20
Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ / 2 дахь удаагийн "Миний мэдэх Зүүн хойд Ази" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны бүтээлүүдээс / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Жэжү-Энхтайвны форум / Орос үндэстний хоолны соёл Сэдэвт нийтлэл БНСУ-ын Жоллабүг муж Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2015 онь ו5-6 сар 62 дахь дугаар Vol. 62 NEAR News Цээнэ цэцэг/БНХАУ-ын Шаньдун мужийн Хэзэ хот Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of Northeast Asia Regional Governments

NEAR news vol.62 (MNG)

  • Upload
    neargov

  • View
    262

  • Download
    0

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: NEAR news vol.62 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ / 2 дахь удаагийн "Миний мэдэх Зүүн хойд Ази" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны бүтээлүүдээс / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэлЖэжү-Энхтайвны форум / Орос үндэстний хоолны соёлСэдэвт нийтлэл БНСУ-ын Жоллабүг муж

Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2015 онь5-6 ו сар 62 дахь дугаар

Vol. 62

NEARNews

Цээнэ цэцэг/БНХАУ-ын Шаньдун мужийн Хэзэ хот

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 2: NEAR news vol.62 (MNG)

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

ОХУ-ын Байгал нуур

Vol. 624 7 19

Page 3: NEAR news vol.62 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 78 орон нутаг(73 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын ө ө р ч л ө л т и й н R 2 0 з э р э г о л о н у л с ы н байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.62 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны үйл ажиллагаа

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус газарт ажиллах Ерөнхий

нарийн бичгийн дарга тодорлоо. Холбооны Үндсэн дүрмийн 13-р

зүйлийн дагуу шинэ Холбооны Хэрэг эрхлэх газрыг ажиллуулж буй

Кёнсанбүг мужийн Захирагч Ким Гуан Юн тодорхойлж, Холбооны

тэргүүлэгч болох ОХУ-ын Иркутск муийн захирагч Ерщенко Сергей

Владимировичийн томилсон Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ

Воны намтарыг дор хавсаргав.

● 1997. БНХАУ-ын Бээжингийн их сургуульд Улс төрийн ухааны доктор зэрэг хамгаалсан

● 1 9 7 8 . Б Н С У - ы н Г а д а а д харилцааны яаманд ажилтнаар

● 1991-1992 Бээжин дэх БНСУ-ын Элчин сайдын яаманд 2-р нарийн бичгийн даргаар

● 1997 Окланд дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн даргаар

● 2002. Канад улсын Ванковэр дахь БНСУ-ын Консулын газрын дэд консулаар

● 2006. БНХАУ-ын Шанхай дахь БНСУ-ын Консулын газрын консулаар

● 2009.БНХАУ-ын Шэнян дахь БНСУ-ын Консулын газрын дэд консулаар

● 2011. БНХАУ-ын Шиан хот дахь БНСУ-ын Консулын газрын Е р ө н х и й ко н сул а а р ту с ту с ажилласан.

Товч намтар

Гамшгаас сэргийлэх хорооны хурал 3 сарын 9-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэл Япон

улсын Хёго мужид болсон. Хуралд БНХАУ-аас 5, БНСУ-аас 5, Монгол улсаас 9 буюу нийт

3 улсын 19 орон нутгийн 32 хүн оролцсон. Гамшгаас сэргийлэх хорооноос Зүүн хойд Азийн

гамшгийн аюулыг багасгах чадварыг дээшлүүлэхийн тулд холбогдох салбарын

мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, хөтөлбөр явуулах зорилгоор 2002 оноос эхлэн жил бүр

арга хэмжээ зохиож байна. 1995 оны 1 сарын 17-ны өдөр Ханшин Аважид хүчтэй газар

хөдөлсний 20 жилийн ой энэ жил тохиож буй юм. Хёго мужийн захиргаанаас газар

хөдлөлтийн дараах туршлага, сургамжид тулгуурлан төрөл бүрийн гамшгаас сэргийлэх

бодлого явуулж, онцгой байдлын үед хэрэглэх нөөц баазыг бүрдүүлсэн байна. Энэ удаагийн

арга хэмжээнд гамшгаас сэргийлэх чиглэлийн байгууламж, байгууллагатай танилцах

хөтөлбөр багтжээ. Тухайлбал 3 сарын 10-ны өдөр “Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн

төв”-д айлчлан газар хөдлөлтийн тухай видео, үзэсгэлэнг үзэн гамшгаас сэргийлэх,

гамшгийн аюулыг багасгахад шаардлагатай мэдлэг, мэдээлэл авсан. Дараах өдөр нь “Хёго

мужийн гамшгаас сэргийлэх төв”, Кобэгийн боомт дахь Газар хөдлөлтийн дурсгалын парк,

Кобэ хотын аюулыг хянах төвөөр айлчилсан.

Сүүлийн үед Монгол улсаас хүмүүс уг арга хэмжээнд өргөнөөр оролцож байгаа ч

өнгөрсөн жилийг хүртэл монгол хэлээр мэдээлэл материал гардаггүй зөвхөн оросоор гардаг

зэрэг хэл ойлголцоход бэрхшээл гардаг байсан бол энэ удаад NEAR Холбооны Хэрэг эрхлэх

газраас монгол хэлний ам бичгийн орчуулгийн дэмжлэг үзүүлэв.

Гамшгаас сэргийлэх хорооны 13-р хурал болж өнгөрлөө.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдлоо.

NEAR NEWS Vol. 624

Page 5: NEAR news vol.62 (MNG)

3 дугаар 12-ны өдөр Япон улсын Хёго мужийн захиргааны ордонд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ким Сан Гил тэргүүтэй төлөөлөгчид

Хёго муж, Шиманэ мужийн захиргааны албан хаагчидтай уулзалт хийв.

Уулзалтын хүрээнд Холбооны Ажлын хорооны хурлаар хэлэлцсэн асуудлыг дараагийн жил болох Бүгд хурлаар хэлэлцэх ба Холбооны Хэрэг эрхлэх газраас

хэлэлцэх асуудлыг тогтвол 1 сарын өмнөөс гишүүн орон нутгуудад мэдэгдэж урьдчилан хэлэлцэх асуудлын талаарх санал гарсан. Гишүүний хураамжийг

нэвтрүүлэх болон салбар хороодын үйл ажиллагааны талаар Холбооны Хэрэг эрхлэх газраас гишүүн орон нутгуудын саналыг авсны дараа удахгүй болох

Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурлаар дахин хэлэлцэх болсон. Энэ удаагийн айлчлал нь Япон улсын Тояама, Хёго, Шиманэ мужуудаас

өнгөрсөн жил болсон Холбооны Бүгд хуралд асуудал дэвшүүлсэнтэй холбогдуулан Холбооны Хэрэг эрхлэх газрын хүсэлтээр санал бодол солилцох

зорилготой байв.

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид, Япон улсын Хёго, Шиманэ мужийн захиргааны төлөөлөлтэй уулзалт хийв.

2015 онд Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллах гадаадын төрийн албан хаагчид тодорлоо.

Холбооны Хэрэг эрхлэх газраас 1 жилийн хугацаатайгаар тус газарт ажиллуулах гадаадын төрийн албан хаагчдийг шалгарууллаа.

* Япон, Монгол улсын төрийн албан хаагчдийг улируулан ажиллуулах болсон.

Гишүүн байгууллагуудын мэдээ одоо тус хотод цээнэ цэцгийн эзлэх талбай 320km2 болно. Нийт 9 төрлийн

өнгө, 10 төрлийн хэлбэр бүхий 1237 сорттой ба дотоод гадаадын цэцгийн

үэзсгэлэнд хэдэнтээ шагнал авч байсан.

Хубэй муж-БНХАУХятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны 9-р уулзалт Вүхан хотноо болно

• Хэзээ : 2015 оны 5 сарын 18-20-ны өдрүүд

• Хаана : Хубэй мужийн Вүхан хот

• Сэдэв : Нээлттэй хамтын ажиллагаа,

Шилжилтийн хөгжил, Дэвшил

• Гол арга хэмжээ : Форум, Худалдаа,

хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, бизнесийн

гэрээ хийх, бизнес уулзалт

• Албан ёсны вэбсайт : http://expocentralchina.

Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэнгийн эмблем

Ниншя Хуйн ӨЗО-БНХАУХэзэ-Олон улсын цээнэ цэцгийн соёл, аялал жуулчлалын фестиваль болно.

Шаньдун мужийн Аялал жуулчлалын

газар, Хэзэ хотын Ардын засгаас 24 дөх

удаагийн “Хэзэ-Олон улсын цээнэ цэгийн

соёл, аялал жуулчлалын фестиваль”-ийг 4

дүгээр сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын

31-ний өдрийг хүртэл зохион явуулна. Уг

ф е с т и ва л и й н ху г а ц а а н д н э эл т и й н

ажиллагаанаас гадна “Хэзэ-Хөрөнгө

оруулалт, худалдааны уулзалт 2015” зэрэг

60 гаруй төрлийн хөтөлбөр болно. Хэзэ хот Шаньдун мужийн баруун

өмнөд хэсэгт орших ба 8 дүүрэг, 3 сум, 8.4 сая хүн аймтай. 12238 km2 газар

нутагтай. Тус хот дэлхийд цээнэ цэцгийн хамгийн том тариалагч бөгөөд

Хэзэ-Олон улсын цээнэ цэцгийн соёл, аялал жуулчлалын үзэсгэлэнгийн эмблем

• Хунан муж, БНХАУ Дон Вэй (+82-54-223-2326)

• Шиманэ муж, Япон улс Масу Шючиро (Утас : +82-54-223-2386)

• Хөвсгөл аймаг, Монгол улс Б. Ундрах (Утас : +82-54-223-2327)

• Алтайн хязгаар, ОХУ Гру Яна Владимировна (Утас : +82-54-223-2325)

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.62 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

үзэсгэлэн” зохиосон. Тухайлбал үзэсгэлэнд японы 8 төрлийн брэндийн

архи, архины иж бүрдэл, коктейль, Ямагата мужийн онцлох хоол

тавигджээ. Харбин хот дахь тус төлөөлөгчийн газрын ажилтнууд

үзэсгэлэнд ирсэн зочдод япон хоолны талаар нэг бүрчлэн тайлбарлаж байв.

Түүгээр ч зогсохгүй Харбины нэртэй блог хөтлөгчийг урин оролцуулж,

Ямагата мужийн хоолны тухай танилцуулгыг тэрээр блогтоо тавьсан.

