45
Покерын тоглоом www.zaluu.com www.zaluu.com

Poker Game

Embed Size (px)

Citation preview

Page 1: Poker Game

Покерын тоглоом

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Poker Game

II.Гарчиг

I. Нүүр хуудас

II. Гарчиг

III. Онолын хэсэг

1. Покер гэж юу бэ?

2. Покерын түүх

3. Покер тоглох дүрэм

4. Покерын нийлэмжүүд

5. Хиймэл оюуны тухай

IV. Төслийн хэсэг

1 бүлэг. Хэрэглэгчийн шаардлага

1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл

1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог

1.3 Систем хөгжүүлэх үндэслэл

1.4 Хэрэглэсэн нэр томьѐоны тодорхойлолт

1.5 Хэрэглэгчийн функциональ шаардлага

2 бүлэг. Архитектурын сонголт

2.1 Үйлдлийн систем

2.2 Программчлалын хэл

2.3 Өгөгдлийн сан удирдах систем

2.4 Программчлалын хэлд ашиглагдах нэмэлт төхөөрөмж

3 бүлэг. Системийн шинжилгээ

3.1 Обьектийн холбоосын диаграм

3.2 Объектийн холбоосын диаграмын өргөтгөл

3.3 Өгөгдлийн урсгалын диаграмм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Poker Game

3.4 Өгөгдлийн толь

3.5 Төлвийн диаграмм

4 бүлэг. Дэлгэцийн зохиомж

V. Ерөнхий дүгнэлт

VI. Ашигласан бүтээлийн жагсаалт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Poker Game

Оршил

Өндөр хурдацтай хөгжиж байгаа мэдээлэл холбооны технологи нь дэлхий

дахины хөгжлийн хандлага нийгэм эдийн засгийн харилцаа, хүмүүсийн амьдралын

хэв маягийг үндсээр нь өөрчилж байна. Мэдээллийн эрин зуунд компьютерийн мэдлэг

түүнийг зөв зохистой үр дүнтэй хэрэглэх чадвар нь асар олон ажил мэргэжлийн салшгүй

үндсэн хэсэг болж байна

Энэхүү мэдээллийн эрин зуунд соргог, зөв, дэвшилттэй мэдээллийг хамгийн

түрүүнд олж авсан хүн, албан байгууллага, пүүс компани, улс орон хөгжиж дэвших

боломжтой юм.

Миний бие компьютерийн ухааны төгсөлтийн ажлаараа сурсан мэдсэнээ амьдрал

практик дээр хэрэгжүүлэх гэж оролдлоо. Энэхүү дипломын ажлаар “Покерын тоглоом”

авлаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Poker Game

III.Онолын хэсэг

Покер гэж юу вэ?

Покер бол муруйтай хөзрийн тоглоом юм.Таны гарт тараасан мод хэрхэн газарт эргэж

байгаа модтой тохирохоос шалтгаалан таны хожих эсэх шалтгаалан гэхдээ өөр бас олон

чадварууд байдаг.

Орчин үед покерыг муруйтай тоглоом гэж авч үзэхээсээ илүүтэйгээр оюуны спорт

гэж авч үздэг болоод байгаа түүнчлэн WSOP буюу покерын дэлхий аварга шалгаруулах

тэмцээн өөр зуу зуун тэмцээн болж байна.Дэлхий дээр покер тоглож амьдардаг бүүр

цаашлаад покероор баяжсан өчнөөн түүх байна.Эдгээр түүхээс үүдээд покер бол америк

мөрөөдлийг хэрэгжүүлэх арга ч гэх нь бий.Мөн түүнчлэн покерын тэмцээнүүдийг

телевизээр шууд цацсанаар залуусыг байлдан дагуулж покер тоглодог залуус нь

тоглодоггүй залуусаасаа дутахааргүй болоод байгаа билээ.

Энэ бүх хөгжлийн явцаас үүдэн интернет сайтуудаар покер тоглох болоод байгаа

билээ.Жишээ нь Pokerstart.com, Fulltiltpoker.com гэх мэт

Мөн покерын тоглоомууд ч янз бүрээр гараад байгаа биллээ.

Покерын түүх

Покер бол хамгийн анхны мэхлэлт, муруй тавилт, аз зэрэг зүйлсийг цогц болгосон

тоглоом нарын нэг бөгөөд 15-р зуунд Германд Pochspiel гэдэг нэртэйгээр үүссэн

байна.Мөн персийн нас гэх тоглоомтой их төстэй бөгөөд 1890 оныг хүртэл насын тухай

ямарч өмнөх тодорхойлолт байдаггүй.

1937 онд америкд покерыг нийт 20хөзөртэйгээр хүн бүрт 5 хөзөр тараан тоглосон

бөгөөд Персийн нас тоглоомтой маш ижилхэн байсан гэдэг.Өөр бас Poque гэх нэртэй

франц тоглоом покертой их төстэй бөгөөд poque-с покер үүдэлтэй гэж ярих нь ч бий.Мөн

ирландын Poca гээд ч тоглоом байсан.

Харин одооны покер нь 1800 оноос америкын миссипи мужид 52 хөзөртэйгээр

тоглож эхэлсэн бөгөөд Англид ч бас өргөн тархаж эхэлсэн байна.Америкын иргэний

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Poker Game

дайны үеээр покерын дүрэм журамд олон өөрчлөлт гарсан бөгөөд Покер гэдэг тоглоом нь

Америк ба Английн соѐлын түүхийн салшгүй хэсэг болсон байна.

1970 оноос Покерын цуврал тэмцээнүүд явагдаж эхэлсэн бөгөөд тэр үеэс маш

алдартай болж эхэлж. Өнөөдөр дэлхий даяар покерын өч төчнөөн тэмцээн уралдаан болж

бүүр цаашлаад шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байна.

Покерын тэмцээн ба покер тоглоом хэр нөлөөтэй болох

Дэлхийд сүүлийн хэдэн жил хамгийн их сонирхогчтой, өргөн цар хүрээтэй болж, ид

хүчийг авч байгаа покерын дэлхийн аваргийн тэмцээний эхний хэсэг явагдаад өнгөрлөө.

Хаа нэг таван гар сууж, жаран хар нүүлгэж нааддаг бидний хувьд покер гэгч нь

харьцангүй шинэ бөгөөд спортын нэгэн төрөл гэхэд хаашаа ч юм дээ гэмээр. Гэхдээ асар

их ухаан билэг, дадал туршлага, хөдөлмөр, эр зориг, тэвчээр хүлээц шаардсан бараг л

шатараас давж гарахгүй юм аа гэхэд нэг их хол дутахааргүй оюуны тэмцээн гэдэгт би

итгэдэг.

Ямар нэгэн мөрийтэй тоглоомыг суртачилаж, рекламдах гэсэндээ бус байгаа үнэн

бодитой зүйлийг спорт гэдэг утгаар нь харж покерын хамгийн том тэмцээний үүх түүхээс

эхлээд элдэв сонин хачин, дүрэм журамыг эрхэм уншигч тантай өчүүхэн ч гэсэн чадан

ядан хуваалцахыг л зорисон билээ.

Би л дэлхийн аварга гээд байгаа болохоос чухамдаа бол “Мэйн Эвэнт” ( “Үндсэн

тэмцээн” гэх ч юм уу яг юу гэж орчуулахыг эрхэм нөхдүүд мэднэ биз) гэдэг энэхүү

уралдаан нь 1972 оноос гараагаа эхэлж жил болгон зохиогдсоор иржээ. Хөгшин залуу, эр

эм, тарган туранхай, чаддаг чаддаггүй ямар ч хүн орох бололцоотой жинхэнэ нас хүйс,

арьс өнгө, нийгмийн гаралаар ялгаж барьдаггүй сайхан “эвэнт” дээ харин ч нэг. Хоѐр

үндсэн зүйл л бий. Мэдээж 21 нас хүрсэн байх ѐстой бөгөөд 10,000.оо ногоон тушаасан

байх хэрэгтэй. Хүн болгоноос цугалсан тэр их мөнгө л хожлын санг бүрдүүлэх нь

ойлгомжтой. Энэ жилийн нийт сан 64 сая хагас хүрсэн байна. Ихэнх мэргэжилийн

покерчид энэ эрхээ жил тойрон болдог цуврал тэмцээнүүдэд хожиж эсвэл оноо цуглуулан

авдаг байна.

1987-88 онуудад дараалан түрүүлсэн Жонни Чан-ы амжилт дахин хэзээ ч давтагдахгүй

байх гэж яригддаг. Учир нь сүүлийн үед покер сонирхогчид асар ихээр нэмэгдэж юун хэн

нэгэн эрхэм дараалан түрүүлэх битгий хэл нэр нь түгсэн томчууд ч сүүлийн ширээнд

хүрэлгүй хасагдсаар хэдэн жил боллоо. Сүүлийн жилүүдэд спортын голлох суваг Еspn-ээс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Poker Game

эхлээд покер теливизийн олон сувгаар байнга гарах болсоноор энэ спортын одууд улам

тодоор гялалзаж бусад спортын луугаруудтай адил төвшинд яригдаж эхэллээ. За тэгээд

интэрнэт гэж нэг аюултай зүйл байна. Энэ бүхнээс үүдээд 90-ээд онд 400-500 хүнтэй

явагддаг байсан “Мэйн эвэнт” одоо 6000-7000 хүн хамрагддаг болон өргөжээд байгаа.

Үүнийгээ дагаад ч мэдээж хожих төгрөг мөнгө нь суг өсөлгүй яахав.

2003 онд түрүүлсэн Крис Монимэкэр (үнэн хүч нэртэй) жирийн нэгэн нягтлан

бодогч, аварга хорхойтон л байж. Тэрээр оролцох эрхээ интэрнэт дээрх тэмцээнээс хожиж

авсан гэж байгаа. Ер нь мань эр энэ мундаг тэмцээнд түрүүлсэн анхны сонирхогч гэдэг.

Крис-ээс хойш дан сонирхогч, битүү морьд өнгөлөөд байгаа нь покер ямар их жигд

тархаж, хөгжин буйг хауулж байна. Өнгөрсөн жилийн аварга Жерри Янг-ийн түүх бол

бүүр гоѐ. Зургаан хүүхэдтэй Лаос гаралтай Жерри сэтгэл судлаач мэргэжилтэй покер

тоглоод ердөө хоѐрхон жил орчим болж байсан байна. Тэрээр гэрийнхээ ойрхон орон

нутгийн нэгэн казино-д хаа нэг тэмцээнд оролцдог байж. Яахав тэгээд нэгэн нартай өдөр

225 доллароор оролцох эрхтэй бяцхан тэмцээнд орж, амжилт гаргасанаар “үнсгэлжингийн

үлгэр” эхэлсэн билээ. Коммунист дэглэмтэй Лаос-аас хүүхэд байхдаа гэр бүлийн хамт

зугатан гарж явахдаа ах, эгч хоѐроо нас барахыг харахаас эхлээд цагаачидын лагерьт 4

жилийг өнгөрөөсөн гэх мэт амьдралын олон бэрхийг давж хал үзэж халуун чулуу

долоосон хүн. Тийм ч учираас тэрээр өөрийн шагнал болон нэр хүндээрээ буяны

байгуулагуудад байнга хандив буян өргөдөг өгөөмөр нэгэн болжээ.

2008 оны “Мэйн эвэнт” өмнөх жилүүдийг бодвол дүрмийн хувьд нэгэн том

ялгаатай. Тэмцээн 7 сард эхлээд сүүлийн 9 тоглогч буюу финалын ширээ хүртэл 10-аад

хоног үргэлжилээд амарна. Тэгээд бараг л 4 сар шахам завсарлаад 11 сарын 9 -өөс

финалчид аваргаа шалгаруулах болсон байна. Яагаад ингэж өөрчилөх болсон гол учир нь

сүүлийн 9 покерчидын тулааныг хамгийн шуурхайгаар (нэг хоногийн дараа) теливиз

үзэгчидэд хүргэх, үзүүр түрүүний хоѐрыг харин шууд дамжуулах гэсэн зорилготой байна.

Аливаа юм сайнтай муутай байлгүй яахав. Зарим нөхдүүд энэ дүрмийг эсэргүүцэж байгаа

нь тодорхой. Тоглогчид энэ дөрвөн сарын хооронд нэг нь нөгөөтэйгөө хуйвалдаж

болзошгүй гэж хардахаас эхлээд нэгэндээ хор хүргэчих бий гэж санаа зовох нэгэн байдаг

гэнэ. Гэхдээ ямарч байсан өмнөх жилүүдийнх шиг тийм хүн түрүүлж гэнэ ийм хүн ингэж

ялагдсан байна гэдгийг мэдээлэлийн хэрэгсэлээр мэдчихээд хэзээ хойно бараг л баримтат

кино үздэг байсныг бодвол хөгжиж дэвшиж байгаагийн хэлбэр гэж их ухааны хүмүүс

үзээд байна.

Нийт 6844 тоглогч энэ жилийн аваргийн тэмцээнд оролцож ур ухаан , авъяас

чадвараа сорьсоноос 11 сард тэмцэлдэх 9 финалистүүдийн нэр хэдийн тодорсон байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Poker Game

Мягмар гараг бүр оройн 8-10 хооронд (зүүн бүсийн цаг) Espn-аар тоглолтын тойм гарч

байгаа тул та бүхнийг өөрсдөө үзвэл илүү сонирхолтой байх болов уу гэж бодсон учираас

ямар аз хиймортой аав, ээжийн охид, хөвгүүд шалгарч үлдсэнийг дурдалгүй орхилоо.

Энэ жилийн ялагч нийт 9,119,517 америк доллар хожих бөгөөд хамгийн сүүлд

үлдсэн 666 хүмүүс бүгд ямар ч байсан юм зулгаасан байна. Тэр 666-р хүний бай 21,000

гаран доллар тэгээд л доошлох тусам шагналын тоо ихсээд л явах нь ойлгомжтой. Ер нь

эхний хэдэн өдөр тоглогч нар аль болох хасагдахгүйн төлөө тэмцдэг болохоос нэг их хасаа

(chips) цуглуулах гэж улайрдаггүй гэнэ. Хамгийн азгүй тоглогч мэдээж 667-р хүн байхаас

яахав. Түүнийг “хөөсөнцөр-дуусгагч” гэж нэрэлдэг байна. 2008 оны хөөсөнцөрөөр

Хонконг-ийн иргэн, Макао-д тоглох эрхээ хожиж олсон Стив Чанг гэдэг залуу тодоржээ.

Бусад спортын төрлүүд шиг бие хаа, нуруу туруу, хурд хүч гол тулгуур болдоггүй

учир покерын дэлхийн аваргаар ѐстой л нэг элдэв шидийн хүмүүс ухаанаа уралдуулдаг

билээ. 97-тай буурал хээв нэг суучихсан, бас ч үгүй хөөрхөн хэдэн хасаа цуглуулчихсан

байгаа харагдана лээ. За тэгээд одууд мөн их тоглохыг яана. Хошин жүжигчин Рэй

Романо, Жэсон Александр-аас эхлээд үнэмлэхүй тулаач Чак “мөсөн эр” Лидэл, рэпчин

Ник Каннон гээд л явна даа. Нийтдээ дэлхийн118 орноос хүмүүс энэ жилийн “Мэйн

эвэнт”-д цугласан байна.

За тэгээд покер гэдэг чинь аливаа нэгэн юмны адил эрээнтэй, бараантай. Хамаг цаг

заваа үрээд, олсон хэдээ нуглана, үржүүлнэ гээд явбал покер шиг дэмий юм байхгүй биз.

Харин хөгжилтэй газрын хөгжүүлсэн шиг 5 бол 5, 50 бол 50 гээд өөрсдийн чадал

сонирхолоор сангаа бүрдүүлээд орчин нөхцөлийг нь зохих ѐсны төвшинд хүргээд даврах

ахих зүйл байхгүйгээр аваргаа шалгаруулж тоглодог бол эрдэм ухаан шаардсан онцгой

онцгой сайхан наадгай гэлтэй.

Покерын төрөл

Покерын олон төрөл байдаг ба бүгд ерөнхий тоглолтын арга барил байдаг.Ерөнхий

3 төрлийн арга байдаг ба хөзрийн тараалтаараа өөр байдаг.

Straight

Энэ төрөл анхны покерын бөгөөд муруй тавих хэлбэр нь нэг үе л тавьдаг.

Stud Poker

Муруйгаа тавихдаа дээшээ доошоо хөзөр харсан үед хийх бөгөөд 3-5 хөзөрөөр

тоглодог тоглоом юм.Stud poker-н хамгийн алдартайн seven stud юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Poker Game

Draw Poker

Тоглолтонд хөзрөө сэлгэж болдог онцлогтой.

Community card poker

Stud-н төрөлд ордог покерын төрөл бөгөөд тоглогчид дундаа 5 хөзөр тавиад гардах

хөзөртэй нийлүүлж сайн гэсэн 5хөзөрийн хослолоороо тоглодог.Community-с хамгийн

сайн мэдэх нь Texas holdem ба Omaha покерууд олон таньгдсан хамгийн алдартайн юм.

Түүнчлэн бас өөр покерын төрлүүд нэлээдгүй байдаг.

Покер тоглох дүрэм

Энд би өөрийн хийх гэж буй хамгийн алдартай Texas holdem poker-г тоглох дүрмийг

тайлбарлая.

2 - 10 хүн тоглох боломжтой. Нэг тоглогчоос эхлэн нар зөв дараалан бооцоогоо

тавина. Бүх тоглогч бооцоог өсгөөгүй дагасан тохиолдолд эхлүүлсэн тоглогч дээр эсвэл

бооцоог өсгөсөн тохиолдолд хамгийн сүүлд өсгөсөн тоглогч дээр дахин бооцоо тавих

ээлж ирвэл дараагийн үед орно. Тоглогч бүрт 2 ширхэг хөзөр тараах бөгөөд , ширээн дээр

буюу бүх тоглогчын дунд 5 хөзөр тараана. Эдгээр ширээний 5 хөзөр болон гарын 2 нийт 7

хөзөрөөс хамгийн сайн нийлж байгаа 5 хөзөрийг сонгоно, тоглогч бүр өөр өөр их бага

нийлэмжтэй байгаа. Тоглолт дуусахад бооцоо тавин үлдсэн тоглогчид гарын хөзөрөө

дэлгэн тавиж хэн сайн нийлэмжтэй нь бооцоог авна. Дараагийн тоглолт өмнөх тоглолтонд

эхлэсэн тоглогчын дараахи тоглогчоос эхлэнэ. Ингэж тоглогч бүр ээлжлэн эхлүүлнэ. Нийт

4 үетэй ":

1 үе

"Blind"-ийн үе гэж нэрлэдэг. Энэ үед хөзөр тараахаас өмнө эхний 2 тоглогч ширээний

эхлэлтийн бооцооны хэмжээгээр бооцоог өсгөнө.Энэ хоѐр тоглогчийг их харанхуй бага

харанхуй гэж нэрлэнэ.Ингээд тоглогч тус бүрт хоѐр хөзөр тараагаад тоглогчдын дунд 5

хөзөр доош харуулж тарааж тавих ба их харанхуй тоглогчын дараагын тоглогчоос эхлэн

бүх тоглогчидод дарааллан 4 янзын үйлдэл хийж болно.

Check : Эхний бооцоог хийсэнээс хойш бооцоог өсгөөгүй бол check буюу шалгаж болно

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Poker Game

Fold : Хөзөрөө хаяж энэ удаагын тоглолыг өнжих.

Call : Өмнөх тоглолчын хийсэн бооцоог дагаж хийн үргэлжлүүлэх.

Raise : Бооцооны хэмжээг өсгөх ба хэрвээ бооцоо өссөн бол тэр тоглогч хүртэлх бүх

тоглогчид түүний хийсэн бооцоон дээр очих эсэхээ шийднэ.

2 үе

Энэ үеийг “Flop” –н үе гэх ба тоглогчдын голд тависан доош харуулж тавьсан 5хөзрийн

эхний 3 нь хөзрийг дэлгэнэ.Ингээд ахиад бага харанхуй тоглогчоос эхлэн бооцоогоо тавьж

эхлэн.

3 үе

Энэ үеийг “Turn” гэж нэрлэнэ.Ингээд доош харуулж тавьсан 4дэх хөзрийг дэлгэнэ.

4 үе

Энэ үеийг “River” гэх ба сүүлчийн хөзрийг дэлгэн тавина.

5 үе

“Showdown” –н үе гэж нэрлэнэ. Бооцоо тавин үлдсэн тоглогчид гарын хөзөрөө дэлгэж хэн

сайн нийлэмжтэй нь бооцоог авна. Хэрэв бүх хясаагаа тавиж үлдсэн тоглогч өөрийн авах

хэмжээний бооцоог аваад нийт бооцоо үлдсэн тохиолдолд дараахи хамгийн сайн

нийлэмжтэй хүнд өгөх мэтээр бооцоог тараана.

Нийлэмжийн төрлүүд

Гарын 2 хөзөр болон ширээний 5 хөзөрийн дундаас шилж авсан тоглогчын 5 хөзөр.

Өнгө

гэль, дадар, дөрвөлжин, бунд.

Зэрэг

- A, K, Q, J, 10, 9, 8 ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Poker Game

1. "Royal Flush"

A, K, Q, J, 10 дараалан орсон ижил өнгийн.

2. "Straight Flush"

Дараалсан 5 ижил өнгийн хөзөр.

3. "Four of Kind"

Дөрвөн ижил зэрэгийн.

4. "Full House"

Гурван ижил зэрэг мөн хоѐр ижил өөр зэрэгийн.

5. "Flush"

Ижил өнгийн 5 хөзөр. Дараалаагүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Poker Game

6. "Straight"

Дараалсан 5 хөзөр. ижил өнгийн биш

7. "Three of Kind"

Гурав нь ижил зэрэгийн.

8. "Two Pair"

Хоѐр нь ижил зэрэгийн хос 2 ширхэг.

9. "Pair"

Хоѐр нь ижил зэрэгийн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Poker Game

10. "High Card"

Уялдаа холбоогүй, ихээс бага уруу ирэмблэгдсэн хөзөрүүд.

Хөзөрөө дэлгэх(Showdown)

Хэрвээ тоглогч бооцоо тавихад бүх үлдсэн тоглогч модоо хаявал тухайн тоглогч

бооцоог авахдаа гарт байгаа хоѐр модоо ил гаргахгүй байж болно.Сүүлийн бооцоо

тавилтын дараа хоѐр ба түүнээс дээш тоглогч байвал заавал хөзрөө дэлгэж хэн нь ялагч

болохоо шийдвэрлэнэ. Хөзрөө дэлгэхэд газрын таван мод тоглогчын гардах хоѐр модноос

аль сайн гэсэн 5 модоо гаргаж тавих ба тэр таван модонд тоглогчын гардах хоѐр мод

хоѐулаа эсвэл нэг мод бүүр эсвэл аль ч мод нь багтахгүй байж ч болно.Хэрвээ тэдгээр

таван модонд гардах мод багтаж чадахгүй бол тоглогч эсрэг тоглогчид мөн ижил

байгаасай гэж найдан газрын бооцоогоо хувааж авна.Мөн гардах мод ижил бас тэгнэ гэсэн

үг.

Хэрвээ хоѐроос илүү тоглогч ижил модтой байвал цагын зүүний дагуу тоглогчид нэг

нэгээрээ модоо дэлгэх ба мөн адил л бооцоогоо тэнцүү хувааж авна.

Жишээ:

Ингээд 4 хүний тоглож буй техас холдем покерын жишээ авч үзье.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Poker Game

Дээрх зурагаас харахад тоглогчдын байрлалыг харж болж байна. Alice деалерын товчин

дээр байж байгаа бөгөөд түүний хажуу талын тоглогчоос эхэлж хөзөр таарагдаж эхлэх

юм. Нэг ѐсондоо Alice хөзөх тараах ажлыг хийнэ гэсэн үг. Харин Bob бага харанхуй

тоглогч ба Carol их харанхуй тоглогч юм.

