зөвшөөрч дараах үндэслэлээр

гомдол гаргаж байна.

1. Автобус, поддон худалдсаны 2006 оны 25913,0 мянган төгрөг, 2007 оны 28306,4

мянган төгрөгний орлого, нийт 54219,4 мянган төгрөгний орлогыг НӨАТ тооцох

борлуулалтын орлогод тооцоогүй зөрчилд нөхөн татвар тооцох нь НӨАТ-ын хуулийн дагуу

болжээ. Гэхдээ актын хавсралт 04-өөс харвал 2006 онд хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй

2073 мянган төгрөгийн татвар ногдох орлого гэснээ тэр дүнгээр 2073 мянган төгрөгийн

төлбөр ногдуулсан байна. 2006 онд хамаарах зөрчлийн дүнд 25913 мянган төгрөгөөс тооцоо

хийгдэх ѐстой. Харин 2007 оны 28306,4 мянган төгрөгийн орлогын хувьд актын хавсралт

05-наас харахад 2830,6 мянган төгрөгийн нөхөн татвар 1415,6 мянган төгрөгийн хүү

ногдуулсан байна. Энэ хавсралтаас харахад хэдийгээр 2830,6 мянган төгрөгийн нөхөн

татварыг тогтоож болох боловч 1415,6 мянган төгрөгний хүүг тооцох хууль зүйн

үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тооцоо хийж буй 2007 оны хувьд “Шим-Технолоджи”

ХХК нь 8498802,4 мянган төгрөгний илүү төлөлттэй байсан. ТЕХ-ын 13.1.3 дахь заалтаар

хүү тооцохын тулд татварыг төлөөгүй саатуулсан хоног байх учиртай бөгөөд ийнхүү

саатуулсан хоног актаар тогтоохдоо 2830,6 мянган төгрөгийн нөхөн татварын хувьд байхгүй

бөгөөд энэхүү дүгнэлтээр дээрхи илүү төлөлтийн дүнг бууруулах ѐстой байсан. Гэтэл актын

Тогтоох хэсгийн А-д 6717,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3358,8 мянган төгрөгийн хүү

ногдуулсны 3358,6 мянган төгрөгийн хүүг актаар тогтоох ѐсгүй байна. Нөхөн татвар болох

6717,6 мянган төгрөг нь тус компанийн илүү төлөлтийг бууруулах дүн мөн.

2.Ажилчдын болон гадны хүмүүсийн хэрэгцээнд зориулсан үзлэг, байр, хүлээн авалт,

виз сунгах гэсэн зардлуудыг татвар ногдох орлогоос хассан байна гэсэн 2007 оны 15617

мянган төгрөгний татвар 1952,1 мянган төгрөгний хүү ногдуулсан байна. Тус компани

НӨАТ-аар илүү төлөлттэй байсан учир 1952,1 мянган төгрөгний хүүг ногдуулсан нь хууль

зүйн үндэслэлгүй байна. Энэхүү 15617 мянган төгрөгний зөрчлийн дүн дотор байгаа 2628,2

мянган төгрөгний үзлэгийн зардал нь аж ахуйн нэгжийн хөдөлмөр хамгаалалтын зардалд

багтсан болно.

3.Автомашин засварын зардал гэсэн 2007 оны 8065,3 мянган төгрөгийн зардлыг

ААНОАТ-ын хуульд зааснаас илүү хэмжээгээр хасагдах зардалд оруулсан тул энэ дүнд акт

тогтоогджээ. Энэ нь хуулийн дагуу байгаа боловч нэгэнт 8065,3 мянган төгрөгийн зардлыг

капиталжуулж элэгдлээр дамжуулж өртөгт суулга гэж үзсэн юм бол ийнхүү капиталжуулах

гээд байгаа 8065,3 мянган төгрөгийн дүнгийнхээ 2007 онд хамаарах элэгдлийн зардлыг

хасагдах зардалд суулгаж татварын тооцоог хийх ѐстой. Гэтэл зөвхөн авах талын тооцоог

Page 35: 2009 Oni Togtool

хийснээс татвар төлөгчид ашигтай түүний төлөө тооцоог орхигдуулснаараа актын энэ хэсэг

буруу тооцоологджээ. Түүнчлэн энэ зөрчилд 2016,3 мянган төгрөгийн нөхөн татвар тооцож

болох боловч 1008,2 мянган төгрөгийн хүүг ногдуулж болохгүй. Учир нь тус компани

НӨАТ-аас илүү төлөлттэй байсан.

4. 11800,0 мянган төгрөгийн бусдаар гүйцэтгүүлсэн актын тогтоох нь гэсэн хэсгийн

Д-д /валютын бодит бус алдагдал/ гэсэн байх боловч ийм зардал бүртгэгдээгүй болно. Мөн

өмгөөлөгдийн хөлс гэдгийн хувьд манай хоѐр байгууллагын хооронд нэгэнт эрх зүйн

туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан зардал болон хөлсний асуудлыг харилцан тохиролцсон

байх тул /баримтаар нотлогдож байгаа/ дээрх зардал нь хасагдах зардалд орох ѐстой. Энэ

зөрчлийн дүнд нөхөн татвараас гадна хүү, 1475 мяган төгрөгийг ногдуулсан нь хууль зүйн

үндэслэлгүй байна.

5. Актаар хамгийн том дүнтэй зөрчлийн дүн болох 282882,2 мянган төгрөгийн

валютын бодит бус алдагдал гэсэн дүнд 70720,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 35360,3

мянган төгрөгийн хүү ногдуулсан байна. Энд тогтоосон 35360,3 мянган төгрөгийг мөн

хууль бусаар тогтоосон гэж үзэж байна. Валютын ханшний бодит бус алдагдлыг татварын

тайлангийн хасагдах зардалд оруулахгүйгээр хуульчилсан байдаг боловч энд байгаа

материалуудаас акт үндэслэлтэй тогтоогдсон эсэхийг тогтоох боломжгүй байна. Үүнийг

тогтоохын тулд 2007 оны ААНОАТ-ын жилийн эцсийн тайлан, валютын ханшны ашиг,

алдагдал тооцогддог валютаарх мөнгөн хөрөнгө болон өр авлагын дансны гүйлгээ,

үлдэгдлийн дүнг харах ѐстой. Энэ талын мэдээлэл нэгэнт байхгүй тул зөв бурууг тогтоох

боломжгүй байна. Иймд энэ дүнг татварын улсын байцаагчид буруу тогтоосон гэж үзэх

хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс хууль болон гэрээгээр олгогдсон эрхээ эдэлж татварын улсын байцаагчдын

акт-д гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

1. а/ 2006, 2007 оны 54219,4 мянган төгрөгийн зөрчлөөс валютын ханшны бодит

зөрүүгийн 3455,0 мянган төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орж ирсэн 4353,3

мянган төгрөг, нийт 7808,3 мянган төгрөгийн орлогыг борлуулалт гэж тооцож нэмэгдсэн

өртгийн албан татвар ногдуулсан нь НӨАТ-ын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “борлуулалт

гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгөөр шилжүүлэх, ажил үйлчилгээг төлбөртэйгөөр

гүйцэтгэхийг” заалтанд хамаарахгүй учир НӨАТ ногдох борлуулалт гэж үзэх үндэслэлгүй

байгаа учир дээрхи зөрчлөөс 7808,3 мянган төгрөгийн зөрчлийг хасч тооцох.

б/ Татвар ногдох орлогоос хасагдахгүй гэж тооцсон 15617,0 мянган төгрөгийн

зөрчлөөс Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын албатай хийсэн гэрээний дагуу

шилжүүлсэн 2283,6 мянган төгрөгийн төлбөрийг ААНОАТ-ын тухай хуулийн 12 дугаар

зүйлийн 12.1.23 “Хөдөлмөр хамгааллын зардал”, ААНОАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх

аргачлалын 3 дугаар зүйлийн 3.2.1.5 дахь заалтаар зөрчлөөс хасч тооцох.

3. Автомашинд хийсэн засварын зардлын 8065,3 мянган төгрөгийг татвар ногдох

орлогоос хасагдахгүй гэж тооцсон боловч 4424,9 мянган төгрөг ньААНОАТ-ын хуулийн 12

дугаар зүйлийн 12.2 “...татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд

хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2%, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5%-иас

хэтэрхээргүй байх бөгөөд, үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд

тооцно.” гэсэн заалтаар үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрээгүй тул зөрчлөөс хасч тооцох.

4. Валютын ханшны бодит бус алдагдал гэж тооцсон 282 882,2 мянган төгрөгийн

зөрчлөөс бодит алдагдал 21790,0 мянган төгрөгийг хасахгүйгээр төлбөр ногдуулсан нь

ААНОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 “гадаад валютын ханшийн зөрүүгийн

бодит алдагдал” заалтыг зөрчсөн байх тул байх тул 282 882,2 мянган төгрөгөөс бодит

алдагдал болох 21790,0 мянган төгрөгийг зөрчлөөс хасч тооцох.

5. Ажлын гүйцэтгэл, тайлангүй гэж тооцсон 11800,0 мянган төгрөгийн төлбөр нь

хууль эрх зүйн үйлчилгээний төлбөр байсан. Энэ нь өмгөөлөгчтэй хийсэн гэрээ, нэхэмжлэх,

төлбөрийн даалгавраар нотлогдож байгаа тул ААНОАТ-ын тухай хуулийн 12 дугаар

зүйлийн 12.1.9 заалтыг хангаж байгаа тул зөрчлөөс тус тус хасч тооцох нь зүйтэй гэж үзээд

Page 36: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. УТОХГ-ын татварын улсын байцаагч А.Баатархүү, Д.Батбилэг, Б.Золтуяа нарын

шалгаж тогтоосон 2008 оны 10 сарын 28-ны өдрийн 210933 тоот актын ТОГТООХ хэсгийн:

а/ 46 411,1 мянган төгрөгийн зөрчилд 5 764,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 2

882,0 мянган төгрөгийн хүү гэж өөрчлөх

б/ 13 333,4 мянган төгрөгийн зөрчилд 3 333,4 мянган төгрөгийн нөхөн татвар, 1

666,7 мянган төгрөгийн хүү гэж өөрчлөх

в/ 3 640,4 мянган төгрөгийн зөрчилд 910,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 455,1

мянган төгрөгийн хүү гэж өөрчлөх

г/ 261 092,2 мянган төгрөгийн зөрчилд 65 273,1 мянган төгрөгийн нөхөн татвар, 32

636,5 мянган төгрөгийн хүү гэж өөрчлөх

2. ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтыг 324 477,1 мянган төгрөгийн зөрчилд 75

280,7 мянган төгрөгийн нөхөн татвар, 37 640,4 мянган төгрөгийн хүү, нийт 112 921,1

мянган төгрөг гэж өөрчлөхөөр тогтоосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.05.14 Дугаар 14 Улаанбаатар хот

“Таван богдтрейд” ХХК-нд холбогдох

Page 37: 2009 Oni Togtool

2008 /33 тоот актын тухай

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор О.Тэнгис даргалж, гишүүд Б.Ганбат,

Ж.Ганбат, Ж.Батбаяр, Ч.Жигжид, Б.Эрдэнэбаатар, Б.Болормаа, А.Баянмөнх, нарийн

бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 05 дугаар сарын 14-ний єдєр

хийв.

“Таван богд трейд” ХХК-ийн 553 322,1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан

татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийн дагуу 2004 оны 01 дүгээр сарын 01-нээс

2008 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын

ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2008 оны 06 сарын 13-ны өдрийн № 2008/33 тоот

актаар буцаан авах НӨАТ-ын татварыг 504 168,0 мянган төгрөгөөр бууруулж 49 154,1

мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан олгуулахаар акт

тогтоосныг эс зөвшөөрсөн гомдлыг Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын

улсын байцаагч Г.Пүрэв-Очир, А.Баатархүү нар, тус компанийн ерөнхий санхүүч

н.Цэцэнхүү нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Таван богд трейд” ХХК-ийн захирал Ц.Баатарсайхан тус Татварын маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн:

“Таван богд трейд” ХХК 2004.01.01-нээс 2008.04.01-нийг хүртэл НӨАТ-ын илүү

төлөлтийг баталгаажуулахаар УТОХГ-ын татварын улсын байцаагч Г.Пүрэв-Очир,

А.Баатархүү нараар шалгуулсан.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүр танилцуулж явсан боловч шалгалтын ЗЗ

тоот актыг бидэнд албан ѐсоор гардуулаагүй байсан тул бид зохих шатанд гомдол гаргаагүй

билээ.

Бид 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 33 тоот актыг хүлээн авсан тул дээрхи

шалгалтыг хянаж өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

“Таван богд трейд” ХХК-ийн 553 322,1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан

татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийн дагуу Улсын төсвийн орлого хяналтын

газрын татварын улсын байцаагч Г.Пүрэв-Очир, А.Баатархүү нар 2004 оны 01 дүгээр сарын

01-нээс 2008 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан

татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2008 оны 06 сарын 13-ны өдрийн №

2008/33 тоот актаар буцаан авах НӨАТ-ын татварыг 504 168,0 мянган төгрөгөөр

бууруулж 49 154,1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан

олгуулахаар акт тогтоосон байна. Таван богд трейд ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын

албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Суутган тооцсон татварын тайлангийн

төрлөөр «Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжїїлэх

тухай» шинэчилсэн тайлангаа 2008 оны 06 дугаар сарын 27-нд нэмж мэдүүлсэн байна. Тус

компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар борлуулалтын орлого болон

худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан, үүний

үндсэн дээр 553 322,1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг

буцаан авахаар гарган хүсэлт гаргасан нь нуусан орлогоо ил болгосон үйлдэл биш тул

«Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжїїлэх тухай»

хуулийн хэрэгжилтэнд хамаарахгүй гэж үзээд:

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Г.Пүрэв-Очир,

А.Баатархүү нарын шалгаж тогтоосон 2008 оны 06 сарын 13-ны өдрийн 2008/33 тоот актыг

хэвээр баталсугай.

Page 38: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.05.14 Дугаар 15 Улаанбаатар хот

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд холбогдох

2009 /01 тоот тогтоолын тухай

Page 39: 2009 Oni Togtool

Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн

хурлыг тус зөвлөлийн даргын үүрэг болгосноор О.Тэнгис даргалж, гишүүд Б.Ганбат,

Ж.Ганбат, Ж.Батбаяр, Ч.Жигжид, Б.Эрдэнэбаатар, Б.Болормаа, А.Баянмөнх, нарийн бичгийн

дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 05 дугаар сарын 14-ний єдєр хийв.

Булган аймгийн татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл 2009

оны 3 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 040089

тоот актаар 119283,0 мянган төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр

зүйлийн 74.2 дахь заалтаар 4532,7 мянган төгрөгийн торгууль ногдуулсныг хянан хэлэлцээд

актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн гомдлыг Эрдэнэт үйлдвэрийн

хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргалыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ч.Ганзориг тус Татварын маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн:

Булган аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 040089 тоот актыг

хүчингүй болгох тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гомдлыг Булган аймгийн татварын

маргаан таслах зөвлөлийн 2009 оны 3 сарын 16-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд

актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дараахь үндэслэлүүдээр эс зөвшөөрч Татварын

ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.4-т заасны дагуу гомдол гаргаж байна. Үүнд:

1. Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг Татварын ерөнхий хуулийн 42

дугаар зүйлийн 42.3-т заасан бүрэлдхүүнээр бус урьд мөрдөж байсан Татварын маргаан

таслах зөвлөлийн ажиллах журмын дагуу байгуулагдсан хуучин бүрэлдхүүнээр хянан

шийдвэрлэсэн.

2. Булган аймгийн татварын маргаан таслах зөвлөлийн хурлын 01 тоот тогтоолд

гишүүдийн гарын үсэг бүрэн зурагдаагүй, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн

42.8-д заасны дагуу Булган аймгийн татварын хэлтсийн даргын тушаалаар

баталгаажуулаагүй.

3. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Булган аймгийн орон нутгийн төсөвт 2008 оны 11

сард төлөх усны төлбөрийг сар гаруй хугацаагаар хожимдуулж төлсөн нь санаатай, гэм

буруутай үйлдэл биш бөгөөд зэсийн үнэ дэлхийн зах зээлд буурснаас шалтгаалан үүссэн

санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоос гадна үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг усны

төлбөрийг Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д

заасны дагуу дараа сарын 10-ны дотор бус харин урьдчилж төлдөг байсан зэрэг нөхцөл

байдлуудыг харгалзан үзэж, Булган аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах

зөвлөлийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Булган аймгийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Оюунгэрэл,

татварын улсын байцаагч М.Галдан нар Булган аймгийн татварын хэлтэстэй харьцдаг

“Эрдэнэт үйлдвэр” ХХК- ийн 2008 оны ус, рашаан ашигласны төлбөрийн ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгаад татварын улсын байцаагчийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны

өдрийн 040089 тоот актаар 119283,0 мянган төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн

74 дүгээр зүйлийн 74.2 дахь заалт “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй

татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль

ногдуулна”-аар 4532,7 мянган төгрөгийн торгууль ногдуулж хариуцлага хүлээлгэсэн нь

үндэслэлтэй байна.

2. Уг маргааныг авч хэлэлцсэн Булган аймгийн татварын хэлтсийн дэргэдэх татварын

маргаан таслах зөвлөлийн 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол нь тус

татварын хэлтсийн даргын 2009 оны 04 сарын 14-ний өдрийн 34 тоот тушаалаар

баталгаажигдсан тул уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар заалтыг удирдлага

болгон ТОГТООХ НЬ:

Булган аймгийн татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн

2009 /01 тоот тогтоолыг хэвээр баталсугай.

Page 40: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.11 Дугаар 16 Улаанбаатар хот

“Дээдийн говь” ХХК-нд холбогдох

0300240 тоот дүгнэлтийн тухай

Page 41: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал даргалж, гишүүд Ц. Цолмон, Б.Ганбат, Ж.Ганбат, Ж.Батбаяр,

Б.Эрдэнэбаатар, О.Тэнгис, С.Туул, О. Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 11-ний єдєр хийв.

ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Н.Рагчаахүүгийн “Дээдийн говь” ХХК-ийн 2005-2008 оны албан татвар ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 05 сарын 14-ний өдрийн 0300240 тоот дүгнэлтээр

20,179.51 тн коксжих нүүрс борлуулсны орлого 1,287,503.6 мянган төгрөгийг санхүүгийн

болон татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан

төлөөгүй нуусан гэсэн гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлдсэнийг

эс зөвшөөрсөн гомдлыг ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын

улсын байцаагч Н.Рагчаахүү, тус компанийн өмгөөлөгч Н.Мандах, нягтлан бодогч Р.Буян-

Өлзий нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Дээдийн говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батболд тус Татварын маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн:

Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2009 оны 05 дугаар сарын

14-ний өдрийн 0300240 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 17

дугаар зүйлийн 17.1.7-д зааснаар дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Н.Рагчаахүү “Дээдийн говь”

ХХК-ийн 2005-2008 оны албан татварын ногдуулалт,төлөлтийн байдлыг санхүүгийн анхан

шатны баримтууд, тайлан тэнцлүүд, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан

татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл, гаалийн мэдээ зэрэгт

үндэслэн шалгалт хийж нийт 20,179.51 тонн коксжих нүүрс борлуулсны орлого, 1,287,503.6

мянган төгрөгийг санхүүгийн тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, НӨАТ-ын

ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар

ногдуулан төлөөгүй нууж татварын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж дүгнэлт бичжээ.

Дүгнэлтэнд дурьдсан татварын хууль тогтоомжуудыг татвар төлөгчийн зүгээс

зөрчөөгүй бөгөөд шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн зүгээс үүнийгээ хэрхэн яаж

тогтоож байгаагаа тодорхой үндэслэлтэй гаргасангүй. “Дээдийн говь” ХХК-ийн 2008 оны

санхүүгийн тайланд ямар хэмжээтэй нүүрс үлдэгдэлтэй байгааг тодорхой шалгаж

нягтлаагүй, дүгнэлтэнд дурьдсанаар оршин суугаа газар болон нэр, хаяг, тодорхойгүй

БНХАУ-ын иргэн гэх Баярт, Сувдаа, Улаанхүү нарт үндсэн баримтгүйгээр нүүрс

борлуулсан гэж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй ба иргэн, аж ахуйн нэгжийн хооронд

хийгдсэн хэлцэл, санхүүгийн баримтууд бүгд байгаа болно.

2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “...санхүүгийн

тайлан нь үнэн зөв баримт, материал, бодит тоо, мэдээнд үндэслэх...” заасны дагуу тус

компанийн зүгээс анхан шатны санхүүгийн баримтуудыг үнэн зөв бүрдүүлж, санхүүгийн

тайлангаа хуульд заасан шаардлагын дагуу татварын байгууллагад тайлагнаж байгаа,

татварын улсын байцаагчийн хувьд шалгалтын явцад болон дараа нь үйл ажиллагааны

эндүүрэл гарсан байж болохыг үгүйсгэхгүй бөгөөд их хэмжээний татвар ногдох орлого гэх

1287503,6 мянган төгрөгийг нуун дарагдуулаагүй гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсье.

Иймд дээр дурьдсан үндэслэлийг судлан үзэж Татварын улсын байцаагчийн 2009

оны 0300240 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

“Дээдийн говь” ХХК-ийн 2005-2008 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг

ХШАЗХ-ийн татварын улсын байцаагч Н.Рагчаахүү шалгахад 2005-2007 онд зөрчил

илрээгүй, 2008 онд улсын харьяалал, овог нэр, оршин сууж буй газрын болон эрхэлж буй

ажлын нэр, хаяг зэрэг нь тодорхойгүй БНХАУ-ын иргэн гэх Баяртад 9,458.29 тонн, Сувдаад

3,053.99 тонн, Улаанхүүд 691.17 тонн, үндсэн баримтгүйгээр 6,976.06 тонн, нийт 20,179.51

тонн коксжих нүүрс борлуулсны орлого 1,287,503.6 мянган төгрөгийг санхүүгийн тайлан

Page 42: 2009 Oni Togtool

тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт,

төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй

нуусан гэсэн үндэслэлээр Монгол улсын татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйл

“...33.2.6. татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их

хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс

зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих...” гэж заасны

дагуу татварын улсын байцаагч дүгнэлт бичжээ.

Татвар төлөгч “ Дээдийн говь” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар

зүйлийн 17.1.6 дугаар заалт “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт

бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30

хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах”-ын дагуу Татварын

ерөнхий газрын дэргэдэх МТЗ-д гомдлоо гаргасан байна.

Тус компани 2007-2008 онд 115,652.36 тонн нүүрс Таван толгой ХХК-наас худалдан

авснаас худалдах, худалдан авах гэрээний дагуу дотоодод 63,013.71 тонн /үүнээс: Голден

трангли ХХК-нд 32,873.17 тонн, Силверхорс ХХК-нд 30,140.54 тонн/, БНХАУ-ын Итай

компанид 32,459.14 тонн, БНХАУ-ын иргэн Улаанхүүд 691,17 тонн нүүрс борлуулж, 2008

оны жилийн эцсээр 391,053.,9 мянган төгрөгийн өртөг бүхий 12,789.25 тонн нүүрсний

үлдэгдэлтэйгээр санхүүгийн болон татварын тайланд тусган “Итгэлт аудит” ХХК-аар

баталгаажуулжээ.

“Дээдийн говь” ХХК нь үлдэгдэл нүүрсийг 2009 оны 5 дугаар сард 10214 тонн, 6

дугаар сард 4996,4 тонн, нийт 15210,4 тонныг БНХАУ-ын Итай компанид экспортлосон нь

гаалийн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь гаалийн хорооны тодорхойлолт,

2009 он гарсаар нүүрс худалдан аваагүй нь “Таван толгой” ХК-ийн 2009 оны 06 дугаар

сарын 18-ний өдрийн 86 тоот албан бичгээр нотлогдож байна.

Мөн Өмнөговь аймгийн татварын хэлтсээс 2009 оны 5 сард байцаагч томилон

явуулж нүүрс байгаа эсэхийг шалгахад нүүрсний үлдэгдэл байсан зэргээс үзэхэд татварын

улсын байцаагчийн “Таван толгой” ХК-наас худалдан авсан 115,652.36 тонн нүүрсийг 2008

онд бүгдийг борлуулсанд тооцон их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан гэж үзэн

татварын улсын байцаагчийн дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Н.Рагчаахүүгийн шалгаж тогтоосон 2009 оны 05 сарын 14-ний өдрийн 0300240 тоот

дүгнэлтийг хүчингүй болгосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.11 Дугаар 17 Улаанбаатар хот

“РВР” ХХК-нд холбогдох

2009/33 тоот актын тухай

Page 43: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал даргалж, гишүүд Ц. Цолмон, Б.Ганбат, Ж.Ганбат, Ж.Батбаяр,

Б.Эрдэнэбаатар, О.Тэнгис, С.Туул, О. Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 11-ний єдєр хийв.

ТЕГ-ын харьяа УТОХГ-ын татварын улсын байцаагч Н.Цэрэнчимэд, Г.Баярмагнай

нар “РВР” ХХК-ийн 2004-2009 оны НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулж, 2009 оны 06

дугаар сарын 11-ний өдрийн 2009/33 тоот актаар 121,114,7 мянган төгрөгийн төлбөр

тогтоосныг эс зөвшөөрсөн гомдлыг УТОХГ-ын татварын улсын байцаагч Н.Цэрэнчимэд,

Г.Баярмагнай, тус компанийн нягтлан бодогч Н.Отгонбаяр нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“РВР” ХХК-ийн захирал Г.Равдандаш тус Татварын маргаан таслах зөвлөлд

ирүүлсэн:

Манай компани 2007-2008 онд “Арлекино” ХХК-ийн захиалгаар 120 айлын 10 давхар

орон сууцны 2 барилгын угсралтын ажлыг иж бүрнээр хийж 80 хувийн гүйцэтгэлтэйгээр,

захиалагч санхүүжүүлэх бололцоогүй болсон учир дутуу орхисон. Захиалагч тал 1464267,0

мянган төгрөгийн санхүүжилт хийснийг урьдчилж төлсөн орлого дансанд бүртгэж, үүнээс

1422152,9 мянган төгрөгийг нь барилга угсралтын ажилд зарцуулж дуусаагүй үйлдвэрлэл

дансанд бүртгэсэн болох нь 2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаас тодорхой

харагдана. Урьдчилж орсон орлогын 1,331,151.8 мянган төгрөгийг нь борлуулалт гэж үзээд

133,115.2 мянган төгрөгийн НӨАТ ногдуулсан нь дараах хуулийн заалтуудыг зөрчиж байна.

Үүнд:

1.НӨАТ-ын хуулийн 4.1.1 дэх “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд, ажил

үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг хэлнэ” заалт

2007 онд гарсан барилгын материалын үнийн өсөлттэй холбогдсон нэмэлт

санхүүжилтийн асуудал, 2 талын гэрээг дүгнэх асуудал маргаантай байгаа бөгөөд

төлбөрийн асуудал шийдэгдэх хүртэл “Арлекино” ХХК-д шилжүүлсэн дуусаагүй барилгыг

борлуулалт гэж үзэх нь буруу байна.

2.НӨАТ-ын хуулийн 10.2 дахь заалт “бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ

үзүүлсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг дор дурьдсан

үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно.”

10.2.1 борлуулагч энэ хуулийн 4.1.3-т заасан падаан үйлдсэн өдөр

10.2.2 борлуулагч худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйчилгээний

төлбөрийг хүлээн авсан өдөр

10.2.3 бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр

Манай компани дуусаагүй барилгыг захиалагчид хүлээлгэн өгөхдөө падаан

үйлдээгүй, төлбөр хүлээн аваагүй байхад НӨАТ ногдуулах хугацааг 2008 оны 12-р сар гэж

тооцсон нь хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна.

3.НӨАТ-ын хуулийн 8.1.2 дахь заалт “Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол

эцсийн борлуулалтад НӨАТ ногдуулна”

Арлекино ХХК дуусаагүй барилгыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж ашиглалтад

оруулсан нь Арлекино компанийн борлуулалт болохоос манай борлуулалт биш. Манай

компани өөрийн хийж гүйцэтгсэн барилга угсралтын ажлын төлбөр тооцоог хүлээн аваагүй,

захиалагчид албан ѐсоор хүлээлгэн өгч баримт үйлдээгүй байгаа болно.

Дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрсөн байх тул НӨАТ-ын үлдэгдэл

баталгаажуулах тухай 2009/33 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Г.Равдандаш захиралтай 2733994 тоот регистрийн дугаартай “РВР” ХХК нь иргэн

Л.Чимгээтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт 120 айлын орон сууцны

барилгын ажил гүйцэтгэх 2007 оны 01 дүгээр сарын 23 ний өдрийн 07/01 тоот гэрээ

байгуулсан байна. Гэрээний дагуу хүлээн авсан 1,464,266.9 мянган төгрөгийн

санхүүжилтыг урьдчилж орсон орлого дансанд, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн

Page 44: 2009 Oni Togtool

1,422,152.9 мянган төгрөгийг дуусаагүй үйлдвэрлэл дансанд тус тус бүртгэснээр 2007, 2008

оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэлд тусгасан байна.

“РВР” ХХК нь тус барилгын ажлыг захиалагч санхүүжүүлэх бололцоогүйн улмаас

дутуу орхисон гэх боловч мөн чанартаа захиалагч Л.Чимгээ нь өөр гүйцэтгэгчээр барилгын

ажлыг гүйцэтгүүлж уг барилгыг 2008 онд ашиглалтанд оруулсан байна.

Захиалагч Л.Чимгээ нь барилгын ажлын тодорхой хэсгийг санхүүжүүлж байсан,

“РВР” ХХК-тай байгуулсан 07/01 тоот гэрээгээр барих барилгыг өөр гүйцэтгэгчээр

гүйцэтгүүлж дуусгасан, түүнчлэн “РВР” ХХК –ийн хувьд барилгын ажлын тодорхой хэсэг

1,464,266.9 мянган төгрөгийг санхүүжилтээр хүлээн авсан, 1,422,152.9 мянган төгрөгийн

барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, 07/01 тоот гэрээний дагуу захиалагчтай хамтран

ажиллах бололцоогүй болсон зэрэг нь “РВР” ХХК-ийн хувьд 2008 оны жилийн эцсийн

санхүүгийн тайланд санхүүжилтээр авч урьдчилсан орлогоор бүртгэсэн 1,464,266.9 мянган

төгрөгийн / НӨАТ-тай үнээр/ 1,331,151.8 мянган төгрөгийг нь борлуулалтын орлогод,

1,422,152.9 мянган төгрөгийн дуусаагүй үйлдвэрлэлийг тайлант оны зардлаар бүртгэж

харуулах бүрэн бололцоотой байжээ. Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын

хуулийн 4.1.1 дэх “борлуулалт гэж ... ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг хэлнэ”,

мөн хуулийн 10.2.2 дахь “борлуулагч... гүйцэтгэсэн ажил ... ны төлбөрийг хүлээн авсан

өдөр” гэсэн заалтууд нь РВР ХХК нь барилга угсралтын ажлын тодорхой хэсгийн ажил

гүйцэтгэсний төлбөрт авсан 1,464,266.9 мянган төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан

татвартай орлого болохыг харуулж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн нэмэгдсэн

өртгийн албан татвар ногдуулах гэсэн зүйлийн 8.1.2 дахь “барилга угсралтын ажил

гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад “ заалт нь захиалагч нэгэнт өөр гүйцэтгэгчээр ажлыг

дуусгавар болгосон тул “РВР” ХХК-ийн хувьд барилга угсралтын ажлын тодорхой хэсгийг

гүйцэтгэхдээ авсан санхүүжилтийг эцсийн борлуулалт гэх үндэслэлтэй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 1. Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын

улсын байцаагч Н.Цэрэнчимэд, Г.Баярмагнай нарын шалгаж тогтоосон 2009 оны 06 дугаар

сарын 11-ний өдрийн 2009/33 тоот актыг хэвээр баталсугай.

2. “РВР” ХХК-ийн 2008 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгуулахаар Нийслэлийн татварын газарт хүсэлт тавих нь зүйтэй гэж

үзсүгэй.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.11 Дугаар 18 Улаанбаатар хот

“Орифлейм Монгол” ХХК-нд холбогдох

0210965 тоот актын тухай

Page 45: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал даргалж, гишүүд Ц. Цолмон, Б.Ганбат, Ж.Ганбат, Ж.Батбаяр,

Б.Эрдэнэбаатар, О.Тэнгис, С.Туул, О. Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 11-ний єдєр хийв.

УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батбилэг,

Р.Даваа нарын “Орифлейм Монгол” ХХК-ийн 2006-2008 оны албан татвар ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 06 сарын 23-ний өдрийн 0210965 тоот актаар

146,134.8 мянган төгрөгийн зөрчилд 14,626.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 11,293.9

мянган төгрөгийн торгууль, нийт 25,920.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс

зөвшөөрсөн гомдлыг татварын улсын байцаагч Р.Даваа, тус компанийн нягтлан бодогч

н.Оюунчимэг нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Орифлейм Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Л.Сэлэнгэ тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Татварын улсын байцаагч актандаа “ Монгол улсын аж ахуйн нэгжийн орлогын

албан татварын тухай хуулийн 12.1.26, 12.7-д заасныг зөрчсөн.” гэснийг хүлээн

зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын

тухай хуулийн 12 дугаар зүйлд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан

татвар ногдох орлогоос хасч тооцох зардлыг тодорхойлсон бөгөөд бараа материалын

хэвийн хорогдлын хэмжээг Засгийн газар батлах тухай заасан. Бид засгийн газрын эрхийг

эдэлж, үүргийг хүлээн бараа материалын хэвийн хорогдлын хэмжээг тогтоогоогүй ба Аж

ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 6.1.1-нд:

“...Хасагдах зардлын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлант үеийн чөлөөлөгдөхгүй

борлуулалтын орлогын дүнг нийт борлуулалтын орлогод хувааж, нийт тайлангийн үед

гарсан хасагдах зардлын дүнгээр үржүүлж, чөлөөлөгдөхгүй борлуулалтанд хамаарах

хасагдах зардлын хэмжээг тодорхойлно.” гэж заасны дагуу тооцоог хийсэн.

Мөн уг аргачлалын 5.2.4-т “Бусад эргэлтийн хөрөнгийн борлуулалтын татвар

ногдуулах орлогыг тодорхойлохдоо эдгээр хөрөнгийн худалдан борлуулсны орлогоос уг

хөрөнгийг анх худалдан авсан үнэ болон түүнийг хадгалах, хамгаалах, худалдан

борлуулахтай холбогдон гарсан / энэ аргачлалын дагуу татвар ногдох орлогоос хасагдахаар

заагдсан зардал / зардлуудыг хасч тодорхойлно” гэснийг мөн харгалзсан юм. Монгол улсын

үндсэн хуулийн 45-р зүйлийн 1 дэх хэсэгт: “Засгийн газар хууль тогтоомжинд нийцүүлэн

бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд ерөнхий сайд, тухайн

шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэж заасан байдаг. Түүнчлэн

Төрийг албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д: Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р

зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ѐс, шудрага ѐс, эрх чөлөө, тэгш байдал,

үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” хэмээн

хуульчилсныг Татварын улсын байцаагч харгалзаж үзэлгүй акт үйлджээ. Үүнийг дор

тайлбарлавал: төрийн албаны үндсэн зарчмын дагуу дээдлэх ѐстой хуулийн нэг болох Аж

ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн албан татвар

ногдох орлогыг тодорхойлохдоо дараах зардлыг хасч тооцно гээд бараа материалын хэвийн

хорогдол, ажиллагчид олгосон шагнал урамшуулал гэх зэргээр 27 зүйлийг дурьдсан. Уг

хуульд бараа материалын хэвийн хорогдлын хэмжээг Засгийн газар батална гэж заасан

боловч батлаагүй тохиолдолд хасч тооцохгүй талаар тусгаагүй юм.

Мөн өмнө нь дурьдсан хуульд нийцүүлэн ҮТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 3.2.1.1-

д “Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний орлогын албан татвар ногдуулах

орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 8.1.1, 8.1.6-8.11, 9.1 болон

банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан

албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуулийн 12-р зүйлд заасан зардлуудыг тус

тус хасч тооцно” гэснийг болон хууль тогтоомжинд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсан

Page 46: 2009 Oni Togtool

Аж ахуйн нэгжид Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж тогтоол гаргаагүйн төлөө

хариулага хүлээлгэж болох уу?

Бид албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох зардалд бараа материалын хэвийн

хорогдлоос гадна Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар

зүйлийн 12.1.4-д заасан ажиллагчид олгосон шагнал, урамшууллыг тайландаа “ ажилчдад

үнэгүй олгосон бараа” гэж тусгасан.

Эрх зүйн зарчим, хууль тогтоомжийн болон төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй

байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод

нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа

2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 210965 дугаартай татварын улсын байцаагчийн

актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Татвар төлөгч “Орифлейм Монгол” ХХК нь 2 төрлийн 114,514.5 мянган төгрөгийн

зөрчилд ногдуулсан 16,151.3 мянган төгрөгийн төлбөрт гомдол гаргаагүй байна.

2007, 2008 онд бараа материалын ачилтын гэмтэл, тооллогын зөрүүг борлуулсан

барааны өртөгт оруулан албан татвар ногдох орлогоос хасч албан татвар ногдуулах орлогыг

бууруулсан нь Монгол улсын ААНОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 заалт

“Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар

ногдуулах орлогыг тодорхойлно.”-ийн 12.1.26 “бараа материалын хэвийн хорогдол”, мөн

зүйлийн 12.7 “Энэ хуулийн 12.1.26-д заасан хорогдлын хэмжээг Засгийн газар тогтооно”

гэсэн заалтыг зөрчсөн байна. Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 316

тоот “Бараа материалын хэвийн хорогдлын хэмжээг батлах тухай” тогтоолд энэ талаар заалт

ороогүй байх тул 146,134.8 мянган төгрөгийн зөрчилд 25,920.0 мянган төгрөгийн төлбөр

ногдуулсан татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын

улсын байцаагч Д.Батбилэг, Р.Даваа нарын шалгаж тогтоосон 2009 оны 06 сарын 23-ний

өдрийн 0210965 тоот актыг хэвээр баталсугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.11 Дугаар 19 Улаанбаатар хот

Page 47: 2009 Oni Togtool

“ИЭК- Монгол” ХХК-нд холбогдох

2009/40 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал даргалж, гишүүд Ц. Цолмон, Б.Ганбат, Ж.Ганбат, Ж.Батбаяр,

Б.Эрдэнэбаатар, О.Тэнгис, С.Туул, О. Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 11-ний єдєр хийв.

УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Цэрэнчимэд,

Г.Баярмагнай нарын “ИЭК- Монгол” ХХК-ийн 2006 оны 11 дүгээр сарын 1-нээс 2009 оны

03 сарын 31-нийг хүртэлх хугацааны НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулж 2009 оны 07

дугаар сарын 03-ны өдрийн 2009/40 тоот актаар 7933.7 мянган төгрөгийн төлбөр

тогтоосныг эс зөвшөөрсөн гомдлыг татварын улсын байцаагч Н.Цэрэнчимэд, Г.Баярмагнай,

тус компанийн захирал Б.Отгондорж, нягтлан бодогч н.Оюундэлгэр нарыг байлцуулан авч

хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“ИЭК-Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Б.Отгондорж тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

Манай компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ОХУ-ын ИЭК брендийн

барилгын цахилгаан угсралтын материалыг импортоор оруулан ирж өөрийн орны зах зээлд

худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг.

“ИЭК-Монгол” ХХК нь 2006 оны 8 дугаар сарын 25-наас 11 сарын 01-ний өдөр

хүртэлх хугацаанд импортоор оруулж ирсэн барааныхаа нэмэгдсэн өртгийн албан татварыг

зохих хувь хэмжээгээр төлсөн бөгөөд 2006 оны 11 сарын 01-ний өдөр НӨАТ төлөгчөөр

бүртгэгдсэн болно.

Тухайн үед шинэчлэгдэн батлагдсан НӨАТ-ын хуулийн 4.3.1.3 заалтыг үндэслэн

дээрхи хугацаанд буюу татвар төлөгчийн гэрчилгээ авахаас өмнөх манай компаний

импортлосон барааны болон НӨАТ төлөгч этгээдээс худалдан авсан бараа үйлчилгээний

НӨАТ-ыг дараагийн хугацааны борлуулалтанд тооцож, төсөвт төлөх борлуулалтын дүнгээс

хасч тооцох хууль зүйн бүрэн үндэслэл бий гэж үзэж байгаа бөгөөд энэхүү асуудлыг судалж

шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Татвар төлөгч “ИЭК-Монгол” ХХК нь 2006 оны 10-р сард 86028,9 мянган

төгрөгийн борлуулалт хийж, 11дүгээр сард НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн боловч НӨАТ

төлөгч болохоос өмнө борлуулсан бараа болон худалдан авалтандаа НӨАТ ногдуулан

36454,9 мянган төгрөгийн илүү төлөлттэйгөөр 11дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан

татварын тайландаа тайлагнасан байна. Энэ нь 1998 онд батлагдсан НӨАТ-ын тухай

хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчөөр

бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд мөн хуулийн 5,6

дугаар зүйлд зааснаар ногдуулж төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх

нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно.” 11.2 “худалдах зориулалтаар болон

үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ үйл ажиллагаанд зориулан өөрөө шууд импортлосон бараа,

ажил үйлчилгээнд төлсөн татвар” заалтыг зөрчсөн байна. Татварын байцаагч нар НӨАТ-ын

илүү төлөлтийн баталгаажуулалтын шалгалт хийхдээ НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар

зүйлийн 7.1 “Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг Монгол

улсын Гаалийн тарифын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн

албан татвар, онцгой албан татвар болон бусад татварыг нэмж тодорхойлно.” заалтыг

удирдлага болголгүй импортоор оруулж ирсэн барааны үнийн дүнгээс /гаалийн 5 хувийн

татваргүйгээр/ нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцоолж, төсөвт төлөх татварыг 2040,8

мянган төгрөгөөр илүү тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Page 48: 2009 Oni Togtool

Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын

улсын байцаагч Н.Цэрэнчимэд, Г.Баярмагнай нарын 2009 оны 07 дугаар сарын 03-ны

өдрийн 2009/40 тоот актаар тогтоосон 7933,7 мянган төгрөгийн төлбөрөөс илүү тооцсон

2040,8 мянган төгрөгийг хасч 5892,9 мянган төгрөгийг төсөвт төлүүлэхээр тогтоосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.11 Дугаар 20 Улаанбаатар хот

“Анун” ХХК-нд холбогдох

0210977 тоот актын тухай

Page 49: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал даргалж, гишүүд Ц. Цолмон, Б.Ганбат, Ж.Ганбат, Ж.Батбаяр,

Б.Эрдэнэбаатар, О.Тэнгис, С.Туул, О. Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 11-ний єдєр хийв.

УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

Ц.Хандаа, А.Баатархүү нар “Анун” ХХК-ийн 2006-2008 оны албан татвар ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 07 сарын 20-ний өдрийн 0210977 тоот актаар

29,482.6 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 2,948.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 884.5

мянган төгрөгийн торгууль, 347.5 мянган төгрөгийн алданги, нийт 4180.3 мянган төгрөгийн

төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг татварын улсын байцаагч С.Энхбат, Ц.Хандаа,

тус компанийн ерөнхий нягтлан бодогч П.Нармандах, өмгөөлөгч Н.Энхсайхан нарыг

байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Анун” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Уранбилэг тус Татварын маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн:

Манай компанийн 2006-2008 оны албан татвар ногдуулалт,төлөлтийн байдалд 2009

оны 6 сард УТОХГ-ын ХШХ-ийн Татварын улсын байцаагч С.Энхбат, Ц.Хандаа,

А.Баатархүү нар шалган, 29,482.6 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 2,948.3 мянган

төгрөгийн нөхөн татвар, 884.5 мянган төгрөгийн торгууль,347.5 мянган төгрөгийн алданги

ногдуулахаар акт бичсэн.

