42
HEALTH INFO 1.2 ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ 2013 он Бэлтгэсэн: Ч.Алтанчимэг

Health info

Embed Size (px)

Citation preview

Page 1: Health info

HEALTH INFO 1.2

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ

2013 онБэлтгэсэн: Ч.Алтанчимэг

Page 2: Health info

Эрүүл мэндийн мэдээллийн программ хангамж

Health info 1.2Эрүүл мэндийн салбарт хөтлөгддөг эмнэлгийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг автоматжуулж, бүртгэл хөтлөх, мэдээлэх үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тус програм хангамж нь хийгдсэн ба Хүн амын мэдээллийн сан, 5 хүртэлх насны хүүхдийн мэдээллийн сан, Төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сан, Өвчний түүх, Эмчийн үзлэгийн бүртгэлийн санг байгуулж, тэдгээрээс эмнэлгийн бүртгэлийг хөтөлж, мэдээллийг боловсруулах программ хангамж юм.

Page 3: Health info

Програмын онцлог буюу давуу тал • Мэдээллийг шивж оруулах үйл ажиллагааг хурдан

байлгах үүднээс нэгээс нөгөөд шижихдээ Enter товчийг ашиглаж шилжилт хийх ба зарим гарч ирсэн цонхыг Enter товч ашиглан хааж болно.

• Програмтай ажиллах явцдаа ихэнх командуудыг товчны хослолын тусламжтайгаар дуудах боломжтой. Жишээ нь Ctrl+F9 –ийг хослуулан дарахад програмын үндсэн цонхноос хувь хүний мэдээллийг оруулах цонхыг дуудах болно.

• Мэдээллийг дахин давтан оруулахыг аль болох багасгасан ба бүрдсэн мэдээллийн баазыг өргөн хэрэглээний програм EXCEL болон WORD руу хөрвүүлж, ашиглах боломжтой.

• Нэг компьютерт хэдэн ч хэрэглэгчийн баазуудыг үүсгэн бүрдүүлэн ажиллах чадвартай.

• Мэдээллийг өөр өөр компьютерт үүсгэсний дараагаар нэгтгэж, нэгдмэл баазыг үүсгэнэ.

Page 4: Health info

Програмтай ажиллах

буюу

мэдээлэл оруулах

Page 5: Health info

Үндсэн цонх буюу цэс, команд Програмын дуудагч командууд start цэсний эхэнд, Health

info бүлэгт болон үндсэн дэлгэцэнд харагдах ба аль командыг ашигласан адилхан програм ажиллах болно.

Page 6: Health info

Баазын хоорондын уялдаа

Page 7: Health info

Үндсэн кодын сан

Мэдээллийн санд хадгалагдах баазуудын тоон утгыг тайлан унших бичвэр хадгалагдсан ба 4 хэсэгт хуваагддаг. Эдгээр санг танд харуулах команд нь Мэдээллийн сан | Код цэсэнд байрлаж байна.

Page 8: Health info

Өвчний олон улсын 10 дугаар ангиллыг харах Тус ангиллын код нь 5 тэмдэгтийн урттай. Эхний 3 тэмдэгт

нь өвчний ерөнхий нэр байдаг тул энд ангиллыг 3 тэмдэглэгээт хураангуй хэлбэрээр харуулна. Ангиллын нэршлийг монгол, англи хэлээр харуулах тул оношийн

кодыг зөв бичихэд туслах зорилгоор оруулсан юм.

Page 9: Health info

Нутаг дэвсгийн нэгжийн ангилал харах Нутаг дэвсгэрийн ангилал болох аймаг / хот болон сум /

дүүргийн тайлбарыг код болон нэрний хамт харах болно. Нэрний урьд байрласан + тэмдэглэгээ цааш задарч сум /

дүүргийн нэрс харагдах болно.

Page 10: Health info

Код болон ангилал харах

Мэдээлэл оруулахад ашиглагдаж байгаа бүх кодуудыг харж болно. Гарнаас F12 товчийг дарахад хангалттай. Дэлгэц болон ажиллах командын хувьд бүс нутгийн кодыг харахтай адил.

