160

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн · гүйцэтгэдэг гэр бүлийн гол үүргийн талаар судар ба орчин үеийн

  • Upload
    others

  • View
    36

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийнгарын авлагаШашин судлал 200

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн СүмээсхэвлэвЮта муж, Солт Лэйк хот

Санал хүсэлт ба залруулгыг талархан хүлээн авна. Та эдгээрийг болон аливаа алдааг дараах хаягаарилгээнэ үү:

Seminaries and Institutes of Religion Curriculum Services50 E. North Temple St., Floor 8

Salt Lake City, Utah 84150-0008USA

Э-мэйл хаяг: [email protected]Та овог нэр, хаяг, гадас, тойргоо бичнэ үү.

Гарын авлагын нэрийг бичихээ мартуузай. Дараа нь санал хүсэлтээ бичнэ үү.

© 2015, 2016 by Intellectual Reserve, Inc.Бүх эрх хамгаалагдсан

Америкийн Нэгдсэн Улсад хэвлэв1-р хувилбар, 6/15

Англи эхийн зөвшөөрөл: 8/14Орчуулгын зөвшөөрөл: 8/14

The Eternal Family Teacher Manual-ийн орчуулгаMongolian12555 363

1234567

89

10111213141516171819202122232425262728

Гарчиг“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн гарын авлагын оршил (Шашин судлал 200) . v

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” үүссэн нь . . . . . . . . . . . . . . 1Бошиглогч, төлөөлөгчид чин сэтгэлээсээ тунхаглаж байна . . . . . . . . . 6Бидний бурханлаг чадавх . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 11Гэр бүл ба аз жаргалын агуу төлөвлөгөө . . . . . . . . . . . . . . . . . . . . 16Мөнх бус амьдралын нөхцөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 21Гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг . . . . . . . . . . 26Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаастомилогдсон . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 31Хүйс ба хувь хүний мөнхийн шинж чанар . . . . . . . . . . . . . . . . . . . 36Эрэгтэйчүүдийн тэнгэрлэг үүрэг хариуцлага . . . . . . . . . . . . . . . . . 41Эмэгтэйчүүдийн тэнгэрлэг үүрэг хариуцлага . . . . . . . . . . . . . . . . 47Мөнхийн гэрлэлтэд бэлтгэх нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 52Ариун сүмийн ёслолууд ба гэрээнүүд . . . . . . . . . . . . . . . . . . . . . 57Ариун сүм дэх шүтлэг бишрэлээ сайжруулах нь . . . . . . . . . . . . . . . 62Сион уулан дээрх аврагчид болох нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 67Мөнхийн гэрлэлт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 72Өсөн үржихүйн ариун хүч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 78Өсөж үржин, дэлхийг дүүргэх зарлиг . . . . . . . . . . . . . . . . . . . . . 84Гэр бүлийн харилцаагаа хөгжүүлэх нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . 90Христ дээр төвлөрсөн амьдрал, гэр оронг бий болгох нь . . . . . . . . . 95Итгэл, гэрчлэлээ хамгаалах нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 100Хүүхдүүдээ хайр энэрэл, зөв шударга байдалд өсгөн хүмүүжүүлэх нь . 105Амжилттай гэр бүлийг бий болгох нь . . . . . . . . . . . . . . . . . . . . 111Материаллаг хэрэгцээг хангах нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 117Ганц бие залуу гишүүд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 123Гэр бүлийн асуудалтай үед итгэлээ хөгжүүлэх нь . . . . . . . . . . . . . 128Бурханы өмнө хүлээх хариуцлага . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 134Гэр бүлтэй холбоотой бошиглолын сэрэмжлүүлэг . . . . . . . . . . . . . 139Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчлах нь . . . . . . . . 143

“Мөнхийн гэр бүл”ангийн багшийн гарынавлагын оршил (Шашинсудлал 200)Шашны багшаас юу хүсэн хүлээдэг вэ?Та заахад бэлтгэж байхдаа шашны институт, семинарын зорилгыг ойлгох ньчухал юм:

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудыг Есүс Христийн сургаал баЦагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авах зохистой байж,өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнхамьдралд бэлтгэхэд нь туслах явдал мөн” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашныинститут, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012 он], x).

Та сайн мэдээний дагуу амьдарч, суралцагчдадаа сайн мэдээг үр дүнтэй заан,ангийг эсвэл хөтөлбөрийг зүй ёсоор удирдан явуулснаар энэ зорилгодоо хүрччадна. Та эдгээр арга замаар бэлтгэж, сайн мэдээг заах үедээ Ариун Сүнснийудирдамжийг хүлээн авахад бэлтгэгдэнэ (С ба Г 42:14-ийг үзнэ үү).

Энэ нь суралцагчдад итгэлээ хүчирхэгжүүлэн, хөрвөлтөө гүнзгийрүүлэхийнтулд Сүнсээр суралцахад нь туслах таны боломж юм. Та суралцагчдыг ЕсүсХристийн сайн мэдээний чухал сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгож,үнэн ба ач холбогдлыг мэдэрч мөн хэрэгжүүлэхэд удирдан залснаар тэдэнд энэзорилгодоо хүрэхэд тусалж чадна.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага нь заах үйл явцыг болон ангидаахэрхэн амжилттай байх талаар ойлгоход туслах нэн чухал эх үүсвэр юм.

Энэ ангийн зорилго юу вэ?“Мөнхийн гэр бүл” (Шашин судлал 200) анги нь авралын төлөвлөгөөндгүйцэтгэдэг гэр бүлийн гол үүргийн талаар судар ба орчин үеийнбошиглогчдын үгсээс судлах судлал юм. Ангид заах сургаал, сэдэв, зарчмуудыггол төлөв “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас (Ensign эсвэл Лиахона,2010 оны 11-р сар, 129) авсан болно. Энэ ангид гэрлэлт, гэр бүлтэй холбоотойасуулт, асуудлуудыг Есүс Христийн сайн мэдээний агуулгын хүрээнд судлан,ярилцаж, дүгнэнэ.

Энэ анги суралцагчдад гэрээ хийх, сахих мөн энэ амьдрал болон ирэх амьдралдавах адислалуудын хоорондын уялдаа холбооны талаар илүү сайн ойлголт өгнө.Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой сургаал, зарчмуудыг олж тогтоон, задлан авчүзсэнээр тэдгээр нь өнөөдрийн нөхцөл байдалд хэрхэн хамаатай болохыг

v

суралцагчид ойлгох болно. Суралцагчид яагаад орчин үеийн бошиглогчдынсургаалд итгэж, дагах ёстой талаар илүү сайн ойлголттой болно.

Суралцагчаас юуг хүсэн хүлээдэг вэ?Суралцагчид институт төгсөх шаардлагын дагуу кредит оноо авахын тулдхичээл бүрийн Суралцагчийн унших материал хэсэгт жагсаасан судрын хэсэг,Ерөнхий чуулганы үг, бусад материалыг уншсан байх ёстой. Суралцагчидирцийн шаардлагыг хангаж, ангид ашиглагдах материалын талаарх мэдлэгээхаруулсан байх ёстой.

Энэ гарын авлагын хичээлүүд хэрхэн зохионбайгуулагдсан бэ?Энэ нь тус тус 50 минут үргэлжлэх 28 хичээлээс бүрдсэн, нэг улирал заахаартөлөвлөгдсөн анги болно. Хэрэв танай анги долоо хоногт хоёр удаа цуглардагбол анги болгонд нэг хичээл заа. Хэрэв танай анги долоо хоногт нэг удаа90-100 минутаар хичээллэдэг бол анги болгонд хоёр хичээлийг нэгтгэн заа.Хичээл бүрийн хөтөлбөр дөрвөн хэсгээс бүрдэнэ:

• Оршил

• Нөхцөл байдлын тухай унших материал

• Заах зөвлөмж

• Суралцагчийн унших материал

ОршилЭнэ хэсэг нь хичээлийн сэдэв, зорилгын талаар товч танилцуулна.

Нөхцөл байдлын тухай унших материалЭнэ хэсэг нь хожмын үеийн бошиглогчдын захиас гэх мэт хичээлийнхөтөлбөрт орсон сургаал, зарчим, сайн мэдээний үнэнүүдийг илүү сайнойлгоход тань тусалж болох материалуудыг санал болгодог.

Заах зөвлөмжЗаах зөвлөмж хэсэгт юу заах мөн хэрхэн заахад аль алинд нь туслах материалуудорсон (мөн Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.3.3 ба 4.3.4-рхэсгүүд-ийг үзнэ үү). Санал болгосон суралцах үйл ажиллагаанууд ньсуралцагчдад ариун нандин үнэнүүдийг олж тогтоон, ойлгож, хэрэгжүүлэхэдтуслах зорилготой. Та өөрийн заах арга барил, суралцагчдынхаа хэрэгцээшаардлага, нөхцөл байдалд тохируулан зөвлөмжүүдээс заримыг эсвэл бүгдийгашиглахаар сонгож болно. Хичээлийн материалыг хэрхэн ашиглах талаарэргэцүүлэн бодохдоо Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчДаллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг дага:

ОРШИЛ

vi

“Миний мэдэхээр, ерөнхийлөгч Пакэр бидэнд эхлээд хүлээн авч, дараа ньдасан зохиц хэмээн байнга заадаг байсан. Хэрэв бид заах гэж байгаахичээлээ сайтар судалсан бол үүнийгээ заахдаа Сүнсийг дагаж, дасанзохицож чадна. Гэвч энэ уян хатан байдлын талаар ярихад, эхлээд хүлээнавахын оронд дасан зохицох уруу таталт гарч ирдэг юм. Энэ нь тэнцвэртэйбайлгах явдал юм. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал. Гэхдээ эхлээд

хүлээн авч, дараа нь дасан зохицох гэсэн хандлага нь зөв газар дээрээ бат бөх зогсоххамгийн сайн арга зам болно” (“Aхлагч Даллин Х.Өүкстэй хийсэн ярилцлага” [Шашныинститут, семинарын шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7], si.lds.org).

Энэхүү сургалт нь олон хэлээр унших боломжтой Сүмийн удирдагчдын хэлсэнүгсийг багтаадаг. Та хичээлээ заахаар бэлтгэхдээ хичээлийн сэдэвтэйхолбоотой Сүмийн удирдагчдын хэлсэн бусад үгийг ашиглаж болно.

Заах зөвлөмж хэсэгт тодоор бичсэн хамгийн багадаа нэг сургаал эсвэл зарчиморсон байна. Суралцагчид эдгээр сургаал, зарчмыг судалж, сурч мэдсэнээхуваалцана. Тэдний хэлэх үгс гарын авлагад бичигдсэнээс өөр байж болно.Ийм тохиолдолд тэдний хариулт буруу байна гэсэн ойлголт өгөхгүй байхаданхаар. Гэхдээ тодорхойлолт нь илүү оновчтой байх шаардлагатай болойлголтыг болгоомжтой залруулж тусал.

Энэ хөтөлбөр нь сайн мэдээг зааж, суралцах зарчмуудыг хэрхэн сэдэвчилсэнангитай холбохыг харуулдаг (Gospel Teaching and Learning, 10, 23–31, 38–41-ийгүзнэ үү). Ирэх саруудад институт, семинарууд сайн мэдээг зааж, суралцахзарчмуудыг хэрхэн сэдэвчилсэн ангитай холбохыг тайлбарлах “Шашныинститутэд судруудыг зааж, судлах нь” нэртэй материалыг хэвлэжгаргах болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар сайн мэдээгсэдэвчлэн судлахаас ирдэг зарим ашиг тусыг тодорхойлжээ:

“Судрыг эхнээс нь дуустал унших нь мэдлэгийн үндсэн цар хүрээг тэлдэгбол сэдэвчлэн судлах нь мэдлэгийг маань илүү гүнзгийрүүлдэг. Уялдаахолбоо, загвар, сэдэв зэргээр илчлэлтүүдийг эрэлхийлэх нь бидний сүнслэгмэдлэг дээр тулгуурлаж, үүнийг өргөжүүлэн тэлдэг … ; мөн энэ нь авралынтөлөвлөгөөний тухай бидний ойлголтыг өргөжүүлдэг.

Миний бодлоор уялдаа холбоо, загвар, сэдэв зэргийг олж нээхийн тулдхичээнгүйлэн эрэлхийлэх нь Христийн үгэн дээр ‘найрлах’-ын нэг хэсэг юм. Энэ арга ньсүнслэг агуулахын цоожийг онгойлгон, Түүний Сүнсээр дамжуулан бидний ойлголтыггэгээрүүлж, ариун судруудад гүн гүнзгий талархах сэтгэлийг болон өөр ямар ч арга замааролж авч чадахгүй сүнслэг итгэл үнэмшлийг бий болгодог. Иймэрхүү эрэл хайгуул ньГэтэлгэгчийн хадан дээр сууриа тавьж, эдгээр хожмын өдрүүд дэх ёс бусын салхиндтуугдалгүй тууштай үлдэх боломжийг бидэнд өгдөг” (“A Reservoir of Living Water” [БригамЯнгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4], 3, speeches.byu.edu).

Суралцагчийн унших материалЭнэ хэсэгт судрын хэсэг, Сүмийн удирдагчдын хэлсэн үг болон хичээлүүдэдонцолсон сэдвүүдийн талаарх суралцагчдын ойлголтыг тэлэх бусад материалыгжагсаасан байдаг. Суралцагчдад хичээлд ирэхээсээ өмнө эдгээр материалыг

ОРШИЛ

vii

уншдаг байхыг даалгаж, урамшуулан дэмж. Тэд эдгээр сүнслэг нөлөө бүхийматериалыг судалснаараа ангид болох ярилцлагуудад оролцоход илүү сайнбэлтгэгдэхээс гадна ангийн сэдвүүдийн талаар илүү өргөн бөгөөд гүнзгийойлголт олж авна. Улирлын эхэнд Суралцагчийн унших материалын бүхжагсаалтыг суралцагчдад тарааж өг.

Би заахад хэрхэн бэлтгэх вэ?Их Эзэн таныг заахаар бэлтгэх үед туслах болно. Та бэлтгэх үедээ өөрөөсөөдараах зүйлсийг асуух нь ашиг тустай байж болох юм:

• Би хичээл бэлтгэн, зааж байхдаа Сүнсийг хүлээн авах чадвартай байхынтулд сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж байна уу?

• Би Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахаар залбирсан уу?

• Би оноосон судрын хэсгүүдийг болон нөхцөл байдлын тухай уншихматериалуудыг судалсан уу?

• Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ,шаардлагад зохицуулж эсвэл тааруулах шаардлагатай ямар нэг зүйл байгааэсэхийг олж тогтоосон уу?

• Би суралцагчид унших материалаас сурч авах боломжтой зүйлээ сурчбайгаа эсэхийг бататгахын тулд тэдний унших явцыг хэрхэн шалгажчадах вэ?

• Би суралцагч бүрийг хичээлд бүрэн оролцоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Дараах зөвлөмж мөн тус болж болно:

• Суралцагчдыг хичээл болгоны өмнө даалгасан судрын хэсгүүдийг болоннийтлэлүүдийг уншихад урамшуулан дэмж.

• Суралцагчдаас суралцагчийнхаа үүргийг биелүүлэхийг хүс.

• Суралцагчдад сургаал, зарчмуудыг өөрийн үгээр тайлбарлаж, тэдгээртэйхолбоотой туршлагаасаа хуваалцаж, мэддэг болон мэдэрч байгаазүйлсийнхээ талаар гэрчлэх боломжийг байнга гаргаж өг.

• Та өдрөөс өдөрт, анги болгонд ашиглах сургалтын үйл ажиллагаа, заах аргабарилаа өөрчил.

• Сүнсийг урин залж, суралцагчдад нэг нэгнээсээ сурах, заах боломж болонүүрэг хариуцлага олгох сургалтын орчин бүрдүүл (С ба Г 88:78, 122-ыгүзнэ үү).

• Хичээлийн турш судар судлах тодорхой ур чадварын талаарх тайлбаруудгарч ирнэ. Тэдгээр боломжийг ашиглан суралцагчдад судраас илүү биедаан судалдаг мөн амьдралынхаа туршид судраас суралцах хүсэлтэй болоходнь тусал.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийнхүүзаасан байдаг:

ОРШИЛ

viii

“Суралцагчид сонгох эрхээ ашиглах нь Ариун Сүнсэнд зааварлах эрхийголгодог учраас тэдэнд хичээлд чөлөөтэй оролцох боломж олго. …Суралцагчдыг үнэнийг үгээр илэрхийлэх үед тэр нь тэдний бодгальдбатлагдан, хувийн гэрчлэл нь хүчирхэгждэг” (“To Understand and Live Truth,”[ахлагч Ричард Г.Скотттой хамт өнгөрүүлсөн нэгэн үдэш, 2005 оны 2-р сарын4], 3;si.lds.org).

Би хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэнтааруулан зохицуулах вэ?Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдаданхаарлаа хандуулаарай. Тэдэнд амжилт гаргахад нь туслах үүднээс үйлажиллагаа ба тавигдах шаардлагыг тааруулан зохицуул. Тэднийг хайрлаж,хүлээн зөвшөөрдгөө мөн тэд хамт олны нэг гэдгийг нь мэдрүүл. Итгэлцлийнхарилцаагаа хөгжүүл.

Нэмэлт санаа, эх сурвалж шаардлагатай бол disabilities.lds.org дээрх DisabilityResources буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эх сурвалжуудхуудаснаас мөн Шашны институт, семинарын бодлогын гарын авлага дахь“Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулсан анги,хөтөлбөрүүд” нэртэй хэсгээс зөвлөмж ав.

ОРШИЛ

ix

1-Р ХИЧЭЭЛ

“Гэр бүл: Дэлхий дахинааөргөх тунхаг” үүссэн нь

Оршил1995 оны 9-р сард Тэргүүн Зөвлөл, АрванхоёрТөлөөлөгчийн Чуулга “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөхтунхаг” хэмээх Сүмийнхэнд төдийгүй дэлхий дахинааөргөх тунхаг гаргажээ (Ensign, эсвэл Лиахона, 2010 оны11-р сар, 129). Бошиглолын энэхүү тунхаг нь Бурханы

мөнхийн төлөвлөгөөнд гүйцэтгэх гэр бүлийн тэнгэрлэгүүргийн талаар заадаг. Энэ хичээл нь яагаад хожмынүеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчид энэхүү сүнсээрөдөөгдсөн баримтыг гаргасан болохыг илүү сайнойлгоход суралцагчдад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал• Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р

сар, 129.

• M.Рассэлл Баллард, “What Matters Most Is What Lasts Longest,”Ensign эсвэлЛиахона, 2005 оны 11-р сар, 41-44.

Заах зөвлөмжМозая 8:15-17; Мосе 6:26-27, 31-36; 7:16-21“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзмэрчид бичсэн болноНэг суралцагчаас Мосе 6:26-27-г чанга уншихыг, мөн ангийнхнаас уг хэсгийгдаган харж, хүний зүрх сэтгэл, чих, нүдний талаар Их Эзэн юу гэж хэлснийголж мэдэхийг хүс.

• Их Эзэн хүмүүний ёс бус явдлыг хэрхэн дүрсэлсэн бэ?

• Хүмүүсийн “зүрх сэтгэл хатуурч, мөн тэдний чих сонсоход дүйрэнгэ байна,мөн тэдний нүд холыг харж чадахгүй байна” гэсэн нь ямар утгатай вэ?

Нэг суралцагчаас Мосе 6:31-34-ийг чанга уншихыг хүс.

• Хэрэв та нар Енох байсан бол Их Эзэний ямар үгс танд урам өгөхбайсан бэ?

• Эдгээр шүлэг нь Их Эзэн хэрхэн бошиглогчдоо дэмждэг талаар юу заажбайна вэ?

Суралцагчдад Мосе 6:35-36-г унших хугацаа өг.

• Енох нүднийхээ шаврыг угаасныхаа дараа юуг харах боломжтой болсон бэ?

• Шавар юуг төлөөлж болох вэ? (Шавар нь дэлхийн зүйлсийг төлөөлж болохюм. Суралцагчдаас дэлхийн зүйлсийг нүднээсээ угааж цэвэрлэвэл юуг харжболох талаар тунгаан бодохыг хүс.

• 36-р шүлэг нь үзмэрч гэж хэн болохыг тодорхойлоход хэрхэн тусалж байнавэ? (Хариултуудад дараах үнэн орсон байх ёстой: Үзмэрч хүн энгийннүдээр харах боломжгүй зүйлсийг хардаг.) Суралцагчдаас 36-р

1

шүлгийн солбицсон эшлэлийг Мозая 8:15–17-той харьцуулахыгхүсэж болно.

Үзмэрч гэж хэн болохыг илүү тодотгохын тулд Арванхоёр ТөлөөлөгчийнЧуулгын ахлагч Жон А.Видцөүгийн (1872-1952) хэлсэн дараах үгийг үзүүлж,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Үзмэрч бол сүнсний нүдээр хардаг хүн юм. Тэрээр бусдын ойлгож чадахгүйбайгаа зүйлсийг ойлгож чаддаг. Тиймээс тэр бол мөнхийн үнэнийтайлбарлагч буюу орчуулагч юм. … Тэр бол нээлттэй нүдээр Их Эзэнийгэрэлд харж мөн алхдаг хүн юм” [Мозая 8:15–17]” (Evidences andReconciliations, найруулга хийсэн Г.Гомер Дурхам [1960], 258).

Та суралцагчдад зарим тодорхойлолтыг Мосе 6:35–36-ийн хажууд, судар дээрээбичихийг зөвлөж болно. Мөн үзмэрчид нь бошиглогчид болохыгтайлбарлаж өг.

Енохыг үзмэрч хэмээн хүлээн зөвшөөрч, түүний үгийг дагасан хүмүүст юутохиолдсон тухай суралцагчдад ойлгуулахын тулд Мосе 7:16–21-ийгхураангуйлан авч үз.

• Эдгээр шүлэг нь орчин үеийн бошиглогч, үзмэрчдийн үгэнд анхааралтавихын ач холбогдлыг хэрхэн харуулж байна вэ? (Суралцагчид дараахсургаалыг ойлгосон байх ёстой: Бошиглогчид бидэнд бүх зүйлийгБурханы талаас харахад тусалдаг бөгөөд бид тэдний үгэндитгэснээрээ адислагддаг.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараахүгийг унш:

“Ах эгч нар аа, 1995 онд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр ТөлөөлөгчийнЧуулга гэр бүлийн тухай дэлхий дахинаа өргөх тунхаг гаргасны 10 жилийной энэ жил тохиож байна [‘The Family: A Proclamation to the World,’ Ensignэсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү]. Уг тунхаг нь тэр үед чмөн одоо ч гэр бүлийг хамгаалж, хүчирхэгжүүлэхийг уриалан дуудсанхэвээр байна. …

Тунхаг бошиглолын баримт болох нь зөвхөн бошиглогчид үүнийг гаргасан учраас биш,харин цаг хугацаанаасаа түрүүлж гарсан учраас юм. Уг баримт бичиг нь сүүлийн арванжилд гэр бүлийн тогтолцоонд заналхийлэн, түүнийг нураах гэсэн олон зүйлийн талаарбидэнд сэрэмжлүүлж, мөн гэр бүлийн уламжлалт тогтолцоо ба эцэг эх, үр хүүхдүүдийнхоорондын харилцаанд илүү их хор хөнөөл учруулж буй орчин нөхцөлд тэсэж гаръя гэвэлгэр бүлээ нэн тэргүүнд тавин, анхаарал тавих хэрэгтэй болохыг уриалдаг.

Тунхаг нь гэр бүлийн тодорхойлолт дээр ч санал бодлоо нэгтгэж чадахгүй байгаанийгмийн эмх цэгцгүй, ээдрээтэй үзэл бодолтой харьцуулахад тодорхой бөгөөд энгийн үгхэллэгээрээ эрс ялгаатай” (“What Matters Most Is What Lasts Longest,” Ensign эсвэлЛиахона, 2005 оны 11-р сар, 41).

1-Р ХИЧЭЭЛ

2

• Ахлагч Баллард гэр бүлийн тунхгийг “цаг хугацаанаасаа түрүүлсэн” гэжхэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

• Гэр бүлийн тунхаг нь Тэргүүн Зөвлөл, арванхоёр төлөөлөгчийг бошиглогч,үзмэрч, илчлэгчид мөн гэх таны итгэлийг хэрхэн баталж байна вэ?

Тэнгэрлэг Эцэг биднийг хайрлаж, Өөртэйгөө адил болоосой хэмээн хүсдэгучраас бидэнд бошиглогч, үзмэрчдийг илгээдэг болохыг гэрчил.

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”Гэр бүлийн тунхаг үүссэн ньСуралцагч бүрд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн хуулбарыг авахболомж олго (lds.org/topics/family-proclamation). (Шаардлагатай болсуралцагчдад хэвлэсэн хувийг тарааж өг.) Суралцагчдыг гэр бүлийн тунхгийнхэвлэсэн буюу дижитал хувийг ангийн хичээл бүрд авчирч байхад урамшууландэмж. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) “Гэр бүл: Дэлхий дахинааөргөх тунхаг”-ийг 1995 оны 9-р сарын 23-нд Халамжийн Нийгэмлэгийнерөнхий чуулган дээр анх танилцуулсан болохыг тайлбарла.

• Тунхгийн нэр энэ баримт хэнд хандсан болохыг бидэнд хэлж байна вэ?

• Яагаад энэ тунхаг зөвхөн Сүмийн гишүүдэд бус, бүх дэлхийд хандсан гэж табодож байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах үнэнийг самбардээр бич: Бурхан Өөрийн бүх хүүхдэд үнэнийг тунхаглахын тулдбошиглогчдыг дууддаг.)

Сүм зохион байгуулагдсанаас хойш Сүмийн удирдагчид ердөө таван тунхаггаргасан болохыг тайлбарла. Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгатус бүр нэг тунхаг гаргасан ба үлдсэн гурвыг Тэргүүн Зөвлөл ба АрванхоёрТөлөөлөгчийн Чуулга хамтдаа гаргасан байна. Тунхаг нь нэн чухал мэдэгдэлхийхэд зориулагдсан байдаг. (Хэрэв суралцагчид энэ таван тунхгийн талаарасуувал тэдэнд Encyclopedia of Mormonism, 5-р боть [1992], “Proclamations of theFirst Presidency and the Quorum of the Twelve Apostles,” 3:1151, eom.byu.eduвэбсайтыг санал болго.)

Ерөнхийлөгч Хинкли гэр бүлийн тунхгийг уншихынхаа өмнө яагаад Сүмийнудирдагчдад энэхүү чухал баримтыг гаргах ёстой гэсэн мэдрэмж төрсөн тухайхэд хэдэн шалтгаан хэлсэн болохыг суралцагчдад хэл. ЕрөнхийлөгчХинклигийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чангауншихад урь:

“Бидний амьдарч буй дэлхий нь хүндэтгэх зүйлсийг маань үгүйсгэсэн, эмхзамбараагүй дэлхий юм. Чанга хашгирах дуу хоолойнууд цаг хугацаанышалгуурыг давсан биеэ авч явах жишгүүдээс урван тэрслэхэд уриаландуудаж байна. Манай нийгмийн ёс суртахууны зангуу хэт ганхах болжээ”(“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 99.

• Ерөнхийлөгч Хинкли “манай нийгмийн ёс суртахууны зангуу хэт ганхахболжээ” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Зангуу

1-Р ХИЧЭЭЛ

3

гэдэг нь ямар нэгэн зүйлийг хөдөлгөөнгүй байлгадаг уяа эсвэл гинжийгхэлдэг болохыг тодруулж болох юм.)

• 1995 онд ерөнхийлөгч Хинкли ёс суртахуун ихээхэн доройтож байгаа тухайярьснаас хойш, нийгмийн “ёс суртахууны зангуунд” юу тохиолдсонболохыг та нар хэрхэн дүрслэн хэлэх вэ?

Ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн үгийн дараах догол мөрийг харуул.Суралцагчдад үүнийг уншаад, Сүмийн удирдагчдын олж харсан болон дэлхийдээр байгаа асуудлуудыг илүү тодорхой тайлбарласан үг, хэллэгийг олж, энэтунхгийг гаргах болсон шалтгааныг тэмдэглэх хугацаа өг.

“Өчнөөн олон софистик үзэл бодол үнэн хэмээн шургалж, ёс зүйн жишиг,үнэт зүйлсийн талаар олон худал хуурмаг зүйл яригдах болж, ийм их уруутаталт, арга мэхэнд автуулах зүйл дэлхийг аажим аажмаар бохирдуулжбайгаа нөхцөлд бид сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлэх ёстой гэдгээмэдэрсэн билээ. Үүнтэй холбогдуулан, яг энэ цаг мөчид Тэргүүн Зөвлөлболон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бид Сүмийн түүхийн

туршид энэ Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн удаа дараа дурдаж байсан, гэр бүлтэйхолбоотой жишиг, сургаал, дэг журмуудыг мэдэгдэл хийгээд дахин батлах маягаар Сүмдболон дэлхийд хандан тунхаглаж байна” (“Stand Strong against the Wiles of theWorld,” 100).

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд тэдний хариултыг самбардээр бич. Самбар дээрх зүйл дараах байдалтай харагдана:

Удирдагчид дэлхийд ямар асуудал байгааг олж харсан бэ?

Софистик үзэл бодол үнэн хэмээн шургалсан

Ёс зүйн жишиг ба үнэт зүйлсийн талаар олон хуурмаг зүйл яригдах болсон

Дэлхий уруу таталт, арга мэхэнд автсан

Ямар шалтгаанаар Сүмийн удирдагчид энэ тунхгийг гаргахболсон бэ?

Сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлэх

Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн заасан жишиг, сургаал, дэгжурмуудыг тунхаглан, дахин батлах

• “Софистик үзэл бодол гэж юу вэ? (Софистик гэдэг нь үнэн мэтээртанилцуулсан худал хуурмаг үзэл бодлыг хэлнэ.) Та гэр бүлтэй холбоотойхудал хуурмаг үзэл бодлыг үнэн мэт болгон зааж байхыг харсан уу? (Тасофистик үзэл бодлын жишээг С ба Г 89:4-өөс харж болно.)

• Бид ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн үгээс хожмын үеийн бошиглогч,төлөөлөгчдийн үүрэг хариуцлагын талаар юу мэдэж авч болох вэ?(Суралцагчдын хариултад дараах үнэн орсон байх ёстой: Бошиглогчид Их

1-Р ХИЧЭЭЛ

4

Эзэний “гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, дэг журмуудыг”тунхаглах ариун нандин үүрэг хариуцлагатай.)

Суралцагчдад гэр бүлийн тунхгийг гүйлгэн хараад, гэр бүлийн талаар өнөөдөртавигддаг асуултуудын хариултыг олж тодорхойлох даалгавар өг. Суралцагчдадхангалттай хугацаа гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс.Бусад хичээл дээр тунхгийг нарийвчлан авч үзэх учраас энэ үйл ажиллагаандих хугацаа зарцуулах шаардлагагүй.

Дараах үнэнийг гэрчил: Гэр бүлийн тунхаг нь нийгмийн олон асуудлыгшийдвэрлэх сүнсээр өдөөгдсөн хариултуудаар дүүрэн байдаг. Үнэт зүйлсөөрчлөгдөж буй дэлхийд тунхаг нь хувь хүн, гэр бүлүүдэд бат бөх зангуу ньбайх болно.

Ерөнхийлөгч Хинкли гэр бүлийн тунхгийг уншсаныхаа дараа дараах зүйлийгтунхагласан гэдгийг тайлбарла:

“Бид энэ тунхгийг анхааралтай бөгөөд тунгаан бодон, залбирч уншихыг бүххүнд зарлиг болгож байна. Ямар ч улс үндэстний хүч гэр орных ньханануудын хооронд үндэслэсэн байдаг билээ. Бид бүх улс оронд буйөөрийн хүмүүст эдгээр цаг хугацааны шалгуурыг давсан үнэт зүйлсийн дагуугэр бүлээ хүчирхэгжүүлэхийг уриалж байна” (“Stand Strong against the Wilesof the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 101).

• Гэр бүлийн тунхгийг залбирч унших гэдэг нь та нарын хувьд ямар утгаучиртай вэ?

• Гэр бүлийн тунхаг дээрх зарчмууд хэрхэн гэрлэлт, гэр бүлийн талаарх таныбодолд нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг гэр бүлийн тунхаг дээрх сургаал, зарчмыг судалж хэрэгжүүлгэсэн ерөнхийлөгч Хинклигийн урамшуулсан үгсийг хэрхэн хэрэгжүүлж болохталаар бодож, хуваалцахад нь тусал. Суралцагчдын хариултыг самбар дээрбичээд, тэднийг “эдгээр цаг хугацааны шалгуурыг давсан үнэт зүйлсийг”хэрэгжүүлснээр хэрхэн өөрсдийгөө болон гэр бүлээ хүчирхэгжүүлж болохтухай залбиран бодож үзэхэд урь.

Суралцагчийн унших материал• Ефес 4:11–14; Мозая 8:15–17; Мосе 6:26–39; 7:16–21.

• Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-рсар, 129, lds.org/topics/family-proclamation.

• M.Рассэлл Баллард, “What Matters Most Is What Lasts Longest,”Ensign эсвэлЛиахона, 2005 оны 11-р сар, 41-44.

1-Р ХИЧЭЭЛ

5

2-Р ХИЧЭЭЛ

Бошиглогч, төлөөлөгчидчин сэтгэлээсээтунхаглаж байна

Оршил“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь “ЕсүсХристийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн СүмийнТэргүүн Зөвлөл ба Арванхоёр төлөөлөгчийнзөвлөлийнхөн … чин сэтгэлээсээ тунхаглаж байна”(Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129) гэсэн

үгсээр эхэлдэг. Бүх эрин үеийн бошиглогчид Их Эзэнийхүслийг тунхаглан, нүглийн үр дагаврын талаарсэрэмжлүүлэх үүрэгтэй. Энэ хичээл бошиглогчдын гайгамшгийн талаар урьдчилан мэдээд сэрэмжлүүлдэгхаруулын үүргийн талаар ойлгоход суралцагчдад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал• М.Рассэлл Баллард, “Завиндаа үлдэж, чанга зууран барь!” Ensign эсвэл 2014

оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104.

• Хэнри Б.Айринг, “Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-рсар, 24-26.

• Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдын үгсийг дагаж, амьдарцгаая,” Ensignэсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–89.

Заах зөвлөмжEзекиел 33:1–7; Сургаал ба Гэрээ 1:4–5, 11, 14Цамхаг дээрх харуулууд

Суралцагчдад харуулынцамхгийн зураг үзүүлээд,

тэднээс зураг дээр ямар барилгабайгааг асуу. Уг барилга нь эртнийцамхгийн хуулбар зураг болохыгтайлбарла. (Өөр нэгэн хувилбар ньтанай хэл дээр байгаа бол lds.org/media-library-ээс “Цамхаг дээрххаруулууд” видео бичлэгийн эхнийхэдэн минутыг үзүүлж болно.)Суралцагчдаас харуул ямар зүйлийг харж байх ёстой гэдгийг, мөн яагаад тэдүүрэг даалгавраа гүйцэтгэх нь чухал болохыг асуу.

Суралцагчдыг Eзекиел 33:1–3-ыг уншаад, харуулын үүрэг хариуцлагыг олжтогтооход урь.

• Харуулын үүрэг юу вэ? (Хүмүүст ирж буй аюулын талаар сэрэмжлүүлэх)

Нэг суралцагчаас Езекиел 33:4-7-г чанга уншихыг хүс.

6

• Их Эзэн Езекиелийг ямар үүрэгт томилсон бэ?

• Бошиглогчид цамхаг дээрх харуултай хэрхэн адил байна вэ? (Суралцагчдадорчин үеийн бошиглогчид харуулын үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгоходСургаал ба Гэрээ 1:4–5, 11, 14 тусалж болох юм. Та суралцагчдад эдгээршүлгийг Езекиел 33:4-7-той солбицсон эшлэл болгон уншихыг саналболгож болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард“Их Эзэний төлөөлөгчдийн хувьд цамхаг дээрх харуул байх нь биднийүүрэг юм” хэмээн тунхагласныг онцлон хэлж болно [“Beware of FalseProphets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 62] .)

Дараах сургаалыг гэрчил: Тэнгэрлэг Эцэг ирж буй аюулын талаарбиднийг сэрэмжлүүлэхээр хожмын үеийн бошиглогчдыг дуудсан.

Энэ сургаалыг бататгах үүднээс Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч ХэнриБ.Айрингийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаар чанга уншуул:

“Биднийг аюулгүй газар руу удирдах гэсэн Аврагчийн хүсэл хязгааргүй мэтбайдаг. Бидэнд замыг үзүүлж буй Түүний арга зам хувиршгүй. Тэр хүлээнавах хүсэлтэй хүмүүст хүргэх үүднээс тэднийг нэгээс илүү арга замаардууддаг. Эдгээр арга замд хүмүүс Бурханы бошиглогчтой байхуйц зохистойбайх үед Өөрийн бошиглогчдын амаар захиас илгээх арга үргэлж оржбайдаг юм. Тэдгээр эрх мэдэлтэй үйлчлэгч нь үргэлж хүмүүсийг

сэрэмжлүүлэх, мөн аюулгүй газарт хүрэх замыг заах үүрэгтэй” (“Finding Safety in Counsel,”Ensign, 1997 оны 5-р сар, 24).

• Та бошиглолын зөвлөгөөг дагаснаараа хамгаалагдсан гэдгээ хэзээ мэдэрчбайсан бэ?

• Та нар орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдөөс гэр бүлүүдэд сүнслэгхамгаалалт авчрах ямар зөвлөгөөг сонсож байсан бэ?

• Гэр бүлийн тунхаг нь ямар арга замаар Тэнгэрлэг Эцэгийнсэрэмжлүүлгийн дуу хоолой болдог вэ?

Aмос 3:6-7Бошиглогч, төлөөлөгчид нь бидэнд гэр бүлийн талаарх Их Эзэний үзэл бодлыгойлгоход тусалдаг.Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараахүгийг хуваалц. Бошиглогчдын дэлхийн өнөөгийн аюул заналхийллийн талаармэдэж авдаг арга замыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

“Зарим хүн Сүмийн удирдагчдыг “нийгмээс салангид” хүмүүс гэж боддогталаар би сонссон. Удирдагч бид олон газар амьдарч, өөр өөр нийгмийнгаралтай хүмүүстэй ажиллаж, туршлага хуримтлуулсан эрэгтэй, эмэгтэйхүмүүс гэдгийг дээрх хүмүүс мартдаг болов уу. Одоогийн дуудлагууд мааньбиднийг дэлхий даяар аялуулж, үүгээр дамжуулан бид дэлхийн улс төр,шашин, бизнесийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдагчидтай

уулзах боломжтой байдаг билээ. Хэдийгээр бид Вашингтон хот дахь Цагаан ордонд [дахь

2-Р ХИЧЭЭЛ

7

удирдагчдад] бараалхаж, дэлхийн үндэстнүүдийн [болон шашны] удирдагчидтай уулзажбайсан ч гэсэн, дэлхий дээрх хамгийн ядуу хүмүүс [гэр бүлүүд болон хувь хүмүүс] дээр чмөн айлчилж очин, тэдэнтэй уулзаж, тохинуулж үзсэн. …

”Та бүхэн бидний амьдрал, тохинууллыг анхааралтай бодож үзвэл, бид дэлхий даяартойрон явж, туршлага хуримтлуулдаг бөгөөд дэлхий дээрх цөөхөн хүн л ийм зүйл хийдэггэдэгтэй санал нийлэх биз ээ. Бид “нийгмээс салангид” хүмүүс биш гэдгийг та нар ойлгохболно. …

Та нарыг тайвшруулах зүйлс нь [Сүмийн удирдагчдын] хувь хүн нэг бүрийн болон хамтынмэргэн ухаанд найдаж болох явдал юм. Бид өөр өөр хууль тогтоомж ба бодлогын үрдагавруудыг үзэх, сэтгэлээр унах, эмгэнэлтэй үйл явдал тохиолдох болон гэр бүлийнгишүүнээ алдах гэх мэт бүх л зүйлийг биеэр үзэж туулсан. Бид та нарын амьдралаас холхөндий байдаггүй” гэдгийг тэдэнд ярьсан билээ” (“Завиндаа үлдэж, чанга зууран барь!”Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102–103).

• Сүмийн удирдагчдын баялаг туршлага нь харуулын үүргээ биелүүлэхэд ньхэрхэн тусалж чадах вэ?

Бошиглогчдод бурханлаг үүргээ биелүүлэхэд нь амьдралын туршлагаас ч илүүтуслах чухал боломж байдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Амос 3:6-7-г чангауншихыг хүс. Суралцагчдад Иосеф Смитийн Орчуулганд 6-р шүлгийн“хийсэн” гэсэн үгийг “мэдсэн,” мөн 7-р шүлгийн “нааш” гэсэн үгийг “хүртэл”болгон өөрчилсөн болохыг онцол (эдгээр хоёр шүлгийн тайлбарыг үзнэ үү).Энэ ярилцлага нь суралцагчдыг хувиараа судраас суралцах үедээ судрынтайлбарыг ашиглаж байхад урамшуулан дэмжих сайхан боломж байж болно.

• Амос 3:6-7 бошиглогчдын тухай юу зааж байна вэ?

Дараах тодорхойлолтыг суралцагчидтай хуваалц: Бошиглогч бол “Бурханаардуудагдаж, Түүний өмнөөс ярьдаг хүн. Бошиглогч нь Бурханы элчийн хувьдБурханаас ирдэг зарлиг, бошиглол, илчлэлтүүдийг хүлээн авдаг. … Бошиглогчнүглийг буруушаан зэмлэж, үр дагавруудыг нь угтан хэлдэг” (Судруудынудирдамж, “Бошиглогч,” scriptures.lds.org).

Дараах бүдүүвч зургийг самбар дээр зур:

2-Р ХИЧЭЭЛ

8

Суралцагчдад бүдүүвч зургийн талаар бодоод, ярилцах хугацаа өг. Бүдүүвчзураг гэр бүлийн талаарх Бурханы ойлголт нь мөнх бус байдлын өмнөх, мөнхбус мөн мөнх бус байдлын дараах амьдралыг хэрхэн хамардаг болохыг харуулжбайгааг та тайлбарлаж болно. Бошиглогчид илчлэлтээр дамжуулан илүү өргөнойлголт хүлээн авдаг бөгөөд тэд эргүүлээд бидэнд өөрсдийн ойлголтыг өсгөхөдтусалдаг.

• Энэ бүдүүвч зураг гэр бүлийн тунхгийг судлах нь бидний хувьд ухаалаг зүйлболох шалтгааныг хэрхэн харуулж байна вэ? (Дараах зарчмыг самбар дээрбич: Бид гэр бүлийн тунхгийг судалснаараа Тэнгэрлэг Эцэгийн гэрбүлийн тухай ойлголтын талаар суралцана.

Суралцагчдаас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн өөрсдөдөө байгаахувиудыг гаргаж тавихыг хүс. Тунхгийн эхний хэллэгийг онцлон хэл: “ЕсүсХристийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл баАрванхоёр Төлөөлөгчийн зөвлөлийнхөн … чин сэтгэлээсээ тунхаглажбайна. …” Суралцагчдад гэр бүлийн тунхгаас гэрлэлт, гэр бүлийн тухайБурханы ойлголт нь дэлхийнхээс өөр гэсэн нотолгоог хайж олж мэдэх хугацааөг. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээсээ хуваалцахад урьж, тэдний хариултыгсамбар дээр жагсаан бич.

Сургаал ба Гэрээ 90:1-5Гэр бүлийн тунхаг дээрх бошиглогчдын зөвлөгөөг дагах нь биднийг аюулаасхамгаална.Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 90:1-3-аас Их Эзэний бошиглогч ИосефСмитэд өгсөн зүйлийг олж тогтооход урь.

• Их Эзэн Иосеф Смитэд юу өгсөн бэ? (Ерөнхийлөгчийн зөвлөлийн эрх буюудэлхий дээрх Бурханы хаант улсыг удирдан, чиглүүлэх эрх мэдлийгтөлөөлдөг хаант улсын түлхүүрүүд)

• Тэдгээр түлхүүрийг өнөөдөр хэн атгадаг вэ? (Тэргүүн Зөвлөл ба АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын гишүүн бүр)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 90:4–5-ыг чанга уншихад урь.Бошиглогчоор дамжуулан Сүмд ямар зүйл өгөгдөнө гэж Их Эзэн амласныголж мэдэхийг ангийнхнаас хүс. (Их Эзэн Сүмд “зөгнөлүүд” өгөгдөх болно гэжхэлсэн. Суралцагчдад “зөгнөл” гэдэг нь “илчлэлт” болохыг хэл.

• Их Эзэн 5-р шүлэгт ямар сэрэмжлүүлгийг гэгээнтнүүдэд өгсөн бэ?

• Бид энэ сэрэмжлүүлгээс ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Хариултууд ньдараах зарчмыг ойлгосон болохыг харуулж байх ёстой: Хэрэв бидБурханы бошиглогчдоороо дамжуулан өгдөг илчлэлтүүдэд хөнгөнхуймгай хандвал бүдэрч, унах болно. Энэ зарчмыг самбар дээр бичихталаар бодож үз.)

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий өрөнхийлөгчийн зөвлөлийн КэролФ.Макконки эгч болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.РассэллБаллард нарын хэлсэн дараах үгийг үзүүл:

2-Р ХИЧЭЭЛ

9

© Busath.com

“Бид Бурханаар томилогдсон үйлчлэгчдийн хэлсэн Түүний үгсийг ачхолбогдол багатай зүйл гэж үзэн үл тоомсорлож, хөл дороо гишгэлэн,хүндэтгэлгүй хандахыг, эсвэл эсэргүүцэхийг сонгож болно. Гэвч ийнхүүүйлдэх хүмүүс Түүний гэрээт хүмүүсээс тусгаарлагдах болно гэж Аврагчзаасан юм [3 Нифай 20:23-ыг үзнэ үү]” (Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдынүгсийг дагаж амьдарцгаая,” Ensign,эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхийчуулган, 89).

“Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын чуулга нэгдмэл дуу хоолойгоор ярьжбайгаа нь тухайн үед хандан ярьж буй Их Эзэний дуу хоолой гэдгийг …төөрөлдөж, будилсан хүмүүс ихэвчлэн мартсан байдгийг би үйлчлэлийнхээүед олж мэдсэн юм. Их Эзэн бидэнд ‘миний дуу хоолой байна уу, эсвэлминий үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил’ хэмээн хэлсэнбилээ [С ба Г 1:38]” (М.Рассэлл Баллард, “Завиндаа үлдэж, чанга зууран

барь!” 102).

• Ямар ямар шинж тэмдэг хэн нэгнийг гэр бүлийн тунхаг дээрх зөвлөгөөндхөнгөн хуймгай хандаж байгааг харуулдаг вэ?

• Та нар эсвэл өөр хэн нэгэн хүн гэр бүлийн тунхаг дээрх зөвлөгөөг анхаарансонссоноор ямар ямар адислал хүлээн авсан бэ?

• Та нарт хожмын үеийн бошиглогчдын талаар ангийнхантайгаа хуваалцахямар бодол, сэтгэгдэл байна вэ?

Гэр бүлийн тунхаг нь арвантаван бошиглогч, үзмэрч, илчлэгчийн сүнсээрөдөөгдсөн нэгдмэл дуу хоолой гэдгийг гэрчил. Суралцагчдыг энэ хичээлийнтуршид гэр бүлийн тунхагт агуулагдсан үнэний талаар илүү гүн гэрчлэлтэйболохоор залбирахад урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал• (Езекиел 33:1-7; Сургаал ба Гэрээ 1:4-5, 11, 14, 37-38; Амос 3:6-7; 90:1–5;

124:125–126.)

• Хэнри Б.Айринг, “Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-рсар, 24-26.

2-Р ХИЧЭЭЛ

10

3-Р ХИЧЭЭЛ

Бидний бурханлаг чадавхОршилТэнгэрлэг Эцэг бидэнд Түүний оршихуйд эргэн очих мөнТүүнтэй адилхан болох боломжийг олгох нэгэнтөлөвлөгөө өгсөн. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Бидэнэ дэлхийд ирэхээсээ өмнө Түүний хүүхдүүд байсан баүүрд Түүний хүүхдүүд байх болно. Энэхүү энгийн үнэн ньөөрсдийгөө болон ах, эгч, дүү нараа мөн бидний

амьдралыг үзэх үзлийг өөрчлөх ёстой” (“Дөрвөн нэр,”Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70).Суралцагчид өөрсдийн бурханлаг чадавхын талаар сурчмэдсэнээр мөнх бус оршихуйд тулгарах бэрхшээлийг зөвшийдвэрлэж чадна.

Нөхцөл байдлын тухай унших материал• Дийтр Ф.Угдорф, “Дөрвөн нэр,”Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий

чуулган, 70–74.

• Gospel Topics, “Becoming Like God,”lds.org/topics.

Заах зөвлөмжЭхлэл 1:27; Исаиа 55:8–9; Үйлс 17:29; Еврей 12:9; 1 Иохан 3:1; 4:8–9;1 Нифай 9:6; 2 Нифай 9:20; Моронай 8:18; Сургаал ба Гэрээ 76:4; 88:41;130:22Бид бүгдээрээ Бурханы хүүхэдСүмийн гишүүн биш нэг найз нь манай Сүм Тэнгэрлэг Эцэгийн талаар чухамямар гэж итгэдэг тухай суралцагчдаас асууж байна гэж төсөөлөн бодохыгтэднээс хүс. Суралцагчдаас хэрхэн хариулах байсан талаар цөөн үгээрхуваалцахыг хүс.

Дараах бүлэг судрыг самбар дээр бич эсвэл тэдгээрийг тараах материалболгон тарааж өг.

Эхлэл 1:27; Сургаал ба Гэрээ 130:22

1 Нифай 9:6; 2 Нифай 9:20

Исаиа 55:8; Сургаал ба Гэрээ 88:41

1 Иохан 3:1; 4:8–9

Moронай 8:18; Сургаал ба Гэрээ 76:4

Үйлс 17:29; Еврей 12:9

Суралцагчдад эдгээр багц судраас судлаад, тэдгээр нь Тэнгэрлэг Эцэгийн тухайюу зааж байгааг олж тогтоох даалгавар өг. Багц судар бүрийг даалгаж өгсөнбайх ёстой. Суралцагчдад хангалттай хугацаа гаргаж өгсний дараа ТэнгэрлэгЭцэгийн тухай юу мэддэг эсвэл юу гэж итгэдэг талаар тайлбарлахдаа эдгээрсудрын нэг эсвэл түүнээс олныг хэрхэн ашиглах талаар хуваалцахад урь.

11

• Тэнгэрлэг Эцэгийн эдгээр шинж чанарыг мэдэх нь Түүнийг шүтэнбишрэхэд тань хэрхэн туслах вэ?

• Бидний Тэнгэрлэг Эцэг бол мэдрэгдэх яс, махнаас бүрдсэн төгс, амилсанбие махбодтой бодит бие бөгөөд та нарын сүнсний Эцэг гэдгийг мэдэх ньТэнгэрлэг Эцэг та нарын хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

• Бурханыг шүтэн бишрэхдээ Тэрээр бидний сүнсний Эцэг гэдгийгмартахгүй байх нь яагаад чухал вэ?. (Ярилцлагын нэг хэсэг болгон Бурханбол бидний сүнсний Эцэг учраас Түүнтэй адил болох нь бидний бурханлагчадавх юм гэдгийг онцолж хэл. Түүнчлэн 1909 онд ерөнхийлөгч ЖозефФийлдинг Смитийн [1838–1918] удирдлаган дор Тэргүүн Зөвлөлөөсгаргасан дараах мэдэгдлийг хуваалцах нь тус болж болно: “Бүх эрэгтэй,эмэгтэй хүн бүх хүн төрөлхтний Эцэг, Эхтэй адилхан бөгөөд үнэхээрБурханы хүү, охид юм” [“Gospel Classics: The Origin of Man,” Ensign, 2002оны 2-р сар, 29].)

Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийн хуулбарыг тарааж өг.Суралцагчдаас чимээгүй уншаад, Бурхан гэж хэн болохыг ойлгох нь ямар чухалболохыг харуулсан үг хэллэгийг тэмдэглэхийг хүс.

“Хэрэв хүмүүс Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөөойлгож чадахгүй. …

“Бурхан Өөрөө нэгэнтээ одоогийн бидэн шиг байсан бөгөөд эдүгээөргөмжлөгдсөн хүмүүн Тэрбээр тэнгэрт хаан ширээндээ заларч байгаабилээ! … Хэрэв хөшиг өнөөдөр нээгддэг юм аа гэхэд энэ дэлхийг тойрогзамд нь барьж байдаг, бүх ертөнц болон бүх юмсыг Өөрийн хүчээр өргөн

барьж байдаг аугаа Бурхан Өөрийгөө харуулах юм бол, хэрэв та нар Түүнийг өнөөдөр харжчаддаг юм аа гэхэд, Тэрбээр дүр төрх, хэлбэр дүрсээрээ, яг л хүн шиг, өөрсөдтэй чиньадилхныг та нар харах болно хэмээн би хэлнэ. Учир нь Адам Бурханы хэв загвар, дүр төрх,адил төстэй байдлаар бүтээгдсэн бөгөөд түүнээс заавар хүлээн авч, нэг хүн нөгөөтэйгөөярьж байгаа лугаа адил Түүнтэй ярилцан, хамт алхалж явсан билээ” (Сүмийнерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 48).

• Тэнгэрлэг Эцэгийн хэн болохыг ойлгох нь бидэнд өөрсдийгөө ойлгоходхэрхэн туслах вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбардээр бич: Бид Тэнгэрлэг Эцэгээ ойлгосноор Тэнгэрлэг Эцэг Эхтэйгээадил болох чадавхаа илүү сайн ойлгоно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Бидний дуртай дуунуудын нэг болох ‘Би Бурханы хүүхэд’ дуун дээр заасансанаа ямар хүчтэй болохыг бодож үз [Сүмийн дуулал болон хүүхдийн дуу,58-р хуудас]. … ‘Би хэн бэ?’ гэсэн амьдралын томоохон асуултын нэгнийхнь хариу энд байна. Би тэнгэрлэг эцэг эхтэйгээ сүнсээрээ холбогдсонБурханы хүүхэд. Тэрхүү эцэг эх маань бидний мөнхийн чадавхыгтодорхойлдог. Тэрхүү хүчирхэг үзэл санаа нь гутрангуй үзлийг эмчлэх хүчтэй

3-Р ХИЧЭЭЛ

12

эм юм. Энэ нь бидний хүн нэг бүрийг зөв шударга сонголт хийн, өөрийн доторх хамгийнсайн талуудаа олоход хүчирхэгжүүлнэ” (“Powerful Ideas,” Ensign, 1995 оны 11-р сар, 25).

Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич:

Би Бурханы хүүхэд гэсэн миний мэдлэг надад … үед тусалж чадна____________________.

Би Бурханы хүүхэд гэсэн миний мэдлэг надад … үед тусалж байсан____________________.

Хэд хэдэн суралцагчийг эдгээр өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих талаархуваалцахад урь.

Ром 8:16-17; 1 Иохан 3:2; 3 Нифай 12:48Бидний бурханлаг чадавхЗарим үед бид хэн нэгнийг “гайхамшигтай чадвартай” гэж сонсдоггэдгийг хэл.

• Энэ үг ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагчдаас тэдгээрийгсудалж, бидний бурханлаг чадавхын талаар суралцахыг хүс: Ром 8:16–17;1 Иохан 3:2; 3 Нифай 12:48. Та суралцагчдад нөгөө хоёр судрын эшлэлийгэдгээр судар бүрийн хажуу талын зах дээр бичээд, эдгээр судрыг солбицсонэшлэл болгохыг санал болгож болно.)

• Бурханы зан чанарын тухай судалж мэдсэн судрууд дээрээ үндэслээд, “бидТүүнтэй адил болно” гэсэн үг хэллэг таны хувьд ямар утгатай вэ?

• Есүс Христийн “хамтран залгамжлагч” болно гэдэг нь юу гэсэн утгатай гэжта бодож байна вэ? (Эцэгийн бие махбодтой Төрсөн Ганц Хүүгийн хувьдЕсүс Христ нь Эцэгт буй бүх зүйлийг өвлөн авах эрхтэй. Дуулгавартайбайж, Аврагчийн Цагаатгалын бүрэн адислалыг хүлээн авсан хүмүүс Эцэгтбуй бүхнийг мөн адил өвлөн авна [Ром 8:14–18; Галат 3:26–29; С ба Г84:38-ыг үзнэ үү]. Дараах зарчмыг онцол: Тэнгэрлэг Эцэгийнтөлөвлөгөө нь бидэнд Тэнгэрлэг Эцэг эхтэйгээ илүү адил болох аргазамыг өгдөг. Хэдийгээр зарим хүн бид Бурхантай адилхан болж болногэсэн бидний итгэл үнэмшлийг шүүмжилж болох ч энэхүү итгэл үнэмшилнь Библи дээрх сургаалууд дээр үндэслэгдсэн болно.)

Дараах асуултыг самбар дээр бич.

Ахлагч Даллин Х.Өүкс бидний мөнх бус амьдралын зорилгын тухай юу гэжзаасан бэ?

3-Р ХИЧЭЭЛ

13

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараахүгийг уншаад, самбар дээрх асуултын хариултыг ол:

“Есүс Христийн сэргээгдсэн сүмийн сургаалд, мөнх бус амьдралын зорилгобол Бурханы хүү, охид хэмээх өөрийн хувь заяанд хүрч, Түүнтэй адил болохявдал билээ. … Библи дээр мөнх бус хүмүүсийг ‘Бурханы хүүхдүүд’,‘Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид’ (Ром8:16–17) хэмээн дүрсэлсэн байдаг. Түүнчлэн, ‘Христтэй хамталдаршуулагдахын тулд Түүнтэй хамт зовдог юм’ (Ром 8:17) мөн ‘Түүнийг

үзэгдэх үед бид Түүнтэй адил болно’ (1 Иохан 3:2) хэмээн тунхагласан байдаг. БидБиблийн эдгээр сургаалыг шууд утгаар нь ойлгон, хүлээн авдаг. Бид махан биеийг олжаван, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүний сайн мэдээний хууль, ёслолуудаддуулгавартай байснаараа өргөмжлөл буюу мөнхийн амьдрал хэмээн нэрлэгдэхалдаршсан, селестиел байдалд орох эрхийг олж авах нь мөнх бус амьдралын зорилгогэдэгт итгэдэг. … (Мөнх амьдралд хүрэх хувь тавилан буюу Бурханы амьдрал гэдэг ньбурханчлан шүтэх буюу бурханчлал гэх эртний Христийн сургаал ба итгэл үнэмшлийгсудалсан бүх хүний мэдэх зүйл билээ.) …

… Бидний бурханлаг байдал нь тэнгэрлэг эцэг эхээс эхэлдэг. Тэдэнтэй адилхан болох ньбидний туйлын зорилго билээ. Эцэгийн энэрэнгүй төлөвлөгөөн дор Эцэгийн Төрсөн Ганц,бидний Их Эзэн, Аврагч, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан энэ бүхэнд хүрэхболомжтой” (“Apostasy and Restoration,” Ensign, 1995 оны 5-р сар, 86–87).

(Тайлбар: Та бурханчлан шүтэх болон бурханчлал нь хүн бурхантай адил болохэсвэл бурханлаг байдалд өргөмжлөгдөх боломжтой гэсэн санааг агуулдаггэдгийг тайлбарлаж болно.)

Суралцагчдын самбар дээрх асуултын хариултыг ярилц. Дараа нь асуу:

• Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө та нарт Түүнтэй адил болох боломжийгөгдөг гэж бодоход та нарт ямар бодол төрж байна вэ?

• Бурхантай адил болоход яагаад Христийн Цагаатгал бидэнд хэрэгтэй вэ?

Энэ хэлэлцүүлгийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд дараах мэдэгдлийгсуралцагчидтайгаа хамт хэлэлц:

“Хожмын үеийн гэгээнтнүүд Христийн Цагаатгалын ач холбогдлыг, үүнийг боломжтойболгодог хүмүүний хязгааргүй хүчин чадлын талаас нь ойлгодог. Христийн Цагаатгалнүглийг уучлан, үхлийг ялан дийлэх боломжийг олгохоос гадна төгс бус харилцааг аварч,өсөлт хөгжлийг зогсоодог сүнслэг шархыг эдгээн, мөн хувь хүнийг хүчирхэгжүүлж, Христэдбайдаг зан чанарыг хөгжүүлэх боломжийг олгодог [Алма 7:11–12-ыг үзнэ үү]. Хожмынүеийн гэгээнтнүүд бид зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнхийн алдар суудхүрнэ гэдэгт баттай найдан мөн зөвхөн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм,Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, Христийн заавар, жишээг эцсээ хүртэл дагаж байжТүүний Цагаатгалын хүчээс бүрэн дүүрэн хүртэнэ гэдэгт итгэдэг [2 Нифай 31:20; Итгэлийнтунхаг 1:4-ийг үзнэ үү]. Ийнхүү Бурхантай адилхан болж, Түүний алдар суугийн бүрэнбайдалд орсон хүмүүсийг ‘өөрийнхөө цус урсгалтаар энэхүү төгс цагаатгалыг хийсэн, шинэгэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон шударга хүмүүс болох тэд бөлгөө’ [С ба Г76:69] хэмээн дүрсэлсэн байдаг” [Gospel Topics, “Becoming Like God,” lds.org/topics).

3-Р ХИЧЭЭЛ

14

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийнхувийг тарааж өг. Хэлсэн үгийг уншаад, өөрсдийн бурханлаг чадавхад хүрччадна гэх итгэл найдварыг өгсөн санааг тэмдэглэхэд суралцагчдыг урь.Ерөнхийлөгч Угдорф энэ үгийг Ерөнхий чуулганы санваарын хуралдаан дээрхэлсэн хэдий ч өгөгдсөн санаа нь хүн бүрд хамаатай гэдгийг онцол:

“Хамгийн чухал арга замаар бид бүгдийг тодорхойлдог нэг нэр болТэнгэрлэг Эцэгийн хүү [охин]. Амьдралд бид хэн ч байсан, юу ч хийдэгбайлаа гэсэн бид үнэхээр Бурханы сүнсэн хүүхдүүд гэдгийг хэзээ ч мартахёсгүй. Бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө Түүний хүүхдүүд байсан ба үүрдТүүний хүүхдүүд байх болно. Энэхүү энгийн үнэн нь биднийг болон ах, эгч,дүү нарыг маань мөн бидний амьдралыг үзэх үзлийг өөрчлөх ёстой. …

Бурханы [хүүхэд] гэдэг нь ямар утгатай болохыг ойлгох үедээ бүтэлгүйтэх нь биднийгсэтгэлээр унахад хүргэдэг. Чөтгөр эдгээр мэдрэмжийг тань ашиглах дуртай байдаг. Сатанта нарыг тэнгэрлэг чадавхаараа биш, харин гэм нүглээрээ өөрсдийгөө тодорхойлохыг таньилүүд үзэж байгаа. Ах нар аа, түүнийг бүү сонс.

Хөлд орж буй хүүхдийг бид бүгд харж байсан. Тэр тэнтэр тунтар алхаж, унаад л, заримдаабүр уйлдаг. Тэгж чармайсных нь төлөө бид загнадаг бил үү? Мэдээж үгүй. Ямар эцэгдөнгөж хөлд орж буй хүүхдээ шийтгэх вэ дээ? Бид зоригжуулж, урам өгч, алгаа ташин,магтдаг. Учир нь алхах бүрдээ тэр жаахан хүүхэд эцэг эхтэйгээ илүү адил болдог.

Одоо ах нар аа, үүнийг Бурханы төгс төгөлдөр байдалтай харьцуулбал, мөнх бус бид эвдүйгүй хөлд орж байгаа хүүхдээс ялимгүй л илүү юм. Гэхдээ бидний хайрт Тэнгэрлэг Эцэгбиднийг Түүнтэй илүү адилхан болоосой гэж хүсдэг ба хайрт ах нар минь, бас энэ ньбидний мөнхийн зорилго байх ёстой. Биднийг агшин зуурт биш, харин алхам алхмаарахиж дэвшсээр Түүнтэй адилхан болно гэдгийг Бурхан мэддэг” (“Дөрвөн нэр,” Ensign,эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70-71 ).

• Эдгээр мөнхийн үнэнийг санаж байх нь бурханлаг чадавхдаа хүрэхэд таньхэрхэн туслах вэ?

• Эдгээр үнэнийг санаж байх нь гэр бүлийнхээ гишүүдэд хандах таныхандлагад хэрхэн нөлөөлөх вэ?

• Эдгээр үнэний тухай таны мэдлэг нас барсан гэр бүлийн гишүүдийнхээталаарх мэдээллийг судлан, тэдний төлөө ариун сүмийн ёслолыг хийлгэххүсэл эрмэлзэлд тань хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдыг хичээл дээр сурч, мэдэрсэн зүйлээ дараагийн долоо хоногийнтурш гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцахад урамшуулан дэмж. Түүнчлэн тэдөдөр бүр Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд гэдгээ мөн энэ үнэнийг ухамсарлан санажбайх нь хэрхэн тэдний үйлдэлд нөлөөлж байгааг тэмдэглэхээр төлөвлөж болохюм.

Суралцагчийн унших материал• Эхлэл 1:27; Исаиа 55:8–9; Үйлс 17:29; Ром 8:16–17; Еврей 12:9; 1 Иохан 3:1–2;

4:8–9; 1 Нифай 9:6; 2 Нифай 9:20; 3 Нифай 12:48; Моронай 8:18; Сургаал баГэрээ 76:4; 88:41; 130:22.

• Gospel Topics, “Becoming Like God,”lds.org/topics.

3-Р ХИЧЭЭЛ

15

4-Р ХИЧЭЭЛ

Гэр бүл ба аз жаргалынагуу төлөвлөгөө

ОршилАдам, Ева хоёрыг бүтээгдсэнээс хойш дэлхий дээрхүмүүний гэр бүл бий болсон юм. Адам, Ева хоёрынуналт дэлхий дээр үр хүүхдүүдийг авчрах боломжийг,харин Цагаатгал бидэнд Уналтын сөрөг нөлөөг даван

туулах боломжийг тус тус олгодог. Энэ хичээл нь хэрхэнБүтээлт, Уналт болон Цагаатгал хамтдаа хүмүүний гэрбүлийг аврахаар ажилладаг болохыг ойлгоходсуралцагчдад туслах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• М.Рассэлл Баллард, “The Atonement and the Value of One Soul,” Ensign эсвэл

Лиахона, 2004 оны 5-р сар, 84-87.

• Жюли Б.Бэк, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2011 оны 3-рсар, 12–17.

Заах зөвлөмжMoсе 1:27-39; Сургаал ба Гэрээ 49:15–17Мосе дэлхийн бүтээлтийн зорилгын талаар олж мэдсэнАнгид элстэй жижиг сав, устай шилэн аяга авч ир. Нэг суралцагчийг гарааэхлээд усанд, дараа нь элсэнд дүрэхэд урь. Дараа нь суралцагчдаас түүнийхуруунд хэдэн элсний ширхэг наалдсан гэж бодож байгаагаа хэлэхийг хүс.

• Та элстэй саванд хэдэн ширхэг элс байгаа гэж бодож байна вэ? Хариндалайн эрэг дээр хэд байгаа бол?

Суралцагчдыг Мосегийн харсан хэд хэдэн үзэгдэл цэдэглэгдсэн Мосе 1-ийгнээхийг хүс. Нэг суралцагчаас Мосе 1:27-29-ийг чанга уншихыг хүсээд,суралцагчдыг Их Эзэн Мосед юу үзүүлсэн болохыг олж мэдэхэд урь.

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр Мосе үзэгдэлдээ юу харсан бэ?

• Хэрэв та энэ үзэгдлийг харсан бол танд ямар бодол төрөх байсан бэ?

Суралцагчдаас Мосе 1:30-ийг уншаад, Мосегийн Их Эзэнээс асуусан хоёрасуултыг тэмдэглэхийг хүс (яагаад, мөн хэрхэн дэлхийг болон дэлхийн оршинсуугчдыг бүтээсэн тухай). Суралцагчдын хувиараа судар судлах чадварыгхөгжүүлэхэд нь туслахын тулд судалж байхдаа асуулт болон асуултынхаахариултыг хайж олоход урамшуулан дэмж.

Суралцагчдыг Мосе 1:31-33-ыг уншаад, Их Эзэн Мосегийн хоёр асуултад юугэж хариулсныг олж мэдэхэд урь.

• 31-р шүлэгт цэдэглэснээр, яагаад Бурхан дэлхийг бүтээсэн бэ?

• 32-33-р шүлэг Тэнгэрлэг Эцэг хэрхэн дэлхий ертөнцүүдийг бүтээсэн талаарямар сургаал зааж байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоосон

16

байх ёстой: Эцэгийн удирдлаган дор Есүс Христ тоо тоймгүй олондэлхий ертөнцийг бүтээсэн.

Суралцагчдыг Мосе 1:36–39-ийг уншаад, Мосегийн нэмж асуусан зүйлийг мөнИх Эзэний хариуг олж тогтооход урь.

• Тэнгэрлэг Эцэгийн дэлхийг болон түүн дээрх оршин суугчдыг бүтээхболсон зорилго юу байсан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосонбайх ёстой: Хүмүүний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыгтохиолгон авчрахын тулд дэлхийг бүтээсэн.) Үхэшгүй байдал гэдэг ньамилсан байдалд мөнхөд амьдрахыг хэлнэ, харин мөнх амьдрал гэдэг ньБурхантай адил, мөнхийн гэр бүлийн нэгэн хэсэг болж амьдрахыг хэлнэ.)

• Дэлхийн бүтээлт нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн ажил хийгээд алдар сууггүйцэлдүүлэхэд тусалсан бэ? (Мөнх бус байдалд гэр бүлүүдийг оршинсуулгахаар дэлхийг бүтээсэн болохыг үзүүлэх зорилгоор Сургаал ба Гэрээ49:15–17-г ашигла.)

Бурханы хүүхдүүдийн үхэшгүй байдлыг хийгээд мөнх амьдралыг тохиолгонавчрахад туслах зорилгоор дэлхийг бүтээсэн гэдгийг гэрчил. Гэр бүл гэх нэгжнь бидэнд мөнх амьдралыг олж авахад туслах зорилгоор бүтээгдсэн бөгөөд бидмөнхийн гэр бүлийн хэсэг болж, үүрд Бурханы амьдралаар амьдарна гэсэн үг.

2 Нифай 2:19-25; Мосе 3:16-17; 5:9-11Адам, Ева хоёрын уналт Бурханы төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг байсанБурхан Едений цэцэрлэгт Адам, Ева хоёрт тодорхой заавар өгсөн.Суралцагчдаас Мосе 3:16–17-г чимээгүй уншихыг хүсээд, дараа нь асуу:

• Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртвэл юу тохиолдоно гэж Их Эзэнхэлсэн бэ?

Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртэхдээ хүн төрөлхтөнд хоёртөрлийн үхлийг авчирсан гэдгийг тайлбарла.

Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич:

Сүнсний үхэл = Бурханаас тусгаарлагдах

Биеийн үхэл = сүнс, бие махбод хоёр салах үйл явц

Суралцагчдыг 2 Нифай 2:19–25-ыг судлаад, Уналтын өөр үр дагавруудынжагсаалтыг хийхэд урь.

• Хориглогдсон жимснээс хүртсэн нь хэрхэн Адам, Ева хоёрт болон бүх хүнтөрөлхтөнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болох боломжийг олгосон бэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараахүгийг үзүүл:

4-Р ХИЧЭЭЛ

17

“Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн.Үүнгүйгээр Адам, Ева хоёрт ямар ч мөнх бус хүүхэд төрөхгүй байх байсанба хүмүүний гэр бүлд эсрэг тал, өсөлт хөгжил, ёс суртахууны сонгох эрх,амилуулалтын баяр баясал, гэтэлгэл, мөнх амьдрал гэж байхгүй байхбайсан” (“The Atonement of Jesus Christ,” Ensign, 2008 оны 3-р сар, 35).

Мосе 5:9–11-ийг суралцагчидтай унш. Эдгээр шүлэгт цэдэглэгдсэн үнэнийгөөрийн үгээр хэлэхэд нь туслах үүднээс дараах асуултыг тавь:

• Адам, Ева хоёр Едений цэцэрлэгээс хөөгдсөнийхөө дараа ямар үнэнийг олжмэдсэн бэ? (Суралцагчид дараах үнэнийг ойлгосон байх ёстой: Адам, Евахоёр унасан учраас хүүхэдтэй болж, тэдний үр удам мөнх амьдралруу хөгжих боломжтой болсон.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттынхэлсэн дараах үгийг уншихад урь. Суралцагчдаас бид яагаад дэлхийд ирэхдээбаяртай байсан шалтгааныг олж мэдэхийг хүс:

“Харамсалтай нь амьдралынхаа хамгийн сэтгэл сэргээм мөч болох хүлээлт,сэтгэл хөдлөл, баяр талархлаар дүүрсэн тэрхүү үеэ та санах боломжгүй. Энэнь мөнх бус байдлын өмнөх амьдралд болж өнгөрсөн бөгөөд тэр үед та нарсүнсний дэлхийг орхин, мөнх бус бие махбодтой дэлхий дээр амьдрах цагболсныг мэдэгдсэн юм. Та дэлхий дээр аз жаргал авчрах сургамжууд мөнэцэстээ таныг Ариун Эцэг болон Түүний Хайртай Хүүгийн оршихуй дахь

алдар суут, селестиел хүн болгож, өргөмжлөл хийгээд мөнх амьдрал руу хөтлөхсургамжуудыг хувийн туршлагаараа олж авах болно гэдгээ мэдэж байсан” “First ThingsFirst,” Ensign, 2001 оны 5-р сар, 6).

• Уналт ба мөнх бус байдлын зорилгыг ойлгох нь энэ амьдралдаа хийхсонголтуудад тань хэрхэн нөлөөлөх вэ?

2 Нифай 9:6-12Цагаатгал нь Уналтын үр дагаврыг ялан дийлдэгАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараахүгийг чанга унш:

“Өнгөрсөн нэгдүгээр сард манай гэр бүлд ач хүү Нэйтаныгаа нисэх онгоцныослоор алдсан эмгэнэлт явдал тохиолдсон юм. Нэйтан маань орос хэлээрБалтийн Номлолд үйлчилсэн байсан юм. Тэрээр хүмүүст хайртай байсанбөгөөд Их Эзэнд үйлчлэх нь нэр төрийн хэрэг гэдгийг мэддэг байв. ХайртЖеннифэртэйгээ мөнхийн гэрлэлтийн ёслолоо хийж гүйцэтгэснээс хойшгуравхан сарын дараа тэрээр ослоор амь үрэгдсэн билээ” (“The Atonement

and the Value of One Soul,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 84).

Адам, Ева хоёрын уналтаас болж бид бүхэнд ахлагч Баллардын гэр бүлдучирсан харамсалтай бөгөөд эмгэнэлт үйл явдалтай адил зүйлс тохиолдож

4-Р ХИЧЭЭЛ

18

болно. Аз болоход Тэнгэрлэг Эцэг бидэнд Уналтын үр дагаврыг ялан дийлэхарга замыг хангаж өгсөн.

Суралцагчдыг 2 Нифай 9:6–12-ыг судлахдаа хэрхэн Есүс Христийн Цагаатгалбие махбодын болон сүнсний үхлийг ялан дийлэхэд маань туслах тухай олжмэдэхэд урь. Түүнчлэн та суралцагчдыг уншиж байхдаа түлхүүр үг,хэллэгүүдийг судар дээрээ тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно. Дараа ньсуралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь.

• Эдгээр шүлэг Адамын уналт, Есүс Христийн Цагаатгал хоёрын хоорондынхамаарлын талаар ямар сургаал зааж байна вэ? (Суралцагчид дараахзарчмыг ойлгосон байх ёстой: Есүс Христийн Цагаатгал нь ТэнгэрлэгЭцэгийн бүх хүүхдэд бие махбодын болон сүнсний үхлийг яландийлэх арга замыг олгодог. Та Уналт, Цагаатгал хоёрын хоорондынуялдаа холбоо сударт олон удаа давтагдаж байгаад анхаарал хандуулахадсуралцагчдыг урамшуулан дэмжиж болно. Дараах эшлэлийг хуваалцахталаар бодож үз: “Уялдаа холбоо гэж үзэл санаа, хүн, эд зүйлс эсвэл үйлявдлуудын хоорондын харилцаа холбоо буюу холбоосыг хэлнэ. … Эдгээруялдаа холбоог залбирч тодорхойлон, тэдгээрийг судалж, тэдний талаартунгаан бодох нь … сүнсээр өдөөгдсөн ойлголт, далд мэдлэгийн эрдэнийнсанг хураах болно” [Ахлагч Дэвид А.Бэднар, “A Reservoir of Living Water”(Залуу насанд хүрэгчдэд зориулсан Сүмийн Боловсролын Системийн галындэргэдэх ярилцлага, 2007 оны 2-р сарын 4), 4; lds.org/media-library].)

Нэг суралцагчаас ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийнүргэлжлэлийг чанга уншихыг хүс:

“Нэйтан бидний мөнх бус оршихуйгаас гэнэт хальж одсон нь бидний хүн нэгбүрийн сэтгэл зүрх, оюун ухааныг Их Эзэн, Есүс Христийн Цагаатгал руухандуулахад хүргэсэн юм. …

Аврагчийн ариун нандин төрөлт, амьдрал, Гетсеманий цэцэрлэг дэхЦагаатгал, загалмай дээрх зовлон шаналал, Иосефын булшинд оршуулсанявдал мөн алдар суут Амилалт зэрэг нь бүгд бидэнд шинэчлэгдсэн, бодит

зүйл болон хувирсан билээ. Аврагчийн амилалт бид бүхэнд хэзээ нэгэн цагт бид ч гэсэнмөн адил Түүнийг даган, амилуулагдана гэдгийг баталдаг. Бүх хүн төрөлхтний Аврагч баГэтэлгэгч, Есүс Христийн хайрын ач ивээлээр ирдэг энэхүү агуу бэлэг нь ямар их амарамгалан, тайвшралыг бидэнд өгдөг юм бэ. Түүний ачаар бид Нэйтантайгаа дахин хамтбайх боломжтой гэдгээ мэднэ” (“The Atonement and the Value of One Soul,” 84).

• Гэр бүлийн гишүүнээ алдсандаа ахлагч Баллардын гэр бүлийнхний үзүүлсэнхариу үйлдэл Есүс Христийн Цагаатгал нь Уналтын нийтлэг үр дагаврыггэр бүлүүд даван гарахад тусалж болохыг хэрхэн үзүүлж байна вэ?

• Цагаатгал нь Нэйтаны болон бидний хүн нэг бүрийн гэр бүлийн хувьдмөнх амьдралд юуг боломжтой болгодог вэ?

Суралцагчдад энэ асуултын талаар бодох хугацаа өгч, дараа нь тэднийгхариулахад урь:

• Есүс Христийн Цагаатгал таны гэр бүлд Уналтын ямар үр дагаврыг ямарарга замаар даван туулахад тусалдаг вэ? (Зөвхөн Есүс Христийн

4-Р ХИЧЭЭЛ

19

© Busath.com

Цагаатгалын хүчээр төгс болсон хүмүүс гэрлэж, гэр бүлээрээ мөнхөд хамтамьдрах боломжтой гэдгийг ярилцлагын нэг хэсэг болгон тайлбарла.)

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жюли Б.Бэкэгчийн хэлсэн энэ үгийг үзүүлэн, нэг суралцагчийг уншихад урь.

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бидэнд Бүтээлт, Уналт,Цагаатгал дээр үндэслэгдсэн гэр бүлийн талаарх сургаал байдаг. Дэлхийнбүтээлт нь гэр бүлүүдэд амьдрах газрыг өгсөн. Гэр бүлийн чухал хоёр хэсэгболох эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурхан бүтээсэн. Адам, Ева хоёр лацданхолбогдож, мөнхийн гэр бүлийг үүсгэх нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнийнэг хэсэг байв.

Уналт нь гэр бүлд өсөж хөгжих замыг бий болгосон. Адам, Ева хоёр мөнхбус туршлагатай болохоор сонгосон гэр бүлийн удирдагчид байв. Уналт нь тэдэнд охид,хөвгүүдтэй болох боломж олгосон.

Цагаатгал нь гэр бүлд мөнхөд лацдан холбогдох боломжийг олгодог. Энэ нь гэр бүлүүдэдмөнхөд өсөж хөгжин, төгс төгөлдөр болох боломж өгдөг. Авралын төлөвлөгөө гэжнэрлэгддэг аз жаргалын төлөвлөгөө нь гэр бүлүүдэд зориулагдсан төлөвлөгөө байсан юм”(“Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2011 оны 3-р сар, 12).

Суралцагчдыг Бүтээлт, Уналт, Цагаатгалын талаарх өөрсдийн гэрчлэлийн мөнЦагаатгалын хүчийг өөрсдийн болон гэр бүлүүдийнхээ амьдрал дахь хамгийнагуу хүчин зүйл болгохоор урин авчрахын тулд тэд юу хийж болох талаартунгаан бодоход урь.

Суралцагчийн унших материал• Мосе 1:27–39; 3:16–17; 5:6–12; 2 Нифай 2:19–25; 9:6–12; Сургаал ба Гэрээ

49:15–17.

• Жюли Б.Бэк, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2011 оны 3-рсар, 12–17.

4-Р ХИЧЭЭЛ

20

5-Р ХИЧЭЭЛ

Мөнх бусамьдралын нөхцөл

ОршилМөнх бус амьдралын өмнөх дэлхийд бид “Түүнийхүүхдүүд төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулдбие махбод хүлээн авч, энэ дэлхийд амьдрах тухай[Тэнгэрлэг Эцэгийн] төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм”(“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл

Лиахона, 2010 оны 11-р сар, 129.) Мөнх бус бие махбодмаань агуу том адислал боловч Сатаны олон уруутаталтад ордог. Бид Есүс Христийн Цагаатгалаардамжуулан эдгээр уруу таталтыг ялан дийлж, ТэнгэрлэгЭцэгтээ эргэн очих боломжтой.

Нөхцөл байдлын тухай унших материал• Дэвид А.Бэднар, “Things as They Really Are,” Ensign, 2010 оны 6-р сар, 16-25

• Дэвид A.Бэднар, “The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012оны 4-р сар, 40–47

Заах зөвлөмж2 Нифай 2:27-29; Абрахам 3:25Бидний мөнх бус амьдралын туршлага мөнх амьдралд нэн чухалАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Бид бие махбодтой байх нь яагаад ийм чухал болох талаар хэзээ нэгэнцагт бодож байсан уу? Бид яагаад Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвдбие махбод байдаг тухай үнэхээр ойлгодог уу? Магадгүй бид энэ хариултыгахин дахин, тогтмол ярьдаг учраас түүний үнэн мөн ач холбогдлыгойшоохгүй өнгөрөөдөг юм биш биз? Бид бие махбод яагаад чухал болохтухай энэхүү мөнхийн чухал асуултыг илүү гүн гүнзгий ухаж үзээсэй хэмээн

хүсэж байна. Эцсийн эцэст хариулт нь бидний хийж буй бүх зүйлд нөлөөлдөг билээ” (“YeAre the Temple of God,” Ensign, 2001 оны 9-р сар, 14).

• Ахлагч Бэднарын хэлснээр, яагаад бид бие махбод маань чухал болох талааройлгохыг эрэлхийлэх ёстой вэ?

Суралцагчдыг дараах асуултын хариултыг бичихэд урь. Хичээлийн явцаднэмэлт бодол, санаа орж ирвэл буулган бичихэд тэднийг урамшуул.

• Бидний бие махбод яагаад Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөндчухал ач холбогдолтой вэ?

Суралцагчдыг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 3-р догол мөрийгдотроо уншаад, бие махбод яагаад бидний мөнхийн өсөлт хөгжилд хэрэгтэйболохыг тодотгосон мэдэгдлийг олж мэдэхэд урь.

21

Нэг суралцагчаас ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг чангауншихыг хүс. Ангийнхнаас бидний бие махбод яагаад Тэнгэрлэг Эцэгийнтөлөвлөгөөнд чухал байдаг тухай сонсохыг хүс. Хэлсэн үгийг уншихаас өмнөсуралцагчдад уг хэлсэн үгийн хувийг тарааж өг.

“Бие махбод маань бидний мөнх бус амьдралын өмнөх дэлхийд үнэхээролж авч чадахгүй туршлагуудыг өргөн хүрээтэй, гүн гүнзгий, эрчимжүүлсэнхэлбэрээр авах боломжийг олгодог. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынерөнхийлөгч Боид К.Пакэр “Оюун ухааны маань зэмсэг, зан байдлын мааньүндэс суурь болохоор бидний сүнс, махбод нэгдсэн байдаг” [“The Instrumentof Your Mind and the Foundation of Your Character,” ( Бригам Янгийн Их

Сургуулийн галын дэргэдэх ярилцлага дээр хэлсэн үг, 2003 оны 2-р сарын 2),speeches.byu.edu] гэж заасан. Тиймээс бидний бусадтай харьцах харилцаа, үнэнийг танинмэдэж, түүний дагуу үйлдэх мөн Есүс Христийн сайн мэдээний ёслол болон зарчмыг дагахчадвар нь бие махбодоор маань дамжин өсдөг. Мөнх бус амьдралын энэ ангид биднинжин сэтгэл, хайр, эелдэг байдал, аз жаргал, уй гашуу, урам хугаралт, өвдөлтөөс гаднабие махбодын хязгаарлалт зэргийг мөнх амьдралд бэлтгэх маягаар амсдаг. Энгийнээрхэлэхэд сударт “махбодын дагуу” хэмээн дүрслэн хэлснээр бидний суралцах ёстой хичээл,үзэж мэдрэх ёстой туршлагууд гэж бий (1 Нифай 19:6; Алма 7:12–13)” (“Things as TheyReally Are,” Ensign, 2010 оны 6-р сар, 16).

• Ахлагч Бэднар бие махбод яагаад бидний мөнхийн өсөлт хөгжилдшаардлагатай байдаг талаар юу заасан бэ? (Өөр өөрөөр хариулж болох чдараах үнэнийг онцолж хэл: Бид бие махбодтой болсноороо биднийгмөнх амьдралд бэлтгэх нөхцөлийг туулдаг.)

• Бидний бие махбод ямар арга замаар “оюун ухааны зэмсэг, зан байдлынүндэс суурь” болдог вэ?

• Бидний “… сайн мэдээний ёслол, зарчмуудад дуулгавартай байх чадвархэрхэн бие махбодоор маань дамжин өсдөг” вэ? (Дараах хариултуудыг өгчболно: Бие махбод бидэнд өсөж үржин, дэлхийг дүүргэх зарлигийг дагахболомж олгодог. Түүнчлэн бие махбод нь гэр бүлийн хүрээнд амьдрахынбаяр баяслыг мэдэрч, гэр бүлийнхээ хүрээнд уур уцаараа хянаж сурах зэрэгсайн мэдээний зарчмуудаар дадлага хийх боломж олгодог.)

Цөөн хэдэн суралцагчийг Абрахам 3:25, 2 Нифай 2:27–29-ийг ээлжлэн чангауншихад уриад, ангийнхнаас хэрхэн эдгээр судрын шүлэг бие махбодтойбайхын зорилгыг илүү сайн ойлгоход маань туслах талаар олж мэдэхэд урь.

• Бие махбодтой байх нь агуу адислал хэдий ч бие махбод нь хэрхэн бидниймөнх бус байдал дахь сорилт болдог вэ? (Бид бие махбодтой учраас Сатаныолон уруу таталтын хүч нэмэгддэг.)

• Хэрхэн “маханбодын таалал”-ыг сонгох нь чөтгөрт “боолчлох хүчийг”өгдөг вэ?

Мозая 3:19; Мосе 6:49, 53–55“Эгэл хүн бол Бурханы дайсан”Нэг суралцагчийг Мосе 6:53–54-ийг чанга уншихад уриад, ангийнхнаасбидний төрөх үеийн нөхцөл байдлын талаар бичигдсэн шүлгийг олж гаргаад,

5-Р ХИЧЭЭЛ

22

дараа нь тэрхүү нөхцөлийн талаар юу зааж байгааг тайлбарлахыг хүс. Энэшүлэгт орсон “цэвэр” гэдэг үг нь Адамын зөрчлийн нөлөөнөөс чөлөөлөгдсөнгэсэн утгатай болохыг анхааралдаа авна уу.

Дараа нь нэг суралцагчаас Мосе 6:49, 55-ыг уншихыг хүсээд, ангийнханддараах асуултыг тавь:

• Эдгээр шүлэг Адам, Ева хоёрын уналт бидний мөнх бус амьдралын туршбидэнд хэрхэн нөлөөлдөг талаар юу зааж байна вэ? (Бид Сатаны уруутаталтад бууж өгөхөд сонголтын маань гашуун үр дагавар зуурдын,тачаангуй, чөтгөрийнх байсныг мэдэх болно. ‘Уналтын улмаас биднийтөрөлхийн чанар үргэлжид хилэнцэт байхаар болсон’ Ифер 3:2-ыг та эштатаж болно.

Нэг суралцагчаас Мозая 3:19-ийн эхний хэдэн мөрийг уншихыг хүс. Дараахасуултуудыг самбар дээр бич:

Эгэл хүн гэж юу вэ?

Эгэл хүн яагаад Бурханы дайсан бэ?

Суралцагчдад эдгээр асуултын хариултыг эрж олох мөн 19-р шүлгийнтайлбарыг (ялангуяа a тайлбарыг), түүнчлэн тайлбар дээрх бусад шүлгийгсудлан, “эгэл хүн” гэсэн нэр томьёоны талаарх ойлголтоо өргөжүүлэх хугацааөг. Хангалттай хугацаа гаргаж өгсний дараа суралцагчдын олж мэдсэнзүйлсийг ярилц: Энэ нэр томьёо нь эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд ньхамаарах нийтлэг нөхцөл байдлыг дүрсэлдэг болохыг онцол.

• Хэрэв хүнд эгэл хүний шинж чанар байвал энэ нь гэрлэлтэд нь эсвэл гэрбүлд нь хэрхэн нөлөөлөх вэ?

Дээрх шүлгийг уншсан суралцагчаас Мозая 3:19-ийг гүйцээж уншихыг хүсээд,ангийнхныг хэрхэн эгэл хүнийг ялан дийлж чадах зарчмыг олж мэдэхэд урь.(Ангийнхныг хариулж байх хооронд дараах зарчмыг самбар дээр бич: БидЕсүс Христийн Цагаатгалыг хүлээн зөвшөөрөн, Ариун Сүнснийтаталтад автагдвал эгэл хүмүүнээ орхин, гэгээнтэн болж чадна.)

(Энд орсон автагдах гэдэг үг нь Ариун Сүнсэнд нөлөөлөгдөх эсвэл бууж өгөхгэсэн утгатай гэдгийг тайлбарла.)

• Ариун Сүнс юу хий гэж өдөөж байгааг хувь хүн хэрхэн ялган таних вэ?

• Хэт хувийн биш бол та нар Ариун Сүнс эгэл хүнээ орхихыг сануулж байсантуршлагаасаа хуваалцах уу?

Бид Ариун Сүнсний таталтад автагдвал Цагаатгалын хүчнээс хүртэхболомжтой болно гэдгийг гэрчил.

5-Р ХИЧЭЭЛ

23

Moзая 3:19; 16:3–6Христийн Цагаатгалыг амьдралдаа хэрэгжүүлэх ньНэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 16:3-6-г чанга уншихад мөн ангийнхныгдагаж уншаад, бидний амьдралд Уналтын нөлөөг ялан дийлэхэд юу туслахталаар олж мэдэхэд урь.

• Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ямар нөхцөл бидэнд унасан төрөлхчанараа ялан дийлэх боломжийг олгодог вэ? (Дараах сургаалыг самбардээр бич: Есүс Христийн Цагаатгалаар дамжин бид алдагдсанхийгээд унасан нөхцөл байдлаасаа гэтэлгэгдэж чадна.)

Ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаасчанга уншихыг хүс:

“Эгэл хүний бүх дур хүсэл, таашаал, гэм нүгэлд татагдах хандлагыг ЕсүсХристийн Цагаатгалаар ялан дийлж болно. Бид дэлхий дээр махан биеийнбүх дур хүслээ хазаарлаж, бурханлаг зан чанаруудыг хөгжүүлэхээр ирсэнбилээ” (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign, эсвэл 2013 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 52).

Хэрэв бид Цагаатгалд итгэх юм бол Есүс Христийн цагаатгагч золиослолоорхүртэх боломжтой болсон ач ивээлийг хүлээн авна гэдгийг суралцагчдадтайлбарла. Ач ивээл гэсэн үг нь “Есүс Христийн арвин их нигүүлсэл хийгээдхайраар өгөгддөг бурханлаг туслах буюу хүч чадал өгөх арга хэрэгсэл” гэсэнүндсэн утгатай. Энэ нь бидэнд нүглээ наманчлан, өөрийн дан чадлаархөгжүүлэх боломжгүй зан чанарыг хөгжүүлэхэд тусалдаг “боломж олгогч хүч”(Bible Dictionary, “Grace”-ийг үзнэ үү) юм. Суралцагчдад бидний хөгжүүлэхёстой Христийнхтэй адил зан чанарыг тодорхойлоход нь туслахын тулдтэднээс Мозая 3:19-өөс олж болох гэгээнтэн болоход хөтлөх шинж чанарынжагсаалтыг судлахыг хүс.

• Аврагч хэрхэн Мозая 3:19 дээр жагсаасан зан чанаруудаас хөгжүүлэхэд таньтусалсан бэ?

• Та эдгээр зан чанарын нэг эсвэл түүнээс олныг өөртөө агуулсан хүмүүсийггэр бүлдээ адислал болж байхыг харж байсан уу?

• Эдгээр зан чанарын нэг эсвэл түүнээс олныг Аврагчийн ач ивээлийнболомж олгогч хүчээр хөгжүүлбэл хэрхэн таныг илүү сайн эхнэр, нөхөрэсвэл аав, ээж болоход туслах вэ?

Өнөөдрийн хичээлийн үр дүнд бидний хүн нэг бүр хариулах ёстой чухаласуулттай үлдсэн гэдгийг суралцагчдад тайлбарла. Ахлагч Дэвид А.Бэднарынхэлсэн дараах үгийг үзүүлээд, суралцагчдаас дотроо уншихыг хүс:

5-Р ХИЧЭЭЛ

24

“Иймээс зуурдын амьдралын шалгалтыг дараах асуултаар нарийнтодорхойлж болох юм. Би эгэл хүний хүслийг дагах уу? Эсвэл АриунСүнсний таталтад автагдан, эгэл хүмүүнээ орхиж, Их Эзэн Христийнцагаатгалаар гэгээнтэн болох уу (Мозая 3:19-ийг үзнэ үү)? Энэ бол шалгалтюм” (“Бид ариун явдалд итгэдэг,” 52).

Суралцагчдад ахлагч Бэднарын асуултын хариултыг бичих хэдхэн минутынхугацаа өг. Тэднийг Мозая 3:19 дээрх Христийнхтэй адил зан чанарын талаартунгаан бодоход мөн тэдгээр зан чанарын нэгийг илүү бүрэн дүүрэн хөгжүүлжэхлэхэд урь.

Суралцагчийн унших материал• 2 Нифай 2:27–29; Мозая 3:19; 16:3–6; Мосе 6:49, 53–55; Абрахам 3:25.

• Дэвид A.Бэднар, “The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012оны 4-р сар, 40–47

5-Р ХИЧЭЭЛ

25

6-Р ХИЧЭЭЛ

Гэр бүл Тэнгэрлэг Эцэгийнтөлөвлөгөөнийтөвд байдаг

ОршилОрчин үеийн бошиглогчид “гэр бүл нь Өөрийнхүүхдүүдийн мөнхийн хувь заяанд зориулсан Бүтээгчийнтөлөвлөгөөний төвд байдгийг” (“Гэр бүл: Дэлхийдахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны11-р сар, 129) тунхагласан байдаг. Энэ хичээл нь

суралцагчдад “гэр орондоо илүү хичээнгүй байж мөнсанаа зовж [байснаар]” (С ба Г 93:50) гэр бүлээамьдралынхаа төвд байлгаж чадна гэдгийг олж харахадтусална.

Нөхцөл байдлын тухай унших материал• Робэрт Д.Хэйлс, “The Eternal Family,” Ensign, 1996 оны 11-р сар, 64–67.

• Дэвид А.Бэднар, “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,”Ensign, эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21.

• Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 1.1.1, 1.1.4 болон 1.4.1(боломжтой бол).

Заах зөвлөмжГэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдагАнгийнхандаа сүүлийн үеийн Ерөнхий чуулганд хэлсэн үгсийн дунд гэр бүл ньхамгийн олон удаа яригдсан сэдвийн нэг байсныг дурд.

• Сүмийн удирдагчид яагаад гэр бүлийн талаар ийнхүү олон удаа ярьдаг гэжта нар бодож байна вэ?

Гэр бүлийн тунхгийн дараах үнэнийг самбар дээр бичээд, энэ нь тэдний хувьдямар утга учиртай болох талаар хуваалцахыг суралцагчдаас хүс.

“Гэр бүл нь Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь заяанд зориулсанБүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг.”

Суралцагчдад гэр бүл хэрхэн бидний мөнхийн хувь заяаны төвболохыг илүү сайн ойлгоход нь туслах үүднээс энэ хичээлийн төгсгөлд

байгаа тарааж өгөх материалыг тарааж өг. Ангиа жижиг бүлгүүдэд хуваарил.Бүлэг бүрд тарааж өгөх материалын гурван хэсгийн нэгийг оноон, өгөгдсөнасуултуудыг ярилцах даалгавар өг. Хэсэг бүрийг оноож өгсөн байх ёстой.

Хангалттай хугацаа өгсний дараа тарааж өгөх материалын хэсгийг хуваарилжөгсөн бүлэг бүрээс нэг хүнийг урьж, бүлгээрээ ярилцсан зүйлээ хураангуйлан

26

хуваалцахад урь. Дараах үнэнийг гэрчил: Гэр бүл нь Бурханы мөнх бусбайдлын өмнөх амьдрал, мөнх бус байдал болон мөнх амьдралдзориулсан төлөвлөгөөний төвд байдаг.

• Ямар туршлага гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвдбайдгийн ач холбогдлыг мэдрэхэд тань тусалсан бэ?

Сургаал ба Гэрээ 93:39-50Гэр бүлийг эн тэргүүнд тавих ньСуралцагчдыг Сургаал ба Гэрээ 93-аас суралцахад бэлтгэх үүднээс энэ судартбусад зүйлээс гадна хүүхдүүдийг “үнэн ба гэрэлд” өсгөн, гэр бүлээ эн тэргүүндтавих тухай Их Эзэний удирдамж цэдэглэгдсэн байдгийг тайлбарла. Дараахсудрын эшлэлүүдийг самбар дээр бич:

Сургаал ба Гэрээ 93:39-43

Сургаал ба Гэрээ 93:44

Сургаал ба Гэрээ 93:45-48

Сургаал ба Гэрээ 93:50

Суралцагчдаас хамгийн багадаа нэг судрын эшлэл уншихыг хүс (эшлэл бүрийгдоод тал нь нэг суралцагч унших ёстой). Суралцагчдаас Их Эзэн хэнд ханданярьсан мөн ямар удирдамж өгсөн болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдадхангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. Эндхандан хэлсэн дөрвөн хүн нь Сүмийн Тэргүүн Зөвлөлийнхөн болон Огайо дахьСүмийн бишоп байсан гэдгийг суралцагчид мэдсэн байх ёстой. Иймээс эдгээрсудар нь Сүмийн бүх гишүүнд, бүр удирдах албанд байгаа хүмүүст гэр бүлээ энтэргүүнд тавих ёстойг сануулдаг. Та суралцагчдадаа эдгээр судар дээрдавтагдсан Сүмийн гишүүд гэр бүлээ “цэгцлэх” хэрэгтэй гэсэн үгс эсвэлзагварыг тэмдэглэхийг зөвлөж болно (43, 44, 50-р шүлгийг үзнэ үү).

• 42, 48, 50-р шүлэгт цэдэглэснээр бид гэр бүлээ цэгцлэхэд туслахын тулд юухийж болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлсон байх ёстой:хүүхдүүдэд гэрэл ба үнэнийг заах, нүглээ наманчлах, зөв шударга бусзүйлсийг орхих, гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавих, үргэлжзалбирах.)

Дараах зарчмыг самбар дээр бич: Бид гэр орондоо илүү хичээнгүй байжмөн санаа тавибал гэр бүлээ цэгцэл гэсэн Их Эзэний зарлигийггүйцэлдүүлэхэд тусална.

• Залуучууд гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавихын тулд юухийж болох вэ?

Тэргүүн Зөвлөлийн бичсэн захианаас авсан дараах мэдэгдлийг үзүүлэн, нэгсуралцагчаас чанга уншихыг хүс:

6-Р ХИЧЭЭЛ

27

“Гэр орон бол зөв шударга амьдралын үндэс суурь бөгөөд Бурханаас өгсөн энэхүү үүрэгхариуцлагыг хэрэгжүүлэх амин чухал ажлыг нь өөр ямар ч арга хэрэгслээр биелүүлэх эсвэлорлуулах боломжгүй юм.

Гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах болон зааварлах, гэр бүлийнүр өгөөжтэй үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч байхыг эцэг эх, хүүхдүүдэдбид зөвлөж байна. Үр өгөөжтэй, тохиромжтой бусад ажил, үйл ажиллагаа байж болох чтэдгээр нь гагцхүү эцэг эх, гэр бүлүүдийн гүйцэтгэж чадах тэнгэрлэг үүргийг орлох ёсгүй”(Тэргүүн Зөвлөлийн захидал, 1999 оны 2-р сарын 11, Гарын авлага 2: Сүмийг удирдах нь[2010 он], 1.4.1-ээс эш татав).

• Та нарын туршлагаар, гэр бүлд хамгийн сайн хийж гүйцэтгэгдэж байдагямар “амин чухал ажлууд” ба “тэнгэрлэг үүргүүд” байдаг вэ?

Дараах мэдэгдлийг үзүүлээд, гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийн тэнгэрлэгүүргүүдийг хийж гүйцэтгэхийг эрэлхийлэхэд ирэх адислалуудын талаарэргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

“Сүмийн гишүүд хаана ч амьдардаг байлаа гэсэн Сүнс оршдог гэр орныг бий болгохёстой. …

Хайраар дүүрэн, чин үнэнч эцэг эхтэй гэр орон бол хүүхдийн сүнсний болон бие бялдрынхэрэгцээг хамгийн үр өгөөжтэй бүрдүүлдэг орчин юм. Христ дээр төвлөрсөн гэр орон ньнасанд хүрэгчдийг болон хүүхдүүдийг нүглээс хамгаалан, дэлхийн муу нөлөөнөөс ангидбайлгах, сэтгэл санааны болон бусад эмгэгээс эдгээх, жинхэнэ хайр орших газар болжчадна” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь1.4.1).

• Та гэр бүлдээ Христ дээр төвлөрсөн гэр оронг бий болгоход нь хэрхэнтусалдаг вэ?

• Таны тусламж гэр бүлд тань ямар өөрчлөлт авчирдаг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Гэр бүлээс гадуур хийдэг бүх зүйлээ гэр дотор болдог зүйлсэд хамаарууланмөн дэмжихийн тулд хийдэг бол. Ерөнхийлөгч Харолд Б.Лий зөвлөхдөө‘таны хийх хамгийн чухал ажил бол танай гэрийн хананууд дотор оршдог’,… Дэвид О.Маккэй ‘ямар ч ялалт гэр бүлийн сүйрлийг орлож чадахгүй’ гэжхэлснийг санацгаая” (“Алдагдсан нь олдож болохын тулд,” Ensign эсвэл2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).

Суралцагчдад гэр орондоо илүү хичээнгүй байж, санаа тавин мөн гэр бүлээамьдралынхаа төвд байлгахын тулд хийж чадах хэд хэдэн зүйлийг бичиххугацаа өг. Суралцагчдыг бичсэнээсээ нэг санааг дагаж биелүүлэх зорилготавихад урамшуулан дэмж. Суралцагчдыг зорилгодоо хүрэхээр үйлдэхэд ИхЭзэн тэднийг сүнслэг байдлаар адислан, тэдний үйлдэл хэрхэн гэр бүлээхүчирхэгжүүлж байгааг олж харахад нь тусална гэдгийг гэрчил.

6-Р ХИЧЭЭЛ

28

Суралцагчийн унших материал• Сургаал ба Гэрээ 93:39-50

• Робэрт Д.Хэйлс, “The Eternal Family,” Ensign, 1996 оны 11-р сар, 64-67.

6-Р ХИЧЭЭЛ

29

7-Р ХИЧЭЭЛ

Эрэгтэй, эмэгтэйхүмүүсийн хоорондынгэрлэлт Бурханаастомилогдсон

ОршилТэнгэрлэг Эцэг Едений цэцэрлэгт Адам, Ева хоёртой хамтгэр бүлийн тэнгэрлэг загварыг тогтоосон. Өнөө үедТэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхан“эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт ньБурханаас заяасан” хэмээн мэдэгдэж, энэ загварыг

баталсан (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensignэсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Хэдийгээрхүмүүний хууль энэ тодорхойлолтыг өөрчлөх гэжоролдож болох ч Бурханы хууль үүрд мөнх хэвээр байна.

Нөхцөл байдлын тухай унших материал• Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign, эсвэл

2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–39.

• Даллин Х.Өүкс, “Өөр бурхадтай байж болохгүй,” Ensign, эсвэл 2013 оны10-р сарын Ерөнхий чуулган, 81–84.

• Шэри Л.Дью, “It Is Not Good for Man or Woman to Be Alone,” Ensign, 2001оны 11-р сар, 12–14.

• “Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо,” mormonnewsroom.org/article/the-divine-institution-of-marriage.

• Gospel Topics, “Same-Sex Marriage,” lds.org/topics

Заах зөвлөмжСургаал ба Гэрээ 49:15–17; Мосе 3:21-24Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсонДараах сургаалыг самбар дээр бич: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийнхоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон.” Суралцагчдаас томилогдсонгэдэг үг юу гэсэн утгатай болохыг асуу. (Хариултад дараах хариулт орж болно:Дээд эрх мэдлээр тушаах, зарлиг өгөх, томилох.) Суралцагчдаас хэрхэн энэтодорхойлолт самбар дээрх сургаалын утгыг ойлгоход нь тусалж байгааг асуу.Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 49:15–17-г дотроо уншаад, энэ сургаалынсудар дээрх баталгааг эрж олохыг хүс.

Нэг суралцагчаас Мосе 3:21-24-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг авралынтөлөвлөгөөний ямар чухал алхмыг энэ шүлэг дүрсэлсэн болохыг олж мэдэхэдурь. (Суралцагчдыг хариулах хооронд Адамын хавирга гэсэн үг хэллэг нь бэлгэтэмдгийн чанартай бөгөөд Бурхан Адамын хавиргаас таслан аваагүй болохыг

31

тайлбарла. Түүнчлэн суралцагчдад нэгдэн нийлэх гэдэг үгийн “ойр дотно,үүрдийн, гуйвшгүй холбоо” гэсэн тодорхойлолтыг судрын зайд бичихийгзөвлөж болно.)

• Евагийн бие махбод хэрхэн бүтээгдсэн болохыг ийм маягаар дүрсэлснээрээБурхан бидэнд ямар зүйл заахыг хүссэн гэж та нар бодож байна вэ?(Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон “Хажуу талаасавсан хавирга нь хамтрагчид болохыг нотолж байгаа бололтой. Хавиргагэдэг нь эрхшээлд оруулах эсвэл захирах гэсэн үгийн аль алиныг ньтөлөөлдөггүй, харин амьдрал, ажил үйлсдээ мөр зэрэгцэн явах,хамтрагчдын хоёр талт харилцааг илэрхийлж байгаа юм” [“Lessons fromEve,” Ensign, 1987 оны 11-р сар, 87] гэж заасан.)

• Бид Мосе 3:24-өөс юу ойлгож авч болох вэ? (Арванхоёр ТөлөөлөгчийнЧуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон, Бурхан “[Адам, Ева хоёрыг] эхнэрнөхөр болгон нийлүүлсэн. … Бид эсвэл өөр ямар ч мөнх бус хүн гэрлэлтийнэнэхүү тэнгэрлэг жаягийг өөрчилж болохгүй. Энэ бол хүмүүний зохионбүтээсэн хэрэг биш юм” гэжээ (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,”Ensign, 2015 оны 5-р сар, 52 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс. Ангийнхнаас Бурханяагаад гэрлэлтийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хооронд байхаар томилсонталаарх мэдээллийг олж мэдэхийг хүс.

“Дэлхий бүтээгдсэний дараа Адамыг Едений цэцэрлэгт байрлуулсан. Гэсэнхэдий ч Бурханы “хүн ганцаар байх нь сайн биш” (Мосе 3:18; Эхлэл 2:18-ыгүзнэ үү) хэмээн хэлсэн нь чухал бөгөөд Ева Адамын эхнэр бөгөөд туслагч ньболжээ. Эрэгтэй, эмэгтэй хүний сүнсний болон бие махбод, оюун ухаан,сэтгэл санааны өвөрмөц нэгдэл нь аз жаргалын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэдхэрэгтэй байсан. ‘Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд

эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм’ (1 Коринт 11:11). Эрэгтэй, эмэгтэй хүмүүс биебиеэсээ суралцах, хүчирхэгжүүлэх, адислах, тусалж дэмжих мөн нэг нэгнээ төгс болгохынтулд бүтээгджээ” (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхийчуулган,50).

• Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаарх таны ойлголт дээрүндэслэвэл, Тэр яагаад эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлтийгтомилсон бэ?

Мосе 3:18; 5:1–5, 12, 16Эхнэр, нөхөр хоёр адил тэгш эрхтэй хамтрагчид юм.• Жишээлбэл, хувцас хийхэд загварыг дагах нь яагаад чухал вэ?

• Гэрлэлтийн төгс загварыг судлах нь яагаад чухал вэ?

Адам, Ева хоёрын гэрлэлт нь гэрлэлт ямар байх ёстойг харуулсан Их Эзэнийзагвар гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Мосе 3:18-ыг чанга уншихыг хүс.

• “Help meet” буюу “туслагч” гэсэн үг хэллэгийг та юу гэж ойлгодог вэ?(“Help” гэдэг үг суллах буюу аврах, нөгөө нь хүчтэй байх гэсэн хоёр еврей

7-Р ХИЧЭЭЛ

32

үгийн нийлбэрээс орчуулагдсан болно. “Meet” гэдэг үгийг тохирсон, эрхтэгш гэсэн утгатай еврей үгнээс орчуулсан байна. Иймээс “help meet”буюу “туслах” гэсэн үг нь аврах хүч бүхий эрх тэгш хамтрагчид гэсэн үг юм.Суралцагчдад энэ тодорхойлолтыг Мосе 3:18-ын хажууд судар дээрээбичихийг зөвлө. Түүнчлэн Ховард В.Хантэр, “Being a Righteous Husbandand Father,” Ensign, 1994 оны 11-р сар, 51-ийг үзнэ үү.)

• Энэ үг хэллэг эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцаа ямар байх ёстойгэж хэлж байна вэ? (Суралцагчдын хариултыг хураангуйлан дараахзарчмыг самбар дээр бич: Тэнгэрлэг Эцэг эхнэр, нөхөр хоёрынхоорондын харилцааг эрх тэгш байхаар томилсон.)

• Эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцаа эрх тэгш байна гэдэг нь ямарутгатай гэж та боддог вэ?

Ангийнхныг гурав юм уу дөрвөн суралцагчаас бүрдсэн жижиг бүлэгт хуваа.Суралцагчдаас Мосе 5:1-5, 12, 16-г уншаад, Адам, Ева хоёр ямар арга замаарэрх тэгш хамтрагчдын хувьд хөдөлмөрлөж байсан болохыг олж мэдэн, олжмэдсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ ярилцахыг хүс.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) болон Халамжийн Нийгэмлэгийнерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Шэри Л.Дью нарын хэлсэн дараахүгийг үзүүл. Нэг суралцагчаас тэдгээрийг чанга уншихыг хүс:

“Энэхүү сүнсээр өдөөгдсөн цэдгээс бид [Мосе 5:1–2, 4, 12, 16] Адам, Евахоёрын гэрээт гэрлэлтийн харилцааны төгс жишээг харж болох юм. Тэдхамтдаа хөдөлмөрлөсөн. Тэд хамтдаа үр хүүхэдтэй болсон. Тэд хамтдаазалбирч, үр хүүхдүүддээ сайн мэдээг зааж өгсөн билээ. Энэ бол бүх зөвшударга эрэгтэй, эмэгтэй хүн дагаасай хэмээн Бурхны хүсэж буй загвар юм”(Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 183).

“Адам, Ева хоёрын талаарх сударт цэдэглэгдсэн зүйлийг тунгаан бодож,гэрлэлт ба гэр бүлийг тань хүчирхэгжүүлэх ямар зүйлийг Их Эзэн та нартзаасан болохыг олж мэд. … Эцэгийн маань өгсөн загварууд хууранмэхлэлтээс зайлсхийхэд бидэнд тусална. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухайүзэл санаа болон төгс төгөлдөрийг эрэлхийлэхдээ дэлхий рүү биш, харин ИхЭзэн рүү хандацгаая” (Шэри Л.Дью, “It Is Not Good for Man or Woman to Be

Alone,” Ensign, 2001 оны 11-р сар, 14).

• Та нар нөхөр, эхнэр хоёр нь эрх тэгш хамтрагчдын хувьд хамтдаахөдөлмөрлөж байхыг хэзээ харсан бэ?

• Гэрлэлтийн тэнгэрлэг загварыг ойлгох нь та нарын ирээдүйд хэрхэннөлөөлнө гэж бодож байна вэ?

Суралцагчдад хоёр жагсаалт гаргах цөөн хэдэн минут өг: 1) Бурханаастомилогдсон гэрлэлт рүү хөтлөх хүмүүст яг одоо байгаа хандлагууд; 2) Дээрхзорилгодоо хүрэх замдаа урагшлахын тулд өөрчлөх ёстой хандлагууд. Их Эзэнтэдний хичээл зүтгэлийг үнэлэн адисална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл.

7-Р ХИЧЭЭЛ

33

Мормон 9:9Ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийн талаарх Их Эзэний сургаал(Анхааруулга: Энэ асуудлаар өөр өөр үзэл бодолтойгоо илэрхийлж буйсуралцагчдыг эвгүй байдалд оруулахаас болгоомжил. Ангийн ярилцлагыгСүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн мэдэгдэл дээр төвлөрүүл.

• Бурханаас томилсон гэрлэлтийн загварын эсрэг үйлдлийг хуульчилсанзаалтыг засгийн газраас батлах нь энэ загварт хэрхэн нөлөөлсөн бэ?(Суралцагчдыг хариулах хооронд Мормон 9:9-ийг ашиглан Бурхан баТүүний хууль өөрчлөгддөггүй болохыг харуул. Бурханы өөрчлөгдөшгүйбайдал нь Түүнд найдан, итгэлтэй байхад бидэнд тусалдаг.)

Суралцагчдад Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас гаргасандараах мэдэгдлийн хувийг тарааж өгөөд, яагаад Сүмийн удирдагчид ижилхүйстэй хүмүүсийн гэрлэлтийн сэдвээр үг хэлэх болсон шалтгааныг олоходтэднийг урь:

“Хэд хэдэн улсын шүүхийн ажиллагаа, хууль тогтоомж ижил хүйстэй хүмүүсийнгэрлэлтийн харилцааг иргэний хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудлыгөргөн хүрээнд авч хэлэлцсэн хэвээр байгаа билээ. Бид энэ болон өөр бусад асуудалтайтулгарах үедээ бидний мөнх бус төрөлт, Түүний хүүхдүүдийн хувьд туршлагахуримтлуулахад зориулан дэлхийг бүтээсэн Тэнгэрлэг Эцэгийнхээ зорилгыг бүгдээрээ оюунухаандаа хадгалан, мартахгүй байхад урамшуулан дэмжиж байна [Эхлэл 1:27–28; 2:24-ийгүзнэ үү]. … Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяагдсан бөгөөдӨөрийн хүүхдүүдийн болон нийгмийн сайн сайхны төлөөх Түүний төлөвлөгөөний төвдбайдаг. Хайраар дүүрэн эцэг, эхээр удирдуулсан хүчирхэг гэр бүлүүд хүүхдүүдээхүмүүжүүлж, итгэлийг нэмэгдүүлэх, ёс суртахууны хүч болон соёл иргэншил, мөнхийнавралд чухал ач холбогдолтой үнэт зүйлсийг ирээдүйн үеийнхэндээ дамжуулахад чухалүүрэг гүйцэтгэдэг.

Иргэний хуулинд орсон өөрчлөлт Бурханы тогтоосон ёс суртахууны хуулийг өөрчлөхгүй.Нийгмийн хандлагаас эсвэл үзэл бодлын ялгаанаас үл хамааран Бурханы зарлигуудыгсахиж, тууштай байхыг Бурхан биднээс хүсдэг. Түүний ариун явдлын хуулинд зөвхөнхуулийн дагуу албан ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондохбэлгийн харилцаа нь зөв зохистой хэмээн тодорхойлжээ“ (Gospel Topics, “Same-SexMarriage,” lds.org/topics дээрээс эш татав).

• Бурханы төлөвлөгөө ба сургаалыг ойлгох нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийнхоорондын гэрлэлтийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд хэрхэнтусалдаг вэ?

Түүнчлэн суралцагч бүрд Сүмээс хэвлэн гаргасан “Гэрлэлтийн тэнгэрлэгтогтолцоо” баримтаас авсан дараах мэдэгдлийн хувийг тарааж өг.Суралцагчдаас яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийнталаарх тодорхойлолтыг хууль, бодлогод хадгалан үлдээх ёстой шалтгааныголж мэдэхийг хүс.

“Гэрлэлт нь хүмүүст өөрсдийн хайр дурлал, хоёр талын үүрэг хариуцлагыг баталгаажуулахболомж олгодог гэрээнээс хавьгүй илүү чухал зүйл юм. Чухамдаа гэрлэлт нь үр хүүхдүүдээ

7-Р ХИЧЭЭЛ

34

өсгөн хүмүүжүүлж, хариуцлагатай хувь хүн болохыг зааж сургадаг нэн чухал газар юм.Түүхэнд бүх төрлийн засгийн газар гэрлэлтийг нийгмийн тогтвортой байдлыг ханган,амьдралыг хадгалан авч үлдээхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хүлээн зөвшөөрсөөрирсэн билээ. Гэрлэлтийг шашны эсвэл иргэний зан үйлийн дагуу хийснээс үл хамааранбараг бүх соёл иргэншилд засгийн газрууд гэрлэлтийг гол төлөв үр хүүхдүүдээ өсгөжхүмүүжүүлэн, соёл иргэншлийг дэмждэг ёс суртахууны үнэт зүйлсийг зааж сургах цөм ньболсон газрын хувьд хадгалж, хөгжүүлэхээр хамгаалан, дэмжиж ирсэн. …

Гэрлэлт, үр удмаа үлдээх, хүйс, эцэг эх байх хоорондын урт удаан хугацаанд оршинтогтнож байсан нягт холбоосыг авч үзсэн ч бид ижил хүйсийн гэрлэлтэд зүгээр шинэ “эрх”олгож байна гэдэг талаас нь хандаж болохгүй билээ. Энэ нь гэрлэлтийн үндсэн шинжчанарыг орвонгоор нь өөрчлөн тодорхойлж буй хэрэг юм. Энэ нь гэрлэлтийн үндэс суурийгхүүхдүүддээ зориулсан Бурханы зорилгын эсрэг, нийгмийн хэтийн ашиг сонирхолд хохиролучруулахуйц арга замаар өөрчилж байгааг тэмдэглэж байгаа юм” (“The Divine Institution ofMarriage,” mormonnewsroom.org/article/the-divine-institution-of-marriage).

• Ямар шалтгаанаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийгнийгмийн тогтолцоонд уламжлал ёсоор дэмжин, хамгаалсаар ирсэн бэ?

• Хувь хүн энэ чухал асуудлын талаарх Сүмийн байр суурь үнэн зөв болохыгхэрхэн мэдэж болох вэ?

Суралцагчдыг энэ сэдвийн талаарх тэдний үзэл бодол Сүмийн удирдагчдынзаасан гэрлэлтийн тухай Бурханы сургаалтай хэрхэн нийцэж байгаа талаарбодож үзэхэд урамшуулан дэмж. Гэрлэлтэд зориулсан Бурханы загварт итгэж,үүнийг дэмжих нь мөнхийн адислалыг авчирна гэсэн өөрийн гэрчлэлийгхуваалц.

Суралцагчийн унших материал• Мормон 9:9; Сургаал ба Гэрээ 49:15–17; Мосе 3:18–25; 5:1–16.

• “Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо,” mormonnewsroom.org/article/the-divine-institution-of-marriage.

7-Р ХИЧЭЭЛ

35

8-Р ХИЧЭЭЛ

Хүйс ба хувь хүниймөнхийн шинж чанар

ОршилБидний хүйс мөнх бус байдалд төрөхөөс өмнөтогтоогдсон байсан бөгөөд бидний хувь хүний мөнхийншинж чанарын нэн чухал шинж төрх юм. Сүмийнудирдагчид ижил хүйстэндээ сэтгэл татагдах нь нүгэлбиш, харин ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орохнь бидний өргөмжлөлд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн

төлөвлөгөөтэй зөрчилддөг тул нүгэл гэж хооронд ньялгадаг. Энэ хичээл нь суралцагчдад ийнхүү ялган салгахболсон бишиглолын үндэс суурийг харж, Бурхан бүххүүхдээ адил хайрладаг бөгөөд бүгд хайр, хүндлэл хүртэхёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхөд тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал• Робэрт Д.Хэйлс, “The Plan of Salvation: A Sacred Treasure of Knowledge to

Guide Us,” Ensign, 2015 оны 10-р сар.

• Жэффри Р.Холланд, “Helping Those Who Struggle with Same-GenderAttraction,” Ensign, 2007 оны 10-р сар, 42–45.

• Даллин Х.Өүкс, “Same-Gender Attraction,” Ensign, 1995 оны 5-р сар, 7-14.

• Gospel Topics, “Same-Sex Attraction,” lds.org/topics.

• “Love One Another: A Discussion on Same-Sex Attraction,”mormonsandgays.org. Хэрэв суралцагчид ижил хүйстний бэлгийнхарьцааны талаарх Сүмийн бодлогын тухай асуувал тэднийг Сүмийн дараахалбан ёсны вэбсайт руу хандуулна уу.

Заах зөвлөмжСургаал ба Гэрээ 76:24; Мосе 2:27; “Гэр бүл: Дэлхий дахинааөргөх тунхаг”Хүйс нь бидний мөнхийн шинж чанарын нэн чухал хэсэг юмГурван суралцагчаас Сургаал ба Гэрээ 76:24; Мосе 2:27 болон “Гэр бүл: Дэлхийдахинаа өргөх тунхаг”-ийн 2-р догол мөрийг (Ensign эсвэл Liahona, 2010 оны11-р сар, 129) чанга уншихыг хүс. Ангийнхныг эдгээр эх сурвалж хүйсийнталаар юу зааж эсвэл ямар ойлголт өгч байгаа талаар бодоход урь.

• Эдгээр эх сурвалжийн бидний мөнхийн шинж чанарын талаар зааж буйзүйлийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид дараах үнэнийг олжтогтоосон байх ёстой: Хүйс нь бидний мөнхийн шинж чанар базорилгын нэн чухал шинж төрх юм.

• Бидний хүйс дэлхий дээр ирэхээс өмнө байсан гэдгийг ойлгох нь яагаадбидэнд чухал вэ? (Суралцагчдыг хариулах хооронд ерөнхийлөгч ЖозефФийлдинг Смитийн [1876–1972] хэлсэн дараах үгийг хуваалцаж болно:“Эхлэл номоос бид дараах зүйлийг уншиж болно: ‘Тэгээд БурханӨөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй,

36

эмэгтэй хүнийг бүтээв.’ (Эхлэл 1:27; налуу бичилт нэмэгдсэн болно.)Эмэгтэй сүнснүүд “Тэнгэр дэх Эхийн” дүр төрхөөр бүтээгдсэн гэдэгт итгэхнь зүйтэй биш гэж үү? [Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Бага ЖозефФийлдинг Смит, 5 vols.(1957-66), 3:144].)

• Хэдийгээр нийгэм зарим үед огт өөр харилцааны жишгийг дэмждэг ч гэсэнхүйсийн мөнхийн шинж чанарыг ойлгох нь хэрхэн бидэнд ТэнгэрлэгЭцэгийн аз жаргалын төлөвлөгөөний дагуу амьдрахад туслах вэ?

Дээрх асуултад хариулахад нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах сургаалтай холбоотой үгийг хуваалц.Догол мөр бүрийг нэг нэгээр нь уншин, ижил хүйстэнтэй бэлгийн харьцаандорох нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийнхээ өргөмжлөлд зориулсантөлөвлөгөөний эсрэг болох талаар юу зааж байгааг ярилц.

“Мөнх бус амьдралын зорилго болон Есүс Христийн Хожмын ҮеийнГэгээнтнүүдийн Сүмийн номлол бол Бурханы хөвгүүд, охидыг тэнгэрлэг эцэгэхтэйгээ адил болох хувь заяанд нь бэлтгэх явдал юм.

Бидний хувь заяа бол селестиел хаант улсад өргөмжлөгдөх явдал бөгөөдүүнийг зөвхөн Есүс Христийн Цагаатгал (үүгээр дамжуулан бид ‘Бурханыөмнө дахин гэм зэмгүй’ [С ба Г 93:38] болсон) боломжтой болгосон ба

Бурханы ариун сүмд мөнхийн гэрлэлтийн гэрээнд орж, үнэнч байж чадсан эрэгтэй, эмэгтэйхүмүүс хүртэх боломжтой юм (С ба Г 131:1–4; 132-ыг үзнэ үү). …

Сатан ‘бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг’ (2 Ниф. 2:27) тултүүний бүх хүч Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг нураахад чиглэгдсэн сонголт,үйлдлүүдийг хөхиүлэн дэмжихэд чиглэгддэг. Тэр хувь хүний хариуцлага үүрэх зарчмыгнураан, үр удмаа үлдээх ариун хүчийг буруугаар ашиглах, зохистой эрэгтэй, эмэгтэйхүмүүсийг гэрлэж, үр хүүхэд төрүүлэхийг болиулах мөн эрэгтэй, эмэгтэй хүн байх гэдэг ньюу болох талаарх ойлголтыг төөрөгдүүлэхийг эрэлхийлдэг билээ” (“Same-GenderAttraction,” Ensign, 1995 оны 10-р сар, 7–8).

Сургаал ба Гэрээ 59:6Сүм ижил хүйстэндээ сэтгэл татагдах, ижил хүйстэнтэй бэлгийн харьцаандорох хоёрыг хооронд нь ялгаж салгадаг.Суралцагч бүрд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч ЖэффриР.Холландын хэлсэн дараах үгийн хувийг тарааж өг: Суралцагчдыг уг хэлсэнүгийг судлан, ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүсийн мөн тэднийгхайрлах талаар ахлагч Холландын заасан зарчмыг олж мэдэхэд урь.

“Хорь орчим насны нэгэн сайхан залуу миний өмнө сууж байлаа. Хэдийгээртэр биднийг ярилцах үед ховор инээмсэглэж харагдсан ч маш сайханинээмсэглэлтэй байв. Миний анхаарлыг татсан зүйл бол түүний нүдэндхурсан гуниг байлаа.

‘Би Сүмийн гишүүн хэвээр байх хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байна. Биөөрийгөө зохистой гэж бодохгүй байна’ гэж тэр хэлэв.

‘Яагаад чи өөрийгөө зохисгүй гэж бодож байгаа юм бэ?’ гэж би асуулаа.

8-Р ХИЧЭЭЛ

37

‘Би ижил хүйстэн.’

Тэр намайг гайхна гэж бодсон байх л даа. Би гайхаагүй. ‘Тэгээд … ?’ гэж би асуув.

Намайг анхааралтай сонсож байгааг мэдсэн учраас түүний тайвширч байгаа нь илтхарагдлаа. ‘Би эмэгтэйчүүдэд татагддаггүй. Харин эрэгтэй хүнд татагддаг. Би энэмэдрэмжээ дарж, өөрчлөх гэж оролдсон боловч …’

хэмээн тэр санаа алдав. ‘Би яагаад ийм болчихсон юм бол? Миний мэдэрч байгаа зүйлсбүгд бодит.’

Би хэсэг чимээгүй байснаа, түүнд ‘Чамд зөвлөгөө өгөхийн өмнө надад илүү дэлгэрэнгүймэдээлэл хэрэгтэй юм байна. Ижил хүйстэндээ сэтгэл татагдах нь нүгэл биш, харин эсрэгхүйсийнхээ хүнтэй бэлгийн харьцаанд орох мэдрэмжээ даган үйлдэх нь нүгэл юм. Таариун явдлын хуулийг зөрчсөн үү?’ гэж хэлсэн юм.

Тэр толгойгоо сэгсрэн, ‘Үгүй, би зөрчөөгүй’ гэлээ.

Харин энэ удаа миний санаа тайвшрав. ‘Энд асуудлаа шийдвэрлэхийг хүссэнд таньбаярлалаа. Энэ талаар ярих нь ихээхэн зориг шаарддагийг би мэдэх бөгөөд өөрийгөөцэвэр ариун байлгаж чадсан чамайг би хүндэлж байна.

Яагаад ийм мэдрэмж чамд төрж байгаа юм бэ гэсэн асуултад би хариулж чадахгүй гэдгээхэлэх гэсэн юм. Үүнд олон хүчин зүйл ордог байж магадгүй бөгөөд хүмүүс бүгд өөр өөрбайдгийн адил тэдгээр нь ч мөн адил өөр өөр байх магадлалтай. Чамд төрж байгаамэдрэмж гэх мэт зарим зүйлийг бид энэ амьдралдаа хэзээ ч мэдрэхгүй байх. Гэхдээ нүгэлүйлдээгүй гэдгийг чинь мэдэх нь яагаад чамд ийм мэдрэмж төрж байгааг ойлгохоос илүүчухал зүйл юм. Хэрэв чи зарлигуудын дагуу амьдарч байгаа бол Сүмд үйлчлэх, бүх үйлажиллагаанд гишүүдтэй хамт бүрэн оролцох, ариун сүмд орох, Аврагчийн Цагаатгалынбүхий л адислалыг хүлээн авах зохистой гэсэн үг’ гэж би хэлэв.

Тэр залуу арай илүү өндийж суув. Би цааш нь ‘Та өөрөө өөрийгөө зөвхөн бэлгийнхарьцааны мэдрэмж дээрээ үндэслэн тодорхойлох нь өөрөө өөртөө маш муу үйлчилжбайна гэсэн үг. Энэ нь таныг хэн гэдгийг тодорхойлох цорын ганц шинж чанар биш шүүдээ. Тиймээс үүнд хэт их анхаарал хандуулах шаардлагагүй. Та юуны өмнө Бурханы хүүхэдбөгөөд Тэр танд хайртай’ гэж хэлсэн юм” (“Helping Those Who Struggle with Same-GenderAttraction,” Ensign, 2007 оны 10-р сар, 42).

• Та нар ахлагч Холландын зөвлөгөөнөөс ямар ямар зарчмыг олжтогтоосон бэ?

Суралцагчдыг дараах зоримог зарчмуудыг хуваалцаж байх хооронд тэдгээрийгсамбар дээр бичээд, маш болгоомжтой авч хэлэлц:

• Бид Бурханы хөвгүүд, охид хэмээх өөрсдийн онцлог шинж чанардээр анхаарлаа хандуулбал Түүний хайрыг мэдэрнэ.

• Ижил хүйстэндээ сэтгэл татагдах нь ариун явдлын хуулийг зөрчижбайгаа хэрэг биш, харин уг мэдрэмжийн дагуу үйлдэх нь нүгэл юм.Сургаал ба Гэрээ 59:6-г хуваалцахыг бодож үз: “Чи … садар самууныгүйлдэх буюу …, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй.” “Энэ мэтямар ч зүйлийг” гэдэг нь гэрлэлтийн харилцаанаас гадуурх бүх бэлгийнхарьцааг хэлнэ гэдгийг онцолж хэл. Ижил хүйсийн хүнтэй бэлгийнхарьцаатай байх нь гэрлэлтээс гадуурх эсрэг хүйсийн бэлгийн харьцаагнүгэл гэж үздэгтэй яг адил зүйл юм. Аливаа бэлгийн харьцааны нүгэлдоролцсон хэн ч болов, наманчлалаар дамжуулан нүглээсээ уучлагдажболно.

8-Р ХИЧЭЭЛ

38

• Хэдий зарим хүн ижил хүйстэндээ сэтгэл татагддаг ч Бурханызарлигийн дагуу амьдрах сонголтыг хийх боломжтой. АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийгонцол: “Энэ сэдвээр бидний ойлгохгүй зүйл их учраас зөвхөн Бурханыилчилсэн үгээс олж мэдсэн зүйлсдээ тулгуурлах нь зүйтэй. Бэлгийн харьцаазөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэсэнСүмийн сургаал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа мөн цаашид ч өөрчлөгдөхгүйгэдгийг бид мэдэх билээ” (“What Needs to Change,” mormonsandgays.org).

• Бид Бурханы зарлигийн дагуу амьдарвал Сүмийн гишүүнчлэлийнбүхий л онцгой эрх болон Аврагчийн Цагаатгалын адислалуудыгхүлээн авах болно. Хэдий хувь хүн ижил хүйстэндээ сэтгэл татагдах эсэхээөөрөө сонгохгүй ч, уг мэдрэмждээ хэрхэн хариулахаа харин сонгохболомжтой.

Эдгээр зарчмыг самбар дээр жагсааж бичсэнийхээ дараа дараах зүйлийг асуу:

• Эдгээр зарчим нь ямар арга замаар ижил хүйстэндээ сэтгэл татагддагхүмүүст туслах вэ?

• Ахлагч Холландын хэлсэн үгээс өөр ямар ямар зарчмыг мэдэж авч болох вэ?

Матай 7:12; Иохан 8:1–11; 15:12Бид бусдад хайраар болон сайхан сэтгэлээр хандах ёстой(Тайлбар: Та хичээлийн энэ хэсгийг заахдаа ижил хүйстэндээ сэтгэл татагддаг чмэдрэмжийнхээ дагуу үйлдээгүй хүмүүс завхайрч байгаад баригдсанэмэгтэйтэй адилхан биш гэдгийг онцлох ёстой. Гэхдээ уг эмэгтэйд хандсанХристийн хандлага нь ёс зүйгүй үйлдэл хийсэн эсэхээс үл хамааран бид бүххүнд хэрхэн хандах ёстойг харуулсан нэгэн жишээ юм.)

Суралцагчдад төлөөлөгч Паул ихээхэн ярвигтай тохиолдолтой учирсанАврагчийн түүхийг цэдэглэсэн байдгийг хэл. Суралцагчдад Иохан 8:1-11-ийгсудлаад, завхайрч байгаад баригдсан эмэгтэйд хэрхэн хандсан тухай олж мэдэххугацаа өг. Дараах асуултуудыг тавьснаар суралцагчдаас энэ үйл явдлыг ижилхүйстэнтэй бэлгийн харьцаанд орсон мөн өөр бусад ёс бус үйлдэл хийсэнхүмүүст хандах өөрийн хандлага, үйлдэлтэй адилтган үзэхэд нь тусал:

• Аврагчийн үйлдэл бидний бусдад хэрхэн хандах ёстой талаар юу заажбайна вэ? (Хэдийгээр Аврагч уг эмэгтэйн нүглийг үгүйсгээгүй ч түүнтэйхаргис хэрцгий биш, харин эелдэг, хүндэтгэлтэй харьцсан.)

• Бид Аврагчийн үзүүлсэн жишээг ёс бус үйлдэл хийсэн эсэхээс нь үлхамааран ижил хүйстэн ах, эгч нартаа хандах хандлага, хийх үйлдлээрээхэрхэн дагаж болох вэ? Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыгсамбар дээр бич: Бид Бурханы бүх хүүхдийн зовлонг ойлгон, тэдэндмэдрэмжтэй, эелдэг хандсанаар Аврагчийн жишээг дагах болно.)(Мөн Матай 7:12; Иохан 15:12-ыг үзнэ үү.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

8-Р ХИЧЭЭЛ

39

“Мэдээж, Их Эзэн уг эмэгтэйн гэм нүглийг зөвтгөөгүй. Тэр ердөө л түүнийгбуруутгаагүй буюу яг тэр үед эцсийн шүүлтийг түүн дээр ноогдуулахгүй гэжхэлсэн. Тэрээр фарисайчуудад ‘Хүмүүс та нар махан биеийн дагуу шүүдэгбол, Би хэнийг ч шүүхгүй’ (Иохан 8:15) хэмээн хэлсэн нь энэ орчуулга зөвболохыг баталж байгаа юм. Завхайрч байгаад баригдсан эмэгтэй рүү чулуушидэхийг хүсэж байсан хүмүүс уг эмэгтэйд хэзээ ч олгохгүй байх байсан

нүглээ наманчлах хугацаа түүнд олгогдсон билээ” (“‘Judge Not’ and Judging,” Ensign, 1999оны 8-р сар, 8).

Иохан 8:11 нь Иосеф Смитийн орчуулгад цэдэглэгдсэнээр, Аврагчтайуулзсаныхаа дараа “уг эмэгтэй тэр цаг мөчөөс хойш Бурханыг магтан дуулж,Түүнийг нэрэнд итгэдэг болсон ажээ” (Иохан 8:11, тайлбар в).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Сүмийн хувьд бид илүү хайр, энэрлээр дүүрэн хүн байх ёстой. Бүгдээрээхайр, энэрлээ илэрхийлэх, ядууст хүрч ажиллах зэрэгт эхний эгнээндбайцгаая. Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг учраас өөр хэв маягаарамьдрах сонголт хийсэн хүмүүсийг гэр бүлээсээ хасах юм уу хүндэтгэлгүйхарьцдаг хүмүүс бидний дунд байхаа болиг” (“Love One Another: ADiscussion on Same-Sex Attraction,” mormonsandgays.org).

Суралцагчдыг ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүст хандах хандлага,үйлдлээ дүгнэхэд урь. Тэдгээр хандлага, үйлдэл нь Их Эзэний сургаал баүзүүлсэн жишээний дагуу байна уу?

• Хэрэв та ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүсийг доромжлон гутаасанүг хэллэг хэрэглэж байгаа хүмүүстэй нэг бүлэгт байсан бол юу хийхбайсан бэ?

Хэрэв бид ижил хүйстэн ах, эгч нараа илүү ихээр хайрлан, тэдэнд эелдэгхандаж чадвал олон хүний амьдралыг өөрчлөн, олон гэр бүлийн шархыгэдгээж, мөн Сүмийн гишүүд халуун дотно хүлээн авч байгааг Сүмээс холдсонолон хүн мэдрэх болно гэдгийг гэрчил. Суралцагчдад зарлигуудыг даган, сайнмэдээний гэрээнүүддээ үнэнч хэвээр үлдэхийг эрэлхийлж буй хэн ч ЕсүсХристийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авах боломжтой гэдгийг сануул.

Суралцагчдыг Их Эзэний ариун явдлын хуульд үнэнч байхын сацуу ижилхүйстэндээ сэтгэл татагддаг таньдаг хүмүүсийнхээ талаар бодон, тэдэнд илүүэнэрэнгүй хандахын тулд юу хийж болох талаар тунгаан бодоход урь.

Суралцагчийн унших материал• Матай 7:12; Иохан 8:1–11; 15:12; Сургаал ба Гэрээ 76:24; Мосе 2:27; мөн

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”-ийн 2-р догол мөр, Ensign, 2010оны 11-р сар эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

• Жэффри Р.Холланд, “Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүст туслах нь,”Ensign, 2007 оны 10-р сар, 42–45.

8-Р ХИЧЭЭЛ

40

9-Р ХИЧЭЭЛ

Эрэгтэйчүүдийн тэнгэрлэгүүрэг хариуцлага

ОршилТэнгэрлэг Эцэг аз жаргалын төлөвлөгөөнийхөө нэгэнхэсэг болгон эрэгтэйчүүдийг нөхөр, эцэг хүн болгонтомилсон. Энэ хичээл тэдний дараах үүрэг хариуцлагыгонцолно: “Бурханлаг загварын дагуу эцгүүд гэр бүлээ

хайр, зөв шударга байдлаар тэргүүлж, гэр бүлийнхээамьдралын хэрэгцээг хангаж, гэр бүлээ хамгаална” (“Гэрбүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, эсвэл 2010оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129).

Нөхцөл байдлын тухай унших материал• Ричард Г.Скотт, “Гэрлэлтийн мөнхийн адислалууд,” Ensign, эсвэл 2011 оны

4-р сарын Ерөнхий чуулган, 94–97.

• Д.Тодд Кристоффэрсон, “Let Us Be Men,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны11-р сар, 46-48

• Линда К.Бөртон, “Хамтдаа өсөж хөгжицгөөе,” Ensign, 2015 оны 5-р сар,29-32, эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12–15.

• Ховард В.Хантэр, “Being a Righteous Husband and Father,” Ensign, 1994 оны11-р сар, 66-70.

• “The Sacred Callings of Fathers and Mothers,” 15-р бүлэг, Teachings ofPresidents of the Church: Ezra Taft Benson, (2014), 191–397.

Заах зөвлөмжЕфес 5:25Эрчүүд гэрлэж, эхнэрээ хайрлах ёстойХичээлээ дараах асуултуудаар эхэл:

• Таны амьдралд нөлөө бүхий ямар эрэгтэй хүн байсан бэ? Яагаад тэд танднөлөөлж чадсан бэ?

Энэ хичээл дээр эрэгтэйчүүдэд тэнгэрээс томилсон үүргүүдийн талаарярилцана гэдгийг тайлбарла. Эрэгтэй хүнд нөхөр, эцэг байхаас өөр чухал үүрэгбайхгүй билээ. Эрэгтэйчүүд эдгээр үүргээ зөв шударга биелүүлэхээрэрэлхийлэх үедээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болдог.

Нэг суралцагчаас Ефес 5:25-ыг чанга уншихыг хүс.

• Та нар энэ шүлгээс нөхөр хүн хэрхэн үйлдэх талаар юу мэдэж авсан бэ?(Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой:Нөхөр хүн Есүс Христ Сүмийг хэрхэн хайрладгийн адил эхнэрээхайрлах ёстой.

• Есүс Христ ямар арга замаар Сүмийг хайрладгаа харуулсан бэ?

• Нөхөр хүн эхнэртээ Есүс Христийн адил хандахын тулд юу хийх ёстой вэ?

41

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) хэлсэн дараах үгийг үзүүлээд,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Христ Сүмийг болон Сүмийн хүмүүсийг маш их хайрладаг байсан учраастэдний өмнөөс сайн дураараа мөрдлөг хавчлагыг туулан, доромжлоламсаж, өвчин шаналал, бие махбодын зовлонг тэвчиж, эцэст нь өөрийн үнэтамийг өгсөн билээ.

Нөхөр хүн өрх гэрийнхэндээ үүний адил хандах юм бол эхнэр нь төдийгүйгэр бүлийн бүх хүн түүний удирдлагыг дагах болно” (“Home, the Place to

Save Society,” Ensign, 1975 оны 1-р сар, 5).

• Ерөнхийлөгч Кимбаллын энэ хэлсэн үгийг эргэцүүлэн бодох үед та нартямар бодол төрж байна вэ?

• Эцэг хүн гэр бүлийнхээ төлөө ямар замаар золиослол хийж болох вэ?

Тэнгэрлэг Эцэг эрэгтэйчүүдийг зөв шударга нөхөр байгаасай хэмээн хүсдэггэдгийг гэрчил.

Ефес 5:23; Сургаал ба Гэрээ 121:36-46Эцэг хүмүүс зөв шударга байдлаар тэргүүлэх ёстойСуралцагчдаас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 7-р догол мөрийгуншаад, Тэнгэрлэг Эцэг бидний эцгүүдээс юу хүсэж байгаа талаар олжмэдэхийг хүс.

• Тэргүүлэх гэсэн үг юу гэсэн утгатай вэ? (Бусдыг удирдаж, чиглүүлэх)

• “Тэнгэрийн загвараар” гэсэн үгийг санаж байх нь Бурханаас хүлээлгэнөгсөн үүргээ биелүүлэхэд нь эрэгтэйчүүдэд хэрхэн туслах вэ?

Суралцагчдад эцэг хүн хэрхэн гэр орноо тэргүүлэн удирдаж болохыг илүү сайнойлгуулахын тулд нэг суралцагчаас Ефес 5:23-ыг чанга уншихыг хүс: Дараа ньөөр нэгэн суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийгуншихыг хүс:

“Төлөөлөгч Паул ‘Христ Сүмийн толгой байдгийн адил нөхөр ньэхнэрийнхээ толгой билээ’ (Ефес 5:23; налуу бичилт нэмэгдсэн болно.) Энэнь бидний гэр орноо тэргүүлэхдээ дагах ёстой загвар юм. Аврагч Сүмийгхатуу гараар эсвэл эелдэг бусаар удирдаж байсан гэсэн мэдээлэл байхгүйбилээ. Түүнчлэн Аврагч Сүмийн хүмүүст хүндэтгэлгүй хандаж эсвэл тэднийганхааран халамжилж байгаагүй гэсэн мэдээлэл байхгүй. Аврагч Өөрийн

зорилгод хүрэхийн тулд хүч хэрэглэн, албадаж байсныг бид мэдэхгүй. Аврагч Сүмийнхэндзаан, дэмжиж, тайтгаруулж, өргөмжлөхөөс өөр бусад зүйл хийж байсан гэсэн мэдээллийгбид хаанаас ч олохгүй билээ. … Тэр бол гэр бүлээ сүнслэгээр удирдахдаа бидний үлгэрлэндуурайн дагах ёстой загвар юм” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball[2014 он], 196).

• Та нар төлөөлөгч Паулын болон ерөнхийлөгч Бэнсоны заасан зарчмыгхэрхэн өөрийн үгээр дүгнэн хэлэх вэ? (Суралцагчид дараахтай адил

9-Р ХИЧЭЭЛ

42

зарчмыг илэрхийлж хэлсэн байх ёстой: Эрэгтэй хүн гэртээ санваарыгзохистойгоор хэрэглэх үед эхнэр, хүүхдүүддээ зөв шударгаарнөлөөлж чадна. Үүнээс гадна суралцагчидтай дараах зарчмыг хуваалц:Эрэгтэйчүүд нөхөр, эцэг хүнийхээ үүргийг зөв шударга байдлааргүйцэтгэхийг эрэлхийлэх үедээ Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүүадил болдог.

Нөхөр, эцэг хүн гэр орноо хэрхэн тэргүүлэн удирдахыг цааш нь үргэлжлүүлэнтайлбарлахын тулд ерөнхийлөгч Ховард В.Хантэрийн (1907–95) хэлсэн дараахүгийг хуваалцахыг бодож үз:

“Тэнгэрлэг томилолтоор гэр орондоо тэргүүлэн удирдах үүрэг санваартандноогдсон болно (Мосе 4:22-ыг үзнэ үү). Их Эзэн эхнэр хүнд эр хүний туслагч(туслагч гэдэг нь эрх тэгш гэсэн утгатай) буюу түншийн харилцаанд эрх тэгшхамтрагч байх хувь заяаг өгчээ. Зөв шударга байдлаар тэргүүлэн удирдахынтулд нөхөр, эхнэр хоёр үүрэг хариуцлагаа хуваалцах шаардлагатай. Та нархамтдаа гэр бүлийн бүх асуудалд тал талын мэдлэг, оролцоотой үйлддэг.

Эрэгтэй хүн ганцаараа эсвэл эхнэрийнхээ бодол санаа, зөвлөгөөг асуулгүйгээр гэр бүлээтэргүүлэн удирдах нь шударга бусаар эзэгнэж байна гэсэн үг юм” (“Being a RighteousHusband and Father,” Ensign, 1994 оны 11-р сар, 50–51).

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 121:36-46-г гаргахыг хүс. Эдгээр шүлгийгЕфес 5:23, 25-тай солбицсон эшлэл болгон ашиглахыг зөвлө. (Суралцагчдынсудраас судлах чадварыг хөгжүүлэхийн тулд тэднийг тохиромжтой үед ийммаягаар эшлэл бичиж байхад урь.)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 121:36-39-ийг судлах цөөн хэдэн минут өгөөд,эдгээр шүлэгт дүрслэгдсэн удирдах арга барил хэрхэн Есүс Христийнудирдлагын хэв маягтай харшилж байгааг бодож үзэхэд урь.

• “Санваарын эрхүүд” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?(Эрэгтэй хүнийг санваар авахад Бурхан түүнд тодорхой эрх, эрх мэдлийгхүлээлгэн өгдөг.) Эрэгтэй хүн эдгээр эрхийг зөвхөн зөв шударга үйлдсэнтохиолдолд хүлээн авдаг.

• Санваартан хүн зөв шударга амьдрахгүй байвал юу болох вэ? (Бурхантэнгэрийн хүчийг түүнээс эргүүлэн авч, уг хүн санваарын эрх мэдлийгашиглаж чадахгүй болж, Ариун Сүнс гашууддаг.)

Эцэг хүн хэрхэн гэр бүлээ удирдах ёстойг ойлгохын тулд цөөн хэдэнсуралцагчаас Сургаал ба Гэрээ 121:41-46-г ээлжлэн чанга уншихыг хүс.

• Эдгээр шүлэгт Христийнхтэй адил ямар ямар зан чанарыг дүрсэлсэн байнавэ? Та яагаад эдгээр зан чанарыг агуулсан эцэг хүн тэнгэрийн хүчийг авахболомжтой гэж бодож байна вэ?

• Эдгээр Христийнхтэй адил зан чанар нь хэрхэн эцэг хүмүүст гэр бүлээтэргүүлэн удирдахад тусалдаг вэ? (Та эдгээр Христийнхтэй адил занчанарыг эмэгтэйчүүд мөн адил хөгжүүлэх ёстой гэдгийг тодотгож болно.)

9-Р ХИЧЭЭЛ

43

• Гэр бүлээ удирдан залахдаа Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн үлгэржишээг дагахыг эрэлхийлдэг эр хүний эхнэрт эсвэл хүүхдэд нь ямарсанагдахыг дүрсэл.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас 1973 онд бичиж гаргасан дараахмэдэгдлийг үзүүлээд, хуваалц:

“Эцэг хүн байх нь хамгийн чухал манлайлан удирдах чадвар юм. Үргэлж ийм байсан.Цаашид ч үргэлж ийм байх болно. Эцэг хүн та мөнхийн ханийнхаа тусламж дэмжлэг,зөвлөгөө, урамшууллын ачаар гэр орноо тэргүүлэн удирдана. Энэ нь таны хамгийнзохистой эсэхээс эсвэл шаардлага хамгийн сайн хангасан байхаас шалтгаалахгүй бөгөөдзөвхөн хууль хийгээд [тэнгэрлэг] томилолтын асуудал билээ” (“Father, Consider Your Ways,”Ensign, 2002 оны 6-р сар, 16).

• Эгч нар аа, та нар залуу эрэгтэйчүүдийг ирээдүйн гэр бүлдээ тэнгэрлэгүүрэг хариуцлагаа хичээнгүйлэн гүйцэтгэхэд нь урамшуулан дэмжихийнтулд юу хийж чадах вэ?

• Яг одоо та нарын хүн нэг бүр—эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд—аль аль нь,ирээдүйн гэр бүлээ илүү сайн удирдахад өөрийгөө бэлтгэхийн тулд юухийж болох вэ?

Матай 2:13–16; 1 Тимот 5:8; Сургаал ба Гэрээ 75:28; 83:2, 4Эцгүүд гэр бүлээ хангаж, хамгаалах үүрэгтэй.Суралцагчдаас 1 Тимот 5:8 болон Сургаал ба Гэрээ 75:28; 83:2, 4-ийг уншаад,эцэг хүний өөр нэгэн чухал үүргийг олж тогтоохыг хүс. (Та суралцагчдадэдгээр шүлгийг солбицсон эшлэл болгон ашиглахыг зөвлөж болно.)

• Та яагаад Их Эзэн эцэг хүнээс гэр бүлийнхээ амьдралын хэрэгцээг хангаж,тэтгэхийг хүсдэг гэж бодож байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд өрхтолгойлсон эмэгтэй гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг онцолж хэл.)

• Хараахан гэрлээгүй байгаа залуу эрэгтэйд эдгээр шүлэг ямар утгатай байжболох вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэндараах үгийг чанга уншихад урь:

“Боловсролтой болохын тулд хөдөлмөрлө. Боломжтой бүх дадлагатуршлагыг олж ав. Дэлхий таныг ямар үнэ цэнэтэй гэж бодож байгаа дээрээүндэслэн танд төлөх болно. … Гэр бүлээ тэжээн, тэтгэх нь таны үндсэн үүрэгбилээ” (“Living Worthy of the Girl You Will Someday Marry,” Ensign, 1998 оны5-р сар, 50).

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд амьдралынхаа энэ цаг мөчийг ашиглан, ирээдүйнгэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө авч болох бүх боловсрол, дадлагатуршлагыг хуримтлуулах нь зүйтэй болохыг суралцагчдад онцолж хэл.

9-Р ХИЧЭЭЛ

44

Сүмийн удирдагчид гэр бүлийн тунхаг дээр эцэг хүн гэр бүлээ тэтгэн,хамгаалах үүрэгтэй хэмээн заасан байдгийг онцол.

• Өнөөдөр гэр бүлүүдэд ямар аюул тулгарч байна вэ?

• Зөв шударга эцэг хүн гэр бүлээ хэрхэн хамгаалж байхыг та нар харжбайсан бэ?

Ерөнхийлөгч Ховард В.Хантэрийн (1907–1995) хэлсэн дараах үгийг үзүүлээд,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Зөв шударга эцэг хүн үр хүүхдүүдийнхээ нийгэм, боловсрол, сүнслэг үйлажиллагаа ба үүрэг хариуцлагад цаг зав гарган, оролцсоноороо тэднийгхамгаалдаг” (“Being a Righteous Husband and Father,” Ensign, 1994 оны 11-рсар, 51).

• Та нар энэ зөвлөгөөг ирээдүйн эсвэл одоо байгаа гэр бүлдээ хэрхэнхэрэгжүүлж болох вэ?

Суралцагчдыг гэр бүлээ хэрхэн хүчирхэгжүүлэн, хамгаалж болох талаартунгаан бодоод, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэхэд урь.

Бид Иосефын хэрхэн бяцхан Есүсийг хамгаалсан түүхээс нэгэн чухал зарчмыгмэдэж авч болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Матай 2:13–16-гуншаад, бяцхан хүү Христийг аюулаас хамгаалахын тулд Иосеф юу хийсэнболохыг олж мэдэхийг хүс.

Хэдийгээр бид гэр бүлээ хамгаалахын тулд өөр газар руу нүүх шаардлагагүй чэдгээр шүлгийн дараах чухал мэдээллүүдийг задлан шинжилснээр өөртэйгөөадилтган үзэж эсвэл амьдралдаа хэрэгжүүлж болох юм:

• Их Эзэн 13-р шүлэгт Иосефт юу гэж хэлсэн бэ?

• Иосеф хэзээ, хэрхэн уг сэрэмжлүүлэгт хариулсан бэ?

• Эцэг хүн гэр бүлээ хамгаалах гэсэн Иосефын үлгэр жишээг ямар аргазамаар дагаж болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг ойлгосон байх ёстой:Эцэг хүн Их Эзэний зааврыг эрэлхийлэн, дагавал гэр бүлээ илүүсайн хамгаалж чадна.)

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний төлөвлөгөөг гүйцэлдүүлэх ёстойАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

9-Р ХИЧЭЭЛ

45

“Хэрэв гэрлэх насанд хүрсэн залуус та нар хараахан гэрлээгүй бол цагаабитгий дэмий үрээрэй. Амьдралаа төвхнүүлж, гал голомтоо бадраахаданхаарлаа төвлөрүүл. Залуу насаа зөв зорилгуудаа биелүүлэхэд зориулж,идэвхтэй амьдар. Залуу эрэгтэйчүүд ээ, номлолд үйлчил. Тэгээд зохистой,мөнхийн ханиа олоход хамаг хүчээ зориул. …

Гэрлэлт нь амин хувиа хичээсэн байдлаа эсвэл зөвхөн өөрийгөө боддогхандлагаа даван туулахад хамгийн тохиромжтой газар юм. Залуудаа гэрлэхийг зөвлөдөгшалтгааны нэг нь өөрчлөхөд хүндрэлтэй зохисгүй зан чанаруудыг эртхэн өөрчлөхболомжтой байдагт оршино” (“Гэрлэлтийн мөнхийн адислалууд,” Ensign, 2011 оны 5-рсар, 95-97, эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган 95–97).

• Өнөөдрийн дэлхийд залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд гэрлэлтээ хойшлуулахадхүргэх ямар ямар дарамт тулгарч байна вэ?

• Яагаад бидний дайсан залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг гэрлэлт, үр хүүхэдтөрүүлэхэд хөтлөх харилцаанд орохоос анхаарлыг нь сарниулахыгэрэлхийлж байна вэ?

• Сүмийн удирдагчид яагаад гэрлэлтэд хүргэх харилцааг идэвхтэйэрэлхийлэхийг залуу эрэгтэйчүүдэд тогтмол зөвлөдөг вэ?

(Тайлбар: Энэ хэлэлцүүлгийг хийж байхдаа танай ангид зарим залуу эрэгтэйөөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хэзээ ч гэрлэж, эцэг хүн болохболомжгүй байж болох тул энэ сэдэвт болгоомжтой хандана уу.)

Хичээлээ дуусгахдаа суралцагчдынхаа нөхцөл байдлын талаар бод. Та эрэгтэйсуралцагчдадаа зөв шударга нөхөр, эцэг болох үүргээ биелүүлэхэд нь туслахынтулд тэднийг ямар зүйл хийхэд уриалан дуудаж болох вэ? Та бүх суралцагчдаатэсвэр тэвчээр эсвэл нэг нэгнээ хайрлах хайр зэрэг гэр бүлийнхэнд нь туслахХристийнхтэй адил тодорхой нэгэн зан чанарыг хөгжүүлэхэд анхаарлаахандуулахад урьж болно.

Суралцагчийн унших материал• Матай 2:13–16; Ефес 5:23, 25; 1 Тимот 5:8; Сургаал ба Гэрээ 75:28; 83:2, 4;

121:36–46.

• Д.Тодд Кристоффэрсон, “Let Us Be Men,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны11-р сар, 46-48

9-Р ХИЧЭЭЛ

46

10-Р ХИЧЭЭЛ

Эмэгтэйчүүдийн тэнгэрлэгүүрэг хариуцлага

ОршилТэнгэрлэг Эцэг аз жаргалын төлөвлөгөөнийхөө нэгэнхэсэг болгон эмэгтэйчүүдийг эхнэр, эх хүн болгонтомилсон. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь“эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн

хүмүүжүүлэх”, мөн түүнчлэн эцэг эхчүүд “харилцан биебиедээ адил тэгш туслах ёстой” хэмээн заадаг (Ensignэсвэл Лиахона,2010 оны 11-р сар, 129).

Нөхцөл байдлын тухай унших материал• Дийтр Ф.Угдорф, “The Influence of Righteous Women,” Ensign, 2009 оны 9-р

сар, 5–9.

• “Understand the Divine Roles of Women,” Ensign, 2009 оны 2-р сар, 67.

• “The Women of the Church,” Teachings of Presidents of the Church: Spencer W.Kimball, 20-р бүлэг (2006), 214-225.

Заах зөвлөмжСургаал ба Гэрээ 25:1-3; 10; 13-16Хожмын өдрүүдэд зөв шударга хожмын үеийн эмэгтэйчүүдийн үзүүлэхагуу нөлөөЕрөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) дараах бошиглолыг үзүүлээд,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Дэлхийн олон сайн эмэгтэй олноороо Сүмд татагдан ирэх учраас сүүлчийнөдрүүдэд агуу өсөлт хөгжил Сүмд тохиох болно. Энэ нь Сүмийн эмэгтэйчүүдөөрсдийнхөө амьдралд зөв шударгыг болон тодорхой байдлыг тусгасанучраас мөн бусдаас буюу дэлхийн эмэгтэйчүүдээс аз жаргалтай аргазамуудаараа ялгаатай, өөр гэдгээ харуулсан учраас тохиох болно”(Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 222–223).

• Зөв шударга хожмын үеийн эмэгтэйчүүд яагаад Сүмийн өсөлт хөгжлийншалтгаан нь байх болно гэж та нар бодож байна?

Энэ санааг илүү дэлгэрэнгүй авч үзэхийн тулд суралцагчдаас Сургаал ба Гэрээ25:1–3, 10, 13–16-аас хэрхэн хожмын үеийн эмэгтэйчүүд дэлхийнэмэгтэйчүүдээс аз жаргалтай арга замуудаар “ялгаатай, өөр” гэдгийгхаруулсан үг хэллэгийг олж мэдэхийг хүс. Суралцагчдад энэхүү бошиглолынагуулгыг ойлгоход нь туслахын тулд энэ нь Эмма Смитэд зориулсан хувийнилчлэлт байсан боловч Сүмийн бүх эмэгтэйд хамаатай болохыг тайлбарла.

47

• Эдгээр шүлгээс бид зөв шударга эмэгтэйн зан чанарын талаар юу мэдэжавч болох вэ?

• Та нар Сургаал ба Гэрээ 25-д заасан сургаал, зарчмыг хэрхэн дүгнэж хэлэхвэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг онцолж хэл: ИхЭзэний шавийн хувьд эмэгтэйчүүд тэнгэрлэг бэлэг, авьяас чадварааБурханы хаант улсыг байгуулахад туслах зорилгоор ашиглаж чадна.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Спэнсэр В.Кимбалл, М.РассэллБаллард нарын хэлсэн дараах үгийг үзүүл:

“Ямар ч цаг үед зөв шударга эмэгтэй байх нь эрхэм сайхан зүйл билээ.Ялангуяа Аврагчийн маань Хоёрдахь ирэлтийн өмнө энэ дэлхий дээрх орообусгаа энэ үед зөв шударга эмэгтэй байх нь нэр төртэй дуудлага мөн. Өнөөүед зөв шударга эмэгтэйн хүч, нөлөө илүү нам тайван үеийнхийг бодволарав дахин илүү байх юм” (Teachings: Spencer W. Kimball, 217).

“Эгч нар аа, та нарын нөлөөллийн хүрээ өвөрмөц бөгөөд түүнийгэрэгтэйчүүд хуулбарлах боломжгүй билээ. Гайхамшигт дотоод хүч, итгэлүнэмшилтэй Бурханы охид та нараас өөр хэн ч бидний Аврагчийг илүү ихитгэл үнэмшлээр эсвэл хүчээр хамгаалж чадахгүй. Хөрвөгдсөн эмэгтэйн дуухоолойн хүч чадлыг хэмжих боломжгүй бөгөөд та нарын дуу хоолой Сүмдхэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна” (М.Рассэлл Баллард, “Men and Women

and Priesthood Power,” Ensign, 2014 оны 9-р сар, 33).

Ангид байгаа эмэгтэйчүүдээс гэр орон, Сүм, нийгэмд хэрхэн нөлөөлж болохталаар тунгаан бодоход ямар бодол санаа, мэдрэмж төрж байгааг асуу.Сүмийн удирдагчдын хувьд эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг чухал үүргүүдбайдгийг онцолж хэл.

Та ангийнхаа ах нараас тойрог эсвэл салбарынх нь эмэгтэйчүүдийн гаргасанхүч, нөлөө хэрхэн хүмүүсийг Тэнгэрлэг Эцэгтэй ойртуулж байхыг харж байсантуршлагаасаа хуваалцахыг хүс.

2 Тимот 1:5; 3:14–15; Алма 56:47–48; 57:21Эмэгтэйчүүдэд тэнгэрээс даалгасан Сионы эх хүн байх үүрэгНэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.РассэллБаллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрийн гэсэн бэлэг, хүч чадал, мөн юмсыгхарах өөрийн гэсэн үзэл, авьяас сонирхолтой байдаг. Иймээс энэ нь биднийнэг нэгэндээ хэрэгтэй байдаг шалтгааны нэг билээ. Гэр бүлийг үүсгэн бийболгоход мөн Их Эзэний ажлыг хийж гүйцэтгэхэд эрэгтэй, эмэгтэйхүмүүсийн аль алиных нь оролцоо хэрэгтэй” (“Men and Women andPriesthood Power,” 32).

10-Р ХИЧЭЭЛ

48

• Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие махбодын ялгаанаас гадна өөр ямарбайдлаараа өөр хоорондоо ялгаатай болохыг та нар ажиглаж байсан бэ?

Эдгээр ерөнхий бас өөр өөрийн гэсэн онцлог шинж чанараас гадна “Гэр бүл:Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т (7-р догол мөрийг үзнэ үү) өгүүлснээрэрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрийн гэсэн тэнгэрээс томилогдсон үүрэгтэйболохыг тайлбарла. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчРассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл:

“Эгч нар, та нар Бурханы хүүхдүүдийг төрүүлж, асран халамжлахаардэлхийн сууриас өмнө сонгогдсон бөгөөд үүнийг хийснээрээ та нарБурханыг алдаршуулдаг (С ба Г 132:63-ыг үзнэ үү)” (“What Will You Choose?”Ensign, 2015 оны 1-р сар, 19).

• Эмэгтэйчүүд Бурханы хүүхдүүдийг төрүүлж, асран халамжилснаараа хэрхэнБурханыг алдаршуулдаг вэ? (Суралцагчдыг бодол санаагаа хуваалцаж байххооронд дараах зарчмыг ойлгоход нь тусал: Эмэгтэйчүүд эх хүний хувьдБурханы хүүхдүүдийг төрүүлж, асран халамжлах гэсэн тэнгэрээстомилогдсон үүргээ хүлээн зөвшөөрснөөр Түүнийг алдаршуулан,Тэнгэрлэг Эцэг Эхтэйгээ илүү адил болдог. Дэлхий дээр хүүхдүүдийгавчрах нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэгболохыг тайлбарла.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараахүгийг хуваалц:

“Өнөөгийн дэлхий дээрх олон дуу хоолой гэр бүл, хүүхэдтэй байхыг үлтоомсорлож, хойшлуулж эсвэл хүүхдийн тоог хязгаарлахыг уриалж байна.Манай охин саяхан вэб хуудсан дээр тавигдсан таван хүүхэдтэй нэгэнХристийн шашинтай (манай шашны бус) ээжийн бичсэн зүйлийг над рууявуулсан юм. Тэр эмэгтэй ‘Энэ соёл иргэншилд библид заасан шиг ээжбайж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх хэцүү болжээ. … Хүүхэдтэй болохоос

илүүтэйгээр коллежид сурахыг хүсдэг болж. Хүүхэдтэй байхын оронд дэлхийгээр тойронаялж, чөлөөт цагаараа үдшээр зугаалахыг илүүд үздэг болжээ. … Хүссэн ажил мэргэжлээхийхээс ч дор зүйл болон хувирчээ’ гээд үргэлжлүүлэн ‘Ээж байх нь сонирхол биш хариндуудлага’ гэжээ” (“Хүүхдүүд,” Ensign, 2011 оны 11-р сар эсвэл 2011 оны 10-р сарынЕрөнхий чуулган, 33).

• Хүүхэдтэй болохын ач холбогдлыг “үл тоомсорлох” гэсэн нь юу гэсэн үг вэ?

• Хүүхэдтэй болохын ач холбогдлыг “үл тоомсорлоход” хүргэж байгаа ямардарамт эмэгтэйчүүдэд байдгийг та харсан бэ?

• Сүмийн залуучууд хүүхэдтэй болохын ач холбогдлын талаар зөв үзэлбодолтой байхын тулд юу хийж болох вэ?

10-Р ХИЧЭЭЛ

49

Хэзээ, хэдэн хүүхэдтэй болох шийдвэр нь нөхөр, эхнэр, Бурхан гурвынхоорондын хувийн асуудал гэдгийг суралцагчдад ойлгуул. Дараагийнхичээлээр бид энэ асуудлыг илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

Суралцагчдыг 2 Тимот 1:5; 3:14–15 Алма 56:47-48; 57:21- ийг уншижхарьцуулаад, эх хүн хүүхдүүддээ хэрхэн зөв шударга нөлөөлж болох талаар олжмэдэхэд урь. (Судрын шүлгүүдийг харьцуулж сурах нь суралцагчид насантуршдаа ашиглаж болох, судраас судлах нэг ур чадвар юм.)

• Эдгээр шүлэг эх хүний үүргийн талаар юу зааж байна вэ? (Дараах зарчмыгонцол: Эх хүн сайн мэдээг хүүхдүүддээ зааснаараа тэдэнд итгэлтэйболоход нь тусалж, зөв шударгаар амьдрахад нь бэлтгэдэг.)

• Сатан яагаад эх хүний үүргийг доромжлон гутаах гэж хичээж байгаагэдгээр шүлэг юу гэж тайлбарлаж байна вэ?

• Эх хүний үүргээ гүйцэтгэхэд нь туслах ямар ямар зан чанар эмэгтэйчүүдэдбайдаг вэ?

Танай ангийн зарим залуу эмэгтэй гэрлэх боломжгүй эсвэл гэрлэсэн чхүүхэдтэй болж чадахгүй байх магадлалтай тул энэ сэдэвт болгоомжтой ханд.Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөрүйлчилж байсан Шэри Л.Дью эгчийн хэлсэн дараах үгийг ашиглан,суралцагчдадаа эх хүний үүрэг нь бүх эмэгтэй хүний тэнгэрлэг өв болохыгойлгуул.

“Зохистой эрэгтэйчүүд мөнх бус оршихуйд санваар атгахаар урьдчилантомилогдсон байдгийн адилаар зөв шударга эмэгтэйчүүдэд мөнх бусбайдлын өмнөх дэлхийд эх байх онцгой эрх олгогдсон байдаг билээ. Эхбайх нь зөвхөн хүүхэд төрүүлэх үүрэгтэй гэсэн үг биш юм. Энэ нь бидэмэгтэй хүнийхээ хувьд хэн болохыг тодорхойлох мөн чанар юм. Энэ нь бидхувь хүний хувьд хэн болохыг, бидний тэнгэрлэг төрх байдал, төрөлх чанар,

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн өвөрмөц шинж чанар зэргийг тодорхойлдог. …

Зарим эмэгтэй хүүхэдтэй болохын тулд хүлээх шаардлагатай байдаг. … Гэхдээ бидний хүннэг бүрд зориулсан Их Эзэний цаг бидний мөн чанарыг үгүйсгэдэггүй. Тэр үед биднийзарим нь эх болох өөр арга зам хайх шаардлагатай болно. Бидний эргэн тойронд хайрэнэрэл, залж удирдах хэрэгтэй олон хүн байгаа билээ” Ensign, 2001 оны 11-р сар, 96-97.)

• Дью эгчийн хэлсэн үг эх хүний талаарх таны ойлголтыг хэрхэнөргөжүүлсэн бэ?

Суралцагчдын дунд ээжийнхээ зөв шударга нөлөөний тухай бодол санаа,сэтгэгдлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуу.

Бурханаас өгсөн үүргээ биелүүлэх хэрэгтэй хэмээн эмэгтэйчүүдэд ханданхэлсэн Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсанЖюли Б.Бэк эгчийн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас үүнийг чангауншихыг хүсээд, эмэгтэйчүүд өөрийн үүргийг биелүүлэхгүй байх тохиолдолдюу болох тухай бодоход суралцагчдыг урь.

10-Р ХИЧЭЭЛ

50

© Busath.com

“Хэрэв бид өөрийн үүргийг биелүүлэхгүй бол бидний өмнөөс хэн ч үүнийгхийхгүй билээ. … Бид [Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөн дэхбидний үүргийг] орлон хийх хэн нэгнийг олох боломжгүй. Түүнийг хэннэгэнд шилжүүлэх боломжгүй. Энэ бол зөвхөн бидний үүрэг. Бид үүнээстатгалзан, үгүйсгэж болох ч энэ нь бидний гүйцэтгэх үүрэг хэвээр байх бабид үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Бид төрөхөөсөө өмнө мэддэгбайсан бүхнийг дахин санах нэгэн өдөр ирнэ. Бид энэхүү онцгой эрхийн

төлөө агуу зөрчилдөөний дунд тэмцэж байснаа санах болно. Бид энэ үүрэг хариуцлагаахэрхэн биелүүлэх вэ? Бид өдөр бүр өөрсдийн эрч хүчийг зөвхөн бидний болох өвөрмөцажил үүргээ биелүүлэхэд зарцуулах ёстой” (“Understand the Divine Roles of Women,” Ensign,2009 оны 2-р сар, 67).

• “Хэрэв бид өөрийн үүргийг биелүүлэхгүй бол бидний өмнөөс хэн ч үүнийгхийхгүй” гэсэн өгүүлбэрийн талаар та нарт ямар бодол, мэдрэмж төржбайна вэ?

• Хэрвээ эмэгтэйчүүд өөрийн үүргийг биелүүлэхээ боливол танай гэр бүл,тойрог, салбар эсвэл дэлхий юугаа алдах вэ?

• Залуу эмэгтэйчүүд Тэнгэрлэг Эцэгийн хаант улс дахь эмэгтэйчүүдийн хувьдөөрийн тэнгэрлэг үүргийг ямар арга замаар гүйцэтгэж болох вэ?

Зөв шударга эхнэр, эх байх эмэгтэйчүүдийн ариун нандин бөгөөд чухалүүргийн талаар гэрчлэн, бидний Тэнгэрлэг Эцэг нэгэн өдөр зөв шударгахүүхдүүддээ бүх адислалыг өгөх болно гэдгийг онцол. Суралцагчдыгөөрсдийнхөө таньдаг нэгэн ээжид тэнгэрлэг үүргээ хэрхэн биелүүлсэндбахархаж явдгаа хэлэхэд урь.

Хичээлийн төгсгөлд суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөндямар үүрэгтэй болохоо мэддэг мөн уг мэдлэг дээрээ үндэслэн үйлдсэнэмэгтэйчүүдэд ирдэг адислалуудын талаар гэрчлэх хүсэлтэй хүн байгааэсэхийг асуу.

Суралцагчийн унших материал• 2 Тимот 1:5; 3:14–15; Алма 56:47–48; 57:21; Сургаал ба Гэрээ 25:1–3,

10, 13–16.

• “Understand the Divine Roles of Women,” Ensign, 2009 оны 2-р сар, 67.

10-Р ХИЧЭЭЛ

51

11-Р ХИЧЭЭЛ

Мөнхийн гэрлэлтэдбэлтгэх нь

ОршилЕсүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч буйзалуучуудын хувьд тэд ирээдүйгээ харуулдан хүлээж,итгэл найдвар дүүрэн амьдрах боломжтой. Мөнхийнгэрлэлтийн тухай шийдвэр гаргахдаа Тэнгэрлэг Эцэгээсээ

удирдамж эрэлхийлэх үед Тэрээр тэдэнд заавар өгөхболно. Энэхүү хичээл нь Их Эзэнээс тэнгэрлэг тусламжавна гэдгээ мэдэх учраас гэрлэлтэд илүү итгэлтэйхандахад нь суралцагчдад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал• Дийтр Ф.Угдорф, “The Reflection in the Water” (Cүмийн Боловсролын

системийн галын дэргэдэх цугларалт, 2009 оны 11-р сарын 1), lds.org/broadcasts.

• Жэффри Р.Холланд, “Be Not Afraid, Only Believe” (АхлагчЖэффри Р.Холландтай хамт өнгөрүүлсэн нэгэн үдэш, 2015 оны 2-р сарын6), lds.org/broadcasts.

Заах зөвлөмжСургаал ба Гэрээ 88:40Гэрлэлтэд бэлтгэх ньСуралцагчдын дунд ирээдүйн эхнэр, нөхөртөө байвал зохих зан чанарынжагсаалт гаргасан хүн байвал гараа өргөхийг хүс. Цөөн хэдэн суралцагчийгжагсаалт дээрх зан чанараасаа хуваалцахад урь.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Зарим залуу хүн өөрийн ханьд байх ёстой зан чанаруудыг жагсаан бичсэнжагсаалттай байж, мөн тэдний чадавхыг “Миний бүх шаардлагыг хангажбайна уу?” гэдгээр хэмждэг бололтой. Хэрэв та тодорхой ямар нэгэнсүнслэг зан чанар бүхий мөнхийн ханьтай болохыг хүсэж байвал тэдгээрзан чанарыг өөртөө хөгжүүлэхийг хичээх ёстой. Тэгвэл тэдгээр зан чанарыгагуулсан нэгэн танд татагдан ирэх болно” (“Understanding Heavenly Father’s

Plan,” LDS.org).

• Бид ахлагч Бэднарын хэлсэн үгээс ямар зарчим мэдэж авч болох вэ?(Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: “Хэрэв та ямарнэгэн сүнслэг зан чанар бүхий мөнхийн ханьтай болохыг хүсэжбайвал тэдгээр зан чанарыг өөртөө хөгжүүлэхийг хичээх ёстой.”)

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 88:40-ийг уншаад, хэрхэн эдгээр шүлэг саяолж тогтоосон зарчмыг дэмжиж байгааг олж мэд.

52

• Гэрлэхийг хүсэж байгаа хүмүүс эдгээр шүлэгт цэдэглэгдсэн үнэнийг хэрхэнхэрэгжүүлж болох вэ?

• Та нар эдгээр шүлэгт өгүүлсэн үнэнийг залуучууд найз нөхдөө сонгохдооашиглаж байхыг харж байсан уу?

Суралцагчдаас ирээдүйн эхнэр, нөхөрт нь байгаасай гэж хүсэж буй занчанарын талаар бодохыг хүс. Суралцагчдыг эдгээр зан чанар тэдэнд байгааэсэхийг бодоход урь. Тэднээс Сургаал ба Гэрээ 88:40 дээрх зарчмыг гэрлэлтэдбэлтгэхдээ хэрхэн ашиглаж болох тухай бодож үзэхийг хүс.

Марк 5:35–36; Сургаал ба Гэрээ 6:36“Бүү ай, зөвхөн итгэ”Суралцагчдад дараах асуултыг тавь:

• Та нар гэрлэлтээс юу хүсэж байна вэ?

• Ямар ямар зүйл залуучуудыг гэрлэлтээс цэрвэхэд хүргэдэг вэ?(Хариултуудыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчЖэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад уриад, ангийнхнаас заримзалуу хүний гэрлэлтээс цэрвэдэг шалтгааны талаар сонсохыг хүс.

“Хамгийн хүнд шалтгаан нь [залуучууд] дэлхийн төгсгөл ойртож, цусталлага, сүйрэл нүүрлэх гэж байна гэсэн айдастай болохоор эхнэр, нөхөртэйэсвэл үр хүүхдүүдтэй болохыг хүсдэггүй. Арай энгийн шалтгаан нь тэддэлхий дээр амьдрахад илүү түвэгтэй байна, ажил олдохгүй хэцүү болногэдгээс айж, аль нэг нь сургуульд сурахгүй байх шаардлага гарна, өрзээлэнд орохгүй байх ёстой, ажилдаа амжилт гаргаж, гэрлэхийнхээ өмнө

өөрийн гэсэн байр орон сууцтай байх шаардлагатай гэж боддог. …

Цаашилбал, миний ярилцаж байсан олон залуу гэрлэчихээд сална гэхээс айдаг. … Гэрлэлтамжилттай болох эсэхэд итгэлгүй байгаагаас гадна кино болон зурагтаар ариун явдал,үнэнч зан, гэр бүлийн амьдралыг элэглэн шоолж, чөтгөрийн доог тохуу болгон, бохирталаас нь үзүүлж байгаа нь гал дээр тос нэмэхтэй адил асуудлыг улам бүр хүндрүүлжбайна” (“Be Not Afraid, Only Believe” [evening with Elder Jeffrey R. Holland, 2015 оны 2-рсарын 6], lds.org/broadcasts).

• Та нар ахлагч Холландын хэлсэн аль нэгэн шалтгааны улмаас гэрлэхээсайдаг хэн нэгнийг таних уу?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 6:36-г уншаад, Их Эзэний Оливер Каудеридөгсөн зөвлөгөө мөнхийн гэрлэлтэд бэлтгэхэд ямар хамаатай болох талаарбодоход урь. Дараа нь нэг суралцагчийг Марк 5:35-36-г чанга уншихад урь.Синагогийн ахлагч Иайр гэгч хүн Есүсийг түүний охиныг эдгээх байх хэмээнитгэл найдвар тээн, Түүн дээр ирсэн гэдгийг тайлбарла. Ангийнхнаас Иайртхандан айлдсан Аврагчийн урмын үг хэрхэн гэрлэхээр бэлтгэж байгаа хүмүүстхамаатай болох талаар бодохыг хүс.

• Ирээдүйнхээ талаар бодохдоо “санаа бодол болгондоо” Их Эзэнд хандах ньхэрхэн бидэнд “бүү эргэлз, бүү айхад” туслах вэ?

11-Р ХИЧЭЭЛ

53

• Их Эзэний Оливер Каудерид болон Иайрт өгсөн зөвлөгөө гэрлэхээс айдагхүмүүст хэрхэн туслах вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыгсамбар дээр бич: Бид Есүс Христ рүү итгэлтэй харвал айдсаа яландийлж, ирээдүйдээ итгэлтэй байж чадна.)

Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг хуваалц. Ангийнхнаас гэрлэхсонголтоо хийхэд нь Холланд ах, эгч хоёрт яагаад итгэл хэрэгтэй байсан талаарсонсохыг хүс.

“Холланд эгч бид хоёр гэрлэх үедээ хоёул Бригам Янгийн Их Сургуульд сурчбайсан бөгөөд хоёр талын эцэг эх маань бидэнд санхүүгийн ямар ч тусламжүзүүлэх боломжгүй байлаа. Хуримынхаа өдөр хоёулаа нийлээд 300ам.долларын хөрөнгөтэй бид хоёр хэрхэн магистраар сурч төгсөх аргаа чмэдэхгүй байлаа. Хэдийгээр энэ нь гэр бүлээ эхлүүлэх төгс арга биш чгэлээ, гэрлэх нь зөв гэдгийг олж мэдсэнээсээ хойш нэг ч гэсэн өдөр

хойшлуулан хүлээсэн бол бидний гэр бүлийн амьдрал ямар байх байсан бол мөн ямарзүйлийг бид алдах байсан бол? … Ерөнхийлөгч Жэймс И.Фаустын надад дараа нь хэдхэдэн удаа хэлж байсанчлан, хэрэв бид миний ч, өөр хэний ч, хэзээ ч хийх ёсгүй зүйлболох “айдсаасаа зөвлөгөө авсан” бол ямар зүйлээ алдах байсан бол гэж бодохоосоохүртэл айдаг” (“Be Not Afraid, Only Believe”).

• Холланд ах, эгч хоёрын нөхцөл байдал өнөө үеийн залуучуудын нөхцөлбайдалтай хэрхэн адил байна вэ?

• Айдсаасаа зөвлөгөө авах гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? Яагаад энэ ньшийдвэр гаргах зохимжгүй арга вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны өгсөн гэрчлэл, амлалтыгуншихад урь:

“Хайрт ах, эгч нар минь, бүү ай. Зоригтой бай. Ирээдүй та нарын итгэллүгээ адил гэрэл гэгээтэй байна” (“Зоригтой бай,” Ensign эсвэл 2009 оны4-р сарын Ерөнхий чуулган, 102).

• Энэ бошиглолын урмын үгийн талаар тунгаан бодоход та нарт ирээдүйнталаар ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

Суралцагчдад хичээлийн энэ хэсгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэнбодоход нь туслахын тулд гэрлэхээс айдаг шалтгаан тэдэнд байгаа эсэхийг асуу.Тэднийг ирээдүйн талаарх бүх айдсаа хэрхэн Их Эзэнд итгэх итгэлээр сольжболох талаар тунгаан бодоход урь.

Сургаал ба Гэрээ 6:22-23; 8:2-3; 9:7-9; 11:12-14Гэрлэх хүнээ сонгохдоо тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлэх ньЕрөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг үзүүлээд,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

11-Р ХИЧЭЭЛ

54

“Гэрлэх хүнээ сонгох нь таны амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэрбайх болно. Ариун сүмд түр орлогчтой гэрлэнэ гэж байхгүй. … Зөвхүнтэйгээ, зөв газар, зөв цагтаа гэрлэ” (“Life’s Obligations,” Ensign, 1999 оны2-р сар, 2).

• Та нар гэрлэх хүнээ сонгох энэхүү хамгийн чухал шийдвэрээ хэрхэн зөвхийх вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарил. Хос болгонд дараахсудрын шүлгүүдийг хамтдаа уншихаар хуваарилж өг: Сургаал ба Гэрээ 6:22–23;8:2–3; 9:7–9; 11:12–14. (Эдгээр шүлэгт Сургаал ба Гэрээний эхний олон бүлгээсолж болох хэрхэн хувийн илчлэлт авах тухай сэдвийн жишээ өгөгдсөн болно.)“Сэдвүүд гэдэг нь бүхнийг хамарсан, дахин дахин давтагдсан, нэгдмэл шинжчанар эсвэл санааг хэлнэ” [Дэвид A.Бэднар, “A Reservoir of Living Water”(Бригам Янгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4),6, speeches.byu.edu].)

Суралцагчдаас Сургаал ба Гэрээний шүлгүүдийг уншиж байхдаа дарааххувилбарын талаар бодож үзэхийг хүс: Танай найз нэлээд урт хугацааны туршнэгэн хүнтэй болзож байгаа бөгөөд тэр хүнтэйгээ гэрлэх нь зөв эсэх тухайзөвлөгөө авахаар тань дээр ирсэн байна. Та найздаа ямар зөвлөгөө өгөх вэ?

Суралцагчдад эдгээр шүлгийг унших хангалттай хугацаа гаргаж өгсний дараахос бүрээс нэг хүнийг болзож байгаа найзын дүрд тоглохыг хүс. Нөгөө нэгсуралцагчаас хэрхэн эдгээр шүлэг найзад нь шийдвэр гаргахад туслах талаартайлбарлахыг хүс. Энэ үйл ажиллагааг хийж дууссаныхаа дараа суралцагчдадхэрхэн шийдвэр гаргах тухай дараах зарчмыг ойлгуулах ёстой: Бид шийдвэрээоюун ухаандаа сайтар “судалж”, хамгийн сайн шийдвэрээ гарган, дараа ньБурханаас шийдвэр маань зөв эсэхийг асууна. Үүний дараа амар амгалан, баярбаясал зүрх сэтгэл, оюун ухаанд маань ирвэл бидний гаргасан шийдвэр зөвгэсэн үг юм. Дараах зарчмыг онцол: Шийдвэр гаргахдаа Их Эзэнийудирдамжийг эрэлхийлснээр сонголтууд маань зөв байвал Тэрээрбидний оюун ухаанд ярьж, бидний бодгалийг амар амгалан, баярбаяслаар дүүргэнэ.

• Хувийн илчлэлт авах тухай заасан эдгээр шүлэг үнэн гэдгийг та нар хэрхэнмэдэж авсан бэ?

Суралцагчдаас дараах хувилбарт хэрхэн хандах талаар бодож үзэхийг хүс: Таныболзож байсан хүн шийдвэр гаргахдаа энэ зааврыг дагаж, та хоёр гэрлэх ёстойгэсэн мэдрэмж хүлээн авснаа тайлбарлав.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

11-Р ХИЧЭЭЛ

55

“Нэгэн залуу эрэгтэй залуу эмэгтэйг өөрийнх нь мөнхийн хань мөн гэсэнхувийн илчлэлт хүлээн авсан учраас түүнтэй гэрлэх ёстой гэж түүнд хэлсэнтухай олон түүхийг би сонсож байсан. Хэрвээ илчлэлт нь үнэн бол угэмэгтэйг үнэн эсэхийг олж мэдэхээр эрэлхийлэх үед түүнд үнэн гэдгийгшууд батлах юм. Эмэгтэй уг саналыг анхаарч үзэх үүрэггүй. Тэр эмэгтэйөөрөө удирдамж эрэлхийлэн, шийдвэрээ гаргах ёстой. Эрэгтэй нь өөрийн

үйлдлийг удирдах илчлэлт хүлээн авч болох ч эмэгтэйнхээ үйлдлийг удирдах илчлэлтийгхүлээн авах боломжгүй. Эрэгтэй нь эмэгтэйгээ залж чиглүүлэх эрхгүй юм” (“Revelation”[Brigham Young University devotional, 1981 оны 9-р сарын 29], 6, speeches.byu.edu).

Суралцагчдад, хэрэв бид мөнхийн гэрлэлтийг итгэлийн нүдээр харвал амарамгаланг мэдрэх болно гэдгийг гэрчил. Тэднийг энэ хичээл дээр ярилцсанзарчмуудыг мөнхийн гэрлэлтийн гайхамшигт боломжийг хүлээн авахаарбэлтгэхдээ ашиглахад урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал• Марк 5:35–36; Сургаал ба Гэрээ 6:22–23, 36; 8:2–3; 9:7–9; 11:12–14; 88:40

• Дийтр Ф.Угдорф, “The Reflection in the Water” (Cүмийн Боловсролынсистемийн галын дэргэдэх цугларалт, 2009 оны 11-р сарын 1), lds.org/broadcasts.

11-Р ХИЧЭЭЛ

56

12-Р ХИЧЭЭЛ

Ариун сүмийн ёслолуудба гэрээнүүд

ОршилХожмын үеийн бошиглогчид “Ариун сүмүүдэдгүйцэтгэдэг нандин ёслол ба гэрээнүүд нь хувь хүмүүсБурханы оршихуйд эргэн очих, мөн гэр бүлүүд мөнхөднэгдэх боломжтой болгодог” (“Гэр бүл: Дэлхий дахинааөргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар,

129) хэмээн тунхагласан байна. Энэ хичээлээрсуралцагчид ариун сүмийн ёслолоор дамжуулан мөнх бусамьдралдаа ариун адислалуудаас хүртэн, мөнхамьдралыг хүлээн авна гэдгийг олж мэдэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Боид K.Пакэр, “The Holy Temple,” Ensign, 2010 оны 2-р сар, 29-35.

• Д.Тодд Кристоффэрсон, “Гэрээнүүдийн хүч,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 19–23.

Заах зөвлөмжСургаал ба Гэрээ 97:10–17; 109:12–21; 124:37–40, 55Ариун сүмийн зорилгоАнгийнханд өөрийнхөө дуртай ариун сүмийн зургийг үзүүлээд, яагаад дуртайбайдгаа хуваалц.

• Бид яагаад ариун сүмтэй байдаг вэ?

Энэ асуултын хариултыг олохын тулд дараах шүлгүүдийг самбар дээр бич.Суралцагчдыг нэг шүлгийг нь уншаад, Тэнгэрлэг Эцэгийн ариун сүм өгсөншалтгааныг олж мэдэхийг хүс.

Сургаал ба Гэрээ 97:10-17

Сургаал ба Гэрээ 124:37-40, 55

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Тэнгэрлэг Эцэг ямар шалтгаанаар ариунсүмийг өгдөг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд тэдэнд дараах зарчмыгойлгоход нь тусал: Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ энэ чухал ёслолуудыгболон мэдлэгийг хүлээн аван, Түүний оршихуйд амьдрахад ньбэлтгэх зорилгоор ариун сүмийг өгсөн.)

• Эдгээр шүлгийн ямар ямар үг хэллэг ариун сүм Бурханы оршихуйдамьдрахад бэлтгэдэг болохыг заадаг вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 109-д Көртландын ариун сүмийг онцгойлонадисалсан залбирал орсон гэдгийг хэл. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ

57

109:12-21-ийг гүйлгэн хараад, ариун сүм нь ямар арга замаар биднийгБурханы оршихуйд амьдрахад бэлтгэдэг болохыг жагсаан бичихийг хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр, ариун сүм нь биднийг Бурхантай хамтамьдрахад хэрхэн бэлтгэдэг вэ? (Суралцагчид дараах хариултыг саналболгож болно: Бид ариун сүмд Их Эзэний хүчийг мэдрэн, мэргэн ухаанаассуралцаж, Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авдаг. Түүнчлэн ариунсүмд нэн даруй наманчлахад урамшуулдаг бөгөөд тийшээ орохын тулд бидцэвэр ариун байх ёстой. Цаг гарвал та суралцагчдыг хэрхэн Мосе эртнийИзраилийг бие махбодын хувьд болон сүнслэг байдлаар Их Эзэнийоршихуйд очиход нь бэлтгэхээр эрэлхийлсэн талаар өгүүлж буй Египетээсгарсан нь 19:10–14 рүү хандуулж болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс, ерөнхийлөгчБригам Янг (1801–1877) нарын хэлсэн дараах үгийг үзүүл:

“Ариун сүмийн үндсэн зорилго бол селестиел хаант улс дахь биднийөргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэх явдал мөн. Ариун сүмийнёслолууд биднийг Аврагч руу чиглүүлж, Есүс Христийн Цагаатгалаардамжин ирдэг адислалуудыг бидэнд өгдөг” (Робэрт Д.Хэйлс, “Blessings ofthe Temple,” Ensign, 2009 оны 10-р сар, 48).

“Таны [ариун сүмийн] хишиг буюу Их Эзэний өргөөнд хүлээн авдаг бүхёслол танд зайлшгүй чухал бөгөөд энэ амьдралыг орхин одсоны тань дараа,харуул болон зогсох тэнгэр элчүүдийн дэргэдүүр өнгөрч, Эцэгийн дэргэдэргэж очих боломжийг танд олгож, … мөнхийн өргөмжлөлд хүргэх болно”(Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 302).

• Эдгээр мэдэгдэл ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын ач холбогдлыгойлгоход тань хэрхэн тусалж байна вэ?

Сургаал ба Гэрээ 84:19–21Ариун сүмд хүлээн авсан санваарын ёслолууд нь бидэнд Бурхантай илүү адилболоход тусалдаг.Дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

“Сүмд ёслол нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэгддэг ариун нандин, албан ёсны зан үйлбилээ. Зарим ёслол нь бидний авралд зайлшгүй хэрэгцээтэй. Эдгээр ёслолыг авралынёслолууд гэдэг. Үүнд баптисм, гишүүний баталгаа, Мелкизедек санваарын ёслол(эрэгтэйчүүд), ариун сүмийн хишиг, гэрлэлтийн лацдан холболт багтдаг” (Итгэлдээ үнэнчбайх нь: Судрын заалт [2004], 99).

• “Авралын ёслолууд” нь бусад сайн мэдээний ёслолоос юугаараа ялгаатайвэ? (Хүүхдэд нэр өгч адислах, өвчтэй хүмүүсийг адислах зэрэг ёслолаврагдахад шаардлагагүй.)

12-Р ХИЧЭЭЛ

58

Хичээлээ цааш нь үргэлжлүүлэхийн өмнө баптисм, Мелкизедек санваарынёслол зэрэг зарим авралын ёслолыг ариун сүмийн ёслолыг хүртэхээс өмнөхийдэг. Гэхдээ хичээлийн энэ хэсэг зөвхөн ариун сүмд хийгддэг авралынёслолууд дээр төвлөрнө гэдгийг онцол. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ84:19-21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Мелкизедек санваараар үйлддэгёслолуудад оролцохдоо бид ямар зүйл хүлээн авах боломжтойг олж мэдэхийгхүс.

• “Бурханлаг байдлын хүч чадал” гэсэн үг нь юу гэсэн утгатай гэж та бодожбайна вэ? (“Бурханлаг байдлын хүч чадал” нь бурханлаг буюу бурхантайадил болох хүч гэдгийг тайлбарлаж болно.)

• Та нар Сургаал ба Гэрээ 84:20-21-д заасан зарчмыг өөрийнхөө үгээр хэрхэндүгнэх вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээрбич: Ариун сүмийн ёслол болон гэрээгээр дамжуулан бид Бурхантайилүү адил болж чадна.)

Суралцагч бүрд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийнхэлсэн дараах үгийн хувийг тарааж өг: Суралцагчдаас хэрхэн ариун сүмийнёслолуудад оролцох нь илүү бурханлаг болоход маань тусалдаг талаар заасан үгэсвэл үг хэллэгийг тэмдэглэхийг хүс.

“[Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд] хүртэх боломжтой хамгийн агуусанваарын адислалуудыг ариун сүмээс олж болно. Тэнд тэд диваажингийнзах зухаас харах боломжтой. … Ариун сүмийн гадна талд байхад хол мэтсанагдах мөнх оршихуйн баяр баяслыг ариун сүм дотор хүртэх боломжтойюм шиг санагддаг.

Ариун сүмд авралын төлөвлөгөөг тайлбарладаг бөгөөд ариун нандин гэрээгхийдэг билээ. Эдгээр гэрээ нь ариун сүмийн ариун нандин гарментын хамт хишиг хүртсэнхүнийг чөтгөрийн хүчний эсрэг хүчирхэгжүүлэн, хамгаалдаг. …

Хамгийн сүүлчийн ариун сүмийн ёслол болох мөнхийн гэрлэлтийн үеэр сүйт бүсгүй, сүйтзалуу хоёр итгэлтэй байж чадвал нэг нэгэнтэйгээ болон үр хүүхэдтэйгээ, мөн Их Эзэнтэйүүрд мөнхөд гэр бүлийн нэгдэлд баяр баяслыг мэдрэх болно гэсэн амлалтыг хүлээн авдаг.Үүнийг мөнх амьдрал гэнэ” (“Blessings of the Priesthood,” Ensign, 1995 оны 11-р сар, 34).

Суралцагчдын тэмдэглэсэн зүйлсийг ярилц.

• Ариун сүмийн ёслолд оролцох нь хэрхэн таныг ахлагч Хэйлсийндүрсэлсэнтэй адилаар адисалсан бэ?

Ариун сүмд шүтэн бишрэх үйл явцыг илүү утга учиртай болгож, ариун сүм ньБурхантай адил болоход тусалдагт илүү анхаарал хандуулахын тулд тэд юухийж болох талаар бичих хугацааг суралцагчдад өг.

Египетээс гарсан нь 19:3–6; Сургаал ба Гэрээ 109:22–26Ариун сүмийн гэрээнүүдийг сахих ньАриун сүмийн ёслолуудыг хүлээн авахтай нягт холбоотой ариун сүмийншүтлэг бишрэлийн өөр нэгэн чухал зорилго байдгийг суралцагчдад хэл.Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэндараах үгийг хуваалцаж байх үед дээрх зорилгын талаар сонсохыг тэднээс хүс.

12-Р ХИЧЭЭЛ

59

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд Тэнгэрлэг Эцэгтэйнэгдмэл гэрээнд орж болох ёслолуудыг санваарын эрх мэдэл Түүний АриунХүүгийн нэр дээр гүйцэтгэдгийг би гэрчилж байна. Түүнтэй хийсэнгэрээндээ үнэнч байх аваас Бурхан амлалтуудаа биелүүлнэ гэдгийг бигэрчилж байна” (“Гэрээнүүдийн хүч,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 22).

• Бид сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авахдаа юунд ордог вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, Жэффри Р.Холланднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, суралцагчдыг Их Эзэнтэй хийсэн биднийгэрээний чухал шинж тэмдгийг олж мэдэхэд урь:

“Гэрээ гэдэг нь Бурхан ба дэлхий дээрх Түүний хүүхдүүдийн хооронд хийсэнгэрээ бөгөөд Бурхан сайн мэдээний гэрээний бүх нөхцөлийг тодорхойлдоггэдгийг ойлгох нь чухал юм. Бид гэрээний төрөл зүйл эсвэл бүрэлдэхүүнхэсгийг сонгодоггүй. Бид харин Мөнхийн Эцэгийн гэрээг яг тэр байдлаар ньёс суртахууны сонгох эрхээ ашиглан нөхцөл, болзлыг нь хүлээн зөвшөөрдөг”(Дэвид А.Бэднар, “That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign

эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 28-29).

“Гэрээ гэдэг нь Түүний Хүү, Их Эзэн Есүс Христийн замаар амьдарч, бодожсэтгэн, үйлдэх болно хэмээн Бурхан Эцэгтэйгээ хийсэн заавал биелүүлэхсүнслэг хэлцэл, чин сэтгэлийн амлалт юм. Үүний хариуд Эцэг, Хүү, АриунСүнс гурав мөнх амьдралын бүрэн сүр жавхланг бидэнд амладаг” (ЖэффриР.Холланд, “Keeping Covenants: A Message for Those Who Will Serve aMission,” New Era, 2012 оны 1-р сар, 3).

• Гэрээний талаарх эдгээр мэдэгдлийн юу нь таны анхаарлыг татсан бэ?

• Бурхан яагаад сайн мэдээний бүх гэрээний нөхцөлийг тодорхойлох ньчухал вэ? (Бурхан бидэнд мөнх амьдрал өгч байгаа тул уг амьдралыг хүлээнавах нөхцөлийг тогтоох эрхтэй. Түүнд өгч чадах цорын ганц өргөл болгэрээг дагахаар сонгохдоо өгч чадах бидний сонгох эрх юм. Энэярилцлагын нэгэн хэсэг болгон дараах зарчмыг онцол: Бид Их Эзэнтэйхийсэн гэрээгээ дагахын хэрээр мөнх бус байдалд адислагдан, мөнхамьдралыг хүлээн авах боломжтой.)

Суралцагчдаас хоёр хоёроороо хуваагдахыг хүс. Хос бүрийн нэг суралцагчаасЕгипетээс гарсан нь 19:3-6-г, нөгөө суралцагчаас Сургаал ба Гэрээ 109:22-26-гсудлахыг хүс. Суралцагчдыг гэрээгээ, тэр тусмаа ариун сүмийнхээ гэрээгсахидаг хүмүүсийн авах боломжтой адислалуудыг олж мэдэхэд урь. Хосуудадхангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэнээ хуваалцахад урь. (Египетээсгарсан нь номын шүлгүүдтэй холбон, та суралцагчдадаа бид зөвхөн ариун сүмдхэзээ нэгэн цагт ариун ард түмэн болж, Бурханы оршихуйд амьдрах хаад, хатадболох шаардлагыг хангаж эхэлдэг гэдгийг ойлгуулсан байх ёстой. Үүнээс гаднаИлчлэлт 1:6; 5:10; 19:16; С ба Г 76:55–56-г үзнэ үү.)

12-Р ХИЧЭЭЛ

60

• Их Эзэнтэй хийсэн гэрээ тань хэрхэн танд адислал эсвэл хамгаалалт болжбайсан бэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн (1876-1972) хэлсэндараах үгийг чанга уншихыг хүс:

“Хэрэв бид ариун сүмд орох юм бол гараа өргөж, Их Эзэнд үйлчлэн, Түүнийзарлигуудыг дагаж, өөрсдийгөө дэлхийгээс толбогүйгээр авч явах гэрээхийдэг. Хэрэв бид тэр үедээ юу хийж байгаагаа ойлгох юм бол хишиг хүртэхёслол нь бидний насан туршийн, ариун сүмд очдоггүй хүнд олдохгүйхамгаалалт болох юм.

Би аавынхаа [ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит] хүнд хэцүү цагт, уруутаталтад орох үедээ Их Эзэний Өргөөнд хийсэн гэрээ, өгсөн амлалтаа боддог байсан мөнтэдгээр нь түүний хамгаалалт байсан гэж ярьж байхыг сонссон билээ. … Нэг талдаа энэхамгаалалтыг авахын тулд ёслолууд хийгддэг. Хэрэв бид тэдгээрийг дагаж чадвал тэдгээрнь биднийг энэ амьдралд аварч, энэ амьдралын дараах амьдралд өргөмжлөх юм”(Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 326–327).

• Энэ хичээлийн үед ангийнхантайгаа хуваалцахыг хүссэн ямар бодол санаа,мэдрэмж танд төрсөн бэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрийн хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Бид бүхний хувьд амьдрал бол Бурханы селестиел хаант улс дахь Түүнийоршихуй руу эргэн аваачих, гэр рүүгээ буцаж очих аялал юм.

“Ёслолууд болон гэрээнүүд нь Бурханы оршихуйд орох зөвшөөрөл авах жуухбичиг маань болдог. Уг ёслолуудыг хүлээн авах зохистой байна гэдэг ньамьдралын зорилго байдаг. Харин хүлээн авсныхаа дараа хадгална гэдэг ньмөнх бус байдлын сорилт болдог” (“Covenants,” Ensign, 1987 оны 5-р

сар, 24).

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах нь үнэхээр “амьдралын зорилго” мөнболохыг гэрчил. Ариун сүмийн ёслолууд нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйдороход шаардагдах гэрчилгээг авахад тусалдаг юм.

Суралцагчдыг ариун сүмд шүтэн биширч, ёслолуудыг хүлээн авах нь тэднийамьдралын нэн чухал хэсэг мөн эсэх талаар тунгаан бодоход урь. Тэднээс ариунсүмд хийсэн эсвэл хийх гэрээнүүддээ илүү их анхаарал хандуулахын тулд юухийж болох талаар бичихийг хүс.

Суралцагчийн унших материал• Египетээс гарсан нь 19:3–6; Сургаал ба Гэрээ 84:19–21; 97:10–17; 109:12–26;

124:37–40, 55.

• Боид K.Пакэр, “The Holy Temple,” Ensign, 2010 оны 2-р сар, 29-35.

12-Р ХИЧЭЭЛ

61

13-Р ХИЧЭЭЛ

Ариун сүм дэх шүтлэгбишрэлээ сайжруулах нь

ОршилАриун сүмд шүтэн бишрэх нь биднийг Есүс Христийнилүү сайн шавь болоход бэлтгэдэг бөгөөд “[Ариунсүмийн] ёслол ба гэрээнүүд нь хувь хүн Бурханыоршихуйд эргэн очих, гэр бүлүүд мөнхөд нэгдэхболомжийг олгодог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөхтунхаг” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129).Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–95) Сүмийн

гишүүдэд ариун сүмийг “гишүүнчлэлийнхээ агуу бэлгэтэмдэг” (“The Great Symbol of Our Membership,” Ensign,1994 оны 10-р сар, 2) болгохыг уриалсан. Энэ хичээлээрсуралцагчид ариун сүм дэх шүтлэг бишрэлээ сайжруулан,улмаар гэр бүлийнхээ амьдралд илүү агуу адислалуудыгавчрах арга замын талаар суралцана.

Нөхцөл байдлын тухай унших материал• Ричард Г.Скотт “Ариун сүмийн шүтлэг нь тусламж хэрэгтэй үед тамир

тэнхээ, хүч боломжийг олох эх сурвалж мөн,” Ensign, эсвэл 2009 оны 4-рсарын Ерөнхий чуулган, 48–50.

• Л.Лионел Кендрик, “Enhancing Our Temple Experience,” Ensign, 2001 оны5-р сар, 78-79.

• Ариун сүмд ороход бэлтгэх нь (товхимол 2002 он).

Заах зөвлөмжДуулал 24:3-5; Иохан 2:13-16; Сургаал ба Гэрээ 109:10-13; 20:-22Ариун сүмд орох зохистой байдалТанайд хамгийн ойр байрладаг ариун сүмийн зургийг үзүүл. Эзэнд ариун гэсэнүгийг ариун сүм болгоны гадна талд сийлсэн байдгийг онцолж хэл.Суралцагчдыг Иохан 2:13–16-г уншаад, энд ариун сүмийн ариун шинжчанарыг хэрхэн дүрсэлсэн талаар бодоход урь.

• Энд өгүүлснээр бид ариун сүмд хэрхэн хандах ёстой вэ?

• Өнөө үед хүмүүс ямар байдлаар ариун сүмийг хүндлэхгүй байгаагаа үзүүлжбайна вэ?

Нэг суралцагчаас Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсан залбирлыннэг хэсэг болох Сургаал ба Гэрээ 109:20-ийг чанга уншихыг хүс.

• Бид энэ шүлгээс ямар зарчмыг суралцаж болох вэ? (Суралцагчдынхариултад дараах зарчим орсон байх ёстой: Бурхан ариун сүмд цэвэрариун биш зүйл орохыг зөвшөөрөхгүй гэсэн зарлиг өгсөн. Судартариун сүмийг үргэлж цэвэр, ариун, нандин, зохистой байдлын газар хэмээндүрсэлдэг гэдгийг онцол. Та суралцагчдыг ариун сүмийн талаар уншихүедээ энэ хэлхээ холбоог харж байхад урамшуулан дэмжиж болно.

62

• Ариун сүмд орохын өмнө хувь хүн зохистой байдлын ямар жишгийгхангасан байх ёстой вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 109:10–13, 21-22 мөн Дуулал 24:3-5-ыг хэдэнминут судлаад, ариун сүмд шүтэн бишрэхдээ зохистой байснаар ирдэгадислалуудыг олж тогтоох цөөн хэдэн минут өг. Та тэдэнд олж мэдсэнзүйлүүдээ тэмдэглэхийг санал болгож болно.

• Эдгээр шүлэгт ариун сүмд зохистойгоор орсон хүмүүст ямар ямар амлалтөгөгдсөн байна вэ? (Их Эзэний алдар суу Түүний хүмүүс дээр байх болно.Их Эзэний хүчийг мэдэрч мөн энэ нь ариусгагдсан, цэвэр ариун газаргэдгийг хүлээн зөвшөөрнө. Ариун сүмд Их Эзэн Өөрийн нэрийг бидэнддээр байлган, биднийг Өөрийн хүчээр хуяглана. Түүнчлэн, ариун сүмд бидИх Эзэнээс адислалууд хийгээд зөвт байдлыг хүлээн авах боломжтой.)

• Яагаад эдгээр амлалт бидний зохистой байдлаас хамаарна гэж та нарбодож байна вэ?

• Ариун сүмийн эрхийн бичгийн шаардлагыг хангахын тулд хичээл зүтгэлгаргах хэрэгтэй эсэхэд эргэлзэж байгаа хүнд та нар юу гэж хэлэх вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чангауншихад урь:

“Ариун сүмд өгдөг мөнхийн адислалуудыг ойлгодог хүмүүс эдгээрадислалыг хүлээн авахын тулд ямар ч золиослол агуу бус, ямар ч төлбөр ихбус, ямар ч тэмцэл хэцүү биш гэдгийг мэднэ. … Ариун сүмд хүлээн авсанавралын ёслолууд буюу хэзээ нэгэн өдөр биднийг Тэнгэрлэг Эцэгтээмөнхийн гэр бүлдээ буцаж очих зөвшөөрөл, дээд тэнгэр дэх адислал бахүчээр хангагдсан байхын тулд гаргах золиослол, хүч чармайлт бүр үнэ

цэнэтэй.” (“Ариун Сүм—Дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, эсвэл 2011 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 4).

• Та ариун сүмийн ёслолуудад оролцсоноороо ямар ямар адислал хүлээнавсан бэ?

Суралцагчдыг бүх амьдралынхаа турш үргэлж хүчинтэй ариун сүмийн эрхийнбичигтэй байхад урамшуулан дэмж. Тэд Их Эзэний ариун сүмд Түүнийг эгэлдаруухнаар шүтэн биширснээрээ зөвхөн Түүний ариун өргөөнд итгэлтэйхүмүүс л авах боломжтой адислалуудыг хүлээн авна гэдгийг онцол.

3 Нифай 17:1-3Ариун сүм дэх шүтлэг бишрэлээ сайжруулах ньДараах өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдаас энэ өгүүлбэрийгхэрхэн гүйцээж бичихийг асуу:

Ариун сүмээс хүлээн авах зүйл дараах зүйлээс шалтгаална____________________.

13-Р ХИЧЭЭЛ

63

Хэдэн хариулт сонссоны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчБоид К.Пакэрийн хэлсэн дараах үгийг үзүүл:

“Ариун сүмээс хүлээн авах зүйл маань даруу байдал, хүндэтгэл бишрэл,сурч мэдэх хүсэл зэрэг ариун сүмд бидний юу авчрахаас ихээхэншалтгаална. Хэрэв бид сурч мэдэхэд бэлэн байвал ариун сүмд Ариун Сүнсбидэнд заах болно” (The Holy Temple [1980], 42).

• Даруу байдал, хүндэтгэл бишрэл, сурч мэдэх хүсэлтэй очих нь ариун сүмээсолж болох туршлагад тань хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчдыг хариулаххооронд дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид ариун сүмд даруубайдал, хүндэтгэл бишрэл, сурч мэдэх хүсэлтэй очвол бидэнд АриунСүнс заах болно.)

Аврагч нифайчууд дээр ирэхдээ зааж өгсөн ариун нандин зүйлсийг хэрхэнойлгох загварыг ариун сүмд очихдоо дагаж болно гэдгийг суралцагчдадтайлбарла. Нэг суралцагчийг 3 Нифай 17:1-3-ыг чанга уншихад урь.

• Аврагч сонсогчдодоо ариун зүйлийг ойлгоход бэлдэхэд нь туслах ямарзүйлийг зааж өгсөн бэ?

• Бид ариун сүмд олж авах туршлагаа сайжруулахын тулд энэ загварыг хэрхэндагаж болох вэ? (Бид ариун сүмд олж авсан туршлагынхаа талаар тунгаанбодон, ойлгохын тулд залбирч, дараа дахин очихдоо өөрийгөө бэлдэж,боломжийнхоо хэрээр ойр ойрхон эргэн очиж байх хэрэгтэй.)

Далын ахлагч Л.Лионел Кендрикийн хэлсэн дараах үгийг чанга уншаад, ариунсүм дэх шүтэн бишрэх байдлаа хэрхэн сайжруулж болох талаар бидэнд саналболгож буй үг хэллэгийг олж сонсохыг суралцагчдаас хүс.

“Ариун сүмд зүгээр очих, сүнсээр баялаг туршлага олж авахаар очих хоёрхоорондоо ялгаатай. Бид ариун сүмээс олж авах туршлагаа сайжруулах үеджинхэнэ адислалууд бидэн дээр ирэх болно. Үүний тулд бид ариун сүмдхүндэтгэл бишрэлийн болоод шүтлэг бишрэлийн сүнсийг мэдрэх ёстой. …

Хүндэтгэл бишрэлтэй байх гэдэг нь зүгээр чимээгүй байхын нэр биш. Үүндэргэн тойронд тань болж буй үйл явдлаа мэдрэх мөн орно. Үүнд сурч мэдэх

гэсэн тэнгэрлэг хүсэл эрмэлзэл, Сүнсний нөлөөллийг хүлээн авах чадвар орно. Түүнчлэнилүү их гэрэл гэгээ, мэдлэгийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэл ордог. Хүндлэхгүй байна гэдэгнь зөвхөн Бурханыг хүндлэхгүй байгаа үйлдэл байхаас гадна энэ нь биднийг сурч мэдэхёстой зүйлээ Сүнсээр заалгах боломжгүй болгодог юм” (“Enhancing Our TempleExperience,” Ensign, 2001 оны 5-р сар, 78).

• Энэ хэлсэн үгийн ямар үг хэллэг танд онцгой чухал санагдаж байнавэ? Яагаад?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын өгсөн дараахзөвлөгөөг уншаад, ариун сүмд очихдоо хэрэгжүүлж болох санааг олж сонсохыгсуралцагчдаас хүс.

13-Р ХИЧЭЭЛ

64

“Ариун сүмтэй холбоотой, ялангуяа Есүс Христийн Цагаатгалын тухайсургаалыг ойлго.

• Ариун сүмийн ёслолд оролцохдоо таны ба Есүс Христийн мөн Есүс Христба Их Эзэний хоорондох холбооны талаар тунгаан бод. Та энгийн боловчариун сүмийн бурханлаг шинж чанарыг илүү сайн ойлгох болно.

• Ариун сүмийн ёслолуудаас ирдэг юутай ч зүйрлэшгүй адислалуудадүргэлж талархан, залбир. Эдгээр адислал та нарт ямар их үнэтэй болохыг өдөр бүр Тэнгэрдэх Эцэг, Түүний Хайрт Хүүд батлан харуулахаар амьдар.

• Ариун сүмд тогтмол орох хуваарь гарга.

• Ариун сүмд байх цагийг хангалттай төлөвлө.

• Ариун сүмийн бүх ёслолд оролцохын тулд очих бүрдээ өөр өөр ёслолд оролц.

• Их Эзэний өргөөнд ороод, бугуйн цагаа тайл.

• Ёслолын мөч бүрийг зүрх сэтгэл, оюун ухаанаа төвлөрүүлэн, анхааралтай сонс.

• Ёслолыг төлөөлөн гүйцэтгэж байгаа хүндээ санаа тавь. Залбирлын үед тэр хүн зохистойбайдлын бэлтгэлтэй байснаар ёслолуудын амин чухлыг ойлгох болно” (“Ариун сүмийншүтлэг нь тусламж хэрэгтэй үед тамир тэнхээ, хүч боломжийг олох эх сурвалж мөн,” Ensignэсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48–49).

• Эдгээр санааны аль нь танд хэрэгжүүлэхэд илүү ашиг тусаа өгөх вэ?

• Та эсвэл өөр хэн нэгэн Их Эзэний өргөөн дэх шүтлэг бишрэлээ илүү утгаучиртай болгох үүднээс юу хийж байсан бэ? Тэдгээр зүйлийг хийхэд шүтлэгбишрэл тань ямар өөрчлөлт авчрах вэ? (Ярилцлагын нэгэн хэсэг болгонТэргүүн Зөвлөлийн дараах мэдэгдлийг ярилц: “Сүмийн гишүүд өвөгдээдсийнхээ нэрийг эрж олоод, тэдгээр нэрээ ёслолын ажлуудад зориуланариун сүм рүү аваачвал тэдний ариун сүмийн туршлага ихээхэн арвижихболно” [Тэргүүн зөвлөлийн захиас бичиг, 2012 оны 10-р сарын 8].)

Суралцагчдыг ариун сүм дэх туршлагаа сайжруулахын тулд хийх ёстой гэжбодогдсон зүйлээ бичихэд урамшуулан дэмж. Тэднийг бичсэн зүйлээхэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Сургаал ба Гэрээ 109:8Илчлэлтийн газарКөртландын ариун сүмийг онцгойлон адислах залбиралд бошиглогч ИосефСмит ариун сүмийн зарим нэгэн зорилгыг дурдсан байдаг. СуралцагчдыгСургаал ба Гэрээ 109:8-ыг уншихад урь. Тэдгээр зорилгын нэг нь “суралцахынөргөө” гэдгийг онцолж хэл.

• Бид ариун сүмд юу суралцаж болох вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг үзүүлээд,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

13-Р ХИЧЭЭЛ

65

“Энэ ариун өргөө нь Бурханы ариун нандин, сайн сайхан зүйлсийгзааварчлах сургууль болдог. Ариун сүмд бид бүх үеийн охид хөвгүүддээзориулсан хайрт Эцэгийн төлөвлөгөөг тоймлон үзүүлдэг. Энд мөнх бусбайдлын өмнөх оршихуйгаас энэ дэлхийн амьдралаар дамжин дараахамьдралд хүрэх хүмүүний мөнхийн аяныг дүрслэн харуулдаг. Агуу болоодэнгийн үндсэн үнэнийг сонссон хэн боловч ойлгохоор энгийн, тодорхой

заадаг” (“The Salt Lake Temple,” Ensign, Mar. 1993, 5–6).

• Ариун сүмийн ёслолуудад оролцох нь хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэгийнтөлөвлөгөөний агуу үндсэн зарчмуудаас суралцахад тусалдаг вэ?

• 3 Нифай 17:1–3 дээр цэдэглэгдсэн загварыг дагах нь хэрхэн бидэнд ариунсүмд байхдаа илүү ихийг суралцахад туслах вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг үзүүл:

“Лигеон гэдэг нь сэтгэлийн хямралд орсон, хэцүү шийдвэр гаргахшаардлагатай, түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үедээ мацагбарин, залбирлын сүнстэйгээр, бурханлаг удирдамжийг эрэлхийлэхээрариун сүмд ирдэг хүмүүсийг хэлнэ. Олон хүн илчлэлтийн дуу хоолойгсонсоогүй ч аль замыг сонгох тухай залбирлынх нь хариу болж чадсанмэдрэмжийг яг тэр үедээ эсвэл дараа нь хүлээн авснаа гэрчилдэг” (“The Salt

Lake Temple,” Ensign, 1993 оны 3-р сар, 6).

Суралцагчдаас ариун сүмийн талаарх гэрчлэлээ хуваалцах хүн байгаа эсэхийгасуугаад, хичээлээ дуусга. Суралцагчдад тэд олон маш чухал шийдвэр гаргаххэрэгтэй амьдралынхаа чухал үедээ байгааг онцолж хэл. Суралцагчид ИхЭзэний өргөөнд Бурханы Сүнс, амар амгалан, удирдамжийг мэдрэхболомжтой гэдгийг гэрчил.

Суралцагчийн унших материал• Дуулал 24:3–5; Иохан 2:13–16; 3 Нифай 17:1–3; Сургаал ба Гэрээ 109:8–22

• Ричард Г.Скотт, “Ариун сүмийн шүтлэг нь тусламж хэрэгтэй үед тамиртэнхээ, хүч боломжийг олох эх сурвалж мөн,” Ensign, эсвэл 2009 оны 4-рсарын Ерөнхий чуулган, 48–50.

13-Р ХИЧЭЭЛ

66

14-Р ХИЧЭЭЛ

Сион уулан дээрхаврагчид болох нь

ОршилАриун сүмийн ажлаар дамжуулан Их Эзэн Есүс Христийнсайн мэдээний талаар мэдлэггүй нас барсан бүх хүнд“Бурханд эргэн очиж, нэг гэр бүлийнхэн мөнхөд хамтбайх боломж олддог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөхтунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129).

Энэ хичээлээр суралцагчид хэрхэн Елиагийн сүнс гэрбүлийн түүхийн ажилд оролцон, “Сион уулан дээрхаврагчид” (Обадиа 1:21) болох сэдлийг бидэнд төрүүлдэгталаар суралцана.

Нөхцөл байдлын тухай унших материал• Дэвид А.Бэднар, “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,”

Ensign, эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.

• Ахлагч Квинтин Л.Күк, “Үндэс ба мөчрүүд,” Ensign, эсвэл 2014 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 63.

Заах зөвлөмжСургаал ба Гэрээ 138:27-37; 58-59Сүнсний дэлхий дээрх Есүс Христийн тохинуулалСуралцагчдыг өвөг дээдсээс нь хэдэн хүн сайн мэдээний талаар сонсолгүйэсвэл авралын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан талаар бодоход урь.

Аврагч амиа өргөснийхээ дараа нас барагсдын сүнсэн дээр очсон гэдгийгсуралцагчдад сануул. Энэ айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Сургаал баГэрээ 138-д цэдэглэгдсэн бөгөөд энэ нь Жозеф Ф.Смитийн (1838-1918) харсанүзэгдэл юм. (Энэ бол суралцагчдад судрыг судлахдаа агуулгыг ойлгоход ньтуслах жишээ гэдгийг анхаарна уу.)

Цөөн хэдэн суралцагчаас Сургаал ба Гэрээ 138:27-37-г ээлжлэн чанга уншихыгхүс. Ангийнхныг дагуулж хараад, Их Эзэн Өөрийн тохинууллын үед сүнснийдэлхийд юу хийснийг олж мэдэхэд урь.

• Их Эзэн хэрхэн нас барагсдын сүнсэнд гэтэлгэгдэх замыг бэлтгэсэн бэ?(Дараах үнэнийг онцол: Аврагч зөв шударга сүнснүүдийг шорон дахьсүнснүүдэд сайн мэдээг заахаар томилон, зааварлаж, бэлтгэсэн.)

• 34-р шүлэгт цэдэглэснээр, яагаад сайн мэдээг сүнсний шоронд байгаахүмүүст номлох ёстой байсан бэ? (“Махан бие дэх хүмүүсийн дагуушүүгдэж” гэдэг нь Бурханы амьд, нас барсан бүх хүүхдийг адил жишгээршүүхийн тулд тэдэнд сайн мэдээг хүлээн зөвшөөрч, авралын ёслолуудыгхүлээн авах боломж олгогдоно гэсэн үг болохыг тайлбарла. Мөн C ба Г137:7-9-ийг үзнэ үү.)

67

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 138:31, 58-59-ийг уншаад, сүнсний дэлхийдсайн мэдээг заалгасан хүмүүс “авралыг өвлөгчид” болохын тулд юу хийх ёстойболохыг олж мэдэхийг хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, нас барагсдын сүнс “авралыг өвлөгчид”болохын тулд юу хийх ёстой вэ? (Дараах зарчмыг тодруулахад нь тусал:Сүнсний шоронд байгаа хүмүүс сайн мэдээг заалгасныхаа дараанүглээ наманчлан, ариун сүмд төлөөлөн хийсэн ёслолуудыг хүлээнавах эсэхээ сонгох боломжтой.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэндараах үгийг хуваалц:

“Зарим хүн нас барсан сүнснүүдийг ‘өөрсдөө мэдэлгүйгээр Мормоншашинд баптисм хүртдэг’ эсвэл ‘өөр шашинд харьяалагддаг байсан хүмүүсхүчээр тулгасан Мормон шашинд харьяалагдах ёстой болдог’ гэж бурууташаа ойлгож, таамагладаг. Тэд бидэнд хүмүүсийн сүнсийг ямар нэгэнбайдлаар шашны асуудалд хүчээр нөлөөлөх хүч байдаг гэж боддог. Мэдээжүгүй. Бурхан хүнд эхнээс нь сонгох эрхийг олгосон. Зөвхөн тэдгээр ёслолыг

хүлээн авсан тохиолдолд ‘наманчилдаг нас барагсад Бурханы өргөөний ёслолуудаддуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно’ [С ба Г 138:58]” (“The Redemption ofthe Dead and the Testimony of Jesus,” Ensign, 2000 оны 11-р сар, 10).

Суралцагчдыг хоёр хоёроороо хуваагдан, Бурханы төлөвлөгөө хэрхэн амьдболон нас барсан бүх хүнд сайн мэдээ ба авралын ёслолуудыг хүлээн авахболомжийг олгодог болохыг гишүүн бус хүнд тайлбарласан жүжигчилсэнтоглолт хийхэд урь.

Обадиа 1:21; Малахи 4:5–6; Сургаал ба Гэрээ 110:13–16; 128:18Бид “Сион уулан дээрх аврагчид байх болно” (Обадиа 1:21)Суралцагчдыг гэр бүлийн түүхийн ажилд оролцож болох арга замыг жагсаажбичихэд урь. (Гэр бүлийнхнийхээ нэрийг олох, тэднийг ариун сүмд аваачих,гэр бүлийн зураг болон түүхийг хадгалах, индексжүүлэх гэх мэт.)

• Гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь хэрхэн нас барсан гэр бүлийнгишүүддээ хандах бидний хандлагад нөлөөлөх вэ?

Суралцагчдад эдгээр мэдрэмжийн эх сурвалжийг олж тогтооход нь туслахынтулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэндараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Ахлагч Рассэлл М.Нэлсон Елиагийн Сүнс нь ‘гэр бүлийн тэнгэрлэг мөнчанарыг гэрчлэгч Ариун Сүнсний нотолгоо мөн’ (“A New Harvest Time,”Ensign, 1998 оны 5-р сар, 34) хэмээн заасан байдаг. Ариун Сүнсний энэхүүонцгой нөлөөлөл нь хүмүүст нас барсан болон амьд байгаа өвөг дээдэс мөнгэр бүлийн гишүүдээ таньж мэдэн, тэднийг хүндэлж, тэдний тухай баримтбичиг хөтлөхөд хүргэдэг. Елиагийн Сүнс нь Сүмийн гишүүдэд мөн гишүүн

бус хүмүүст ч хамаатай” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign,эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29).

14-Р ХИЧЭЭЛ

68

“Елиагийн Сүнсний” дараах тодорхойлолтыг самбар дээр бичиж болно:

Елиагийн Сүнс нь бидэнд амьд болон нас барсан өвөг дээдэс, гэрбүлийнхээ гишүүдийг олж тогтоон, тэдний талаарх мэдээллийгбаримтжуулан, тэдэнд баярлаж талархахад нөлөөлдөг АриунСүнсний илэрхийлэл юм.

Нэг суралцагчаас Малахи 4:5-6-г чанга уншихыг хүс.

• Энэ шүлэгт цэдэглэснээр, бошиглогч Елиагийн амласан айлчлал хэрхэнхожмын өдрүүдэд дэлхийн гэр бүлүүдэд болон Их Эзэний авралын ажилднөлөөлөх вэ? (Амилуулагдсан Елиа 1836 оны 4-р сарын 3-нд Көртландынариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери нар дээр ирж, тэдэнд Мелкизедексанваарын лацдан холбох түлхүүрүүдийг өгсөн байна [С ба Г 110:13–16]-гүзнэ үү.)

• Эцгүүдийн зүрхийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү ньэргүүлнэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Нэг суралцагчийг эдгээр шүлгийн талаарх бошиглогч Иосеф Смитийнтайлбарыг чанга уншихад урь:

“Энд орсон эргүүлнэ гэсэн үгийг холбох эсвэл лацдах гэж орчуулах ёстой.Гэхдээ энэ чухал үйл хэргийн зорилго юу вэ, эсвэл энэ үйл хэрэг хэрхэнбиелэгдэх вэ? Түлхүүрүүд өгөгдөж, Елиагийн сүнс ирэн, гэгээнтнүүд Сионуулан дээрх аврагчид болж ирнэ [Обадиа 1:21-ийг үзнэ үү].

“Гэхдээ тэд хэрхэн Сион уулан дахь аврагчид болох вэ? Ариун сүмүүдийгбарьж, баптисмын усан сангуудыг байгуулж мөн урагш ахиж, … нас барсан

өвөг дээдсийнхээ бүхий л ёслолуудыг хүлээн авч, тэднийг гэтэлгэснээр, … эцгүүдийн зүрхсэтгэлийг хүүхдүүдтэй нь, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүдтэй нь холбож, Елиагийндаалгаврыг гүйцэлдүүлнэ” (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007],472–73).

• Бошиглогч Иосеф Смит ариун сүмийн ёслолуудыг нас барсан төрөлсадангийнхаа өмнөөс хүлээн авбал биднийг хэн болно гэж хэлсэн бэ? (Сионуулан дээрх аврагчид болно.)

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг үзүүлээд,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Бид үнэн утгаараа Сион уулан дээрх аврагчид болох юм. Энэ нь юу гэсэнутгатай вэ? Яг бидний Гэтэлгэгч Өөрийн амийг бүх хүнийг төлөөлөнзолиосолсон учраас бидний Аврагч болсны адил, хэдий өчүүхэн хэдий чдэлхий дээр байгаа хүмүүс ямар нэгэн юм хийхгүй бол өөрийн хүчээр дээшахих боломжгүй, нөгөө талд байгаа хүмүүсийн өмнөөс ариун сүмийнтөлөөлөн хийх ажилд оролцсоноороо бид тэдний хувьд аврагч нь болох

юм” (“Closing Remarks,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 105).

14-Р ХИЧЭЭЛ

69

Есүс Христ биднийг төлөөлөн Цагаатгал хийсэн гэдгийг тайлбарла. Бид насбарсан хүмүүсийн өмнөөс ёслолуудыг төлөөлөн хийхэд “Сион уулан дээрхаврагчид” болдог. “Сион уул” гэдэг нь Бурханы тэнгэрлэг хот буюу ШинэИерусалим зэрэг хэд хэдэн байршлыг нэрлэдэг (Еврей 12:22; С ба Г 76:66;84:2–4; Хаадын Дээд 8:1-ийг үзнэ үү).

• “Сион уулан дээрх аврагчид” гэсэн үг хэллэгийг ойлгох нь нас барсан баодоогийн гэр бүлийнхээ гишүүдэд ариун сүмийн адислалуудаас хүртэхэд ньтуслах сэдлийг ямар замаар төрүүлэх вэ?

Ярилцлагын нэг хэсэг болгон та ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараахүгийг хуваалцаж болно:

“Бид өвөг дээдсээ олж тогтоон, өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй байгааёслолуудыг хийж гүйцэтгэснээр Есүс Христийн Цагаатгалын хязгааргүй ачгавьяаг гэрчилж байдаг билээ. Христ ‘бүгдийн төлөө үхсэн.’ [2 Коринт5:15.]” (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, 2000оны 11-р сар, 10).

Сургаал ба Гэрээ 128-д бошиглогч Иосеф Смитийн гэгээнтнүүдэд ханданбичсэн захиа цэдэглэгдсэн байдаг бөгөөд тэр захиандаа Малахи 4:5–6-г эштатан, дараа нь тэдгээр шүлэгт сүнсээр өдөөгдсөн тайлбарыг өгсөн байдаг.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 128:18-ыг дотроо уншихад урь. Тэднээс насбарсан гэр бүлийнхээ гишүүдийг гэтэлгэх ажилд яагаад оролцох ёстой тухайИосеф Смитийн өгсөн шалтгаануудыг тэмдэглэхийг хүс. Суралцагчдын олжтогтоосон зүйлсийг ярилцсаны дараа дараах зүйлийг ярилц:

• Өвөг дээдэстээ зориулан авралын ёслолуудыг хийх гэсэн бидний хичээлзүтгэл хэрхэн бидэнд мөн адил авралыг авчрах вэ?

Самбар дээр дараах үгийг бич: Ол, авчир мөн заа.

Суралцагчдаас хэрхэн эдгээр үг ариун сүмийн болон гэр бүлийн түүхийнажлыг хийхдээ бидний дагах ёстой алхмыг дүрсэлж байгааг тайлбарлахыг хүс.(Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: Ариун сүмийнёслолын ажилд зориулан нэрс олж, бэлд. Нэрсийг ариун сүмд авчран, тэдэндзориулан ариун сүмийн төлөөлөн хийх ёслолыг хийж гүйцэтгэ. Үүнтэй адилажил хийхийг бусдад заа.)

Эдгээр алхмыг дагаснаар ирэх адислалуудыг суралцагчдад ойлгоход ньтуслахын тулд ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд,

нэг суралцагчаас чанга уншихыг хүс эсвэл “Гэр бүлийн түүхийн амлагдсанадислалууд” гэсэн видео бичлэгийг үзүүл (lds.org/topics/family-history/fdd-cook/blessings-video). Суралцагчдыг уншиж эсвэл үзэж байхдаа гэр бүлийн түүхийнажилд оролцсоноор ирэх адислалуудын талаар олж мэдэхэд урь.

14-Р ХИЧЭЭЛ

70

“Елиагийн сүнсний талаар сурч, үүнийг мэдрэхийг Сүмийн залуучуудаас бихүсэж байна. Түүнчлэн тэд өвөг дээдсийнхээ тухай сурч мэдэн, тэднийг эржхайн, нас барагсдынхаа өмнөөс баптисм хүртэхэд өөрсдийгөө бэлдэхийгхүсэж байна (C ба Г 124:28–36-г үзнэ үү). Мөн бусад хүнд гэр бүлийн түүхээолж мэдэхэд нь туслахыг би та бүхэнд уриалж байна.

Та үүнийг хийх аваас таны зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно. … Та өвөгдээдсээ илүү хайрлаж, тэдэнд илүү их талархах болно. Аврагчийн тухай таны гэрчлэл бахөрвөлт илүү гүн гүнзгий, бат бөх болно. Та нар өсөн нэмэгдэж буй дайсны нөлөөнөөсхамгаалагдах болно гэдгийг би та нарт амлаж байна. Та энэхүү ариун нандин ажилдоролцож, үүнийг хийх хүсэлтэй болсноор залуу насандаа мөн амьдралынхаа туршхамгаалагдах болно” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” 30).

• Гэр бүлийн түүхийн ажилд оролцдог хүмүүст ямар ямар адислал ирэх вэ?

Суралцагчдын дунд гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор адислал хүлээнавсан хувийн туршлагаасаа хуваалцах хүн байгаа эсэхийг асуу.

• Өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг хүлээн авсан хүмүүс энэ ариунтуршлагад оролцоход төрсөн мэдрэмжээсээ хуваалцана уу?

Суралцагчдыг FamilySearch.org дээр байгаа эх сурвалжуудыг ашиглаад, гэрбүлийн түүхээ судлан, шаардлага гарвал тойрог эсвэл салбарынхаа гэр бүлийнтүүхийн зөвлөхөөс туслалцаа авахад урь. Суралцагчдыг өвөг дээдсийнхээнэрийг олж, тэдний нэрийг ариун сүмд авчран, тэдний өмнөөс ёслолуудыгхийж, үүнтэй адил ажил хийхийг бусдад заахад нь урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал• Обадиа 1:21; Малахи 4:5–6; Сургаал ба Гэрээ 110:13–16; 128:18;

138:27–37, 58–59

• Дэвид А.Бэднар, “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,”Ensign, эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.

14-Р ХИЧЭЭЛ

71

15-Р ХИЧЭЭЛ

Мөнхийн гэрлэлтОршилМөнхийн гэрлэлт нь селестиел хаант улсын хамгийн дээдзэрэглэлийн өргөмжлөлийг хүртэхэд зайлшгүй чухалбөгөөд үүнийг зөвхөн ариун сүмд зохих эрх мэдлээрлацдан холбогдсоноор, мөн уг ёслолын үеэр хийсэн

гэрээнийхээ дагуу амьдарснаар хүлээн авдаг юм. Энэхичээл нь зөв хүнтэй, зөв газарт, зөв эрх мэдлээр гэрлэхнь тэдний хувьд хийж болох хамгийн чухал шийдвэргэдгийг суралцагчдад бататгаж өгөх болно.

Уг сэдвийн талаар унших материал• Рассэлл М.Нэлсон, “Селестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын

Ерөнхий чуулган, 107–111.

• “Honorable, Happy, Successful Marriage,” бүлэг 18, Teachings of Presidents of theChurch: Spencer W. Kimball (2006), 189–201.

• Кри-Л.Коффорд, “Marriage in the Lord’s Way, Part One,” Ensign, 1998 оны 6-рсар, 7–12

Заах зөвлөмжСургаал ба Гэрээ 132:1-24Мөнхийн гэрлэлтийн тухай сургаалСүм байгуулагдсан цагаасаа эхлэн гэрлэлтийн ач холбогдлыг заасаар ирсэнгэдгийг тайлбарла. Гэхдээ бошиглогч Иосеф Смит мөнхийн гэрлэлтийн тухайсургаалыг Наувугийн эрин үе хүртэл өргөн дэлгэр зааж байгаагүй ажээ.Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парлей П.Праттын (1807-1857)гэрлэлт мөнхөд үргэлжилж болох талаар анх суралцах үед төрж байсанмэдрэмжийнхээ тухай хэлсэн үгийг үзүүл. Нэг суралцагчийг энэ үгийг чангауншихад урь.

“Хайрт эхнэр минь энэ амьдралд болон үүрд мөнхөд надтай хамт байжболно гэдгийг би [Иосеф Смитээс] олж мэдсэн. … Бид эдгээр хайрынсэтгэлээ нэмэгдүүлэн, мөн адил зүйлд үүрд мөнхөд өсөн нэмэгдэж, бидүүрд холбоотой байсны үр дүнд тэнгэр дэх одод шиг эсвэл далайн эргийнэлсэн ширхгийн адил тоолж барамгүй олон үр удамтай болох боломжтойгэдгийг би түүнээс сурч мэдсэн юм. … Би өмнө нь хайрладаг байсан ч

яагаад гэдгээ мэддэггүй байв. Харин одоо би өндөрлөгт хүрсэн, өргөмжлөлийн цэвэрариун мэдрэмжээр хайрлах болсон” (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr.[1938], 297–298).

• Ахлагч Праттын гэрлэлтийн тухай шинэ ойлголт түүний эхнэрээ хайрлахмэдрэмжинд хэрхэн нөлөөлсөн бэ?

Их Эзэний мөнхийн гэрлэлтийн тухай заасан сургаалуудаас олон нь Сургаалба Гэрээ 132-т байдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ132:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулан харж, гэрлэлт

72

мөнхөд үргэлжилж болохын тулд ямар нөхцөлүүдийг хангасан байх ёстойг олжтодорхойлохыг хүс.

• Гэрлэлт мөнхөд үргэлжилж болохын тулд ямар нөхцөлүүдийг хангах ёстойвэ? (Суралцагчид дараах зүйлийг ойлгосон байх ёстой: Бурханы үгээргэрлэсэн болон амлалтын Ариун Сүнсээр лацдан холбогдожгэрлэсэн мөн гэрээгээ дагадаг хүмүүсийн хувьд гэрлэлт нь мөнхийнбайдаг.)

• “Гэрээг дагах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Гэрлэлтийн гэрээний болзол,нөхцөлүүдийг биелүүлэх. Эрэгтэй, эмэгтэй хүн мөнхийн гэрлэлтийн гэрээгхийхдээ нэг нэгэндээ болон Бурханд чанд амлалт өгдөг. Тэд ханиахувиршгүй сэтгэлээр хайрлан, үнэнч байх болно гэдгээ амладаг. Тэд мөнБурханд ариун сүмд хийсэн гэрээнүүдийнхээ болзол, нөхцөлийг даганагэдгээ чандлан амладаг.)

• Гэрлэлт “Амлалтын Ариун Сүнсээр тэдэн дээр лацдагддаг” гэдэг нь ямарутгатай вэ? (Та амлалтын Ариун Сүнс гэдэг нь Ариун Сүнсний өөр нэгэннэр гэдгийг онцлон хэлэх талаар бодож үзээрэй. Ариун Сүнс ньТайвшруулагч, Илчлэгч гэх зэрэг олон нэртэй. Эдгээр нэр болгон ньТүүний онцгой үүрэг, хариуцлагыг илэрхийлдэг юм.)

Амлалтын Ариун Сүнс гэсэн нэрийг ойлгоход суралцагчдад туслахын тулддараах өгүүлбэрийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Ариун Сүнс бол амлалтын Ариун Сүнс (Үйлс 2:33). Тэрээр Бурханд хүлээнзөвшөөрөгдөхүйц зөв шударга үйл, ёслол, гэрээнүүдийг баталдаг. Авралын ёслолууд зохихёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүд сахигдаж байгааг амлалтынАриун Сүнс Эцэгт гэрчилдэг” (Судруудын удирдамж, “Амлалтын Ариун Сүнс,”scriptures.lds.org).

• Энэ үгс нь өргөмжлөл хүртэхийн тулд ариун сүмд лацдан холбогдохоос илүүих зүйл шаардлагатай байдгийн шалтгааныг тайлбарлахад хэрхэн тусалжбайна вэ? Өөр юу хийгдэх шаардлагатай вэ? (Бид зөв шударга амьдрахёстой бөгөөд баптисм, ариун ёслол, санваарын томилгоо, ариун сүмийнёслолууд зэрэг авралын бүхий л ёслолуудад үнэнч байх ёстой. Бид үнэнчүлдэх аваас Ариун Сүнс Эцэгт гэрээнүүд сахигдаж байгаа гэдгийггэрчлэх болно.)

Дараах хүснэгтийг ашиглан, мөнхийн гэрлэлтийг иргэний гэрлэлттэйхарьцуулж, энэ талаар илүү сайн ойлгож авахад нь суралцагчдад тусал. Самбардээр уг хүснэгтийг хуулж зур.

15-Р ХИЧЭЭЛ

73

Ангийнхныг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрээс нэг суралцагчийг Сургаалба Гэрээ 132:15-18-ыг судлахад, нөгөө суралцагчийг 132:19-24-ийг судлахадурь. Иргэний журмаар гэрлэсэн хүмүүсийн хувьд хүлээх нөхцөл байдлыг болонмөнхөд гэрлэсэн хүмүүсийн хүлээн авах адислалуудыг дүрслэн харуулсан үг,өгүүлбэрийг анзаарахад суралцагчдыг урь.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ биебиетэйгээ хуваалцахыг хүс. Дараа нь асуу:

• Иргэний журмаар гэрлэсэн хүмүүсийн хувьд үхлийн дараах нөхцөл байдалнь мөнхөд гэрлэсэн хүмүүсийнхээс ямар ялгаатай байдаг вэ? (Суралцагчдыгхариулах үед та тэдний хариултыг самбар дээрх хүснэгтэнд бичиж болно.Та 20-24 дэх шүлгүүдэд дүрсэлсэн нөхцөл байдал Абрахамын гэрээндамлагдсан адислалуудтай төстэй гэдгийг тайлбарлаж өгч болох юм [Эхлэл17:1–7; 22:17-г үзнэ үү].)

Энэ асуултанд хариулахад туслахын тулд Далын ахлагч Крий-Л.Коффордынхэлсэн үгийг хуваалцах талаар бодож үз:

“Селестиел гэрлэлт дэх амлалтын эрх мэдэл нь Бурханаас ирдэг бөгөөдэдгээр амлалтыг эрхэмлэн үзэж чадаагүй бол үр дагавар нь ч мөнБурханаас ирэх болно. Иргэний гэрлэлтийн хувьд сүйт хархүү, сүйт бүсгүйхоёрын хоорондох амлалтын эрх мэдэл нь энэ хоёр хүний үнэнч байдалбайдаг. Энэ нь үүнээс илүү гарч чаддаггүй. Энэ нь үүнээс илүү байх чболомжгүй юм. Энэ эрх мэдэл нь Бурханаас биш, харин хүмүүнээс ирдэг

юм” (“Marriage in the Lord’s Way, Part One,” Ensign, 1998 оны 6-р сар, 9).

• Самбарт жагсаан бичсэн нөхцөлүүдийг харьцуулж байхад та нарт ямарбодол төрж байна вэ?

• Та нар ариун сүмд гэрлээд, гэрээнүүдээ сахихаар хичээн чармайж байгаахүмүүсийн гэр орон хэрхэн адислагдсаныг анзаарч байсан бэ? Та нар эдгээргэр бүлийн хос хийсэн гэрээнүүдээ эрхэмлэхийн тулд юу хийж байгаагхардаг вэ? (Энэ ярилцлагын нэг хэсэг болгон Далын ахлагч Л.ВитниКлэйтоний гэрлэлтийн талаар хэлсэн үгийг хуваалцаж болно: “Ийм их баярбаясгаланг авчирч, сайн сайхныг эсвэл хувийн нандин байдлыг бий болгохөөр ямар ч харилцаа байхгүй юм” [“Гэрлэлт: Ажиглаад суралц,” Ensignэсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96].)

Сургаал ба Гэрээ 132 нь олон эхнэртэй байх заншлын талаар Их Эзэний өгсөнзаавруудын заримыг агуулдаг гэдгийг ангийнханд тайлбарла. Их Эзэн

15-Р ХИЧЭЭЛ

74

гэгээнтнүүдэд бүх зүйлийн сэргээлтийн нэг хэсэг болгон олон эхнэр аваххуулийг хэрэгжүүл хэмээн зарлигласан (Үйлс 3:21; С ба Г 132:45-ыг үзнэ үү).Сүмийн гишүүд энэ хуулийг 1890 он хүртэл, Их Эзэн ерөнхийлөгч ВилфордВүдраффт Сүмийн гишүүдээс үүнийг хойшид шаардахгүй гэдгээ илчлэх хүртэлдагасан. Олон эхнэр авах ёсны тухайд өнөөдөр Сүмийн баримталж буй байрсуурийг тодорхой болгохын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгчГордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

“Хэрэв манай гишүүдийн дундаас хэн нэгэн нь олон эхнэр авах ёсыгхэрэгжүүлж байвал тэд Сүмийн хамгийн хатуу шийтгэлийг хүлээх буюугишүүнчлэлээс хасагдана. … Зуу гаруй жилийн өмнө Бурхан Өөрийнбошиглогч Вилфорд Вүдраффт олон эхнэр авах ёсыг үргэлжлүүлэхээ болихёстой гэдгийг буюу нэг үгээр хэлбэл, одоо энэ нь Бурханы хуулийн эсрэгболсон тухай тодорхой илчилсэн. Сүм иргэний болон шашны хууль ёсоор

олон эхнэр авахыг зөвшөөрсөн улс орнуудад ч гэсэн ганц эхнэртэй байх ёстой хэмээнзаадаг бөгөөд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлдэг хүмүүсийг гишүүдийнхээ эгнээндоруулахыг зөвшөөрдөггүй” (“What Are People Asking about Us?” Ensign, 1998 оны 11-рсар, 71–72.)

Суралцагчдад олон эхнэр авах ёсны талаар өөр асуулт байвал тэднийг GospelTopics, “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,”lds.org/topics хаягаар орж үзэхийг хүс.

Сургаал ба Гэрээ 131:1–4Мөнхийн гэрлэлтийг сонгохын ач холбогдолНэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:1-4-ийг чанга уншихад урь.Ангийнхнаас Их Эзэний тогтоосон арга замаар гэрлэх нь бидний хувьд яагаадчухал болохыг олж мэдэхийг хүс.

• Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орохыг сонгодог хүмүүст ямарадислалууд өгөгдөхөөр хүлээгдэж байгаа вэ? (Суралцагчдын дараахзарчмын талаарх ойлголтыг бататга: Бид гэрлэлтийн шинэ бөгөөдүүрдийн гэрээнд орохдоо селестиел хаант улсын хамгийн дээдзэрэглэлд өргөмжлөгдөж чадна. Энэ сэдвийн хүрээнд шинэ гэдэг нь уггэрээ бидний эрин үед шинээр сэргээгдсэн гэсэн утгатайг тайлбарла.Үүрдийн гэдэг нь энэхүү гэрээ мөнхөд үргэлжлэх бөгөөд авралынтөлөвлөгөөний нэгэн хэсэг болж, энэ дэлхийн өмнөх сүнсний дэлхийгээстомилогдсон гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь Адамын үеэс Есүс Христийнсайн мэдээний нэг хэсэг байсаар ирсэн. Иосеф Смит өсөн нэмэгдэх гэдэгүгийн талаар селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг өвлөх хүмүүс“өсөн нэмэгдэж, селестиел алдар сууд хүүхдүүдтэй байх болно” хэмээнзаасан байдаг [Сүмийн түүх, 5:391].)

Ахлагч Рассэлл М.Нэлсоний хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаасчанга уншиж өгөхийг хүс:

15-Р ХИЧЭЭЛ

75

“[Аврал] гэдэг нь бие махбодын болон сүнслэг үхлээс аврагдах гэсэнутгатай. … [Өргөмжлөл] нь селестиел байдал дахь аз жаргал, алдар суугийнхамгийн өндөр дээд байдлыг илэрхийлдэг” (“Salvation and Exaltation,”Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 8).

“Аврал нь хувь хүмүүсийнх бол, өргөмжлөл нь гэр бүлийнх байдаг. Ариунсүмд гэрлэж, гэрлэлтээ амлалтын Ариун Сүнсээр лацдан холбуулсан хүмүүс

л нас барсныхаа дараа хань нь хэвээр үлдэж, селестиел алдар сууг буюу өргөмжлөлийнхамгийн дээд зэрэглэлийг хүлээн авах болно” (“Ceлестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны10-р сарын Ерөнхий чуулган, 107).

• Яагаад мөнхийн гэрлэлт үнэхээр чухал байдаг вэ? (Та суралцагчдыгхариулж байх хооронд хүмүүс Бурханы өөрсдөд нь зориулсан төлөвлөгөөггүйцэлдүүлэхийн оронд ажил мэргэжил зэрэг зүйлсийг илүүд үнэлдэгучраас гэрлэхийг сонгохгүй байгаа нь өнөөгийн дэлхий дэх сүйрүүлэх чигхандлага болж байгааг Сүнсээр удирдагдсаны дагуу онцлон хэлж болно. Тэдгэрлэлтээс татгалзсанаараа Бурханы одоо болон мөнхөд өгөхөөр хүсэж буйадислалыг хүлээн авах эрхээ алдаж байгаа хэрэг юм.)

• Яагаад ариун сүмд гэрлэх нь иргэний гэрлэлтээс эсвэл гэрлэхгүйгээрхамтдаа амьдрахаас илүү аз жаргал ба агуу боломжуудыг хосуудад өгдөг гэжта нар бодож байна вэ?

Бүх гэгээнтэн ямар нэгэн байдлаар жишгээ бууруулаагүй цагт эцэстээмөнхийн гэрлэлтийн адислалыг хүлээн авах болно гэдгийг суралцагчдадойлгуулахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэндараах үгийг чанга уншихад урь:

“Зохистой ямар ч хүнд үгүйсгэгдэх мөнхийн гэрлэлтийн болоод мөнхийнгэр бүлийн адислал гэж үгүй билээ. Зарим хүнд уг адислалыг хүлээн авахадилүү урт, удаан, магадгүй мөнх бус амьдралын дараагийн амьдрал дахь цагхугацаа шаардагдаж болох боловч эдгээр адислал тэдэнд үгүйсгэгдэхгүй”(“The Church Is for All People,” Ensign, 1989 оны 6-р сар, 76).

• Ариун сүмд гэрлэхийг хүсдэг ч ийм боломж гараагүй хүмүүсийг та нарынхэд нь мэддэг вэ? Ерөнхийлөгч Хантэрын хэлсэн үгэн дэх амлалт энэхүмүүст хэрхэн тус болох вэ?

Дараах асуултуудын нэг юм уу хоёрт бичгээр хариулахыг суралцагчдаас хүсээд,хичээлийг өндөрлө:

• Би өөрийгөө ариун сүмд лацдан холбогдоход хүргэх ямар шийдвэрүүдийггаргаж байгаа вэ?

• Ариун сүмд лацдан холбогдоход бэлэн байхын тулд амьдралынхаа чухамюуг өөрчлөх эсвэл өсгөн хөгжүүлэх шаардлагатай байна вэ?

Хэд хэдэн суралцагчаас ариун сүмд гэрлэхэд бэлтгэхийн тулд юу хийж байгааталаараа хуваалцахад урь. Эхнэр, нөхөр хоёр ариун сүмд лацдан холбогдоход

15-Р ХИЧЭЭЛ

76

хийсэн гэрээгээ сахих үед мөнхөд нэгдэх болно гэдэг талаарх гэрчлэлээхуваалц. Уг мэдлэг таны амьдралыг хэрхэн адисалсан тухай хуваалц.

Суралцагчийн унших материал• Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:1–24

• Рассэлл М.Нэлсон, “Селестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарынЕрөнхий чуулган, 107–111

15-Р ХИЧЭЭЛ

77

16-Р ХИЧЭЭЛ

Өсөн үржихүйн ариун хүчТанилцуулга“Үр удмаа үлдээх энэхүү ариун нандин хүч нь зөвхөнхууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болох эрэгтэй, эмэгтэйхүмүүсийн хооронд байх ёстой” хэмээн Бурханзарлигласан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Бид бүгдБурханы хүүхдийн хувьд, ариун явдлын хуулийн дагуу

амьдрах нь үйлдэл, бодол санаандаа цэвэр ариун байхыгбиднээс шаарддаг. Эхнэр, нөхөр хоёрын янаг дотнохарьцаа сайхан бөгөөд ариун нандин зүйл юм. Бурханүүнийг бидэнд үр удмаа үлдээж, хайраа илэрхийлэхзорилгоор өгсөн.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р

сарын Ерөнхий чуулган, 50.

• Даллин Х.Өүкс, “Порнограф,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 5-р сар, 87-90

• Линда С.Рийвс, “Христэд төвлөрсөн гэр орон—порнографын эсрэгхамгаалалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28.

• “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Залуучуудын бат бөх байдлынтөлөө (2011), 35–37

Заах зөвлөмжСургаалт үгс 24:3-4; Матай 5:8; Иаков 2:31-35; Алма 39:3-5, 9; Сургаал баГэрээ 42:22-24; 121:45-46Их Эзэний ариун явдлын хуульДараах өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдаас энэ өгүүлбэрийгхэрхэн гүйцээж бичих талаар асуу:

“Энэ үеийнхний тахалт нүгэл бол ____________________.”

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний (1899–1994) хэлсэн дараах үгийг үзүүлээд,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Энэ үеийнхний тахалт нүгэл бол бэлгийн харьцааны ёс суртахуунгүйбайдал юм. Энэ нь аливаа бүхнээс илүүтэйгээр Израилийн ахлагчдад илүүих уруу таталт, илүү их зөрчил болон илүү их бэрхшээлийн эх үүсвэр байхболно хэмээн бошиглогч Иосеф Смит хэлсэн (The Teachings of the Church:Ezra Taft Benson [2014], 220).

• Ерөнхийлөгч Бэнсоний хэлсэн үг бидний өнөөгийн амьдралд хэрхэнхамаатай вэ?

78

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос дараах үгийг үзүүлээд, нэгсуралцагчаас чанга уншихыг хүс: Тэднийг сонсож байх үед Их Эзэний өгсөнариун явдлын хуулийг нэг өгүүлбэрээр хэрхэн илэрхийлэх талаар бодохыгсуралцагчдаас хүс.

“Бэлгийн харьцааны ариун байдлын талаарх Их Эзэний жишиг тодорхой бөгөөдхувиршгүй. Гэрлэлтээс өмнө ямар ч бэлгийн харилцаанд бүү ор, гэрлэлтийн дараа ч эхнэрнөхөртөө чин үнэнч бай. …

Гэрлэхээсээ өмнө тачаангуй үнсэлцэх, өөр хүний дээр гарч хэвтэх эсвэл өөр хүний нууцлагэрхтэн эсвэл биед хувцастай болон хувцасгүй хүрэх зэрэг зүйлийг хийж болохгүй. Бэлгийнхарьцааны мэдрэмж төрүүлэх зүйлсийг бүү хий. Эдгээр сэтгэл хөдлөлийг өөртөө бүү өдөө”(Залуучуудын бат бөх байдлын төлөө [ 2011], 35-36).

• Та нар Их Эзэний өгсөн ариун явдлын хуулийг нэг өгүүлбэрээр хэрхэнилэрхийлэх вэ? (Суралцагчдыг хариулж байхад гэр бүлийн тунхгаас дараахсургаалыг онцолж хэл: “Үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөнхууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийнхооронд байх ёстой” хэмээн Бурхан зарлигласан” [“Гэр бүл: Дэлхийдахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129].)

• Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь эшлэлийн 2 дахь доголмөрөнд тоймлогдсон сэрэмжлүүлэг ёс суртахууны илүү ноцтой гэм нүгэлүйлдэхээс сэргийлэхэд хэрхэн тусалж болох вэ?

Доорх хүснэгтийг самбар дээр хуул. Ангийнхныг хоёр бүлэгт хуваагаад, нэгбүлгийг “үр дагавар,” нөгөөг “адислал” гэсэн гарчигтай сэдвүүдийг судлахадтус тус урь. Суралцагчдыг тэдгээр сэдвийг судалж байхдаа судрын зүүлттайлбарыг үзэхэд дэмж.

Ариун явдлын хууль зөрчсөнөөс үүсэх үр дагавар:

Иаков 2:31–35

Алма 39:3-5, 9

С ба Г 42:22-24

Ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар ирэх адислал:

Дуулал 24:3-4

Maтай 5:8

С ба Г 121:45-46

Суралцагчдад хангалттай хугацаа өгсний дараа тэдний сурсан зүйлсийгангиараа ярилц. Дараахтай адил асуултуудыг тавь. Тухайлбал:

• Ариун явдлын хуулийг зөрчсөнөөс үүсэх үр дагавар нь энэ зарлигийгдагахын ач холбогдлыг хэрхэн харуулж байна вэ?

16-Р ХИЧЭЭЛ

79

• Та нар ариун явдлын хуулийг дагаснаар ирдэг адислалуудыг хэрхэн хүлээнавч, мэдэрч байсан бэ?

Гэр бүлийн тунхгаас дараах үнэнийг үзүүл:

“Мөнх бус амьдралыг бий болгох арга зам нь тэнгэрээс тогтоогдсон гэдгийг бидтунхагладаг” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны11-р сар, 129).

• Энэ өгүүлбэр та нарын хувьд юу гэсэн утгатай вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, Дэвид А.Бэднарнарын хэлсэн дараах үгсийг ашиглан, энэ үнэний талаарх суралцагчдынойлголтыг гүнзгийрүүлэхэд тусал. Нэг суралцагчийг уг хэлсэн үгсийг уншижбайх хооронд ангийнхныг яагаад ариун явдлын хууль мөнхийн ачхолбогдолтой болох талаар сонсохыг хүс.

Бие бол бодгалийн амин чухал хэсэг мөн. Хожмын үеийн гэгээнтнүүдийнэнэ онцгой бөгөөд маш чухал сургаал нь бэлгийн харьцааны нүгэл яагаадноцтой хүнд гэм нүгэл болох шалтгааныг онцгойлон авч үздэг. Бурханы өөрхүнд өгсөн биеийг бурханлаг зөвшөөрөлгүйгээр ашигладаг хүн нь уг хүнийбие махбодыг хүчирхийлээд зогсохгүй, ерөнхийлөгч Боид К.Пакэрыннэгэнтээ хэлснээр амьдралын ‘түлхүүр’, үндсэн зорилго, үйл явцыг урвуулан

ашиглаж байгаа хэрэг юм хэмээн бид мэдэгдэж байна [Ensign, 1972 оны 7-р сар, 113-ыгүзнэ үү]. Бусдын бодгалийг буюу өөр хүний бие махбодыг ашиглаж буй хүн бол тэрхүүбодгалийг аварч, мөнх амьдралын бэлгийг боломжтой болгосон Христийн Цагаатгалыгбузарлаж байгаа хэрэг юм (Жэффри Р.Холланд, “Personal Purity,” Ensign, 1998 оны 11-рсар, 76).

“Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь мөнх бусбайдлын өмнөх сүнснүүд мөнх бус байдалд дамжин ирдэг суваг болдог.Гэрлэхийн өмнө бэлгийн харьцаанд орохоос бүрэн татгалзах, гэрлэснээсхойш чин үнэнч байх нь энэхүү үүрэг хариуцлагын ариун байдлыгхамгаалдаг.

“Үр удмаа үлдээх хүч нь сүнслэг байдлын хувьд чухал юм. Энэ хүчийгбуруугаар ашиглах нь Эцэгийн төлөвлөгөөг болон бидний мөнх бус оршихуйн зорилгыгустгадаг билээ. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёр бол бүтээгчид бөгөөдӨөрсдийн бүтээлтийн хүчний нэгээхэн хэсгийг бидэнд өгсөн юм. … Бид тэнгэрлэг хүччадлынхаа талаар юу гэж бодож байгаа болон түүнийг хэрхэн ашиглаж байгаа нь бидниймөнх бус амьдралын аз жаргал, мөнх амьдралын хувь тавиланг тодорхойлдог (ДэвидА.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 51).

• Ариун явдлын хууль яагаад мөнхийн ач холбогдолтой вэ?

• Үр удмаа үлдээх хүчээ хэрхэн ашиглаж байгаа маань бидний мөнх бусбайдалд болон мөнх оршихуй дахь аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ?

16-Р ХИЧЭЭЛ

80

Суралцагчдад ариун явдлын хуулийг дуулгавартай дагахад тус болох урьдчилансэргийлэх аргуудыг бичих хугацаа өг.

Матай 5:27-28; Ром 8:6; Сургаал ба Гэрээ 63:16Порнографын аюулНэг суралцагчаас дараах шүлгүүдийг уншихыг хүс: Maтай 5:27-28; Ром 8:6 бa Сба Г 63:16. Суралцагчдыг эхний хэсгээс эхлээд хажууд нь солбицсон эшлэлбичин, судрын хэлхээ үүсгэх маягаар судар судлах арга барилын дадлагахийхийг хүсэх талаар бодож үз.

• Энэ судрын хэсгүүдэд ямар зан чанаруудыг хориглодог вэ? (Суралцагчдынолж тодорхойлох ёстой нэг зан чанар бол порнограф ашиглаж буйявдал юм.)

• Порнограф үзэх, уншихын үр дагаврыг эдгээр сударт юу гэж тодорхойлсонбайна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс, ахлагч РичардГ.Скотт, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийнхоёрдугаар зөвлөх Линда С.Рийвс эгч нарын хэлсэн дараах үгийг үзүүл. Нэгсуралцагчаас тэдгээрийг чанга уншихыг хүсээд, ангийнхныг порнографашиглахын өөр бусад үр дагаврыг олж мэдэхэд урь.

“Порнограф нь хүмүүсийн эсрэг хүйсийнхээ хүнтэй харилцах сэтгэл зүрхнийболон романтик, сүнслэг хэвийн харилцаанаас баяр баясал олж авахчадварыг гэмтээдэг” (Даллин Х.Өүкс, “Pornography,” Ensign эсвэл Liahona,2005 оны 5-р сар, 89).

“Сатан порнографын донтуулагч хүчийг ашиглан, хувь хүмүүсийн Сүнсээрудирдуулах чадварыг бууруулахдаа тун гарамгай. Порнографын балмад, хорхөнөөлтэй, сүйрүүлэгч төрөл бүрийн хэв маягийн дайралтууд ньхэмжээлшгүй гай, зовлон учруулж, гэрлэлтийг сүйрүүлж байна” (РичардГ.Скотт, “Сүнсний удирдамж авахын тулд,” Ensign эсвэл 2009 оны 10-рсарын Ерөнхий чуулган, 7).

“[Хүүхдүүд, өсвөр үеийнхэн] порнографын аюулын талаар мөн энэ ньбидний амьдралыг хэрхэн эзэгнэж, Сүнсийг алдахад хүргэж, гаж сэтгэл,худал хуурмаг, эвдэрсэн харилцаа, өөрийгөө хянах чадвараа алдахадхүргэдгийг мөн бараг бүх цаг, бодол санаа, эрч хүчээ үүнд хэрхэн алдажболдог тухай мэдэх ёстой” (Линда С.Рийвс, “Христэд төвлөрсөн гэророн—порнографын эсрэг хамгаалалт,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын

Ерөнхий чуулган, 30).

Порнограф эсвэл ёс суртахуунгүй байдлыг агуулсан аливаа өөр төрлийнзүйлүүдийг хэрэглэдэг суралцагчид байвал бишоп эсвэл салбарын

16-Р ХИЧЭЭЛ

81

ерөнхийлөгчтэйгээ уулзах талаар урамшуулан дэмж. Тэдэнд наманчлалаардамжуулан амар амгалан, аз жаргалд эргэн хүрэх замаа олж чадна гэдгийгбататга. Дараах үнэний талаар гэрчил: Порнографаас зайлсхийх нь биднийгэнэ амьдралд болон мөнх оршихуйд агуу аз жаргалд хүргэх болно.Порнографтай холбогдсон суралцагчдад туслах Сүмийн дараах вэбсайтуудыгсамбар дээр жагсаан бичих талаар бодож үз:

overcomingpornography.org

addictionrecovery.lds.org

Эхлэл 2:21-24Гэрлэлтэд янаг дотно байдлын гүйцэтгэх үүрэгАнхааруулга: Хичээлийн энэ хэсэгт эмзэг асуудлыг хөндөх тул бошиглогчдынзаасан зүйлс дээр тулгуурлан заа, мөн хичээлийн материалаас хэтрүүлжзаахаас зайлсхий. Тухайлбал, та өөрийн эхнэр/нөхрийн харилцааны талаардэлгэрэнгүй хуваалцахаас зайлсхий.

Бие махбодын янаг дотно байдал Их Эзэний тодорхойлсончлон гэрлэсэнхүмүүсийн хооронд байх аваас ариун нандин, зүй ёсны бөгөөд онцгой байдагталаар гэрчил.

Нэг суралцагчаас Эхлэл 2:21-24-ийг чанга уншихыг хүс.

• Хэдийгээр энд тусгайлан дурдаагүй ч эдгээр шүлэг нь эхнэр/нөхрийнхоорондох бие махбодын янаг дотно байдлын зорилгын талаар юу гэжхэлсэн байна вэ? (Эхнэр/нөхөртэйгээ нэгэн бие болох.)

Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг үзүүл:

“Хүмүүний янаг дотно харилцаа нь нэгдэн нийлэлт ба Бурханаартодорхойлогдож, томилогдсон нэгдмэл байдлын үндсэн бэлгэдэл учраасгэрлэсэн хосуудад зориулан хадгалагдсан байдаг. Едений цэцэрлэгт байхаасэхлээд гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүрх сэтгэл, итгэл найдвар,амьдрал, хайр, гэр бүл, ирээдүй болоод бүх зүйлийнх нь бүрэн дүүрэннэгдлийн илэрхийлэл болох зорилготой байсан юм” (“Personal Purity,”

Ensign, 1998 оны 11-р сар, 76).

• Ахлагч Холландын хэлсэн үг эхнэр/нөхрийн хоорондох бие махбодын янагдотно байдлын зорилгуудыг илүү сайн ойлгоход та нарт хэрхэн тусалжбайна вэ? (Суралцагчид дараах зүйлийг ойлгосон байх ёстой: Гэрлэсэнхүмүүсийн хоорондох янаг дотно байдал нь эхнэр/нөхрийнхоорондын сүнслэг ба сэтгэл санааны холбоог хүчирхэгжүүлдэг.)

Дараах хэлсэн үгийг тарааж өгөх талаар бодож үз. Суралцагч бүрд нэг хувийгөгөөд, тэднээс гэрлэсэн хүмүүсийн хоорондох янаг дотно байдлын зорилгуудыгтэмдэглэж доогуур нь зурахыг хүс.)

16-Р ХИЧЭЭЛ

82

“Эхнэр, нөхөр буюу хоёр хүйсийн хүмүүсийн нэгдэл (зөвхөн эхнэр ба нөхөр)бол энэ дэлхийд хүүхдүүдийг авчрах үндсэн зорилгын төлөө юм. Их Эзэнбэлгийн харьцааг хэзээ ч зөвхөн зугаа цэнгэл болгох эсвэл дур хүсэл,таашаалаа хангахын төлөөх зүйл болгоогүй юм” (Спэнсэр В.Кимбалл, “TheLord’s Plan for Men and Women,” Ensign, 1975 оны 10-р сар, 4).

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бэлгийн харьцааны ёссуртахууны талаар үл өөрчлөгдөх ганцхан жишиг байдаг нь: Бурханытөлөвлөгөөний дагуу зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондохдотно харьцаа зөв зохистойд тооцогддог. Эдгээр дотно харьцаа нь хийж үзэхсониуч зан, ханамж өгөх дур хүсэл, тоглоом наадмын нэг хэлбэр, хувиахичээсэн зугаа цэнгэл хөөх явдал биш юм. … Харин эдгээр нь бидний

бурханлаг мөн чанарын мөнх бус илэрхийллүүдийн нэг юм. … Тэдгээр нь эхнэр нөхрийнхоорондох зүрх сэтгэлийн болон сүнслэг амлалтуудыг хүчирхэгжүүлдэг арга зам юм (ДэвидА.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 51).

Суралцагчдын доогуур нь зурсан зорилгуудын талаар ярилц.

Суралцагчдыг ариун явдлын хуулийн талаар юу олж мэдсэн тухайгаа тунгаанбодоод, тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихэд урь:

• Ариун явдлын хуулийг ойлгох нь амьдралдаа ёс суртахууны хувьд цэвэрариун байх хүсэл эрмэлзлийг тань хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ?

• Та нарын ариун явдлын хуулийн дагуу амьдарч байгаагийн зорилго юу вэ?

Энэ хичээл дээр яригдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаархичээлээ төгсгө.

Суралцагчийн унших материал• Эхлэл 2:21–24; Дуулал 24:3–4; Матай 5:8, 27–28; Ром 8:6; Иаков 2:28, 31–35;

Алма 39:1–9; Сургаал ба Гэрээ 42:22–24; 63:16; 121:45–46.

• Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” Ensign эсвэл 2013 оны 4-рсарын Ерөнхий чуулган, 50.

• “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Залуучуудын бат бөх байдлынтөлөө (2011), 35–37

16-Р ХИЧЭЭЛ

83

17-Р ХИЧЭЭЛ

Өсөж үржин, дэлхийгдүүргэх зарлиг

ОршилӨсөж үржин, дэлхийг дүүргэх зарлиг нь ТэнгэрлэгЭцэгийн мөнхийн төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэгбөгөөд өнөөдөр ч хүчинтэй хэвээр байна. Энэ хичээл ньсуралцагчдад залбиран, Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг

эрэлхийлж, амьд бошиглогчдын үгийг судалснаар энэдэлхийд хүүхдүүдийг авчрах шийдвэр гаргахдааудирдамж авах боломжтой гэдгийг ойлгоход туслахболно.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Нийл Л.Андэрсэн, “Хүүхдүүд,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий

чуулган, 28–31

• Рассэлл М.Нэлсон, “Abortion: An Assault on the Defenseless,” Ensign, 2008оны 10-р сар, 32-37

Заах зөвлөмжЭхлэл 1:27–28; 9:1; 35:11Хүүхэд төрүүлэх тушаал хүчинтэй хэвээр байна“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн дараах мөрүүдийг самбардээр бич:

“Бурханы Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлиг нь тэд эхнэр нөхрийн хувьдэцэг эх болж чадах боломжийн талаар байлаа. Өдгөө бид Бурханыхүүхдүүддээ “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ”хэмээн өгсөн зарлиг хүчин төгөлдөр байгааг тунхаглаж байна.”

Хичээлийг дараах асуултуудаар эхэл:

• Энэ хоёр өгүүлбэрийг эргэцүүлэхэд танд ямар бодол төрсөн бэ?

Суралцагчдыг Эхлэл 1:27-28, 9:1, 35:11 дээрээс, өсөн үржиж, дэлхийг дүүргэхэмээх Бурханы тушаал хүлээн авсан хүмүүсийн нэрийг олж мэдэхэд урь. Тамөн суралцагчдыг эдгээр эшлэлийг судар дээрээ судрын хэлхээ болгож холбонтэмдэглэхэд урамшуулж болно. Энэ тушаал сайн мэдээний эрин үе болгондөгөгдөж байсан гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг бататга.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

84

“Бурханы эдгээр сүнсэн хүүхдэд зуурдын бие махбодыг өвлүүлэн үлдээхонцгой эрх, боломж нь эхнэр, нөхрүүдэд байдаг титэм лүгээ адил нэрхүндийн асуудал юм. Бид гэр бүл, хүүхэдтэй байхад итгэдэг.

Гэр бүлд хүүхэд төрөхөд эхнэр, нөхөр хоёр нь хүүхдүүдийг дэлхийд авчрахТэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлдэг” (“Хүүхдүүд,” Ensign эсвэл 2011оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32).

Дараах зарчмыг хэлэхдээ, энэ хэлсэн үгийн сүүлчийн өгүүлбэрийг онцлон хэл:Эхнэр, нөхөр хоёр дэлхий дээр хүүхдүүдийг авчрахдаа ТэнгэрлэгЭцэгийн аз жаргалын төлөвлөгөөг биелүүлж байгаа хэрэг юм. Самбардээрх өгүүлбэрүүдэд тэдний анхаарлыг хандуулаад, асуу:

• Их Эзэн яагаад эрин үеийн бошиглогчдоороо дамжуулан “өсөж үржин,дэлхийг дүүргэ” гэсэн тушаалаа энэ эрин цаг үед дахин өгсөн гэж та нарбодож байна вэ? (Та 1960 оноос хойш Америкийн Нэгдсэн Улс дахьгэрлэсэн эмэгтэйчүүдийн төрөлт 45 хувиар буурсан гэдгийг жишээ болгожсуралцагчдад хэлж болно.)

• Гэрлэсэн хүмүүсийн хувьд цөөн хүүхэдтэй байх хандлага газар авчбайгаагийн шалтгаан юу байж болох вэ? (Санхүүгийн боломж тааруу,сургуулиа төгсгөх хэрэгтэй байгаа, ажил мэргэжлээ эхлүүлэхийг хүлээжбайна гэх зэрэг хариулт байж болно.)

• Өөрийн хүүхдүүдэд өгсөн Бурханы төлөвлөгөөг ойлгох нь эхнэр, нөхөрхоёрт хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо шийдэхэд хэрхэн тусалдаг вэ?

Эхнэр, нөхрүүд хүнд хэцүү цаг үед ч хүүхэд төрүүлэх зарлигийг дагахболомжийг тэдэнд олгох адислалыг Бурханаас хүлээн авах болно гэдгийгтайлбарла. Ахлагч Нийл Л.Андэрсэны ярьснаар, Далын ахлагч ЖэймсО.Мэсоний дараах туршлагыг хуваалц:

“Ахлагч Мэсонд гэрлэснээсээ ердөө хэдхэн долоо хоногийн дараа гэрбүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа эрэмбэлж дараалуулахад ньтусалсан нэгэн явдал тохиолджээ. Тэрээр:

“‘Марий бид хоёр намайг анагаахын сургуулиа дүүргэх боломжтойболгохын тулд Марий ажлаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй юм байна гэжтооцоолон ярьж байлаа. Энэ нь бид хоёрын [хүсэж байсан] зүйл биш байсан

боловч бид дараа хүүхэдтэй болж болно гэж үзэв. Би [эцэг эхийнхээ гэрт Сүмийн нэгсэтгүүл үзээд сууж байхдаа] тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч байсанСпэнсэр В.Кимбаллын бичсэн гэрлэлттэй холбоотой үүрэг хариуцлагуудыг онцгойлсоннэгэн өгүүлэл уншсан юм. Ахлагч Кимбаллын бичсэнээр, ариун нандин нэг чухал үүрэг болөсөж үржин, дэлхийг дүүргэх явдал байлаа. Манай эцэг эхийнх Сүмийн захиргааныбайрны ойролцоо байрладаг байсан юм. Би өгүүллийг уншингуутаа, гучин минутын дотортэр албан байгууллага руу шууд очиж, ахлагч Спэнсэр В.Кимбаллын ширээний эсрэг талдсуусан байв. (Өнөөдөр ингэх нь тийм ч хялбар биш болсон.)

“‘Би түүнд эмч болохыг хүсэж байгаагаа тайлбарлав. Гэр бүлтэй болохоо хойшлуулахаасөөр сонголт байгаагүй билээ. Ахлагч Кимбалл тэвчээртэй гэгч нь сонсоод, намууханзөөлөн дуугаар “Мэсон ах аа, Их Эзэн таныг эмч болгохын тулд Өөрийнхөө нэгэн чухал

17-Р ХИЧЭЭЛ

85

зарлигийг зөрчөөсэй хэмээн хүсэх болов уу? Та Их Эзэний тусламжтайгаар гэр бүлтэйболж, мөн эмч ч болох боломжтой. Таны итгэл хаа байна вэ?”’ гэжээ.

“Ахлагч Мэсон үргэлжлүүлэн ярихдаа: ‘Манай анхны хүүхэд энэ явдлаас хойш жилхүрэхгүй хугацаанд төрсөн. Марий бид хоёр маш шаргуу ажилласан бөгөөд Их Эзэнтэнгэрийн цонхыг нээж өгсөн юм’ хэмээн хэлэв. Мэсоний гэр бүлийнхэн түүнийг дөрвөнжилийн дараа анагаахын сургуулиа төгсөхөөс өмнө дахиад хоёр хүүхэдтэй болсон ажээ”(“Children,” 29).

• Энэ туршлагаас чухам юу нь та нарын сэтгэлийг хөндсөн бэ?

Гэрлэх нь хүүхэд төрүүлэх зарлигийг дагахын чухал хэсэг байдаг гэдгийгонцлон хэл. Гэр бүлийн тунхгаас дараах өгүүлбэрийг унш:

“Хүүхдүүд нь гэр бүлд төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэхэрхтэй.”

• Хүүхдүүд “гэр бүлд” төрөхөд ямар ямар давуу тал байдаг вэ?

• Энэ дэлхийд хүүхдүүдийг авчирснаар Тэнгэрлэг Эцэгт төлөвлөгөөгөөгүйцээхэд туслах ямар бодол, мэдрэмж та нарт төрж байна вэ?

1 Нифай 15:11; Сургаал ба Гэрээ 29:6Их Эзэний удирдамжийг эрэлхийлАхлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийгчанга уншихад урь:

“Хэзээ хэдэн хүүхэдтэй болох нь эхнэр, нөхөр, Их Эзэн гурвын хоорондхийсэн хувийн шийдвэр байдаг. Энэ нь чин сэтгэлээсээ залбирч, агууитгэлийнхээ дагуу үйлдэх ариун нандин шийдвэр байдаг” (“Children,” 28;налуу бичилт нэмэгдсэн).

• Эдгээр шийдвэрийг гаргахдаа “агуу итгэлийнхээ дагуу үйлдэх” ёстой гэдэгнь юу гэсэн утгатай вэ?

Суралцагчдаас 1 Нифай 15:11 мөн Сургаал ба Гэрээ 29:6-г судлаад, эхнэр,нөхрүүд хэзээ хэдэн хүүхэдтэй болох талаарх асуултын хариуг эрэлхийлж байхүедээ ашиглаж болох зарим зарчмыг олж мэдэхийг хүс.

• Та нар эдгээр шүлгээс хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо шийдэхэд эхнэр,нөхрүүдэд тусалж чадах ямар зарчмыг олж мэдсэн бэ? (Дараах зарчмыгонцлон хэл: Эхнэр, нөхрүүд итгэлээ хэрэгжүүлж, залбирлаар ИхЭзэнийг эрэлхийлэх үед Тэрээр тэднийг хүүхэд төрүүлэх талаархшийдвэр гаргахад нь удирдан чиглүүлэх болно.)

17-Р ХИЧЭЭЛ

86

• Эхнэр, нөхрүүд иймэрхүү асуудал дээр Их Эзэнтэй зөвлөлдөх нь яагаадчухал вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараахмэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Гэр бүлийн хос хэдэн хүүхэдтэй байх ёстой вэ? Асарч халамжилжчадахынхаа хэрээр! Хүүхдүүдээ асарч халамжилна гэдэг нь тэднийгтөрүүлэхээс илүү утга учиртай гэдэг нь мэдээжийн хэрэг. Хүүхдүүдийгхайрлаж, асарч, хооллож, хувцаслан, орон гэрээр хангаж, тэдэнд зааж;ирээдүйд сайн эцэг эх болох чадварыг нь хөгжүүлэх суурийг тавих ёстой”(“The Great Plan of Happiness,” Ensign, 1993 оны 11-р сар, 75).

• Ахлагч Өүксийн заасан зүйл хэдэн хүүхэдтэй болохоо шийдэхэд нь гэрбүлийн хосод хэрхэн тусалж болох вэ?

Энэ хичээлийн үеэр амьдралдаа эцэг эх болох боломжгүй байж магадгүйсуралцагчдад тун болгоомжтой хандаарай. Ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэндараах үг тустай байж болно:

“Хүүхэд төрүүлэх нь … гэрлэсэн боловч сэтгэл зовнин хүлээж байгаа,хүүхдээ төрүүлэх боломжгүй зөв шударга гэр бүлийн хосуудын хувьд, мөнөнөр гэр бүлтэй байхыг хүсдэг ч цөөхөн ам бүлтэй гэр бүлээр адислагдсанэхнэр, нөхрийн хувьд зүрх шимшрүүлэм сэдэв байж болох юм.

“Бид бидний мөнх бус оршихуйн саад бэрхшээл болгоныг үргэлжтайлбарлах боломжгүй. Заримдаа амьдрал ялангуяа бидний хамгийн агуу

хүсэл болох Их Эзэний зарлигласныг хийхээр байгаа үед ч шударга бус байгаа мэтсанагддаг. Би Эзэний үйлчлэгчийн хувьд тэрхүү амлалт гарцаагүй гэдгийг батлан хэлье:‘Энэ амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан мөнхийн гэрлэлт ба эцэг эх болох адислалыгхүлээн авах боломжгүй байгаа итгэлтэй гишүүд Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахих юмбол амлагдсан бүх адислалыг мөнх амьдралдаа хүлээн авах болно’ [Гарын авлага 2:Сүмийг удирдах нь (2010), 1.3.3]” (“Хүүхдүүд,” 30).

Дуулал 127:3; Сургаал ба Гэрээ 59:6Амьдралын үнэт чанарНэг суралцагчаас Дуулал 127:3-5-ыг чанга уншихыг хүс.

• “Хүүхдүүд Их Эзэний өв” гэдэг нь ямар утгатай вэ? (Хүүхдүүд Бурханаасөгсөн бэлэг байдаг.)

Гэр бүлийн тунхгаас дараах өгүүлбэрийг унш: “Бурханы мөнхийн төлөвлөгөөндэх амьдралын цэвэр ариун байдал, түүний ач холбогдлын чухлыг бид батланхэлж байна.” Дараах зарчмын талаар гэрчил: Бид хүүхдүүдийг Бурханыбэлэг хэмээн ойлгох үедээ тэдний амь амьдралын үнэт чанарыг илүүсайн ойлгодог. Дэлхийн олон газарт үр хөндөлтийг хүлээн зөвшөөрсөнбайдаг бөгөөд жил болгон хэдэн сая үр хөндөлт хийгддэг. Суралцагчдыг үрхөндөлтийн талаарх Сүмийн бодлого журмыг ойлгоход нь туслахын тулд

17-Р ХИЧЭЭЛ

87

дараах хэлсэн үгийг хуваалцаад, тэднээс үр хөндөлтийг зөвтгөж болох нөхцөлбайдлуудыг сонсохыг хүс:

“Хүмүүний амьдрал Бурханаас өгсөн ариун нандин бэлэг юм. Хувийн болон нийгмийнүзэл бодлоор үр хөндүүлэх нь Бурханы хүсэл, зарлигт харш билээ. … Хожмын үеийнбошиглогчид үр хөндөлтийг буруушаадаг бөгөөд Их Эзэний ‘Чи … хүн алах ёсгүй, тэрчлэнэнэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй’ хэмээн тунхагласныг дурддаг (С ба Г 59:6). Тэднийзөвлөгөө энэ асуудал дээр тун тодорхой байдаг: Есүс Христийн Хожмын ҮеийнГэгээнтнүүдийн Сүмийн гишүүд үр хөндөхөд оролцох, гүйцэтгэх, зохион байгуулах, мөнгөтөлөх буюу зөвшөөрөл өгч, дэмжиж болохгүй. Үр хөндөлтийг аливаа байдлаар дэмжсэнгишүүдийг Сүмийн сахилгын хурлаар авч хэлэлцэх ёстой.

“Сүмийн удирдагчид жирэмслэлт нь цус холилдсон эсвэл хүчиндүүлсэн, эхийн амь насэсвэл эрүүл мэндэд онцгой аюул учруулсан эсвэл ноцтой гаж согогтойн учир үр хөрвөл ньтөрсний дараа амьдрах боломжгүй гэдгийг чадварлаг эмч нар тогтоосон зэрэг тохиолдолдүр хөндөлтийг зөвтгөх боломжтой гэж хэлсэн. Гэхдээ эдгээр шалтгаан ч үр хөндөлтийгшууд зөвтгөх боломжгүй. Эдгээр нөхцөл байдал тулгарсан хүмүүс үр хөндөлтийн талаарзөвхөн орон нутгийнхаа Сүмийн удирдагчидтай зөвлөлдөж, чин сэтгэлийн залбирлаардамжуулан баталгаа хүлээн авах ёстой” (Gospel Topics, “Үр хөндөлт,” lds.org/topics).

• Ямар нөхцөл байдалд үр хөндөлтийг зөвтгөж болох вэ?

• Эдгээр нөхцөл байдал байгаа ч үр хөндөлтийн талаар бодож байгаа хүмүүсямар зөвлөгөөг эрэлхийлэх хэрэгтэй вэ?

Үр хүүхдээ бусдад өргүүлж үрчлүүлэх нь үр хөндөлт шиг хувиа хичээсэнсонголт биш гэдгийг суралцагчдад ойлгуулахын тулд дараах мэдэгдлийгхуваалц:

“Бид эцэг эх бүхий тогтвортой гэр бүлд хүүхдээ үрчлүүлэх гэж байгаа гэрлээгүй эцэгэхчүүдийг дэмжиж байдгаа … илэрхийлж байна. Бид түүнчлэн эдгээр хүүхдийг үрчилжбайгаа эцэг эхчүүдийг дэмждэгээ илэрхийлж байна.

“… Эцэг, эхтэйгээ аюул осолгүй байж, асруулан халамжлуулдаг, тогтвортой харилцаандбайх нь хүүхдийн сайн сайханд зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Гэрлээгүй эцэг эх үр хүүхдээүрчлүүлэх сонголтыг хийхдээ хүүхдүүддээ энэхүү хамгийн чухал адислалыг олгож байдаг.Хүүхдээ үрчлүүлэх нь уг хүүхдийг төдийгүй төрсөн эцэг эх ба үрчилж байгаа эцэг эхийгбүгдийг энэ амьдралд болоод мөнхөд адисалдаг хайр шингэсэн, амин хувиа хичээгээгүйшийдвэр байдаг” (First Presidency statement, 2006 оны 10-р сарын 4, Ensign, 2008 оны 10-рсар, 37-д эш татсан).

Та энэ хичээлийн төгсгөлд таны амьдралд хүүхдүүдийг авчирсан баяр баяслынтухай гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг энэ дэлхийд хүүхдүүдийг авчрах ариуннандин боломжинд зохистойгоор бэлтгэхэд урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал• Эхлэл 1:27–28; 9:1; 35:11; Дуулал 127:3; 1 Нифай 15:11; Сургаал ба Гэрээ 29:6;

59:6; Moсе 2:27–28.

17-Р ХИЧЭЭЛ

88

• Нийл Л.Андэрсэн, “Хүүхдүүд,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхийчуулган, 28–31

17-Р ХИЧЭЭЛ

89

18-Р ХИЧЭЭЛ

Гэр бүлийн харилцаагаахөгжүүлэх нь

Оршил“Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлан халамжлаххариуцлага хүлээнэ” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөхтунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129).Эхнэр, нөхрүүд хоорондын харилцаандаа Тэнгэрлэг Эцэг

ба Есүс Христийг оролцуулж, Есүс Христийн сайнмэдээний зарчмуудын дагуу нэгдэн амьдарснаар Бурханытөлөвлөгөөний гол зорилго болох туйлын аз жаргалыголж чадна.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Рассэлл М.Нэлсон, “Nurturing Marriage,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р

сар, 36-38.

• Дэвид А.Бэднар, “Marriage is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны6-р сар, 82–87

• Л.Витни Клэйтон, “Гэрлэлт: Ажиглаад, суралц,” Ensign эсвэл 2013 оны 4-рсарын Ерөнхий чуулган, 96–98.

Заах зөвлөмжМатай 19:3–8; Ефес 5:25, 28–31; Сургаал ба Гэрээ 25:5, 13–15; 42:22Аз жаргалтай гэрлэлтийг бий болгох ньАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоний хэлсэн дараахүгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Гэрлэлт нь хүмүүний аль ч бусад харилцаанаас илүүгээр аз жаргалтайбайх боломжуудыг нээж өгдөг. Гэтэл гэрлэсэн хосууд өөрсдийнхөө бүрэнчадавхад хүрч чаддаггүй. Тэд хайр дурлалаа зэвэнд идүүлж, бие биенээингээд заяагдчихсан мэт үзэн, гэрлэлт үнэхээр ямар байх талаарх алсынхарааг бүрхэгдүүлэх боломжийг бусад ашиг сонирхолд юм уу хайхрамжгүйбайдлын халхавчинд олгодог. Гэрлэлтийг илүү анхааралтай арчилж тордох

аваас илүү аз жаргалтай байх болно” (“Nurturing Marriage,” Ensign эсвэл Liahona, May2006, 36).

• Ямар дадал хэвшил эсвэл хандлага гэрлэлтийг “зэвэнд идүүлэх”-д хүргэжболно гэж та нар бодож байна вэ?

Гэрлэлтэндээ зэврэх боломж олгодог гэр бүлийн хосууд заримдаа гэрлэлтээсалалтаар төгсөхөд хүргэхийг сонгодог. Аврагчийн мөнх бус тохинууллын үеэрзарим фарисай хүн салалтыг энгийн шалтгаанаар зөвтгөж болно хэмээнмаргалдаж байсан бөгөөд тэд Есүсээс салалтын талаарх түүний санал бодлыгасууж, маргаанд түүнийг оролцуулахыг хичээж байсан гэдгийг суралцагчдадхэл. Нэг суралцагчаас Матай 19:3-8-ыг чанга уншихыг хүсээд, суралцагчдыг

90

гэрлэлтийн талаарх Аврагчийн болон фарисайчуудын хандлагын эсрэг тэсрэгбайдлыг олж мэдэхэд урь. Шаардлагатай бол салалтыг гэрчилсэн бичиг гэдэгнь эр хүн эхнэрээ явуулахаас өмнө өгөх ёстой хуулийн бичиг баримт гэдгийгтайлбарла.

• 3-р шүлгэн дэх ямар үгс гэрлэлт, салалтын талаарх фарисайчуудынхандлагыг харуулдаг вэ? (“Ямар нэгэн шалтгаанаар” “эхнэрээсээ салах”эсвэл салалт нь зөвшөөрч болохуйц байсан.)

• Есүс 8-р шүлэгт энэ ойлголтын эсрэг, гэрлэлтийн чухал мөн чанарыгбаталж нотолсон юуг заасан бэ? (Адам, Евагийн үеэс эхлэн Бурхангэрлэлтийг мөнхөд үргэлжилж байхаар төлөвлөсөн. Энэ сургаалыгбататгахын тулд суралцагчдаас 8-р шүлгийг Номлогчийн үгс 3:14, Moсе4:18-тай солбицсон эшлэл болгохыг асуух талаар бодож үз.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараахмэдэгдлийг хуваалц:

“Өргөмжлөлд шаардлагатай бөгөөд үргэлжлэх хугацааны хувьд мөнхийн,чанарын хувьд бурханлаг гэрлэлт нь салалтыг төлөвлөдөггүй. Их Эзэнийариун сүмүүдэд хосууд мөнхөд гэрлэдэг. Гэхдээ зарим гэрлэлт энэзагвараар өсөж хөгждөггүй. ‘[Бидний] зүрх хатуу’ [Maтай 19:8] тул Их Эзэнодоогоор селестиел жишгийн үр дагавруудыг хүчинтэй болгоогүй байна.Тэрээр илүү дээд хуульд тусгасны дагуу, гэр бүл нь салсан хүмүүсийг ёс

суртахуунгүй явдлын аливаа толбогүйгээр дахин гэрлэж болохыг зөвшөөрдөг” (“Divorce,”Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 70).

Өргөмжлөлд шаардлагатай гэрлэлтийн ийм хэлбэрт хүрэхийн тулд эхнэр,нөхрүүд юу хийж болох талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд гэрбүлийн тунхгийн 6-р догол мөрийн эхний өгүүлбэрийг уншихыг тэднээс хүс.

• Эхнэр, нөхрүүд бие биенийхээ өмнө ямар үүрэг хүлээдэг вэ? (Суралцагчдыгхариулж байхад гэр бүлийн тунхгаас дараах өгүүлбэрийг самбар дээр бич:“Эхнэр, нөхөр хоёр нь бие биенээ хайрлан халамжлах хариуцлагахүлээнэ.”)

• Гэрлэсэн хосууд “бие биенээ хайрлан халамжлах үүрэг”-тэй гэдэг нь танарын хувьд ямар утгатай вэ?

Суралцагчдад энэ үүргийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэднийг хоёрбүлэгт хуваарилж, нэг хэсгийг Сургаал ба Гэрээ 25:5, 13-15-ыг, нөгөө хэсгийгСургаал ба Гэрээ 42:22, Ефес 5:25, 28-31-ийг уншихад урь. Суралцагчдаасгэрлэлтийг арчилж тордох талаар зааж буй зарчмуудыг олж мэдэхийг болонолж мэдсэнээ самбар дээр бичихийг хүс. Хангалттай хугацаа өгсний дараасуралцагчдаас самбар дээр бичсэн зүйлсээс нэгийг сонгоод, энэ нь тэднийхувьд ямар утгатай болохыг тайлбарлахыг хүс.

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Л.Витни Клэйтоний хэлсэн дараахмэдэгдлийг хуваалцаад, ангийнхнаас нэгдэн нийлэх болон салах гэсэн хоёрүгсэд агуулагдаж буй онцгой санааг олж сонсохыг хүс:

18-Р ХИЧЭЭЛ

91

“Миний харсан хамгийн аз жаргалтай гэрлэлтүүд хамгийн аз жаргалтайзарлиг тушаалуудын нэг болох ‘хайранд хамтдаа амьдрах’-д дуулгавартайбайдгаа харуулдаг [С ба Г 42:45]. Их Эзэн нөхрүүдэд хандан ‘Чи эхнэрээ бүхзүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэннийлэх ёстой’ хэмээн зарлигласан С ба Г 42:22]. Сүмийн гарын авлага дээр:‘Нэгдэн нийлэх гэдэг үг нь хэн нэгэнд бүхнээ зориулж, чин үнэнч байх гэсэн

утгатай юм. Гэрлэсэн хосууд бие биенээ хайрлан, үйлчилж, бие биедээ болон Бурханд чинүнэнч байж, гэрээнүүдээ сахиснаараа Бурхантай мөн бие биетэйгээ нэгдэн нийлдэг.’Нөхөр, эхнэрүүд ‘ганц бие амьдралаа орхиж, гэр бүлээ амьдралын[хаа] эн тэргүүнийэрхэмлэх зүйл болгон авч явдаг. … Бурхантай болон бие биетэйгээ хийсэн гэрээнүүдээсахихаас илүү хэн нэгнийг эсвэл аливаа зүйлийг дээгүүр тавих ашиг сонирхол тэднийамьдралд байх ёсгүй’ хэмээн заадаг [Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.3.1].Ажиглаад суралц: Амжилттай хосууд бүхнээ зориулан, бие биенээ хайрладаг” (“Гэрлэлт:Ажиглаад суралц,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96].)

• Эхнэр, нөхрүүд нэг нэгэнтэйгээ “нэгдэн нийлэх”-ийн тулд юуг “ардааорхиж үлдээх” хэрэгтэй болох вэ?

• Таны мэддэг гэрлэсэн хосууд нэг нэгэндээ хайртайгаа, мөн нэг нэгнээхаламжилдгаа хэрхэн харуулдаг вэ?

• Та нар ирээдүйн эхнэр, нөхрөө хайрлахдаа амин хувиа хичээхгүй байхадбэлтгэхэд туслах юуг одоо хийж байна вэ?

Абрахам 5:15-18Гэрлэлтэд нэг болох ньНэг суралцагчийг Абрахам 5:15-18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамтдагаж уншаад, эдгээр шүлэг эхнэр, нөхрийн харилцааны талаар юу гэжзаадгийг олж мэдэхийг хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр эхнэр, нөхөр хоёр ямар зорилгын төлөөтэмүүлж байх ёстой вэ? (“Нэгэн бие” болохын тулд.)

Дараах бүдүүвч зургийг самбар дээр зур:

Суралцагчдад АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч ДэвидА.Бэднарын хэлсэн дараахмэдэгдлийн хуулбарыг өгч, нэгсуралцагчийг эхний догол мөрийгуншиж байх зуур, ангийнхныгбүдүүвч зураг юуг төлөөлж буйг олжмэдэхийг хүс:

“Их Эзэн Есүс Христ бол гэрээний гэрлэлтийн харилцаан дахь гол цэг юм.Энэ гурвалжингийн оройд Аврагч, суурийн нэг буланд эмэгтэй хүн, нөгөөбуланд эрэгтэй хүн байрласан байгааг анхаар. Эрэгтэй, эмэгтэй хүн хувьхувьдаа, тууштайгаар ‘Христэд ирэн, ‘Түүгээр төгөлдөржих’-өөр чармайх үедтэдний харилцаа ямар болох талаар бодож үз (Моронай 10:32).

18-Р ХИЧЭЭЛ

92

Гэтэлгэгчийн ачаар мөн Түүгээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамтдаа илүү ойрболж чадна.

“Эхнэр, нөхөр хоёул Их Эзэнд ойртохдоо (3 Нифай 27:14-ийг үзнэ үү) болон нэг нэгэндээүйлчилж, бие биенээ халамжилж сурахдаа, мөн амьдралын туршлагаа хуваалцаж, хамтдааөсөж хөгжин, нэг болохдоо, өөрсдийн гэсэн онцлог чанараа нэгтгэснээр адислагдах үедээТэнгэрлэг Эцэгийнхээ Өөрийн хүүхдүүдийн төлөөх хүсэл биелэгдэж буйг ухаарч эхэлдэг.Эцэгийн төлөвлөгөөний туйлын зорилго болох эрхэм дээд аз жаргалыг мөнхийнгэрлэлтийн гэрээг байгуулж, түүнийг эрхэмлэн хүндэлснээр хүлээн авдаг” (“Marriage IsEssential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 86).

• Ахлагч Бэднарын хэлснээр чухам юу эхнэр, нөхрийг хооронд нь илүүойртуулдаг вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах зарчмыг онцлонтэмдэглэ: Эхнэр, нөхөр хоёр Христэд ирэхээр чармайх үедээгэрлэлтэндээ нэг болж чадна.)

• Эхнэр, нөхөр хоёр Христэд ирснээр тэднийг илүү ойр болж өсөж хөгжихөдхэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчаас ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгийн хоёрдугаар доголмөрийг чанга уншихыг хүс. Дараа нь асуу:

• Ахлагч Бэднарын хэлснээр, гэр бүлийн хосууд өөрсдийнх нь хувьд Бурханыхүссэн “туйлын аз жаргал”-ыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

• Гэр бүлийн хосууд гэрлэлтээ эв нэгдэл, баяр баясгалантай байлгахын тулдямархуу төрлийн зүйл хийж байхыг та нар харсан бэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) хэлсэн дараах үгийг уншаад, үнэнболохыг гэрчил:

“Гэрлэлтийг Бурханы өмнө хийсэн ариун нандин гэрээ хэмээн авч үзэхёстой. Гэрлэсэн хосууд зөвхөн нэг нэгнийхээ өмнө төдийгүй Бурханы өмнөүүрэг хүлээдэг. Тэрээр тэрхүү гэрээг эрхэмлэн дээдэлдэг гэр бүлийнхосуудад адислал амладаг” (Teachings of Presidents of the Church: Ezra TaftBenson [2014], 183).

• Гэр бүлийн хосууд гэрлэлтээ зөвхөн бие биентэйгээ төдий бус, Бурхантайхийсэн ариун нандин гэрээ хэмээн авч үзсэн тохиолдолд гэрлэлтэндээхэрхэн өөрөөр хандаж болох вэ?

• Та нар ариун сүмийн гэрлэлтэд бэлтгэхийн тулд одоо юу хийж чадах вэ?

Суралцагчдад тэд мөнхийн гэрлэлтэд бэлтгэхийн тулд одоо юу хийж байгааболон ирээдүйд юу хийж болох талаараа хувийн тэмдэглэлийн дэвтэртээбичихийг даалга.

Суралцагчийн унших материал• Матай 19:3–8; Ефес 5:25, 28–31; Сургаал ба Гэрээ 25:5, 13–15; 42:22; Абрахам

5:15–18.

18-Р ХИЧЭЭЛ

93

• Л.Витни Клэйтон, “Гэрлэлт: Ажиглаад, суралц,” Ensign эсвэл 2013 оны 4-рсарын Ерөнхий чуулган, 96–98.

18-Р ХИЧЭЭЛ

94

19-Р ХИЧЭЭЛ

Христ дээр төвлөрсөнамьдрал, гэр оронг бийболгох нь

ОршилБошиглогч Хиламан хөвгүүддээ, хэрвээ тэд амьдралааЕсүс Христийн бат бөх суурин дээр байгуулах юм болСатан тэднийг устгах хүч чадалгүй байх болно гэж заасан(Хиламан 5:12-ыг үзнэ үү). Энэ хичээлээр суралцагчид ньЕсүс Христийн суурин дээр хэрхэн гэр бүлээ байгуулах

талаар хэлэлцэх болно. Гэр бүлийн гишүүд өөрсдийнамьдралыг Есүс Христийн сургаал дээр төвлөрүүлэх үедхарилцаагаа сэргээж бэхжүүлэн, илүү их аз жаргалыголж авч чадах юм.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Хэнри Б.Айринг, “Бидний төгс үлгэр жишээ,” Ensign эсвэл 2009 оны 10-р

сарын Ерөнхий чуулган, 78–81.

• Ричард Г.Скотт, “Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” Ensign, эсвэл2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33–36.

Заах зөвлөмжИохан 15:1–5, 10–11; Хиламан 5:12Христэд төвлөрсөн амьдрал, гэр оронг бий болгох ньСамбар дээр нэг энгийн байшин эсвэл ямар нэгэн барилга зурснаар хичээлийгэхэл. Суралцагчидтай дараах сэдвээр ярилц:

• Аливаа байшин барилгын хувьд суурь нь ямар ач холбогдолтой байдаг вэ?

• Яагаад зарим барилгын материал бусдаас илүү бат бөх суурийг бийболгодог вэ?

Суралцагчдад бүх гэр бүл ямар нэг хэмжээгээр бэрхшээлтэй тулгардаг баСатан бүх гэр бүлийг устгахыг хүсдэг гэдгийг сануул. Бид Мормоны Номоосгэр бүлүүдэд үзүүлж буй Сатаны нөлөөг багасгах нэгэн баталгаатай аргазамын талаар суралцдаг.

Суралцагчдаас Хиламан 5:12-ыг судалж, суурийн талаар юу зааж байгааг олжмэдэхийг хүс.

• Есүс Христ дээр сууриа тавина гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодожбайна вэ?

• Есүс Христийн суурин дээр барихын тулд гэр бүл юу хийж чадах вэ?(Хариултууд нь Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, түүгээр амьдрах,Есүс Христийн үлгэр жишээг дагахыг хичээх, Бурханы зарлиг тушаалуудад

95

дуулгавартай байх, Христийн Цагаатгалын хүчийг хэрэглэх зэрэгбайж болно.)

• Хиламан 5:12-т өгөгдсөн амлалтууд нь Есүс Христийн хадан дээр сууриатавихаар эрэлхийлж буй гэр бүлүүдэд хэрхэн хамааралтай байж болох вэ?(Хариултууд нь дараах зарчмыг ойлгосон болохыг тусгах ёстой: Гэр бүлүүдЕсүс Христ дээр сууриа тавих үед, Сатан тэднийг устгах хүччадалгүй байх болно.)

Аврагч нас барахынхаа өмнө Түүн дээр хэрхэн сууриа тавьж болох талааройлгоход гэр бүлүүдэд туслах зүйрлэл жишээг үзүүлсэн гэдгийг тайлбарла. Хэдхэдэн суралцагчийг Иохан 15:1-5, 10-11-ийг чанга уншихад урь. Ангийнхныгдагаж уншин, энэ хэсгүүд дэх Аврагчийн зүйрлэл жишээ нь Есүс Христ дээрсууриа тавихыг хичээж буй гэр бүлүүдэд хэрхэн хамаарах талаар тунгаанбодохыг хүс.

• Хэрэв Есүс Христ усан үзмийн мод, бид мөчрүүд нь юм бол жимс нь юугтөлөөлж байна вэ? (Жимс нь Есүс Христийн дагалдагчдын сайн үйлс,үйлдлийг илэрхийлж байж болно.)

Аврагч Иохан 15:4-10-т “миний дотор байгтун” эсвэл “дотор байх” гэсэнүгсийг хэд хэдэн удаа хэрэглэснийг анхаарахад суралцагчдад тусал. Дотор байхгэдэг үг нь энэ утгаараа “үүрд байж үлдэх” гэсэн утгыг илэрхийлж байгаабөгөөд үүгээр биднийг Есүс Христэд болон Түүний Сүмд тууштай, байнгынхолбоотой байх ёстойг хэлж байгаа гэдгийг тайлбарла (Жэффри Р.Холланд,“Abide in Me,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 32). Мөн суралцагчдадүгийн давталтыг олж таних нь хувиараа судлахдаа ашиглаж болох, судруудыгсудлах нэгэн онцгой чадвар юм гэдгийг товч тайлбарлаж өгч болно. Судруудаднэг үгийг олон удаа давтан хэрэглэж байгаа бол зохиогч нэгэн чухал санаагтусгайлан онцлоод байна гэсэн үг юм.

• 5 ба 11-р шүлэгт хэлсний дагуу Аврагчийн дотор байвал ямар адислалхүлээн авч болох вэ? (Хэрэв бид Аврагчийн дотор байвал, маш ихжимс авчирч чадах бөгөөд аз жаргалын бүрэн байдлыг хүлээн авахболно.)

• Хэрэв гэр бүлийн гишүүд Аврагчийн дотор байхыг хичээвэл, гэр бүлүүдэдямар адислал ирнэ гэж та нар бодож байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараахүгсийг унш:

“Та нөхцөл байдлаасаа үл хамааран гэр орон, амьдрал ахуйгаа Их ЭзэнЕсүс Христэд төвлөрүүлэх хэрэгтэй. Учир нь Тэр бол энэ амьдрал дахьжинхэнэ амар амгалангийн эх сурвалж мөн” (“Гэр орон дахь амарамгалангийн төлөө,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33).

• Та нар Есүс Христэд төвлөрсөн гэр орон ямар байхыг хэрхэн дүрслэх вэ?Ямар шинж чанарууд Христэд төвлөрсөн гэр оронг бий болгох вэ?

19-Р ХИЧЭЭЛ

96

Аврагч дотор бүрэн дүүрэн байж, тэгснээр гэр орондоо Аврагчийннөлөөллийг илүү ихээр урихын тулд тэд юу хийж болох талаар суралцагчдыгтунгаан бодоход урамшуул. Мөн тэднийг гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаххарилцаанд ямар өөрчлөлт оруулж болох талаар бодоход урь.

Хиламан 14:30–31; 3 Нифай 11:29–30Сонгох эрхээ зохистой ашигласнаар сэтгэл хөдлөлөө хянах ньБүх гэр бүлд сорилт ирдэг болохыг онцолсноор хичээлийнхээ дараагийн хэсэгтшилж. Гэр бүлийн гишүүд амьдралаа Есүс Христэд төвлөрүүлэхийг хичээжбайгаа үед ч бас тэдний зөв зохистой хүслүүд соригдох нөхцөл байдалтайтулгардаг. Дараах өгүүлбэрийг самбарт бич:

“Чи намайг уурлуулж байна!”

“Чи намайг биеэ барьж чадахааргүй болгосон!”

Суралцагчдыг дээрх өгүүлбэрүүд үнэнд суурилагдсан эсэх талаар тунгаанбодоход урь.

Нэг суралцагчаас Хиламан 14:30-31-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныгэдгээр шүлэг самбар дээр бичсэн өгүүлбэрүүдтэй ямар холбоотой талаарбодоход урь.

• Эдгээр шүлэг бидний бусадтай харилцах харилцаанд хамаатай ямар чухалүнэнийг агуулсан байна вэ? (Дараах үнэнийг онцлон хэлж өгөөрэй:Тэнгэрлэг Эцэг бидэнд сонгох эрхийг буюу сонголт хийх чадварыгсоёрхсон тул бид уурлах эсвэл уурлахгүй байхаа сонгох боломжтойюм. Далын ахлагч Линн Ж.Роббинс “Уурлах нь ухамсарт сонголт башийдвэр юм, тиймээс бид уурлахгүй байхыг бас сонгож болно. Бидсонгодог!” гэж заасан байдгийг тайлбарла. [“Agency and Anger,” Ensign,1998 оны 5-р сар, 80].)

• Бусдын үйлдэл эсвэл хэлсэн үгс биднийг уурлахад “хүргэдэг” гэдэгт итгэвэлямар асуудлуудтай тулгарч болох вэ?

Суралцагчдаас 3 Нифай 11:29-30-ийг чимээгүй уншихыг хүс. Зөрчилдөөн“зайлуулагдах ёстой” гэж Аврагчийн сургаалд заасан байгааг онцлон хэл(3 Нифай 11:30). Хатуу ширүүн үг хэлэх, сэтгэл санааны болон бие махбодынхохирол учруулах зэрэг зохисгүй бусад зан байдал нь хэзээ ч зөвтгөгддөггүйгэдгийг суралцагчдад сануул.

Суралцагчдыг уурлахгүй байхыг сонгохоо санахад туслах ямар зүйлсийг хийжболох талаар бодоход урь. Тэднээс санал бодлоо хуваалцахыг хүс.Суралцагчдаас, онцгойлон гэр бүлийн нөхцөл байдалдаа уурлахгүй байхыгсонгосноор сонгох эрхээ зохистой ашиглахаар шийдэхийг хүс.

19-Р ХИЧЭЭЛ

97

3 Нифай 12:22–24; Моронай 7:45, 48; Сургаал ба Гэрээ 64:9–11;88:119, 123–125Наманчлал ба өршөөл нь сэвтсэн гэр бүлийн харилцааг эдгээж чаднаСамбар дээр дараах зарчмыг бич:

“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл азжаргалд хүрнэ гэдэгт итгэж болно.”

Суралцагчдад дээрх өгүүлбэр “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т байдаггэдгийг хэл (Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).

Суралцагчдад гэр бүлүүдийг илүү их аз жаргалд хүргэж болох Есүс Христийнзарим сургаалыг тодорхойлоход туслахын тулд суралцагчдыг Сургаал ба Гэрээ88:119, 123–125-ыг чимээгүй уншихыг хүс. Тэдэнд холбогдох гол сургаалыгтэмдэглэж, тодруулж авахыг санал болго. Дараа нь гэр бүлүүд эдгээр шүлэгтзаасан сургаалуудын дагуу амьдарснаар хэрхэн хүчирхэгжиж болох талаарярилцахыг суралцагчдаас хүс.

Есүс Христийн сургаалыг үл ойшоож, хайхрамжгүй хандах үед гэр бүлүүдэдасуудал, хүндрэл олонтоо тулгардаг гэдгийг суралцагчдад сануул. ТэргүүнЗөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг үзүүлж, нэгсуралцагчаас чанга уншихыг хүс:

“Хүмүүн анх бий болсон цагаас л хүмүүсийн харилцаанд доголдол гарсаарирсэн. … Хүн бүр тэмцэл, атаа хорсол, уур бухимдлын сүнсэнд ямар нэгэнбайдлаар нөлөөлөгдөж байсан гэж би бодож байна. Магадгүй бид эдгээрзан авирыг заримдаа өөрсдөдөө байгааг хардаг байх” (“Өршөөнгүй хүмүүсөршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 78).

• Их Эзэн Есүс Христийн аль сургаал гэр бүлийн гишүүдийн хоорондынсэвтсэн эсвэл муудсан харилцааг эдгээхэд тусалж чадах вэ?

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Эдгээр эшлэл бүрд гэрбүлүүдийг хүчирхэгжүүлж чадах Аврагчийн заасан үнэн агуулагдаж буйгтайлбарла.

3 Нифай 12:22-24

Moронай 7:45, 48

Сургаал ба Гэрээ 64:9-11

Суралцагчдыг эдгээр эшлэлийг уншаад, дараах сэдвээр ярилцахад урь:

19-Р ХИЧЭЭЛ

98

• Эдгээр шүлэгт байгаа ямар сургаал нь зөрчилдөөн, атаа хорсол эсвэл бусадзохисгүй үйлдлээс болж муудсан гэр бүлийн харилцааг эдгээхэд тусалжчадах вэ?

• Та нар өршөөнгүй байдал хэрхэн гэр бүлийн харилцааг сайжруулж байхыгхарж байсан бэ?

• Яагаад заримдаа биднийг гомдоодог гэр бүлийнхээ гишүүдийг уучлах ньбусдыг уучлахаас илүү хэцүү байдаг вэ?

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ба ерөнхийлөгч Ховард В.Хантэрын (1907–1995)дараах мэдэгдлүүдийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Бидний хэн нь ч нүгэлгүй цэвэр ариун биш. Бид бүгд түүний дотор та нар ч,би ч адилхан алдаа гаргадаг. Хэн нэгэн биднийг гомдоож байсан. Бид чбусдыг гомдоож байсан.

“Бид Аврагчийн золиослолоор дамжуулан өргөмжлөл ба мөнх амьдралдхүрч чадна. Бид Түүний арга замыг хүлээн авч, зүрх сэтгэлээ зөөлрүүлэн,бардамналаа даван туулах юм бол гэр бүл, хувийн амьдралдаа эвлэрэл,

уучлалыг авчирч чадна. (Дийтр Ф.Угдорф, “Аз жаргалтай гэр бүлд хүрэх нэгэн түлхүүр,”Ensign, 2012 оны 10-р сар, 6).

Есүсийн гар тавьсан болгон нь амьдардаг. Хэрэв Есүс гэрлэлтэн дээр гараатавих юм бол, тэр нь амьдардаг. Хэрэв Түүнийг гэр бүл дээрээ гараатавихыг зөвшөөрвөл, тэр ч бас амьдардаг” (Teachings of Presidents of theChurch: Howard W. Hunter [2015], 150).

• Өнөөдөр бидний хэлэлцсэн зарчмуудыг дагах нь Аврагчид гэр бүл дээргараа тавих боломжийг хэрхэн олгодог вэ?

Суралцагчдыг наманчлал болон өршөөнгүй байдлын зарчмууд нь өөрсдийнхнь гэр бүлийн харилцааг хэрхэн сэргээж, хүчирхэгжүүлэхэд туслах талаартунгаан бодоход урь. Эдгээр зарчмыг гэр бүлийн харилцаандаа хэрэгжүүлэхээрдаруй хичээхэд тэднийг урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал• Иохан 15:1–5, 10–11; Хиламан 5:12; 14:30–31; 3 Нифай 11:29–30; 12:22–24;

Моронай 7:45, 48; Сургаал ба Гэрээ 64:9–11; 88:119, 123–125.

• Ричард Г.Скотт, “Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” Ensign эсвэл 2013оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33–36.

19-Р ХИЧЭЭЛ

99

20-Р ХИЧЭЭЛ

Итгэл, гэрчлэлээхамгаалах нь

ОршилГэр бүл ба хувь хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээхөгжүүлж, хүчтэй гэрчлэлтэй байх ариун үүрэг хүлээсэнбайдаг. Сүүлчийн өдрүүдэд “сонгогдсон” хүмүүсмэхлэгдэж болно гэж Аврагч сэрэмжлүүлсэн (Иосеф

Смит—Матай 1:22). Энэ хичээл нь бидний итгэлийгустгахыг зорьж буй дайсны хүчнүүдээс хамгаалахын тулдгэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ гэдэгт төвлөрөхболно.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын

Ерөнхий чуулган, 23–27.

• Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны10-р сарын Ерөнхий чуулган, 108-111.

Заах зөвлөмжИохан 14:26–27; Ефес 4:11–14; 1 Нифай 15:23–24; 2 Нифай 31:19–20;Алма 5:45–46; Хиламан 3:28–30; Сургаал ба Гэрээ 11:13–14; 21:4–6Хүчтэй гэрчлэл дайснаас хамгаалах хамгаалалт болдогАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин (1917–2008) нэгэнудаа олон жилийн өмнө Украины хөдөөд хөлхөлдөж байсан чонон сүргүүдийнтухай ярьсан болохыг тайлбарла. Чононуудыг айлгадаг ганц зүйл нь галбайлаа. Хотоос хол гарч явахдаа хүмүүс чононуудыг ойртуулахгүйн тулд нэлээдтом түүдэг гал асааж, түүнийгээ шөнөжин унтраалгүй манах хэрэгтэйболдог байсан.

Нэг суралцагчийг дараах хэсгийг уншихад урь:

“Аялагчид дүрэлзсэн түүдэг гал асаан, түүнийгээ унтраалгүй манах ньзөвхөн тав тухын асуудал биш, харин амьд үлдэх тухай асуудал байлаа. …

Бид өнөөдөр амьдралынхаа замаар аялж явахдаа өөрсдийгөө чонон сүргээсхамгаалах шаардлагагүй, харин сүнслэг байдлын хувьд уруу таталт, нүгэл,хилэнц хэлбэрээр ирэх Сатаны тэнэмэл чононуудтай тулгарах болно. Бидэдгээр өлсгөлөн чоно сүнслэг хөдөөгүүр хэрэн тэнэж, итгэл үнэмшилдээ

сульдаж доройтсон хүмүүсийг хайж байгаа маш аюултай цаг үед амьдарч байна … Бидбүгд дайралтад өртөгдөх тал дээр тун эмзэг байдаг. Гэвч бид унтраалгүй манаж үлдсэндүрэлзэн асах түүдэг гал мэт шатаж буй гэрчлэлээс ирэх хамгаалалтаар өөрсдийгөөбэхжүүлж чадна” (“Spiritual Bonfires of Testimony,” Ensign, 1992 оны 11-р сар, 34).

• Яагаад өнөөгийн дэлхийд хүчирхэг гэрчлэлээ хадгалж үлдэх нь “амьд үлдэхтухай асуудал” болсон байна вэ? (Хэсэг ярилцсаны дараа самбарт дараах

100

зүйлүүдийг бич: Бид гэрчлэлээ бэхжүүлэх үед итгэл рүүгээ дайрахдайралтуудад эмзэг байх нь багасдаг.)

• Хүчирхэг гэрчлэлтэй байх нь танай гэр бүлийн гишүүдийг болон бусдыгитгэл рүү нь халдах дайралтын эсрэг хүчирхэгжүүлэхэд та нарт хэрхэнтусалж чадах вэ?

Самбарт дараах хүснэгтийг зур эсвэл үзүүл: Бага хаалтан дотор тодруулсанбайгаа зарчмууд нь багшид зориулагдсан зарчмууд тул үүнд хамааруулахгүй.Суралцагчдаас багануудын аль нэгэнд байгаа шүлгүүдийг уншаад, итгэлийгсулруулдаг хүчнүүдийн эсрэг хамгаалахад тус болох зарчмуудыг эрэлхийлэхийгхүс. Суралцагчдаас сургаал, зарчмуудыг агуулсан тод тунхаглалуудыг уншаад,юу ойлгосноо дүгнэхийг мөн дараа нь өөрсдийн уншсан тунхаглалуудыгхуваалцахыг хүс.

2 Нифай 31:19-20

Хиламан 3:28-30

Ефес 4:11-14

С ба Г 21:4-6

Иохан 14:26-27

С ба Г 11:13-14

1 Нифай 15:23-24

Алма 5:45–46

(Хэрэв бидЕсүс Христэдитгэхтууштайитгэлээхадгалжчадвал, мөнхамьдрал руухөтлөхнарийнбөгөөддавчуу замдээрурагшилжчадна.)

(Хэрэв бид ИхЭзэнийтөлөөлөгч,бошиглогч,Сүмийнудирдагчдыгдагах юм болмэхлэгдэхээсхамгаалагдажчадна.)

(Биднийитгэлдайралтадөртсөн үедИх ЭзэнАриунСүнсээрдамжууланбиднийгтайвшруулж,зүг чигийгзааж өгччадна.)

(Мацаг барих,залбирах,судраассуралцахзэрэг ньитгэл,гэрчлэлийгмааньбэхжүүлж,сорилтуудыгсөрөн зогсохболомжийгбидэндолгодог.)

• Эдгээр зарчим нь танд эсвэл таны мэддэг хүмүүст итгэлийнх нь эсрэгхийгдсэн дайралтаас өөрийгөө хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

• Та энэ мэдээллийг итгэл муутай болж буй таньдаг хэн нэгэн хүнийгбэхжүүлэхийн тулд хэрхэн ашиглаж болох вэ?

Дараах зүйлийг суралцагчдад сануул: “Итгэл нь хувийн зөв шударга байдлынтөлөө өгсөн Бурханы бэлэг юм. Үүнийг шударга байдал байгаа үед заавал өгдөгбөгөөд Бурханы хуулиудад дуулгавартай байхын хэрээр итгэлийн хишиг ньагуу байдаг юм” (Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь удаагийн хэвлэл,

20-Р ХИЧЭЭЛ

101

1966 он, 264). Есүс Христэд итгэлтэй байх, бошиглогчдыг дагах, Сүнсийгэрэлхийлэх, судруудаас судлах зэрэг нь гэрчлэлийг маань хамгаалж, бэхжүүлдэгталаар гэрчил. Хэрэв бид эдгээр зүйлийг хийхдээ алдаа гаргавал итгэл мааньсуларч, гэрчлэлээ алдаж болно.

Үүнийг харуулахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч М.Рассэлл Баллардын дараах хэлсэн үгийг чанга уншихад урь:

“Намайг Торонтод номлолын ерөнхийлөгч байх үед надтай хамт үйлчилсэнгайхалтай номлогчдын маань нэг нь хэдэн жилийн дараа надтай уулзахаарирсэн юм. ‘Ахлагч аа, би чамд яаж туслах вэ?’ гэж би түүнээс асуув.

Тэрээр ‘Ерөнхийлөгч өө, би гэрчлэлээ алдаж байх шиг байна’ гэлээ.

Би түүний хэлсэнд итгэж чадахгүй байлаа. Би түүнээс яаж тийм юм байжболдгийг асуув.

‘Би анх удаагаа Мормоны эсрэг нийтлэл уншиж үзлээ’ гэж тэр хэлдэг юм байна. ‘Нададасуултууд байна, гэвч хэн ч хариулж өгөхгүй юм. Би төөрч будилаад, тэгээд бас гэрчлэлээалдаж байх шиг байна.’

Түүнд ямар асуултууд байгааг асуусанд тэр надад хэлэв. Тэдгээр нь Сүмийн эсрэг байдаг ласуудлууд байсан боловч би илүү утга учиртай хариу өгөхийн тулд материал цуглуулахадбага зэрэг цаг хугацаа хэрэгтэй байгааг хэллээ. Тэгээд бид 10 хоногийн дараа уулзахаарцаг тохирч, би бүх асуултад хариулах болно гэж хэлсэн юм. Би түүнийг явах гэхэд ньзогсоогоод,

‘Ахлагч аа, чи надаас өнөөдөр хэд хэдэн зүйл асуулаа. Одоо надад чамаас асуух нэг зүйлбайна’ гэлээ.

‘За, ерөнхийлөгч өө?’

‘Чи Мормоны Номноос хамгийн сүүлд уншсанаас хойш хэр удаж байна вэ?’ гэж би асуулаа.

Тэр доош харав. Тэр хэсэг зуур шал ширтэн зогссон юм. Тэгээд над руу харав. ‘Их удсанбайна, ерөнхийлөгч өө’ хэмээн тэр үнэнээ хэлэв.

‘За яахав’ гэж би хэлээд, ‘Чи надад даалгавар өгсөн. Одоо би чамд даалгавар өгвөлшударга байх болно. Би чамаас, одооноос эхлээд бид хоёрыг дахиж уулзтал МормоныНомыг өдөр бүр доод тал нь нэг цаг уншина гэж надад амлахыг хүсэж байна’ гэлээ. Тэрзөвшөөрөв.

Арав хоногийн дараа түүнийг ажил дээр маань эргэж ирэхэд би бэлэн болсон байлаа. Битүүний асуултуудад хариулж эхлэхийн тулд цааснуудаа гаргаж ирэхэд, тэр намайг зогсоов.

‘Ерөнхийлөгч өө, энэ одоо хэрэг болохгүй’ гэж хэлэв. Тэгээд тэр: ‘Би Мормоны Ном үнэнгэдгийг мэднэ. Би Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэднэ’ гэлээ.

‘За, маш сайн байна’ гэж би хэлэв. ‘Гэсэн ч чи асуултуудынхаа хариултыг ямар ч байсанавах болно. Би үүн дээр маш удаан ажилласан, тиймээс чи тэнд суугаад намайг сонс.’

Тэгээд би түүний бүх асуултад хариулаад, түүнээс ‘Ахлагч аа, чи эндээс юу олж мэдэв?’ гэжасуулаа.

‘Их Эзэнд тэнцэхүйц цаг хугацааг өг’ гэж тэр хэлж билээ.

Бид энэ бодлыг оюундаа суулгаад, мөнх бус үйл явц болох амьдралыг туулахдаа байнгахамт авч явах болтугай. Их Эзэнд тэнцэхүйц цаг хугацааг бидэнд өгнө үү” (“When ShallThese Things Be?” Ensign, 1996 оны 12-р сар, 60).

• Та нар ахлагч Баллардын хуваалцсан энэ туршлагаас юу сурсан бэ?

20-Р ХИЧЭЭЛ

102

• Та нар хувийн болон гэр бүлийн амьдралдаа Их Эзэнд “тэнцэхүйц цагийг”өгөх нь хувийн болоод гэр бүлийн тань амьдралыг Сатаны эсрэг хэрхэнхүчирхэгжүүлж болох вэ?

• Эдгээр зарчим дээр одооноос дадлага хийх нь та нарыг хэрхэн илүү сайнхань эсвэл эх эцэг болгож чадах вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараахүгийг уншихыг нэг суралцагчаас хүссэнээр хичээлийн энэ хэсгийг дуусга:

“Бид өглөө, орой тогтмол залбирч, өдөр бүр судраас судлан, долоо хоногтутам гэр бүлийн үдэш хийж, ариун сүмд тогтмол орсноор Аврагчийн ‘Түүнрүү очих’ урилгад идэвхтэй хариулж байгаа хэрэг юм. Биднийг эдгээрдадлыг илүү сайн хөгжүүлэх тусам Сатан биднийг хорлохыг улам их хүсдэг чтүүнд тэгэх чадвар байхгүй. Бид эдгээр арга хэрэгслийг ашигласнаар ТүүнийЦагаатгагч золиослолын бүх бэлгийг хүлээн авахаар сонгох эрхээ

ашиглаж чадна.

… Бид идэвхийлэн Түүнд ирснээр уруу таталт, зовлон шаналал хийгээд өөрсдөдөө тулгарчбайгаа сорилт бүрийг хүлцэн тэвчиж чаддаг хэмээн би гэрчилж байна” (“Итгэлээашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105-109).

Суралцагчдаас хэт хувийнх биш бол, итгэлийг нь сорьсон бэрхшээлүүдийгдавж гарсан тухай туршлагаасаа хуваалцах хүн байгаа эсэхийг асуу.

Лук 22:31–32; 3 Нифай 18:32; Сургаал ба Гэрээ 108:7–8Бусдын итгэлийг бэхжүүлэх ньХэрэв суралцагчид гэрчлэлээ авч үлдэхийн төлөө тэмцэж буй хэн нэгнийгтаньдаг бол гараа өргөхийг хүс.

Бид Сүмийн итгэлтэй гишүүдийн хувьд, ялангуяа гэр бүлийн гишүүдийнхээөмнө ямар үүрэг хариуцлагатай болохоо мэдэхийн тулд суралцагчдаас Лук22:31–32; 3 Нифай 18:32; Сургаал ба Гэрээ 108:7–8 гэсэн судруудыг судалж,хооронд нь харьцуулахыг хүс. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгснийдараа сурч мэдсэнээ хуваалцахад урь. Суралцагчид дараах зарчмыг ойлгосонбайх ёстой: Бид Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдсөн бол бусдынитгэлийг бэхжүүлэн хүчирхэгжүүлэх үүрэгтэй.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах үгсийг хуваалц:

20-Р ХИЧЭЭЛ

103

“Би Сүмийн үйл ажиллагаанд эргэж ирэхэд болон зан төлөв, дадал зуршил,үйлдлүүдийг өөрчлөхөд ихээхэн нөлөөлдөг үндсэн хоёр шалтгааныг олжмэдсэн юм. Нэгдүгээрт, хэн нэгэн мөнхийн боломжуудыг тэдэнд үзүүлээд,тэдгээр боломжийг олж авахаар шийдэхэд нь тусалсан үед тэр хүмүүс эргэжирдэг. Тэдгээр идэвх султай гишүүн нь олж авах боломжтой тэр төгсзүйлүүдийг нэгэнт мэдэрсэн л бол одоогийн байгаа байдалдаа

үргэлжлүүлэн сэтгэл хангалуун байж чадахгүй.

Хоёрдугаарт, зарим хүн хайртай хүмүүс нь эсвэл ‘гэгээнтнүүдийн танил’ [Ефес 2:19] ньАврагчийн анхааруулга зөвлөгөөг дагаж, хөршүүдээ өөрийн адил хайрлан, бусдадмөрөөдлөө биелүүлж, зорилгоо ойлгоход нь тусалсан учраас Сүмд эргэж ирдэг.

Уг үйл явцын хурдасгуур нь хайрын зарчим бөгөөд одоо ч гэсэн энэ нь хэвээр байгаа юм”(“Our Responsibility to Rescue,” Ensign, 2013 оны 10-р сар, 5).

• Та нар яагаад хайр нь бусдын итгэлийг бэхжүүлэхэд чухал байдагхурдасгуур гэж бодож байна вэ?

• Таны таньж мэддэг хэн нэгэн эсвэл та өөрөө сүнслэг байдал нь доройтсонхэн нэгний итгэлийг бэхжүүлэхийн тулд юу хийж байсан бэ?

• Та бусдын итгэлийг бэхжүүлэх талаар илүү үр бүтээлтэй байхын тулд ямаралхмуудыг хийж болох вэ?

Суралцагчид бусдад хайраа үзүүлж, энэ хичээлээр үзсэн зарчмуудыг дагаснаарнайз нөхөд, гэр бүлийнхээ итгэлийг сэргээж, хүчирхэгжүүлэхэд тусалж чаднагэж гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ өндөрлө.

Суралцагчийн унших материал• Лук 22:31–32; Иохан 14:26–27; Ефес 4:11–14; 1 Нифай 15:23–24; 2 Нифай

31:19–20; Алма 5:45–46; Хиламан 3:28–30; 3 Нифай 18:32; Сургаал ба Гэрээ11:13–14; 21:4–6; 108:7–8.

• Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны10-р сарын Ерөнхий чуулган, 108-111.

20-Р ХИЧЭЭЛ

104

21-Р ХИЧЭЭЛ

Хүүхдүүдээ хайр энэрэл,зөв шударга байдалдөсгөн хүмүүжүүлэх нь

Оршил“Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаарөсгөн хүмүүжүүлэх нандин үүрэгтэй” (“Гэр бүл: Дэлхийдахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны11-р сар, 129). Эцэг эхчүүд хайр, гэрчлэлээ үг, үйлдлээрээ

илэрхийлж, гэр бүлийн үдшийг байнга хийдэг дадалтайболж, гэр бүлээрээ хамтдаа залбиран, хамт судраассуралцсанаараа энэхүү үүрэг хариуцлагаа хэрэгжүүлдэг.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign, эсвэл 2014

оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105–109.

• Жэффри Р.Холланд, “A Prayer for the Children,” Ensign эсвэл Liahona, 2003оны 5-р сар, 85-87.

Заах зөвлөмжЛук 15:11-20; Ефес 6:4Эцэг эхчүүдийн үр хүүхдээ хайрлаж, асран халамжлах үүрэг хариуцлагаАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоний хэлсэн дараахүгийг хуваалц:

“Би хамгийн бага охиноо дөрвөн настай байхад, нэгэн үдэш эмнэлгийнхээүүрэгт ажлаас нэлээд орой тарж гэртээ ирсэн юм. Би хайртай эхнэрээ ихэдядарсан байгааг харав. … Тиймээс, би дөрвөн настай охиноо оронд ньоруулахаар боллоо. Би тушааж эхлэв. ‘Хувцсаа тайл, тэнд өлгө, унтлагынхувцсаа өмс, шүдээ угаа, залбир’ гэх мэтээр цэргийн ширүүн түрүүч аятай лзахирч, тушааж байв. Гэтэл гэнэт охин маань толгойгоо хажуу тийш болгон

над руу бодлогоширсон нүдээр хараад, ‘Аав аа, би таны өмч үү?’ гэж асууж билээ.

Охин минь надад чухал хичээл заасан юм. … Үгүй ээ, бид хүүхдүүдээ өмчилдөггүй. Эцэг эхболохын хувьд эдлэх бидний онцгой эрх бол тэднийг хайрлаж, удирдан чиглүүлж, мөнтэднийг жигүүрээ дэлгэн нисэхийг зөвшөөрөх явдал юм” (“Listen to Learn,” Ensign, 1991оны 5-р сар, 22).

• Ахлагч Нэлсон энэ туршлагаараа ямар зарчим заасан бэ? (Эцэг эхчүүдхүүхдүүдээ хайрлаж, удирдах онцгой эрхтэй.)

Гэр бүлийн тунхгаас дараах зүйлийг унших юмуу үзүүлж, гол түлхүүр үг,өгүүлбэрүүдийг тодорхойлохыг суралцагчдаас хүс. “Эхнэр, нөхөр хоёр нь биебиенээ болон үр хүүхдээ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ. … Эцэг

105

эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх нандинүүрэгтэй юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona,2010 оны 11-р сар, 129). Суралцагчдад аль түлхүүр үгс хамгийн их сэтгэгдэлтөрүүлж байгааг, мөн яагаад гэдгийг асуу. Шаардлагатай бол дараахзүйлийг асуу:

• Эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг дүрслэхдээ, яагаад “ариун”, “нандин”гэсэн үгсийг хэрэглэсэн гэж та нар бодож байна вэ?

Хайран дунд өссөн хүүхэд өөрийнхөө гэр бүлийн харилцаанд итгэж, цаашүргэлжлүүлж чаддаг гэж Аврагч сургаалт зүйрлэлээр бидэнд заасан тухайсуралцагчдад ярьж өг. Суралцагчдыг Лук 15:11-20-ийг дор бүрнээ уншихдаааав нь түүнд хайртай гэдгийг үрэлгэн хүү мэдэж байсан тухай нотолгоо олохыгхүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээхуваалцахыг хүс.

Суралцагчдад энэхүү сургаалт зүйрлэл дэх эцгийг ойлгоход туслахын тулд нэгсуралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийнхэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

“Бид үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэлээс гэр бүлүүдэд, мөн нэнялангуяа эцэг эхчүүдэд зориулсан чухал сургамжийг олж мэддэг юм. Багахүү нь ‘ухаарсны’ [Лук 15:17] дараа, гэртээ харихаар шийддэг.

Эцэг нь түүнээс татгалзахгүй гэдгийг тэр яаж мэдэж байсан бэ? Яагаадгэвэл, тэр аавыгаа мэддэг байсан юм. Тэр хүүгийн залуу насных нь тойрчгарахын аргагүй үл ойлголцол, сөргөлдөөн, мунхаг явдлын дунд хүүгээ

ойлгох чадвартай, нигүүлсэнгүй зүрх сэтгэл, зөөлөн хариулт, сонсох чих бүхий мөн тэвэрчаваад уучлах чадвартай аав нь байсныг би төсөөлөн харж байна. Мөн түүнийг ямар гэророн хүлээж байгааг тэр мэдэж байсан тул гэртээ харьж чадна гэдгээ бас мэдэж байсангэж би төсөөлж байна” (“With All the Feeling of a Tender Parent: A Message of Hope toFamilies,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 90).

• Ахлагч Хэйлс аав хүний хайрын ямар ямар шинж чанарыг эндтодорхойлсон бэ? Эцэг эхчүүдийн өөр ямар үйлдлүүд хайр, халамж бүхийгэр орны орчинг бүрдүүлж чадах вэ? (Энэ асуултад хариулж, ярилцахынтулд ангийнханд Ефес 6:4-ийг уншуулах талаар бод.

• Хүүхдүүддээ хайртай гэдгээ харуулдаг эцэг эхчүүдийн өөр ямар жишээг танар харж байсан бэ?

• Та хэзээ нэг өдөр өөрийн хүүхдүүдийг хайрлаж, асран хамгаалахадбэлтгэхийн тулд одооноос юу хийж байгаа вэ?.

Сургаал ба Гэрээ 68:25–28; 93:36–40Хүүхдүүдийг зөв шударга байдалд өсгөх ньСуралцагчдад бага балчир хүүхдийн зургийг үзүүл, магадгүй энэ нь таныхүүхдийн зураг байж болно.

• Хүүхэд сүнслэгээр өсөж бойжихын тулд ямар амин чухал сургаалууд түүндхэрэг болох вэ?

21-Р ХИЧЭЭЛ

106

Сургаал ба Гэрээ 93:36-40 болон 68:25-28-д заасан зүйлийг судалж, хооронд ньхарьцуулахдаа дээрх асуултын талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс.(Анхааруулга: “Судар, сургаал, зарчмуудын хэсгийг бусад зүйлтэй харьцууланжишвэл илүү ойлгомжтой байдаг” [Gospel Teaching and Learning (2012), 22].)

• Бид эдгээр шүлгээс эцэг эхчүүдийн хариуцлагын талаар ямар зарчим сурчболох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг ойлгохёстой: Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийг гэрэл ба үнэнд өсгөхдөөИх Эзэний зарлигийг дуулгавартай дагаж байдаг.) Эдгээр шүлгийнхүрээнд “гэрэл” гэдэг нь сүнслэг мэдлэг ба зөв шударга байдлынзарчмуудыг ойлгохыг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж өг.)

• Эцэг эхчүүдэд Есүс Христийн сайн мэдээний зарчим ба ёслолуудын талаархүүхдүүддээ зааж өгөх нь яагаад амин чухал байдаг вэ?

Энэ асуултанд хариулахад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалц:

“Судруудад ‘итгэлийн тэрхүү бамбайг гартаа аван’ гэсэн байдаг ба Их Эзэн‘Ёсон бусчуудын бүхий л галт сумнуудыг та нар унтраах боломжтой байх’ (Сба Г 27:17) болно гэж хэлсэн байдаг.

Итгэлийн бамбайг [гэр бүл дэх] өрхийн аж ахуйд хамгийн сайнүйлдвэрлэдэг юм. Хэдийгээр тэрхүү бамбайг Сүмийн хичээл, үйлажиллагаанууд дээр өнгөлж болох боловч үүнийг гэр орондоо гараар

урлаж, хүн нэг бүрд тохируулсан байх ёстой билээ” (“Do Not Fear,” Ensign эсвэл Liahona,2004 оны 5-р сар, 79).

• Эцэг эхчүүд гэрэл ба үнэнд хүргэх зөв шударга зарчмуудыг хүүхдүүддээхэрхэн үр ашигтай зааж байхыг та нар харж байсан бэ?

• Сургаал ба Гэрээ 68:25-д Есүс Христийн сайн мэдээг мэддэг боловч үрхүүхдүүддээ сайн мэдээний зарчмуудыг зааж өгч чадаагүй эцэг эхчүүдэдирэх ямар үр дагаврыг дурдсан байна вэ? (Дараах зарчмыг ойлгоходсуралцагчдад тусал: Есүс Христийн сайн мэдээг мэддэг эцэг эхчүүдхүүхдүүддээ сайн мэдээний зарчмуудыг зааж өгөөгүй бол Бурханыөмнө хариуцлага хүлээх болно.)

Сүмийн удирдагчид маань эцэг эхчүүдийг гэр орондоо хүүхдүүддээ сайнмэдээний зарчмуудыг заахдаа хэрэгжүүлбэл зохих зөв шударга аргабарилуудыг давтан тодорхойлж өгч байсныг тайлбарла.

Хичээлийн төгсгөлд байгаа тарааж өгөх материалаас суралцагч бүрдөгөөд, дээр нь байгаа зааварчилгааг уншиж өг. Хангалттай хугацаа

өгсний дараа Ариун Сүнсний өдөөлтийн дагуу дараахтай адиласуултуудыг тавь:

• Та нар гэр бүлийн эдгээр гурван дадлаас ямар ашиг тус олсон бэ?

• Яагаад та нар гэр бүл, үр хүүхдүүдтэй болохоосоо өмнө байнга залбирч,судруудаас судлан, гэр бүлийн үдшээ зохион байгуулдаг зуршилтай болохнь чухал гэж бодож байна вэ?

21-Р ХИЧЭЭЛ

107

Суралцагчдад эцэг эхчүүдийн хүүхдүүддээ сайн мэдээний зарчмуудыг зааж өгчболох өөр өөр нөхцөл байдал байж болох талаар ойлгоход туслахын тулдахлагч Дэвид А.Бэднар, Жэффри Р.Холланд нарын дараах мэдэгдлүүдийгхуваалц:

“Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ гэрчлэлээ хуваалцах боломж гарах бүрд ажигчгярхай, сүнслэг байдлын хувьд сонор соргог байх хэрэгтэй. Тиймэрхүүтохиолдол нь төлөвлөгдсөн, хуваарьтай эсвэл бичигдсэн байх хэрэггүй.Үнэндээ, тиймэрхүү гэрчлэл хуваалцах нь төлөвлөгдөөгүй байх тусам сургаххүч, нөлөө нь шавхагдашгүй их байх болно. …

“Жишээлбэл, оройн хоолны үеэр аяндаа үүсэх гэр бүлийн яриа хөөрөө ньэцэг эхийн хувьд тэр өдрийнхөө энгийн үйл ажиллагааны явцад хүлээн авсан тодорхойадислалаа хүүхдүүддээ хэлж, гэрчлэхэд хамгийн тохиромжтой үе байж болно” (ДэвидА.Бэднар, “Цөхрөлтгүй сэргэг бай,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 42).

“Чадах чинээгээрээ сайн мэдээг дагахыг хичээ. Таны хийсэн гэдгийгхүүхдүүд тань мэдэх тэр гэрээнүүдээ сахь. Санваарын адислал өг. Тэгээд тагэрчлэлээ хуваалц! Танай хүүхдүүд өөрсдөө яаж ийгээд таны итгэлийгойлгоно гэж бүү төсөөлөөрэй. …

… Манай хүүхдүүд биднийг судруудад хайртай гэдгийг мэдэх үү? Тэдбиднийг судруудаас уншиж, тэмдэглэж, мөн өдөр тутмын амьдралаа үүн

дээр түшиглэж байгааг хардаг уу? Хүүхдүүд маань санамсаргүй хаалга онгойлгоодбиднийг сөгдөн залбирч байгааг харж байсан уу? Бид гагцхүү эцэг эхийн хайрын улмаас лтэдэнтэй хамт залбирах бус, бас тэдний төлөө залбирч байхыг маань тэд сонсож байсануу? Хүүхдүүд маань биднийг мацаг барилтад итгэдэг гэдгийг мэдэх үү? Тэд биднийг ариунсүмд орох дуртай гэдгийг мэдэх үү? Биднийг орон нутгийн болон ерөнхий удирдагчдаатөгс бус ч гэсэн дэмжиж, хайрладаг гэдгийг хүүхдүүд маань мэдэх үү? Хүүхдүүд мааньбиднийг Бурханд бүх зүрх сэтгэлээрээ маш их хайртай гэдгийг, мөн Түүний царайг харж,Түүний Цорын Ганц Хүүгийн хөлд сөхрөн унахыг хүсдэг гэдгийг мэдэх үү? Тэд үүнийгмэдэж болохын төлөө би залбирч байна” (Жэффри Р.Холланд, “A Prayer for the Children,”Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 86–87).

• Таны өөрийн эцэг эх эсвэл таны харсан эцэг эхчүүд сайн мэдээнийзарчмуудыг заах гэнэтийн боломжуудыг хэрхэн чадамгай ашиглаж байхыгта нар олж харж байсан бэ?

• Яагаад эцэг эхчүүдийн хувьд сайн мэдээний дагуу чадах чинээгээрээамьдрах нь чухал вэ?

• Та нар хүүхдүүддээ гэрэл ба үнэний талаар заахын тулд өөрсдийн сайнмэдээний талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх юуг одоо хийж байгаа вэ?

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрлаж, тэдэнд сайн мэдээний зарчмуудыг зааж, сайнжишээ үзүүлснээр Тэнгэрлэг Эцэг рүүгээ буцаж очиход тэднийг удирдаж,“хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж” чадах тухайгэрчил.

21-Р ХИЧЭЭЛ

108

Суралцагчийн унших материал• Лук 15:11–20; Ефес 6:4; 2 Тимот 3:15; 3 Нифай 18:21; Сургаал ба Гэрээ

68:25–28; 93:36–40.

• Жэффри Р.Холланд, “A Prayer for the Children,” Ensign эсвэл Liahona, 2003оны 5-р сар, 85-87.

21-Р ХИЧЭЭЛ

109

22-Р ХИЧЭЭЛ

Амжилттай гэр бүлийгбий болгох нь

Оршил“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь эцэгэхчүүдийн хүүхдүүддээ зааж өгөх ёстой зарчмуудыгтайлбарласан байдаг. Энэ хичээлээр хүүхдүүддээ“хүндэтгэл, … өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэрбүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиохзарчмуудын” тухай зааж өгөх эцэг эхчүүдийн үүрэгхариуцлагын талаар ярилцах болно. Мөн “бие биенээ

хайрлаж, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, …хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг” хүүхдүүддээзааж сургах эцэг эхчүүдийн үүргийн талаар ярилцахболно (Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).Эдгээр зарчим нь эцэг эхчүүдэд амжилттай гэр бүлийгбий болгоход тус нэмэр болдог юм.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Даллин Х.Өүкс, “Сайн, илүү сайн, хамгийн сайн,” Ensign эсвэл 2007 оны

10-р сарын Ерөнхий чуулган.

• Сюзан В.Таннэр, “Did I Tell You … ?” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-рсар, 78–81.

Заах зөвлөмжАмжилттай гэр бүлийг бий болгох зарчмуудЕрөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873-1970) хэлсэн дараах мэдэгдлийгүзүүлснээр суралцагчдыг энэ хичээлд бэлтгэ.

“Гэр орон дахь бүтэлгүйтлийг ямар ч амжилт нөхөж чадахгүй”(Ж.Э.Маккуллокоос эш татав, Home: The Savior of Civilization (1924), 42;Чуулганы тайлан, 1935 оны 4-р сар, 116).

• Энэ ангид сурч мэдэж авсан зүйлүүдээсээ үзвэл, амжилттай гэр бүл бийболгоход ямар зарчмууд тус нэмэр болдог вэ?

Энэ асуултанд хариулахад туслахын тулд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөхтунхаг”-аас авсан дараах мэдэгдлийг үзүүлж, чанга унш:

“Аз жаргалтай гэрлэлт, гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл,хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр, гэр бүлийн үр бүтээлтэй үйл ажиллагаа зэрэгзарчмуудыг баримтлан амьдардаг.”

111

Энэ мэдэгдэлд заасан ихэнх зарчмыг өмнөх хичээлүүд дээр үзсэн гэдгийгсуралцагчдад тайлбарла. Өмнө нь ярилцаагүй байгаа чанарууд дээр анхаарлаатөвлөрүүлэхийн тулд дараах үгсийг самбар дээр бич:

Хүндэтгэл

Өрөвч сэтгэл

Ажил хөдөлмөр

Гэр бүлийн үр бүтээлтэй үйл ажиллагаа

Ангийг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд эдгээр зан чанараас альнэгийг хуваарил. Бүлгүүдээс дараах асуултуудыг хэлэлцэхийг хүс:

Хүндэтгэл• Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүндэтгэдэг гэдгээ харуулахад гэр бүлүүдэд

тохиолддог ямар зарим сайн зүйл байна вэ? Хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэжбайгаагаа харуулах үед? Эцэг эхчүүд бие биенээ хүндэтгэдгээ харуулах үед?

• Та өөрийн гэр бүлийн туршлагаас хүндэтгэл үзүүлэх талаар ямар жишээхуваалцаж чадах вэ?

Өрөвч сэтгэл• Эцэг эхчүүд нь хүүхдүүддээ бусад гэр бүлийн гишүүдэд өрөвч сэтгэл гаргах

талаар зааж өгч чадах ямар зарим арга зам байдаг вэ?

• Та өөрийн гэр бүлийн эсвэл таньдаг өөр айлын туршлагаас өрөвч сэтгэлтэйбайхыг заах тухай ямар жишээг хуваалцаж чадах вэ?

Ажил хөдөлмөр• Яагаад ажил хөдөлмөр нь амжилттай гэр бүлийн чухал хэсэг байдаг вэ?

• Эцэг эхчүүд хүүхдүүддээ ажил хөдөлмөрөөс таатай мэдрэмж, сэтгэлхангалуун байдлыг хүлээн авдаг болоход нь хэрхэн тусалж чадах вэ?

• Та өөрийн гэр бүлийн эсвэл таньдаг өөр айлын туршлагаас хүүхдүүддээажил хөдөлмөр хийхийг заах талаар ямар жишээ хуваалцаж чадах вэ?

Гэр бүлийн үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох ньГэр бүлүүд хамтдаа гэр бүлийн үйл ажиллагаа зохиоход цаг хугацааны хувьдхязгаарлагдмал байгаа үед хамгийн чухал гэсэн үйл ажиллагааг сонгож хийсэннь дээр гэдгийг энэ бүлгийнхэнд хэл. Энэ бүлгийнхнээс АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг уншаад,дараах асуултуудыг ярилцахыг хүс.

22-Р ХИЧЭЭЛ

112

“Бид бусад олон сонголтыг бодож, үзэж байхдаа аливаа зүйл сайн гэдэг ньхангалттай биш гэдгийг санах ёстой. Бусад сонголт арай дээр боловч заримнь илүү сайн байдаг. …

Бидний хамгийн чухал сонголтуудын зарим нь гэр бүлийн үйлажиллагаатай холбоотой. … Бид гэр бүлээрээ цагаа хэрхэн өнгөрөөхийгсонгох явцдаа зүгээр л сайн гэсэн зүйлсэд цагаа үрчихээд, илүү сайн эсвэл

хамгийн сайн гэсэн зүйлсэд бага цаг үлдээхээс болгоомжлох хэрэгтэй юм. Нэг найз мааньгэр бүлээ дагуулан зуныхаа амралтаар хэд хэдэн газраар, үүний дотор түүхэн дурсгалтайгазруудаар ч бас аялжээ. Зун өнгөрөхөд, тэр өсвөр насны хүүгээсээ энэ зун хийсэн сайн үйлажиллагаануудаас аль нь хамгийн их таалагдсан болохыг асуужээ. Тэр эцэг төдийгүй энэтүүхийг сонссон бүх хүн хүүгийнх нь хариултаас их зүйл сурч авсан юм. ‘Энэ зуны нададхамгийн их таалагдсан зүйл бол та бид хоёрын зүлгэн дээр хэвтээд, оддыг ширтэн харж,ярилцсан тэр үдэш байсан’ гэж хүү нь хариулав. Гэр бүлийн супер үйл ажиллагаанууд ньхүүхдүүдэд сайн байж болох боловч хайраар дүүрэн эцэг эхчүүдтэйгээ ганцаарчлан уулзажярилцахаас тэр болгон илүү сайн байдаггүй байна” (“Сайн, илүү сайн, хамгийн сайн,”Ensign, 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

• Эцэг, хүү хоёрын энэ туршлага бидэнд гэр бүлээрээ “үр бүтээлтэй үйлажиллагаа зохиох”-ын ач холбогдлын талаар ойлгоход хэрхэн хувь нэмэрболж байна вэ?

• Үр бүтээлтэй үйл ажиллагааг илүү утга учиртай болгохын тулд гэр бүлхэрхэн хамтран ажиллаж чадах вэ?

Хангалттай цаг өнгөрсний дараа суралцагчдаас хэлэлцсэн зүйлүүдээ дүгнэн,ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Уг хичээлийн энэ хэсгийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч ДийтрФ.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чангауншихыг хүссэнээр дуусга:

“Гэр бүлийн харилцааг өөр ямар ч амжилтаар орлуулж болшгүй чухалучраас үүнийг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Бид гэр бүлээрээ оройн хоолидэх, гэр бүлийн үдэш хийх, зүгээр хамтдаа хөгжилтэй байх зэрэг энгийнзүйлсийг хамтдаа хийснээр ойр дотно, үнэнч харилцааг үүсгэдэг. Гэрбүлийн харилцаанд хайр гэдэг үгийг ц-а-г, цаг гэж үсэглэдэг. Бие биедээ цагзарцуулах нь эвтэй найртай гэр бүлийн түлхүүр юм” (“Хамгийн чухал

зүйлсийн тухай,” Ensign or 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–25).

• Таны эцэг эх эсвэл гэр бүлийн тань хэн нэг гишүүн тантай утгаучиртайгаар цагийг хамт өнгөрүүлсэн туршлагаасаа хуваалцаж болох уу?

Самбар дээр бичсэн зан чанаруудын аль нэг нь гэр бүлүүдийг хэрхэн адисалдагталаар хувийн бодол, гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй хүн байгаа эсэхийгсуралцагчдаас асуу.

22-Р ХИЧЭЭЛ

113

Дэд хууль 6:4–7; Сургаал ба Гэрээ 134:5–6; Итгэлийн тунхаг 1:12Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ заах үүрэг хариуцлагаСуралцагчдыг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн зургаадугаар доголмөр-ийг судлахыг хүс. Ингэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдээ сургах ариун нандинүүрэг хариуцлагатай болохыг тунхагласан тодорхой зүйлүүдийг олж мэдэхийгхүс. Суралцагчдыг хариулж байхад, самбар дээр дараах зүйлүүдийг бич:

Бие биенээ хайрлаж, үйлчлэх

Бурханы зарлигуудыг дагах

Хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байх

Дараах зарчмыг онцол: Эцэг эхчүүд хүүхдүүддээ бие биенээ хайрлан,үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, … хуулиа хүндэтгэн сахидагиргэд байхыг зааж сургахаар зарлигдуулсан юм.

Суралцагчдаас Дэд хууль 6-г нээхийг хүс. Энэ бүлэгт зарлигуудыг хэрхэн дагахталаар Израилийн хүүхдүүдэд Мосегийн өгсөн зааварчилгаа агуулагдсанбайдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Дэд хууль 6:4–7-г дор бүрнээ уншаад,уг захиасуудыг судар дээр “чи,” “чамд,” “чиний” гэж дурдах тутам өөрийннэрийг орлуулан, өөрсөдтэйгээ адилтгахад урь.

• Өөрийнхөө нэрийг орлуулах нь бидэнд эдгээр шүлгийг илүү сайн ойлгоходхэр нэмэр болж байна вэ?

• 7-р шүлэгт өгүүлснээр, эцэг эхчүүд хүүхдүүдээ хэр ойр ойрхон сургаж байхёстой вэ?

“Бие биенээ хайрлаж, үйлчлэх” гэдэг үгсийг самбар дээрээс онцол. ТэргүүнЗөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын (1920–2007) дараах мэдэгдлийгуншаад, дээрх үгсийн утгыг дараах асуултуудад хариулан, хэлэлц:

“Бараг өдөр бүр бидэнд бусдын төлөө амин хувиа бодоогүй үйлдэл хийхболомж олддог юм. Ийм үйлдлүүд нь хязгааргүй бөгөөд эелдэг үг,тусламжийн гар, ялдам инээмсэглэл мэт энгийн үйлдэл ч байж болно”(“What’s in It for Me?” Ensign эсвэл Liahona, 2002 оны 11-р сар, 21-22).

• Өдөр бүр гэр бүлийнхээ гишүүдийг хайрлах, тэдэнд үйлчлэх боломж тандхэр олон гардаг вэ?

• Та нар гэр бүлийнхээ гишүүдэд үйлчлэх явдлыг амьдралынхаа эн тэргүүндтавих чухал зорилт болгохын тулд юу хийж чадах вэ?

Суралцагчдад гэр бүлийнхээ гишүүдэд илүү сайн үйлчилж, тэдэнд хайрааилэрхийлэхийн тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох хугацаа өг.

Самбар дээрээс “Бурханы зарлигуудыг дагах” гэснийг онцлон заагаад, асуу:

22-Р ХИЧЭЭЛ

114

• Яагаад хүүхдүүддээ Бурханы зарлигуудыг дагахыг заах үүрэг хариуцлагаюуны түрүүнд эцэг эхчүүдэд оногддог вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Сюзан В.Таннэр эгчийнхийсэн дараах мэдэгдлийг хуваалц. Таннэр эгч энэ үгийг хэлэхдээ, гэр бүлболоод өөрийн гэсэн гэр орноо төвхнүүлж байх үед нь охидынхоо нэгэнд өгчбайсан зөвлөгөөгөө дурссан байдаг:

“Өвөө эмээгийнхээ гэр орноос үлгэр жишээг олж хар. Аль аль талын чиньөвөө эмээ нар хүүхдүүдээ ‘гэрэл ба үнэнд’ өсгөсөн (С ба Г 93:40). [Аавынчинь өссөн гэр орон] суралцах өргөө байсан юм. Аав чинь аавынхааоршуулган дээр үг хэлэхдээ, Сүмийн цуглаан дээр сайн мэдээний зарчмыгзаахад дандаа аль хэзээний гэртээ сурчихсан байдаг байсан тухайгаадурдаж байсан. Сүм түүний гэр орны нэмэлт хавсралт байсан юм” гэсэн

байдаг “Did I Tell You …?” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 73).

• Та нар гэр бүлийнхээ төлөө Таннэр эгчийн хэлж байгаа шиг суралцахөргөөг бий болгохын тулд юу бэлтгэж болох вэ? Ирээдүйн хүүхдүүд таньтөрсөн гэр орныхоо талаар ингэж хэлбэл та нарт юу бодогдох вэ?

“Хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байх” гэснийг самбар дээрээс онцлон заа.Сургаал ба Гэрээ 134-р хэсэгт “засгийн газрууд хийгээд хуулиудад нийтэд ньитгэх” тухай тэмдэглэсэн байдгийг суралцагчдад хэл (134-р хэсгийн оршил).Суралцагчдад энэ хэсгийн агуулгыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийгуг хэсгийн оршлыг чанга уншихад урь. Дараа нь нэг суралцагчийг Сургаал баГэрээ 134:5-6-г мөн өөр нэг суралцагчийг Итгэлийн арванхоёрдугаар тунхгийгтус тус чанга уншихад урь. Их Эзэн тухайн улс орны хуулийг сахих талаар юузаасныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

• Засгийн газрууд хийгээд улс орны хуулиудын талаарх заавруудын аль нь танарын анхаарлыг татаж байна вэ? (Нэмэлт зааварчилгаа авахын тулдсуралцагчдыг Сургаал ба Гэрээ 58:21 болон 98:4–6-р хэсгүүдийн холбогдохэшлэлийг уншихад урь.)

• Яагаад та нар хүүхдүүд хуулиудад хэрхэн захирагдахад суралцдаг газар болюуны түрүүнд тэдний гэр орон байх нь чухал гэж бодож байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн (1926–2004)хийсэн дараах мэдэгдлийг хуваалцах талаар бод.

“Эцэг эхийн хүмүүжүүлэх ажил буурахын хэрээр цагдах шаардлага ньнэмэгддэг. Үр нөлөөтэй эцэг эхчүүд хомсхон байгаа цагт журам сахиулагчүргэлж хомс байх болно. Түүнчлэн, хэрвээ сайн гэр орон хангалттай байхгүйл бол шорон ч хангалттай байхгүй” (“Take Special Care of Your Family,”Ensign, 1994 оны 5-р сар, 89).

• Эцэг эхчүүд хүүхдүүддээ улс орныхоо хуулийг хүндэтгэн сахихыг хэрхэнзааж чадна гэж та нар бодож байна вэ?

22-Р ХИЧЭЭЛ

115

• Та нар улс орныхоо хуулийг хүндэтгэн сахиж, хуулиудыг болон төрийналбан хаагчдыг хүндэтгэдэг хэн нэгнийг таних уу? Энэ байдал нь тэр хүнийхүүхдүүдэд ямар үр нөлөөтэй гэж бодож байна вэ?

Ирэх өдрүүдийн туршид, эцэг эхчүүд амжилттай гэр бүлийг бий болгохын тулдямар зарчмуудыг заах ёстойг тунгаан бодох цаг гаргахыг суралцагчдад уриал.Тэднээс эдгээр зарчмыг хэрхэн өөрсдийн амьдралд яг одоо дагаж болохыг мөнирээдүйн гэр бүлдээ хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөхийг хүс.

Суралцагчийн унших материал• Дэд хууль 6:1–7; Иошуа 24:15; Мозая 4:14–15; Сургаал ба Гэрээ 58:21; 98:4–6;

134:5–6; Итгэлийн тунхаг 1:12.

• Даллин Х.Өүкс, “Сайн, илүү сайн, хамгийн сайн,” Ensign, эсвэл 2007 оны10-р сарын Ерөнхий чуулган.

22-Р ХИЧЭЭЛ

116

23-Р ХИЧЭЭЛ

Материаллаг хэрэгцээгхангах нь

ОршилБурхан хувь хүмүүст өөрсдийнхөө материаллаг болон гэрбүлийнхээ үндсэн хэрэгцээг хангах үүрэг хариуцлагаөгсөн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ “амьдралын хэрэгцээтзүйлсээр нь” хангах нандин үүрэгтэй юм (“Гэр бүл:Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона,

2010 оны 11-р сар, 129). Энэ хичээлээр суралцагчид биедаасан байдлын зарчим нь материаллаг болон сүнслэгтогтвортой байдалд одоо болон ирээдүйд хэрхэн хувьнэмэр болдог талаар суралцана.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• М.Рассэлл Баллард, “Becoming Self-Reliant—Spiritually and Physically,”

Ensign, 2009 оны 5-р сар, 50–55.

• Робэрт Д.Хэйлс, “Материаллаг болон сүнсний зүйлст ухаалгаар арвиланхэмнэгч байх нь,” Ensign, эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7.

• Марвин Ж.Аштон, ““One for the Money,” Ensign, 2007 оны 9-р сар, 37.

• Арвич хямгач амьдралын вэбсайт, providentliving.org

Заах зөвлөмжМарк 6:1-3; Лук 2:51-52Бие даасан байдалДараах асуултыг самбар дээр бич: “Есүс Христ Өөрийгөө мөнх бус амьдралынтохинуулалд хэрхэн бэлтгэсэн бэ?” Аврагч Өөрийнхөө тохинууллыг эхлэхийнөмнөх жилүүдэд хожим хийх тунхаглалдаа хэрхэн бэлтгэсэн тухай судлахынтулд Марк 6:1–3 болон Лук 2:51–52-ыг уншихыг суралцагчдаас хүс.Суралцагчдыг хариулах зуур самбар дээр дараах зүйлүүдийг бич:

Эцгийнхээ хамт мужаанаар ажилласан (техник мэргэжлийн хувьд)

Мэргэн ухаан ба мэдлэг нь нэмэгдсэн (боловсролын хувьд)

Бие бялдар нь өсөж хөгжсөн (бие махбодын хувьд)

Бурханы таалалд өссөн (сүнслэг байдлын хувьд)

Хүмүүний халамж анхааралд өссөн (нийгмийн харилцааны хувьд)

• Дээрх таван талбарт тодорхойлсон Аврагчийн жишээг дагах нь тандөөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахад бэлтгэгдсэн байхадхэрхэн тус болж болох вэ?

117

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) хэлсэн дараах мэдэгдлийгуншиж өгөхдөө, ерөнхийлөгч Кимбалл ямар зүйлийг хожмын үеийн гэгээнтэнбүрийн үүрэг хариуцлага гэснийг анхааралтай сонсохыг суралцагчдаас хүс:

“Их Эзэн Сүмийг болон түүний гишүүдийг бие даах чадвартай, хараат бусбайхыг зарлиг болгосон юм. (С ба Г 78:13-14-ыг үзнэ үү.)

Хүн бүрийн бусадтай харилцах харилцаа, сэтгэл санаа, сүнслэг ба биебялдрын эсвэл эдийн засгийн сайн сайхан байдлын төлөөх хариуцлага ньхамгийн түрүүнд өөрт нь, хоёрдугаарт гэр бүлд нь, гуравдугаарт, хэрвээ тэрСүмийн итгэлтэй гишүүн бол, Сүмд оногдоно.

Үнэнч хожмын үеийн гэгээнтэн нь сэтгэл санаа, бие бялдрын хувьд эрүүл чийрэг л болөөрийнхөө болон гэр бүлийнхээ сайн сайхан байдлын төлөө, үүрч буй ачаагаа сайндураараа өөр хэн нэгэн хүнд үүрүүлэх ёсгүй. Тэр чадахынхаа хэрээр, Их Эзэний бурханлагнөлөөллийн дор мөн өөрийн ажил хөдөлмөрөөр дамжуулан өөрийгөө болон гэр бүлээсүнсний хийгээд зуурдын амьдралын шаардлагуудаар хангах нь зүйтэй” (Сүмийнерөнхийлөгчдийн заасан зүйлс: Спэнсэр В.Кимбалл [2006], 116).

• Ерөнхийлөгч Кимбалл бид бүгдийг ямар үүрэг хариуцлагатай гэжхэлсэн бэ?

• Яагаад “бие даах чадвартай, хараат бус” болох нь чухал вэ? (Суралцагчиддараах зүйлүүдийг олж тодорхойлох ёстой: Бид бие даах чадвартайболсноор, өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг ба материаллагамьдралын хэрэгцээг хангаж чадна.)

Суралцагчдаас тэдний хувьд бие даасан байдал гэдэг нь ямар утгатай болохыгхуваалцахыг хүс. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийнхэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Бие даасан байдал нь бид өөрсдийнхөө болон Тэнгэрлэг Эцэгийн биднийанхаарал халамжинд итгэл хүлээлгэн өгсөн хүмүүсийн сүнслэг баматериаллаг сайн сайхан байдлын төлөө хариуцлага хүлээх явдал мөн. Бидгагцхүү бие дааж амьдрах чадвартай болсон үед л бусдад үйлчилж, тэднийгадислахдаа Аврагчийг даган дуурайж чадна.

Бие даасан байдал бол арга хэрэгсэл мөн гэдгийг ойлгох нь чухал. Биднийтуйлын зорилго бол Аврагчтай адилхан болох явдал бөгөөд бусдад сэтгэл харамгүйүйлчилснээр зорилго маань өргөн цар хүрээтэй болдог. Бидний бие даасан байдлынтүвшингээс хамаарч үйлчлэх чадвар маань нэмэгдэж эсвэл буурдаг билээ” (“A GospelVision of Welfare: Faith in Action,” Basic Principles of Welfare and Self-Reliance [товхимол,2009], 1–2).

• Бие даасан байдлын эцсийн зорилго юу вэ?

• Хэрэв бид бие даах чадваргүй байвал бусдад үйлчлэх чадвар маань хэрхэнбуурдаг вэ?

Суралцагчдад бие даасан байдлын талаар илүү сайн ойлгоход туслахын тулдХаламжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгчийнхэлсэн дараах үгийг үзүүл:

23-Р ХИЧЭЭЛ

118

© Busath.com

“Бид яаж бие даах чадвартай болдог вэ? Бид хангалттай мэдлэг, боловсрол,бичиг үсэгтэй болсноороо, мөнгө болон бусад нөөц боломжийг ухаалгаарашиглан зарцуулснаараа, бат бөх сүнслэг чанартай байж, онцгой байдалдбэлтгэлтэй байснаараа, түүнчлэн эрүүл бие бялдартай, нийгмийнхарилцааны болон сэтгэл санааны хувьд амар амгалан байснаараа бие даахчадвартай болдог” Basic Principles of Welfare and Self-Reliance, 4).

Дараах үгсийг самбарын дээд хэсэгт бич: боловсрол, санхүү, сүнслэг хүч чадал,өрхийн үйлдвэрлэл ба гэрийн нөөц, эрүүл мэнд мөн ажил эрхлэлт. Суралцагчдадбие даасан байдал нь тэнцвэртэй амьдралын эдгээр зургаан талбараас бүрддэггэдгийг зааж өг (Их Эзэний арга замаар хангах нь: Удирдагчийн халамжийн товчудирдамж [товхимол, 2009], 1–2). Ганц бие залуучууд эдгээр талбарт улам сайнбие даах чадвартай болсноор ирээдүйн гэр бүлийнхээ материаллаг болонсүнслэг хэрэгцээг илүү сайн хангаж, мөн Сүмд үйлчлэхийн тулд юу хийжболохыг ангиараа хэлэлцэхэд зориулж цаг гаргаж өг. Суралцагчдын хариултыгсамбар дээр бич. Дараах санаанууд орж болно:

Боловсрол: Их дээд эсвэл мэргэжлийн сургууль дүүргэсэн эрдмийн зэрэг,гэрчилгээ авах, суралцах дадлаа сайжруулах, ажлын нэмэлт ур чадвартайболохын тулд суралцах, гэр ахуйн болон автомашины энгийн засварүйлчилгээ хийж сурах

Санхүү: Аравны нэг ба мацгийн өргөлөө шударгаар төлөх, төсөв зохионтүүнийгээ дагаж, мөрдөж сурах, хувийн сахилга баттай байж сурах,хэрэггүй өр зээлээс татгалзах, өрөө төлж дуусгах, цалин буух болгонд мөнгөнөөцлөн хадгалах

Сүнслэг хүч чадал: Залбирах, судраас суралцах, тодорхой зорилгоор мацагбарих, ариун сүмд тогтмол орох

Өрхийн үйлдвэрлэл ба гэрийн нөөц: Хүнс яаж нөөцөлж, хадгалдаг талаарсуралцах, жижиг тариалангийн талбайтай болох (цөөхөн суулгацтай ч бай)

Эрүүл мэнд: Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах, тогтмол дасгал хийх,эрүүл хоол хүнс хэрэглэх, хангалттай унтаж амардаг байх, эрүүл мэндийндаатгалтай болох

Ажил эрхлэлт: Шинэ ур чадварыг хөгжүүлэх, ажил дээрх чанд ёс зүйгдэмжиж байх, нарийн мэргэжлийн гэрчилгээтэй болох

• Та дээрх талбаруудын аль нэг дээр бие даасан байдлаа сайжруулахын тулдюу хийсэн бэ? Ингэж хичээл зүтгэл гаргах нь таны бие даасан байдлыгболон өөрийгөө хүндлэх мэдрэмжийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ? Энэ нь таныөөрийнхөө хэрэгцээг хангах болон Сүмдээ улам сайн үйлчлэх чадварыгхэрхэн нэмэгдүүлсэн бэ?

Суралцагчдаас эдгээр зургаан талбарын аль нэгийг сайжруулах зорилготавихыг хүс.

23-Р ХИЧЭЭЛ

119

Малахи 3:8–12; Матай 6:19–21; 1 Тимот 6:7–10; 2 Нифай 9:51; Иаков2:13–14, 18–19; Сургаал ба Гэрээ 104:13–18Санхүүгийн менежментСуралцагчдад одоо биш юмаа гэхэд, хэзээ нэгэн цагт өөрсдийгөө болонмагадгүй гэр бүлийнхээ хэрэгцээг хангах үүрэг хариуцлагатай болно гэдгийгсануул. Тиймээс, тэд материаллаг нөөц баялагтаа мэргэн ухаантай хандахадодооноос суралцах ёстой юм.

Суралцагч нэг бүрд дараах зүйлүүдийн заримаас унших даалгавар өгөөд,хянамгай санхүүгийн менежменттэй холбоотой зарчмуудыг тодорхойлохыгтэднээс хүс.

Малахи 3:8–12 (аравны нэг, өргөлийн хуульд дуулгавартай байх)

Матай 6:19–21 (зүрх сэтгэлээ дэлхийн эд баялаг дээр тавихаас зайлсхийх)

1 Тимот 6:7–10 (байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх—“учир нь мөнгөнийхайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн”)

2 Нифай 9:51 (үнэ цэнэгүй зүйлд мөнгөө, хэрэгцээг чинь хангаж чадахгүйзүйлд хөдөлмөрөө бүү үр)

Иаков 2:13–14, 18–19 (эд баялгийг сайныг үйлдэх зорилгын төлөөэрэлхийлэх)

Сургаал ба Гэрээ 104:13–18 (өөрийн баялгийг ядууст хийгээд гачигдагсдадтуслахын тулд хэрэглэх)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг юу олж мэдсэнээангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчид дараах зарчмыг ойлгосонэсэхийг бататга: Санхүүгийн ухаалаг зарчмуудыг дагаж хэрэгжүүлснээрхувь хүмүүс болон гэр бүлүүд өөрсдийн санхүүгийн тогтвортойбайдлыг нэмэгдүүлж чадах бөгөөд бусдад туслахад бэлтгэлтэй болсонбайх болно. (Судруудад Их Эзэн эд баялагтай болохыг ядууст болонгачигдагсдад туслах үүрэг хариуцлагатай холбосон байдгийг та онцлон хэлжболно. Жишээлбэл, Иаков 2:18–19 ба С ба Г 104:18-ыг үз.)

• Та амьдралдаа санхүүгийн ухаалаг зарчмуудыг хэрэгжүүлснээр ямарадислал хүлээн авч байсан бэ?

Сургаал ба Гэрээ 104:78Шаардлагагүй өр зээлээс зайлсхийх ньСургаал ба Гэрээ 104:78-ыг унш. Дараа нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэгсуралцагчаас чанга уншихыг хүс:

23-Р ХИЧЭЭЛ

120

“Үүнийг санагтун: өр зээл бол боолчлолын нэг хэлбэр мөн. Энэ болсанхүүгийн хортон шавж. Зээлээр худалдан авалт хийх нь бидэнд сэтгэлхангалуун байдлын талаар хоосон бодол төрүүлдэг. Бид эд зүйлээ өмчилжбайна гэж бодож байтал, бодит байдал дээр эд зүйл маань биднийгөмчилсөн байдаг.

Энгийн нэг гэр орон худалдан авах, сургалтын төлбөр төлөх, магадгүйүнэхээр хэрэгцээтэй байгаа анхныхаа машиныг авах зэрэг иймэрхүү зориулалтын өр …шаардлагатай байж болох юм. Үнэ өртгийг нь нарийн тооцолгүй авсан хэрэглээний өрзээлээс болж бид хэзээ ч санхүүгийн боолчлолд орох ёсгүй” (“Earthly Debts, HeavenlyDebts,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 40–41).

• Өр зээл яагаад боолчлолын нэг хэлбэр байдаг вэ? (Суралцагчдыг хариулжбайхад, тэдэнд дараах зарчмыг ойлгоход тусал: Шаардлагагүй өр зээлээстатгалзах нь хувь хүн, гэр бүлүүдийг санхүүгийн боолчлолоос ангидбайлгадаг.) Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) бидэнд ингэжзаасан байдаг: “Айл өрх ноцтой өрөнд орсон байвал бие даасан байхболомжгүй юм. Хэн нэгэн бусдын өмнө заавал биелүүлэх өрөнд орсон болтүүнд боолчлолоос ангид байх бие даасан чөлөөт байдал ч байхгүй, мөн эрхчөлөө ч байхгүй болно. (“To the Boys and to the Men,” Ensign, 1998 оны 11-рсар, 53).

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах зөвлөгөөгуншихад урь.

“Ах, эгч нар аа, өчигдрийн тансаг хэрэглээ өнөөдрийн энгийн хэрэглээболсон гэдэг үзэл бодлоос зайлсхий. Бид өөрсдөө л тансаг хэрэглээг энгийнхэрэглээ болгож байгаа хэрэг шүү дээ. Манай залуу хосуудын нэлээд ньэдүгээ амьдралынхаа гараан дээр олон машинтай, мөн аав, ээж хоёрынхоонасан туршдаа хөдөлмөрлөж авсан шиг тийм гэр оронтой болохыг хүсэжбайна. Улмаар тэд хоёр хүний цалинд үндэслэсэн удаан хугацааны өрөнд

ордог. Тэд юм өөрчлөгддөгийг болон эмэгтэй хүн хүүхэдтэй болж, зарим гэр бүлийг өвчинороон, ажлаа алдах үе гэж байдгийг, мөн байгалийн гамшиг зэрэг бусад нөхцөл байдалүүсэхэд хоёр цалингаас олох орлого хангалтгүй зэргийг хэтэрхий оройтож ойлгодог байжмагадгүй. Бид бололцоондоо тааруулж амьдрах нь амин чухал” (“Цаг үеийн өөрчлөлтөдхувирдаггүй үнэнүүд,” Ensign эсвэл 2005 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

• Хүсэл, хэрэгцээ гэдгийн ялгааг мэддэггүй хувь хүн, гэр бүлүүдэд ирж болохзарим үр дагавар юу вэ?

• Хүсэл ба хэрэгцээг хооронд нь ялгах зарим арга зам юу вэ?

Суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодож, хариултаа хувийнөдрийн тэмдэглэлдээ бичихийг хүс:

• Та амьдралынхаа ямар талбарт илүү бие даах чадвартай болж чадах вэ?

• Та материаллаг нөөц бололцоогоо хэрхэн илүү сайн захиран зарцуулжчадах вэ?

23-Р ХИЧЭЭЛ

121

Суралцагчийн унших материал• Малахи 3:8–12; Матай 6:19–21; Марк 6:1–3; Лук 2:51–52; 1 Тимот 6:7–10;

2 Нифай 9:51; Иаков 2:17–19; Сургаал ба Гэрээ 56:17; 75:28; 104:13–18, 78.

• Робэрт Д.Хэйлс, “Материаллаг болон сүнсний зүйлст ухаалгаар арвиланхэмнэгч байх нь,” Ensign, эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7.

23-Р ХИЧЭЭЛ

122

24-Р ХИЧЭЭЛ

Ганц бие залуу гишүүдОршилЕсүс Христийн сайн мэдээ нь гэрлэлт ба гэр бүлийнхарилцаанаас ирдэг мөнхийн адислалуудын талааронцлон заадаг. Гэвч Сүмийн олон гишүүн одоогийнбайдлаар гэрлэж, гэр бүлтэй болох боломжтой болоогүйнөхцөл байдалд байна. Энэ хичээлээр Сүмийн ганц бие

гишүүд Их Эзэний хаант улсад маш чухал хувь нэмэроруулдаг тухай голчлон үзэх болно. Хэдийгээр гэрлэлт багэр бүлийн адислалууд хожимдож ирдэг ч Бурхантайхийсэн гэрээгээ зөв шударгаар дагадаг тэдэнд хэзээ чүгүйсгэгддэггүй юм.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Гордон Б.Хинкли, “A Conversation with Single Adults,” Ensign, 1997 оны 3-р

сар, 58-63.

• Спэнсэр Ж.Конди, “Claim the Exceeding Great and Precious Promises,”Ensign, эсвэл 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

Заах зөвлөмж1 Коринт 12:12–20, 25–27Гэр бүлд төвлөрсөн Сүмийн ганц бие гишүүдСүмийн ганц бие гишүүдийг олонх нь гэрлэсэн мөн хүүхэдтэй тойрог, салбарторолцоход тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийн талаар хуваалцахадсуралцагчдыг урь. (Сүмийн ганц бие гишүүд шантарч цөхрөн, тусгаарлагдаж,мөн гэрлэлт ба гэр бүлийн талаар заадаг хичээлүүд нь тэдэнд хамаагүй мэтсанагдах явдал байж болох юм.)

• Сүмийн бусад гишүүд нь ганц бие залуу гишүүдийг Сүмийн цуглаан, үйлажиллагаанд чухал оролцоотой, үнэ цэнэтэй гэдгийг хэрхэн мэдрүүлж,тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын (1907–1995) дараах мэдэгдлийг үзүүлж, нэгсуралцагчаас чанга уншихыг хүс:

“Сүм бол бүх гишүүнд зориулагдсан билээ. … Бид бүгд, ганц бие эсвэлгэрлэсэн хүмүүс, өөрийн гэсэн ялгарах шинж тэмдэг ба хэрэгцээтэй байдагбөгөөд үүн дотор Бурханы үнэ цэнэтэй хувь хүүхэд гэж харагдах хүсэлтэйбайдаг юм. …

“Энэ бол Есүс Христийн сүм болохоос гэр бүлтэй эсвэл ганц бие хүмүүсийнэсвэл ямар нэгэн бүлэг, хувь хүмүүсийн сүм биш юм” (“The Church Is for All

People,” Ensign, 1989 оны 6-р сар, 76).

Төлөөлөгч Паул Сүмийг хүний биетэй, Сүмийн гишүүн бүрийг биеийнэрхтнүүдтэй зүйрлэсэн байдгийг тайлбарлаж өг. Суралцагчдын заримыг1 Коринт 12:12–20-ийг ээлжлэн чанга уншихад урь. Уншиж байх үед бусдыг нь

123

Паул Сүмийн гишүүдийг биеийн эрхтнүүдтэй хэрхэн зүйрлэж харьцуулсанбайгааг олж мэдэхэд урь.

• Хэрэв бидний бие махбодын нэг эсвэл зарим эрхтэн үгүй болсон байвалбидэнд ямар бэрхшээл тулгарах вэ?.

• Паулын зүйрлэл бидэнд Сүм болон түүний гишүүдийн талаар ямар зарчимзааж байна вэ? (Суралцагчид олон чухал зарчмыг тодорхойлж болно.Дараах зарчмыг онцлон дурдаж байгаа эсэхэд анхаар: Сүмийн гишүүнбүр Сүмд үнэ цэнэтэй бөгөөд Сүмд чухал хувь нэмэр оруулж чадна.)

• Танай тойрог эсвэл салбарын ганц бие гишүүд Сүмд ямар хувь нэмэроруулж байхыг та нар харж байсан бэ?

Нэг суралцагчаас 1 Коринт 12:25–27-г чанга уншихыг хүс. СуралцагчдаасСүмийн гишүүд эв нэгдэлтэй байхын тулд юу хийж болох талаар олжмэдэхэд урь.

• Сүмийн гэр бүлтэй эсвэл ганц бие бүх гишүүн тойрог эсвэл салбарынхаабусад гишүүнтэй нэгдмэл гэдгийг бие биедээ мэдрүүлэхэд туслахын тулд юухийж чадах вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараахмэдэгдлийг үзүүлээд унш:

“Бид Гэгээнтнүүдийн нийгэмлэгт харьяалагддаг. Бид бие биендээ хэрэгтэй,мөн бид нэгэн зорилгын төлөө ажиллаж байна. Бидний хэн нь ч өөрсдийгөөөөрсдийн ялгаатай байдлын улмаас гэр бүлээсээ [тойрог эсвэл салбараасаа]тусгаарлаж болох байсан. Гэвч бид өөрсдийгөө ялгаатай гэж ойлгодгоосболж агуу боломжуудаас тусгаарлан, хаах ёсгүй юм. Тэгэхийн оронд бидөөрсдийн авьяас, ур чадварыг бусадтай хуваалцаж, тэдэнд найдварын гэрэл

гэгээ, баяр баясгаланг өгснөөр өөрсдийн сүнсийг хүчирхэгжүүлдэг” (“Belonging to a WardFamily,” Ensign, 1996 оны 3-р сар, 16).

• Таны дуудлага хүлээн авч зөвшөөрөн, тойргийнхоо эсвэл салбарынхаа үйлажиллагаанд идэвхтэй оролцохоор гаргасан хичээл зүтгэл бусадгишүүнтэйгээ нэгдмэл гэдгээ мэдрэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

Еврей 11:1, 6, 8–13, 16Амлагдсан адислалуудыг хүлээх ньАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараахмэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Ганц бие хүмүүс ариун сүмд гэрлэхийг хүсэж мөрөөдөн, түүнд хүрэхийнтулд чухалчлан үйлдэх ёстой. Залуу үеийнхэн мөн ганц бие залуус гэрлэж,хүүхэдтэй болохын чухлыг бууруулан авч үздэг нь улс төрийн хувьд зөвсанагдсан ч мөнхийн хувьд буруу үзэл бодлыг эсэргүүцэх ёстой” (“Desire,”Ensign эсвэл 2011 оны 4- сарын Ерөнхий чуулган).

24-Р ХИЧЭЭЛ

124

• Зарим ганц бие гишүүн “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондынгэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөнийтөвд байдаг” хэмээх сургаалыг тунгаан бодохдоо яагаад шантарч магадгүйгэж та нар бодож байна вэ? (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensignэсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).

Гэрлэж, гэр бүлтэй болох нь туйлын зорилго боловч Сүмийн ганц бие залуугишүүд ер нь гэр бүлтэй болох болов уу гэсэн эргэлзээтэй байдгийг тайлбарла.Салсан эсвэл бэлэвсэрсэн хүмүүс хэзээ нэгэн цагт дахин гэрлэх болов уу гэжгайхширч байдаг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэндараах мэдэгдлийг чанга уншаад, Аврагч гэрлэлт ба гэр бүлийн адислалуудыгхүлээн аваагүй хүмүүст мөнхийн адислалуудыг боломжтой болгох юуг хийсэнболохыг олж мэдэхийг суралцагчдаас хүс:

“Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой үндсэн үнэнийг тунхаглах нь гэрлэж эсвэлгэр бүлтэй болж чадаагүй хүмүүсийн золиослол, гаргасан амжилтуудыг үлтоомсорлож эсвэл бууруулж байгаа гэсэн үг биш юм. Та нарын зарим ньсэтгэлд нийцсэн хүн олдохгүй байх, ижил хүйстэндээ татагдах, биемахбодын болоод сэтгэл санааны хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бүтэлгүйтнэгэсэн айдастай зэрэг шалтгаанаас болоод гэрлэлтийн адислал авч чадаагүй

байгаа. Эсвэл та нар гэрлэсэн боловч гэрлэлт тань салалтаар төгсөж, та нар хоёр хүнийажлыг ганцаараа хийж байгаа байх. Та нарын зарим нь гэрлэсэн боловч асар их хүсэж,гуйн залбираад ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа.

… Есүс Христэд итгэл найдвараа тавьсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүхзүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ өгөхөөрбэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй (“Гэрлэж, гэр бүлтэйболох шалтгаан,” Ensign, эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38).

• Ахлагч Кристоффэрсон Бурханы хамгийн агуу адислалуудыг хэн хүлээн авахталаар ямар сургаал зааж байна вэ? (Дараах сургаалыг самбар дээр бич.Есүс Христийн Цагаатгал нь Тэнгэр дэх Эцэгийнхээ амласан бүхадислалыг бүгд эцэстээ хүлээн авах боломжийг бидэнд нэг бүрчлэнөгсөн байдаг.)

• Энэ сургаалд дүрслэгдсэн найдварыг олж авахын тулд хүмүүс юу хийхёстой вэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) илэрхийлсэн дараах баталгаагүзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Мөнх оршихуйтай холбоотойгоор бид та бүхэнд дараах амлалтыг өгчбайна, учир нь түүнийг ямар ч бодгалиас авч чадаагүйн улмаас баялагбөгөөд өндөр дээд, мөнхийн адислалуудаа хүлээн авахыг нь үгүйсгэхболомжгүй юм, яагаад гэвэл Их Эзэн өгсөн амлалтууддаа хэзээ ч алдажбайгаагүй тул аливаа зохистой хүмүүн өөрөө л алдаа гаргаагүй бол авахёстой болгоноо эцэст нь заавал хүлээн авах юм” (“The Importance of

Celestial Marriage,” Ensign, 1979 оны 10-р сар, 5).

24-Р ХИЧЭЭЛ

125

Хэдийгээр Бурханы адислал хоцорч саатдаг боловч, мөнх оршихуйн хугацаанднь авч үзвэл зөв шударга амьдарч буй тэдэнд хэзээ ч үгүйсгэгддэггүй юм.

Суралцагчдыг гэр бүлийнх нь талаар өгсөн Бурханы амлалтууд хоцорч эсвэлмөнх бус амьдралд нь тохиогоогүй Абрахам, Сара хоёрын жишээг авч үзэхийгхүс (Эхлэл 13:14–17; 15:4–7; 17:1–8, 15–16-г үз). Абрахам, Сара хоёрынх шигхойшлогдсон эсвэл мөнх бус амьдралд биелэгдэхгүй амлалтуудаар биднийитгэл соригддог гэдгийг суралцагчдад сануул.

Нэг суралцагчийг Еврей 11:1, 6-г чанга унших хооронд итгэл гэдэг үгийнтодорхойлолтыг хайж олохыг суралцагчдаас хүс.

• Эдгээр шүлэгт итгэл гэдгийн утга учрын талаар юу гэж зааж байна вэ?(Суралцагчдыг 1-р шүлгийн зүүлт тайлбар б-г үзэхийг хүс, үүнд найддагзүйлс гэдэг нь мөн баталгаа, үндэслэл эсвэл суурь гэсэн утгыг илэрхийлдэггэсэн байна. Суралцагчдад судраас хувиараа суралцах ур чадвараахөгжүүлэхэд туслахын тулд хичээлийн туршид судлах хэрэгслүүдийгдурдахаа санаарай.)

• “Харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” гэдэг үгс ямар утгатай вэ? (Итгэл болхарагдахгүй бодит зүйлийн баталгаа эсвэл гэрчлэл юм. Найддаг буюухарагдахгүй зүйлсийн энэхүү баталгаа нь биднийг гагцхүү сайн мэдээнийзарчмуудын дагуу, ялангуяа үүнийг хийхэд хүнд, хэцүү байгаа үед үйлдэж,дуулгавартай дагаснаар ирдэг юм. Итгэл гэдэг нь гэрчлэлийн сүнслэг бэлэгхүлээн авахад хүргэдэг дуулгавартай үйлдэл юм. Энэ бол эцсийн үр дүнгтүрүүлж үзэлгүй, Их Эзэнийг дуулгавартай дагахуйцаар Түүнд хангалттайитгэж, найдах явдал юм.)

Цөөн суралцагчийг Еврей 11:8–13, 16-г ээлжлэн унших хооронд ангийнхныбусдыг Абрахам, Сара хоёр хүнд хэцүү үед хэрхэн итгэлээ хэрэгжүүлж байсныголж мэдэхэд урь. Ангийнханд Абрахам, Сара хоёрыг итгэлээ хэрхэнхэрэгжүүлснийг харуулах үг, өгүүлбэрүүдийг доогуур нь зурж тэмдэглэхийгсанал болго.

• 13-р шүлэгт өгүүлснээр Абрахам, Сара хоёр ба бусад олон нь “бүгдамлалтуудыг хүлээж авалгүй” нас барсан хэдий ч “холоос” амлалтуудыгхараад, эдгээр амлалтыг биелүүлэх Бурханы чадварт найдаж байсан юм.Эрт дээр үеийн энэ гэгээнтнүүдийн үлгэр жишээ мөнх бус амьдралдамлагдсан адислалуудаа хүлээн авч чадахгүйн улмаас итгэл нь соригдож буйорчин үеийн гэгээнтнүүдэд хэрхэн тус дэм болж чадах вэ? (Бид бүгд бидниймаш ихээр хүсэх адислалууд ирэхгүй юм шиг санагдах үед ч итгэлээхөгжүүлэх мөн Их Эзэний зарлиг тушаалуудыг дуулгавартай дагаххэрэгцээг зайлшгүй сурч авах ёстой юм.)

• Эртний гэгээнтнүүд “дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд” мэтамьдарсан гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Тэд мөнх бусамьдрал бол зуурдынх бөгөөд энэ дэлхий тэдний байнгын гэр орон бишгэдгийг мэддэг байсан юм.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараахмэдэгдлийг үзүүл:

24-Р ХИЧЭЭЛ

126

“Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрточих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсанхүмүүсийн хувьд бол заавал ирнэ. Энэ талаар би хувьдаа гэрчилж байна”(“An High Priest of Good Things to Come,” Ensign, 1999 оны 11-р сар, 38).

• Гэрлээгүй эсвэл хүүхэдгүйн улмаас цөхрөл, гунигт автсан Сүмийнгишүүдэд, итгэлтэй хүмүүст бүх адислал ирэх болно гэдгийг мэдэх ньхэрхэн туслах вэ?

• Та нар шантарч байсан ч итгэлдээ тулгуурлан амьдралаа цаашүргэлжлүүлэх сонголт хийж байсан үеэ санаж байна уу?

Хэрэв цаг хүрэлцээтэй байгаа бол ахлагч Даллин Х.Өүксийн өгсөн дараахзөвлөгөөг хуваалц:

“Хэрэв та гэрлэхийн тулд зөвхөн цаг хугацааг тэмдэглэн хүлээж байгаа бол,хүлээхээ боль. Танд энэ амьдралдаа хэзээ ч сайхан гэрлэлттэй болохболомж гарахгүй байж магадгүй, тиймээс хүлээхээ болиод хөдөлж эхэл.Өөрийгөө боловсрол, туршлага, төлөвлөлтөөр амьдралд бэлтгэ, ганц биеамьдрал байсан ч хамаагүй. Тан дээр аз жаргал бууж ирэхийг бүү хүлээ.Түүнийг үйлчлэл хийж, суралцаж олж ав. Өөрөө өөртөө амьдрал зохио.

Тэгээд Их Эзэнд найд” (“Dating versus Hanging Out,” Ensign, 2006 оны 6-р сар, 14).

Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ, мөн Түүний амлагдсанадислалуудыг өгөх чадвартай гэдэгт найдах найдвараа нэмэгдүүлэхийн тулд юухийж болох талаар тунгаан бодоход урь.

Суралцагчийн унших материал• 1 Коринт 12:12–20, 25–27; Еврей 11:1, 6, 8–13, 16.

• Гордон Б.Хинкли, “A Conversation with Single Adults,” Ensign, 1997 оны 3-рсар, 58–63.

24-Р ХИЧЭЭЛ

127

25-Р ХИЧЭЭЛ

Гэр бүлийн асуудалтайүед итгэлээ хөгжүүлэх нь

Оршил“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т “тахир дутууболох, нас нөгчих болон бусад (гэр бүлийн) нөхцөлбайдалд хувь хүн зайлшгүй дасан зохицох шаардлагагарч болно. Төрөл төрөгсөд нь хэрэгтэй үед тусландэмжвэл зохино” гэж заасан байдаг (Ensign эсвэл

Liahona, 2010 оны 11-р сар, 129). Хүнд хэцүү нөхцөлбайдал үүссэн тохиолдолд Есүс Христийн сайн мэдээ ньшаардлагатай байдлаар дасан зохицох арга хэмжээавахад хэтийн төлөв, хүч чадал өгдөг.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Дэвид A.Бэднар, ““The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012

оны 4-р сар, 40–47

• “Strengthening the Family: Adapting to Circumstances,” Ensign, 2005 оны 12-рсар, 34–35.

Заах зөвлөмж1 Нифай 16:34–39; 17:1–4Гэр бүлд бэрхшээл тулгарсан нөхцөлд дасан зохицох ньХичээлээ эхлэхдээ Сүмийн удирдагчид бидэнд туйлын сайнд хүрэх гэжтэмүүлэх, хадгалах талаар байнга зааж өгдөг бөгөөд үүнд хамгийн сайнгэрлэлт, гэр бүл хамаарна хэмээн тайлбарласнаар эхэл. Гэвч зарим тохиолдолдамьдралын нөхцөл байдал биднийг тэрхүү туйлын сайн зорилгод хүрэхэд саадболдог. Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчРичард Г.Скоттын хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.

Бид сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан туйлын сайн гэр бүл гэж байдагтухай мэдэж авдаг. Энэ бол зохистой Мелкизедек санваартан ба түүнтэйлацдан холбуулсан шударга эхнэр, мөн гэрээнд төрсөн эсвэл тэдэнтэйлацдан холбуулсан хүүхдүүдээс бүрдсэн гэр бүл юм. Эх нь гэр орондоохайр, үйлчлэлийн орчинд байж, эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр жишээ,заавар зөвлөгөөгөөр Их Эзэний замнал ба Түүний үнэнүүдийн талаар

сургадаг. Тэд гэр бүлийн тунхагт тусгасан бурханлаг үүрэг хариуцлагаа гүйцэтгэдэг юм.Тэдний хүүхдүүд төрснөөсөө эхлээд сурсан сургаалуудаа дагаж өсдөг. Тэд дуулгавартайбайдал, зөв шударга байдал, Бурханы хайр ба Түүний ариун төлөвлөгөөнд итгэн, занчанарыг төлөвшүүлдэг юм” (“First Things First,” Ensign, 2001 оны 5-р сар, 7).

• Ямар үйл явдал, нөхцөл байдлууд туйлын сайн гэр бүлийн нөхцөл байдалдхүрэхэд бидэнд хэсэг хугацаагаар саад болж болох вэ? (Хариулт нь дараахзүйлс байж болно. Үүнд: үхэл, хөгжлийн бэрхшээлтэй болох, гэр бүл салах,

128

хүүхэдтэй болох боломжгүй байх, ажилгүй болох, эцэг эхчүүд олон газарзэрэг ажиллах.)

• Гэр бүлийн байдал маань туйлын сайн биш байгаа бол Бурхан ТэнгэрлэгЭцэг маань биднийг юу хийхийг хүсэж байгааг олж мэдэхийн тулдсуралцагчдаас гэр бүлийн тунхгийн 7-р догол мөрийг уншихад урь.

“Тахир дутуу болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд хувь хүн зайлшгүй дасанзохицох шаардлага гарч болно. Төрөл төрөгсөд нь хэрэгтэй үед туслан дэмжвэл зохино.(“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).

Дараа нь дараах мэдэгдлийг уншиж өгч, суралцагчдыг сорилт ирсэн үед гэрбүлүүд хэрхэн шинэ нөхцөл байдалд дасан зохицож болох талаар олж мэдэхэдурь:

“Төгс дэлхийд бүх насанд хүрэгчид аз жаргалтай гэр бүл болцгоосон байх ба гэрлэлтболгон нь хүүхдүүдээр адислагдаж, гэр бүлийн бүх гишүүн нь эрүүл, дуулгавартай, биебиедээ тус дэм үзүүлдэг байх болно. Гэвч амьдрал ховорхон тохиолдолд төгс байдаг. Хувьхүн бүрд саад тотгор тулгардаг, мөн ямар ч гэр бүл байсан бай замнал нь асуудлаас бүрэнчөлөөт байдаггүй. …

Өвчин тусах, хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэл, гэр бүл салалт болон бусад сүйрүүлэгчхүчин зүйл нь сорилтуудыг бий болгодог. Ийм нөхцөл байдалд шинэ үүрэгт нь ‘хувь хүндасан зохицох’ шаардлагатай байж болох юм. Эцэг хүн гэрийн ажил ба хүүхдүүдээ асрахталаар нэмэлт хариуцлага хүлээж болох юм. Эсвэл бүтэн цагаар гэр орноо хариуцдагбайсан эх хүн ажилд орох шаардлагатай болж болно. Хүүхдүүд хүртэл шинэ үүрэгхариуцлагыг хүлээх хэрэгтэй болж магадгүй.

Сэтгэл санаа зовоосон таагүй үйл явдлууд тохиолдсон үед төрөл төрөгсөд нь дэмжлэгтуслалцаа үзүүлэх шаардлагатай болж болох юм. Дэмжлэг туслалцаа нь санхүүгийнтуслалцаа үзүүлэхээс авахуулаад хүүхдүүдийг харж өгөх цаг гаргах, гэрийн ажилд туслах,өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнийг асрах хүртэлх олон зүйл байжболно. Хамаатан садангуудын дэмжлэг туслалцааны хэр хэмжээ уг гэр бүлийн нөхцөлбайдал ба хэрэгцээнээс шалтгаалдаг” (“Strengthening the Family: Adapting toCircumstances,” Ensign, 2005 оны 12-р сар, 34–35).

• Хүнд сорилт тохиолдсон үед гэр бүлүүд эсвэл хувь хүмүүс ямар дасанзохицох өөрчлөлтийг хийж болох вэ?

• Гэр бүлүүд эсвэл хувь хүмүүс хүнд хэцүү нөхцөл байдалдаа дасан зохицож,хүчтэй байхын тулд ямар өөрчлөлт хийж байгааг та нар харж байсан бэ?

• Та нар хэзээ хамаатан садангууд хэрэгтэй үед дэмжлэг туслалцаа үзүүлжбайхыг харж байсан бэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Мэррилл Ж.Бэйтмэний хэлсэн дараахмэдэгдлийг уншихад урь: Ахлагч Бэйтмэн хүнд нөхцөл байдалд байгаа гэрбүлүүдэд хэрхэн тусалж болох талаар юу хэлсэн байгааг сонсохыгангийнхнаас хүс.

25-Р ХИЧЭЭЛ

129

“Сорилт, бэрхшээл олон хэлбэртэй байдаг: хайртай хүн нь нас барах,төсөөлж байснаас өөр гэрлэлт байх, гэрлэхгүй байх, гэр бүл салах,хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх, хүүхэдтэй болж чадахгүй байх, ажилхөдөлмөрөө алдах, эцэг эхчүүд алдаа дутагдал гаргах, хүү эсвэл охин ньбуруу замаар орох, эрүүл мэнд муудах гэх мэт. Энэ жагсаалт төгсгөлгүй юм.Бурхан яагаад Өөрийнхөө төлөвлөгөөнд урам хугарах, өвчин, зовлон, үхэл

гэх зэрэг зүйлийг зөвшөөрсөн бэ? …

“Авралын төлөвлөгөө, дэлхийн өмнөх болон дэлхийн амьдрал мөн үхлийн дараахамьдралын талаар ойлголттой байх нь мөнхийн хэтийн төлөвийг өгдөг” (“Living aChrist-Centered Life,” Ensign, 1999 оны 1-р сар, 13).

• Бурханы төлөвлөгөөний талаар ойлголттой байх нь гэр бүлүүдийгсорилтуудтай тулгарахад хэрхэн бэлтгэдэг вэ? (Дараах зарчмыг самбар дээрбич. Их Эзэний төлөвлөгөөг ойлгох нь гэр бүлүүдэд дэлхийнсорилтуудыг илүү их нэмэгдсэн итгэл ба мөнхийн хэтийнтөлөвтэйгээр даван туулахад тус дэм болдог.)

• Сайн мэдээний хэтийн төлөв нь биднийг дасан зохицоход эсвэл гэр бүлдээшаардлагатай шинэ үүрэг хариуцлагыг хүлээн авахад хэрхэн илүү зоригтойболгодог вэ?

Суралцагчдаас сорилт, бэрхшээл тулгарсан үед тэдгээрийг даван туулах, эцсээхүртэл тэвчихэд бурханлаг тусламжийг хүлээн авсан, сударт гардаг гэрбүлүүдийн талаар бодохыг хүс. Иерусалимыг орхиж гарсныхаа дараа зэлүүдаглаг буйдад аялсан Лихайн болон Ишмэилийн гэр бүлүүдийн талаарсуралцагчдад сануул. Суралцагчдаас эдгээр гэр бүл амлагдсан нутаг рууаялахдаа ямар сорилт, бэрхшээлтэй тулгарсан байж болох талаар бодохыг хүс,мөн бодлуудаа ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урь.

Суралцагчдын заримаас 1 Нифай 16:34–39 ба 17:1–4-ийг ээлжлэн чангауншихад урь. Ангийнхнаас Лихайн болон Ишмэилийн гэр бүлүүдийн гишүүдтулгарсан сорилт, бэрхшээлд хэрхэн янз янзын байдлаар хандсан тухайжишээнүүдийг сонсохыг хүс.

• Та нарын бодлоор Лихайн болон Ишмэилийн гэр бүлийн гишүүдийн заримнь яагаад Бурханд итгэл, найдвар тавьж, даван туулж чадсан байхад, заримнь яагаад өөрсдийн бэрхшээлээс болж бувтналдсан бэ?

• Сайн мэдээний талаарх мэдлэг, гэрчлэл нь хүнд хэцүү цаг үеийг туулжбайгаа гэр бүлүүдэд ямар арга замуудаар адислал болж байхыг та нар харжбайсан бэ?

Та Сүнсээр болон суралцагчдынхаа хэрэгцээний талаар өдөөгдсөний дагууАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараахмэдэгдлийг хуваалцаж болно:

25-Р ХИЧЭЭЛ

130

“Энэ дэлхийд амьдарч буй бүхий л амьдралынхаа туршид, энэ амьдралынүндсэн зорилгуудыг төгс гэр бүлээр дамжуулан хэрэгжүүлэхийгхичээнгүйлэн хүсэж, эрэлхийлж бай. Та нар уг төгс зорилгод хараахан хүрчамжаагүй байгаа ч гэсэн Их Эзэнд итгэлтэй, дуулгавартай байснаар угзорилгод улам бүр байнга ойртохын тулд чадах бүхнээ хий. Зорилгообиелүүлэхэд тань танд юу ч саад бүү болог. … Өөрийг тань үүнээс хүртэж

чадахгүй, зохисгүй болгох юуг ч бүү хий. Хэрэв мөнхийн гэрлэлтийн зорилго таньбүдгэрсэн байвал, түүнийг дахин асаа. Хэрэв таны мөрөөдөл хэрэгжихэд тэвчээр хэрэгтэйбайгаа бол түүнийг өг” (“First Things First,” 7).

Сургаалт үгс 3:5–6; Матай 11:28–30; Мозая 24:8–16; Сургаал баГэрээ 121:7–8Биднийг Христэд ирэх үед Тэр биднийг хүчирхэгжүүлэх болноСуралцагчдад Алма болон түүний хүмүүс Ноа хааны цэргүүдээс зугтаасныдараа зөв шударга хотыг үүсгэн байгуулсан тухай Мормоны Номонд гардагнэгэн түүхийг сануул. Хэсэг хугацаанд амар амгалан амьдарсных нь дараа Алмаболон түүний хүмүүсийг леменчүүдийн цэргүүд олж мэдсэн ба улмаарбоолчлолд оруулав. Алма болон түүний хүмүүс итгэлтэй, тэсвэр тэвчээртэйбайсан тул Их Эзэн тэдний ачааг хөнгөлж, эцэст нь тэднийг боолчлолоосчөлөөлсөн билээ.

Суралцагчдаас Мозая 24:8–16-г ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхнаасэдгээр шүлэгт гарч буй хүндрэл, бэрхшээл нь Алмагийн болон түүнийхүмүүсийн гэр бүлд хэрхэн нөлөөлсөн байж болох талаар төсөөлж бодохыг хүс.(Төсөөлж бодох нь судрын түүхийг илүү тод томруун, бодитой болоходуншигчдад туслах судар судлах нэгэн аргачлал юм гэдгийг анхаар.) Алма болонтүүний хүмүүс тэдэнд тохиолдсон зовлон зүдгүүрийг даван туулахын тулд юухийсэн талаар олохыг ангийнхнаас хүс.

• Эдгээр шүлэгт гарч буй үйл явдлуудыг төсөөлөн бодсоны дараа тэднийнөхцөл байдал гэр бүлүүдэд нь яаж нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?

• Их Эзэний тусламжийг хүлээн авахын тулд Алмагийн хүмүүс юу хийсэн бэ?(Суралцагчид хэд хэдэн чухал зарчмыг тодорхойлж болох боловч дараахыгонцол: Зовлон зүдгүүр учирсан үед бид итгэл ба тэсвэр тэвчээрийгхэрэгжүүлж, Бурханд хандан залбиран гуйх юм бол Тэр биднийгачаануудаа илүү амархан үүрэхийн тулд хүчирхэгжүүлж чадна.)

• “Тэд мөрөн дээр тавигдах ачаануудыг” амархан даахын тулд Их Эзэнтэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.БэднарынАлмагийн хүмүүсийн талаар хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

25-Р ХИЧЭЭЛ

131

“Энэ тохиолдолд юу өөрчлөгдсөн байна вэ? Тэдний үүрэх ачааөөрчлөгдөөгүй; хавчлага сорилт, хүнд бэрхшээлээс хүмүүс тэр дороочөлөөлөгдсөнгүй. Гэвч Алмад болон түүнийг дагалдагчдад хүч өгөгдсөнөөрнэмэгдсэн чадвар, хүч чадал нь тэдний үүрэх ачааг хөнгөлжээ. Энэ сайнхүмүүс Цагаатгалаар дамжуулан өөрсдийнхөө төлөө үйлдэх хийгээдөөрсдийн нөхцөл байдалд нөлөөлөх хүчийг олсон юм. Мөн тэгээд Алма

болон түүний хүмүүс “Их Эзэний хүчээр” Зарахемла нутаг дахь аюулгүй газар рууудирдагдсан билээ” (“Цагаатгал ба бидний амьдрал дахь аялал,” Лиахона, 2012 оны 4-рсар, 16).

• Их Эзэн хувь хүн, гэр бүлүүдийг тэдэнд учирч буй зовлон зүдгүүр, сорилтбэрхшээлээс тэр болгон ангижруулдаггүй, эсвэл илүү төгс нөхцөл байдлыгмэдрэх боломжийг өгдөггүй гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

• Бид гэр бүлийн хүнд нөхцөл байдалтай тулгарсан үед Есүс Христ ба ТүүнийЦагаатгалын талаарх мэдлэг маань биднийг итгэлтэйгээр үйлдэхэд ямарарга замуудаар хүчирхэгжүүлж чадах вэ?

Энэ асуултанд хариулахад туслахын тулд Далын ахлагч Стивэн Э.Снөүгийндараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Цагаатгалд итгэх бидний итгэл үүрд мөнхийн хүч боломжуудыг нээж өгдөг.Ийм боломжууд нь зөвхөн энэ амьдралын төдийгүй, ирэх амьдрал дахьүүрд мөнхийн үйл явдлуудыг угтан харах боломжийг бидэнд олгодог”(“Найдвар,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54).

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Суралцагчдыг энэ эшлэлүүдээссуралцаж, бэрхшээлүүдийг эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчигчдэд өгөгддөгамлалтуудыг олж тодорхойлоход урь:

Сургаалт үгс 3:5–6

Матай 11:28–30

Сургаал ба Гэрээ 121:7-8

• Энэ амлалтуудыг санаж явах нь бэрхшээл тулгарсан гэр бүлүүдэд хэрхэнтустай байж болох вэ?

Энэ хичээлийг өндөрлөхдөө, суралцагчдыг хүнд бэрхшээл тулгарч байсан чгэсэн тэдний гэр бүлүүд Бурханд итгэснээр хүчирхэгжиж байсан эсвэл ЕсүсХристийн сайн мэдээг мэдсэнээр адислал хүлээн авч байсан цаг үеийн тухайсанахад урь. Зарим суралцагчийг хүсэлтэй байгаа бол холбогдох туршлагаасангийнхантай хуваалцахад урь. Суралцагчдыг хувийн өдрийн тэмдэглэлдээБурхан гэр бүлүүдийг хэрхэн адисалж, хүчирхэгжүүлж чадах талаар гэрчлэлээбичихэд урамшуул.

25-Р ХИЧЭЭЛ

132

Суралцагчийн унших материал• Сургаалт үгс 3:5–6; Матай 11:28–30; 1 Нифай 16:34–39; 17:1–4; Мозая

24:8–16; Сургаал ба Гэрээ 121:7–8.

• “Strenghtening the Family: Adapting to Circumstances,” Ensign, 2005 оны 12-рсар, 34–35.

25-Р ХИЧЭЭЛ

133

26-Р ХИЧЭЭЛ

Бурханы өмнө хүлээххариуцлага

Оршил“Ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үрхүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэр бүлийнхээ өмнөхүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг өдөрБурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг” бошиглогч,төлөөлөгчид анхааруулсан байдаг (“Гэр бүл: Дэлхийдахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны

11-р сар, 129). Энэ хичээлээр Бурханы хуулийг эдгээрноцтой байдлаар зөрчих юм бол энэ болон дараагийнамьдралд холбогдох үр дагавар ирнэ гэдгийг судлахболно. Мөн Есүс Христийн цагаатгал нь наманчлагч хүнднайдвар ба эдгээлтийг өгдөг тухай онцлон үзэх болно.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Жэффри Р.Холланд, “Тэнгэр элчүүдийн хэл,” Ensign эсвэл Liahona, 2007 оны

5-р сар, 16–18.

• Ричард Г.Скотт, “To Heal the Shattering Consequences of Abuse,” Ensignэсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 40–43.

Заах зөвлөмжМатай 18:1–6; Сургаал ба Гэрээ 42:22–25; 93:39–44Ариун явдлын гэрээгээ зөрчиж, зүй бусаар харьцах ба гэр бүлийнхээ өмнөхүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх ньӨмнөх хичээлүүдээр гэр бүлийн өмнө хүлээх чухал үүрэг хариуцлагуудынталаар суралцсан тухай суралцагчдад сануул. Үүнд дараах зүйлийг үзсэн болно:(1) эхнэр, нөхөр хоёр бие биенээ хайрлан, халамжлах ёстой, (2) үр хүүхдүүдээхайраар болон зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх ёстой, (3) эцэг эхчүүдгэр бүлийнхээ хэрэгцээг хангах ёстой.

• Эхнэр нөхөр ба эцэг эхчүүд эдгээр үүрэг хариуцлагыг үл тоомсорлох юмбол гэр бүлд юу тохиолдож болох вэ?

Суралцагчид орчин үеийн бошиглогчид гэр бүлийн үүрэг хариуцлагаабиелүүлэх нь ямар чухал болох талаар юу гэж хэлсэн байгааг олж мэдэхэдтуслахын тулд нэг суралцагчийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн8-р догол мөрийг чанга уншихыг хүс: Дараах зарчмыг онцол: “Ариун явдлынгэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэрбүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэгөдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болно.”

• Ийм ноцтой зөрчил гаргасан хүмүүс Бурханы өмнө өчиг мэдүүлэх болногэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Шүүлтийн өдөр бид Бурханы өмнө зогсохбөгөөд гэмшиж наманчлаагүй нүглүүдийнхээ төлөө Түүний өмнөхариуцлага хүлээх болно; Илчлэлт 20:11–15; 2 Нифай 9:15–16-г үзнэ үү.)

Далын ахлагч Дэннис Б.Ньюэншвандэрийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл:

134

“Бидний Эцэг болон Бүтээгч Бурханы өмнө бид хариуцлага хүлээдэг гэдэгнь сайн мэдээний үндсэн суурь хичээлүүдийн нэг юм” (“The Path of Growth,”Ensign, 1999 оны 12-р сар, 15).

• Хийсэн үйлдлүүдийнхээ төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээнэ гэсэн энэзарчим биднийг сүнслэгээр өсөхөд яаж тусалдаг вэ?

Дараах үгсийг самбар дээр гурван баганы толгой гарчиг болгон бич:

Ариун явдлынгэрээгээзөрчих

Хань ижил, үрхүүхдүүдтэйгээ зүй бусхарьцах

Гэр бүлийнхээ өмнөхүлээсэн үүргээбиелүүлэхгүй байх

Ангийг гурван хэсэг болгон хуваа. Ангийн гуравны нэгийг Сургаал ба Гэрээ42:22-25, дараах гуравны нэгийг Матай 18:1-6, сүүлийн гуравны нэгийгСургаал ба Гэрээ 93:39–44-ийг уншихад урь. Суралцагчдаас уншсан судрынхаахэсгийг самбар дээрх холбогдох толгой гарчгийн доор хамааруулахыг хүс. Мөнэдгээр зөрчил нь ямар их ноцтой хэрэг болохыг зааж буй үг, өгүүлбэрийголохыг тэднээс хүс. Хангалттай цаг өгсний дараа, суралцагчдыг сурч мэдсэнээхуваалцахад урь. (Суралцагчдыг хариулж байх хооронд холбогдох судрынэшлэлүүдийг самбар дээр бич.)

• Судрын эдгээр эшлэл дэх ямар үг, хэллэгүүд энэ зөрчлүүдийн ноцтой, хүндчанарыг илэрхийлж, зааж байна вэ?

Самбар дээрх толгой гарчиг бүрийг зааж, зөрчил тус бүртэй холбоотойгоордараах асуултуудыг тавих талаар бодоорой: Суралцагчдыг хариулж байххооронд хариултуудыг самбар дээр холбогдох толгой гарчгийн дор бич.

• Хэрэв хянахгүй бол ямар зан байдал, хандлагууд хүнийг энэ зөрчлүүдийгүйлдэхэд хүргэдэг вэ? (Жишээлбэл, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ зүй бусаархарьцах гэдэгтэй холбогдох хариултууд нь бусдад тэвчээргүй хандах, бусдыгшүүмжлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар буруу стереотипойлголтуудад итгэх явдал зэрэг байж болно.)

• Та нар ийм зан байдал, хандлага гаргадаг хүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

• Сүмийн гишүүн ийм зохисгүй зан байдал, хандлагыг хэрхэн даван туулжчадах вэ? (Суралцагчдыг хариултаа хуваалцаж байх зуур тэдэнд хэрэв бидсайн мэдээний зарчмуудыг, тухайлбал, наманчлал, Христийнхтэй адилүйлчлэл, бусдын зовлонг ойлгодог чанар, тэвчээр, өршөөл гэх зэргийгхэрэгжүүлэх юм бол Цагаатгалын боломж олгогч хүч чадалд ойртож чаднагэдгийг ойлгоход нь тусал.)

26-Р ХИЧЭЭЛ

135

2 Коринт 5:17-21Наманчлал, өршөөл ба өөрчлөгдөх найдварЕсүс Христийн сайн мэдээ нь хувь хүмүүс болон гэр бүлүүдэд элбэг дэлбэгамьдралд амжилттай хүрч, сэтгэл тааламжтай амьдрах арга хэрэгсэл олгодогталаар гэрчлэлээ хуваалц. Гэвч бид бүгд муу сонголт хийдэг, мөн заримсонголт нь бидэнд өөрсдөд маань эсвэл бусдад маш ноцтой бөгөөд сөрөг нөлөөбүхий хор хөнөөл авчирдаг. Аз болоход найдвар байж болно.

Сүмийн зарим гишүүн маань бусдаас болж зовлон амсдаг. Тухайлбал, итгэлнайдваргүй эсвэл зүй бусаар харьцдаг нөхөр, эхнэр эсвэл эцэг эхтэй, мөнхохирогчид өөрсдийн орсон нөхцөл байдлын талаар юу хийж болох вэ гэжгайхширдаг гэдгийг тайлбарла. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчРичард Г.Скоттын хэлсэн дараах мэдэгдлийг уншихыг нэг суралцагчаас хүс:

“Хэрэв тантай зүй бусаар харьцсан бол Сатан таныг үүнээс гарах арга замбайхгүй гэдэгт итгүүлэхийг хичээх болно. Гэвч шийдэл бий гэдгийг тэр машсайн мэддэг. Эдгээлт нь Өөрийнхөө хүүхэд болгоныг хайрлах ТэнгэрлэгЭцэгийн төгс хайраар дамжин ирдгийг Сатан хүлээн зөвшөөрдөг.Эдгээлтийн хүч нь Есүс Христийн цагаатгалтай салшгүй холбоотой гэдгийгтэр бас ойлгодог. Тиймээс, түүний бодлого бол таныг Эцэгээс тань бас

Түүний Хүүгээс тусгаарлан салгахын тулд боломжтой бүхнийг хийх явдал юм. Танд туслахямар ч арга байхгүй гэж итгүүлэх боломжийг Сатанд бүү олго” (“To Heal the ShatteringConsequences of Abuse,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41).

• Сатан яагаад зүй бус харьцааны хохирогч болсон хүмүүст тэдэнд асуудлаашийдвэрлэх ямар ч арга байхгүй гэж итгүүлэхийг оролддог вэ?

• Асуудлыг нь шийдвэрлэх ямар ч шийдэл эсвэл найдвар байхгүй гэдэгтхүмүүс итгэвэл ямар үр дагаварт хүрч болох вэ?

Ахлагч Ричард Г.Скоттын дараах гэрчлэл, зөвлөгөөг хуваалц:

“Цагаатгалын хүчээр бүрэн эдгээлтэд хүрэх амаргүй замыг туулсан ноцтойзүй бус харьцааны хохирогчдыг мэддэг гэдгээ би гэрчилж байна. Эцгийнхээноцтой зүй бус харьцаанд өртсөн нэгэн залуу эмэгтэй өөрийнх нь асуудлуудЦагаатгалын эдгээгч хүчинд итгэх түүний итгэлээр шийдвэрлэгдсэний дараанадтай дахиад нэг ярилцлага хийхийг хүсэв. Тэрээр ахмад хостой хамтэргэж ирэв. Тэр эмэгтэй тэдэнд маш их хайртай юм байна гэж надад

санагдсан. Түүний нүүр царай аз жаргалаар туяаран гэрэлтэж байлаа. Тэр ‘Ахлагч Скотт,энэ миний аав. Би түүнд хайртай. Намайг бага балчир байхад тохиолдсон зарим зүйлаавын минь санааг зовоосоор байгаа юм. Эдгээр зүйл миний хувьд одоо бүгд асуудал бишболсон. Та аавд минь тусалж чадах уу?’ гэж хэлэв. Аврагчийн маань эдгээх чадвар хэчнээнхүчтэй гээч! Тэр эмэгтэй Түүний цагаатгалыг зохих ёсоор ойлгож, хангалттай итгэлтэйболж, мөн гагцхүү Түүний хуульд дуулгавартай байсан тул зүй бус харьцааны үрдагавруудаас зовж шаналахаа больсон юм. Та Цагаатгалын талаар чин сэтгэлээсээ судалж,Есүс Христэд эдгээлтийн хүч чадал бий гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлснээр тайвшралыгхүлээн авч чадах болно. …

Эдгэрлийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч, эсвэл мэргэшсэн мэргэжлийн зөвлөгчийнтусламжтай эхлүүлж болно. Хэрэв таны хөл хугарсан байгаа бол та өөрөө эмчилнэ гэхгүй.

26-Р ХИЧЭЭЛ

136

Ноцтой зүй бус харьцааны улмаас авсан шархыг бас мэргэжлийн хүний тусламжтайгаарэдгээж болдог” (“To Heal the Shattering Consequences of Abuse,” 40–42).

• Ахлагч Скоттын сүнслэг зөвлөгөө нь зүй бус харьцааны улмаас хохирогчболсон хүнд хэрхэн тусалж болох вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрийн хэлсэн дараахмэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихыг хүс:

“Есүс Христийн нигүүлсэл ба ач ивээл нь буруу зүйл хийдгээс улбаатайнүгэл, мөн зөв зүйлийг хийдэггүйгээс үүдэлтэй нүгэл үйлддэг хүмүүсээрхязгаарлагддаггүй, харин Түүнийг болон Түүний сургаалуудыг хүлээнзөвшөөрч дагах тэд бүгдэд үүрдийн амар амгалангийн амлалтыг өгдөг.Түүний нигүүлсэл хүчирхэг эдгээгч бөгөөд бусдын гэм нүглийн золиосболсон хүмүүсийг ч мөн эдгээдэг” (“Бидний найдварын учир шалтгаан,”

Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6).

• Есүс Христийн цагаатгал нь бидэнд яаж найдвар болоод эдгээлтийг өгдөгвэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд тэдэнд дараах зарчмыг ойлгоходтусал: Есүс Христийг болон Түүний сургаалуудыг дагадаг хэн боловчэдгээлт ба үүрд үргэлжлэх амар амгаланг Түүний ач ивээл,нигүүлслийн ачаар олох болно.)

Суралцагчдад Есүс Христийн цагаатгал нь бусадтай зүй бусаар харьцдаг эсвэлямар нэгэн байдлаар бусдыг гэмтээж, хохироодог хүмүүст хэрхэн тусалж чадахталаар заахын тулд 2 Коринт 5:17–21-ийг ангиараа хамтдаа унш.

• Христ дотор “шинэ бүтээл” болно гэдэг нь ямар утгатай вэ? (Энд байжболох хариултууд нь дараах санааг агуулж болно, тухайлбал, Их Эзэнийзарлигуудад хичээнгүйлэн дуулгавартай байсны хариуд, Тэр биднийгбурханлаг чанар болох Ариун Сүнсний бэлгүүдээр адисалдаг. Эдгээр бэлэгнь биднийг үндсээр нь өөрчилдөг бөгөөд улмаар бид Бурхантай улам бүрадил шинэ бүтээлүүд болдог.)

• 21-р шүлэгт өгүүлснээр, энэ нь хэрхэн тохиодог вэ? (Есүс нүглийг үл мэдэгчбайсан, гэвч Тэр бидний нүглүүдийг Өөр дээрээ авсан, хэрэв бид наманчлахюм бол Түүгээр дамжуулан зөв зохистой нэгэн болох боломжтой. Тэрбидний нүглийн өмнөөс өргөгдсөн золиослол болсон юм. Бид наманчилж,мөн Түүний үлгэр жишээг дагах үед биднийг шинэ бүтээл болоход туслахТүүний хүч чадлыг хүртэж чадна.)

• 18-р шүлэгт гарч буй эвлэрэл гэсэн үгийн утга нь юу вэ? (“Эвлэрэл гэдэг ньхүнийг нүгэлт байдал ба сүнслэг харанхуйгаас нь ангижруулж, Бурхантайнэгдмэл болоод эв зохицолтой байдалд сэргээх үйл явцыг хэлдэг. ҮүгээрБурхан, хүн хоёр цаашид дайснууд байхаа больдог юм” (Брүс Р.Макконки,Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973 он], 2:422).

Суралцагчдаас Есүс Христийн цагаатгалаар найдвар, эдгээлт олж авсантуршлагатай хүмүүсийг мэдэх эсэхийг асуу. Цөөн суралцагчийг хэрэв

26-Р ХИЧЭЭЛ

137

өөрсдийн жишээг хуваалцахыг хүсээд, уг жишээ нь хувь хүний нууцтайхолбоотой биш бол хуваалцахад урь.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараахмэдэгдлийг хуваалц:

“Энэхүү сургаалт зүйрлэлийн нэг хэсэг болох уучлан өршөө гэсэн зааврыг[усан үзмийн талбайд хөдөлмөрлөгсдийн тухай сургаалт зүйрлэлийг Матай20:1–15-аас үз] энэхүү цуглаанд ирсэн олон хүнээс хэн нь сонсох хэрэгтэйбайсныг би мэдэхгүй, гэхдээ дэндүү оройтчихсон гэж бодож байсан ч,өчнөөн олон боломжоо алдсан гэж бодож байсан ч, мөн би олон алдаагаргасан шүү дээ гэж бодож байсан ч, ямар нэг авьяас чадваргүй, эсвэл гэр

орон, гэр бүл, Бурханаасаа хэчнээн их холдчихсон мэт санагдаж байсан ч тэнгэрлэг хайрынхүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би та нарт гэрчилж байна.Христийн цагаатгалын хязгааргүй гэрэл ч гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руута нар орно гэж байхгүй шүү. …

“Хэрэв та нар гэрээ байгуулсан бол түүнийг сахь. Хэрвээ гэрээ байгуулаагүй бол гэрээбайгуул. Хэрвээ чи гэрээ байгуулчихаад, сахиж чадаагүй бол наманчлаад, залруул.Талбайн Эзэн цаг хугацаа байна гэж хэлж байгаа цагт, хэзээ ч оройтохгүй гэсэн үг шүү. ИхЭзэн Есүс Христийн цагаатгах бэлгийг хүлээн авч, түүний хөдөлмөрт нэгдэхийг хүлээнзөвшөөрөөч хэмээн яг энэ мөчид, яг одоо шивнэн хэлж байгаа Ариун Сүнсний өдөөлтийгсонсож, дагаач” (“Талбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 34).

Суралцагчдыг Ариун Сүнс тэдэнд өнөөдөр юу нотолж өгснийгтэмдэглэхийг хүс.

Суралцагчийн унших материал• Матай 18:1–6; 2 Коринт 5:17–21; Мозая 4:30; Алма 5:15–22; 12:14; Сургаал ба

Гэрээ 42:22–25; 93:39–44.

• Ричард Г.Скотт, “To Heal the Shattering Consequences of Abuse,” Ensignэсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 40–43.

26-Р ХИЧЭЭЛ

138

27-Р ХИЧЭЭЛ

Гэр бүлтэй холбоотойбошиглолынсэрэмжлүүлэг

Оршил“Гэр бүлээ сарниулбал эрт, эдүгээгийн бошиглогчдынзөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гайгамшиг авчрах болно” гэдгийг орчин үеийн бошиглогчидсануулсан байна (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөхтунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).

Энэ хичээлээр, хэрэв гэр бүлүүд Бурханы зарлигуудыгдуулгавартай дагах юм бол хамгаалагдах болно гэдгийгонцлох болно. Зөв шударга эцэг эхчүүдэд сүүлчийнөдрүүдэд хүүхдүүдээ өсгөхөд нь туслахын тулд сүнслэгхүч чадал амлагдсан байдаг.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Рассэлл М.Нэлсон, “Faith and Families,” Ensign, 2007 оны 3-р сар, 36-41.

• Квинтин Л Күк, “Иеремиагийн гашуудал: Боолчлолоос сэрэмжил,” Ensignэсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–104.

• Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” Ensign эсвэл 2015оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135.

Заах зөвлөмж2 Tимот 3:1-7, 13Гэр бүлийг үл тоомсорлох үед үр дагавар нь гарч ирэх болноЗарим суралцагчийг анхааруулах тэмдэг бүхий газар, нөхцөл байдлуудынжишээнүүдийг хуваалцахад урь (замын хөдөлгөөний тэмдэг, эмийн эсвэлаюултай бодисын сав гэх мэт жишээ байж болно.)

• Эдгээр сэрэмжлүүлгийг үл ойшоовол үр дагавар нь юу байж болох вэ?

• Бидний өдрүүдэд байгаа материаллаг ба сүнслэг аюулын талаарбошиглогчдын өгсөн зарим сэрэмжлүүлэг юу вэ?

Нэг суралцагчийг 2 Тимот 3:1–7 ба 13-ыг чанга уншиж байх зуур, ангийнхныгтөлөөлөгч Паулын сэрэмжлүүлсэн, сүүлчийн өдрүүд дэх аюул заналыг олжмэдэхийг хүс.

• Та нар Паулын дурдсан аюулуудын алиныг нь харж эсвэл сонсож байсан бэ?

• Эдгээр аюул занал хувь хүмүүст болон гэрлэлт, гэр бүлд хэрхэн нөлөөлжболох вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч РобэртД.Хэйлсийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс: Сатан гэр бүлүүдийгустгаж, сүйрүүлэхэд тийм их анхаардгийн шалтгаануудыг олж сонсоходангийнхныг урь.

139

“Аз жаргалын мөнхийн төлөвлөгөөнд гэр бүл чухал байр суурь эзэлдэг тулСатан гэр бүлийн ариун нандин байдлыг устгах, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийнүүрэг хариуцлагыг гутаан, ёс суртахууны цэвэр бус байдал ба ариун явдлынариун нандин хуулийг зөрчихийг дэмжиж, мөн эцэг эхчүүдийг хүүхэдтөрүүлж, өсгөх явдлыг нэн тэргүүнд тавихыг нь болиулахын тулд бүхий лхүчээр чармайдаг.

Авралын төлөвлөгөөнд гэр бүлийн нэгж нь ийм чухал байр суурь эзэлдэг тул … гэр бүлийгсарниулбал хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно хэмээн Бурхансэрэмжлүүлсэн байна” (“The Eternal Family,” Ensign, 1996 оны 11-р сар, 65).

Дараах зарчмыг онцлон тэмдэглэ: “Түүнчлэн гэр бүлээ сарниулбал эрт,эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улсүндэстнүүдэд гай гамшиг авчрах болно” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөхтунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Энэхүү сэрэмжлүүлэг гэрбүлийн тунхагт байдгийг суралцагчдад сануул.

Дараах зүйлийг самбар дээр бич:

Гэр бүл сарних нь Үр дагаврууд

Суралцагчдыг “гэр бүл сарних” нь дэлхий даяар тохиож буйг харж байгаанотолгоонуудынхаа талаар бодож үзэхэд урь. (Эдгээр нь дараах зүйл байжболно: гэр бүл салалт, үр хөндөлт, зүй бус харьцаа газар авч буй байдал,гэрлэлт цөөрч, гэр бүл болсон хосуудад хүүхэд төрөх нь багасаж байгаа байдал,асуудалтай гэр бүлүүдийн тоо нэмэгдэж буй байдал.) “Гэр бүл сарних нь” гэсэнгарчгийн дор холбогдох нотолгоонуудыг жагсааж бичихийг хүс.

Гэр бүл сарнисны улмаас хувь хүнд болон нийгэмд учирч болох үр дагавар юубайж болох жишээнүүдийг бодоход суралцагчдыг урь. (Эдгээр нь дараах зүйлбайж болно. Үүнд: Сүнсийг алдах, гашуудал ба аз жаргалгүй байдал, гэмтхэрэг, үүнд насанд хүрээгүй хүүхдийн өдөөсөн гэмт хэргийн тоо нэмэгдэж,нийгэмд амар тайван ба тогтвортой байдал алдагдах гэх мэт.) “Үр дагавар”гэсэн гарчгийн дор холбогдох жишээг жагсааж бичихийг хүс.

Дараа нь дараах асуултыг тавь:

• Гэр бүлийн тунхагт заасан сургаал, зарчмуудыг баримталж дагах нь хувьхүн, гэр бүл, нийгэм, улс үндэстнүүдэд эдгээр үр дагавраас зайлсхийхэдхэрхэн тусалж болох вэ?

1 Нифай 14:14–17; 22:16–17; Сургаал ба Гэрээ 97:22–28Гэр бүлүүдэд найдвар бийӨнөөдрийн дэлхийн нүгэл хилэнц газар авсан боловч гэр бүлүүдээхүчирхэгжүүлэхэд оройтоогүй гэдгийг суралцагчдад тайлбарлаж өг. Тэдөөрсдийн гэр бүл, тойрог эсвэл салбарт, мөн орон нутагтаа өөрчлөлт хийж

27-Р ХИЧЭЭЛ

140

чадна. Их Эзэний зарлигуудыг дуулгавартай сахидаг хувь хүн, гэр бүлүүдэднайдвар байгаа гэдгийг гэрчил.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 97:22–28-ыг дор бүрнээ уншаад, бид ИхЭзэний өс хонзонгоос болон гэм нүгэл үйлдсэний улмаас ирэх үр дагавруудаасзайлсхийхийн тулд юу хийж чадахыг олж мэдэхэд урь. (Энэ шүлгүүдэд гарч буйСион гэдэг нэр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм батүүний гишүүдийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж өг.) Та суралцагчдаасэдгээр шүлэгт аваас гэсэн үг гарч ирэх болгонд тодруулан тэмдэглэхийг саналболгож болно. (Шалтгаан-ба-үр дүн эсвэл хэрэв/тэгвээс холбооөгүүлбэрүүдийг олж тогтоох нь судраас суралцах сайн арга юм гэдгийгойлгоход суралцагчдад тусал.)

• Та энэ шүлгүүдэд заасан зүйлсийг хэрхэн зарчмын мэдэгдэл болгонхялбаршуулан товчлох вэ? (Суралцагчдын хариулт дараах зарчмыг тусгасанбайх ёстой: Хэрэв бид түүний бүх зарлигт дуулгавартай байх аваас,бид агуу адислалуудыг хүлээн авч, Их Эзэний өс хонзонгоосзайлсхийж чадна.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–85)хэлсэн дараах мэдэгдлийг унш:

“Уй гашууд автах өдөр ирэхэд бүх гэгээнтэн үлдэж, аврагдах болно гэж бидхэлдэггүй. Харин бид Их Эзэнд хайртай, мөн Түүний зарлиг тушаалболгосон бүхнийг хийхийг эрмэлздэг хүмүүсээс өөр бусдад бол аюулгүйбайдлын амлалт үгүй, хамгаалалтын амлалт ч байхгүй юм гэдгийг хэлжбайна. …

“Тиймээс бид сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөн, хэлж байна:Анхааралтай сонс; бэлтгэ; ажигла, бэлэн бай. Дуулгавартай, нийцтэй байдлын мөншударга байдлын замаас өөр зам дээрээс аюулгүй байдлыг олж авч чадахгүй.

“Учир нь Их Эзэн ийнхүү айлдлаа: Их Эзэний гэсгээн цээрлүүлэлт шөнөөр мөн өдрөөртохиох болно, мөн үүний мэдээ бүх хүмүүсийг шаналгах болно; тийм ээ, энэ нь Их Эзэнийгирэх хүртэл зогсох нь үгүй; …

“Гэсэн хэдий ч, түүнд миний зарлигласан бүх зүйлийг юуг ч гэсэн тэрээр хийхээанхааралтай дагах аваас, Сион зугтаж чадах болно’ [С ба Г 97:23, 25]” (“Stand Independentabove All Other Creatures,” Ensign, 1979 оны 5-р сар, 93–94).

• Энэ мэдэгдэл гэр бүлийг Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхадхэрхэн урам зориг өгч болох вэ?

Нифай сүүлчийн өдрүүдийн талаар хэд хэдэн үзэгдэл үзсэнийг суралцагчдадсануул. Тэр тэдгээр үзэгдэлд зөв шударга хүмүүс хамгаалагдах болно гэдгийгхарсан юм.

Суралцагчдыг 1 Нифай 14:14–17 болон 22:16–17-г уншиж, гэгээнтнүүд чухамяасан тохиолдолд хамгаалагдахыг олж мэдэхийг хүс. (Анхааруулга: Энэхэсгүүдэд, дуулгавартай байдал нь Их Эзэний хамгаалах амлалтыг авчирдаггэсэн судруудын нийтлэг сэдвийг тодотгож байна. Ахлагч Дэвид А.Бэднарсудрын тийм “холбоос, хэв маяг ба сэдвүүдийг” эрж хайхын чухлыг онцлонтэмдэглэсэн байдаг [“A Reservoir of Living Water” (Church Educational System

27-Р ХИЧЭЭЛ

141

fireside for young adults, 2007 оны 2-р сарын 4-ний өдөр), 3, lds.org/media-library]. Уг сэдэв буюу хэв маяг нь ялангуяа Мормоны Номонд түгээмэлбайдаг.)

• Нифайн бичсэн зүйлс та нарт хэрхэн найдвар төрүүлж байна вэ?

Далын ахлагч Брүс Д.Портэрын дараах мэдэгдлийг унш. Сүүлчийн өдрүүдэдзөв шударга эцэг эхчүүдэд өгөгдөх адислалуудыг олж сонсоход суралцагчдыгурь:

“Ирээдүйд юу ч болох байсан хамаагүй, Бурхан цаг хугацааны бүрэнбайдлын эрин үед Сүмийн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хүрээлэн буйхаранхуйгаас хамгаалах онцгой хүч чадлыг өгч томилсон байна. Эцэгэхчүүдийн зүрх сэтгэл хүүхдүүд рүүгээ, мөн хүүхдүүдийн зүрх сэтгэл эцэгэхчүүд рүүгээ эргэхэд, бид Аврагчийг ирэх үед Түүнтэй уулзахаарбэлтгэгдэж, цэвэршигдсэн үеийнхэн өсөн гарч ирэхийг яваандаа гэрчлэх

болно. Хожмын өдрүүд дэх Бурханы хаант улсын ялгуусан байдал нь зөвхөн байгууллагынхувьд Сүмийн ялалт байгаад зогсохгүй харин бас итгэлээрээ дэлхийг ялсан олон арванмянган гэр бүлүүдийн ялалт байх юм.” (“Defending the Family in a Troubled World,” Ensign,2011 оны 6-р сар, 18).

• Хүүхдүүдээ зөв шударга байдалд өсгөхийг хичээж буй энэ эрин үеийн эцэгэхчүүдэд ямар адислал амлагдсан бэ?

• Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ дэлхийн харанхуйгаас хамгаалж,хүчирхэгжүүлэх талаар хичээн зүтгэж байхад нь онцгой хүч чадал өгчбайхыг та нар харж байсан уу?

Суралцагчдыг ямар нөлөө эсвэл хүчнүүд тэдний гэр бүлүүдийг сүйрүүлэхийнтөлөө ажиллаж байгааг, мөн Сатан хэрхэн тэднийг гэр бүлтэй болохооражиллахад нь саад тотгор учруулж байгаа тухай бодоход урь. Суралцагчдыг ИхЭзэнээс өөрсдийгөө болон тэдний гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд тусламжавахын тулд тэд юу хийж болох талаар тунгаан бодоход урамшуул.

Суралцагчийн унших материал• 2 Тимот 3:1–7, 13; 1 Нифай 14:14–17; 22:16–17; Сургаал ба Гэрээ 97:22–28.

• Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” Ensign, эсвэл 2015оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135.

27-Р ХИЧЭЭЛ

142

28-Р ХИЧЭЭЛ

Гэр бүлийг нийгмийнүндсэн нэгж хэмээнсурталчлах нь

ОршилОрчин үеийн бошиглогчид ийнхүү тунхагласан байна:“Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийгнийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авчявах арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан

дуудаж байна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Энэ хичээлнь суралцагчдад энэхүү бошиглолын зөвлөгөөг хэрхэндагаж мөн хамгаалахыг ойлгоход туслах болно.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал• Томас С.Монсон, “Хүчтэй бөгөөд зоригтой бай,” Ensign, эсвэл 2014 оны 4-р

сарын Ерөнхий чуулган, 86–89.

• Даллин Х.Өүкс, “Balancing Truth and Tolerance,” Ensign, 2013 оны 2-рсар, 24-31.

• Л.Том Пэрри, “Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ?,”Ensign, эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–26.

• “Transcript of News Conference on Religious Freedom and Nondiscrimination”(2015 оны 1-р сарын 27-ны өдөр), mormonnewsroom.org/article/publicstatement-on-religious-freedom-and-nondiscrimination.

Заах зөвлөмжАлма 43:9, 30, 45, 48Бидний гэр бүлийн талаарх сургаал ба ёс суртахууны үндэс суурийг хамгаалахүүрэгЭнэ хичээл нь гэр бүлийг хамгаалах бидний үүрэг хариуцлага дээр төвлөрөхболно гэдгийг суралцагчдад хэлэн, тэднийг энэ хичээлд бэлтгэ. Далын гишүүн,ахлагч Брүс Д.Портэрын дараах мэдэгдлийг хуваалц:

“Сүмийг бүхэл дэлхийтэй харьцуулах юм бол харьцангуй жижигхэнбайгууллага юм. Гэсэн хэдий ч хожмын үеийн гэгээнтнүүд хүмүүсийн хувьдөөрсдийн үлгэр жишээ үзүүлэх хүчин чадлыг дутуу үнэлэх ёсгүй, мөн сөрөгчиг хандлагуудыг өөрчилж, олон нийтийн үзэл бодолд нөлөөлөн ятгахчадвараа эсвэл төөрөлдсөн бодгалиудад хаалгаар орж, Их Эзэний сонгосонзамаар алхахыг урих чадвараа дутуу үнэлж болохгүй. Бид үзэл бодол нэгтэй

хүмүүс, байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлийг хамгаалах ба дэлхийдсэрэмжлүүлгийн дуу хоолой ба уриалгыг өгөхөөр бүх хүчин чармайлтаа гаргах ёстой”(“Defending the Family in a Troubled World,” Ensign, 2011 оны 6-р сар, 18).

143

• Та нар өнөөгийн дэлхийд гэр бүлийг хамгаалахад хүлээж буй хожмынүеийн гэгээнтнүүдийн үүрэг хариуцлагын талаар ямар бодолтой байдаг вэ?

Мөн түүхийнхээ олон цаг үед, нифайчуудын шашин шүтэх эрх чөлөө ба гэрбүлийг чухалчлах байдал нь леменчүүдээр заналхийлэгдэж байсан гэдгийгсуралцагчдад хэл. Бид тэдний туршлагыг судалснаар бидний өдрүүдтэйадилтгагдах зарчмуудыг сурч авч болно. (Судруудыг өөрсөдтэйгөө адилтгажсудлах нь судраас судлах бас нэгэн ур чадвар гэдгийг та энэ хичээл дээр онцлонхэлж болно.) Нифайчуудын нэгэн туршлагыг Алма 43-т цэдэглэж тэмдэглэсэнбайдгийг тайлбарла.

Самбар дээр Алма 43:9, 30, 45, 48 гэж бичээд, суралцагчдаас өнөөгийн дэлхийдгэр бүлийг чухалчлах байдал ба шашин шүтэх эрх чөлөөг хамгаалахын чухал ачхолбогдлыг ойлгоход туслах үг, өгүүлбэрийг эрж хайхыг хүс. Эдгээр үг,өгүүлбэрийг тэмдэглэж авахыг суралцагчдад санал болго.

• Ямар үг, өгүүлбэрүүд гэр бүлийг чухалчлах байдал ба шашин шүтэх эрхчөлөөг хамгаалах нь чухал болохыг илэрхийлсэн байна вэ? Та нар гэрбүлийг чухалчлах байдал ба шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах талаарямар зарчим мэдэж авсан бэ? (Хариултууд нь дараах зарчмыг багтаасанбайх ёстой: Бид гэр бүлийг чухалчлах байдал ба шашин шүтэх эрхчөлөөг хамгаалж, сурталчлан дэлгэрүүлэх ариун нандин үүрэгхариуцлагатай билээ.)

• Та нар яагаад Сүмийн гишүүд өөрсдийнхөө орон нутагт гэр бүлийгхамгаалж, сурталчлах нь чухал гэж бодож байна вэ?

• Бид гэр бүлийг олон нийтийн сүлжээг ашиглан хэрхэн хамгаалж,сурталчилж болох вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн (1922-2015) хэлсэндараах мэдэгдлийг үзүүл.

“Бид Бурханы үндэслэсэн гэр бүл хэмээх нэгдлийг орлохыг оролддог аливаахуурамч болон уламжлалт бус амьдралын хэв маягийн эсрэг дуу хоолойгооөргөхийг хүсдэг. Мөн бид уламжлалт гэр бүлүүд нь баяр баясгалан, сэтгэлханамж авчирдаг гэдэгт дуу хоолойгоо өргөхийг хүсдэг. Бид гэрлэлт ба гэрбүл нь яагаад чухал болохыг мөн яагаад үргэлж чухал байх ёстойг тунхаглахзамаар энэ үзэл бодлоо үргэлжлүүлэн илэрхийлэх ёстой” (“Яагаад гэрлэлт

ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ?,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 25).

• Ахлагч Пэрригийн хэлсэнчлэн, бид гэр бүлийн талаар юуг тунхаглахёстой вэ?

• Та бусад хүнийг босож зогсоод, гэр бүлийн чухлыг батлах эсвэл гэр бүлийнэсрэг хийгдэж буй дайралтаас хамгаалахын тулд юу хийж байгааг ажиглажбайсан бэ? (Гэр бүлийг хамгаална гэдэгт хүчтэй гэр бүлийг өсгөх мөншаардлагатай үед олон нийтийн өмнө гэр бүлийг хамгаалах явдал багтанагэдгийг онцлон хэл.)

28-Р ХИЧЭЭЛ

144

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараахтуршлагыг хуваалц:

“Би Нэгдсэн Улсад амьдардаг, Лоорэлын насны нэг охинтой саяханярилцсан юм. Би түүний э-мэйлээс эш татан уншъя:

“Өнгөрсөн жил манай зарим найз фэйсбүк дээр гэрлэлтийн талаар үзэлбодлоо илэрхийлсэн юм. Олонх нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, хэдхэдэн ХҮГ өсвөр үеийнхэн үүн дээр “Like” дарсан байв. Би ямар нэгэнсэтгэгдэл үлдээгээгүй.

“Би сайтар бодсоны эцэст уламжлалт гэрлэлтийн талаарх өөрийн итгэл үнэмшлийн талаархуваалцахаар шийдлээ.

“Би ‘Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтэнд итгэдэг’ гэж өөрийн зурган дээргарчиг нэмэв. Тэгтэл тэр даруй би мессеж авч эхэлсэн юм. “Чи бол хувиа бодогч.” “Чи болшүүмжлэгч.” Нэг нь намайг боолчлогчтой адилтгаж байв. Сүмийн сайн гишүүн, дотны найзмаань хүртэл “Чи цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Юм өөрчлөгдөж байна. Чи ч гэсэнөөрчлөгдөх хэрэгтэй” гэж бичсэн байв.

“Би тэдэнтэй дахин тэмцэлдээгүй ч бичсэн үгсээ арилгаагүй” гэж тэр хэлсэн юм.

“Тэрээр ерөнхийлөгч Монсоны хэлснээр заримдаа ‘та нар ганцаар зогсох ёстой’ хэмээнтөгсгөсөн байв.” Өсвөр үеийнхний хувьд бид Бурханы болон Түүний амьд бошиглогчдынсургаалуудад үнэнч байж, хамтдаа зогсоно гэдэгт найдаж байна’” (“Сүнслэг шуурганууд,”Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33–34).

• Та нарт гэр бүлийг хамгаалах, дэмжин сурталчлах талаар ямар туршлагатохиолдож байсан бэ?

• Та нарын үг эсвэл үйлдэл бусдад хэрхэн нөлөөлсөн бэ?

Бид гэр бүлүүдийг хүчирхэгжүүлдэг зүйлсийг хамгаалж, дэмжинсурталчилснаар өөрсдийн орон нутагт эерэг нөлөө үзүүлж, ТэнгэрлэгЭцэгийнхээ төлөвлөгөөний зорилгуудыг урагшлуулж чадах тухай гэрчлэлээхуваалц.

Алма 46:10–13, 16; 48:7–13Бурханы тусламжтайгаар мөн бусдыг хүндэтгэснээр гэр бүлийг хамгаалах ньСуралцагчдад Алма 46 ба 48-р бүлэгт нифайчууд дахин леменчүүдээрзаналхийлэгддэг талаарх цэдэг агуулагддагийг хэл. Ангийг хоёр хэсэгт хуваа.Ангийн нэг хэсгээс Алма 46:10-13, 16-г, нөгөө хэсгээс Алма 48:7-13-ыгсудлахыг хүс. Суралцагчдаас бид гэр бүлээ хүчирхэгжүүлж, хамгаалах аргахэмжээг дэмжихдээ ахмад Моронайн жишээг хэрхэн зохистой арга замаардагаж болохыг олж тогтоохыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараахасуултуудыг тавьж, эдгээр шүлгийг өөрсдийнхөө өдрүүдтэй адилтгахадсуралцагчдад тусал:

• Амаликая болон түүний дагалдагчдын хүчин чармайлтыг өнөө үед гэрбүлийн эсрэг дайралт хийж байгаа хүмүүсийн хүчин чармайлттай хэрхэнадилтгаж болох вэ?

• Бид Ахмад Моронайн үйлдлүүдээс юуг сурч болох вэ? (Суралцагчдад дараахзарчмыг ойлгоход нь тусал: Бид Бурханы тусламжийг хайж, өөрсдөдөө

28-Р ХИЧЭЭЛ

145

байгаа бүх нөөц бололцоог ашиглахыг хичээвэл, гэр бүлүүдээ болоншашин шүтлэг, эрх чөлөөгөө хамгаалах мэргэн ухаан, хүч чадлыгхүлээн авах болно.)

• Бидэнд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, хамгаалах талаар авч буй аргахэмжээнүүдийг сурталчлах ямар зохистой арга замууд байж болох вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910-2008), Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч Даллин Х.Өүкс нарын дараах мэдэгдлийг өмнөх асуултын талаархярилцлаганд нэмэлт болгон ашиглах талаар бод:

“Орон нутгийнхаа сайн үйлсэд оролцоцгооё. Зарим ёс суртахууны ноцтойасуудалтай холбогдсон нөхцөл байдал тохиолдож болох ч тэр үед бидбаримталдаг зарчмуудынхаа талаар буулт хийх ёсгүй. Ийм тохиолдолд бидзөрөлдөн хэрэлдэлгүй, эелдгээр санал нийлэхгүй байж чадна. Бид байрсуурийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүсийн илэн далангүйбайдлыг хүлээн зөвшөөрч болох юм. Бид хүний хувийн зан чанаруудыг

ярилгүй, харин зарчмуудын талаар ярьж болно” (Teachings of Gordon B. Hinckley[1997], 131).

“Итгэгчид өөрсдийн байр суурийг олон нийтэд ил сурталчлахдаа, өөрсдийнхнь итгэлийг хуваалцдаггүй хүмүүсийн үзэл бодол, байр сууринд хүлээцтэйхандвал зохино. Итгэгчид нь сөрөг талынхаа эсрэг үргэлж хайраар мөнтэсвэр тэвчээр, ойлгох сэтгэл, нигүүлслээр хандаж, ярьж байх ёстой. Христэдитгэгчид нь хөршөө хайрлах (Лук 10:27-г үзнэ үү) мөн бусдыг өршөөх (Матай18:21–35-г үзнэ үү) зарлиг тушаалын дор байдаг. Мөн тэд Аврагч

“дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэж сургасныг санадагбайх ёстой (Матай 5:44)” (Dallin H. Oaks, “Balancing Truth and Tolerance,” Ensign, 2013 оны2-р сар, 30–31).

• Та нар ерөнхийлөгч Хинкли, ахлагч Өүкс нарын заасан зарчмуудыг хэрхэнхэрэгжүүлнэ гэж бодож байна вэ?

Дараах зарчмыг онцлон хэл: Бид гэр бүлийг хамгаалж, хүчирхэгжүүлэх аргахэмжээнүүдийг сурталчлахдаа бусдыг хүндэтгэж, тэдний үзэл бодолд хүлээцтэйхандаж байх ёстой.

Гэр бүлийг хүчирхэгжүүлэх арга хэмжээнүүдийг сурталчлах ньДараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэрбүлийг бэхжүүлэн авч явах арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудажбайна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-рсар, 129).

Суралцагчдад 2015 оны 1-р сард Сүмийн удирдагчид албан ёсны хэвлэлийнбага хурал хийж, төрийн албан хаагчдад шашны эрх чөлөөг болон гэр бүлийн

28-Р ХИЧЭЭЛ

146

ариун байдлыг хадгалах хууль гаргахыг уриалсан гэдгийг ярьж өг. Энэмэдэгдлийн хүрээнд Сүмийн удирдагчид голчлон шашны эрх чөлөөг хамгаалахтухай онцлон хандсан боловч тэдний үгс гэр бүлийг чухалчлах байдлыгхамгаалах тухай байсан юм гэдгийг тайлбарлаж өг. Гэрлэлтийн ариун нандинбайдал гэх мэт шашны олон эрх чөлөө нь гэр бүлтэй шууд холбоотой байдагюм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараахмэдэгдлийг тухайн хэвлэлийн бага хурал дээр өгсөн мэдэгдлийн дүгнэлтболгон суралцагчидтай хуваалц:

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Есүс Христийнсургаал дээр үндэслэн, мөн шашин шүтдэг бүх хүнийг оролцуулан, бүхнийтэд тэгш эрхийн үүднээс хандахаар дараах зарчмуудыг баримтлансахидаг:

1. Бид хүн бүр, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хүргэлгүй,ухамсрынхаа шаардлагын дагуу амьдрах Бурханаас өгөгдсөн ба Үндсэн

хуулиар хангагдсан эрхтэй гэдгийг шаардаж байна.

2. Бид ухамсрын энэхүү эрх чөлөө нь бүх газрын эрэгтэй, эмэгтэйчүүдэд өөрсдийн сонгосоншашны итгэлийн хүрээнд шүтэх, эсвээс юуг ч шүтэхгүй байх нь хамаарах ёстой гэдгийгхүлээн зөвшөөрч байна.

3. Бид хууль тогтоомжууд нь өөр үзэл бодолтой хүмүүсийг хүндлэхийн сацуу бүх хүний эрхчөлөөг тэнцвэртэй хамгаалахаар тогтоогдсон байх ёстой гэдэгт итгэдэг.

4. Бид бүх төрлийн хавчлага, өшөө авах явдлыг эсэргүүцэж байна. Үүнд, нэн ялангуяа арьсөнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, эдийн засгийн нөхцөл байдал эсвэл хүйс болон бэлгийнхарилцааны хандлагаар ялгаварлан гадуурхах явдал байж болшгүй юм” (Dallin H. Oaks,“Transcript of News Conference on Religious Freedom and Nondiscrimination” [2015 оны 1-рсарын 27], mormonnewsroom.org/article/publicstatement-on-religious-freedom-and-nondiscrimination).

• Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болохын хувьд хүчирхэгжүүлэх аргахэмжээг сурталчлахад тустай юуг та нар уг мэдэгдлээс олж мэдсэн бэ? (Энэхэсгийн хэлэлцүүлгийн хүрээнд, хүүхдүүдээ Их Эзэний заасан замаар өсгөх,бусад гэр бүлийг дэмжих, Сүмийн дуудлагуудаа эрхэмлэн биелүүлэх, ороннутгаа бэхжүүлэх зэрэг нь бүгд гэр бүлийг дэмжин сурталчлах аргахэмжээнүүд юм гэдгийг онцлон хэл.)

Суралцагчдыг гэр бүлийг хүчирхэгжүүлж, хамгаалах арга хэмжээнүүдийгдэмжин сурталчлахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урь.

Суралцагчийн унших материал• Алма 43:9, 30, 45, 48; 46:11–16; 48:9–13.

• Даллин Х.Өүкс, “Balancing Truth and Tolerance,” Ensign, 2013 оны 2-рсар, 24-31.

• Л.Том Пэрри, “Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ?,”Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–26.

28-Р ХИЧЭЭЛ

147