20
Доктор,Тэргүүлэх Проф Д.Дуламсүрэн багшийн Их семенарт зориулав Төлбөрийн тэнцэл, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө * Судалгааны ажил Боловсруулсан П.Хишигбаяр Улаанбаатар 2010 * Энэхүү судалгааны ажилд дурьдагдах санал зөвлөмж нь зөвхөн хувь судлаачдын байр суурийг илтгэх бөгөөд Семенарын үйл ажиллагаанд зориулагдсан болно. МУИС-Эдийн засгийн сургуулийн Санхүү менежментийн 4а ангийн оюутан. Тус судалгаатай холбоотой аливаа санал, зөвлөмж, шүүмжийг iishig.blogspot.com хаягаар хүлээн авахдаа таатай байх болно.

BOP to Economy(2)

  • Upload
    down1

  • View
    3.360

  • Download
    0

Embed Size (px)

DESCRIPTION

za iluu delgerenguig www.iishig.blogspot.com

Citation preview

Доктор,Тэргүүлэх Проф Д.Дуламсүрэн багшийн Их семенарт зориулав

Төлбөрийн тэнцэл, түүний эдийн

засагт үзүүлэх нөлөө*

Судалгааны ажил

Боловсруулсан П.Хишигбаяр†

Улаанбаатар 2010

* Энэхүү судалгааны ажилд дурьдагдах санал зөвлөмж нь зөвхөн хувь судлаачдын байр суурийг илтгэх

бөгөөд Семенарын үйл ажиллагаанд зориулагдсан болно. † МУИС-Эдийн засгийн сургуулийн Санхүү менежментийн 4а ангийн оюутан. Тус судалгаатай холбоотой

аливаа санал, зөвлөмж, шүүмжийг iishig.blogspot.com хаягаар хүлээн авахдаа таатай байх болно.

I. Танилцуулга

нэхүү судалгаагаар Монголын өнөөгийн төлбөрийн тэнцэл ямар байгаа түүний

эдийн засагт үзүүлэх нөлөөлөл сувагуудийг тооцоолж тус бүрд нь анализ дүгнэлт

хийж зарим нэг үзүүлэлтийн хувьд эконометрик аргачилал ашиглан таамаглал

гүйцэтгэхийг зорьсон болно. Төлбөрийн тэнцэлийн хувьд нилээдгүй өргөн бөгөөд эдийн

засгийн гадаад нөхцөл байдлыг харуулагч гол үзүүлэлт байдагаараа нилээд өвөрмөц юм.

Төлбөрийн тэнцэлийн асуудалыг судлах нь өргөн хүрээгээрээ санхүүгийн макро хөтөлбөр

боловсруулах үйл ажиллагаанд чиглэгдэх бөгөөд энэхүү хөтөлбөрийг боловсруулахад

эдийн засгийн өсөлт, инфляци, төлбөрийн баланс зэрэг эцсийн зорилт болох

үзүүлэлтүүдийн хоорондын тогтвортой хамаарал үйлчилж байгаа шалгах хэрэгтэй болдог.

Гэвч бодит байдал дээрээ дээрхи хамааралыг тогтооход нэн бэрхтэй бөгөөд тухайн орны

нийгэм эдийн засгийн онцлог, тэр битгий хэл цаг уурын нөхцөлөөс шалтгаалан өөр өөр

байдаг. Ялангуяа бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн бодлогын шинэчлэл хийж байгаа үед

улам ч ихээр тодорхойгүй болдог‡.

Төлбөрийн тэнцэл нь онолын хувьд ч практикын хувьд ч ихээхэн чухал үзүүлэлт юм. Энд

нэг сонирхолтой баримт дурьдахад 1971 он хүртэл оршин тогтнож байсан тогтмол

ханшийн тогтолцооны үед АНУ-аас эхлээд үүссэн инфляцийн дарамт§ барууны эдийн

засгийн тогтолцоо руу шилжихдээ АНУ-н төлбөрийн тэнцэлийн алдагдалаар дамжиж

тэдгээр орнуудад үүссэн дотоодынх нь мөнгөний нийлүүлэлтээр дамжсан байжээ(Johnson,

1972b; Laidler, 1976). Энэхүү нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй

байдалыг бий болгох эрсдэлийг дагуулсан учир ихэнхи орнуудын зүгээс шүүмжлэлд

өртөн эцэстээ Бреттон-Вүүдсийн систем нурахад хүрсэн билээ.

Аливаа улсын макро эдийн засгийн бүтцийн загварчилан авч үзэхэд олон янзын арга

шинжилгээ онолууд байдаг ч ихэнхи эрдэмтэд доорхи үзэл санаатай санал нэгтэй байдаг.

[1] Бодит сектор: Тооцох аргачилал нь Үндэсний тооцооны систем

[2] Засгийн газрын сектор: Тооцох аргачилал нь ЗГ-н санхүүгийн статистик

[3] Мөнгөний сектор: Тооцох аргачилал нь Төлбөрийн тэнцэлийн тооцоо

[4] Гадаад сектор: Тооцох аргачилал нь Мөнгөний онолын тооцоо

Эндээс бидний судлах зүйл нь гадаад сектор буюу түүний хэмжих гол үзүүлэлт болох

Төлбөрийн тэнцэл байх болно.

Төлбөрийн тэнцэлийн онолын хандлага нь мөнгөний талаас нь загварчилсан хуучинсаг

монетаризм байдаг. Энэхүү хандлагын нь Бреттон-Вүүдсийн систем нурсанаас хойш

нилээд хүчээ авсан бөгөөд мөнгөний хандлага талаасаа авч үзэхэд төлбөрийн тэнцэлийг

мөнгөний үзэгдэл гэж үзэх нь нийтлэг байдаг. Өөрөөр хэлбэл мөнгөний зах зээл дээрхи

мөнгөний эрэлт ба нийлүүлэлт хоорондын хамаарал нь төлбөрийн тэнцэлийг тодорхойлох

гол хандлага гэж үздэг. Ер монетари загвар дотороо олон төрлийн загварчилал байдаг ч

тэдгээрийг үндсэнд нь 4-н төрөлд хуваан авч үзэх нь элбэг.Үүнд нэгдүгээрт: Мөнгөний

‡ Д.Дуламсүрэн, А.Энхбат(2008) “Макро-Эдийн засгийн бодлого ба санхүүгийн хөтөлбөр” хуудас 3-5

§ Вьетнамын дайны зардалаа санхүүжүүлэхийн тулд АНУ-н зүгээс мөнгөний хэт тэлэх бодлого

баримтласанааc үүссэн инфляци гэж ихэнхи эдийн засагчид үздэг. Үүнийг заримдаа Никсоны шок гэж

нэрлэдэг. Орч

Э

эрэлт нь цөөн тооны хувьсагчаас хамаарах тогтвортой функц байна. Хоѐрдугаарт: Урт

хугацаанд эдийн засаг тогтвортой төлөвдөө очих хандлагатай. Гуравдугаарт: Засгийн эрх

баригчид урт хугацааны дотоодын мөнгөний нийлүүлэлтэд үзүүлэх төлбөрийн тэнцлийн

алдагдал ба илүүдлийн монетари нөлөөг саармагжуулж, арилгаж чадахгүй. Дөрөвдүгээрт:

Бүтээгдэхүүний үнэ урт хугацаанд ижилсэх хандлагатай бөгөөд үнийн зөрүүнээс ашиг

хайсан арилжааг баталгаажуулна.Энэ чиглэлийн судлагаануудад дурьдсанаар төлбөрийн

тэнцэлд багцийн баланс болон кейнсийн онолын талаас хандах хандлага байдаг ч

эдгээрээс монетари онол илүү хүчтэйгээр шалгаран гарч ирсэн. Төлбөрийн тэнцлийн

монетари хандлагад нөлөө үзүүлж түүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэд

бол Жонсон ба Фрэнкэл(Johnson 1972a 1975, 1976, 1977; Frenkel and Johnson 1976;) нар

бөгөөд бусад томоохон судалгааг Мандель(Mundell 1968;); Мусса(Mussa (1974), мөн

Круйгер болон Дорнбуш нар (Krueger (1969) and Dornbush (1973)) гадаад секторын

дотоодын эдийн засагт дахь нөлөөлөл талаас нь судалсан байдаг. Жонсоны судалгаанд

авч үзсэнээр:

(1) 𝑀𝑠 = 𝐷 + 𝑅

(2) 𝑀𝑑 = 𝐿(𝑌, 𝑃, 𝐼)

(3) 𝑀𝑑 = 𝑀 = 𝑀𝑑

Энд: 𝑀𝑠 Мөнгөний нийлүүлэлт

𝑅 Гадаад нөөцийн өөрчлөлт

𝐷 Дотоодод бий болсон зээл

𝑌 Бодит дотоодын орлогын хэмжээ

𝑃 Үнийн түвшин

𝐼 Зээлийн хүүгийн хэмжээ

𝑀 Тэнцвэрт түвшиний мөнгөний зах зээлийн тэнцвэр

Эндээс: 𝑅 = 𝑀𝑑 − 𝐷 болох ба хэрэв засгийн газрын зүгээс зээлийн тэлэлтийг

нэмэгдүүлэх арга хэмжээ авсан гэж үзвэл (1) тэгшитгэл дэхь бүх хувьсагчид экзоген учир

дотоодын зээлийн өсөлтөд мөнгөний эрэлт зохицож чадахгүй бөгөөд хувь хүмүүс, албан

байгууллагууд мөнгөний үлдэгдэлийн илүүдлээрээ гадаад зах зээлээс бараа таваар

хэрэглээний зүйлс бусад зүйлсийг худалдан авсанаар төлбөрийн тэнцэлд алдагдал үүснэ

гэдэг нь шууд харагдаж байна. Үүнийг энгийн Монгол жишээн дээр тайлбарлавал:

Засгийн газрын зүгээс Эх орны хувь хишиг гэх 70 мянган төгрөгийг иргэдэд бэлнээр

тараасанаар тэрхүү мөнгө нь Эцэстээ БНХАУ-н Эрээн хот руу урсан гардагтай утга ижил

байна.Эдгээрийг илүү нарийн мөнгөний загвар загвар болгон Kannan, 1989;

Kamas, 1986; Dalamagas, 1990; Dhliwayo and Moyo, 1990; Sundararajan, 1984; and

Sohrab, 1985) нар судалсан байдаг. Linda Kamas(1986) судалгаанд авч үзсэнээр гадаад

валютын нөөцийн өөрчлөлт нь төлбөрийн тэнцэлд чухал нөлөөтэй ба монетари хандлага

дээр суурилсан загвартаа гадаад валютын нөөцийн өөрчлөлтөд дотоодын бодит хүүгийн

түвшин ба хэрэглээний үнийн индекс, бодит дотоодын орлогын түвшин зэрэг нөлөөтэйг

Мексик, Латин Америкын эдийн засаг дээр харуулсан байдаг. Мөн капиталын урсгалын

нөлөөлөлийг эдийн засагт тэр дундаа санхүүгийн үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлдөг

талаархи судалгааг SVAR**

загварын хариу үйлдлийн функцийн задаргаагаар харуулсан

судалгааг Монгол банкны эдийн засагч Д.Ган-Очир(2009) судалсан байдаг.

Динамикын шинжилгээ(Нэг хувьсагчийн хандлага дээр)

Төлбөрийн балансийн динамикын шинжилгээ бол ихээхэн чухал шинжилгээ бөгөөд

динамикын шинжилгээнд нэг хувьсагчийн хандлагын загваруудыг хэрэглэх нь чухал үр

дүнд хүрдэг болохыг ихэнхи Эконометрикын сэтүүлүүдэд дурьдсан байдаг. Учир нь

тэнцвэр агуулсан тэгшитгэл үнэлж олон янзын хувьсагч ашигласаны үр дүнтэй нэг

хувьсагчийн судалгааны үр дүн ойролцоо гардаг нь нэг талаас динамикын шинжилгээг үнэ

цэнэтэй болгодог, нөгөө талаас динамикт нөлөөлдөг хүчин зүйлс нь нэг хувьсагчийн

шинжилгээнд давхар агуулдаг нь динамикын шинжилгээг хийх үндсэн нөхцөл болж

байгаа юм. Гэхдээ нэг хувьсагчийн таамаглал хийх нь зарим нэг талаар алдаанд хүргэдэг

жишээлбэл бүтцийн хандлагыг орхигдуулдаг, түүврийн хэлбэлзэлийн хамаарал зэрэг

хүчин зүйлсийг дурьдаж болно.

Төлбөрийн балансийн эконометрик судалгаан дундаас Rogers Dhliwayo(1996) –ийн

Зимбабийн төлбөрийн тэнцэлд хийсэн Johansen Juselius(1990) нарын хөгжүүлсэн

Коинтегрэшн аргачилыг ашигласан судалгаа болон Linda Kamas-ийн судалгаа нарт

суурилан гүйцэтгэсэн болно. Судалгаанд авч үзэхдээ Гадаад валютын нөөцийн өөрчлөлт

болон бодит орлогын өөрчлөлт, үнийн түвшин буюу хэрэглээний үнийн индекс, төгрөгийн

зээлийн хүү болон нийт зээлийн хэмжээг хамруулан судлах болно. Нөгөө талаас Гадаад

валютын нөөцийн өөрчлөлтийг монетарист нөхцөлд үндэслэгдсэн дараахь тэгшитгэл

болох хамааралаар үнэлэх болно.

Хэрэв бид мөнгөний эрэлтээ дараахь байдлаар авч үзвэл:

𝑀𝑑 = 𝛼′(𝐷, 𝑌, 𝑃, 𝑖, 𝑊) ба semi-log хэлбэрт хувиргавал

∆𝑅 = ∆𝐷 + 𝛼1∆𝑌_𝐺𝐴𝑃 + 𝛼2∆𝑃 + 𝛼3∆𝑖 + 𝛼4∆𝑊

Хэлбэрт бичигдэнэ. Өөрөөр хэлбэл гадаад валютын нөөцийн өөрчлөлт нь бодит ДНБ

алдагдал, үнийн түвшин(инфляци- хэрэглээний үнийн индексээр тооцсон), төгрөгийн

зээлийн хүүгийн өөрчлөлт , цалингийн өөрчлөлтийн үзүүлэлтээс хамаарахаар харагдаж

байна. Түүнчлэн урт хугацаанд(Long-Run) төлбөрийн балансийн дотоодын нийт

бүтээгдэхүүний алдагдал болон бодит орлогын түвшин, төгрөгийн зээлийн хүү, үнийн

түвшинд урт хугацааны хамаарал оршин байгааг судлах болно.

Коинтэгрэшн болон Гранжер шалтгааны тест

Гадаад валютын нөөц олон үнийн түвшин хоорондын урт хугацааны хамаарлыг

Johansen болон Juselius (1990) нарын гаргасан коинтэгрэшн шалгах тестийг ашиглан

шалгах болно. Энэхүү тестийн процедур буюу JJ процедур нь энгийн түвшиндээ

(level) тогтворгүй time series өгөгдлүүдийн VAR загварын үнэлгээтэй адил байна.

Үзүүлэлтүүдийн энгийн хэлбэрт үнэлэгдсэн коэффициентийн матриц нь тус загварын

урт хугацааны шинж чанарын тухай мэдээллийг агуулна гэж үздэг.

**

Бүтцийн Вектор Авторегрессийн загвар бөгөөд тодорхой суурь хязгаарлалтуудыг тавьж загварчилдаг.

Дэлхийн банкны RMSM-X загварчилал, төлбөрийн тэнцэлийн тусгал

Энэхүү загварыг дэлхийн банкны мэргэжилтэнүүд 1970-аад оны ихээр Emerging market-

уудын макро эдийн касгийн байдлыг үндэслэлтэй судлах үүднээс гаргаж ирсэн загвар

бөгөөд RMSM-X буюу Засварлагдсан Хамгийн Бага стандарт Загвар нь Харрод-Домарын

загвар дээр сууридаг энэ загварын ерөнхий үзэл баримтлал нь Кейнсийн богино хугацааны

статик онолыг урт хугацааны динамик болгох ашиглагдаг суурь загвар бөгөөд Кейнсийн

эрэлтийн талийн онолоос илүүтэйгээр нийлүүлэлтийн талын нөлөө их байдаг гэдгийг

дээрхи загварт илүү тусгадаг. Харрод-Домарын загвар маш энгийн тодорхойлогдсоноороо

давуу талтай байдаг бөгөөд эдийн засгийн бодит өсөлтөд нийлүүлэлтийн талын нөлөө

буюу капиталын хөрөнгө оруулалтын хэмжээс шууд хамраана гэж үздэг. Загварын

дэлгэрэнгүйг Brain Snowden, R Vane “Modern Macroeconomics[Its Origins, Development and

Current State] номноос харна уу. RMSM-X загварын олон янзын өргөтгөлүүд байдаг

бөгөөд MACOR, RMSM-X2, RMSM-XX гэх мэт байдаг ба түгээмэл хэрэглэгддэг нь

RMSM-X2

загвар нь байдаг. Нөгөө талаас энэ загвар нь санхүүгийн хөтөлбөр

боловсруулахад чухал ач холбогдолтой бөгөөд нэгдсэн бүтцийн статик загвар бөгөөд

тухайн эдийн засгийн онцлогийг тусгах боломжтой байдаг. Бид энэхүү судалгаагаараа

төлбөрийн тэнцэлийг сонирхож байгаа учир загварын хаалтын хэсэг болох/Model closure/-

н Позитив хаалтыг сонирхон үзэх болно. Учир нь бидний урьд тодорхойлсончилон

төлбөрийн тэнцэл нь харьцангуй мөнгөний үзэгдэлд хамаардаг гэдэг үр дүнтэй нийцтэй

байдлаар авч үзэх юм. Нөгөө талаас таамаглал хийх журам/Projection rule/-д тайлбарлагч

болон тайлбарлагдагч хувьсагчуудын ирээдүйн утгыг таамаглахад энэхүү загварын

хаалтыг ашиглах учиртай. Загварын хаалтыг зурган хэлбэрээр дүрсэлбэл:

Зураг_1 RMSM-X загварын /Positive Closure/

-1- -6- Банкны системийн зээл

-2- Гадаад өр төлбөр -7- Банкны системээс хувийн секторт

-3- Гадаад валютын нөөц/ам,доллар/ -8- Дотоодын хүүгийн түвшин

-4- Төв банкны зээллэг -9- Төрийн өмчит үйлдвэрийн зээл

-5- Төв банкны з/з-д нөлөөлөх хувьсагч -10- Засгийн газрын үйлдэл

3

4

5

6

Мөнгөний зах

зээл

Төлбөрийн

тэнцэл

Гадаад активын зах

зээл

пд

Төв банк

Төв банкны зах

зээл

Банкны систем Банкны зээлийн

зах зээл Хувийн сектор Таваарын зах зээл

Засгийн газар Төрийн өмчит

үйлдвэр

1

2

7

10 9

8

0

Thirlwall”s загвар Энэхүү загвар нь 1979 онд Thirlwall боловсруулсан бөгөөд Харродын гадаад

үржүүлэгчийн динамик загвар дээр суурилдаг бөгөөд урт хугацаанд эдийн засгийн

өсөлтийг гадаад худалдааны үржүүлэгч тодорхойлдог гэж үздэг неоклассик онолын загвар

юм. Thirlwall(1979) загвартаа үзэхдээ дараахь тэгшитгэлүүдийг авч үзсэн байдаг.

𝑥 = 𝜑𝑞 + 𝜌𝑧 (1)

𝑚 = 𝛼𝑞 + 𝜋𝑦 (2)

𝑚 = 𝑥 + 𝑞 (3)

Тэгшитгэл [1]-д экспортын функц бөгөөд харьцангуй үнэ(𝑞) болон дэлхийн нийт

орлогоос(z) хамаарна.

Тэгшитгэл [2]-д импортын функц бөгөөд харьцангуй үнэ(𝑞) болон Дотоодын нийт

бүтээгдэхүүнээс (y) хамаарна.

Тэгшитгэл [3]- нь нийт импорт нь экспортын хэмжээ болон харьцангуй орлогын

нийлбэртэй тэнцүү гэж үзсэн

Бид одоо 1-4 тэгшитгэлийг ашиглавал 4 тэгшитгэлийг дараахь байдлаар бичиж болно.

𝑦∗ =1 + 𝜑 − 𝛼

𝜋𝑞 +

𝜌

𝜋𝑧 (4)

Тэгшитгэл [4]-д тухайн орны дотоодын нийт бүтээгдэхүүнийг илэрхийлж байна.

Одоо эндээс Marshall-Lerner††

-ийн нөхцөл биелэнэ гэж үзвэл харьцангуй үнэ нь тогтмол

буюу өсөлтийн хувь хэмжээ нь 0 болно. Тэгвэл бид эндээс тэгшитгэл [4]-г

𝑦∗ = (1 𝜋)𝑥 (5)

Гэдгийг хялбархан харж болох бөгөөд үүнийг Thirlwall-н хууль хэмээн нэрлэдэг бөгөөд

тухайн улсын импортын эрэлтээс хамаарсан орлогын мэдрэмж өссөн үед орлогын

өсөлтийн хэмжээ буурч улмаар төлбөрийн тэнцэлдээ сөргөөр нөлөөлдөг.

Thirlwall-н загварыг ажиллаж байгаа эсэхийг шалгасан олон арван судалгааны ажил

байдаг бөгөөд ихэвчлэн баригдмал өсөлтийн загвар(Constrained Growth Model) дээр

ашигласан байдаг. Тухайлбал: Латин Америкын орнуудад тэр дундаа Бразил, Мексик

Moreno-Brid (1998-1999; 1999; 2000); Loría (2001), Loría and Fujii(1997), нэмэлтээр Lypez

and Cruz (2000); Porcile, Higashi, Bittencourt (2000); Bértola, Higashi, and Porcile(2002) нар

нилээд гүнзгий судалсан байдаг.

Moreno-Brid (1999)-н дүгнэлтээр Мексикийн эдийн засагт урт хугацааны динамик

өөрчлөлтийн нөлөөгөөр Thirlwall-н загварыг ажиллуулахад бэрхшээлтэй бөгөөд харин үе

давтамжтайгаар хэсэгчилэн өөрөөр хэлбэл онуудыг зааглаж үнэлбэл энэхүү загвар

ажиллах боломжтой гэсэн байдаг тухайлбал 1950-75 and 1976-96 гэсэн онуудад илүү

тохиромжтой.

††

Тухайн орны мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханш сулрах тохиолдолд гадаад худалдааны

алдагдал буурах чиглэлд нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл дотоодын бараа гадаад зах зээл дээр илүү хямдхан

үнээр борлуулагдах тул экспортын хэмжээ нэмэгдэх бөгөөд импорт үнэтэй болох тул импорт буурна.

López and Cruz (2000) нарын судлаачдын үзсэнээр бол валютын ханшны өөрчлөлтийн

нөлөөлөл нь энэхүү загварт хамгийн ихээр нөлөөлдөг бөгөөд Бүтцийн Вектор

Авторегрессийн(SVAR) загварын үнэлгээний үр дүнд суурилсан байдаг.

Bertola, Higashi, and Porcile (2002) нар Thirlwall-н загвар нь орон бүрийн эдийн засагт

харьцангуй өөрчлөлттэй бөгөөд үүнд тухайн орны газар нутгийн байршил, хэмжээ, аж

үйлдвэрийн бүтэц зэргийг хамгийн ихээр нөлөөлдөг гэсэн үр дүнг харуулсан.

Дээрхи судалгааг Энэтхэг, Болив, Колумб зэрэг улсад мөн хийсэн байдаг. Moreno-

Brid(1999) болон Lypez and Cruz (2000) үзсэнээр бол оны зөрүүнээс хамаарч үнэлгээний үр

дүнг эргэн харах шаардлагатай гэсэн байдагтай нийлэхгүй байгаа тул манай үндэсний

статистикын төв хорооноос энэ байдал дээр үнэлэлт өгөх хэрэгтэй болов уу. Тиймээс бид

cointegration аргачилалаа зөвхөн динамикын урт хугацаанд авч үзсэн болно.

Төлбөрийн тэнцэлд нөлөөлөгч гол хүчин зүйлс

Эдийн засгийн хэлбэлзэл(Мөчлөг) Аливаа нээлттэй эдийн засгийн байдал нь гадаад эдийн

засгийн байдлаас шууд хамааралтай байдаг бөгөөд олон улсын өсөлт, өрнөлт, уналт

хямрал нь тухайн орны онцлогоос хамаарч харилцан адилгүй нөлөөлийш үзүүлдэг бөгөөд

эдгээр нь Төлбөрйин тэнцэлд тусагалаа олдог. Өөрөөр хэлбэл олон улсын аж

үйлдвэржилтийн хэлбэлзэл, санхүүгийн зах зээл, томоохон улсуудын үйл хөдлөлийн

хэлбэлзэлээс хамаардаг гэж ойлгож болох юм. Бидний дээр дурьдсанчилэн Низксоны

шокын нөгөө утга гэж ойлгож болохоор байна. Үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр

түүнийг дагаад тоног төхөөрөмж, түлш эрчим хүч, түүхий эдийн импорт нэмэгддэг байна.

Нөгөө талаас дотоодын эдийн засгийн байдлаас хамаарч капиталын урсгалаар дамжуулан

хүүгийн хэмжээнд шууд нөлөөл үзүүлдэг. Ер нь дэлхийн эдийн засаг бол одоо нэг

хэлхээнд залгасан гүйдэл шиг болсон бөгөөд бусад улсаас ангид оршин тогтнох

боломжгүй болсон бөгөөд нэг улсын төдийгүй олон улсын эдийн засгийн хэлбэлзэл бусад

улсууддаа үзүүлэх нөлөө төлбөрийн тэнцэлд илэрдэг байна. Энэ бол чухал нөлөөлөгч юм.

Улсын гадаад зардлын нөлөө: Манай улс шиг хөгжиж буй орны хувьд энэ хүчин зүйл

ихээр нөлөөлөх хандлагтай жишээлбэл хуримтлагдсан хүүгийн төлбөр, үлдэгдэл өр

төлбөрийн нөлөөлөл үүнд хүчтэй нөлөө үзүүлнэ. Гадаад зардал нь ихэнхидээ улс төр

эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг байна.

Валют санхүүгийн хүчин зүйл: Өнөөгийн олон улсын валютын зах зээлийн өндөр

савалгаанаас болж хөгжиж буй орнуудын төлбөрийн тэнцэлд хүндхэн нөхцөл байдлыг бий

болгож байна. Нөгөө талаас олон улсын худалдааны болон төлбөр тооцооны нөхцөлийг

сулруулж үндэсний валютын ханшийн өөрчлөлт нь хүлээлтийг бий болгож экспорт болон

импортын төлбөрийн хугацааг тодорхойгүй болгож хойшлуулах бөгөөд ихэнхи

тохиолдолд импортлогчид төлбөрөө хугацаанд хийхийг эсрэгээрээ экспортлогчид

хойшлуулахыг эрмэлздэг. Иймээс энэ нь дотоодын үйлдвэрлэгчид болон гадаадын

секторын хооронд эсрэг байдлыг бий болгож улмаар дотоодын жижиг үйлдвэрлэгчид

хожих, эсвэл алдагадал хүлээх зэрэг таагүй 2-дмол байдлыг бий болгодог.

Үнийн өсөлтийн сөрөг нөлөө(инфляци): Хэрэв тухайн орны үнийн түвшин өндөр болвол

өрсөлдөх чадварын түвшин буурч эргээд экспортын хэмжээг бууруулж худалдааны

алдагдал нөлөө үзүүлж улмаар валютын нөөцөд тодорхой хугацааны хоцрогдолтойгоор

сөргөөр нөлөөлдөг. Энэ үед ихэнхи Хөрөнгө оруулагчид, ААН-үүд капиталаа гадагшаа

байршуулах сонирхол ихэсч капиталын урсгал зугтаах чиглэлд явагддаг.

Улс орныг хамарсан онцгой байдал, байгалийн томоохон гамшиг, ган хуурайшилт,

ургацын хямрал нөлөө: Энэ бол давагдашгүй эрсдэл байдаг бөгөөд сүүлийн үед дэлхийн

дулаарал, цунами, гэнэтийн осол эндэгдэл, хүний үйл ажиллагаанаас хамаарсан болон

хамаараагүй сөрөг үйл ажиллагаа, террорист үйл ажиллагаа зэргийг дурьдаж болно.

Саяхан ОХУ-н ургацийн хямрал нь дэлхийн улаанбуудайн үнийн түвшинд асар ихээр

нөлөөлж энэ нь олон улсын худалдааны тэнцэлд ихээхэн алдагдалыг авч ирж байна.

Худалдааны харилцан ашигтай тогтвортой түншлэлд сөргөөр нөлөөлж хөгжиж буй болон

хөгжингүй орнуудын эдийн засаг гадаад секторт үлэмж хохиролыг дагуулж тэр нь

төлбөрийн тэнцэл дээр илүү ихээр мэдрэгддэг.

Улс төрийн тогтворгүй байдал: Олон улсын ихээхэн өрсөлдөөнтэй байдлын үед

дотоодын эдийн засгийг ихээхэн тогтворгүй болгодог зүйл бол улс төрийн нөлөө бөгөөд

үүний улмаас хөрөнгө оруулагчдын итгэл алдарч капиталын урсгал саарч хөрөнгийн

тэнцэлд шууд нөлөөлнө, АНУ бол үүний эерэг жишээ байдаг бөгөөд тэд олон улсад

барууны буйр суурьтай хөрөнгө оруулалт хийж түүнээсээс ихээхэн өгөөжийг хүртдэг.

Онлайн интернет болон санхүүгийн харилцааны гүнзгийрэлийн орчин үеийн

хэрэгсэлүүд: Сүүлийн үед маш ихээр яригдаж байгаа аутсорсинг болон онлайн худалдаа

нь сүүлийн үед ихээхэн анхаарал татаж байна. Энэ нь капиталын чөлөөт урсгалын эрчийг

хүчтэй нэмэгдүүлж хэлцэлийн хугацаа хэмжээ зах зээлийн идэвхижилийг үлэмжэ ихээр

дээшлүүлж байна. Нөгөө талаас худалдааны нөхцөл, IT, Hitech‡‡

-ын нөлөөлөлийг

дурьдахгүй өнгөрч болохгүй бизээ. Үүний үрээр оновчтой капиталын гаргалт дээшилж

дэлхийн зах зээлийн идэвхижил дээшилж улмаар эдийн засагт ихээхэн эерэг хамааралтай.

Цэрэгжилт, батлан хамгаалахын зардал: Дэлхийд тэргүүлэгч улс орнууд сүүлийн

жилүүдэд батлан хамгаалахын зардалаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж түүний үр дүн нь

төлбөрийн тэнцэл дээр нэмэгдэн тооцогдож байна. Тухайлбал АНУ-н Ирак, Афгинастан

улсуудад явуулж байгаа цэргийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ихээхнэ хэмжээний

зардалуудыг гаргаж байна. Цэргийн зардалын нэмэгдэл нь аж ахуйн үйлчилгэ

бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн салбарын гарцын хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд энэ ч шууд

бусаар төлбөрийн тэнцэлд нөлөөлдөг. Цэрэгжилт нь эргээд зэвсэглэлийн өсөлтөд шилжих

бөгөөд улмаа дэлхийн эдийн засгийн голлох түүхий эд болох зэс, нефть, металын үнэ,

төмөр зэрэгт нөлөөлж эдгээр барааны эрэлтийн хэмжээ огцом нэмэгддэг.

Эдгээр суваг дундаас бодит валютын ханшны нөлөөлийн суваг бидний анхааралыг ихээр

татаж байгаа бөгөөд Монгол банкны зүгээс валютын урсгалын эрсдэлээс сэргийлж төв

банкны дуудлага худалдааг зарлаж дунд хугацаанд төлбөрийн тэнцэлийг тогтвортой

байлгах зорилтыг баримталж байна. Бид бодит валютын ханшны урсгал тэнцэлд нөлөөлөх

сувгийг дараахь схемээр харж болно.

‡‡

Интернет технологи, өндөр нарийн технолгийн урсгал

Зураг_2

Эдгээр нөлөөлөх үзүүлэлтүүдийг нарийвчлан шалгуур байдлаар дэлгэрүүлэн харуулбал

дараахь байдалтай байна.

