37
Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 1 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨВ НОМЫН САН Шинэ номын мэдээ 6 2012.09.17 Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай Ном зүйч Д. Алтанзул Электрон каталоги: http://catalog.num.edu.mn

Shine nomiin medee

Embed Size (px)

DESCRIPTION

MUIS-iin shine nomiin medee 6

Citation preview

Page 1: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ТӨВ НОМЫН САН

Шинэ номын мэдээ

№ 6

2012.09.17

Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай

Ном зүйч Д. Алтанзул

Электрон каталоги:

http://catalog.num.edu.mn

Page 2: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 2

Дэлхийн атлас

Дэлхийн хураангуй атлас: Өнөөгийн манай гарагийн

тухай мэдвэл зохих бүх зүйл /Ред. Н. Орших., Д.

Түвшинбаяр, Орч. П. Мягмарцэрэн ба бус. – УБ.:

Монсудар, 2011. - 350 х. “Дэлхийн хураангуй атлас”

хэмээх 5 дахь удаагийн энэхүү хэвлэлд шинэчлэн засварласан

зураг зүйн цоо шинэ хэм хэмжээг тогтоожээ. Тус атласыг

хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулын мэдээллийг ашиглаж,

өндөр нарийвчлал бүхий гайхалтай газрын зургуудаар

баяжуулсан, гадаргуугийн 3D загвар нь тухайн нутаг дэвсгэрийн

физик газар зүйн онцлогийг бүрэн харуулж өгсөн, сэдэвчилсэн

бүдүүвч зургууд нь газар нутаг ашиглалтаас эхлээд аж

үйлдвэржилт хүртлэх бүхий л сэдвийг хамруулсан, 80.000 орчим

нэршил, газар зүйн нэршлийн дэлгэрэнгүй хэлхээс зэргүүдийг

багтаажээ.

26.8/0/я6

Д-89 /БШУН унш-7ш/ Т-15417-15419

Амьтад, ан агнуур, ургамлын лавлагаа

Амьтдын амьдрал /Ред. Б. Лхагвасүрэн, Б. Баяртогто,

Орч. Х. Тэрбиш ба бус. – УБ.: Монсудар, 2012. – 512 х.

Энэхүү бүтээлд хэдэн зуун төрөл зүйлийн амьтад

яагаад, мөн хэрхэн өөр өөр зан араншшинтай байдгийг

нээн таниулж өгнө. Уг бүтээлийн эхний хоѐр хэсэгт

амьтдын үндсэн бүлгүүд болон тэдний хувьсал, анатоми,

мэдрэхүйн талаар олон талаас нь ойлгомжтой тайлбарлажээ.

Дараах бүлгүүдэд амьтдын үйл хөдлөл, амьтдын амьдралын олон

хэв маяг харуулсныг нь авч үзжээ.

28.6я6

А-58 /БШУН унш-3ш/ Т-15414-15416

Бадамханд Ж. Монгол орны агнуурын амьтдын

лавлагаа /Хян. Д. Баян-Очир., Д. Цэрэндаш. - УБ.:

2012. - 438 х.

Page 3: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 3

Зохиогч номондоо амьтны аймгийн нөөц баялаг, тэдгээрийн

зүй зохистой ашиглалт, хамгаалалт, нэн ховор, элбэг амьтдын

биологийн онцлог, амьтдын бодит зураг, шинжлэх ухааны

нэршил, мөр, түүнийг таних арга, ан амьтдын байгаль орчны

хууль тогтоомжоор хамгаалагдаж буй өнөөгийн байдал, хууль

тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, зөвшөөрөл, гэрээ,

гарал үүслийн зүүлт, гэрчилгээ олгох, төлбөр хураамж төлөх

журмуудын талаарх хангалттай мэдээллийг мэргэжлийн хүмүүст

төдийгүй бусад хүмүүст ашиглахад боломжтой.

28.6/1/я2

Б-15 /БШУН унш-15ш/ Б-21656-12660

Бадамханд Ж. Монгол орны зонхилох ургамлын

лавлагаа /Хян. Д. Баян-Очир ба бус. – УБ.: 2012. –

586 х.

Энэхүү номноос Монгол орны ойт хээр, тал хээр,

говь, цөлийн бүсийн нэн ховор зарим ургамлууд

хэрхэн яаж зохицон ургаж байгаад олон жил тэдгээр газарт өсч

үржин өөрчлөгдсөн байдал, бордоо тэжээл, ус хэдий хугацаанд

өгч үр дүнд хүрч болох бодит туршлага, сэргээн нутагшуулах

арга аргачлал, ховор ургамлыг хэрхэн авран хамгаалах, хэдийд

тарималжуулах өвчин эмгэгээс сэргийлэх, зэргийг сонирхож

уншаарай. Жишээ нь: /заг, жодоо, бударгана, бусад бут сөөг,

газрын хаг, хөвд өвс, гоѐо, вансэмбрүү, юмдүүжин/. Мөн дэлхий

дахины ургамлын нэршил, байгаль орчныг хамгаалах хууль

тогтоомж, хөтөлбөр, яамдын сайдын тушаал, ЗГ-ын хэрэгжүүлэгч

агентлаг ойн газрын даргын тушаал зэргийг хавсаргажээ.

28.5/1/я2

Б-15 /БШУН унш-15ш/ Б-21661-21665

Техникийн толь бичиг, компьютертйн сүлжээ

Техникийн Япон-Монгол толь бичиг. – Яп.: Нагаока,

ШУТИС-ийн Техникийн толь эмхтгэх комисс, 2011. –

602 х.

Та бүхний гар дээр очиж байгаа энэхүү техник

технологийн чиглэлийн анхны толь бичиг нь япон,

Page 4: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 4

монгол эрдэмтдийн хамтын бүтээл бөгөөд энэ номондоо 10.000

гаруй нэр томьѐог япон хэлээр толгойлж, монгол хэл рүү

хөрвүүлж, тухайн үгийг ойлгоход дөхөмтэй болгох зорилгоор

англи

орчуулгыг хамтад нь оруулж өгснөөрөө давуу талтай болжээ.

Толь бичиг нь япон хэл сурч байгаа, их дээд сургуулийн багш,

оюутан, үйлдвэр дээр ажиллаж, шинэ техник технологи

нэвтрүүлж байгаа инженерүүдэд маш их чухал үүрэг гүйцэтгэнэ.

30я2

Т-36 /БШУН унш-7ш/ Б-21546-12548

Каррера Ф. Сүлжих чадвар бол амьд үлдэх цорын

ганц хөтөч мөн /Орч. Ч.Орхон. –УБ.: 2010. -215х.

Өнөөдөр чадварлаг байх нь хангалттай бус. Гагцхүү

та зах зээлд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй.

Өвч хэрэгдсэн дэлхий ертөнцийн сүлжээнд нэвтрэх

сонирхолтой уншигч бүрт зориулагдсан энэ номонд

сүлжээ гэж юу вэ, сүлжээний боломж, таны танилцуулга,

мэдлэгийн сүлжээ, сүлжээний мөн чанар, олон нийтийн

мэдээллийн хэрэгслийн хүч, интернетийн орчинд хэрхэн ажиллах

талаар дэлгэрэнгүйгээр өгүүлжээ.

32.973.202

К-26 /БШУН унш-7ш/ Т-15477-15479

Бэлчээрийн мал аж ахуй, монголын уламжлалт

анагаах ухаан.

Мягмаржав Б ба бус. Дэлхийн бэлчээрийн мал аж

ахуй-олон улсын аялал жуулчлалын зах зээлд: 8-р

боть /Ред. Н. Банди. – УБ.: Ном хур, 350 х.

“Дэлхийн нүүдлийн мал аж ахуй” цуврал болох энэхүү бүтээлд

Монголыг Дэлхий, тив, бүс нутаг, олон улс төдийгүй, үндэсний

хүрээнд тухайн чиглэлээр задлан шинэчилсэн ажлын үр дүнг

тусган харуулжээ. Бүтээлийн 1-р хэсэгт: Дэлхийн бэлчээрийн мал

аж ахуй ба олон улсын, 2-р хэсэгт: Мал аж ахуйн харьцуулсан

судалгааны үр дүн ба аялал жуулчлал, 3-р хэсэгт: Дэлхийн

бэлчээрийн мал аж ахуй ба брэнд бүтээгдэхүүн, олон улсын

Page 5: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 5

аялал жуулчлал, гэсэн хэсгүүдтэйгээр дотор нь 8 бүлэгт тус тус

хуваан авч үзжээ.

45.4/0/

М-98 /БШУН унш-3ш/ Б-21566-21567

Эрүүл ахуй

Ганбаяр Я. Анагаах ухааны дөрвөн үндэсний

язгуурын болон номлохуйн үндэс, тэдгээрт холбогдох мод, тайлбар: 2 дахь хэвлэл /Хян. Н.

Төмөрбаатар ба бус. – УБ.: Битпресс, 2010. – 293 х.

Зохиогч энэ сурах бичигт ”Анагаах ухааны дөрвөн

үндэс”-ийн язгуурын болон номлохуйн гол утга санааг

ойлгомжтой болгон тайлбарлахын зэрэгцээ эрүүл биеийн мод,

өвчтэй биеийн мод, үзэхийн мод, хүрэлцэхүйн мод, асуух мод,

явдал мөрийн мод, эмийн мод, заслын мод, гэх мэт 43 зураг

бүхий модыг түвд тайлбартай туурвисан нь уламжлалт анагаах

ухаанд шамдан суралцагч оюутан, эмч, судлаач нарын түвд

хэлний мэдлэгт тус дэм, мэргэжилд нь гарын авлага болж өгөх

юм.

53.59/1/

Г-21 Т-15410-15411

Ганбаяр Я. Монгол эмийн жорын хувилбар нэрийн

түүвэр /Хян. Н. Төмөрбаатар ба бус. – УБ.: Битпресс,

2010. – 358 х.

Энэ жорын ном нь 2 хэсэгтэй. Эхний хэсэгт

монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг эмт

бодисуудын амт, шингэсний эцсийн амт, эмийн чадал, эрдэм,

хүч, эмийг ангилах ба найруулах арга, эм уух ѐс, эмийн хачир,

хүлгийн тухай ойлгомжтой өгүүлнэ. Дараах хэсэгт анагаах

ухааны дөрвөн

үндэс болон бусад тайлбар зохиолуудад бичсэн эмт бодисуудын

амт, мөн чанарын чадал, эмийн аймагт түшиглэн жор тус бүрийн

чадал, хэрэглэх заалт, хийх арга, цээрлэх ѐс, санамжийг нэмж

тайлбарлажээ. Номонд эрт эдүгээгийн эмч оточ нар уламжлан

хэрэглэж, өвчнийг амирлуулан арилгаж ирсэн 1420 гаруй жор

Page 6: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 6

оруулсан нь зөвхөн уламжлалт анагаах ухаанд суралцагч оюутан,

эмч, судлаач нарт ширээний ном нь болж өгнө.