Эмчийн нэр

Эмнэлгийн болон мэдээллийг нь оруулахад ашиглагдах эмч нарын нэрсийг нэмж оруулсны дараагаар тэдгээр нэрсийг энд олж харж болно. Эмчийн нэрсийг өв оруулснаар бид тухайн мэдээллийг оруулах цагийг тодорхой хэмжээгээр хэмнэх болно.

Эмчийн кодыг оруулж өгснөөрөө эмчийн ажил, үйлчилгээний талаарх мэдээллийг гаргаж авах боломжтой.

Page 11: Health info

Хүн амын эрүүл мэндийн мэдээлэл Хүн амын эрүүл мэндийн мэдээллийн бааз нь үйлчлэх хүрээний үйлчлүүлэгчид болон үйлчлүүлсэн хүний мэдээллээр уг баазыг бүрдүүлэх ба оруулсан мэдээллийг нь ашиглаж эмнэлгийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг хялбаршуулахад туслалцаа үзүүлэх зорилготой.

Үйлчлүүлэгч хувь хүний талаарх товчхон мэдээллийг хадгалах ба энэхүү мэдээллийн баазын түлхүүр талбар нь регистр юм. Регистр нь монгол хүний хувьд давтагдашгүй байдаг. Хувь хүний мэдээллийг заавал бүрэн бүрдүүлж шивж оруулах шаардлагагүйгээр, тухай бүрт нь шинэчлэн,өөрчлөлт хийх боломжтой. Хүүхдийн хувьд эцэг болон эхийн регистрийг оруулж өгснөөрөөэцэг эхийнх нь талаарх мэдээллийг хайж олоход туслах болно.

Page 12: Health info

Хувь хүний мэдээлэл оруулах цонх

Page 13: Health info

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдээлэл Хүн амын мэдээллийн баазын нэг хэсэг нь эмэгтэйчүүдийн эрүүл

мэндийн тухай мэдээлэл билээ. Хүн амын мэдээллийн баазыг оруулах командыг ашиглан оруулсан эмэгтэй хүний тухай мэдээлэл энэхүү

баазад шууд нэмэгдэнэ. Гэвч эмэгтэй хүний хувьд оруулах ѐстой мэдээлэл орхигдож байгаа.

Page 14: Health info

Хүүхдийн эрүүл мэндийн мэдээлэл Үйлчлэх хүрээний хүүхдийг хянах, тайлагнах зориглгоор энд бүрдүүлэх

тул хүн амын санд мэдээлэл нь байгаа хүүхэд бүр энэхүү хүүхдийн мэдээллийн санд нэмэгдэхгүй. Хэрэв энэхүү цонхыг ашиглан шинэ

хүүхдийн мэдээллийг шивж оруулах юм бол хүн амын санд автоматаар нэмэгдэх болно.

Page 15: Health info

Өрхийн эрүүл мэндийн мэдээлэл Энд өрхийн тухайн болон өрхийн гишүүдийн эрүүл мэндийн мэдээллийг

оруулах боломжтой. Гэхдээ энд байх ѐстой өрхийн тэргүүн болон бүх гишүүдийн тухай мэдээлэл нь хүн амын мэдээллийн санд байх ѐстой.

Гишүүдийн мэдээлэл байснаар зарим мэдээллийг компьютер өөрөө тооцоолон гаргах болно.

Page 16: Health info

Эмчийн үзлэг Өдөр тутмын үзлэгийг бүртгэх, Эмчийн үзлэгийн бүртгэл 1а болон 1б

маягтаар мэдээллийг оруулж болно. Үзлэг хийсэн хувь хүн мэдээлэл нь заавал хүн амын эрүүл мэндийн мэдээллийн баазад байх ѐстой. Хэрэв байхгүй бол нэмж оруулах нь зүйтэй. Эмчийн код болон аль тасгийн эмч болохыг эмчийн нэр мэдээллийн баазад хадгалагдсан мэдээллээс дуудагдан харагдах болно. Нэг хүний мэдээллийг оруулсны дараагаар

дараачийн мэдээлэл оруулах үед эмчийн мэдээлэл хэвээр үлдэж, зөвхөн үйлчлүүлэгчийн үзлэгийн тухай мэдээллийг шивэхэд болно.

Page 17: Health info

Өвчний түүх Өвчний түүх нээх хэсэг буюу өвчний түүхийн нүүр хэсгийн үндсэн

мэдээллийн хэсгийг оруулж өгнө. Өвчний түүхийг нээлгэсэн эмчлүүлэгчийн тухай мэдээлэл нь заавал хүн амын эрүүл мэндийн санд

байх ѐстой ба байхгүй бол нэмж оруулж өгнө. Үйлчлүүлэгчийн мэдээллийг дараа нь өөрчилж болох боловч регистрийг нь өөрчилж

болохгүй.

Page 18: Health info

Өвчний түүх хаах цонх

Page 19: Health info

Хүүхдийн өсөлтийн талаарх мэдээлэл Тухайн хүүхдийн сар бүрийн үзлэг буюу хүүхдийн жинлэлтийн тухай мэдээллийг сар бүр оруулна. Хүүхдийн жингийн өсөлтийг графикаар

дүрслэн харах боломжтой. Жинлээгүй сарын мэдээллийг орхин байгуулах болно. Сар тутмын үзлэгийг оруулснаараа хүүхдийн өсөлт,

хөгжлийг бүрэн хянах боломжоор хангагдана.

Page 20: Health info

Мэдээлэлтэй ажиллах

буюу

харах / засварлах

Page 21: Health info

харах / засварлахМэдээллийг зөв оруулсан болон өөрт хэрэгтэй мэдээллийг

олж харах нь мэдээллийг боловсруулах үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Програмын бүх үүсч байгаа мэдээллийн сангуудын харах цонх нь адил ба зарим мэлээллийн онцлогоос хамаарч команд нэмэгдэх болно.

Мэдээллийг харах үед бичлэгийн тоо, бичлэгийн дугаар болон

шүүлтийг хэрхэн хийсэн талаарх мэдээллийг цонхны доод хэсэгт харуулах болно. Бичлэгүүдийг харуулахдаа кодлогддог талбарын утгыг шууд харах ба бусдыг мэдээллийн байгаагаар харуулах болно. Харах цонх нь мэдээллийн хүснэгтэн хэлбэрээр засварлахгүй ба мэдээлллийг өөрчлөх үед мэдээллийг оруулах цонхонд мэдээллийг дуудан засварлах болно. Энэ нь мэдээллийн засварлах үед алдаа гарахаас бүрэн сэргийлж зөв оруулах үндэс болж өгнө.

Page 22: Health info

Шүүлт Мэдээллийн баазад байгаа хэсэг мэдээллийг тодорхой нөхцлийн дагуу түүвэрлэх үед уг командыг ашиглана. Нөхцөлийг бичихэд багана нөхцөл хоѐрын дунд жиших тэмдэглэгээ байна. Компьютерт дараах элементүүдийг ашиглан бичнэ. Үүнд:

= тэнцүү

> их

< бага

<= бага буюу тэнцүү

>= их буюу тэнцүү

<> тэнцүү биш

Мөн хоѐр нөхцлийн хооронд холбоос БА, БУЮУ гэсэн хоѐрхолбоос байдаг.

БА Тухайн хоѐр нөхцөл зэрэг биелэгдэх үед

БУЮУ Тухайн хоѐр нөхцлийн аль нэг нь биелэгдэх үедмэдээллийг харах боломжтой болно

Page 23: Health info

Нөхцөл бичихТухайн тайлбарын нэр бүхий баганаас сонгосны дараагаар тухайн нөхцлийг бичихэд хэрэглэгдэх нөхцлийн тэмдэг болон холбоосыг сонгосны дараагаар өгөгдлийг оруулж + тэмдгийг дарснаар нөхцөл нэмэгдэж өгөх болно. Хэдэн ч удаа дээрх үйлдлийг давтан нөхцөлүүд бичиж болох ба буруу бичсэн тохиолдолд - тэмдэгийг дарж буруу бичсэн болон илүү бичсэн нөхцөлүүдийг хасч өгнө.

Page 24: Health info

Шүүлт хийх цонхЖишээ 1:

Тамхи татдаг гэсэн нөхцлийг дараах хэлбэртэйгээр бичнэ.

Тамхи татдаг = Тийм Ба эсвэл

Тамхи татдаг = Тийм Буюу

Жишээ 2:

Боловсролгүй эмэгтэй гэсэн

нөхцлийг дараах хэлбэртэйгээр бичнэ.

Боловсрол = Боловсролгүй Ба

Хүйс = Эмэгтэй Ба

Жишээ 3:

Хавдраар өөрчилсөн эрэгтэй

гэсэн нөхцлийг дараах хэлбэртэйгээр бичнэ.

Үндсэн онош > ‘B99.9’ Ба

Үндсэн онош < ‘D00.0’ Ба

Хүйс = Эрэгтэй Ба

Жишээ 4:

5 хүртэлх насны хүүхэд гэсэн

нөхцлийг дараах хэлбэртэйгээр бичнэ.

Төрсөн огноо > ‘2000-2-30’ Ба

Эсвэл

Нас жил < 6 Ба

Page 25: Health info

Мэдээллийн давтамж тоолохМэдээлэлд тухайн баганад хэдэн удаа давтагдаж байгааг

аль ч төрлийн мэдээллийн хувьд тоолж мэдээллийн баазад эзлэж байгаа хувийн хамт харуулна. Тоололт нь мэдээлэлд анализ хийхээс гадна утгын болон логик алдааг зөв олж тодорхойлоход маш чухал ач холбогдолтой. Давтамжийг тоолоход мэдээллийн төрөл харгалзахгүй бүгдийг тоолох ба тоолсон мэдээллийг дараах хэлбэртэйгээр харуулна.

Мэдээллийн утга - > Давтамж Эзлэх хувь Кодын тайлбар

Кодын тайлбар нь зөвхөн кодлогддог тоон талбарт харагдах ба бусад талбар болон тайлбаргүй утганд харагдахгүй.

Тоолсон үр дүнг шууд хэвлэж гаргахаас гадна өргөн хэрэглээний програмууд руу хуулбарлаж ашиглаж болно. Хуулах командын үр дүнг харуулж байгаа талбайд хулганы баруун талыг дарснаар дэлгэцэнд команд нь харагдах болно.

Page 26: Health info

Тоолсон үр дүн дараах хэлбэртэйгээр харагдана

Õ¿í àìûí ¿íäñýí ìýäýýëëèéí ñàí

=============================

=

Õ¿éñ

--------------------

1 - 2 50.00% Ýðýãòýé

2 - 2 50.00% Ýìýãòýé

--------------------

Íèéò 4

Шүүлт хийсэн үр дүн

Õ¿éñ

--------------------

Öóñíû á¿ëýã=0 / I á¿ëãèéí öóñ

-------------------

Íèéò 0

Анхаарах зүйл. Давтамж

тоолох үед мэдээллийн

баазыг харах үеэс дуудах

үеэс мэдээллийн баазад

хийсэн шүүлт нь

хамаарахгүй ба зөвхөн энэ

цонхонд хийсэн шүүлт

мэдээллийн баазаас

мэдээллийг ялгахад

хамаарна. Ямар

нөхцөлөөр шүүлт хийсэн

нь тоолсон үр дүнгийн

эхэнд харагдах ба

дараагийн өөрчлөлт хийх

хүртэл хүчинтэй хэвээр

байна.

Page 27: Health info

Тайлан ба үр дүнг хэвлэх

Page 28: Health info

Тайлан бодох Эмнэлгийн бүртгэлийн маягтуудаас 9 төрлийн

20 маягтын дагуу тайланг тооцоолон бодож чадах болно. Эмнэлгийн бүртгэлийн амбулаториор хөтлөгдөх 6 маягт, стационарт хөтлөгдөх 2 маягтаас тайланг бодоход хэрэглэгдэх эмнэлгийн бүртгэлийн маягтууд оролцуулж тайлангийн маягтын мөрүүдийг тооцоолж бөглөх болно.

Тайлан бодох ажлын шаардлага болон маягтын онцлогоос хамаарч хэрэглэгч өөрийн тайлангийн маягтанд ямар бичлэг оролцохыг шүүлтүүрийн тусламжтайгаар зааж өгөх болно.

Тайлан бодох энгийн нэг хэлбэр нь давтамж ба тайлан ч өөрөө давтамж тоолох командын нэг хэлбэр нь болдог.