Энэхүү арга хэмжээ нь япон архи, хоолны талаар Хятад хүмүүст ойлголт

өгөхөөс гадна Ямагата мужийн талаар мөн мэдээлэл өгөх ач холбогдолтой

байв.

2013 онд Харбин хотноо цанын спортын жуулчдыг Ямагата мужид

татахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байсан бөгөөд гадаадын

жуулчдыг татах асуудалд анхаарч, холбогдох дүрэм журам, тогтолцоог бий

болгохоор ажиллаж байна.

Кёнсанбүг муж-БНСУ 3 дахь удаагийн Зүүн тэнгисийн эрэг-Олон улсын симпозиум болж өнгөрлөө.

Пухан хотын захиргаанаас 2 дугаар сарын 26-ны өдөр 3 дахь удаагийн

“Зүүн тэнгисийн эрэг-Олон улсын симпозиум” зохион явууллаа. Сүүлийн

үед Хятадын Чаньчун-Жилинь-Түмэн голын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө,

Оросын шинэ гадаад бодлого, Орос-Хойд Солонгосын Нажин-Хасаны

төсөл зэрэг Зүүн тэнгисийн хавийн улс орнуудын эдийн засаг идэвхжиж

буйтай холбогдуулан Зүүн тэнгисийн бүсийн улс, орон нутгуудтай

харилцах, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг явуулах

шаардлагатай болсноор энэхүү симпозиумыг зохиожээ. Симпозиумд

Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн, Пухан хотын захирагч Ли Га

Дог тэргүүтэй дотоод, гадаадын эрдэмтэн мэргэжилтэн, иргэд зэрэг 200

гаруй хүн оролцсон бөгөөл БНСУ, ОХУ, БНХАУ, Япон улсын нэртэй

эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг тавьж оролцов.

Үүний өмнө Пухан хот тэргүүтэй Кёнсанбүг мужийн холбогдох 9

mofcom.gov.cn

• Зохион байгуулагч : БНХАУ-ын Худалдааны яам, Татварын ерөнхий

газар, Аж үйлдвэрийн ерөнхий газар, Хэвлэл мэдээллийн ерөнхий

газар, Олон улсын худалдааг идэвхжүүлэх хороо, Аж үйлдвэрийн

холбоо, Аж үйлдвэр, эдийн засгийн Холбоо, Шааньси мужийн Ардын

засаг, Анхүй мужийн Ардын засаг, Жаньши мужийн Ардын засаг,

Хэнан мужийн Ардын засаг, Хубэй мужийн ардын засаг

• Ерөнхий зохион байгуулагч : БНХАУ-ын Худалдааны яам, Хубэй

мужийн Худалдааны газар, Вүхан хотын Ардын засаг

Нигата муж-Япон улсХятад үндэсний хаврын баярыг Нигата мужид тэмдэглэв

2 сарын 14-15-ны өдрүүдэд Нигата мужийн захиргаа тус муж дахь

БНХАУ-ын Ерөнхий консулын газартай хамтран Хятад үндэсний хаврын

баярыг зохион байгуулав. Баярын нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Япон

улсад суугаа элчин сайд Чон Юн Хуа, Нигата мужийн захирагч, Нигата

хотын захирагч, БНСУ, ОХУ, БНХАУ-ын Ерөнхий консулууд хүрэлцэн ирж

оролцов. Хятадын хаврын баярын үеэр арслант бүжиг, багт бүжиг зэрэг

урлагийн тоглолт, Шаньдун мужийн бууз, гурилтай шөл зэрэг хятад

хоолны худалдаа, бийрэн бичлэг, Хунан мужийн хатгамал, өнгийн цаасан

урлалын үзэсгэлэн гарав. 2 өдрийн турш үргэлжилсн Хятад үндэсний

хаврын баярыг 65.000 гаруй хүн үзэж сонирхов.

Хятад үндэсний арслант бүжиг

Ямагата муж-Япон улс“Ямагата мужийн хоолны үзэсгэлэн” Харбин хотноо болж өнгөрлөө.

Ямагата мужтай нөхөрлөлийн харилцаатай БНХАУ-ын Хэйлонжан

мужийн Харбин хотод Ямагата мужийн төлөөлөгчийн газар байгуулагдсны

5 жилийн ой энэ оны 10 сард тохиох юм. Тус төлөөлөгчийн газрын гол

үүрэг зорилго нь Хятад улстай эдийн засаг, технологи, эрдэм шинжилгээ,

соёлын харилцааг явуулах юм. Энэ оны 2-3 сард Ямагата мужийн хоол

хүнсийг сурталчлахын тулд Харбин хотод үйл ажиллагаа явуулдаг Япон

хоолны газруудаас сонгосон 2 газарт түшиглэн “Ямагата мужийн хоолны

NEAR NEWS Vol. 626

Page 7: NEAR news vol.62 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

байгууллагууд хамтран “Зүүн тэнгисийн эргийн гол бүсийг хөгжүүлэх”

тухай санамж бичиг байгуулав.

Пухан хотын захирагч Ли Ган Дог мэндчилж үг хэлэхдээ “Эх газар,

тэнгисийг хамрах асар их өөрчлөлтийн давалгаан дунд Зүүн тэнгисийн

эрэг удахгүй ирээдүйн дэлхийн эдийн засгийг авч явах бүс болно” гээд

Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжүүлэхийн тулд холбогдох улс орнууд

өөр хоорондоо хамтран ажиллах, орон нутгуудын зүгээс өөрсдийн үүрэг

оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

Инчон хот-БНСУ

“Дэлхийн боловсролын форум 2015” болно.

Уг форум 5 дугаар сарын 19-ний өдрөөс 22-ны

өдрийг хүртэл Инчоны Сунду хотын Олон улсын

арга хэмжээний төвд болно. ЮНЕСКО-гоос

зохион байгуулж, БНСУ-ын Засгийн газраас

удирдан явуулж буй энэхүү форумд ЮНЕСКО-

гийн гишүүн 195 орон, НҮБ тэргүүтэй олон улсын

байгууллагын төлөөлөл нийт 1500 гаруй хүн оролцох юм.

Форумын гол зорилго нь “Боловсролыг бүх нийтэд (Education For All,

EFA)”, 2000 оноос баталсан “Шинэ мянганы хөгжлийн зорилт (MDGs)”-

ийн үр дүнг нэгтгэн дүгнэж, үүн дээр үндэслэн цаашдын 15 жилийн шинэ

зорилтыг гаргахад оршино.

Энэ удаад өнгөрсөн 15 жилийн бүх нийтийн боловсролын үр дүн, 2015

оны боловсролын талаарх асуудал, бодитойгоор хэрэгжүүлэх арга зам,

бусад сэдвээр хэлэлцэх ба 2015 оноос хойшхи боловсролын тухай асуудал,

хэрэгжүүлэх арга замын талаарх асуудлыг НҮБ-ийн түвшинд тусгайлан

дэвшүүлж хэлэлцэх юм.

* Форумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу.

Цахим хаяг: www.wef2015.go.kr

*“Боловсрол бүх нийтэд” (Education For All, EFA) хөдөлгөөн: 1990 онд Тайланд улсын Жум Тиэнд болсон Дэлхийн боловсролын бага хурлын үеэр ЮНЕСКО-гоос санаачилсан Дэлхийн хэмжээний суурь боловсрол болон бичиг үсэгт тайлх хөдөлгөөнөөр эхэлж, улмаар тус хөдөлгөөний агуулгыг нь улам баяжуулан 2000 онд Сенегалын Дакарт болсон Дэлхийн боловсролын форумаар тодорхой зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж гаргасан.* MDGs (Millenium Development Goals)-2000 онд НҮБ-ээс санаачлан гаргасан дэлхийн ядуурлыг бууруулах, хөгжлийн хамтын ажиллагааны зорилт

Дэжон хот-БНСУ БНСУ-д анх удаа гадаад хүмүүст зориулсан “Хоттой танилцах аялалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Дэжон хотын захиргаа дотооддоо анх удаа гадаадын иргэдэд зориулан

хоттой танилцах аялалын хөтөлбөрийг урьдчилан захиалга авсны үндсэн

дээр 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхлэх гэж байна. 4 сараас 10 сарын

хооронд Дэжон хотын захиргаанаас гадаад хүмүүсийн сонирхлыг хамгийн

ихээр татах газруудын талаар судалгаа хийсний дагуу гаргасан дараах 4

маршрутаас сонгон аялах боломжтой ажээ.

Түүгээр ч зогсохгүй олон улсын эрдэм шинжилгээний хуралд

оролцогчид, тус хотод ирсэн гадаадын жуулчид, гадаад оюутнуудын гэр

бүл, Дэдэог судалгааны дүүрэгт оршигч гадаад хүмүүст зориулсан “Дэжон

хоттой танилцах аялал”-ын захиалгыг мөн авч байна.

Дэжон хотын захиргааны ажилтны хэлснээр, гадаад хүмүүст зориулсан

хоттой танилцах аялалд мэргэжлийн хөтөч-тайлбарлагч үйлчлэх бөгөөд

Гэжугсан ууланд болдог хөл нүцгэн явах фестиваль, Юүсон халуун

рашааны наадам зэрэг арга хэмжээнүүд болох үеэр эдгээрийг аяллын

хөтөлбөртөө тусгаж, жуулчдыг оролцуулах төлөвлөгөөтэй байна гэжээ.

Энэхүү аялал нь 5 цаг үргэлжлэх бөгөөд өдрийн хоол багтсан. Аялалын

зардал нь 25000 вон бөгөөд интернэтээр хэрхэн захиалга өгөх тухай www.

hantour.kr вэб хуудсаар орж үзнэ үү.

Маршрут Чиглэл

А маршрутГэжугсан уулын Хуантуд зам, Намган Жоса буддын сүм, Жүнг-Анг зах, Юүсон хөлний алжаал тайлах газар, “Шин-ү” татваргүй барааны дэлгүүр

B маршрутГэмган Рухас гудамж, Дэчонху нуурын эко парк, Жүнг-Анг зах, Юүсон хөлний алжаал тайлах газар, “Шин-Ү” татваргүй барааны дэлгүүр

C аршрутБүри парк, Мүхү Чонса тосгон, Жантэсэн уулын амралт сувиллын газар, Юүсон хөлний алжаал тайлах газар, “Шин-Ү” татваргүй барааны дэлгүүр

D маршрут Мүсү Чонха тосгон, Бүри парк, Жүнг-Анг зах, Юүсон хөлний алжаал тайлах газар, "Шин-Ү” татваргүй барааны дэлгүүр

Хөвсгөл аймаг-Монгол улс Хөвсгөл далайн Мөсний баяр (“Ice festival-2015”) 15 дахь удаагаа боллоо.