53.52

Г-21 Т-15406-15407

Ганбаяр Я. Уламжлалт монгол засал /Хян. Д.

Цэрэндагва. – УБ.: Битпресс, 2010. – 230 х.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа өвчин зовлонд

нэрвэгдэж, түүхийн хөгжлийн явцад амьдралаас ургаж

гарсан заслын шинэ аргууд нь одоо хүртэл анагаах

ухаанд хэрэглэгдэж байгаа. Зохиогч бүтээлдээ ханах, төөнөх,

туулгах, судасны туулга, бөөлжүүлэг, хэвтээлэг, засал хийх арга

технолог, өвчний заалт, эсрэг заалтыг тодорхой бичиж, мөн

түүнчлэн Монгол орны рашаануудын найрлага, өвчний заалт,

шавар эмчилгээ, туслах заслын аргууд, сэвслэр, арьслах, дэвтээх,

наах, самнах, соруулах, гэх мэт олон аргуудыг оруулжээ.

Уламжлалт анагаах ухааны идээ, ундааны засал болон бариа

заслын аргын талаар ч бүтээлд дэлгэрэнгүй тусгагджээ.

53.59/1/

Г-21 Т-15408-15409

Төмөрбаатар Н., Ганбаяр Я. Монголын уламжлалт

анагаах ухааны онолын үндэс: МУА –ын чиглэлээр

суралцагч оюутан, эмч нарт зориулсан сурах бичиг

/Хян. М. Амбага., С. Сүхбаатар. – УБ.: Бит Сервис,

2003. – 176 х.

Сурах бичигт МУАУ –нд суралцагчдад гүн бат мэдлэг

эзэмших үндэс суурийг зөв тавихын тухайд энэхүү номоо

толилуулжээ. Номын 1-р хэсэгт МУАУ-ны түүх, 2-р хэсэгт

МУАУ-ны үндсэн сургаал, онолууд, хар зурхайн 5 махбодын

онол, гурван махбодын онол, 3-р хэсэгт эрүүл/биеийн бүтэц зүй/

бие зүйн үндэс, 4-р хэсэгт өвчин зүйн үндэс, 5-р хэсэгт онош

зүйн үндэс, 6-р хэсэгт өвчнийг анагаах аргын үндэс, 7-р хэсэгт

эмчийн ѐс зүйн зарчмуудын тухай тус бүр товч өгүүлэх аж.

5359/1/

Т-58 Т-15404-15405

Page 7: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 7

Монголын хаадын түүх, гадаадын улс төрийн зүтгэлтнүүд

Браун Т. Диана гүнжийн түүх: Хамгийн алдартай,

хамгийн их хайр татсан дагина эмэгтэйчүүд /Орч. Ч.

Баатар, Ред. А. Энхмаа. – УБ.: Монсудар, 2012. – 574 х.

“Диана гүнжийн түүх” номноос та түүний амьдралд

оролцон тоглож байсан эмэгтэйчүүдийн хүсмээргүй

найрлыг, таны өмнө нь хэзээ ч мэдэж байгаагүй, чухам тэднийг л

тойрон оршдог нийгмийн дарамт шахалтыг эндээс олж мэдэх

болно.

63.3/4Их Бр/-8

Б-68 /НХШУН унш- 3ш/ Т-15439-15441

Лхаашид Д. Монголын хаад, зүтгэлтнүүдийн

жолоодохуйн урлаг: Дэлхийн менежментийн ухаанд

Монголчуудын оруулсан хувь хандив. –УБ.: Китон

принт, 2009. -360х.

Энэхүү ном нь Монголын тулгар төр байгуулагдсан

түүхэн үеэс улсыг удирдан, төрийг жолоодож, түмнийг

манлайлсан их хаад, төрийн зүтгэлтнүүдийн удирдахуйн ухааны

ур чадвар, хүнийг татах арга билгийг илүү судалсан онцлог

бүтээл болсон бөгөөд зохиогч үндэснийхээ дэвшилтэт соѐл,

удирдахуйн ухааныг судалж хойч үедээ өвлөн уламжлуулахыг

зорьжээ.

63.3/1/

Л-87 /НХШУН унш-3ш/ Б-21694-21696

Монголчууд ХХ зууны эхэнд:Зурагт түүх1 /Ред. О.

Батсайхан. – УБ.: Монсудар, 2012. –251 х.

Энэхүү номноос та хэдэн мянганы тэртээгээс эхлэн

өнөөгийн монголчууд бидний амьдран буй орчин,

соѐл, зан заншил, ухамсар, оюун санаа, хэрэглээ гээд

түүхэн хөгжлийн бүх талын ойлголттой болохын зэрэгцээ та

бидэнд өөрсдийн түүх цадигийг бусад улс орны сурвалж

шаштиртай харьцуулан харах боломжтой.

63.3/1/я6

М-69 /НХШУН унш-7ш/ Т-15420-15422

Page 8: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 8

Мөнхсайхан С. “Банзрагч”-ийн төгсгөлийн үг: Эх

бичиг, үгийн сангийн судалгаа /Ред. Л. Болд. – УБ.:

Соѐмбо принтинг, 2011. – 182 х.

Монголчууд олон зуун жилийн турш нүүдэллэн

амьдарсаар энэ зуунд хүрч ирсэн хэдий ч, эртнээс нааш

бичиг соѐлын маш арвин их өвийг бүтээж хойч үедээ үлдээснийг

монголын хэл соѐлыг судалсан гадаад дотоодын эрдэмтэн

судлаачид, түүнчлэн өвөг дээдсийн минь бидэнд уламжлан

үлдээгдсэн бичиг номын арвин өв сан ч нотолж байна. Монголын

ард түмэн өөрийн бичиг соѐлыг тал бүрээр хөгжүүлэн

уламжлуулахын зэрэгцээ мөн тухайн үеийнхээ нийгэм түүхийн

байдалтай уялдуулан соѐлын талаар харилцаатай байсан олон улс

түмний утга соѐлоос суралцаж, тэдгээрээс ард түмнийхээ оюуны

их далайд нэмэр болгох зорилгоор эх хэлэндээ орчуулах ажлыг

хийж байжээ. Тийм учраас гадаад дотоодын олон үеийн

судлаачид монголын эртний хэл, уран зохиол ялангуяа санскрит,

төвд, хятад, уйгар хэлнээс орчуулсан зохиолд анхаарч иржээ.

Үүний нэг жишээ нь уншигч та бүхэнд танилцуулж буй

“Банзрагч” хэмээх судар болмой.

63.2/1/

М-81 /НХШУН унш -3ш/ Т-15401-15403

Радзинский Э. Сталин: 1.2 /Орч. Баабар, Ред. Д.

Батбаяр. – УБ.: Нэпко, 2012.

Эдвард Радзинскийн “Сталин” хэмээх цуутай энэ

бүтээлийг Баабар орчуулан монгол уншигч бидний гар

дээр хүргэж байна. Энэ бүтээлд нь Сталины сайн

хийгээд саарыг

шингэсэн хүний бүрэн төгс дүр төрхийг харуулжээ.

63.3/2/-8 Сталин:1. – 428 х. Б-12620-21625

Р-17 Сталин:2. – 420 х. Б-21625-21629

Форбат Л. “Бөмбөгөр ногоон” ба Йосеф Гелета /Орч.

А. Цэрэнчулуун, Ред. Д. Энхтөгс. – УБ.: Ном хур, 2011.

– 191 х.

Тус номонд Унгар улсын иргэн Йосеф Гелета гэгч

энэ хүний адал явдалт амьдралын нэгэн зурвас үе

Page 9: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 9

Монгол оронтой хэрхэн холбогдсоныг тодорхой өгүүлжээ.

Тэрээр тухайн үеийн Монголчуудын амьдрал, өв уламжлал,

түүх, соѐл, шашин шүтлэг, зочломтгой байдал, нөхөрсөг зан

заншил, монгол эр хүний ѐс жудаг, гүндүүгүй зан байдлын

талаар өөрийн харсан үзсэн, дуулсаныг үнэн баримттайгаар

өгүүлсэн нь түүхийн гайхалтай баримт болж өгжээ. Номын гол

ач холбогдол нь мажар инженер манай Театрын музейтэй хэрхэн

холбогдсон улмаар Монголд анхны Их хурал /Парламент/-ын

ордонг хэдэн онд хэний заавраар хэрхэн бариулсан, монголын

соѐлын өв, түүхийг хамгаалах ажилд хэрхэн гар бие оролцож

Богдын ордныг музей болгон өөрчилсөн тухай түүхийн үнэнийг

уншигч та мэдэж авна.

63.3/1/61

Ф-79 /НХШУН унш-45ш/ Б-21541-21545

Түүхэн 500 хүн: Дэлхий дахинд ба Монголд /Орч. Ю.

Дэлгэрмаа, Ред. Б. Цэнддо., В. Уянга. - Нэпко, 2012. –

301 х.

Түүхэн 500 хүний талаарх сонирхолтой энэ номонд

бидний мэдэж байх ѐстой хүмүүсийн тухай

танилцуулна. Чингис хаан ба ҮII Богд, Аристотэл болон Цезер,

Гөте, Хүмболдтээс эхлүүлээд Лэннон, Спилбэрг гээд өнгөрсөн

болон өнөө үеийн чухал түүхэн хүний хувь заяагаараа тодрон

гарсан онцгой хүмүүсийн хаана амьдарч юу бүтээсэн, тэр нь хүн

төрөлхтний түүхийг хэрхэн бичигдэхэд хүргэсэн сонирхолтой

намтрыг тодорхой бөгөөд дэлгэрэнгүй өгүүлнэ.

63.3/0/-8г

Т-82 /НХШУН унш-7ш/ Б-21617-21619

Чан Ю., Холлидэй Ж. Хэний ч мэдэхгүй Мао: 1,2-р

боть /Орч. Г. Аким ба бус. – УБ.: Мөнхийн үсэг, 2012.

Энэхүү бүтээлд Мао Зэдуны ойрын болоод түүнтэй

амьдрал, хувь заяагаараа холбогдож, уулзаж учирч

явсан, өнгөрсөн түүхийн амьд гэрч бүхэнтэй хийсэн

ярилцлага болон сэтгэлдээ тулгуурлан бичсэн нь хүмүүсийн

мэддэггүй олон гайхмаар баримтуудыг сөхөн дэлгэж өгсөн нь

уншигч таны сонирхолыг гойд татах байх аа.

Page 10: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 10

63.3/5Хят/-8 Мао:1-р боть. – 480 х. Б- 21640-21644

Ч-19 Мао:2-р боть. – 518 х. Б- 21645-21649

Чимэдцэеэ М. Бидний мэдэх хийгээд эс мэдэх хятад

орон: Сэтгэлгээ соѐл /Хян. Ц. Базаррагчаа., Д.

Бадмаанямбуу. – УБ.: Адмон, 2012. – 284 х.