Page 29: Health info

Хүн амын өвчлөлийн тайланг бодох

Энэхүү тайланг бодоход хамгийн их буюу нийт 7 маягтыг

оролцуулж бодох тул хамгийн том тайлан билээ. Оролцуулж тооцоолох маягтын өмнөх тэмдэглэгээг хийсэн үед бүртгэлийн мэдээллийн баазыг тайлан бодоход оролцуулж бодно. Хэрэв тухайн бүртгэлд ялгалт хийх хэрэгтэй бол бүртгэлийн маягтын нэрийг нь сонгосны дараагаар Шүүлт товчийг дарж тухайн бүртгэлд тохирсон шүүлтийг хийх цонх гарч ирнэ.

Page 30: Health info

Стационарын өвчлөлийн тайланг бодох

Энэ тайланг тооцоолоход хүн амын өвчлөлийн тайланг бодоход оролцдог эмнэлгийн бүртгэл маягтуудаас Халдварт өвчнийг бүртгэх хуудсыг оролцуудаггүй. Иймд тухайн бүртгэлийн хуудасны нэр бүдэг идэвхигүй хэлбэртэй байна. Тайлан бодох нь хүн амын өвчлөлийн тайлан бодохтой адил.

Page 31: Health info

Нас баралтын тайланг бодох

Энэ тайланг бодоход нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний мэдээллийн баазыг ашиглан бодох ба Халдварт өвчин болон хорт хавдарын өвчний нас баралтын тайланг бодно. Тухайн тооцоолох тайлангийн оролцох бичлэгүүдийг шүүлтийн тусламжтайгаар ялгаж болно.

Page 32: Health info

Халдварт өвчний тайлан

Халдварт өвчнийг бүртгэх маягтаар тухайн тайлангууд бодогдоно. Тайлангийн маягтаас хамаарч зарим алдааг тайлангийн үр дүнгээс харахаас гадна багануудын мэдээллийг давтамж тоолох командаар тоолуулж харж болно.

Page 33: Health info

Төрөх үеийн тусламжийн тайлан

Төрсөн тухай мэдээлэх хуудсыг ашиглан төрөх үеийн тусламж үйлчилгээний тайлан болон хүүхдийн жингийн тайланг бодох ба тайланг бодоход шүүлтийг ашиглан ялгалт хийх боломжтой.

Page 34: Health info

Осол гэмтлийн тайлан

Халдварт бус өвчнийг мэдээлэх хуудасны осол гэмтлийн шалтгаан бичигдсэн бичлэгүүдээс тайлан бодох ба үр дагавар болон насны ангиллын хэлбэрээр бодож гаргана.

Page 35: Health info

Програмын тохиргоо Програмын хамгийн чухал зүйл бол түүнийг хэрхэн ажиллах талаарх тохиргоо юм. Энэхүү програм олон хэрэглэгчийн горимд ажиллах чадвартай ба үүнийг энд тохиргоог хийснээрээ хангаж чадна.

Page 36: Health info

ҮндсэнХэрэглэгчийн эмнэлгийн хаягийг оруулж өгснөөр эмнэлгийн бүртгэлийн маягт бүрийн эмнэлгийн хаягийг энэхүү тохиргооноос авч хэрэглэх тул хэрэглэгч тухайн хаягийг өөрчлөн шивж оруулж болно.

Хэрэглэгч

Тайлан хэвлэх үед хэрэглэгчийн байгууллагын бүтэн нэр болон тайлан гаргасан хүний нэрийг энд оруулж өгсөнөөр програм өөрөөтухайн нүдэнд тааруулан хэвлэх болно.

Хэрэглэгчийн нэрийн програмын анхны утга нь

Байгууллагын нэр ЭМСМТ

Хэрэглэгчийн нэр Guest

Тохиргоо

Хэрэглэгчийн үүсгэж байгаа файлуудыг хаана ямар хавтсанд хадгалахыг зааж өгнө. Файлын хавтасыг зааж өгөхдөө файлын хавтасны нэрийг бичих дүрмийг баримталж, ямарваа алдаатай бичихгүйн тулд латин үсэг ашиглан туслах тэмлэгээ ашиглахгүй байвал сайн.

