20
Vol. 55 NEAR News Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2014 онь ו1-2 сар 55 дахь дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Пухан хотын Ёнылдэ боомт Тусгай нийтлэл Шинэ оны мэндчилгээ Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Кёнсанбүг мужийн соёлын төсөл Гишүүн байгууллагатай танилцахуй БНХАУ-ын Хэйлонжан муж / ОХУ-ын Хабаровск хязгаар Гишүүн орон нутгийн төлөөлөгчдийн сэтгэгдэл Еэ Жин Вэн/Хубэй муж/ Икэгами Такахиса/Хёго муж/ Ш.Ариунзул /Говьсүмбэр аймаг/ О.Саяан/Тувагийн БНУ

NEAR news vol.55 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    234

  • Download
    8

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.55 (MNG)

Vol. 55

NEARNewsЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2014 онь1-2 ו сар 55 дахь дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Пухан хотын Ёнылдэ боомт

Тусгай нийтлэл Шинэ оны мэндчилгээЭнэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Кёнсанбүг мужийн соёлын төсөлГишүүн байгууллагатай танилцахуй БНХАУ-ын Хэйлонжан муж / ОХУ-ын Хабаровск хязгаарГишүүн орон нутгийн төлөөлөгчдийн сэтгэгдэлЕэ Жин Вэн/Хубэй муж/ Икэгами Такахиса/Хёго муж/ Ш.Ариунзул /Говьсүмбэр аймаг/ О.Саяан/Тувагийн БНУ

Page 2: NEAR news vol.55 (MNG)

Vol. 5515 16 17

Сахагийн БНУ-ын Ленасок мужийн байгалийн парк

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Page 3: NEAR news vol.55 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.55 (MNG)

NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга

Тусгай нийтлэл

Зүүн хойд Азийн хамтын хөгжил дэвшил рүү тэмүүлэх нь

Зүүн хойд Азийн энхтайван, аюулгүй байдал тогтворгүй байсан 2013 оныг бид хэдийн ардаа

орхин хурд хүчний бэлгэдэл морин жилтэй золголоо.

2008 онд гарсан дэлхийн санхүү эдийн засгийн хямрал арилах хандлагатай байсан бол 2014 он

гараад шинэ дифляцийн хямралын зэрэгцээ АНУ-ын Засгийн газар “Quantitative easing” буюу

“Тоон хөнгөлөлт”-ийн хөтөлбөрөө хумьж эхэлсний нөлөөгөөр хөгжиж буй орнуудад санхүүгийн

хямрал нүүрлэнэ гэсэн таамаг төрж байна.

Зүүн хойд Азийн бүс эдийн засгийн хувьд Европ, Америкийг бодвол харьцангуй хохирол бага

амссан бөгөөд энхтайван, хамтын хөгжил дэвшил гэгч зорилтоор хамтын нийгэмлэгийг

бүрэлдүүлэхийг хичээж байгаа ч түүхэн ойлголт, газар нутгийн маргалдаан мэтийн улс төрийн

зөрчил, сөргөлдөөн гүнзгийрсээр байна. Олзуурхууштай нь энэ мэт зөрчлийн хажуугаар орон

нутгийн захиргаад харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой явуулж байгаа нь дээрх байдлыг

зөөлрүүлэхэд их үүрэг гүйцэтгэх юм. Зүүн хойд Ази дэлхийн бусад бүсийг бодвол орон нутаг

хооронд идэвхтэй харилцаж байна. Түүний нэг жишээ нь Хятад, Солонгос, Япон 3 орны орон

нутгийн захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хятад-Солонгосын хооронд 518,

Солонгос-Японы хооронд 187, Хятад-Японы хооронд 354 удаа буюу нийт 1059 удаагийн гэрээ

хэлцэл хийгдсэн байна. Мөн Солонгос-Оросын хооронд 44, Солонгос-Монголын хооронд 32

удаагийн гэрээ хэлцэл хийгдэж, харилцааны хүрээ тэлж байна.

Хятад улс тэнгисийн бодлогын стратегийг чухалчилж байгаа бол Орос улс “Шинэ Дорны

бодлого”-ын хамтаар эрчим хүч, тээвэр зууч зэрэг салбарыг түлхүү анхаарч, Алс Дорнодыг

хөгжүүлэхээс гадна хөрш улсуудтай хамтын ажиллагааг бэхжүүлж байна. Япон улс Абэнумикс

бодлогыг явуулж эдийн засгийг идэвхжүүлэхийг эрмэлзэж байна. Өмнөд Солонгосын хувьд

“Бүтээлч эдийн засгийн бодлого” болон “Шинэ хойд зүгийн бодлого”-ыг идэвхтэй өрнүүлэх бол

Хойд Солонгос ч ялгаагүй эдийн засгийн бүтээн байгуулалтад анхаарч байгаа нь харилцаа,

хамтын ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх юм.

Гэхдээ улс хоорондын зөрчил нь харилцаанд их саад тотгор болсоор байна. Мөн уур амьсгалын

өөрчлөлт, хар салхи, цунами, газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт зэрэг байгалийн гамшиг, агаарын

бохирдол, тоосжилт, цөлжилт, цацраг идэвхт бодис алдагдах зэрэг байгаль орчны доройтлын

аюул улам ихэсч байна. Энэ мэт уур амьсгалын аюулыг давахын тулд бүс нутгийн харилцаа,

хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай.

Өнөө үед дэлхийн чиг хандлагыг харахад орон нутгийн бие даасан байдал, хөгжлийн бодлогоос

тухайн улс орны хөгжил шалтгаалах шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн өрсөлдөх хүч

бол чухамдаа улсын өрсөлдөх хүч болох цаг үе ирж байна.

Төгсгөлд нь шинэ онд NEAR Холбооны гишүүн орон нутгуудад эдийн засаг, соёл, хүмүүнлэг,

байгаль орчин зэрэг чиглэлээр зохиогдох олон улсын чанартай арга хэмжээнд идэвхтэй

оролцохыг хүсье.

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю

Тусгай нийтлэл

NEAR NEWS Vol. 554

Page 5: NEAR news vol.55 (MNG)

Тусгай нийтлэл Холбооны тэргүүлэгч-Жолланам мужийн захирагч

Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааг чухалчлах нь

Эрхэм хүндэт ЗХАБНЗЗХ-ны гишүүд нөхөд өө!

2014 оны гараа сайхан байлаа. Та бүхэнд шинэ онд санасан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, аз

жаргалаар дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

ЗХАБНЗЗХ 1996 онд байгуулагдснаас хойш 18 жилийн нүүрийг үзжээ. Өнгөрсөн хугацаанд

гишүүн орнуудын ойлголцлыг нэмэгдүүлж, харилцааг идэвхжүүлэхэд бид хичээн зүтгэж ирлээ.

Бид энэ хугацаанд Зүүн хойд Азийн хамтын хөгжил дэвшил хийгээд тогтвортой хөгжлийн

үндсийг эрэлхийлэх зэргээр багагүй амжилт гаргасан. Тус Холбоо ба гишүүн орон нутгийн

харилцааг хөгжүүлэхэд хичээн зүтгэсэн холбогдох байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн

талархал илэрхийлье.

Мөн өнгөрсөн жилийн 9 сард Жолланам мужид зохиогдсон Холбооны ажлын хорооны 9-р

Бүгд хурал амжилттай зохиоход дэмжлэг үзүүлсэн Холбооны Хэрэг эрхлэх газар болон гишүүн

орон нутгуудад талархал илэрхийлье. Та бүхэн мэдэж буйчлан орчин үеийн хүмүүс зам тээвэр,

холбоо харилцааны үсрэнгүй хөгжил, улс хоорондын уламжлалт харилцааны өөрчлөлтийн үр

дүнд ихээхэн мэдээллийг солилцож байна. Сүүлийн үед дэлхийн гол улсуудын харилцааг

харахад эдийн засаг, улс төрийн салбар бүхэлдээ нэгэн улсын нөлөөгөөр шийдэгдэхээс илүүтэй

тухайн нөхцөл байдлаас шалтгаалан уян хатан хамтын ажиллагаа явуулах байдал ажиглагдаж

байна. Энэ өөрчлөлт дунд Зүүн хойд Ази дэлхийн харилцаа, хамтын ажиллагааны гол улс

болохын тулд нийгэм эдийн засаг, соёл зэрэг хоорондын олон талт шинжийг хүлээн

зөвшөөрөхийн зэрэгцээ юунаас ч илүүтэй хамтын ажиллагааг чухалд үзэх хэрэгтэй. Олон

эрдэмтэн дэлхийн хөгжлийн тэнхлэг Зүүн хойд Ази руу хэдийн шилжсэн ба 21-р зуун Зүүн

хойд Азийн зуун гэж онцолж байна.

Зүүн хойд Азийн бүс нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг байгалийн эрдэс баялаг асар их

мөн технологитой. Тиймээс ч бусад бүсийг бодвол хөгжих боломж их. Түүний зэрэгцээ

дэлхийн ДНБ-ий 30 хувийг эзэлдэгийн хувьд бүсийн үүрэг, нэр хүнд өдрөөс өдөрт нэмэгдэж

байна.

Гишүүн орон нутгууд мэргэн ухаанаа уралдуулан харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх

юм бол “жинхэнэ түншлэл” бий болох ба улс орон, хүн төрөлхтний харилцаанд хувь нэмэр

оруулна гэж найдаж байна.

Цаашид Холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж байхыг хүсээд энэ жил Жолланам мужид

зохиогдох Холбооны ээлжит Бүгд хуралд гишүүн орон нутгууд өргөнөөр оролцохыг хүсье.

Баярлалаа.

Холбооны тэргүүлэгч-Жолланам мужийн захирагч Пак Жүн Ён

The Association of North East Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.55 (MNG)

Хятад улсын Шаньдун мужийн дарга Тусгай нийтлэл

Хятад улсын Шаньдун мужийн дарга Гү Сү Чин

Нөхөрлөлийн харилцаа, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх нь

Хятад улсын Шаньдун мужийн 97 сая ард иргэдийг төлөөлөн Холбоооны гишүүн орон нутаг,

Хэрэг эрхлэх газрын нийт хүмүүст шинэ оны мэндийг дэвшүүлье.

Шаньдун муж Хятад улсын зүүн хэсэгт Шар мөрний адагт орших ба өнө эртний түүхээрээ

бахархдаг, Хятадын соёл иргэншлийн гол үүсэл газар юм. Хүн амын тоогоор дотоодод 2-рт,

эдийн засгийн далайцаар 3-рт, соёл, далайн салбарын төлөөлөх муж хийгээд Хятадын хөгжих

боломж ихтэй нутгуудын нэг юм.

Шаньдун муж Зүүн хойд Азийн бүсийн орнуудтай нөхөрлөлийн харилцааг явуулахыг чухалд

үздэгийн хувьд Холбооны төрөл бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн. Мөн

Холбооны Хэрэг эрхлэх газрын идэвхтэй дэмжлэг дор 2008 оны Холбооны 7-р Бүгд хурлыг

Шаньдун мужид амжилттай зохион байгуулсан бөгөөд Шаньдун мужаас зохицуулагчаар

ажилладаг Далай загасны аж үйлдвэрийн хорооны хурлыг 3 удаа зохион явуулсныг та бүхэн

нааштайгаар үнэлсэн билээ.

Та бүхнийг Холбооны гишүүн орон нутаг болон Холбооны Хэрэг эрхлэх газар Шаньдун

мужтай байнгын харилцаа, хамтын ажиллагаатай байхыг хүсье. Бид та бүхний тэргүүний

туршлагаас суралцаж нөхөрлөлийн харилцаа, бодит хамтын ажиллагааг явуулан улмаар Зүүн

хойд Азийн бүсийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсч байна.

Одоо Шаньдун муж Зүүн Азийн далайн хамтын ажиллагааны төвийг байгуулахаар бэлдэж

байна.Үүнийг БНХАУ-ын Ерөнхий сайд Ри Ко Чан 2013 оны 10 сард АСЕАН+3(Хятад,

Солонгос, Япон) хурлаар санал болгосон бөгөөд NEAR Холбооны гишүүн орон нутаг болон

далайн шинжлэх ухааны судалгааны холбогдох байгууллага, компаниуд тус төвд үйл ажиллагаа

явуулах боломжтой. Бид нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтдаа хөгжин дэвшин

сайн үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Төгсгөлд нь шинэ онд ажил үйлс бүтэмжтэй байхын ерөөлийг дэвшүүлье.

Шаньдун мужийн дарга

NEAR NEWS Vol. 556

Page 7: NEAR news vol.55 (MNG)

Тусгай нийтлэл Япон улсын Шиманэ мужийн захирагч

Япон улсын Шиманэ мужийн захирагч Мицугүчи Жэнбэй

Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энхтайвны үйлсэд хувь нэмэр оруулах нь

Шины оны мэндийг хүргэе!

Зүүн хойд Азийн харилцан хөгжлийг эрэлхийлэхийн тулд байгуулагдсан ЗХАБНЗЗХ(NEAR)

удахгүй 20 жилийн нүүрийг үзэх гэж байна. Гишүүн орон нутгийн цар хүрээ ч өргөжин тэлж

одоо 6 орны 71 орон нутаг гишүүнээр элсээд байна.

Орон нутаг хоорондын харилцааг бэхжүүлэхийн тулд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх

шаардлагатай.

Шиманэ муж Зүүн хойд Азийн бүсийн ирээдүйг авч явах залуу үед зориулж 2002 оноос “Зүүн

хойд Азийн харилцааны жигүүр” арга хэмжээ зохиож ирсэн.

Уг арга хэмжээ улс орны хүүхэд залуучууд өөрсдийн мэдлэг туршлагыг хуваалцах, санал

бодол солилцох хөтөлбөрөөс бүрддэг. Мөн япон айлд байрлах зэрэг төрөл бүрийн харилцааны

үйл ажиллагаагаар дамжуулан нөхөрлөн дотносдог. Үүнд оролцсон хүүхэд залуучууд олж

авсан мэдлэг туршлагаа цаашдын үйл ажиллагаандаа зүй зохистой ашиглан Зүүн хойд Азийн

харилцааг нэмэгдүүлэх шинэ боловсон хүчин болж хөгжинө гэдэгт найдаж байна.

Цаашид Шиманэ мужид Боловсрол, соёлын харилцааны хорооны ажлын хүрээнд энэ мэт

хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээг зохион гишүүн орон нутаг хоорондын харилцан

ойлголцлыг улам нэмэгдүүлж, Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба энхтайвны үйл хэрэгт хувь

нэмэр оруулах болно.

Гишүүн орон нутгууд бидэнтэй тогтвортой хамтран ажиллахыг хүсье.

Шиманэ муж дэлхийн соёлын өвд багтсан “Ивуами уулын дурсгалт газар”, дэлхийн

геологийн парк болох “Оки Геопарк” зэрэг Японы дотоодод алдартай түүхийн дурсгалт өв

бүхий байгальтай юм. Нэн ялангуяа Ицумутайша сүмд 60 жил тутамд сүмийн дотоод засвар,

өргөтгөлийг хийхийн тулд бурхадыг шилжүүлэн байршуулах ёслолыг хийдэг ба өнгөрсөн жил

гадаад дотоодын олон жуулчид Шиманэ мужид айлчилсан. Түүх, соёлын өв, байгалийн

үзэсгэлэн бүрдсэн Шиманэ мужид та бүхэн тавтай морилно уу.

The Association of North East Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.55 (MNG)

Монгол улсын Өмнөговь аймгийн Засаг дарга / ОХУ-ын Тувагийн БНУ-ын гадаад харилцаа, эдийн засгийн газрын дарга Тусгай нийтлэл

Эрхэм хүндэт Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооны гишүүн орон нутаг,

байгууллагууд та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Дурсамж дүүрэн 2013 он улиран одож, шинэ

2014 он гарахад хэдхэн хоног үлдлээ.

Та бидний хамтын ажиллагаа 2013 онд хөгжин цэцэглэж, амжилт бүтээл арвин, шинэ санаа

бүтээлч ажлууд өрнөсөн, бидний хамтын ажиллагаанд дэвшилт гарсан бахархалт онцгой жил

болж өнгөрч байна.

Зүүн хойд Азийн бүс нутгийн 5 улсаас жил бүр өөрийн улсаа төлөөлөн ирж ажилладаг

бөгөөд 2011-2012 онд манай аймгийн төлөөлөгч бусад улс орнуудтай харилцан хамтран

ажилласан бөгөөд салбар хурал, форумуудад төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулж, гишүүн

улсуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилласан.

Ийнхүү өнгөрөн одож буй 2013 онд NEAR холбооны хэрэг эрхлэх газраас санаачлан хийж,

хэрэгжүүлсэн олон ажил, амжилтыг дурдаж болно.

ЗХАБНЗЗХ-ны гишүүн байгаагаараа бид бахархдаг. 2014 онд бидний хамтын ажиллагаа улам

өргөжин тэлж, ололт амжилтын буухиа үргэлжлэх болно.

Та бүхэнд шинэ жилийн цогтой халуун мэндийг хүргэе

ОХУ-ын Тувагийн БНУ-ын Гадаад харилцаа, эдийн засгийн газрын хамт олныг төлөөлөн

шинэ оны мэндийг дэвшүүлье.

NEAR Холбооны гишүүд нөхөд өө

Та бүхэн шинэ оноо сайхан угтаж, төлөвлөсөн бүх ажлаа амжуулан үргэлжид эрүүл, эерэг

амьдрахыг хүсье.

Мөн шинэ онд аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн, гэр бүл тань баяр хөөрөөр бялхахын

өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

ОХУ-ын Тувагийн БНУ-ын захирагч томилолтоор явсан тул түүнийг төлөөлж Гадаад

харилцаа, эдийн засгийн газрын дарга Чилгич Ондар мэндчилэв.

Монгол улсын Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа

ОХУ-ын Тувагийн БНУ-ын гадаад харилцаа, эдийн засгийн газрын дарга Чилгич Ондар

Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь

Эерэг амьдралыг хүсэх нь

NEAR NEWS Vol. 558

Page 9: NEAR news vol.55 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны үйл ажиллагаа

Салбар хороодын үйл ажиллагаа Жилин мужийн захиргааны Гадаад харилцааны хэлтсийн төлөөлөгчид Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав.

Холбооны оны тайлан ном гарна.

Гамшгаас сэргийлэх хорооны 12-р хурал(3.10~3.13) болно.

Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 10-р хурлын тайланЭдийн засаг, хүмүүнлэгийн

харилцааны хорооны 10-р хурал 12 сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэл Солонгос улсын Жэжү мужид болж өнгөрсөн. “Тосгоны тогтвортой хөгжилд тосгоны компани, хоршоолол нөлөөлөх нь” сэдвээр болсон уг хуралд Монгол, Орос, Япон,

Солонгос, Хятадын 5 орны 29 орон нутгийн 67 төлөөлөгч оролцов. Хурлыг нээж Кёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жү Наг Ён мэндчилгээ дэвшүүлэхдээ “Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо өнгөрсөн хугацаанд 9 удаа хурал, арга хэмжээ зохиож, гишүүн орон нутаг хоорондын харилцааг идэвхжүүлэхэд хичээн ирсэн бөгөөд энэ удаагийн хурлаар бодит харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх болно” гэж онцлон хэлэв. Дараагаар нь Кёнсанбүг мужийн тосгоны компани, хоршооллын туршлагын талаарх илтгэл тавигдаж, орон нутагт хамтын оролцоотой ашгийн үйл ажиллагаа явуулж орлогын эх үүсвэр, ажлын байр бий болгосноор эргээд орон нутгийн хөгжилд нөлөөлж буй тухай онцлов. Мөн Солонгосын Соёлын яамны сайд асан Чэ Гуан Шиг “Торгоны зам” ба “Солонгосын давалгаа” сэдэвт тусгай илтгэл тавив. Гишүүн орон нутгуудын илтгэлийн дараа явагдсан хэлэлцүүлгийн гол агуулга нь хөдөө тосгонд залуу боловсон хүчин дутмаг тэдгээрийг төрүүлэн гаргах бэрхшээлтэй тэрхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай байлаа.

1 сарын 14-ний өдөр Хятад улсын Жилин мужийн Гадаад харилцааны хэлтсийн даргын орлогч Ван Цы Вэйгээр ахлуулсан төлөөлөгчид Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчлав. Тус Холбоотой хамтын ажиллагаа тогтоох зорилгоор айлчилсан зочдыг Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч, байгууллагын тухай танилцуулахаас гадна Жилин мужийг 2014 оны 10-р Бүгд хуралд оролцох, Холбоонд гишүүнээр элсэхийг санал болгов. Үүний хариуд Ван Цы Вэй дарга Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс хүлээн авсанд талархал илэрхийлээд 2014 оны Бүгд хуралд Жилин муж гишүүнээр элсэхэд дээд зэргээр хичээнэ гэв.

Жилин муж Хятадын зүүн хойд хэсэгт орших ба 27 сая 750 мянган хүнтэй, 18,740,000км² газар нутагтай, нийслэл хот нь Жанчүн болно. Онцлоход Жилин муж Хойд Солонгос болон Оростой хил залгаа оршдог.

2013 оны Холбооны үйл ажиллагааны тайланд тус онд зохиогдсон ажлын хорооны хурал, салбар хороодын хурлын агуулга болон 2014 онд зохиогдох Гамшгаас сэргийлэх, Боловсрол, соёлын харилцаа, Биеийн тамир, Хилийн хамтын ажиллагаа, Аялал жуулчлал, Био аж үйлдвэр зэрэг 7 хорооны арга хэмжээний товыг багтаажээ. Гишүүн орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд орон нутгийн 14-18-насны хүүхэд залуучуудын дунд зарласан Зүүн хойд Ази сэдэвт эссэ бичлэгийн анхдугаар уралдааны агуулга, залуучуудыг гишүүн орон нутгуудад дадлагажуулах PioNEAR хөтөлбөрийн үр дүн болон Холбооны бусад үйл ажиллагааны тухай багтаасан. Холбооны энэ мэт үйл ажиллагааг тусгасан 2013 оны тайланг энэ удаад монгол, орос, хятад, япон, солонгос, англи хэлээр хэвлэн гаргаж, гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад тараах болно.

Гамшгаас сэргийлэх хорооны 12-р хурал Япон улсын Хёго мужид 3 сарын 10-ны өдөр зохиогдоно. Энэ удаагийн хурлаар Хёго мужийн гамшгаас сэргийлэх болон Япон Улсад хүчтэй газар хөдлөлтөд өртсөн нутагт хэрхэн дэмжлэг туслалцааны үйл ажиллагаа явуулдаг тухай тайлбарлахаас гадна Азийн гамшгаас сэргийлэх төв(ADRD), Олон улсын гамшгаас сэргийлэх хамтын ажиллагааны байгууллага(IRP) зэрэг холбогдох байгууллагын хүмүүстэй санал бодол солилцох болон ЖАЙКА-гийн Кансай дахь салбарын сургалт семинар болно. Мөн Гамшгаас сэргийлэх төвд “Бүсийн гамшгаас сэргийлэх чадварыг сайжруулах нь” сэдвээр сургалт зохионо. Дараагаар нь Хёго мужийн Гамшгаас сэргийлэх төвийн байгууламж, үйл ажиллагаатай газар дээр нь танилцах болно.

■ NEAR Холбооны Гамшгаас сэргийлэх хорооны хурлын хөтөлбөрөдөр Агуулга3.10 Оролцогчдыг бүртгэх

3.11

•‌‌Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төвтэй танилцах•‌‌Хёго мужийн гамшгаас сэргийлэх болон газар хөдлөлтөд нэрвэгдсэн

нутагт дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны тухай илтгэл•‌‌Олон улсын гамшгаас сэргийлэх байгууллага зэрэг холбогдох

хүмүүстэй санал бодол солилцох•JICA-гийн Кансай дахь салбарын сургалт •Хүлээн авалт

3.12 Хёго мужтай танилцах аялал

3.13 Төлөөлөгчдийг үдэх

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 10-р хуралд оролцогчид

The Association of North East Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.55 (MNG)

Энэ сарын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хубэй муж-Хятад улс Аомори муж-Япон улс

Тояама муж-Япон улсШаньдун муж-Хятад улс

Гадаадад амьдарч буй хятад үндэстэн залуучуудын өвлийн цугларалт-2013 болж өнгөрлөө.

Товада нуурын өвлийн наадам эхэлжээ.

18 дахь удаагийн NOWPAP-ын хурал болж өнгөрлөө.Чиндао-Дэлхийн ургамал, цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн болно.

Гишүүн байгууллагуудын мэдээ

12 сарын 17-ны өдөр “Хятад уламжлалаа мэдэх аялал” сэдэвт гадаадад амьдарч буй хятад үндэстэн хүүхэд, залуучуудын өвлийн цугларалтын нээлт Хуажун багшийн дээд сургуульд болжээ. Уг арга хэмжээнд Панам, Тайланд, Индонез, Япон зэрэг орноос 12-18 насны 150 гаруй хүүхэд залуус, хятад үндэстний сургуулийн багш нар оролцов. 15 өдрийн турш үргэлжилсэн уг арга хэмжээнд Хятадын түүх соёл, Гурван улсын соёл, Хубэй мужийн газарзүй соёлын тухай хичээл, хятад үндэсний гар урлал, цаасан урлал, бууз хийх, хятад хэлээр дуу дуулж сурах зэрэг хөтөлбөр багтжээ. Өвлийн цугларалтад оролцогчдыг Хубэй мужийн Ардын засгийн Гадаад харилцааны газрын Гадаадад амьдрагч хятад үндэстний асуудлыг хариуцсан хэлтсийн дарга Хү Бин хүлээн авч уулзахдаа “Хубэй муж бол Өвөл, Хавар, Намрын Байлдаант улсын үеийн Чу улсын түүх соёлын өлгий хийгээд нэрт яруу найрагч Чү Юүан, Гуан Юү мэтийн түүхэн хүмүүсийн төрсөн нутаг” гэж онцлон хэлжээ. Хуралд оролцогчид энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хятад хэл, соёлоо мэдэж авсанд ихэд олзуурхаж дэлхийн олон орны хүмүүст хятадын соёл, Чу улсын соёлын талаар ойлгуулж, таниулах болно гэв.

Ирэх 4 сарын 25-ны өдрөөс 10 сарын 25-ны өдрийг хүртэл Чиндао хотноо зохиогдох тус үзэсгэлэнд анх удаа далайн ургамалыг үзүүлэх аж. Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн Чиндао хотын Байгоүшан уулын паркт орших ба 241 гектар газрыг хамарч байгаа нь Диснейлэндээс 2 дахин том юм. Мөн баруун, зүүн, хойд талаар сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, голлох 7 барилга, байгууламжийн нийт талбай 1.060.000㎡ болно. Энэ удаагийн үзэсгэлэн анх удаа далайн эргийн хотод зохиогдож байгаагаас гадна үзэсгэлэнд анх удаа далайн ургамлын төрөл орж байгаагаараа онцлог юм. 8 метрийн өндөртэй аварга том далайн ургамал болон дэлхийн онцлог бүхий хориод төрлийн далайн том ургамлуудыг үзэсгэлэнгийн үеэр үзэх боломжтой. Мөн Хятадын 5000 жилийн түүхт цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын соёлоос таниулах ба газар бүрээс авчирсан ховор цэцэг, өвс ногоог ч үзэж болно. Уг үзэсгэлэнд 5 тивийн 37 орон, олон улсын 1 байгууллага оролцох төлөвтэй байна.

Товада нуур Товада Хачимантай үндэсний паркт орших ба өвөлдөө цас мөсөөр бүрхэгдсэн ер бусын дүр төрхтэй болдог. Аомори муж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Товада нуурын дэргэд болдог энэхүү наадмыг анх 1999 оны 2 сард зохион явуулснаас хойш 16 жилийн нүүрийг үзэж буй бөгөөд одоо тус мужийн төлөөлөх арга хэмжээ болжээ. Энэ удаагийн наадам 2 сарын 7-ны өдрөөс 3 сарын 2-ны

өдрийг хүртэлх хугацаанд болно. Арга хэмжээний үеэр салют наадам, гэрлэн чимэглэл бүхий цасан баримал, цасан сууц зэрэг цас гэрлийг хослуулсан ер бусын орчин зочдыг угтах ба Аомори үндэсний хоолыг сурталчлан таниулах зэрэг соёлын хөтөлбөр багтжээ.

Цасан байшин

2013 оны 12 сарын 4-ний өдрөөс 6-ны өдрийг хүртэл NOWPAP(Баруун хойд Ази Номхон далайн үйл ажиллагааны хөтөлбөр) байгууллагын Засгийн газар хоорондын хурал Тояама мужид болж өнгөрлөө. Хуралд Солонгос, Орос, Хятад, Японы Засгийн газрын төлөөлөл бүхий 40 хүн оролцож, Японы тэнгис болон Шар тэнгис дэх хог хаягдлын асуудалтай холбогдох улс хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

NOWPAP нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд Зүүн хойд Азийн тэнгисийн бүсийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Япон, Хятад, Солонгос, Орос улсын оролцоотой 1994 онд байгуулагдсан бөгөөд 2004 онд NOWPAP-ийн төв болох Бүсийн зохицуулах нэгж(RCU)-ийг Тояама муж болон Пусан хотод байгуулсан. Энэ нь Японы тэнгисийн эрэг хавийн нутагт анх удаа байгуулагдсан НҮБ-ын байгууллага юм.

18 дахь удаагийн NOWPAP-ын хурал

Үзэсгэлэнгийн нэг хэсэг

Үзэсгэлэн болох газар

NEAR NEWS Vol. 5510

Page 11: NEAR news vol.55 (MNG)

Кёнсанбүг муж-Солонгос улс Жолланам муж-Солонгос улс

Красноярск хязгаар-ОХУ

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Вуанду-Олон улсын далайн ургамлын үзэсгэлэн зохиогдоно.

11 дэх удаагийн Красноярск-Эдийн засгийн форум болно.

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Пухан хотын захиргаанаас 1 сарын 22-ны өдөр Сөүл хотноо зохиосон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Солонгосын дотоодын 100 гаруй компани, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, санхүүгийн чиглэлийн 300 гаруй хүн оролцжээ. Уг уулзалтаар Пуханы суваг баригдаж дуусахын зэрэгцээ оны сүүлээр KTX хурдны галт тэрэгний зам ашиглалтад орсноор Сөүл-Пуханы хооронд 2 цаг явж хүрэх боломжтой болохтой холбогдуулан Пуханы суваг орчимд зочид буудал барих боломжтой газар, худалдааны төв, сэдэвт парк зэрэг арилжааны зориулалттай 33,988㎡ газар ба Пуханы далайн цогцолбороос авахуулаад аж үйлдвэрийн 6 цогцолборын 12,226,699㎡ газрын хамт дээд зэрэглэлийн зочид буудал болон энэ жил захиалга авахаар төлөвлөж буй 5022 айлын орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийн талаар хөрөнгө оруулалтын нөхцлийг танилцуулав.

Өнгөрсөн жилийн сүүлээр Т9 тэнгисийн төсөл, тэнгисийн хотыг байгуулах төлөвлөгөөг танилцуулан хөрөнгө оруулалтын давуу талыг онцолсон бөгөөд үүний зэрэгцээ Пухан хот” Хэзээ ч хаана ч бэлэн, эцсийг нь хүртэл хариуцана, бага зүйлийг ч шийдвэрлэж өгнө” гэсэн уриан дор хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг явуулж, Пуханы суваг орчимд бизнесийн үйл ажиллагаа явуулагчдад төрөл бүрийн хөнгөлөлт, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх болно гэдгийг онцлов.

Пухан хотын захирагч Пак Сэн Ху “Пуханы боомтын бусад боомтоос ялгарах хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулахын хажуугаар тус хотод хөрөнгө оруулалт хийх давуу талыг ойлгуулахад дээд зэргээр хичээнэ. Бага зүйлд ч ач холбогдол өгч эцсийг нь хүртэл хариуцлагатай хандах стратегиар хөрөнгө оруулагчдыг татаж, сайн үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна” гэв.

Пухан хотын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт

Пуханы суваг

Жолланам мужид 1 сарын 24-ний өдөр мужийн хотын аялал жуулчлалын хэлтсийн дарга, холбогдох төрийн албан хаагч зэрэг 40 гаруй хүн оролцсон 2014-Аялал жуучлалын гол хэрэгжүүлэх бодлогын танилцуулга хурал боллоо. Энэ өдөр хот муж, сум хоорондын хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай бодлогыг хэрэгжүүлэх талаар голчлон танилцуулсан. Тухайлбал, Жолланам муж ба хот сумаас

бүрдүүлсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаас жуулчдад зориулсан буудлыг санхүүжүүлэх, иргэдийн оролцоотой аялал жуулчлалын хамтын нийгэмлэг байгуулах, аялал жуулчлалын нөөц боловсруулах, аялал жуулчлалын салбарын байгууламжийн хөрөнгө оруулалтыг татах, дотоод гадаадын аялал жуулчлалын хамтарсан маркетинг, сурталчилгааны үйл ажиллагаа явуулах зэрэг 23 бодлогоос танилцуулжээ.

Мөн ирэх жилийн 4 сарын 11-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зохиогдох Вуанду-Олон улсын далайн ургамалын үзэсгэлэнгийн бэлтгэлийг хангах, амжилттай зохион байгуулахын тулд муж, хот сумд үзэсгэлэнг сурталчлах талаар хамтран ажиллах арга замыг хэлэлцэв. Жолланам мужийн аялал жуулчлал, соёлын газрын дарга И Сэн Уг “Ёосү-Дэлхийн үзэсгэлэн ба Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгжүүэлтийн үзэсгэлэн зэрэг олон улсын арга хэмжээ зохиосон туршлагатай тус мужийн нэр хүндийг улам нэмэгдүүлэхийн тулд мужийн хот сумтай нягт уялдаатай ажиллаж, үзэсгэлэнг үр дүнтэй зохиох болно” гэв.

