72
1 У.Шекспир РИЧАРД ВАН /Эмгэнэлт жүжиг/ www.zaluu.com www.zaluu.com

Richard Van

Embed Size (px)

Citation preview

Page 1: Richard Van

1

У.Шекспир

РИЧАРД ВАН /Эмгэнэлт жүжиг/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Richard Van

2

ГАРАХ ДҮРҮҮД

IV Эдуард хаан

Эдуард /Жонон Уэльский/

Ричард /Ван Иорский/

Ван Георг Кларенс

Ричард

Генрих

Хамба лам

Ван Бекингем

Ван Норфолк

Гүн Риверс

Гүн Дорсет

Тайж Грей

Тайж Хэстингс

Тайж Стэнли

Тайж Ловел

НоѐнТомас Воген

Ноѐн Ричард Ретклиф

Ноѐн Уйльям Кетсби

Ноѐн Джемс Тиррел

Ноѐн Роберт Брекенбери

Лондон хотын захирагч

Елизавета

Маргарита

Йорская

Хатагтай Анна

Охин

Хүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Richard Van

3

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Хэсэг - 1 Лондон хот. гудамж. Глостер орж ирнэ. Глостер – Бидний хооронд маргааны хүйтэн жавар өнгөрч

Битүү халуун наран дор зун цаг цэцэглэн бигнэж Бидний нөмөрч дарсан үүл Биширч аймаар их далайн усанд живж шүү Өөрсдийн биеэ бид лаврын навчаар чимээд Үнгэгдсэн хуяаг дуулгаа цааш нь хурааж Өр өвтгөх аймшигт дайныг инээд баяслаар сольж Үнхэлцэг хагалам аюулт уурхайг эгшиглэн дуугаар солилоо Харин ганцхан би тэр эгшигт наадамд таарахгүй Харж харамжгүй царай толинд ер үзэгдэхгүй Дутуу бүтсэн амьтан болж төрсөн би чинь Хөл доглон, царай гэдэг хүн аймаар Ноход хараад хуцаж сүйд болно Ноомой залхуучууд юмтайдаа бардаж нойрмоглоно Хөгжмийн эгшигт тайван цэнгээн дунд Хөсрий би яаж цагаа өнгөрөөх билээ Харин хаан эзэн, Кларенс хоѐрын хооронд Яавч эвлэрэхгүй болтол нь хутгаж өгсөн дөө Ямар ч гэсэн миний зальтай чадалтай адил Хаан Эдуард маань шударга зоригтой нь үнэн юм Г үсэг хүүхдийнх нь амийг хорооно гэсэн Кларенсийн муу ѐрын үгний төлөө Өнөөдөр хар гэрт хийх нь гарцаагүй Тэрний сэтгэл бодол гүнзгий шүү, ухаар! Кларенс ч ирлээ /Кларенс харуултай. Дэргэд нь нар гарч ирнэ/ Мэнд үү дүү минь, Зэвсэгтэй энэ харуул тойрсон байдаг нь юу билээ?

Кларенс - Эрхэм дээдэс намайг аюулгүй байлгах сайхан сэтгэлээ Эн тэргүүнд чухалчлахдаа Эндээс Тоуэр хүртэл харуултай хүргэ гэлээ Глостер - Яагаад тэр билээ? Кларенс - Георг нэртэй учраас гэнэ Глостер - Хөөрхий дүү минь, чамайг мэндлэн угаалга хийхдээ Георг нэртэй болгосон тэр хүмүүсийг шоронд хийнэ үү гэхээс Чамайг буруутгах юу билээ?

Тоуэр хотод дахин угааж нэр өгөлтэй нь биш Юу болж байна Кларенс?

Кларенс - Би өөрөө мэдэхгүй байгаа юмны тухай юу гэж хэлэх билээ? Ричард, манай эзэн хаан мэргэ, төлөг, зүүдний тухай л ярьдаг болсон Үгсийн цагаан толгойноос Г үсгийг хас гэжээ Үзмэрч нэг хүн Г үсгээс болж таны гэр бүл

Хаан ширээнд хөлөө тавихгүй гэсэн гэнэ Угийн нэр маань Георг учраас

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Richard Van

4

Уул гарал муутай гэж намайг үзэж гэнэ Өөр бусад олон хов үг миний тухай дуулаад Өндөр эзэн миний эсрэг болжээ

Глостер - Яг мөн дөө.

Эхнэрүүдийн эрхэнд эр нөхрүүд орохлоороо Ямар ч юм буруугаар эргэдэг номтой болдог Яагаад ч бол чамайг эзэнтэн шоронд хийх гээд байгаа биш Яхир эхнэр Грей хатных нь түлхээсээр Хар гэрт хорих гээд байна чамайг! Халтай аюултай байна шүү энд байхад, Кларенс!

Кларенс - Энд чинь хаантны хамаатан садан Эзэнтнээс хатагтай Шор луу давхилдаж байдаг Шөнийн залуус л аймшиггүй байж болох дог оо Өөрийгөө өмөөрч өгөөч гэж Хэстингс Өөдгүй муухай бууж өгч царай алдаж гуйсан гэнэ лээ. Хатнаас... Глостер - Эзэнтний хишгийг хүртэхийн тулд чи бид хоѐр л Шорын түшмэл хувцасыг гуйж өмсөөд

Хатагтайн албыг хаахаас болохгүй нь Ах маань тэдний төлөө бүхнээ зориулж Бүгдий нь эрх дархтай болгосон юм чинь Одоо бид хартай, хөгшин бэлэвсэн тэр эмд Алба хаахгүй бол болохгүй Тэр л бүгдийг мэддэг болж Грекенбери - /тэр хоѐрт/

Эрхэм гэгээн вантангууд минь, уучлаарай намайг Эрх дархтай ямар ч хүмүүс байлаа гэсэн Энэ буруут амьтантай үг солиход Эзэнтэн элэг зүрхээрээ дургүйцдэгийг мэддэг биз ээ

Глостер - Бидний ярианд оролц, та бидэнд нуух юм тун алга Бие сэтгэл минь эзэнд үнэнч, эсрэг юм ярихгүй Эзэнтэн маань ухаан төгс, сэтгэл тэнүүн Хатантны маань нас ахисан ч гэсэн Харах царай нь аятай атаа жөтөө үгүй Уруул нь гэж анис жимсний өнгөтэй Урамтай гишгэнэ, ухаалгаар ажина Хатантны хамаатан ийм л хүмүүс дээшээ гарлаа Хаа очиж энэ бүхэн үнэн. Тийм биз дээ? Грекенбери - Ийм юм надад ер хамаагүй шүү эрхэм ээ! Глостр - Хатагтай Шорын хэрэг өөрт чинь хамаагүй гэв үү? Хай, бусад нь бас тэгж бодож хамаатгадаггүй бол Хачин сайхан байхсан Нэг л хүн ярьдаг байвал болох нь тэрсэн Грекенбери - Эрхэм та, ийм хүн гэж хэнийг гэж байна? Глостер - Хэнийг вэ гэж үү? Нөхрийг нь, зальт минь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Richard Van

5

Одоо бидний хуйвалдааны тухай чи Алтан хошуу өргө дөө Грекенбери - Энэ тухай яриагаа больж үз гэж би дахиад гуйя даа Кларенс - Чамд тийм тушаал бууж ирсэн юм бол бид болилоо Глостр - Хатантанд бид талгүй болсон юм чинь Хүсэлд нь захирагдахаас өөр арга даанч үгүй Баяртай дүү минь Би эзэнтэнд бараалхая Бага Эдувардын эхнэрийг дүүгээ гэе гэснийг чинь Бас бус хүслийг чинь, эрх чөлөөтэй явахыг чинь ч Бүгдийг ярьж хэлж зөвшил авъя Чамд учирсан зовлонд Чамаас дутуугүй шаналаж байгаад минь итгээрэй дүү минь! Кларенс - Аргагүй зовоож байгаа тэр гамшиг Алинд маань адилхан хэцүү байгааг би мэднээ Глостр - Хорионд чи минь нэг их удахгүй Хосгүй чамдаа би түргэн туслана Хараад тэсч, хатуужиж байгаарай Кларенс - Яая гэх вэ, тэсч тэвчинэ дээ /Кларенс, Грекенбери нар манааны хамт явна/ Глостр - Яваарай, яв цаашаа! Итгэмтгий амьтан чи дахиад наашаа ирэхгүй Чи надад тун аятай санагдсан болохоор Давхар сүнсийг чинь хүлээж авах л юм бол тэнгэрт би явуулнаа Цаана чинь хэн ирэв ээ? Лорд Хэстинс үү? /Хэстинс орж ирнэ/ Хэстингс- Амрыг айлтгая, гэгээн вантан! Глостр - Эзэнтний туслагч та юу? Суллагдсанд баяр хүргэе Эгдүүтэй байв уу та, хар гэрт? Хэстингс- Хориул хүмүүсийн адил тэвчээртэй л байлаа Хосгүй арга олж намайг тэнд хийсэн хүмүүст Гялайснаа илэрхийлэх хэрэгтэй байна би Глостр - Тэгэлгүй яахав, Кларенс ч тэгнэ гээд байгаа Тэр муу аргыг тэрүүнд бас хэрэглэж тэрсүүд эвгүй юм хийсэн дээ Хэстингс - Бүргэд шувуу торонд орчихсон зовж байхад Харцага, элээ нисч дураараа байх нь зэвүүн юм Глостр - Өргөн дэлхийд сонин юу байна, Хэстингс? Хэстингс - Дэлхий ертөнцөд дажгүй байвч гэр оронд хэцүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Richard Van

6

Дээдэс эзний лагшин муу, сэтгэд гунигтай Эмч нар хичнээн оролдовч бүтэлгүй Глостр - Ариун сахиусыг барьж тангаргалъя, их л муу байна Адтай энэ хэрэгт буруутан нь хэн болохыг би мэднэ Адгаж ил ярих тусгүй санагдаад байна Эзэнтэн, хэвтэрт л байна уу? Хэстингис - Тийм ээ! Глостр - Баяртай, Хэстингс! Чиний араас би эзэнтэнд бараалхана /Хэстингс явна/ Одоо тэр босохгүй, би найдаж байна Харин эзэн үхэхээсээ өмнө Гергийн гүйхийн чинээгээр нь тэнгэр явуулна Эдний хооронд би сурмаг сайхан үгээрээ Эвлэрэшгүй дайсагнал оргилуулж чадахад Кларенс өнөөдрөөс хэтрэхгүй үхнэ Цаана нь өршөөл ихтэй бурхан маань Эдурад хааныг өөртөө татаж аваад Энэ дэлхийн их зайг надад өгчихж чадах вий! Уоркийн охиныг ч би эхнэрээ болгож авна Эцгий нь би хороосон нь үнэн Нөхрийг нь ч би хороосон! Энэ хэрэгт гайхах юм байхгүй Амьдралаа аятай болгохын тулд би аав нь ч Авааль нөхөр нь болж болно Суумаар санагдах тийм хайртай биш шүү, би Тэгэхдээ миний цаашдын ажилд үнэн хэрэг болно Тэглээ гэж ... Би хэтэрч дэмий ярьж байна Хаан ширээндээ эзэн нь хэвээрээ Кларенс ч амьд байхад ингэж ярьж болохгүй Харин эднийг хороож замаасаа зайлуулсан цагт Олзоо хуваахаа ярьж болно /явна/ Хэсэг -2 Лондон. Өөр гудамж. Генрих-VI-гийн шарил нээлттэй авсыг оруулж ирнэ. Сэлэм, жад барьсан тайж цэргүүд хамгаалтанд явна. Насан өөд болсон энэ хааны бэр Анна ахайтан гүн эмгэнэлтэйгээр хойноос нь явна Анна - Хүндтэй авсыг газар тавиадах Гэгээн эрхт эзэнтний ариун шарлын өмнө би Нулимсаа урсгаж гунигаа дундалж гүйцэхгүй байна Доош нь тавь, уйлж байна би Эзний их сүнс, бэр хүүхдийнхээ уйлж зовохыг сонсч хайрла Эдуард хүүг тань хороосон тэр гар таныг бас хороолоо Бузар алуурчны булай гар хатаж унаг Бид бүхэн гаслан болгож таныг минь үгүй хийсэн Үзэшгүй муу дайсны толгой дээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Richard Van

7

Бидэнд буусан зовлон мянга дахин хүнд тусаг! Мэлхий, аалз, могойтоотон газар Хүмүүст хор хүргэгч бүхэнд муу болгон дайраг Хүн юм бол төрөх үр нь цагтаа биш аймаар муухай Алуурч хорлогч, эхийгээ айлгаж цочоомоор тийм болж төрөг Эцгийнхээ бүх гай гамшигийг зуу дахин илүү эдлэг Хэрэв авааль эхнэртэй болвол Өөрөө чи бие барж тэрнийгээ зовоохдоо Миний зовсноос мянга дахин илүү зовлон эдлүүл За эргээд Чартсид хүргэе

/авсыг өргөн хэд алхтал Глостр орж ирнэ/ Глостр - Битгий хөдлө, авсыг газар тавт! Анна - Адгийн муухай хараал идсэн ямар амьтан

Энийг нааш нь явуулав аа? Ажил саатуулаад ...

Глостр - Газар тавь, үхтлээ! Та нарыг хөдөлвөл би тэр бүгдийг чинь үхтэл болгож чадна 1-р тайж - Замаас зайл, оршуулгыг явуул Глостр - Дуугүй бай, хөдөлвөл би сэлэмдэж унагаагаад алж орхино

/авсыг хүмүүс газар тавина/ Анна - /өөрийнхөө хүмүүст/ Юу вэ? Чичирч байна уу та нар? Яая гэх вэ, та нарыг би буруутгахгүй Та нар бүгд хүмүүс! Чөтгөрийн өмнө хүний харц хальтирдаг Аймшигт тамын шилмэл амьтан чи зайл! Чи нас барсан энүүний биеийг эрхшээлдээ авснаас биш Сүнсийг нь аваагүй шүү Зайл чи! Глостр - Эрхэм гоо хатагтай минь юунд хараанам бэ? Анна - Биднээс зайл, бузар чөтгөр! Хийсэн цуст муухай яргаллаа хараад Хүйт сэтгэл чинь тун их баясана биз /хүмүүст/ Харцгаа, таминь харцгаа! Алагдсан хүмүүсийн энэ чанадруудын шарх Ангайж нээгдээд цус шүүрч байна Газар минь чи ангалаа гэж Гай нүгэлт эднийг далдруул Глостр - Би тэднийг алаагүй Анна - Тэгвэл тэд нар хаа байна? Глостр - Чиний эр нөхрийг би хороогоогүй Анна - Миний эр нөхөр хаа байна тэгвэл?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Richard Van

8

Глостр - Тэр бие барсан, Эдуард тэрийг хороосон Анна - Генрихийг чи алсан биш үү? Глостр - Тэгсээн. Анна - Муу амьтан чи зөвшөөрөв үү? Тэгвэл ийм балмад хэрэг хийсэн чи Насан туршийн хараал идэг! Тэр маань номхон, сэтгэл уяхан, зөөлөн зантай байсныг нь яанаа? Глостр - Тийм тусмаа тэнгэрт, бурханд хэрэгтэй хүн Анна - Тэнгэр тэр байхаас би тэнд очихгүй Глостр - Ямар ч гэсэн би тэрийг газар дээр байхаасаа Тэнгэрт байх нь илүү хэрэгтэй учраас тийш нь явуулж Анна - Чи бол ердөө л тамд хэрэгтэй Глостр - Үгүй ганцхан тамд биш, бас би ... Анна - Гянданд хэрэгтэй Глостер - Үгүй ээ, чиний унтдаг өрөөнд Анна - Чиний байж унтдаг газарт хараал хүрэг! Глостер - Одоохондоо тэр байранд би чамгүй

Ганцаараа байдаг болохоор үнэн муухай ... Анна - Ёсоороо л болно Глостер - Генрих, Эдуард хоѐр эрт үгүй болсны буруу нь Тэр алуурчны адил буруутай гэв үү? Анна - Буруутай хүн нь чи Алсан хүн нь чи! Глостер - Бүх юмны буруу нь чиний сайхан бие, царай Ийм эрхэмсэг сайхныг би мөрөөдөж байлаа Ийм гаргууд сайхны төлөө би алах талахаас ч айхгүй болсон Эгнэшгүй энэ сайхан биенд хүрэхийн төлөө Юу ч хийхээс буцахгүй байсан юм Анна - Ийм юм болсныг мэдсэн бол би дор нь өшөөгөө авах байлаа Глостер - Чамд сэтгэл зүрхээ бүгдийг нь өгөхөөс буцахгүй дурласан хүнээс Чанга шийдэж өшөөгөө авч чадна гэж үү чи? Анна - Хань нөхрийг минь хороосон хүнээс өшөөгөө авах минь хууль Глостер - Чамайг нөхрөөс чинь салгасан тэр хүн чамд өөр хүн олж өгнө Өгөх өгөхдөө бүр сайн сайхныг шүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Richard Van

9

Анна - Тэрнээс минь илүү сайн сайхан хүн гэж даанч байхгүй Глостер - Бий, байх байхдаа бүх хань байсан хүнээс чинь илүү чамайг хайрлана Анна - Хэн бэ? Хаа байна? Глостер - Энд байна /Анна нулимана/ Яах гэж над руу нулимав? Анна - Үхлийн хороор нулимах ѐстой байсан юм уул нь Глостер - Ялдам сайхан амнаас хор хэзээ ч тусдаггүй Анна - Миний нүдэнд бүү үзэгд! Чиний царай надад хор! Глостер - Чиний сайхан харц надад ч бас хор болж байна Анна - Нүднийхээ энэ харцаар чамайг алчих ч чадалтай болоосой Глостер - Хөөрхөн харцанд чинь дурлаж зовж явахаар Алуулчихвал аятайсан Өрөвдөхийг мэдэхгүй сэтгэл минь намайг Өршөөхгүй бол миний хурц иртэй мэс энэ Чи аваад чамайг дандаа боддог зүрхийг минь Чамгүй хүчлэж нэг хатгаад цоолж хая Нүцгэн цээжээ чиний өмнө дэлгэе Сөгдөн баяж үхлийг чамаас хүсье

/Глостер цээжээ нээв. Анна мэсээ далайна/ Битгий удаад бай, би Генрихийг алсан Билгүүн сайхан царайнаас чинь болсон

/Анна дахин далайна/ Дуусгаж үз, Эдуардыг ч би хороосон! Тэнгэрлиг ариун царайнаас чинь бас болсон!

/Анна мэсээ унагана/ Мэсээ аваач! Үгүй бол намайг ав! Анна - Хуурамч амьтан, амьтан чи бос! Хутга мэсээр хороолгохдоо таарсан хүн чи Алуурчин нь би байж даанч чадахгүй юм Глостер - Чи нэг үг хэлэхэд би өөрөө өөрийгөө дор нь хороож чадна Анна - Би хэлсэн шүү дээ Глостер - Хилэнтэй байхдаа хэлсэн Чиний сэтгэлтэй хүнийг хороосон Чамд хязгааргүй хайртай хүний энэ гар

Одоо үнэнч хайртыг алъя Хоѐр хүний үхлийн нүгэл чамд ноогдох нь Анна - Чиний дотор бодолд юу байгааг хэн мэдэх юм бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Richard Van

10

Глостер - Чиний өмнө миний хэл, дотор санааг илчилчихлээ Анна - Хоѐулаа худлаа байна биш үү? Глостер - Тэгвэл үнэн гэдэг энэ ертөнцөд ер байхгүй Энэ бэлзгийг аваач гуйя! Анна - Энийг би авъя, өөрийнхийгөө өгөхгүй шүү /бөгжийг хуруундаа зүүнэ/ Глостер - Миний сэтгэл чамаас салахаа байсан шиг Бөгж гарт чинь яг шигдсэн Намайг бөгжтэй минь хамт ав! Бас нэг юмны төлөө би бөхийж

Мөлхөн гуйхад чи минь зөвшөөрвөл Хөөрхий муу боол чинь би

Тэнгэрийн умдаг атгаснаас өөрцгүй болно Анна - Өөр юу гуйх гээв? Глостер - Насаа өөд болсон тэр хүний бүх ажлыг

Надад үүрүүлж өгөхийг гуйя Чи өөрөө харин даруйхан Кросби орохоор яв! Их эзэнтний ариун цогцост хайрцагийг Гашуудлын нулимсан далайн усаар услаж Хүндэттэй байдлаар оршуулах ѐсыг гүйцэтгээд Чам дээр тун удахгүй би хүрээд ирнэ Нууц мөртлөө чухал шалтгаантайг бодож Дээрхи бүхнийг гуйснаар болгож үзэхтүн

Анна - Хэргийнхээ бурууг ухаарч уучлал гуйж байгаад Би баярлаад баршгүй байна /авс авчирсан тайж нарт хандан мэхийнэ/ Гаркли, Тресель хоѐр миний хойноос явагтун Глостер - Чи баяртай гэхгүй юм уу? Анна - Ийм хүндэтгэл чамд ихдэнэ биз Гэвч чамайг хүнд бялдуучлуулах гэсэн санаа чинь бүтлээ хойно Намайг баяртай гэсэн гээд бодчих! /Анна, Тресель, Гаркли гурав явна/ Глостер - Наад хайрцагтайгаа аваад явцгаа! Тайж нар - Чартсид аваачих уу вантаан? Глостер - Уайт – Фраерст аваачина Тэнд намайг хүлээнэ шүү /тайж нар авсыг өргөн авч явна/ Бүсгүй хүнийг нялуун үгээр хэн уярааж чадах вэ? Бүсгүй хүнийг хэн ингэж хуурч баясгаж дөнгөх вэ? Энэ Анна бүр биш ч гэсэн түр минийх боллоо! Эцгийг нь би хутгалж алсан, эр нөхрийг нь ч гэсэн алсан Сонсошгүй их уур хилэнтэй байх үед нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Richard Van

11

Хэлэмгий аймшигт хараал урсган Нулимсаа асгаруулж байхад нь

Миний алсан өөрт нь хайрлагдах хүний амьгүй биеийг нь Түшин уйлж байх цагт нь Өнгөрсөн, одоо аль ч цаг үе миний талд биш байхад нь Намайг өмгөөлж дурсах юу ч үгүй үед нь Найгүй хуурамч чөтгөрийн ааш гаргаж мэхлэж ирсэн би Энэ бүсгүйг хуурч чадлаа

Энэ хүн минийх боллоо! Гурван сарын өмнө уур хилэн бадарсан тэр цагт Надад алуулсан энэ хүний нөхөр аймшиггүй дайчин баатар Эдвард одоо мартагдаж байна гэж үү? Гойд сайхан хүн байлаа Зориг сэтгэл ариун, хан их бодлоготой ийм залууг Өглөг ч гэсэн энэ байгаль тийм олныг төрүүлж өгөхгүй Тэгтэл энэ хүүхэн яав? Алтан аминий нь гэгээг тасалсан Эхнэрийг нь бэлэвсэн зовлонт эм болгож орхисон Доглон, царай зүс аймаар Нөхөр нь байсан хүний хаана ч хүрэхгүй хүнд Хараа хаяж, сэтгэл өгнө гэж байх уу? Намайг ер нь овоогоос овоо сайн хүн гэсэн бололтой Наандаж тэгж л надад хандаж намайг тоосон байна Ямар ч болсон толь олж авах хэрэгтэй Хэдэн овоо гоѐлын хувцас төхөөрье /явав/

Хэсэг – 3 Лондон. Ордны нэг өрөө. Хатан Елизавета, ван Риверс, ван Грей нар орж ирнэ Риверс - Тайвширч үз, хатан ахайтан минь Хан эзний лагшин мөд сайжраад ирнэ Грей - Таны зовохыг хараад эзэнтэн бас доройтох юм Тэнгэр бурханыг боддоо та Сэтгэлээ уужим тавьж, хөгжүүн үгээр биднийг баясга Елиеавета - Эзэнтэн мөн бусыг үзвэл би юу болноо? Грей - Нөхрөөсөө хагацахаас өөр юу болох вэ дээ Елиеавета - Бүх юмнаас хагацна гэсэн үг Грей - Бекингем, Стенли хоѐр вантан ирж явна Бекингем - Их хатан тандаа би хүндэтгэх сэтгэлээ дэвсье Стенли - Тэнгэр бурхан хатантан таны минь Тэр урьдын баяр хөөрийг эргүүлж өгөх болтугай Елиеавета - Сайхан сэтгэлт вантан минь Таны энэ шударга сэтгэлийг тань Ричмонд ахайтан сайшаах болов уу даа?! Ай Стенли минь, Тэр чинь бидэнд дургүй чиний эхнэр Тэгэхдээ бидэнд гаргасан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Richard Van

12

Муухай зангийн нь төлөө би өшөөрхөхгүй шүү Стенли - Гуйя таныг ахайтан минь Ахайтны дайсан болох хүмүүсийн

Худал үгэнд битгий үнэмшээрэй Тэгэхдээ бас тэр дайснууд үнэн юм хэлсэн байвал Хатан ахайтны бие дандаа чилүүр танд

Тун сайн байдгыг бодож уучлаж үзээрэй Елиеавета - Эрхэн Стенли та эзэнтэнтэй нүүр учирчхаа биз ээ? Стенли - Вантан бид саяхан тэндээс ирлээ Елиеавета - Та яаж ашгүй олж уулзав аа? Бегингем - Глостер, танай гэр бүлийнхэнийг

Эвтэй байгаасай гэж хүсдэг юм байна Тэгээд тэднийг эрхэм түшмэлийг урьж уулз гэж дуудлаа /Глостер, Хестингс, Дорсет гурав ирнэ/ Глостер - Ингэж намайг гомдоох гэж Намайг бүдүүлэг харьцдаг, ууртай, догшин Ер нь дайсан гэж эзэнтэнд хошуу өргөж хов хэлсэн байх юм Жирийн сайхан сэтгэлтэй хүн, худалч бялдууч юмнуудад Үнэнчээ доромжлуулж гүтгүүлэхгүй тайван амьдарч болохгүй нь ээ дээ? Риверс - Эрхэм ер нь хэнийг хэлээд байна аа? Глостер - Үнэн санаа, ариун бодолгүй чамайг хэлсэн ч болно Би ямар нүгэл хийв? Чамайг би гомдоогоо юу? Нэгэн цагт амсхийж амжилгүй байтал нь Та нар ахиад л хар ховоороо зовоогоод эхлэх юм Елиеавета - Үгүй шүүГлостер, та эндүүрч Хүний хэлсэн хов шивээр биш, өөрийнхөө бодлоор тэгж шийдсэн Глостер - Магадгүй ээ. Бүргэдийн байх үүрэнд улаан хошуут орогнодог болж Алиа салбадайнууд тайж нарын байранд суучихаар Тайж нар алиалахаас өөр аргагүй байх нь Елиеавета - Чиний санааг Глостер Бид ойлгож байна Чи надад болон бусад миний садан төрөлд Атаархаж байна Чиний хэрэг бидэнд байхгүй хэвээр байгаасай Глостер - Үнэнийг ил хэлэх юм бол чи Бурханы түлхээсээр бидэнд хэрэгтэй хэвээр байна даа Манай талынхан чиний хүсэл зоргоор шоронд ороод байна Би эзний хишгээс гадуур болж Тайж нар хөдлөх замгүй атал Хүний үнэргүй хачин юмнууд тайж хэргэмд хүрч байна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Richard Van

13

Елиеавета - Жаргалтай даруухан хуучин амьдралаас минь надад Зовлон болгож ийм өндөр хэргэм эдлүүлсэн та нарт хэлэхэд Эзэнтнийг Кларенсийн эсрэг би турхираагүй Харин би байнга өмөөрч байсан шүү Гомдмоор муухай хардлагаар намайг айхтар дайрлаа даа Глостер - Тэгвэл чи бүр Хэстингс ч гэсэн шоронд орсон нь Миний буруу биш гэх нь үү? Риверс - Тэгж хэлэх эрхтэй дээ энэ хүн Глостер - Эрхтэй байлгүй яахав Эргэлзэх юмгүй Тэр байтугай намайг санахад танд одон Эрх тушаал баахныг өгүүлчихээд Би өгүүлээгүй юм шүү

Энэ хүний өөрийнх нь гавъяа ийм их гэж Зарлаж чадах хүн Тэгэх нь зөв... тийм эрхтэй юм чинь ... Риверс - Ямар эрхтэй гэж? Глостер - Эхнэргүй хааныг урхидаж өөрөө суугаад Эвгүй амьдралаа өөд болгохгүй юу Елиеавета - Ван Глостер, таны хараал зүхэл, шоолох шоглох үгс Олныг олонтой ч сонсож өнгөрөөлөө Энэ доромжлол шоглолын тухай би Эзэнтэнд заавал дуулганаа Ийм хэргэм хүртээд энүүнээс болж байнгын Хараалгаж, шоглуулж доромжлуулж байснаас Жирийн шивэгчин явсан нь дээр Английн хатан хаан гэсэн их нэр хэргэм цол Жаргал надад эдлүүлсэнгүй /хойноос нь хатан хаан Маргарита орж ирнэ/ Маргарита - /хажуу тийш/ Надаас чи хаан ширээ, нэр алдар бүгдийг авсан юм Баяр жаргалыг чинь бурхан бүр их хасах нь зөв Глостер - /Елиеаветад/ Эзэнтэнд хэлнэ гэж чи намайг их айлгах юм Очоод юу дуртайгаа хэл л дээ Миний байгуулсан гавъяат үйлс мартагдсан бол Намайг шууд Тоуэрт шоронд хийг Маргарита - /хажуу тийш/ Үгүй шүү, чөтгөр минь, гавъяаг чинь би мартаагүй Тоуэрт миний нөхөр чамд алагдсан Тьюксберийн тэнд миний хүүг ч чи хоросон Глостер - /Елиеаветад/ Нөхрий чинь хаан ширээнд залаагүй Чамайг хатан хаан болоогүй байхад Би нөхөрт чинь морь нохой мэт зүтгэж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Richard Van

14

Дайснуудыг нь хайр найргүй дарж цохиж Найз нөхөдийг нь шагнан урамшуулсаар явсан Та нарын цусыг хааны цусанд тооцуулахын тулд Би өөрийн цусаа урсгасан Маргарита - /хажуу тийш/ Чинийхээс, бас тэднийхээс илүү өндөрт тооцогдох Цусаа хүмүүс урсгасан Глостер - Тэр жилүүдэд үүссэн бослого Ланстерийн хаанчлалын төлөө Чиний нөхөр Грей мөн Риверс ч хамт байсан Бидний эсрэг тэмцэж явсан чиний нөхөр Сент-Ольбекс хотын орчим алагдсан даа Энээс хойш та нар хэн юу байсан, одоо юу болоод байгаа Бас намайг юу байсан юу болоод байгааг минь Санаж явах хэрэгтэй гэдгийг хэлье Маргарита - /хажуу тийш/

Чи хүний цусанд ханадаггүй адгийн амьтан хэвээрээ байна Глостер - Хөөрхий Кларенс, эзнээсээ урваж тангарагаа няцаасан байгаа.

Бүхнийг ялагч бурхан тэнгэр тэрнийг өршөөж хайрлаг даа. Маргарита - /хажуу тийш/

Бурхан тэнгэр хариугаа авнаа! Глостер - Чиний нөхөртөө санаа нэгдэж хан титэм авч өгчихөөд

Тэрнийхээ төлөө шоронд орлоо Маргарита - /хажуу тийш/

Ертөнцөөс чи зайлж тамд нуугд Тэнд хаанчлалаа тогтоо, бузар амьтан

Риверс - Ноѐн Глостер, энэ хүнд жилүүдэд бид

Улсдаа дайсангаж явсангүй. Хууль ѐсны хааны төлөө зүтгэж явлаа. Таныг хаан байсан бол тэгж л явах байсан.

Глостер – Би хаан байсан бол гэнэ үү?

Болъѐ чи минь! Зарлага явсан нь дээр. Тийм бодол бузар хэрэг.

Елиеавета – Тэр бодол надад хэзээ ч таашаагдахгүй.

Хатан хаан энэ нэр ч надад ямар ч хамаагүй. Маргарита - /хажуу тийш/

Жинхэнэ хатан хаан надад Энэ нэр бүр ч гунихаралтай бодогдоно. Цаашаа тэвчиж явах ч арга алга. /урагш алхаж/ Уухай, ичгүйргүй хар дээрэмчид Биднээс авсан юмаа булаалдаж Бие биенээ хэмлэж байна уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Richard Van

15

/Глостерт/ Гэгээн дүртэй чөтгөр чи буруу харах чинь юу вэ?

Глостер – Эм шулам чи надаар яах гээд байна? Маргарита – Глостер чи миний хүү, нөхөр хоѐрыг өг.

Елиеавета чи хаан ширээг минь өг. Та нар миний өмнө дахин сөгдөцгаа! Миний бүх баяр, жаргалыг булаан авсан Дээрэмчид та нарт би зовлон гунигаа Зүй ѐсоор хүлээлгэж өгье.

Глостер – Миний буянтай эцэг хараал зүхлээ чамд чиглүүлсэн юм.

Тэр ѐсоор энэ зовиурт цагт Ил гарсан хараал зүхэл, зовлон бүхэн чамд туслаа.

Елиеавета – Буруугүй хүмүүсийг бурхан дандаа өмөөрдөг Хэстингс – Нялх амьтныг хорооно гэдэг

Урьд өмнө нь дуулдаагүй бузар хэрэг Риверс – Муухай тэр дайснууд өөрсөөд уйлсан биш үү? Дорсет – Тэнгэр тэднийг ниргэг гэж хүн бүр гуйж байлаа Бекингем – Нортемберлиенд тэнд байсан, бас уйлсан шүү дээ. Маргарита – Юу вэ?

Намайг ирэхээс өмнөхөн та бүхэн хэмлэлцэж Хоолой, багалзуураа шахалцах дээрээ хүрсэн биш үү? Тэгсэн одоо бүгдээрээ миний эсрэг болов уу? Миний эзэн хаан хүний гарт үрэгдсэн шиг Танай хаан бузар өвчинд нэрвэгдэнэ. Чиний хүү Ээдвард миний хүүгээс ялгаагүй Цагаасаа өмнө мөн тэр үхлээр үхэг. Хатан хаан чи яг над шиг Өндөр нэр сүрээ алдатлаа амьд яваг! Хүүхдийнхээ хойно орж тэдний үхлийг үз, уйл! Чиний эрх ямбыг шинэ хатан хаан авч Дураар авирлан чамайг уландаа гишгэж Байхыг нь харж ханатлаа амьд яваг! Үхэхээс чинь хаа хамаагүй Алтан сайхан өдрүүд чинь өнгөрөг. Хүнд зовлонт олон өдрийг амьд байж өнгөрүүл. Английн хатан хаан биш Ядарч зовсон бэлэвсэн эм байж үхлээ үз! Дорсет, Риверс, ван Хэстингс та нар миний хүүг Цустай хутганы ирэн дор амь насаа алдсныг та нар харсан! Та гуравт тэнгэр бурхан яг тийм үхлийг Цаг бус хэцүү үхлийг буулгана.

Глостер – Хатаж дууссан шулам чи бушуу үгээ дуусга! Маргарита - Чамайг мартаад хэл үгээ дуусгах гэж үү?

Үгүй шүү.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Richard Van

16

Сонс чи муу нохой миний хэлж чадах үгнээс Илүү муу муухай юмыг тэнгэр бас хадгалж байгаа бол Чиний нүглийн их зовлонгийн арвиныг толгой дээр чинь буулгаг! Ертөнцийн амгаланг хөнөөгч чиний сэтгэлийн Хүний үнэн санаа дотор чинь сэрж чамайг идэг! Эхийн умайд хүн болсон үед бузар идээ! Эцгийн бузар цусны бүлэгнэл чи! Эгнэгт ариуныг мэдэхээ байсан хорт хавдар! Чи, чи ...

Глостер - Чи, Маргарита! Маргарита – Ричард! Глостер – Юу гэнээ та? Маргарита – Би чамтай яриагүй Глостер – Тэр хатуу гашуун үг бүгдийг

Надад хэлж байна гэж бодсон юм. Маргарита – Тийм байж болно.

Тэгэхдээ надад хариу хэлэх хэрэггүй. Хараал муу үгээ бүгдий нь би хэлээд орхиѐ доо.

Глостер - Чиний нэрээр би дуулгалаа. Елиеавета – Өөрийгөө чи өөрийнхөө хараалаар хараав шүү. Маргарита – Хиймэл амьтан, хатан таны сүг гөлгөр сүүдэр.

Үхлийн шүлсэнд нь гарах аргагүй орооцолдоод Бас энэ муу аалзыг зөгийн балаар тэжээх нь үү? Би хатан хаан, та нар миний боолууд! Та нар энийгээ мэддэг биз дээ?

Дорсет – Галзуурчихж!

Энүүнтэй юу ярих вэ? Маргарита – Дуугүй бай муу гөлөг!

Тэнэг толгой! Чиний шинэхэн сүлд, дэлхийд саяхан ирж. Тэгэхдээ хэт өндөр зосгож байгаа хүн Ойчихдоо бяц үсэрч юм үлддэггүй гэдгийг бодох нь зүй

Глостер - /Дорстед/

Энэ зөвөлгөө, хүү вантанд ч хэрэгтэй дээ. Дорсет – Тандч хэрэггүй биш байх шүү, ноѐн оо! Глостер – Тэр бас тийм.

Тэгэхдээ хуш модны яг оройд Салхи шуурганаас айлгүй Аугаа нартай гэгээ булаалдам өндөрт гарч

Маргарита – Нарны гэрлийг ч хаяхлам даа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Richard Van

17

Миний хүү аугаа их алдарын туяанд гийж байхад нь Чи түүнийг хилэнт хар үүлээр халхалхад Гэгээ гэрэл нь хар ангалд үүрд уналаа. Өөрийн биш үүрэнд үүр зассан учраас Бүхнийг харагч бурхан яавч цусаараа олсон тэр олзыг чинь Тэсвэрлэж чадахгүй юу ч үгүй болгоно.

Бекингем – Уучилчих! Жаахан боловч ичээч! Маргарита – Энэрэх сэтгэл ч алга, ичих ч үгүй юм бэд!

Намайг өрөвдөхгүйгээр хэцүүдүүлж Ичгүүргүйгээр амьдралыг минь үрчихлээ. Хайр хишиг-гомдол, ичих зовох нь амьдрал боллоо. Энэ ичгүүр дунд миний гаслан буцлаж байна.

Бекингем – За больж үз! Маргарита – Гэгээн алдарт Бекингем.

Сайн нөхрийн ѐсоор би гарыг чинь үнсье. Чи өөрөө гэр орныхон чинь цөм азтай байг! Бидний цусаар чи хувцасаа тамгаласангүй Чамайг би хараахгүй ээ.

Бекингем – Бусдыг ч тэгэх хэрэггүй.

Муу үг хэлсэн эр толгойд заавал муу юм ирдэг. Маргарита – Ай Бекингем!

Сүүлээрээ эрхлэн шарваж байгаад хазах нь хэцүү Шүд нь хортой нохойноос болгоомжил!

Глостер – Эрхэм ноѐд оо, энэ юу гээд байна аа?

Бекингем – Энүүний үгийг дамжуулаад яах вэ? Маргарита - Үнэн үг хэлсэн хүнийг яасан эвгүй үзэх юм бэ?

Болгоомжилж айх хүнээс яасан их бялдуучлана вэ? Сэтгэлийг чинь гаслангаар нударсан тэр бэрх цагт намайг санана биз? /явна/

Хэстингс – Энэ эвгүй үгнээс нь болж

Толгойн үс босох шиг боллоо! Риверс – Минийх ч бас.

Яах гэж чөлөөтэй явуулаад байгаа юм бэ? Глостер – Тэнгэрийг барьж андгайлъя.

Энийг би буруутгаж чадахгүй. Их зовсон амьтан. Тэр зовлонд нь би ч нэмэр болсон доо.

Елиеавета – Би харин гомдоогоогүй Глостер – Энүүнээс булааж авсан бүх юмыг чи өөрөө өмчилсөн.

Сайн юм хийснийг минь огт санадаггүй тийм хүнд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Richard Van

18

Би тус болсон доо. Кларенс хүнд их тус хүргэснээрээ Одоо бас хоригдоод бүр төмөр гинж зүүсэн байгаа нь Таргалуулах гэж байгаа юм гэнэ.

Ийм хэрэг өдүүлсэн хүнийг бурхан өршөөх болтугай.

Риверс – Биднийг гомдоосон хүмүүсийн төлөө Залбирал үйлдэх сайн юмаа.

Глостер – Би дандаа тэгдэг хүн дээ ...

/Кетсби ирэв/ Кетси - Таныг эзэнтэн ирээч гэнэ

Вантан таныг ч ноѐд та бүхнийг бүгдий нь

Елиеавета - Очлоо. Та бүхэн надтай хамт явах уу?

Риверс - Бид таны араас явлаа хатан ахайтан /Глостороос бусад нь бүгд явна/

Глостер - Муу юм их хийж байна Тэрний тухай өөрөө эхлээд шуугиан дэгдээхгүй бол Сүүлд муу хэргээ хүн рүү чихэхэд хэцүү болох юм Кларенсийг би шоронд хийгээд ...

Стенли, Хистенгс, Бекингем гурав шиг Хатан хаан өөрөө төрлүүдтэйгээ эвсэж байгаад Ах дүүсийг хооронд нь муудалцуулж Тэд нь бие биенээ алах нь Тэгээд бас өөрт хүн муу юм хийсэн ч Чи тэр хүндээ сайн үйлээ бүтээ гэсэн Бурханы сургааль байдаг даа Ингэж би муу санаагаа нууж хааж Чөтгөрийн үнэнч найз мөртлөө Ариун санваартан шиг хүнд харагдаж Өргөл барьж ихийг авч байна /алуурчин хоѐр хүн орж ирнэ/ Аяар! Миний хоѐр хүн ирлээ энэ Найдвартай хоѐр минь энэ Ажлаа дуусгах гэж ирэв үү? Дуусангуутаа Кросбид очоорой Удаж болохгүй, ангайж алмайрч болохгүй Яриаг нь сонсож хэрэггүй Кларенс уран гоѐ үгтэй Сэтгэлийг чинь уярааж мэднэ Сэтгэл уярахаараа үнэнч болох аюултай Тэрнээс болж хүн хулчгар болно Хулгай хийе гэвэл үнэнч сэтгэл саад болно Хүний авгайг ашиглая гэвэл Бас л нөгөө үнэнч сэтгэл босч ирээд Тийм юм хийлгэхгүй Энэ үнэнчээс болж би нэг удаа Зам дээрээс олсон мөнгөтэй түрийвчийг авч чадалгүй Эзний нь эрж байж олж өгсөн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Richard Van

19

Үнэнч гэдэг хүнийг гуйлгачин болгоно Ер нь тайван амьдаръя гэсэн хүн Үнэнч гэдгийг өөрөөсөө зайлуулах хэрэгтэй

1-р алуурчин - Үнэнч сэтгэл чинь миний дэргэд зогсоод л Вантаныг битгий хороо гээд байна даа Кларенс – Хэний төлөө би муу юм хийлээ Дүүгийнхээ төлөө, Эдвардын төлөө

Гэтэл одоо нүгэл хийснээрээ адилхан байж Намайг хороо гэж таныг явуулсан байдаг гэнээ! Би таныг Глостер лүү явуулъя Дүүгий нь үхсэн гэж дуулгасны төлөө Хаантан танд нэг их шан өгөхгүй, Харин Глостерт энэ үгийг хэлбэл Овоо их шагнал хайрлана

2-р алуурчин- Чи эндүү бодлоо Глостер чиний дайсан Кларенс - Үгүй шүү. Надад тун их хайртай, ах минь шүү дээ Тэрүүн дээр минь оч! Үнэнийг хэлэхэд та нар намайг өрөвдөж Амьд үлдээгээд өөрсдийгөө тамд орохоос Аврах хэрэгтэй 1-р алуурчин – Эхнэр хүүхнүүд, аймтгай хулчгарууд л Хүнийг өрөвддөг Кларенс - Чөтгөр шуламс, галзуу араатан л Хайрлахыг мэддэггүй байх 2-р алуурчин – Та эргээд харчих даа, ноѐнтоон? 1-р алуурчин - /Кларенсийг хутгалж байна/ Ингээд! Бүр баттай болго! Бас багадаад байвал

Архитай том торхонд чихэж ална /хүүрийг аваад явна/

2-р алуурчин – Цус урсгасан аймшигт хэрэг! Хараал хүрмээр муухай

Энэ аллаганд оролцмооргүй байна /1-р алуурчин ирэв/

1-р алуурчин – Надад туслахгүй зогсоод байдаг чинь юу билээ? Удаад хөдлөхгүй байсныг чинь би ноѐнтонд хэлнэ 2-р алуурчин – Дүү чинь алуулаагүй амьд байгаа шүү гэж Би тэрүүнд хэлмээр байна Бүх мөнгөө чи ав! Вантаныг хороосныхоо төлөө би сэтгэл гундуу Муу юм хийлээ гэж их гэмшиж байна /явна/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Richard Van

20

1-р алуурчин – Би гэмшихгүй

Аймтгай муу новш зайл! Мөнгөө авангуутаа би нэг тийшээ Зайлалгүй болохгүй нь Хэрэг эвгүйгээр эргэх төлөвтэй /явна/

ХОЁРДУГААР БҮЛЭГ Хэсэг – 1 Лондон. Ордны нэг өрөө. Хаан Эдуард /өвчтэй аж/ хатан Елиеавета, Дорстер, Риверс, Хэстингс, Бекингем, Грей болон бусад хүмүүс байна.

Эдурад - Аятай үйл бүтээлээ бид Ноѐд та бүхэн холбоогоо Хэвээр нь байлгана биз Бурханы дуудсанаар би хэзээ хэзээгүй Ертөнцийг орхиж явмаар байвч Та нарын хэлхээ холбоог Улам батжуулж өгмөөр байдаг Риверс, Хэстингс та хоѐр дайсагнахаа боль Гараа барилцан бие биедээ хайртай байхаа Тангарагла

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Richard Van

21

Риверс - Муу санаа, хар бодлоос миний сэтгэл Чөлөөтэй гэдгээ амлая Хайраа илэрхийлж гараа би баръя Хэстингс - Би ч эний төлөө үнэнч явахаа хэлье Эдуард - Эзэн хааныхаа өмнө худал битгий хэлээрэй Газрын хааны хаан энэ хүн

Та нарыг худал хэлсэн байвал Хооронд нь та нарыг дайсагнуулж Өшөөгөө тун хатуухан авна гэж мэд!

Хэстингис - Би худлаа хэлсэн байвал жаргал хэзээ ч эдлэхгүй Риверс - Хэстингстэй дайсагнавал би сайнаа үзэхгүй Эдурад - Хатан ахайтан та ч энэ явдалд нүгэлтэй шүү Дорсет хүүтэйгээ хоѐул, Бекингем ноѐнтой Ер нь бие биетэйгээ айхтар дайсагналцдаг байлаа Эхнэр минь чи Хэстингст гараа өг Хэстингс ноѐнтон та гары нь үнсэж Дайсагнах сэтгэлээ хаяарай Хийж хэлэх бүхэн чинь Үнэн санааных байх болтугай Елиеавета - Ван Хэстингс би чамтай найрамдлаа Одоогоос эхлээд үүрдийн үүрд Урьдын дайсагнал мартагдлаа

Эдуард - Ван Хэстингс, ван Дорсет та хоѐр Бие биенээ чанга тэвэр Дорсет - Бидний холбоо хэлхээ насан үүрд

Тасрахгүй гэдгийг би амлаж хэлье Хэстингс - Би ч бас /тэврэлдэнэ/ Эдурад - Гэгээн Бекингем та эхнэрий минь Төрөл төрөгсдийг бүгдий нь чанга тэвэрч Холбоогоо бэхэл Би баярлаж та нарыгаа харъя Бекингем - /хатантанд/ Үнэнч халуун стэгэлээсээ та нарынхаа төлөө Зүтгэхээ мартсан байвал Хатантаныг хэзээ нэгэн цагт Муухай эвгүй харсан байвал Дээд тэнгэрийн зарлиг гээд Хэн нэгэн найз нөхөд нь хариугаа Аймшигтай аваг! /Хэстигс, Дорсет болон бусдад хандаж/ Би өөрөө хүнд хэцүүд автагдаад үнэнч Сайн нөхөдийн тус тун их хэрэг болсон байх Тэр цагт нөхөр гэж итгэж явсан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Richard Van

22

Тэр хүмүүс минь намайг огт харахгүй Надаас урваж туслах байтугай Нэг нүдээрээ ч харахгүй болсон байг! /гээд Хэстингс болон бусдыгаа тэвэрнэ/ Эдуард - Ариун бодолтой Бекингем чиний үг Миний өвдөж байсан сэтгэлд Тунгалаг рашаан дусааж өглөө Яагаад Глостер ах маань Бидний яруу энэ сайхан холбоог Улам батжуулахад яарч ирэхгүй байна вэ? Бекингем - Сайн хүн санаагаараа гэж дотно ах Глостер /Глостер орж ирнэ/ Глостер - Эзэн хаан, эрхэм хатантан Эгэл олон ноѐд та бүхний амрыг айлтгая Эдуард - Энэ өдрийг үнэн сайхан өнгөрөөж байна Эцэсгүй юм шиг хорсол, дайсагналаа хаяж Энх ариун үүсэл найрамдуу бодлоор Нэгдэж өндөр тэнгэрт тангарагаа өргөлөө бид

Ах минь! Глостер - Бурхан бидэнд их нөөлөг тусаа хайрлалаа Бусдын худал цуу яриагаар намайг хэлсдүүлж Үгүй бол буруу юм дуулж намайг Адгийн муу хүн гэж санасан байх юм уу?

Би өөрөө аргагүй эрхээр ч бай, Бухимдаж уурласан үедээ Та бүхний хэн нэгнийг гомдоосон байвал Би найрамдахыг хүсч өршөөн хайрлахыг гуйя Хатантан танаас уучлал хүсч Миний танд хайртайд итгэнэ үү Дараа нь миний дүү Бекингем чамтай мэтгэлцэж Хэрэлддэг байсныг уучил Ван Риверс бас ван Грей Та хоѐр шалтгаангүйгээр надад Дургүйцдэг байснаа тайлж үз! Ван, гүн, ноѐд түшмэд та бүхэн Бүгдээрээ надад му юм санах тун хэрэггүй Бүх муухай бодлоо одоо цагаатгаж авъя гэж гуйя

Елиеавета - Энэ өдрийг бид баяр дүүрсэн өдөр гэж тэмдэглэнэ Элдэв муу хэрүүл маргааны үүгээр таслаг, бурхан минь Эзэн хаантанд, одоо би бас нэг гуйх юм байна Энэ муу дүү Кларенсийг минь уучилж хайрла Глостер - Юу ярьж байна, хатан ахайтан! Танд үнэнч гэдгээ үг хайргүй ярьж байсан минь Эзэн вантны өмнө элэг доог болох гэж тэр үү? Манай эзэн вантан насан эцэс болсон гэдгийг Хэн хүнгүй мэднэ шүү дээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Richard Van

23

Түүний сүнсийг дэмий яриагаар зовоогоод яах вэ? /бүгд босон харайна/ Риверс - Насан эцэс болсон гэнээ? Яагаад?

Хэн мэдсэн юм бэ? Елиеавета - Ээ тэнгэр минь! Биднийг юу болгож байнаа? Бекингем - Ван Дорсет бусадтай адил Миний царай цас цаас шиг болов уу? Дорсет - Яг тэглээ, вантаан! Царайдаа ягаан туяатай үлдсэн хүн Ганц ч алга Эдуард - Кларенс өнгөрсөн гэнэ үү? Анхны тушаалаа би өөрчилсөн шүү дээ Глостер - Өөрчлснийг чинь даанч хүлээж чадалгүй өөд болсон Хөөрхий Кларенсаас дор, үнэнч биш хүмүүс Муухай хэрэг олныг хийсэн байхад Шийтгэл ирэхгүй юм даа /Стенли ирэв/ Стенли - /сөхөрч/ Эзэн хааны өршөөлийг гуйж сөгдье Эдуард - Больж үз дээ Зүрх өвдөөд санаа уймраад хэцүү байна

Стенли - Гуйх юмаа хэлэлгүй би босч чадахгүй нь Эдуард - Тэгвэл түргэн хэл Юу вэ? Стенли - Гүн Норфолкийн бие хамгаалагчид байсан Сүртэй үймүүлэгч нэг тайжийг өнөөдөр хороочихсон Зарцын төлөө гуйя Эдуард - Дүүгээ алах тушаал өгсөн хэлээрээ би Зарц боолыг уучил гэж хэлэх болж байна уу? Миний дүү бодлоороо алъя гэсэн болохоос биш Хэрэг дээрээ алаагүй атлаа зөвхөн Бодсоныхоо төлөө өөрөө толгойгоо авахуулсан Тэрний төлөө хэн гуйсан бэ? Хэн уур хилэн дүүрэн байсан Миний өмнө өвдөг сөхрөн гуйж дүүгээ бодох хэрэгтэй Тэр буруугүй шүү дээ гэж хэн хэлсэн бэ Хэн гуйсан бэ? Хүчирхэг Уариктой холбоогоо таслаад Хөөрхий миний дүү миний төлөө амь хайргүй тэмцэж байсан гэж Хэн надад сануулсан бэ? Бэрх тулаанд Оксфордод дийлдээд алуулах гэж байхад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Richard Van

24

Ах маань ирж авраад “Хайрт дүү минь амьд хэнд явж Эзний ширээнд суугаарай” гэж энхрий аятай хэлж байсныг Хэн надад сануулав Та нарын хэн нэг нь дүүгий минь өмөөрөхгүй яагаав? Би хүний мөсгүй амьтан Яагаад өөрөө тэр хүний тус гавъяаг санаж болсонгүй вэ? Та нарын дундаас хамгийн бардам зантай хүн нь Миний дүүгийн ачийг бодох ѐстой атлаа Тэрийг өмгөөлөх ганц ч үг хэлсэнгүй Ай хөөрхий, энэ муухай явдлыг төлөө Тэнгэр биднийг ниргэнэ гэдэгт би итгэж байна Хэстингс, намайг аваад яв, эндээс! Ай хөөрхий, азгүй Кларенс /хаан, хатан, Хэстингс, Риверс, Дорсет, Грей бүгд явна/

Глостер - Яарсны гай! Аймаар муу мэдээг дуулангуутаа хатны муу санаат Садангийнханы нүүр нь цав цагаан болж хувирахыг хараа биз? Эзэн хааныг тэр муухай юм хийлгэхэд эд нар түлхсэн Тэнгэр эднийг цээрлүүлнэ Ноѐн минь одоо явж Эдуардыг тайвшруулах уу даа? Бекингем - Таны хойноос явлаа /бүгд явна/ Хэсэг – 2 Мөн газраа. /Ван Иоркскаяа, ван Кларенсийн хүү, охин хоѐртой орж ирэв/

Хүү - Эмээ минь ээ, Бидний аав нас барчихсан юм уу? Иоркская - Үгүй ээ, хүү минь Охин - Тэгвэл та яагаад “Кларенс минь, хөөрхий хүү минь” гээд Цээжээ түг түг цохин уйлдаг чинь юу вэ? Хүү - Эцэг маань амьд байгаа юм бол

Та яагаад биднийг өрөвдөж хараад “Хөөрхийс минь өнчин амьтад” гэж Халаглаад байгаа юм бэ?

Иоркская - Ач, охид та нар андуурч Би эзэнтний бие их муу байгаад зовоод Нулимс унагах юм Нас барчихсан хүний төлөө бол уйлааэд яах вэ дээ Хүү - За тэр дээ, эмээ минь Аав маань байхгүй гэдгийг та өөрөө хэллээ Эзэнтний буруугаас болсныг ч би мэднэ Шийтгэл оноож өгөөрэй гэж бурханд залбирахдаа гуйя Охин - Би ч тэгнээ Иоркская - Дуугаа тат даа, хүүхдүүд минь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Richard Van

25

Аав нь та нарт хачин их хайртай байсан юм Аавыг нь үгүй болгосон хүнийг та нар ойлгохгүй ээ Хүү - Үгүй ээ эмээ минь, бид сайн мэднэ Миний эзэн хаан, хатныхаа санааг амраах гэж Аавыг чинь шоронд хорьж байсан юм гэж Глостер ах нэг биш удаа уйлан хайлан байж Биднийг өрөвдөн, үнсэн байж ярьж өгсөн юм даа Бас өөрөө надад аав болж Би төрснөөс нь өөрцгүй хайртай хүү нь болно гэж Байнга ярьж байлаа Иоркская - Даруу аятай хүн болж хуурамчаа нууж Даашгүй их нүглээ үнэнч багаар халхлаж явна Миний хүү юм энэ муу муухай бүхэн нь ч Хамт харин худалч худрагагүйн үндсийг Би энүүндээ өгөөгүй л дээ Хүү - Эмээ минь, тэгээд авга ах Худлаа хэлж байна гэж үү? Иоркская - Айхтар худлаа хэлж байна, үр минь! Хүү - Тун итгэгдэхгүй л юм. Юун шуугиан бэ? /үсээ задлаж тавьсан хатан Елизавета орж ирэхэд

хойноос нь Риверс, Дорсет хоѐр орж ирнэ/ Елизавета - Гаслан уйлахад минь, Хувь заяагаа хараан зүхэж зовоход минь Саад битгий бол! Өөрөө өөртөө би дайсан болох юм ч гэсэн Өширхсөн уур хилэнгээ би орхихгүй Иоркская - Энэ цөхөрч улайрсан яриа чинь юунд хэрэгтэй юм бэ? Елизавета - Айхтар хэрэг болчихсон байна шүү дээ Эдуард нас эцэс боллоо, бидний эзэн хаан Таны хүү Эдуард, намайг захирдаг миний нөхөр Үндэс нь амьгүй болсон юм чинь Мөчир нь амьдарч чадахгүй Дуулгаварт боолууд аа, Түүний шинэ ариун эзэмшил газар луу нь хамт явцгаая

Иоркская - Чиний гүн их гашуудлыг би хуваалцана Аугаа нэртэй чиний нөхөр миний хүү байсан юм Алдартай миний нөхөр намайг хаяад явснаас хойш Миний хүүхдүүдэд тэрний минь дүр төрх үлдсэнд Би тэднийг харж сэтгэлээ зогоож баясч явлаа Гэтэл түүний минь дүр төрхийг авч явдаг хоѐр толь Аймшигт үхлийн саварт бут үсрэн хагарлаа Гуравдахь толь нь даанч их нөлөөтэй толь Түүнийг харахад миний бузар булай л илт байх юм Хүү - /Елизаветад/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Richard Van

26

Манай эцгийг нас барахад та уйлсан бил үү? Эгч минь, бид таны төлөө нулимс тусаахгүй шүү Охин - Та өнчин бидний төлөө нулимс огт гаргаагүйд Бид ч таныг бэлэвсэн болов гэж огт уйлахгүй дээ Хүүхдүүд - Өнчин бидний төлөө нулимсаа та харамласан Бид ч таныг өрөвдөн уйлахгүй Елизавета - Уйлж зовоход та нарын тус надад хэрэггүй Нулимс гаслан хоѐроор би ядуураагүй Миний хайртай хань, Эдуард Миний чанд эзэн! Хүүхдүүд - Хөөрхий дөө, хөөрхий Кларенс! Бидний энхрий аав Иоркская - Эдуард, Кларенс хоѐр миний хөвгүүд! Елизавета - Миний түшиг болсон Эдуард яав даа Хүүхдүүд - Бидний тулгуур болсон Кларенс байхгүй Иоркская - Миний хөл гар болсон хөвгүүд минь үгүй Елизавета - Надаас илүү аз муутай бэлэвсэн эм дэлхийд үгүй Хүүхдүүд - Биднээс илүү заяа муутай өнчин хүүхдүүд байхгүй Иоркская - Надаас илүү хувьгүй эх ертөнцөд үгүй Хүүхдүүдийнхээ гаслангийн эх нь ч би байна Дорсет - /Елизаветад/ Хайрт ээж минь тайвширч үз! Учирсан бүхнээ бурханд өгүүлж үглэх нь муу Риверс - Хатан ахайтан та даруй түргэн хүүгийнхээ төлөө Залуу вантаны төлөө бод! Одоо даруй хүн явуулж авчруул! Ирсэн даруйд нь хаан титэм өмсүүл! Эдуард нөхрийнхөө төлөө зовоод байхаа дуусга Эдвард хүүдээ эзлүүлсэн хаан ширээ Сэтгэлийг тань өөд татна /Глостер, Бекингем, Стенли, Хэстингс, Реткли нар ирэв/ Глостер - Эгч минь бүү уйл! Гэгээн мөртлөө харанхуйд дарагдсан Одыг хайрлаж уйл гэсэн хувь тавилан бидэнд оногдсон ч Хичнээн уйлавч зовлон нимгэрэхгүй / Иоркскаяын өмнө сөгдөн/ Гүн хүндэтгэл хүлээсэн ээж минь уучил Гүндүүгүй амьтан би таныгаа эхлээд харсангүй Өвдөг дээрээ сөхрөн мөргөж уучлал зөвшлийг эрье Иоркская - Бурхан чамайг минь уучлан өршөөгөөд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Richard Van

27

Хайр сэтгэл энх амгалан санааны ариуныг өгөг Глостер - /хажуу тийш/ Сайхан сэтгэлтэй өвгөн болоод би Ертөнцөөс халих болтугай гэж Хүний эх бүрийн мөргөлөө төгс өгдөг билээ Энэ удаа ингэж хэлсэнгүй гайхалтай Бекингем - Ван, гүнгүүд олон сайхан түшмэл бүхнээрээ Хаантны алагдсанаар зовлонд дарагдавч Хамтын бодлоо нэгтгэн улам барилдлагаа бэхлэе Хаантан нас барж бидний их ургацыг алдагдуулсан ч Өмнө маань түүний төрсөн хүүгийн тарих ургац гүйцэж болоод Бидэнд тус болох гэж байна биш үү? Хүйтэн жавар сэтгэлээс чинь гарах ѐстой Бидний бодолтой ойртож саяхан бүр барилдаадахсан Энэ бат холбоог хамгаалах нь бидний үүрэг биз Одоо цөөхөн хэдэн хүн нийлүүлээд Залуу ханхүүгийн хойноос Ледолд илгээж Лондонд авчран титэмийг нь өмсгөх ѐслол хийлгэх болно Риверс - Цөөхөн хүн илгээдэг нь юу билээ, вантаан! Бекингем - Вантан болгоо, хүн олон болох тутамд Санал олон болж нөгөө буруу номын бослогын амьсгаа Эдгэж дарагдалгүй байснаа дэгдэж босоод

Хүмүүсийг үймүүлэх болов уу Улсын маань юм болгон бат тогтуун болоогүй байхад Амгай хазааргүй омголон адуу шиг Хүн болгон өөрийн дур зоргоор Ширүүн давхихад бэлэн байна Дайсагнал хоорондынх нь нийцгүй хар сүүдрийг Бид нийлсэн хүчээр ажилгаж байх ѐстой болов уу гэж Бодогдох юм Глостер - Биднийг хаантан өөрөө эвлэрүүлж өгсөн болохоор Би энэ холбоог хатуу бат хамгаална Риверс - Би ч, бид бүгдээрээ л холбоогоо улам зангидана Тэгэхдээ энэ холбоо маань шинэ учраас Олны хэл ам, худал өргөмжлөл, магтаал, элдэвийн Хардлага гүтгэлгээс хааж байх хэрэгтэй Энэ талаар би гэгээн Бекингемтэй санал нийлж байна Вантны хойноос цөөн хүнтэй хэсэг явуулъя Хэстингс - Би ч гэсэн тэр саналтай нийлж байна Глостер - Энэ саналаар болъѐ Ледлод хэн явах ѐстойг бид шийдье Хүндэт эрхэм хатантан та бидэнтэй Зөвлөж ярилцаж үзнэ үү гэж гуйя Елизавета - Иоркская хоѐр сэтгэлийн угаас бид хоѐр Энэ ажилд хамтран оролцъѐ /Бекингем, Глостер хоѐроос бусад нь явна/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Richard Van

28

Бекингем - Дээдсээ, вантаны хүүгийн хойноос хэнийг ч явуулсан Та бид хоѐр энд үлдэж болохгүй Бидний биелүүлэх ѐстой нийт төлөвлөгөөг биелүүлэхэд Хатантны зан ихт төрөл садангуудыг Залуу вантнаас яаж холдуулах Яавал болохыг замдаа бодож олъѐ Глостер - Чи чадмаг үзмэрч, миний баруун гар Холыг харагч зөвлөгч, сайн санаат дүү минь Юу ч мэдэхгүй хүүхэд шиг чамд би мэдүүлье Ледло тийш явцгаая Энд дэмийн суухын хэрэг алга /явцгаана/ Хэсэг – 3 Лонлон хотын гулдамж. Тайзны өөр өөр талаас хотын хоѐр иргэн гарч ирнэ 1-р иргэн – Хөрш сайн уу? Хаачих гээд гүйж яваа юм бэ? 2-р иргэн - Үнэнээ хэлэхэд би өөрөө ч мэдэхгүй байна Шинэ сонин юу дуулахв? 1-р иргэн – Дуулсан. Хаан нас баржээ 2-р иргэн - Муу мэдээ шүү! Сайн юм болохгүй вий! Ертөнцөд амьдрах муухан байх болно /3 дахь иргэн орж ирэв/ 3-р иргэн - Бурхан та хоѐрт тус болог хөршүүд минь 2-р иргэн - Сайн байна уу? 3-р иргэн - Манай хайртай эзэн хаан нас барж дуулав уу? 2-р иргэн - Дуулсаан, эрхэм минь Бурхан биднийг өршөөг! 3-р иргэн - Муу цагийн эхэнд ирлээ бид, хөршүүд минь! 1-р иргэн – Бурхан өршөөж залгамжлагч нь үлдсэн дээ! 3-р иргэн - Хүүхэд, хаантай улс зовно 2-р иргэн - Бид айх юу байх вэ? Хүүхдийн дэргэд зөвлөхүүд ажил хэргий нь явуулна Өсч томроод ирэхээрээ өөрөө төрөө барьж Биднийгээ залж жолоодно Овоо ч авч явах болно 1-р иргэн – Генрих зургаагийн үед ийм л байлаа Парис хотод хаан болох ѐслол хийх үед Тэр үед эзэн хаан ойдоо ч хүрээгүй байв шүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Richard Van

29

3-р иргэн - Генрих зургаагийг үед үү? Үгүй шүү, үгүй, хөршүүд минь Тэр үед ухаант мэргэн ноѐдоо бүрдсэн Олонд алдаршсан зөвлөл гэдгийн томчууд Бат цайз болж хаан төрөө түшиж байсан юм 1-р иргэн – Манай залуу хаан эзнийг тулж явах эх, Эцгийн талын садан бас бий шүү 3-р иргэн - Ядаж ганцхан эцгийн талын садан юм уу Эсвэл төрөл садан гэж огт байгаагүй бол дээр Одоо хамаатнууд нь эрх мэдлээ булаалдана Тэр олон яриа хөөрөөнд бурхан туслахгүй бол Бидэнд гай болно доо Глостер ноѐн заль их, санаа муу, зан хатуу Хатантны төрлүүд бардам, ихэрхүү, нэр алдарт дуртай Эднийг сайн хазаарлаж барьж чадвал Аз муутай хөөрхий нутаг минь

Арай чөлөөтэй амьсгалах байх 1-р иргэн – Хулчийгаад яах юм бэ? Бүх юм хурмандаа орно биз 3-р иргэн - Тэнгэр бүрхээд ирвэл дээл хувцасаа базаа! Модны навчис унах нь өвөл ирж буйн тэмдэг Нар шингэж жаргахаар шөнө болдог жам Зундаа хэт бороошсон бол өлсгөлөн болно гэж болгоомжил Тэгэхдээ бидний сэтгэлийн бурхан л учрыг олж чадна /явцгаана/ Хэсэг -4 Лондон. Ордны нэг өрөө. Их хамба, Иоркская, хүү ван, Иоркский хүүхэд, Елизавет хатанхан. Иоркская Ванъеэ Вэньеэ Иоркская - Би хаан хүүтэй уулзмаар байна Энэ хооронд хачин том болоо биз Елизавета - Үгүй гэж сонссон юм байна Харин миний бага хүү хүмүүсийн хэлж байгаагаар Тэрнээс илүү өсгөлүүн гэнэ Бага вантан Иоркский - Үгүй ээ, ээжээ. Би өсмөөргүй байна Иоркская - Юу гэсэн үг вэ, хүү минь! Том болж өсөх сайхан! Бага вантан Иоркский –

Ээ эмээ минь. Саяхан нэг орой хоолны үеэр Намайг ахаасаа өндөр болж гэж Риверс ахыг хэлэхэд Глостер ах харин “Хогийн ургамал дээшээ ургадаг юм” гэсэн Би хогийн ургамал болох дургүй байна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Richard Van

30

Харин цэцэг шиг аажуухан дээшилмээр байна Бага вантан Иоркский –

Миний авга ах төрсөн даруйдаа Талхны зах шүдээрээ зулгааж байж Тэгэхэд бид хоѐр насан турш огт шүдгүй байлаа Эмээ минь, би ингэж л үг сөрмөөр байна Ванъеэ Иоркская -

Өөдөс минь, хэн чамд ийм юм ярив? Бага вантан Иоркский –

Энүүний харгалзагч гэж Ванъеэ Иоркская -

Тэр чинь чамайг төрөхөөс өмнө нас барсан шүү дээ? Бага вантан Иоркский – Хэн надад ярьсныг би сайн санахгүй байна Елизавета - Чалчаа хүү вэ? Хэт нүүрэмгий байна даа Ламтан - Нялх амьтан уур гаргаад яах вэ, ахайтан. Елизавета - Эндэхийн хана хүртэл чихтэй юм гэдэг /элч орж ирнэ/ Ламтан - Элч давхиж ирлээ шүү Сонин юу дуулгах нь вэ? Элч - Ноѐтон минь! Баяртай мэдээ ч биш шүү ноѐнтон! Елизавета - Хаан хүү сайн биз? Элч - Сайн, сайн, ахайтан! Иоркская - Ямар мэдээ бидэнд авчирав даа? Элч - Ноѐн Риверс, ноѐн Грей эдэнтэй цуг Эрхэм Томас Воган гурав баригдлаа Ванъеэ Иоркская - Хэн тэднийг баривчлав? Элч - Глостер, Бекингем хоѐр Хамгийн эрх мэдэлтэй ноѐд Елизавета - Яалаа гэж? Ямар буруу хэрэг хийсэн юм бэ тэд? Элч - Өөрийн мэдсэн бүхнээ би хэллээ Түшмэл тэднийг баривчлагдсан учрыг би даанч мэдэхгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Richard Van

31

Елизавета - Ээ халаг, халаг минь! Манай амьдрах зам дуусав бололтой Сэргэлэн ч гэсэн хөөрхөн зээр Барын аманд орлоо Муу хүмүүсийн зэрлэг уур хилэн хамгаалах хүнгүй Өөрөө арчаагүй хаан ширээг дайрахаар бослоо шүү Иоркская - Зовлон гамшгийн хараал хүрэм өдрүүд! Тийм юм, мөн ч их үзлээ би Нөхөр маань хаан титмээ хамгаалж эцэслэсэн надад Баяр, зовлон болж хөвгүүд минь

Дээш доошоо мөн ч их шидэгдлээ Дайн дажин дөнгөж дуусав уу үгүй юу Гэр бүл хоорондын маргаан дүрэлзэж Эрх мэдэлтнүүд бие биенийхээ эсрэг өндийж Ах нь дүүгийн эсрэг босч цусаа урсгах боллоо Хэрцгий бослогын галзуу урсгалыг Хараал хүрмээр хилэнтэйгий нь зогсооѐ Би үхэх нь зөв! Энэ яргалал, алаан хядааныг үзэхгүй байхсан, яая даа!

Елизавета - /хүүдээ/ Явъя хүү минь, ариун сүмд нуугдъя / Иоркская хатанд/ Баяртай!

Иоркская - Би та нартай цуг явна Елизавета - Та нар айхгүй байж болно шүү дээ Ламтан - Ахайтан та удах хэрэггүй Тэгээд бас үнэтэй, цайтай бүхнээ

Аваад явахаа битгий мартаарай Таны гарт би, надад итгэмжлэгдэж ирсэн улсын Тамгыг шилжүүлнэ Би та нарыг болон бүх гэр бүлийг чинь Хамгаалах болно Бурхан намайг ивээн тэтгэ За явъя Би та нарыг сүмд оруулж өгье /явцгаана/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Richard Van

32

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хэсэг -1

Бүрээн дуу жонон Уэльский, Глостер, Бекингем, Горчер, Ламтан, Кетсби болон зарц дагуул нар байна.

Бекингем - Төрөлх орон Лондондоо морил Хүндэт вантан минь, морил Глостер - Миний хайртай дүү Сэтгэлийг эзэмдсэн хан чамдаа Мэнд дэвшүүлж ѐслоѐ. Гунигтай байх чинь замдаа их ядрав уу? Жонон Уэльский – Авга ах минь би зүгээр Явж ирсэн зам маань хүнд хэцүү Урт удаан байсан ч зүгээр Ах нарын олноос та ганцаараа энд байгаа юм уу? Глостер - Жонон дүү минь чи залуу байна Амьдралын хуурамч худалд

Тэгтлээ зовж хашраагүй сэтгэл чинь Хүнийг таньж чадахгүй гаднах байдлаар нь үзэж Санаа нь гаднах байдлаасаа өөр байдгыг Ялгаж чадахгүй юм даа Чиний сэтгэлд найртай тэр ах нар чинь Чамд муу бүхнийг хүсч байсан Сайхан яриа, аальны цаана Тэдний санааны хорыг чи ажсангүй Итгэл эвдэгч тэр саар нөхдөөс чинь Чамайг бурхан аварч хамгаалаг даа!

Жонон Уэльский – Муу хүмүүсээс намайг бурхан халхлаг Гэхдээ надад хүмүүс муу юм огт хийгээгүй Ах бид хоѐр хан титэм зүүх ѐслол хүртэл Хаана амьдарч байдаг билээ? Глостер - Чи хүссэн газраа байрлана, эзэн минь! Гэхдээ эндээс Тоуэр орж садандаа таарсан

Байр олж авах хооронд тайван, аятай Хэд гурав хоног амрах нь зөв болох байх даа

Жонон Уэльский – Ээ мөн Юлий Цезарь аугаа том хүн байж Дайн тулаанд ухаанаараа гялалзаж Их ухаан нь ялалт бүхнийг цуурайтуулж байв Ийм дайчлыг үхэл ч мөхөөдөггүй юм Дэлхийгээс тэр хальсан ч алдар нь түүнийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Richard Van

33

Амьд байлгасаар байна Энэ үгийг л би дүү Бекингем чамдаа хэлэх гэсэн юм

Бекингем - Зөв үү? Сайхан сэтгэлт эзэн минь

Жонон Уэльский – Том болж насанд хүрэхээрээ би Францыг дайлаар дахин мордохдоо Хуучин эзэмшил газраа буцааж авахгүй бол Нэр төртэй цэрэг байж дайны талбарт амиа дуусгана Глостер - /хажуу тийш/ Хавар ийм эрт болно гэдэг Зун их богиносохын тэмдэг /Аги Иоркский, Хэстингс, ламтан орж ирнэ/ Их эзэнтэн минь Бекингем ноѐтон бид хоѐр элбэрэлт Ээжийнд тань очиж мөргөөд Тоуэрт таныг угтана уу гэж гуйя! Та цаашаа явсан нь дээргүй юу? Ван Иоркский – Яах юм бэ, эрхэм ээ Тоуэрт бид очоод яах юм бэ?

Уэльский - Эрхэм дээдсийн зарлиг даа Ван Иоркский – Тоуэрт би унтаж чаддаггүй юм л даа Глостер - Ван та, Тоуэрт юунаас айдаг юм бэ? Ван Иоркский – Тэнд ууртай сүүдэр болж Кларенс авга явдаг гэсэн Ах маань Тоуэрт хутгалуулж үхсэн гэж Эмээ надад ярьсан юм Уэльский - Үхчихсэн ах нараас айгаад яах юм бэ? Глостер - Амьдаас нь ч та айх хэрэггүй шүү дээ Уэльский - Авга ах нар амьд байгаа цагт би айхгүй Энэ үнэн Бекингем - За энэ яриагаа орхиѐ Эрхэм Кетсби наашаа ойрт доо Бидний төлөвлөгөөг биелүүлэхэд туслана Нууц бүхнийг маань үнэнчээр хамгаална гэсэн Бидний яриаг чи замдаа дуулсан шүү дээ

Сэтгэлд хайртай, холд алдартай Британи орны минь хан их ширээнд Эрхэм ван Глостерийг суулгана гэхэд Хэстингс зөвшөөрөх болов уу, яах бол? Чи юу гэж бодож байна?

Кэтсби - Нас өөд болсон хан эзэнтэнд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Richard Van

34

Үнэнч байсан юм чинь Одоо тэдний талынхны эсрэг зогсохгүй Бекингем - Стенли яадаг бол? Бидэнтэй хамт явж өгөх болов уу? Кэтсби - Хэтингс хаашаа бол тэр тийшээ Бекигнгем - За боллоо Тайж Хэстингс дээр явж очоод Бидний юманд яаж хандахыг нь болгоомжтой Аятайхан асууж тандаад гүйцэд сайн мэдэж авна шүү Маргааш Тоуэрт аргагүй морилон ирэх хан титэм өгч, Хаан ширээнд суулгах тухай зөвөлгөөнд урь

Глостер - Миний өмнөөс ч бас их мэндийг дэвшүүлээрэй Тэгээд Помсрретийн шилтгээнд маргааш түүний Дайснууд бүгдийг оруулж мөнх бусын ертөнцөд явуулна гээрэй Сайхан мэдээ дуулгасныхаа төлөө баярлахдаа Шор ахайтнаа илүү үнсээрэй гэж хэл Бекингем - Бушуухан шиг ажлаа дуусгаарай, Кетсби минь Кетсби - Яаравчлая, чадлынхаа хэрээр түргэлье Глостер - Өнөө шөнө болохоос өмнө тэр мэдээг чинь бид сонсох уу? Кетсби - Сонсгохыг хичээе! Глостер - Битгий мартаарай, бид хоѐр хоѐулаа Кросбид очно /Кетсби явна/ Бекингем - Тайж Хэстингс хамт явахгүй гэвэл Бид яах билээ вантаан? Глостер - Юу? тэгвэл толгойг нь авахаас яах вэ? А тийм, хэрэв би хаан болох юм бол Хэрфордын нутаг газар өөд болсон хааны Хэрэглэж байсан бүх эд хогшил баялгийг нь Эзэмших эрх мэдлийг танд олгуулна Бекингем - Эрхийн бичигт бүгдийг заавал оруулна Глостер - Өгнө гэж амласан бүхнээ би өгнө Оройн хоол идэх цаг болж, явъа Дараа нь энэ бүхний тухай яръя /явцгаана/ Хэсэг -2 Хэстингс тайжийн байшингийн өмнө зарлага ирэв Зарлага - /хаалга цохино/ Ноѐнтоон, ноѐнтоон!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Richard Van

35

Хэстингс - /хаалганы цаанаас/ Хэн хаалга цохиод байна? Зарлага - Тайж Стенли намайг илгээлээ Хэстингс - /хаалганы цаанаас/ Мөөн, цаг хэд болж байна? Зарлага - Дөрөв болох нь /Хэстингс орж ирнэ/ Хэстингс - Энэ шөнө чиний ноѐны нойр хулжижээ Зарлага - Зарж явуулаад байгааг нь бодвол яг тэгж Юун түрүүнд ноѐнтон танд мэхийн ѐслож байна Хэстингс - Цааш нь? Зарлага - Цааш нь ингэж хэлүүллээ Өнгөрсөн шөнө зэрлэг бодон гахай Хурц соѐгоороо дуулга малгайг нь толгой дээрээс нь Авч хаялаа гэж зүүдлэж гэнэ Бас хоѐр их хуралдаан дээр Олон тайж ноѐд цуглаж ирнэ Тэдний хэн нэгний нь хэлсэн үг та хоѐрт Зовлон болж туслах бий Тиймээс өөр дээрээ ирж хамтаар Морьтой хойт зүг явъя, аюул заналаас холдъѐ гэнэ Хэстингс - Тэр хоѐр хуралдаанаас надад айх юм алга гэж Түргэн буцаж очоод хэл, түргэл Нэг хуралдаанд нь найдвартай Глостер суух юм Нөгөө дээр нь миний зээ үнэнч Кетсби суух юм Хэрэв тэгээд бидний эсрэг юм гарвал Дор нь би мэдэж, учраа ч дор нь олно /зарлага явж Кетбси орж ирнэ/ Кетсби - Сайн нойрсов уу, тайж ноѐнтоон! Хэстингс - Сайн, сайн Кетсби Яасан эрт босоов? Ганхаж цоорсон хаант улсад маань Сонин юу байна даа? Кетсби - Юу байхав, ийш тийшээ айхтар ганхаж байна Харш ариун малгайг Глостер толгойдоо дээдлээгүй цагт Хөл дээрээ зогсож чадах болов уу энэ улс. Хэстингс - Хан титэмийг хэлж байна уу чи? Кетсби - Тэгэлгүй яахав, хаан титэмийг хэлж байна Хэстингс - Миний толгой мөрөн дээрээ бүтэн байгаа цагт Хаан титэмийг тэгж бузарлуулахгүй шүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Richard Van

36

Тэр амьтан энэ титэмд санаархах гэж үү? Кетсби - Санаархахаар барахгүй өөрт нь өгнө гэж Бат итгэлтэй яваа шүү, цаадах чинь Ер нь хоѐр ван хоѐлуу чамд их сайн юмаа /хажуу тийш/ Харин толгойгий чинь Лондонгийн их гүүрэн дээр Дүүжлээстэй байхыг нь илүү хүсч байгаа Стенли - Гэгээ орлоо, Тоуэр орохоор явъя Хэстингс - Явъя, явъя. Саяны чиний ярьдаг ноѐдын толгойг Өнөөдөр аваачих юм гэдгийг чи мэдсэн үү, Стенли? Стенли - Тэднийг чадаад байгаа Нөгөө хүмүүсийнх нь толгойг малгайтай нь Өнөөдөр авч хаях юм биз дээ? явъя /зарлага орж ирэв/ Хэстингс - Та нар явж бай Би энэ зарлагад хэдэн үг хэлээд Хойноос чинь явъя /Стенли, Кетсби хоѐр явна/ За сайн найз амьдрал ямар байна? Зарлага - Ноѐнтон, намайг анхаарч асуусанд баярлалаа Хэстингс - Хааны садангуудын ховолсноор намайг гянданд Хийх гэж явсан тэр уулзалтын үе

Одоо биш болсон гэдгийг чамд хэлье Өнөөдөр чи хүнд хэлж битгий цуурхуулаарай Ховлож живлэсэн нөгөөдүүл толгойгоо авахуулж Би нь улам аятай сайхан амьдрах нь Зарлага - Бурхан таны аз хийморийг сахиж байг, ноѐнтоон! Хэстингс - Баярлалаа, миний эрүүл энхийн төлөө уучих /мөнгөний түрийвч хаяж өгнө/ Зарлага - /явуутаа/ Гялайлаа танд, дээд ноѐнтон минь /ламтан орж ирнэ/ Ламтан - Энэ өдөр танд сайн сайхныг авчираг Уулзсандаа би баяртай байна Хэстингс - Сэтгэлийн угаас баярлалаа чамд Сайн санаат Жон минь Эртүүдийн надад хүргэсэн тусыг чинь Би хариулаагүй өртэй байгаа Бүтэн сайнд ирээрэй Өгөх юмаа би өгнөө /Бекингем орж ирнэ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Richard Van

37

Бекингем - Эрхэм дээд шашины ламтантай юу ярьж байна Тайж ноѐнтон, Помфретед уулзсан нөгөө найз нарт Одоо л ламтан хэрэгтэй байгаа Би бол үхэх болоогүй шүү дээ Хэстингс - Ариун санваартан ламтантай дайралдаад Помфретэд байгаа ноѐдоо бодлоо Чи бас Тоуэр орох гэж явна уу? Бекингем - Тун удаж болохгүй Та нараас өмнө эргэж ирнэ Хэстингс - Би харин Тоуэрт үдийн хоолоо идэхээр үлдэнэ байх Бекингем - /хажуу тийш/ Оройн хоол ирэхээр үлдэх ч юм билүү?

Хамт явъя Хэстингс - Би бэлэн, ноѐнтоон! /явцгаана/ Хэсэг -3

Помфрет. Цайзын өмнө. Риверс, Воган, Грей нарыг цаазаар авах гэж яваа цэргүүдтэй Ретклиф ирнэ

Ретклифф - Ялтгуудыг түргэн гаргаж ир? Риверс - Ноѐн Ричард Ретклиф та миний үгийг сонс! Хаан ширээндээ итгэл дүүрэн, үнэнч хариун явсны төлөө Би өнөөдөр цаазлагдах гэж байна

Грей - Ноѐд болон бусад тайж нарыг хүний цусанд ханадаггүй Бузар савараас чинь бурхан авраг Воган - Өөрсдийнхөө төлөө та нар удахгүй уйлах болно Ретклиф - Дуусга! Та нарын амьд явах хугацаа өнгөрсөн Риверс - Хүний цусыг ундаалсан Помфрет энэ шорон Удам өндөр ариун ноѐдод гай болж сүндэрлэсэн юм! Чиний ялт бузар энэ хэрмэн хананы цаана Ричард их ноѐн араатнуудын саварт үрэгдсэн Одоо бид чиний мөнхийн бузарт нэмэр болж Буруугүй хүний цусаар ундаалъя Грей - Хөөрхий хатаны дүү Эдвардыг Глостер чухам яаж Хутгалаж авсныг харсан бидэнд эх Маргаритынх нь хараал тусч байгаа нь энэ

Хэсэг – 4

Лондон. Тоуэр дахь өрөө. Бекингем, Стенли, Хэстингс, Хамба лам, Илийский, Ретклифф, Ловель облон бусад ноѐд ширээнд сууна

Хэстингс - Гэгээн ариун ван ноѐд бид та нар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Richard Van

38

Хаан ширээнд суух хүнээ хэзээ ѐслохоо тогтоох гэж цуглалаа Ямар өдрийг сонгож тогтоохоо шийдэцгээе Бекингем - Ариун ѐслолыг үйлдэхэд бүх юм бэлэн үү? Стенли - Өдрөөр л тогтоож чадвал бүх юм бэлэн Хамба - Тэр алдарт өдөр нь маргааш болог Бекингем - Их ламтан юу бодож байна? Вантантай энэ тухай хэн ярьсан юм бэ? Хамба - Тэр их хүний шийдийг вантан л мэднэ дээ Бекингем - Бид түүний нүүрийг мэдэхээс санааг нь мэдэхгүй Миний санааг та, таны санааг би мэдэхгүй Би тэр хүнийг яах гэж байгааг мэдэхгүй Ноѐн Хэстингс та тэр хүнд хавьгүй ойр доо /гээд явах гэнэ/ Глостер - Бекингем би чамд бас хоѐр гурван үг хэлмээр байна /Бекингемийг хажуу тийш болгоно/ Хэстингсээс манай Кесби хэдэн юм шалгаахад нь мань тайжтан Эзэн хааны хүүг хаан ширээнээс холдуулах тухай ам гарч Зөвшөөрснөөс толгойгоо авахуулах нь дээр гэжээ Бекингем - Эндээс түр зайлъя /гээд Глостер Бекингем хоѐр явна/ Глостер - Буруутгаж тэднийг барих юм энэ, харцгаа Надад хараал хүрсэн байна Миний гар модны хатсан мөчир шиг боллоо Эдвардын бэлэвсэн эм бузар хараалч жатгачин эм Аймаар шулам Шортой эвсэж байгаад намайг эрхтэнгүй болгоодохлоо /гараа харуулна/ Хэстингс - Хүний цусанд цадаггүй Ричард! Ээ аз муут өрөвдмөөр хөөрхий, Британи орон минь! Аймшигт зовлонт өдрүүдийг үзэх нь ээ чи! Алуурчид хаа байна Миний толгой энэ байна Намайг хорооход баярлаад ингээж байгаа Хүн биш та нар өөрсдөө удахгүй өнгөрнө /явна/

Хэсэг – 5 Лондон. Тоуэрийн өмнө. Глостер Бекингем хоѐр зэвэнд эдэгдсэн хуяг дуулгыг яаран өмссөн бололтой орж ирнэ.

Глостер - Дүү минь ухаан алдатлаа айсан хүн шиг Царайгаа цайруулаад чичирч дагжин үгээ хэлж чадахгүй Хоолой боочих гээд байгаа юм шиг Амьсгаадан байж чадах уу? Бекингем - Чадаж ядах юу байсан юм бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Richard Van

39

Аймшгийн жүжигт тоглодог жүжгчин шиг Эвгүй дуу гаргаж ярьж чадна Аюул заналын явдлаас айж байгаа юм шиг Эргэж бусгаж, зугатан гүйж дөнгөн Бас худал инээж, муухай харж аяглаж маяглах шидтэй би Бодсон санасанаа гүйцээхийн тулд Юу ч хийж амжина шүү би Кетсби хаачаа вэ? Ноѐн мэрийн хойноос явав уу? Глостер - Харахгүй байна уу? Цаана чинь аваад ирлээ /Мэр ноѐн, Кетсби хойр орж ирнэ/ Бекингем - Мэр ноѐнтоон ... Глостер - Өргүүл гүүрийг буулга! Бекингем - Юу вэ? Бөмбөг нижигнэж байх чинь Глостер - Түргэл Кетсби, Хэрэм дээрх манаач нарыг сайн хар! Бекингем - Мэр ноѐнтоон, таныг бид ийш нь дуудахдаа ... Глостер - Мөрөө сайн хар, амиа бод, Ард чинь дайснууд байна гэдгийг Хэлэх гэсэн юм Бекингем - Гэм зэмгүй биднийг бурхан аврах болтугай /Хэстингсийн толгойг барьсан Ловель, Ретклиф хоѐр орж ирнэ/ Глостер - Ухаан орж үз! Бидэн дээр дайснууд биш Ловель бас Бид бүгдийн дотны хүн Ричард ирлээ Ловель - Урвагчийн толгой энэ! Буруу санаат, ялтан Хэстингс өнгөрсөн Глостер - /уйлна/ Ээ хөөрхий тэрүүнд би хичнээн хайртай байлаа Тэрнийг би номхон даруу зантай, Ертөнцөд байхгүй үнэнч ариун сэтгэлтэй Амьтан гэж боддог байлаа /уйлна/ Муу санааны өчүүхэн сүүдэрч үгүй байсан юм Бүтэлгүй хүүхэн Шорт дурлаж явсан нүглээс өөр Муу юмгүй тэр амьтан сайн санааны дууриал болж Гэрэлтсэн юм Бекингем - Тэгээд тэр адаг, муу алуурчин Бас өнөөдрийн зөвөлгөөн дээр Глостер ноѐн бид хоѐрыг хорлоно гэж Байсныг нь яах вэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Richard Van

40

Мэр ноѐн - Энэ бас үнэн байх нь ээ? Глостер - Бид чинь одоо муу төрөлтөн Бурхангүйчүүд болж байна уу? Английн маань амгалан байдал Бидний амьдралд тэр муу хүний Аймаар бодлыг хор аюул болох замыг Таслах арга бодохгүй бол болохгүй байлаа Мэр ноѐн - Бурхан таныг авраг! Тэр хүнийг хороох багадна Хэстингсийг ахайтан Шортой холбогдсоноос хойш Сайн юм болохгүй гэж би бодсон Бекингем - Дээдэстэн таныг түүнийг цаазаар авахыг Хараг гэж бодсон юм Гэтэл найз нар маань дэндүү Яараад дуусгажээ Одоо яая гэх вэ? Мэр ноѐн - Сайн санаат Мэр ноѐн минь Тэр алсныг нь би хараагүй ч гэсэн итгэж байна Манай үнэнч олон иргэдийг

Одоохон цуглууж ир гэж би хэлнэ Саяны явдлыг сайн хэлж өгье

Глостер - Эцэс сүүлд нь буруу зөрүү яриа гаргуулахгүй гэж Таныг бид урьсан юм Бекингем - Хэдийгээр та бараг зэрэг хожимдсон ч гэсэн Бидний ярианаас учир нь тодорсон биз Лорд ноѐнтон, баяртай. Хүндэтгэл илэрхийлье /Лорд ноѐн явна/ Глостер - Хойноос нь яв, миний дотно Бекингем! Захиргааны байшинд ардуудын дунд байх вий Аятай мөчийг тааруулж Эдвардын хүүхдүүдийг Нуудгай хүүхэд гэж боддогоо олон дуулгаарай Бас Эдвардын завхай байсныг Нууц амрагаа олон сольж байсныг нь Нүд нь хүрч харсан сайхан болгондоо Гар нь хүрэх гэж галзуу араатан шиг Тэмцэж явсныг нь, охид эхнэрүүд олныг зовоосныг нь Бас хэлж зарлахыг мэдээрэй Эдвардыг төрөх жил их ноѐн Иорктон, миний алдарт эцэг Францад дайснаа дарж явлаа Эзгүй байсан цагаа тооцож бодоод Эдвардыг миний хүү биш гэж байлаа Бекингем - Эргэлзэх хэрэггүй, ноѐнтон минь Энийг ярихдаа би алтаар шагнал авах Тийм сайн ярина, баяртай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Richard Van

41

Глостер - Яриа чинь овоо болж тэднийг уяраад ирэхээр Бейнардын хэрэм тийш бүгдий нь аваад яв Тэнд би эрдэмт, ариун хамба лам, ихэс дээдсийн дунд сууж байна Бекингем - Очно, гурав дөрөн цагийн үед та Засгийн ордноос мэдээ сонсох болно /явна/ Глостер - Кларенсийн гөлөгнүүдийг цааш нь сайн нуу гэсэн

Тушаал даруй өгөх хэрэгтэй байна Тэгэхдээ тэр залуу жононгуудтай Хүн уулзуулахыг хориглож өгнө /явна/

Хэсэг – 6

Лондонгийн гудамж. Бичээч ирнэ Бичээч - Бидний хүндэтгэдэг сайхан сэтгэлт Хэстингсийг Яллаж алсны баримт бичиг энэ байна Цэвэрхэн сайхан хуулж бичсэн энийг Сүмд өнөөдөр уншина Ийм л байна даа Иймэрхүү явдал олон хийгээд байхад Энэ дэлхийд амьд явах ч дэмий бодогдох юм Хэсэг -7

Лондон. Бейнардын хэрэм хашаан дотор. Глостер, Бекингем хоѐр талаас орж ирнэ Глостер - За ажил ямар вэ? Ард олон юу гэж байна?

Бекингем - Тэнгэрийн дагиныг бариж тангаргалъя Ард олон огт дуугарахгүй, ам жимийгээд л байна Глостер - Эдвардын хүүхдүүдийг төрсөн нь биш гэж Хэлж чадсан уу даа, чи? Бекингем - Нүүр царай, сэтгэлийн өгөөмрөөр тайж ноѐн Глостер эцгээсээ ялгагдах юм даанч байхгүй Яг адил төрсөн юм Тайван цагт ухаан мэргэн, тавиун жигд Хэцүү цагт дайчин цогтой Дайснаа ялах мэргэн сэтгэл сайхан, зүрх даруу гэж ирээд л Таныг сайн гэж ойлгуулах хэрэгтэй үг болгоныг Хайргүй урсгаж хэлсэн дээ би Үг хэлж дууссаны дараа эх орондоо Сайн бүхнийг хүсдэг болгон “Аугаа их Ричард, Английн их хаан үүрд мөн мандах болтугай” гэж Надтай намт хашгир гэж хашгируулсан байгаа Глостер - Тэгээд яасан, хагширах юмуу тэд? Бекингем - Бурхан гэрч. Ганц ч үг дуугардаггүй Хэлгүй тэнэгүүд юм уу, том хар байц чулуунууд шиг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Richard Van

42

Хөдлөх ч үгүй, дуугарах ч үгүй зогсох юм Зарим нь үхтэл аятай нүүр царай нь цайчихсан Бие бие өөд гөлийн хару зогсцгоох юм Би зэмлэнгүй харж яагаад ингэж эвгүй зогсоод Дуугарахгйү байна вэ гэж Мэр ноѐноос нь асуухад Тэр хэд гурван эвлэхгүй үг хэллээ Тэгтэл миний туслахууд тэртээ хол зогсож байснаа Малгайгаа авч шидэцгээн арваад хүн “Английн эзэн хаан Ричард мандтугай” гэхэд Тэр дор нь би өлгөн аваад “Нөхөр иргэд минь баярлалаа! Та бүхэн ингэж баярласнаараа

Ухаан мэргэнтэйгээ нотлож Ричардад та бүхэн Хичнээн их хайртайгаа илэрхийллээ” гэж хэлүүтээ Салах ѐс гүйцэтгэж гараад явсан

Глотер - Хэлгүй мангуу амьтад! Ганц ч үг хэлээгүй Бекингем - Ганц ч үг хэлдэггүй Глостер - Мэр ноѐн дагалтуудтайгаа ирэхгүй нь үү? Бекингем - Одоо энд хүрээд ирнэ Зовж сандарсан янзтай байхаа битгий мартаарай Үгийн сонсохоо яарч болохгүй Бурханы номыг барьж байхаа хичээнэ шүү Тэгээд ноѐнтон, та хоѐр ламтаны хооронд зогсвол Хэрэгтэй байна Би энүүний тухай их юм ярьж болно Гуйж хэлэх юмыг нь дор нь зөвшөөрөхгүй “Үгүй л” гээд байх мөртлөө Хийх юмаа хийлгээрээ гээд байна шүү Глостер - Чамайг зөвшөөрөхгүй байх тутам чи Улам салахгүй гуйгаад байвал Бүх юм бүтэх тийшээ хандана даа Бекингем - Бушуу шат өөд яв! Мэр ноѐн хаалга цохилоо /Глостер явна. Мэр ноѐн, хотын иргэд орж ирнэ/ Мэр ноѐнтны амарыг айлтгая Би хүлээгээд л байдаг, хүлээгээд л байдаг Дэмий л хүлээж шиг байх юм Манай вантан бидэнтэй ярихгүй юмуу даа /Кетсби хэрэмнээс гарч ирнэ/ Бекингем - За Кетсби, вантан бидэнд юу гэсэн хариу өгөв? Кетсби - Тэр гэгээн ноѐн таныг маргааш нөгөөдрөөс Гэрээрээ ороод ирээчээ гэж гуйж байна Өөрөө хоѐр ламтантай хэрэм дотор Бурханы ном хэлэлцээд салах аргагүй сууна Бурханы гэгээн уншлаг, номоо орхиод Бор амьдралын явдалд орохгүй баймаар байна гэнээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Richard Van

43

Бекингем - Дотно хүн Кетсби минь чи Хүндэт хүн дээр оч Мэр ноѐн болон бусад тайж нар Эрхэм чухал хэргээр тан дээр ирлээ гэж айлтга Бид бүгдийн амьдрал үйлсэд хэрэгтэй юм Вантан тантай ярих гэсэн юм гээ Кетсби - За энэ бүгдийг би одоохон хэлээд ирье /явна/ Бекингем - /Мэр ноѐнд/ Хэл үз, хэлж үз! Бид Эдвард дээр ирж байгаа юм биш Манай вантан дулаан хөнжилдөө хэвтээгүй Ном баясалгаж өвдөг дээрээ сөхрөн байна Хөөрхөн хоѐр хүүхэнтэй наадаж тоглоогүй Бурханы хоѐр ламтай мөргөл хийж байна Тарга хүч базаая гэж нойрмоглож суугаагүй Сэтгэлээ номоор гэгээтүүлж байна Тэнгэрлэг дээд энэ хүн олон бидний хувь заяаг бодож Эрх мэдлийг гартаа авдаг ч болоосой Үгүй л байх даа, зөвшөөрөхгүй юм шиг байна Мэр ноѐн - Даанч тэгэхгүй биз, зөвшөөрөхгүй гэж үү? Бекингем - Би ч айгаад л байгаа Кетсби ч хүрээд ирлээ дээ /Кетсби орж ирнэ/ За Кетсби, ноѐн чинь юу гэж хэлэв? Кетсби - Урьд нь хэлж ярьсан юм огт үгүй байж Нэг их олон хүн дагуулаад ирсний учир Юу вэ гэж их гайхаж байна лээ шүү Муу юм бодож ирэв гэж бодоод байна лээ, ноѐнтон Бекингем - Намайг муухай санаа агуулж ирэв гэж

Гэгээн ноѐн дүү минь бодсонд Би дотор эвгүй байна Сайн санаа агуулж ирсэн үнэний минь Очиж хэл үзээч чи минь /Кетсби явна/ Гэгээн санваартан лам нар бүгд эрхи Бариад суучихсан бол юу ч хэлээд хэрэггүй Бясалгалдаа автсан байгаа юм билээ /дээрх шатан дээр хоѐр их ламтан дунд нь Глостер гарч ирэв. Кетсби бас эргэж ирнэ/

Мэр ноѐн - Эрхэм дээдэстэн гараад ирлээ Хоѐр ламтны хооронд зогсож байна

Бекингем - Эрхэм жононтоныг нүглээс тойрч явахад нь Тулгуур юм, энэ хоѐр Хар чи, бурханы номоо гартаа барьсан нь Үнэн итгэлт хүмүүст алдар нэр, чимэг гоѐл болдог юм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Richard Van

44

Тэнгэр өршөөг их хүн, бидний гэгээн ноѐн Бидний сааршгүй гуйлтанд сонсголоо ойртуулж хайрла Ариун мөргөлийг чинь тасласныг өршөөж хайрла Глостер - Гэгээн ноѐн битгий надаас уучлал гуй Бурхан тэнгэрт номоо хүргэх гэж оролдоод та нарыгаа Удаан хүлээлгэж ѐс алдсандаа гутарч байна би! Энэ яриагаа болъѐ, юу хүсмээр байна? Бекингем - Гэгээн ноѐн таны бурууг би хэлье Өндөр их төрийн их ширээнд хорт муу ургамал наалдаад Биднийг аврах хүчит хүн нь бузар намгийн шаварт шигдсэнийг Харахаар зүрх сэтгэл өвдөөд болдоггүй ээ Нутаг орноо аврахын учир тандаа бид Нууцалгүй ил хэлж таныгаа дахин дахин гуйя Тогтсон энэ хаанчлалаа, цусан холбооны сэтгэлээрээ хайрлаж Хамгаалж өөд нь татаж авахыг чамдаа хайртай үнэнч Энэ олонтойгоо энд ирж биднийг жолоодох Эзэн ширээндээ аргагүй заларч суухыг чинь Иун их хүсч байгаагаа хэлье Глостер - Миний зэргийн багахан хэргэм тушаалт хүн Ийм гуйлтыг яаж хүлээж авах ѐстой юм боллоо Надад үнэнч байгаад чинь би баярлаж байгаа ч гэсэн Хийсэн бүтээснээрээ би тун их ядуу учраас Та бүхний гуйлтыг хүлээн авч болохгүй юм Миний бодол санаа даанч хэмжээ жижигхэн учраас Хүршгүй өндөр нэр тушаалаас аргагүй ухарч Аугаа их алдараас зугатах нь зөв биз Манай их улсыг ургаа их мод гэвэл нэрд гарч дэлгэрэх Том модныхоо мөчийг ургуулж үндэслүүлж өгсөн биш үү? Тэр мөчрөө аятай сайхан өөд татахад Тэнхээт биеэрээ тэр хаан ширээг чимж Эрхийг гартаа авснаараа биднийг жаргааж чадах юм биш үү? Бекингем - Ариун хүндэт вантан та үнэн үг хэлж байгаа ч гэсэн Тандаад итгэж хүлээлгэх гээд байгаа өндөр хэргэмийг Бидний төлөө биш, эх нутгийнхаа төлөө ч биш юмаа гэхэд Олон жилээр удаан ялзарсан муухайгаас ариутгах Бүр ядахдаа хааны эрхийг хууль зүйгээр шилжүүлэх Ёс тогтоход хэрэгтэй байна Мэр ноѐн - Эрхэм таныг олон түмэн гуйж байна Зөвшөөрч үз! Бекингем - Олны хайрыг битгий няцаа Сайн санаат гүнтэн! Кетсби - Эдний гуйснаар болгож өг дөө Олноо баярлуул! Глостер - Яасан зовлонтой юм бэ? Ийм юмны төлөө явах их ажлыг Миний нуруунд үүрүүлдэг нь юу вэ? Битгий гомдоорой, гуйж байна шүү би

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Richard Van

45

Та нарыг, би дийлэхгүй Та нарт бууж өгч чадахгүй нь Бекингем - Чиний дүүгийн хүүхэд юм гээд энэ хүүхдийг Хаан ширээнд хамаатнаа суулгахгүй гэж Номхон даруу зангаа баримтлаж болохгүй шүү гэдгийг мэд Хол ойрын хамаатнууддаа хайртайг чинь мэдлээ ч гэсэн Бид шийдвэрээ яасан ч өөрчлөхгүй Бидний гуйлтыг чи хүлээж авсан, аваагүй ч Зээ хүү чинь хаан болохгүй Хаан титэмийг бид та болон таны удамд Ичиж зовох юм болгож өгөхгүй Огт өөр хүнд хаан ширээг залгамжлуулж өгнө Ингэж шийдээд бид эндээс явлаа Харьцгаая! та минь! Өөр гуйх юм даанч алга! Глостер - Ай битгий хилгэнэж уурлаач! Сайн санаат Бекингем! / Бекингем болон хотынхон явна/ Кетсби - Цаадуулыг буцааж авчраад зөвшөөрч үз! Та татгалзвал Англи зовох болно Глостер - Сэтгэлийн зовиурт юманд