Хэлбичгийн ухааны доктор М. Чимидцэеэ энэ

номондоо дорно хийгээд өрнө, хүмүүн болохуйн

ухаан, жам ѐсны сургаал, сэтгэлгээ, соѐлын өв, утга

соѐлын дээж, арга билгийн ѐсон, дайтахуйн ухаан, нэр төрийн

үзэл, идээ ундааны соѐл, найраг шүлэг, сонгодог зохиол, аж

төрөхүйн гүн ухаан, зэргийг нарийн судлан бичжээ.Түүний

бичсэн судалгааны илтгэл, өгүүлэл, нийтлэл, мөн зарим бүтээл

нь БНХАУ, БНСУ, Сингапур улс болон Тайванд хэвлэгдэжээ.

Мөн “Хятадын сонгодог утга зохиолын дээж” цувралаар Күнзийн

“Шүүмжлэл өгүүлэл”, “Их суртахуй”, болон “Сүнзийн дайтахуйн

ухаан”, зэрэг эртний хятадын гүн ухааны сэтгэлэгээний сонгодог

бүтээлүүдийг орчуулан хэвлүүлжээ.

63.5/5Хят/

Ч-62 /НХШУН унш-15ш/ Т-15394-15398

Эдийн засаг

Батжаргал Р., Дашням Ч. Монгол улсын нягтлан

бодох бүртгэлийн товч түүх: МУСЯ-ны 100 жилийн

ойд зориулав /Хян. Р. Батжаргал. – УБ.: Экимто, 2011.

– 188 х.

Энэхүү түүхт 100 жилийн ойд зориулан гаргасан

номонд Монгол оронд ардын хувьсгалаас өмнөх үеийн бүртгэл

тооцооны байдал, нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйг

Сангийн яамнаас удирдаж зохион байгуулж байсан мэдээлэл,

нягтлан бодох бүртгэлийн хэлбэрийн хөгжил, нягтлан бодогч

мэргэжилтэнг бэлтгэсэн хөгжлийн түүх, энэ салбарын эрдэмтэн

судлаачдын тухай түүхийн баримт мэдээллийг оруулж өгчээ.

65.052/1/-03

Б-33 /НХШУН унш-15ш/ Т-15488-15492

Page 11: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 11

Баттөмөр Б. Сүүдрийн эдийн засаг. – УБ.: Адмон,

2012. – 290 х.

Сүүдрийн эдийн засгийн асуудал нь манайд нэг их

судлагдаагүй байгаа тул эдийн засагчид сүүдрийн

засгийн эерэг болон сөрөг талын хувьд санал нэгдэж

чадахгүй байсаар байгаа. Тус бүтээлд сүүдрийн эдийн засгийн

мөн чанар, сүүдрийн эдийн засаг дэлхий дахинд, Монгол дахь

сүүдрийн эдийн засаг гэж 3 бүлэгтэйгээр хуваан авч үзжээ.. Энэ

сүүдрийн эдийн засагт хандах дээрх хандлагыг нэгтгэн дүгнэж,

түүний эерэг талыг хэрхэн ашиглаж болох гарцыг хайж тогтоох,

сөрөг талыг тодорхойлон, нөлөөллийг багасгах талаар санал

дэвшүүлэхийг зорьсон болно.

65.012.2

Б-34 /НХШУН унш-4ш/ Б-21691-21693

Батхишиг Б. Эдийн засгийн ухааны тайлбар толь

бичиг /Хян. П. Бямбасүрэн. – УБ.: Бемби сан, 2008. –

459 х.

Тус номонд микро, макро эдийн засгийн онолын

асуудлууд тухайлбал, эрэлт, нийлүүлэлтийн харьцаа,

хэрэглэгчийн шийдэл, үйлдвэрлэлийн зардал, төгс бус өрсөлдөөн

ба монополь, эрсдэл ба тоглоомын онол, үйлдвэрлэлийн хүчин

зүйлс, ба орлогын хуваарилалт, цалин хөлс, хөдөлмөрийн зах

зээл, капитал, газар, эдийн засгийн үр ашиг, татвар, төсөв, улсын

зарлага, байгалийн нөөц, байгаль орчны хамгаалалт, ажилгүйдэл,

ядууралтай тэмцэх, дотоодын нийт бүтээгдэхүүн, хуримтлал ба

хэрэглээ, нийлмэл эрэлт, нийлмэл нийлүүлэлт, тэдгээрийн

харилцан үйлчлэл, мөнгө ба банк, мөнгөний бодлого, үнэт цаас,

зах зээл эдийн засгийн өсөлт, бизнесийн мөчлөг, инфляц, гадаад ,

дотоод өр, олон улсын худалдаа, дэлхийн эдийн засаг, хөгжлийн

стратеги, эдийн засгийн онолын урсгал, чиглэлүүд, нэрт эдийн

засагчдын намтар, бүтээл, сургаал, олон улсын эдийн засгийн

байгууллагууд, гэх мэт олон чухал сэдвийг хөндөж тайлбарласан

нь мэргэжлийн болон хэн бүхэнд зориулагдана.

65я2

Б-34 /НХШУН унш-6ш/ Б-21666-21668

Page 12: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 12

Баярцэнгэл Ц. Бизнес төсөл боловсруулах аргазүй:

Оюутанд зориулсан гарын авлага. –УБ.: 2012. -71х.

Менежер, бизнес эрхлэгч, оюутнууд, шинийг сэдэж,

эрсдэлийг үүрэх эрмэлзэл бүхий хүмүүст зориулагдсан

энэ номонд төслийн тухай ерөнхий ойлголтоос гадна

жижиг төслийн маягт оруулсан нь таны шинээр эхлэх богино

хугацааны төслийг боловсруулан хэрэгжүүлэхэд тус дөхөм болох

ажээ.

65.050я7

Б-38 /НХШУН унш-7ш/ Б-21703-21705

Болдбаатар Г. Маркетингийн стратеги

/Ред.С.Жаргалсайхан. –УБ.: 2012. -190х.

Зах зээл, бизнесийн нэгжийг удирдах стратеги,

өрсөлдөөний орон зайн стратеги, зах зээлийн талаар

тасралтгүй судлах стратеги, шинэ бүтээгдэхүүн

төлөвлөх ба брэнд менежментийн стратеги, байгууллагын

харилцааны ба хуваарилалтийн сувгийн стратегийн талаар

дэлгэрэнгүй өгүүлэх энэхүү сурах бичиг маркетингийн удирдлага

ба бизнесийн менежмент мэргэжлээр суралцаж буй оюутнуудад

зориулагджээ.

65.290-2

Б-54 /НХШУН унш-7ш/ Т-15465-15467

Бүжинлхам Б. Санхүүгийн удирдлага: 4 дэх хэвлэл

/Ред. Х.Пүрэвсүрэн. –УБ.: 2012.

“Санхүүгийн удирдлага” сурах бичгийн 4 дэх хэвлэлд

өмнөх хэвлэлд хамруулсан санхүүгийн удирдлагын

үндсэн ойлголтууд, шинжилгээний аргачлалууд,

шийдвэр гаргалтын үйл явцуудыг зарим нэгэн талаар нэмж

дэлгэрүүлсэн бөгөөд 7-р бүлэгт нэмэлт оруулсан ба мөн сэдэв тус

бүрт өөрийгөө шалгах асуудлууд, бодлого дасгалуудыг нэмжээ.

65.9/1/26

Б-83 /НХШУН унш-7ш/ Т-15510-15512

Page 13: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 13

Гантулга Г. Үл хөдлөх хөрөнгө ба хувийн өмчийн

харилцаа. –УБ.: 2011. -158х.

Хууль, эдийн засаг, газрын харилцаа, хот төлөвлөлтийн

чиглэлээр суралцагч оюутан судлаачдад зориулагдсан

энэ номонд үл хөдлөх хөрөнгийн тухай ойлголт, үл

хөдлөх хөрөнгийн харилцаа, эрх зүйн зохицуулалт, лизинг,

ипотек, сервитут, үл хөдлөх хөрөнгийн менежмент, бүртгэл

үнэлгээний талаар дэлгэрэнгүйгээр өгүүлжээ.

65.011

Г-23 /НХШУН унш-7ш/ Т-15462-15464

Довууч М. Бизнесийн санхүүгийн удирдлага /Ред.

Ц.Аюурзана. –УБ.: 2010. -269х.

Корпорацийн бизнесийн үйл ажиллагаа ба санхүү,

ажлын капиталын удирдлага, корпорацийн

санхүүжилтийн эх үүсвэрүүд, санхүүжилтийн

менежмент ба стратеги, корпорацийн зохион байгуулалт

өөрчлөлтийн талаар өгүүлэх энэхүү ном нь бизнесийн удирдлага

мэргэжлээр суралцаж буй оюутнууд, компанийн менежерүүд,

бизнесийн шийдвэр гаргагчид, болон бизнесийн салбарын

ажилтнуудад зориулагджээ.

65.290-93

Д-43 /НХШУН унш-7ш/ Т-15501-15503

Дунд шатны нягтлан бодох бүртгэл: Дасгал

бодлогууд. –УБ.: Экимто, 2012. -552х.

Нягтлан бодогчид, оюутан, суралцагсадын мэдлэг,

чадварыг дээшлүүлэх зорилгоор хэвлэн гаргасан энэхүү

номонд нягтлан бодох бүртгэлийн үндэс, мөнгөний үнэ

цэнэ, мөнгөн хөрөнгө, авлага, бараа материал, биет ба биет бус

хөрөнгө, богино ба урт хугацаат өр төлбөр, эзэмшигчдийн өмч,

хөрөнгө оруулалт, орлого, тэтгэвэр, тэтгэмж, орлогын татвар

болон түрээсийн бүртгэл, алдааны шинжилгээ, мөнгөн

гүйлгээний тайлан гэсэн бүлгүүдийн дасгал бодлогыг бодолт,

тооцоололын хамт оруулжээ.

65.052

Д-65 /НХШУН унш-7ш/ Т-15498-15500

Page 14: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 14

Жанчивдорж Д. Монголын парламентын санхүү:

1990-2010. –УБ.: 2011. -298х.

Монгол улсад санхүү эдийн засгийн алба үүсч

хөгжсөний 100 жилийн ойд зориулан гаргасан энэ

номонд парламентын санхүүгийн үйл явдлыг цаг

хугацааны он дарааллаар товчоолон гаргаж, төрийн удирдлага,

төрийн санхүүгийн бодлогын мөн чанар, төлөвшилт, Монголын

парламентын санхүүгийн үүсэл, хөгжил, төлөвшилтийн асуудал,

парламентын төсөв, санхүүгийн харилцааг зохицуулж буй хууль,

эрх зүйн зохицуулалтын талаар өргөн хүрээнд авч үзжээ.

65.261

Ж-28 /НХШУН унш-7ш/ Т-15493-15497

Жаргал Г., Тэгшбүрэн Г. Төслийн удирдлага: 5 дахь

хэвлэл. –УБ.: Кито принт, 2009. -188х.