Олон улсын далайн ургамлын үзэсгэлэнгийн эмблем

2 сарын 27-ны өдрөөс 3 сарын 1-ний өдрийг хүртэл Красноярск хотноо зохиогдсон энэхүү форумд Оросын төр засгийн удирдлагуудаас авахуулаад дотоод гадаадын компани, төрийн бус байгууллагын 1500 гаруй хүн,

хэвлэл мэдээллийн 300 гаруй төлөөлөл оролцжээ. Форумаар Красноярск мужийн эдийн засгийн хөгжлийн зорилтын хүрээнд мужийн хойд хэсэгт гүүр барих, Богучанский районд барилгын модон материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, агаарын зам тээврийн дэд бүтцийг байгуулах болон 2018 он хүртэл нийгэм, эдийн засгийн стратеги, нийгмийн тогтолцоог шинэчилэх болон амьжиргааны түвшинг сайжруулах тухай хэлэлцэв.

The Association of North East Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.55 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

March2014.3

April2014.4

Sunday Monday TuesdayГишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

1

• ангилал : Үльсан хот/Солонгос• Арга хэмжээний нэр : 11 дэх удаагийн

Тэхуа гол-Олон улсын марафон тэмцээн• Хугацаа : 4. 6• Болох газар : Үльсан хот• Харилцах хаяг : Үльсан Мэйл сонины газар T.+82-52-271-8701

6 7 8

13 14 15

20 21 22

• ангилал : Гуанжү хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Зүүн Азийн соёлын

хотуудын форум-2014• Хугацаа : 3~10 сар• Харилцах хаяг : Соёлын хотуудын бодлогын хэлтэс T.+82-62-613-3421

2 3 4

• ангилал : Хёго муж/Япон улс• Арга хэмжээний нэр : Гамшгаас сэргийлэх

хорооны хурал• Хугацаа : 3.10~3.13• Болох газар : Хёго муж• Харилцах хаяг : Хёго мужийн захиргааны Гамшгаас сэргийлэх, төлөвлөх хэлтэс T.+81-78-362-9870 F.+81-78-362-9914

9 10 11

NEAR NEWS Vol. 5512

Page 13: NEAR news vol.55 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

Wednesday Thursday Friday Saturday

• ангилал : Дэгү хот/Солонгос • Арга хэмжээний нэр : 11 дэх удаагийн

ногоон эрчим хүч экспо• Хугацаа : 4. 2~4• Болох газар : Дэгү EXCO олон улсын арга хэмжээний төв• Харилцах хаяг : Ногоон экспо зохион байгуулах алба T.+82-53-601-5371 http://www.energyexpo.co.kr/kor/

• ангилал : Дэжон хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Солонгосын мэдрэлийн

шинжлэх ухааны нийгэмлэг эрдэм шинжилгээний хурал

• Хугацаа : 4. 4~5• Болох газар : Дэжон хот DCC• Харилцах хаяг : Солонгосын мэдрэлийн шинжлэх ухааны нийгэмлэг T.+82-2-737-6530

• ангилал : Пусан хот/Солонгос • Арга хэмжээний нэр : 32 дахь удаагийн

Пусаны жүжгийн наадам• Хугацаа : 4.4~4.20• Болох газар : Соёлын ордон• Харилцах хаяг : Пусан хотын Захиргаа, Олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

2 3 4 5

• ангилал : Дэгү хот/Солонгос• Арга хэмжээний нэр : 11 дэх удаагийн

олон улсын галын аюулгүй байдлын үзэсгэлэн

• Хугацаа : 4. 9~11• Болох газар : Дэгү EXCO• Харилцах хаяг : FIREEXPO алба T.+82-53-601-5364

• ангилал : Жоллана муж/Солонгос• Арга хэмжээний нэр : Вуанду-Далайн

ургамлын үзэсгэлэн• Хугацаа : 4. 11~5. 11• Болох газар : Вуанду сум• Харилцах хаяг : Үзэсгэлэнг зохион байгуулах хороо T.+82-61-550-5427

• ангилал : Дэжон хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Өндөр молекулт

нэгдлийн химийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал

• Хугацаа : 4.9~4.11• Болох газар : Дэжон хот DCC• Харилцах хаяг : Солонгосын өндөр молекулт нэгдлийн химийн нийгэмлэг T.+82-2-568-3860

9 11 12

• ангилал : Дэжон хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Олон улсын

“AskWhy” Ази Номхон далайн орнуудын чуулга уулзалт (2014 IMC)

• Хугацаа : 4. 19• Болох газар : Дэжон хот DCC• Харилцах хаяг : Дэжон хотын захиргааны Олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T.+82-42-470-3696

• ангилал : Дэгү хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Дэгү-Олон улсын

нүдний шилний 13-р үзэсгэлэн• Хугацаа : 4. 16~18• Болох газар : Дэгү EXCO• Харилцах хаяг : Дэгү хотын захиргаа T. +82-53-350-7830

• ангилал : Пусан хот/Солонгос• Арга хэмжээний нэр : Пусан-Олон улсын

цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн үзэсгэлэн• Хугацаа : 4.16~4.18• Болох газар : BEXCO олон улсын арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Пусан хотын захиргаа, Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс

T. +82-51-888-3541

16 18 19

• ангилал : Шаньдун муж/Хятад• Арга хэмжээний нэр : 2 дахь удаагийн

Ази Номхон далайн шинэ медиа саммит форум

• Хугацаа : 4.25• Болох газар : Жинан хот• Харилцах хаяг : Шаньдун мужийн телевизийн газар T.+86-531-81695220

23 24 25 26

• ангилал : Красноярск хязгаар/ОХУ • Арга хэмжээний нэр : 6 дахь удаагийн

Красноярск эдийн засгийн форум• Хугацаа : 2.27~3.1• Болох газар : Красноярск хот• Харилцах хаяг : Хариуцсан ажилтан Вера Солдатова Т. +7 (909) 916-11-34 E-mail: [email protected] www.krasnoforum.ru

• ангилал : Тоттори муж/Япон улс• Арга хэмжээний нэр : Тоттори Марафон 2014• Хугацаа : 3.14• Болох газар : Тоттори муж• Харилцах хаяг : Тоттори мужийн Захиргаа, Өрсөлдөх хүч, санаачлагын хэлтэс T.+81-857-26-7248 F.+81-857-26-8196

2/27 2/28 1

• ангилал : Дэгү хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : Олон улсын бөс

даавууны машин техникийн 19-р үзэсгэлэн(KORTEX)

• Хугацаа : 3. 5~7• Болох газар : Дэгү EXCO• Харилцах хаяг : KORTEX зохион байгуулах алба T.+82-53-601-5223 http://www.kortex.or.kr/

• ангилал : Дэгү хот/Солонгос улс• Арга хэмжээний нэр : 2014 Дэгү-Олон

улсын бөс даавууны үзэсгэлэн(PID) • Хугацаа : 3. 5~7 • Болох газар : Дэгү хот EXCO• Харилцах хаяг : PID алба T.+82-53-560-6520 http://www.previewin.com

• ангилал : Жэжү муж/Солонгос улс• Арга хэмжээний нэр : 2014 Жэжү-Гэрлийн

наадам• Хугацаа : 3.7~3.9• Болох газар : Жэжү хот• Харилцах хаяг : Жэжү хот

5 7 8

• ангилал : Гуанжү хот/Солонгос • Арга хэмжээний нэр : SWEET 2014

Сэргээгдэх эрчим хүч олон улсын үзэсгэлэн

• Хугацаа : 3. 12~14• Болох газар : Ким Дэ Жүний нэрэмжит олон

улсын арга хэмжээний төв• Харилцах хаяг : Гуанжү хотын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-62-613-3923

• ангилал : Жэжү муж/Солонгос • Арга хэмжээний нэр : Олон улсын автомат

автомашины 1-р экспо• Хугацаа : 3.15~3.21• Болох газар : Жэжү олон улсын арга

хэмжээний төв• Харилцах хаяг : Жэжү мужийн захиргааны Смарт грийд хэлтэс T. +82-64-710-4412

12 13 14 15

The Association of North East Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.55 (MNG)

Кёнсанбүг мужийн соёлын төсөлСэдэвт нийтлэл

Кёнсанбүг мужийн соёлын төсөл

NEAR Холбооны гишүүн байгууллага болох Кёнсанбүг муж Солонгосын соёлын хөгжлийг манлайлах төсөлТоргоны зам төсөл, Дэлхийн Ус форум, Истанбул-Кёнжү соёлын экспо, Шинэ тосгон хөдөлгөөнийг дэлхийд таниулах үйл ажиллагаа

Кёнсанбүг муж өнгөрсөн жил “Кёнжү-Истанбул торгоны зам” сэдэвт аялалыг амжилттай явуулсан ба ирэх жил “Далайн торгоны зам” аялалыг явуулахаар төлөвлөөд байна.

Аравдугаар сарын 3-ны өдөр Кёнжүгээс эхлэх далайн аялалын баг нь Хятадын Нинбу, Гуанжоү, Вьетнамын Данан, Индонезийн Жакарта, Малайзын Малака, Энэтхэгийн Кульката, Келикот, Шриланкагийн Коломбо, Оманы Мускат, Ираны Бандарабас хүртэл 8 орны тэнгисийн 10 боомтоор дамжин усан замаар 16000км туулж, Иран ба Туркийн хуурай замаар 4000 км машинаар явж Истанбулд хүрэх юм. Далайн торгоны зам төслийн зорилго нь өрнө дорнын төрөл бүрийн соёлын харилцаа, далайн аж үйлдвэрийг бүтээлчээр хөгжүүлэхэд оршино.

“Торгоны зам” төсөл “Далайн торгоны зам” төслийн тухай

NEAR NEWS Vol. 5514

Page 15: NEAR news vol.55 (MNG)

Сэдэвт нийтлэл Кёнсанбүг мужийн соёлын төсөл

Кёнсанбүг муж, Дэгү хот, Солонгосын Газар нутаг, тээврийн яам ба “Дэлхийн ус форум”-ыг зохион байгуулах хороо хамтран 2015 онд зохиогдох “Дэлхийн ус” форумаар хэлэлцэх асуудлыг дэвшүүлэх үүднээс бэлтгэл хурлыг 5 сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл Сөүл, Дэгү хотуудад зохион явуулсан. 7 дахь удаагийн “Дэлхийн ус” форум 2015 онд Солонгос улсын Кёнсанбүг муж болон Дэгү хотод зохиогдоно. Бэлтгэл хурлын зорилго нь форумыг зохиохоос өмнө дэлхийн усны мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсч зөвлөгөө авахад оршино.

*“Дэлхийн ус” форум : Дэлхийн усны хорооны удирдлага дор 3 жил тутамд зохиогддог ба устай холбогдлыг асуудлыг хэлэлцдэг “Ус” сэдэвт олон улсын том арга хэмжээ юм.

“Дэлхийн ус” форум

Туркийн Истанбул хотноо 23 өдрийн турш үргэлжилсэн “Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо 2013” өнгөрсөн 9 сарын 22-ны өдөр өндөрлөсөн юм.

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын эксдог зохион байгуулах хорооноос энэхүү экспог зохиосноор Солонгосын соёлыг Истанбулд амжилттай таниулж чадсан гэж үзэж буй бөгөөд экспог 480000 хүн үзэж сонирхжээ. Экспоны хаалтын ажилагаанд Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн, Истанбул хотын захирагч Кадир Тоббаши, Хамтарсан зохион байгуулах хороодын дарга болон гишүүд, хоёр орны соёл урлагийн зүтгэлтнүүд, дипломат төлөөлөгч зэрэг 1000 гаруй хүн оролцжээ.

Хаалтын ажиллагааны үеэр өрнө дорно соёлын хамтаар ирээдүй рүү тэмүүлнэ хэмээх утгатай“Истанбул-Кёнжү Дэлхийн соёлын экспо 2013” хамтарсан тунхагийг зарласан. Нөгөөтэйгүүр Кёнсанбүг муж 9 сарын 30-ы өдөр болсон Истанбул-Кёнжү Дэлхийн соёлын экспо 2013 арга хэмжээний тайлан хурлаар “Кёнжү-Дэлхийн соёлын экспо” ба “Торгоны зам төсөл”-ийг уялдуулан 2015 онд торгоны замын улсуудыг урин Кёнжү хотноо “Торгоны зам-Соёлын экспо”-г зохиохоор болжээ.

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспо

Шинэ тосгон хөдөлгөөний өлгий болох Кёнсанбүг муж шинэ тосгон хөдөлгөөнийг дэлхийд таниулах санг байгуулан дэлхийн ядуурлыг арилгахад хувь нэмэр оруулж байна.Шинэ тосгон хөдөлгөөнийг зөвхөн тусламж дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаагаар хязгаарлах бус солонгос маягийн сайн дурын тусламж дэмжлэгийн боловсронгуй загвар болгон гаргаж олон улсын Хөгжлийн албан ёсны тусламж(ODA) төслийн бодит загвар болон түгээж байна.

Өнгөрсөн жил Шинэ тосгон хөдөлгөөнийг дэлхийд таниулах сангаас Ази болон Африкийн бүсийн 5 оронд 90 гаруй шинэ тосгоны удирдагчаар ажиллах сайн дурын хүмүүсийг шалгаруулан илгээн 15 газарт жишиг тосгоныг байгуулахаас гадна бизнесийн, их дээд сургуулийн, эмнэлгийн тусламж үйлчилгээний, шинэ тосгоны удирдагчийн гэсэн чиглэлийн хүмүүсээс бүрдсэн 3 баг бүхий 90 хүнийг Африк, Азийн 3 оронд илгээн эмнэлгийн тусламж үзүүлэх, байгаль орчныг сэргээх, сайн дурын тусламж үзүүлэх үйл ажиллагааг явуулсан.

Мөн Африк, Дундад Өмнөд Америк зэрэг буурай хөгжилтэй орнуудын удирдагч болон Солонгост суралцаж буй оюутнуудыг урьж оролцуулан шинэ тосгон хөдөлгөөний тухай ойлголт ухамсрыг төлөвшүүлэх, газар тариалангийн технологийн бодит практик сургалт явуулсан.

Кёнсанбүг муж 2007 онд их дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн шинэ тосгон хөдөлгөөний гадаадад үйл ажиллагаа явуулах багийг бүрдүүлсэн нь олон улсад шинэ тосгон хөдөлгөөнийг таниулах үйл ажиллагааны эхлэл байлаа. Өнгөрсөн хугацаанд мужийн 430 гаруй оюутан Вьетнам, Камбодж, Индонези, Этиоп зэрэг орнуудад сайн дурын үйл ажиллагаанд оролцсон. 2010 оноос Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран Этиоп, Танзани, Лвуанд зэрэг Африкийн 3 оронд шинэ тосгон хөдөлгөөнийг түгээж байна.

“Шинэ тосгон хөдөлгөөн”-ийг дэлхийд таниулах үйл ажиллагаа

7 дахь удаагийн “Дэлхийн ус” форумын бэлтгэл хурал

Истанбул-Кёнжү дэлхийн соёлын экспоны хаалтын ажиллагаа

Дэлхийд шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүүлэх нь

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.55 (MNG)

БНХАУ-ын Хэйлонжан муж Гишүүн байгууллагатай танилцахуй

1

2

3

4

5 6

БНСУ-ын Чүнчонбүг муж

Чүнчонбүг мужийн өнөөгийн байдалОлон улсын худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа

1992 оноос дэлхийн 12 орны 22 нутагтай ах дүүгийн болон нөхөрлөлт харилцаа тогтоож харилцаа, хамтын ажиллагааг явуулж ирсэн бөгөөд бодит хамтдаа хөгжих түншлэлийн харилцааг байгуулахын тулд ах дүүгийн харилцаа тогтоохын хажуугаар харилцааны олон талт шинжийг харгалзан Америк, япон, Хятад зэрэг 5 тивд харилцааны цар хүрээг тэлж байна.

Америкийн Айдаху муж, Японы Яманаши муж, Хятадын Хэйлонжан муж, Гуанши Жангийн ӨЗО, Мексикийн Гуллима муж, Аргентиний Чүбүт муж, Индонезийн Жава муж, Вьетнамын Бинпүг муж зэрэг 8 мужтай ах дүүгийн харилцаа тогтоосон ба Хятадын Өвөр Монголын ӨЗО, Ляонин мужийн Дайлен хот, Шаньдун муж, Хубэй муж, Жольган муж, Жилин муж, Америкийн Мерилэнд муж, Монгомери каунти, Австрийн Шютаймарк муж, Унгарын Бараняа муж, Италийн Пиамунт муж, Оросын Санкт Петрбург хот, Вьетнамын Пүен муж, Филиппиний Бенгет муж зэрэг 14 газартай нөхөрлөлийн харилцаа тогтоосон. Амралт аялал жуулчлалын таатай нөхцөл бүрдсэн газар

Субэг уулын парк, Вораг уулын парк, Сугни уулын парк орших ба Чонжү хотын Хундог сүмийн туурь, эртний хэвлэлийн музей, Чонвон сумын нутагт байдаг ерөнхийлөгчийн амрах газар байсан Чоннамдэ, Сансү өвс, ногооны газар, Данян сумын 8 гайхамшиг, Чүнчү хотын Жүн Ан Таб парк, Сүанбу халуун рашаан, Жэчон хотын Чонпүн соёлын өвт газар зэргээр алдартай.

Солонгосын хойгийн төв-Чүнчонбүг мужЧүнчонбүг мужийг дэлхийн чанартай брэнд муж болгон, гоо сайхны

бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гоо сайхны үйлчилгээний салбарыг Чүнчонбүг мужийн ирээдүйн хөдөлгөгч хүчийн нэг болгон хөгжүүлж байна. Тэр дундаа 2013 Усун-Гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны дэлхийн үзэсгэлэнг Чүнчонбүг мужаас зохион явуулсан бөгөөд үүнд 1.180.000 хүн оролцсон нь үзэсгэлэн амжилттай болж өнгөрсний илэрхийлэл юм. Түүнчлэн ирээдүйн 100 жилд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гоо сайхны үйлчилгээний

Солонгосын хойгийн төв хэсгэт орших Чүнчонбүг муж 1600000 хүн амтай, 7406км² газар нутагтай, Солонгосын газар нутгийн 7.4 хувийг эзлэх бөгөөд 3 хот 9 сум 154 баг, хороо гэх жижиг нэгжтэй. Солонгост далайгаас алслагдсан, эх газрын цор ганц муж тул зундаа их халдаг, өвөлдөө хүйтэн хуурай уур амьсгалтай, жилийн дөрвөн улирал жигд үргэлжилдэг, газар тариалангийн бүтээгдэхүүн, төрөл сорт олон.

Солонгосын хойгийн төв-Чүнчонбүг муж

аж үйлдвэрийг эдийн засгийн гол салбар болгон хөгжүүлж улмаар К-Бьюти гэгч солонгосын соёлын үрийг таригч нь Чүнчонбүг муж болохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүн дагнасан аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах, гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдаалах танхим байгуулах, гоо сайхны аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай журмыг гаргах зэргээр гоо сайхны бүтээгдэхүүний аж үйлдвэрийн судалгаа, үйлдвэрлэл зах зээлийн эргэлтийн төвийг бий болгон К-Бьюти-г дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх болно.

2009 оны наймдугаар сард Олон улсын сэлүүрт завины Холбооны чуулга уулзалтаар зохион байгуулах эрхийг авсны дагуу 2013 онд Чүнжү дэлхийн сэлүүрт завины далхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авч 2013 оны 8 сарын 25-ны өдрөөс 9 сарын 1-ний өдрийг хүртэл 82 орны 2000 гаруй хүн оролцсон. Цаашид ч сэлүүрт завины төрлөөс гадна олон төрлийн усан спортын тэмцээнийг зохион байгуулахын хажуугаар 2014 Инчон Азийн тоглолт зэрэг бусад тэмцээний үед сэлүүрт завины тэмцээний газраар идэвхтэй ашиглуулахаар төлөвлөөд байна.

Энэ жилийн 9 сарын 26-ны өдрөөс 10 сарын 12-ны өдрийг хүртэл Усун хотноо олон улсын био аж үйлдвэрийн экспо зохиогдох болно. Энэ нь 2002 оны Био экспоноос хойш Чүнчонбүг мужийн био аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай байгуулж бүтээлч эдийн засгийн шинэлэг загвар болох гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны үзэсгэлэнг үр дүнтэй өвлүүлөн хөгжүүлэх зэргээр өнгөрсөн хэдэн арван жилийн туршид анхааран ирсэн Чүнчонбүг мужийн био аж үйлдвэрийн хүчин чадлыг дэлхийд таниулж манлайлагч био муж болох болно. 2015 онд Гэсан-Дэлхийн органик газар тариалангийн экспог зохион өндөр үнэ цэнэтэй ирээдүйн хөгжлийн хөдөлгөгч хүч болгож Солонгост хамгийн анхны органик газар тариалангийн хүнсний цогцолборыг байгуулан байгальд халгүй органик газар таиалангийн судалгааны төвийг байгуулан, органик тариалангийн эко тосгоныг байгуулж, “Эко амьдрал-Органик газар тариалан ба иргэд” сэдвээр 2015 оны 9 сарын 18-ны өдрөөс 10 сарын 11-ний өдрийг хүртэл зохион явуулна

1.Чонпүн соёлын өвт бүс 2.Жүнвон Мирэг Сажи 3.Бэрун Сонжи 4.“Усун-Гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны эскпо”-ны нээлтийн ажиллагаа 5.Дэлхийн сэлүүрт завины дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах үеэр 6.Дэлхийн органик газар тариалан, үйлдвэрлэлийн экспо

Олон улсын био аж үйлдвэрийн экспо 2014

NEAR NEWS Vol. 5516

Page 17: NEAR news vol.55 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-ын Хабаровскийн хязгаар

Алс Дорнодын тээвэр зуучийн төв

ОХУ-ын Хабаровскийн хязгаар

Хабаровскийн Оросын Алс Дорнодод орших ба хойд хэсгээр Сахагийн БНУ болон Магадан мужтай, баруун хэсгээр Амур муж, баруун урд хэсгээр Иудейн автономит район ба Хятадтай, зүүн урд хэсгээр Приморийн хязгаартай тус тус хиллэдэг. Мөн зүүн хойд хэсгээс зүүн хэсэг рүү Охотскийн тэнгис, баруун өмнөд хэсгээр Зүүн тэнгисээр хүрээлэгдсэн. Хабаровскийн хязгаарт орших хэдэн арлын хамгийн том нь Шантарск арал юм. Тус хязгаарын далайн эргийн нийт урт 2500 км бөгөөд арлыг багтаавал 3390 км болно. Энэ газрын нийт талбай 787,633 км² бөгөөд Оросдоо газар нутгийн хэмжээгээр 4-рт орно. 2014 оны байдлаар 1338966 хүн амтай байна. Тус хязгаар далайн загасны нөөц ихтэйн хувьд Оросын загас агнуурын 70 хувь тус хязгаарт явагдаж байна. Үлдсэн 30 хувийг далайн эргийн ойролцоох цэнгэг ус нуурын загас агнуур эзэлнэ. Аж үйлдвэрийн салбар тус хязгаарын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг. Голлох аж үйлдвэр нь үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи, машин техник төхөөрөмж үйлдвэрлэл, химийн аж үйлдвэр, автомашин үйлдвэрлэл, цахилгаан электрон төхөөрөмж, метал боловсруулалт болно.

Сүүлийн үед хөрөнгө оруулагчдыг татахын тулд хөрөнгө оруулалтын хууль зүйн таатай нөхцлийг бүрдүүлсэн. Мөн 2014 NEAR олон улсын эдийн засгийн форумыг тус хязгаарт зохиохоор талууд тохиролцсон билээ.

The Association of North East Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.55 (MNG)

Нэг л мэдэхэд бид шинэ онтой золгожээ.

Нэгэн оныг ардаа орхин шинэ оны эхэнд бид өнгөрсөн нэг жилийн үйл явдал ажил үйлсийг эргэн харах болдог. Өнгөрсөн жил би NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт томилогдон ажиллах болж, Холбооны Ажлын хорооны

9-р хурал, Газар тариалангийн хороо, Эдийн засаг хүмүүнлэгийн харилцааны хурал гэх мэт арга хэмжээнд оролцсон. Мөн Холбооны сэтгүүл гаргах, веб хуудас ажиллуулахтай холбогдох ажлыг хийн гишүүн орон нутаг бүр өөр өөрийн онцлогтой, хөгжлийн түвшин өөр болохыг ойлгож хувьдаа мэдлэг туршлага хуримтлуулсан. Энэ завшааныг ашиглан миний ажилд дэмжиж тусалдаг байсан Хятадын ажил мэргэжилт нэгтнүүддээ талархаснаа илэрхийлье.

Мөн Холбооны Хэрэг эрхлэх газраас бидэнд Солонгосын соёл, уламжлалтай танилцах боломжийг олгосноор эртний түүхт Кёнжү хот, Солонгосын амтат хоолны өлгий Жолланам муж, үзэсгэлэнт байгальтай Жэжү муж зэрэг газруудаар аяласан билээ. Надад үргэлж анхаарч, дэмжиж тусалдаг байсан хятад хэлний мэргэжилтэн И Хэ Жон болон бусад нийт ажилчдад талархаж явдагаа илэрхийлье.

Солонгост амьдарсан нэг жилийг эргэн харахад чихэвчээ зүүгээд хөгжим сонсонгоо Пухан хотын гудамж, далайн эргээр явган зугаалан, заримдаа ном унших зэргээр амралтын өдрүүдийг үр дүнтэй, тайван өнгөрөөжээ гэж боддог.

Төгсгөлд нь шинэ онд та бүхэнд эрүүл энх аз жаргал амжилт бүтээлийг хүсэн ерөөе. Та бүхэн Хубэй мужид айлчлан ирж үзэсгэлэнт сүрлэг Саншя хавцал, Даосизмын өлгий Вүдан уул, бага ястны өвөрмөц шинж бүрдсэн Онс нутагтай танилцахыг хүсье.

Хубэй муж/Хятад улс-Еэ Жин Вэн

Гишүүн орон нутгийн төлөөлөгчдийн сэтгэгдэл

Гишүүн орон нутгийн төлөөлөгчдийн сэтгэгдэл

NEAR Холбооны гишүүд нөхөд өө Сайн байцгаана уу?Намайг Икэгами Такахиса гэдэг. Би 2012

оны 4-р сард Хёго мужаас тус газарт томилогдон ажиллаж байна. Би их сургуулийг Хятадын орчин үеийн түүхийн мэргэжлээр дүүргэсний дараагаар Шанхайд 1 жил сурсан. Дараагаар нь Гуанжоү хотод 2 жил ажилласны хувьд гадаад гэвэл Хятад л санаанд буудаг байсан ба Зүүн хойд Азийн өөр оронд нэг ч явж үзээгүй би нэгэн өдөр

Солонгост ажиллахаар болж анхандаа солонгос хэл мэдэхгүйгээс хэцүү байсан ч Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хюгээс авахуулаад байгууллагын нийт хамт олны дэмжлэг дор өнөөдрийг хүртэл бэрхшээлгүй ажиллаж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Солонгосын талаар багагүй зүйлийг мэдэж ойлгож авсан. Мөн Монгол, Оросын хувьд ч Японд байхдаа холбоотой ажил үүргийг хариуцаж байсан удаагүй тул хүн бүхний мэдэх нийтлэг ойлголтоос өөр зүйл байгаагүй. Би энэ газарт ажиллангаа Монгол, Оросоос ирсэн төрийн албан хаагчидтай мөр зэрэгцэн ажиллахын зэрэгцээ ердийн үед тэдэнтэй яриа хөөрөө өрнүүлэнгээ тэдгээрийн соёл, сэтгэлгээний онцлог зэргийг мэдэх болсон нь надад их туршлага болсон юм.

Ийнхүү Солонгост ажиллах болсноор урьд нь Хятдаас өөр орныг сайтар мэддэггүй байсан би Зүүн хойд Азийг бүхэлд нь таньж мэдэх болсон нь миний цаашдын амьдралд их том оюуны өмч болно гэж бодож байна.

Мөн Японы гишүүн орон нутгийн мэргэжил нэгт нөхөд намайг дэмжиж тусалж байсныг мартахын аргагүй.

Ердийн өдөр тутмын ажил төдийгүй хэрээс хэтэрсэн миний гуйлтыг хүртэл ямар ч тохиолдолд чин сэтгэлээс хандаж, шийдвэрлэдэг тэднээр бахархах сэтгэл төрж байлаа.

Зүүн хойд Ази, цаашлаад дэлхийн хөгжилд орон нутгийн үүрэг улам чухал болох шинжтэй байна. Иймд даяаршил улам эрчимжиж буй эрин үед шинээр гарч ирэх асуудлыг шийдвэрлэхэд орон нутаг хоорондын харилцаа их чухал ач холбогдолтой гэж бодож байна.

Тиймээс Холбооны хөгжлийн тулд гишүүн орон нутгуудын хичээл зүтгэл чухал байгааг улам ихээр анхаарна уу. Төгсгөлд нь өнгөрсөн 2 жилийн туршид намайг дэмжиж тусалж байсан нийт хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хёго муж/Япон улс- Икэгами Такахиса

Гишүүн орон нутгийн төлөөлөгчдийн сэтгэгдэл

NEAR NEWS Vol. 5518

Page 19: NEAR news vol.55 (MNG)

Зүүн хойд Азийн засаг захиргаадын холбооны гишүүн орон нутгийн эрхэм хүндэт нөхөд өө та бүхэнд энэ өдрийн мэндийг эрэн мэндчилж байна.

Миний бие Шижирийн Ариунзул нь Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Гадаад харилцааны мэргэжилтэн бөгөөд 2013-2014 онд тус Холбоонд Монгол Улсын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгчөөр

ажиллалаа. Анх ирэхэд 1 жил гэдэг урт мэт санагдаж байсан ч одоо

эргээд харахад нүд ирмэхийн зуур урсан өнгөрч. Энэ хугацаанд Холбооны Хэрэг эрхлэх газар болон салбар хороод, гишүүн орон нутгуудаас зохион байгуулсан аливаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг Монголын орон нутгуудад хүргэх, холбох, зарим үйл ажиллагаанд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулж, гишүүн орон нутгуудын хамтын ажиллагаанд өчүүхэн ч атугай тус дэм үзүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Түүнчлэн солонгос оронд амьдарч, солонгос орны соёл, амьдралын хэв маягтай танилцаж, солонгос хэлийг сурахаас гадна хамт ажилласан Орос, Япон, Хятадын төлөөлөгч, Солонгосын албан хаагчдаас олон зүйлийг сурч мэдэн, олон орны найз нөхөдтэй болсондоо баяртай байна. Түүнчлэн аливаа зүйд тусалж дэмждэг Монгол хэлний мэргэжилтэн Лхамын Хишигжаргал эгчдээ баярлаж байгаагаа хэлмээр байна. Бидний энэхүү хамтын нөхөрлөл нь Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, нөхөрсөг, найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Холбооны Хэрэг эрхлэх газрын хамт олон, гишүүн байгууллагын ард иргэдэд нийт Монголчуудын өмнөөс эрүүл энх, сайн сайхан, аз жаргалын дээдийг хүсэн ерөөж, Холбооны үйл ажиллагаа, гишүүн байгууллагын хөгжилд амжилт хүсье.

Говьсүмбэр аймаг/Монгол улс- Ш.Ариунзул

Сайн байцгаана уу?Би 2013 онд Тува улсаас NEAR

Холбооны Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Солонгост төрөл бүрийн арга хэмжээг зохион явуулахад оролцсон ба Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хюгийн хамт Оросын муж нутгаар айлчлан мужийн захирагч нартай уулзуулах ажилд гар бие оролцсон

билээ. Надад олон улсын хурал, арга хэмжээ зэргээс ихээхэн туршлага хуримтлуулахаас гадна солонгос хэл сурч солонгосын соёлтой танилцах эрхэм завшаан боломжийг олгосон NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын хамт олонд талархал илэрхийлье. Мөн би энэ газарт ажиллангаа солонгос төдийгүй өөр орны найз нөхөдтэй болсон. Тиймээс Солонгост ажиллаж амьдрах хугацаанд туршлага мэдлэг, хэл соёл, нөхөрлөл үргэлж хамт байсан гэж болно. Би хувьдаа NEAR Холбоо энэ зуунд зайлшгүй хэрэгтэй, Зүүн хойд Азийн эдийн засаг, соёлын цор ганц байгууллага гэж бодож байна. 21-р зуунд Зүүн хойд Азийг интеграцичлах явцад NEAR Холбоо үүрэг гүйцэтгэж байгаад би хувьдаа тэрхүү Холбоонд ажиллах болсон нь их нэр төрийн хэрэг юм. Мөн тус газарт ажиллаж, амьдрахад дэмжиж тусалж байсан хамт олондоо талархаж явдагаа илэрхийлье. Миний адил томилогдон ажилласан гишүүн орон нутгийн төрийн албан хаагчид нутагтаа буцаж очсон ч нэг нэгнээ мартахгүй нөхөрлөлдөө үнэнч байхыг хүсье.

NEAR Холбооны харилцан ашигтай хамтын ажиллагаанд амжилт хүсээд Холбооны Хэрэг эрхлэх газрын хамт олонд шинэ амжилт, хөгжил хийгээд зорьсон зүйлийнхээ оргилд гарахыг хүсэн ерөөе.

Тувагийн БНУ/ОХУ- Ондар Саяан

Гишүүн орон нутгийн төлөөлөгчдийн сэтгэгдэл Гишүүн орон нутгийн төлөөлөгчдийн сэтгэгдэл

The Association of North East Asia Regional

Governments

Өнгөрсөн 3 сараас 1 жилийн хугацаатай Холбооны Хэрэг эрхлэх газарт гишүүн орон нутаг, улсаа төлөөлөн ажиллаж ирсэн гадаадын албан хаагчдын сэтгэгдлээс хүргэж байна.

The Association of North East Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.55 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments