27
www.zaluu.com www.zaluu.com

elegnii gemtel bugkaa

Embed Size (px)

Citation preview

www.zaluu.comwww.zaluu.com

Элэгний гэмтэл

Элэг нь хэмжээ томтой, хөдөлгөөн багатай, уян хатан чанар муутай учир гэмтэх тохиолдол цөөнгүй. Арьс, булчин, зөөлөн эд, хавиргаар хамгаалагдсан байдаг ч ихэнх тал нь өнгөц байрлалтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Элэгний орчимд

дарагдаж,

шахагдах,

цохигдоход гэмтэл

учирна. Гэхдээ

эрүүл элэгнээс

эмгэг өөрчлөлт

бүхий элэгний

эдүүд хялбархан

гэмтдэгийг

анхаарах хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Гадны хүчин зүйлийн нөлөөгөөр элэгний гэмтлүүд доорх хэлбэрүүдээр үүсч болно.

Элэгний бүрхүүлийн доогуур гэмтэх

А. Элэгний бүрхүүлийн доогуур цус хурах

Б. Элэгний эдүүдийн дотор цус харах

Элэг язарч урагдах, тасрах

А. Олон хэсэгт язарч урагдах

Б. Няцарч тасрах

В. Цөс түүний цорго гэмтэх

www.zaluu.comwww.zaluu.com

Шинж тэмдэг

Элэгний гэмтлийн үед илрэх шинж

тэмдэг нь гэмтлийн хэлбэр, хэмжээ,

байрлал, цус алдалт, шокийн зэрэг, элэг

бөөрний үйл ажиллагаанд гарах хямрал

зэргээс хамаарч өвөрмөц хэлбэрээр

явагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Элэг урагдах, тасрах

Цус алдалтын шинж тэмдэг улам бүр

гүнзгийрч эрчимт эмчилгээний явцад

засал авах нь ховор байна. Элэг нь

урагдаж, тасарсан өвчтний царай нь

цонхигор, зовхи, уруулчн салст хувхайрч

цайсан, зүрхний авиа бүдгэрч түргэссэн,

судасны лугшилтын хүчдэл дүүрэлтийн

хүч суларч, уушгинд ширүүн амьсгал

сонсогдоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Өвчтний биеийн байдлаас багаж аппарат

хэрэглэн шинжилгээ хийх боломжгүй

учраас эрчимт эмчилгээ хийхийн хамт

мэс ажилбар хийж цус тогтоож, няцарч

тасарсан эдүүдийг авна.

Мэс заслын эмчилгээ: Элэгний урагдсан

шархнаас цус алдаж байгаа судсыг

боож, кеткутээр шархны ѐроолоос

цаагуур оѐхдоо шархны гүнд нарийн

гуурс тавиад сэмжээр чихээс хийж

кеткутын үзүүрүүдийг их

чанагалахгүйгээр зангидна.

www.zaluu.comwww.zaluu.com

Элэгний буглаа

Анхнаасаа элгэнд халдвар орох юмуу,

эсвэл хэвлийн эрхтний идээт үрэвслийн

хүндрэл болж элэгний аль нэг хэсэгт

идээ хуралдан тогтохыг хэлнэ.

Шалтгаан

-Үүдэн венийн замаар: Мухар олгойн идээт

үрэвсэл, ходоодны шарх цоорох, нойр

булчирхайн цочмог үрэвслийн үед үүдэн

венээр дамжин элгэнд халдвар орно.

www.zaluu.comwww.zaluu.com

-Цөсний замаар: Идээт холангитаар

халдвар элгэнд хүрнэ.

-Хавьтлын замаар: Цөсний идээт

үрэвсэл, гэданий шарх элэг рүү

задран буглуулж болно.