Намайг хадаж өгөхөөр шийдлээ та нар! Одоо яая гэхэв, буцаа цаадуулаа Би ч бас чулуун хүн биш шүү Ухаан сэтгэл хоѐр минь хэмжээлшгүй гаслан байвч Гуйж байгаа та бүгдийг хараад үгүй гэх арга алга /Кетсби явна. Бекингем хотынхоны хамт дахин ирнэ/

Глостер - Хүндэт Бекингем болон эрхэм олон та бүгд Улсыг удирдаж захирах хүнд бэрх ажлыг миний нуруунд Заавал үүрүүлэх гэж шийдсэн бол Би өөрөө хүссэн хүсээгүй ч гэсэн хүлээж авч Чадахаасаа чадахгүйгээ хүртэл оролдохоос яахав Мэр ноѐн - Бурхан таныг авраг! Бид таныг мэднэ Мэддэг бүхнээ хүмүүст хэлнэ Глостер - Боллоо, таны үг үнэн бол ... Бекингем - Одоо өөртөө тэнцэх баярын халуун итгэлийг Хүлээж авна уу? Английн аугаа их эзэн Ричард Өнө удаан өр улсаа манлайлаг! Бүгд - Ёсоор болтугай! Бекингем - Дээдэс эзэнтэн минь та маргааш ѐслолоо хийх үү? Глостер - Та бүхэн тэгнэ гэж бат шийдсэн бол тэгье

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Richard Van

46

Бекингем - Маргаша бид бүгдээрээ энд байна, хаантан минь Одоо харин сайхан сэтгэл, санаа амарснаар баяртай гээд Явцгаая Глостер - /хамба лам нарт хандан/ Бурханы ариун ном хэлэлцэж байснаа үргэлжлүүлье Бекингем, түр баяртай Сайн санаат нөхөд минь бүгдээрээ дахин уулзатлаа Баяртай /явцгаана/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хэсэг – 1

Тоуэрийн өмнө. Нэг талаас хатан хаан Елизавета, Иоркийн ван, Маркиз Дорсет, нөгөө талаас Анна, ахайтан бяцхан Маргарита Плантагентийг хөтлөн ахайтан Глостер орж ирнэ

Иоркийн ван - Хэн ирэв цаана чинь? Аа! Плантагентийн зээнцэр Сайхан сэтгэл Анна Глостер хүрээд ирэв үү? Магад тэд бидэнтэй хамт эрхэмсэг жононгуудад

Мэндчилгээ дэвшүүлэхээр ирээ биз /Анна ахайтанд хандаж/ Амгалан айлтгая охин минь

Анна - Та бүгдэд гэгээн тэнгэр хишээ хүртээж Аз жаргал хайрлах болтугай Елизавета - Чамд ч мөн ялгаагүй Охин минь хаашаа жолоо залах нь вэ? Анна - Тантай зам нийлж Тоуэр орж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Richard Van

47

Залуу жононгуудад мэндчилгээ дэвшүүлэхээр ирлээ

Елизавета - Баярлалаа. За тэгвэл хамтдаа явцгаая

/Брекенбери орж ирнэ/ За тэр, хотын дарга ч биднийг тосоод ирлээ Брекенбери та бидэнд юу юу хэлмээр байна Иоркийнн ван эрхэмсэг эзэнтний мэлмий тунгалаг уу? Брекенбери - Мэндээ мэнд, харин таныг жононгуудтай уулзуулж чадахгүй нь Хаан тийм хатуу зарлиг буулгасан

Елизавета - Хаан гэнээ, ямар хаан? Брекенбери - Яагаав биднийг ивээн тэтгэгч Эзэн минь гэж хэлэх гэсэн юм л даа Елизавета - Бурхан үзэг! Хэргэм зэрэгээр түрээ баригч Үр хүүхэд өрлөг эхийн хооронд хориг тавина гэнээ? Би эх хүн Яалаа гэж намайг хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байдаг билээ? Иоркийн ван - Би тийшээ очъѐ. Тэдний чинь эцэг миний хүү шүү дээ Анна - Удам төрлөөс нь ярих юм бол би эгч нь За алив намайг тийш нь оруулаадах Харам хариуцлага гэм бурууг нь би даая Брекенбери - Таны хүсэлтийг биелүүлж чадахгүй нь ээ Тангарагаа би нэгэнтээ өргөчихсөн шүү дээ /Гарч одов. Стенли орж ирнэ/ Стенли - Иоркийн ван, ахайтан өндөр язгуурт та бүгдийг Түмэн амгаланг эрье! /Аннад хандан/ Би танд зар болон ирлээ ахайтан минь Вест мистерт хаан ширээнд залрах ѐслолд таныг урьж байна Елизавета - Алив миний бүсийг минь тасдаад хаяадхаач Энд чиьн яасан бүгчим юм бэ? Багтарч ядсан зүрхэнд минь Бага ч болов чөлөө тавьж өгөөч! Элдэв хов жив, хорон санаанаас болж Би үхэх нь ээ! Анна - Ямар аймшигтай мэдээ вэ энэ чинь! Дорсет - /эхдээ хандан/ Тайвшир ээжээ, сэтгэлээ барь! Елизавета - Хүү минь эндээс бушуухан шиг зайлж үз! Далдын үхэл биднийг тойрон бүслэж байна,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Richard Van

48

Мөрөөр минь мөшгиж, сүүдэр мэт дагаж байна Хүлээзнэхийн хэрэргүй, тэнгим далай гатлаж Хурдхан шиг, хожимдоогүй дээрээ холдож үз үр минь Ричмондад оч! Хөөрхий Маргаритын зовлонг амсалгүй Хөгшин намайг үр хүүхэд ч үгүй, хань ижил ч үгүй Хэргэм зэрэг байхгүй гэж гон бие гозон толгой намайг Энэ хорвоо дээрээс халихыг минь үзээгүй дээрээ Эндээс явж үз! Стенли - Хатан хаан таны зөвөлгөө түмэн зөв!

/Дорсетд хандан/ Түргэлж үз, цаг гэдэг юунаас ч үнэтэй болоод байна Хүүд минь надаас захиа аваарай Замд чинь тэр чамайг тосон уулзах болно Яарч үз, өөрийгөө бүү хөнөө! Хэсэг -2 Ордны ѐслолын танхим. Бүрээчингүүд. Ричард хаан ширээнд заларчээ. Түүний дэргэд Бекингем, Кетсби болон бараа бологчид зогсож харагдана Ричард - /бараа бологчидод/ Алив цаашихнаа зогсооч! Эрхэмсэг Бекингем чи хаана байна?

Бекингем - Би энд байнаа эзэнтэн минь! Ричард - Надад гараа бариулаач, чинийхээ ач тусыг Үнэнт мэргэн сургаалаар чинь явж Энэ хэргэмд хүрлээ би Харин өнөө болоход бидний эрх засгийн маань Нас гүйцээ шив дээ Магадгүй цорын ганц өдөр л үлдсэн байх Бекингем - Өдрөөр ч хэмжигдэхгүй, үүрд мөн үлдэнэ Ричард - Бекингем чи үнэхээр шижир алтаар цутгасан Итгэлт сайн нөхөр минь юм уу, үгүй юу үзье Бяцхан Эльвира амьд мэнд л байгаа Ойлгов уу? Бекингем - Зарлиг буулгаач эзэнтэн минь Ричард - Ямар зарлиг чмад хэрэгтэй гэж Би хаан байхыг хүсэж байна Бекингем - Их эзэнтэн минь та гүрэн улсынхаа Их хаан нь биш гэж үү? Ричард - Хаан, хаан гэнээ? Тийм байж магадгүй Эдвард маань бас л эсэн мэнд биз дээ? Бекингем - Тиймээ, эзэн минь!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Richard Van

49

Ричард - Эдвард бас л эсэн мэнд үүр мөнх байх уу? Тулга хойрсон ордны хэлүүл маргаанаас Яаж ангижрах вэ? Тийм мэтийн нохойн гөлөгнөөс эртхэн ангижирсан нь дээр Илүү сул үг гаргахгүйгээр энэ тухай чи юу хэлмээр байна? Бекингем - Хаантанд таалагдсан бүхэн ѐсоор болох болно Ричард - Чиний нөгөө эзэн хаанаа гэсэн зүтгэл чинь Яагаад унтарчихав? Үйлс бүтэн цаг чинь болоогүй гэж үү? Бекингем - Хаантан минь танд бодож байгаад хариугаа хэлье Тийм ч удаан таныг чилээгүй болов уу?

/гарч одно/ Кетсби - /алгуур/ Хааны араншин алдарч уруулаа хазаж дээ Ричард - /ширээнээс буун/ Та нартай энд үг сольж маргахын оронд Адгын тэнэгүүдтэй, арчаагүй хүүхнүүдтэй Ярьсан нь дээр биз Эрхэмсэг Бекингем их л болгоомжтой болж дээ Хиа Хиа чи хаана байна Наашаа хүрээд ир Хиа - Эзэнтэн минь, би энд байна? Ричард - За аль чи шулуун шударга хэлээдэх Алтаар хахууль авч амь хороож чадах хүн Чухам хэн байна? Хиа - Хоосон түрийвчтэй, дээгүүр зантай Нэгэн түшмэлийг би мэдэхсэн билээ Үгээр ятгаад буулгаж авч чадахгүй ч Мөнгөөр түүнийг сөхрүүлж болно Ричард - Нэрийг нь хэн гэдэг юм бэ? Хиа - Жеймс Тырель Ричард - Би түүнийг чинь бага сага мэдэх юм байна Алив гараад нааш нь түргэхэн дуудаад аваад ир /хиа гарч одно/ Ричард - Башир зальт Бекингемтэй Байдаг нууцаа хуваалцахаа больж үзье! Зориг шийдмэг л байх нь чухал /Стенли орж ирнэ/ Ричард - Юу болоов? Стенли - Ричмондтой сэм уулзахаар дөнгөж саяхан Тайж Дорсет явсан бололтой эзэнтэн минь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Richard Van

50

Ричард - Кетсби чи миний хэлсэн бүгдийг нэгд нэгдгүй сайн сонс! Миний гэргий хатагтай Аннаг үхэх сэхэхийн даваан дээр Хүнд өвчтэй байгаа гэж зар тараа Тэгээд бас түүнийг ордноос гадагш хааш нь ч бүү гарга! /Кетсби явж, Триррель орж ирнэ/ Ричард - Аа Триррель чи юу? Триррель - /сөхрөн/ Эзэнтэн таны үнэнч зарц

Жеймс Триррель би байна Ричард - Үнэнч гэж чи худал хэлээгүй биз? Триррель - Тэгсэн бол тэнгэр гэсгээх болтугай Ричард - Чи миний ойр дотны хүнээс Аль нэгийг нь цааш нь харуулж чадах уу? Триррель - Өршөөж үз, эзэнтэн минь Харин таны атаатан дайсан бол Хоѐр ч хүнийг үгүй хийж чадна Ричард - За яахав тэгвэл чинийхээр болог! Нойр хоолноос минь хагацуулсан Хоѐрын зэрэг атаат дайсан надад байна Тоуэрт одоо байгаа дагавар хоѐрыг хэлж байна Би чамд тэдний хувь тавиланг даатгачихъя Триррель - Тэгвэл бушуухан шиг тийш нь намайг явуулаач! Таны сэтгэлийг тайтгаруулахад би бэлэн байна Ричард - Хэлсэн үг чинь уран шувуу донгодохоос ч илүү Уянгалаг сайхан сонсогдож байна Бос, бос Триррель! Май, энэ Тоуэрт нэвтрэх бичиг энэ байна Наашаа ойрт! /чихэнд нь шивнэнэ/ Чамд хэлэх гэсэн үг минь ердөө л энэ Чамайг би эвээлдээ багтааж харамж шан Хайрлахгүй өгөмз! Триррель - За би одоохон, бүгдий нь үгүй хийчихнэ Ричард - Шөнө болохоос наана цөмийг нь амжуулах хэрэгтэй Триррель - Ёсоор болтугай эзэнтэн минь /Бекингем орж ирнэ/ Бекингем - Эрхэмсэг эзэнтэн таны сүүлчийн зарлигийг Болхи ухаандаа бүгдий нь тунгаан бодож үзлээ Ричард - За тэр ч яахав, Дорсет Ричмондтой уулзахаар зугтан одсоныг чи сонсов уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Richard Van

51

Бекингем - Тиймээ, би сонссон. Ричард - Стенли, хэрэв би эндүүрээгүй бол Ричмонд эхнэрий чинь хүүхэд байх аа! Сайхан мэдээрэй, болгоомжтой л байж үзээрэй Бекингем - Та надад Херфордын муж улсыг өгнө гэж амласныг Би зүрх гарган байж дахин танд сануулах гэсэн юм Ричард - Хэрэв чиний эхнэр Ричмондтой

Ямар нэгэн холбоотой болчихвол Хамаг ялыг чи үүрэх болно шүү Мэдэв үү?!

Бекингем - Саяны миний түүнд хэлсэн хүсэлтийн талаар Та юу гэж айлсан бол! Ричард - Ричмондыг балчир байхад нь VI Генрих хаантан Английн эзэн хааны ширээг амласан юм гэнэ билээ Бекингем - Эзэн минь юу гэнээ? Ричард - Би үүнийг өөрийн чихээр лавтай сонссон юм байна Харин Генрих өөрийг нь би алчихна гэж

Зөгнөө ч үгүй юм байх даа Бекингем - Та надад муж улсыг амласан шүү дээ! Ричард - Тийм нь ч тийм ээ! Би саяхан Экстрерд очиж үзлээ Тэнд би нэг цайз байхг ч харлаа Ружмонтон гэдэг юм байна Бекингем - Оо, эзэнтэн минь! Ричард - Хэдэн цаг болж байна? Бекингем - Би зүгээр л таны амласныг сануулах гэсэн юм л даа Ричард - Хэдэн цга болж байна? Бекингем - Одоо удахгүй арван цаг л цохих гэж байна Ричард - Цагийн дуунд саад бүү хийгээрэй Бекингем - Хаантан минь би таныг нэг л сайн ойлгож өгөхгүй байна Ричард - Чи өөрийнхөө гуйлтаар намайг самууруулж гүйцлээ Өнөөдрийн хувьд гэвэл тийм ч өглөгч баймааргүй байна Бекингем - Тэгвэл та өөрийнхөө хүсэлтийг шууд л Хэлээдэх л дээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: Richard Van

52

Ричард - Ер нь тэгээд ч чи намайг залхааж гүйцлээ Одоохондоо чиний тухай бодох зав алга /Ричард хиа нартай гарч одно/ Бекингем - За тэр харж байна уу, Ачыг бачаар, тусыг усаар гэдэг энэ дээ! Яах гэж би түүнийг хаан ширээнд залрахад нь Дэм болж явав даа Бүрэн бүтэн дээрээ эндээс түргэхэн шиг зайлж үзье /гарч одно/ Хэсэг -3 Тайз хэвээр Тиррель - Урьд хожид дуулдаагүй улай булай бузар хэрэг үйлдэв Дайтон, Форрестийг хахуулдан дааж давшгүй нүгэл хийв Тэр хоѐр балчир хүүхэд тэрсүүд санааны золиос болж оджээ Газар дэлхийн өнгө туяа болсон гайхамшигт бүтээгдэхүүн Гэнэн хонгор, цэвэр тунгалаг бага балчир Гэгээн өдрийг ягаахан хацраа тунаруулан Гэрэлт ертөнцийг орхин оджээ Цэцгийн дэлбээ шиг бие биенээ тэврэн Цэц мэргэн нүдээ аньж дээ Дайтон түүнийг багалзуурдсан гэнэ Даанч түүний гар чичрээгүй юм байх Болсон явдлы нь цөмий нь Болчимгүй энэ хаанд хэлээд үзье За тэр өөрөө хүрээд ирлээ /Ричард орж ирнэ/ Тиррель - Эрхэмсэг хаантны амар амгалан айлтгая Ричард - Сайн санаат Тиррель минь Ямар баярт мэдээ надад авчирэв? Тиррель - Таны дуулгасан үүргийг тангараг ѐсоор гүйцэтгэв Бүх юм болдогоороо болж, бүх юм тэгээд төгслөө Таны сэтгэл тайтгарав бололтой Ричард - Чи тэгээд тэдний хүүрийг нь олж харав уу? Тиррель - Би өөрийн нүдээр харлаа эзэнтэн минь Ричард - Тэгээд тэдний шарилыг

Тиррель чи өөрөө оршуулав уу?

Тиррель - Тоуэрийн хутагт гэгээн л ѐслолыг нь үйлдсэн байх Чухам хаана оршуулсныг мэдэхгүй Ричард - Оройн хоолын дараа надтай уулзаж болсон явдлыг Нэгд нэгдгүй тодорхой ярьж өгнө биз Үйлдсэн хэргийнхээ шан хөлсийг ч сайтар бодоорой Хэлсэн харамжийг чинь өгөмз, одоо явж үз! / Тиррель явж одно/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: Richard Van

53

Ричард - Кларенсийн хүүг шоронд түгжлээ Охин маань ядуу тайжтай гэрлэв Эдвардын хүүхдүүдийг үүрд нойрсуулав Ричмонд бас ахын минь охиныг Гэргий болгон авах санаатай юм гэнэм Үгүй, би үүнийг хэзээ зөвшөөрөхгүй /Кетсби яаран мэгдэн ирнэ/ Кетсби - Эзэнтэн минь! Ричард - Сайныг сонсгохоор ирэв үү? Мууг дуулгахаар ирэв үү? Кетсби - Мууг, мууг, эзэнтэн минь! Мортон зугатжээ, тэр одоо Ричмондтой нийлж амжжээ Ван Герцог цэрэглэн бидний эсрэг хөдөлсөн гэнэ Ричард - Урвагч Бекингемээс Ричмонд илүү аюултай Айж чичирч суух цаг одоо биш, Аян дайнд бэлдэцгээ! Уур хилэн маань гал дөл болно ноцож Урагшаа бид давшмицгаая! Тэднийг ирэхийг нь хүлээлгүй Тэрсүүд дайсныг угтан тулалдая! /Гарч одов/

Хэсэг -4 Ордны өмнө хатан хаан Маргарита орж ирнэ

Маргарита - Атаат дайсны бах нь ханах бололтой Аюул занал нөмрөөд ирлээ Энд би хичнээн хүлээв Тэсвэр тэвчээр минь төгсөв бололтой Одоо би Франц явлаа Орох орон зай энд алга даа Маргарит минь хурдхан шиг явж үз! /Елизавета, ван Норская нар орж ирнэ/ Елизавета - Миний сайхан жононгууд минь Бага нялх үрс минь та нар одоо хаана байна? Нахиалан цэцэглэсэн цэцгүүдийг минь хэн таслав? Сүнс чинь дээд тэггэрт дэгдэж үүрд намайг орхин одлоо гэж үү? Хан гарьдпын жигүүрээ дэлгэн хатан ээждээ ничэж буугаад ирээч! Маргарита - /хажуу тийш/ Буугад ирцгээ! Хараалт шөнө хар санаатны гарт хөнөөгдснөө Хатан ээжээ хэлээд өг л дөө! Иоркйн ван - Атаа хорсол минь хоолойд зангирч гүйцлээ Өчиг үг минь ч цуцлаа Эдвард Плантагенет чи явлаа гэж энэ хорвоог орхин одов Маргарита - /хажуу тийш/ Эдвард, Эдвардын золиос эь болж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: Richard Van

54

Энэ үхэл өр ширийг нь дарж Плантагет ч бас Плантегентынхаа золиос нь бол Елизавета - Тэнгэр бурхан минь гэгээн мэлмий, Гэсгээх мэс чинь алдрав гэж үү? Маргарита - /хажуу тийш/ Миний хүү, эр нөхөр минь та нар минь Юунд намайг орхин явчихав? Иоркийн ван - Мартагдсан булш бунхан, газар дэлхийн нулимс Эмгэнэлт өдрүүдийн дурдатгал сохор нүд Үхэл чи ханаж цадах цаг чинь болоогүй байна уу? /газарт сөгдөн сууна/ Маргарита - /түүгд дөхөж очин/ Зовлонг эцэслсний хувьд та бүгдээс би ах шүү дээ Миний зовлонг та бүгд хуваалцах ѐстой /дэргэд нь сууна/ Миний хайрт хүү Эдвард Ричардын гарт үрэгдлээ Эр нөхрийг минь ч ичгүүр сонжуургүй хөнөөсан Иоркийн ван - Маргарита надад Ричард минь байсан

Чи түүнийг алсан Ретлендийг хөнөөхөд чи бас л оролцсон

Маргарита - Чиний Ричардыг Кларенс цааш нь харуулсан Умайнаас чинь галзуу нохой төрж Бид бүгд үхлийн зовлон тавьсан тэр нохойн нүд нь анихгүй Шүд нь унахагүй цагт газар дэлий амар заяагаа үзэхгүй Үнэн алдарт тэнгэр биднийг үзэж харах болтугай! Тэр аймшигт араатан эхийнхээ махыг зулгааж Төрөл саданг нь хөнөөж байхг үзээд бах минь ханав бололтой /гарч одно/ Елизавета - Юу ч хэлээд сэтгэл онгойх биш ээ Нулимс мааньбулаг мэт ундарвал ундраг Сэтгэл минь бага ч атугай тайтгараг! Иойркийн ван - Хэрэв тийм бол надад зөвшөөрөл олгоодох Нялх бяцхан үрийг чинь үгүй хийсэн Тэднийг гашуун үгээр хойлоог чинь багалзуурдаад өгье /хөгжим сонсогдоно/ За харж байна уу, тэр өөрөө хүрээд ирлээ Бүр ч чанга уйл! /Ричард хиа болон цэргүүд дагуулан орж ирнэ/ Ричард - Бидний явах замыг хэн хаагаад байна? Иоркийн ван - Замын чинь хөлийг чинь би хорьж байна Алуурчин, адгийн муу яргачин Хэвлийд байхад чинь үгүй хийчихгүй яав даа Елизавета - Алтан титмээр духаа халхлаад Ахан дүүсээ алан хядсан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: Richard Van

55

Аюулт мангас чиний толгойд Титэм биш ялтан гэмтний тамгыг дарах ѐстой Чи миний алаг үрсийг минь хааш нь хийчихэв? Иоркийн ван - Муу мэлхий! Ах минь хаа байна? Хөөрхий Кларенс яав? Нед, Плантагенет тэдний хүүхдүүд нь хаана байна? Елизавета - Ариун стэгэл Хэстингс, Риверс, Воган, Грей хаа байна? Ричард - Бүрээгээ тат! бөмбөрөө дэлд! Тэнэг эхнэрүүдийн үгийг тэнгэр бүү сонсог! /бүрээ бөмбөрийн дуу сонсогдоно/ /эмэгтэйчүүдэд хандан/ Та нар горимтойхон шиг үгээ олж ярина шүү Аль эсвэл цэргийн бүрээний нүргээнд живүүлж орхино Иоркийн ван - Чи миний хүү мөн үү, аль эсвэл ... Ричард - Тийм ээ, эцгийн хишгээр таны хүү болж төрсөн минь үнэн Иорксийн ван - Тэгвэл уур хилэнг минь тайлаад өг! Ричард - Эрхэм ван та надад ааш араншингаа хайрласан биз дээ Одоо тэгээд түүнээсээ татгалзах хэрэг үү? Иоркийн ван - Аль би үгээ бүгдий нь хэлье Ричард - Ингээд л больж үзье Би сонсохыг хүсэхгүй байна Иоркийн ван - Үг минь зөөлөн дуу минь намуун байх болно Ричард - Би яарч байна, алив товчхон хэлээдэх Иоркийн ван - Яараад байна гэнээ? Чамайг бурхан бид хоѐр л мэдэх ѐстой Цуснаас минь махыг минь таслан байж чи төрж билээ Ричард - Төрсний дараа тэгээд л зовлон чинь Төгсгөл болоо биз дээ? Иоркийн ван - Зангалмайгаар тангаргалая! Би чамайг зовож ядарч байж Дэлхийд төрүүлсэн минь нүгэл болж дээ Хар багаасаа чи хартай, хортой, Хамаатан садандаа халгаатай Идэр залуугаасаа ихэрхүү бардам, Ийм л хүн болж өссөн дөө Сэтгэлийг минь жаргаасан мө ч ч Үнэнээ хэлэхэд чи надад авчраагүй Ричард - Нэг ширээний ард сууж нэг санаа Санаж явсан минь ховор биз Танд би таалагдахгүй байвал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 56: Richard Van

56

Ван еэтэн эхлээд би явах уу даа Харин таныг би доромжлохгүй Бөмбөр дэлдээд! Иоркийн ван - Та намайг сонсооч! Ричрад - Хэлсэн үг чинь хэтэрхий хортой байна. Иоркийн ван - Танд ердөө л ганцхан үг хэлье, үүнээс чанагш юу ч ярихгүй Ричард - За хэл, хэл. Иоркийн ван - Бурхан чамайг гэсгээх болтугай Эс бол би уй гашуунд дарагдаж үхвэл таарна Хааны амь хорооогдсон хүүхдүүд, Чиний дайснуудын чинь төлөө би зальбирна Чи цус залгиж цусандаад хахсан, чи булай Бузраар арга чаргаахийж хорвоогийн тоосыг Хөдөлгөж байж, түүгээрээ ч үхнэ /гарч одно/ Елизавета - Чамтай ярих чадал минь ч алга Ричард - Битгий яаваач, өөртэй чинь ярих юм байна Елизавета - Хааны маань үрс намайгаа орхин оджээ.

Хөөрхий шувуухай охид минь л үлджээ Тэд бас удалгүй сүмд очиж гэлэнмаа нар болцгооно

Ричард - Чамд энхрий ялдам гоо үзэсгэлэнт охин Елизавета байгаа биз дээ Елизавета - Чи намайг амьд үлдэв гэж бас алах санаатай юу? Чиний таалалд зохицуулж ааш зангаа ч хувиргая, Гоо үзэсгэлэнгээ ч бузарлая, эр нөхрөөсөө урваж тэрсэлсэн гэж Олонд тунхаглан зарлая, ганцхан чи тэднийг минь л бүү хөнөө! Ричард - Хааны ариун цусыг яаж ингэж бузарлаж болох вэ? Елизавета - Охидынхоо амь насыг аврахын тулд Бүгдийг хийхэд бэлэн Ричард - Би өөрийнхөө гараар төрөл садангаа үгүй Хийчихсан юм шиг чи ярих юм Елизавета - Тэгээд хэн гэж? Хөшигний наана нь тэд, цаана нь чи байсан биш үү? Цусан төрөл нь гэлээ ч чи тэднийхээ цусаар гараа угаасан Агь хөвгүүдийн аминд хүрнэ гэдэг Хороор хурцалсан чулуун зүрх л хэрэгтэй болно биз Зовлонд дарагдаж хамаг хүч минь мөхөсдөв Далбаагүй хөлөг далайд төөрч Хад мөргөн сүйрэх цаг надад л таарч дээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 57: Richard Van

57

Ричард - Учруулсан зовлонгоо наминчлаж орон гэрт чинь Аз жаргал авчруулж чадна Эс тэгвэл үйлдсэн хэрэг минь Эргээд намайг хөнөөх болтугай Елизавета - Хөх тэнгэрийн доор уудам зайд Надад үлдсэн жаргал байна гэж үү Ричард - Үрс хүүхдүүдийг чинь өргөмжилж өгөмз Елизавета - Цаазын тавцан дээр үү? Бас л тэдний минь толгойг авах гээ юү? Давч мэт зовлонг минь чихэр мэт үгээр тайтгаруулна уу Тэгээд чи хүүхдүүд минь ямар хишиг хайрлах гээв? Ричард - Надад байгаа бүхнээ бас өөрийгөө охидуудад чинь зориулъя Сэтгэлдээ нуусан гомдол хорслоо март Охидуудад чинь би үнэн сэтгэлээсээ хайртай гэдгийг Чи мэднэ шүү дээ Елизавета - Би ч охидынхоо сэтгэлийг бас ойлгодог юм шүү Ричард - Та чухам юуг нь мэднэ гэж? Елизавета - Охидод минь үнэн сэтгэлээсээ хайртай гэдгийг Бас тэдний ах нарт нь

Үнэн сэтгэлээсээ хайртай байсан гэдгийг мэднэ Би чамд их баярлаж байна

Ричард - Далдын утгатай үгээр намайг егөөдөхийн хэрэггүй Би охинд чинь сэтгэлтэй, хатан хааны хэргэм хайрлая Елизавета - За тэгвэл тэр хатан хааны чинь нөхөр нь Хэн болж таарах вэ? Ричард - Мэдээж хатан хааны хэргэм хайрласан

Тэр хүн л байж таарна шүү дээ Елизавета - Юу гэнээ? Тэгвэл тэр хүн чинь чи болж таарах нь ээ? Ричард - Тийм ээ, би! Елизавета - Чи тэгвэл түүний хайр сэтгэлийг юугаар татах гээв? Ричард - Охидуудын занг яаж татах тэр аргыг Чи надад зааж өгнө Елизавета - Миний зөвөлгөөг чи сонсох болж байна уу? Ричард - Бүхий л сэтгэл зүрхээрээ Елизавета - Залуу жононгуудын алтан амийг хороосон Алуурчингуудтай цуг зайлж үз! Цусанд будагдсан хоѐр зүрхний тольтон дээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 58: Richard Van

58

Эдвард, Иорк гэдэг нэрийг сийлээд Охин дүү нарт нь барих гээ юу? Грей, Кларенс хайртай хоѐр ахыг нь Хэрхэн яаж хөнөөснөө тэдэнд яриад үз л дээ Бас ариун сэтгэл Анна эгчийг нь үгүй хийснээ ч хэлээрэй Ричард - Чи надаар тоглоом хийж байна уу? Ингэж байх чинь надад тийм ч их таалагдахгүй л байна шүү Елизавета - Өөр зам надад алга Чи нэгэнт дахиж төрөл арилжаагүйгээс хойш Ричард, Ричард хэвээрээ байгаа цагт би хувирахгүй Ричард - Чи охидууддаа хамаг хэргээ би хайр дурлалынхаа Төлөө л үйлдсэн гэж тэдэнд хэлээрэй Елизавета - Уухай! гэмт хэргийг чинь уудлаж Тэгээд бас хариу болгон чамд хайр дурлалаа өгнө гэж үү? Ричард - Нэгэнт хийсэн нүглээ яаж буцааж эргүүлнэ гэх вэ Болсон юм болсноороо л дуусаг! Хүн дандаа л алдаж гэндэж явдаг хойно яая гэхэв Хожим нь гэмшиж нүглээ наминчилна Би хөвгүүдээс чинь амьдралыг нь хаан ширээтэй нь цуг Булааж авснаа одоо бодоход харамсаж гэмшиж байна Үүний чинь хариуд үр хүүхдүүдийг чинь би өөрөө орлож Охидуудад чинь хатан хааны ширээ амлая Хүү Дорсет чинь алс газарт сэтгэл мухардаж ганхарч явна Удахгүй тэд миний холбоотон болцгоож Нутаг орондоо эргэж ирэг! Хатан хааны эх нь болж хамаг зовлонгоо ч чи мартах болно Елизавета - Тэгээд би тэдэндээ юу гэж хэлэх болж байна Эцгийн чинь дүү, та нарын авга ах сүй тавьж байна гэж Хэлэх болж байна уу? Тэнгэр бурхан, ариун хууль үгийг чинь бүү сонсог! Ричард - Бурханы нэрийг барьж андгайлъя. Англид бат бөх найрамдал Ашдын сайн сайхны төлөө хийж байна гэж ойлгуул Елизавета - Гашуун зовлонгоороо тэр бат бөх найрамдлыг чинь Худалдаж авч байгаа хэрэг үү? Ричард Хаан эзэн гуйж байна гэж хэлчих Елизавета - Тэд үүнийг чинь зөвшөөрөх үү? Ричард - Тэднийг өндөр хайр шан хүлээж байна гэж Ятга л даа Би тэднийг үеийн үед ивээх болно Елизавета - Тэр үе хэр удаан үргэлжилдэг бол? Ричард - Би амьд ахуй цагтаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 59: Richard Van

59

Тэднийг цөмийг нь ивээж тэтгэнэ Елизавета - Тэд маань тэгээд энэ хорвоод хэр удаан Амьд мэнд явах юм бол доо? Ричард - Түүнийг чинь тэнгэр л мэдэх байх Елизавета - Энэ чинь даанч худал хуурмаг юм даа. Ричард - Чи даанч гэнэн ойр санаж, бухимдаад байна Елизавета - Тийм ээ! Үр хүүхдий минь үүрд нойрссон газрын гүнд Сэтгэл минь шингэж Ричард - Хуучин шархаа сэдрээлгүй Өнгөрсөн бүгдээ март! Елизавета - Зүрхэний минь судас лугшиж байгаа цагт Би л лав чадахгүй Ричард - Бурханы нэрийг барьж андгайлъя Елизавета - Чи ч бурханаа ч уландаа гишгэсэн Ричард - Эцгийнхээ булшаар тангаргалъя Елизавета - Чи эцгийнхээ нэр сүрийг ч хугаласан Ричард - Тэгвэл би өөрийнхөө нэрийн өмнөөс Елизавета - Чамд нэр ч байхгүй Тэр чинь аль хэдийнэ бузартсан Ричард - Ирээдүй ирэх цагийг барьж тангаргалъя Елизавета - Ирээдүй чамд байхгүй Чиний хийсэн, үйлдсэн зүйл бүхэн тэрнийг чинь устгасан Надад учруулсан гай зовлонг чинь Нулимсан далайгаар угаагаад ч зогсохгүй Газар дэлхийд гашуун зовлон тарьж Эцэг эхээс нь хагацаасан хүмүүн өнчрөлийн зовлонг чи үлдээсэн Ирээдүйн нэрийг дуудах эрх чамд даанч алга Бүхий л зүрх сэтгэлээсээ би тангараглаж байна Тийм ээ! Энэ яахын аргагүй үнэн Өөртөө жаргал хүсдэг шиг тулалдааны талбарт Ялахыг хичээдэг шиг үнэн

Ричард - Энэ бие минь үрэгдвэл үрэгдэг хамаагүй Өдрийн наранд шөнийн саранд элдэв зовлонд шаналж Хоол нойроо ч алдаг, тэнгэрийн одод миний эсрэгч босог Ямар ч хориг саад учирсан хамаагүй Охинд чинь үнэн сэтгэлээсээ би хайртай Ээж минь гэж дуудахыг та надад зөвшөөр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 60: Richard Van

60

Бидний ариун холбоо л бүгдийг ялна Нийтийн хэргийн төлөө ахайтан минь уур хилэнгэ барьж үз Елизавета - Тэгээд би чөтгөр шуламсын өмнө сөгдөх болж байна уу? Ричард - Тийм ээ! Хэрвээ чөтгөр шуламс сайн үйлийн төлөө байвал Елизавета - Чи миний үр хүүхдийн хайран сайхан амийг хороосон шүү дээ Ричард - Тэр хүүхдүүд чинь эргээд л чамдаа дахиад төрнө Охин чинь чамд тэднийг дахин төрүүлж Баяр жаргалыг чинь буцааж өгнө. Елизавета - Охин минь чамд сэтгэлтэй болно гэж үү? Ричард – Ямар ч атугай чи эхийн аз жаргалыг амсах болно Елизавета - Би тэдэндээ очлоо Буухиа элч ирээд намайг хүлээж байгаа Охидынхоо хариуг би чамд өгөмз Ричард - За баяртай! Миний ялдам үнсэлтийг дамжуулаарай /түүнийг үнсэнэ. Елизавета гарч одно/ Ричард - Тэнэг амьтан тун амархан бууж өгч байх шив /Ретклиф түүний араас Кетсби орж ирнэ/ Ретклиф - Их эзэн минь ээ! Тэнгэсийн өрнө эргийг чиглэн байлдааны хөсөг айсуй Тийшээ бас буруу санаатнууд Ричмондыг ирж яваа гэлцгээж Баяр хөөр болон гүйцгээнэ Дайтах гэж байгаа юм биш биз Ричард - /сандран/ Норфольк руу маш яаралтай элч илгээ Кетсби хаа байна? Кетсби - Би энд байна эзэнтээн Ричард - Чи гүнд хэл хүрэг / Ретклиф хандан / Чи Солсбергийн зүг яаралтай оч / Кетсбид хандан / Өөдгүй золиг юундаа чи зогсоод байгаа юм бэ? Ван луу очих нь уу? Кетсби - Эзэнтээн! Би ванд юу гэж хэл хүргэх юм бэ? Ричард - Чиний зөв Кетсби Их цэрэг аваад Солсбергийн зүг хөдлө! Тэнд уулзяъ гэж хэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 61: Richard Van

61

Кетсби - За /гарч одно/

Ретклиф - Би Солсберт очоод юу хийх вэ? Ричард - Ер нь чи тэгээд тийшээ яваад юу хийхэв. Би өөрөө тийшээ явна /Стэнли орж ирнэ/ Ричард - Би бодлоо өөрчилсөн шүү Ямар мэдээ авчираав Стенли? Стенли - Сайн ч үгүй бас муу ч үгүй шив дээ. Ричард - Наадах чинь ѐстой л оньсго таавар шиг юм байна даа Ер нь чи яахаараа гэтэж мярайгаад л яваад байна даа Юу цаагуур чинь сонсогдож байна? Стенли - Ричмонд цэрэглэн тэнгист иржээ Ричард - Өөдгүй муу аймхай оргодол

Яахаараа тэр тэнгист гардаг билээ Тэр тэнгист живэхгээ биз дээ

Стенли - Магадгүй, харин миний бодлоор бол Ричард - Чиний бодлоор бол яалаа гэж?

Стенли - Дорсет, Мортон, Бекингем нар сэм хуйвалдан Хаан ширээнд залах гэж байгааг л мэдэх юм Ричард - Юу гэнээ чи Хаан ширээ унаж засаг үгүй болно гэж үү Тэгээд хаан нь алагдаж Англи мөхөх хэрэг үү? Би Иоркийн удам угсаа залгамжилсан Хууль ѐсны хаан нь билээ Ер нь Ричмонд яах гэж наашаа зүглээв Стенли - Эзэнтэн минь би яаж мэдэхсэн билээ Ричард - Чамайг ярьж чаддаггүй юм байж гэж бодъѐ Гэхдээ бодох ухаан байдаг юм байгаа биз дээ? Тэр золиг эзэн хаанд чинь ямар аюул учруулахаар завдав Чи ер нь тэгэхэд Ричмондод урван тэрслэхээр шийдээд байна уу? Стенли - Урван тэрслэхэд та намайг хардаж сэрдээд хэрэггүй Ричард - Дайсныг өтөр өшиглөн хөөх

Баатар зоригт цэргүүд минь хаана байна Чи өөрийнхөө шадар цэргүүдийг цуглуулж амжих уу? Чиний нөгөө сүрхий анд нөхөд чинь босогчид Тэрслэгчидтэй нийлэхээр өрнө эргийн зүг ум хумгүй Гүйцгээж байна гэнээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 62: Richard Van

62

Стенли - Миний шадар нөхдүүд хойд эрэгт байгаа Ричард - Өрнө зүгээс аюул айсуй байхад Яахаараа тэд хойд зүгт байдаг билээ Стенли - Баруун эргэнд татах дээдсийн зарил гараагүй шүү дээ Та намайг түрэгхэн явуулаад цэргүүдээ нааш нь татуулчих! Ричард - За тэг тэг Шууд Ричмондын зүг яаралтай угтан хөдлө Байз, байз би чамд итгэхгүй нь Стенли - Би танд муугийн сэжиг өгөөгүй л юмсан Урвагч би хэзээ ч байгаагүй, хэзээ ч болохгүй Ричард - За за бушуухан даруй цэргээ хуралдуул Харин чиний хүү Георг энд бидэнтэй үлдэх болно Хүүгийнхээ амь насанд хайртай л юм бол Хэлсэн үгэндээ үнэнч байж үзээрэй Стенли - Барьцаанд үлдэж байгаа юм биз дээ Харин би хэлсэн үгэндээ үнэнч байж чаднаа /гаднаас буухиа орж ирнэ/ 1-р буухиа - Эзэнтэн минь би Девоншир дахь Итгэлт нөхдөөс чухал мэдээ авчирлаа Ноѐн Кортенейн Эдвард түүний ах хамба ламтан Экзетерскийтэй хамсан бослого гаргажээ 2-р буухиа - /гаднаас орж ирнэ/ Их эзэнтэн минь Кентэд Гильфорд цэрэглэн нааш айсуй явна Тэдэнтэй зүсэн зүйлийн хүмүүс нэгдэн нийлж байна гэнэ 3-р буухиа - /гаднаас орж ирнэ/ Эзэнтэн минь цаана чинь Бекингемийн торгон цэргүүд... Ричард - /түүнийг цохин авч/ Муусайн шар шувуунууд эндээс үтэр түргэн зайлцгаа Үхлийн тухай муу ѐрлоод байхын хэрэг байхгүй За май эхлээд /цохиж авна/ Сайн мэдээ авчиртал чинь урьдчилаад өгчихье. 3-р буухиа - Эзэнтэн минь би танд ердөө л гол мөрөн үерлэж Бекингемийн цэргүүд тал бүрдээ сарнин тэр өөрөө Учраа олж ядахдаа хаашаа ч юм бэ бүү мэд Зугатан одлоо гэж хэлэх гэж л ирсэн юм шүү дээ Рчиард - Надаас уучлалт гуйх хэрэггүй Май энэ түрийвчтэй мөнгө Надаас шарх сорви олчихсон бол Бие сувилуулаарай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 63: Richard Van

63

Урвагчдыг барьж ирсэн хүнд Ямар шан хөлс олгодогийг мэдэв үү?

3-р буухиа - Мэдлээ эзэнтэн минь 4-р буухиа - /гаднаас орж ирнэ/ Тайж Дорсет, ноѐн Томас Ловель нар Иоршкийд бослого дэгдээжээ Харин Ричмонпын хөлөг онгоцнууд далайн шуурганд Өртөж тэр өөрөө Дорсетийн эрэгт гарч амарсан гэнэ Ричард - Урагшаа давшцгаая, тулаан! Хэрэв дайсан зугатаж одсон бол Босогчдыг үтэр түргэн дарцгаая /Кетсби орж ирнэ/ Кетсби - Эзэнтэн минь Бекингем баригдлаа Муу мэдээ сонсгоход гүн Бекингем Их цэрэг удирдан Мильфордын эрэгт суужээ Ричард - Сосбергийн зүг урагшаа Хааны ѐсоор үхэж аль эсвэл

Баатарын ѐсоор ялах цаг ирлээ Бекингемийг даруй нааш нь тушаана биз Харин бусдыг миний хойноос /бүрээ үлээж бүгд явцгаана/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 64: Richard Van

64

ТАВДУГААР БҮЛЭГ

Хэсэг -1 Селсберийн талбай. Ялгууртан харуулан цэргүүд Бекингемийн цаазын газар луу авч явна.

Бекингем - Ричард надтай үг солихыг хүсэхгүй байна уу? Шериф - Вантан минь тантай ярихыг ер хүсэхгүй байна Хувь тавилангийнхаа мөрийг дагж үз Бекингем - Эдвардын хөвгүүд минь Хэстингс, Риверс, Эдвард Грей, Воган та бүгдийг зальхай этгээд Зүй бусаар амь насыг тань хороосон Та нарын минь ариун гэгээн сүнс сүлд тэнгэрээс Өндрөөс намайг харж байгаа /харуулын зүг/ Өнөөдөр чинь талийгаачдын дурсгалыг

Хүндэтгэх өдөр биз дээ Шериф - Тийм ээ ноѐнтоон!

Бекингем - Өнөөдөр миний сүүлчийн өдөр Итгэж найдаж явсан хүнээсээ үхлийн аюулыг хүртлээ За аваад явцгаа намайг Цаазын тавцанд үхлийг би сөрөн зогсож угтана /явж одно/

Хэсэг - 2 Темуаратын ойролцоо тал. Ричмонд, оксфорд, Жем Блент, Уолтер, Херберт, бусад хүмүүс бараа бологчид цэргүүдийн хамт гарч ирнэ

Ричмонд - Дарангуйлагчийн талхинд тамлуулсан Хань нөхөд найз нар минь Ямар ч эсэргүүцэлтэй тулгарсангүй Эх орныхоо зүрхэнд хүрэлцэн ирлээ Ноѐн Стенлигээс саяхан

Сэтгэл баясгасан сайхан мэдээ олж сонслоо Та нарын цусыг чинь сорж, махыг чинь зулгааж Үр хүүхдийг чинь хөнөөж байсан тэр гахай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 65: Richard Van

65

Эндээс холгүй хоргодож байна Зоригт нөхдөө Нэгэн удаагийн дайралтаар тэр аюулт амьтныг дарж Мөнхийн энх амгаланг гэр голомтондоо авяиръя

Оксфорд - Мэсээ чанга атгацгаа Өшөөгөө авах цаг ирлээ Ричмонд - Бурханы нэр алдарын төлөө урагшаа! Үнэний итгэл та бүгдийг зоригжуулаг Ялалт ойрхон байна! Хэсэг -3

Босуартын тал газар. Ричард, ван Нофолк, гүн Серри нар цэргүүдийн хамт гарч ирнэ Ричард - Энэ талд аяны майханаа босгоѐ Гүн Серри та яахаараа уйтгар гунигт дарагдчихав? Серри - Нүдэнд минь гунигтай ч сэтгэл зориг минь итгэл төгс байна Ричард - Норфолк! Норфолк - Би энд байна эзэнтээн! Ричард - Норфолк чи бид тулалдаанд бэлэн үү? Чи хариулаач Норфолк - Тэд биднээс, бид тэднээс зугатах нь нэгэнт өнгөрчээ. Энд хоноглоно. Харин маргааш хаана хоноглох болж байна Хаа ч ялгаа юу байхав дээ /цэргүүд асар босгоно/ Ричард - Самуун гаргагчид хэр зэрэг хүчтэй байна вэ? Норфолк - Зургаа ... бараг долоон мянга ч хүрэх болов уу? Биднээс хоѐр дахин дутуу юм шив дээ. Бас хааны нэр алдар гэдэг ялагдашгүй бат бөх цайз гэсэн үг Ноѐдууд хамт явж газрын байдлыг шинжье За алив бушуу бушуул Эвшээгээд байхын хэрэггүй Маргааш бидний ялалтын баяр болно /гарч одоцгооно. Тайзны нөгөө талд Ричмонд, Вилъям Брендлов,

Оксфорд болон тэдний цэргүүд Ричмондын асарыг босгож байна/ Ричмонд - Алтан дээлээ хэдэрсээр наран бөмбөрцөг жаргалаа Түүний сүүлчийн цацраг маргааш сайхан өдөр болохыг билэгдэнэ Ноѐн Вильям та миний тугыг барьж явах болно Алив надад бэх цааг өгөөдөхөөч Маргаашийн тулааны талаар төлөвлөгөө зохиож Жанжнууддаа хувиарлаадхая Гүн Оксфорд ноѐн Вильям Брендо Ноѐн Уолтер надтай цуг яв Гүн Пемброк шадар цэргээ аван давш Нөгөө Стенли хаачив!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 66: Richard Van

66

Блент - Тугаар нь би олж танилаа Түүний цэргүүд эндээс нэг бээрийн газарт Хааны цэргийн урдхан талд нь байна Ричмонд - Блент чи тийшээ очиж миний бичгийг хүргэж өг! Блент - Бүгдийг гүйцэтгэе! Гүнтэн таныг бурхан өршөөх болтугай Ричмонд - За май миний нөхөр /Блентад бичиг өгнө/ За нөхдүүдээ миний асарт орцгооѐ Зөвөлгөөнөө эхлье /цөм асарт орно. Тайзны нөгөө талд Ричард, Норфолк,

Ретклиф, Кетсби нар гарч ирнэ/ Рчиард - Хэдэн цаг болж байна Одоо цаг 9 болж байна Оройн зоогийн цаг болжээ Ричард - Би зоог барих болоогүй Алив бэх цаас авчир Миний дуулга багадаад байсан янзласан уу? Зэр зэвсгийг минь асарт авчирсан уу? Кетсби - Авчирсаан хаантаан! Ричард - Итгэлт нөхөр Норфолк минь байраа эзэл! Харуулуудыг нүд хамхилгүй хянаж байгаарай Норфолк - Жаа одоо явлаа хаантан минь Ричард - Маргааш мандахын улаан нарнаар ... Норфолк - Би энэ шөнүүдэд нүд хамхихгүй эзэнтэн минь /явж одно/ Ричард - Кетсби! Ноѐн Стенлид буухиа яаралтай явуул! Цэргээ авчирч даруй наашаа хүрч ир гэж тушаа Эс тэгвэл тэр өөрөө лав гадарлаж байгаа Хүү Георг нь миний гарт байгаа шүү дээ /Кетсби гарч одов/ Аль надад дарс аягалаач, дэнгээ ойртуул Миний дайны хүлгийг эмээлж бэлд

Реткдиф чи сонс! Ретклиф - Жаа эзэнтээн! Ричард - Норденберланд яагаад өнөөдөр Гунигтай байсныг ажив уу? Ретклиф - Би ажсангүй Тэр цэргүүдээ тулалцаанд зоригжуулаад л явж байгаа шүү дээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 67: Richard Van

67

Ричард - За тийм байж аль надад аяга дарс өгөөдөх Яагаад ч юм өнөөдөр сэтгэл нэг л эвгүй байх чинь Бэх цаас Ретклиф - Бүгд бэлээн Ричард - За чи одоо явж үз. Харуулуудаа сайн шалгаарай Маргааш үүрээр миний асарт ирж Хуяг дуулга өмсөхөд минь туслаарай /Ретклиф бараа бологчдын хамт гарч одов.

Ричард асартаа орно. тайзны нөгөө засалд Ричмондын асар.Тэнд Ричмонд, Стенли болон бас бус ноѐд зөвлөлдөнө/

Стенли - /Ричмондод хандан/ Би чамайг ялалтанд уриалан дуудаж байна Ричмонд - Миний ачит хойд эцэг минь бас чамд ялалтыг Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе Шөнө ч харанхуй байна даа Харин маргааш цусаар улайрах байлгүй Ээж минь эсэн мэнд байна уу? Та надад хэлээч! Стенли - Мэндээ мэнд, чамайг хүсэн мөрөөдсөөр л байгаа Ажил үйлсээ эн тэргүүнд бодъѐ Мөрөн гол мэт урсан цаг үе биднийг хүлээхгүй Мөд удахгүй үүр цайна Эрэгчин эмэгчингээ үзэлцэх тэр цаг ойртлоо Эртнээс чамд хэлэхэд эхлээд би чамтай нийлж чадахгүй шүү Аюулт тэр этгээд башир бөгөөд болгоомжтой Аргыг нь олж байгаад шийдвэрлэх тэр мөчид л Хүчээ чамд өгөхөөр хүрэлцэн ирнэ Надад итгэж намайг хүлээж байгаарай За баяртай Бурхан биднийг сайхан цагт уулзуулах болтугай /гарч одно/ Ричмонд - Бурхан өршөө! Бидний гарт дайсны хуягыг нэвт цавчих Өшөөг авах илд атгаастай, би чамд өөрийнхөө ялалтыг даатгая Маргаашийн мандах нарнаар /нойрсохоор хэвтэнэ/ Хоѐр асарын хооронд /Ричардын асарын үүд нээгдэж

Эдвард, 6-р Эдвардын сүнс гарч ирнэ/ Эдвардын сүнс - /Ричардад хандан/ Би Уэльсийн жонон Эдвард Плантагенет байна Ричард чи хаана байна Маргааш чи нүглээ эдлэх цаг болно доо Идэр залуу насанд минь чи намайг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 68: Richard Van

68

Адгийн муу цөөвөр шиг гэтэж Амь насыг минь яаж хороолоо /Ричмондод хандан/ Зоригоо чангал Ричмонд Алагдсан жононгуудын сүнс чамайг харж байна Генрихийн хүү чамд баяр хүргэж байна /тэр сүнс үгүй болж Генрихийн сүнс гарч ирнэ/ Генрихийн сүнс - /Ричардад/ Чиний хаан Генрих би ирлээ Адгийн муу алуурчин чи Тоуэрийг санаж байна уу Итгэлийг эвдэн анд нөхөд Ах дүүсээ хөнөөсөн тэр аюулыг чинь хариу нь Одоо эргээд чиний нүгэлт толгой дээр чинь Буух нь энэ дээ! /Ричмондод/ Ричмонд чи ялна Чиний сэтгэл ариун, зориг хурц Хэлмэндсэн бүгд чамд найдвараа өгч байна /тэр сүнс алга болно. Жононгуудын сүнс/ Жононгуудын сүнс - /Ричардад/ Тоуэрт төрсөн ах дүү нарынхаа багалзуурыг шахаж Амь насыг нь хороосноо санаж байгаа биз Бид цээжинд чинь үхлийн тугалга болон шигдэж Энэ дэлхийгээс зайлна Чи мөд удахгүй үхлийн муугаар үхэх болно Нохойд нохойн үхэл /Ричмондод/ Сайхан нойрс Ричмонд минь Лха тэнгэр амгаланг чинь сахиж байгаа Маргааш болоход гэгээн од шиг гялалзаад бос Сайн үйлс чамайг хүлээж байна Хаан ширээнд ч залар! /алга болно. Ричард сэрэнгүүтээ орноосоо ухасхийн босов/ Ричард - Алив шархыг минь боож, морийг минь солиоч Исус тэнгэр өршөөж үз! /хиртхийн/ Аа энэ чинь юу болж байна? Аймшиг хүүшилсэн зүүд үү? Аль эсвэл муу ѐр уу? Хүйтэн шөнө чөтгөрийн галаар намайг хайрч байна Хамаг бие минь мөс даан чичрэх нь юу билээ Энд би гав ганцаар Эргэн тойрон аймшиг! Үгүй! Би өөртөө хайртай Ричард Ричарддаа хайртай Үгүй энд Ричард байхгүй Араатан алуурчин нэр нүүрээ барсан Адгийн бузар этгээд л байна Одоо би яадаг билээ? Зугатах уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 69: Richard Van

69

Хэнээс? Өөрөө өөрөөсөө юу? Тийм ээ! Өрөөлийн өс хонзонгоос! Тэгэхэд хэн надаас тэр өшөөг авах гээд байгаа юм бэ? Би өөрийгөө үзэн ядаж байна Би аймшигт араатан Түм түмэн хүн намайг араатан болгон адлан дуулаж байна Би тангарагаа эвдэж өндөр дээд өвгөдийнхөө нэр төрийг гутаасан Ингээд би үхвэл бүр мөсөн үгүй болвол таарна Миний амийг нь хороосон тэр хүмүүсийн сүнс Нойрон дунд минь ирж занал хийлж байна /Ретклиф орж ирнэ/ Ретклиф - Эзэнтэн минь Ричард - Хэн бэ чи? Ретклиф - Би Ретклиф байнаа Азарган тахиа хоѐр ч удаа донгодлоо Үүр цайж байна Цэргүүд маань хуяг дуулгаа агсаж тулалдаанд бэлэн Ричард - Ретклиф! Би урьд шөнө аймшигтай зүүд үзлээ Бидний ялалт найдвартай юу? Чи юу гэж бодож байна? Ретклиф - Найдвартай эзэнтээн! Ричард - Дайсны түмэн цэргээс аймшигтай тийм зүүд Миний нойронд ирдэгийг учир юусан билээ Сэтгэл минь бүр үймэрч гүйцлээ Арайхан гэгээ ороогүй байх шиг Надтай цуг яв Цэргүүд юу ярилцахыг сонсъѐ /Ричард явж одов. Ричмонд сэрж байна.

Түүний өргөөнд ноѐдууд орж ирнэ/ Ноѐн лорд - Өглөөний мэнд айлтгая Ричмонд! Ричмонд - Нойрмог залхууг та сэрээлээ Уучлалт хүсье Үнэнч сайн нөхөд минь Ноѐн - Та нойрсож амжив уу даа? Ричмонд - Энэ шөнө би юутай аятайхан зүүдэнд умбав Та нарыг явсны дараа миний нойрон дунд Балмад Ричардын хөнөөсөн тэр хүмүүсийн сүнс Надтай уулзаж сайныг ерөөж ялалтанд зоригжуулж байх юм Энэ зөн билэг үү? Одоо цаг юу болж байна Ноѐн - Яг дөрвөн цаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 70: Richard Van

70

Рчимонд - Зэр зэвсгээ агсах цаг болжээ За ажилдаа орцгооѐ /цэргүүдийн өмнө гарч ирнэ/ Анд сайн дайчин нөхөд минь ээ Шийдвэрлэх цаг ирлээ Бурхан биднийг харж хамгаалж байгаа Алагдсан, үрэгдсэн хүмүүсийн сүнс сүлд

Биднийг ивээж байгаа Бидний эсрэг ганцхан Ричард, Дарангуйлагч, алан хядагч, бузар этгээд Хаан ширээг булааж аваад Бидний ариун цусаар минь гараа угаасан Тэр мангасыг төгсгөл ирлээ Бүрээгээ тат, бөмбөрөө дэлд Бидний хэрэг үнэн зөв Ариун Георг өршөөх болтугай /гарч одно. Ричардын асар

Ричард, Ретклиф бараа облогчид/ Ричард - За тэгээд Нортенберлинд юу болж байна? Ретклиф - Ричмонд дайн байлдаан гэдгийг Даанч мэдэхгүй гээд л Ричард - Тиймээ тэр үнэн хэлж Ретклиф - /инээмсэглэн/ Тэгэх тусам бидэнд сайн Ричард - /цаг дуугарна/ Алив тэр хуанлийг нааш нь өгөөдөх Нар гарав уу? Ретклиф - Харагдахгүй байна

Ричард - Номын ѐсоор нар мандах цаг нэгэнт болжээ Дорно зүгт нар мандаад бараг бүтэн цаг болж байна Харин энд л үгүй шүү Энэ чинь юу болж байна Ретклиф! Ретклиф - Юу гэнээ эзэнтээн! Ричард - Цэргүүдийн минь дээгүүр хар үүл бүрхээд Нулимс мэт энэ шүүдэр газар дэлхийг бүрхжээ Нар алга гэрэл гэгээч байхгүй /Норфолк орж ирнэ/ Норфилк - Эзэнтэн минь дайсан байлдааныхаа газар Байраа эзэлжээ Хөдлөх цаг боллоо Ричард - Морио эмээлээд Стенлийн зүг түргэн давхи Эр цэргээ аваад даруй наашаа ир гэж дохи Миний тушаалыг сонсцгоо Морин цэрэг явган цэрэг эгнээ эгнээгээрээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 71: Richard Van

71

Зайгаа авч давшцгаана Харваачдыг дундаа авцгаа Норфилк чи морин явган цэрэгтээгэй давш Та нарын араас их цэргээ авч би давшина Ойлгов уу, Норфолк чи юу хэлмээр байна? Норфилк - /бичгийг өгнө/ Би саяхан асараас ийм нэгэн бичиг оллоо Хаантаан! Ричард - /уншина/ Чи Жек Норфолк Чиний эзэн аль эрт урван тэрслэж Бусдад худалдагдсан гэдгийг санаж яв” Харж байна уу? Энэ чинь дайсны арга мэх байна Биднийг эвдрэлцүүлж дундаас нь

Ашиг хонжоо олох гэсэн Хулчгаруудын л арга биз. Бидний сэтгэл зүрх ариун Сумчингууд урагшаа дайсны зүрхийг бүү алд Цусан далай цалгивал цалгиг /буухиа орж ирнэ/ За Стенли хаана байна? Цэргүүд хаана байна? Буухиа - Эзэнтэн минь тэр наашаа ирэхээсээ татгалзаж байна Ричард - Геог Стенлийн толгойг ав! Норфилк - Дайсны цэргүүд намганд тулаад ирж Дайнаа дуусгаад цаазлаж болох биз Ричард - Зүрхэнд минь гал бутарч Бурчинд минь хүч зангирч байна Урагшаа! Дайсны зүг дайран довтолцгоо Цаг боллоо /гарч одно/ Хэсэг -4 Шуугиан нүргээн. Норфолк Кетсбийг угтан ирэв Кетсби - Вантан минь биднийг аварч туслаж үзээч! Хаантан зориг баатарлагын гайхамшигийг үзүүлж байна Морь нь алагдсан ч явган хэвээр аюулын зүг Арслан мэт дайран давшлаж Ричмондыг алахаар эрж хайж байна /Ричард орж ирэв/ Ричард - Морь! Морь! Морь бушуул! Кетсби - Морь энэ байна Түргэхэн шиг эндээс зугатаж үзээч!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 72: Richard Van

72

Ричард - Зайл эндээс адгийн муу хулчгар боол Би азаа энд сорихоор шийдлээ Зургаан Ричмонд энд байна Би тавыг нь аллаа Жинхэнэ Ричмонд л алга Алив морь /явж одов/ Хэсэг -5 Тулалцаан үргэлжилсээр. Хааны цэргүүд зугтаав. Ричард, Ричмонд нар халз тулгарав. Ричмонд Ричардыг ална. Ялалтын бүрээ цангинана. Стенли Титэм барисаар бусад бараа бологчдын хамт орж ирнэ.

Стенли - Аймшиггүй зоригт Ричмонд чамд Бид бүгдийн талархлыг дэвшүүлье Чи биднийгээ тамын аюулаас аварлаа Хаан титэм тандаа баръя Хааны яруу алдар бадартугай Ричмонд - Бурхан тэнгэр биднийг ивээлдээ багтаажээ Чиний хүү Георг амьд мэнд үү? Стенли - Эзэнтэн минь, миний хүү амьд Бидэндтэй цуг Лейстрийн зүг хөдлөх гэж байгаа Ричмонд - Дээдсүүдээс энэ тулалдаанд хэн амь үрэгдэв? Стенли - Ноѐн Уолтер Феррес, ван Жон Норфолк Ноѐн Роберт Брекенбери Ноѐн Брендон Ричмонд - Тэднийг хүндэтгэлийн дээдээр оршуул Олзлогдсон дайсны цэргүүдэд өршөөл үзүүл Урван тэрслэгчид нутаг орныг минь нухчин дарж Ахан дүүсийн ариун цусыг урсгаж Аль байдгаар минь тарчлан зовоож байлаа Одоо бид Ричмонд Елизавета хаан угсааны хоѐр гэр бүл Улс гүрнийхээ сайн сайхны тулд эвсэн найрсах болно Бурхан тэнгэр минь биднийгээ ивээлдээ багтаж Атаатны бузар халдлагаас хамгаалах болтугай Англи эх орон минь дахин өнчлөр хагацал Үр ачийн нулимсыг бүү үзэг! Шарх минь эдгэрч сайхан амьдралын сарнай дэлгэрэх болтугай Бурханы зарилгаар бүх зүйл бүтэх болтугай

Төгсөв

/Эх хувиас сэргээж цохив.

2007 оны 06 сарын 20 Д.М/

www.zaluu.comwww.zaluu.com