Энэхүү актад дурьдагдсан компанийн 2007 оны ашгаас хөрөнгө оруулагч хуулийн

этгээдэд ногдол ашиг хуваарилсныг 2008 онд олгосон 15,213.3 мянган төгрөгийн орлогоос

татвар суутган авч төсөвт төлөөгүй гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг

хэрэгжүүлэх тухай 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуульд заасны дагуу 2008 оны 6

дугаар сард албан татварын шинэчилсэн тайланг гаргаж, нуун дарагдуулсан татвар ногдох

орлогыг харьяа татварын албанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бөгөөд мөн хуулийн

4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах татварын албанд гаргаж өгсөн санхүүгийн

болон албан татварын шинэчилсэн тайланг эхлэлтийн тайлан баланс... гэж үзэх бөгөөд

эдгээр тайланд мөн хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан

албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү,

торгууль, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн ногдуулахгүй” гэж заасны дагуу

акт тогтоох үндэслэлгүй байна.

Манай компанийн гаргаж өгсөн шинэчилсэн тайланг татварын улсын ахлах байцаагч

хүлээн авч, хянаж үзээд гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан билээ. Татварын

Ерөнхий хуулийн 46.3-т “Татварын алба, татварын улсын байцаагч нь тайланг хүлээн

авахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг хянана: 46.3.1.хуулийн этгээдийн хувьд

нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтрийг үндэслэн

тайлангаа үнэн зөв гаргасан эсэх”, 46.4-т “Татварын алба, татварын улсын байцаагч тайланг

хүлээж авахдаа дор дурьдсан үзүүлэлтүүдийг хянаж нягтална: 46.4.1.нягтлан бодох бүртгэл

болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх; 46.4.2.татварын

тайланд тусгасан тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх;

46.4.3. тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн

тооцож тодорхойлсон эсэх; 46.4.5. тайланд тусгасан татварын өр, илүү төлөлтийн дүн нь

татварын албаны бүртгэлтэй тохирч буй эсэх”, 46.5-д “Тайланг хүлээн авах үед илэрсэн

зөрчлийг дараах байдлаар арилгуулна: 46.5.1.дутуу зүйлийг нөхүүлэн хууль ѐсны болгон

баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах;

46.5.2. тайланд тусгасан татварын ногдол, татварын өрийг төлүүлэх” гэж заасны дагуу хянан

шалгаж, татварын тайланд туссан тоон мэдээллийг нэгбүрчлэн хянан шалгаж, татвар ногдох

орлогыг буруу тодорхойлсон бол залруулахыг шаардах эрхтэй байсан.

Гэвч татварын улсын ахлах байцаагч Татварын зарим хууль болон нийгмийн

даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу манай компани

сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн тул хүлээн зөвшөөрч баталгаажуулсан юм.

Page 50: 2009 Oni Togtool

Иймд татварын улсын ахлах байцаагчийн зөвшөөрч баталгаажуулсан тайлан мэдээнд

тусгасан хөрөнгө оруулагчийн олсон ногдол ашгийн орлогод татвар ногдуулаагүй гэсэн

татварын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Татвар төлөгч “Анун” ХХК нь шалгалтанд хамрагдсан хугацаанд 29482,6 мянган

төгрөгийн зөрчилд ногдуулсан 4180,2 мянган төгрөгийн актны төлбөрөөс 14269,3 мянган

төгрөгийн зөрчилд ногдуулсан 1983.4 мянган төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн

байна.

Тус компани нь 2008 онд олгосон ногдол ашгийн орлогоос татвар суутган авч төсөвт

төлөөгүй 15213,3 мянган төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн

74.1 заалтаар 1521,3 мянган төгрөгийн нөхөн татвар, 456,4 мянган төгрөгийн торгууль, 219,1

мянган төгрөгийн алданги, бүгд 2196,8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг Монгол

Улсын Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай

2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуульд заасны дагуу 2008 оны 6 дугаар сард албан

татварын шинэчилсэн тайланг гаргаж, нуун дарагдуулсан татвар ногдох орлогыг харьяа

татварын албанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн учир акт тогтоох үндэслэлгүй гэсэн

гомдол гаргасан байна.

Гэвч тус компани нь хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжид 2007 онд ногдол ашиг

олгохоор зарлаж, 2008 оны 10 дугаар сарын 2-ны өдөр олгосон боловч 15213,3 мянган

төгрөгийн орлогоос татвар суутган авч төсөвт төлөөгүй, өөрөөр хэлбэл ногдол ашгийг олгох

үед татварыг суутган авч төсөвт төлөх, тайлагнах ѐстой байхад ногдол ашгийг олгоогүй

үедээ урьдчилан олгосон гэж тайлагнасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн

6-д “бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв

суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын

Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай 2007

оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хууль нь 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх

хугацаанд олсон албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох

зүйл...-ийг нуун дарагдуулсан боловч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш бараа,

ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд хариуцлага болон татвараас нэг

удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байхад 2008

оны 01сарын 01-нээс хойшхи хугацаа болох 2008.10.02 –эд суутгаж төлөх ѐстой татварыг

урьдчилж тайлагнасан нь энэ хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

Ц.Хандаа, А.Баатархүү нарын 210977 тоот актыг хэвээр баталсугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.11 Дугаар 21 Улаанбаатар хот

“Анунгоо” ХХК-нд холбогдох

0210976 тоот актын тухай

Page 51: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал даргалж, гишүүд Ц. Цолмон, Б.Ганбат, Ж.Ганбат, Ж.Батбаяр,

Б.Эрдэнэбаатар, О.Тэнгис, С.Туул, О. Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 11-ний єдєр хийв.

УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

Ц.Хандаа, А.Баатархүү нар “Анунгоо” ХХК-ийн 2006-2008 оны албан татвар ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 07 сарын 20-ны өдрийн 0210976 тоот актаар

580948,9 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 28303,6 мянган төгрөгийн нөхөн татвар,

13939,9 мянган төгрөгийн хүү, 8439,3 мянган төгрөгийн торгууль, 7023,3 мянган төгрөгийн

алданги, нийт 57706,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг

татварын улсын байцаагч С.Энхбат, Ц.Хандаа, компанийн нягтлан бодогч О.Оюунчимэг,

өмгөөлөгч Н.Энхсайхан нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Анунгоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Уранбилэг тус Татварын маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн:

Энэхүү актанд дурьдагдсан Хөрөнгө оруулагч М-Си-Эс Холдинг компанид 2007 онд

олгохоор зарлаж, 2007 оны 12 сарын 31-ний М-Си-Эс Холдинг компанийн хоорондын

тооцооны дансны 246222,2 мянган төгрөгийн үлдэгдэл дүнгээс татвар суутган авч төсөвт

төлөөгүй гэсэн зөрчилд 24622,2 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 7386.7 мянган төгрөгийн

торгууль, 6869.6 мянган төгрөгийн алданги, нийт 38878,5 мянган төгрөгийн актын дүнг

дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг

хэрэгжүүлэх тухай 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуульд заасны дагуу 2008 оны 6

дугаар сард албан татварын шинэчилсэн тайланг гаргаж, нуун дарагдуулсан татвар ногдох

орлогыг харьяа татварын албанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бөгөөд мөн хуулийн

4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах татварын албанд гаргаж өгсөн санхүүгийн

болон албан татварын шинэчилсэн тайланг эхлэлтийн тайлан баланс... гэж үзэх бөгөөд

эдгээр тайланд мөн хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан

албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү,

торгууль, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн ногдуулахгүй” гэж заасны дагуу

акт тогтоох үндэслэлгүй байна.

Манай компанийн гаргаж өгсөн шинэчилсэн тайланг татварын улсын ахлах байцаагч

хүлээн авч, хянаж үзээд гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан билээ. Татварын

Ерөнхий хуулийн 46.3-т “Татварын алба, татварын улсын байцаагч нь тайланг хүлээн

авахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг хянана: 46.3.1.хуулийн этгээдийн хувьд

нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтрийг үндэслэн

тайлангаа үнэн зөв гаргасан эсэх”, 46.4-т “Татварын алба, татварын улсын байцаагч тайланг

хүлээж авахдаа дор дурьдсан үзүүлэлтүүдийг хянаж нягтална: 46.4.1.нягтлан бодох бүртгэл

болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх; 46.4.2.татварын

тайланд тусгасан тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх;

46.4.3. тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн

тооцож тодорхойлсон эсэх; 46.4.5. тайланд тусгасан татварын өр, илүү төлөлтийн дүн нь

татварын албаны бүртгэлтэй тохирч буй эсэх”, 46.5-д “Тайланг хүлээн авах үед илэрсэн

зөрчлийг дараах байдлаар арилгуулна: 46.5.1.дутуу зүйлийг нөхүүлэн хууль ѐсны болгон

баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах;

46.5.2. тайланд тусгасан татварын ногдол, татварын өрийг төлүүлэх” гэж заасны дагуу хянан

шалгаж, татварын тайланд туссан тоон мэдээллийг нэгбүрчлэн хянан шалгаж, татвар ногдох

орлогыг буруу тодорхойлсон бол залруулахыг шаардах эрхтэй байсан.

Гэвч татварын улсын ахлах байцаагч Татварын зарим хууль болон нийгмийн

даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу манай компани

сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн тул хүлээн зөвшөөрч баталгаажуулсан юм.

Page 52: 2009 Oni Togtool

Иймд татварын улсын ахлах байцаагчийн зөвшөөрч баталгаажуулсан тайлан мэдээнд

тусгасан хөрөнгө оруулагчийн олсон ногдол ашгийн орлогод татвар ногдуулаагүй гэсэн

татварын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Татвар төлөгч “Анунгоо” ХХК нь шалгалтанд хамрагдсан хугацаанд 580948,9

мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 57706,1 мянган төгрөгийн төлбөрөөс 334726,7 мянган

төгрөгийн зөрчилд ногдуулсан 18827,6 мянган төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн

байна.

2008 онд олгосон ногдол ашгийн орлогоос татвар суутган авч төсөвт төлөөгүй

зөрчилд 246222,2 мянган төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн

74.1 заалтаар 24622,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 7386,7 мянган төгрөгийн торгууль,

6869,6 мянган төгрөгийн алданги, бүгд 38878,5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг

Монгол Улсын Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг

хэрэгжүүлэх тухай 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуульд заасны дагуу 2008 оны 6

дугаар сард албан татварын шинэчилсэн тайланг гаргаж, нуун дарагдуулсан татвар ногдох

орлогыг харьяа татварын албанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн учир акт тогтоох

үндэслэлгүй гэсэн байна.

Тус компани нь хөрөнгө оруулагч М Си Эс холдинг компанид 2007 онд ногдол ашиг

олгохоор зарлаж, 2008 онд олгосон боловч 246222,2 мянган төгрөгийн орлогоос татвар

суутган авч төсөвт төлөөгүй, өөрөөр хэлбэл ногдол ашгийг олгох үед татварыг суутган авч

төсөвт төлөх ѐстой байхад ногдол ашгийг олгоогүй үедээ урьдчилан олгосон гэж

тайлагнасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 6-д “бусдад олгосон

хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож,

тогтоосон хугацаанд төсөвт төлөх” заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Татварын зарим

хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай 2007 оны 12 дугаар

сарын 28-ны өдрийн хууль нь 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд олсон

албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох зүйл...-ийг нуун

дарагдуулсан боловч энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ,

үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд хариуцлага болон татвараас нэг удаа чөлөөлөхтэй

холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан байхад 2008 оны 01сарын 01-нээс

хойшхи хугацаа болох 2008.10.02 –нд суутгаж төлөх ѐстой татварыг урьдчилж тайлагнасан

нь энэ хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

Ц.Хандаа, А.Баатархүү нарын 2009 оны 07 сарын 20-ны өдрийн 0210976 тоот актыг

хэвээр баталсугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.11 Дугаар 22 Улаанбаатар хот

“Бөхт” ХХК-нд холбогдох

Page 53: 2009 Oni Togtool

0300248 тоот дүгнэлтийн тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал даргалж, гишүүд Ц. Цолмон, Б.Ганбат, Ж.Ганбат, Ж.Батбаяр,

Б.Эрдэнэбаатар, О.Тэнгис, С.Туул, О. Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 11-ний єдєр хийв.

Татварын Ерєнхий Газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлд 2012235

регистрийн дугаартай Дундговь аймгийн Татварын хэлтэст бїртгэлтэй “Бєхт” ХХК-ийн 2008

оны албан татварын ногдуулалт, тєлєлтийн байдлыг ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зїйн

хэлтсийн татварын улсын байцаагч П.Галмандах шалгаад 2009 оны 07 дугаар сарын 16-ны

0300248 дугаартай дїгнэлтийг гаргасныг эс зөвшөөрсөн гомдлыг татварын улсын байцаагч

П.Галмандах, компанийн захирал С.Дэжид, өмгөөлөгч Р. Пүрэвлхам нарыг байлцуулан авч

хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Бєхт” ХХК-ийн захирал С.Дэжид тус Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн:

Дїгнэлтэнд тус компани 2008 онд 36870.6 мянган тєгрєгийн орлого, 33111.5 мянган

тєгрєгийн зардал, 3759.1 мянган тєгрєгийн татвар ногдуулах, їл хєдлєх эд хєрєнгийг

210000.0 мянган тєгрєгєєр борлуулсан орлоготой ажилласнаар аж ахуйн нэгжийн орлогын

албан татварын ногдуулалт, тєлєлтийн тайлан гаргажээ гэснээс харахад 210000.0 мянган

тєгрєгийг тайланд тусгасан гэдгийг татварын улсын байцаагч єєрєє нотолж байна. Єєрєєр

хэлбэл манай компани МУ-ын Татварын ерєнхий хуулийн 18 дугаар зїйлийн 18.1.1-д

“татвар ногдох зїйл татвараа їнэн зєв тодорхойлж, тогтоосон хугацаанд тєлєх” гэж заасны

дагуу їл хєдлєх эд хєрєнгє борлуулсны орлогод хуанлийн жилд багтаан 4200.0 мянган тєгрєг

тєлснийг Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2009 оны 01 дїгээр сарын 13-ны єдрийн

08/07 тоот албан бичгээр тодорхойлсон ба санхїїгийн баримтанд байгаа.

МУ-ын Татварын ерєнхий хуулийн 7 дугаар зїйлийн 7.3, 7.4-д заасан аж ахуйн

нэгжийн орлогын албан татвар болон їл хєдлєх эд хєрєнгийн албан татварыг хуульд заасан

журмын дагуу тєлєхдєє їл хєдлєх эд хєрєнгє борлуулсан 210000.0 мянган тєгрєгийг

санхїїгийн тайландаа тусган тєлсєн нь их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан гэх

їндэслэл болсонд, мєн татвар тєлєхєєс зайлсхийсэн гэж дїгнэснийг хїлээн зєвшєєрєхгїй

байна.

Учир нь їл хєдлєх хєрєнгє борлуулсны 2008 оны жилийн эцсийн санхїїгийн тайланд

тусгаснаар:

Мєнгєн хєрєнгє нэмэгдсэн

Орлогын тайланд їндсэн бус їйл ажиллагааны ашиг цэврээр 78344639,81 тєг болсон

Мєнгєн гїйлгээний тайлангийн 2.3-т хєрєнгє оруулалтын їйл ажиллагааны худалдсан

хєрєнгє оруулалтын орлогод 210000.0 мянган тєгрєг тоогоороо туссан.

Балансын эзэмшигчдийн ємчид тайлангийн їеийн ашиг 71827145,81 тєг-єєр

нэмэгдсэн

2008 оны жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн 82-т їл хєдлєх хєрєнгє

борлуулсны орлогод 210000.0 мянган тєгрєг тусгаж 2 хувиар нь 4200.0 мянган тєгрєгийн

татвар ногдуулж тєлсєн нь Татварын ерєнхий хуулийн 43 дугаар зїйлийн 43.1-д ....тєлбєл

зохих татварын ногдлоо єєрєє тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус

хэлбэрээр татвар тєлнє гэсний дагуу тєлєгдсєн нь татварын баримтаар нотлогдсоор атал

татварын улсын байцаагч П.Галмандах хэсэгчилсэн хяналт шалгалт хийхдээ їл анзаарсныг

юу гэж ойлгох вэ?

Єєрєєр хэлбэл їл хєдлєх эд хєрєнгийн татвар тєлсєн талаар огт дурьдалгїй зєвхєн

нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулиас иш татаж буруутгахдаа татвар тєлєгчийн

эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг хїндэтгэж, тэдэнд итгэл їзїїлэн ажиллах зарчмаа

баримталсангїй.

Харин татвар тєлєгч болох миний бие иргэн Ц.Саранцэцэгт борлуулсан їл хєдлєх эд

хєрєнгийн тєлбєр болох 210000.0 мянган тєгрєгийг тайландаа тусган єєрийн мэддэг

Page 54: 2009 Oni Togtool

хэмжээгээр їл хєдлєх эд хєрєнгийн татвар тєлєхдєє НЄАТ давхар тєлєх ѐстойг мэдээгїйгээс

їїдэлтэй болохоос татвар ногдох орлогоо нуугаагїй юм.

Їнэхээр аймгийн Татварын алба Татварын ерєнхий хуулийн 15, 46-р зїйлд заасан

татвар тєлєгчид татвар тєлєх їїргээ биелїїлэхэд нь туслах їйлчилгээг чанартай явуулж,

татварын тайлан хїлээн авахдаа хуулийн дагуу зохих хяналтыг тавьж, орлогын тайланд їл

хєдлєх эд хєрєнгийн татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан хїлээн

авахдаа 46.5.1-д заасанчлан дор нь шаардлага тавьж їл хєдлєх эд хєрєнгє борлуулсны НЄАТ

тєлєх ѐстойг болон НЄАТ-ын тайлан хїлээн авахдаа їл хєдлєх эд хєрєнгє борлуулсны

орлогоо НЄАТ-ын тайланд тусгаагїй зєрчлийг илрїїлж хуулийн дагуу мэргэжлийн їйлчилгээ

їзїїлээгїй.

Нэг талаасаа татвар тєлєгч миний буруутай їйлдэл харагдаж байгаа хэдий ч хуулийн

дагуу тєлбєл зохих татварын ногдлоо бїрэн гїйцэд тодорхойлж, хугацаанд нь тєлсєн эсэхийг

хянан шалгах ажлыг зохион байгуулах мэргэжлийн байгууллагын ноцтой алдаа ч энд байна

гэж їзэж байна.

НЄАТ-ын тухай хуулийн 17 дугаар зїйлийн 17.2-т НЄАТ тєлєгчєєр бїртгїїлсэн иргэн ,

хуулийн этгээд ... борлуулсан бараа... їйлчилгээндээ НЄАТ ногдуулаагїй буюу ... тєлєєгїй нь

тогтоогдвол эрх бїхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлага хїлээлгэнэ.

Татварын ерєнхий хуулийн 34.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74-р

зїйлд заасан їндэслэлээр акт, 33.2.6-д заасан їндэслэлээр дїгнэлт бичих ...гэжээ.

Татварын улсын байцаагч П.Галмандахын дїгнэлт бичих болсон їндэслэл нь их

хэмжээний татвар ногдох орлогыг нуусан гэсэн хэтэрхий єрєєсгєл, хувийн сонирхол бїхий

шалтагтай байх юм.

Гэтэл санхїїгийн тайландаа 210000.0 мянган тєгрєгєє тусгаад татвар ногдох орлогод

хамаарах їл хєдлєх эд хєрєнгийн татвараа тєлсєєр атал орлого нуусан, зайлсхийсэн гэсэн

дїгнэлт гаргасанд гомдолтой байна.

МУ-ын Їндсэн хуулинд хїнлэг энэрэнгїй нийгэм байгуулна гэсэн заалттай уялдан

МУ-ын Єршєєлийн тухай хууль гарсантай холбогдуулан 0300248 тоот татварын улсын

байцаагчийн дїгнэлтийг хїчингїй болгож татвар тєлєх їїргээ бїрэн биелїїлээгїй їндэслэлээр

210000.0 мянган тєгрєгт ногдох НЄАТ-ыг 2009 оны тайланд тусган тєлєх бололцоог олгож

єгнє її” гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус ХХК нь 1991 онд їїсгэн байгуулагдаж худалдаа, гуанз, зочид буудал, зоогийн

газар, амралтын газар, тїр хоноглох байр, хуурай замын ачаа тээвэрлэх їйлчилгээ, їл хєдлєх

эд хєрєнгє тїрээслїїлэх їйл ажиллагаа эрхлэн явуулахаар гэрчилгээ авсан байна.

Бєхт ХХК нь 2008 онд 36870.6 мянган тєгрєгийн орлого, 33111.5 мянган тєгрєгийн

зардалтай, 3759.1 мянган тєгрєгийн татвар ногдуулах орлоготойгоор аж ахуйн нэгжийн

орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргасан байна.

“Бєхт” ХХК-ний захирал С.Дэжид 2008 оны 3 дугаар сарын 21-ний єдєр иргэн

Цэрэвсамба овогтой Саранцэцэгт Їл хєдлєх эд хєрєнгє худалдах, худаалдан авах гэрээгээр

819 м.кв талбайтай, 3 давхар, 74 єрєєтэй дэлгїїр, граж, уурын зуухны зориулалттай

барилгыг 100000.0 мянган тєгрєгєєр худалдахаар гэрээ байгуулсан боловч зах зээлийн бодит

үнэ ханшийг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр аман хэлцлээр 210000,0 мянган

төгрөгөөр худалдсан байна.

Үл хєдлєх эд хєрєнгийг 210.000.0 мянган тєгрєгєєр борлуулснаар 2008 оны аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж, 4200.0 мянган тєгрєгийн їл хєдлєх эд

хєрєнгє борлуулсны албан татвар ногдуулж, орон нутгийн тєсвийн дансанд 2008 оны 7

дугаар сарын 4-ны єдєр 2000.0 мянган тєгрєг, 2008 оны 12 дугаар сарын 9-ны єдєр 2200.0

мянган тєгрєг нийт 4200.0 мянган тєгрєгийг орон нутгийн тєсєвт тєлж барагдуулсан байна.

Татварын байцаагч дээрх 210000.0 мянган тєгрєгийн орлогыг НЄАТ-ын тайланд

тусгаагїй зєрчил нь Монгол Улсын Татварын ерєнхий хуулийн 18 дугаар зїйлд: “18.1. татвар

тєлєгч ... їїрэг хїлээнэ... татвар ногдох зїйл, татвараа їнэн зєв тодорхойлж, тогтоосон

хугацаанд тєлєх...”, Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зїйлд:

Page 55: 2009 Oni Togtool

“7.1...бараанд нэмэгдсэн єртгийн албан татвар ногдуулна...7.1.1. Монгол улсын нутаг

дэвсгэрт борлуулсан бїх тєрлийн бараа...”, 8 дугаар зїйлд: “8.1. нэмэгдсэн єртгийн албан

татварыг... журмаар ногдуулна: 8.1.1. бараа ... борлуулсан бол тухай бїрт...”, 11 дїгээр зїйлд:

“11.1... нэмэгдсэн єртгийн албан татварыг ... борлуулсан бараа..-ны албан татвар тооцох

їнэлгээний 10 хувиар ногдуулна...”, 16 дугаар зїйлд: “16.1... татвар тєлєгч нь бараа, ажил,

їйлчилгээнд ногдох нэмэгдсэн єртгийн албан татварыг ... журмаар дараа сарын 10-ны дотор

тєрийн сангийн нэгдсэн дансанд шилжїїлж ...16.1.1. тухайн сард борлуулсан бараа ...нд

ногдох албан татварыг албан татвар тєлєгч єєрєє тєсєвт тєлєх...” гэж заасныг зєрчсєн байна

гэж зєрчлийн хувьд дїгнэсэн нь хууль зїйн їндэслэлтэй байгаа боловч “Бєхт” ХХК-ийн

хувьд їл хєдлєх эд хєрєнгийн албан татвар ногдуулан тєлсєн, аж ахуйн нэгжийн орлогын

албан татварын тайланд тусгасан зэргээс їзэхэд Монгол улсын Татварын ерєнхий хуулийн

33 дугаар зїйлийн 33.2.6 дахь “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой

зєрчсєн, эсхїл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар

тєлєхєєс зайлсхийсэн этгээдэд эрїїгийн хэрэг бїртгэлт хийлгэхээр дїгнэлт бичих...” гэсэн

заалтаар дїгнэлт бичих їндэслэлгїй байна.

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 “татварын албанаас гаргасан

акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж

үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар

гаргах” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах

зөвлөлд гомдол гаргах гэсэн татвар төлөгчид хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй

байна.

“Бөхт” ХХК үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 210000,0 мянган төгрөгөнд

нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь НӨАТ-ын хуулийн 7 дугаар

зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”-ийн 7.1.1 заалт “

Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” заалтыг зөрчсөн байх тул

НӨАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт “Нэмэгдсэн өртгийн албан

татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа,

гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй

буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий байцаагч энэ

хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ” заалтаар “Бєхт” ХХК-ийн НЄАТ-ын

тайланд тусгаагїй 210000.0 мянган тєгрєгийн борлуулалтанд татварын улсын байцаагчийн

актаар хуульд заасан хариуцлагыг хїлээлгэх боломжтой байсан байна гэж їзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дэх хэсэг, Захирааны хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 1. ТЕГ-ын ХШАЗХ-ийн татварын улсын байцаагч П.Галмандахын 2009 оны 7 дугаар

сарын 15-ны єдрийн 0300248 тоот татварын улсын байцаагчийн дїгнэлтийг хүчингүй

болгосугай.

2. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 210000,0 мянган төгрөгийн зөрчилд

Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зїйлийн дагуу харицлага

хїлээлгэж татварын улсын байцаагчийн акт үйлдэхийг татварын улсын байцаагч

П.Галмандахад даалгасугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.25 Дугаар 23 Улаанбаатар хот

“Ти Өү Эй Эс” ХХК-нд холбогдох

Page 56: 2009 Oni Togtool

0300912 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд Ц.Цолмон, Б.Ганбат,

Ж.Ганбат, О.Тэнгис, С.Туул, Г.Алтанзаяа, Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа

нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 25-ний єдєр хийв.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн

Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэнгийн татвар

төлөгч Ти Өү Эй Эс ХХК-ны 2008 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг

шалгаад 2009 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 0300912 дугаар актаар 100000 доллар

буюу 114400.0 мянган төгрөгийн дүрмийн сангаа хуурамчаар бүрдүүлсэн, холбогдох

байгууллагын зохих ѐсны зөвшөөрөлгүйгээр санхүү, татварын зөвлөгөө өгөх үйл ажиллагаа

явуулж хууль бусаар олсон 20909.7 мянган төгрөгийн орлогыг хураалгахаар шүүхэд

нэхэмжлэл гаргах, 8384.9 мянган төгрөгийн зөрчилд, 838.5 мянган төгрөгийн нөхөн татвар,

251.6 мянган төгрөгийн торгууль, 55.3 мянган төгрөгийн алданги, нийт 1145.4 мянган

төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг ТЕГ-ын Татварын хяналт шалгалт,

арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэн, магадлагч байцаагч

С.Төгсжаргал, тус компанийн өмгөөлөгч Д.Батсүх, нягтлан бодогч Ц.Чанцалдулам,

Ш.Ганчимэг нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:.

“Ти Өү Эй Эс” ХХК-ийн захирал Асми Осман ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн:

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын

байцаагч О.Бямбасүрэн “Ти Өү Эй Эс” ХХК -ийн 2008 оны албан татварын ногдуулалт,

төлөлтийн байдалд шалгалт хийгээд 2009 оны 05 сарын 29-ний өдөр үйлдсэн 0300912 тоот

актыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараахь үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

Татварын улсын байцаагчийн 0300912 тоот актын Тэмдэглэх хэсгийн 1 дэх заалтад

“...тус ХХК өөрийн хөрөнгөгүй, дүрмийн санг хуурамч бичиг баримтаар, хууль бусаар

бүрдүүлсэн бөгөөд ... зөрчсөн тул гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэх

хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Малайз улсын “Опулэнс гэтвэй” компани нь “Ти Өү Эй Эс” ХХК (регистрийн дугаар

5271177) болон “Тэнцвэр Оргил Аудит” ХХК (регистрийн дугаар 5058368) -иудын 100

хувийн хөрөнгө оруулагч бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулах “Ти Өү Эй Эс” ХХК

(цаашид “Компани” гэх)-ийг байгуулах зөвшөөрлийг “Тэнцвэр Оргил Аудит” ХХК-д

итгэмжлэн олгосон.

Уг итгэмжлэлийн дагуу Компанийг үүсгэн байгуулж бүртгүүлэхэд шаардлагатай

бичиг баримтыг бүрдүүлж 2008 оны 10 сарын 29-ний өдөр Гадаадын Хөрөнгө оруулалтын

газарт хандаж, ГХОГазрын даргын 2008 оны 11 сарын 11-ний өдрийн А-5449 тоот Гадаадын

100 хувийн хөрөнгө оруулалттай компани байгуулахыг зөвшөөрсөн тушаалын дагуу

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 08-1521 тоот гэрчилгээ олгогдож, мөн

оны 11 сарын 17-ний өдөр Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд зохих

журмын дагуу бүртгүүлж гэрчилгээ авсан.

Мөн уг итгэмжлэлийг үндэслэн шинээр байгуулагдаж буй “Ти Өү Эй Эс” ХХК-ийн

дүрмийн санд оруулах ѐстой 100.0 мянган ам.долларыг үүсгэн байгуулагчийн нэрийн

өмнөөс “Тэнцвэр Оргил Аудит” ХХК-ийн дансаас гарган Компанийн түр данс болох

Худалдаа хөгжлийн банкны 499135189 тоот дансад шилжүүлсэн юм.

Компани нь уг хөрөнгө оруулалтыг “Мөнгөн хөрөнгө” дансны Дебет, “Дүрмийн сан”

дансны Кредитэд бүртгэсэн.

Хөрөнгө оруулагчаас Малайз улсын иргэн Азми Бин Осман, Шиванандхан

Нитхиабала нарт өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ти Өү Эй Эс” ХХК болон

“Тэнцвэр Оргил Аудит” ХХК-ийн бүхий л ажил хэрэг, мөнгөн гүйлгээг удирдаж явуулах

эрхийг өгсөн ба хөрөнгө оруулагч “Опулэнс гэтвэй” ХХК-ийн хүсэлтээр “Ти Өү Эй Эс”

ХХК-ийн 90.0 мянган ам.долларыг түр хугацаагаар “Тэнцвэр Оргил Аудит” ХХК-ийн данс

Page 57: 2009 Oni Togtool

руу шилжүүлсэн. “Ти Өү Эй Эс” ХХК уг гүйлгээг “Бусад авлага” дансны дебетэд бүртгэсэн.

“Ти Өү Эй Эс” ХХК нь 2008 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 116,338.8 мянган

төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь санхүүгийн

тайлангаас тодорхой харагдаж байгаа. Актын Тэмдэглэх хэсгийн 2 болон 3 дахь заалтанд

“...тус ХХК үүсгэн байгуулагдаагүй байхдаа болон байгуулагдсанаасаа хойш МУ-ын

холбогдох байгууллагуудын албан ѐсны зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээр

санхүү, татварын зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулахаар ... нийт 17830.0 ам.долларын

төлбөртэйгээр хийсэн гэрээ, хэлцлүүдийг эрх бүхий субьект байгуулаагүйг МУ-ын Иргэний

хуулийн 56 дугаар зүйлд:... 56.1. Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, ...56.1.5.эрх зүйн

чадамжгүй этгээдийн хийсэн...гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дэх хэсэгт заасан эрх зүйн чадамжийн

тухай заалт нь Иргэний хуулийн 15-19 дүгээр зүйлээр тодорхойлогдох хувь иргэнд хамаарах

ойлголт бөгөөд Хуулийн этгээдийн хувьд эрх зүйн чадамжгүй эсэх ойлголт яригдахгүй.

Харин хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь Иргэний хууль болон Компанийн

тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд эрх зүйн чадвар нь

үүсгэн байгуулах баримт бичигт зааснаар тодорхойлогддог. Мөн түүнчлэн хуулийн

этгээдийн хувьд дээрх зүйлийн 56.1.9-д зааснаар “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа

үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.

“Ти Өү Эй Эс” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг болох дүрмийн 4.1-д

зааснаар тус компани нь “санхүүгийн зөвлөгөө өгөх” чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх

үндсэн зорилготойгоор байгуулагдсан. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтын газрын тус

компанийг байгуулахыг зөвшөөрсөн А-4997 дугаар тушаалд “...санхүүгийн зөвлөгөө өгөх

Малайз улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ти Өү Эй Эс ХХК-ийг ...байгуулахыг

зөвшөөрсүгэй” гэж заасан байдаг. Гэвч тус компанийн гадаадын хөрөнгө оруулалттай аж

ахуйн нэгжийн гэрчилгээнд дээрх тушаалын дагуу зохих ѐсоор бичилт хийгдээгүйгээс уг

гэрчилгээнд заасан үйл ажиллагааг бүртгэх үүрэг бүхий улсын бүртгэлийн алба тус

компанийн санхүүгийн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааны чиглэлийг Компанийн улсын

бүртгэлийн гэрчилгээнд бичээгүй байсан нь өнөөдөр тус компанийг хууль бусаар үйл

ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Актанд тус компанийг Монгол улсын

холбогдох байгууллагуудын албан ѐсны зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээр

санхүү, татварын зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулж, хууль бусаар нийт 17830.0

ам.доллар буюу 20909.7 мянган төгрөгийн орлого олсон гэжээ.

“Ти Өү Эй Эс” ХХК нь дээр дурьдсанчлан өөрийн үүсгэн байгуулах баримт бичигт

заасан “санхүүгийн зөвлөгөө өгөх” чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Мөн

ашгийн төлөө хуулийн этгээд болохынхоо хувьд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.7,

Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хуулиар хориглоогүй,

нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй бүх төрлийн үйл

ажиллагаа явуулах, гэрээ хэлцэл хийх эрхтэй юм.

Актын Тэмдэглэх хэсгийн 4 дэх заалт, Тогтоох хэсгийн 2 дахь заалтуудад “...тус

ХХК-ийг үүсгэн байгуулагдаагүй байхад буюу нийт 8384.9 мянган төгрөг олгохдоо хувь

хүний орлогын албан татвар ногдуулан суутгаж төсөвт шилжүүлээгүй” гэж үзээд 838.5

мянган төгрөгийн нөхөн татвар, 251.6 мянган төгрөгийн торгууль, 55.3 мянган төгрөгийн

алданги, нийт 1145.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх

хэсэгт “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож

байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа,

үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна” гэж заасан

байдаг. Хуулийн энэ заалтаас үзвэл ажил олгогчоос ажилтныхаа хувийн хэрэгцээнд

зориулан олгож буй, ажилтанд хувийн ашиг тус өгөх, ажил үүргээ гүйцэтгэхэд шууд

холбогдолгүй, хөдөлмөр эрхлэлтийн орлогод хамрагдах орлогыг албан татвар ногдох шууд

бус орлогод хамруулахаар заажээ.

Хөрөнгө оруулагч Опулэнс Гэтвэй компани тус Компанийг байгуулах шийдвэр

гаргаж 2008 оны 8 сард итгэмжлэл олгосон бөгөөд Компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх

Page 58: 2009 Oni Togtool

хүртэл хугацаанд компани үүсгэн байгуулах ажиллагаа хийгдэж байсан. Энэ ажиллагаа нь

2008 оны 10 сард эрчимжиж компанийг үүсгэн байгуулах бичиг баримт бүрдүүлэх, компани

үйл ажиллагаа явуулах байр хайх, нөхцөл бүрдүүлэх, компанийн үйл ажиллагаа явуулахад

судалгаа хийх, зөвлөгөө авах ажиллагаа хийгдэж байсан нь 2008 оны 10 сард компанийн

үүсгэн байгуулах бичиг баримт хийгдсэн, мөн 10 сарын 20-нд компанийн эхлэлтийн баланс

үйлдэгдэж байсан зэргээс тодорхой харагдана. Тиймээс тухайн үед үүссэн, компанийн

үүсгэн байгуулахтай холбогдон гарсан зардлууд болон бизнесийн өдөр тутмын үйл

ажиллагаа явуулахтай холбогдон гарсан томилолт, бараа материал, засвар, шатахууны

зардлууд, ажил үүргээ гүйцэтгэхтэй холбогдон гарсан таксины төлбөрүүд нь ажилтны

хувийн хэрэгцээнд зориулагдаагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдон гарсан,

ажилтны хөдөлмөр эрхлэлтийн орлогод хамаарахгүй төлбөрүүд болох нь анхан шатны

баримтуудаас тодорхой харагдана. Иймд эдгээр төлбөрүүд нь ажилтанд олгосон татвар

ногдох шууд бус орлого биш юм.

Шалгалтын явцад дээрх зардлуудын талаар дэлгэрэнгүй тайлбар өгч байсан ба

Татварын улсын байцаагч дээрх төлбөрүүдийг тус компанийн ажиллагсдад албан үүргээ

гүйцэтгэхэд шууд холбогдолгүйгээр хувьд нь өгсөн гэсэн нь үндэслэлгүй байна. “Тэнцвэр

Оргил Аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шиванандхан Нитхиабалагийн онгоцны тийзийн

үнэнд төлсөн 6829.2 мянган төгрөгийн тухайд: Тус компанийн хөрөнгө оруулагч болох

“Опулэнс гэтвэй” компани нь Монгол улсад Малайзын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ти

Өү Эй Эс” ХХК-ийг байгуулах зөвшөөрлийг “Тэнцвэр Оргил Аудит” ХХК-д олгосны дагуу

Шиванандхан Нитхиабала нь компанийг үүсгэн байгуулахтай холбоотой зайлшгүй

шаардлагатай ажлаар Малайз улс руу албан томилолтоор явсан зардал нь түүний хувийн

хэрэгцээ, амралтанд зориулагдаагүй учраас татвар ногдох шууд бус орлогод хамаарахгүй.

Актын Тэмдэглэх хэсгийн 5 дахь заалтын тухайд: Тус компани нь холбогдох хууль,

журам, заавар, Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын дагуу нягтлан бодох

бүртгэлээ хөтөлж анхан шатны баримтуудыг бүрдүүлдэг ба батлагдсан маягт, зааврын дагуу

Санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргаж ирсэн бөгөөд үүнийг тус компанийн нягтлан

бодох бүртгэлийн баримтууд, санхүүгийн тайлангаас харж болно.

Актын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...нийт 17830.00 ам.долларын төлбөртэйгээр

хийсэн гэрээ, хэлцлүүдийг эрх бүхий субьект байгуулаагүй, Монгол улсын холбогдох

байгууллагуудын албан ѐсны зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээр санхүү,

татварын зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулж, хууль бусаар олсон орлого 20909.7 мянган

төгрөгийг хураалгахаар Шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах” гэжээ.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д “Татварын улсын байцаагч энэ

хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт ... бичих бөгөөд тэдгээр нь

тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” , 47 дугаар зүйлийн 47.1.-д “Татвар төлөгч

Монгол улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн

гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч

хянан шалгана.”, 48 дугаар зүйлийн 48.1.-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус

үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын

тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын албан тухайн татвар төлөгчийн

татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно”, 67 дугаар зүйл. “Эд хөрөнгө

битүүмжлэх. 67.1. ...татварын өртэй татвар төлөгчийн эд зүйл, мөнгөн хөрөнгө, баримт,

байр, агуулахыг дараахь үндэслэл, хугацаагаар битүүмжилж болно”, 74 дүгээр зүйл.

“Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага. 74.1. Дараахь үйлдэл, эс

үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид

эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч

татварыг нөхөн төлүүлж...” гэж заасан хуулийн дээрх заалтуудаас үзвэл татварын улсын

байцаагч 0300912 тоот актын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зөрчиж бичсэн байх

бөгөөд акт бичих үндэслэлд хамаарахгүй байна.

Гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдийн дагуу Татварын ерөнхий газрын Хяналт

шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэнгийн 2009 оны 05

сарын 29-ний өдрийн 0300912 тоот актыг хянан үзэж, уг актыг хүчингүй болгож өгнө үү

гэсэн гомдлыг

Page 59: 2009 Oni Togtool

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Татварын улсын байцаагч актын ТОГТООХ хэсгийн 1 дүгээрт албан ѐсны

зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлого гэж үзэж 20909.7 мянган төгрөгийн

орлогыг хураалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасан нь Татварын ерөнхий хуулийн

34 дүгээр зүйлийн 34.1.-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр

зүйлд заасан үндэслэлээр акт ... бичих” заалтыг зөрчсөн байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 “Маргаан таслах зөвлөл нь

татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн

маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ.“ гэж заасанд нийцэхгүй

байна.

2. актын ТОГТООХ хэсгийн 2 дугаарт 42,0 мянган төгрөгийн унааны зардал нь

ААНОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйл “албан татвар ногдох орлогоос хасагдах

зардал”-ын 12.1.21 “тээврийн зардал”-д хамаарч байх тул Татварын ерөнхий хуулийн 74

дүгээр зүйлийн 74.1 дэх заалтаар хариуцлага тооцох үндэслэлгүй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 1.Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэнгийн

шалгаж тогтоосон 2009 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 0300912 тоот актын ТОГТООХ

хэсгийн

1 дүгээр заалтыг харьяаллын бус маргаан тул хүлээн авч хэлэлцэхээс татгалзсугай.

2. ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтын 8384,9 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан

1145,4 мянган төгрөгийн төлбөрөөс 42,0 мянган төгрөгийн зөрчилд ногдох 5,7 мянган

төгрөгийг хасч тооцохоор тогтоосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.25 Дугаар 24 Улаанбаатар хот

“Таван толгой” ХК-нд холбогдох

0300908 тоот актын тухай

Page 60: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд Ц.Цолмон, Б.Ганбат,

Ж.Ганбат, О.Тэнгис, С.Туул, Г. Алтанзаяа, Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа

нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 25-ний єдєр хийв.

ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Х.Алтангэрэл, О.Бямбасүрэн, Н.Чинбат нарын “Таван толгой” ХК-ийн 2004-2008 оны албан

татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 04 сарын 14-ний өдрийн 0300908

тоот актаар 181,084,331.9 мянган төгрөгийн зөрчилд 56,599,235.1 мянган төгрөгийн нөхөн

татвар, 12,127,435.2 мянган төгрөгийн торгууль, 11,725,921.6 мянган төгрөгийн хүү, нийт

80,452,591.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрсөн гомдлыг ТЕГ-ын

Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэн, тус

компанийн өмгөөлөгч Т.Баярсайхан, нягтлан бодогч н.Баярт-Од нарыг байлцуулан авч

хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Таван толгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Баярсайхан тус

Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн:

ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Х.Алтангэрэл, О.Бямбасүрэн, Н.Чинбат нар Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг

эрхлэх газрын даргын 2009 оны 03 сарын 20-ны өдөр баталсан “Хууль тогтоомж, Засгийн

газрын тогтоол шийдвэрийн биелэлтэд хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу тус

компанийн 2004-2008 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалган 2009 оны 04

сарын 14-ний өдөр 0300908 дугаар акт тавьж, 181,084,331.9 мянган төгрөгийн зөрчилд

56,599,235.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 12,127,435.2 мянган төгрөгийн торгууль,

11,725,921.6 мянган төгрөгийн хүү, нийт 80,452,591.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан

байна.

Үүнийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

I. Татварын улсын байцаагчийн 0300908 дугаар акт гарах болсон хууль зүйн

үндэслэлийн талаар:

1.1. Татварын улсын байцаагчид нь Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх

газрын даргын 2009 оны 03 сарын 20-ны өдөр баталсан “Хууль тогтоомж, Засгийн газрын

тогтоол шийдвэрийн биелэлтэд хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу тус компанийн

татвар ногдуулалт төлөлтийг шалгасан нь илт хууль бус байна. Учир нь:

Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 18

2.З-т: “Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газрын гишүүний

хувьд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12-т заасан ажлыг хариуцна.”, 18.5-д:

“Хэрэг эрхлэх газар энэ хуулийн ЗЗ дугаар зүйлд заасан ажлыг эрхлэнэ.” гэж заасан бөгөөд

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д: “Засгийн газрын гишүүн дор

дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон

дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:

15/ Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

Засгийн газрын шийдвэрийн биелэлт;

Засгийн газрын дотоод мэдээлэл;

Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;

орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал.”-ыг эрхлэх

эрхтэй байх ба уг эрхлэх асуудлын хүрээнд дээрх удирдамжийг гаргах эрх хэмжээ байхгүй

байна.

Харин Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т заасны дагуу

Монгол Улсын Сангийн сайд татварын бодлогын асуудлаар мөн хуулийн 24 дүгээр зүйлд

заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байна.

Иймд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д: “Засгийн газрын гишүүн энэ хууль

болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:

Page 61: 2009 Oni Togtool

1/ эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж,

Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын

өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг

Ерөнхий сайд, улмаар Улсын Их Хурлын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл

ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ;

6/ Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн

газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй

асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй.” гэж тус тус заасны дагуу Монгол улсын сайд,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь уг удирдамжийг гаргах бүрэн эрхгүй байна.

Хэдийгээр тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.12-т зааснаар Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын эрхлэх ажлын хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн

биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна гэж заасан боловч энэ нь 33 дугаар

зүйлийн 33.1-д заасны дагуу зөвхөн Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх,

төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг

зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах

асуудлыг эрхлэх хүрээнд хамаарч байна.

Иймд Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 03

сарын 20-ны өдөр баталсан “Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрийн

биелэлтэд хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу татварын улсын байцаагчид “Таван

толгой” ХК-д татварын шалгалт хийсэн нь эрх зүйн үндэслэлгүй, илт хууль бус байна.

1.2.1. ТЕГ-ын УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч

С.Энхбат, А.Баатархүү нар “Таван толгой” ХК-ийн 2006 оны татвар ногдуулалт, төлөлтийн

байдлыг шалгаж, 2007.10.08-ны өдөр 210886 тоот акт тавьсан.

Миний бие мөн актад холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр

ажиллаж байгаа бөгөөд уг актаар тогтоосон өр төлбөр нь 2006 оны орлогод хамаарч байгаа

тул Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу чөлөөлөхөөр шүүхийн шийдвэр

гаргаад байгаа.

2009 оны 04 сарын 14-ний өдөр тавьсан 0300908 тоот актаар 2004-2008 оны татвар

ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн нь татвар төлөгчийн эрх, хууль ѐсны ашиг

сонирхлыг үл хүндэтгэсэн үйлдэл болж байна.

Улсын Их Хурлаас Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарчихаад

байхад ТЕГ уг хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах байтал 2 оны хооронд давхардсан

шалгалтуудыг хийж татвар төлөгчийг өршөөлд хамруулахгүй байх арга хэмжээ авч байгаа

нь илт хууль бус байна.

Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д: “2006 оны 12

дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны

баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар

барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь, 2007 оны 12 дугаар сарын 31-

ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн

өрөөс барагдаагүй үлдсэн алдангийг 100 хувь;”, 6.1.3-т: “2006 оны 12 дугаар сарын 31-ний

өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын

үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг

2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг;” чөлөөлөхөөр тус

тус заасан.

Үүний дагуу татварын алба татвар төлөгчдийн 2006 оны 12 сарын 31-нээс өмнөх

татварын өр төлбөрийг цэгцэлж, 2006 оны 12 сарын 31-нээс өмнөх орлогод ногдуулах

татварын өрийн баталгаажуулалт буюу хяналт шалгалтыг 2006 оны 12 сарын 31-нээс хойш

2008 оны 01 сарын 01-ний дотор хийх ѐстой байтал тус компанийн 2004-2006 оны татварын

өрийг 2009 онд шалган баталгаажуулсан нь илт хууль бус байна.

Ингэснээрээ татварын алба татвар төлөгчийн эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг

хүндэтгэх зарчмыг алдагдуулж байна.

Энэ хууль бус үйлдлийнхээ үр дагаврыг татварын алба өөрөө хариуцах үүрэгтэй.

Иймд уг актын холбогдох хэсэг буюу 2004-2008 оны татвар ногдуулалт, төлөлтийн

байдалд хийсэн шалгалт нь эрх зүйн үндэслэлгүй, илт хууль бус байна.

Page 62: 2009 Oni Togtool

1.2.2. Мөн нөгөө талаар 2004-2008 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн

шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

1. “Таван толгой” ХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын 3-д:

“БНХАУ-ын “Санхэ” компанитай 2004 оны 3 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Нүүрс

худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу борлуулсан 982.5 тонн нүүрснээс 371

тонныг хэвийн хорогдолд тооцон аж ахуй нэгж, байгууллагын орлогын албан татвар ногдох

орлогоос хасч татвар ногдуулах орлого бууруулсан.”, зөрчлийн жагсаалтын 16-д:

“Даланзадгад дулааны цахилгаан станц” ХК, нүүрс борлуулах цэгт борлуулсан нүүрсний

103.9 тонныг хэвийн хорогдолд тооцон аж ахуй нэгж, байгууллагын орлогын албан татвар

ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлого бууруулсан.” гэжээ.

Нүүрсний чулуулагийг борлуулалтын буцаалт хийж татвар ногдуулах орлогоос

хассан нь үнэн. Уурхайн нүүрсний эхний үе давхаргын борлуулалтаас чулуулаг хэсгийг

ялгаж хаях боломжгүй, мөн чулуулаг ихтэй гээд нүүрсийг нь отвалдаж хаях нь хайран

байдаг.

Тиймээс уурхайн эхний үе давхаргаас борлуулалт хийж, худалдан авагчаас чулуулаг

хэсгийг буцаалт хийх зайлшгүй шаардлагатай болдог.

Уурхайн эхний үе давхаргаас борлуулсан нүүрсэнд чулуулгийг ачилт хийх үед ялгах

боломжгүй байдаг.

Ялангуяа Дулааны цахилгаан станцуудад ачигдсан нүүрс нь их гологддог тул дээрх

нүүрснээс хэвийн хорогдол тооцсон нь бодит үндэслэлтэй юм.

2. “Таван толгой” ХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын 12-т:

““Тавантолгой транс” ХХК-д тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсний орлогыг аж ахуй нэгж,

байгууллагын орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд

тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй,татвар ногдуулан төлөөгүй.”, зөрчлийн

жагсаалтын 19-д: “Таван толгой транс” ХХК, БНХАУ-ын “Пү-Шин” компанид

тэсэлгээний ажил гүйцэтгэсний орлогыг аж ахуй нэгж, байгууллагын орлого, нэмэгдсэн

өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод

тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй.”, зөрчлийн жагсаалтын 26-д: ““Таван толгой транс”

ХХК, БНХАУ-ын “Пү-Шин” компанид тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсний орлогыг аж

ахуй нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд

тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй.” гэжээ.

Тус компани нь тэсэлгээний эрхтэй учир хөрс хуулдаг компаниуддаа өрөмдсөн

нүхэнд нь тэсэлгээний материалаа хийж тэсэлж өгдөг.

Тэсэлгээний материалын үнийг тэсэлгээний хөлснөөс суутган авч үлддэг тул энэ нь

борлуулалт биш юм.

3. “Таван толгой” ХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын 13-т:

“Капитал банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын Тооцооны 5 дугаар төвд нээсэн

ам.долларын 2122024 тоот “Харилцах данс”-ны үлдэгдэлд тооцсон ханшны өөрчлөлтийн

бодит бус алдагдлыг аж ахуй нэгж, байгууллагын орлогын албан татвар ногдох орлогоос

хасч татвар ногдуулах орлого бууруулсан 21-д: “Монгол шуудан банк” ХХК-ийн Өмнөговь

аймаг дахь салбарын 1181002151, 21000002131, “ХААН банк” ХХК-ийн Өмнөговь аймаг

дахь салбарын 2122024 тоот “Харилцах данс”-ны үлдэгдэлд тооцсон ханшны өөрчлөлтийн

бодит бус алдагдлыг аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хаст татвар

ногдуулах орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан.”, зөрчлийн жагсаалтын 27-

д “Монгол шуудан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 1181002151, “ХААН

банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 5602001028 тоот “Харилцах данс”-ны

үлдэгдэлд тооцсон ханшны өөрчлөлтийн бодит бус алдагдлыг аж ахуй нэгжийн орлогын

албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцон хасаж албан татвар ногдуулах орлого

бууруулсан.” гэжээ.

Харилцагчид нь нүүрсний төлбөрөө тус компанийн дансанд валютаар төлдөг бөгөөд

дансанд нь доллар байршиж, хадгалагдаж байдаг.

Иймд ханшны уналтаас болж компанид бодит алдагдал бий болсон байхад татварын

улсын байцаагчид дээрх алдагдлыг бодит бус хэмээн татвар ногдуулах орлого бууруулсан

гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Page 63: 2009 Oni Togtool

4. “Таван толгой” ХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын 9-д:

“Хувьцаа эзэмшигч “Ээрмэл” ХК, “Ажнай корпораци”, “Гуаншин”, “Шандас-Импекс” ХХК-

уудад шилжүүлсэн ногдол ашгаас албан татвар суутгаж төсөвт төлөөгүй.”, зөрчлийн

жагсаалтын 17-д: “Хувьцаа эзэмшигч “Ээрмэл” ХК, “Ажнай корпораци”, “Шандас-

Импекс”, “Гуашин” ХХК-уудад шилжүүлсэн ногдол ашгаас албан татвар суутгаж төсөвт

төлөөгүй.”, зөрчлийн жагсаалтын 18-д: “Хувьцаа эзэмшигч “Ээрмэл” ХК, “Ажнай

корпораци”, “Шандас-Импекс” ХХК-уудад шилжүүлсэн ногдол ашгаас албан татвар

суутгаж төсөвт төлөөгүй.” зөрчлийн жагсаалтын 25-д: “Хувьцаа эзэмшигч “Ээрмэл” ХК,

“Шандас-Импекс”, “Ажнай корпораци”, “Монгол шуудан банк” ХХК-уудад ногдол ашиг

олгохдоо албан татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй. гэжээ.

“Таван толгой” ХК нь жилд нэг удаа хувь нийлүүлэгчдийн хурлаас гаргасан

шийдвэрийн дагуу ногдол ашиг хуваарилахдаа нийлбэр дүнгээр нь тооцож албан татвар

суутган төлж байсан.

Цаг хугацааны хувьд буруу бүртгэсэн боловч жилийн нийт дүнгээр тооцоход татвар

бүрэн суутган төлсөн болно.

5. “Таван толгой” ХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын 22-т:

“БНХАУ-ын “Пү-Шин” компанитай байгуулсан 2005 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01

тоот “Монгол Улсын Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай

байгуулсан нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ ”, 2007 оны 1 дүгээр сарын 12-ны

өдрийн “Нүүрс худалдах, худалдан авах 2005 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 01 тоот

гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн дагуу коксжих нүүрс экспортлохдоо 1.00 тонныг 15.00

ам.доллар буюу олон улсын зах зээлийн үнээс 19.60-37-50 ам.доллараар доогуур үнээр нийт

757,869.00 тонныг борлуулж, зөрүү орлогыг аж ахуй нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн

албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй,

татвар ногдуулан төлөөгүй.”, зөрчлийн жагсаалтын 23-т: “1 тонн коксжих нүүрсийг

“Тавантолгой” ХХК-тай байгуулсан 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05/56 тоот

“Нүүрс худалдан авах, худалдах, экспортлох, тээвэрлэх тухай гэрээ”-ний дагуу 15.00 ам

доллар, “Ориент-Энержи” ХХК-тай байгуулсан 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн

2005/16 тоот “Гэрээ”-ний дагуу 8.0 мянган төгрөг буюу олон улсын зах зээлийн үнээс 19.00-

45.90 ам.доллараас доогуур үнээр, 999,174.00-116,083.60, нийт 1,115,257.60 тонныг

борлуулж, зөрүү орлогыг аж ахуй нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын

ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар

ногдуулан төлөөгүй.”, зөрчлийн жагсаалтын 31-д: ““Таван толгой транс”, “Дээдийн говь”,

“Ориент-Энержи”ХХК, БНХАУ-ын “Пү-Шин” компанид 2008 оны 1 дүгээр сарын 7,8-ны

өдрийн 01, 03 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу 1 дүгээр сарын

1-ний өдрөөс 6,8 дугаар сарын 1-өдөр хүртэл 15.00, 6 дугаар сарын 1,11, 8 дугаар сарын 1-

ний өдрийн 05,06,09 тоот “Нүүрс худалдах олон улсын гэрээ”-ний дагуу 6,8 дугаар сарын 1-

өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал коксжих нүүрс экспортлохдоо 1.00 тонныг

25.00 ам.доллар буюу олон улсын зах зээлийн үнээс 30.75-47.59 ам.доллараар доогуур үнээр

нийт 2088024.34 тонныг борлуулж, зөрүү орлогыг аж ахуй нэгж, байгууллагын орлого,

нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох

орлогод тооцоогүй,татвар ногдуулан төлөөгүй.” гэжээ.

Энэ зөрчилд миний үйлчлүүлэгчийн зүгээс гэрээний үнэ, борлуулалтын үнийг олон

улсын зах зээлийн үнийг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үүнд нэмэлт

тайлбар гаргах болно.

Иймд борлуулалтын орлогын болон олон улсын зах зээлийн үнийн зөрүүг хүлээн

зөвшөөрөх боломжгүй байна.

6. “Таван толгой” ХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын 24-т:

““Ээрмэл” ХК-тай байгуулсан 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г-4/116.05 тоот

“Зээлийн гэрээ”-ний дагуу олгосон зээлийн хүүгийн орлогыг аж ахуй нэгжийн орлогын

албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй,

татвар ногдуулан төлөөгүй.” гэжээ.

Page 64: 2009 Oni Togtool

Дээрх зээлийн хүү нь хугацаандаа орж ирээгүй бөгөөд зээлийн хүүгийн орлогыг

тооцохдоо бүртгэлийн мөнгөн суурьт зарчмаар буюу зээлийн хүүгийн орлогыг орж ирсэн

үед нь орлогод бүртгэж авахаар тооцсон.

7. “Таван толгой” ХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалтын 20-д:

“Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-д борлуулсан коксжих нүүрсийг тээвэрлэсэн

Монгол Улсын иргэн Цэнджав овогтой Батнасан, Оймон овогтой Сугар-Эрдэнэ нарт орлого

олгохдоо албан татвар суутгаж төсөвт төлөөгүй, мөн зөрчлийн жагсаалтын 30-д “Монгол

Улсын иргэн Гүррагчаа овогтой Алтангэрэл, Данжин овогтой Бойцонхүү, Гонгоржав

овогтой Төмөрбаатар, Цэдэн овогтой Галмандах, Бат-Ёндон овогтой Эрдэнэцогт нартай

байгуулсан “Тээвэрлэлтийн гэрээ”-ний дагуу нүүрс тээвэрлүүлсний хөлс олгоход хувь

хүний орлогын албан татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй” гэжээ.

“Хувь хүний орлогын албан татвар”-ын 26 дугаар зүйлийн 26.1.1-д “энэ хуулийн …

12.2 …-заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар … албан татвар ногдуулж,

холбогдох төсөвт шилжүүлэх” гэж заасан байдаг.

“Таван толгой ” ХК-д тээврийн ажил гүйцэтгэсэн жолооч нар тус компантай

“Тээврийн гэрээ” байгуулан ХХОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2- заасан үйл

ажиллагааны орлого олж байсан. ХХОАТ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “

Албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу өөрөө үнэн зөв

тодорхойлж дор дурьдсан хугацаанд албан татварыг төсөвт төлнө”, 27 дугаар зүйлийн 27.2-т

“Албан татвар төлөгч нь энэ хуулийн 11.1.6, 12 дугаар зүйл, …-д заасан орлого олж байгаа

бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар … тус тус албан татвар ногдуулан төлж

албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харъяа

татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо

хийнэ” гэж заасны дагуу эдгээр жолооч нар орлогоо өөрсдөө үнэн зөв тодорхойлж,

дурьдсан хугацаанд татвараа төлөх үүргээ хүлээнэ.

Компани эдгээр татвар төлөгчдийн өмнөөс татвар төлөх хууль зүйн үндэслэлгүй

байна. Харин жолооч нарын “Иргэний орлого”-ын дэвтэрт орлого олгосон тухай бүрт

тэмдэглэж, баталгаажуулж өгдөг байсан. Тухайн жолооч нар татварын албатай жилийн

эцэст тооцоо хийх үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд татварын улсын байцаагчийн 0300908 дугаар актыг бүхэлд нь илт хууль бус

болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү.

Нэмэлт тайлбар:

Тус актаар компаний нүүрсний борлуулалтыг зах зээлийн үнээс доогуур үнээр

борлуулсан гэж үзэж үнийн зөрүүнд татвар тооцож акт тавигдсаныг бид дараах байдлаар

хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

“Таван толгой” ХК нь БНХАУ-ын “Пү-шин”, “Жун-Шин”, “Санхэ” компаниудтай

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг

чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу мөн

хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”

байгуулсан.

Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.2-т “Хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн

буюу тухайн хэлцлийн зүгээс хамаарч холбогдох улсын хуулиар тодорхойлно”, 548.3-т

“Хэлцэл хийж байгаа этгээдүүд өөр өөр улсад оршин суудаг бөгөөд аль нэг улсын хуулиар

тогтоосон хэлцлийн хэлбэрийг харилцан тохиролцож баримталсан бол тухай хэлцэл нь

хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна ” гэж заасны дагуу уг гэрээ нь хүчин төгөлдөр

гэрээ юм.

“Худалдах, худалдан авах тухай гэрээ”-д борлуулалт хийсэн гэрээний үнийг

тодорхой тусгасан байтал татварын улсын байцаагч борлуулалтын үнэнд үндэслэлгүй,

жишиг үнээр тооцсон нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж

нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, … гэрээний эрх

чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх … зарчимд үндэслэнэ ” гэсэн заалтыг

зөрчсөн байна.

Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар

тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн

Page 65: 2009 Oni Togtool

засаг, нийгмийн цогцолбор мөн” мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Нутгийн өөрөө

удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал, … чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасан.

“Таван толгой” ХК нь орон нутгийн 51 хувийн өмчит компани юм.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар

зүйлийн 18.1.2-д “тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй

бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам

тогтоох” гэж заасныг үндэслэн Өмнөговь аймгийн ИТХ-аас нүүрсний борлуулалтын үнийг

байнга хянаж, тогтоож өгч байдаг. Жишээлбэл: …. оны … сарын …. өдөр … тоот

тогтоолоор уурхайн аман дээр борлуулах 1 тонн нүүрсний үнийг 15 ам.доллар байсныг 25

ам.доллар болгон шинэчлэн тогтоосон. Энэ нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн

тогтоолоор, Төсвийн тухай хуулиар батлагдсан байгаа. Энэ үнэнд тээвэрлэлт болон бусад

зардал шингээгүй болно.

Нүүрсийг гадаад зах зээлд хүргэж борлуулахад энэ үнэн дээр боловсруулалт, хилийн

дотоод ба гадаад тээвэрлэлт, хил гаалийн зардал болон бусад зардал нэмэгдэх нь

ойлгомжтой.

“Ориент Энержи” ХХК-ийн 2008 оны 11 сарын 07-ны өдрийн 0300904 тоот актын

зөрчлийн жагсаалтын 2 ба 3 -т заасан зөрчил, "Таван толгой" ХК-ийн 2009 оны 4 дүгээр

сарын 14-ны өдрийн 0300908 дугаар актын зөрчлийн жагсаалтын 23-т заасан зөрчил

давхардаж байна. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна.

Тус актанд Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 88 дугаар

тогтоолыг хэрэглэсэн. Гэтэл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Давж

заалдах шатны шүүхийн 2008 оны 06 сарын 16-ны өдрийн 155 дугаар Магадлалын хянавал

хэсэгт “Сангийн сайд, Үйлдвэрлэл, Худалдааны сайдын хамтарсан 119/89 дугаар тушаалаар

“Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг жишиж үнэлэх аргачлал”-

ыг гаргасан боловч энэ аргачлал Хууль зүйн дотоод хэргийн яаманд хянуулж,

бүртгүүлээгүй тул “аргачлал”-ыг нийтээр дагаж мөрдөх хуульчилсан акт гэж үзэх

үндэслэлгүй байна” гэжээ.

Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн талаархи мэдээлэл сэтгүүлд нийтлэгдэж буй үнэ

нь тухайн нүүрсний өөрийн өртөг, олборлолт, дотоод гадаад тээвэрлэлт, гаалийн татвар,

хил гаалийн бусад татвар хураамж болон бусад зардлууд шингэж тодорхой хэмжээний

ашгийн хувь нэмсэний дараах үнэ юм.

Харин тус актанд уурхайн амнаас гадаад зах зээлд хүрэх зардлыг тооцолгүй, зах

зээлийн үнэ, компаний өөрийн борлуулалтын үнэ хоѐрын зөрүүнд шууд татвар ногдуулсан

нь буруу гэж үзэж байна гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 3 дугаар

сарын 20-ны өдөр баталсан “Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн

биелэлтэнд хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу “Таван толгой ” ХК-ийн 2004-2008 оны

татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 31 төрлийн 181,084,331.9 мянган

төгрөгийн зөрчилд 56,599,235.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 12,127,435.2 мянган

төгрөгийн торгууль, 11,725, 921.6 мянган төгрөгийн хүү, нийт 80,452,591.9 мянган

төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Татвар төлөгч “Таван толгой” ХК нь 10 төрлийн 98,506,8 мянган төгрөгийн зөрчилд

ногдуулсан 35213,4 мянган төгрөгийн төлбөрт гомдол гаргаагүй байна. Гомдол гаргасан 21

төрлийн зөрчлийг багцлан судалж үзвэл:

Зөрчлийн жагсаалтын 3,16-д: БНХАУ-ын “Санхэ” компанитай 2004 оны 3 дүгээр

сарын 15-ны өдөр байгуулсан “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу

борлуулсан 982.5 тонн нүүрснээс 371 тонныг хэвийн хорогдолд тооцон аж ахуй нэгж,

байгууллагын орлогын албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлого

бууруулсан гэж үзэж 3,446.5 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,551.0 мянган

төгрөгийн төлбөр, “Даланзадгад дулааны цахилгаан станц” ХК, нүүрс борлуулах цэгт

Page 66: 2009 Oni Togtool

борлуулсан нүүрсний 103.9 тонныг хэвийн хорогдолд тооцон аж ахуй нэгж, байгууллагын

орлогын албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлого бууруулсан.” гэж үзэж

1,135.6 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 511,0 мянган төгрөгийн төлбөр нь ААНОАТ-

ын тухай хуулийн /1992 он/ 5 дугаар зүйлийн 5.1 “...бараа материалын хэвийн хорогдол...ыг

албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохгүй” дэх заалтыг зөрчсөн тул байцаагчийн

ногдуулсан төлбөр үндэслэлтэй байна.

Зөрчлийн жагсаалтын 12,19,26-д “Тавантолгой транс” ХХК-д тэсэлгээний ажил

хийж гүйцэтгэсний орлогыг аж ахуй нэгж, байгууллагын орлого, нэмэгдсэн өртгийн албан

татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод

тооцоогүй,татвар ногдуулан төлөөгүй гэж үзэж 578,3 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан

130,1 мянган төгрөгийн төлбөр,

“Таван толгой транс” ХХК, БНХАУ-ын “Пү-Шин” компанид тэсэлгээний ажил

гүйцэтгэсний орлогыг аж ахуй нэгж, байгууллагын орлого, нэмэгдсэн өртгийн албан

татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй,

татвар ногдуулан төлөөгүй гэж үзэж 40,260.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 6,051.1

мянган төгрөгийн төлбөр,“Таван толгой транс” ХХК, БНХАУ-ын “Пү-Шин” компанид

тэсэлгээний ажил хийж гүйцэтгэсний орлогыг аж ахуй нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн

албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй,

татвар ногдуулан төлөөгүй гэж үзэж 365,754.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан

54,972.8 мянган төгрөгийн төлбөр нь Таван толгой ХХК нь дээрхи компаниудаар тэсэлгээ

хийлгэсний хөлсийг олгохдоо тэсэлгээний материалын үгийг борлуулснаар тооцолгүй бараа

материал данснаас шууд бичилт хийсэн нь НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх заалт / 1992 он /, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт /2007 он/ -ыг зөрчсөн тул байцаагчийн

ногдуулсан төлбөр үндэслэлтэй байна.

Зөрчлийн жагсаалтын 13,21,27-д: “Капитал банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь

салбарын Тооцооны 5 дугаар төвд нээсэн ам.долларын 2122024 тоот “Харилцах данс”-ны

үлдэгдэлд тооцсон ханшны өөрчлөлтийн бодит бус алдагдлыг аж ахуй нэгж, байгууллагын

орлогын албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлого бууруулсан гэж үзэж

15,984.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 7,192.9 мянган төгрөг, “Монгол шуудан

банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 1181002151, 21000002131, “ХААН банк”

ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 2122024 тоот “Харилцах данс”-ны үлдэгдэлд

тооцсон ханшны өөрчлөлтийн бодит бус алдагдлыг аж ахуй нэгжийн орлогын албан татвар

ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэж 12,997.1 мянган

төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,866.4 мянган төгрөг, “Монгол шуудан банк” ХХК-ийн

Өмнөговь аймаг дахь салбарын 1181002151, “ХААН банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь

салбарын 5602001028 тоот “Харилцах данс”-ны үлдэгдэлд тооцсон ханшны өөрчлөлтийн

бодит бус алдагдлыг аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах

зардалд тооцон хасаж албан татвар ногдуулах орлого бууруулсан гэж үзэж 6,009.3 мянган

төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,953.0 мянган төгрөгийн төлбөр нь компанийн валютын

харилцах дансанд байршин хадгалагдаж байсан байна. Энэ нь валютын бодит бус алдагдалд

тооцогдох тул ханшны өөрчлөлтийн бодит бус алдагдлыг аж ахуй нэгжийн орлогын албан

татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцон хасаж албан татвар ногдуулах орлого

бууруулсан нь 12 дугаар зүйл “ Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ийн 12.1.8

“гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал” заалтыг зөрчсөн байна гэж тооцсон

байцаагчийн акт үндэслэлтэй байна.

Зөрчлийн жагсаалтын 9,17,18,25-д: 2005 онд “Хувьцаа эзэмшигч “Ээрмэл” ХК,

“Ажнай корпораци”, “Гуаншин”, “Шандас-Импекс” ХХК-уудад шилжүүлсэн ногдол ашгаас

албан татвар суутгаж төсөвт төлөөгүй.” гэж үзэж 72,599.3 мянган төгрөгийн зөрчилд

ногдуулсан 10,889.9 мянган төгрөг, 2006 онд “Хувьцаа эзэмшигч “Ээрмэл” ХК, “Ажнай

корпораци”, “Шандас-Импекс”, “Гуашин” ХХК-уудад шилжүүлсэн ногдол ашгаас албан

татвар суутгаж төсөвт төлөөгүй” гэж үзэж 108,524.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан

16,278.7 мянган төгрөг, 2007 онд “Хувьцаа эзэмшигч “Ээрмэл” ХК, “Ажнай корпораци”,

“Шандас-Импекс” ХХК-уудад шилжүүлсэн ногдол ашгаас албан татвар суутгаж төсөвт

төлөөгүй” гэж үзэж 309,365.0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 30,936.5 мянган төгрөг,

Page 67: 2009 Oni Togtool

2008 онд “Хувьцаа эзэмшигч “Ээрмэл” ХК, “Шандас-Импекс”, “Ажнай корпораци”,

“Монгол шуудан банк” ХХК-уудад ногдол ашиг олгохдоо албан татвар ногдуулан суутгаж

төсөвт төлөөгүй гэж үзэж 253,637.9 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 25,363.8 мянган

төгрөгийн төлбөр нь ААНОАТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 “хувьцааны ногдол

ашиг, хувь хүртэгчийн орлого” / 1992 он/, 8 дугаар зүйлийн 8.4 “ энэ хуулийн..6.1.2,...-т

заасан орлогод ногдох албан татварыг уг орлогыг олгож байгаа байгууллага, аж ахуйн нэгж

суутган авч ...төсөвт шилжүүлнэ” заалт, ААНОАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн

17.2.1 “ногдол ашгийн орлогод 10 хувиар” /2007 он/, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5

“...ногдох албан татварыг суутган авч төсөвт шилжүүлнэ.”заалтыг зөрчсөн байх тул энэ

зөрчилд ногдуулсан байцаагчийн акт үндэслэлтэй байна.

Зөрчлийн жагсаалтын 24-т “Ээрмэл” ХК-тай байгуулсан 2008 оны 08 дугаар сарын

22-ны өдрийн Г-4/116.05 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу олгосон зээлийн хүүгийн орлогыг

аж ахуй нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар

ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй.” гэж үзэж 37500,0 мянган төгрөгийн

зөрчилд ногдуулсан 12187,5 мянган төгрөгийн төлбөр нь зээлийн хүүгийн орлогыг

тооцохдоо бүртгэлийн мөнгөн суурьт зарчмаар буюу зээлийн хүүгийн орлогыг орж ирсэн

үед нь орлогод бүртгэж авахаар тооцсон байна. нь НББОУСтандартыг зөрчсөн байна.

Зөрчлийн жагсаалтын 20,30-д: 2007 онд “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-д

борлуулсан коксжих нүүрсийг тээвэрлэсэн Монгол Улсын иргэн Цэнджав овогтой Батнасан,

Оймон овогтой Сугар-Эрдэнэ нарт 33,935.4 мянган төгрөгийн орлого олгохдоо 3393.5

мянган төгрөгийн албан татвар суутгаж төсөвт төлөөгүй, 2008 онд Монгол Улсын иргэн

Гүррагчаа овогтой Алтангэрэл, Данжин овогтой Бойцонхүү, Гонгоржав овогтой

Төмөрбаатар, Цэдэн овогтой Галмандах, Бат-Ёндон овогтой Эрдэнэцогт нартай байгуулсан

“Тээвэрлэлтийн гэрээ”-ний дагуу нүүрс тээвэрлүүлсний хөлс 133638,7 мянган төгрөгийг

олгохдоо хувь хүний орлогын албан татвар 13363,9 мянган төгрөгийн албан татвар суутгаж

төсөвт төлөөгүй, нийт 167574,1 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 16767,4 мянган

төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь ХХОАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйл “Үйл

ажиллагааны орлого”-ийн 12.1.2. заалт “хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого”-нд хамаарч

байгаа тул суутган тооцох хуулийн үндэслэлгүй байна. Татвар төлөгч иргэн мөн хуулийн

28.2 ”Энэ хуулийн 8.1.6, 11.1.6, 12.1.1, 12.1.2, 12.2, 13.1.1, 13.1.5, 14.1.2, 14.1.3, 15 дугаар

зүйлд заасан орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар

тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор

татварын албанд хүргүүлнэ” заалтын дагуу тайлагнах ѐстой байна. Иймд энэ орлогод

ногдуулсан татварын улсын байцаагчийн акт үндэслэлгүй байна.

Зөрчлийн жагсаалтын 1,2, 10, 22, 23, 31-д: 2004 онд БНХАУ-ын “Жун Шин “

компанитай 2004 оны 3 сарын 14-ний өдөр байгуулсан “Монгол улсын Өмнөговь аймаг,

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах

тухай гэрээ”-ний дагуу коксжих нүүрс экспортлохдоо 1 тн-ыг 24.0 ам доллараар

борлуулахаас 16,0-17,0 ам далларыг хассан үнээр буюу 8-7 ам. доллараар нийт 13,731.92

тонныг борлуулж, зөрүү орлогыг ААНБО, НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн тайланд

тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төсөвт төлөөгүй гэж үзэж

264,171.1 мянган төгрөгийн зөрчилд 118,877.0 мянган төгрөгийн төлбөр, 2004 онд БНХАУ-

ын “Санхэ“ компанитай 2004 оны 4 сарын 10-ны өдөр байгуулсан ZMSH0039 тоот “Нүүрс

худалдах олон улсын гэрээ”-ний дагуу коксжих нүүрс экспортлохдоо 1 тн-ыг 7.80 ам

доллараар буюу олон улсын зах зээлийн үнээс 16,2-17,0 ам даллараар доогуур үнээр

12,532.8 тонныг борлуулж, зөрүү орлогыг ААНБО, НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн

тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төсөвт төлөөгүй гэж

үзэж 241,276.5 мянган төгрөгийн зөрчилд 108,574.5 мянган төгрөгийн төлбөр, 2005 онд

БНХАУ-ын “Санхэ“ компанитай 2004 оны 3 сарын 15-ны өдөр байгуулсан “Нүүрс худалдах,

худалдан авах тухай гэрээ” БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Пү Шин компанитай

2005 оны 2 сарын 24-ний өдөр байгуулсан 1 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай

гэрээ”-ний дагуу коксжих нүүрс экспортлохдоо 1 тн-ыг 34,60 ам доллараар борлуулахаас

худалдан авагчийн болон үндсэн баримтгүй зардалд тооцон 26,0 ам далларыг хассан үнээр

Page 68: 2009 Oni Togtool

буюу 8,60 ам доллараар тооцон 360,762.92 тн-ыг борлуулж, зөрүү орлогыг ААНБО, НӨАТ-

ын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар

ногдуулан төсөвт төлөөгүй гэж үзэж 11,296,967.7 мянган төгрөгийн зөрчилд 5,083,635.5

мянган төгрөгийн төлбөр, 2007 онд “БНХАУ-ын “Пү-Шин” компанитай байгуулсан 2005

оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот “Монгол Улсын Өмнөговь аймаг, БНХАУ-ын

ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ ”,

2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Нүүрс худалдах, худалдан авах 2005 оны 2 дугаар

сарын 24-ны өдрийн 01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн дагуу коксжих нүүрс

экспортлохдоо 1.00 тонныг 15.00 ам.доллар буюу олон улсын зах зээлийн үнээс 19.60-37-50

ам.доллараар доогуур үнээр нийт 757,869.00 тонныг борлуулж, зөрүү орлогыг аж ахуй

нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд

тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй гэж үзэж

32,962,773.9 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 12,360,665.2 мянган төгрөгийн төлбөр,

“Таван толгой” ХК нь орон нутгийн 51 хувийн өмчит компани бөгөөд тус компанийн

итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар тус компани Үндсэн хууль, Иргэний хуулийн

холбогдох заалтыг үндэслэн дээрхи компаниудтай худалдах, худалдан авах гэрээ

байгуулсны үндсэн дээр коксжих нүүрсийг дотоодод болон экспортонд борлуулжээ. 2007

онд “1 тонн коксжих нүүрсийг “Тавантолгой транс” ХХК-тай байгуулсан 2005 оны 11

дүгээр сарын 15-ны өдрийн 05/56 тоот “Нүүрс худалдан авах, худалдах, экспортлох,

тээвэрлэх тухай гэрээ”-ний дагуу 15.00 ам доллар, “Ориент-Энержи” ХХК-тай байгуулсан

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2005/16 тоот “ гэрээ”-ний дагуу 8.0 мянган төгрөг

буюу олон улсын зах зээлийн үнээс 19.00-45.90 ам.доллараас доогуур үнээр, 999,174.00-

116,083.60, нийт 1,115,257.60 тонныг борлуулж, зөрүү орлогыг аж ахуй нэгжийн орлого,

нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох

орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй гэж үзэж 46,289,196.6 мянган төгрөгийн

зөрчилд ногдуулсан 24,315,715.1 мянган төгрөгийн төлбөр. 2008 онд “Таван толгой транс”,

“Дээдийн говь”, “Ориент-Энержи” ХХК, БНХАУ-ын “Пү-Шин” компанид 2008 оны 1

дүгээр сарын 7,8-ны өдрийн 01, 03 тоот “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний

дагуу 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 6,8 дугаар сарын 1-өдөр хүртэл 15.00, 6 дугаар сарын

1,11, 8 дугаар сарын 1-ний өдрийн 05,06,09 тоот “Нүүрс худалдах олон улсын гэрээ”-ний

дагуу 6,8 дугаар сарын 1-өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал коксжих нүүрс

экспортлохдоо 1.00 тонныг 25.00 ам.доллар буюу олон улсын зах зээлийн үнээс 30.75-47.59

ам.доллараар доогуур үнээр нийт 2,088,024.34 тонныг борлуулж, зөрүү орлогыг аж ахуй

нэгж, байгууллагын орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн

тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй,татвар ногдуулан төлөөгүй гэж үзэж

88,537,093.1 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,240,313.1 мянган төгрөгийн төлбөр

ногдуулсан байна.

“Таван толгой” ХК-наас 2004 онд БНХАУ-ын “Жун Шин” “Санхэ“, 2005 онд

“Санхэ“ компаниудад экспортлосон 387,027,64 тонн нүүрсийг ААНОАТ-ын 5 дугаар

зүйлийн 5.2 дахь заалт “Бараа харилцан солилцсон, бараа, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг

зах зээлийн үнээс доогуур үнээр борлуулсан, ажил үйлчилгээний үнэ, тарифийг багасгаж

хэрэглэсэн тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо зах зээлийн тухайн

үеийн үнэ тарифийг үндэслэнэ.” заалтаар гаалийн экспортын жишиг үнээр бодож

11,802,415.3 мянган төгрөгөөр дутуу тооцон борлуулсан гэж үзэж 5,311,087.0 мянган

төгрөгийн төлбөр ногдуулсан байна. 2007-2008 онд дотоодод болон экспортод борлуулсан

3,961,156.34 тн нүүрсийг Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйл “Ашиглалтын

тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг”-ийн 27.1.3 дахь заалт “уурхайн эдэлбэрээс

олборлосон ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр

борлуулах” заалтаар 167,789,063.6 мянган төгрөгийн орлогод 74,916,693.4 мянган

төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

О.Бямбасүрэнгийн шалгаж тогтоосон 0300908 тоот актын 181,084,331.9 мянган төгрөгийн

Page 69: 2009 Oni Togtool

зөрчилд ногдуулсан 80,452,591.9 мянган төгрөгийн төлбөрөөс 167,574,1 мянган төгрөгийн

зөрчилд ногдох 16767,4 мянган төгрөгийн татварыг хасч 80,435,824.5 мянган төгрөгийн

төлбөр төлүүлэхээр тогтоосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.09.25 Дугаар 25 Улаанбаатар хот

“Голден трангли” ХХК-нд холбогдох

0300917 тоот актын тухай

Page 70: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн даргын үүрэг болгосноор Ж.Батбаяр даргалж, гишүүд Ц.Цолмон, Б.Ганбат,

Ж.Ганбат, О.Тэнгис, С.Туул, Г.Алтанзаяа, Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа

нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 09 дүгээр сарын 25-ний єдєр хийв.

ТЕГ-ийн ХШАЗХ-ийн татварын улсын байцаагч Н.Рагчаахїї “Голден Трайнгле”

ХХК-ийн 2004-2008 оны татвар ногдуулалт, тєлєлтийн байдлыг шалгаж 2009 оны 04 сарын

24-ны єдрийн 0300917 тоот актаар хууль бусаар олсон 3843226.1 мянган тєгрєгийн орлогыг

хураах, 800.0 мянган тєгрєгийн торгууль нийт 3844026.1 мянган тєгрєгийн тєлбєр

ногдуулсныг татвар тєлєгч эс зєвшєєрсөн гомдлыг магадлагч байцаагч С.Төгсжаргал,

байцаагч Н.Рагчаахүү, тус компанийн захирал Г.Ганбаяр нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Голден трайнгле” ХХК-ийн Татварын маргаан таслах зєвлєлд ирїїлсэн:

Тус компанийн 2004-2008 оны санхїїгийн баримтанд ТЕГ-ийн Хяналт шалгалт арга

зїйн хэлтсийн татварын улсын байцаагч Н.Рагчаахїї нь шалгалт хийж 2009 оны 04- сарын

24-ний єдрийн актын тогтоол нь Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар

зїйлд: 66.1.1 заалтыг їндэслэн 0300917 тоот дугаартай татварын улсын байцаагчийн актаар

3844026.1 мянган тєгрєгийн тєлбєр ногдуулсан. Бид энэхїї тєлбєрийг їндэслэлгїй гэж їзэж

актыг зєвшєєрєєгїй гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

“Голден Трайнгле” ХХК нь 2004 оны 09 дїгээр сарын 27-ны єдєр гадаад худалдаа,

аялал жуулчлал, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр їйл ажиллагаа явуулахаар

улсын бїртгэлд бїртгїїлэн гэрчилгээ авсан байна. Нэмэгдсэн єртгийн албан татвар тєлєгчєєр

2007 оны 11 дугаар сарын 01-нд бїртгїїлсэн байна. Мєн тус компани нь 2007 оны 01 дїгээр

сарын 29-нд Цагаан овоо- Хулд-Улсын хил чиглэлд “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн

їйлчилгээ эрхлэх” 10 тоот тусгай зєвшєєрєл авсан байна.

Татварын улсын байцаагч 2007-2008 онд 52061.83 тонн нїїрс худалдан авч, БНХАУ-

ийн “Чэнь-Юнь” ХХК-д 1 тонн нїїрсийг 35.0 - 83.75 ам.доллараар худалдан борлуулж нийт

3843226.1 мянган тєгрєгийн орлогыг ашигт малтмал ашиглах тусгай зєвшєєрєлгїйгээр

экспортлон борлуулж, хууль бусаар олсон орлого гэж їзэн ашигт малтмалын тухай

хуулийн 66 дугаар зүйлээр акт тогтоосон байна. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дїгээр зїйлийн: 4.1 “Энэ хуульд хэрэглэсэн

дараахь нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.6-д .”ашигт малтмал ашиглах” гэж

газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт

малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн

үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;” гэсэн заалтын

“борлуулах” гэсэн їг нь зєвхєн ашигт малтмал олборлон борлуулж байгаа этгээдэд хамаарах

заалт юм. Аж ахуйн їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хуулийн 15 дугаар зїйлийн

10.6-д “ашигт малтмал ашиглах” їйл ажиллагааг тусгай зєвшєєрєлтэйгээр эрхэлнэ гэж

заасны дагуу ашигт малтмал олборлон борлуулагч этгээд тусгай зєвшєєрєл авсны їндсэн

дээр їйл ажиллагаа явуулах шаардлагатай бєгєєд ашигт малтмал олборлон борлуулсан

этгээдээс худалдан авч цааш дамжуулан борлуулж байгаа этгээд нь тусгай зєвшєєрєл авах

шаардлагагїй юм.