-Артерийн замаар: ясны идээт үрэвсэл,

үхжилт эндокардитын үед халдвар

артерийн судсаар элгэнд хүрдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Ангилал

Анхдагч буглаа

1. Нянгийн

а. Коккын

б. Савханцарын

в. Холимог

2. Шимэгч хорхойн

а. Амѐбын

б. Хүж хорхойн

в. Бэтгийн

г. Ховор хэлбэр /описторхоз, трихомоназ, лямблийн/

www.zaluu.comwww.zaluu.com

2-догч буглаа

1. Үрэвслийн буглаа

а. Усан уйланхай буглаа

б. Өмөн задарч буглах

2. Гэмтлийн буглаа

а. Элэгний шарх, хурсан цус буглах

б. Элгэнд орсон гадны биетийг тойрч

буглах

www.zaluu.comwww.zaluu.com

Шинж тэмдэг, оношилгоо

Их халуурч, чичрэн хөлөрнө. Элэг

орчмоор хөндүүрлэн өвчин ахих тусам

өвдөх нь ихэснэ. Өвчтний биеийн байдал

хүнд, царай нь цайвар шаргал,

зовиурлангуй байна. Элэг хааш

хаашаагаа томорсон хөндүүр байна.

Лабораторийн шинжилгээнд цагаан эс

маш их, улаан эсийн тунах хурд

нэмгэдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Жижиг буглаа цахим тооцоолуурт

томографид сайн харагдах бөгөөд

эдгээр шинжилгээгээр буглааны байрлал

тогтоогдох тул хатгалт хийж онош

бататгах боломж бүрдэнэ. Цацраг

идэвхит бодисын шинжилгээ ,

гепатоангиографи элэгний буглааг

оношлоход их тустай.

Хүндрэл

25-30% тохиолдолд хэвлийн хөндий,

цээжний хөндий рүү хагарч хүндэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Эмчилгээ

Нянгийн буглааг, хэвлийн хөндийг нээж

идээг цэвэрлэн гоожуурга тавин

эмчилнэ. Өвчин хүнд тохиолдолд элэг

рүү ордог судас болох үүдэн вен, хүйн

вен, ходоодны их махианы артери,

венийн судас руу байнгын нарийн гуурс

тавьж хагалгаанаас хойш түүгээр нь

антибиотик тарих нь эмчилгээг

эрчимжүүлж үр дүнг сайжруулна.

Консерватив эмчилгээг хавсаргана.

www.zaluu.comwww.zaluu.com

Элэгний бэтэг

Хүний элгэнд байрших шимэгч хорхойнголомтот өвчнөөс хамгийн элбэг нь бэтэгюм. Өвчин үүсгэгч нь нохой, чоныншимэгч хорхой болох жижиг туузанхорхой echinococcus granulosus юм. Энэнь 2-3 үеэс тогтсон 3-6мм урт их биетэйдэрх амьтдын бүдүүн гэдсэнд шимтэжээлийг нь сорж амьдардаг. Элгэндүүдэн венийн цус шүүгдэхэд авгалдайшүүгдэн үлдэж элэгний бэтэг болох өсөхэхлэлт бий болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Эрхтэнд үлдсэн авгалдай уул эрхтэндээөвчний голомт, өөрчлөлт бий болгохийгбэтэг өвчин гэнэ.

Шинж тэмдэг, ангилал, оношилгоо

I үе- эхний буюу шинж тэмдэггүй үе

II үе- өвчний шинж тэмдэг илрэх үе

III үе- хүндэрсэн үе

Баруун сүвээ, цээжний баруун доод хэсэгаюулхайгаар байнга зугуухан өвдөх, чинэх зовиуртай, баруун сүвээн доогуураюулхай орчимд овойсон, гөлгөргадаргуутай бөмбөлөг хэлбэрийнхөндүүргүй зүйл тэмтрэгдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Тусгай багажит шинжилгээнүүд их ач

тустай. Рентгенээр шинжлэхэд

шохойжсон бэтгийн хүрээ тодрох ба

бэтэг өрцөн доор оршиж байвал өрц

дээшээ өргөгдсөн байна. Хэвлийд хий

шахаж рентгенээр харахад илүү

тодорно. Хэвлийг цоолон дуран оруулж

оношлодог. Чанд авиан шинжилгээгээр

бэтгийн уйланхайн хэмжээ, тоо, байрлал

нь тогтоогдоно. Цацраг идэвхит изотоп

хэрэглэн элэгний зураг, үйлийг нь

тогтоон бэтгийг оношлоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Эмчилгээ

Мэс заслаар эмчлэгдэнэ. Бэтгийн I, II-р

үед мэс засалыг яаралгүй тодорхой

хугацаагаар хойшлуулж болдог. Бэтэг

идээлэх, цоорох, хагарах тохиолдолд

мэс заслыг хойшлуулалгүй хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Цөс чулуужих өвчин

Шалтгаан

Цөсний чулуу нь цөсний үндсэн

бүрэлдэхүүн болох билирубин,

холестерин, кальцаас тогтоно. Нөсөө нь

илүү байвал нөсөөнийх, давс нь их бол

шохойн чулуу гэж ялгана. Гол төлөв

холимог чулуу тааралдана. Цөсний

чулуу бөөрөнхий, зууван, олон талт

хэлбэртэй олон янзын хэмжээ тоотой

байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Эмчилгээ

Мэс заслын эмчилгээ хийнэ. Өвчтөний

биеийн байдлыг харгалзан тухайн

тохиолдолд тохирсон арга барилыг

сонгоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Нойр булчирхайн цочмог үрэвсэл

Нойр булчирхайнаас ялгарч хоолболовсруулахад оролцдог уураг боонөөх задлагч эсэг идэвхжиж булчирхайнэд эсийг хайлуулж, бүтэц үйл ажиллагаагнь алдагдуулснаар нойр булчирхайнцочмог үрэвсэл үүснэ. Шалтгаан, эмгэгжам

Бөөсний хижиг, халдварт шар, дээрхгэдэс, нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлтөвчний үед 2-догчоор үрэвсэж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Нойр булчирхайн халдвар нь цус,

тунгалагийн замаар болон булчирхайн

цоргоор шууд дамжина. Нойр

булчирхайн ил болон битүү гэмтэл,

ходоод цөсний хүүдий, дээрх гэдсэнд

хийгдсэн мэс заслын дараа нилээд

тохиолдоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Шинж тэмдэг, оношилгоо

Өвчин гэнэт эхэлж маш хүчтэй өвдөнө.

Өвдөлт нь байнгын хүчтэй тархмал

байна. Баруун, зүүн сүврэгдэс болон

гэдэс рүү өвдөж, ар тийш хатган бүслж

ороох маягаар өвддөг. Заримдаа баруун,

зүүн дал мөр лүү дамжиж өвдөнө.

Шарлалт илэрч болно.

Зүрхний цахилгаан бичлэг дээр зүрхний

булчингийн бодисын солилцооны

хямралын шинж гарна.

www.zaluu.comwww.zaluu.com

Лабораторийн шинжилгээнд цус ба

шээсэнд нойр булчирхайн эсээг ихэснэ.

Шээс болон цусанд чихэрлэг ихсэж,

шээсэнд диастаз ихэссэн байна.

Хүндрэл

Шок, зүрх судасны дутагдал, гялтангийн

түгээмэл үрэвсэл болж хүндрэх нь эрт

тохиолдох хүндрэл юм. Хожуу гарах

хүндрэлд нь булчирхай идээлж буглах,

хэвлийн арын эдэд болон өрц, сэмжний

хөндийд идээ хуралдах, цус алдах

хүндрэлүүд орно.

www.zaluu.comwww.zaluu.com

Эмчилгээ

Хүчтэй өвдөлтийг дарахад өвчиннамдаах болон гөлгөр булчинг сулруулахэмүүд /но-шпа, папаверин/ өгнө. Бөөрний орчмын өөхөн эдэд новокайныхориг хийх нь өвдөлт намдаах сайн үрдүнтэй арга юм. Эсэгийн гарцыг багасгахтүүнийг идэвхгүйжүүлэх хордлогоосгаргах зорилгоор ходоодыг содын хүйтэнуусмалаар угааж, цэвэрлэж, байнгынхаймсуур тавина.

www.zaluu.comwww.zaluu.com

Цусанд ихээр ялгарч шингэсэн эсэгийн

идэвхийг дарж гадагшлуулах зорилгоор

хэвлийн диалез, гемодиалез,

лимфосорбци, гемосорбци, тунгалагийн

гол судсанд гуурс тавих арга хэмжээ

авна. Эрдэс давс, усны тэнцвэрийг

нөхөх, хордлогоос гаргах зорилгоор 5-

10%-н глюкозын уусмал, сийвэн,

рингерийн уусмал, реополиглюкин,

гемодез зэргийг дуслаар тарина.

www.zaluu.comwww.zaluu.com

Анхаарал хандуулсанд

баярлалаа

www.zaluu.comwww.zaluu.com