7
ITS150 Лекцийн материал Лекц 2 WINDOWS ҮЙЛДЛИЙН СИСТЕМ, ФАЙЛ ХАВТАСТАЙ АЖИЛЛАХ WINDOWS үйлдлийн системийн бүтэц, харагдах хэлбэр, тэдгээрийг юу гэж нэрлэдэг талаар доорх зурагт үзүүлэв. Desktop- үндсэн дэлгэц Icon- тухайн файл байгааг илтэгсэн дүрс зураг ShortCut- тухайн файлтай холбосон зам Recycle Bin- Хогын сав гэж нэрлэгдэх устагсан файлыг түр хадгалах сав Taskbar-ийг хэрэглэх 1. WINDOWS үйлдлийн системийн нэг онцлог нь хэд хэдэн програмуудыг зэрэг ажиллуулан тэдгээрийн хооронд шилжих замаар ажиллах боломжтой байдаг. Жишээ нь WORDPAD програмыг ашиглан текст бичиж байхдаа түр хугацаанд тооны машинаар тоо бодох, тоглоом тоглох зэргээр өөр програмыг зэрэг ашиглах боломжтой. 2. Програмуудыг ажиллуулахад TASKBAR дээр тухайн програмын нэр бүхий товчлуур үүсэх ба эдгээр үүссэн товчлууруудыг ашиглан програмуудын хооронд шилжиж болдог. Иймд TASKBAR-ийг дараах зорилгоор ашиглана. 1

Its150 l2

  • Upload
    oz

  • View
    1.754

  • Download
    4

Embed Size (px)

Citation preview

Page 1: Its150 l2

ITS150 Лекцийн материал

Лекц 2

WINDOWS ҮЙЛДЛИЙН СИСТЕМ,

ФАЙЛ ХАВТАСТАЙ АЖИЛЛАХ

WINDOWS үйлдлийн системийн бүтэц, харагдах хэлбэр, тэдгээрийг юу гэж нэрлэдэг талаар

доорх зурагт үзүүлэв.

Desktop- үндсэн дэлгэц

Icon- тухайн файл байгааг илтэгсэн дүрс зураг

ShortCut- тухайн файлтай холбосон зам

Recycle Bin- Хогын сав гэж нэрлэгдэх устагсан файлыг түр хадгалах сав

Taskbar-ийг хэрэглэх

1. WINDOWS үйлдлийн системийн нэг онцлог нь хэд хэдэн програмуудыг зэрэг

ажиллуулан тэдгээрийн хооронд шилжих замаар ажиллах боломжтой байдаг. Жишээ

нь WORDPAD програмыг ашиглан текст бичиж байхдаа түр хугацаанд тооны

машинаар тоо бодох, тоглоом тоглох зэргээр өөр програмыг зэрэг ашиглах

боломжтой.

2. Програмуудыг ажиллуулахад TASKBAR дээр тухайн програмын нэр бүхий товчлуур

үүсэх ба эдгээр үүссэн товчлууруудыг ашиглан програмуудын хооронд шилжиж

болдог. Иймд TASKBAR-ийг дараах зорилгоор ашиглана.

Хичнээн програм ажиллуулж байгаад хяналт тавих

Олон програм зэрэг ажиллуулсан тохиолдолд тэдгээрийн хооронд шилжихэд тус тус

ашиглана.

3. Анхлан сурч байгаа хүмүүст нэг програмыг олон дахин ажиллуулах, нэгэнт

ажиллуулсан програмыг дахин шинээр ажиллуулах зэрэг алдааг байнга гаргадаг. Энэ

тохиолдолд ажиллуулсан бүх програмууд нь шуурхай санах ойг хуваан ашиглах тул

1

Page 2: Its150 l2

ITS150 Лекцийн материал

компьютерийн хурд мэдэгдэхүйц хэмжээгээр багасдаг. Иймээс хэчнээн програм

ажиллуулаад байгаагаа Taskbar-ийн тусламжтайгаар хянаж, шаардлагагүй олон дахин

ажиллуулсан програмуудыг CLOSE товчлуурыг нь ашиглан хааж байх хэрэгтэй.

Стандарт start menu-гийн бүтэц

Стандарт start menu хэрэгцээт програмууд болон командуудыг агуулж байдаг.

Turn of -Компьютерийг унтраах буюу

унтраахад бэлэн болгоно.

Restart -Компьютерийг унтраагаад

шинээр дахин ажиллуулна

Stand by -Компьютерийг түр амралтын

горимд оруулна.

Log of -Хэрэглэгчийг солиход энэ командыг ашиглана.

Run -Програмыг дуудан ажиллуулна. Ингэж програмыг ажиллуулахдаа тухайн

програмыг ажиллуулахын тулд ямар дискийн төхөөрөмж дээрх ямар нэр, өргөтгөлтэй

файлыг ажиллуулахыг зааж өгөх шаардлагатай.

Help and support -WINDOWS үйлдлийн системийг хэрхэн ашиглах болон командуудын

тайлбарын талаар англи хэл дээрх гарын авлага.

Search -Компьютерээс файл болон фолдер хайхад ашиглана.

Control panel -Компьютерийн бүх тохиргоог хийнэ. Дэлгэцийн харагдах хэлбэр, шинээр

програм суулгах, устгах, шинэ төхөөрөмж суулгах, модем суулгах, сүлжээний

тохируулгуудыг хийх г.м тохируулгуудыг хийнэ.

Printers and faxes -Шинээр принтер. факс суулгах, принтерийн цаас, DPI-г сонгох г.м

тохируулгыг хийнэ.

Taskbar … taskbar болон start menu-тэй холбоотой, тэдгээрийн харагдах хэлбэр, бүтэц,

байршил зэргийг тохируулахад хэрэглэнэ.

My Document – Хэрэглэгчийн мэдээллээ хадгалах стандарт хавтас

My Recent Documents -Хамгийн сүүлд ажилласан файлуудын бүртгэлийг үзүүлнэ. Хэрэв

энд нээх ажлын файлын нэр байвал эндээс шууд нээж болно. Энэ нь зөвхөн хамгийн

сүүлд нээсэн файлуудын бүртгэлийг хөтөлдөг учраас энэ нь байнга өөрчлөгдөж байдаг.

Мөн компьютерт байгаа бүх файлын нэрс энд хадгалагдахгүй, харин хамгийн сүүлд

нээсэн файлуудын л бүртгэл харагддаг гэдгийг санах хэрэгтэй.

2

Page 3: Its150 l2

ITS150 Лекцийн материал

My network Places- хэрэглэгчийн сүлжээнд хандах

My computer- Төхөөрөмжүүдэд хандах боломжийг олгоно.

All Programs-Компьютерт суулгагдсан програмуудын жагсаалтыг үзүүлнэ.

Pin to start menu- сонгосон командыг start menu-ийн pin хэсэгт байрлуулах

Remove from this list сонгосон командыг start menu-аас арилгах

Sort By Name- командуудыг нэрсийн дарааллаар эрэмбэлэх

Хулгана ашиглах

Хулгана ашиглан дараах таван үйлдлийг хийнэ.

Хулганыг аваачих- Тухайн заасан дэлгэцийн хэсэгт хулганы заагчийг байрлуулах

Left Click- хулганы заагчийг дэлгэцийн заагдсан хэсэгт аваачаад хулганы зүүн

товчлуурыг нэг удаа дарах

Double Click- дэлгэцийн заагдсан хэсэгт хулганы заагчийг аваачаад хулганы зүүн

товчлуурыг 2 удаа түргэн дарах. Энэ үйлдлийг гүйцэтгэхдээ хулганы товчлуурыг дарах

хоёр даралтын хоорондох хугацааг аль болох түргэн гүйцэтгэх хэрэгтэй. Эс тэгвэл энэ

үйлдлийг хулганаар дарах үйлдлийг хоёр удаа гүйцэтгэж байна гэж ойлгоно.

Drag- дэлгэцийн заагдсан хэсэгт хулганы заагчийг аваачаад хулганы зүүн товчлуурыг

дарж дараастай чигээр нь хөдөлгөх замаар тухайн зүйлийг чирж хөдөлгөнө.

RightClick- тухайн заагдсан зүйл дээр хулганы заагчийг аваачаад хулганы баруун

товчлуурыг дарна. Энэ үед уг зүйлтэй холбоотой төрөл бүрийн командуудын цэсийг

гаргаж үзүүлнэ.

Програмыг ажиллуулах

1. WINDOWS үйлдлийн системээс програмыг ажиллуулахдаа START товчлуур дээр

хулганаар дарж START MENU-г гаргана.

2. START MENU-гээс PROGRAMS-ийг сонгоход PROGRAMS цааш задарч програмуудын

жагсаалт дэлгэцэнд гарч ирнэ.

3. Энд байрлах бүх нэрс нь програмыг төлөөлж чадахгүй. Энд файлууд болон фолдерууд

байрлана.

4. Компьютерт байрлах бүхий л програмууд нь компьютерийн хатуу дискийн төхөөрөмж

дээр файл хэлбэрээр хадгалагдана. Файлууд нь хоорондоо нэр болон төрлөөрөө

ялгагдана. Жишээ нь LETTER.DOC файлын LETTER нь тухайн файлын нэр, DOC нь

тухайн файлын өргөтгөлийг заана. Өргөтгөл нь тухайн файлыг ямар төрлийн файл

болохыг зааж өгнө. DOC төрлийн файлууд нь WORDPAD, MICROSOFT WORD зэрэг

текст редакторуудыг ашиглан бэлтгэсэн файлууд болохыг заана, XLS өргөтгөлтэй бол

хүснэгтэн мэдээлэл боловсруулах EXCEL програмыг ашиглан бэлтгэсэн хүснэгтэн

3

Page 4: Its150 l2

ITS150 Лекцийн материал

мэдээлэл бүхий файл, GIF, BMP зэрэг файлууд нь зураг, MP3, OGG, ETC зэрэг файлууд

нь дууны файл болох г.м-ээр заана.

5. Хэрэв хатуу дискэн дээр байрлах бүх файлуудыг нэг доор жагсаагаад бичвэл тэдгээрийн

дотроос хэрэгтэй файлуудыг олох нь маш бэрхшээлтэй байхсан. Учир нь хамгийн энгийн

текст бичихэд зориулагдсан WORDPAD програмыг ажиллуулахад л ойролцоогоор 450

орчим файлууд, WINDOWS үйлдлийн системийг ажиллуулахад 2600 орчим файлууд

хэрэгтэй байдгийг мэдвэл эдгээрээс хэрэгтэй файлаа олох асуудал хэчнээн бэрхшээлтэй

байх байсныг ойлгох болно. Энэ бэрхшээлээс гарахын тулд ижил үүрэг зориулалттай

файлуудыг нэг хайрцагт хийгээд тухайн хайрцагтаа нэр өгчихвөл асуудал арай хялбар

болно. Өөрөөр хэлбэл WINDOWS үйлдлийн системийг ажиллуулахад ашиглагддаг 2600

орчим файлуудыг WINDOWS нэртэй хайрцагт, өөрсдийн бэлтгээд компьютерт хадгалсан

ажлын файлуудыг MY DOCUMENTS нэртэй хайрцагт, бусад янз бүрийн програмуудыг

PROGRAM FILES нэртэй хайрцагт г.м-ээр тус тусад нь хайрцагууд үүсгээд хийчихье.

Тэгвэл асуудал маш хөнгөвчлөгдөнө. Энэхүү файлуудыг агуулж байгаа хайрцагуудыг

фолдер гэж нэрлэдэг.

6. START MENU-гийн PROGRAMS дотор файлууд болон фолдерууд байрлана. Энд байгаа

тэмдэгтэйн фолдерууд буюу хайрцагнууд, бусад нь файлууд. Фолдерууд нь дэд

фолдеруудыг агуулж болно. Иймээс фолдерууд нь файлууд болон дэд фолдеруудыг

агуулна. Тухайн фолдерын нэр дээр хулганаа аваачихад уг фолдерт агуулагдах зүйлс

харагдана.

7. START MENU-uийн PROGRAMS-д байрлах файл болгон нэг програмыг төлөөлнө. Өөрөөр

хэлбэл эндээс ямар нэгэн файлыг хулганаар дарахад тухайн нэр бүхий програм ажиллана.

8. Ер нь програмыг ажиллуулах олон төрлийн аргууд байдаг ч дээрх арга нь хамгийн үндсэн

арга юм. Үүнээс гадна START MENU-гийн RUN командыг ашиглан програмыг шууд

дуудаж ажиллуулж болох боловч энэ тохиолдолд тухайн програмыг ажиллуулахын тулд

хатуу дискний аль фолдерт байрлах ямар нэртэй файлыг ажиллуулах хэрэгтэйг мэддэг

байхыг шаарддаг тул анхлан сурч байгаа хүмүүст төдийлөн амар биш байдаг. Түүнчлэн

тухайн програмыг төлөөлсөн дүрс дэлгэцэн дээр эсвэл дэлгэцийн TASKBAR дээр

харагдаж байвал тухайн дүрс буюу ICON-ийг сонгох замаар түүнийг ажиллуулж болно.

Програмуудын хооронд шилжих

WINDOWS үйлдлийн системээс програмыг ажиллуулахад тухайн програмын нэр бүхий

товчлуур TASKBAR дээр үүсдэг. Эдгээр товчлууруудыг хулганаар дарах замаар

4

Page 5: Its150 l2

ITS150 Лекцийн материал

програмуудын хооронд шилжиж болно.

Мөн ALT+TAB товчлууруудыг хослуулан хэрэглэх замаар програмуудын хооронд шилжиж

болно.

Цонхтой ажиллах

WINDOWS үйлдлийн системд ажиллах програмууд нь цонхонд байрлах бөгөөд стандарт

цонхны бүтцийг WORDPAD програмаар жишээлэн тайлбарлав.

Цонхны баруун дээд булангийн MAXIMAZE, MINIMAZE, CLOSE товчлууруудын

тусламжтайгаар цонхыг удирдана.

CLOSE товчлуур нь цонхыг хаана.

MINIMAZE товчлуур нь цонхыг хамгийн жижиг хэлбэр болох TASKBAR дээрх товчлуур

хэлбэрт оруулна.

MAXIMAZE товчлуур нь MAXIMAZE ба RESTORE гэсэн хоёр хувилбартай. Хэрэв энэ

товчлуур MAXIMAZE хэлбэрт байвал тухайн цонхыг дэлгэцэнд боломжит хэмжээгээр нь

томруулна. Хэрэв энэ товчлуур RESTORE хэлбэрт байвал цонхыг томруулахаас өмнө

ямар хэмжээтэй байсан тэр хэмжээнд нь буцаан аваачна.

Цонхыг дээрх гурван товчлуураар удирдахаас гадна хулгана ашиглан цонхын хэмжээг

өөрчлөх болон цонхыг зөөх боломжтой.

Цонхны хэмжээг өөрчлөхдөө цонхны хүрээн дээр хулганы заагчийн аваачихад хулганы заагч

⋅, ↔-үүдийн аль нэгэнтэй нь адилхан хэлбэрт шилжинэ. Энэ үед хулганы баруун товчлуурыг

дараад түүнийг чирж зөөх замаар хэмжээг нь өөрчилнө.

Цонхыг зөөхдөө тухайн цонхны TITLE буюу толгойн хэсгийг хулганаараа дараад дараастай

5

Page 6: Its150 l2

ITS150 Лекцийн материал

чигээр нь чирж хөдөлгөх замаар цонхыг зөөнө.

6