5
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2012 ОНЫ ОНЦЛОХ 10 БҮТЭЭЛЧ АЖИЛ 2013.03.25 Арвайхээр хот НЭГ. АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЛЭЭ. 2012 оныг “Ажлын байрыг нэмэгдүүлэх” жил болгон зарлаж, шинээр байнгын ажлын байр 2257, түр ажлын байр 3125 бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сум хөгжүүлэх болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нийт 1.23 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнд нийт 16541 ажлын байр шинээр бий боллоо. ХОЁР. 900 МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛАВ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Малжуулах сангийн журам”-ыг баталж, аймгийн хэмжээнд 80 хүртэл толгой малтай өрхөд 1.0 сая төгрөг хүртэлх дэмжлэг үзүүлэн 900 малчин өрхийг малжуулав. Орон нутгийн төсвийн 900.0 сая төгрөгийн санхүүжилтээр малчдыг үржлийн малаар малжуулан, эргэн төлөлтийг 5 жилийн хугацаанд тухайн сумын малжуулах санд төвлөрүүлэн малчдын амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан томоохон хөрөнгө оруулалт боллоо. ГУРАВ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИ ДЭЭШИЛЛЭЭ.

Ontsloh 10 ajil 2012 end

  • View
    117

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ontsloh 10 ajil 2012 end

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2012 ОНЫ ОНЦЛОХ 10 БҮТЭЭЛЧ АЖИЛ

2013.03.25 Арвайхээр хот

НЭГ. АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЛЭЭ.

2012 оныг “Ажлын байрыг нэмэгдүүлэх” жил болгон зарлаж, шинээр байнгын ажлын байр 2257, түр ажлын байр 3125 бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сум хөгжүүлэх болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нийт 1.23 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнд нийт

16541 ажлын байр шинээр бий боллоо.

ХОЁР. 900 МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛАВ Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Малжуулах сангийн журам”-ыг баталж, аймгийн хэмжээнд 80 хүртэл толгой малтай өрхөд 1.0 сая төгрөг хүртэлх дэмжлэг үзүүлэн 900 малчин өрхийг малжуулав. Орон нутгийн төсвийн 900.0 сая төгрөгийн санхүүжилтээр малчдыг үржлийн малаар малжуулан, эргэн төлөлтийг 5 жилийн хугацаанд тухайн сумын малжуулах санд төвлөрүүлэн малчдын амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан томоохон

хөрөнгө оруулалт боллоо.

ГУРАВ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИ ДЭЭШИЛЛЭЭ.

Aймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, сум хөгжүүлэх сан, иргэдийн нийт 40.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.Иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэн, төр засгийн бодлого, шийдвэрийг оновчтой хэрэгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх таатай орчин бүрдэж байна.

Page 2: Ontsloh 10 ajil 2012 end

2

ДӨРӨВ. СУМДЫН ДЭД БҮТЦИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА.Арвайхээр суманд баригдах дулааны станцын зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, Хархорин-Хужирт сум хоорондын автозам, Арвайхээр хотод 7.9 км урт цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ, 1 километр автозам, цахилгааны дэд станц, Уянга сумын Жаргалант, Бадрал багт цахилгаан эрчим хүчний шугамыг шинээр хийж, Хайрхандулаан суманд соёлын төвийн барилга, Уянга суманд цэвэрлэх байгууламж зэргийг ашиглалтанд оруулав.

Аймаг, сумдын дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулснаар иргэний соёлыг төлөвшүүлэх, хөгжлийн ялгааг арилгах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр орон нутгийн хөгжил дэвшлийн өнгө төрх жилээс жилд өөрчлөгдөж байна.

ТАВ. 182 АЙЛ ШИНЭЭР ОРОН СУУЦАНД ОРЛОО.2012 онд Арвайхээр хотод 182 айл шинэ орон сууцанд орж, 38-75 метр кв бүхий талбайтай шинэ байрны нэг метр кв-ийн үнэ дундажаар 1.0-1.2 сая төгрөгөөр худалдан авч байна. Барилгын зах зээлийн хэрэгцээнд тулгуурлан хайрга бутлах үйлдвэр шинээр ашиглалтанд орж, тоосго, блок, вакум цонх зэрэг барилгын төрөл бүрийн материал орон нутагтаа үйлдвэрлэн, иргэдийн тав тухтай амьдрах, боломжийн өртгөөр чанартай орон

сууцанд амьдрах нөхцөл бүрдэж байна.

