12
МУИС ФЭС Гүйцэтгэсэн: Геофизик- 3 Р.Даваахүү Шалгасан: Б.Сувданцэцэг Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сум

R.Dawaahuu

Embed Size (px)

Citation preview

Page 1: R.Dawaahuu

МУИС ФЭС

Гүйцэтгэсэн: Геофизик-3 Р.Даваахүү Шалгасан: Б.Сувданцэцэг

Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сум

Page 2: R.Dawaahuu

Товч танилцуулгаБүрэнтогтох сум нь 1931 онд үүсгэн байгуулагдсан ба 1959 онд одоогийнхоо хэлбэрийг олсон гэж үздэг. Тус сум нь 3760 км² газар нутагтай үүний 2870 км² нь бэлчээрийн талбай ба 2005 оны байдлаар 4251 хүн оршин суудаг, 145000 толгой малтай. Сумын төв нь Дэлгэр мөрний хөндийд, аймгийн төв Мөрөнгөөс баруун тийш 51 км, нийслэл Улаанбаатараас 722 км зайд оршино.

Page 3: R.Dawaahuu

Түүх1755-1756 оны Манжийн эсрэг бослогын удирдагч Хотгойдын Чингүнжав тус сумын нутаг Сангийн Далай нуурын хөвөөнд төржээ. Түүний өргөөний туурь сумын төвөөс урагшаа хэдхэн км-ийн зайд байдаг.Мөн 1877 онд Содномын Дамдинбазар Бүрэнтогтох сумын нутаг одоогийн Бүрэнхаан багийн төвд байх Жалханзын хүрээний Хутагтаар тодорч байсан түүхтэй. Тэрээр хожим Барон Унгерний байгуулсан засгийн газар болон Ардын засгийн газарт 2 ч удаа Монгол улсын ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ.1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Бүрэнтогтох сум зохион байгуулагдсан. 1933 оны байдлаар 752 өрхийн 2,600 хүн, 90,000 орчим толгой мал тоологджээ. 1973 онд Бүрэн, Бүрэнхаан сумдыг татан буугдахад тэдгээр сумын зарим хэсэг нь Бүрэнтогтох суманд нэгдсэн байна. 1952 - 1990 онд Бүрэнтогтох суманд "Дэлгэрмөрөн“ нэгдэл ажиллаж байлаа.

Эдийн засаг2004 оны байдлаар 145,000 орчим мал тоологдсоны 66,000 нь хонь, 63,000 нь ямаа, 8,500 нь үхэр буюу сарлаг, 7,800 нь адуу, 190 нь тэмээ байв. Мөн тус сумын нутагт нүүрсний уурхай байдаг бөгөөд фосфорын нөөцтэй. 2005 онд сумын төв нь Монголын Төвийн Эрчим Хүчний системд холбогдсон.

Page 4: R.Dawaahuu
Page 5: R.Dawaahuu

Тулгамдсан асуудал:Бүрэнхааны фосфоритын ордод 1981-1984 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдсон фосфоритын ордын нөөцийг хүлээн авсан 1985.02.15-ны өдрийн протокол хүчин төгөлдөр байгаа бөгөөд АМГТХЭГ-ын Геологи мэдээллийн төвд 3817 тоот тайлангаар бүртгэгдсэн байдаг байна. Эл ордын талбайн хил хүрээг тогтоох ажлын үр дүн гараагүй, ордын хил хүрээг геологи-уул уурхайн кадастрын зурагт тусгаж баталгаажуулаагүй байхад 2008.09.15-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд байршдаг уг орд газарт хууль зөрчиж лиценз олгосон явдал юм...

Page 6: R.Dawaahuu

Зорилго:Миний бие болон манай сумын иргэд Мөрөн, Бүрэнтогтох сумдын иргэдийг ундаалдаг Дэлгэр мөрөн, Бүрэнхаан уулын доод хормойноос эх аван урсдаг, элэг, цөсний эмчилгээний зориулалттай Хядàгийн рашаан болон түүх дурсгалын үнэт зүйл болох буган хөшөөнүүд устаж үгүй болох цаашлаад хөдөөгийн бидний амьдрал болсон МАА-н бэлчээрийн талбай сүйдэх аюултай болсон тул бид ирээдүй хойч үеийнхээ сайн сайхний төлөө дуу хоолойгоо нэгтгэн өсөж төрсөн нутгаа хатгаалхад оршиж буй билээ...

Page 7: R.Dawaahuu
Page 8: R.Dawaahuu
Page 9: R.Dawaahuu

Хөвсгөл аймаг

Бүрэнтогтох Сум байгалийн бүс

Page 10: R.Dawaahuu
Page 11: R.Dawaahuu

Энэхүү Бүрэнхааны орд нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт оршдог, Туяа багийн 400 гаруй малчин өрх, 36 гаруй мянга мал, мөн Мөрөн сумын 9-р багийн 30 гаруй мянган мал бэлчээрлэдэг хүн ам ихтэй өргөн уудам нутаг юм.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор тус нутагт одоо амьдарч буй болон ирээдүйд амьдрах олон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах ,Уламжлал соёлоо хадгалан амьдрах эрхийг хамгаалж байгаа юм.

Page 12: R.Dawaahuu

Монгол улсын сүүлийн 10 хоногт орсон хур тунадасны хэмжээ мм

ороогүй

0-1010-28.3