4
Хавдрын эсрэг үндэсний аян” 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-нь хавдраас сэргийлэх талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хавдрыг эрт үед нь оношлох, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хорт хавдрын эрт илрүүлэлт, хавдрын оношлогоо, эмчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын байранд нь дагалдуулан сургаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой. Хавдрын эсрэг үндэсний аян-2015”-ыг 12 аймаг, 2 суманд хэрэгжүүлэхээс Орхон, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ХСҮТ-ийн эмч, мэргэжилтний багийнхан ажиллаад байна. Одоогоор Архангай, Сүхбаатар аймгуудад аяны үйл ажиллагаа хэрэгжиж байна.

Ayan medee

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ayan medee

“Хавдрын эсрэг үндэсний аян” 5 дахь жилдээ

амжилттай хэрэгжиж байна.

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-нь хавдраас сэргийлэх талаар хүн амын эрүүл

мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх

үзлэг, шинжилгээнд хамруулах, хавдрыг эрт үед нь оношлох, орон нутгийн эмч,

эмнэлгийн мэргэжилтнүүдэд хорт хавдрын эрт илрүүлэлт, хавдрын оношлогоо,

эмчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын байранд нь дагалдуулан

сургаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2015”-ыг 12 аймаг, 2 суманд хэрэгжүүлэхээс Орхон,

Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай аймаг, Дорноговь аймгийн

Замын-Үүд суманд ХСҮТ-ийн эмч, мэргэжилтний багийнхан ажиллаад байна. Одоогоор

Архангай, Сүхбаатар аймгуудад аяны үйл ажиллагаа хэрэгжиж байна.

Page 2: Ayan medee

Аян хэрэгжсэн аймгуудад дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Нэг: Эрсдэлт хүчин зүйлсийн талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх

мэдээлэл, сургалт сурталчилгааны ажил

Хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг

төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, суртачилгааг хүн амд хүргэж, 12 төрлийн нугалбар-

16500 ширхэг, хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаар ард иргэдэд зориулан гаргасан

сэтгүүл товхимол -1990 ширхэгийг ард иргэдэд түгээгээд байна. Мөн үүний зэрэгцээ

аяны үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, ярилцлагыг МҮОНРТ, UBSTV болон

орон нутгийн 23 телевизээр олон нийтэд сурталчиллаа.

Хоёр: Хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-ы хүрээнд хэрэгжүүлдэг үйл ажиллагааны нэг нь

эрсдэлт бүлгийн хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээг

хийдэг. Аяны үеэр хийгдсэн хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт нийт 12188

иргэдийг хамруулснаас хавдрын урьдал өвчин -852, хоргүй хавдар -923, хортой хавдрын

24, хорт хавдрын сэжигтэй -122 тохиолдол, 855- эсийн шинжилгээ, 17- эдийн шинжилгээ

хийсэн байна./үзлэгийн дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу/

Үзлэгийн төрөл

Аймгууд

Орхон

Булган

Говьсүмбэр

Дорноговь

Замын-Үүд

Өмнөговь

Төв

Өвөрхангай

Дүн

1 Эрүүл 992 759 92 280 214 25 265 303 2930

2 Хавдрын урьдал 94 98 108 86 39 141 110 176 852

3 Хоргүй хавдар 158 167 74 109 64 63 175 113 923

4 Хяналтын үзлэг 230 73 49 72 70 114 77 112 797

5 Хортой хавдар 6 5

1

8

4 24

6 Бусад өвчлөл 972 768 588 858 626 1026 830 872 6540

7 Хортой хавдар гэж

сэжилэсэн буй 37 30 9 7 5 6 15 13 122

8 Эсийн шинжилгээ 173 65 88 148 83 34 64 200 855

9 Эдийн шинжилгээ 10 2

2

3

17

10 Хийгдсэн мэс ажилбар 7 3 2 3

25

4 44

Бүгд 2489 1900 920 1413 1018 1383 1472 1593 12188

Page 3: Ayan medee

Хорт хавдрын сэжигтэй тохиолдлуудад нарийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулж

хорт хавдар оношлогдсон хүмүүс ХСҮТ-д эмчилгээндээ орж эхлээд байна. Аяны үеэр

ХСҮТ-ийн эмч нар хавдраар өвчилсөн 44 хүнд мэс засал орон нутагт нь хийж аймгийн

мэс заслын эмч нарыг ажлын байран дээр дагалдуулан сургалаа. Ийнхүү хавдрын мэс

заслын тусламжийг орон нутагт үзүүлсэн нь хавдрын нарийн мэргэжлийн тусламжийг

иргэдэд ойртуулсан арга хэмжээ боллоо.

Page 4: Ayan medee

Гурав: Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт

Аяны хүрээнд аймгийн өрх, сумын болон БОЭТ эмч мэргэжилтнүүдийг хавдрын эрсдэлт

хүчин зүйлүүд тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг дадлагыг дээшлүүлэх,

хавдрыг эрт илрүүлэх, хянах, хорт хавдрын эрт илрүүлгийн бүртгэл мэдээллийн талаар

хийсэн 2 кредит цагийн сургалтад нийт 371 эмч хамрагдав. Мөн аяны 2,3 дах өдөр

“Хорт хавдрын үеийн сувилахуйн тусламж хорт хавдрын үеийн хими эмчилгээ,

хөнгөвчлөх эмчилгээ, гэрээр хийх сувилахуйн тусламж” сэдвээр 292 сувилагчийг

хамруулсан сургалтыг зохион байгуулсан.

Дөрөв: Сайн дурын идэвхтэнд зориулсан сургалт

Хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг

өрнүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аяны хүрээнд

зохион байгуулсан бас нэг чухал ажил нь эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнг давтан

сургасан бөгөөд нийт 226 хүнийг сургалтанд хамруулсан байна.