Page 37: Health info

Дэд хавтаснуудыг үүсгэх хэрэгтэй бол эхлээд үндсэн хавтсыг үүсгэсний дараагаар дэд хавтасны нэрийг бичиж өгвөл алдаагүйгээр үүсгэх болно.

Жишээ:

C: \ Master

C: \ Ulaanbaatar \ Emneleg I

D: \ MyData \ Sar I

Даатгал

Эмнэлгийн бүртгэлийн бүртгэлийн стационарт хөтлөгдөх бүртгэлд даатгалын тооцоог энд заасан мөнгөөр бөглөх ба тухайн хэвтэн эмчлүүлэгчээс авах болон даатгалаас төлөгдөх мөнгийг бодож гаргана.

Page 38: Health info

Мэдээллийн баазыг нэгтгэх Хэрэглэгчийн олон баазуудыг нэгтгэж нэгдсэн нэгдмэл том бааз үүсгэхийн тулд энэхүү командыг ашиглах ба одоогийн ажиллаж байгаа мэдээллийн баазад нэмэх мэдээллийн баазыг нэгтгэх болно. Тухайн нэгтгэх үйл ажиллагаа нь мэдээллийн баазын бичлэгүүдийг нэмэх ба мэдээллийн давхардалыг хэрхэн шийдвэрлэх нь хамгийн чухал юм.

Page 39: Health info

Мэдээллийн баазыг өмнө нь нэмж байсан болмэдээллийн давхардалыг шийдвэрлэхдээ хоёрүндсэн арга байна.

Үндсэн мэдээллийн бааз

Мэдээллийн баазад байгаа бичлэг нэмж байгаамэдээллийн бааз байгаа бол түүнийг орхиж шинээрнэмэгдэх бичлэгүүдийг нэмнэ. Өөрөөр хэлбэл нэмэгдэжбайгаа баазын өөрчлөлтөөр өөрийн мэдээллийн баазыгшинэчлэхгүй гэсэн үг.

Нэгтгэх мэдээллийн бааз

Мэдээллийн баазыг тухайн хэрэглэгчийн засвар болоншинэчлэлийг хийсэн гэж үзэж хэрэглэгчийн баазынөөрчлөлт, нэмэлтийг шууд хүлээн авах болно. Хэрэглэгчийн бичлэгийг хэдийгээр өөрчилж зассан ч тухайн хэрэглэгчийн баазыг дахин шинээр нэмэх үедтаны засвар хүчингүй болж байна гэсэн үг.

Page 40: Health info

Хэрэглэгч нэмэхЭмч, мэргэжилтэнүүдийг кодлох, нэвтрэхэрхийг тогтоох болно. Хэрэглэгчийгоруулж өгснөөр мэдээллийн хэрэглэгчийгтодорхойлж өгөх болно.

Эмч кодын түлхүүр талбар ньӨөрийн регистр болж өгөх баэнэ нь тухайн эмчийн ажлыгдүгнэх, өрхийн эмчийнҮйлчлэх хүрээний хүн амыгТодорхойлох зэрэгт ашиглахболомжтой.

Page 41: Health info

ХэрэглэгчХэрэглэгч өөрийн нэрээр нэвтэрч, нууц үгийгоруулснаараа өөрийн түлхүүр кодыг шивж оруулахгүйбайх боломжтой болно. Хэрэглэгч өөрийн нэрээр нэвтэрсэнүед хүн амын мэдээллийн санд өөрийн үйлчлэх хүрээнийхүн амыг тодорхойлж өгнө.

Хэрэглэгчийн нууц үг хэрэв зөв байвал хэрэглэгчийн Нэр, тасгийн нэр нь үндсэн цонхны доод хэсэгт харагдах болно. Хэрэглэгчийн нэрээр холбогдсоны дараагаар Хүн амынмэдээллийн баазын Хэрэглэгч нэртэй талбарыг автоматаарбөглөнө. Мөн Эмчийн үзлэгийн эмчийн код, тасгийн анхныутга нь холбогдсон эмчийнхээр бөглөгдөх болно. Өөрэмчийн үзлэг болгон өөрчилж болно.

Page 42: Health info

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА