41
LOGO Төрсний дараах үе зөвөлгөө www.zaluu.com www.zaluu.com

e gesen

Embed Size (px)

Citation preview

Page 1: e gesen

LOGO

Төрсний дараах үе

зөвөлгөө

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: e gesen

Төрсний дараах шавхрага

Төрсний дараа цус гарах нь

хэвийн үзэгдэл мөн үү?

Бүх эмэгтэйчүүдээс төрөлтийн

явцад болон төрсний дараа бага

зэрэг цус гардаг. Жирэмсний

хугацаанд нийт цусны хэмжээ бараг

50 хувь орчим нэмэгддэг бөгөөд

энэ нь нэг талаар төрөлтийн үед

үүсч болох цус алдалтанд бэлтгэж

байгаа хэлбэр юм.

эмшуисwww.zaluu.comwww.zaluu.com

Page 3: e gesen

Шавхрага гэж юу вэ?

Төрсний дараах үед үтрээнээс гарах

цуслаг ялгадасыг шавхрага гэж

нэрлэдэг. Энэ нь цус болон умайн дотор

ханын гуужсан эдээс бүтдэг.

Төрсний дараах эхний хэд хоногт

шавхрага бараг тэр чигээрээ цуснаас

бүтсэн байдаг тул тод улаан өнгөтэй

биений юм ахиухан ирж байгаатай

төстэй байдаг.

Эмшуисwww.zaluu.comwww.zaluu.com

Page 4: e gesen

Энэ нь бага хэмжээтэй үе үе, эсвэл

тогтмолдуу элбэг гарч болно. Хэрэв

хэсэг хугацаанд хэвтэж байсан бол энэ

үед цус үтрээнд хуримтлагддаг бөгөөд

босох үед доош жижгэвтэр бүлэн гарч

болно.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: e gesen

Төрсний дараах үе хэвийн явагдаж

байгаа бол шавхраганы хэмжээ өдөр

ирэх тутам улам багасаж хоѐроос дөрөв

хоногийн дараанаас илүү усархаг

ягаавтар өнгөтэй болж ирдэг. Харин

төрсний дараах арав дах хоногийн

дараагаар шаврага улам бага

хэмжээтэй болж цусны цагаан эс болон

умайн дотор ханын эсүүдээс бүтсэн

цайвар шаргал өнгийн шүүрэл

хэлбэртэй болно.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: e gesen

Шавхрага гарч байх үеийнариун цэврийн дэглэм

Эхний үед шингээлт сайтай том ариун

цэврийн хэрэглэл хэрэглэнэ. Шавхрагын

хэмжээ багасах үед жижиг ариун

цэврийн хэрэглэл ашиглаж болно.

Харин төрсний дараах зургаан долоо

хоногийн хугацаанд тампон хэрэглэж

болохгүй. Учир нь тампон халдвар үүсэх

эрсдэлийг нэмэгдүүлдэг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: e gesen

Шээсээ хүрэхийг хүлээлгүй ойр ойрхон

шээж байх хэрэгтэй. Төрсний дараах

эхний хэдэн хоногт таны давсаг мэдрэг

биш байдаг учир дүүрсэн байсан ч

шээмээр санагддаггүй байна. Мөн

давсаг дүүрэн байсантай холбоотойгоор

умайн агшилтанд сөрөг нөлөө үзүүлж

улмаар цус алдалт үүсч болдог.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: e gesen

Хэрэв цус их хэмжээтэй гарвал яах вэ?

• Төрсний дараах дөрөв хоногийн дараа таны

шавхрага тод улаан байвал

• Шавхрага эвгүй үнэртэй болох үүний

зэрэгцээ халууралт, чичрүүдэс хүрэх зэрэг

байдал илэрвэл

• Гарч байгаа цусны хэмжээ нэмэгдвэл(ариун

цэврийн хэрэглэл нэг цагийн дотор нэвтэрч

байвал эсвэл том хэмжээтэй нөж гарвал).

Энэ нь төрсний дараах цус алдалтын шинж

тэмдэг тул яаралтай эмчид хандаж арга

хэмжээ авах шаардлагатай.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: e gesen

Төрсний дараах умайн агшилт

Төрсний дараах хэд хоногт умай агшиж

жижгэрэн жирэмсэн болохын өмнөх

байдалдаа ордог бөгөөд умай агших

үед өвдөлт үүсдэг. Умайн хэвийн

байдалдаа орох процессийг инволюц

гэж нэрлэдэг.