2.Татварын улсын байцаагч нь ТЕХ-ийн 34 дїгээр зїйлийн: “34.1 –д “Татварын

улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д

заасан їндэслэлээр дїгнэлт бичих бєгєєд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс

бїрдэнэ” гэж заасны дагуу татварын улсын байцаагч нь татварын хууль, тогтоомжийн зохих

заалтыг їндэслэн акт, дїгнэлт їйлдэх эрхтэй. Тїїнчлэн татварын улсын байцаагч Ашигт

малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйл; Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

66.1.1 “тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, ашигт малтмал

олборлосон, борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан бол хууль бусаар олсон орлого,

үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, уг этгээдийг 500000-1000000 хүртэл төгрөгөөр

торгох” гэж заасныг їндэслэн акт тогтоох эрхгїй юм.

Page 71: 2009 Oni Togtool

3. “Голден Трайнгле” ХХК нь 2007 онд нийт 584135.0 мянган тєгрєгийн нїїрс

экспортлон борлуулсны орлого, 421081.2 мянган тєгрєгийн зардал тайлагнан 163053.8

мянган тєгрєгийн татвар ногдуулах орлоготой ажиллаж 16305.4 мянган тєгрєгийн татвар

ногдуулснаас тайлант хугацаанд 3645.8 мянган тєгрєгийн татвар тєлсєн байна. 2008 онд

нийт 3250644.7 мянган тєгрєгийн нїїрс экспортлон борлуулсны орлого, 49.5 мянган

тєгрєгийн бусад орлого, 2901430.0 мянган тєгрєгийн зардал тайлагнан 349264.2 мянган

тєгрєгийн татвар ногдуулах орлоготой ажиллаж 34926.4 мянган тєгрєгийн татвар

ногдуулснаас тайлант хугацаанд 55571.1 мянган тєгрєгийн татвар тєлсєн байна.

Татвар тєлєгч 2007-2008 онд орлого татвараа їнэн зєв тайлагнан, ногдсон татвараа

хуулийн хугацаанд тєлсєн байхад хуулийн їндэслэлгїйгээр татварын улсын байцаагч акт

їйлдэн орлогыг хураах нь їндэсгїй гэж їзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Н.Рагчаахүүгийн шалгаж тогтоосон 2009 оны 04 сарын 24-ний өдрийн 0300917 тоот

дүгнэлтийг хүчингүй болгосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 26 Улаанбаатар хот

“ХААН банк” ХХК-нд холбогдох

0210975 тоот актын тухай

Page 72: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

А.Баатархүү, Ц.Хандаа нарын “ХААН банк” ХХК-ийн 2006-2008 оны албан татвар

ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 07 сарын 10-ний өдрийн 0210975 тоот

актаар 1,750,103.2 мянган төгрөгийн зөрчилд 244,964.3 мянган төгрөгийн нөхөн татвар,

13,651.8 мянган төгрөгийн хүү, 25,361.6 мянган төгрөгийн торгууль, 111.2 мянган төгрөгийн

алданги, нийт 284,088.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, тус компаниас

ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд ирүүлсэн гомдлыг магадлагч-татварын улсын

байцаагч М.Баярмаа, С.Төгсжаргал, шалгасан байцаагч С.Энхбат, А.Баатархүү, Ц.Хандаа,

ХААН банкны санхүү албаны орлогч захирал н.Мөнхбаяр, Санхүү удирдлагын газрын

ахлах ня-бо н.Болормаа нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:.

“ХААН банк” ХХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал Г.Мөнхбаяр тус Татварын

маргаан таслах зөвлөлд ирүүлсэн гомдолдоо:

ХААН банкны 2006-2008 оны албан татвар ногдуулалт, тєлєлтийн байдлыг шалгасан

татварын улсын байцаагчийн 210975 тоот актаар 4 тєрлийн зєрчилд дараахь тайлбарыг

нотлох баримтуудын хамт хїргїїлж байна. Їїнд:

1. Тус банк нь зээлийн эрсдэлийн санг байгуулахдаа Монголбанкны Ерєнхийлєгч,

Сангийн Сайдын хамтарсан “ Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж,

зарцуулах” журмыг мєрддєг. 2006 онд хэвийн зээлийн їлдэгдэлд байгуулсан сангийн

зардалд 32,331.0 мянган тєгрєгєєр татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж акт тогтоосон

бєгєєд 2006 онд мєрдєгдєж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн

дагуу арилжааны банкны хэвийн зээлийн їлдэгдэлд байгуулсан сан татвар ногдох орлогоос

хасагдах зардалд ордог байсан тул їїнийг зєрчилд оруулахгїй байх нь зїйтэй болов уу. Нөгөө

талаар сангийн талаарх мэргэжлийн байгууллагын дїгнэлт “ЗТУБАХСангийн хїрэлцээ”

гэсэн хэсэгт тодорхойлсон байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэ хууль нь 2007 оны 01-р сарын 01-

нээс хэрэгжиж эхэлсэн бєгєєд энэ хуулийн 3 дугаар бїлгийн 12.4-т “Хэвийн зээлийн

їлдэгдэлд байгуулсан санд тєвлєрїїлсэн хєрєнгє татвар ногдох орлогоос хасагдах зардалд

хамаарахгїй” гэж заасан. Иймд 2006 онд хэвийн зээлийн санд тєвлєрїїлсэн хєрєнгєнд энэ

шинэ хуулийн заалт хамаарахгїй гэж їзэж байна.

2. Гадаад захирлуудын амьдардаг орон сууцны байранд 2006 онд 2,888.1 мян.тєг,

2007 онд 5,770.7 мян.тєг, 2008 онд 6,686.3 мян.тєгрєгийн элэгдлийн зардал байгуулж татвар

ногдох орлогыг бууруулсан гэж акт тогтоосон. Банкны їндсэн хєрєнгєд бїртгэлтэй байр тул

элэгдэл тооцож, зардалд бїртгэж татвар ногдох орлогоос хасах нь зєв гэж їзэж байна.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж, харилцах дансны їлдэгдэлд 2006 онд

олгосон нийт 1,187,152.7 мянган тєгрєгийн хїїгийн орлогоос татвар суутган авч тєсєвт

тєлєєгїй 178,072.9 мянган тєгрєгийн зєрчлєєс 574,421.3 мянган тєгрєгийн хїїгийн орлогоос

81,099.0 мянган тєгрєгийг тухайн аж ахуйн нэгжїїд єєрсдєє татварт тєлсєнийг нотлох тухайн

байгууллагуудаас ирїїлсэн албан тоотыг хавсралтаар хїргїїлж байна.

Мєн Тєрийн бус гадаадын байгуулагуудад нийт олгосон 429,285 мянган тєгрєгийн

хїїгийн орлогоос давхар татварын гэрээний дагуу суутган ногдуулалт хийгээгїй болно.

4. 2006 онд 71,241.0 мянган тєг, 2007 онд 140,244.0 мянган тєгрєг, 2008 онд 245,585.0

мянган тєгрєг нийт 45,7070.0 мянган тєгрєгийн орлогод Нэмэгдсэн єртгийн албан татвар

ногдуулаагїй гэж акт тогтоосон. НЄАТ-ын хуулийн дагуу ХААН банк нь НЄАТ тєлєгч биш

боловч бусад аж ахуйн нэгж, байгууллагуудаас нэмэгдсэн єртгийн албан татвар багтсан

їнээр 2006 онд 11,134,855.0 мянган тєгрєг, 2007 онд 14,650,856.0 мянган тєгрєг, 2008 онд

15,835,626.0 мянган тєгрєгийн хєрєнгє, материал худалдан авсан. 2006-2008 онд худалдан

авсан хєрєнгє, материалд тєлсєн НЄАТ-ыг буцаан авах .

Page 73: 2009 Oni Togtool

Бидний дээрх тайлбаруудыг хїлээн авч холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж

єгнє її гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Татвар төлөгч ХААН банк 1,750,103.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан

284,088.9 мянган төгрөгийн төлбөрөөс хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан 2007 оны

32881,0 мянган төгрөг, 2008 оны 19376,0 мянган төгрөг, бүгд 52257,0 мянган төгрөгийн

хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан сангийн зардал, гадаад захирлуудын амьдардаг орон

сууцны байрны төлбөр 2006 онд 1548,1 мянган төгрөг, 2007 онд 1713,7 мянган төгрөг, 2008

онд 2685,6 мянган төгрөг, бүгд 5947,4 мянган төгрөгийг татвар ногдох орлогоос хасч

тооцсон гэсэн 58,204.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан төлбөрт гомдол гаргаагүй

байна.

1. ХААН банк нь ААНОАТ-ын тухай хуулийн /1992 он/ 5 дугаар зүйлийн 5.1.1-д

“...банкны зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн

хөрөнгийг татвар ногдох орлогоос хасч тооцно.” гэж заасны дагуу 2006 онд 32,331.0 мянган

тєгрєгийн хэвийн зээлд Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2004 оны

207/459 тоот тушаалаар батлагдсан “Активийг ангилах, активийн эрсдлийн сан байгуулж

зарцуулах журам”-ыг баримтлан эрсдлийн сан байгуулсан байна. Гэтэл Монгол банкны

ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2006.03.23-ны 147/94 тоот тушаалд энэ журмын 3

дугаар бүлгийн 3 дахь хэсгийн 1 дэх “Хэвийн зээл, хүлээж болзошгүй үүрэг, үнэт цаас

болон бусад активыг санхүүгийн тайлан тэнцэлд анх тусгах үед эрсдлийн сан байгуулахгүй.

Харин зээл, хүлээж болзошгүй үүрэг, үнэт цаас болон бусад активтай холбоотой гэрээ,

хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд нь үндсэн өр болон хүүгийн төлбөрийг бүхэлд нь

болон хэсэгчлэн буцаан төлөх чадваргүй болж болзошгүй нь үндэслэл бүхий баримтаар

нотлогдсон бол банк болон банк бус санхүүгийн байгууллага нь хүлээж болзошгүй

алдагдлын дүнг тухай бүр тооцож, холбогдох эрсдлийн санг зардлаар байгуулна” гэсэн

заалтаар татварын алба мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх шаардлагатай тул

2006 онд 32,331.0 мянган тєгрєгийн хэвийн зээлд байгуулсан сангийн зардлыг татвар ногдох

орлогоос хасч тооцсон гэсэн зөрчилд ногдуулсан татварын улсын байцаагчийн акт

үндэслэлтэй байна.

2. Гадаад захирлуудын амьдардаг орон сууцанд 2006 онд 2,888.1 мянган тєгрөг, 2007

онд 5,770.7 мянган тєгрөг, 2008 онд 6,686.3 мянган тєгрєг, нийт 15,345.1 мянган төгрөгийн

элэгдэл байгуулж татвар ногдох орлогыг бууруулсан гэсэн зөрчлийн 2006 оны 2,888.1

мянган тєгрөг, 2007-2008 оны 12,457.0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан төлбөр нь

ААНОАТ-ын тухай /2006 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Тухайн хөрөнгийн

тодорхой нэг хэсэг нь ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл хорогдлын

шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасч

тооцно.” гэсэн заалтаар ногдуулсан татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.

Нөгөө талаар татвар төлөгч ХААН банкны үндсэн хөрөнгөнд гадаад захирлуудын амьдардаг

орон сууц бүртгэлтэй байдаг боловч орон сууцны зориулалттай гэдэг утгаар үл хөдлөх

хөрөнгийн татвар ногдуулж төлөөгүй байна.

3. Татвар төлөгч ХААН банк нь ААНОАТ-ын тухай /2006 он/ хуулийн 6 дугаар

зүйлийн 6.1.6-д “банкнаас авсан хүүгийн орлогод 15 хувиар” гэсэн заалт, мөн хуулийн 8

дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4, 6, 7-д заасан

орлогод ногдох албан татварыг уг орлогыг олгож байгаа аж ахуйн нэгж суутган авч, ажлын

7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчин аж ахуйн нэгж, байгууллагын

хадгаламж, харилцах дансны їлдэгдэлд 2006 онд олгосон нийт 1,187,152.7 мянган тєгрєгийн

хїїгийн орлогоос 178,072.9 мянган төгрөгийн татвар суутган авч тєсєвт тєлєєгїй байна. Мєн

гадаадын байгуулагуудад олгосон 256,738.0 мянган тєгрєгийн хїїгийн орлогоос АНУ-ын

засгийн газар болон Монгол Улсын засгийн газарын хооронд байгуулсан гэрээ “...Монгол

улсад гүйцэтгэгдэж буй аливаа хувийн буюу улсын байгууллагын уг тусламжийн төсөл

хөтөлбөрөөс олж буй орлогод аль ч төрлийн татвар (орлогын, ашгийн, бизнесийн ба бусад),

хураамж оногдуулахгүй”-нд заасны дагуу тусгайлан ногдуулсан хувь хэмжээгээр татвар

Page 74: 2009 Oni Togtool

суутган авч төсөвт төлөх үндэслэлгүй боловч гэрээ нь Олон улсын гэрээний шаардлагыг

хангахгүй байна.

4. 2006-2008 онд нийт 457,070.0 мянган тєгрєгийн орлогод Нэмэгдсэн єртгийн албан

татвар ногдуулаагїй гэж акт тогтоосныг татвар төлөгч зөвшөөрсөн боловч энэ хугацаанд

бусад аж ахуйн нэгж, байгууллагуудаас НӨАТ-тай үнээр худалдан авсан хєрєнгє,

материалд тєлсєн НЄАТ-ыг буцаан авахаар гомдол гаргасан байна. НӨАТ-ын тухай /1992

он, 2006 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн,

хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи

хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ...нэмэгдсэн өртгийн албан

татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно.” гэж заасны

дагуу татвар төлөгч ХААН банк бусдад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан

авах үндэслэлгүй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: УТОХГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

А.Баатархүү, Ц.Хандаа нарын шалгаж тогтоосон 2009 оны 0210975 тоот актыг хэвээр

баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 27 Улаанбаатар хот

“Зоос банк” ХК-нд холбогдох

0210972 тоот актын тухай

Page 75: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

А.Баатархїї, Ц.Хандаа нар “Зоос банк” ХК-ны 2005-2008 оны татвар ногдуулалт, тєлєлтийн

байдлыг шалган 2009 оны 07 сарын 10-ны єдрийн 210972 тоот актаар 1,898,089.6 мянган

тєгрєгийн зєрчилд 436,889.0 мянган тєгрєгийн нєхєн татвар, 113,515.6 мянган тєгрєгийн хїї,

46,713.7 мянган тєгрєгийн торгууль, 12,461.1 мянган тєгрєгийн алданги ногдуулснаас татвар

тєлєгч 510,731.3 мянган тєгрєгийн зєрчилд ногдох 71,437.6 мянган тєгрєгийн татвар, 18.4

мянган тєгрєгийн хїї, 5,176.6 мянган тєгрєгийн торгууль, нийт 76,632.6 мянган тєгрєгийн

тєлбєрийг хїлээн зєвшєєрч 1,387,328.3 мянган тєгрєгийн зєрчилд ногдох 365,451.4 мянган

тєгрєгийн татвар, 113,497.2 мянган тєгрєгийн хїї, 41,537.1 мянган тєгрєгийн торгууль,

12,461.1 мянган тєгрєгийн алданги нийт 532,946.8 мянган тєгрєгийн тєлбєрийг эс зєвшєєрч,

тус банкнаас ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд ирүүлсэн гомдлыг магадлагч-

татварын улсын байцаагч С.Төгсжаргал, Н.Ганбаатар, шалгасан байцаагч С.Энхбат,

А.Баатархїї, Ц.Хандаа, Зоос банкны хуульч н.Болд, Санхүү, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын

менежер н.Цэрэндулам нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: “Зоос банк” ХК-ийн Санхїї хариуцсан захирал Сорен Соренсен Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн гомдолдоо:

ТЕГ-ын улсын байцаагчийн 210972 тоот актны хавсралт ¹1-т хяналт шалгалтаар

илэрсэн зөрчлийн жагсаалтын 1-рт заасан Авлага ба Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн

үлдэгдэлд байгуулсан сангийн зардал болох 1,387,328.3 мянган төгрөг, түүнд ногдуулсан

365,451.3 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 113,497.2 мянган төгрөгийн хүү, 41,537.1 мянган

төгрөгийн торгууль, 12,461.1 мянган төгрөгийн алданги, нийт 532,946.8 мянган төгрөгийн

акт тавьсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул уг ӨБҮХХ-д байгуулсан сангийн

зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож өгнө үү.

Жагсаалтын 2-рт бичсэн Аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж, харилцах дансны

үлдэгдэлд олгосон орлогоос татвар суутган авч төсөвт төлөөгүй болох 435,081.6 мянган

төгрөгийн хүүний орлогоос татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд 65,262.2 мянган

төгрөгийн нөхөн татвар ногдуулах, жагсаалтын 3-т бичсэн нэмэгдсэн өртгийн албан татвар

ногдуулж төлөөгүй, борлуулалтын орлого 75,679.7 мянган төгрөгийн зөрчилд 5,176.6

мянган төгрөгийн торгууль, 18.4 мянган төгрөгийн хүү, 6,175.4 мянган төгрөгийн нөхөн

татвар ногдуулах акт тавьсныг манай банкны зүгээс хүлээн зөвшөөрч байна гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

ТЕГ-ын УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

А.Баатархїї, Ц.Хандаа нар “Зоос банк” ХК-ны 2005-2008 оны татвар ногдуулалт, тєлєлтийн

байдлыг шалган 2009 оны 07 сарын 10-ны єдрийн 210972 тоот актаар 1,898,089.6 мянган

тєгрєгийн зєрчилд 436,889.0 мянган тєгрєгийн нєхєн татвар, 113,515.6 мянган тєгрєгийн хїї,

46,713.7 мянган тєгрєгийн торгууль, 12,461.1 мянган тєгрєгийн алданги ногдуулснаас татвар

тєлєгч 510,731.3 мянган тєгрєгийн зєрчилд ногдох 71,437.6 мянган тєгрєгийн татвар, 18.4

мянган тєгрєгийн хїї, 5,176.6 мянган тєгрєгийн торгууль нийт 76,632.6 мянган тєгрєгийн

тєлбєрийг хїлээн зєвшєєрч 1,387,328.3 мянган тєгрєгийн зєрчилд ногдох 365,451.4 мянган

тєгрєгийн татвар, 113,497.2 мянган тєгрєгийн хїї, 41,537.1 мянган тєгрєгийн торгууль,

12,461.1 мянган тєгрєгийн алданги нийт 532,946.8 мянган тєгрєгийн тєлбєрийг

зөвшөөрөөгүй байна.

Зоос банк ХК нь Монгол банкны ерєнхийлєгч, Сангийн сайдын хамтарсан 2004 оны

09 сарын 09-ны єдрийн 459, 207 тоот тушаалаар батлагдсан “ Активыг ангилах, активын

эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу дараах байдлаар сан байгуулж, буцаалт

хийж мєн зардалд тусгасан байна.

Page 76: 2009 Oni Togtool

Тус банк нь Ємчлєх бусад їл хєдлєх хєрєнгє болон авлагын эрсдлийн санг 2005 онд

245,901.1 мянган тєгрєг, 2006 онд 126,486.0 мянган тєгрєг, 2007 онд 87,913.6 мянган тєгрєг,

2008 онд 927,027.6 мянган тєгрєгєєр тус тус байгуулан тухайн тайлант хугацаа бїрийн

татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцон татвар ногдуулах орлогыг бууруулж

тооцсон байна. Татвар тєлєгч дээрх сангийн зардлыг “ ...ангилах, активын эрсдлийн сан

байгуулж, зарцуулах журам”-ын 3 дугаар зїйлийн 3.2-т заасан заалтын дагуу Ємчлєх бусад

їл хєдлєх хєрєнгийг зээлтэй адилтгах актив хєрєнгє гэж їзэж сан байгуулдаг гэсэн тайлбар

хийж байгаа боловч энэ сангийн зардал нь дараах їндэслэлїїдээр татвар ногдох орлогоос

хасагдахгїй юм.

Банкны тухай хуулийн 27 дугаар зїйлийн 27.7-д “ Зээл тєлєгдєхєд учирч болзошгїй

алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулах журмыг Монгол банк Сангийн яамтай

хамтран тогтооно. Бусад активын эрсдлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк

тогтооно.” гэж заасан нь энэ 2 сан нь єєр єєр болохыг харуулж байгаа бєгєєд Аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйл 12.1.16. “банк, банк бус

санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд

төвлөрүүлсэн хөрөнгө” гэж заасны дагуу зєвхєн зээл төлөгдөхөд учирч болзошгүй

алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг татвар ногдуулах орлогоос хасаж

тооцох юм.

Авлага ба Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэлд байгуулсан сангийн зардлыг

татвар ногдох орлогоос хасаж тооцсон 1,387,328.3 мянган тєгрєгийн зєрчилд Аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйл 12.1.16. “банк, банк бус

санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд

төвлөрүүлсэн хөрөнгө” гэж заасныг зєрчсєнийг тэмдэглээд ТЕХ-ийн \хуучин\ 13 дугаар

зїйлийн 13.1.3, ТЕХ-ийн \Шинэчилэн батлагдсан\ 74 дїгээр зїйлийн 74.1, 74,3-г їндэслэн

365,451.4 мянган тєгрєгийн татвар, 113,497.2 мянган тєгрєгийн хїї, 41,537.1 мянган

тєгрєгийн торгууль, 12,461.1 мянган тєгрєгийн алданги нийт 532,946.8 мянган тєгрєгийн

тєлбєр ногдуулсан нь їндэстэй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Энхбат,

А.Баатархїї, Ц.Хандаа нарын шалгаж тогтоосон 2009 оны 210972 тоот актыг хэвээр баталж,

татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 28 Улаанбаатар хот

“Хадгаламж банк” ХХК-нд холбогдох

0210970 тоот актын тухай

Page 77: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Пїрэв-Очир,

Л.Батцэцэг нар Хадгаламж банк ХХК-ийн 2006 оны 10 сараас 2008 оны албан татварын

ногдуулалт, тєлєлтийн байдлыг шалган 2009 оны 7 сарын 10 –ны 210970 тоот актаар

576,236.5 мянган тєгрєгийн зєрчил илрїїлэн 59,143.7 мянган тєгрєгийн нєхєн татвар, 12.6

мянган тєгрєгийн хїї, 4,997.6 мянган тєгрєгийн торгууль, 430.8 мянган тєгрєгийн алданги

нийт 64,584.7 мянган тєгрєгийн тєлбєр ногдуулснаас татвар тєлєгч 86,679.2 мянган

тєгрєгийн зєрчилд ногдох 10,188.0 мянган тєгрєгийн нєхєн татвар, 12.6 мянган тєгрєгийн хїї,

4,997.0 мянган тєгрєгийн торгууль, 430.8 мянган тєгрєгийн алданги нийт 15,628.4 мянган

тєгрєгийн тєлбєрийг зєвшєєрч, 489,557.2 мянган тєгрєгийн зєрчилд ногдох 48,955.7 мянган

тєгрєгийн нєхєн татварыг эс зєвшєєрч тус компаниас ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн гомдлыг магадлагч-татварын улсын байцаагч Н.Ганбаатар, С.Төгсжаргал,

шалгасан байцаагч Г.Пїрэв-Очир, Хадгаламж банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхтөр,

ахлах нягтлан бодогч н. Болормаа нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: Хадгаламж банк ХХК-ийн Санхїїгийн удирдлага хариуцсан орлогч захирал Ч.Энхбат

ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд ирүүлсэн гомдолдоо:

“Хадгаламж банк” ХХК-ний 2006 оны 10 дугаар сараас 2008 он дуусталх

хугацааны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын татварын

ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын улсын байцаагчийн 210970 тоот актанд

дараах зөрчлүүдийг тусгасан болно. Үүнд:

Дээр дурдсан зөрчлүүдээс 2006, 2007, 2008 онуудын түрээсийн болон хөрөнгө

борлуулсны орлогод НӨАТ ногдуулаагүй нийт 55,904.9 мянган төгрөгний орлого, хувь

хүний орлогын албан татвар ногдуулаагүй 30,774.3 мянган төгрөгийн орлогыг манай банк

зөрчил хэмээн хүлээн зөвшөөрч байгаа болно.

Харин буруутай үйл ажиллагаатай холбогдон гарсан хохирлыг татвар ногдох

орлогоос хасч тооцсон 485,346.2 сая төгрөг, хөдлөх хөрөнгө борлуулсны үлдэх өртгийг

татвар ногдох орлогоос хасч тооцсон 4,211.1 сая төгрөгийг, татвар ногдох орлогод тооцсон

502,757.0 сая төгрөгийн орлогыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Манай банк Монголбанкны ерөнхийлөгч, Санхүү ,эдийн засгийн сайдын

хамтарсан 2004 оны 459 тоот тушаалаар батлагдсан” Активыг ангилах, активын эрсдлийн

сан байгуулж, зарцуулах журам” –ын дагуу эрсдлийн сан байгуулж, зарцуулдаг ба 2008

оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд үнэт цаасны эрсдлийн сангаас

буцсан орлого 502,757,000.00 төгрөг, авлага, өмчлөх бус үндсэн хөрөнгө, зээлийн эрсдлийн

сангийн зардал 485, 346.2 мянган төгрөгийг тайлагнасан болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 8.2 заалтын

дагуу “Албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль,

алданги, бусдад учруулсан нөхөн төлсөн төлбөр” гэж үзэн 485,346.2 мянган төгрөгөөр

татвар ногдох орлогоо бууруулсан гэж акт тогтоосон.

Монголбанкны 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2007/63/04 тоот улсын

байцаагчийн актанд “….700.0 сая төгрөгийн авлагыг зохих журмын дагуу ангилаагүй

байгаа нь Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2004 оны

459 тоот тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж ,

зарцуулах журмын”-ын нэгдүгээр бүлгийн 2 заалтыг зөрчсөн” гэж тусгагдсан. Иймд тус

авлагад 2008 онд 490.0 сая төгрөгийн эрсдлийн сан байгуулсан болно. 2008 онд авлагаас

6752.4 мянган төгрөг төлөгдөж 6752.5 мянган төгрөгийн сангийн буцаалт хийгдсэн,

зээлийн эрсдлийн санг 1511.8 мянган төгрөгөөр, ӨБҮХХ-ийн эрсдлийн санг 586.9 мянган

төгрөгөөр нэмэгдүүлэн байгуулсан. Өөрөөр хэлбэл нийт эрсдлийн зардлаар 485,346.2 сая

төгрөг гарсан болно.

Page 78: 2009 Oni Togtool

Байгууллагын авлагын сангаас ямар нэгэн авлагыг төлж барагдуулсан гүйлгээ

хийгдээгүй, зөвхөн сангийн дансандаа байршиж байгаа болно. Иймд авлагын эрсдлийн

сангийн зардлаар гаргасан 485,346.2 мянган төгрөг нь албан татвар төлөгчийн буруутай

үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан нөхөн төлсөн

төлбөр биш болно.

2.Актанд аж ахуйн нэгжийн орлогын татварын тайланд тусгагдсан 502,757.0 мянган

төгрөгийн үнэт цаасны сангийн буцаалтын орлогыг үндсэн баримттай тулган, шалгаж

татвар ногдох орлогоо илүү тодорхойлсон нь тогтоогдлоо. ҮТЕГ-ын 2008 оны 256 тоот

тушаалаар батлагдсан “Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хүлээн авах

журам”-ын дагуу 2008 оны аж ахуйн нэгжийн тайландаа залруулга хийх нь зүйтэй,

авлагын сангийн зардалд тусгасан 485,346.2 мянган төгрөгөнд нөхөн татвар ногдуулахаар

тусгасан байна.

Иймд 502,757.0 мянган төгрөгийн орлогоор татвар ногдох орлогыг, 485346.2 мянган

төгрөгөөр татвар ногдох орлогоос хасагдах зардлыг бууруулан аж ахуйн нэгжийн орлогын

албан татварын хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 заалтын дагуу татварын тайлангаар гарсан

алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцуулж өгнө үү.

3. 2008 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн татвар ногдох

орлогоос хасагдах зардлууд гэсэн үзүүлэлтийн “Борлуулсан хөдлөх эд хөрөнгийн үлдэх

өртөг” гэсэн мөрөнд тайлант жилд борлуулсан хөдлөх хөрөнгө болох 2 авто машины

үлдэх өртөгийг тусгасан.

Гэтэл актанд “ 2008 онд үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл өртөг 4211.11 мянган

төгрөгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогоо

бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12-р зүйлд албан

татвар ногдох орлогоос хасагдах зардалд ороогүй зардлыг хасч тооцно гэснийг зөрчиж

байна гэж тусгасан байна.

Манай банкны хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн

маягтыг үндэслэн борлуулсан хөдлөх эд хөрөнгийн үлдэгдлийг тусгасан болно.

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

2008 онд Хадгаламж банк нь Авлагын эрсдэлд 483,247.6 мянган тєгрєгийн, зээлийн

эрсдэлд 1,511.8 мянган төгрөгийн, ӨБҮХХ-ийн эрсдэлд 586.9 мянган төгрөгийн нийт

485,346.2 мянган тєгрєгийн санг тус тус нэмж байгуулан зардалд тайлагнаж татвар

ногдуулах орлогыг бууруулсныг татварын улсын байцаагч Аж ахуйн нэгжийн орлогын

албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.2. “албан татвар төлөгчийн буруутай үйл

ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн

төлсөн төлбөр” гэж заасныг зөрчсөн гэж үзэн 48,,534.6 мянган төгрөгийн нөхөн татвар

ногдуулсан байна. Дээрх 485,346.2 мянган төгрөгийн бусдад учруулсан хохирлыг төлсөн

төлбөрөөс:

Авлагад эрсдлийн сан байгуулан зардалд суулгасан 483,247.6 мянган төгрөг нь тус

банкинд орлогч нягтлан бодогч ажилтай байсан Ц.Чимэдцэрэн нь албан тушаалаа урвуулан

ашиглаж Хадгаламж банкинд 700,000.0 мянган төгрөгийн, Төрийн өмчийн хороонд

13,500,000.0 мянган төгрөгийн хохирол учруулсныг Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх

төлбөрүүдийг иргэн Ц.Чимэдцэрэнгээс гаргуулахаар 2008 оны 3 сарын 18-нд шийтгэх

тогтоол гаргасан байна. Хадгаламж банк дээрх иргэн Ц.Чимэдцэрэнгээр төлүүлэх 700,000.0

мянган төгрөгийн авлагад 483,247.6 мянган төгрөгийн эрсдлийн сан байгуулан зардалд

тайлагнасан нь татвар ногдох орлогоос хасагдах үндэслэлгүй байна.

2008 онд ӨБҮХХ-н эрсдэлд 586.9 мянган төгрөгийн сан байгуулж зардлаар

тайлагнасан байна. “Ємчлєх бусад їл хєдлєх хєрєнгє” нь зээл олгоход анх барьцаанд авсан

хєрєнгє юм. Харилцагчдад олгосон зээл тєлєгдєхгїй явсаар эцсийн шатандаа барьцааны

хєрєнгє хураагдсанаар банк муу зээлээ хаан ємчлєх бусад їл хєдлєх хєрєнгєєр бїртгэн

авдаг байна. Ємчлєх бусад їл хєдлєх хєрєнгийг ємнє нь уг муу зээл байхад нь эрсдлийн санг

байгуулан зардалд бүрэн тусгасан байх тул дахин байгуулсан сангийн зардлыг хасахгїй

байх нь зїйтэй юм. Мөн Банкны тухай хуулийн 27 дугаар зїйлийн 27.7-д “ Зээл тєлєгдєхєд

Page 79: 2009 Oni Togtool

учирч болзошгїй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулах журмыг Монгол банк

Сангийн яамтай хамтран тогтооно. Бусад активын эрсдлийн сан байгуулах, зарцуулах

журмыг Монголбанк тогтооно.” гэж заасан нь энэ 2 сан нь єєр єєр болохыг харуулж байгаа

бєгєєд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйл 12.1.16.

“банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас

хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө” гэж заасны дагуу зєвхєн зээл төлөгдөхөд учирч

болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг татвар ногдуулах орлогоос

хасаж тооцох тул дээрх эрсдлийн сангийн зардал нь татвар ногдох орлогоос хасагдах

үндэслэлгүй байна.

Хадгаламж банк нь 2008 онд хугацаа хэтэрсэн зээлдээ нийт 1511.8 мянган төгрөгийн

эрсдлийн сан байгуулан татвар ногдох орлогоос хасаж тооцсон нь Аж ахуйн нэгжийн

орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйл 12.1.16. “банк, банк бус санхүүгийн

байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн

хөрөнгө” гэж заасны дагуу хасагдах зардалд тооцогдох үндэслэлтэй тул дээрх зардлыг

татвар ногдох орлогоос хасаж тооцох нь зүйтэй юм.

Иймд эрсдлийн сангийн зардлаар тайлагнасан нийт 485346.2 мянган тєгрєгийн

зардлаас Авлагын эрсдэлд байгуулсан 483247.6 мянган тєгрєгийн, ӨБҮХХ-н эрсдэлд

байгуулсан 586.9 мянган төгрөгийн нийт 483834.5 мянган төгрөгийн эрсдлийн сангийн

зардлыг татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлаар тооцож, зээлийн эрсдэлд байгуулсан

1511.8 мянган төгрөгийн зардлыг хасаж тооцох нь зүйтэй юм.

Хадгаламж банк нь 2004 онд “Их барилга төсөл” ХХК-ний 12 сарын хугацаатай,

сарын 1.65 хувийн хүүтэй нийт 493300.0 мянган төгрөгийн бондыг 3 удаагийн гэрээгээр,

2005 онд “Нийслэл өргөө” ХК-ний 12 сарын хугацаатай, сарын 1.64 хувийн хүүтэй 400000.0

мянган төгрөгийн бондыг тус тус худалдан авсан байна. Тус банк нь 2007 онд дээрх үнэт

цаасны эрсдлийн сангаас 284,060.0 мянган төгрөгийг зардалд тайлагнасан байсныг

ТЗХНДХХТ хуулийн дагуу 2008 оны 06 сарын 27-ны өдөр ААНОАТ-ын нэмж мэдүүлсэн

тайлангаар залруулсан байна. Хадгаламж банк нь 2008 онд 35,869.2 мянган төгрөгийн

бондын хүүгийн орлого тайлагнасан байна.

Татварын улсын байцаагчийн 210970 тоот актын “А. Албан татварын ногдуулалт,

төлөлтийн талаар” гэсэн хэсэгт Хадгаламж банкны 2008 оны 502,757.0 мянган төгрөгийн

бондын төлбөр эргэн төлөгдсөнийг татвар ногдох орлогод оруулан тооцсон байсныг

“Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хүлээн авах журам” –ын дагуу залруулга

хийх нь зүйтэй гэсэн байна. Хяналт шалгалтаар нэгэнт 502,757.0 мянган төгрөгийн орлогыг

татвар төлөгч илүү тайлагнасан нь тогтоогдсон байх тул татвар төлөгчийн татвар ногдох

орлогоос хасаж тооцоолол хийх нь зүйтэй юм.

Хадгаламж банкны 2008 оны 05 сарын 23-ны өдрийн 432 тоот захирлын тушаалаар

тус банкны эзэмшлийн хөдлөх хөрөнгө борлуулсны 9,205.0 мянган төгрөгийн орлого,

13,416.1 мянган төгрөгийн хөдлөх хөрөнгийн үлдэгдэл өртгийг Аж ахуйн нэгжийн

орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9. “Хөдлөх эд хөрөнгө

борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулалтын

орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасч тодорхойлно” гэж заасны дагуу тайлагнасан

нь үндэслэлгүй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Пїрэв-Очир,

Л.Батцэцэг нарын шалгаж тогтоосон 2009 оны 210970 тоот актны ТОГТООХ хэсгийн

1) 1 дүгээр заалтаар ногдуулсан 48,955.7 мянган төгрөгийн төлбөрөөс 48,955.7 мянган

төгрөгийг хасах

2) 4 дүгээр заалтыг нийт 64,584.7 мянган төгрөгийн төлбөрийг 15,629.0 мянган

тєгрєгийн тєлбєр болгон өөрчлөхөөр тогтоосугай.

.

Page 80: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 29 Улаанбаатар хот

“Уран буурал хоршоо”-нд холбогдох

250136 тоот актын тухай

Page 81: 2009 Oni Togtool

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын

байцаагч Р.Гантөмөр, Б.Халиунаа нарын “Уран буурал” хоршооны 2006-2008 оны албан

татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 04 сарын 06-ны өдрийн 250136

тоот актаар 127,610.0 мянган төгрөгийн зөрчилд 5,033.0 мянган төгрөгийн нөхөн татвар,

15.1 мянган төгрөгийн хүү, 8,431.0 мянган төгрөгийн торгууль, нийт 13,479.1 мянган

төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, тус хоршооноос ТЕГ-ын дэргэдэх маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн гомдлыг магадлагч-татварын улсын байцаагч М.Баярмаа,

шалгасан байцаагч Р.Гантөмөр, Б.Халиунаа “Уран буурал” хоршооны нягтлан бодогч н.

Батсайхан нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: “Уран буурал” хоршооны дарга Б.Очирбат тус Татварын маргаан таслах зөвлөлд

ирүүлсэн гомдолдоо:

64-85 насны 18 ахмадууд бид Цагдаагийн ерөнхий газраас материал авч захиалгат

хувцсыг оѐж, НӨАТ-гүй үнээр ЦЕГ-ын хангалтын тасагт тушаадаг. Тендерийн хуулиас

болоод сүүлийн жилүүдэд ажил олдохгүй хоршоо алдагдалтай ажиллаж байгаа ба 2008 оны

7 сарын 09-ний өдрөөс хойш ажиллаагүй учир актаар тогтоосон төлбөрийг төлөх төлбөрийн

чадваргүй болно гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус хоршоо нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг.

Оѐдлын үйлдвэрлэл, хүнсний ногоо тариалах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, 3,585.1

мянган төгрөгийн дүрмийн сантай шалгалтанд хамрагдсан хугацаанд 2006 онд 73.9 сая

төгрөг, 2007 онд 43.4 сая төгрөг, 2008 онд 11.9 сая төгрөгийн борлуулалтын орлоготой

ажилласан байна. Хоршоо нь 2008 оны 7 сараас өмнө Цагдаагийн ерөнхий газраас зарласан

Дотоодын цэргийн болон цагдаагийн дүрэмт хувцасны тендерт оролцож дүрэмт хувцасны

үйлдвэрлэл явуулж байгаад газрын маргаанаас болж үйлдвэрлэл нь зогссон байна.

Татварын улсын байцаагчийн актны төлбөрийн талаар Нийслэлийн татварын газрын

дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хурлаараа авч

хэлэлцээд актыг хэвээр батлахаар шийдвэрлэсэн байна.

Хоршооны захирал актыг зөвшөөрч байгаа боловч төлөх эх үүсвэргүй учир чөлөөлж

өгөхийг хүссэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд энэ тохиолдолд чөлөөлөхөөр заалт

байхгүй байх тул

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын

байцаагч Р.Гантөмөр, Б.Халиунаа нарын шалгаж тогтоосон 2009 оны 250136 тоот актыг

хэвээр баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Page 82: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 30 Улаанбаатар хот

“Баян-Уул” ХХК-нд холбогдох

0300922 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Page 83: 2009 Oni Togtool

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Б.Жаргал “Баян-Уул” ХХК-ийн 2004-2008 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг

шалгаад, 2009 оны 06 сарын 09-ний өдрийн 0300922 тоот актаар 64,420.5 мянган тєгрєгийн

зєрчилд 26,711.8 мянган тєгрєгийн тєлбєр ногдуулсныг эс зєвшєєрч, тус компаниас ТЕГ-

ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд ирүүлсэн гомдлыг магадлагч-татварын улсын байцаагч

С.Төгсжаргал, шалгасан байцаагч Б.Жаргал, Баян-Уул ХХК-ийн дэд захирал С.Бат-Эрдэнэ

нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: “Баян-Уул”ХХК-ийн захирал Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн гомдолдоо:

Тэр їед бїртгэлтэй байсан Баян-Уул ХХК-ийн 2004-2008 оны Санхїїгийн баримтанд,

Їндэсний татварын ерєнхий газрын Татварын улсын байцаагч Б.Жаргал давхар хяналт хийж,

2009 оны 06 сарын 09-ны єдєр тавьсан 0300922 тоот актыг зєвшєєрєхгїй байгаа тул энэ

єргєдлийг гаргаж байна.

1. Худалдааны тєвийн барилгаас Батхїї, Бадралт-Эрдэнэ, Сарантуяа, Оюунчимэг нарт

2004 онд худалдсан худалдааны талбайг єєрийн єртгєєс нь хэд дахин єндєр їнээр

борлуулсан нь баримтаар тодорхой байхад дутуу їнээр борлуулж зєрїїг алдагдал болгосон

гэж ташаа ойлголт авч 4,695.0 мянган тєгрєгєєр татвар ногдох орлого бууруулсан гэж акт

тогтооснийг зєвшєєрєхгїй байна.

2. Тус компанийн 2004, 2006 онуудад худалдан борлуулсан 154.0 мянган тоосгоны

шаврыг урд он болох 2003, 2005 онуудад татан авч тєлбєрийг тухайн онд нь тєлсєн байхад

давхардуулан дараа онуудад нь дахин тєлбєр тєлїїлэхээр акт тогтоосон байна. Манай

компани нь 2004, 2006 онуудад тоосгоны шавар татан аваагїй. Энэ нь тухайн онд шавар

татсан тээврийн хєлс зардалд шингээгїй байгаагаас бас тодорхой харагдаж байна. Мєн энэ

борлуулсан тоосгоны 53.0 мянган тоосго нь урьд он 2003 онд їйлдвэрлэгдээд борлогдоогїй

он дамжсан їлдэгдэл тоосго байсан байна. Гэтэл эдгээрийг тухайн борлуулалт хийгдсэн онд

нь тєлбєр тєлєхєєр тооцсон нь буруу байна гэж їзэж байна.

3.Нэмэгдсэн єртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд тєсєвт тєлж чадаагїй

шалтгаан нь:

Тус компани дээрх хугацаанд хєрєнгийн хїчин чадал їнэхээр сул байсан болохоор

хугацаа хожимдох асуудал їе їе гарч байсан. Гэвч тухайн жилїїдэд тайлагнасан хугацаа бїрт

нь аймгийнхаа татварын байгууллагатай харилцан тохиролцож єрийг баталгаажуулан акт

гаргаж энэ хугацаанд нь тєлж байсан. Тїїнчлэн Татварын улсын байцаагчид, аудиторууд

жил бїр хяналтанд хамруулж баримт нэг бїрийг ширхэгчлэн шалган нягталж тухайн алдаа

зєрчлийг дор бїр нь арилгаж байсан гэж їздэг. Гэтэл аймгийн Татварын байгууллагатай

тохиролцон оруулсан тєлбєрийг урьд гарсан єрийг хєєн тєлїїлэх замаар олон хоногийн

хугацааны зєрїї гаргаж ихээхэн хэмжээний хїї торгуулийн тєлбєр тавьж компанийг эдийн

засгийн хувьд хєл дээрээ тогтох боломжгїй болгож байгаад гомдолтой байна.

4. Энэхїї хїї торгууль нь тухайн жил улирал бїрийн тайланд баталгаажиж байсан тул

2006 оны 12 дугаар сарын 30-аас ємнєх бїх єр тєлбєрїїд 2008 оны єршєєлийн хуульд

хамрагдах ѐстой гэж їзэж байна.

5. Тус компани нь 800 гаруй хувьцаа эзэмшигчтэй ХК байснаа 2008 онд санхїїгийн

зохицуулах хороо, Хєрєнгийн биржтэй авлага, єглєгийнхєє бїх тооцоог бїрэн хийж бусад

хувьцаа эзэмшигчдийн хувь хєрєнгийг хуульд заасны дагуу їнэлїїлэн єгсєн бєгєєд Сумьяа,

Цэндоо, Бат-Амгалан, Бат-Эрдэнэ, Нандинбаатар, Нандинцэцэг нарын 6 хїн нь ноогдох хувь

хєрєнгєє нэгтгэн компанийхаа нэр “Баян-Уул” –ийг їргэлжлїїлэн авч “Баян-Уул” ХХК-ийг

37.2 сая тєгрєгийн дїрмийн сантайгаар байгуулан 2009 оны 2 дугаар сарын 19-нд улсын

бїртгэлийн 1110001001 тоот гэрчилгээ аваад ажиллаж байгаа юм. Їїнээс їзэхэд дахин

шалгалтаар олон жилийн бєєгнєрїїлэн тавьсан энэхїї хїї, торгуулийг хариуцлагын хэлбэр

єєрчлєгдєхєєс ємнєх 800 гаруй хувь нийлїїлэгчид хувааж хариуцуулах ѐстой. Гэтэл їїнийг

одоо урьд байсан гишїїд хариуцахгїй нь ойлгомжтой. Иргэний хуулийн 31.6, Компанийн

тухай хуулийн 30.1.2-т зааснаар ємнєх компаний їйл ажиллагаа дуусгавар болсон тул

Page 84: 2009 Oni Togtool

шинээр байгуулагдсан манай компани тїїний 6 гишїїн, дїрмийн сангаасаа хэтэрсэн шахуу хїї

торгуулийг тєлєх боломжгїй.

6. Акт тавигдсан 2004 оны 4 зєрчилтэй холбогдсон нєхєн тєлбєр, хїї торгууль нь

Монгол улсын татварын ерєнхий хуулийн 13 дугаар зїйлийн 2-т зааснаар хєєн хэлэлцэх 5

жилийн хугацаа дууссанаар акт тогтоох учиргїй юм. Акт їндэслэлгїй гарсан тул 24,970.5

мянган тєгрєгийн хїї, 1,721.1 мянган тєгрєгийн нєхєн татвар, 20.2 мянган тєгрєгийн

торгууль, бїгд 26,711.8 мянган тєгрєгийн тєлбєрийг чєлєєлж єгнє її гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Баян-Уул ХК нь 1996 оны 9 сарын 16-нд байгуулагдсан бєгєєд 830 гишїїнтэй

байснаас 2008 оны 5 сарын 8-нд ХХК болон хариуцлагын хэлбэрээ єєрчлєн 6 гишїїнтэй

болон бїртгэгдэж Худалдаа, Барилгын засвар їйлчилгээ, Барилгын материал, тоосго

їйлдвэрлэл, Тїрээс, Зоогийн газрын їйлчилгээ зэрэг їйл ажиллагаа эрхэлдэг байна.

ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Б.Жаргал “Баян-Уул” ХХК-ийн 2004-2008 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг

шалгаад, 2009 оны 06 сарын 09-ний өдрийн 0300922 тоот актаар 64,420.5 мянган тєгрєгийн

зєрчилд 26,711.8 мянган тєгрєгийн тєлбєр ногдуулсныг татвар төлөгч бүхэлд нь

зөвшөөрөөгүй бөгөөд магадлах шалгалтын явцад холбогдох санхүү, нягтлан бодох

бүртгэлийн баримт материалаа ирүүлсэн.

Зєрчлийн жагсаалт 1-д: Ємнєговь аймгийн тєвд орших, Эд хєрєнгийн эрхийн улсын

бїртгэлийн Ї-1105000891 тоот гэрчилгээтэй “Баян-Уул” худалдааны тєвийн барилгаас 2004

онд Монгол улсын иргэн Батхїї, Бадралт-Эрдэнэ, Сарантуяа, Оюунчимэг нарт худалдахдаа

їл хєдлєх эд хєрєнгє борлуулсаны орлогод албан татвар ногдуулан тєлсєн боловч

борлуулсан їнэ, їлдэгдэл єртгийн зєрїї алдагдлыг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын

албан татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан 4,695.0

мянган тєгрєгийн зєрчил,

Баян-Уул ХХК єєрийн эзэмшлийн їл хєдлєх эд хєрєнгєєс нь 2004 оны 10 сард 8,087.0

мянган тєгрєг, 11 сард 956.5 мянган тєгрєг, 12 сард 14,676.9 мянган тєгрєг нийт 23,720.4

мянган тєгрєгєєр худалдан борлуулсан байх бєгєєд їл хєдлєх эд хєрєнгє борлуулсны татварт

545.6 мянган тєгрєг тєлсєн байна. Уг худалдан борлуулсан їл хєдлєх хєрєнгийн їлдэгдэл

єртєг болох 28,415.4 мянган тєгрєг худалдан борлуулсан їнэ болох 23,720.4 мянган

тєгрєгийн зєрїї 4,695.0 мянган тєгрєгийн алдагдлыг татвар ногдуулах орлогоос хасаж

тооцсон нь Аж ахуйн нэгж байгууллагын тухай хуулийн 4 дїгээр зїйл: 4.1.6 “їл хєдлєх

хєрєнгє борлуулсаны орлого”, 5 дугаар зїйл: 5.1.5” энэ хуулийн 4 дїгээр зїйлийн 1 дэх

хэсгийн 6.....-д заасан орлогыг нийт дїнгээр” гэж заасныг зєрчсєнийг їндэслэн ТЕХ-ийн

\хуучин\ 13 дугаар зїйлийн 13.1.3-т заасны дагуу 704.3 мянган тєгрєгийн орлогын албан

татвар, 352.1 мянган тєгрєгийн хїї ногдуулсан нь хуулийн їндэстэй байна.

Зєрчлийн жагсаалт 2-т: 2004 онд бусдад тєлсєн торгууль 40.0 мянган тєгрєг, акталсан

барааны їнэ 1033.1 мянган тєгрєг, хяналт шалгалтын актын тєлбєр 14.9 мянган тєгрєг нийт

1088.0 мянган тєгрєгийн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах

орлогыг бууруулсан зєрчилд татвар тєлєгч зєвшєєрєхгїй їндэслэл тайлбараа ирїїлээгїй тул

нь Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зїйл 5.1-д

“ Албан татвар тєлєгчийн албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно,

5.1.1-д энэ хуулийн 4 дїгээр зїйлийн 1 дэх хэсгийн 1-5, 10-12, 15,16-д заасан орлогоос

баримтаар нотлогдож буй шууд зардал....ыг хассан зєрїїгээр; ....бїх тєрлийн торгууль...,

татвар тєлєгчийн буруугаас бусдад учруулсан хохирлыг нєхсєн тєлєєс...”-ыг татвар

ногдуулах орлогоос хасахгїй ...” гэж заасан заалтыг зєрчсєнийг їндэслэн ТЕХ-ийн \хуучин\

13 дугаар зїйлийн 13.1.3-т заасны дагуу 163.2 мянган тєгрєгийн орлогын албан татвар, 81.6

мянган тєгрєгийн хїї ногдуулсан нь хуулийн їндэстэй байна.

Зєрчлийн жагсаалт 3-т: Баян-Уул ХХК-ийн 2005 оны албан татварын ногдуулалт,

тєлєлтийн байдлыг иж бїрнээр шалган 2006 оны 11 сарын 06-нд 111035 тоот актаар 2005

онд 216.0 мянган ширхэг тоосго їйлдвэрлэхэд ашигласан тїгээмэл тархацтай ашигт

малтмалын нєєц ашигласны нєхєн тєлбєр 37.8 мянган.тєгрєг, хїї 18.9 мянган тєгрєгийг

Page 85: 2009 Oni Togtool

ногдуулсан байна. Їїнээс хойш тус компани нь 2007 оны 3 сарын 21-нд тїгээмэл тархацтай

ашигт малтмалын нєєц ашигласны тєлбєр тєлєгчєєр бїртгэгдсэн бєгєєд 2007 онд 300.0

мянган тєгрєгийн тєлбєр ногдуулан 300.0 мянган тєгрєгийг, 2008 онд 90.0 мянган тєгрєгийн

тєлбєр ногдуулан 90.0 мянган тєгрєгийн тєлбєрийг тус тус тєлсєн байна. Иймд Баян-уул

ХХК-ийн 2004 онд 71000 ширхэг тоосго їйлдвэрлэн борлуулсаны орлого 4,970.3

мянган.тєгрєг, 2006 онд 83000 ширхэг тоосго їйлдвэрлэн борлуулсаны орлого 6,225.4

мянган тєгрєгийн нийт 11,195.7 мянган тєгрєгийн орлогод тїгээмэл тархацтай ашигт

малтмал ашигласны тєлбєр ногдуулан тєлєєгїйд Ашигт малтмалын тухай хуулийн 38

дугаар зїйл 38.1-д “Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь ашигт малтмалын

лизензээр олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан,

ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт

малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө” гэж заасан

заалтыг зєрчсєнийг їндэслэн ТЕХ-ийн \хуучин\ 13 дугаар зїйлийн 13.1.3-т заасны дагуу

279.9 мянган тєгрєгийн тєлбєр, 140.0 мянган тєгрєгийн хїї ногдуулсан нь хуулийн їндэстэй

байна. Зөрчлийн жагсаалт 4-т: 2005 онд нэмэгдсэн єртгийн албан татварын нэхэмжлэх

падаанаар нотлогдоогїй 3825.3 мянган тєгрєгийн худалдан авалтанд тєлсєн нэмэгдсэн

єртгийн албан татварыг тєсєвт тєлєх нэмэгдсэн єртгийн албан татвараас хасаж тооцсон

зєрчлийг ирүүлсэн баримт материалд үндэслэн шалгахад 167.9 мянган төгрөгийн худалдан

авалт нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нотлогдохгүй байх тул дээрх 3825.3

мянган төгрөгийн зөрчлөөс 3657.4 мянган төгрөгийн зөрчлийг хасч 167.9 мянган төгрөгийн

зөрчилд Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн 11 дїгээр зїйлийн 11.2 “ Бэлтгэн

нийлїїлэгчид тєлсєн нэмэгдсэн єртгийн албан татвар нь нэхэмжлэл, падаан болон нягтлан

бодох бїртгэлийн бусад баримтад тусгагдаагїй бол уг татварыг хасаж тооцохгїй” гэж заасан

заалтыг зєрчсєнийг їндэслэн ТЕХ-ийн \хуучин\ 13 дугаар зїйлийн 13.1.3-т заасны дагуу 25.2

мянган тєгрєгийн нэмэгдсэн єртгийн албан татвар, 12.6 мянган тєгрєгийн хїї ногдуулах нь

хуулийн үндэстэй байна.

Зєрчлийн жагсаалт 5-д: 2004 оны 10,511.0 мянган тєгрєгийн НЄАТ-ыг 3-170 хоног

хугацаа хожимдуулан тєлсєнд 4,705.1 мянган тєгрєгийн хїї, 2005 оны 9,961.1 мянган

тєгрєгийн НЄАТ-ыг 48-247 хоног хугацаа хожимдуулан тєлсєнд 7,069.2 мянган тєгрєгийн

хїї, 2006 онд 4,135.5 мянган тєгрєгийн НЄАТ-ыг 42-248 хоног хугацаа хожимдуулан тєлсєнд

2,814.8 мянган тєгрєгийн хїї, 2007 онд 7,250.0 мянган тєгрєгийн НЄАТ-ыг 169-326 хоног

хугацаа хожимдуулан тєлсєнд 7,991.2 мянган тєгрєгийн хїї, 2008 онд 11,758.9 мянган

тєгрєгийн НЄАТ-ыг 21-89 хоног хугацаа хожимдуулан тєлсєнд 1,640.6 мянган тєгрєгийн

хїї, 20.2 мянган тєгрєгийн торгууль нийт 43,616.5 мянган тєгрєгийн нэмэгдсэн єртгийн

албан татварыг хуулийн хугацаанд тєсєвт тєлєєгїйд 24,220.9 мянган тєгрєгийн хїї , 20.2

мянган тєгрєгийн торгуулийг Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар

зїйлийн 13.1-д “ Татвар тєлєгч нь тухайн сард борлуулсан бараа, гїйцэтгэсэн ажил, їзїїлсэн

їйлчилгээнд ногдуулсан нэмэгдсэн єртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор тєсєвт

тєлж....”, шинэчлэн баталсан Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар

зїйл 16.1-д “ Албан татвар тєлєгч нь бараа, ажил, їйлчилгээнд ногдох нэмэгдсэн єртгийн

албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор тєрийн сангийн нэгдсэн

дансанд шилжїїлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд

тушаана” , Татварын ерєнхий хуулийн 10 дугаар зїйл Татвар тєлєгч дараах їїрэг хїлээнэ

10.1-д “ татвар ногдох зїйл, татвараа їнэн зєв тодорхойлж, тогтоосон хугацаанд тєлєх” гэсэн

заалтыг їндэслэн ТЕХ-ийн \хуучин\ 13 дугаар зїйлийн 13.1.4, ТЕХ-ийн \Шинэчилэн

батлагдсан\ 74 дїгээр зїйл 74.2-т заасны дагуу хариуцлага ногдуулсан нь хуулийн їндэстэй

байна гэж үзээд:

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч

Б.Жаргалын шалгаж тогтоосон 2009 оны 0300922 тоот актын ТОГТООХ хэсгийн

1) 1 дүгээр заалтаар ногдуулсан 2,581.7 мянган төгрөгийн төлбөрөөс 822.9 мянган

төгрөгийг хасах

Page 86: 2009 Oni Togtool

2) 3 дугаар заалтыг нийт 26,711.8 мянган төгрөгийн төлбөрийг 25,888.9 мянган

тєгрєгийн тєлбєр болгон өөрчлөхөөр тогтоосугай.

.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 31 Улаанбаатар хот

“Тэнцвэр оргил аудит” ХХК-нд холбогдох

0300913 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Page 87: 2009 Oni Togtool

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын

байцаагч О.Бямбасүрэн “Тэнцвэр Оргил Аудит” ХХК-ийн 2006-2008 оны албан татварын

ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийгээд 2009 оны 06 сарын 19-ний өдөр үйлдсэн

0300913 тоот актаар 84,590.0 мянган тєгрєгийн нєхєн татвар, 11,991.2 мянган тєгрєгийн хїї,

32,184.4 мянган тєгрєгийн торгууль, 3,966.3 мянган тєгрєгийн алданги, нийт 132,731.9

мянган тєгрєгийн тєлбєр ногдуулсныг эс зөвшөөрч, тус ХХК-ийн гїйцэтгэх захирал

Шиванандхан Нитиабала ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зєвлєлд ирїїлсэн

гомдлыг магадлагч –татварын улсын байцаагч Н.Ганбаатар, шалгасан байцаагч

О.Бямбасүрэн, Тэнцвэр оргил аудит ХХК-ийн хуульч н.Хишигзаяа, нягтлан бодогч н.

Амарсайхан нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: Тус ХХК-ыг Монгол улсын иргэн Тємєрбаатар овогтой Булган 1.5 сая тєгрєгийн

дїрмийн сантай, аудитын їйл ажиллагаа эрхлэхээр їїсгэн байгуулж 2006 оны 4 дїгээр сарын

25-ны єдєр 5058368 регистрийн дугаартай, 9011028070 тоот улсын бїртгэлийн гэрчилгээ

авсан байна.

Тус ХХК-д Малайз улсын “Опулэнс гэтвэй” компани 88 хувийн хєрєнгє оруулалт

хийж 11.сая тєгрєгийн дїрмийн сантай Монгол-Малайзын хамтарсан компани болж

єєрчлєгдєн 2006 оны 11 сарын 24-ны єдєр 5058368 регистртэй 9019020033 тоот бїртгэлийн

дугаартай гэрчилгээ авсан байна.

Т.Булган гишїїнээс гарч їїсгэн байгуулагч 1 болж дїрмийн сан 10.0 мянган ам.доллар

болсон нэмэлт єєрчлєлтийг 2008 оны 10 дугаар сарын 23-ны єдєр хийлгэжээ.

Тус ХХК нь 2006 онд 49,725.5 мянган тєгрєгийн орлого, 99,151.6 мянган тєгрєгийн

зардал, 42,620.3 мянган тєгрєгийн алдагдалтай, 2007 онд 640,479.7 мянган тєгрєгийн орлого,

618,595.5 мянган тєгрєгийн зардал, 21,884.2 мянган тєгрєгийн татвар ногдуулах орлоготой,

2008 онд 903,641.7 мянган тєгрєгийн орлого, 876,972.2 мянган тєгрєгийн зардал, 26,669.5

мянган тєгрєгийн татвар ногдуулах орлоготой тайлан гаргасан байна.

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын

байцаагч О.Бямбасүрэн “Тэнцвэр Оргил Аудит” ХХК(Компани)-ийн 2006, 2007, 2008 оны

албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийгээд 3,006,851.0 мянган

тєгрєгийн орлого нь тайлан тэнцэл, татварын тайланд тусгаагїй, татвар ногдох орлогод

тооцоогїй, татвар ногдуулан тєлєєгїй нуусан зэрэг їндэслэлээр 2009 оны 06 сарын 19-ний

өдөр үйлдсэн 0300236 тоот дүгнэлт бичсэн.

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдлын шаардлага-1:

Актын ТЭМДЭГЛЭХ хэсгийн 1 дэх заалт, ТОГТООХ хэсгийн 1, 3 дахь заалтад “...

“Гэрээлэгчдийн төлбөр” гэж бэлнээр олгосон, хүн ам, хувь хүний орлогын албан татвар

ногдуулан суутгаагүй орлого 389,642.5 мянган төгрөг, улсын бүртгэлд бүртгэлгүй, “Дээж

болор, Мөнгөлөг, Мөрөн ХХК” гэх хуурамч нэр, тамга тэмдэг бүхий баримт бүрдүүлсэн

793.5 мянган төгрөг, үйлчилгээ, албан томилолт, таксигаар явсны гэх үндсэн баримтгүй,

зориулалт нь тодорхойгүй 7,272.2 мянган төгрөг, нийт 397,708.2 мянган төгрөгийг аж ахуйн

нэгж, байгууллагын орлогын албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлого

бууруулан ... гэж заасныг зөрчсөн” зєрчилд ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар ногдуулсан

“... зөрчлөөс 2006 оны аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын ногдуулалт,

төлөлтийн тайлангаар тодорхойлсон 42,620.3 мянган төгрөгийн алдагдлыг 1,126.2 мянган

төгрөгөөр багасган, 396,582.0 мянган төгрөгийн зөрчилд 39,658.2 мянган төгрөгийн нөхөн

татвар, 11,897.5 мянган төгрөгийн хүү, 3,069.5 мянган төгрөгийн алданги;“ гэснийг дараахь

байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.“Гэрээлэгчдийн төлбөр”-т олгосон орлого нь дээрх Гэрээлэгчдийн хувьд Хувь

хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан

тогтмол үйл ажиллагааны орлого бөгөөд уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.дэх хэсэгт

зааснаар хувь хүнд олгосон энэ төрлийн орлогоос компани буюу суутгагч албан татвар

Page 88: 2009 Oni Togtool

суутган авах үүрэг хүлээхгүй. Түүнчлэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Албан татвар

төлөгч энэ хуулийн ... 12 дугаар зүйл...-д заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ

хуулийн 23.1-д заасан хувиар ... албан татвар ногдуулан төлж, ... харьяа татварын албаар

баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ”

гэж заасны дагуу дээрх орлогыг хүлээн авагч нь албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн

зөв тодорхойлж, төсөвт төлж байхаар заасан байдаг. Нөгөө талаар Аж ахуйн үйл

ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу

дээрх зардал нь манай компанийн хувьд албан татвар ногдох орлогоос хасагдана. Иймд

дээрх 389,642.5 мянган төгрөгийг зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.Хуурамч нэр, тамга, тэмдэг бүхий баримт бүрдүүлэн 735.5 мянган төгрөгийг албан

татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулсан гэх тухайд: Дээрх

зардлуудаас 2006 оны 4.0 мянган төгрөг, 2007 оны 70.5 мянган төгрөг буюу нийт 74.5

мянган төгрөгийн зардлуудыг Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын хуулийг

хэрэгжүүлэх тухай хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар

нэмж мэдүүлэхдээ “баримтаар баталгаажаагүй зардлууд” гэж тайлагнасан тул дээрх дүнг

актын зөрчлийн дүнд оруулсан нь үндэслэлгүй юм.

3.Үндсэн баримтгүй төлбөрүүдийг албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдох

орлогыг бууруулсан гэх тухайд: Дээрх зардлуудаас нийт 348.2 мянган төгрөгийн зардлуудад

хүлээн авсан хүмүүсийнх нь гарын үсэг бүхий санхүүгийн анхан шатны баримтууд байгаа

тул үндсэн баримтгүй зардал гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2006 онд

1,070.7 мянган төгрөг, 2007 онд 2,158.3 мянган төгрөг, 2008 онд 2,518.4 мянган буюу нийт

5,747.4 төгрөгийн таксины зардал гарсан бөгөөд таксины зардалд баримт олдох боломжгүй

байдаг гэснийг:

1.Татварын улсын байцаагчийн актанд тусгагдсан “Монгол улсын иргэн Тємєрбаатар

овогтой Булган, Малайз улсын иргэн Азми Осман нарт “ Гэрээлэгчдийн тєлбєр” гэж олгосон

орлогод хїн ам, хувь хїний орлогын албан татвар ногдуулан суутгаагїй атлаа аж ахуйн нэгж,

байгууллагын орлогын албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг 2007

онд 145,336.1, 2008 онд 244,306.4, нийт 389,642.5 мянган тєгрєгєєр бууруулсан” гэсэн

зєрчлийн тухайд:

1.Монгол улсын иргэн тус ХХК-ийг їїсгэн байгуулагч Т.Булган нь тус ХХК-иас 2007

онд 145,336.1, 2008 онд 244,306.4, бїгд 389,642.5 мянган тєгрєгийг гэрээлэгчдийн тєлбєр

нэрээр авч байсан байна.

Тэнцвэр оргил аудит ХХК нь їйлчлїїлэгчдээс олсон орлогоос єєрийн оруулсан

хєрєнгийн 12 хувьтай тэнцэх орлогыг Т.Булганд єгч байжээ.

Т.Булганд олгосон орлогыг нийгмийн даатгалын тайланд тусгаагїй, цалингийн

хїснэгтээр олгож байгаагїй, єєрєєр хэлбэл їїсгэн байгуулагч Т.Булган нь хуульч

мэргэжилтэй бєгєєд тус компанид ямар нэгэн албан тушаалд томилогдон ажиллаж байгаагїй

байна. Дээрх гэрээт ажиллагчийн хєлс 389,642.5 мянган тєгрєгийн орлогыг їйл ажиллагааны

зардалд шингээсэн байна. Тус компаниасТ.Булганд гэрээт орлогын хєлс гэж олгож байсан

нь Монгол улсын Хїн амын орлогын албан татварын хуулийн 4 дїгээр зїйлийн 1.1 дэх

“цалин хєдєлмєрийн хєлс, тїїнтэй адилтгах орлого”-ын болон Хувь хїний орлогын албан

татварын тухай хуулийн 12 дугаар зїйлийн 12.2 дахь “тогтмол бус їйл ажиллагаа эрхэлж

олсон орлого... “-ын тєрєл гэж їзэх їндэстэй байна.

Иймээс Монгол улсын Хїн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зїйлийн 5

дахь хэсгийн а/ “энэ хуулийн 4 дїгээр зїйлийн 1 дэх хэсгийн 1-ийн б-д заасан орлогыг

олгохдоо 10 хувиар, Хувь хїний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зїйлийн

26.1.1 дэх “...энэ хуулийн 12.2... заасан орлогын дїнд мєн хуулийн 23.1-д заасан хувиар ...

албан татвар ногдуулж , холбогдох тєсєвт шилжїїлэх”, 26.3 дахь “суутгагч нь албан татвар

тєлєгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад

тохиолдолд дараа сарын 10-ны єдрийн дотор холбогдох тєсєвт шилжїїлнэ” гэснийг болон

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зїйлийн хасагдах

зардалд тавих хязгаарлалтын 15.1.3 дахь “энэ хуульд заасны дагуу суутган тооцох

шаардлагатай боловч албан татвар суутгаагїй тєлбєр” гэснийг зєрчсєн гэж дїгнэсэн нь

їндэслэлтэй байна. Татварын улсын байцаагч тус ХХК 2007 онд 145,336.1, 2008 онд

Page 89: 2009 Oni Togtool

244,306.4, бїгд 389,642.5 мянган тєгрєгийг гэрээлэгчдийн тєлбєр нэрээр олгосон орлогод

суутгал хийгээгїй татвар ногдох орлогоос хассаныг зєрчил гэж їзсэн нь зєв байна.

Хэдийгээр Т.Булган гарын їсэг зурж дээрх мєнгийг авсан боловч тус компанийг

їїсгэн байгуулахыг санаачлагч А.Тамир авч байсан байна. Тэнцвэр оргил аудит ХХК

Т.Булганд олсон нийт орлогын 12 хувийг орлого олох бїртээ шилжүүлж байсан нь мєн

чанартаа Э.Булганы хувьд /А.Тамирын/ компанийг їїсгэн байгуулж, зуучилж єгсний орлого

гэж їзэхээр байгаа юм. Энэ утгаар їзвэл тус ХХК нь нийт орлогын 12 хувийг тогтмол олгож

байсны хувьд иргэн А.Тамирын хувьд тогтмол орлого гэж їзэх, компанийн хувьд нийт

орлогоосоо НЄАТ ногдуулж, мєн 12 хувийн тєлбєрийг иргэнд шилжїїлж байсны хувьд

компанийн зардал болгох хууль зїйн їндэслэл ч бас байна.

Татварын улсын байцаагч П.Галмандах 2009 оны 6 сарын 23-ны єдєр иргэн

А.Тамирын 2004-2008 оны албан татварын ногдуулалт, тєлєлтийг шалгаж Тэнцвэр оргил

Аудит -ХХК аас 2006-2008 онд онд “гэрээтїїдэд олгосон тєлбєр” нэрээр олгосон 205,822.00

ам.доллар, 12,402.00 еврогийн орлогод єєрєє албан татвар тєлєєгїй зєрчилд татварын улсын

байцаагч дїгнэлт бичиж Цагдаагийн байгууллагад шилжїїлсэн байна.

2.Татварын улсын байцаагчийн актад тусгагдсан “Улсын бїртгэлд бїртгэлгїй “Дээж

болор”, Мєнгєлєг, Мєрєн ХХК гэх хуурамч нэр, тамга тэмдэг бїхий баримттай тєлбєрийг аж

ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар ногдуулах орлогоос хасч татвар ногдуулах

орлогыг 2006 онд 4.0, 2007 онд 85.5, 2008 онд 704.0, нийт 793.5 мянган тєгрєгєєр

бууруулсан” гэсэн зєрчлийн тухайд:

Тус ХХК нь хуурамч падаантай зардал 793.5 мянган тєгрєгєєс 2006 оны 4.0, 2007

оны 70.5, бїгд 74.5 мянган тєгрєгийг ТЗХНДХХХ-ийн дагуу тайлагнасан гэсэн тайлбар хэлж

байгаа боловч шалгасан байцаагч болон татвар тєлєгчид тїївэр алга байна. Хуурамч

падаантай 793.5 мянган тєгрєгийн материал нь материалын данс, зардлын дансдын бичилт,

бэлэн мєнгєний баримтаар нотлогдож байгаа хэдий ч Аж ахуйн нэгжийн орлогын албан

татварын тухай хуулийн 15 дугаар зїйлийн хасагдах зардалд тавих хязгаарлалтын 15.1.2

дахь хэсэгт “албан татвар тєлєгчийн баримтаар нотлогдоогїй зардал” гэснийг зєрчиж

хуурамч падаанаар орлого авч зардал болгон татвар ногдуулах орлогыг бууруулсан байна

гэж їзэх їндэслэлтэй байна.

3.Татварын улсын байцаагчийн актанд тусгагдсан “Їйлчилгээ, албан томилолт,

таксигаар явсны гэх їндсэн баримтгїй тєлбєрїїдийг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын

албан татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг 2006 онд 1,122.2, 2007 онд

3,631.6, 2008 онд 2,518.4, нийт 7,272.2 мянган тєгрєгєєр бууруулсан” гэсэн зєрчлийн тухайд:

Їндсэн баримтгїй зардал 7,272.2 мянган тєгрєгєєс 310.6 мянган тєгрєг нь

компьютерийн тїрээсэнд тєлсєн тєлбєр байгаа бєгєєд 2007 оны 1-12 сарын тєгрєгийн кассын

зарлагад дээрх нэрээр тусгагдсан байна. Ажиллагсдын єєрийн компьютерт тїрээс хэлбэрээр

шилжїїлсэн энэ орлогод їндсэн баримт байхгїй зєвхєн кассын зарлагын баримтыг їндэслэн

зардал болгосон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар

зїйлийн хасагдах зардалд тавих хязгаарлалтын 15.1.2 дахь хэсэгт “албан татвар тєлєгчийн

баримтаар нотлогдоогїй зардал” гэснийг зєрчжээ.

Харин 37.6 мянган тєгрєг нь Мейжикнэт ХХК-д олгосон интернетийн тєлбєрийн

32.25 ам.долларыг тєгрєгєєр тєлсєн тєлбєр байна. Энэ нь тус ХХК-ийн 2007 оны 2 сарын 26-

ны єдрийн долларын кассын зарлага, Мейжикнет ХХК-ийн орлого хїлээн авсан баримтаар

нотлогдож байгаа учраас зардал болгож єгєх нь зєв байжээ.

Таксины тєлбєрт тєлсєн 5,747.4 мянган тєгрєг тєлсєн нь кассын зарлагад бичигдсэн

байгаа бєгєєд таксины мєнгє хураасан баримт байдаггїй билээ. Дээрх баримтгїй 7,272.2

мянган тєгрєгєєс їндсэн баримттай 37.6 мянган тєгрєгийг зардал болгож їлдэх 7,234.6

мянган тєгрєг їндсэн баримтгїй зардал байгаа тул татвар ногдох орлогоос хасахгїй байх

їндэслэл байна. /2006 оны 1,122.2, 2007 оны 3,594.0, 2008 оны 2,518.4/

Татварын улсын байцаагчийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нийт 397,708.2 мянган

тєгрєгийн зєрчлєєс / 2006 оны 1126.2, 2007 оны 149,053.2, 2008 оны 247,528.8/, 2007 онд

37.6 мянган тєгрєгийн зєрчлийг бууруулж 2006 онд 1,126.2, 2007 онд 149,015.6, 2008 онд

247,528.8, бїгд 397,670.6 мянган тєгрөгийн зєрчилд хариуцлага хїлээлгэх нь зїйтэй байна.

Page 90: 2009 Oni Togtool

Байцаагчийн актын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 39,658.2 мянган тєгрєгийн нєхєн

татвараас 3.8 мянган тєгрєгийн нєхєн татварыг хасаж 39,654.4 мянга болгох, хїїгийн

11,897.5 мянган тєгрєгєєс 1.9 мянгыг хасаж 11,895.6 мянган тєгрєг болгох, 3,069.5 мянган

тєгрєгийн алдангийг хэвээр їлдээх.

Гомдлын шаардлага-2

Актын ТЭМДЭГЛЭХ хэсгийн 1.2. дахь заалтад “Монгол улсын иргэн Ц. Шинэбадам,

О.Зоригт нарын 24 хүнтэй байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний дагуу орон сууцны байр

түрээсэлсэн, халаалт, уур ус, цахилгаан, телефон ашигласны төлбөрт 79,999.9, Очирсүрэн

овогтой Болдбаатар, Нүрзэд овогтой Байгальмаа, Малайз улсын иргэн Азми Осман, Азрелл

нарын 21 хүнд мэргэжлийн үйлчилгээний болон сургалт, шалгалтын төлбөр, цалин,

худалдан авсан автомашины үнэ зэрэгт 56,928.3, нийт 136,928.2 мянган төгрөг олгохдоо хүн

ам, хувь хүний орлогын албан татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй” зєрчилд

ногдуулсан Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...зөрчилд 13,692.8 /2,106.7+11,586.1/ мянган

төгрөгийн нөхөн татвар, 3,475.8 мянган төгрөгийн торгууль, 896,8 мянган төгрөгийн

алданги;” ногдуулах гэсэнд єгєх тайлбар:

1. Актад дурдсан түрээсийн гэрээний орлого нь Хувь хүний орлогын албан татварын

тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан түрээсийн орлого бөгөөд уг хуулийн 26

дугаар зүйлийн 26.1.дэх хэсэгт зааснаар хувь хүнд олгосон энэ төрлийн орлогоос компани

буюу суутгагч албан татвар суутган авах үүрэг хүлээхгүй. Харин энэ хуулийн 27 дугаар

зүйлийн 27.2 дахь хэсэгт “Албан татвар төлөгч энэ хуулийн ... 13.1.1...-т заасан орлого олж

байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар ... албан татвар ногдуулан төлж,

албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа

татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо

хийнэ” гэж зааснаас үзвэл албан татвар төлөгч өөрөө энэ төрлийн орлогыг үнэн зөв

тодорхойлж албан татварыг төсөвт төлөх үүрэг хүлээсэн байх тул дээрх 79,999.9 мянган

төгрөгийг олгохдоо хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй гэж үзэн

зөрчилд тооцсон нь үндэслэлгүй юм.

2. 2006, 2007 онуудад Малайз Улсын иргэн Азреллд олгосон мэргэжлийн

үйлчилгээний төлбөр 7,356.9 мянган төгрөгт Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй

байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улс, Малайз

улсын хоорондын хэлэлцээрийн 15 дугаар зүйлд заасны дагуу зөвхөн Малайз улсад татвар

ногдуулах ѐстой ба тус компани нь уг орлогоос албан татвар суутган авах үүрэггүй.

3. 2007 онд төлөгдсөн төлбөрүүдээс 8,469.6 мянган төгрөгийг манай компанитай

хамтран ажилладаг Малайзын КПМЖ компанийн аудиторуудын Монгол Улсад зорчсон

онгоцны тийзийн үнэнд төлсөн болно. Эдгээр аудиторууд нь албан ажлаар Монгол Улсад

зорчсон тул уг онгоцны тийзийн төлбөрийг хувь хүнд олгосон орлого гэж үзсэнийг хүлээн

зөвшөөрөх боломжгүй байна.

4.Мөн 2007 онд 699.0 мянган төгрөгийг компанийн хүлээн авалтын зардалд, 581.9

мянган төгрөгийг миссийн тэмцээний үеэр компанийнхаа нэрийг бусдад таниулан

сурталчлах зорилгоор уг тэмцээнийг ивээн тэтгэж тус тус зарцуулсан тул эдгээр

төлбөрүүдийг хувь хүнд олгосон орлого гэж үзэх үндэслэлгүй байна.

5.2008 онд манай компанитай хамтран ажилладаг Малайзын КПМЖ компанийн

аудиторууд болох О.Болдбаатар, Д.Отгончулуун нарын цалин, Малайз Улсад зорчсон

онгоцны тийзийн үнэнд 9,801.8 мянган төгрөгийг КПМЖ компанийн өмнөөс төлж, уг

компаниас авах авлага гэж бүртгэгдсэн бөгөөд эдгээр төлбөрүүд нь 2 компанийн хоорондын

өглөг авлагын тооцоо тул хувь хүнд олгосон орлого гэж үзэх үндэслэлгүй юм.

6.Түүнчлэн Н.Байгалмаа нарын 6 хүнд олгосон сургалт, шалгалтын төлбөрүүд болох

5,783.7 мянган төгрөг нь дээрх ажилчдын хувийн тусын тулд зарцуулагдаагүй, өөрөөр

хэлбэл Компани нь өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажилчдын мэдлэг, мэргэжлийг

дээшлүүлэхэд гарсан зардал учраас компани хувь хүний орлогын албан татвар суутгахгүй

бөгөөд энэ нь дээрх ажилчдын хувьд татвар ногдох орлого биш юм.

7.2008 онд иргэн Батсүхээс 15,236.8 мянган төгрөгөөр автомашин худалдан авсан

бөгөөд энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2

дахь хэсэгт заасан хөдлөх хөрөнгө борлуулсны орлого бөгөөд мөн хуулийн 26 дугаар

Page 91: 2009 Oni Togtool

зүйлийн 26.1.1 дэх хэсэгт зааснаар хувь хүнд олгосон энэ төрлийн орлогоос компани буюу

суутгагч албан татвар суутган авах үүрэг хүлээхгүй. Түүнчлэн хуулийн 27 дугаар зүйлийн

27.2 дахь хэсэгт “Албан татвар төлөгч энэ хуулийн ...14.1.2...-т заасан орлого олж байгаа бол

уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар ... албан татвар ногдуулан төлж, албан татвар

төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар

баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ” гэж

заасны дагуу албан татвар төлөгч өөрөө энэ төрлийн орлогыг үнэн зөв тодорхойлж албан

татварыг төсөвт төлөх үүрэг хүлээсэн байдаг тул авто машины үнэд 15,236.8 төгрөг

олгохдоо хувь хүний орлогын албан татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй гэж үзсэн нь

үндэслэлгүй юм гэснийг:

4.Татварын улсын байцаагчийн “Монгол улсын иргэн Ц.Шинэбадам, О.Зоригт нарын

24 хїнтэй байгуулсан “Тїрээсийн гэрээний дагуу орон сууцны байр тїрээсэлсэн, халаалт,

уур, ус, цахилгаан, телефон ашигласны тєлбєрийг олгохдоо хїн ам, хувь хїний орлогын

албан татвар ногдуулан суутгаж тєсєвт тєлєєгїй 2006 онд 11,899.9, 2007 онд 27,375.1, 2008

онд 40,724.9, нийт 79,999.9 мянган тєгрєгийн зєрчил” гэсний тухайд:

24 иргэнтэй байгуулсан тїрээсийн гэрээний дагуу олгосон 79,999.9 мянган тєгрєг нь

/2006 оны 11,899.9, 2007 оны 27,375.1, 2008 оны 40,724.9/ Монгол улсын Хїн амын орлогын

албан татварын хуулийн 10 дугаар зїйлийн 7-ийн 3 дахь “хєрєнгє тїрээслїїлсний орлогод

ногдох албан татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор” албан татвар тєлєгч єєрєє

ногдуулж тєсєвт тєлнє, Монгол улсын Хувь хїний орлогын албан татварын тухай хуулийн

19 дїгээр зїйлийн 19.1.1-д “хєрєнгє тїрээслїїлснээс олсон нийт орлогоос тухайн хєрєнгийг

тїрээслїїлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зєрїїгээр нь” гэж татвар ногдуулах орлогыг

тооцохыг, 27.1-д “Албан татвар тєлєгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу

єєрєє їнэн зєв тодорхойлж дор дурьдсан хугацаанд албан татварыг тєсєвт тєлнє”: :... 27

дугаар зїйлийн 27.2 дах “албан татвар тєлєгч энэ хуулийн ... 13.1.1 ...-д заасан орлого олж

байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар ... албан татвар ногдуулан тєлж ,

албан татвар тєлєгчийн орлого, татварын бїртгэлийн дэвтэрт тухай бїр бїртгэн харрьяа

татварын албаар баталгаажуулах бєгєєд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо

хийнэ” гэсний дагуу иргэд татварын тооцоо хийх їїрэг хїлээнэ. Компани суутгагчийн їїрэг

хїлээхгїй. Харин шалгасан байцаагч Татварын алба/ уг мэдээллийг байр тїрээслэгч

иргэдийн харилцагч Татварын албанд мэдээлэх нь зїйтэй байсан байна.

Тэнцвэр оргил аудит ХХК болон КПМЖ ХХК-ийн хооронд байгуулсан “хамтран

ажиллах гэрээ”-гээр КПТЖ ХХК-ийн ажилтнуудыг Монгол улсад байх їед орон сууц бусад

нєхцлєєр хангах гэрээтэй байна.

5.Татварын улсын байцаагчийн актад тусгагдсан “Малайз улсын иргэн Азми Осман,

Азрелл, Монгол улсын иргэн Очирсїрэн овогтой Болдбаатар, Нїрзэд овогтой Байгальмаа

нарын 21 хїнд мэргэжлийн їйлчилгээний болон сургалт, шалгалтын тєлбєр, цалин, худалдан

авсан машины їнэ зэргийг олгохдоо хїн ам, хувь хїний орлогын албан татвар ногдуулан

суутгаж тєсєвт тєлєєгїй 2006 онд 9,167.0, 2007 онд 16,756.2, 2008 онд 31,005.1 нийт 56,928.3

мянган тєгрєг” гэсэн зєрчлийн тухайд:

Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 3-рт дурьдсан 56,928.3 мянган

тєгрєгийн зєрчлєєс:

Малайз улсын иргэн Азми Османд олгосон 8,509.9 / 2006 онд 7,344.9, 2007 онд

1,165, 0/ мянган тєгрєгєєс хїн амын болон хувь хїний орлогын албан татвар суутган авч

тєсєвт тєлєєгїй нь Монгол улсын хїн амын орлогын албан татварын хуулийн 4 дїгээр

зїйлийн 1.1. цалин хєлс тїїнтэй адилтгах орлого, 10 дугаар зїйлийн 1 дэх “аж ахуйн нэгж,

байгууллага, ... энэ хуулийн 4 дїгээр зїйлийн 1 дэх хэсгийн 1, ... 7 дугаар зїйлийн 1 дэх

хэсэгт заасан хувь хэмжээгээр албан татвар ногдуулна” гэснийг болон Хувь хїний орлогын

албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйлийн 12.2 “тогтмол бус їйл ажиллагаа эрхэлж

олсон орлогыг їйл ажиллагааны орлогод хамааруулна, 26 дугаар зїйлийн 26.1.1-дэх “ энэ

хуулийн ... 12.2, ... –д заасан орлогын дїнд 23.2.1- д заасан хувиар ... татвар ногдуулж

холбогдох тєсєвт шилжїїлнэ” гэснийг зєрчсєн байх тул татвар суутгах їїрэгтэй байна.

Малайз улсын иргэн КПМЖ-ийн ажилтан Азреллын 2006 онд 11 сарын 8-16, 2007

онд 1 сарын 14-29 ны хооронд Монгол улсын хилээр орж, гарсан байна. Монгол улсын хїн

Page 92: 2009 Oni Togtool

амын орлогын албан татварын хуулийн 3 дугаар зїйлийн 3 –д “монгол улсад 183 хоногоос

доош хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн болон харьяалалгїй хїнийг тїр оршин

суугч татвар тєлєгч гэнэ.

Монгол улсад ирж ажиллах їед олгосон 7,356.9 мянган тєгрєгт /2006 онд 1822.1, 2007

онд 5534.8/ төгрөгт Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс

зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улс, Малайз улсын хоорондын

хэлэлцээрийн 15 дугаар зүйлд заасны дагуу зөвхөн Малайз улсад татвар ногдуулах ѐстой ба

тус компани нь уг орлогоос албан татвар суутган авах үүрэггүй боловч Малайз улсын

байнгын оршин суугчийн гэрчилгээгээ ирїїлээгїй байх тул татвар суутган авах їндэслэл

байна.

2008 онд КПМЖ-ийн монгол ажилчид О.Болдбаатар, Д.Отгончулуун нарт цалин,

онгоцны тийзний їнэд олгосон 9,801.9 мянган тєгрєг буюу 8,258 ам.доллар нь КПМЖ-д єгєх

єглєгєєс бичигдсэн нь тус ХХК-ийн 2008 оны 4 улирлын нягтлан бодох бїртгэл /долларын

кассын/ болон КПМЖ-ээс 2009 оны 9 сарын 18-нд Тэнцвэр оргил аудитад ирїїлсэн албан

тоотод тусгагдсан байна. Уг албан тоотод “энэхїї захиагаар КПМЖ-ийн ажилчид болох

Очирсїрэнгийн Болдбаатар, Дондогийн Отгончулуун нартай холбоотойгоор 2008 оны 10

дугаар сараас 2008 оны 12 дугаар саруудад гарсан зардал болох 8258 ам.долларын КПМЖ-

ийн ємнєєс Тэнцвэр Оргил аудит ХХК тєлсєн болохыг баталж байна. Энэхїї дїнг тухайн

жилд КПМЖ-д тєлєх байсан дїнгээс суутган тооцсон болно” гэсэн албан бичгээс харахад ч

хоорондын тооцооноос суутган тооцсон байна. /2008 оны 10 сарын 23-нд 2,221.6 мянган

тєгрєг буюу 1,942 ам.доллар, 10 сарын 30- нд 572.2 мянган тєгрєг буюу 500 ам доллар, 10

сарын 30-нд 1,144.5 мянган тєгрєг буюу 1,000 ам.доллар, 12 сарын 12-нд 620.0 мянган тєгрєг

буюу 500 ам.доллар, 12 сарын 26 нд 620.0 мянган тєгрєг буюу 500 ам доллар, нийт 5178.3

мянган тєгрєг буюу 4,442 ам доллар нь О.Болдбаатартай холбогдон гарсан байна. 2008 оны

10 сарын 30-нд 503.6 мянган тєгрєг буюу 440 ам доллар, 10 сарын 30-нд 1,007.1 мянган

тєгрєг буюу 880 ам доллар, 12 сарын 12 нд 545.6 мянган тєгрєг буюу 440 ам доллар, 12

сарын 26-нд 545.6 мянган тєгрєг буюу 440 ам доллар, 12 сарын 26-нд 2,021.7 мянган тєгрєг

буюу 1,616 ам доллар, нийт 4,623.6 мянган тєгрєг буюу 3,816 ам доллар нь

Д.Отгончулуунтай холбогдон гарсан байна./

Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх

явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улс, Малайз улсын хоорондын хэлэлцээрийн 15

дугаар зүйлд заасны дагуу Малайз улсад татвар ногдуулах тул суутгах їїрэггїй боловч

Малайз улсын байнгын оршин суугчийн гэрчилгээгээ ирїїлээгїй байх тул татвар суутган

авах їндэслэл байна.

Хєдлєх хєрєнгє болох Бенз-250 маркийн автомашиныг иргэн М.Батсїхээс 2008 оны 2

дугаар сарын 27-нд 13,000 ам доллар буюу 15,236.8 мянган тєгрєгєєр худалдан авсан нь

Монгол улсын Хувь хїний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зїйлийн 20.1.5-

д “хєдлєх эд хєрєнгє борлуулснаас олсон орлогоос тухайн хєрєнгийг худалдан авсан болон

ийнхїї худалдан авахтай холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зєрїїгээр”

гэж хєрєнгє борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодохойлсон байна. 27

дугаар зїйлийн 27.1-д Албан татвар тєлєгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн

дагуу єєрєє їнэн зєв тодорхойлж дор дурьдсан хугацаанд албан татварыг тєсєвт тєлнє :...

27.1.4 дэх энэ хуулийн ... 14.1.2 ...-д заасан орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар тооцон

улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны єдрийн дотор “

мєн хуулийн 27.2 дахь “ ... 14.1.2 ... т заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн

23.1-д заасан хувиар ... албан татвар ногдуулан тєлж албан татвар тєлєгчийн орлого,

татварын бїртгэлийн дэвтэрт тухай бїр бїртгэн харьяа татварын албаар баталгаажуулах

бєгєєд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ” гэж иргэн албан татварын

тооцоог єєрєє хийх їїргийг тодорхойлсон байна. Тїїнчлэн мєн хуулийн “ Албан татвар

ногдуулах тєсєвт тєлєх гэсэн” 26 дугаар зїйлийн 26.1 дэх “Энэ хуулийн 4.1.4-т заасан

суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурьдсан журмыг баримтална: ... ” гэсэн 26.1.1-26.3

дуустал заалтад хєдлєх эд хєрєнгє борлуулсны орлого иргэнд шилжїїлэхэд албан татвар

ногдуулан, суутган тєлєх їїргийг суутгагчид олгоогїй байх тул хуулийн дагуу иргэн

М.Батсїх єєрєє татварын тооцоо хийх їїрэг хїлээнэ. Компани суутгагчийн їїрэг хїлээхгїй.

Page 93: 2009 Oni Togtool

Т.Болормаад олгосон 2008 онд 112.0 мянган тєгрєгєєс татвар суутган аваагїй нь Хувь

хїний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйлийн 12.2.-т “Тогтмол бус үйл

ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна”, 26 дугаар зїйлийн

26.1.1.”энэ хуулийн ... 12.2, -д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар, ...

заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэснийг

зєрчсєн байх тул суутгал хийх їїрэгтэй байна..

Нэр бїхий 6 туслах ажилчдын 2008 онд СЭЗДС, Сантис, ИЭСПИ-д сурсан сургалтын

тєлбєр 5,783.7 мянган тєгрєг байна. Эдгээр хїмїїс нь компанитай хєдєлмєрийн гэрээгээр

ажиллаж цалин авч байсан нь нягтлан бодох бїртгэл, нийгмийн даатгалын тайланд

тусгагджээ. Иймээс 5,783.7 мянган тєгрєгийг зардал болгожээ. Хувь хїний орлогын албан

татварын тухай хуулийн 11.1.2.-д “ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд

олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого”, 17 дугаар зїйлийн 17.1.2.-т “энэ хуулийн

11.1.2-11.1.5-д заасан орлогын тухайд нийлбэр дүнгээр нь”. 26 дугаар зїйлийн 26.1.3-т “энэ

хуулийн 11.1.2-11.1.5-д заасан албан татварыг тухай бүр нь ногдуулж, мөн хуулийн 24.1-д

заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх” гэснийг зєрчсєн байх тул суутгал

хийх їїрэгтэй байна..

КПМЖ-ийн нэр бїхий 4 ажилтан нь Бороогоулд ХХК-ийн 2006 оны жилийн эцсийн

санхїїгийн тайланд аудит хийгээд буцахдаа онгоцны тийз авахад долларын кассаас тєлсєн

8,469.55 мянган тєгрєг нь /7270 ам.доллар/ Малайз улсын аялал зуучлалын компанийн

Holiday tours компаниас 2006 оны 11, 12 сард ирїїлсэн нэхэмжлэхээс харахад онгоцны

тийзний їнэ мєн гэх їндэслэлтэй байх боловч КПМЖ –тэй байгуулсан гэрээнд онгоцны

тийзийн їнийг Тэнцвэр оргил аудит ХХК тєлнє гэсэн заалтгїй тул хувь хїний орлогын албан

татвар тухай хуулийн 12 дугаар зїйлийн 12.2.-т “Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон

орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна”, 26 дугаар зїйлийн 26.1.1.”энэ хуулийн ...

12.2, -д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар, ... заасан хувиар тус тус

албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэсэн заалтыг зєрчсєн байх тул

татвар суутган авах їїрэгтэй байна.

2007-2008 онд хїлээн авалтын зардал 699.0, захирлын метрополисийн гишїїнд элссэн

татвар 290.9, миссийн тэмцээн ивээн тэтгэсэн 581.9, Азмен Османы гэрийн цахилгааны

засварын 4.0, цэцэг арчилсны хєлс 6.0, компютерийн засвар 5.0, тїлхїїр олшруулсан 7.8,

хаалганы засвар 33.0, дугуй нєхсєн 3.0, тїлхїїр сольсон 20.0, Орхон аймаг руу илгээмж

илгээхэд таксинд тєлсєн 7.0, нийт 1657.6 мянган тєгрєгийн зардал нь їндсэн баримтгїй

бєгєєд їїнээс 2007 онд хїлээн авалтын зардал 699.0, миссийн тэмцээнийг ивээн тэтгэсэн

581.9, бїгд 1280.9 мянган тєгрєгийн орлогод албан татвар суутган аваагїй нь Хувь хїний

орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйлийн 12.2.-т “Тогтмол бус үйл

ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна”, 26 дугаар зїйлийн

26.1.1.”энэ хуулийн ... 12.2, -д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар, ...

заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх” гэснийг

зєрчсєн байна.

Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 3 дах заалтын 136928.2 мянган

тєгрєгийн зєрчлєєс /79999.9+56928.3/, 96517.6 мянган тєгрєгийн /79999.9+15236.8+1280.9/

зєрчлийг хасаж 40410.6 мянган тєгрєгийн зєрчилд хариуцлага хїлээлгэх нь зєв байна.

Дээрх хасагдах 96517.6 мянган тєгрєгийн зєрчлийн 2006 оноос 2008 оны эхний хагас

жилд олгосон 75,963.8 мянган тєгрєгийн орлогод ногдох 7,596.4 мянган тєгрєгийн нєхєн

татвар, 2008 оны сїїлийн хагас жилд ногдох 20,553.8 мянган тєгрєгийн орлогод ногдох

2055.3 мянган тєгрєгийн нєхєн татвар, нийт 9,651.7 мянган тєгрєгийн нєхєн татвар, 616.6

мянган тєгрєгийн торгууль, 690.0 мянган тєгрєгийн алданги, нийт 10,958.3 мянган

тєгрєгийг хасаж тооцох.

Гомдлын шаардлага-3

“Актын ТЭМДЭГЛЭХ хэсгийн 2 дахь заалтад: “2007, 2008 онд Монгол улсын нутаг

дэвсгэрт үйл ажиллагаа явуулж нийт 476,003.1 мянган төгрөгийн орлого олсон боловч

нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, бүртгүүлвэл зохих хугацаанаас

хойш үйл ажиллагаа явуулан олсон орлогоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод

тооцоогүй...” зєрчилд ногдуулсан ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад “...зөрчилд 31,239.0

Page 94: 2009 Oni Togtool

мянган төгрөгийн нөхөн татвар, 93.7 мянган төгрөгийн хүү, 28,708.6 мянган төгрөгийн

торгууль;” гэсэнд єгєх тайлбар:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь

хэсэгт “ “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар

зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл

ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын

тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10 сая ба түүнээс дээш

төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг” гэж заасан байдаг. Манай компанийн

татвар ногдох орлогын дүн 2006 оны 4 дүгээр улирлын тайлангаар 10 саяас дээш төгрөгт

хүрсэн бөгөөд 2006 оны 4 дүгээр улирлын хуулийн этгээдийн орлогын албан татварын

тайлангаа 2007 оны 2 дугаар сарын 10-ны өдөр бэлэн болгож татварын албанд тушаасан

болно. Энэ өдрийн дараа сарын эхний өдөр буюу 2007 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс

манай компани Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т заасны дагуу

нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсонд тооцогдоно. Манай компанийн НӨАТ

төлөгчийн гэрчилгээ 2007 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр олгогдсон бөгөөд үүнээс хойш

олсон орлогууд 2007 оны 4 дүгээр сарын НӨАТ-ын тайлангаар тайлагнагдаж эхэлсэн болно.

Хуулийн дагуу НӨАТ төлөгч болсон өдөр буюу 2007 оны 3 дугаар сарын 1-нээс албан ѐсоор

НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн өдөр буюу 2007 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд

олсон орлогыг Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх

тухай хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр нэмж мэдүүлэн нэмэгдсэн өртгийн албан

татварын шинэчилсэн тайлан гаргасан болно.

Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай

хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “энэ хуулийн 3.1, 4.1-д заасны дагуу эрүүгийн

болон захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг

үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно” гэж

заасныг зөрчсөн илтэд хууль бус актын болсон гэж үзэж байна гэснийг”

6.Татварын улсын байцаагчийн актын “Монгол улсын нутаг дэвсгэрт їйл ажиллагаа

явуулж орлого олсон боловч нэмэгдсэн єртгийн албан татвар тєлєгчєєр бїртгїїлээгїй,

бїртгїїлвэл зохих хугацаанаас хойш їйл ажиллагаа явуулан олсон орлогоо нэмэгдсэн єртгийн

албан татвар ногдох орлогод тооцоогїй, татвар ногдуулан тєлєєгїй 2006 онд 163,613.4, 2007

онд 312,389.7, нийт 476,003.1 мянган тєгрєг” гэсэн зєрчлийн тухайд:

Татварын улсын байцаагч 2006 онд тус ХХК-ийн олсон нийт 173,613.4 мянган

тєгрєгийн орлогоос НЄАТ-ын хуулийн 3.1.9 дэх заалтын дагуу 10.0 сая тєгрєгийг хасаж

їлдэх 163,613.4 мянган тєгрєгт НЄАТ-ын тухай хуулийн 131 зїйлийн 13

1.1. Энэ хуулийн

4.2:, 4.3-т заасны дагуу татвар тєлєгчєєр бїртгїїлвэл зохих иргэн, хуулийн этгээд харьяалах

татварын албанд бїртгїїлж, гэрчилгээ аваагїй бєгєєд бїртгїїлбэл зохих хугацаанаас хойш їйл

ажиллагаа явуулан орлого олж байсан нь тогтоогдвол бїртгїїлээгїй хугацаанд олсон

нэмэгдсэн єртгийн албан татвар ногдох орлогын дїнгийн 8 хувьтай тэнцэх торгууль

ногдуулна” гэсэн їндэслэлээр 13,089.1 мянган тєгрєгийн торгууль ногдуулсан байна.

Татварын улсын байцаагч энд хариуцлага хїлээлгэх хуулийн заалтыг зєв хэрэглэсэн ч

торгууль ногдуулах орлогыг буруу тодорхойлсон байна.

НЄАТ-ын хуулийн 3.1.9 дэх заалтын дагуу “ нэмэгдсэн єртгийн албан татвар тєлєгч

болсон єдєр гэж нэмэгдсэн єртгийн албан татвар ногдох бараа їйлдвэрлэж, ажил, їйлчилгээ

їзїїлсэн орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг їйл ажиллагааны борлуулалтын

орлогын хэмжээ 10.0 сая тєгрєгт хїрсэн єдрийг”, мєн хуулийн 4 дїгээр зїйлийн 4.2-т “Энэ

хуульд заасны дагуу аливаа этгээд нэмэгдсэн єртгийн албан татвар тєлєгч болсон єдрєєс

хойш ажлын 10 єдрийн дотор бїртгїїлэх єргєдлєє харьяалагдах татварын албанд єгнє”, 4.3-т

“энэ хуулийн 5.1.4 болон 9 дїгээр зїйлд зааснаас бусад їйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн,

хуулийн этгээдийн єргєдлийг хїлээн авснаас хойш ажлын 3 єдєрт багтаан нэмэгдсэн єртгийн

албан татвар тєлєгчєєр бїртгэж гэрчилгээ олгоно....” гэж заасан байх тул тус ХХК-ийн 2006

оны 7 дугаар сарын 17-ны єдрийн 2,910.0, 7 сарын 25-ны 3,148.2, 8 сарын 7-ны 1,223.25, 9

сарын 13-ны 1,752.0 10 сарын 3-ны 3,783.0 мянган тєгрєг бїгд 12,816.45 мянган тєгрєгийн

орлого нь 10.0 сая тєгрєгєєс давсан байх тул нэмэгдсэн єртгийн албан татвар тєлєгч болсон

єдєр болж байна. Хуулийн дагуу єргєдлєє єгч, гэрчилгээ авах єдєр нь ажлын 13 хоног байх

Page 95: 2009 Oni Togtool

бєгєєд тус ХХК ны хувьд 10 сарын 9-ны орлого 65,296.0 мянган тєгрєг, бїгд 78,112.45

мянган тєгрєгийн орлого нь НЄАТ-т хамаарахгїй, харин 11 сарын 2-ноос 12 сарын 25-ны

хооронд олсон 95,500.9 мянган тєгрєгийн орлогод НЄАТ-ын тухай хуулийн 131 зїйлийн

131.1. Энэ хуулийн 4.2:, 4.3-т заасны дагуу татвар тєлєгчєєр бїртгїїлвэл зохих иргэн, хуулийн

этгээд харьяалах татварын албанд бїртгїїлж, гэрчилгээ аваагїй бєгєєд бїртгїїлбэл зохих

хугацаанаас хойш їйл ажиллагаа явуулан орлого олж байсан нь тогтоогдвол бїртгїїлээгїй

хугацаанд олсон нэмэгдсэн єртгийн албан татвар ногдох орлогын дїнгийн 8 хувьтай тэнцэх

торгууль ногдуулна” гэсний дагуу 7,640.1 мянган тєгрєгийн торгууль ногдуулах нь хууль

зїйн їндэслэлтэй байна. НЄАТ тєлєгчєєр бїртгїїлсэн єдєр буюу 2007 оны 4 сарын 6-ны

єдрийг хїртэл хугацаанд олсон орлогоос Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын

хуулийг хэрэгжїїлэх хуулийн дагуу 54,070.4 мянган тєгрєгийг нэмж мэдїїлж, 683,750.8

мянган тєгрєгийн орлогыг НЄАТ-ын тайлангаар тайлагнаж, 312,389.7 мянган тєгрєгийн

орлогод НЄАТ ногдуулаагїй нь НЄАТ-ын тухай хуулийн 8 дугаар зїйлийн 8.1.1 дэх “бараа,

ажил, їйлчилгээг ... борлуулсан тухай бїрт” гэснийг зєрчсєн байна. Иймд хуулийн 17 дугаар

зїйлийн 17.1 дэх “Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн

этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн

буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн

өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг

татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ: ... 17.1.1. нөхөн төлбөл зохих

нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх;...17.1.2.

нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль

ногдуулах гэсэн заалтаар хариуцлага хїлээлгэсэн нь їндэслэлтэй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: ТЕГ-ын Хяналт шалгалт арга зїйн хэлтсийн татварын улсын байцаагч

О.Бямбасїрэнгийн шалгаж тогтоосон 300913 тоот актын ТОГТООХ хэсгийн

1) 1 дүгээр заалтаар ногдуулсан 54,625.2 мянган төгрөгийн төлбөрөөс 5.7 мянган

төгрөгийг хасах

2) 2 дугаар заалтаар ногдуулсан 60,041.3 мянган төгрөгийн төлбөрөөс 5,449.0

мянган төгрөгийн торгуулийг хасах

3) 3 дугаар заалтаар ногдуулсан актаар ногдуулсан 18,065.4 мянган төгрөгийн

төлбөрөөс 10,830.2 мянган төгрөгийг хасах

4) 4 дүгээр заалтыг нийт 132,731.9 мянган төгрөгийн төлбөрийг 116,447.0

мянган тєгрєгийн тєлбєр болгон өөрчлөхөөр тогтоосугай.

Page 96: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 32 Улаанбаатар хот

“Номингийн Дархан дахь төлөөлөгчийн газар”-т

холбогдох 190002 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

Дархан Уул аймгийн татварын хэлтэстэй харилцагч Номинхолдинг ХХК-ийн

тєлєєлєгчийн газрын 2006-2008 оны Хїн ам, хувь хїний орлогын албан татварын ногдуулалт,

тєлєлтийн байдлыг шалгаж 2009 оны 6 сарын 21 ний єдрийн 190002 тоот актаар 34263.6

Page 97: 2009 Oni Togtool

мянган тєгрєгийн тєлбєр тєлїїлэхээр тогтоожээ. Номинхолдинг ХХК нь їїнийг эс зєвшєєрч

Дархан Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 9 дїгээр

сарын 02-ны єдрийн хуралдаанаараа авч хэлэлцэн 700.0 мянган тєгрєгийн тєлбєрийг хасаж

33,563.6 мянган тєгрєгийн тєлбєр тєлїїлэхээр 01 тоот тогтоол гаргасан байна. Уг тогтоолыг

Номин холдинг ХХК їл зєвшєєрч ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зєвлєлд гомдол

гаргасныг магадлагч-татварын улсын байцаагч Н.Ганбаатар, шалгасан байцаагч н.

Тунгалагтамир, Номин холдингийн ерөнхий нягтлан бодогч н.Хосбаяр Номингийн Дархан

дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал н.Оюунгэрэл, нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: Тус тєлєєлєгчийн газрыг гэрээ захиалгаар хийдэг бєєний худалдааны їйл ажиллагаа

эрхлэхээр 2004 оны 3 сарын 10-ны єдєр улсын бїртгэлд бїртгїїлжээ.

“Дархан-уул аймгийн Татварын хэлтсээс 2009 оны 6 дугаар сард “Номин Холдинг”

ХХК-ийн Дархан дахь Төлөөлөгчийн газрын 2006-2008 онуудын санхүүгийн тайланд

татварын шалгалт орж 190002 тоот актаар хүн амын орлогын албан татварын зөрчилд

34263,6 мянган төгрөгийн нөхөн татвар тавьсан. Бид уг актыг доорхи тайлбарын дагуу

хүлээн зөвшөөрөх боложгүй учир Дархан Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх

Маргаан таслах зөвлөлд хүсэлтээ тавьсан. Гэвч Дархан Уул аймгийн Маргаан таслах

зөвлөлийн 1 тоот тогтоолын дагуу 33563,6 мянган төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр

шийдвэр гаргасан байна. Иймд бид уг акт,тогтоолыг дараахь тайлбар болон анхан шатны

баримт материалд үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү.

Үүнд:

Хувь иргэнд олгосон ажлын хөлс 2006 онд 2125,0 мянган төгрөгийг олгохдоо МУ-ын

хүн амын орлогын албан татварын хуулийн 7.5.а заалтын дагуу дундын суутгал хийгдээгүй

гэдэг үндэслэлээр 212.5 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг:

Манай компани нь бараа таталтаа Номин холдинг ХХК-ийн салбар компани болох

Улаанбаатар Импекс ХХК-аас машин түрээслэн авч тээвэрлэдэг байсан. Түрээсийн төлбөр

тооцоогоо компани хоорондын тооцоогоор хийдэг ба Улаанбаатар Импекс ХХК-ийн

хүсэлтийн дагуу 2125.0 мянган төгрөгийг тус компанийн менежер П.Бадамын виза картанд

шилжүүлсэн. Хэдийгээр хувь хүний дансанд шилжүүлсэн ч энэ дүн Улаанбаатар Импекс

ХХК-ийн санхүүгийн тайланд татвар ногдуулах орлогын дүнд тусгагдсан байгаа. Иймд энэ

дүнгээс ХАОАТатвар манай компани тооцох боломжгүй юм.

Хувь хүнд 2006 онд 144,461.6 мянган төгрөг, 2007 онд 192,182.9 мянган төгрөг, 2008

онд 104,351.7 мянган төгрөгийн бараа материалын төлбөрийг бэлнээр болон хувийн

харилцах дансанд шилжүүлэн олгохдоо МУ-ын хүн амын орлогын албан татварын хуулийн

7.5.б заалтын дагуу 3 хувийн дундын суутгал, 26 дугаар зүйлийн 26.1.1 дах заалтын дагуу 10

хувийн татвар суутгаагүй гэдэг үндэслэлээр 34,051.1 мянган төгрөгийн нөхөн татвар

ногдуулсныг:

Манай компани бараа материал нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй гэрээ хийн тухайн аж

ахуйн нэгжийн төлбөр тооцоог тэдний хүсэлтийн дагуу дарга, менежерийн хувийн харилцах

дансанд 2006 онд 49,559.7 мянган төгрөг, 2007 онд 68,939.6 мянган төгрөг, 2008 онд

37.675.0 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хэдийгээр хувь хүний дансруу тооцоог

шилжүүлж байгаа боловч манай компанийн бүртгэлд тухайн байгууллагад өгөх өглөгийг

хааж тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн байгаа. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан

татварын тухай хуулийн 5.1 дэх заалт /Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого

олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж

ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна/, 21.1 дэхь заалт /Албан татвар төлөгч нь нягтлан

бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал жилийн татварын тайланг үндэслэн

жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв

тодорхойлж төсөвт төлнө/ -ын дагуу бараа нийлүүлж буй аж ахуйн нэгж нь өөрөө татварт

орлогоо тайлагнан төлөх ѐстой гэж үзэж байна.

Бэлтгэн нийлүүлэгч хувь хүмүүст шилжүүлсэн 2006 оны 98,299.5 мянган төгрөг,

2007 оны 91,968.8 мянган төгрөг, 2008 оны 66,676.7 мянган төгрөг, нийт 256,945.0 мянган

төгрөгөөс МУ-ын Хувь хүний орлогын албан татварын тухай хууль-ийн 12 дугаар зүйлийн

12.1.2 заалт /хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ

Page 98: 2009 Oni Togtool

үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжаааны орлого/ хамрагдаж 27 дугаар зүйлийн 27.1,

27.2 дахь заалтын дагуу татвараа өөрөө тайлагнан төлөх үүрэгтэй. Мөн бараа материал

нийлүүлэгч хувь хүмүүс нь Номин Холдинг ХХК-тай тогтмол бараа нийлүүлэх гэрээ хийдэг

ба Дархан дахь Төлөөлөгчийн газар нь уг гэрээний дагуу бараа материалын худалдан авалт

хийдэг. Иймд эдгээр харилцагч хувь хүмүүс нь манай компанид байнга бараа нийлүүлдэг

тогтмол орлоготой татвар төлөгч учир өөрсдөө татвараа тайлагнана гэж үзэж байна.

Мөн 2006 онд шилжүүлсэн 742,4 мянган төгрөг нь Номин хөнгөлөлтийн картны үнэ,

2007 онд 7,000.0 мянган төгрөг нь Номин электрониксийн барааны төлбөр, 300.0 мянган

төгрөг нь дараа тайлангаар авч эргэж тушаагдсан, 8,979.0 мянган төгрөг нь Их Монгол

цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад хэрэглэсэн материалын үнэ бөгөөд бид өөрсдийн

компанийн үйл ажиллагаанд ашигласан тул суутгал хийх үндэсгүй юм.

„‟Татварын өршөөл үзүүлэх тухай хууль‟‟-ын 4.1.4-д заасан 2007 оны 12-р сарын 31-

ний өдрөөс өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх

гэсэн заалтын дагуу 2005-2007 онуудын санхүүгийн тайлан, анхан шатны баримтууд

хамрагдана гэж үзэж байгаа ба цаашид манай компани тайлангаа хуулийн дагуу үнэн зөв

тайлагнаж ажиллах болно.

Иймд дээрхи тайлбаруудыг хүлээн авч бидний нөхцөл байдлыг ойлгож, актыг

хүчингүй болгож үнэн шудрагаар татвараа төлж байгаа аж ахуй нэгжийг дэмжиж ажиллана

гэдэгт итгэж байна гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хувь иргэнд олгосон ажлын хөлс 2006 онд 2,125.0 мянган төгрөгийг “Улаанбаатар

импекс” ХХК-аас тїрээсэлсэн машины тїрээсийн тєлбєрийг менежерийн дансанд

шилжїїлсэн байна. Энэ орлогыг “Улаанбаатар импекс” ХХК-ний татвар ногдох орлогод

орсон гэж байгаа боловч энэ нь нотлогдохгїй байна.

2. Тєлєєлєгчийн газар харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын барааны їнэд 2006 онд

54,563.0 мянган төгрөг, 2007 онд 73,347.8 мянган төгрөг, 2008 онд 50,705.9 мянган тєгрєг,

бїгд 178,616.7 мянган тєгрєг олгохдоо компанийн албан бичгээр ирїїлсэн хїсэлтээр хувийн

харилцах дансанд орлого шилжїїлдэг нь уг орлого компанийх эсвэл хувь хїнийх гэдгийг

мэдэх боломжгїй байна. Тїїнчлэн шагналд 2008 онд 17,072.9 нийт 40,547.5 мянган тєгрєг

олгосон орлогоос албан татвар суутган авдаггїй байсан байна. Татварын ерєнхий хуулийн

/1992 оны/ 24 дїгээр зїйлийн 2.5-д “аж ахуйн нэгж, байгууллага бусдад олгосон хєдєлмєрийн

хєлс, шилжїїлсэн орлогод татвар ногдуулж суутган авч тєсєвт тєлєєгїй бол тїїнийг тухайн

аж ахуйн нэгж, байгууллагын хєрєнгєєс нєхєн тєлїїлэх”, Хїн амын орлгын албан татварын

тухай хуулийн 7 дугаар зїйлийн 5-д “ б/ бараа,материал тїїхий эд худалдан авахдаа їнийн

дїнгийн 3 хувиар, ...аж ахуйн нэгж, байгууллага суутгасан албан татварыг тєсєвт шилжїїлж

энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэл хийж баталгаажуулна....”, Хувь

хїний орлогын албан татварын тухай хуулийн 12.2-т “Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж

олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна”. 26 дугаар зїйлийн 26.1.1 дэх “..11

дїгээр зїйл... 12.2....заасан орлогын дїнд 23.2.1-д заасан хувиар...” гэснийг болон 26.3-т

“суутгагч нь албан татвар тєлєгчийн орлогоос суутгасан албан татварыг ..... дараа сарын 10-

ны єдрийг дотор холбогдох тєсєвт шилжїїлнэ” гэснийг зєрчсєн байна.

3. Тус тєлєєлєгчийн газар хувиараа бараа, материал байнга нийлїїлдэг иргэнтэй гэрээ

байгуулан барааг нь тодорхой шимтгэлтэйгээр єєрийн байранд тавьж бараа нь зарагдсаны

дараа мєнгийг нь тєлдєг байна. Энэ їйл ажиллагаа нь Хувь хїний орлогын албан татварын 12

дугаар зїйлийн “12.1.2.хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах,

үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого”. Мєн хуулийн 27 дугаар

зїйлийн 27.1 дэх “Албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу

өөрөө үнэн зөв тодорхойлж, дор дурдсан хугацаанд албан татварыг төсөвт төлнө: ...

27.1.4.энэ хуулийн 12 дугаар зүйл, ... -т заасан орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар

тооцон улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн

дотор. 27.2-ийн “Албан татвар төлөгч энэ хуулийн 11.1.6, 12 дугаар зүйл, ... -т заасан орлого

олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар, ... тус тус албан татвар

Page 99: 2009 Oni Togtool

ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр

бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай

татварын тооцоо хийнэ” хийнэ гэсэн заалтанд хамаарах тул иргэд хуулийн дагуу албан

татвараа єєрєє ногдуулж татвараа тєлж тайлагнана. Иймээс 2007-2008 онд гэрээний дагуу

бараа авч борлогдсоны дараа тєлбєрийг нь шилжїїлсэн 104,352.0 мянган тєгрєгийн орлогод

ногдуулсан 10,435.2 мянган тєгрєг, тээврийн хєлс 2007 онд 23,474.6 мянган төгрөг 2008 онд

484.0 мянган төгрөгийн татварыг тус тєлєєлєгчийн газар суутгахгїй, шалгасан татварын

алба хєндлєнгийн мэдээллийн санд бїртгэж уг иргэдийн орлогыг харьяалах татварын

албанд нь мэдээлэл солилцох замаар татварт хамруулах хуулийн заалтыг хэрэгжїїлэх

боломжтой байна.

Татварын Єршєєл їзїїлэх тухай хуулийн 6 дугаар зїйлийн 6.1.1-д 2006 оны 12 дугаар

сарын 31-ний байдлаар тасалбар болгон гаргаж, татварын албаны баталгаажуулсан єрийг

тодорхой хувиар чєлєєлж байгаа бєгєєд Татварын Ерєнхий хуулийн 13 дугаар зїйлийн 1.4

дэх хэсгийг чєлєєлсєн, энэ зїйлээр хариуцлага хїлээлгэхгїй байх заалт тус хуулинд

тусгагдаагїй байна.

Мєн хуулийн 3 дугаар зїйлд заасан “Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44

дїгээр зїйлд заасан зєрчил гаргасан этгээдэд энэ хууль їйлчилнэ” гэснийг тодруулбал

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дїгээр зїйлд “албан татварыгн хяналт

шалгалтаар илэрсэн зєрчлийг арилгаагїй, албан татварын мэдээ, тайланг хугацаанд нь

ирїїлээгїй, албан татварын хяналт хэрэгжїїлэхэд шаардлагатай баримт сэлтгаргаж єгєєгїй

зэргээр албан татварын тухай хууль тогтоомж зєрчсєн бол 500-10000 тєгрєгєєр торгох

шийтгэл ногдуулна” гэж байсан нь татварын хяналт шалгалт хийж илэрсэн зєрчилд тєлбєр

ногдуулахтай холбоогїй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: Дархан Уул аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Л.Энэбиш, З.Тунгалагтамир

нарын шалгаж тогтоосон 2009 оны 190002 дугаар актын ТОГТООХ хэсгийн

1) 1 дүгээр заалтаар ногдуулсан 23,828.4 мянган төгрөгийн төлбөрөөс 2,832.4 мянган

төгрөгийг хасах

2) 2 дугаар заалтаар ногдуулсан 10,435.2 мянган төгрөгийн төлбөрөөс 10,435.2 мянган

төгрөгийг хасах

3) 3 дугаар заалтыг нийт 34,263.6 мянган төгрөгийн төлбөрийг 20,996.0 мянган

тєгрєгийн тєлбєр болгон өөрчлөхөөр тогтоосугай.

.

Page 100: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 33 Улаанбаатар хот

“Дархан Сэлэнгэ” ХХК-нд холбогдох

0192186 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

Дархан уул аймгийн Татварын хэлтэстэй харилцагч “Дархансэлэнгэ” ХХК-ийн 2006-

2008 оны албан татварын ногдуулалт, тєлєлтийн байдлыг тус аймгийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч Ц.Ууганцэцэг, Б.Уранчимэг, Д.Эрдэнэхїї нар шалгаж 2009 оны 6

дугаар сарын 9-ний єдєр 190,824.2 мянган тєгрєгийн тєлбєр тєлїїлэхээр акт тогтоосон байна.

Номинхолдинг ХХК 0192186 тоот актыг їл зєвшєєрч Дархан Уул аймгийн Татварын

хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зєвлєлд гомдол гаргасныг тус зєвлєл 2009 оны

9 сарын 2-ний єдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд татварын улсын байцаагчийн актыг

хэвээр баталсан 02 тоот тогтоол гаргажээ. Уг тогтоолыг тус ХХК эс зєвшєєрч, ТЕГ-ын

дэргэдэх Татварын маргаан таслах зєвлєлд ирїїлсэн гомдлыг магадлагч-татварын улсын

Page 101: 2009 Oni Togtool

байцаагч Н.Ганбаатар, шалгасан байцаагч н.Б.Уранчимэг, Номингийн Дархан дахь

төлөөлөгчийн газарын гүйцэтгэх захирал н.Оюунгэрэл, ерөнхий нягтлан бодогч н.Хосбаяр

нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: “Дархансэлэнгэ” ХХК-ийг иргэн Ш.Баярсайхан 496,760.0 мянган тєгрєгийн дїрмийн

сан, ажлын байр тїрээслїїлэх, худалдаа, зуучлал, ломбард, хїнсний дэлгїїр ажиллуулах

чиглэлээр їїсгэн байгуулж 2003 оны 6 сарын 23-ны єдєр 191160841 улсын бїртгэлийн

дугаартай, 2743108 тоот регистртэй улсын бїртгэлийн гэрчилгээ авсан байна.

Тус ХХК нь 2006 онд 95,420.0 мянган тєгрєгийн татвар ногдох орлого, 39,459.6

мянган тєгрєгийн алдагдалтай, 2007 онд 141,430.9 мянгаан тєгрєгийн татвар ногдох орлого,

35,014.5 мянган тєгрєгийн алдагдалтай, 2008 оны 1 дїгээр улиралд 118,920.1 мянган

тєгрєгийн татвар ногдох орлого, 79,426.0 мянган тєгрєгийн зардал, 39,494.1 мянган

тєгрєгийн татвар ногдуулах орлоготой тайлан гаргажээ. 2008 оны 3 сарын 31-ний єдрєєр

тасалбар болгон Номинхолдинг ХХК-тай нэгдсэн байна.

Гомдлын шаардлага:

“Монгол улсын “ Компанийн тухай хууль”-ын 63,1,2, компанийн дүрмийн 7,2,3,

2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “ Хувь нийлүүлэгчдийн хурал”- ын шийдвэрийг

үндэслэн компанийн харъяаллыг шинэчлэн өөрчлөх зорилгоор 2008 оны 04 дүгээр сарын

01-ний өдрөөс эхлэн “ Дархан Сэлэнгэ” ХХК-ны эрх үүрэг хариуцлагыг “Номин Холдинг”

ХХК-д шилжүүлэн нэгтгэсэнтэй холбогдуулан бидний тавьсан хүсэлтийн дагуу Дархан Уул

аймгийн татварын хэлтсээс 2009 оны 6-р сард “Дархан Сэлэнгэ” ХХК-д шалгалт орж 2009

оны 06-р сарын 09- ний 0192186 тоот актаар нөхөн татвар, хүү торгуульд нийт 190,824,2

мянган төгрөгийн төлбөр тавьсан. Бид уг актыг доорхи тайлбарын дагуу хүлээн зөвшөөрөх

боломжгүй учир Дархан Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд

хүсэлтээ тавьсан. Гэвч Дархан Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах

зөвлөлийн 02 тоот тогтоолоор актыг хэвээр үлдээсэн байна. Бид уг акт тогтоолыг дараахь

тайлбар болон анхан шатны баримт материалд үндэслэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул

хүчингүй болгож өгнө үү. Үүнд:

1. 2006 онд 66733,5 мянган төгрөг, 2007 онд 74643,1 мянган төгрөгийн

борлуулалтыг тайланд тусгаагүй гэдэг үндэслэлээр 141,376,6 мянган төгрөгний торгууль

мөн үүнд ногдох 26,042,06 мянган төгрөгний НӨАТатвар 12,375,7 мянган төгрөгний хүү,

торгууль ногдуулсныг:

“Дархан Сэлэнгэ “ ХХК-ийн 2007 оны жилийн эцсийн тайлангаарх хөрөнгийн

үлдэгдэл 201,677,927,92 төгрөг байснаа 2008 оны 1-р улирлын тайлангаарх эхний үлдэгдэл

682394795,15 төгрөг болж 480,716,867,23 төгрөгөөр буюу 338,3 хувиар нэмэгдүүлж хуулийн

хугацаанд татварын хэлтэст тайлагнаж баталгаажуулсан, Энэ нь 2008 оны 2-р сарын 06-ний

өдөр батлагдсан “Татварын өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн дагуу тайлагнасан ба тайлан

тушаах үед татварын хэлтэс шинэчилсэн тайлан авах удирдамж зохион байгуулалтын

асуудал хараахан хийгдэж эхлээгүй байсан учир манай тайланг оны эцсийн үлдэгдэл

нэмэгдсэн дүнгээр шууд хүлээн авсан. Тиймээс татварын байцаагчийн шалгаж

баталгаажуулж авсанг тайланг залруулга тайлан өгсөн гэж үзсэн.

2.2006 оны 12,660.4 мянган төгрөгийн элэгдлийн зардлыг хасагдахгүй зардал гэж

үзэн 1899,06 мянган төгрөгийн нөхөн татвар, 949,53 мянган төгрөгийн хүү мөн 2007 оны

17,579.4 мянган төгрөгийн элэгдлийн зардлыг хасагдахгүй зардал гэж үзэн 1757,9 мянган

төгрөгийн нөхөн татвар, 878,97 мянган төгрөгийн хүү тус тус ногдуулсныг;

Санхүүгийн тайланд тусгасан 2006 он, 2007 онуудын хөдлөх хөрөнгийн түрээсийн

зардал болох нийт 42,425.4 мянган төгрөгийн элэгдлийн зардал гэж тусгасан нь зардлын

ангиллыг буруу сонгосон алдаа болохоос бүрэн үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Учир нь

“Дархан Сэлэнгэ” ХХК-ийн ашиглаж байгаа эд хөрөнгө нь Номин Холдинг” ХХК-д

бүртгэлтэй байдаг ба эдгээр хөрөнгийн түрээсийн зардлыг компани хоорондын тооцоогоор

тооцож өглөг үүсгэсэн байгаа, Энэ дүн дансны өглөг 52,575.9 мянган төгрөгт орсон, Өөрөөр

хэлбэл “Дархан Сэлэнгэ” ХХК нь үл хөдлөх хөрөнгөөс бусад ашиглаж буй үндсэн

хөрөнгийг “ Номин Холдинг” ХХК-аас түрээслэдэг, Энэ нь Номин Холдинг ХХК-ийн

санхүүгийн тайланд орлого болгон тусгагдаж байгаа.

Page 102: 2009 Oni Togtool

3.2007 оны 37,069.5 мянган төгрөгийн урсгал засварын зардлыг хасагдахгүй зардал

гэж үзэн 3347,86 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,673,93 мянган төгрөгийн хүү тус тус

ногдуулсаныг:

2007 онд тайланд тусгасан засвар үйлчилгээний зардал 37069,5 мянган төгрөгт

Программ ашиглалтын засвар, үйлчилгээний зардал 1,851,0 мянган төгрөг, Компьютер

техник тоног төхөөрөөмжийн зардал 15,537.95 мянган төгрөг, Барилгын урсгал засварын

зардал 19,584.5 мянган төгрөг, Нотариат орчуулга тэмдэгтийн хураамжийн зардал 62,05

мянган төгрөг, Банкны үйлчилгээний зардал 34,0 мянган төгрөг тус тус орсон. Нөгөө талаас

“ААНОАТатварын хууль” –ийн 12,2-д / албан татвар ногдох орлогоос хасч тооцох урсгал

засварын зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувиас

хэтрэхгүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд

тооцох/ заасан заалтын дагуу тооцоход 12,734.5 мянган төгрөгийн хасагдах урсгал

засварын зардал гарч байгаа учир зөрүү 6,850.0 мянган төгрөгийн капиталжуулах зардал

байсан байна, Хэдийгээр нэг дор зардалд тусгасан байгаа ч энэ нь дараагийн тайлант

хугацаанд элэгдлийн зардалд шингэж хасагдах зардал бөгөөд үүнийг бид санаатай үйлдэл

биш тооцооллын алдаа гэж үзэж байна.

4.2006 оны санхүүгийн тайланд тусгасан 1,168.1 мянган төгрөгийн НДШ-ийн

зардлыг илүү зардал гэж үзэн 175,2 мянган төгрөгийн нөхөн төтвөр, 87,6 мянган төгрөгийн

хүү мөн 2007 оны санхүүгийн тайланд тусгасан 1,731.5 мянган төгрөгийн НДШ-ийн

зардлыг илүү зардал гэж үзэн 173,2 мянган төгрөгийн нөхөн татвар, 86,5 мянган төгрөгний

хүү тус тус ногдуулсан гэсэн зөхчилд 2006 он , 2007 онуудад “Дархан Сэлэнгэ” ХХК-ийн

нягтлан бодогч бүртгэлийн алдаа гарган хувь хүнээс суутгасан НДШ-ийн 10 хувийг

байгууллагын зардал болгон тусгаж мөн тэр хэмжээгээр ашиглалтын зардлыг бууруулсан

байна.

Татварын өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4,1,4-д заасан 2007 оны 12-р сарын 31-

ний өдрөөс өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх

гэсэн заалтын дагуу 2006, 2007 онуудын санхүүгийн тайлан, анхан шатны баримтууд

хамрагдана гэж үзэж байгаа ба цаашид манай компани тайлангаа хуулийн дагуу үнэн зөв

тайлагнаж ажиллах болно гэснийг:

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Тус ХХК 2008 оны 6 дугаар сарын 2-ны єдєр 2008 оны 1 дїгээр улирлын санхїїгийн

тайланг гаргаж татварын хэлтэст єгчээ. “Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын

тухай хуулийг хэрэгжїїлэх тухай хууль”-ийн дагуу нэмж мэдїїлсэн татварын тайланг гаргаж

єгєєгїйг Дархан Уул аймгийн Татварын хэлтсээс Маргаан таслах зєвлєлд ирїїлсэн албан тоот

нотолж байгаа тул тус ХХК-аас Маргаан таслах зєвлєлд ирїїлсэн гомдолд дурьдсан нэмж

мэдїїлсэн тайлан гаргасан гэсэн нь їндэслэлгїй байна.

2.Капитрон банкны Дархан Уул аймаг дахь Дархан салбарын 3006000012,

30066000479, 3006002327, 3006000473 тоот дансуудаар хийгдсэн 2006 оны 66,733.5 мянган

тєгрєг, 2007 онд мєн салбарын 3006002326 тоот дансаар хийгдсэн 160,320.9 мянган

тєгрєгийг нягтлан бодох бїртгэлд тусгалгїй орхигдуулж мєн энэ орлогыг татварын тайланд

тайлагнаагїйг тус ХХК-ийн дээрх банкны дансны хуулга, нягтлан бодох бїртгэл, санхїї,

татварын тайлангаар нотлогдож байна. Энэ їйлдэл нь Монгол улсын татварын ерєнхий

хуулийн 10 дугаар зїйлийн 1 дэх “татвар ногдох зїйл, татвараа їнэн зєв тодорхойлж

тогтоосон хугацаанд тєлєх”, 3 дах “анхан шатны болон нягтлан бодох бїртгэлийг тогтоосон

журмын дагуу хєтєлж, санхїї, аж ахуйн їйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” Шинэчлэн

найруулсан Татварын ерєнхий хуулийн 18 дугаар зїйлийн 18.1.1 дэх “татвар ногдох зүйл,

татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”; 18.1.3 дах “анхан шатны болон

нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын

дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, гэснийг болон

Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дїгээр

зїйлийн 1.1. дэх “їндсэн болон туслах їйлдвэрлэл, ажил їйлчилгээний орлого”, 1.11 дэх

“хєрєнгє тїрээслїїлсний орлого”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн

7 дугаар зїйлийн 7.1 дэх “... татвар тєлєгчийн тухайн татварын жилд Монгол улсын нутаг

Page 103: 2009 Oni Togtool

дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, 8 дугаар зїйлийн 8.1.1

дэх “їндсэн болон туслах їйлдвэрлэл, ажил, їйлчилгээний орлого, 8.1.11 дэх “ ... адилгах

бусад орлого” гэснийг зєрчсєн байна.

НЄАТ-ын тухай хуулийн 5 дугаар зїйлийн 5.1.1 “Монгол улсын нутаг дэвсгэрт

борлуулсан бараа”, 5.1.3 -ийн “.... гїйцэтгэсэн ажил, їзїїлсэн їйлчилгээ...”, нэмэгдсэн

єртгийн албан татварын тухай хуулийн /шинэчлэн найруулсан/ 7 дугаар зїйлийн 7.1.1 дэх

“Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бїх тєрлийн бараа”, 7.1.4 дэх “... гїйцэтгэсэн

ажил, їзїїлсэн їйлчилгээ” гэж заасныг зєрчжээ.

3.Тус ХХК 2006-2007 онд ажил олгогчоос эрїїл мэнд нийгмийн даатгалд тєлсєн

шимтгэлийг зардалд бичихдээ ажил олгочийн тєлсєн тєлбєрийн хамт єєрєєр хэлбэл 29

хувиар тооцож зардалд 2006 онд 1,168.1, 2007 онд 1,731.5 бїгд 2,899.6 мянган тєгрєгєєр илїї

тооцож суулгасан нь аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5

дугаар зїйлийн 1 дэх “ Албан татвар тєлєгчийн албан татвар ногдуулах орлогыг дараах

байдлаар тодорхойлно:1/……эрїїл мэнд нийгмийн даатгалын болон... “, Аж ахуйн нэгжийн

орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйлийн 12.1.3 дах “эрїїл мэнд, нийгмийн

даатгалын шимтгэл” гэснийг зєрчсєн байна.

4.Їндсэн хєрєнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийг байгуулахдаа 2006 онд 12660.4,

2007 онд 17579.4 мянган тєгрєгийн элэгдлийн зардлыг тус илїї байгуулсан нь холбогдох

тайлан, тооцоогоор нотлогдож байна.

5.Засварын зардлыг 2007 онд тооцож зардал болгохдоо/ капиталжуулах/ 33478.6

мянган тєгрєгєєр илїї тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан нь аж ахуйн нэгжийн

орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зїйлийн 12.2 дах “... їл хєдлєх эд

хєрєнгийн хувьд їлдэгдэл єртгийн 2 хувь ... “ гэснийг зєрчсєн байна.

Татвар тєлєгч 2006 онд бїгд 66,733.5 мянган тєгрєгийн татвар ногдох орлогыг данс

бїртгэл, тайланд тусгалгїй орхигдуулж Татварын ерєнхий хуулийн 3 зїйлийн 1-ийн 1/ дэх

“татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зїйлийг нуусан” гэж орлого....

татварын тайланд тусгахгїй орхигдуулах” гэж заасан байна. Энэхїї 66,733.5 мянган

тєгрєгийн орлого нуусан зєрчилд Татварын ерєнхий хуулийн 13 дугаар зїйлийн 1-ийн 1 дэх

“татвар ногдох орлогоо нуусан буюу санаатайгаар бууруулсан болнуусан буюу бууруулсан

орлогын татвар ногдуулах орлоготой тэнцэх хэмжээний торгууль ногдуулах” гэсэн заалтаар

66,733.5 мянган тєгрєгийн орлогыг торгох хариуцлага хїлээлгэсэн нь зєв байна. 2006 оны

тайлангийн 39,919.7 мянган тєгрєгийн алдагдлыг татвар ногдох орлогоос хасагдах зардлыг

бууруулсан 13,828.5 мянган тєгрєгєєр багасгаж 26,091.2 мянган тєгрєгийн алдагдал болгох

байтал татварын ерєнхий хуулийн 13 дугаар зїйлийн 1-ийн 3-аар 2074.3 мянган тєгрєгийн

нєхєн татвар, 1037.1 мянган тєгрєгийн хїї буюу 3111.4 мянган тєгрєгийн тєлбєрийг

їндэслэлгїй ногдуулсан байна.

2008 оны шалгалтаар тогтоогдсон татвар ногдох орлого нуусан 160,320.6 мянган

тєгрєгєєс 2008 оны 1 дїгээр улиралд тайлагнасан 85677.5 мянган тєгрєгийг хасаж їлдэх

74,643.1 мянган тєгрєгийн татвар ногдуулах орлогод Татварын ерєнхий хуулийн 13 дугаар

зїйлийн 1-ийн 1 дэх “татвар ногдох орлогоо нуусан буюу санаатайгаар бууруулсан бол

нуусан буюу бууруулсан орлогын татвар ногдуулах орлоготой тэнцэх хэмжээний торгууль

ногдуулах” гэсэн заалтаар торгууль, татвар ногдуулах орлогоос хасагдах зардлыг 52,789.5

мянган тєгрєгєєр нэмэгдїїлж татвар ногдуулах орлогыг бууруулсан зєрчилд татварын

ерєнхий хуулийн 13.1.3-аар 5,278.9 мянган тєгрєгийн нєхєн татвар, 2,639.5 мянган тєгрєгийн

хїї ногдуулсан нь їндэслэлтэй байна.

НӨАТ-ын тайланд тусгаагїй 2006 оны 66,733.5 мянган тєгрєгийн орлогод Татварын

ерєнхий хуулийн 13.1.3-аар 10,010.0 мянган тєгрєгийн нєхєн татвар, 5,005.0 мянган

тєгрєгийн хїї, 2007 онд тайлагнаагїй 160,320.6 мянган тєгрєгийн орлогод НӨАТ-ын тухай

хуулийн 17 дугаар зїйлийн 1 дэх заалтаар 16,032.1 мянган тєгрєгийн нєхєн татвар, 43.9

мянган тєгрєгийн хїї, 7,326.8 мянган тєгрєгийн торгууль ногдуулсан нь їндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Page 104: 2009 Oni Togtool

Дархан Уул аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Ууганцэцэг, Б.Уранчимэг,

Д.Эрдэнэхүү нарын шалгаж тогтоосон 2009 оны 0192186 дугаар актын ТОГТООХ хэсгийн

3 дугаарт 2,074.3 мянган тєгрєгийн нєхєн татвар, 1,037.1 мянган тєгрєгийн хїї, нийт 3,111.4

мянган тєгрєгийн тєлбєрийг їндэслэлгїй ногдуулсныг хасаж тєлбєрийн дїнг 187,712.8

мянган тєгрєг төлүүлөх гэж өөрчлөхөөр тогтоосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.11.13 Дугаар 34 Улаанбаатар хот

“Хустайн цогцолборт газар” төв-д холбогдох

250018 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ц.Цолмон, Б.Ганбат, О.Тэнгис, С.Туул,

Б.Болормаа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 11

дүгээр сарын 13-ны єдєр хийв.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын

байцаагч Д.Батчимэг, Л.Нарантуяа нарын “Хустайн цогцолборт газар” төвийн 2006-2008

оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 05 сарын 07-ны өдрийн

250018 тоот актаар 217,100.0 мянган төгрөгийн зөрчилд 17,640.5 мянган төгрөгийн нөхөн

татвар, 7,802.8 мянган төгрөгийн торгууль, 70.8 мянган төгрөгийн хүү, нийт 25,514.1 мянган

төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, тус төвөөс ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн гомдлыг магадлагч-татварын улсын байцаагч М.Баярмаа, “Хустайн

цогцолборт газар” төвийн гүйцэтгэх захирал н. Банди, ерөнхий нягтлан бодогч н.

Төмөрбаатар, шалгасан байцаагч Д.Батчимэг, Л.Нарантуяа нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Page 105: 2009 Oni Togtool

“Хустайн цогцолборт газар” төвийн захирал Н.Банди тус Татварын маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн гомдолдоо:

Манай байгууллага 2003 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус

байгууллага бөгөөд эрхэм зорилго нь өөрийн дүрэмд зааснаар Хустайн байгалийн

цогцолбор газар (ХБЦГ)-ын экосистем, экологийн тэнцвэрт байдал, түүх соѐлын үнэт

зүйлсийг орон нутгийн болон улс үндэсний, тэрчлэн дэлхий дахины нийт хүн ард, хойч

үеийнхний нийтлэг эрх ашгийн төлөө унаган төрхөөр нь хадгалан үлдээх, хамгаалах

тогтвортой менежментийг бий болгох, дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу-тахийг сэргээн

нутагшуулж, өсгөн үржүүлж, цаашид байгальд тогтвортой оршиж чадахуйц популяци бий

болгох явдал юм. Манай байгууллага энэхүү эрхэм зорилгоо чанд мөрдөж, ХБЦГ-ын

хамгаалалтын захиргааны үүргийг гүйцэтгэх талаар Байгаль орчны яамтай / хуучин нэрээр /

2003 онд гэрээ байгуулж, гэрээний үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн.

ХБЦГ-ын менежментийг олон жил хариуцаж, үүргээ үлгэр жишээ сайн биелүүлж

байгаа тул Монгол улсын Засгийн газар 2008 онд тус цогцолборт газрын хамгаалалтын

захиргааны үүргийг гэрээний үндсэн дээр манайхаар үргэлжлүүлэн 5 жил гүйцэтгүүлэхээр

186 тоот тогтоол гаргаж, уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчин, аялал

жуулчлалын сайдын тушаал гарч манайх яамтай гэрээ байгуулан тус цогцолборт газрын

хамгаалалтын захиргааны буюу төрийн захиргааны байгууллагын үүрэг гүйцэтгэж байна.

Манайх энэхүү үүргийг гүйцэтгэхдээ улсын төсвөөс ямарч санхүүжилт авдаггүй. Гэтэл

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс манай татвар төлөлтийг шалгаад хувь хүнээс 2006 онд

24,308.9 мянган төгрөгийн, 2007-2008 онд 50,937.8 мянган төгрөгийн түүхий эд материал

худалдан авахдаа дундын суутгал хийж, төсөвт төлөөгүй гэж 5,822.9 мянган төгрөгийн

нөхөн татвар, аялал жуулчлал, баар, ресторан эрхлэн орлого олсон боловч, нэмэгдсэн

өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөөгүй гэж 2006 онд 1,894.1 мянган

төгрөг, 2007 онд 5,057.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 35.7 мянган төгрөгийн хүү, 2,978.5

төгрөгийн торгууль, 2008 онд 5,860.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 35.1 мянган

төгрөгийн хүү 2,930.2 мянган төгрөгийн торгууль, нийт 25,514.1 мянган төгрөг төлөх акт

тогтоов.

Хэдийгээр манайх аялал жуулчлал эрхлэн, баар ресторан ажиллуулж орлого олж

байгаа ч гэсэн улсаас санхүүжилт авахгүйгээр төрийн захиргааны байгууллагын үүрэг

хүлээж, төрийн үйлчилгээг олон түмэнд хүргэж байгаа. Эдүгээ манай улсад Улсын тусгай

хамгаалалттай 60 гаруй газар байдаг, тэдгээрийг хариуцсан 24 хамгаалалтын захиргаа

байдаг. Тэдгээрийн 23 нь БОАЖЯ-ны удирдлага дор улсаас санхүүждэг төрийн

захиргааны байгууллага, зөвхөн ганц ХБЦГ-ийн менежментийг ТББ хариуцдаг. Эл байдлаа

учирлан дээр өгүүлсэн төлбөрийг төлөхөөс чөлөөлж өгөхийг Нийслэлийн татварын газрын

дэргэдэх Татварын маргаан таслах комисст хандсан боловч, бараа материал худалдан

авахдаа дундын суутгал хийгээгүй гэж тогтоосон 5,822.9 мянган төгрөгийн нөхөн татварыг

чөлөөлж, НӨАТ-ын татвартай холбоотой 19,691.2 мянган төгрөгийг төлөх шийдвэр

гаргалаа.

Манай байгууллага Нидерландын вант улсын Элчин сайдын яамтай гэрээ байгуулан

2004-2008 онд “ХБЦГ-ын менежментийг дэмжих”, “ХБЦГ-ын орчны бусад тогтвортой

амжиргаа хөгжүүлэх” хоѐр төсөл хэрэгжүүлсэн. Төслийн мөнгө нь төслийн баримт бичигт

заагдсан тодорхой зориулалтаар зарцуулагддаг. Түүнээс бид орлого олдоггүй. Төслийн

мөнгийг ХБЦГ-ын орчны бүсийн ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, тухайлбал төрөл

бүрийн сургалт зохион байгуулах, тариа ногоо тарих, эсгий эдлэл хийх, фермерийн аж ахуй

хөгжүүлэх, сумдын сургууль, хүн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг зэрэг нийтлэг үйлчилгээний

байгууллагуудын тохижилт, үйл ажиллагааг дэмжихэд зарцуулагддаг.

Аялал жуулчлал, баар, ресторанаас олсон ашгийг ХБЦГ-ын байгаль, ан амьтдыг

хамгаалахад зарцуулдаг. Манайх хамгаалалтын менежерээс гадна 13 байгаль хамгаалагчийг

цалинжуулж, байгаль хамгаалахтай холбоотой бүх зардлыг гаргадаг. Тухайлбал: бүх

байгаль хамгаалагчийг мотоцикл, морь, дуран, богино долгионы гар холбоо, бороохой, хийн

гар буу, дүрэмт хувцсаар хангаснаас гадна, мотоциклд бензин, өвөл моринд өвс тэжээл

өгдөг.

Page 106: 2009 Oni Togtool

Удирдлага захиргааны зардлыг эс тооцон зөвхөн байгаль хамгаалах үйл ажиллагаанд

жилд 30-40 сая төгрөг зарцуулдаг. Дашрамд дурьдахад манайх зөвхөн байгаль хамгаалах

төдийгүй, Боловсрол соѐл шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулан төв азид хамгийн олон

хүн чулуутай түрэгийн үеийн Өнгөтийн цогцолбор хөшөө дурсгалыг хамгаалан, малтлагын

ул мөрийг арилган, хөшөө чулуунуудыг урьд байснаар нь сэргээн байрлуулж, гадуур нь

хашаа барьж, чулуун хөшөөнүүдэд гаднаас нь тусгай зориулалтын шингэн нэвчүүлэн

бэхжүүлж, уг цогцолборын дагуул хэсэг 550 гаруй балбал чулуунуудыг босгож суулгасан.

Энэ бүхэнд манайх 2005-2009 онд 8,5 са төгрөг зарцуулсан. Хэдийгээр манайх төрийн бус

байгууллага ч гэсэн улсаас хөрөнгө мөнгө гаргахгүйгээр нийгэмд тустай үйлс бүтээж,

төрийн захиргааны байгууллагын үүрэг хүлээж ажилладаг тул НӨАТ-ын тухай хуулийн

13.6.12-д “Засгийн газар, түүний харъяа болон төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа

төрийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.” гэсэн заалтад хамруулан

татвараас чөлөөлж болох бүрэн үндэслэлтэй юм.

Учир шалтгааныг нягтлан, манайд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулснаас

үүссэн маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Хустайн цогцолборт газар төв нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг

байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг, үйл

ажиллагаагаа төрөөс хараат бус өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус

төрийн бус байгууллага юм.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын

байцаагч Д.Батчимэг, Л.Нарантуяа нарын шалгаад 2009 оны 05 сарын 07-ны өдрийн

250018 тоот актаар ногдуулсан 25,514.1 мянган төгрөгийн төлбөрийг Нийслэлийн татварын

газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хурлаараа авч хэлэлцээд бараа материал

худалдан авахдаа дундын суутгал хийгээгүй гэж тогтоосон 5,822.9 мянган төгрөгийн нөхөн

татварыг чөлөөлж, 141,853.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн

албан татвар ногдуулаагүй гэсэн үндэслэлээр 19,691.2 мянган төгрөгийн төлөхөөр шийдвэр

гаргасан байна.

Хустайн цогцолборт газар төв нь 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Байгаль

орчин аялал, жуулчлалын яамтай гэрээ хийж Хустайн цагцолборт газрын хамгаалалтын

захиргааны үүргийг Хустайн цогцолборт газар төвд хариуцуулах гэрээг 5 жилийн

хугацаатай хийсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 21-ний

өдөр “Төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 186 дугаар

тогтоол гарсан байна.

Энэ тогтоолд Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны

үүргийг тус төвөөр гэрээний үндсэн дээр 5 жилийн хугацаагаар гүйцэтгүүлэхээр тусгасан

байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь 1/

улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, 2/ аялал, жуулчлалын болон бусад

ажил, үйлчилгээний орлого, 3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж, 4/

тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан

хохирлын нөхөн төлбөрийн орлогоос бүрддэг байна. Хустайн цогцолборт газар төв нь

санхүүгийн тайландаа 2006 онд 886,8 сая төгрөгийн орлоготойгоор тайлагнасны 97,5 хувь

нь хөтөлбөр, төслийн болон хөрөнгө оруулалтын орлогоос, 2007 онд 1081.4 сая төгрөгийн

орлоготойгоор тайлагнасны 98,6 хувь, 2008 онд 958,0 сая төгрөгийн орлоготойгоор

тайлагнасны 98,4 хувь нь хөтөлбөр, төслийн болон хөрөнгө оруулалтын орлогоос тус тус

санхүүжигдсэн байна. Иймд татварын улсын байцаагчийн тогтоосон 2006-2008 оны

141,853.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод ногдуулсан 19,691.2 мянган төгрөгийн

төлбөр нь НӨАТ-ын тухай хуулийн /1998 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “төрийн

байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ” шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан

татварын тухай хуулийн /2006 он/ 13 дугаар зүйлийн 13.6.12-т “Засгийн газар, түүний

харъяа болон төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна” гэсэн

Page 107: 2009 Oni Togtool

заалтад хамаарч байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн

үндэслэлтэй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын

байцаагч Д.Батчимэг, Л.Нарантуяа нарын шалгаж тогтоосон 2009 оны 250018 тоот актыг

хүчингүй болгосугай .

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.12.08 Дугаар 35 Улаанбаатар хот

“Цайрт минерал” ХХК-нд холбогдох

210983 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ж. Ганбат, Б.Ганбат, Б.Эрдэнэбаатар,

О.Тэнгис, С.Туул, О.Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 12 дугаар сарын 08-ны єдєр хийв.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын

татварын улсын байцаагч Г.Пүрэв-Очир, А.Баатархүү, Сүхбаатар аймгийн татварын

хэлтсийн улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлмаа, Д.Дамбасүрэн нарын “Цайрт минерал” ХХК-

ийн 2007-2008 оны албан татварын ногдуулалт, тєлєлтийн байдлыг шалгаж, 2009 оны 10

дугаар сарын 07-ны өдрийн 210983 тоот актаар 65,524.4 мянган төгрөгийн нөхөн татвар,

1,351,184.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 703,444.2 мянган төгрөгийн хүү, 3,993.9 мянган

төгрөгийн торгууль, 1,853.0 мянган төгрөгийн алданги нийт 2,125,99.5 мянган төгрөгийн

төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, тус компаниас ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд

ирүүлсэн гомдлыг магадлагч-татварын улсын байцаагч Н.Ганбаатар, шалгасан байцаагч

Page 108: 2009 Oni Togtool

Г.Пүрэв-Очир, А.Баатархүү, “Цайрт минерал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Г.Оюунтуяа, өмгөөлөгч О.Алтангэрэл нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: Тус ХХК-ийн захирал Жан Ши Ли тус Татварын маргаан таслах зөвлөлд ирүүлсэн:

Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт

шалгалтын хэлтсийн улсын байцаагч Г.Пүрэв-Очир, А.Баатархүү, Сүхбаатар аймгийн

татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлмаа, Д.Дамбасүрэн нар “Цайрт минерал”

хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2007-2008 онуудын албан татварын ногдуулалт,

төлөлтийн байдалд татварын шалгалт хийж 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210983

тоот актаар 65,524.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,351,184.0 төгрөгийн нөхөн төлбөр,

703,444.2 мянган төгрөгийн хүү, 3,993.9 мянган төгрөгийн торгууль, 1,853.0 мянган

төгрөгийн алданги, нийт 2,125,99.5 мянган төгрөгийн төлбөр тавьсан бөгөөд энэхүү актаар

тавьсан төлбөрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул

холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзэж, хүчингүй болгохыг хүсч байна. Үүнд:

Нэг. 210983 тоот актын хоѐр дахь хэсэгт татварын шалгалтаар илэрсэн зөрчлийн

талаар дүгнэлт хийсэн. Энэхүү зөрчлийн талаарх дүгнэлтийнхээ 2-т Монгол Улсын сангийн

сайд, Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 119/89 дүгээр

тушаалаар баталсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг

жишиж үнэлэх аргачлал”-ыг зөрчсөн хэмээн дүгнээд тогтоох хэсгийнхээ 3-т “28,725,806.5

мянган төгрөгийн зөрчилд 1,351,184.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 675,592.0 мянган

төгрөгийн хүү ногдуулах”-аар тогтоосон. Гэтэл энэхүү аргачлал гэгч нь хуулийн хүчин

төгөлдөр бус, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй акт болох тухай Хууль Зүй

Дотоод Хэргийн Яам албан ѐсны тайлбараа гаргаж 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн

07/595 дугаарт албан бичгээрээ Үндэсний Татварын Ерөнхий газарт мэдэгдэж байсан байна.

Хоѐр. “Цайрт минерал” компани нь 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Монгол

Улсын Засгийн Газартай байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах

тухай гэрээнд тусгагдсанаар “Ашигт малтмалын тухай хууль”-д заасны дагуу нөөц

ашигласны төлбөрийг төлж ирсэн байтал энэхүү байдалд дээр дурьдагдсан журмыг

баримтлан өнгөцхөн дүгнэлт хийсэн нь ийнхүү тус компанийг хууль зөрчсөн мэтээр

харагдуулахад хүрсэн байна.

Манай компанийн хувьд улсын байцаагчийн актад дурьдагдсан зөрчлүүдийн дийлэнх

хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нийт 8 зөрчлийн талаар дурьдагдаж, акт

тавигдсанаас 7-г нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд татварын улсын байцаагчийн акт нь

захиргааны акт болохынхоо хувьд хууль, нийтээр тогтоосон журамд нийцсэн байх ѐстой

бөгөөд харин энэ тохиолдлын хувьд нөөц ашигласны төлбөртэй холбоотой тавигдсан

төлбөр нь хүчин төгөлдөр бус аргачлал дээр үндэслэсэн болохыг анхаарч актын тогтоох

хэсгийн 3 дахь заалтыг хүчингүйд тооцож, 1,351,184.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр,

675,592.0 мянган төгрөгийн хүүнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Мєн тус ХХК- аас 2009 оны 11 сарын 18-ны єдєр Маргаан таслах зєвлєлд ирїїлсэн

нэмэлт тайлбартаа: “2009 оны 10 дугаар сарын ..-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөлд

гаргасан гомдолдоо дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Үүнд: Татварын улсын

байцаагчийн 210983 тоот актын Тогтоох хэсгийн 3-т Монгол Улсын Татварын ерөнхий

хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталж, 1,351,184.0 мянган төгрөгийн нөхөн

төлбөр, 675,592.0 мянган төгрөгийн хүү ногдуулсан байна. Гэтэл Татварын Ерөнхий хууль

/1992 он/-ийн 13 дугаар зүйлд татварын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага

хүлээлгэхээргүй бол татвар төлөгчид хүү, торгууль ногдуулахаар заасан байна. Эндээс

үзэхэд “Цайрт минерал” ХХК нь татварын хууль тогтоомж зөрчсөн үү? гэдэг асуултад

хамгийн түрүүнд хариулт өгөх хэрэгтэй.

“Цайрт минерал“ ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан

журмын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнан, улсын төсөвт

төлдөг. 2008 оны 1 дүгээр улирлаас эхлэн Татварын алба нь Сангийн сайд, Үйлдвэр

худалдааны сайдын 2007 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 119/89 дүгээр тушаалаар баталсан

“Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг жишиж үнэлэх аргачлал”-

Page 109: 2009 Oni Togtool

ыг баримталж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэн тооцох болсон.

Энэ асуудал өөрөө маргаантай байгаа бөгөөд шүүхээр хэлэлцэгдэж эцсийн шатны шийдвэр

гараагүй байна.

Шүүхээс хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байхад

“Цайрт минерал” ХХК-ийг хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцож, 675,592.0

мянган төгрөгийн хүү торгууль ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай

хуульд заасны дагуу тооцдог. Ашигт малтмалын тухай хууль нь өөрөө татварын хууль

тогтоомжид хамаардаггүй.

Татварын улсын байцаагчийн 210983 тоот актын “Татварын шалгалтаар илэрсэн

зөрчлийн талаар” гэсэн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад “ 2007 онд 28,725,806.5 мянган

төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу

тооцож ногдуулсан нь ... Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 5 дугаар

сарын 7-ны өдрийн 119/89 дүгээр тушаалаар баталсан “Уул уурхайн экспортын

бүтээгдэхүүний борлуулатын үнэлгээг жишиж үнэлэх аргачлал”-ын “б”, “д”-д заасныг”

зөрчсөн болохыг тодорхойлсон байна.

Энэхүү Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 5 дугаар сарын 7-ны

өдрийн 119/89 дүгээр тушаалаар батлагдсан аргачлал нь Хууль зүй, Дотоод хэргийн яамны

нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд ашигт малтмалын нөөц ашигласны

төлбөрийг ногдуулах талаар аргачлал, журам гаргах эрхийг хуулиар тусгайлан аль нэг

субъектэд үүрэг болгоогүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол

Улсын сайд, аймаг, нийслэлийн засаг дарга, засгийн газрын агентлагийн даргын нийтээр

дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”-ын 1.3 дахь хэсэгт

“Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нь

зөвхөн хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон нөхцөлд нийтээр дагаж мөрдүүлэх

шийдвэр гаргана”, мөн журмын 1.4 дэх хэсэгт “Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр нь улсын

нэгдсэн бүртгэлд бүртгэсэн тухай өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл/сонин/-ээр

нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан байна.

Дээр дурьдсанаас дүгнэхэд Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 5

дугаар сарын 7-ны өдрийн 119/89 дүгээр тушаалаар батлагдсан аргачлал нь хууль зөрчиж

гарсан, нийтээр дагаж мөрдөх хүчин төгөлдөр бус эрх зүйн хэм хэмжээний акт юм.

Иймд татварын улсын байцаагч нь хууль бус эрх зүйн хэмжээний актыг баримталж,

түүнийг зөрчсөн хэмээн үзэж, “Цайрт минерал” ХХК-д 1,351,184.0 мянган төгрөгийн нөхөн

төлбөр, 675,592.0 мянган төгрөгийн хүү ногдуулсан нь өөрөө хууль бус юм.

“Цайрт минерал” ХХК нь 1998 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 15 жилийн

хугацаагаар Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Энэхүү

гэрээний эхэнд “...үйл ажиллагаа явуулах орчныг урт хугацаанд тогтвортой байлгах

баталгаа болгож энэхүү гэрээг байгуулав” гэж, Нэгдүгээр зүйл-Гэрээгээр зохицуулах зүйл-д

“...төслийг хэрэгжүүлэх хугацаанд татварын тогтвортой нөхцлийг хангаж, үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд чөлөөтэй борлуулах...” харицлааг зохицуулна гэж,

Тавдугаар зүйл-Сайдын үүрэгт “...үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах талаар

энэ гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах явдлыг хариуцна” гэж тус тус заажээ.

Тогтвортой байдлын гэрээний эдгээр заалтууд одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж

байна.

Тогтвортой байдлын гэрээ байгуулах үед Засгийн газрын 88-р тогтоол, Сангийн

сайд, Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 119/89 дүгээр

тушаал гараагүй байсныг дурдах нь зүйтэй. Тогтвортой байдлын гэрээ байгуулах үед

“Цайрт минерал” ХХК-ийн одоо ашигт малтмалын нөөц ашигласны борлуулалтын үнэлгээг

тооцоход баримталж байгаа цайрын баяжмалын үнийг тооцох олон улсын худалдаанд

хүлээн зөвшөөрөгдсөн томъѐо, аргачлалыг манайхаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК ч

мөрдөж байсан.

Page 110: 2009 Oni Togtool

Тиймээс бид тогтвортой байдлын гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан цайрын

баяжмалын үнийг тооцох олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн томьѐо, аргачлалыг

борлуулалтын үнэлгээг тооцохдоо тууштай мөрдөх эрхтэй гэж үзэж байна.

Татварын маргаан таслах зөвлөлд татварын улсын байцаагчийн 210983 тоот актаар

“Цайрт минерал” ХХК-д ногдуулсан 1,351,184.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 675,592.0

мянган төгрөгийн хүү хүчингүй болгуулах” гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Тус компани нь їйлдвэрлэсэн цайрын баяжмалаа єєрийн хєрєнгє оруулагч БНХАУ-

ын “Хятадын єнгєт тємєрлєг, гадаад барилга, зураг тєслийн” компанид /ZN/01/2008/ тоот

гэрээгээр, мєн улсын Эрээн хотын “China Nonfrerrous metal” компанид /ZN/02/200/ тоот

гэрээ, мєн улсын “Amanda Trade” компанид /ZN/03/2008/ тоот гэрээ, Хонконг улсын

“Worldchamp International” компанид /ZN/06/2008/ тоот гэрээгээр тус тус нийлїїлсэн бєгєєд

бїтээгдэхїїний їнийг гэрээний заалтын дагуу Лондонгийн металлын биржийн зарлагдсан

сарын дундаж їнїїдийн жигнэсэн дундаж їнээр, цайрын агуулга, хайлуулалтын зардал,

торгуулийн хэмжээнээс хамаарсан олон улсад мөрдөгддөг гэх аргачлалаар тооцож нягтлан

бодох бїртгэл, татварын тайланд тусгаж албан татвар, ашигт малтмалын нєєц ашигласны

тєлбєрєє тєлдєг байна.

Татварын улсын байцаагчид актын Тэмдэглэх хэсгийн 2 дугаарт Сангийн сайд,

Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 119/89 дүгээр тушаалаар

батлагдсан аргачлалын “б”-д “/цэвэр зэс, цайр, цагаан тугалга, хар тугалганы хувьд тухайн

сард Лондонгийн металлын бирж дээр зарласан дундаж үнэ/ аргачлалын “д”-д /цайрын

баяжмалын хувьд, ачуулсан тухайн сард Лондонгийн металлын бирж дээр зарласан цэвэр

цайрын дундаж үнийг баяжмал дахь цэвэр цайрын агуулгын хувиар үржүүлж/ -ын дагуу

албан татвар ногдох орлогыг тодорхойлно гэж тэмдэглээд Актын ТОГТООХ хэсгийн 3

дугаарт Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтаар 1,351,184.0

мянган төгрөгийн нөхөн төлбөр, 675,592.0 мянган төгрөгийн хүү ногдуулж хариуцлага

хүлээлгэсэн байна.

Гэвч Сангийн сайд, Їйлдвэр худалдааны сайдын 2007 оны “Аргачлал батлах тухай”

119/89 дїгээр тушаал нь Хууль зїй дотоод хэргийн яамны нийтээр дагаж мєрдїїлэх

шийдвэрийн улсын нэгдсэн бїртгэлийн санд бїртгэгдээгїй тул улсын хэмжээнд нийтээр

дагаж мєрдєхгїй эрхийн акт байгааг Хууль зүй дотоод хэргийн яамны 2009 оны 40/09 тоот

албан бичиг нотолж байна. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “хуулиар ногдуулсан

албан татвар төлөх” гэсний дагуу татварын төлбөрийг зөвхөн хуулиар ногдуулах бөгөөд

хууль зүйн хүчин төгөлдөр эрх зүйн актаар бүртгэгдээгүй аргачлалыг үндэслэж акт

тогтоосон нь илт хууль бус, хууль зүйн хүчин чадалгүй акт байна.

2. 210983 тоот актыг Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож, татварын ногдлыг Ашигт малтмалын

тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.7 дахь хэсгүүд, Засгийн газрын 2007 оны 88

дугаар тогтоолыг үндэслэж тогтоох нь зүйтэй гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дэх хэсэг, Захирааны хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 1.Татварын улсын байцаагчдын шалгаж тогтоосон 2009 оны 210983 тоот актыг

өөрчилж акт үйлдэхийг Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга Я.Аюушжавт

даалгасугай.

Page 111: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.12.08 Дугаар 36 Улаанбаатар хот

“Багануур зїїн ємнєд бїсийн цахилгаан тїгээх сїлжээ” ХК-нд

холбогдох 210987 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ж. Ганбат, Б.Ганбат, Б.Эрдэнэбаатар,

О.Тэнгис, С.Туул, О.Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 12 дугаар сарын 08-ны єдєр хийв.

УТОХГ-ын татварын улсын байцаагч С.Энхбат, Р.Даваа, Л.Батцэцэг нар “Багануур

зїїн ємнєд бїсийн цахилгаан тїгээх сїлжээ” ХК-ийн 2005-2008 оны албан татварын

ногдуулалт тєлєлтийн байдлыг шалгаж 2009 оны 10 дугаар сарын 14-ний єдєр 210987 тоот

актаар 25,240.6 мянган тєгрєгийн нєхєн татвар, 28,271.9 мянган тєгрєгийн хїї, 2,016.0 мянган

тєгрєгийн торгууль, 967.2 мянган тєгрєгийн алданги, бїгд 56,495.7 мянган тєгрєгийн тєлбєр

ногдуулсныг эс зєвшєєрч, тус Маргаан таслах зєвлєлд ирїїлсэн гомдлыг магадлагч татварын

улсын байцаагч Н.Ганбаатар, шалгасан байцаагч С.Энхбат, Р.Даваа, Л.Батцэцэг, “Багануур

зїїн ємнєд бїсийн цахилгаан тїгээх сїлжээ” ХК-ийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга

н.Буджав, хуулийн зөвлөх Б.Шинэтуяа нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Page 112: 2009 Oni Togtool

Тус ХК-ийн гїйцэтгэх захирал Н.Тавинбэх тус Татварын маргаан таслах зөвлөлд

ирүүлсэн:

“Тус компани нь 4,463.0 сая тєгрєгийн дїрмийн сантай, 100.0 хувь тєрийн ємчийн

оролцоотой, Улаанбаатар хотын нэг дїїрэг, 4 аймгийн тєв /Дундговь, Дорноговь, Хэнтий,

Говьсїмбэр/, 6 аймгийн 52 сумын нутаг дэвсгэрт байрлах 32.0 мянга орчим хэрэглэгчийг

цахилгаан эрчим хїчээр зохицуулалттай хангах, тїгээх їйл ажиллагааг эрхэлдэг.

Тус компани нь жилд дунджаар 200 сая кв цаг цахилгаан эрчим хїч худалдан авч

185.0 сая кв цаг буюу 11,008.0 сая тєгрєгийн цахилгаан эрчим хїчний борлуулалт хийдэг.

Манай компанийн 2005-2008 оны аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн єртгийн

албан татварын ногдуулалт, тєлєлтийн байдалд УТОХГ-ын ХШХ-ийн татварын улсын

байцаагч С.Энхбат, Р.Даваа, Л.Батцэцэг нар 2009 оны 9 сард ээлжит санхїїгийн шалгалт

хийсэн. 2005-2008 оны аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн єртгийн албан татварыг

компанийн санхїїгийн хїндрэлтэй нєхцєл байдлаас шалтгаалан хууль, тогтоомжид заасан

хугацааг хожимдуулж тєлж байсан боловч тухайн улирал жилдээ багтаан бїрэн барагдуулж

байсан.

Санхїї эдийн засгийн хямралтай байгаа єнєє їед улсын байцаагчийн актанд заасан хїї,

торгууль, алдангийг тус компани тєлсєн тохиолдолд 2009 оны їлдсэн саруудад улсын болон

орон нутгийн тєсєвт тєвлєрїїлэх татварыг тєлєх боломжгїй нєхцєл байдал їїсэх болно.

Иймд татварын улсын байцаагчийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний єдрийн 210987

тоот татварын шалгалтаар илэрсэн зєрчилд ногдуулсан 56,495.7 мянган тєгрєгийн тєлбєрєєс

28,271.9 мянган тєгрєгийн хїї, 2,016.0 мянган тєгрєгийн торгууль, 967.2 мянган тєгрєгийн

алданги, нийт 31,255.1 мянган тєгрєгийн тєлбєрийг хїлээн зєвшєєрєх боломжгїй тул

“Татварын єршєєл їзїїлэх тухай” хуулийн дагуу хїчингїй болгож єгнє її” гэсэн гомдлыг:

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус ХК 2005 онд 28,846, 2006 онд 45,116.1 мянган тєгрєгийн хоол, унаа, тїлшний

їнийн хєнгєлєлт, тэтгэвэр тэтгэмжийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар

ногдуулах орлогыг бууруулсан, 2007 онд 27,009.7 мянган тєгрєгийн найдваргїй авлагын

зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан зєрчилд ногдуулсан 18,520.6 мянган

тєгрєгийн нєхєн татварыг тєлєхийг зєвшєєрч, тїїнд ногдуулсан 9,260.3 мянган тєгрєгийн хїїг

Татварын Єршєєлийн хуульд хамруулах, 2008 онд ажиллагсадын орон сууцны асуудал

шийдвэрлэсэн 67,200.0 мянган тєгрєгєєр татвар ногдуулах орлогыг бууруулсан зєрчилд

ногдуулсан 6,720.0 мянган тєгрєгийн нєхєн татварыг тєлєхийг зєвшєєрч, 2,016.0 мянган

тєгрєгийн торгууль, 967.2 мянган тєгрєгийн хїїг єршєєл хуульд хамруулах, 2007 онд

нэмэгдсэн єртгийн албан татварыг хугацаанд нь тєлєєгїй /7-25 хоног/ 168,187.5 мянган

тєгрєгийн зєрчилд ногдуулсан 19,011.6 мянган тєгрєгийн хїїг зєвшєєрєхгїй татварын єршєєл

хуульд хамруулахыг хїсчээ.Татварын улсын байцаагчдын шалгалтаар илрїїлсэн зєрчилд

ТЕХ-ийн 13.1.3, 74.1, 74.3, ТЕХ-ийн 13.1.4 дэх заалтаар хариуцлага нь ногдуулсан нь хуульд

нийцэж байна.

Ногдуулсан нэмэгдсэн єртгийн албан татварыг сар бїр тєлж байсан боловч эхний 4

сарын ногдсон татварыг хугацаанаас нь 7-33 хоног хожимдуулжээ.

Татварын Єршєєл їзїїлэх тухай хуулийн 3 дугаар зїйлийн 3.1-д “2007 оны 12 дугаар

сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан

гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил

гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж заасан нь татварын шалгалтаар илэрсэн зєрчилд

тєлбєр ногдуулахтай холбоогїй. Мөн хуулийн 6 дугаар зїйлийн 6.1.1-д 2006 оны 12 дугаар

сарын 31-ний байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан єрийг

тодорхой хувиар чєлєєлж байгаа бєгєєд Татварын Ерєнхий хуулийн 13 дугаар зїйлийн 1.4

дэх хэсгийг чєлєєлсєн, энэ зїйлээр хариуцлага хїлээлгэхгїй байх заалт тус хуулинд

тусгагдаагїй гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Page 113: 2009 Oni Togtool

УТОХГ-ын татварын улсын байцаагч С.Энхбат, Р.Даваа, Л.Батцэцэг нарын шалгаж

тогтоосон 2009 оны 10 дугаар сарын 14-ний єдрийн 210987 тоот актыг хэвээр батлан татвар

төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.12.08 Дугаар 37 Улаанбаатар хот

“Хонхондой фарм” ХХК-ийн холбогдох

223781 тоот актын тухай

. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ж. Ганбат, Б.Ганбат, Б.Эрдэнэбаатар,

С.Туул, О.Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны

12 дугаар сарын 08-ны єдєр хийв.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харьцагч “Хонхондой фарм” ХХК-ийн 2003-

2007 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 06 сарын 24-ний

өдрийн 223781 тоот актаар 5,048.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 2,524.3 мянган

төгрөгийн хүү, нийт 7,572.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, тус

компаниас ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд ирүүлсэн гомдлыг ТЕГ-ын магадлагч-

татварын улсын байцаагч М.Баярмаа, НТГ-ын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын

байцаагч Б.Энхзаяа, Д.Алтанцэцэг нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: “Хонхондой фарм” ХХК-ийн захирал Б.Цэвээнхүү тус Татварын маргаан таслах

зөвлөлд ирүүлсэн:

Миний бие “Хонхондой фарм” ХХК-ийн захирал Б.Цэвээнхүү нь Нийслэлийн

татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2009 оны 09 дүгээр сарын

09-ний өдрийн 35 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Page 114: 2009 Oni Togtool

Бид Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 5,048.5

мянган төгрөгийн нөхөн татвар, 2,524.3 мянган төгрөгийн хүү, нийт 7,572.8 мянган

төгрөгийн төлбөр ногдуулсан 0223781 тоот актыг эс зөвшөөрч тодорхой үндэслэл бүхий

гомдол гаргасан.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл дээрхи

Тогтоолын Үндэслэх хэсэгтээ Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн

4.1 дэх хэсэгт заасны дагуу 2003-2004 онуудад ТЕХ-ийн 13.1.3-т заасан үндэслэлийн дагуу

2,524.3 мянган төгрөгийн хүү төлүүлэхээр хариуцлага ногдуулсан нь үндэсгүй байна хэмээн

төлбөрийг төлөхөөс чөлөөлсөн атлаа 5,048.5 мянган төгрөгийн албан татварыг татварын

өршөөлийн хуульд хамаарахгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Учир нь бид актанд тавигдсан татвар ногдуулалттай холбоотойгоор маргах ямар нэг

зүйл байхгүй, харин уг актанд тавигдсан төлбөр нь эрх зүйн харилцааны хувьд Татварын

өршөөлийн хуулинд заасан хугацаанд хамрагдаж байсан, хэрэв Чингэлтэй дүүргийн

татварын хэлтэс тус компанийн баримт бичгүүдийг хууль бусаар олон жил, сараар

саатуулаагүй бол бид хуулийн дагуу татвараа төлж, өршөөлд хамрагдах боломжтой байна

гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

Гэтэл ямар нэгэн тодорхой хуулийн үндэслэл дурьдалгүйгээр Чингэлтэй дүүргийн

татварын хэлтэс, тэдний албан хаагчид болох татварын байцаагчдын хууль бус үйлдлийг

хаацайлсан шийдвэр буюу “актаар тогтоосон төлбөрөөс чөлөөлөгдөх хуулийн үндэслэлгүй

хэмээн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд нийслэлийн татварын газрын дэргэдэх

татварын маргаан таслах зөвлөлийн 2009.09.09-ний өдрийн 35 тоот шийдвэрийг дахин хянан

үзэж хүчингүй болгож өнгө үү гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Татвар төлөгч “Хонхондой фарм” ХХК нь актанд тавигдсан татвар ногдуулалттай

холбоотойгоор маргаагүй, харин уг актаар тогтоосон төлбөр нь Татварын өршөөлийн

хуулинд заасан хугацаанд хамрагдаж байсан. /2003-2007 он/ Нийслэлийн татварын газрын

дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл уг асуудлыг 2009 оны 9 дүгээр сарын 9-ний

өдрийн хурлаараа авч хэлэлцээд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1.4 “энэ

хуулийн 3 дугаар зүйлд заасан / 2007 оны 12 дугаар сарын 31-ний 24 цагаас өмнөх /

хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас

чөлөөлөх” гэсэн заалтыг үндэслэн 2,524.3 мянган төгрөгийн хүүг чөлөөлсөн байна. Харин

5,048.5 мянган төгрөгийн нөхөн татвар нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрхи

заалтад заасан өршөөл үзүүлэх хүрээнд хамаарахгүй тул акт үндэслэлтэй тогтоогдсон гэж

үзжээ.

2009 оны 06 сарын 24-ний өдрийн 0223781 тоот актаар үйлдэгдсэн татварын төлбөр

нь “Татварын өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3-д заасан

“2006 оны 12 дугаар 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны

баталгаажуулсан албан татварын өр…” гэдэгт хамрагдахгүй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: НТГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Энхзаяа,

Д.Алтанцэцэг нарын шалгаж тогтоосон 2009 оны 06 сарын 24-ний өдрийн 223781 тоот

актыг хэвээр баталж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах

зөвлөлийн 2009.09.09-ний өдрийн 35 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

Page 115: 2009 Oni Togtool

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.12.08 Дугаар 38 Улаанбаатар хот

“Шилмэл шилтгээн” ХХК-ийн холбогдох

260395 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ж. Ганбат, Б.Ганбат, Б.Эрдэнэбаатар,

С.Туул, О.Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны

12 дугаар сарын 08-ны єдєр хийв.

Баянгол дїїргийн татварын хэлтэстэй харьцагч “Шилмэл шилтгээн” ХХК-ийн 2008

оны албан татвар ногдуулалт, тєлєлтийн байдлыг шалгаад 2009 оны 06 сарын 29-ны єдєр

260395 тоот актаар 144,192.7 мянган тєгрєгийн зєрчилд 86,380.3 мянган тєгрєгийн тєлбєр

ногдуулсныг эс зєвшєєрч, тус компаниас ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд ирүүлсэн

гомдлыг Татварын ерөнхий газрын магадлагч-татварын улсын байцаагч М.Баярмаа,

шалгасан байцаагч Ц.Нарантуяа, А.Дожил нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: “Шилмэл шилтгээн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга буюу дэд захирал Цэн Сї Пин

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зєвлєлд ирїїлсэн:

Манай байгууллага нь Банзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороололд 180

айлын орон сууцыг барьж дуусган 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын комисст

хүлээлгэн өгсөн.

Тус компанийн нягтлан бодогч Ш.Наранцэцэг миний бие нь 2007 оны жилийн

эцсийн тайланг гаргахдаа нягтлан бодох бүртгэлийн болон татварын хуулийн дагуу үе

шатны санхүүжилтийн гүйцэтгэлээр гаргаж нэмэгдсэн өртгийн албан татварт 144,193.3

Page 116: 2009 Oni Togtool

мянган төгрөгийн өр үүссэн юм. 2007 оны эцэст уг барилга бүрэн баригдаж дуусаагүй

байсан.

Тухайн үед манайх санхүүгийн боломж муу байсан учраас уг өрийг бололцооныхоо

хирээр төлж байсан , огт төлөхгүй байсан сар байгаагүй ба эхний хагас жилд төлж дууссан

юм.

Танай байгууллагын шалгалтаар ирсэн 2 байцаагчийн тавьсан торгуулийг бид

ойлгож байгаа боловч өнөөдрийн Монгол оронд дэлхий нийтээр нүүрлэж байгаа эдийн

засгийн хямралаас болж байрны борлуулалт байхгүй, захиалгаар бариулж буй худалдан

авагчид маань ч графикийн дагуу үлдэгдэл өрөө төлж чадахгүй хүнд хэцүү байгааг

харгалзан үзэж энэхүү торгуулиас хөнгөлөх юм уу, чөлөөлж өгч бидний ажилд гүн

туслалцаа үзүүлнэ үү?

Манай байгууллага уг нь танай татварын хэлтэст хэдийгээр хугацаа хожимдуулсан

боловч ААНОАТ, НӨАТ, ХХОАТ зэрэг нийтдээ 2008 оны ногдолоор 216.0 сая төгрөгийг

чадан ядан сэтгэл зүрх гарган төлсөөр ирж улсын төсөвт хувь нэмэр болсон гэж үзэж байна.

Бид тухайн үед татвараа төлж чадахгүй байгаа талаар өөрийн хариуцсан байцаагч

Мөнхтуяа болон Баянгол дүүргийн татварын дарга нарт хандан тайлбар өгч, тохиролцсоны

дагуу хуваарь гарган өрөө төлж дууссан юм.

Одоогийн байдлаар худалдан авагч нар банкны байгууллагууд орон сууцны зээл

олгохгүй байгаа болохоор байраа буцаах, төлсөн төлбөрөө буцаан авч байгаа тул бид

алдангийг төлөхөд бэрхшээлтэй байгаа учир асуудлыг маргаан таслах зөвлөлийн хурлаар

шийдвэрлүүлье гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Баянгол дїїргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Нарантуяа,

А.Дожил нарын “Шилмэл шилтгээн” ХХК-ийн 2008 оны албан татвар ногдуулалт,

тєлєлтийн байдлыг шалгаад 2009 оны 06 сарын 29-ны єдєр 260395 тоот актаар 144,192.7

мянган тєгрєгийн зєрчилд 86,380.3 мянган тєгрєгийн тєлбєр ногдуулсныг эс зєвшєєрсєн

байна.

“Шилмэл шилтгээн” ХХК нь 2007 оны жилийн эцсээр 144,192.7 мянган тєгрєгийн

нэмэгдсэн єртгийн албан татварын єртэй гарсан нь татвар, санхїїгийн тайлангаар нотлогдож

байна. Татвар тєлєгч 2008 оны 01 дїгээр сарын 25 –нд Баянгол дїїргийн татварын хэлтсийн

татварын улсын байцаагч н.Мєнхтуяа-тай дээрх 144,192.7 мянган тєгрєгийн єрнєєс 2008

оны 2 сард 30,000.0 мянган тєгрєг тєлєхєєр, 3 -12 сард сар бїр 5000.0 мянган тєгрєг

тєлєхєєр, нийт 80,000.0 мянган тєгрєг тєлєхєєр график гарган ажиллаж 2008 оны 07 сард\

Тєсєвт тєлсєн 65,000.0 мянган тєгрєг, илїї тєлєлтєд суутгагдсан 79,192.7 мянган тєгрєг\

бїрэн тєлж барагдуулсан байна.

Ингэж татвар тєлєх хугацааг сунган хуваарь гарган тєлїїлэх нь ТЕХ-ийн 20 дугаар

зїйлийн 20.3-т “Татвар тєлєх хугацааг сунгасан тохиолдолд хугацаа сунгасныг їл харгалзан

хуульд заасан хугацаа хэтэрсэний хїї ногдуулна” гэж заасны дагуу хїї тооцохыг зогсоох

їндэслэл болохгїй тул татварын улсын байцаагч 2008 оны 01 дугаар сарын 10-аас 2008 оны

06 дугаар сарын 29 хїртэлх хугацаанд 170 хоног хугацаа хожимдуулан тєсєвт тєлсєн гэж

тооцоолон Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зїйлийн 16.1-д

“Албан татвар тєлєгч нь бараа, ажил їйлчилгээнд ногдох нэмэгдсэн єртгийн албан татварыг

дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор тєрийн сангийн нэгдсэн дансанд шилжїїлж,

батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана. 16.1.1 Тухайн

сард борлуулсан бараа, гїйцэтгэсэн ажил, їзїїлсэн їйлчилгээнд ногдох албан татварыг албан

татвар тєлєгч єєрєє тєсєвт тєлєх”; гэсэн заалтыг їндэслэн 86,380.3 мянган тєгрєгийн хїї

ногдуулсан нь хуульзїйн їндэстэй байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

Page 117: 2009 Oni Togtool

Баянгол дїїргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Нарантуяа,

А.Дожил нарын шалгаж тогтоосон 2009 оны 06 сарын 29-ны єдрийн 260395 тоот актыг

хэвээр баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.12.08 Дугаар 39 Улаанбаатар хот

“Монголтамхи интернэшнл” ХХК- ийн холбогдох

210981 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ж. Ганбат, Б.Ганбат, Б.Эрдэнэбаатар,

О.Тэнгис, С.Туул, О.Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын

бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны 12 дугаар сарын 08-ны єдєр хийв.

УТОХГ-ын татварын улсын байцаагч С.Энхбат, Л.Батцэцэг нар “Монголтамхи

интернэшнл” ХХК-ийн 2006-2008 оны албан татварын ногдуулалт, тєлєлтийн байдлыг

шалгаж 2009 оны 9 дїгээр сарын 18-ний єдрийн 210981 тоот актаар 5,061.1 мянган тєгрєгийн

нєхєн татвар, 127,909.3 мянган тєгрєгийн хїї, 1,761.4 мянган тєгрєгийн торгууль, бїгд

134,731.9 мянган тєгрєгийн тєлбєр тєлїїлэхээр шийдвэрлэснийг тус компанийн захирал

О.Сод-Эрдэнэ эс зєвшєєрч, ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зєвлєлд ирїїлсэн

гомдлыг магадлагч-татварын улсын байцаагч Н.Ганбаатар, шалгасан байцаагч С.Энхбат,

Л.Батцэцэг, “Монголтамхи интернэшнл” ХХК –ийн нягтлан бодогч Ж.Одончимэг нарыг

байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: “Монголтамхи интернэшнл” ХХК-ийн захирал Б.Цэвээнхүү тус Татварын маргаан

таслах зөвлөлд ирүүлсэн:

“Тус компанийн 2006-2008 оны санхїїгийн баримтанд ТЕГ-ын ХШХ-ээс графикт

шалгалт хийж шалгалтын дїнгийн талаар ТУБ-ийн 210981 тоот акт гаргасан байна. Уг

актаар 2006 онд сугалааны хонжворт олгосон 3,846.0 мянган тєгрєгт 1,538.4 мянган

тєгєрєгийн нєхєн татвар, 2006, 2007 онд улсын тєсєвт тєлсєн онцгой албан татварын хугацаа

Page 118: 2009 Oni Togtool

хожимдуулан тєлсєн хоногт 127,909.3 мянган тєгрєгийн хїї, 2007 онд їндсэн хєрєнгє

худалдсаны орлогод нєхєн ногдуулсан НЄАТ 3,522.8 мянган тєгрєг, хїї 10.5 мянган тєгрєг,

торгууль 1,761.4 мянган тєгрєг, нийт 134,731.9 мянган тєгрєгийн тєлбєр оногдуулжээ. Дээр

дурьдагдсан зєрчлїїдийг бид татварын шалгалтаар илэрсэн зєрчил биш, нєхєн тєлбєр

торгууль ногдуулах, тєлєх татварын болон хууль зїйн їндэслэл байхгїй гэж їзэн

шийдвэрлїїлэхээр маргаан таслах зєвлєлд хандаж байна.

Татварын улсын байцаагчийн 210981 тоот акт болон компанийн актаас татгалзсан

їндэслэлийг хавсаргав.

1.ОАТатварын тухайд: Улсын төсөвт төлөхөөр мэдүүлсэн онцгой албан татварыг

хугацаа хэтрүүлсэн гол шалтгаан нь:

-Манай компаний тамхины үйлдвэр 2005 оны 1 сарын 8-нд нээлтээ хийснээр, 2005

онд тамхины үйлдвэрлэлт, зээлийн борлуулалт эрчимтэй явагдаж шинээр гарсан тамхины

борлуулалт муу орлого орж ирэх нь удаан, 2005, 2006 онд борлуулалтанд ногдох татварыг

аккруэль сууриар тооцдог байсан, 2006 онд бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлсэн тамхины

үндсэн түүхий эд болох дүнсний чанар муудсан нь угийн муу байсан борлуулалтанд

сөргөөр нөлөөлж, авдрыг нь 230,000 төгрөгөөр борлуулж байсан тамхины үнийг 100,000

төгрөг болгон бууруулсан, зээлээр тараагдсан их хэмжээний тамхийг буцаан татаж устгасан

зэрэг нь нэгэнт тайлангаар мэдүүлсэн борлуулалтын орлогод оногдох татварыг төлөхөд

шууд нөлөөлсөн.

-Татварын шалгалтаар ногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа

үндэслэлүүд:

-Бид татварын тайланг хуулийн хугацаанд гарган тушааж татварын өрийн үлдэгдэл,

ногдлоо тов тодорхой сар болгон мэдүүлж байсан. Татварын албанаас мэдэгдэх хуудас

ирүүлж татвараа төлөхийг мэдэгдэж байсан /хуулбараас хавсаргав/ нь татвар төлөгчдөд

оногдуулах шат дараалсан арга хэмжээний нэг бөгөөд энэ нь татвар төлөгчдийн үйл

ажиллагааны орчил, нөхцөл бодит байдлыг мэдэрдэг, “Татварын бодлогоор татвар

төлөгчиддөө дарамт бус дэмжлэг үзүүлнэ” гэсэн Татварын албаны гол зарчмыг амьдралд

зөв хэрэгжүүлсэн ТУБайцаагчийн авсан арга хэмжээний нэг мөн. Тухайн үед авах ѐстой

арга хэмжээг ТУБ авсан байтал хяналт шалгалтын байцаагч нар торгууль төлбөр тавьж

байгаа нь татвараа төлсөн биднийг буруутгаад байгаа юм уу, эсвэл тухайн үед мэдэгдэл

өгсөн байцаагчийг буруутгаад байгаа юм уу.

-Нөгөө талаас зайлшгүй ногдох ѐстой торгууль юм бол ТУБайцаагчаас тухайн үед

торгууль оногдуулсан бол, Монгол улс, Сангийн яамнаас нийт татвар төлөгч нарт хандан

гаргасан “ТЗХБНДХХХ”-н дагуу шийдвэрлүүлэх боломж бидэнд байсан.

-Хугацаандаа төлөөгүй онцгой албан татварт оногдуулж байгаа хоногийн торгууль

гэдэг нь өнөөдөр манай улсын давхар татвар төлөгч нарт хэтэрхий хүнд ачаа болно.

Хугацаа хэтрүүлэн онцгой болон бусад татвараа төлдөг байдал өнөөдөр ч байгаа бөгөөд

Татварын алба аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоо нөхцөл байдлаа ойлголцсоны

үндсэн дээр хамтран ажиллаж байгаа энэ цаг үед ХШБайцаагч нар асуудалд уян хатан

хандахгүй нөхцөл байдлыг өөрсдийн мэдлэг цаасан дээр байгаа хуулиар шийднэ гэвэл

нилээд олон том компанийн үйл ажиллагааг зогсоож, шүүхийн байгууллагад хүргэх ажил

хийж байгаа хэрэг болно.

-Бид ижил төрлийн татвар төлөгч өөр компанитай барьцах гэсэн хэрэг биш. Давхар

татвар төлөгч бүх компаниудад хамгийн их тохиолддог хүндрэлтэй асуудлын нэг бол

онцгой албан татварын ногдол, түүнийг хэрхэн хурдан төлөх вэ гэдэг л байдаг. Гэтэл энэ

хүндрэлийг хамгийн сайн ойлгодог татварын албаны ТУБайцаагч онцгойн албан татварын

төлчихсөн төлбөрийн төлөгдөөгүй байх үеийнх нь хугацааг хоног тоолон хүү оноож

байгаад, үйл ажиллагаа нь зогсчихсон газарт их хэмжээний хүү оногдуулж бүрмөсөн унагах

гэж, алдаа дутагдал олох гэж үнэхээр их чармайж байгааг хараад төрийн зүгээс хамгийн их

биднийг дэмжиж ажиллах ѐстой хүмүүс социализмын үеийн ардын хянан шалгах хорооны

арга барилаар ажиллаж байгаад харамсаж байна

2.Худалдан борлуулсан гэх үндсэн хөрөнгийн тухайд: Манай компанийн хувь

нийлүүлэгч “Залуу Монгол” ХХКомпаниас түр авч хэрэглэж байсан хөрөнгүүдийг тухайн

үед өглөгөөр бүртгэснийг залруулан хасаж буцаасан. Үүнийг “ТЗХБНДХХХ”-н дагуу

Page 119: 2009 Oni Togtool

гаргаж тушаасан тайлангийн 10-р хавсралтад тодорхой тусгасныг байцаагч нар анзааралгүй

нөхөн татвар оногдуулсан байна.

3. Сугалааны хонжворт олгосон гэх мөнгөний тухайд:

Манай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээр бүтээгдэхүүнээ зах зээлд гарган,

хэрэглэгчдэд таниулах үүднээс зайлшгүй хийсэн сурталчилгаа, шагнал урамшуулал учраас

тайлан балансанд хуулийн дагуу тусгасан бөгөөд тухайн 2006 оны аж ахуйн нэгжийн

орлогын албан татварын тайланг татварын алба хянаж татвар ногдох орлогоос хасагдах

зардал биш гэж үзэн залруулах бичилт хийсэн байдаг. Манай компани хонжворт сугалаа

эсвэл бооцоот тоглоом явуулаагүй учраас, татварын хуулийн дагуу аж ахуйн нэгжийн

тайланд тусгасан учраас нөхөн татвар оногдуулах үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр манайх татварын улсын байцаагч нарын гаргасан акт,

төлбөр тооцоог хүлээн авахаас татгалзаж байна.

Манай компани 2004 оны 12 сард үүсэн байгуулагдаж 2005 онд улсын төсөвт

87,193.9 мянган төгрөгийн, 2006 онд 192,970.6 мянган төгрөгийн , 2007 онд 94,182.0 мянган

төгрөгийн, нийт 374,346.5 мянган төгрөгийн онцгой албан татвар төлсөн нь шинээр үйл

ажиллагаа эхлүүлсэн компанийн хувьд мөн төсвийн орлогод оруулсан татварын хувьд бага

тоо биш гэж бодож байна. 2005 онд бүтэн, 2006 онд алдаг оног ажиллаж, 2007 онд

үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Бид энэ оны 4-р улиралд багтаан үйл

ажиллагаагаа явуулахаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг эрчимтэй

хийж байна. Үйлдвэрлэл, борлуулалтаа явуулж эхэлвэл бидний төсөвт төлөх татварын

хэмжээ өсөхөөс хасагдахгүй. Бидний гаргасан үндэслэл тайлбаруудыг хүлээн авч

маргааныг шийдвэрлэж өгнө үү. Цаашид

Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд Татварын албатай нягт хамтын ажиллагаатай,

тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгж болохын төлөө ажиллах болно” гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Тус ХХК 2006 онд бїтээгдэхїїний урамшуулалд олгосон 3,846.0 мянган тєгрєгєєс

албан татвар суутган аваагїй зєрчилд ТЕХ-ийн 13 дугаар зїйлийн 1.5-дахь “хууль

тогтоомжид заасан бусад хариуцлага”, ТЕХ-ийн 24 дїгээр зїйлийн 2.5-ын “Аж ахуйн нэгж

байгууллага бусдад олгосон хєдєлмєрийн хєлс, шилжїїлсэн орлогод татвар ногдуулж

суутган авч тєсєвт тєлєєгїй бол тїїнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хєрєнгєєс нєхєн

тєлїїлэх” гэж заасныг їндэслэн хариуцлага хїлээлгэсэн нь їндэслэлтэй байна.

2.Татварын улсын байцаагчид тус ХХК-ыг 35,228.4 мянган тєгрєгийн їндсэн

хєрєнгийг худалдсаны орлогод нэмэгдсэн єртгийн албан татвар ногдуулж тєсєвт тєлєєгїй

гэж їзэн Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хуулийн 17.1.2 дэх “заалтаар нөхөн

төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль

ногдуулах”.17.2-ын “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн,

хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн

үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг

татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан

хариуцлагыг хүлээлгэнэ.” гэсэн заалтаар хариуцлага хїлээлгэсэн нь їндэслэлтэй байна.

Учир нь тус хєрєнгє компанийн данс бїртгэлд бїртгэлтэй байжээ. Татварын улсын

байцаагчид дээрх хєрєнгийг тус ХХК худалдан борлуулсан гэж їзэж байгаа бол аж ахуйн

нэгжийн орлогын албан татварын тооцоо хийх байсан байна.

Харин тус ХХК-ийн зїгээс дээрх худалдсан гэх їндсэн хєрєнгийг “їїсгэн байгуулагч

М.Сономпилийн “Залуу монгол” ХХК-аас тїр авч хэрэглэж байсан. Тухайн їед нягтлан

бодогч буруу бичилт хийж їндсэн хєрєнгєнд авсан. Энэ нь Залуу монголын санхїїгийн

тайланд бїртгэлтэй байдаг” гэсэн тайлбар хийж байсан боловч баримтаар нотолж чадаагүй

байна. Харин “Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын хуулийг хэрэгжїїлэх

хууль”-ийн дагуу тус їндсэн хєрєнгийг балансаас хасаж єгч нэмж мэдїїлсэн тайлангийн

хавсралт болгосон байна.

3.Тус ХХК 2006 онд 208,884.6 мянган тєгрєгийн онцгой албан татварын ногдолтой

тайлан гаргаснаас тайлангийн хугацаанд 192,970.7 мянган тєгрєг тєлж барагдуулжээ. Сарын

ногдсон татварыг зарим сард 1-94 хоног саатуулж байсан байна. 2007 онд 90,159.3 мянган

Page 120: 2009 Oni Togtool

тєгрєгийн онцгой албан татвар ногдсоноос тайлант хугацаанд 90,159.3 мянган тєгрєгийг

тєлж барагдуулсан байна. Зарим сард 6-142 хоногоор тєлбєр хугацаандаа тєлж байгаагїй

байна. Татварын улсын байцаагч Татварын ерєнхий хуулийн 13 дугаар зїйлийн 13.1.4-т

“татварыг хугацаанд нь тєлєєгїй бол тєлєгдєєгїй татварын дїнгээс бодож хоног тутам 0.5

хувийн хїї ногдуулах....” гэсэн заалтаар 127,898.8 мянган тєгрєгийн /2006 онд 39,324.7, 2007

онд 88,574.1/ хїї ногдуулсан нь татварын улсын байцаагчийн хувьд хуулийн їндэслэлтэй

байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

УТОХГ-ын татварын улсын байцаагч С.Энхбат, Л.Батцэцэг нарын шалгаж тогтоосон

2009 оны 9 дїгээр сарын 18-ний єдрийн 210981 тоот актыг хэвээр баталж, татвар төлөгчийн

гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ТАТВАРЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009.12.08 Дугаар 40 Улаанбаатар хот

“Нэмэгт хайрхан” ХХК- ийн холбогдох

250002 тоот актын тухай

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурлыг тус

зөвлөлийн дарга Б.Батжаргал, гишүүд Ж.Батбаяр, Ж. Ганбат, Б.Ганбат, Б.Эрдэнэбаатар,

С.Туул, О.Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны

12 дугаар сарын 08-ны єдєр хийв.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Сүрэнхорлоо,

Х.Батхишиг нарын “Нэмэгт хайрхан” ХХК-ийн 2003-2008 оны албан татвар ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 03 сарын 18-ны өдрийн 250002 тоот актаар

1,441,509.4 мянган төгрөгийн зөрчилд 241,914.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсны

115,030.9 мянган төгрөгийн төлбөрийг зөвшөөрч, 126,883.5 мянган төгрөгийн төлбөрийг эс

зөвшөөрч, тус компаниас ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зєвлєлд ирїїлсэн гомдлыг

магадлагч татварын улсын байцаагч М.Баярмаа, шалгасан байцаагч Ч.Сүрэнхорлоо,

Х.Батхишиг, “Нэмэгт хайрхан” ХХК-ийн итгэмжлэгдсэн тєлєєлєгч хуульч Г.Нарантуяа

нарыг байлцуулан авч хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: “Нэмэгт хайрхан” ХХК-ийн итгэмжлэгдсэн тєлєєлєгч “Линч энд Махони” ХХК-ийн

хуульч Даниэл Махони, Г.Нарантуяа нар НТГазрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд

ирүүлсэн:

Сүхбаатар дүүргийн татварын хэлсийн татварын байцаагчид тус компанийн 2003-

2008 оны санхүүгийн тайланд 2007.11.28 - 2008.03.06-ны өдрүүдэд татвар ногдуулалт,

төлөлтөд шалгалт хийж, татварын байцаагчийн 250002 тоот актаар 126,883.5 мянган

төгрөгийн тєлбєр ногдуулсаныг үл зөвшөөрч, Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн

17.1.6 болон 72- р зүйл, мөн Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуулийн 6.1-р

Page 121: 2009 Oni Togtool

зүйлд заасны дагуу, Татвар төлөгч нь Нийслэлийн Татварын Маргаан Шийдвэрлэх Зөвлөлд

энэхүү гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар Дүүргийн татварын албаны байцаагчийн гаргасан Татварын актын дагуу

энэхүү гомдлыг гаргаж байна. Татварын акт нь 2009 оны 3-р сарын 18-ны өдөр ирсэн бөгөөд

хуулинд заасан 30 хоногийн дотор гомдлоо хүргүүлж байна.

Татвар төлөгч нь Татварын актын зарим хэсэг нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн

орлогын татварын тухай хууль Монгол Улсын Нэмэгдсэн Өртгийн Албан татварын тухай

хуультай зөрчилдөж байгааг мэдэгдэж, энэхүү гомдолд дэлгэрэнгүй тайлбарласан Татварын

актын алдаатай хэсгүүдийг хүчингүй болгохыг Зөвлөлөөс хүсч байна.

Татвар төлөгч нь 2005 оны 5-р сарын 27-нд байгуулсан Агаарын хөлгийн түрээсийн

гэрээний дагуу Аэро Монголиа ХХК-д түрээсэлсэн агаарын хөлгийн өмчлөгч нь юм.

Түрээсийн гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээ бөгөөд, Аэро Монголиа ХХК нь Татвар

төлөгчид 10.00 ам.долларын төлбөрийг түрээсийн гэрээнд заасан хугацаанд төлж дууссаны

дараа агаарын хөлөг өмчлөгчийн эрхийг шилжүүлж авахтай холбоотой юм.

Санхүүгийн түрээсийн энгийн зарчмын дагуу, Аэро Монголиа ХХК нь Татвар

төлөгчид сар бүр тогтмол төлөх ѐстой. Төлбөр нь доорхи 2 зүйлийг агуулна.

а) Төлбөрийн ерөнхий нөхцөлд заасны дагуу агаарын хөлгийг худалдан авах үндсэн

төлбөр, болон

б) Худалдан авах төлбөрийн төлөгдөөгүй хэсэгт төлөх сар бүрийн хүү.

Аэро Монголиа ХХК-ийн төлөх үндсэн төлбөр (худалдан авах үнэ) болон хүүгийн

төлбөр нь Түрээсийн гэрээний хавсралт J-д заагдсан болно. Түрээсийн гэрээний хувийг

Баримт бичгүүдийн 1-д хавсаргасан болно.

Аэро Монголиа ХХК нь агаарын хөлгийг Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр болсноос

хойш эзэмшиж байгаа. Түрээсийн төлбөр нь 2005 оны 10 сард эхэлж, 2009 оны 2 сард

дуусгавар болох ѐстой.

Түрээсийн гэрээнд гарын үсэг зурсны даргаа татвар төлөгч нь ОУС-ын 17-д

нийцүүлэн Түрээсийн гэрээний дагуу төлбөл зохих авлагын талаар данс санхүүгийн

бүртгэлдээ тусгасан болно.

Төлбөрийг хүлээн авсан даруйд Татвар төлөгч нь Төлбөрийн хэсэг болох “хүү”-г

орлого гэж бүртгэсэн бөгөөд Төлбөрийн “үндсэн” хэсгийг АМ-ийн авлагаас хассан болно.

Татвар төлөгч нь Түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан хүүгийн төлбөрийг Монгол

Улсын орлогын татварын тухай хуулийн дагуу орлого хэмээн хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн, Татвар төлөгч нь зөвхөн хүлээн авсан төлбөр бүр дээр Түрээсийн гэрээний

дагуу хэсэгчилсэн үндсэн төлбөр гэсэн байдлаар Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар

тооцогдох ѐстойг хүлээн зөвшөөрч байна (НӨАТ-ийн тухай хуулийн 8.1.3-г харах).

Аэро Монголиа ХХК нь Төлбөрийг Татвар төлөгчид 2005 оны 10-р сараас 2007 оны

4-р сарын хооронд тогтмол төлсөн боловч 2007 оны 5-р сараас эхлэн Аэро Монголиа-с

Татвар төлөгчид тогтмол төлөгдөх ѐстой төлбөрүүд зогссон.

Татварын актад татвар төлөгч нь:

а) Татвар төлөгч нь Түрээсийн гэрээний дагуу 2005-2008 оны хооронд төлөгдөх

ѐстой байсан хүүгийн төлбөрүүдээ Аэро Монголиа ХХК-наас хүлээн аваагүй байсан ч бүх

хүүгийн орлогын үнийн дүнд орлогын татварыг заавал төлөх, мөн

б) Татвар төлөгч нь Түрээсийн гэрээний дагуу 2005-2008 оны хооронд төлөгдөх

ѐстой байсан үндсэн төлбөрүүдээ Аэро Монголиа ХХК-аас хүлээн аваагүй байсан ч дээрх

бүх үндсэн төлбөрийн үнийн дүнд орлогын татварыг заавал төлөх ѐстой гэсэн байна.

“. . .аливаа зүйлтэй холбоотой ирээдүйн эдийн засгийн ашгийг тухайн хуулийн этгээд

эргэлтэнд оруулах . . “-аас бусад тохиолдолд аливаа зүйлийг санхүүгийн тайланд бүртгэхгүй

гэсэн ОУС-ын үндсэн зарчим байдаг.

Татвар төлөгч нь ОУС 39-д заасан үндэслэлийн дагуу Аэро Монголиа ХХК-аас

цаашид төлбөр төлөгдөхгүй болсоныг нотлох бодит баримт байсан гэдгийг 2007 оны 9-р

сард тогтоосон. Дээрх байдалд үндэслэн, ОУС 39-д заасны дагуу Татвар төлөгч Аэро

Page 122: 2009 Oni Togtool

Монголиа ХХК-ийн авлагын үлдэгдлийг өөрийн санхүүгийн тайлангаас хасах шаардлагатай

болсон.

Татвар төлөгчийн тогтоосноор дараахь бодит байдлууд бий болсон: ( а) Холбогдох

хууль болон даатгалын зөрчилтэй холбоотойгоор Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас Аэро

Монголиа –гийн нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн улмаар тасралтгүй нислэг

үйлдэх гэрээгээ биелүүлж чадаагүй; (б) Аэро Монголиа ХХК нь Түрээсийн гэрээний дагуу

Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй зэрэг бусад зөрчил гаргасан; (в) Аэро Монголиа ХХК нь

санхүүгийн ноцтой хүндрэлд орсон байсан. Иймд:

Орлогын татварын хуулийн 7-р зүйлд зааснаар татвар төлөгч тухайн татварын жилд

“олсон орлого”-д орлогын татвар төлөх ѐстой. Энэхүү орлогод хүүний орлого багтдаг.

Татварын тухай хууль дахь “олсон орлого” гэдэг ойлголт нь тодорхой бус байна. Татвар

төлөгчийн олсон орлогуудыг тодорхойлохдоо Татварын ерөнхий хууль болон бусад

холбогдох хууль тогтоомжуудийн аргачлалыг удирдлага болгоно. Тэрхүү аргачлалыг дээр

дурдсан бөгөөд ОУС-ыг удидлага болгож ашигласан болно. Татвар төлөгч хүүгээс бодогдох

орлого болон Татвар төлөгчийн зүгээс ирээдүйд олох магадлалгүй хүүгээс бодогдох орлого

олоогүй болохыг дээр аргачлалаар тодорхойлсон. Өмнө дурьдсанчлан, тухайн хүүнээс

эдийн засгийн ашиг ирээдүйд хүртэх магадлалгүй байхад аливаа хуулийн этгээдийг тухайн

хүүг орлого гэж бүртгэхийг ОУС хориглодог. Тийм ч учраас Татварын актад тухайн хүүтэй

холбогдуулан орлогын татвар төлнө гэж заасан нь алдаатай юм. Энэхүү гомдлын 1-р

Хавсралтад тодорхой заасны дагуу татвар төлөгч нь Зөвлөлөөс Татварын актын түүнд

холбогдох заалтыг хүчингүй болгохыг хүсч байна.

Санхүүгийн түрээстэй холбогдолтойгоор, НӨАТ-ийн хуулийн 8.1.3-р зүйлд зааснаар

санхүүгийн түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрт НӨТ

оногдуулах ѐстой. Энэ заалт нь 2007 оны 1-р сарын 24-ны Татварын ерөнхий газрын даргын

18-р тушаалын 2-р хавсралтын 3.10-д мөн заагдсан. Дээр дэлгэрэнгүй тайлбарласанчлан,

Татвар төлөгч нь Түрээсийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн тодорхой хэсгийг хүлээн

аваагүй бөгөөд Татвар төлөгч нь үүнтэй холбогдолтойгоор ямарваа НӨАТ-ийн төлбөр хийх

үүрэг хүлээхгүй болно. Энэхүү гомдлын 1-р Хавсралтад тодорхой заасны дагуу татвар

төлөгч нь Зөвлөлөөс Татварын актын түүнд холбогдох заалтыг хүчингүй болгохыг хүсч

байна.

Дээр дурдсан, Татвар төлөгч нь хүлээн аваагүй нь батлагдсан үнийн дүн дээр

оноосон орлогын болон НӨАТ оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохыг Зөвлөлөөс

хичээнгүйлэн хүсэж байна. Татварын актын зарим хэсгийг хүчингүй болгуулахтай

холбоотой Татвар төлөгчийн тооцоог Хавсралт 1-ээр үзүүлсэн. Татвар төлөгч нь

оногдуулсан орлогын татварын үнийн дүн болох 3,327,000.00 Төгрөг, НӨАТ-д

оногдуулсан татварын үнийн дүн болох 123,556,500.00 Төгрөг, нийт 126,883,500.00 төгрөг

бүхий шийдвэрийг хүчингүй болгохыг хүсч байна гэсэн гомдлыг

Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 2, 4 дүгээр зүйлд заасан эрх,

үүргийнхээ дагуу авч хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Сүрэнхорлоо,

Х.Батхишиг нарын “Нэмэгт хайрхан” ХХК-ийн 2003-2008 оны албан татвар ногдуулалт,

төлөлтийн байдлыг шалгаад, 2009 оны 03 сарын 18-ны өдрийн 250002 тоот актаар

1,441,509.4 мянган төгрөгийн зөрчилд 241,914.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсны

115,030.9 мянган төгрөгийн төлбөрийг зөвшөөрч, 126,883.5 мянган төгрөгийн төлбөрийг

татвар тєлєгч эс зөвшөөрсєн байна.

Тус компани НТГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг

Маргаан таслах зөвлөл хурлаараа авч хэлэлцээд байцаагч нарын шалгаж тогтооосон 250002

тоот актыг хэвээр батлахаар шийдвэрлэжээ.

1. 2007-2008 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу

тайлагнасан зєрчилд ногдуулсан 3,327.0 мянган тєгрєгийн тєлбєр нь:

1.1 Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9

дїгээр зїйлд: 9.1. “Албан татвар тєлєгчийн хєрєнгийн дараах орлогод албан татвар ногдоно:

9.1.1-д хєдлєх болон їл хєдлєх хєрєнгийн тїрээсийн орлого;..”гэж заасныг зєрчсєн

Page 123: 2009 Oni Togtool

1.2 НББОУС-18 –д дараах бїх нєхцєл бїрэн бїрдсэн їед орлогыг хїлээн зєвшєєрєх

ѐстой бєгєєд Їїнд:

Аж ахуйн нэгж нь барааны ємчлєлтэй холбогдон їїсэх мэдэгдэхїйц эрсдэл буюу

єгєєжийг худалдан авагч талд шилжїїлсэн

Аж ахуйн нэгж нь худалдсан барааны ємчлєлд холбогдох удирдлагын болон

хяналтын їїргийг єєртєє хадгалаагїй

Єгєгдсєн ажил, гїйлгээний эдийн засгийн єгєєжийг тухайн бизнесийн аж ахуйн нэгж

хїртэх магадлалтай байгаа

Тухайн ажил гїйлгээтэй уялдаж гарсан ба гарах зардлыг їнэн бодитойгоор хэмжин

тодорхойлж болохоор байгаа

Татвар тєлєгч “Нэмэгт хайрхан” ХХК нь дээрх нєхцлїїдийн b-д заасан нєхцєл

бїрдээгїй гэж їзэн орлогыг хїлээн зєвшєєрєхгїй байгаа бєгєєд тїрээсээр эзэмшиж буй

Фоккер-50 агаарын хєлєг онгоц нь цаашид ашиглагдахааргїй болсныг, “Аэро Монголиа”

ХХК-ийн нислэг їйлдэх зєвшєєрлийг холбогдох байгууллагаас тїр болон бїрмєсєн

зогсоосныг нотлох баримт байхгїй байгаа зэргээс їзэхэд “Аэро Монголиа” ХХК нь уг

тїрээсийн хєрєнгєєс єгєєж хїртэх магадлал хэвээр хадгалагдаж байгаа гэж їзэж байна.

1.3 Нисэх онгоц тїрээслэх тухай “Нэмэгт хайрхан” ХХК, “Аэро Монголиа” ХХК-ийн

хооронд байгуулсан 2005 оны 05 сарын 27-ны єдрийн NKh 05/001 тоот гэрээний 6 дугаар

зїйлд 6.3-т “ Гэрээнд заасны дагуу Тїрээс болон бусад тєлбєрийг тєлєх Тїрээслэгчийн їїрэг

нь урьдчилан тооцоолоогїй ямар ч нєхцєл байдлаас їл хамааран хэлбэрэлтгїй, нєхцєл

болзолгїй байх бєгєєд урьдчилан тооцоогїй нєхцєл гэдэгт (i) аль нэг тал нєгєє талын

тєлбєрийг суутгах, хариу нэхэмжлэл гаргах, ємгєєлєх,\ хамгаалах эрх болон бусад эрх, (ii)

нислэгийн ажиллагаанд

доголдол гарах, Онгоцны худалдагдах чадвар муудах, Онгоц ямар ч тєрлийн зорилго,

нєхцєл, тєлєвлєгєє, їйл ажиллагаанд тохирохгїй болох зэрэг (эдгээрээр хязгаарлагдахгїй

)ямар нэг шалтгаанаар Онгоцыг ашиглах боломжгїй болох, эсхїл Онгоц ямар нэгэн зорилго,

арилжаанд эсхїл холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх бїртгэл болон олгох баримт

бичигтэй таарахгїй болох, эсхїл (энд зааснаас бусад) Онгоц санамсаргїй золгїй тохиолдол

болон эвдрэл гэмтэл учрах,(iii) Тїрээслїїлэгч болон Тїрээслэгч тєлбєрийн чадваргїй болох,

дампуурах, бїтэц єєрчлєгдєх, єр єєрчлєгдєх, задрах, татан буугдах болон бусад ийм тєрлийн

єєрчлөлт явагдах,(iv) зохих зєвшєєрєл\ эрх олгогдоогїй, хїчингїй болсон эсхїл хэрэгжїїлэх

боломжгїй болсон, эсхїл Гэрээнд заасан бусад доголдол учирсан (v) Тїрээслэгчийн їїргийг

цуцлах, саатуулах болон єєр ямар нэг байдлаар нєлєє їзїїлсэн ямар нэг шалтгаан бий болсон

зэрэг їйл явдал хамаарна. Энэхїї зїйлд заасан нєхцлїїд болон энэхїї Гэрээнд заасны дагуу

Тїрээслэгчийн тїрээс болон нэмэлт тїрээс тєлєх їїрэг нь ямар нэг зєрчил саатлаас

хамаарахгїй ба энэхїї гэрээнд єєрєєр тодорхой заагаагїй бол, Гэрээний дагуу Тїрээслэгчийн

Тїрээслїїлэгчид тєлєх мєнгє нь ямар ч тохиолдолд Тїрээслэгчид эргэж тєлєгдєхгїй болохыг

талууд тогтсон болно” гэж зааснаас мєн тус 2 компанийн хооронд албан ѐсоор гэрээний

тєлбєрийг хойшлуулсан гэрээний нэмэлт болон бусад баримт бичиг їйлдэгдээгїй байна.

Иймд гэрээгээрх орлогод татвар ногдуулсан байцаагчийн акт їндэслэлтэй байна.

2. Санхїїгийн тїрээсээр дотоодын зах зээлд борлуулсны орлогыг НЄАТ-ын тайланд

дутуу тусгасанд ногдуулсан 123,556.5 мянган тєгрєгийн тєлбєр нь:

Татвар төлөгч “Нэмэгт хайрхан” ХХК нь Монгол улсын Нэмэгдсэн єртгийн албан

татварын тухай хуулийн 8 дугаар зїйл “Нэмэгдсэн єртгийн албан татварыг дор дурьдсан

журмаар ногдуулна. 8.1.3-т: санхїїгийн тїрээсийн зїйлийг худалдан авсан буюу импортолсон

бол тїрээсийн тєлбєр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бїрт” гэж заасныг, Мєн

хуулийн 10 дугаар зїйлийн 2-т “Бараа борлуулсан, ажил гїйцэтгэсэн, їйлчилгээ їзїїлсэн тухай

бїрт нэмэгдсэн єртгийн албан татвар ногдуулах хугацааг дор дурьдсан їйлдлийн аль тїрїїнд

хийгдсэн єдрєєр тогтооно. 10.2.3-т Бараа ажил їйлчилгээг худалдан авсан єдєр...” гэж

заасныг зєрчсєн байна гэж үзээд

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дугаар заалтыг удирдлага болгон

Page 124: 2009 Oni Togtool

ТОГТООХ НЬ: Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Сүрэнхорлоо,

Х.Батхишиг нарын шалгаж тогтоосон 2009 оны 03 сарын 18-ны өдрийн 250002 тоот актыг

хэвээр баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.