Тоглогчидод дараах хөзөр тараагдаж

Bob Carol

Ted Alice

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Poker Game

Нэгдүгээр үе ( Pre-Flop )

Alice хүн бүрт хоѐр хөзөр доош харуулж тарааж өгсөн бөгөөд их харанхуй тоглогчид

болох Bob Carol хоѐр хүчээр 1$, 2$ газрын бооцонд хийж.Ингээд Ted эхлэж дугарна учир

нь тэр их харанхуй тоглогчын дараа сууж байгаа.Тэр зүгээр шалгаж болохгүй яагаад гэвэл

түүний өмнөх тоглогч аль хэдийн газарт 2$ хийцэн байгаа.Тиймээс тэр дуудна.Alice

дуудаж мөн адил газарт 2$ хийх бөгөөд Bob газарт хүчээр хийсэн 1$ дээр ахиж 1$ нэмж

хийн дуудна.Ингээд сүүлчийн дугарах тоглогч Carol шалгана.

Хоёрдугаар үе ( Flop )

Газарт эхний гурван модыг дэлгэж тавина.Ингээд бага харанхуй тоглогч дугарч эхэлнэ.

Bob-д одоогоор 3 нь ижил буюу three of kind ороод байна.Тиймээс тэр өсгөж 5$

хийнэ.Ингээд Carol-н дугарах ээлж бөгөөд түүнд High card буюу Тамганаас өөр юу ч

байхгүй учир тэр модоо хаяна.Харин Ted-д Full house орж тэр бараг л газарт байж болох

хамгийн сайн модыг бариад байна.Тиймээс тэр Bob-н 5$-г өсгөж бас дахин 5$ хийнэ.

Ингээд Alice-д Straight орох сулхан боломжоос өөр юу ч байхгүй учир тэр хаяна. Bob Ted-

н 5$ дагаж дагарсанаар энэ үе дуусна.

Гуравдугаар үе ( Turn )

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Poker Game

Газарт гелийн найм эргэсэн бөгөөд аль аль тоглогчид онцын нөлөө байхгүй байна.Bob

шалгах бөгөөд Ted 5$ хийж бооцоог өсгөнө.Bob дагаж дугарна.

Дөрөвдүгээр үе( River )

Газарт гуравдах гел эргэх бөгөөд flush орох боломжтой юм шиг харагдаж байна. Bob

шалгаж Ted 10$ хийнэ.Bob дагаснаар энэ үе дуусна.

Тавдугаар үе( Showdown )

Ингээд Ted ялах нь тодорхой болсон бөгөөд харин Bob Ted-д flush ороогүй байгаасаа

гэж залбирч сууна. Bob шалгах бөгөөд Ted 20$ хийнэ газрын бооцооны хэмжээ 100$ болж

Bob нэлээн бодсоны эцэст дагаж орсоноор Ted гардах хоѐр ноѐноо дэлгэж fullhouse-р нийт

бооцоо болох 120$-г баяртайгаар кармаална.

Kicker ба илүү модоор жийх

Покерт ихэвчлэн ойрхон үнлэмжтэй мод тоглогчидлд очих үе их бий.Энэ үед аль жийгч

модтой нь бооцоог авах болно. Жишээ нь

Газарт гуравдугаар үе дээр доорх дөрвөн мод эргэж.

Bob Carol

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Poker Game

Дээрхээс харвал Bob Хатан толгойтой Two pair ороод ардаа ноѐн авч байна.Харин

Carol-д мөн адил хатан толгойтой Two pair орсон бөгөөд ардаа 10 байна.Эндээс харвал

Bob Carol-г ноѐноороо 10-г жийснээр бооцоог авч байна.

Тэмцээн

Покерын тэмцээнийг ихэвчлэн Техас холдем покероор явуулдаг бөгөөд тэмцээн

зохион байгуулах аргуудаас хамгийн их болдог knockout буюу хасагдах дүрэм.Бүх

тоглогчдыг 10, 10-р нь багцлан суулгах бөгөөд ижил хэмжээний хасаатай эхэлнэ. Бүх

хасаагаа алдсан тоглогч тэмцээнээс хасагдах бөгөөд тухайн ширээнйи тоглогчид цөөрнө.

Ширээ тус бүрт тодорхой заасан хэмжээний тоглогчид үлдэхэд ахин шинээр хольж 10, 10-

р нь ахин суулгана.Ингээд нэг ширээ үлдэх хүртэл тоглолт үргэлжлэх ба бүх хасааг

цуглуулсан тоглогч ялагч болно.

Тэмцээний шагналын санг хувиарлахдаа нийт тоглогчдын хураамжны мөнгөний

10%-г тухайн зохион байгуулж байгаа газар авах бөгөөд 90%-г нь нийт тоглогчдын 10% -д

тухай бүрт эзэлсэн байраар нь ялган хувиарлаж өгнө.

Хиймэл оюуны тухай

Миний хийх гэж буй покерын тоглоом нь компьютертэй тоглодог байх бөгөөд

үүний тулд гурван түвшин бүхий хиймэл оюуныг хийсэн юм. Покерын тоглоом нь өөрөө

магадлалын онол дээр түшиглэн хийгдсэн тоглоом бөгөөд тэрхүү магадлалын онолын

санаагаа өмнө нь шатарын их мастер байж байгаад покерын ертөнцөд хөл тавьсан

мэргэжлийн тоглогч болох Дан Харрингтоны бичсэн “Harrington on holdem” гэх номноос

санаагаа авч хийсэн юм.Дээр хиймэл оюун нь гурван түвшинд хуваагддаг гэж ярьж байсан

тэгэхээр үүнд Сонирхогч, Туршлагатай тоглогч, Мэргэжлийн тоглогч гэсэн гурван

түвшинд хуваан авч хийж байгаа юм.

Сонирхогчын түвшин

Покерын анхлан сонирхон шимтэн тоглож байгаа тоглогч учир тэр тийм ч мундаг

тоглохгүй. Ямар нэгэн покерын заль мэх арга техник хэрэглэх гэж ч оролдохгүй түүний

зорилго бол гартаа ямар ч мод атгасан бай Флоп буюу хоѐрдугаар үед нээгдэх газрын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Poker Game

гурван модыг аль болох хямд үнээр үзэх сонирхолтой байдаг.Түүнд хоѐр хос тамга ирсэн

ч бай бооцоогоо өсгөх гэхэд дараагийн үед иргэх моднууд зовооно иймээс муруйгаа нэмж

чадахгүй ихэвчлэн дагах урсгадаараа хожихыг хичээнэ. Хэрэв хэн нэгэн ихээхэн том

бооцоо хийвэл хаяах ба харин жижиг дагуулах ордлого бүхий бооцоонд амархан дагах ба

хичнээн модгүй байсан ч ямар нэгэн юм ирнэ гэдэгт найдан дагана. Флоп газарт эргэлээ

түүнд хамгийн том хос биш л бол бусад төрлийн хос хөзөр ирхэд муруй тавиж чадахгүй

бөгөөд хэрвээ ямар нэгэн дараалсан таван мод юмуу ижил мод эргэх боломж харагдвал

дагаж дуудан тэр хожилын төлөө улайран зүтгэнэ. Гэвч түүнд дунд зэргийн хожлын

модтой үед Bluff буюу худлаа айлгахад хаяна.

Туршлагатай тоглогчын түвшин

Туршлагатай тоглогч бол покер хэдэн жил тоглосон тоглогч юм. Түүнд

мэргэжлийн техник ур чадвар байхгүй ч өөринй гүйлгээ ухаан олон жил тоглосон хар

ухаан дээрээ үндэслэн тоглоно. Нэгдүгээр үед түүнд :

Доор тэмдэглэхдээ

A - р тамгыг

K – р ноѐныг

Q – р хатанг

J – р боолыг

T – 10 ыг

9 – 2 тоог тэр чигээр нь тэмдэглэсэн болно.

Хос хөзөр : AA, KK, QQ, JJ, TT зэрэг хөзөр ирхэд All in буюу өөртөө байгаа бүх

бооцоогоо хийхэд бэлэн байх ба тэгэхдээ бусдын муруй тавьж давж дугарах хүртэл өөрөө

чимээгүй байж отож хүлээнэ.