Умайн агшилтын үед үүсэх өвдөлт нь

анхны төрөгч нарт богино үргэлжилсэн,

хүч багатай илэрдэг бол дараа

дараагийн төрөлтийн үед өвдөлт улам

хүчтэй болдог.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: e gesen

Умайн агшилт төрсний дараах эхний

болон хоѐр дах өдөр хамгийн хүчтэй

илэрдэг бөгөөд дараа дараагийн

өдрүүдэд аажим багасдаг. Төрсний

дараах дөрөвөөс зургаан долоо

хоногийн дараа умай жирэмсэн

болохын өмнөх байдалдаа эргэж орсон

байдаг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: e gesen

Хүүхэд хөхүүлж байх үед умай хүчтэй

агшдаг. Энэ нь хүүхэд хөхүүлэх үед

ээжийнх нь өнчин тархинаас oкситоцин

даавар ялгарч умайг агшаадагтай

холбоотой байдаг. Умай ийнхүү сайн

агшиж байх нь төрсний дараах цус

алдалт үүсэх эрсдэлийг багасгадаг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: e gesen

Умайн агшилтын улмаас өвдөлт их байвалямар арга хэмжээ авах вэ?

• Шээсээ хүрэхийг хүлээлгүй ойр ойрхон

шээх хэрэгтэй. Давсаг дүүрэн шээстэй

байх нь умайг шахсаны улмаас сайн

агшиж чаддаггүй.

• Зарим эмэгтэйчүүдэд хэвлийн доод

хэсэгтээ дэр ивээд түрүүлгээ харж

хэвтэх нь тус болдог.

• Хэвлийн доод хэсэгтээ зөөлөн массаж

хийх хэрэгтэй.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: e gesen

Хэрэв төрсний дараах хэд хоногт өвдөлт

багасахгүй эсвэл тэсэхийн аргагүй

хүчтэй байвал эмчид хандана. Энэ нь

халдварын болон бусад хүндрэлийн

шинж тэмдэг байж магадгүй.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: e gesen

Төрсний дараах арьсны өөрчлөлт: Сэвх

www.themegallery.com

Company Logo

Хэзээ арилах вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: e gesen

Жирэмсний үед нүүрэнд бий болсон

сэвх төрсний дараах хэдэн сарын дотор

аажим арилдаг. Энэхүү арьсны

нөсөөжилтийн өөрчлөлт буюу сэвх

ихэвчлэн таны бие арьсны нөсөөжилт

нэмэгдүүлдэг меланинийг ялгаруулахаа

болих үед болон дааврын түвшин

хэвийн болоход арилдаг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: e gesen

Мөн таны хэвлийд байгаа голын бор

зураас жирэмсний үед тодорсон

байснаа төрсний дараагаар аажим

арилах болно.

Хэрэв төрсний дараах үед эстроген

агуулсан жирэмслэлтээс сэргийлэх эм

хэрэглэвэл багасаж байсан арсьны

нөсөөжилт эргэн тодорч болно.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: e gesen

Сэвхийг багасгахын тулд

Нарны туяанаас өөрийгөө хамгаалах

Арьсны өөрчлөлт эргэж хэвийн

байдалдаа орох хүртэл нарны туяанаас

аль болох хол байх хэрэгтэй. Иймд

гадагш гарахдаа нарны туяанаас

хамгаалах тос түрхэж байх хэрэгтэй мөн

саравчтай малгай өмсөх, урт ханцуйтай

цамц өмсөх нь зүйтэй. АНУ-ын арьсны

эмгэг судлалын академиас өглөөний 10-

14 цагийн хооронд нарны туяанд

гарахгүй байхыг зөвлөжээ.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: e gesen

Өөрийн арьсанд анхаарал тавих

Зөөлөн үйлчилгээтэй нүүр цэвэрлэгч

болон тос хэрэглэх. Хэрэв арьсыг

цочроовол байдал улам мууддаг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: e gesen

Жирэмслэлтээс хамгаалах аргаа зөв

сонгох

Жирэмслэлтээс хамгаалах эстроген агуулсан

бэлдмэлүүд нь зарим эмэгтэйчүүдэд сэвхийг

тодруулах шалтгаан болдог.

Харин прогестрон агуулсан эм, тариа (депо-

провера) болон дааврын бус аргуудыг сонгон

хэрэглээрэй. Хэрэв жирэмслэлтээс сэргийлэх

дааврын эм хэрэглэх үед сэвх эргэн

тодорвол даруй зогсоож өөр аргыг сонгон

хэрэглээрэй

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: e gesen

Төрсний дараах сэтгэл гутрал

Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу

вэ?

Хүүхэд төрсний дараах эхний хэдэн

хоногт зарим эхчүүдэд хөнгөн

хэлбэрийн сэтгэл гутрал юмуу сэтгэл

санааны тогтворгүй байдал

ажиглагддаг.Ихэвчлэн төрсний дараах

3-10 дах хоногт дээрх байдал илэрдэг

бөгөөд ямар нэгэн эмчилгээ

шаардлагагүй бөгөөд аяндаа хэвийн

байдалдаа ордог байна.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: e gesen

Хэрэв сэтгэл санааны тогтворгүй

байдал хоѐр долоо хоногоос дээш

хугацаагаар үргэлжилбэл төрсний

дараах сэтгэл гутрал гэж үздэг.

Төрсний дараах 100 эх тутмын 10-15-д

нь төрсний дараах сэтгэл гутарлын

шинж тэмдэг илэрдэг болох нь

тогтоогдсон байдаг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: e gesen

Ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?

• Сэтгэл гутрал хүчтэй мэдрэгдэх, уур

уцаартай болох, шийдвэр гаргаж

чадахгүй эргэлзэх, өөрийгөө юмуу хэн

нэгнийг буруутгах

• Өөрийгөө болон хүүхдээ халамжлах

чадваргүй болох

• Хоолны дуршил өөрчлөгдөх

• Түгшүүртэй эсвэл дүйнгэ байдалд орох

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: e gesen

• Ямар нэгэн зүйлд юмуу хүүхэддээ сэтгэл

зовох

• Хүүхэддээ сонирхол буурах эсвэл бүр

хайхрахгүй болох

• Амиа хорлохоор оролдох зэрэг орно.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: e gesen

Төрсний дараах сэтгэл гутралын шалтгаан

• Дааврын өөрчлөлт

• Шинэ хүүхдийг хэрхэн арчлах тухай

айдас түгшүүр

• Төрөлтөөс үүссэн ядаргаа болон

удаан нойргүй байх

• Амьдралын орчин нөхцөлдөө сэтгэл

дундуур байх

• Хүүхэд төрөхтэй холбоотой үүссэн

сөрөг сэтгэл хөдлөл

• Урьдын сэтгэц мэдрэлийн өвчин болон

сэтгэл гутрал зэрэг болно.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: e gesen

Авах арга хэмжээ

Хэрэв төрсний дараах сэтгэл гутралын

дээрх шинж тэмдэгүүд илэрвэл

мэргэжлийн эмчид даруй хандаарай.

Сэтгэл зүйн болон эмийн эмчилгээг

хавсран хэрэглэх нь сэтгэл гутралын

шинж тэмдгүүдийг арилгахад чухал үр

дүнтэй байдаг. Төрсний дараах сэтгэл

гутралын эмчилгээний төлөвлөгөө нь

дараах хэсгүүдийг агуулсан байдаг.

Үүнд:

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: e gesen

Үүнд:

• Физиологийн асуудлаас гаргах

эмнэлгийн дүгнэлт

• Сэтгэл зүйчийн тодорхойлолт

• Сэтгэл зүйн эмчилгээ

• Эмийн эмчилгээ

• Дэмжлэг үзүүлэх баг

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: e gesen

Төрсний дараах хярзангийн өвдөлт

www.themegallery.com

Company Logo

Төрсний дараа яагаад хярзан өвддөг

вэ?

Төрөх замаар төрөх үед хярзанд (үтрээ

болон хошного хоѐрын хоорондох хэсэг)

их хэмжээний даралт үүсдэг. Мөн

хүүхдийн толгой гарах үед дасан

зохицож сунадаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: e gesen

Хүүхэд төрөх үед хярзан урагдаж

болохоос гадна ургийн толгойг гарах

үед нээлтийг нэмэгдүүлэх

зорилгоор хярзан сэтлэх буюу

эпизиотоми хэмээх ажилбар хийж

болдог. Эдгээрээс болж төрсний дараа

энэ хэсэгт өвдөлт ихтэй байдаг байна.

Хэрэв та төрөх замаар төрсөн бөгөөд

урагдал үүсээгүй бол төрсний дараа

хярзан хавдаж эмзэглэлтэй болж болох

боловч дараагийн өдрөөс зүгээр болно.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: e gesen

Ямар хугацаанд эдгэрдэг вэ?

Эдгэрэлтийн хугацаа ерөнхийдөө

эмэгтэй хүн болгонд өөр байх боловч

шархны гүн, байрлал зэргээс

хамаардаг. Бага хэмжээний буюу арьс

булчин зэргийг хамарсан өнгөц

зулгаралд оѐдол тавих шаардлагагүй

байдаг. Ийм урагдал хурдан эдгэрэхээс

гадна таагүй мэдрэмж бага үүсгэдэг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: e gesen

Ердийн эпизиотоми болон хоѐрдугаар

зэргийн урагдал үүссэн бол оѐдол тавих

шаардлагатай болдог бөгөөд ихэвчлэн

хоѐроос гурван долоо хоногийн дараа

эдгэрдэг. Зарим эмэгтэйчүүдэд долоо

хоногийн дараа бага зэрэг өвдөлт

байдаг боловч бусад таагүй мэдрэмж

сарын турш үргэлжилдэг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: e gesen

Хэрэв төрөлтийн үед илүү ноцтой

урагдал ( гурав болон дөрөвдүгээр

зэргийн урагдал) үүссэн бол өвдөлт

болон таагүй мэдрэмж сар болон

түүнээс удаан хугацаагаар үргэлжилж

болзошгүй. Энэ үед төрсний дараагийн

хэд хоногт шээхэд болон хүндээр бие

засахад төвөгтэй байдаг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: e gesen

Хярзангийн шархныэдгэрэлтийг сайжруулах болонөвдөлтийн хөнгөвчлөх аргууд

• Төрсний дараа өөрийгөө хэрхэн асрах талаар

эмчийн зөвлөгөө авах

• Төрсний дараа хярзангийн орчимд хүйтэн

жин тавих. Энэ нь хаван үүсэлт болон таагүй

мэдрэмжийг багасгадаг.

• Хэрэв таны хярзангийн урагдын хэмжээ

бага биш бөгөөд эмч танд өвдөлт намдаах

эм бичиж өгсөн бол эмийг зааврын дагуу уух

хэрэгтэй. Энэ хэлбэрийн өвдөлтөнд

Ибупрофен илүү тохиромжтой байдаг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: e gesen

• Бие засах болгондоо ариун цэврийн

хэрэглэлээ солих

• Бие зассаны дараагаар бургуй ашиглаж

хярзангийн шархаа бүлээн усаар угааж байх

• Ариун цэврийн цаас хэрэглэхдээ урдаас

хойш нь чиглэлтэй хэрэглэж сурах хэрэгтэй.

Энэ нь хошного орчмын нянг үтрээний хэсэг

рүү тараахаас зайлсхийсэн арга юм.

• Хярзангийн орчимд өвдөлттэй байгаа үед

удаан хугацаагаар суухгүй байх

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: e gesen

• Шархны орчмыг аль болох ил,

агаартай орчинд байлгах

• Төрсөн өдрөөсөө эхлэн Кегелийн

дасгал хийх нь төрсний дараах

булчингийн хүчдэлийг хэвийн байдалд

нь оруулах, шархны эдгэрэлтийг

хурдасгах зэрэг сайн талуудтай.

• Хэрэв хярзангийн урагдал шулуун

гэдэсний хумигч булчинг гэмтээсэн бол

(гурав болон дөрөвдүгээр зэргийн

урагдлын үед) өтгөн хатахаас сэргийлж

www.themegallery.comwww.zaluu.comwww.zaluu.com

Page 35: e gesen

шингэн зүйл сайн уухын зэрэгцээ ислэг

ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

хэрэгтэй. Мөн бургуй тавих болон

шулуун гэдсээр лаа хэрэглэхээс

зайлсхийгээрэй.

• Онцын хэрэггүй юм хийж өөрийгөө

ядраахгүй байх хэрэгтэй. Өөрийн эрч

хүчийг хүүхэддээ болон өөртөө

зарцуулахыг хичээгээрэй.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: e gesen

Хэзээ бэлгийн харьцаанд орж болох вэ?

Хэрэв урагдал үүссэн эсвэл эпизиотоми

хийлгэсэн бол шарх бүрэн эдгэртлээ

зургаан долоо хоног болдог. Хэрэв эмч

үзээд эдгэрэлт бүрэн явагдсан байна

гэвэл бэлгийн харьцаанд орж болно.

Гурав болон дөрөвдүгээр зэргийн

урагдал үүссэн бол эдгэрэлтийн явцыг

эмчид заавал үзүүлэх хэрэгтэй

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: e gesen

Төрсний дараагаар анх удаа бэлгийн

харьцаанд орох үед өвдөлт болон бусад

таагүй мэдрэмж үүсч магадгүй. Хэрэв

хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол

эстроген дааврын түвшин бага байдаг

учир үтрээний чийглэг байдал бага

байдаг. Иймд бэлгийн харьцаанд

орохдоо усанд уусдаг тослох бодис

хэрэглэх шаардлага гардаг.

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: e gesen

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: e gesen

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: e gesen

www.themegallery.com

Company Logo

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: e gesen

LOGOwww.zaluu.comwww.zaluu.com