Х ө в с г ө л н у у р ы н

ө в л и й н ү з э с г э л э н г

н и й т эд с у р т а л ч л а н

т а н и ул а х , б а й г а л и а

х а м г а а л а х , а я л а л

жуулчлалын улирлын

х у г а ц а а г у р т а с г а х

зорилгоор 2000 онд анх

“Хөвсгөлийн улсын

Тусгай хамгаалалттай газрын захиргаа”-наас санаачлан зохион байгуулж

эхэлсэн бөгөөд эхний жилүүдэд зөвхөн нутгийн иргэдийг хамарч байсан

бол жилээс жилд уг наадмын цар хүрээ өргөжиж, гадаад дотоодоос зорин

ирэх жуулчдын тоо улам бүр нэмэгдэж байна.

Наадмын хүрээнд урлаг, соёлын үзүүлбэрүүд, зан үйлийн арга

хэмжээнээс гадна маш олон төрлийн хөгжөөнт уралдаан тэмцээн болдог

бөгөөд сонирхож буй хэн бүхэн ганцаарчлан болон баг хамт олноороо

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.62 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

тус нутагт аялж жуулчлах, идэвхитэй амрах сонирхол улам бүр өсөн

нэмэгдэж байгаатай холбогдуулан тус форумыг зохион байгуулах болсон

бөгөөд энэ жил 2 дахь удаагаа болж байна.

Энэ форум нь Орос улс болон гадаадын улс орнуудын хооронд уулзах,

яриа хэлцэл хийх нэгдсэн талбар болдог бөгөөд Алтайн хязгаар нь газар

зүйн таатай байрлал, аялал жуулчлалын туршлагадаа тулгуурлан дэлхийн

аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, орчин үеийн

аялал жуулчлалын зах зээлийн шаардлагад нийцэх удирдлагын оновчтой

шийдлийг боловсруулах, бүс нутгууд болон олон улсуудтай хамтын

ажиллагааг шинэ хэлбэрээр хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт гарч

буй шинэ технологийг авч нутагшуулах зэрэг асуудлуудыг хэлэлцдэг.

Форумын хүрээнд явагдах арга хэмжээнүүд :

Арга хэмжээний нэр Агуулга

“Алтай-тур. Алтай-амралт 2015”

2015 оны 4 сарын 30-ны өдөр Алтайн хязгаарт 5 дахь удаагийн «Алтай-Аялал, Алтай-Амралт» төрөлжсөн үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэнгийн хүрээнд үзэсгэлэн яармаг, дугуй ширээний ярилцлага, ажил хэргийн уулзалтууд, концерт гэх зэрэг арга хэмжээнүүд болдог бөгөөд 250 гаруй байгууллага, компаниуд оролцдог.

Далийн ягаан цэцгийн баяр

2015 оны 5 сарын 1-ний өдөр “Далийн ягаан цэцгийн баяр” болдог. Тус баярын хөтөлбөрт тамирчдын үзүүлбэр, фото зураг болон хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн, хамтлаг, дуучдын тоглолт, Алтайн хязгаарын гар урчууд, дархчуудын төрөл бүрийн үзүүлэн сургалт зэрэг олон арга хэмжээнүүд явагдаж, далийн ягаан цэцэг ихээр цэцэглэсэн газруудаар аялах хөтөлбөрүүдийг санал болгохоос гадна “Алтайн цэцэглэлт” фото зургийн үзэсгэлэн, “Алтайн хязгаарт даль цэцэглэлээ” сэдэвт шүлгийн уралдааны дүгнэж, шагнал гардуулдаг.

Сибирийн аялагчдын уулзалт

Тус уулзалтад оролцогчид экскурс-аяллыг зохион байгуулах талаарх туршлагаасаа хуваалцаж, энэ салбарын хөгжлийн чиг хандлага, тулгарч буй асуудал бэрхшээлийн талаар санал солилцож хэлэлцдэг.

Сибирийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийн уулзалт

Тус арга хэмжээ нь зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд ихээхэн талархал хүлээдэг бөгөөд төрөл бүрийн сургалт семинарууд явагддаг.

оролцон авъяас чадвараа сорьж, хөгжилдөж өнгөрүүлэх боломжийг

олгодог нь тус наадмын уур амьсгалыг илүү чөлөөтэй, сонирхолтой

болгодог.

Мөсний баярын онцлог болсон зарим арга хэмжээнүүдийг дурьдахад

“Мөсөн дээрх чаргатай морьдын уралдаан”, “Бөөгийн ёслол”, “Галын

наадам”, “Мөсөн шагайн тэмцээн” зэргийг нэрлэж болохоос гадна наадамд

оролцохоор тайгын цаатан иргэд хүрэлцэн ирдэг тул тэдний өвөрмөц аж

амьдралтай танилцаж, цаа буга унаж үзэхээс гадна жил бүр тусгай сэдвийн

дор барьж босгодог “Мөсөн хотхон”-оор аялж, мөсөн гэрт зочилж болно.

Энэ удаагийн “Ice festival-2015” наадмыг Хөвсгөл аймгийн Засаг даргын

Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам,

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо, төрийн болон хувийн

хэвшлийн аялал жуулчлалын байгууллагууд хамтран зохион байгуулж

байгаа бөгөөд энэ жилийн мөсөн хотхоныг “Гайхамшигт Хөвсгөл нутаг”

сэдвээр бүтээсэн ажээ.

Түүнчлэн “Мөсний баяр”-ын үеэр Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын

компаниудын зүгээс жил бүр болдог“Олон улсын тэшүүрийн марафон”-д

оролцох, морин чарга, нохойтой чаргаар аялах, морин болон явган аялал

хийх, цаатан айлд зочлох зэрэг олон төрлийн хөтөлбөрийг санал болгодог.

Алтайн хязгаар-ОХУ “VISIT ALTAI 2015” Олон улсын аялал жуулчлалын форум

“VISIT ALTAI” олон улсын аялал жуулчлалын форум 4 дүгээр сарын

24-нөөс 5 дугаар сарын 1-ний хооронд Барнаул, Белокурих хотууд болон

“Бирюзовая Катунь” амралт, аялал жуулчлалын чиглэлийн эдийн засгийн

тусгай бүс гэсэн хэд хэдэн газарт болж өнгөрлөө.

Алтайн хязгаарт аялал жуулчлалын салбар хөгжиж, ОХУ-ын иргэдийн

NEAR NEWS Vol. 628

Page 9: NEAR news vol.62 (MNG)

"Миний мэдэх Зүүн хойд Ази сэдэвт" 2 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдаан

Зүүн хойд Ази хэмээх бүс нутаг чухам хаана буй ямар газар нутгийг хамрах талаар өсвөр үеийхэн төдийгүй манай орны иргэдэд энэхүү мэдээлэл тун хомс байдаг.Зүүн хойд Ази нь маш өвөрмөц онцлогтой бүс нутаг юм.Эдийн засгийн талаас нь аваад үзвэл уг бүс нутагт супер эдийн засгийн чадавхтай Япон улс болон Орос ,асар хурдацтай хөгжиж буй их гүрэн Хятад улс мөн эдийн засгийн сүйрэлд орсон хойд Солонгос улс багтаж байна.Нийгэм ба улс төрийн хувьд тус бүс нутаг дахь анхаарал татсан асуудлууд бие биендээ үл итгэх байдалтай явж ирсэн.Тус бүс нутаг дахь анхаарал татсан асуудлуудад Хятадын үсрэнгүй хөгжил,Япон улсын эдийн засгийн зогсонги байдал ,Солонгосын хойгийн зөрчилдөөн зэргийг авч үзэж болох юм.Улс төрийн дотоод дэглэмийн хувьд аваад үзвэл Япон дахь Америк маягийн ардчилал ,Өмнөд Солонгос, Монгол орны шинэ тутам ардчилал Хятад дахь нэг намын засаглал ,Хойд солонгос дахь дарангуйллын нийгэм гэх мэтээр эрс ялгаатай байна.

Зүүн хойд Ази нь байгалийн арвин их баялагтай бөгөөд эдийн засгийн арвин их нөөц бололцоотой нутаг тул хамтын ажиллагааг хөгжүүлснээр дээрх бололцоог уялдуулан ашиглаж болох юм.Эдгээр улсуудын хамтын ажиллагааг аваад үзвэл зөвхөн 2 талын харилцаа эсвэл гурван талын харилцаа голлосон байдаг.Хятад ,Япон ,Өмнөд Солонгос улсын гурвалсан “Эдийн засаг түншлэлийн харилцаа “нь зүүн хойд Ази төдийгүй дэлхийн эдийн засгийн

худалдаанд томоохон нөлөө үзүүлдэг.Эдгээр улсууд хоорондоо өрсөлдөн оршдог хэдий ч хамтын ажиллагаа нь өрсөлдөөнөөс илүү их далайцтай гэдэг тал дээр санал нэгддэг болохыг би олж мэдлээ.

Үүнээс үзэхэд 2004 оноос Хятад улс шинэтгэлийн бодлого хэрэгжүүлэхдээ зүүн хойд бүс нутгаа хүнд аж үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлсэн бөгөөд энэ нь тус 6 улсдаа нөлөөллөхүйц түлхэц болсон.Хятад улс манай улсын нийт гадаад худалдааны 3ны 1ийг дангаараа эзэлж байна. Үүний хамгийн тод жишээ нь бидний өдөр тутмын хувцасны ихэнх хувь нь манай урд хөршид үйлдвэрлэгдсэн хувцас, хоол хүнсэнд ч Хятад ногоо,жимс,барилгын салбарт Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ихэнх хувийг эзэлж байна. Үүнээс авч үзвэл манай орон Хят ад улс аас маш их зүйлийг экспортолж байгаа нь тодорхой харагдана.

Мөн зүүн хойд Азийн улс орны иргэд өөр өөр оронд очин ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа дээшлүүлж , тэр улсын соёлоос суралцан ажиллаж сурч амьдарч байна. Жиш ээ нь: Хятад улсын иргэд Монгол улсад маш олноороо ирж барилга болон уул уурхай, авто замын салбарт ажиллаж байхад Монгол орны иргэд Өмнөд Солонгос улсад олноороо очиж ажиллаж байдаг. Энэ нь нэг талаас амьдрал дорой улсын иргэд өөр оронд очиж ажил хөдөлмөр эрхлэх нь их байгаа юм шиг харагдаж байж болох ч нөгөө талаас авч үзвэл өөрийн оронд ажлын байр байсаар байхад гадаад оронд ажиллах сонирхолтой иргэд аль ч улс орнд олон байдаг болсон нь нэг зүйлийг бодууштай санагдаж байна.

Яагаад жирийн сурагч ийм том зүйлийг яриад байна вэ гэж та нар гайхаж магадгүй.Мэдээж би та бүхэнд зүүн хойд Азийн талаар өчүүхэн мэдээлэл өгөхийг хүслээ.

Манай зүүн хойд Азид ердөө зургаахан улс байдаг. Нэг дэлхий дээр нэг тивд амьдарч байгаа бид Хөрш зэргэлдээ оршин нэг нэгэндээ ээлтэй хандах ёстой байтал Япон болон Хятад,Өмнөд Солонгос болон Хойд Солонгос улсууд маань хоорондоо газар нутгийн зөрчилдөөн , үл итгэлцсэн байдал гаргаж байгааг тухайн улс орны иргэдэд хүндээр тусдаг байх. Одоо дөнгөж 16 настай сурагч хүн миний нүдээр харахад Хойд Солонгост байгаа миний насны хүүхдүүд ертөнцөөс тасарсан мэт дэлхийн

нийтийн мэдээлллээс хоцрогдсон нэг хүний эрхшээлд орсон байгаа нь миний сэтгэлийг ихэд эмзэглүүлнэ. Дэлхий нийтээрээ 8 настай балчираас 80 настай буурал хүртэл өмсдөг бидний өдөр тутам хэрэглээ болсон жинсэн өмдийг Хойд Солонгосын иргэд амьдралдаа нэг ч өмсөж үзээгүй гэвэл итгэхгүй л байх. Мэдээж бас Хятад бол хүн амаараа төдийгүй хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улс. Тэгэхэд 1 айл 2-оос дээш хүүхэд төрүүлж болохгүй нь тухайн улсын иргэдийн бас нэгэн ундуйцал нь болдог байх.

Гэхдээ манай зүүн хойд Азийн улс орнууд бусад тивд байгаа улс орнууд шиг зэвсэгт мөргөлдөөн гарч иргэд нь дүрвэхгүй байгаа нь сайшаалтай. Харин ч манай зүүн хойд Азийн бүс нутгууд аялал жуулчлалаар улс орннуудынхаа хөгжил дэвшлээс иргэддээ үзүүлж таниулсаар байгаа билээ. Манай улсад л гэхэд Тэнгэр трейвэл, Монгол аялал гэх мэт олон компани монгол иргэдийг бусад улс орны хөгжил цэцэглэлт, түүх соёл, бүтээн байгуулалттай танилцуулсаар л байна.

Миний хувьд зүүн хойд Азийн улс орнууд маань бүгдээрээ хөгжил дэвшил сайтай улсууд байхад манай улс эдгээр улсын хажууд хөгжингүй улс билээ. Тиймээс х ү ү х д ү ү д б и д ө ө р и й н у л с о р н о о хөгжүүлэхийн тулд одооноос шамдан суралцаж эх орондоо хэрэгтэй хүн болохын төлөө чадлын хэрээр мэрийх хэрэгтэй.

Манай Монгол зүйр цэцэн үгэнд “Айл хүний амь нэг,Саахалт айлын санаа нэг гэж сургадаг. Тиймээс газарзүйн хувьд хамгийн таатай , хүн ам олноор суурьшсан,далайд тэнгист гарах өргөн гарцтай,байгалийн нөөц ихтэй зүүн хойд Азид амьдарч байгаа улс орны иргэд бид нэг нэгэндээ үргэлж тус нэмэр болж ах дүүгийн харилцаатай байж чадвал дэлхийд тэргүүлэгч Европын холбооны улсуудын эгнээнд жагсаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь Миний мэдэх зүүн хойд Ази бол Супер эдийн засагтай Япон

Хурдацтай өсөж буй Хятад Хүчирхэг хамгаалттай Орос

Ардчилал хөгжиж буй Хойд солонгос Гайхалтай боломжтой Монгол

Хүмүүнлэг нийгэмтэй Өмнө Солонгос юм.

С. Батцэцэг/Увс аймаг, Монгол улс

Энэ сарын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас гишүүн орон нутгуудын 14-18-ны насны сурагчдийн дунд "Миний мэдэх Зүүн хойд Ази" сэдэвт 2 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ.Энэхүү уралдаанд Монгол улсаас 5, ОХУ-аас 22, БНСУ-аас 9, БНХАУ-аас 6, Япон улсаас 4 буюу нийт 46 сурагч оролцов. Тэргүүн байрт 1, дэд байрт улс бүрээс тус бүр 1 байр эзлүүлэв.

Уралдааны тухай

"Миний мэдэх Зүүн хойд Ази сэдэвт" 2 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдаан

Миний мэдэх Зүүн хойд Азийн давуу тал

The Association of Northeast Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.62 (MNG)

"Миний мэдэх Зүүн хойд Ази сэдэвт" 2 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдаанЭнэ сарын мэдээ

Хүмүүнлэг, нийгмийн бүхий л салбарыг хамрах хүртэл эрс өөрчлөгдөж буй 21-р зууныг харахад өөрийн эрхгүй дотор давчдам. Шинжлэх ухааны хөгжил тив дэлхийгээр зогсохгүй сансар огторгуй руу т элж, хил хязгааргүй нэгэн д элхийн бөмбөрцгийг бий болгосон. Дэлхий нийтэд эвлэрэл, олон талт шинжийг хүндлэх болсон ч хэт их өөрчлөлтийг даган олон зүйлийн сөрөг үр дагавар гарах болсон. Тэрхүү асуудлыг зөвөөр шийдвэрлэхийн тулд дэлхийн шинэ оюун санааны үнэ цэнэ, ёс суртахууны хэмжүүр шаардагдаж байна. Хүн төвт оновчтой саналыг дээгүүрт үздэг өрнөдийн ертөнц аж үйлдвэрийн хувьсгалын дөлийг бадраасан бол байгальтай шүтэлцэн амьдардаг дорнын үзэл өөрөөр хэлбэл Зүүн хойд Азийн сэтгэлгээ дээр гарч буй асуудлыг шийдвэрлэх арга болж байна.

Б а й г а л ь о рч и н с ү й д эх , н и й гм и й н гадуурхал зэрэг асуудлаас жинхэнэ үзэл ганхаж байгаад бид Азийн гэсэн дэлхий ертөнцийг үзэх үзэл үндсэндээ хариулт өгч чадна. Күнзийн сургаал, Хуанлаогийн үзлийг тулгахгүйгээр хүн байгалийн шүтэлцээт ертөнцийг үзэх үзэл нь шинжлэх ухаан соёл иргэншлийн сул талыг нөхөх юм.

Би хичээлээс байгаль орчин, дэлхий ертөнцийн талаар мэдэх боломж их байдаг. Мөн түүнчлэн миний амьдарч буй энэ бүсийн талаар өглөө бүр сониноос уншдаг. Тухайлбал Зүүн хойд Азийн улс орнуудын маргалдаантай асуудлын талаар уншиж

мэдээлэл авдаг. Энэ мэт асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Тэрхүү асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд залуучууд бид гол үүрэгтэй. 21-р зууны хүүхэд залуучууд өнгөрсөн ирээдүйг холбох гүүр хийгээд энэ цаг үеийн эзэн гэж хэлж болно. Урьд нь аж үйлдвэржилтийн хувьсгалаар өнөөгийн хөгжил эхэлсэн шиг одоо зөрчил мөргөлдөөнгүй энх тайванч дэлхийг бий болгох бас нэг эхлэлийг тавих хэрэгтэй. Энэ нь олон улсын нийгмийн анхаарал сонирхол Зүүн хойд Ази руу чиглэхэд тэрчлэн Зүүн хойд Азийн хүүхэд залуучууд хүмүүнлэг шинжлэх ухааны салбарыг хамарсан олон талын боловсон хүчин болж хөгжих шалтгаан юм.

Бид хэрэгтэй хүн болохын тулд зөв үзэл б о д о л т о й б а й х х э р э г т э й . Х ү ү х эд залуучуудын бодол Зүүн хойд Азид улс хоорондын зөрчил сөргөлдөөнөөс болж боогдох ёсгүй бөгөөд энэ мэт зөрчил сөргөлдөөн бидний үеийг хүртэл үргэлжлэх байдлыг халахын тулд ид эвх зүтгэл шаардагдана. Зөрчил сөргөлдөөнийг хариуцлага, хамтын хүчээ нэгтгэх байдлаар зохицуулах хэрэгтэй бөгөөд улс орнуудын соёлыг хүндлэх харилцан адилгүй үзэл бодлыг ойлгох хэрэгтэй. Улс орнуудын байр суурийг гуйвуулалгүй зөвөөр ойлгохын тулд хүүхэд залуучууд тогтмол санал бодлоо солилцох чухал бөгөөд бид оролцож санаачлагыг гартаа авч чадах хүүхэд з а л у у ч у уд ы н с о ё л ы н б а й г у ул л а г ы г байгуулан улс орнуудын соёл, үзэл бодлын талаар зөв ойлголттой болоход хичээх хэрэгтэй. Түүний тулд Зүүн хойд Азийн улс орнуудын соёл , түүхийн т алаар зөв ойлголтыг бүрэлдүүлэхийн тулд хичээх хэрэгтэй. Зүүн хойд Азийн улс орнуудад адил төстэй зүйл ихтэй. Гадаад руу аялахад ази хүнтэй таарахад Ази гэдэг нэг бүсээс ирсэн гэдэг утгаар хоорондоо дотносох нь амархан байдаг. Адил төст соёл ийнхүү хүчтэй байдаг. Улс орон бүрээр ойлголт харилцан өөр ч соёлын хувьд Зүүн хойд Ази

өөрийн үнэ цэнийг хадгалахын тулд хүчээ нэгтгэж чадна. Соёлын харилцаагаар дамжуулан харилцан бие биенээ ойлгож хүндлэх юм.Мөн бид Зүүн хойд Азийн бүх улсад хүлээн зөвшөөрөгдөх түүхэн сурах бичиг хийхийн тулд хамтарч ажиллах зэргээр хүүхэд залуучуудад бүсийн тухай зөв ойлголт өгөх нь наад захын ажил гэж бодож байна. Хүүхэд залуучууд бил тэрхүү Зүүн хойд Азийн оюуны соёлыг д элхийн хэмжээнд өргөжүүлэн ирээдүйн бидэнд өгөгдсөн даалгаврыг сайтар биелүүлж чадна. Мөн бид дорнын сэтгэлгээний бас нэг о н ц л о г б о л ох “ Ш и н ж л эх у х а а н б а хүмүүнлэгийн ухааны зохицол”-оор дамжуулан хөгжлийн шинэ чиг хандлагыг г а р г а ж ч а д н а . А л ь ч с а л б а р ы г орхигдуулалгүй хослуулах хэрэгтэй. Түүнчлэн бидний цаашдын ирээдүйн нийгэмд харилцан адилгүй олон төрөл шинжийг хослуулах нийгэм байх ба энэ нь ч ирээдүйн нийгмийг авч явах хөтөч болно.

Зүүн хойд Ази ийнхүү нөлөөлөх хүчтэй үзэл санааттай цагт тус бүсийн ирээдүй хойчийн хүлээх үүрэг асар их болно. Дорнын үзэл санааг орчин үед нийцүүлэн г а р г а ж т ү ү н и й г ө р г ө н т ү г э э н ойлгуулахынтулд өөрийн соёлын талаар ойлгох хичээл зүтгэл чухал.

Одоо энэ цагт нийгэм нэг алхам ирээдүй руу урагшилж байна. Бид маргаашаа өнөөдрөөс илүү сайн байлгахын төлөө дэлхийн энхтайванд тэмүүлэх үед ирээд байна. Энэ нөхцөлд Зүүн хойд Азийн хүүхэд залуучуудын үүрэг, хичээл зүтгэл бүх дэлхийн төлөө зориулагдах юм. Дэлхийн иргэний хувьд цаашлаад дэлхийн тогтвортой оршихуйн тулд Зүүн хойд Азийн соёлоос урган гарсан бидэнд ирээдүйн нийгмийг авч явах боломж бололцоо хангалттай байна. Иймд тууштай хичээн зүтгэх юм бол ирээдүйн нийгэмд Зүүн хойд Ази дэлхийн соёл, улс төр, эдийн засгийн урагшлах замыг чиглүүлэх үүргийг гүйцэтгэж чадна.

Пак Сү Вуан/БНСУ, Кёнсанбүг муж

Зүүн хойд Азийн утга учир ба хүүхэд залуучуудын үүрэг

NEAR NEWS Vol. 6210

Page 11: NEAR news vol.62 (MNG)

"Миний мэдэх Зүүн хойд Ази сэдэвт" 2 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдаан

Өнөөдөр дэлхий глобальчлагдаж байгаа тухай, олон соёлт нийгмийн тухай, хүмүүс бүгд “Дэлхийн иргэн” гэсэн нэг л иргэншилтэй болж магадгүй тухай та бид олонтоо сонсох болжээ.

Хүн бүхэн амьдрах нутаг, эрхлэх ажил, аль улсын иргэн байхаа өөрөө сонгох боломжтой болох нь тийм ч муу зүйл биш байж болох л юм. Гэхдээ “Эх орон” гэх ойлголт, та бидний хорвоод мэндлэн өсөж том болсон, уудам тэнгэр, сүрлэг уулс, түргэн урсгалт уулын голыг нь анхлан харсан төрөлх нутаг маань юу болох билээ? Халамж анхаарлаараа биднийг хүрээлэн өсгөж, хязгаар нутгаа хайрлах, ард түмнийхээ өв уламжлал, зан заншлын үнэ цэнийг ухааруулж өгсөн тэр бүх хүмүүсийг яах билээ?

Зүүн хойд Ази-энэ бол Япон улс, ОХУ-ын Алс дорнод, Сибирь нутаг, Өмнөд ба Хойд Солонгос улсууд, Монгол, Хятад, Тайвань улсуудыг багтаасан, дэлхийд томд тооцогдох бүс нутаг билээ. Миний эх нутаг Тува улс Сибирийн зүүн өмнөд хэсэгт, Ази тивийн төв зүрхэнд оршдог. Олон үндэстэн ястнаас бүрдэх Орос орны хамгийн үзэсгэлэнтэй, онгон дархан газрын нэг бөгөөд энэ нутгийн эзэн- оршин суугчид нь тува үндэстнүүд юм.

Зүүн хойд Азийн бусад ард иргэд болох япончууд, солонгос, хятад, монгол болон Орос улсын Алс дорнодын хүмүүс болон тувачууд биднийг юу нэгтгэж байна вэ? Энэ тухай бодож үзэхэд энд нутагт орших улс орнууд олон зуун жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн ёс заншил, өв уламжлалаа нэн ихээр хүндэтгэдэг, үлгэр домог, түүх, дуу хөгжим, цэцэн үгс, хууч яриа гэх мэт арвин баялаг язгуур урлагаараа дэлхийн соёлын өв санд бүгд л өөр өөрийн үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсан гэх мэт нийтлэг зүйл олон ажээ. Эртний чулуун урлал (Тува, Солонгос, Хятад улс), ясан сийлбэр (Япон, Хятад, Алс дорнод, Сибирь), олон тооны уран зураг, хээ угалз, үндэсний гутал хувцас, орон байр, хөдөлмөрийн багаж зэвсэг, эд ахуйн зүйл, үнэт эдлэл, хөгжмийн зэмсэг зэрэгт нь Зүүн хойд Азийн түмнүүдийн урлагийн агуу соёл нь тод хадгалагдан үлдсэн байдаг.

Зүүн хойд Азийн бүсийн иргэдийн хувьд байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдран сууж ирсэн нь тэдний ертөнцийг үзэх үзэлд тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг. Тувачууд бол нүүдэлчин ард түмэн. Эрт дээр үеэс цаг уурын эрс

тэс, хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож амьдрах зайлшгүй шаардлага нь тэднийг нэг нэгэндээ ойр байж, хүнд хэцүү цагт айл хөршүүддээ болон бусдад тусалж, ангийн олз омог, багахан ч гэлээ байгаа бүхнээ хуваалцан аль болох гарз хохирол бага хүлээхийн төлөө хамт ран зүтгэд эг болгон төлөвшүүлжээ. Ингэснээр хөдөлмөрч, нийтэч, ахмад настнаа хүндэлж, бага балчираа хамгаалан халамжилдаг нь Зүүн хойд Азийн бүс нутгийн иргэдийн нийтлэг зан болон тогтжээ. Энэ хамтач, нийтэч үзэлгүй байсан бол олон үндэстэн, ястан урт удаан оршин тогтнож чадахгүй устаж үгүй болох байсан бизээ.

“Зүүн хойд Азийн иргэн”-ийг би хэрхэн төсөөлж байна вэ?

Энэ бүс нутгийн иргэн орчин үеийн, боловсролтой, хүлээцтэй, дэлхийн аль ч өнцөг булангийн хүмүүст эй харилцахад нээлтт эй, бусад улс түмнүүдийн соёл, уламжлал, зан заншлыг хүндэтгэж чаддаг, орчин үеийн амьдралын эрчтэй түргэн хэмнэлийг мэдэрч, түүнд нийцэн амьдардаг байх ёстой. Ингэхдээ өөрийн төрөлх нутаг, эх орноо хязгааргүй хайрлаж, эх дэлхийдээ, бусад хүмүүст чадлынхаа хэрээр ашиг тустай үйл бүтээхийг эрмэлздэг нэгэн байх ёстой.

“Зүүн хойд Азийн иргэн” бол эх дэлхийн бүрэн эрхт иргэн юм. Тэр өөрийн хөрш мужаас эхлүүлээд дэлхийн хамгийн алс, зах хязгаарын иргэдэд ч хүндэтгэлтэй хандана. Европ, Африк болон бусад тивийн иргэдээс зөвхөн гадаад төрхөөрөө ялгарах төдийгүй мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх тал дээр илүү даруу төлөв байдаг. Мөн ихийг эргэцүүлэн бодож бясалгадаг, хөдөлмөрч хийгээд маш олон талын авъяастай байх ёстой. Зүүн хойд Азийн ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзэл нь хувиа хичээж, өөрийн ашиг сонирхлын эрхэмлэн явснаар өрөөл бусдаас хүндлэл хүлээдэггүй тийм өвөрмөц амьдралын нөхцөл байдлын нөлөөн дор (олонхи нь нүүдэлчин ард түмэн байсан) төлөвшиж бий болсон.

Азийн соёл- энэ бол уран бүтээлчдийн зураг, мод, чулуу, металл, керамикаар хийсэн нарийн хийцэт сийлбэр, уянгалаг дуу хөгжим, үндэсний бүжиг, ёс заншил, уламжлалаар илрэн харагдах, зуун зуун жилийн явцад бүрэлдэн бий болсон оюун санааны үнэт зүйлсийн тусгал юм.

Үндэсний уламжлалт соёлын төрөл, хэлбэрүүд нь тухайн ард түмний уран бүтээлч оюун санааны илэрхийлэл болохын зэрэгцээ, мөн нутаг орон, аж амьдралын сайн сайхан бүхнийг дүрслэн харуулдаг. Зүүн хойд Азийн иргэдэд байдаг өөр нэг нийтлэг зүйл бол тус нутгийн ард түмэн бүр өөр өөрийн өвөрмөц онцлог, өнө эртнээс уламжлан хадгалагдаж ирсэн ёс заншил, уламжлалаа гүнээ хүндэтгэдэг, хорвоо дэлхийн бүхий л амьд бүхнийг хайрлан хамгаалж, өөрийгөө зөвхөн нэг хувь хүн бус харин ард түмнийхээ (том бага үндэстэн ч бай) салшгүй нэгэн хэсэг нь хэмээн ухаарч ойлгодог явдал билээ.

Миний бодлоор өнөөдөр дэлхийн иргэн бүр өөрийн хувийн ашиг сонирхлыг бус, харин амьдарч буй нийгэм, нийт хүн төрөлхтний ирээдүйн тухай бодол сэтгэлээ зориулж байх ёстой. Экологийн

сүйрэл, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн баялгийн хомсдол гэх мэт олон аюул заналхийлж байгаа энэ цаг үед Зүүн хойд Азид амьдран суух якут, чукча, нен, алеут, коряк, япон, хятад, монгол, солонгос, орос, алтай гэх зэрэг ард түмнүүдийн соёл, аж амьдралд тод илэрдэг нийтээрээ хамтран амьдрахын онцгой үнэ цэнийг ухаарсан, саад бэрхшээлийг сөрөн зогсох чанарыг ухамсарласан тэр хүнлэг ойлголт руу дэлхий нийтээрээ хандах нь зүйтэй юм.

Эдгээр үндэстнүүдийн хүн бүр нь “Дэлхийн иргэн” юм. Учир нь тэд зөвхөн өөрийнхөө ард түмэнд төдийгүй энэ дэлхийн бүхий л иргэдэд сайн сайхан, аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэж, өөрсдийн ололт амжилт, туршлага, нээлтүүдийг хуваалцан бусад орнуудыг шилдэг туршлагыг хүлээн авахад бэлэн байдаг. Ингэхийн зэрэгцээ төрөлх нутаг, эх орноо харамгүй хайрлаж, хөгжил цэцэглэлтийнх нь тухай зөвхөн мөрөөдөөд зогсохгүй үүний төлөө өөрийн чадах мэдэх бүхнээ зориулахыг эрмэлзэж байдаг.

Өнөөдөр бид улс орнуудын хооронд хил хязгаар гэж үгүй болох, магадгүй дэлхий даяар нэг л иргэншилтэй болох, бүгд дэлхий хэмээх нэгэн гарагийн “хүн төрөлхтөн” гэсэн нэгэн гэр бүл болвол ямар сайхан болох тухай ярьцгааж байна. Магадгүй энэ бүхэн тийм ч муу биш байж болох юм.

Гэхдээ л үндэсний уламжлал, зан заншлаа мартаж, өв соёл, амьдралын уламжлалт хэв маягийн тухай ойлголт төсөөлөл арилж, улс үндэстнүүд өөр өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогоо алдвал туйлын харамсалтай...

Өнөөдөр манай Дэлхийг өөр хоорондоо адилгүй олон зүйлийн цэцэг алагласан дархан цаазат газруудаас бүрдсэн асар том цэцэрлэгт хүрээлэнтэй зүйрлэж болохоор байгаа бол дээрх зүйл хэрэв тохиолдвол нэг л төрлийн ургамал тариалсан ганц том талбайтай адил болох болно. Үгүй ээ, би Зүүн хойд Азийн иргэн”-ий хувьд үндэстэн болгоны амьдралын хэв маяг, соёлыг хадгалан үлдэж байж л хойч үедээ дэлхийн оюун санааны арвин баялаг санг өвлүүлэн үлдээж чадна гэж үзэж байна. Өөрийгөө би “зүүн хойд Азийн иргэн” гэж зөвхөн төсөөлөх биш, үнэн хэрэг дээрээ би хэдийнээ энэ бүсийн иргэн юм. Бараг бүхэл бүтэн тивийг эзэлсэн ийм сайхан нутагт, эрт- эдүгээ, хувь хүн-хамтын нийгэм, үндэстний онцлог- дэлхийтэй нийтлэг, ийм эрс тэс бүхэн хосолсон гайхамшигт оронд төрснөөрөө бахархдаг. Тэр ч бүү хэл Тува нутгийнхаа хөрсөн дээр зогсож байхдаа л би түүний хязгааргүй уудам тал, уулын хурц цавчим хээ, тунгалаг хөх тэнгэр, талд налайн бэлчих хонин сүргийг санагдуулам хурган цагаан үүлс, Хойд мөсөн далайг зорин тэмүүлэх эрх дураар Енисей мөрөн дуу чимээт урсгал, бүргэд шувууд оройгоор нь элэн халих өндөр сүрлэг халил хадан уулсыг бодоход нисэх мэт болж, хөөмийн аялгуу, Азийн төв зүрхэнд орших төрөлх нутгаа бахархан хайрладаг тува түмний ардын дууны намуухан аялгууг дотроо сонсдог юм.

Энэ хорвоо дэлхий дээрх хамгийн хосгүй нутгийн нэг болох Зүүн хойд Азийн аз жаргалтай иргэн билээ Би!

Шиза Александра/Тувагийн БНУ, ОХУ

Зүүн хойд Азийн иргэн”-ийг би хэрхэн төсөөлж байна вэ?

Энэ сарын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.62 (MNG)

Sunday Monday Tuesday

3 4 5

10 12

19

1 2

7 8 9

14 15 16

21 22 23

May 2015.5

June2015.6

• Ангилал : Хэнан муж/БНХАУ• Арга хэмжээний нэр : Лүоян 2015 цээнэ цэцгийн үзэсгэлэн

• Хугацаа : 5 сард• Хаана : Лүоян• Харилцах хаяг : Хэнан мужийн Аялал жуулчлалын газар T. +86-371-65909551 F. +86-371-67448741 Website : http://www.hnta.cn

• Ангилал : Буриадын БНУ/ОХУ• Арга хэмжээний нэр : Улаан-Үд олон улсын худалдааны үзэсгэлэн

• Хугацаа : 5 сард• Хаана : Улаан-Үд хот

• Ангилал : Приморийн хязгаар/ОХУ• Арга хэмжээний нэр : риморийн хязгаарын аялал жуулчлал, амралтын долоо хоног

• Хугацаа : 5.21-5.23• Хаана : Владивосток хот• Харилцах хаяг : Приморийн хязгаарын аялал жуулчлалын газар T.F+7-423-240-2321 [email protected]

• Ангилал : Красноярск хязгаар/ОХУ• Арга хэмжээний нэр : Шинэ үеийн аюулгүй байдлын систем-Халдлагаас хамгаалах тухай форум

• Хугацаа : 5.27-5.29• Хаана : Красноярск хот• Харилцах хаяг : T. +7-391-22-88-611 www.krasfair.ru

• Ангилал : Кёнсаннам муж/БНСУ• Арга хэмжээний нэр : Олон улсын автомат техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн

• Хугацаа : 5.12~5.15• Хаана : Чаньвоны ОУ-ын үзэсгэлэн, арга хэмжээний төв

• Харилцах хаяг : Солонгосын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгэмлэг T. +82-2-369-7801

• Ангилал : Инчон хот/БНСУ• Арга хэмжээний нэр : Инчон –Дэлхийн боловсролын форум 2015

• Хугацаа : 5.19~5.22• Хаана : Инчон-Сунду ОУ-ын үзэсгэлэн, арга хэмжээний төв

• Харилцах хаяг : Инчон хотын захиргааны Боловсрол төлөвлөлтийн хэлтэс T.+82-32-440-2163

• Ангилал : Буриадын БНУ/ОХУ• Арга хэмжээний нэр : Олон улсын аюулгүй байдлын асуудлуудын дээд хэмжээний 6-р хурал

• Хугацаа : 6.23~6.26• Хаана : Улаан үд хот

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Энэ сарын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

NEAR NEWS Vol. 6212

Page 13: NEAR news vol.62 (MNG)

Wednesday Thursday Friday Saturday

1 2

6 7 8 9

13 15

20 20 21

3 4 5 6

10 11 12 13

17 18 19 20

24 25 26 27

• Ангилал : Дэгү хот/БНСУ• Арга хэмжээний нэр : Олон улсын Галын аюулаас хамгаалах, аюулгүй байдлын 12-р үзэсгэлэн

• Хугацаа : 5.13~5.15• Хаана : Дэгү EXCO (Олон улсын арга хэмжээний төв)

• Харилцах хаяг : FIREEXPO 2015 зохион байгуулах алба T. +82-53-601-5364 http://www.fireexpo.co.kr/kor/

• Ангилал : NEAR холбооны Хэрэг эрхлэх газар

• Арга хэмжээний нэр : NEAR холбооны Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал

• Хугацаа : 5.20~5.22• Хаана : Кёнсанбүг мужийн Кёнжү хот• Харилцах хаяг : NEAR холбооны Хэрэг эрхлэх газар T. +82-54-223-2324

• Ангилал : Киото тусгай муж/Япон• Арга хэмжээний нэр : KYOTO SMART CITY EXPO Олон улсын симпозиум

• Хугацаа : 5.20• Хаана : Киотогийн ОУ-ын хурлын ордон• Харилцах хаяг : Экспо зохион байгуулах хороо

T. +81-75-823-1109

• Ангилал : Жэжү муж/БНСУ• Арга хэмжээний нэр : 10 дахь удаагийн “Энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх Жэжү форум”

• Хугацаа : 5.20~5.22• Хаана : Жэжү мужид• Харилцах хаяг : Жэжү мужийн захиргааны Энх тайван, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-64-710-6265

• Ангилал : Киото муж/Япон улс• Арга хэмжээний нэр : KYOTO SMART CITY EXPO-Олон улсын симпозиум

• Хугацаа : 5.20• Хаана : Киотогийн олон улсын хурлын ордон

• Харилцах хаяг : Экспо зохион байгуулах хороо T. +81-75-823-1109

• Ангилал : Гуанжу хот/БНСУ• Арга хэмжээний нэр : Дэлхийн хүний эрхийн хотуудын форум-2015

• Хугацаа : 5.15~5.18• Хаана : Ким Дэ Жүний нэрэмжит олон улсын үзэсгэлэн, арга хэмжээний төв

• Харилцах хаяг : Гуанжү хотын захиргааны Хүний эрх, энхтайвны хамтын ажиллагааны хэлтэс T. +82-62-613-2071

• Ангилал : Шаньдун муж/БНХАУ• Арга хэмжээний нэр : Гуанрау-Олон улсын машины дугуй болон сэлбэгийн 6-р үзэсгэлэн

• Хугацаа : 5.15~5.17• Хаана : Дүнин хот, Гаунрау дүүрэг• Харилцах хаяг : T. +86-546-7799667 T. +86-546-7799666

• Ангилал : Пусан хот/БНСУ• Арга хэмжээний нэр : Пусан –Хүүхэд залуучуудын урлагийн 29-р наадам

• Хугацаа : 5.08~5.18• Хаана : Пусан хотын Иргэдийн ордон• Харилцах хаяг : Пусан хотын захиргааны Соёл, урлагын хэлтэс

• Ангилал : Пусан хот/БНСУ• Арга хэмжээний нэр : Ахмадын нийгэм халамж, нөхөн сэргээх чиглэлийн 8 дахь удаагийн үзэсгэлэн

• Хугацаа : 6.26~6.28• Хаана : BEXCO-Олон улсын үзэсгэлэн, арга хэмжээний төв

• Харилцах хаяг : Пусан хотын захиргааны Өндөр наслалтын бодлогын хэлтэс

• Ангилал : Камчатк хязгаар/ОХУ• Арга хэмжээний нэр : “Нургенек” бүжгийн фестиваль

• Хугацаа : 6.20~6.21• Хаана : Анабай тосгон• Харилцах хаяг : Анабай тосгоны Үндэсний уламжлал, соёлын төв

Энэ сарын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.62 (MNG)

5 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл БНСУ-ын Жэжү мужид “Энх тайван ба хөгжил дэвшлийн төлөөх форум” “Итгэлцэл ба эвлэрэл дор шинэ Ази руу тэмүүлэх нь” сэдвээр болох бөгөөд 50-иад орны 4000 гаруй хүн оролцоно. Форумд төр засаг, эдийн засаг, боловсрол, хэвлэл мэдээлэл зэрэг төрөл бүрийн салбарын төлөөллөөс гадна дэлхийн нэртэй удирдагчид, эрдэмтэн мэргэд оролцдогийн хувьд Азийг төлөөлөх томоохон олон улсын форум юм.