Хэрвээ 9 – 5 хооронд хос хөзөр ирвэл Флопыг эргэж түүнд байгаа хос хөзрөөс

бага хөзөр эргэхийг эсвэл хос хөзөр гурван ижил хөзөр болох хүлээх багахан хэмжээний

муруй тавина.

Хэрвээ 4-2 хооронд хос хөзөр ирвэл Флоп эргэж түүнд байгаа хос хөзрийг гурван

ижил хөзөр цаашлаад Фулл хаус орохыг хүлээнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Poker Game

Дараалсан ижил өнгөтэй хөзөр : AK, AQ, AJ, AT, KQ, KJ, KT зэрэг хөзөр ирхэд All in

буюу өөртөө байгаа бүх бооцоогоо хийхэд бэлэн байх ба тэгэхдээ бусдын муруй тавьж

давж дугарах хүртэл өөрөө чимээгүй байж отож хүлээнэ.

Хэрвээ QJ – T9 хооронд хос хөзөр ирвэл Флопыг эргэж ямар нэг дараалсан таван

хөзөр орох юмуу дараалсан таван ижил өнгө орох боломж байгаа эсэхийг харна.

Хэрвээ 98 – 23 хооронд хос хөзөр ирвэл Флоп эргэж түүнд ямар нэг дараалсан

таван хөзөр орох юмуу дараалсан таван ижил өнгө орох боломж байгаа эсэхийг харна.

Дараалсан хөзөр: : AK, AQ, AJ, AT, KQ, KJ, KT зэрэг хөзөр ирхэд All in буюу өөртөө

байгаа бүх бооцоогоо хийхэд бэлэн байх ба тэгэхдээ бусдын муруй тавьж давж дугарах

хүртэл өөрөө чимээгүй байж отож хүлээнэ.

Хэрвээ QJ – T9 хооронд хос хөзөр ирвэл Флопыг эргэж ямар нэг дараалсан таван

хөзөр эсвэл хос хөзөр орох боломж байгаа эсэхийг харна. Бага хэмжээний муруйнд очино

Хэрвээ 98 – 23 хооронд хос хөзөр ирвэл Флоп эргэж түүнд ямар нэг дараалсан

таван хөзөр орох боломж байгаа эсэхийг харна.

Ижил өнгөтэй хөзөр: : AK, AQ, AJ, AT, KQ, KJ, KT зэрэг хөзөр ирхэд All in буюу өөртөө

байгаа бүх бооцоогоо хийхэд бэлэн байх ба тэгэхдээ бусдын муруй тавьж давж дугарах

хүртэл өөрөө чимээгүй байж отож хүлээнэ.

Хэрвээ QJ – T9 хооронд хос хөзөр ирвэл Флопыг эргэж ямар нэг дараалсан таван

ижил өнгө орох эсвэл хос хөзөр боломж байгаа эсэхийг харна.Бага хэмжээний муруйнд

очино

Хэрвээ 98 – 23 хооронд хос хөзөр ирвэл Флоп эргэж түүнд ямар нэг дараалсан

таван ижил өнгө орох боломж байгаа эсэхийг харна.

Энэ үеийн дараагийн үе болох 2, 3, 4 үеүүд дээр орсон болоод орох байгаа модноос

хамаарч бооцоогоо өсгөх эсвэл дагах хаях зэргээ шийднэ.

Тоглогчын Bluff буюу Хуурах

Хууралтыг байнга хийгээд байвал эсрэг тоглогч итгэхээ байдаг.Тиймээс энэ

тоглогч огт хуурдаггүй гэж итгэх мөчид л хууралтыг хийх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Poker Game

Мөн газарт ямар нэг боломжит хуйвалбартай мод эргэхэд хийх хэрэгтэй.Тэгэхдээ

туршлагатай тоглогч хууралтыг тийм ч нарийн хийхгүй бөгөөд тоглолтын сүүлээр дугарч

байгаа тоглогч хэн нэгэн ямар нэг муруй тавьж хүч үзүүлэхгүй газарт байгаа бооцоог

хулгайлах зорилгоор муруйгаа тавьж болох юм.

Мэргэжлийн тоглогчын түвшин

Түүний мэргэжил бол покер тоглох яг л математикч гэдэг шиг тэр бол покерчин

хожихын тулд хийж болох бүхий л зүйлийг хийдэг.Тиймээс бүхнийг маш нарийн

тодорхой зарчимын дагуу хийнэ тэрнээс зүгээр нэг ойролцоогоор хийхгүй.

Дан Харрингтоны номноос харж байхад нэг зүйлээр мэргэжлийн тоглогчыг

тодорхойлой.

Чамайг покерын тэмцээн дээр яваад очиход, шилдэг тоглогчид бусдад үргэлж

зөвлөгөө өгч харагддаг. Мэргэжлийн тоглогч сонирхогч хоѐрын хоорондын гартах

хөзрөө авч үзэх ялгаа ийм байдаг:

Сонирхогч: Уучилаарай таниас би нэг юм асууж болох уу?

Мэргэжилтэн: Тэг тэг болно.

Сонирхогч: Өөө баярлалаа. Надад ижил өнгийн хатан ноѐн нэгдүгээр үе ирсэн

юм.Тэгээд миний өмнө нэг залуу муруй тавьсан юм .

Мэргэжилтэн: Таны тоглолтын байрлал хаана байсан бэ?

Сонирхогч : Мэдэхгүй сайн санахгүй байна .Магадгүй Их харанхуй тоглогчооч

хойших тавдах байрлалт ч юм уу?

Мэргэжилтэн: Хамгийн эхний муруй өсгөсөн хүн хаана дугарсан бэ?

Сонирхогч: За байж бай эхнээс хоѐрдох ч юмуу...үгүйэ , тэр хамгийн эхний хүн

байсан юм байна ... үгүйэ хоѐрдох ч юмуу...за мэдэхгүй нэлээн эхэнд л байсан юм .

Мэргэжилтэн: Чамд хэр их хасаа байсан бэ?

Сонирхогч: Ойролцоогоор $4,000, $5,000 – байсан байхдаа.

Мэргэжилтэн: Бооцооны эхлэх хэмжээ хэд байсан бэ?

Сонирхогч:Тийм ч их бишээ, магадгүй $50/$100, $100/$200, нэг тиймэрхүү. Гэхдээ

би ямарчил байсан дуудсан юм тэгээд миний арын залуу бооцоогоо томоохон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Poker Game

өсгөөд миний эргэн тойроны хүмүүс бүгд модоо хаясан тэгээд би яахаа мэдэхээ

байсан л даа

Мэргэжилтэн: Тэрэнд хэр их хасаа байсан бэ?

Сонирхогч:Чи нөгөө бооцоог өсгөсөн залууг хэлээд байнуу? Мэдэхгүй энэ бүхнийг

би яаж мэдэх бэ дээ...би хамгийн гол нь хатан боолоо яах байсанаа л мэдмээр байна

Дээрхээс харахад сонирхогчын хувьд мод л сонин байгаа бол мэргэжилтэний хувьд

шийдвэр гаргахад бүхэл бүтэн нөхцөл байдал чухал байна.Тиймээс мэргэжлийн тоглогчын

бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг байна.

Тоглолт эхлэхэд 52 янзын хөзөрнөөс 2 ширхэг хөзөр янз янзаар тухайн тоглогчид

тараагдаж болох бөгөөд тухайн тоглогчид 52 * 51 = 2652 хувилбараар тоглогчид мод

тараагдах боломжтой юм. Бөгөөд мэргэжлийн тоглогчын хувьд зөвхөн доорх хүснэгтэд

ороогүй л бол тэр модоор тоглох боломжгүй гэж үздэг байна.

Бүлэг нэг AA, KK, AK өнгө

Бүлэг хоёр QQ, JJ, AK, AQ өнгө, AJ өнгө, KQ өнгө

Бүлэг гурав TT, AQ, AT өнгө, KJ өнгө, QJ өнгө, JT өнгө

Бүлэг дөрөв 99, 88, AJ, AT, KQ, KT өнгө, QT өнгө, J9 өнгө, T9 өнгө, 98 өнгө

Бүлэг тав 77, 66, A9 өнгө, A5 өнгө-A2 өнгө, K9 өнгө, KJ, KT, QJ, QT, Q9

өнгө, JT, QJ, T8 өнгө, 97 өнгө, 87 өнгө, 76 өнгө, 65 өнгө

Бүлэг зургаа 55, 44, 33, 22, K9, J9, 86 өнгө

Бүлэг долоо T9, 98, 85 өнгө

Бүлэг найм Q9, J8, T8, 87, 76, 65

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Poker Game

Бүлэг гуч A9 өнгө - A6 өнгө, A8 - A2, K8 - K2, K8 - K2 өнгө, J8 өнгө, J7

өнгө, T7, 96 өнгө, 75 өнгө, 74 өнгө, 64 өнгө, 54 өнгө, 53 өнгө, 43

өнгө, 42 өнгө, 32 өнгө, 32

Дээр ард нь өнгө гэж бичсэн ижил өнгөтэй гэсэн үг юм.

Тэгээд дээрх бүлгээс хэрвээ та бүлэг нэгт байгаа бол их харанхуй тоглогчоос эхний

байрлалд суусан бол бүгдийн хийж болно.Харин зүгээр дуудах бол бүлэг гурав хүртэлх

бүлгийн хөзрүүдтэй байх хэрэгтэй. Хэрвээ дунд хавын байрлалд сууж байвал бүлэг нэгээс

бүлэг тав хүртэлх хөзрөөр дуудах болоод муруй өсгөж болох юм.Харин сүүл хавиар сууж

байгаа бол дээрх бүлэгдэх нэгээс найм хүртэлх бүх хөзрөөр муруй тавьж болох ба гучдах

бүлгээр дуудаж болох юм байна.

Мэргэжлийн тоглогчын Bluff буюу хуурах

Мэргэжлийн тоглогчын хуурах нь туршлагатай тоглогчыг бодвол нэгт хуурах гэж

хийж байгаа бооцоо нь газардах бооцооноос бага байх ѐстой ба ямар ч мөчид тухайн

тоглогч 10 тохиолдлын 1т хуурч байх магадлалтай юм.

IV.Төслийн хэсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Poker Game

IV.1 Хэрэглэгчийн шаардлага

1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл

Энэхүү тоглоомыг покер тоглодог түүнд сонирхолтой хүмүүс эсвэл компьютер

тоглоомын сонирхогчид байх юм. Forbes сэтгүүлийн 2009 онд хийсэн судалгаагаар дэлхий

дээрх дөрвөн хүн тутмын нэг нь покерыг ямар нэг тодорхой хэмжээгээр тоглож байсан

бөгөөд интернетээр тогтмол 50 сая хүн байнга покер тоглож байдаг байна.Мөн дэлхий

дээр тогтмол WSOP, World poker tour зэрэг 100 орчим тэмцээн байнга зохиогдож түүний

гадуур жижиг хэдэн мянган тэмцээн болж байна.Ингээд бодоод үзэхээр покер бол яг л

шатар шиг өргөн хүрээтэй тархаж хүн бүхэн л мэддэг болсон байна.

1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог

Дэлхий дээр покерын жижиг том хэдэн зуун тоглоом байж байна.Тэдгээрээс

хэрэглэгчид маань аль болох сонирхол татсан олон давуу талтайг сонгож байна.Зүгээр л

компьютертэй покер тоглоод байдаггүй тэмцээн зохиодог өөр хоорондоо тоглогчид

тоглож болдог бүүр цаашлаад үе давдаг хот эзэлдэг гэх мэт маш олон зүйлийг тусгасан

тоглоом хийж болно. Мөн покерын маш олон төрөл байдаг ба тэр бүрээр тоглодог байж ч

болно.Ингэснээрээ тоглогчдыг өөртөө татна.

1.3 Систем хөгжүүлэх үндэслэл

Тоглоомын эхний хувилбарын алдаа дутагдалтай талыг засварлах шинэ сонирхолтой

зүйл нэмэх өмнө хувилбарыг тоглож байсан тоглогчидыг тоглоом улам ихээр татах

зорилготойгоор дараагын хувилбарыг гаргана.

1.4 Хэрэглэсэн нэр томьёоны тодорхойлолт

Покерын үйлдэл

Check - шалгах

Call -дуудах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Poker Game

Raise - өгсгөх

Reraise – өлгөж өсгөх

Fold - хаях

All in – Бүгдийг нь хийх

Bluff – Худлаа ярих

Хөзрийн дараалал

A ( Ace ) - Тамга

K ( King ) - Ноѐн

Q ( Queen ) - Хатан

Jack ( Jack ) - Боол

10, 9 ,8 ,7 , 6, 5, 4, 3, 2 - Тоо

Хөзрийн нийлэмж

High Card – Том хөзөр

Pair - Хос

Two Pair – Хоѐр хос

Three of kind – Гурван ижил

Straght – Дараалсан тав

Flush – Ижил өнгийн тав

Full house – Гурван ижил хосын хамт

Four of kind – Дөрвөн ижил

Straight flush – Дараалсан ижил өнгийн тав

Royal flush – Тамга толгойтой дараалсан ижил өнгийн тав

Бусад

Dealer –Хөзөр тараагч

Small blind – Бага харахуй

Big blind – Их харанхуй

Chips - Хасаа

Pot -Бооцоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Poker Game

Pre-Flop – Эхний гурван хөзөр дэлгэгдэхйин өмнөх үе

Flop – Эхний гурван хөзөр дэлгэх үе

Turn – Дөрөвдөх хөзөр эргэх үе

River – 5дах хөзөр эргэх үе

Chipleader – Хасаагаар түргүүлэгч

Anti – Харанхуй тоглогчдын хийх хасаа

1.5 Хэрэглэгчийн функциональ шаардлага

Покерын тоглоомыг хэрэглэгчийн бүртгэл, үндсэн цонх, покерын сервер, хэрэглэгчийн

программ гэсэн 4үндсэн хэсэгт хуваан хэрэглэгчийн шаардлагыг ангилан авч үзье.

1. Тоглогч өөрийн нэрийг бүртгүүлсэнээр тоглоом эхлэн үндсэн цонх гарч

ирнэ.

2. Үндсэн цонхонд тоглогчид бүртгүүлж авсан нэрээрээ нэвтрэн орж

хэрэглэгчтэй тоглох компьютертэй тоглох эсэхээ шийднэ.

3. Өрсөлдөгч тоглогчоо сонгоод, тоглох хүсэлт тавин тоглолтыг үүсгэсэн тоглогчийн

зөвшөөрлөөр тоглоомыг эхэлнэ.

4. Тэмцээн зохион компьютертэй тоглох боломжтой.

5. Өрөөнд ороход өрөөний мэдээллийн самбар байна.Самбарт дараах

мэдээллүүд байна.

o Тоглоом үүсгэсэн болоод нэвтрэн орсон тоглогчдын нэрсийн

жагсаалт

o Тоглоомд нэвтрэн орох тоглогчдын хязгаар ( дээд тал нь арав

хүртэл байна.)

o Тоглолт эхлэхэд тоглогчдод байх бооцооны хэмжээ

o Тоглолт эхлэхэд анхны бооцооны хэмжээ

6. Тоглоомын программ эхлэн.Тоглоомын программд дараах зүйл харагдана.

o Покерын ширээ

o Тоглогчид

o Хасаа

o Нийт тавьсан бооцооны хэмжээ

o Тоглогч тус бүрт байгаа хасааны хэмжээ

o Үйлдэл хийх сонголтын товчнууд байна.

7. Үйлдэл хийх сонголтын товчнуудад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Poker Game

o Шалгах

o Дуудах

o Өсгөх( бооцооны хэмжээ тавих нүд )

o Ширээг орхих

o Өнжих

8. Тоглолт ширээн дээр нэг тоглогч үлдтэл үргэлжилнэ.

9. Тоглогчын амжилтыг хадгалж болно.

IV.2 АРХИТЕКТУРЫН СОНГОЛТ

Програм хангамж боловсруулах явцдаа өндөр түвшний технологи хэрэглэх түүнийг

зөв оновчтойгоор зохион байгуулах асуудал бол тухайн систем, төсөл амжилттай

болох эх үндэс юм. Тус боловсруулагдах системдээ дараах технологуудыг ашиглах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Poker Game

шаардлагатай тэдгээртэй холбоотойгоор нэмэлт боломжуудыг тусгасан байх

шаардлагатай байна.

2.1 Үйлдлийн системийн сонголт

Microsoft компанын хамгийн сүүлд гаргасан үйлдлийн систем нь Windows7

бөгөөд сүүлийн үед гарсан бүх технологуудыг дэмжин ажилладаг.Мөн өмнөх

хувилбар болох Windows vista-гаа бодвол илүү хурдан ажилдаг болсон.

2.2 Програмчлалын хэлний сонголт

.Net C# нь олон хэлт программчлалын зарчимтай бөгөөд овьект болоод

компонент хандалттай бүх нийтээр ашиглаж заншсан хэл юм. .Net нь Microsoft-н

бүтээл бөгөөд Ecma болоод ISO стандартаар баталгаажуулагдсан байдаг.C# нь

Common language infrastucture-р загварчлагдсан программчлалын хэл юм. C#-н гол

давуу тал гэвэл энгийн, орчин үеийн, ерөнхий зорилготой, овьект хандалттай.C

sharp нь .Net-н хамгийн сүүлд гарсан хувилбар юм.C# дээр бичсэн программ нь .Net

FrameWork 3.5 суурилсан бүх архитектурын компьютер дээр ажилна.

Common Language Runtime – ын тухай

.Net FrameWork – нь Common Language Runtime -ийн үндсэн дээр суурилсан гэж үзэж

болох юм. Учир нь .NET кодыг ажиллуулах орчин болж өгдөг. Зарим талаар JAVA Virtual

Machine –тай харьцуулах боломжтой юм. Ийм учраас .NET програм ажиллах машинд .Net

Frame Work суулгасан байх шаардлагатай бөгөөд үүнээс гадна CLR нэг том давуу тал нь

олон төрлийн програмчлалын хэлний боломжтой байдал юм. Үүний дүнд бүх хэл IL

(intermediate language ) гэдэг доод түвшиний хэл рүү хөрвүүлэгдэн дуудагдаж ажилладаг

байна. Энэ хэл нь програмчлалын хэлний кодыг машины хэл рүү хөрвүүлэн ойлгуулдаг

бөгөөд Microsoft компани нь .Net – д компайл хийх боломжтой 4 хэлийг санал болгож

байгаа үүнд:

1. C# нь өмнө C хэлэнд тулгуурласан .Net FrameWork –ийн шинэ хэл юм.

2. Visual Basic .NET нь Visual Basic хэлийг .Net – д сайжруулсан хувилбар

тухайлбал бүрэн объект хандалтад , бүтэцлэгдсэх алдааны заагч гэх зэрэг олон

шинэ давуу талуудаар VB ялгаатай болж чадсан.

3. JScript.NET Microsoft .NET зориулсан JavaScript –ийн сайжруулсан хувилбар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Poker Game

4. J# нь голлон Visual J++ ийн .Net дэхь мөн сайжруулсан хувилбар

5. хүчирхэг C++ хуучин C++ . - г NET д маш том хэмжээгээр өргөтгөсөн

2.3 XNA game studio 3.0 tool –г ашиглах нь

2004оны 3сарын 24нд Microsoft компани Xna game tool гэсэн нэрээр өөрсдийн

Microsoft Visual Studio программаа тоглоом хийхэд ойр болгох зорилгоор гаргасан байна

Өнөөдрийн байдлаар XNA Game studio 4.0 хэмээх сүүлийн хувилбараа гаргаад байгаа

бөгөөд нөгөө Дот нетийн Форм хэлбэрийн дизайнаа өөрчлөн цэвэр программ хийхэд маш

дөхөм болгон тоглоомын цонхтой болгон гаргасан байна. Түүнчлэн одоогын байдлаар

маш олон янзын тоглоомууд энэхүү технологи дээр гарч ирээд байгаа бөгөөд гурван

хэмжээст тоглоом хийхэд маш тохиромжтой энгийн болгон өөрчилсөн байна. Харин илүү

энгийн Жаватай төстэй болж ирсэн бөгөөд нөгөө зохион байгуулалттай бичэглэлийг

таниас шаардах болно. Мөн Textbox, button зэрэгтэй зохицож ажиллах чадвар байхгүй

болсон бөгөөд өөрийн гэсэн User Interface-гүй учраас бусад технологтой нэлээн

чадварлагаар холбогдож ажилж байгаа юм.Удахгүй Microsoft компани Формтайгаа

холбож ашиглахад боломжтой болгон гаргахгүй байлгүй гэж найдаж байна.Харин миний

тоглоомын UserInterfac ашиглаагүй бөгөөд нээх тийм шаардлага ч бага байлаа.Харин

интернетээр мэдээлэл судалж сурч мэдхэд маш дөхөдтэй байлаа.

IV.3 Системийн шинжилгээ

3.1 Обьектийн холбоосын диаграм

Манай систем тоглогч, өрөө нэг, өрөө хоѐр, тоглолт, компьютер гэсэн 6

овьекттой.Өрөө нэгт байгаа тоглогч сервер үүсгэн бусад тоглогчтойгоо тоглох бөгөөд 2-10

хүртэлх тоглогч Өрөө нэгрүү орох боломжтой .Өрөө нь тоглоомонд холбогдсон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Poker Game

тоглогчдыг зохион байгуулж тоглолтын тохиргоо хийх зориулалттай. Өрөө хоѐр нь

компьютертэй тоглох тоглолтыг зохион байгуулах зориулалттай.

3.2 Объектийн холбоосын диаграмын өргөтгөл

Аттрибут Анхдагч

түлхүүр

Гадаад

түлхүүр

Хоосон

утга

зөвшөөрөх

Төрөл Урт

Тоглогч Тоглогчын код X String 2

Тоглогчын нэр String 50

Статус String 10

Хасааны хэмжээ Integer 10

Тоглогч

Компьютер

Өрөө

Тоглолт

т1№

Тоглогчын ширээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Poker Game

Ip X Integer 20

Port X Integer 20

Компьютер Компьютерын код X Integer 5

Тоглогчын нэр String 50

Статус String 10

Хасааны хэмжээ Integer 10

Тоглолтын хэлбэр String 10

Өрөө Өрөөний код X String 10

Өрөөний нэр String 50

Тоглогчдын багтаамж Integer 2

Тоглогчын эхлэх

хасааны хэмжээ

Integer 10

Гарааны хасааны

эхлэх хэмжээ

Integer 5

Гарааны хасаа ихсэх

хугацаа

Integer 5

Тоглолт Тоглолтын код X Stinrg 5

Өрөөний код X String 5

Тоглогч 1 X X Bool

Тоглогч 2 X X Bool

Тоглогч 3 X X Bool

Тоглогч 4 X X Bool

Тоглогч 5 X X Bool

Тоглогч 6 X X Bool

Тоглогч 7 X X Bool

Тоглогч 8 X X Bool

Тоглогч 9 X X Bool

Тоглогч 10 X X Bool

Гарааны эхлэх

хасааны хэмжээ

Integer 5

Хугацаа Integer 10

Тоглогчын

Ширээ

Ширээ 1-н код X String 5

Тоглогч X Bool

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Poker Game

Компьютер 1 X X Bool

Компьютер 2 X X Bool

Компьютер 3 X X Bool

Компьютер 4 X X Bool

Компьютер 5 X X Bool

Компьютер 6 X X Bool

Компьютер 7 X X Bool

Компьютер 8 X X Bool

Компьютер 9 X X Bool

Бооцооны хэмжээ Integer 10

3.3 Өгөгдлийн ерөнхий схем

Өрөө

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Poker Game

3.4 Өгөгдлийн урсгалын диаграмм(CAD)

Өрөөний код

Өрөөний нэр

Тоглогчдын тоо

Тоглогчдын

эхлэх хасааны

хэмжээ

Гарааны

хасааны хэмжээ

Гарааны хасаа

ихсэх хугацаа

Тоглолт

Тоглолтын код

Өрөөний код

Гарааны

хасааны

хэмжээ

Хугацаа

Тоглогч

Тоглогчын код

Тоглогчын нэр

Хасааны хэмжээ

Статус

Ip

Port

Тоглогчын

ширээ

Тоглогч

Компьютер 1

Компьютер 2

Компьютер 3

Компьютер 4

Компьютер 5

Компьютер 6

Компьютер 7

Компьютер 8

Компьютер 9

Бооцооны

хэмжээ

Компьютер

Компьютерын код

Тоглогчын нэр

Хасааны хэмжээ

Статус

Тоглолтын хэлбэр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Poker Game

Ерөнхий схем

Сервер хийх

Тоглолт

Покерын

тоглоомын систем

Тоглогч

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Poker Game

Өгөгдлийн урсгалын диаграмм 0, түвшин 1

Тоглогчдын тоглолтыг эхлэх зөвшөөрөл

Тоглогчдын эхлэх хасаа тохируулах

Тоглогчдын гарааны хасаа тохируулах

Тоглогчдын гарааны хасаа ихсэх

хугацааг тохируулах

Тоглогчдын тоог тохируулах

Ip

Port

Өгөгдлийн урсгалын диаграмм 1, түвшин 1

Тоглогч

Сервер хийх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Poker Game

Хасааны хэмжээ

Шалгах

Дуудах

Өсгөх

Хаях

Ширээнээс босох

Хөзрөө нуух, дэлгэх

Өгөгдлийн процесс

Тоглогч

Тоглолт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Poker Game

№ Нэр Зориулалт Оролт орсон

урсгал

Гаралт гарсан

урсгал

1 Сервер хийх Тоглолтын сервер үүсгэх Ip, Port

2 Тоглолт Тоглох Үйлдэл Хасааны хэмжээ

Өгөгдлийн урсгал

№ Нэр Зориулалт Хаанаас

(Гаралт)

Хаашаа

(Оролт)

Хэмжээ

(Давтамж)

1 Тоглогчдын

тоглолт

эхлэх

зөвшөөрөл

Тоглогчын тоглолт

эхлэх зөвшөөрлийн

мэдээллийг агуулна

Тоглогч Сервер хийх Тоглолт

шинээр

эхлэх

тутамд

2 Тоглогчдын

эхлэх хасаа

тохируулах

Тоглогчдын эхлэх хасаа

тохируулах мэдээллийг

агуулна

Тоглогч Сервер хийх Тоглолт

шинээр

эхлэх

тутамд

3 Тоглогчдын

гарааны

хасаа

тохируулах

Тоглогчдын гарааны

хасаа тохируулах

мэдээллийг агуулна

Тоглогч Сервер хийх Тоглолт

шинээр

эхлэх

тутамд

4 Тоглогчдын

гарааны

хасаа

тохируулах

Тоглогчдын гарааны

хасаа тохируулах

мэдээллийг агуулна

Тоглогч Сервер хийх Тоглолт

шинээр

эхлэх

тутамд

5 Тоглогчдын

тоог

тохируулах

Нэвтрэх тоглогчдын

тооны мэдээллийг

агуулна

Тоглогч Сервер хийх Тоглолт

шинээр

эхлэх

тутамд

6 Ip Ip хаягын мэдээллийг

агуулна

Тоглогч Сервер хийх Тоглолт

шинээр

эхлэх

тутамд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Poker Game

7 Port Port-ны мэдээллийг

агуулна

Тоглогч Сервер хийх Тоглолт

шинээр

эхлэх

тутамд

8 Хасааны

хэмжээ

Тоглогчын хасааны

хэмжээний мэдээллийг

агуулна

Тоглолт Тоглогч Тоглолтын

нэг үе

дуусах

тутамд

9 Шалгах Бооцоог өсгөхгүй

шалган гэх мэдээллийг

агуулна

Тоглогч Тоглолт Тоглолтын

нэг үе

дуусах

тутамд

10 Дуудах Бооцоог дагаж дуудна

гэх мэдээллийг агуулна

Тоглогч Тоглолт Тоглолтын

нэг үе

дуусах

тутамд

11 Өсгөх Бооцоог өсгөнө гэх

мэдээллийг агуулна

Тоглогч Тоглолт Тоглолтын

нэг үе

дуусах

тутамд

12 Хаях Хөзрөө хаяж тоглолтоос

гарна гэх мэдээллийг

агуулна

Тоглогч Тоглолт Тоглолтын

нэг үе

дуусах

тутамд

13 Ширээнээс

босгох

Тоглолт орхиж бүүр

гарна гэх мэдээллийг

агуулна

Тоглогч Тоглолт Тоглолтын

нэг үе

дуусах

тутамд

14 Хөзрөө нуух

дэлгэх

Хөзрөө нуухуу эсвэл

дэлгэх гэх мэдээллийг

агуулна

Тоглогч Тоглолт Тоглолтын

нэг үе

дуусах

тутамд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Poker Game

V.Дэлгэцийн зохиомж

1.Ерөнхий цэс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Poker Game

Энд дээрх зураг бол тоглолтын ерөнхий цес бөгөөд эндээс тоглоомын та тоглоомыг

хэрхэн тоглох болоод зохиогч тоглоомын сервер хийх цэсрүү орж болох юм.Энгийн

эвтэйхэн зохиомжтой болсон гэж бодож байгаа.

2. Тоглоомын үүсвэр хийх нүүр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Poker Game

Энэ нүүрэнд бол тоглолт эхлэхэд бүхий л хэрэгцээтэй тохиргоонууд байрлаж байгаа юм.

3.Тоглолтын нүүр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Poker Game

Энэ цонхноос та тоглогч ширээ команд зэрэг овьектуудыг харж болох юм. Тоглогч тус

бүр өөрсдийн нэр хасааны хэмжээ статус мөнгө зэргийг агуулж байгаа юм. Харин

дэлгэцийн доод талд бооцоо тавих хөзрөө коммандуудын еранхий загвар байрлаж

байна.Харин ширээний хувьд хасаа хөзөр зэрэг нь байрлах юм.

4.Тоглоомын тухай цонх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Poker Game

Эндээс тоглоомтой холбоотой бүх мэдээллийг авч болно.

5.Тоглох товчны зааварыг энэ цонхноос авна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Poker Game

Эндээс та тоглоомыг тоглохдоо товчнуудыг хэрхэн ашиглах зааварыг авна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Poker Game

V.Ерөнхий дүгнэлт

Миний бие энэхүү төгсөлтийн ажлыг хийж гүйцэтгэснээр өнгөрсөн хугацаанд сурч

мэдсэн зүйлээ баталгаажуулж компьютерийн тоглоом хийх арга технологи түүнчлээд

компьютерийн графикын тал дээр мэдлэгээ зузаатгаж тодорхой ойлголттой болж түүнийг

өөр системтэй хэрхэн холбож болох, мэдээллийн технологийн хэрэглээ болон ашиглалт

ямар түвшинд байгааг ойлгож, хэрэглэгчийн хүсэлтээр боловсруулах програм хангамжийн

төслийг хэрхэн хийж гүйцэтгэх их туршлага хуримтлуулсан гэж бодож байна.

Мөн, соѐл боловсрол, бизнес, нийгмийн харилцаа улам бүр глобалчлагдаж, програм

хангамжийн зах зээлд ямар нэгэн хил хязгаар, ялгаа бараг үгүй болж буй өнөө үед бид

дотоодын зах зээлийг чанартай, олон талын боломжтой, төрөл бүрийн салбарын,

мэргэжлийн өндөр бүтээгдсэн програмын бүтээгдэхүүнээр хангах шаардлага амин чухал

болж байгаа нь мэдрэгдэж байна. Эс тэгвээс, олон жил хөгжсөн, гадаадын програм

хангамжууд манай улсын бизнесийн бүхий салбарт ашиглагдаж эхлэх хандлага нэлээд

хэмжээгээр ажиглагдаж байгаа нь бид бүхнээс ихээхэн хүч чармайлт, идэвх зүтгэл гарган

ажиллахыг шаардаж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Poker Game

V.1 Ашигласан материал

Гарын авлага:

Зарим С хэлний ном товхмол

Вэб сайт:

www.Google.com

Creators.Xna.com

Бусад :

Гадуур олонд түгээмэл болсон покерын тоглоомууд покерын онолын номноос

санаа авсан болно.

Жишээ : Facebook poker application, Harrington poker book.

www.zaluu.comwww.zaluu.com