Зураг_3

Эх үүсвэр: Валютын урсгалын дотоод эдийн засагт үзүүлэх нөлөө илтгэл: Г.Дулмаа, ВЭЗГ-ын эдийн засагч

Манай улсын төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөлөлийг тооцохын тулд юуны түрүүнд

статистик мэдээлэлийн чанар хүртээмжийг дээшлүүлж макро эдийн засгийн нэгдсэн

бодлогоо уялдаа холбоотойгоор явуулах шаардлагатай байна. Нөгөө талаас валютын

дотогшлох урсгалын хэмжээ, хөрөнгө оруулалтууд их хэмжээгээр нэмэгдэж байгаа энэ үед

төгрөгийн ханшийн чангаралаар дамжин төлбөрийн тэнцэлд нөлөө үзүүлэх болно.

Төлбөрийн тэнцэлийн хандлага

1997-оноос хойшхи төлбөрийн тэнцэлийг улиралаар доорхи графикт харуулсан болно.

Түүхэн хугацааны динамикаас харахад урсгалын тэнцэлийн хувьд алдагдалтай,

санхүүгийн ба хөрөнгийн тэнцэл нь 2007-оны 4-р улиралаас илт сайжирсан буюу уул

уурхайн хөрөнгө оруулалтын төслүүдийн талаархи нөлөө эдийн засагт бодитоор нөлөөлж

эхлэсэн үе харагдаж байна. Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал нөлөөлөл 2009-оны 1-р

улиралд хамгийн хүчтэй мэдрэгдсэн нь харагдаж байна. Эдгээр динамикыг тус бүрээр

салган авч үзвэл:

Зураг_4

Урсгал тэнцэл: Зураг_5

-580.0

-380.0

-180.0

20.0

220.0

420.0

620.0

820.0

Q4

19

98

Q1

Q2

Q3

Q4

19

99

Q1

Q2

Q3

Q4

20

00

Q1

Q2

Q3

Q4

20

01

Q1

Q2

Q3

Q4

20

02

Q1

Q2

Q3

Q4

20

03

Q1

Q2

Q3

Q4

20

04

Q1

Q2

Q3

Q4

20

05

Q1

Q2

Q3

Q4

20

06

Q1

Q2

Q3

Q4

20

07

Q1

Q2

Q3

Q4

20

08

Q1

Q2

Q3

Q4

20

09

Q1

Q2

Q3

Q4

20

10

Q1

Q2

Q3

Урсгал тэнцэл Санхүү ба Хөрөнгийн данс Алдаа ба Орхигдуулга Нийт тэнцэл

-400

-300

-200

-100

0

100

200

300

-400.0

-300.0

-200.0

-100.0

0.0

100.0

200.0

19

97

Q1

Q3

19

98

Q1

Q3

19

99

Q1

Q3

20

00

Q1

Q3

20

01

Q1

Q3

20

02

Q1

Q3

20

03

Q1

Q3

20

04

Q1

Q3

20

05

Q1

Q3

20

06

Q1

Q3

20

07

Q1

Q3

20

08

Q1

Q3

20

09

Q1

Q3

20

10

Q1

Q3

Үйлчилгээ Орлого Шилжүүлэг Барааны Урсгал тэнцэл(баруун тэнхлэг)

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл нь түүхэн хугацаанд алдагдалтай

байна. Худалдааны тэнцэл алдагдалтай. Үйлчилгээ, бараа , орлогын данс бүгд алдагдалтай

байгаа нь зураг дээрээс их тодорхой харагдаж байна . Энэ нь урсгал тэнцлийн алдагдлыг

үүсгэж байгаа бөгөөд ялангуяа сүүлийн жилүүдэд буюу хэрэглээг урамшуулах замаар

эдийн засгийг сэргийх үеэс хамаараад урсгал дансны алдагдал маш их болсон ажиглагдаж

байна. Тэр дундаа бараа үйлчилгээний алдагдал огцом ихэсч байгаа нь төлбөрийн

тэнцэлийн тайгүй байдалд шууд нөлөөлж үүнийг санхүү ба хөрөнгийн дансаас нөхөж

байгаа нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаатай утга нэг байна. Өөрөөр

хэлбэл дотоодын үйлдвэржилтийн байдал муу байгаа нь эргээд макро эдийн засгийн

тогтворгүй байдал руу улам хүчтэй оруулж олборлох салбар дээрээ дагнасан хэрэглээ

бүхий орны эдийн засгийн бүтэц рүү явж байгаа нь урсгал дансны тэнцэл дээрээс

харагдаж байгаа нь судлаач бидний санааг ихээр зовоож байна. Төсөв сангийн тэлэх

бодлогын нөлөө нь хэрэглэгчдийн бараа үйлчилгээний эрэлтийг урамшуулж энэ

хэмжээгээр манай орны импорт ихэсч худалдааны олон үйлчилгээний тэнцэлүүд ихээр

алдагдалтай болж байна. Шилжүүлэгийн хувьд 2000 оноос хойш тогтвортой өсөх

хандлагтай байгаа нь манай улсын хөдөлмөрийн зарим нөөц гадаад улсад очиж ажиллаж,

хөдөлмөрлөж байгаатай шууд холбоотой бөгөөд ялангуяа БНСУ, Америк улсаас их

хэмжээний мөнгөн шилжүүлэгүүд орж байсантай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд

гадаадад ажиллаж буй Монголчуудын гуйвуулгын хэмжээ өссөнөөр гадаад цэвэр

шилжүүлэг нь манай урсгал тэнцэлд томоохон байр суурь эзлэх болсон билээ. Монгол

банкны тайланд дурьдсанаар энэ дэлхийн эдийн засгинй хямралын хугацаанд буурсан

бусад үед харьцангуй тогтвортой өсөж байна хэмээн тэмдэглэсэн. Хямралын үед

Монголчууд олноор ажилладаг АНУ, Өмнөд Солонгос болон Европын орнуудын эдийн

засгийн хямрал, ажилгүйдлийн өсөлт зэрэг нь Монголчуудын гадаад дахь ажил эрхлэлт,

гадаадаас олох орлогод сөргөөр нөлөөлж улмаар гуйвуулгын хэмжээг бууруулах

хандлагатай болж байсан нь эдийн засгийн хямралд өртөх нэг суваг болж байсан байна.

Зургаас харахад Хувийн жилжүүлэгийн хэмжээ 2004-2006 онуудад огцом өсч байсан нь

манай улсаас БНСУ-руу иргэд ихээр илгээгдэж байсантай холбоотой.

Зураг_7

-10.0

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

19

97

Q1

Q3

19

98

Q1

Q3

19

99

Q1

Q3

20

00

Q1

Q3

20

01

Q1

Q3

20

02

Q1

Q3

20

03

Q1

Q3

20

04

Q1

Q3

20

05

Q1

Q3

20

06

Q1

Q3

20

07

Q1

Q3

20

08

Q1

Q3

20

09

Q1

Q3

20

10

Q1

Q3

Хувийн гуйвуулга Албан шилжүүлэг

Худалдааны нөхцлийн коэффициент: Гадаад худалдааны нөхцөл гэдэг нь манай улсын

экспортолж буй барааны дэлхийн зах дээрх үнийг манай улсад импортолж байгаа барааны

дэлхийн зах зээл дэхь үнэтэй харьцуулсан үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь тухайн улсын

валютын бодит ханшийг харуулдаг ч гэж хэлж болно. Манай улсын гадаад худалдааны нөхцөл

муудаж байна гэвэл манай импортын барааны үнэ экспортын барааны үнээс илүү хурдацтай

өссөн юмуу манай улсын валют суларлаа гэсэн үг. Эсрэгээрээ, манай улсын гадаад

худалдааны нөхцөл сайжирсан гэдэг нь манай экспортын барааны дэлхийн зах дээрх үнийн

өсөлт импортын барааны үнийн өсөлтөөс илүү хурдан байна гэсэн ойлголт. Гадаад

худалдааны төлөв байдал, цаашдын хандлагад үнэлэлт өгөхөд худалдааны нөхцлийг тооцож

үздэг билээ. Энэ нь экспортын дундаж үнийн индексийг импортын дундаж үнийн индекст

харьцуулсан харьцаагаар тодорхойлогддог бөгөөд энэ нь 1-ээс дээш гарвал худалдааны

нөхцлийг тааламжтай байна гэж үздэг. Манай орны хувьд энэ үзүүлэлт 2009 онд 1.166 байгаа

нь манай гадаад худалдааны байдал тааламжтай байгааг харуулж байна. Худалдааны

нөхцлийн коэффициент нь сүүлийн 8 жилд ямар байгааг дараахь графикаар үзүүлбэл:

Дээрхи хүснэгтээс харахад 2009 онд экспортын худалдан авах чадвар импортынхоос 16.6

хувиар дээгүүр байна. Ер нь манай улсын гадаад худалдааны нөхцөл сайжирч байгаа нь

экспортын гол түүхий эд болох зэс алтын ханш сүүлийн жилүүдэд тогтмол өндөр

байгаатай холбоотой бөгөөд самнасан ноолуурын эрэлт ч дэлхийн зах зээл дээр жинтэй

нэмэгдэж байна.

Хөрөнгийн данс

0

0.4

0.8

1.2

1.6

2000 он 2005 он 2006 он 2007 он 2008 он 2009 он

Худалдааны нөхцөлийн динамик

-300.0

-200.0

-100.0

0.0

100.0

200.0

300.0

400.0

500.0

FDI FI Long-Med Loan (Net) Short(net) bank and nonbank Хөрөнгийн Тэнцэл

II.Судалгааны хэсэг

Манай орны онцлог нөхцөл байдал болон статистик мэдээллийн хүртээмж тооцох хэлбэр

аргачилал боловсронгуй болсон зэргээс хамаарч ихэнхи судлаачид эдийн засгийн

шинжилгээний мэдээллийг 2001 оноос хойш сонгон авах нь зүйтэй хэмээн тодорхойлдог.

Нөгөө талаас 2000 оноос хойш ДНБ-ны улиралын тоо гарч эхлэсэн зэргээс хамаар энэхүү

судалгаандаа 2001 оны 1-р улиралаас 2010 оны 3 улирал хүртэл тоон мэдээлэлийг авч

ашигласан болно. Мөн судалгаанд ашиглагдах ихэнхи загварууд нь эконометрик

статистик шинжтэй тул зарим нэг тоон утгаас хэт хамаарч алдаатай дүгнэлт гаргасан

байхыг үгүйсгэхгүй нөгөө талаас тоон утганд илүү ач холбогдол өгч үнэлгээ хийхийг

зорьсон бөгөөд 1990-оноос хойш өгөгдөлийг түүвэрлэн авч үнэлэх боломж байсан хэдий ч

улиралын мэдээ болон тооны шалгуур зэргийг харгалзан 2001 оноос үнэлсэн болно.

Ялангуяа Thirlwall-н загварыг үнэлэх нь эдгээр зүйлүүдэд ихээхэн маргаан гаргаж

болзошгүй байдал үзүүлсэн бөгөөд нөгөө талаас оюутан хүний мэдлэгийн дутуу зэргээс

агуулгын хувьд дутуу гаргасан байхыг үгүйсгэхгүй.

Тэгшитгэлүүд болон хамааралыг үнэлэхдээ хугацааны цувааны шинжилгээ хийж

эконометрикийн EVIEWS 5 програмыг ашигласан ба s тэгшитгэлд semi-log хэлбэрийг

ашигласан. Эдийн засгийн ихэнхи үзэгдэлүүд нь тогтворгүй буюу статционарь бус

байдагтай холбоотойгоор ADF (Augmented Dickey Fuller) нэгж язгуурын тестийг ашиглан

шалгасан бөгөөд 10%-ийн ач холбогдлын түвшинд бүх үзүүлэлтүүд сонгон авсан болно.

Эконометрик үнэлгээнд: X-Экспортын хэмжээ, И-Импортын индекс зэрэг хувьсагчдыг

хувиар, GDP: Улиралын дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оны зэрэгцүүлсэн үнээр,

@seas(q)- q-р улиралын Дамми хувьсагч, _sa X12-ARIMA улиралын засварласан үзүүлэлт

сонгон авсан бөгөөд ҮСХ болон Монгол банкны үзүүлэлтийн сангийн мэдээлэлээс авч

ашигласан болно.

𝐿𝑜𝑔 𝐺𝐷𝑃_𝑚𝑜𝑛𝑔𝑜𝑙𝑖𝑎 = 𝑎1 + 𝑎2 log 𝑋 𝑡 + 𝑒𝑡 (1)

𝐿𝑜𝑔 𝐺𝐷𝑃_𝑚𝑜𝑛𝑔𝑜𝑙𝑖𝑎 = 𝑎3 + 𝑎4 log 𝑅𝐸𝐸𝑅 𝑡 + 𝑒𝑡 (2)

𝑇𝐵 = 𝑎5 + 𝑎6𝐿𝑜𝑔 𝐺𝐷𝑃_𝑐ℎ𝑖𝑛𝑎 𝑡 + 𝑎7 log GDP_mongolia + 𝑎8𝐿𝑜𝑔 𝑅𝐸𝐸𝑅 + 𝑒𝑡 (3)

Гэсэн Коинтегэриш хамааралуудыг үнэлэх ба эдгээрээс гаргасан үнэлгээг

𝑀𝑑 = 𝛼′(𝐷, 𝑌, 𝑃, 𝑖, 𝑊) фунццийн үнэлгээтэй харьцуулах замаар төлбөрийн тэнцэлийн

уялдааг тодорхойлох болно.

∆𝑅 = ∆𝐷 + 𝛼1∆𝑌_𝐺𝐴𝑃 + 𝛼2∆𝑃 + 𝛼3∆𝑖 + 𝛼4∆𝑊

Тэгшитгэлийг үнэлэх замаар гадаад валютын өөрчлөлтийн эдийн засагт үзүүлэх

нөлөөлөлийг олох бөгөөд энэхүү үр дүн нь бидний судалгаанд нилээдгүй чухал үр дүнг

өгөх болно.

Үнэлгээний үр дүн Линда Камасын загвараар:

Сул

гишүүн

Зээлийн

хэмжээ

ДНБ-ны

алдагдал

Үнийн

түвшин

Зээлийн

хүүгийн

өөрчлөлт

Cтандарт

алдаа

Засварласан

R2

DW

OLS 279,0 -0.882 13,77 36.12 -4,924 1,098 0.898 2.33 (239.8) (0.046) (15,27) (61.8) (2.413) 2SLS 323,6 -0.823 14,39 43,4 -2.908 1.130 2.52 (257,8) (0.065) (17,17) (70,4) (2,987) Хэрэгсэл хувьсагчдыг дан экзоген байдлаар тодорхойлсон болно. Зарим хувьсагчидын t-stat найдваргүй гарсан.

Өөрөөр хэлбэл гадаад валютын нөөцийн өөрчлөлт нь бодит ДНБ алдагдал, үнийн

түвшин(инфляци- хэрэглээний үнийн индексээр тооцсон), төгрөгийн зээлийн хүүгийн

өөрчлөлт , цалингийн өөрчлөлтийн үзүүлэлтээс хамаарахаар харагдаж байна.

Тэгшитгэлээс харахад Гадаад Валютын нөөцийн өөрчлөлтөд хамгийн хүчтэй нөлөөг ДНБ

алдагдалын хэмжээ үзүүлж байгаа бөгөөд дотоод эдийн засгийн хөрөлт ихсэхийн хэрээр

валютын нөөц өсдөг бөгөөд зээлийн хүүгийн өөрчлөлтөөс урвуу хамаарч байгаа нь

харагдаж байгаа нь манай улсын дотоод эдийн засагт нөөц хэмжээ байгаа бөгөөд үүндээ

гадаад валютын нөөцөө ашиглаж болох боломжтой нь харагдаж байна.

Төлбөрийн тэнцэлийн нэг хувьсагчийн хандлага

Төлбөрийн тэнцэл нь суурин процесс болох нь ADF тестийн үр дүнгээр харагдсан бөгөөд

бид энэхүү процессийн ARIMA загвараар загварчлах оролдлого гаргах болно.

Бид автокор болон тухайлсан автокор байгуулж үзсэн боловч ямар нэгэн урьд хугацаанаас

хамаарсан үзэгдэл ажиглагдахгүй байна иймээс төлбөрийн тэнцэлийг нэг хувьсагчийн

загвараар тайлбарлах нь үр дүнгүй гэдэг нь харагдаж байна.

MS-XLS-ийн 2 үеийн шилжих дундажаар дараах байдалаар харагдаж байгаа нь төлбарийн

тэнцэлд ямар нэгэн түүхэн үеийн нөлөөлөл бага байдаг нь харагдаж байна.

-250.0

-200.0

-150.0

-100.0

-50.0

0.0

50.0

100.0

150.0

200.0

250.0

19

97

Q1

Q3

19

98

Q1

Q3

19

99

Q1

Q3

20

00

Q1

Q3

20

01

Q1

Q3

20

02

Q1

Q3

20

03

Q1

Q3

20

04

Q1

Q3

20

05

Q1

Q3

20

06

Q1

Q3

20

07

Q1

Q3

20

08

Q1

Q3

20

09

Q1

Q3

20

10

Q1

Төлбөрийн тэнцэл 2 per. Mov. Avg. (Төлбөрийн тэнцэл)

AR(1) процессийн загварчилал:

Balance of Payment = 0 + [AR(1)=0.5592494893] R2=0.24 se=4.81 DW=1.78 Одоо бид энэхүү тэгшитгэлдээ урт хугацааны Коинтегэриш хамааралыг шалгасан бөгөөд

үр дүн нь дараахь байдлаар харагдаж байна.

𝑅𝑡 = 2.3473𝑌_𝐺𝐴𝑃𝑡 + 0.97158𝑃𝑡 − 1.3458𝑖𝑡 − 1.2052𝐷2

Буюу урт хугацаанд манай улсын ДНБ алдагдал болон үний өсөлтийн 1%-н өөрчлөлт нь

харгалзан гадаад валютын нөөцийг 2.34%, 0.97% хувиар тус тус өсгөж зээлийн хүү болон

зээлийн хэмжээний 1%-н өөрчлөлт нь харгалзан гадаад валютын нөөцийг 1.34%, 1.2052%

хувиар бууруулж байгаа нь харагдаж байна.

-200

-150

-100

-50

0

50

100

150

200

-250

-200

-150

-100

-50

0

50

100

150

200

250

19

97

Q2

19

97

Q4

19

98

Q2

19

98

Q4

19

99

Q2

19

99

Q4

20

00

Q2

20

00

Q4

20

01

Q2

20

01

Q4

20

02

Q2

20

02

Q4

20

03

Q2

20

03

Q4

20

04

Q2

20

04

Q4

20

05

Q2

20

05

Q4

20

06

Q2

20

06

Q4

20

07

Q2

20

07

Q4

20

08

Q2

20

08

Q4

20

09

Q2

20

09

Q4

Бодит утга Үнэлэгдсэн утга Үлдэгдэл

Төлбөрийн тэнцэлийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, гадаад валютын нөөцөөр

төлөөлүүлэн авч үзэхэд:

RMSM-X загвараар байгуулсан Төлбөрийн тэнцэлийн төсөөлөл

Энэхүү төсөөлсөн үр дүн бол загварын үр дүнгээр биш урьд байгуулж байсаны үргэлжлэл

бөгөөд энэхүү судалгааг дахин гүйцэтгэхдээ бүрэн утгаар нь байгуулах болно .

2011 2012

Экспорт 1870,445 2078,152 Импорт 2504,64 2889,41

Худалдааны тэнцэл -634,195 -811,258

Гадаад шууд хөрөнгө оруулалт 380 510

Хөрөнгийн тэнцэл 316,7 316,7

-0.001

-0.0005

0

0.0005

0.001

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

ДНБ алдагдалын импульсд

-0.06

-0.05

-0.04

-0.03

-0.02

-0.01

0

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

Мөнгөний нийлүүлэлтийн импульсд

-0.02

-0.015

-0.01

-0.005

0

0.005

0.01

0.015

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

Дундаж цалингийн импульсд

-0.015

-0.01

-0.005

0

0.005

0.01

0.015

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

Инфляцийн импульсд

-0.15

-0.1

-0.05

0

0.05

0.1

0.15

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

Төсвийн зардлын импульсд

-0.2

-0.1

0

0.1

0.2

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

Экспортын хэмжээний өөрчөлт

III.ДҮГНЭЛТ, САНАЛ

Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Төлбөрийн тэнцэлийн мөнгөний хандлага дээр

суурилан Linda Kamas болон Жонсон нарын хөгжүүлсэн төлбөрийн тэнцэлийн гадаад

валютын хандлага дээр суурилан гүйцэтгэсэн болно. Мөн нөгөөтэйгүүр Thirlwall”s

загварыг ашиглан коинтегрэши аргачилаар судалгааны зарим нэг үр дүнг гарган авсан

бөгөөд SVAR загвараар эдийн засагт нөлөөлөх нөлөөлөлийг хариу үйлдлийн фунцийн

тусламжтайгаар гарган авсан бөгөөд үр дүн нь ихээр анхаарал татаж байна.

Санхүүгийн хөтөлбөрийн макро загварыг манай эдийн засагт гарган авах зайлшгүй

шаардлагтай байгаа бөгөөд одоогийн байдлаар Дэлхийн банкны статик загвар болох

RMSM-X загварыг төлөвлөлтөнд ашиглаж байгаа нь нэг талаас их чухал ч нөгөө талаас

илүү бодитой байдлаар хандаж чадахгүй байгаа зэрэг нь ихээр анхаарал татаж байна

Төлбөрийн тэнцэлийг таамаглах нь манай эдийн засгийн хувьд маш чухал байгаа бөгөөд

гадаадын хөрөнгө оруулалт болон урсгал дансны тэнцэл дээр тухайлсан томоохон

судалгааг хийх шаардлагатай байгаа нь харагдлаа.

Судалгаанаас гарсан үр дүнг дурьдвал:

Гадаад Валютын нөөцийн өөрчлөлтөд хамгийн хүчтэй нөлөөг ДНБ алдагдалын

хэмжээ үзүүлж байгаа бөгөөд дотоод эдийн засгийн хөрөлт ихсэхийн хэрээр

валютын нөөц өсдөг бөгөөд зээлийн хүүгийн өөрчлөлтөөс урвуу хамаарч байгаа нь

харагдаж байгаа нь манай улсын дотоод эдийн засагт нөөц хэмжээ байгаа бөгөөд

үүндээ гадаад валютын нөөцөө ашиглаж болох боломжтой нь харагдаж байна.

Бид автокор болон тухайлсан автокор байгуулж үзсэн боловч ямар нэгэн урьд

хугацаанаас хамаарсан үзэгдэл ажиглагдахгүй байна иймээс төлбөрийн тэнцэлийг

нэг хувьсагчийн загвараар тайлбарлах нь үр дүнгүй гэдэг нь харагдаж байна.

Урт хугацааны Коинтегэриш хамааралыг шалгасан бөгөөд үр дүн нь: манай улсын

ДНБ алдагдал болон үний өсөлтийн 1%-н өөрчлөлт нь харгалзан гадаад валютын

нөөцийг 2.34%, 0.97% хувиар тус тус өсгөж зээлийн хүү болон зээлийн хэмжээний

1%-н өөрчлөлт нь харгалзан гадаад валютын нөөцийг 1.34%, 1.2052% хувиар

бууруулж байгаа нь харагдаж байна.

SVAR загварын хариу үйлдлийн функцийн үр дүнг үзвэл: Төлбөрийн тэнцэлийн

алдагдалыг дагаж манай улсын эдийн засаг 3 улиралын турш хумигддаг бөгөөдэ

эдийн засагийн хэт хөрөлт ажиглагдаж байгаа нь төлбөрийн тэнцэл макро эдийн

засгийн байдал ихээхэн муугаар нөлөөлдөг нь харагдаж байна.

Мөн мөнгөний нийлүүлэлт болон экспортын хэмжээг 4 улирал дараалан бууруулж

7 улиралаас өсгөх боловч статистикын хувьд ач холбогдолгүй байхаар байна.

Мөн нөгөө талаас дундаж цалингийн өсөлтийн 3 улирал дараалан өсгөж байгаа нь

төлбөрийн тэнцэлд тооцогддог шууд хөрөнгө оруулалттаас хамааралтай байна

гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Ер нь 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг харвал, Монгол Улсын төлбөрийн

тэнцлийн урсгал тэнцэл алдагдалтай байна. Худалдааны тэнцэл алдагдалтай.

Үйлчилгээ, шилжүүлэг, орлогын данс бүгд алдагдалтай байж байгаа. Энэ нь урсгал

тэнцлийн алдагдлыг үүсгэж байна. Энэ алдагдлыг нөхөж байгаа эх үүсвэр нь

хөрөнгө санхүүгийн тэнцэл, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадаас

авсан зээл, бэлэн мөнгө, харилцах хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн зэрэг үзүүлэлт

юм. Энэ хандлага хэвээр үргэлжилвэл манай улсын төлбөрийн тэнцэл 2011 онд

ашигтай гарах төсөөлөлтэй байна.

Хэдийгээр төлбөрийн тэнцэл ашигтай гарах ч эдийн засгийн бүтцийн гол

үзүүлэлтээр нь аваад үзвэл урсгал тэнцэл өндөр алдагдал хүлээх төлөвтэй. Урсгал

тэнцлийн алдагдлын хэмжээ нэмэгдэхтэй уялдаад Монгол Улсын гадаад

худалдааны бодлого хаашаа явах ѐстой юм бэ гэдэг асуудал шинээр тавигдаж

байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн бодлого үндэсний үйлдвэрлэлийг

дэмжиж, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэх юм уу, эсвэл импортыг

дэмжиж богино хугацааны улс төрийн барьцаанд орсон шийдвэрээр яваад байнгын

хямралд орсоор байх юм уу гэдэг сонголт үүсч байна.

Нөгөө талаас төлбөрийг дэмжих бодлого арга хэрэгсэлүүдийг сайжруулах хэрэгтэй

байна. Одоогийн байдлаар Урсгал данс болон Хөрөнгө Санхүүгийн дансыг

тэнцвэржүүлэх үүргийг Сангийн бодлого, Мөнгөний бодлого, Ханшийн бодлогоор

тодорхойлж байгаа бөгөөд Сангий бодлого нь одоогоор энэ үүргээ биелүүлж яадах

боломж нэнэ ховор буюу эдийн засагт орон зай нь муудаж байна. Мөнгөний

бодлого нь хэт хүчтэй тэлэх сангийн бодлогын нөлөөлөлийг саармагжуулах

оролдлогоос илүү хэтэрч чадахгүй байгаа нь төлбөрий тэнцэл эзэнгүйдэхэд хүрээд

байна хэмээн тодорхойлж байна.

Энэхүү судалгааг гүйцэтгэх явцад мэдээлэлийн дутмаг байдал ихээр

ажиглагдаж байгаа бөгөөд Монгол банкны зүгээс энэ тал дээр сүүлийн

жилүүдэд ихээхэн ахицтай байгааг дурьдах хэрэгтэй болов уу. Ялангуя১

-Эрх зүйн орчин сул,

– Компанийн засаглал, бүртгэлийн үйл ажиллагаа

– Төрийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоо

– Мэдээллийг хайх, боловсруулах,

– Шаардлагатай үзүүлэлтийг шинээр бий болгох зэрэг шаардлагууд зүй ѐсоор

тулгарч байна.

Гадаад валютын нөөцийг эдийн засагт оруулж ирвэл хэт халалт болно хэмээн

Монгол банкнаас сэрэмжилж байгааг ойлгох талтай ч энэ манай орны эдийн засгийн

байдал хэтэрхий сул байгаа учир бодлогын журмаар эдийн засгийн дэмжих

зорилгоор тэр дундаа үйлдвэрлэлийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг

зайлшгүй оруулах шаардлагтай байна.

Монгол Улсын төрийн бодлого үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, өрсөлдөх

чадварыг сайжруулахад чиглэгдэх юм уу, эсвэл импортыг дэмжиж богино

хугацааны улс төрийн барьцаанд орсон шийдвэрээр яваад байнгын хямралд

орсоор байх юм уу энэ бол нилээд чухал сонголт

Төлбөрийн тэнцэлийг дэмжих своп***

хэлцэлийг дэмжих зайлшгүй шаадлагатай

байна.а Үүний тулд: Гадаад худалдааны гол түнш орнууд болон гадаад валют нь

өндөр хөрвөх орнуудтай солилцоог хийх хэрэгтэй байна.

§§

Монгол банк гадаад секторын танилцуулга ***

Нэг улсын мөнгөн тэмдэгтийг нөгөө улсын мөнгөн тэмдэгтээр солилцож тодорхой хугацааны дараа

хүүний хамт буцаан төлөх хэлцэл

Хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлохын тулд бид дараахь асуултуудад заавал

хариулах хэрэгтэй байна.

– Үндэсний хөгжлийн бодлогын зорилт, хэрэгжилтийн хурд?

– Төсвийн бодлогын зорилт, хариуцлагатай байдал?

– Аж үйлдвэрлэлийн бодлогын зорилт, хэрэгжилтийн явц?

– Гадаад худалдааны бодлого?

Дээрхи зүйл бол бидний тавиж санал зөвлөмж бөгөөд эдийн засгийн эрчимийг сэргээх

түүнийг идэвхижүүлэхэд нөөцөө ашиглах саналуудыг гаргаж байна. Нөөцийг ашиглах

саналд дан ганц Монгол банк бус засгийн газрын оролцоо л дутагдаж байгаа бөгөөд энэ

2-н уялдаат ажлын хүрээнд л эдийн засгийг урт хугацаанд тогтортой өсгөх, зээлийн

хүүгийн дарамт зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэлээс сэргийлж чадна. Засгийн газраас

тарааж буй бэлэн мөнгө болон төсвийн мөчлөгийн дагуу алдагдал нь эдийн засгийг

цаашид ухаалагаар авч явахад үнэхээр их хүндрэлийг учруулж байна.

IV.АШИГЛАСАН МАТЕРИАЛ

[1] Harrod, R. (1939). International economics. Cambridge, Cambridge UP.

[2] Jayme F. (2001), Balanced-of-payments constrained economic growth in Brazil. Texto para

[3] Kreinin, M.E. and Officer, L.H. 1978. "The monetary approach to balance of payments:

a survey". Study in InternationalFinance. No. 43. Princeton University. Princeton.

[4] Kremers, J.J.M. N.R. Eriscsson. and J.J. Dolado. 1992. "The power of cointegrationtests".

Oxford Bulletin of Economics and Statistics. 54:325-48.

[5] McCombie, J., y Thirlwall, A. (1994) “Economic Growth and the Balance of Payments

constrained Growth.” New York, St Martin Press.

[6] Determinants of economic growth in Ecuador under Thirlwall's Law Ochoa, Diego and

Alvarado , Rafael

[7] López, J. y Cruz, A. (2000), Thirlwall s Law and beyond: the Latin American experience.

Journal of Post Keynesian Economics, Spring 2000, vol. 22, No. 3.

[8] Balance of Payments Constrained Growth Model: Evidence for Bolivia 1953-2002 Arevilca

Vasquez, Bismarck Javier and Risso Charquero,Adrian Winston

[9] THE BALANCE OF PAYMENTS AS A MONETARY PHENOMENON: AN

ECONOMETRIC STUDY OF ZIMBABWE'S EXPERIENCE ROGERS DHLIWAYO

[10] LINDA KAMAS The Balance of Payment to Monetary Policy: Monetarist Portfolio

Balance, Mexico and Venezuela

[11]” RMSM-X for Chile” “RMSM-X for Turkey”, working papers World bank

[12]Макро эдийн засгийн бодлого ба санхүүгийн хөтөлбөр Д.Дуламсүрэн, А.Энхбат 2008

[13] Монголын эдийн засгийн Бодлогын хослолын загвар Д.Нямдаваа судалгааны ажил

[14] Монгол банк олон нийттэй харилцах: нийтлэл, мэдээлэл, танилцуулга

[15] Иргэний танхим цахим мэдээлэлийн сан

[16] Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл, тойм

[17] Монголбанкны сарын бюллетень,

[18] Интернет эх үүсвэр