Жэжү-Энхтайвны форум зохиох болсон түүх

“Энхтайван ба хөгжил дэвшлийн төлөөх Жэжү форум”-ыг Солонгосын хойг, Зүүн хойд

Азийн бүсийн энхтайван, хамтын хөгжлийг эрэлхийлэхийн тулд бүсийн олон талт

хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх зорилгоор 2001 онд анх удаа “Жэжү-Энхтайвны

форум” нэрээр зохиосон бөгөөд түүнээс хойш 2011 онд болсон 6 дугаар форум хүртэл 2

жил тутамд нэг удаа зохиож байсан. Харин 6 дугаар форумаас хойш “Энхтайван ба

хөгжил дэвшлийн төлөөх Жэжү форум” хэмээн нэрийг нь өөрчилж, түүнээс хойш буюу

2012 оны 7 дугаар форумаас эхлэн жил бүр зохион байгуулах болсон.

Жэжү форум нь Солонгосын хойг болон Зүүн Азийн энхтайван, хамтын хөгжлийн

төлөө улс орнууд тус тусдаа дор бүрнээ хичээх нь хангалтгүй бөгөөд харин бүтээлч

санаачлагад үндэслэсэн олон улсын хамтын ажиллагааг явуулах шаардлагатай гэж үзэн,

бүсийнхээ энхтайван, хамтын ажиллагааны тухай асуудлыг хэлэлцэх, дэлхийн

энхтайвны үйл хэрэг, олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын тулд “Зүүн

Азийн энхтайван ба хөгжил дэвшил” сэдвээр, олон улсын нийтлэг ойлголтод суурилан

Зүүн Азийн энхтайван, хамтын ажиллагаа, хөгжлийн бодит арга замыг хайж, ирээдүйн

чиг хандлагыг тодорхойлж гаргаж байна.

Азийг төлөөлөх форум

Энэ жил 10 дахь удаагаа зохиогдох “Жэжү-Энхтайвны форум”-д дэлхийн хэмжээний

удирдагчид, холбогдох салбарын эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцдог. 2001 онд анх

зохиогдсон форум нь “Зүүн Азийн хамтын энхтайван ба хөгжил дэвшил” сэдвээр болж,

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн, АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд асан

Вильям Пери зэрэг 9 орны 350 гаруй хүн оролцсон. 2009 онд болсон 5 дугаар форумд

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан

Сэн Сү, Австрали улсын Ерөнхий сайд асан Жон Ховард оролцож байсан. Өнгөрсөн жил

болсон форумд Австрали улсын Ерөнхий сайд асан Жулиа Гиллард, Палестин улсын

Ерөнхий сайд асан Саллам Пияд, БНХАУ-ын Дипломат харилцааны нийгэмлэгийн

Жэжү- Энхтайвны форум

Сэдэвт нийтлэл Жэжү- Энхтайвны форум

NEAR NEWS Vol. 6214

Page 15: NEAR news vol.62 (MNG)

дарга Риа Жао Шин, “ewlett Packard” компаний захирал Карли Фиорина

зэрэг 58 улсын 3743 хүн оролцсон.

“Жэжү энхтайвны форум” нь жил ирэх тусам төрөл бүрийн сэдвийг

хамрах болж, олон салбарын эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулан

энхтайван, хөгжил дэвшлийн төлөөх хамтын ажиллагааны тогтолцооны

тухай хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын

ажиллагааг хөгжүүлэхийг хичээж байна.

10 дахь удаагийн “Жэжү-Энхтайвны форум”

3 өдрийн турш үргэлжлэх 10 дахь удаагийн форумаар Зүүн Азийн

энхтайвны тогтолцоог бий болгохоос эхлүүлээд 2015 оны НҮБ-ийн зорилт

зэргийг хамарсан олон төрлийн сэдвээр хэлэлцэж ярилцах юм. “Нийт

оролцогчдыг хамарсан” болон “салбар бүрээрх хуралдаан” гэсэн 2

ангиллаар явагдана. “Нийт оролцогчдыг хамрах” ангилал нээлтийн

ажиллагаа, нээлтийн илтгэл, Дэлхийн удирдагчдын хурал, тусгай хурал

гэсэн 6 хэсгээс бүрдэх ба Салбар бүрээрх хуралдаан нь гадаад харилцаа,

аюулгүй байдал, эдийн засаг, удирдлага, байгаль орчин-уур амьсгалын

өөрчлөлт, эмэгтэйчүүд, соёл боловсрол, глобал Жэжү зэрэг нийт 60 хэсгээс

бүрдэнэ.

Нээлтийн ажиллагаа болон Дэлхийн удирдагч нарын хуралд ХБНГУ-ын

Ерөнхий сайд асан Герхард Шройдер, Канад улсын Ерөнхий сайд асан Жой

Кларк, Индонези улсын Ерөнхийлөгч асан Сүсило Бамбан Юдоёоно,

Австрали улсын Ерөнхий сайд асан Жон Ховард, Япон улсын Ерөнхий сайд

асан Фүкүда Ясуо, БНХАУ-ын Ардын засгийн Гадаадтай харилцах

нөхөрлөлийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ли Шиао Лин оролцоно. Гол

салбар хуралдаанд НҮБ-ийн хөгжлийн асуудал, Хятад-Өмнөд Солонгос-

Японы гамшгаас сэргийлэх аврах үйл ажиллагааны төвтэй холбогдох

хуралдаан, ирээдүйн удирдагчдын форум, энхтайван ба эвлэрлийн төлөөх

Хятад-Өмнөд Солонгос-Японы хэвлэл мэдээллийн үүрэг, дипломатчдын

дугуй ширээний ярилцлага зэрэг болно. Түүнээс гадна энэ жил гадаад

хэвлэл мэдээллийн байгууллага, олон улсын байгууллага, компани зэргийн

төлөөллийг өргөнөөр оролцуулан 13 дахь удагийн Зүүн Азийн форумтай

хавсруулан зохион байгуулах ба KF иргэдийн дипломат харилцааны сэдэвт

хуралдаан, мөн үеэр БНСУ-ын Инчон хотноо болох Дэлхийн боловсролын

форумд оролцсон олон улсын байгууллагуудын төлөөллийг урихаар

төлөвлөж байна. Мөн БНСУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, Япон улсын хүүхэд

залуучууд оролцон улс орнуудын ахмад, залуу үеийнхэн хоорондоо

ойлголцохгүй сөргөлддөг тохиолдлуудаас танилцуулж, энэ бэрхшээлийг

шийдвэрлэх арга замыг олох тухай асуудлаар хэлэлцүүлэг явуулна.

*10 дахь удаагийн Жэжү форумын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах

цахим хуудаснаас авна уу. www.jejuforum.or.kr

*Форумд оролцоход хэрхэн бүртгүүлэх вэ?

Форумын албан ёсны вэбсайтад онлайнаар бүртгүүлэх ба оролцоход

дараах хураамжийг төлнө.

Хураамж

1 өдөр 300,000 вон

2 өдөр 450,000 вон

3 өдөр 600,000 вон

Сэдэвт нийтлэл Жэжү- Энхтайвны форум

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.62 (MNG)

Сибирь нутгийн иргэд эрт дээр үеэс ой тайга болон нуурын хишгийг хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Агнасан ан амьтны мах, загасаа утах, хатаах, давслах зэргээр боловсруулан удаан хугацаагаар нөөцлөн хадгалдаг байжээ. Эдгээр нь уул тайганд ургах амтлагч ургамлуудтай хосолсноор сибирийн амтат гал тогооны салшгүй нэгэн онцлог нь болжээ.

Сибирийн уламжлалт зоог –Шарсан омуль загас!

Зөвхөн Байгал нуурт л байдаг омуль загас нь өнөөг хүртэл Сибир нутгийн шилдэг зоогийн нэгэнд

тооцогдсоор ирсэн. Омуль загас нь нэрнийхээ солонгос утгаас ялгаатай нь (“омуль” гэдэг үгийн

солонгос хэл рүү махчилан орчуулвал “бохир” гэсэн үг) цэнгэг усанд амьдардаг бөгөөд хулд загасны

төрөлд хамаарах, мөнгөлөг өнгийн биетэй, агнуурын загас бөгөөд урт нь 64 см, жин нь 3 кг хүрдэг.

Омулийг болгож боловсруулах жор, хугацаа зэргээс шалтгаалан бүтнээр нь болон гэдэс дотрыг нь авч

гэх мэт янз бүрээр давслах арга байдаг бөгөөд давсалж бэлтгэсэн өдрөөс загасны амт нь өдөр өдөрт

өөрчлөгддөг байна.

Гол төлөв бага зэрэг давсалж бэлтгэсэн загасыг (1,5 өдөр) Байгал нуурын урсгал усанд байлган том

ширхэгтэй, бүхэл давсны үлдэгдлийг угааж цэвэрлэнэ. Ингээд загасыг хатаагуурт толгойг нь доош

харуулан өлгөж, сүүдэр газарт салхинд 1-2 өдөр байлгана. Ингэж толгойг нь доош харуулан өлгөснөөр

илүүдэл шингэн нь урсаж гардаг.

Гэдэс дотрыг нь авч дэлгэж давсалсан загасыг утахдаа модон нарийн шороор хөндлөн шорлож

хатгаад, салхи агаар нэвтрэх хуурай газарт байлгана. Хэрэв зөв хатаасан бол загасны гадна хэсэг нь

хуурай болж, харин дотор тал нь чийгтэй хэвээр үлдэх бөгөөд ингэснээр загасыг утсаны дараа өнгө нь

алтлаг шаргал болдог.

Түүнээс гадна модон саваанд толгойг нь доош харуулан шорлож утаж болно. Ингэхдээ галын халуунд

загас болох үедээ мултарч унахааргүй байлгахын тулд сүүлийг нь нэвт цоолж болохгүй. Загасаа

хатгасан шор модыг түүдэг галын цогон дээр өлгөж, жигд болгохын тулд үе үе эргүүлнэ.

Орос үндэстний хоолны соёл

Орос улсын Байгал нуурын Омул загасыг амталцгаая!

Байгал нуур

Сэдэвт нийтлэл Орос үндэстний хоолны соёл

NEAR NEWS Vol. 6216

Page 17: NEAR news vol.62 (MNG)

Болсон омуль загасны амт, чанарын тухай:

Утаж болгосон омуль загасны арьс нь махтай хэсгээсээ амархан сална. Омуль загасны

мах нь үл мэдэг газрын самарны амттай бөгөөд архи, пиво гэх мэт ундаатай сайн

зохицдог.

Далайн загаснууд нь цэнгэг усны загасыг бодоход гол төлөв нэлээн хурц үнэртэй,

тэжээллэг чанартай байдаг бол омуль загасны хувьд өөхний ханасан хүчлийн агууламж

өндөр хэдий ч илчлэг багатай байдаг. Тийм учраас зүрх судасны өвчний үед омуль

загасыг хүнсэндээ хэрэглэхийг эмч нар байнга зөвлөдөг. Түүнээс гадна хүнд хэлбэрийн

таргалалтын үед нь омуль нь ямар ч хоргүй, аюулгүй хүнс гэж тооцогддог. Хүний биед

шингэц сайтай бөгөөд 95 хувь нь биед шингэж боловсордог.

Омуль загас

Омуль загас

Сэдэвт нийтлэл Орос үндэстний хоолны соёл

* Байгал нуур : Дэлхийн хамгийн эртний нуур бөгөөд 25 – 30 сая жилийн өмнө үүссэн. Байгал нууранд 1080 төрөл зүйлийн ургамал, 1550 төрлийн амьтан байдгийн ихэнх нь ховор тархацтайд тооцогддог. Байгал нуур нь бүх талаасаа 1500-2000 м хүртэл өндөр уулсаар хүрээлэгдсэн бөгөөд нууранд 365 гол горхи цутгадаг

Байгал нуурын байршил

The Association of Northeast Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.62 (MNG)

Тус муж БНСУ-ын газар нутгийн 8.1 хувийг хамрах ба 8066.76km2 газар нутагтай. 1.870.000 хүн амтай. Солонгосын уламжлалт соёлыг хадгалан үлдсэн, жуулчдын очих дуртай газар Жоллабүг мужтай танилцацгаая!

ЮНЕСКО-гийн соёлын өвд хоол санаачлагч хотоор бүртгэгдсэн Жонжү хот!

Жонжү хот 2012 онд ЮНЕСКО-д хоол санаачлагч хотоор бүртгэгдсэн. Тиймээс ч

хүн төрөлхтний хоолны соёлын хөгжилд хувь нэмэр оруулсан хот гэж хүлээн

зөвшөөрөгддөг. Хэрэв та Жонжү хотод очих бол дараах хоолнуудыг заавал идэж

үзээрэй.

Жонжү Бибимбаб : Агшаасан будаан дээр төрөл бүрийн ногооны цуглуулга, мөөг, мах, шарсан өндөг зэрэг 30 гаруй төрлийн материал орох ба гол амтлагч нь гүнжидийн тос, гучүжан буюу нунтаг улаан чинжүүний зуурмаг юм. Попын хаан Майкл Жексон Солонгост айлчлахдаа “Хамгийн дуртай, таалагдсан хоол Бибимбаб байлаа” гэж хэлж байсан билээ. Жонжү Бибимбаб амттайгаар зогсохгүй хэлбэр дүрс нэгэн жигд, төрөл бүрийн өнгө алагласан байдгын хувьд хоолоор хийсэн урлагийн бүтээл ч гэгддэг. Куннамүл гүгбаб буюу шар буурцгийн үндэстэй будаатай шөл : Хоолны гол орц болох шар буурцгийн үндэс нь Жонжү хотын 8 амттаны нэг бөгөөд нутагшмал өвчнөөс сэргийлэхэд сайн гэж үздэгээс хоолонд байнга хэрэглэдэг. Уг хоолны дараа цагаан будаа, төрөл бүрийн эмийн ургамлаар хийсэн Мужү хэмээх архийг уувал нэн таатай. Жонжү Магголли буюу цагаан будааны архи ба Гамэг : Магголли цагаан будааны архи нь сүүн цагаан өнгөтэй, таатай үнэр, зөөлөн амттай. Гамаг гэдэг нь пивоны газар гэсэн утгатай бөгөөд Жонжү хотод хаа сайгүй пивоны газартайгаас гадна аль ч газраар орсон пивоны даруулгад давтаж нүдэн зөөлрүүлсэн хуягт наймаалж өгдөг онцлогтой

ЮНЕСКО-гийн амьд биетийг хадгалан хамгаалах бүс-Гучан ба байгальд ээлтэй ногоон эко хот-Сэмангэм

Жоллабүг мужийн Гучан сумыг 2013 онд ЮНЕСКО-гийн амьд биетийг хадгалан

хамгаалах бүс хэмээн бүртгэсэн. Гучаны намаг нь элс, шавар холилдон тархсан ба

устаж мөхөх аюулд хүрсэн амьтад тайван амьдрах эко орчин бүрдсэн. Хуурай

газрын гол бүс болох Сонүнсан уулын үндэсний цэцэрлэгч хүрээлэн нь байгалийн

үзэсгэлэнт газрын нэг юм. Түүнээс гадна Солонгосын эртний Пэкжэ улсын үеийн

Видог хааны үед баригдсан Сонүнса хийд зэргээс соёлын өв их олдсон.

Зүүн хойд Азийн эдийн засгийн төв хот болох Сэмангэм нь дэлхийд хамгийн урт

33.9km даланг барьж, цэнгэг ус нуур байгуулсан. Мөн салхины эрчим хүч, нарны

зай зэрэг ногоон эрчим хүчний технологийг хөгжүүлж байна. Сэмангэм хот Венец,

Амстердам хотын дайтай дэлхийд эдийн засгаар өрсөлдөх хүчтэй брэнд хот

болохыг эрмэлздэг. Ирээдүйн шинэлэг аж үйлдвэр ба газар тариалан, аялал

жуулчлал, амралт сувилал, олон улсын шинжлэх ухааны судалгаа, эко орчин, соёл

зэргийг хослуулсан хот юм.

Солонгос үндэсний соёлын өлгий-Жоллабүг муж

БНСУ-ын Жоллабүг муж

Жонжү-Бибимбаб

Жоллабүг муж

Сэдэвт нийтлэл БНСУ-ын Жоллабүг муж

NEAR NEWS Vol. 6218

Page 19: NEAR news vol.62 (MNG)

Үндэсний тоглолт

Жонжү-Хану(Солонгос үндэсний сууц) тосгон

Майсан уул

Жоллабүг мужийн соёл, баяр наадам

Тус муж ханбуг-солонгос үндэсний хувцас, ханшиг-солонгос үндэсний хоол, хануг-солонгос

үндэсний сууцаа эрхэмлэдэг, ханжи-солонос цаас, бийрэн бичлэг, солонгос үндэсний хөгжим

зэрэг уламжлалт соёлын төв хийгээд Жусон улсын үеийн хаадын өлгийн юм. Түүнчлэн

католикийн шашин, буддын шашны Махаян урсгалыг орчин үеийн хэлбэрт оруулсан Вон-

Буддын шашин, Күнз, Будда, Таогийн номлолыг тусгасан Солонгос үндэсний шинэ шашин

болох Дунхаг зэрэг оюуны соёлын төв ч гэгддэг. Солонгос үндэстний биет, биет бус соёлыг

сайтар хадгалан үлдэхээс гадна аж үйлдвэржүүлэх боломжтой соёлын зүйл арвин, дэлхийн

чанартай бүтээгдэхүүн боловсруулах олон төрлийн нөөцтэй билээ. Түүгээр ч зогсохгүй

Жоллабүг мужид зохиогддог баяр наадам нь Солонгосын өвөрмөц шинж, онцлогыг харуулсан

байдаг.

-Пансури : Солонгос үндэсний дуурь гэж хэлж болох юм. 2003 онд ЮНЕСКО-гийн соёлын

өвд бүртгэгдсэн аман зохиол, биет бус өв юм.

-Жонжү Хануг(Солонгос үндэсний сууц) тосгон : Жилд 6 сая хүн зорин ирдэг. Солонгосын

төлөөлөх аялал жуулчлалын газар юм. Түүнээс гадна олон улсад “Амгалан тайван амьдралтай

хот”-оор шалгарсан. 700 гаруй солонгос үндэсний сууц, далан, гудамж, ой мод, ваар сав, шавар

хийц зэрэг зүйлүүлээс хэт их аж үйлдвэржилт рүү тэмүүлээгүй байгаагаараа болгож буй хотыг

харж болно.

-Мүжү Тэквондогийн хүрээлэн : Жоллабүг мужийн Мүжү сумын Пэгүнсан ууланд байрлах уг

хүрээлэн нь дэлхийд тэквондогоор хичээллэгч 80 сая хүнд зориулсан сургалт, сургуулилт,

судалгааны төв хийгээд соёлоор харилцах талбар юм. 4500 хүний суудалтай тэквондогийн

тэмцээний талбай, 4 сая хүн хүлээн авах чадалтай тэквондогийн тоглолтын танхим, тэквондо

сургалтын хүрээлэн, музей байдаг. Тус хүрээлэн солонгос үндэсний тулааны урлагийг дэлхийд

таниулах үйл ажиллагаа явуулж байна.

-Жонжү-Олон улсын кино наадам : 2000 онд анхдугаар кино наадмыг зохиосноос хойш

тусгаар кино, урлагийн кино, туршилтын кино зэрэг олон төрөл жанрыг хамруулан зохиож

байна.

-Жонжү-Дэлхийн дуу авианы наадам : 2001 онд анхдугаар наадмыг зохиож, солонгосын дуу

хөгжмийг дэлхийд таниулахын зэрэгцээ дэлхийн дуу хөгжмийн өвөөс ч дотоодод таниулж

байна. Энэ үеэр Солонгосын шилдэг уран сайханчдаас гадна дэлхийн хөгжмийн уран

сайханчид ирж оролцдог.

Жонжү-Хану(Солонгос үндэсний сууц) тосгон

Пансури

Сэдэвт нийтлэл БНСУ-ын Жоллабүг муж

The Association of Northeast Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.62 (MNG)

The Association of Northeast Asia Regional Governments

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of Northeast Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org