“Төслийн удирдлага” нь 1992 оноос хойш Удирдлагын

академийн үндсэн хичээлийн нэг болсон бөгөөд

төслийн удирдлага нь мэдлэг, мэдээлэл өгөхөөсөө

илүү чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой бүтээлч хамтын

оролцоонд тулгуурласан үйл явц юм. Толилуулан буй энэ номонд

төсөл түүний онцлог, төсөл хэрхэн боловсруулж бичих арга,

төслийн судалгааны арга зүй, нөхцөл байдлын судалгаа,

урьдчилсан ба үндсэн судалгаа, төслийн логик бүтцийн арга,

төслийн төсөв боловсруулах, хөрөнгө оруулалтын шинжилгээ,

төслийн удирдлага ба байгууллагын шинжилгээ төлөвлөлтийн

тухай дэлгэрэнгүйгээр өгүүлж, холбогдох жишээ баримт,

дасгалуудыг оруулж өгчээ.

65.290-2

Ж-31 /НХШУН унш-7ш/ Б-21697-21699

Жизнин С.З., Крупнов В.И., Трасов К. Америк

нийгмийн нууц товчоо ба Настродомасын гека

томба. 1-р ном: Америкт яаж сайн бизнесмен болдог

вэ /Орч. Б.Түмэнбаях. –УБ.: Соѐмбо принтинг, 2012. -

136х.

Зохиогчид амьдралын өөр хэв маяг болох Америкийн нийгмийг,

түүний бага бизнесийг судлан Америкт яаж сайн бизнесмен

Page 15: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 15

болдог тухай өгүүлэх энэхүү номоо хэвлүүлжээ. Энэ номонд

Америк мөрөөдөл гэж юу болох, азаа үзэхийн утга учир,

хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, хамтын үйлдвэр,

дампуурлын шалтгаан, үйлчилгээний хүрээний бизнес,

менежментийн онол, зах зээл, худалдан борлуулах ажил, үнэ

өртөг, алдагдал, хөдөлмөрийн хөлс, моргейжийн тухай өгүүлжээ.

65.011.3

Ж-71 /НХШУН унш-7ш/ Б-21678-21680

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны нэгдсэн

аргачлал. –УБ.: 2011. -188х.

Энэхүү нэгдсэн аргачлалыг Олон улсын санхүүгийн

корпорациас Япон улсын засгийн газрын санхүүгийн

дэмжлэгтэйгээр Монголын ипотекийн корпорацид

үзүүлсэн зөвлөх техникийн туслалцааны хүрээнд монгол хэлнээ

орчуулагдан олон улсын ипотекийн зээлийн ажиллагааны

нэгдсэн аргачлалд үндэслэн гаргажээ. Энэхүү нэгдсэн аргачлал

нь ерөнхий зүйл, ипотекийн зээлийн бүтээгдэхүүнүүд, ипотекийн

зээлийн ажиллагааны маягт, баримт бичгүүд, ипотекийн зээлийн

үйл ажиллагааны гарын авлаг гэсэн бүлгүүдтэй ба холбогдох

заавар зөвлөмж, дэлгэрэнгүй жишээ материалуудыг хавсаргажээ.

65.262.2

И-76 /НХШУН унш-3ш/ Т-15519-15520

Коллиер П. Адагт үлдсэн тэрбум: Хамгийн ядуу буурай

орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа болон энэ талаар юу

хийж болох тухай өгүүлэх нь /Орч. Л.Баян-алтай. –УБ.:

2009. -275х.

Коллиер нь эдийн засгийн аргачлалуудыг ашиглан хөгжиж

буй орнуудын улс төр, эдийн засгийн байдлыг маш энгийнээр

тайлбарласан бөгөөд түүний номноос оюун ухаанаар бэхэжсэн

нигүүлсэнгүй сэтгэл, зөөлөн егөөдөл, бүх зүйлийг голыг нь олж

тайлбарлах гэсэн тэмүүллийг уншигч та олж харах болно.

65.02

К-60 /НХШУН унш-4ш/ Т-15480-15482

Page 16: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 16

Мөнхдалай Б. Төсөл бичих гарын авлага: 3 дахь

хэвлэл. –УБ.: 2012. -156х.

Байгууллага болон хувь хүмүүсийн албан хэрэгцээнд

зориулсан энэхүү гарын авлага нь төслийн тухай

ерөнхйи ойлголт, төсөл бичих, төслийн бүтэц,

бүрэлдэхүүн хэсэг, төслийн удирдлага гэсэн 4 бүлэгтэй.

Шийдвэрлэвэл зохих бэрхшээл, гол асуудлаа зөв ойлгож,

тодорхойлж чадсан эсэх, санал болгож байгаа арга зам нь бүрэн

дүүрэн судлагдсан эсэх, хэрэгжүүлэх үе шатууд нь тохиромжтой,

өргөн хүрээтэй эсэх, шаардагдах нөөцийг зөв тодорхойлсон

эсэхээ мэдэхэд энэхүү гарын авлага туслана.

65.050я7

М-60 /НХШУН унш-6ш/ Б-21700-21702

Наранчимэг Ч., Ганзориг Д. Бизнесийн статистик

эконометрикийн үндэс: Хичээлийн гарын авлага. –

УБ.: 2012. -438х.

Энэхүү хичээлийн зорилго нь эдийн засгийн болон

бизнесийн түгээмэл үзэгдлүүдэд статистикийн нарийн

шинжилгээ хийх аргуудыг эзэмшиж, практикт хэрэглэх

чадвартай болгоход орших бөгөөд ингэснээр эдийн засгийн

болон бизнесийн үзэгдлүүдийн хоорондын хамаарлыг үнэлж,

одоогийн ба ирээдүйн хандлагыг тодорхойлсон таамаглал

дэвшүүлж сурах юм. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурч буй

оюутанд зориулсан энэ гарын авлагад хугацааны цуваа ба

шинжилгээнд хэрэглэж буй аргуудыг практикийн хувьд

тайлбарласан учир математик талаас нь нарийн тооцоолол

гаргаагүй ажээ.

65в6я7

Н-29 /НХШУН унш-7ш/ Б-21675-21677

Нямсүрэн О. Хот суурин газрын кадастрын үнэлгээ.

–УБ.: Хөх монгол принтинг, 2012.-92х.

УБ хотын газрын зах зээлийн үнийг судлан гэр

хорооллын газрын зах зээлийн үнэлгээний бүс, жишиг

үнийг тодорхойлох, гэр хорооллын газрын үнэд

нөлөөлөх хүчин зүйлүүдийн хамаарлыг тооцож итгэлцүүрийг

Page 17: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 17

тогтоох, газрын үнийг оновчтой тооцох үүднээс кадастрын

үнэлгээний аргыг ашиглан жишиг үнэд тогтоосон итгэлцүүрээр

засвар хийж нэгж талбарын үнэлгээний загварыг гаргах

технологийн талаар өгүүлэх энэхүү ном нь газрын кадастр,

газрын эдийн засаг, газрын менежмент, газрын харилцааны

салбарын мэргэжлийн ангийн оюутан, магистрант, судалгааны

ажилтануудад зориулагджээ.

65.32-5

Н-98 /НХШУН унш-7ш/ Т-15504-15506

Оюунцэцэг Д. Төрийн санхүүгийн бодлого, түүний

эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн нөлөөллийн

судалгаа /Ред. Д.Дуламсүрэн. –УБ.: 2012. -151х.

Энэхүү нэг сэдэвт зохиолд эдийн засаг дахь төрийн

оролцоо, эдийн засгийн өсөлт, төрийн санхүүгийн

бодлого зэргийг онолын үүднээс гүн гүнзгий тайлбарлажээ. Мөн

төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос эхлээд

одоог хүртэлх үеийн Монгол улсын төрийн санхүүгийн бодлогын

хэрэгжилтийн байдлыг судлахын хамт шилжилтийн үеийн

төсвийн шинэчлэлийн гол үзэл санааг багтаан авч үзжээ.

65.261

О-63 /НХШУН унш-3ш/ Т-15399-15400

Санхүүгийн опционы үнэлгээ /Ред. Я.Базарсад. –УБ.:

Арвин судар, 2012. -294х.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн, үнэт цаасны

арилжаанд оролцогч брокер, диллер болон математик,

статистик, эдийн засаг, бизнесийн мэргэжлээр

суралцаж буй оюутнууд, биет бус хөрөнгийн арилжааг сонирхон

судлагчдад зориулсан энэхүү сурах бичигт хөрөнгийн

үнэлгээний үндсэн загвар ба Блек-Шолесын тэгшитгэлийн

гаргалгааг хийж, Бином, төгсгөлөг ялгаварт, Монте Карло, тоон

анализ, магадлал статистикийн аргууд, стохастик болон симуляц

загварчлал ашиглан санхүүгийн опционыг үнэлэх онол,

практикийн асуудлыг багтааж, тооцооллын үр дүнг шалгах

МАТЛАВ кодыг ашиглажээ.

65.262.2

Page 18: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 18

С-32 /НХШУН унш-25ш/ Т-15549-15553

Сенор Д., Сингер С. Төр улс цогцолсон нь: Хэрмэл

жүүдээс хүчирхэг Изрйль. –УБ.: Нэпко, 2012. -279х.

Жархан жилийн түүхтэй, 7.1 сая хүн амтай,

дайснуудаар хүрээлэн оршдог, байгуулагдсанаасаа

хойш байнгын дайны байдалд байж ирсэн, байгалийн

баялаггүй Израйль улс хэрхэн өөрөөс нь том, тайван, тогтвортой

Хятад, Энэтхэг, Солонгос, Канад, Их Британи улсуудаас илүү

олон шинэ бизнесийн компани төрүүлж чадсан тухай энэ номонд

өгүүлжээ. Израйлийн жишээ бусад улс орнууд төдийгүй хөгжин

дэвжих байгууллага үүсгэх гэсэн хувь хүмүүст ч хэрэг болох

сургамжаар баялаг ажээ.

65.9/5Изр/

С-42 Т-15442-15446

Худалдах урлаг. –УБ.: 2012. -359х.

Хүнс судлал, өргөн хэрэглээний бараа судлал,

жижиглэн худалдааны менежментийн мэдлэг ба

зохион бйагуулалт, маркетингийн мэдлэг,худалдааны

тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээний соѐлын

мэдлэг, эрх зүйн ба худалдааны анхан шатны бүртгэл тооцооны

мэдлэг гэсэн бүлгүүдтэй ном нь мэргэжлийн боловсролын

сургалтын төвөөр бэлтгэгдэх худалдааны үндсэн ажилтаны

суралцах зүйлийн хэмжээнд ашиглагдах зориулалтаар

хялбарчлан зохиогджээ. Энэхүү ном нь энгийн хэллэгээр, нүдээр

хараад шууд ойлгох, тайлбар зураг, дүрслэл ихтэй, давтах

асуулттай ажээ.

65.011.3

Х-66 /НХШУН унш-7ш/ Т-15521-15523

Цэдэнпил Д. Татварын онол арга зүй: Сурах бичиг.

–УБ.: Соѐмбо принтинг, 2012. -132х.

Энэ номонд татварын онолын тодорхойлолт, татвар

гэж юу болох, түүний үүсэл, хөгжил, онол

практикийн хөгжлийн үе шатууд, татварын талаар

системчлэн тогтсон ойлголтууд, татварын онолыг голлон

Page 19: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 19

үндэслэгчид, тэдгээрийн бүтээлийн гол агуулга, Монгол улсад

татварыг хэрэглэж ирсэн түүхэн үйл явц, татварын өнөөгийн

тогтолцоо зэргийг системчлэн тусгажээ. Татварын боловсролыг

бүх нийтэд эзэмшүүлэх асуудал дэвшүүлж буй өнөө үед эхлэн

суралцагсад, багш оюутан, татварын хууль боловсруулагчид,

татвар төлөгч, татварын албаны ажилтнуудад онол практикийн

гарын авлага болох ажээ.

65.261.4

Ц-94 /НХШУН унш-7ш/ Б-21672-21674

Чимэддорж М. Шинэчлэлийн зарчмууд: Жам ѐсны

зүй зохицолт нийгмийг бүтээх нь /Ред. Б.Индра. –УБ.:

Адмон, 2011. -166х.

Толилуулан буй энэхүү номонд хөгжлийн бодлого ба

төрийн үүрэг, нийгмийн гишүүдийн ялгаатай байдал ба

зөрчил, бүс нутгийн хөгжлийн бодлого, өрсөлдөгчийн сэтгэл зүй,

эдийн засаг дахь төр иргэний нийгмийн оролцоо, нийтийн

тээврийн үйлчилгээнээс зорчигич тээврийн үйлчилгээ руу,

иргэний нийгмийг хөгжүүлэх нь, шударга үнэ ба хэрэглэгчийн

эрх ашиг, монгол стандарт, мэргэжлийн хяналтнаас мэргэшсэн

хяналт руу, хөгжилд мэдлэг, чадварыг ашиглах нь, авилга ба

сонирхлын зөрчил, ѐс суртахууны зарчмууд гэсэн асуудлуудыг

хөндөж бичжээ.

65.02

Ч-62 /НХШУН унш-7ш/ Б-21681-21683

Энхболд Д. Удирдлагын бүртгэл: Онол, бодлого,

бодолт. –УБ.: 2011. -438х.

Их дээд сургуулийн нягтлан бодох бүртгэл болон

бизнесийн удирдлагын багш, оюутан, эдийн засгийн

шийдвэр гаргагч хэн бүхэнд зориулсан энэ ном нь

удирдлагын бүртгэл ирээдүйн чиг хандлага., зардлын тухай

ойлголт ба зардлын төлөв., шийдвэр гаргахтай хамааралтай

зардал., ашгийн төлөвлөлт ба төсөвлөлт, стандарт өртөг,

хариуцлагын бүртгэл., гүйцэтгэлийн үнэлгээ., капитал төлөвлөлт,

санхүүгийн тайлангийн шинжилгээ ба мөнгөн урсгалын тайлан.,

бүтээгдэхүүний өртөг тооцох арга., өртөг тооцох., чанарын

Page 20: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 20

зардал гэсэн 13 бүлэгтэй ба бүлэг бүрийн төгсгөлд гол гол нэр

томъѐоны англи орчуулга, бодлог дасгалуудыг бодолтын хамт

оруулж өгчээ.

65.052

Э-66 /НХШУН унш-7ш/ Т-15513-15515

Улс төр судлал

Молор-эрдэнэ С. Монголчуудын “хар хайрцаг”-ны

бодлого: Улс төрийн өчил. –УБ.: Монсудар, 2012. -

159х.

Монголд “ямар төр өнөөдөр шаардлагатай вэ?” гэсэн

асуултанд хариулах зорилгоор зохиогч энэ номонд:

монгол төрийн түүх, ардчиллын анхдагч “пан монголизм”,

сүүлчийн гүрний их хаан Чингис, монгол төрийн шинэ утопи,

хүний эрх, үндэстний хүсэл, ардчиллын төсөөлөл, төрийн “хар

хайрцаг”, үндсэн хуулийн анхны нөхцөл, хойд азийн монгол,

орос болон хятад орон монголчуудыг дахин зөвшөөрнө,

монголчуудын онцлог, эрдэмтэй монголоос мэдлэгтэй монгол

руу гэсэн сэдвүүдийг хөндөж бичжээ.

66.3/1/

М-68 /НХШУН унш-7ш/ Б-21611-21613

Молор-эрдэнэ С. Монголын гэрээ: Төрийн онолын

асуудал ба шийдэл. –УБ.: Монсудар, 2012. -199х.

Улс төрийн онол тарчиг болсон энэ цаг үед асуудлыг

гарган тавьж, шийдлийг ч дэлхийн улс төрийн онолтой

эн зэрэгцүүлэн тавьсан энэхүү номыг улс төр

сонирхогч уншигчдад толилуулж байна. Монголын иргэд нэг

нэгэнтэйгээ эрх чөлөө, шударга ѐсны гэрээ хйиснээр 21-р зууны

эрхэмсэг монгол болж ирэх бүрэн найдлага бий шүү гэдгийг

зохиогч энэ номоороо уншигчдад таниулж байна.

66.1/1/

М-68 /НХШУН унш-7ш/ Б-21614-21616

Page 21: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 21

Хууль зүй

Бодлогын судалгаа шинжилгээ: Судалгааны

эмхтгэл: Боть III /Ред. Ц. Норовдондог. –УБ.:

Мөнхийн үсэг, 2010.

2009 оноос УИХ–ын Тамгын газрын Судалгааны

төв нь ээлжит чуулган бүрийн дараа хийж

гүйцэтгэсэн судалгааны ажлуудаа эмхэтгэн цуврал хэлбэрээр

нийтдээ 12 боть гаргасан нь УИХ –ын хууль тогтоох үйл

ажиллагаанд дэмжлэг болоод зогсохгүй төрийн бодлого

боловсруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэхэд нь

төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид,

уншигчдад мэдээллийн томоохон эх сурвалж, гарын авлага,

болж өгнө.

67.0

Б-53

III-р боть. – 391 х. Т-15527-15528

IY-р боть. – 475 х. Т-15529-15530

Y-р боть – 255 х. Т-15531-15532

YI-рботь. – 387 х. Т-15533-15534

YII-р боть. – 446 х. Т-15535-15536

YIII-р боть. – 269 х. Т-15537-15538

IX-р боть. – 256 х. Т-15539-15540

X-р боть. – 389 х. Т-15541-15542

XI-р боть. – 372 х. Т-15543-15544

XII-р боть. – 375 х. Т-15545-15546

Линда Г.М., Рей С.Р. Үр дүнд хүрэх зам: Хөгжлийн

үнэлгээг үр дүнтэй удирдан явуулах нь /Орч.

Р.Батмэнд. –УБ.: 2011. -646х.

Энэхүү ном нь засаглалын тогтолцоон дахь тодорхой

чиглэлийн болон ерөнхий бодлого, хөтөлбөр

боловсруулах, хэрэгжүүлэх мэдээллийн арга хэрэгсэл

болох хөгжлийн үнэлгээг хүчтэй болгоход тус дөхөм үзүүлэх

ажээ. Үнэлгээ нь засгийн газар, байгууллагуудын гүйцэтгэл, үр

дүнг сайжруулах төрийн удирдлагын хүчтэй арга хэрэгсэл юм.

Энэ номын материалыг хөгжлийн үнэлгээний сургалтын олон

Page 22: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 22

улсын хөтөлбөр, дэлхий банк ба Карлетоны их сургуулиас жил

бүрийн зун хийдэг хөгжлийн үнэлгээний сургалтын хөтөлбөрөөс

тохируулан авсан ба үнэлгээний мэргэжилтэн, практикт

хэрэгжүүлэгч, бодлого боловсруулагч, парламентын гишүүд,

улсын салбарын ажилтан нарт зориулагджээ.

67.401

Л-58 /НХШУН унш-7ш/ Т-15474-15476

Малкин Е., Сучков Е. Сонгуулийн технологийн

үндэс-2: Сонгуульд хэрхэн өрсөлдөж, ялдаг вэ? /Орч.

Б.Наранцогт. –УБ.: Мөнхийн үсэг, 2012. -185х.

Энэ номонд сонгуулийн компанит ажлын стратеги,

тактикаас эхлээд Орос орны өвөрмөц нөхцөлийг

тусгасан намын тогтолцооны тухайлсан асуудал хүртэлх

сонгуулийн технологийн тулгын чулуу болсон бүх зүйлийг

багтаасан нь нэлээн бүрэн дүүрэн зөвлөмж гарын авлага болжээ.

Оросын сонгуулийн сүүлийн 10 жилийн түүхийн олон жишээгээр

баяжуулсан бөгөөд рецензент нарын үнэлгээгээр сонгуулийн

технологийн шилдэг, нэлээн нарийн мэргэшсэн ном болжээ. Улс

төрийн зөвлөх болон имижмейкер, намын зохион байгуулагч,

сонгуулийн компанит ажил явуулахтай холбогдсон бүх хүмүүст

зориулагджээ

67.400.5

М-18 /НХШУН унш-7ш/ Б-21555-21557

Түмэнжаргал Д. Монголын сонгуулийн систем, эрэл

шийдэл. –УБ.: Удам соѐл, 2012. -272х

Улс төр судлалын чиглэлээр суралцаж буй оюутан,

залууст зориулагдсан энэхүү номонд сонгуулийн

системийн онол, арга зүй, мөн чанар, үндсэн

хэлбэрүүд, дэлхийн зарим улсуудын сонгуулийн

систем, монголын сонгуулийн систем, түүний хувьсал өөрчлөлт,

монголын ардчилсан сонгууль, сонгуулийн мажоритар систем,

монголын сонгуулийн эрх зүйн орчин, харьцуулалын талаар

дэлгэрэнгүйгээр авч үзжээ.

67.400.5

Т-78 /НХШУН унш-15ш/ Б-21536-21540

Page 23: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 23

Шинжлэх ухаан, боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаан

Ганбаяр Я. Эрдэм шинжилгээний бүтээлийн

эмхэтгэл /Эмх. Т.Ядамсүрэн, Э.Жигмиддорж. –УБ.:

Бит пресс, 2012. -254х.

Дорно дахины тэжээхүйн ухааны гарал үүсэл, түүх,

түүнд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодотгон

судалж байсан, анагаах ухааны доктор асан Я.Ганбаатар нь

монголын уламжлалт анагаах ухааны талаар эрдэм шинжилгэний

өгүүллэг 11, эрдэм шинжилгээний хуралд 30 гаруй илтгэл

хэлэлцүүлж нийтлүүлсэн ажээ. Тэдгээр бүтээлийг уншигч олны

хүртээл болгох зорилгоор эмхэтгэн толилуулж байна.

72

Г-21 /БШУН унш-3ш/ Т-15412-15413

Мягмар О. Судлаач багшийн гарын авлага. –УБ.:

Ган принт, 2011. -181х.

Зохиогч “сэтгэл судлал” хэмээх 3 дэвтэр цуврал ном

хэвлүүлж байгаа билээ. Түүний 3-р дэвтэр болох

“Судлаач багшийн гарын авлага”-д хүүхдийг судлахад

тавигдах шаардлага ба ѐс зүйн асуудлууд болох хүүхдийг

судлахад анхаарах зүйл, хүүхдийн сэтгэцийн онцлогийг судлах

зарим аргуудыг хэрэглэх үлгэрчилсэн жишээ, сургуулийн бага

насны хүүхдийг судлах хялбар арван арга, сургуулийн өсвөр ба

ахлах насныхны сэтгэл зүйн онцлог, суралцагчдын анги бүлгийн

нийгэм сэтгэл зүйн онцлог ба судлах арга, хүүхэд эцэг эхийн

хоорондын харилцааг тодорхойлох арга зүйн талаар авч үзжээ.

74.204

М-98 /НХШУН унш-7ш/ Т-15507-15509

Өлзийсайхан Ж., Хишигсүрэн Л. Боловсрол судлал,

сурган хүмүүжүүлэх ухааны орчин үеийн асуудлууд. 1-р дэвтэр: Эрдэм шинжилгээний хялбаршуулсан

найруулга. –УБ.: 2011. -298х.

Эрдэмтэн судлаачид, оюутан сурагчдад зориулагдсан

Page 24: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 24

энэ номонд ѐс зүйн тухай шинжлэх ухааны ойлголт, нийгмийн

харилцааг ѐс зүйгээр зохицуулах, багш шавийн харилцаа төлөв

байдлыг хичээлийн ба хичээлийн бус цагт социологийн аргаар

судлах, монголын уламжлалт аргыг орчин үеийн сургалтанд

хэрэглэх, шавь төвтэй сургалтын технологи, орчин үеийн

хичээлийн технологийн шинэчлэл, сургалтын төлөвлөгөө,

сургалтын хөтөлбөрийн агуулга, үүрэг, чиг хандлага, хөгжлийн

бэрхшээлийн тухай ойлголт, тусгай хэрэгцээт боловсрол олгох

талаар авч үзжээ.

74

Ө-74 /НХШУН унш-7ш/ Б-21669-21671

Уайт Э. Боловсрол /Орч. Ц.отгонтуяа. –УБ.: Жолли

пресс, 2012. -362х.

Элен Уайт /1827-1915/ нь 130 гаруй ном болон нийтлэл

бичсэн ба энэ номонд боловсролын талаар бичихдээ

хичээлийн төлөвлөгөө, боловсролын тогтолцоог

хөндөхөөсөө илүүтэй боловсролын амин чухал, агуу зарчмыг

хөнджээ. Энэ ном нь зөвхөн эцэг эхчүүд, оюутан сурагчид, багш

нар бус амьдралын сургуулиас жинхэнэ боловсролыг олж авахыг

хүсэж байгаа хүн бүрт чухал хэрэгцээтэй гарын авлага болох

ажээ.

74.03

У-11 /НХШУН унш-7ш/ Б-21653-21655

Биеийн тамирын түүх, шатар, аялал, сэтгүүлзүй

Батхуяг Д., Чулуун Р. Мөнгөнтуул арвантавтайдаа их

мастер. –УБ.: Адмон, 2010. -312х.

Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгө, хүрэл

медальт, Оросын холбооны улсын түргэн болон блиц

тоглолтын аварга, Ази тивийн бүсийн аварга,

Монголын анхны эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуулын шатрын

гайхамшигт ертөнцөөр хэрхэн замнасан тухай болон түүний

Page 25: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 25

дурсгалт шилдэг өргүүдийн тухай уншигч та энэ номноос

танилцах болно.

75.3

Б-34 /БШУН унш-3ш/ Б-21709-21710

Батхуяг Д. Сонирхолтой бяцхан өргүүд. –УБ.: 2012. -

108х.

Шатар сонирхогч нийт уншигчдад зориулсан энэ

номонд хурц комбинацтай тоглолт үүсдэг задгай, хагас

задгай гараагаар тоглосон шатрын богино 200 өргийг

багтаажээ.

75.58

Б-34 /БШУН унш-3ш/ Б-21713-21714

Батхуяг Д. Шатрын стратег тоглолтын сурах бичиг.

–УБ.: Амжа принтинг, 2012. -133х.

Шатар сонирхогч, дасгалжуулагч, суралцагчдад

зориулсан энэ номонд шатрын тоглотын стратеги

болох байрлал үнэлэх, ноѐн руу довтлох, хөллөгөө ба

орон зайн давуу, задгай шугам ба диагналь, бодны байрлал, сул

буудлууд, төв, хүүний байрлал, шатрын өргийн төлөвлөгөөг

дэлгэрэнгүй тайлбарлажээ.

75.58

Б-34 /БШУН унш-3ш/ Б-21715-21716

Баясгалан Л. Аялал-рекреацийн чадавхийн иж

бүрэн үнэлгээ: Онол, аргазүй, практик /Ред. Д.Даш. –

УБ.: Солонго, 2010. -182х.

Уг бүтээл нь зохиогчийн сүүлийн арав гаруй жилийн

судалгааны ажлын үр дүн бөгөөд монгол орны

нөхцөлд байгаль, түүх, соѐлын нөөцийг аялал-рекреацийн

зорилгоор үнэлэх шалгуур үзүүлэлт, шатлалыг боловсруулж,

аялал-рекрейцийн чадавхийн иж бүрэн үнэлгээ, бүсчлэлийн онол,

аргазүйн асуудлыг дэвшүүлжээ. Энэхүү бүтээлийг байгаль

ашиглалт, хамгаалал, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн

бэлтгэдэг их дээд сургуулийн оюутан, судлаачид ашиглах

боломжтой ажээ.

Page 26: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 26

75.81

Б-38 /БШУН унш-15ш/ Т-15483-15487

Лхагваа Ж., Батхуяг Д. Дэлхийн аваргын төлөөх

өрсөлдөөнд... –УБ.: 2012. -72х.

Энэ номонд манай шатарчдын үе үеийн дэлхийн

аваргуудтай 1962-2010 онуудад хийсэн тулааны

өргүүдийг багтаасан болохоор манай шатарчдын

тоглосон тоглолтын үр дүн, өрөг, дэлхийн аваргуудын тоглолтын

ур чадвар, ширүүн довтолгоотой танилцах болно.

75.3

Л-87 /БШУН унш-3ш/ Б-21711-21712

Ардчилсан сонгууль ба хариуцлагатай сэтгүүлзүй. –

УБ.: 2012. -64х.

Сэтгүүлчдэд зориулагдсан энэхүү гарын авлагад

ардчилал ба хэвлэл мэдээлэл, бид яагаад ардчиллыг

сонгосон бэ?, ардчилал бол жендерийн тэгш байдал,

ардчилалд хэвлэл мэдээлэл яагаад чухал байдаг вэ?,

сонгуулийн үеэр баримтлах хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим,

сонгуулийн үе шат, сонгогчдын боловсрол, сурталчилгааг хэрхэн

мэдээлэх, цахим сувгаар мэдээлэх, нэр дэвшигчтэй ярилцах арга

ба баримтлах зарчмын талаар өгүүлжээ.

76.01

А-72 /НХШУН унш-2ш/ Т-15547-15548

Хэлний толь бичгүүд

Дэмбэрэл С. Ханзны Япон-Монгол хэлний

сургалтын толь бичиг /Хян. Ц. Пүрэвсүрэн., Б.

Батсайхан. – УБ.: Адмон, 2009. – 764 х.

Энэхүү толь бичигт япон хэлний ханзны тухай

түүхэн ойлголт, ханзны бүтэц, утга, хэрэглээний

онцлогийг тайлбарлажээ. Мөн өргөн хэрэглээний 2300

ханз, түүнтэй холбоотой орчин цагийн япон хэлний идэвхтэй

хэрэглээний 20000 орчим ханзны нийлэмж, 7500 гаруй жишээ үг

Page 27: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 27

хэллэгийн хадмал орчуулга, ханзыг сурч байгаа болон япон

хэлээр хэвлэл, ном унших, орчуулга хийх хүмүүсийн шаардлагыг

бүрэн хангахуйц ханзны анхны томоохон хэмжээний сургалтын

толь бичиг гаргажээ.

81.2Япон-47

Д-90 /НХШУН унш-7ш/ Т-15452-15454

Дэмбэрэл С. Япон-Монгол толь бичиг: 2 дахь хэвлэл

/Хян. Ц. Пүрэвсүрэн ба бус. – УБ.: Адмон, 2010. – 1349

х.

Нэмж засварласан энэхүү тольд нийгэм, улс төр,

эдийн засаг, хууль, соѐл, японы зан заншил, түүх,

хөдөө аж ахуй, загас, уул уурхай, ургамал, амьтны аймаг, зэрэг

орчин цагийн япон хэлний өргөн хэрэглээний 40000 гаруй толгой

үг, 52000 орчим жишээ хэллэг, түүний дотор япон хэлний

ойролцоо нэр, өвөрмөц хэлц хэллэгээр баялаг, япон, монгол хэл

сурч байгаа, япон хэлээр хэвлэл, ном унших, орчуулга хийх

хүмүүс ашиглах боломжтой.

81.2Япон-4

Д-90 /НХШУН унш-7ш/ Т-15455-15457

Пүрэвжав Э. Монгол хэлний товчилсон үгийн толь. –

УБ.: Адмон, 2012. -261х.

Энэхүү толь бичигт харьцангуй идэвхтэй, түгээмэл

хэрэглэгддэг 7000 гаруй товчилсон үгийг монгол

хэлний товчилсон үг, гадаад хэлдээрх товчилсон үг,

интернет- мэдээллийн холбогдолтой үг, дэлхий улсуудын нэрийн

товчилсон код гэсэн хэсгүүдэд хуваан оруулжээ. Монгол хэлний

товчилсон үгийн хүрээг хамгийн өргөнөөр хамруулжээ.

81.2М-4

П-91 /НХШУН унш-7ш/ Б-21580-21582

Самбуудорж О. Монгол хэлний үгийн дуудлагын толь:

Цуврал: 2. – УБ.: Удам соѐл, 2011. - 376 х.

Монсудар хэвлэлийн газраас “Монгол хэл, соѐл”,

цуврал бүтээлийг эрхлэн гаргаж байна. Энэ цуврал 2

Page 28: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 28

тольдоо монгол хэлний аль болох үет үгийг хэрхэн зөв

дуудахаас эхлээд, харь гаралтай үг, шинжлэх ухаан техник, зах

зээл, нийгэм улс төрийн нэр томьѐоны үг, зарим холбоо үгийг

хамарсан болно. 16700 орчим толгой үгтэй.

81.2М-4

С-24 /НХШУН унш-7ш/ Б-21577-21579

Самбуудорж О. Монгол хэлний этгээд үг хэллэгийн

зүйл хуваасан толь: Цуврал: 3. – УБ.: Монсудар, 2011.

– 167 х.

Энэхүү бүтээлд зүйл хуваасан гарчиг, зүйл хуваасан

толь, этгээд үг хэллэгийн индекс гэсэн гурван үндсэн

хэсэгтэй. Сүүлийн жилүүдэд монголын нийгмийн янз бүрийн

бүлэг давхаргад идэвхитэй хэрэглэж байгаа этгээд үг хэллэгийг

бүртгэн сонгож, утгын 303 зүйл ангид хуваан авч үзжээ.Тухайн

этгээд үг хэллэгийн хэлзүйн тодорхойлолтыг заан тэмдэглэж,

үгийн сангийн утгыг тайлбарлан оруулжээ.

81.2М-4

С-24 /НХШУН унш-7ш/ Б-21571-21573

Солонгос өврийн толь бичиг: Солонгос-Монгол:

Монгол-Солонгос /Ред. Г. Эрдэнэчимэг. – УБ.:

Монсудар, 2012. – 1391 х.

Толь бичиг нь олон улсын стандартын шаардлагад

бүрэн нийцсэн, 42000 орчим толгой үг хэллэгтэй, өдөр

тутмын болон өргөн хэрэглээний ярианы үг хэллэгээс гадна

бүхий л салбарын үг хэллэг, солонгос үндэстний онцлог бүхий

хэлц үг, хэвшмэл хэллэгээр баяжуулсан, тооны нэрс, жин

хэмжүүр, солонгос, монголын үндэстэн ястны баяр ѐслол,

тэмдэглэлт өдрүүдийг тухайлан оруулжээ. Солонгос хэл эхлэн

суралцагчид, сонирхогчид, их, дээд сургуулийн оюутан залуус,

хөтөч, орчуулагчдын хэрэгцээ шааардлагад бүрэн нийцэх болно.

81.2Сол-4

С-55 /НХШУН унш-7ш/ Б-21586-21588

Page 29: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 29

Сүхбаатар Ц. Монгол хэлний найруулга зүй: Нэмж

засварласан 7 дахь хэвлэл. – УБ.: Удам соѐл, 2012. –

520 х.

81.2М-5

С-86 /НХШУН унш-7ш/ Б-21558-21560

Хятад өврийн толь бичиг: Хятад-Монгол: Монгол-Хятад

/Ред. Ц. Базаррагчаа ба бус. – УБ.: Монсудар, 2012. – 1231

х.

Энэхүү тольд 42000 орчим үг хэллэг багтаан орсон ба

олон улсын стандартын шаардлагад нийцүүлжээ.

81.2Хят-4

Х-99 /НХШУН унш-7ш/ Б-21592-21594

Япон өврийн толь бичиг: Япон-Монгол: Монгол-

Япон /Ред. С. Дэмбэрэл. – УБ.: Монсудар, 2012. – 1052

х.

Япон өврийн толь бичиг нь 39000 орчим үг

хэллэгээс бүрджээ.

81.2Япон-4

Я-70 /НХШУН унш-7ш/ Б-21589-21591

Монголын, гадаадын уран зохиол

Батжаргал Д. Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном-3:

Хүүхэд насны галт тэрэг/52 ангит радио жүжгийн

зохиол. CD-тэй/ /Ред. Памела Брук. – УБ.: Удам соѐл,

2012. – 568 х.

Хүүхдийн зохиолч Д. Батжаргал нь 1978 оноос уран

бүтээлээ эхэлж “Зуны шинэ жил”, “Цагаан нарны тууж”, “Хаан

хуруу”, гэх мэт шүлэг, үлгэр, тууж, өгүүллэгийн 30 шахам ном

хэвлүүлжээ. 2001 онд “Монголын орчин үеийн уран зохиол дахь

хүүхдийн яруу найргийн уран чадварын төлөвшил, зарим

асуудал” сэдвээр хэлбичгийн ухааны доктор /Ph,D/-ын зэрэг

Page 30: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 30

хамгаалсан эрдэмтэн зохиолч юм. Мөн энэхүү цуврал

бүтээлээрээ Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.

84/1/2-6

Б-33 Б-21568-21570

Дагвадорж Ч. Бор дэвтрийн шүлгүүд /Ред. Сүглэгмаа.

– УБ.: Сэлэнгэпресс, 2012. – 180 х.

МУ-ын Соѐлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч утга

зохиол судлагч шүүмжлэгч Ч. Дагвадорж багш маань

энэ удаад олон арван дэвтэр дундаас зөвхөн “Бор

дэвтрийн шүлгүүд” хэмээх түүврээ ном болгон уншигч таны гар

дээр илгээж байна.

84/1/2-5

Д-15 /НХШУН унш-7ш/ Б-21549-21551

Дагвадорж Ч. Шанзны эгшиг: Өгүүллэгүүд /Ред. Ц.

Эрдэнэбат. – УБ.: Сэлэнгэпресс, 2012. – 256 х.

Эрдэмтэн зохиолч Ч. Дагвадоржийн “Шанзны эгшиг”

энэхүү утга уянгын өгүүллэгийн түүврийг эрхэм

уншигчдадаа өргөн барьж байна.

84/1/2-44

Д-15 /НХШУН унш-7ш/ Б-21552-21554

Колинз С. Өлсгөлөн тулаан /Орч. Б. Батчимэг, Ред. А.

Энхмаа., Д. Нямдорж. – УБ.: Монсудар, 2011. – 280 х.

С. Колинз бол “Нью-Йорк таймс” сонины хамгийн

их борлуулалттай “Доод ертөнц” цуврал номын алдарт

зохиогч бөгөөд түүний энэхүү “Өлсгөлөн тулаан”

зохиолоороо дайн, хүчирхийлэлийн хор уршиг, айдас түгшүүр,

адал явдал, гүн ухаан, хайр дурлал, хүн төрөлхтний ирээдүйг тун

сонирхолтойгоор харьцуулан гаргажээ.

84/7/-44

К-60 /НХШУН унш-7ш/ Т-15426-15428

Ларсон С: Луун шивээст охин: Цуврал Боть.1 /Орч. Б.

Батчимэг, Ред. Д. Мөнхцэцэг., Ч. Мөнхтуяа. – УБ.:

Монсудар, 2012. – 496 х.

Page 31: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 31

Энэхүү цуврал нь “Millennium “ гурамсан роман болон

хэвлэгдэж дэлхийн сая сая уншигчдын хүртээл болоод байгаа. С.

Ларсоны энэ бүтээлд хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн

сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор,

цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан нь маш гайхатай.

84/4Швед/-44

Л-24 /НХШУН унш-7ш/ Т-15423-15425

Мэйер С. Үүрийн гэгээ: Цуврал /Орч. О. Гомбожав,

Ред. Ц. Батбаатар ба бус. - УБ.: Монсудар, 2011. – 784

х.

Америкийн зохиолч С. Мэйерийн цуврал романы

төгсгөл болох “Үүрийн гэгээ”-д олон сая уншигчдийн

сэтгэлд тайлагдаагүй үлдсэн нууцлаг бүхнийг гийгүүлэн таниулж

өгнө.

84/7/-44

М-94 /НХШУН унш-7ш/ Б-21598-21600

Рэнд А. Магтуу /Орч. Б. Батчулуун, Ред. Д. Оюун. - УБ.:

Нэпко, 2011. – 81 х.

А. Рэндийн энэхүү дистопи бэсрэг тууж бичснээрээ

дэлхий дахинд алдаршжээ.

84/7/-4

Р-96 Б-21635-21639

Урлаг судлал, орон сууц, ногоон байгууламж

Амжилтын гарц: Уран бүтээлчдийн гарын авлага. –

УБ.: 2010. -200х.

Та авъяастай, бүтээлч, гадаад дотоодод Монголынхоо

соѐл урлагийг сурталчлан, дэлхийн урлагийн түүхэнд

өөрийнхөө нэрийг үлдээхийг эрмэлздэг, гэхдээ юуг

хаанаас, хэрхэн эхлэхээ сайн мэдэхгүй, эсвэл бүтээлээ туурвиад,

маркетинг, менежментээ нэг их цаг зарцуулж амждаггүй бол

Монголын Урлагийн Зөвлөлөөс эрхлэн гаргаж буй энэхүү

Page 32: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 32

“Амжилтын гарц” номыг уншаарай. Үүнд төслийн төлөвлөлт,

тэтгэлгийн өргөдөл боловсруулах, ивээн тэтгэлт, арга хэмжээ

зохион байгуулах, маркетинг ба үзэгчид, уран бүтээлчдийн

сурталчилгаа, олон улсын урлагийн аялан тоглолт, төсөв

боловсруулах ба хууль зүйн асуудлууд, амжилтын гарц

мэдээллийн сангийн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.

85я2

А-53 /НХШУН унш-3ш/ Б-21706-21708

Бат-очир Р. Мэлмий баясгах ертөнц. –УБ.: 2011. -64х.

Урлаг судлаач Р.Бат-очирын энэ номонд монголын

дүрслэх урлагт өөрийн өвөрмөц содон бүтээл туурвил,

арга ажиллагаа, сэдэв төрлөөрөө өөр хоорондоо

зүйрлэх аргагүй ялгаатай, нэрд гарсан үе үеийн

бүтээлч болох Н.Адъяабазар, С.Бадрал, Д.Гунгаа, Д.Гүрдорж,

Д.Лувсанжамц, Д.Маань, Ц.Минжүүр, Ц.Мөнхжин,

Д.Наранцэцэг, Ц.Олзбаатар, Ш.Чимэддорж нарын 11 хүний

дотно хууч дурсамж, уран бүтээлийн зохиомж, дүр дүслэлийн

талаар өгүүлжээ.

85.1/1/г

Б-33 /НХШУН унш-3ш/ Б-21684-21685

Бат-очир Р. Он цагийн эргэцүүлэл. –УБ.: 2012. -92х.

Урлаг судлаач Р.Бат-очир энэ номондоо өөрийн туулж

өнгөрүүлсэн амьдрал, ажил үйлс, мөн манай нэрт уран

бүтээлчдийн бүтээл, тэдэнтэй уулзаж ярилцаж хамтран

ажиллаж явсан ховорхон дурсамжуудаасаа урлаг

судлаач уншигч олонтойгоо хуваалцаж байна.

85.1/1/

Б-33 /НХШУН унш-3ш/ Б-21686-21687

Гомбо Ж. Орон сууцны цогцолборын рекреац ногоон

байгууламж. –УБ.: 2010. -68х.

Архитектор, хот төлөвлөлтийн мэргэжлээр суралцаж

буй оюутан залуус зориулагдсан энэхүү сургалтын

гарын авлагад хот орон сууцны хороолол, бичил

хороолол, орчин үеийн цогцолборын экологийн хамгийн гол

Page 33: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 33

элемент болох ногоон бйагууламж, биеийн тамир, спорт,

амралтын бйагууламж, тэдгээрийн харилцан уялдааг урбан

төлөвлөлтийн шийдэлд хэрхэн тусгах онолын үндэс, практикт

хэрхэн ашиглаж буй талаар бодит жишээн дээр тайлбарлан

өгүүлжээ.

85.118.7я7

Г-53 /НХШУН унш-7ш/ Б-21688-21690

Шашин, ѐс суртахуун

Далай лам. Манлайлагчийн зам /Орч. Г. Батхүү, Ред.

Г. Ганболд., А. Энхмаа. – УБ.: Монсудар, 2012. – 255

х.

Дээрхийн гэгээн Далай лам Данзанжамц бол

цагаачлалд байгаа засгийн газраа хагас зуу гаруй

жилийн турш тэргүүлж байгаа, Төвөдийн ард түмний оюун

санааны удирдагч, дэлхийд хамгийн ихээр нэрд гарсан

удирдагчдын нэг билээ. Түүний “Манлайлагчийн зам” хэмээх

энэхүү номондоо харилцан ойлголцох, хамтын ертөнцөө

цогцлоон байгуулахыг эрмэлзэж буй энэ цаг үед хувь хүмүүс,

соѐл иргэншил, улс орнуудын хооронд өрнөн дэлгэрэх

шаардлагатай харилцан ярилцах, хамтран ажиллахын сайхан

жишэээг бидэнд харуулж өгч байна.

86.35

Д-20 /НХШУН унш-7ш/ Б-21595-21597

Жидд М. Дотоод ертөнцийн нууц: Алив бүхэн

боломжтой /Орч. Х. Дондог. - Нэпко, 2010. – 230 х.

Дотоод ертөнцийн нууц зохиол нь бүа нууцын

цаадах нууцын тухай өгүүлж, таталцааны хууль зэрэг

дотоод ертөнцийн түгээмэл хуулиудыг гүн гүнзгий авч

үздэг. Хүн бүхний мөрөөддөг аз жаргал, эрүүл энх, хайр энэрэл,

хөрөнгө чинээг хэрхэн буй болгох талаар дэлгэрэнгүйгэээр

харуулж өгчээ. Тэрээр бодит амьдралын содон үйл явдал,

дэлхийн цэцэн ухааны их мэргэдтэй тогтоосон харилцаа холбоо,

мэдээлэлд тулгуурлан бичжээ. Зарим багш нар дотоод ертөнцийн

Page 34: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 34

хуулиудыг илүү гүнзгий илэрхийлсэн байхад нөгөө хэсэгт нь

тэдгээр шидэт хуулиуд хэрхэн ажиллаж байгааг харуулжээ.

87.2

Ж-70 Б-21630-21634

Смайлс С. Өөртөө туслах ухаан /Яп.хэл.орч.

О.Жаргалсайхан. –УБ.: Монсудар, 2012. -296х

Энэхүү ном нь анх 1858 онд хэвлэгдэн гарч, өдийг

хүртэл дэлхий нийтийн түг түмэн хүний талархлыг

хүлээсээр байгаа ажээ. Эхээс заяасан хэн ч гэсэн

оролдоод, зүтгээд, хичээгээд байвал бүр өөрийнхөө санаагүй

тийм томоохон үр дүн, амжилтанд хүрч болдогийг уншигч та энэ

номноос мэдэж авах болно.

87.7

С-48 /НХШУН унш-15ш/ Б-21601-21605

Юкичи Ф. Эрдмийг эрхэмлэх ухаан /Орч. О.

Жаргалсайхан, Хян. Б. Даш-Ёндон. – УБ.: Монсудар,

2012. – 240 х.

Энэхүү бүтээл 130 гаруй жилийн өмнө 5 оныг

дамжин байж бичигдэжээ. 17 бүлэг тус бүр үндсэндээ

биеэ даасан сэдэв болно. Тэр үеийн Япон улс гадаад орны зүгээс

тусгаар тогтнол нь заналхийлэгдсэн нөхцөл байдалд байсан ба

Азийн болон олон улсын байдлыг харгалзаж Ф. Юкичи “хүчтэй

Япон улс”-ыг байгуулах ѐстой, Японы ард түмэн яаж амьдрах

ѐстой вэ гэдгийг уг бүтээлээрээ дамжуулан илэрхийлжээ.

87.7

Ю-24 /НХШУН унш-15ш/ Б-21606-21610

Сэтгэл судлал, номзүй, лавлагааны бүтээл

Би ертөнц: Өөрийгөө танин мэдэхийг хүсдэг хүн

бүхэнд зориулав. –УБ.: 2011. -282х.

Өөрийн чинад дахь ертөнцийг нээн илтгэсэн, өөрийн

талаар хүүрнэх 400 гаруй цогц бичлэгийг уншигч та энэ

номноос уншиж мэдсэнээр төдий хэмжээний дотоод

Page 35: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 35

ертөнцийг нэг дороос ойлгож мэдэх болно.Уншигч таны

өөрийгөө таних аян замд тань амжилт хүсье.

88.37

Б-46 /НХШУН унш-7ш/ Т-15524-15526

Мягмар О. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд: 3

дахь хэвлэл. –УБ.: 2012. -218х.

Энэхүү эмхэтгэл нь З.Фрейд, А.Адлер, К.Юнг,

Э.Эриксон, Э.Фром, К.Хонри, Ж.Пиаже, Г.Оллпорт,

Г.Айзенк, Р.Кеттел, Б.Ф.Скиннер, К.Рожерс, А.Маслоу

нарын ХХ зууны нэрт сэтгэгчид, сэтгэл зүйчдийн үзэл

баримтлалаас бүрдэж байгаа ажээ. Онол бүр өөр өөрийн гэсэн

давтагдашгүй онцлогтой, зохиогч нь санаагаа илэрхийлэх

өвөрмөц нэр томъѐо хэрэглэсэн, зарим нэг онол нь өмнөх аль нэг

сонгодог онол дээрээ суурилжээ. Сэтгэл судлал, нийгмийн ажил,

гүн ухаан, хүн судлалын мэргэжлээр суралцагчид болон хүний

хөгжил, төлөвшил, бие хүний мөн чанар, онцлогийг сонирхон

судлагчдад зориулагджээ.

88.2

М-98 /НХШУН унш-7ш/ Т-15471-15473

Сэтгэл судлалын 101 хариулт: 3 дахь хэвлэл. –УБ.:

Соѐмбо принтинг, 2012. -272х.

Уншигч та энэ номноос сэтгэл судлал гэж юу вэ?,

монгол хүний сэтгэл зүйн хамгийн сайн шинж, зүрхээ

дагах уу, сэтгэлээ дагах уу? Өөрийгөө бүрэн дүүрэн

танихын тулд юу хийх вэ, хамтран ажиллагсад болон ажил

олгогчоос гардаг хэцүү авирыг хэрхэн тэвчих вэ, уур уцаар

стрессээ яаж зөв зохицуулах, аз жаргалыг дандаа мэдрэх

боломжтой юу, гомдлоо яаж тайлах вэ, яагаад хүн бүр амжилтыг

хүсдэг вэ гэсэн асуултуудад хариулт авах болно.

88.4

С-97 /НХШУН унш-7ш/ Т-15468-15470

Уранцэцэг Л, Дэлгэржав М. Нийгмийн сэтгэл судлал:

Сурах бичиг. –УБ.: 2012. -252х.

Page 36: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 36

Энэхүү сурах бичигт нийгмийн сэтгэл судлалын шинжлэх

ухааны үүсэл, хөгжлийн түүх, онолын зарим урсгал, нийгмийн

төрөл бүрийн бүлгийн сэтгэл зүйн онцлог, бие хүний хөгжил,

төлөвшил, нийгэмшил, сэтгэл зүйн судалгааны зарчим, аргачлал,

нийгмийн сэтгэл судлалын зарим салбар, хэрэглээний сэтгэл

судлалын үндэс нийгэм-сэтгэл зүйн үзэгдэлд дүн шинжилгээ

хийх мэдлэг чадвар эзэмшихэд хэрэгтэй мэдээллүүдийг тусгажээ.

88.5я73

У-45 /НХШУН унш-25ш/ Б-21561-21565

Эрдэнэчулуун Д. Сэтгэл зүйн зөвлөгөөний арга

техник. –УБ.: 2010. -142х.

Сэтгэл зүйч бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнууд,

сэтгэл судлаач, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн

ажилтнуудад зориулагдсан энэ номонд сэтгэл зүйн

зөвлөгөө явуулаханхан шатны арга техникүүд, хувь хүнд

тохиолдож байгаа асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж болох

онолын загварууд, мэргэжийн ур чадвараа сайжруулах дадлага

ажлуудыг оруулжээ. Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол-арга

зүйд тулгуурлан хүнтэй ажиллах арга туршлага эзэмших

хэрэгцээ сэдэл төрүүлэхэд энэхүү номын зорилго оршино.

88.44в7

Э-73 /НХШУН унш-5ш/ Т-15516-15518

Дуламсүрэн Ц., Гантулга Б. Монголын үндэсний

номын сан дахь /Sc.D/ болон /Ph.D/ докторын зэрэг

хамгаалсан эрдэмтдийн бүтээлийн номзүй: /2006-

2011/ 4-р дэвтэр. –УБ.: 2012. -166х.

Энэхүү 4-р дэвтэрт 2006-2011 оны хооронд эрдмийн

зэрэг хамгаалсан нэгэн сэдэвт бүтээлийн гар бичмэлийн эхтэй

диссертаци, авторефератуудыг оруулжээ. Нийт 649 эрдэмтэн

шинжлэх ухааны /Sc.D/ докторын, 34 эрдэмтэн боловсролын

/Ph.D/ докторын зэрэг хамгаалжээ. Энэхүү ном зүйн бүртгэл нь

эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид, оюутан болон

сонирхогчдын эрдэм судлалын ажилд үнэтэй мэдээлэл өгөх ажээ.

Page 37: Shine nomiin medee

Шинэ номын мэдээ. № 6. 2012-09-17 хуудас 37

91

Д-64 /НХШУН унш-2ш/ Б-21534-21535

Britannica монгол хураангуй толь: 1, 2 боть. –

УБ.:Нэпко, 2012.

Britannica монгол хураангуй толь нь шилэгдмэл толгой

өгүүлэлтэй, гэрэл зураг, газрын зураг, хүснэгт, зураг

чимэглэлтэй, Монголын түүх, газарзүй, соѐл, төрт ѐсны

талаарх хамгийн олон ойлголт сэдэв багтааж, монголын түүхнээ

үлдсэн нэрт хүмүүс, манай оронтой хувь заяа, бүтээл туурвилаа

холбосон гадаад хүмүүсийн намтарыг агуулжээ. Цагаан толгойн

үсгийн дарааллаар эрэмбэлсэн тул 1-р ботид А-М., 2-р ботид Н-Я

үсгээр эхэлсэн мэдээллүүд оржээ.

92 1-р боть: А-М. -396х. Т-15429-15433

В-86 2-р боть: Н-Я. -360х. Т-15434-15438