ЗУРГАА. УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМААР ХАРХОРИН СУМ ШАЛГАРЛАА.Эртний түүх, соёлын өлгий нутаг Хархорин сум хангайн бүсээс анх удаа Улсын тэргүүний сумаар шалгарч, 100.0 сая төгрөгөөр урамшуулагдав. Тус сум сүүлийн 2 жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 12.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж хотын цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээ, Хархорин музай, 60 хүүхдийн цэцэрлэг, автозам, шугам сүлжээ, Шанх асар зэрэг томоохон

байгууламжууд баригдаж бүтээн байгуулалт эрчимтэй өргөжиж байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 51 иргэн, 8 аж ахуйн нэгж байгууллагад 343.0 сая төгрөгийн бага хүүтэй зээл олгосны үр дүнд хоногт 30 тн үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэр, ариун цэврийн цаасны үйлдвэр, барилгын хавтан хоолой, замын хашлага, бетонон хийц, тоосго, вакум цонх, сийлбэр, гутал, оёдол, зочид буудал, жуулчны баазууд шинээр бий болсон байна. Тус суманд нийт 337 байнгын

Page 3: Ontsloh 10 ajil 2012 end

3

ажлын байр, 459 түр ажлын байр бий боллоо.

ДОЛОО. ОРОН НУТАГТ ЦАГААН БУДААНЫ ТАРИАЛАЛТЫГ ТУРШИВ.Япон улсын Хоккайдо мужийн Такиккава хоттой хамтын харилцаа тогтоон 2012 онд Арвайхээр, Хархорин, Нарийнтээл, Төгрөг сумдад 60 метр кв талбайд цагаан будаа туршилтаар тариалж, нийт тариалсан талбайн 80 хувиас 01-1.5 килограмм цагаан будаа хураан авч ирэх жилийн үрээ нөөцлөөд байна. Хөдөөгийн иргэд зөвхөн мал аж ахуйгаас гадна газар тариалан, цагаан будааны тариалалтыг нэмэгдүүлэх нь хоёр орны

хамтын ажиллагааны үр дүн бөгөөд жил бүр 2-6 мэргэжилтэн Такиккава хотод цагаан будааны тариалах чиглэлээр газар дээр нь 6 сарын турш мэдлэг, туршлага судлан ажиллаж байна.

НАЙМ. ИРГЭНИЙ ТАНХИМЫГ ШИНЭЭР БАЙГУУЛАВ. Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газарт “Иргэний танхим”-ыг шинээр байгуулан, иргэдийн дунд хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж, төр засгийн бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Иргэдийн дунд орон нутагт болон тухайн салбарт тулгамдсан асуудал, хөрөнгө оруулалт, бодлогын баримт бичигт санал

тусгах зэргээр 2013 онд сумдад шинээр Иргэний танхимуудыг байгуулан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ЕС. НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТӨВ БОЛГОН ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА.

Төрийн байгууллагууд өөрсдийн үйлчилгээг иргэдээр үнэлүүлэх, үйлчилгээний орчны тохижилтыг сайжруулахад анхаарч Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, аймаг дахь Бүсийн Оношлогоо, эмчилгээний төв, Арвайхээр сумын сургууль, цэцэрлэгүүд байгууллагаа камержуулж, “Цахим мэдээллийн өрөө”, Нэг цэгийн үйлчилгээ, дуудлагат болон захиалгат үйлчилгээ зэргийг шинээр бий болгож, иргэдэд хүргэх

үйлчилгээний нэр төрөл, мэдээллийг ил тод, нээлттэй хүргэн, хэрэглэгчдийн хяналтын тогтолцоог сайжруулав. Төрийн үйлчилгээний зарим байгууллагууд үйлчилгээндээ хөтөч ажилтныг шинээр ажиллуулах, дараалал зохицуулах систем,

Page 4: Ontsloh 10 ajil 2012 end

4

хэрэглэгчийн зөвлөл зэргээр үйл ажиллагаандаа шинэ арга технологийг нэвтрүүлээд байна.

АРАВ. ТӨРИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН ХЭЛБЭРЭЭР ҮНЭЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЛЭЭ.

Жил бүр төрийн ажил, үйлчилгээг иргэдээр болон иргэний нийгмийн байгууллагуудаар дүгнүүлж, тулгамдсан асуудлыг эрэмбэлж тухайн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж хэвшээд байна. Хэрэглэгчдийн үнэлгээний дүн 2012 оны жилийн эцсийн байдлаар 78.3 хувьтай байгаа нь орон нутгийн бодлого, шийдвэр иргэдийн амьдралд нөлөөлж, орон нутгийн хөгжил тогтвортой өсч буйн илрэл, үр дүн юм.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР