32
Батлав. Удирдагч багш:.................................../Г.Хандсүрэн/ СЭДЭВ: ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ Удиртгал Нэгдүгээр бүлэг. Онолын хэсэг 1.1 Худалдааны байгууллага, түүний үйл ажиллагааны онцлог 1.2 Худалдааны байгууллагын бүртгэлийн онол, арга зүй Хоёрдугаар бүлэг. Судалгааны хэсэг 2.1 “Омбол” ХХК-ийн бүртгэл, өнөөгийн байдал 2.2 “Омбол” ХХК-ийн бүртгэлийн сул тал, цаашдын хандлага Дүгнэлт, санал Ашигласан материал 1

Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Embed Size (px)

DESCRIPTION

нягтлан бодох бүртгэлийн дунд шатны курсын ажил. Сэдэв "худалдааны байгууллагын бүртгэл". Агуулгад онолын болон судалгааны хэсэг орсон болно.

Citation preview

Page 1: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Батлав.

Удирдагч багш:.................................../Г.Хандсүрэн/

СЭДЭВ: ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛ

Удиртгал

Нэгдүгээр бүлэг. Онолын хэсэг

1.1Худалдааны байгууллага, түүний үйл ажиллагааны онцлог

1.2Худалдааны байгууллагын бүртгэлийн онол, арга зүй

Хоёрдугаар бүлэг. Судалгааны хэсэг

2.1 “Омбол” ХХК-ийн бүртгэл, өнөөгийн байдал

2.2 “Омбол” ХХК-ийн бүртгэлийн сул тал, цаашдын хандлага

Дүгнэлт, санал

Ашигласан материал

1

Page 2: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Удиртгал

Сэдвийг сонгосон үндэслэл: 2010 оны байдлаар дотоод худалдааны борлуулалт

ДНБ-ны 15%-ийг эзэлж байгаа бөгөөд нийт борлуулалтын хэмжээ 9,6 их наяд төгрөг

бөгөөд 19000 аж ахуйн нэгж байгуулага дотоод худалдааны салбарт үйл ажиллагаа

явуулж байна1. Энэ нь манай улсын эдийн засгийн чухал салбар болж байгаа бөгөөд

энэхүү салбарын нягтлан бодох бүртгэл- бараа материалын бүртгэлийн талаар

онолын цогц мэдлэгтэй болох, өмнөх мэдлэгээ баталгаажуулах зорилгоор уг сэдвийг

сонгосон болно.

Судалгааны зорилго, зорилт: Энэхүү курсын ажлын зорилго нь худалдааны

байгууллагын үйл ажиллагаа, бараа материалын бүртгэлийн талаар онол болон эрх

зүйн хэм хэмжээнд тусгагдсан талаас нь судлан, өмнөх мэдлэгээ бататгах, шинээр

холбогдох мэдээллийг судлах болно. Үүний тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд:

- Худалдааны байгууллагын үйл ажиллагаа бусад байгууллагаас ялгагдах онцлог

- Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэлийн талаар Монгол улсын

хууль, тогтоомжид тусгагдсан байдал, эрх зүйн зохицуулалт

- Бараа материалын бүртгэлийн зарим онцлог болон ялгаатай байдал

Судалгааны арга, арга зүй: Судалгааны ажлаа хийхдээ онолын ном, зохиол

болон холбогдох хууль, тогтоомжийг түүвэрлэн судлах, задлан шинжлэх, нэгтгэн

дүгнэх, харьцуулсан судалгааны аргыг ашигласны зэрэгцээ судалгааны ажлын

бүтцийг тодорхойлохдоо логик зэрэг шинжлэх ухааны судалгааны түгээмэл аргуудыг

хэрэглэсэн болно.

Судалгаа бодитой тодорхой байх, нээлттэй байх, судалгааны чиглэл, хэрэгжүүлэх

арга хэлбэрийг чөлөөтэй сонгох зэрэг зарчмыг баримтлахыг хичээлээ.

Курсын ажлын бүтэц, хэмжээ: Энэхүү курсын ажил нь 2 бүлэг, 4 зүйлтэй.

Эхний бүлгээр худалдааны байгууллагын үйл ажиллагааны онцлог, бусад

байгууллагаас ялгагдах онцлогийг авч үзсэн болно. Ингэснээр худалдааны

байгууллагын бараа материалын бүртгэлийг тодорхой болгоход чиглэгдэж байгаа юм.

1 http://www.med.gov.mn/mn/images/tailan/BS_13-04.pdf “Дотоод худалдааг өндөр хөгжүүлсэн орнуудын туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж, арга зам” бодлогын судалгааны товч тайлан, 2014 он

2

Page 3: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Үйл ажиллагааны онцлог байдлаас шалтгаалсан бүртгэлийн зарим асуудлыг судлан

үзлээ.

Удаах бүлгээр тухайлсан нэг байгууллагын бүртгэл, тухайн бүртгэлийн систем нь

байгууллагын одоогийн үйл ажиллагаанд болон стандартад нийцэж байгаа эсэх,

цаашдын хандлагын талаар судалсан болно.

3

Page 4: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Нэгдүгээр бүлэг. Онолын хэсэг

1. Худалдааны байгууллага, түүний үйл ажиллагааны онцлог

Худалдааны байгууллага гэж юу?

Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг үйлдвэрлэлийн,

үйлчилгээний, худалдааны гэж 3 ангилдаг. Худалдааны байгууллага гэдэг нь бараа

бүтээгдэхүүн-ийг худалдан авч цааш нь худалдан үнэ өртгийг нь нэмэгдүүлэн

борлуулдаг байгууллага юм2. Тэгэхээр худалдааны байгууллагын хувьд бараа

материалыг бусдаас худалдан авч, жижиглэнгийн болон бөөний үйл ажиллагаагаар

дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг үйл ажиллагаа эрхэлдэг.

Бараа материалаарх хөрөнгөнд нь худалдан борлуулах зорилгоор олж

бэлтгэсэн бараа бүтээгдэхүүн дийлэнхи хувийг эзлэх ба хангамжийн зүйл гэх мэт

бараа материал цөөн хувийг эзэлдэг бөгөөд балансад эргэлтийн хөрөнгө хэсэгт,

авлагын дараа тусгагддаг.3

Мөн худалдан авах ба худалдан борлуулах хоёр үүргийн хэрэгжих шатанд

худалдааны бизнесийн үйл ажиллагаа бөөний ба жижиглэн худалдаалах

хэлбэрүүдээр хэрэгжиж байдаг. Өөрөөр хэлбэл худалдан борлуулах бараа

материалыг бөөнөөр буюу жижиглэнгээр худалдан авах бөгөөд улмаар бөөний буюу

жижиглэнгийн хэлбэрээр цааш худалдана.

Эрх зүйн зохицуулалт талаасаа худалдааны байгууллага нь худалдах-худалдан

авах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг хариу төлбөр авах буюу

төлбөр авахгүйгээр бусдын өмчлөлд бүрмөсөн шилжүүлнэ.4 Үүнээс харвал

худалдааны байгууллага нь зөвхөн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдан

борлуулах боломжтой болж байна. Бусдын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдах

нь худалдааны үйл ажиллагаа биш бөгөөд харин зуучлалын үйл ажиллагаа болно.

Худалдааны байгууллагын үйл ажиллагааны онцлог

2 Санхүүгийн дунд шатны бүртгэл хичээлийг лекц

3 САНГИЙН САЙДЫН ТУШААЛ “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн заавар” 2000 оны 12 дүгээр сарын 22- ны өдөр, Дугаар 116

4 Б.Буянхишиг “Иргэний эрх зүйн тусгай анги” , 2011 он, х.1794

Page 5: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Худалдааны байгууллага нь мөнгөн хөрөнгийн гадагш урсгалын үр дүнд бараа

материалыг худалдан авч түүнийгээ борлуулан мөнгөн хөрөнгийн дотогш урсгалыг

бий болгодог. Үүнийг үйл ажиллагааны орчил /цикл/ гэх бөгөөд дараах үе шаттай

байна.5

1. Бараа материал авах

2. Бараа материал борлуулах (зээлээрх борлуулалт)

3. Худалдан авагчаас авлага цуглуулах

Иймээс худалдааны үндсэн үйл ажиллагааны орчил нь бараа материалыг

худалдаж авах, борлуулах, ажилчдад хөлс төлөх, худалдан авагчдаас авлагаа

цуглуулах гэсэн тасралтгүй давтагдах хүрээнд явагддаг.

Дээр дурьдсанаар худалдааны байгууллага нь зөвхөн өөрийн өмчлөлийн эд

хөрөнгийг бусдад борлуулах боломжтой байдаг. Худалдааны байгууллага нь эд

хөрөнгийг шинээр бий болгож, үйлдвэрлэдэггүй тул бэлэн байдлаар нь бусдаас авч

байдаг. Бусдаас авахдаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүрэнмөсөн шилжүүлэн авах

буюу худалдан худалдан авах, арилжааны, зээлийн, бэлэглэлийн гэрээний үндсэн

дээр шилжүүлэн авна. Үүнийг дараах байдлаар харуулъя:

- Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр: Эд хөрөнгийг өөрийн өмчлөлд

шилжүүлэн авч хариу төлбөрт нь тэр даруй мөнгө шилжүүлэх буюу дараа

төлөхөөр харилцан тохиролцох.

- Арилжааны гэрээний үндсэн дээр: Эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн

авч хариу төлбөрт нь мөнгөнөөс бусад эд хөрөнгө шилжүүлэх буюу

шилжүүлэхээр тохиролцох.

- Зээлийн гэрээний үндсэн дээр: Эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч,

хэсэг хугацааны дараа тухайн төрлийн эд хөрөнгөтэй адил эд хөрөнгийг буцаан

шилжүүлэх.

- Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр: Эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн

авах бөгөөд хариу төлбөр төлдөггүй онцлогтой.

Худалдааны байгууллага нь нь дээрх гэрээнүүдийн үндсэн дээр эд хөрөнгийг

өөрийн өмчлөлд шилжүүлэн авах бөгөөд мөн л дээрх гэрээнүүдийн үндсэн дээр эд

хөрөнгийг бусдад шилжүүлэн, хариу төлбөрийг хүлээн авна.

2. Худалдааны байгууллагын бүртгэлийн онол, арга зүй

5 www.kok.mn дам ишлэв.5

Page 6: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Бүхий л аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа бүртгэн хэмжиж үүнийхээ үр дүнд байгууллагын санхүүгийн байдал үйл ажиллагааны үр дүнг илэрхийлсэн санхүүгийн тайлангаа бэлтгэдэг. Худалдааны байгууллага ч мөн ялгаагүй. Балансын тэнцэтгэл нь:

Хөрөнгө  = өр төлбөр + эзний өмч

гэсэн тэнцэтгэлтэй байдаг ба бараа материал нь хөрөнгийн хэсэгт тэр дундаа

эргэлтийн хөрөнгийн хэсэгт тусгагддаг гэж дурьдсан билээ.

Худалдааны байгууллага нь бусад байгууллагуудтай адил нягтлан бодох

бүртгэлийг хөтөлдөг ба үйл ажиллагааны онцлогоос хамаарч хэд хэдэн нэмэлт

асуудлуудыг ойлгох шаардлагатай байдаг.6 Үүнд:

1.Бараа материал

2.Худалдан авалт

3.Борлуулалт

4.Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

5.Үйл ажиллагааны зардал зэрэг болно.

1. Бараа материал: НББОУС 2.“Бараа материал” ( IAS 2. Inventories)-ыг дор

дурьдсанаас бусад бараа материалын бүртгэлд хэрэглэнэ.

1. Барилга, байгууламжийн гэрээнд зааснаар барьж буй Дуусаагүй үйлдвэрлэл

ба шууд хамаарах үйлчилгээний гэрээ ( НББОУС 11. “Барилга

байгууламжийн гэрээ” гэсэн стандартаар зохицуулна )

2. Санхүүгийн хэрэглүүр ( НББОУС 32. “Санхүүгийн хэрэглүүр: Толилуулга”,

НББОУС 39. “Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт”,

СТОУС 9. “Санхүүгийн хэрэглүүр” гэсэн стандартуудаар зохицуулна.)

3. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой биологийн хөрөнгө ба хөдөө

аж ахуйн бүтээгдэхүүн ( НББОУС 41.”Хөдөө аж ахуй” гэсэн стандартаар

зохицуулна )

НББОУС 2-т зааснаар бараа материалд дараах хөрөнгө орно. Үүнд:

1. Бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар

эзэмшиж байгаа хөрөнгө

2. Худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс

3. Үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгдэх материал,

хангамжийн зүйлс

6 http://tengic.blog.gogo.mn/read/entry68018 “ Бараа материалын ерөнхий ойлголт”6

Page 7: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Борлуулахаар эзэмшиж байгаа газар, барилга, патент гэх мэт биет үндсэн

хөрөнгө болон биет бус хөрөнгийг бараа материалын ангилалд хамааруулна. Жишээ

нь: акталчихаад борлуулах гэж буй биет үндсэн хөрөнгө нь бараа материал болно.7

Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий

бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал (БМ) гэнэ.

Бизнесийн мөн чанараас хамааран бараа материал гэж үзэх зүйлсийг тодорхойлдог.

Худалдааны байгууллагад - бараа, үйлдвэрлэл эрхэлдэг бизнест - бэлэн

бүтээгдэхүүн, дуусаагүй үйлдвэрлэл, түүхий эд материал ба хангамжийн зүйлсээс тус

тус бүрдэнэ. Харин үйлчилгээ үзүүлдэг компанийн бараа материал нь үйл

ажиллагааны хангамжийн зүйлс болон засварын материал, сэлбэгээс бүрддэг.

  Бараа материалд хамаарах биет зүйлс:

1.      Борлуулах эсвэл хэрэглэхэд бэлэн байгаа бараа бүтээгдэхүүн

2.      Замд яваа бараа-Тайлант хугацааны эцэст хараахан хүлээн аваагүй замд яваа

бөгөөд өмчлөх эрх нь хууль ёсоор шилжсэн худалдан авсан барааг хэлнэ. Өөрөөр

хэлбэл, F.O.B* нөхцөлтэйгээр ачигдсан бараа.

3.      Агент дахь бараа-Шилжүүлэгч болох нэг тал нь барааг нөгөө тал болох хүлээн

авагч буюу нийлүүлэгчийн барааг борлуулах үүрэг хүлээсэн агентад илгээнэ. Агент нь

гуравдагч талд барааг борлуултал барааны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангана.

Агент барааг борлуулсан тохиолдолд борлуулалтын шимтгэл болон борлуулалтын

зардлыг хассантай тэнцэхүйц орлогыг нийлүүлсэн байгууллагад төлнө. Агентын

бараа нь нийлүүлэгч байгууллагын өмч бөгөөд өртгөөрөө бараа материалын хэсэгт

тусгагдана.

4.      Борлуулалтын тусгай гэрээ-Өмчлөх эрх нь худалдан авагчид шилжсэн ч

өмчлөлтэй холбогдох аз туршилт борлуулагч байгууллагад үлдэж болно. Эсвэл

өмчлөх эрх шилжээгүй ч ажил гүйлгээний эдийн засгийн мөн чанар нь өмчлөлтэй

7 А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл”, 2013 он, х.66

*-ачуулах цэг нөхцлөөр ачигдсан бараа материалын хувьд борлуулагч нь худалдан авагч руу бараа материалыг ачуулсан үед бараа материалын өмчлөлийн бүх эрх худалдан авагч талд шилждэг тул тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч компани хариуцдаг. Иймд энэ нөхцлөөр ачигдсан замд яваа бараа материалыг худалдан авагч компанийн бараа материалд оруулна.

7

Page 8: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

холбогдох аз туршилтыг худалдагч хариуцахгүй байж болно. Борлуулалтын 3 төрлийн

тусгай нөхцөл байдаг:

·        Буцааж худалдан авах нөхцөлтэй борлуулалтын гэрээ

·        Буцаалтын түвшин өндөртэй борлуулалт

·        Хэсэгчилсэн төлбөртэй борлуулалт

Эдгээр төрлийн борлуулалтыг борлуулалт хийсэн өдөр борлуулалтаар тооцохгүй

бөгөөд бараа материалын данснаас хасдаггүй.8

Аж ахуйн нэгж нь барааг өмчлөх хууль ёсы эрхийг олж авсан үед л бараа

материалыг бүртгэнэ.9

Бараа материал нь үнэлгээний хувьд бараа материалын өртөг, борлуулалтын

үнэ гэсэн ойлголт гардаг. Бараа материалыг анхны өртгөөр нь үнэлж бүртгэлд

тусгадаг. Анхны өртөгт: худалдан авсан үнэ, тээвэр, бэлтгэл ажиллагааны зардал

гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар зэргийг оруулж тооцно. Мөн бараа

материалыг худалдан авахтай холбогдон гарсан өөр бусад зардал тухайлбал,

худалдааны шимтгэл, барааг хүлээн авах, ачиж буулгах, хадгалахтай холбогдон

гарсан зардлыг худалдан авсан өртөгт оруулна.10

Бараа материалыг гадаад валютаар худалдан авснаас үүссэн ханшийн зөрүүг

бараа материалын өртөгт оруулахгүй.11

Харин бараа материалын борлуулалтын үнэ нь худалдан авагчдад худалдаалж

буй үнэ юм.

2.   Худалдан авалт: Худалдааны байгууллага нь бараа материалаа худалдаж авсан

тухай бүрд нь зохих дансанд хуримтлуулан бүртгэдэг. Худалдан авалтын үйл

ажиллагааг бэлэн мөнгөөр ба зээлээр гүйцэтгэдэг. Үйл ажиллагааны явцад худалдан

8 САНГИЙН САЙДЫН ТУШААЛ “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн заавар” 2000 оны 12 дүгээр сарын 22- ны өдөр, Дугаар 116

9 А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл”, 2013 он, х.67

10 САНГИЙН САЙДЫН ТУШААЛ “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн заавар” 2000 оны 12 дүгээр сарын 22- ны өдөр, Дугаар 11611 А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл”, 2013 он, х.67

8

Page 9: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

авалттай холбогдсон зардал гарах, түүнчлэн хөнгөлөлт эдлэх, барааг буцаах зэрэг

үйл явдлууд үүсдэг. Томъёолвол:

ХА--------------------ⅹⅹⅹ

ХА-н буцаалт----〔ⅹⅹⅹ〕

ХА-н хөнгөлөлт-〔ⅹⅹⅹ〕

Тээвэр,бэлтгэл ажиллагааны зардал----------------ⅹⅹⅹ

Цэвэр худалдан авалт -----------------

_______

Худалдан авалтын буцаалт ба үнийн хямдрал

Худалдан авалтын үйл ажиллагааны үр дүнд янз бүрийн шалтгаанаар

байгууллага худалдан авсан бараа материалаа нийлүүлэгч байгууллагад буцаан

өгдөг. Үүнд захиалга зөрчигдөх, бараа шинж чанар захиалгын шаардлагаас зөрөх,

гэмтэж эвдэрсэн байх гэх мэт олон шалтгаан байдаг.

Энэ үед бэлтгэн нийлүүлэгч нь бараа материалыг буцаан авах буюу үнийг нь

хямдруулдаг байна. Ийм тохиолдолд худалдан авалтын буцаалт ба үнийн хямдрал

дансыг нээж хөтөлдөг.

Энэ нь худалдан авалт дансны сөрөг тохируулах данс юм.

Худалдан авалтын буцаалт ба үнийн хямдралтай холбоотой захиалгын зардал,

тээврийн зардал,хүүгийн зардал гэх мэт олон төрлийн зардлууд гарч болох юм. Гэвч

тэр бүгдийг тэр болгон тооцож чаддаггүй.12

Худалдан авалтын хөнгөлөлт

Байгууллагууд бараа материалын төлбөрийг хугацаанаас нь өмнө

төлүүлэх,төлбөрийг хугацаанд барагдуулах зорилгоор гэрээндээ хөнгөлөлтийн

тодорхой нөхцөлүүдийг зааж өгдөг.

Жишээ нь: Төлбөр гүйцэтгэх хугацаа 30 хоног, хэрвээ төлбөрийг 10 хоногийн дотор

гүйцэтгэсэн бол 2% хөнгөлнө (2/10,n/30) гэсэн нөхцөлийг тухайн байгууллага хангасан

тохиолдолд нийт төлбөрийн дүнгээс 2%-г хөнгөлнө. Худалдан авалтын хөнгөлөлт

данс нь худалдан авалт дансны сөрөг тохируулах данс юм.

Тээвэр, бэлтгэл ажиллагааны зардал

Бараа материалыг худалдан авах, худалдах явцад тээвэрлэх бэлтгэхтэй

холбогдсон зардал зохих хэмжээнд гардаг. Зарим тохиолдолд тээврийн зардлыг

худалдагч нь бараа материалын өртөг шингээх замаар төлдөг бөгөөд заримдаа

12 http://tengic.blog.gogo.mn/read/entry68018 “ Бараа материалын ерөнхий ойлголт”9

Page 10: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

худалдан авагч нь өөрсдөө төлдөг. Бараа материалыг бэлтгэн нийлүүлэхдээ бэлтгэн

нийлүүлэгч, худалдан авагчийн хэн нь тээврийн зардлыг хэрхэн яаж төлөхөө гэрээ

байгуулсны үндсэн дээр шийдвэрлэдэг.

✤ФОБ-ачаалах цэг

Энэ нөхцлийн үед худалдагч нь бараа материалын үйлдвэрийн цэг доторх тээврийн

зардлыг хариуцах бөгөөд худалдан авагч нь үүнээс бусад тээврийн зардлыг төлөх

болно.Энэ үеэс эхлэн бараа материал нь худалдан авагчийн эрх мэдэлд очно.

✤ФОБ-хүрэх цэг

Энэ нөхцөлийн үед худалдагч нь хүрэх газар хүртэлх тээврийн зардлыг төлөх болно.

Энэ тохиолдолд таваар нь хүрэх газраа хүргэгдээгүй үед бараа материалыг эзэмшигч

нь бэлтгэн нийлүүлэгч байх болно. Ихэвчлэн тээврийн зардлыг худалдагч төлдөг.

Тээврийн зардлаас гадна өөр бусад зардал гарч болно. Жишээ нь: жинлэх, савлах,

баглах гэх мэт. Үүнтэй холбоотой зардлыг худалдагч, худалдан авагч талууд

харилцан тохиролцох бөгөөд харилцан тохиролцоогүй бол дараах байдлаар

хувиарлана.

245 дугаар зүйл. Хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хуваарилах

245.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон

/жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа

газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг

худалдан авагч хариуцна.

245.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан

авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар

гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан

авагч хариуцна.13

3. Борлуулалт

Тайлант хугацаанд худалдааны байгууллагын бэлнээр ба зээлээр хийгдсэн

борлуулалтын дүнгээр нийт борлуулалт тодорхойлогдоно. Худалдагч буюу

борлуулалт хийж байгаа байгууллагын хувьд борлуулалтын буцаалт, үнийн хямдрал,

хөнгөлөлт гэсэн үйл явцууд мөн үүсдэг. Иймээс борлуулалтын буцаалт, үнийн

хямдрал, хөнгөлөлт нь “Борлуулалтын орлого” дансны сөрөг тохируулах данс болдог

ба эдгээрийг борлуулалтын орлогын нийт дүнгээс хасаж цэвэр борлуулалтыг

тодорхойлно.

13 Монгол улсын Иргэний хууль, 2000 он.10

Page 11: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Борлуулалтын орлого:

Худалдааны байгууллагын үйл ажиллагаанаас орж ирж байгаа орлогыг орлогын тайланд дараах

байдлаар тайлагнадаг.

Борлуулалтын орлого:

Нийт борлуулалт хх

Борлуулалтын буцаалт (хх)

Борлуулалтын хөнгөлөлт (хх)

Цэвэр борлуулалт ххх

Бүртгэлийн заавар ёсоор орлогыг худалдан авагч тал нь бараа бүтээгдэхүүнийг

эзэмших эрхтэй болсноор тодорхойлдог бөгөөд энэ нь тухайн хугацааны бэлнээр

хийгдсэн ба зээлээр хийгдсэн борлуулалтаас бүрдэнэ. Мөн борлуулсан бараа

бүтээгдэхүүний төлбөр нь дараагийн тайлант хугацаанд орж ирэхээс хамаарахгүйгээр

борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрнө.

а. Дт Авлага хх

Кт Борлуулалтын орлого хх

б. Дт Мөнгөн хөрөнгө хх

Кт Авлага хх

Борлуулалтын буцаалт ба үнийн бууралт: Хэрвээ борлуулагч нь гэмтэлтэй болон

худалдан авагчийн шаардлагад нийцээгүй бараа бүтээгдэхүүнийг борлуулсан

тохиолдолд тухайн барааг буцаадаг. Энэ үед худалдагч тал нь мөнгийг эргүүлж төлөх

эсвэл үнийг бууруулж болдог.

А. Дт Авлага хх

Кт Борлуулалтын орлого хх

Дт Борлуулалтын буцаалт хх

Кт Авлага хх

11

Page 12: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Б. Дт Мөнгөн хөрөнгө хх

Кт Борлуулалтын орлого хх

Дт Борлуулалтын буцаалт хх

Кт Мөнгөн хөрөнгө хх

Борлуулалтын хөнгөлөлт: Бараа бүтээгдэхүүнийг зээлээр борлуулсан үед хоёр

тал нь худалдааны гэрээнд үнэ болон төлбөр гүйцэтгэх хугацааг нарийн зааж өгсөн

байдаг. Энэ нөхцөл нь ихэвчлэн дагалдах хуудас буюу борлуулалтын нэхэмжлэл дээр

тусгагдсан байдаг. Зарим байгууллагууд, худалдан авагч тал нь төлбөрөө

хугацаанаас нь өмнө хийсэн тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг ба үүнийг борлуулалтын

хөнгөлөлт гэнэ.

Ингэж хөнгөлөлт үзүүлснээр:

гэрээний сахилга батыг биелүүлэх

борлуулалтын эргэлтийг сайжруулах

мөнгө хурдан эргүүлэн авах ач холбогдолтой.

Жишээ нь: 2/10, n/30 гэсэн нөхцөлтэйгээр 200.000₮ -ний борлуулалт хийсэн бөгөөд

хөнгөлөлтийн хугацаанд 150.000₮ орж ирсэн.

А. Дт Дансны авлага 200.000

Кт Борлуулалтын орлого 200.000

Б. 150.000- 150.000*2%= 147.000

Дт Мөнгөн хөрөнгө 147.000

Дт Борлуулалтын хөнгөлөлт 3000

Кт Авлага 150.000

Тайлангийн хугацааны эцэст “Борлуулалтын хөнгөлөлт” гэсэн дансны дебет талд

урьдчилж төлөгдсөн төлбөрийн улмаас үүссэн зардлууд хуримтлагдсан байдаг. Энэ

хөнгөлөлт нь борлуулалтын орлогыг багасгадаг бөгөөд “Орлогын тайлан”-гаар

дамжуулан борлуулалтаас хасаж хааж өгдөг.14

14 www.kok.mn Дам ишлэв.12

Page 13: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

4. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг:

Худалдааны байгууллагад бараа материалаас борлуулсан хэсэгт ногдох өртөг нь

борлуулсан бүтээгдэхүүний өртөг, борлогдохгүй үлдсэн хэсэг нь бараа материалын

эцсийн үлдэгдэл болно. Тайлангийн хугацаан дахь борлуулбал зохих бараа материал

нь

Тайлангийн хугацааны эхэн дэх бараа материалын үлдэгдэл

Тайлангийн хугацааны туршид цэвэр худалдан авсан бараа материал

хоёроос бүрддэг.

Хэрвээ тайлангийн хугацааны туршид борлуулбал зохих бараа материалаа

бүгдийг нь борлуулсан гэж үзвэл борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь түүнтэй тэнцүү

байх ёстой. Ихэнх тохиолдолд тайлангийн хугацааны эцэст борлогдоогүй бараа

материалтай байдаг. Иймээс борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлохын тулд

тайлангийн хугацааны эцэст үлдсэн бараа материалын өртгийг нийт борлуулбал

зохих бараа материалаас хасч өгнө.

Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлохдоо:

Бараа материалС1-------------------------------ⅹⅹⅹ

Цэвэр худалдан авалт--------------------------ⅹⅹⅹ

Борлуулбал зохих бүтээгдэхүүний өртөг--------------------------ⅹⅹⅹ

Бараа материал С2--------------------------------(ⅹⅹⅹ)

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг---------ⅹⅹⅹ

5. Үйл ажиллагааны зардал

Үйл ажиллагааны зардал борлуулсан бүтээгдэхүүний өртөгт хамаардаггүй боловч

компаний үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай зардлууд ордог. Үйл

ажиллагааны зардал нь дараах хоёр төрлөөс бүрдэнэ.

1. Борлуулалтын зардал

2. Ерөнхий удирдлагын зардал

Борлуулалтын зардалд бараа материалыг хадгалах, борлуулахтай холбогдон

гарсан зардал болон сурталчилгааны зардал орно.

Удирдлагын зардалд албан хаагчдыг цалингийн зардал, зээлийн хүүгийн

зардал, бичиг хэргийн зардал гэх мэтчилэн удирдлагын үйл ажиллагаатай холбогдсон

бусад бүх зардлууд хамрагдана.

13

Page 14: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Бараа материалыг бүртгэх байнгын ба цаг үеийн систем*

Бараа материалыг байнгын болон цаг үеийн системын аль нэгийг ашиглан

бүртгэнэ.15

Байнгын систем: Энэ системд бүтээгдэхүүний худалдан авалт ба борлуулалтыг

хэрэгжсэн тухай бүрд нь “Бараа материалын” дансанд шууд бүртгэдэг. Худалдан

авалтууд нь “Бараа материал” дансанд шууд дебитлэгддэг учраас “Худалдан авалт”

дансыг ашигладаггүй. Бараа материалын зарлагыг хуримтлуулан бүртгэхийн тулд

“Борлуулсан бүтээгдэхүүний өртөг” дансыг ашигладаг.

Цаг үеийн систем. Энэ систем нь бараа материалын хөдөлгөөний талаарх

системчилсэн дэлгэрэнгүй бүртгэлийг хэрэглэдэггүй. Энэ системийн үед борлуулсан

бүтээгдэхүүний өртгийг тайлангийн хугацааны эцэст тодорхойлдог. Худалдан авсан

тохиолдолд “Худалдан авалт” дансны дебитэд, борлуулсан тохиолдолд

“Борлуулалтын орлого” дансны кредитэд бүртгэнэ. Тайлангийн хугацааны эцэст бараа

материалын тооллогыг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ тооллогоор тайлангийн

эцэст үлдсэн бараа материалын үлдэгдлийг тодорхойлох ба үүнийгээ үндэслэн

борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно.16

Бараа материалын өртөг тодорхойлох аргууд*

Бараа материалыг орлогод авахдаа худалдан авалтын өртгөөр нь бүртгэнэ.

Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд тодорхой хэмжээний бараа

материалын үлдэгдэлтэй байхад дараагийн худалдан авалтыг хийдэг. Энэ үед яг

адилхан бараа материалыг өмнөхөөсөө ялгаатай өртгөөр олж бэлтгэж болно. Өөрөөр

хэлбэл адилхан бараа материал ялгаатай өртгөөр бүртгэгдэж болно. Ийм үед бараа

материалын өртөг тооцох дараах аргуудын аль нэгийг сонгон ашиглана.

- Эхэлж авсанаа эхэлж зарлагадах ( FIFO-first in first out method)

- Сүүлд авснаа эхэлж зарлагадах (LIFO-last in first out method)

- Жинлэсэн дундаж өртгийн арга ( weighted average cost method)

- Тусгай тэмдэглэгээний арга (specific identification method)

15 САНГИЙН САЙДЫН ТУШААЛ “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн заавар” 2000 оны 12 дүгээр сарын 22- ны өдөр, Дугаар 116 *Бараа материалыг бүртгэх байнгын болон цаг үеийн системын талаарх сэдвийг курсын ажил бичих тусгайлсан сэдэв болгосон тул дэлгэрэнгүй авч үзээгүй болно. * Бараа материалын өртөг тооцох талаарх сэдвийг мөн курсын ажил бичих тусгайлсан сэдэв болгосон тул дэлгэрэнгүй авч үзээгүй болно.

16 www.kok.mn Дам ишлэв.14

Page 15: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Мөн чанар ба ашиглах зориулалтаар ижил бүх төрлийн бараа материалд өртөг

тодорхойлох ижил аргыг ашиглана. Бараа материалын илүүдэл ба дутагдал гараагүй

үед бараа материалыг байнгын ба цаг үеийн системээр бүртгэхэд эхэлж авсанаа

эхэлж зарлагадах аргаас өөр аргаар тооцсон өртгүүд хоорондоо зөрүүтэй байдаг.17

НББОУС 2-т болон Сангийн сайдын 2000 оны 12 дүгээр сарын 22- ны өдрийн

116 дугаар тушаалд зааснаар

Зарлага болгох БМ-ын өртөг

“БМ-ыг зарлага болгохдоо Эхэлж Авсныг Эхэлж Зарлагадах-ЭАЭЗ (FIFO) болон

Жинлэсэн дундаж өртгийн аргын аль нэгийг хэрэглэнэ.”

Манай практикт Нягтлан бодох бүртгэлийн программ ашиглаж тайлангаа

гаргадаг аж ахуйн нэгжүүд дундаж өртгийн арга, гар аргаар тайлангаа гаргадаг аж

ахуйн нэгжүүд ЭАЭЗ аргыг ашиглан зарлагадсан бараа материалын өртгийг тооцдог.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай Монгол улсын хуулинд бараа

материалын өртөг тооцох аргыг тусгайлан зааж өгөөгүй.18

Бараа материалын үлдэгдэл тодорхойлох аргууд*

Бараа материалын биет хэмжээг авч үзэх нь байнгын бүртгэлийн системээр

хөтөлсөн бүртгэлийг шалгах юмуу эсвэл ямар нэгэн бүртгэл байхгүй бол бараа

материалын хэмжээг тодорхойлох зорилготой байдаг. Цаг үеийн систем ашигладаг

үед борлуулсан барааны өртгийг борлуулалт хийх бүрт тооцож бүртгэдэггүй учраас

бараа материалын эцсийн үлдэгдлийг тооллого хийхээс нааш тодорхойлох боломжгүй

юм. Гэтэл зарим үед биет бараа материалын тооллого хийх боломжгүй байж болно.

Мөн тооллого хийж үлдэгдлийг тодорхойлох нь цаг хугацаа их шаардах учраас

үлдэгдлийг ойролцоогоор тооцоолох дараах аргуудыг ашигладаг байна.

1. Нийт ашгийн арга

2. Жижиглэнгийн үнийн арга

Нийт ашгийн арга

Энэ аргыг компаний бараа материалын талаар зөвхөн ерөнхий тооцоо хэрэгтэй

байх тохиолдолд аудиторууд өргөн хэрэглэдэг. Бараа материал эсвэл түүний

бүртгэлийн баримтууд гэнэтийн аюул ослын улмаас устаж үгүй болсон тохиолдолд

үүнийг мөн ашигладаг. Нийт ашгийн арга нь дараах төсөөлөлд үндэслэгддэг. Үүнд:

17 А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл”, 2013 он, х.6918 А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл”, 2013 он, х.71

* энэ талаар мөн курсын ажил бичих сэдэв тусгайлан байгаа тул дэлгэрэнгүй авч үзээгүй болно. 15

Page 16: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

1.Бүртгэгдвэл зохих нийт бараа материал бараа материалын эхний үлдэгдэл болон

худалдан авалтын нийлбэртэй тэнцүү байна.

2.Борлуулагдаагүй бүтээгдэхүүн гар дээр үлдэх ёстой.

3.Өртөг хүртэл нь бууруулсан борлуулалтыг бараа материалын эхний үлдэгдэл ба

худалдан авалтын нийлбэрээс хасах юм бол бараа материалын эцсийн үлдэгдлийг

олж болно.

Бараа материалын жижиглэнгийн үнийн арга

Өвөрмөц төрлийн бараа материалтай жижиглэнгийн худалдааны байгууллагууд

бараа материалаа тусгайлан тэмдэглэх аргыг ашиглан үнэлдэг. Харин нэг бүрийн

өртөг бага, маш олон төрлийн барааг их хэмжээгээр худалдан борлуулдаг

компаниудын хувьд нийт ашгийн аргыг хэрэглэх нь бэрхшээлтэй. Борлуулалт хийх

бүрт өртөг тооцох, код шивэх, барааны үнийн бууралтыг тусгах, код өөрчлөх, тээврийн

зардал гэх мэт зардлыг хуваарилахад хүндрэлтэй байдаг учраас нэгж бүр нь хямд

өртөгтэй, олон төрлийн бараа жижиглэн худалддаг байгууллагад дээрх аргыг хэрэглэх

боломжгүй юм.

Адил чанартай учир дээрх аргын оронд бараа материалыг жижиглэнгийн үнээр

нь үнэлдэг. Ихэнх жижиглэнгийн худалдааны байгууллагуудад өртөг ба үнийн

хамаарлыг тогтоож болно. Бараа материалын жижиглэнгийн үнийн арга гэж

нэрлэгддэг энэ аргаар:

1.Худалдан авсан барааны нийт өртөг болон жижиглэнгийн үнэ

2.Борлуулахад бэлэн байсан барааны нийт өртөг болон жижиглэнгийн үнэ

3.Тухайн хугацааны борлуулалт зэргийг бүртгэлд тусгасан байх шаардлагатай

Тухайн хугацааны борлуулалтыг борлуулахад бэлэн байсан барааны

жижиглэнгийн үнээс хасч жижиглэнгийн үнээр бараа материалыг тооцоолдог. Үүний

дараа нийт борлуулахад бэлэн байсан барааны өртгийг жижиглэнгийн үнээр

илэрхийлэгдсэн нийт борлуулахад бэлэн байсан бараанд хувааснаар тухайн

байгууллагын эсвэл тасгийн борлуулж буй бүх барааны хувьд өртөг, жижиглэнгийн

үнийн харьцааг тодорхойлно. Жижиглэнгийн үнээр үнэлсэн бараа материалыг өртөг

жижиглэнгийн үнийн харьцааг ашиглан өртгийг ойролцоо тогтоох юм.

Өртөг эсвэл цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь үнэлэх*19

19* энэ талаар мөн курсын ажлын сэдэв тусгайлан байгаа тул дэлгэрэнгүй авч үзээгүй болно. 16

Page 17: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Өртөг гэдэг нь тусгайлан тэмдэглэх, ЭАЭЗ, САЭЗ гэх мэт анхны өртөгт

суурилсан аргуудыг ашиглах замаар тооцсон бараа материалын худалдан авсан үнэ

юм. Өртгийг авч үзэхгүй байгаа явдал нь орлого олох чадварын алдагдлыг

борлуулалт хийгдэх цаг үетэй бус харин энэ алдагдал гарсан тэр цаг үеийнх нь

орлоготой уялдуулж өгөх шаардлагатай. Үүнээс гадна өртөг эсвэл цэвэр боломжит

үнэ цэнийн аль багаар гэсэн үнэлэх арга нь бараа материалын үнэлгээний

консерватив арга юм.

Бараа материалын эцсийн үлдэгдлийг үнэлэхдээ үнэлгээний нэмэлт хоёр

хязгаарлалтыг ашигладаг бөгөөд тэдгээр нь цэвэр боломжит үнэ цэнэ ба цэвэр

боломжит үнээс хасах нь хэвийн ашгийн хувь хэмжээ гэсэн үзүүлэлтийг тодорхойлдог.

Өртөг эсвэл цэвэр боломжит үнэ цэнэ аль багаар нь үнэлэх ерөнхий дүрэм:

бараа материалыг “өртөг эсвэл зах зээлийн аль багаар нь”аргаар үнэлдэг ба зах зээл

нь цэвэр боломжит үнэ цэнээс ихгүй буюу аль эсвэл цэвэр боломжит үнэ цэнээс хасах

нь хэвийн ашгийн хувь хэмжээ гэсэн үзүүлэлтээс багагүй байна.

Өртөг эсвэл цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар нь үнэлэх дүрэм нь бизнесийн

өдөр дутмын хэвийн үйл ажиллагааны явцад хэв загварын өөрчлөлт, эрэлтийн

хэлбэлзэл, хэвийн элэгдэл гэх мэтээс үүссэн үнэ цэнийн алдагдлыг хамардаг. Гэмтэж,

муудсан барааны хувьд цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл өртгийг бууруулна. Өртөг зах

зээлийн аль багаар үнэлэхдээ дараах 3-н аргыг хэрэглэж болно.

1. Зүйл тус бүрээр нь үнэлэх

2. Төрөл тус бүрээр нь үнэлэх

3. Нийт дүнгээр нь үнэлэх

Бараа материалыг зах зээлийн үнэ цэнээр нь бүртгэхэд хоёр арга ашигладаг.

❖Шууд арга. Энэ аргаар бараа материалыг өртгийн оронд цэвэр боломжит үнийг

шууд орлуулж тавина. Ингэснээр үнинй бууралтын алдагдлыг шууд борлуулсан

бүтээгдэхүүний өртөгт шингээнэ.20

❖Шууд бус арга буюу хасагдуулгын арга. Өртгийн үзүүлэлтийг өөрчлөлгүйгээр

хөрөнгийн эсрэг тохируулах данс болон үнийн бууралтыг бүртгэх гарзын данс нээж,

бараа материалын үнэ цэнийн бууралтыг тэмдэглэдэг. Зах зээлийн үнэ цэнийн

бууралтаас үүссэн гарзыг тогтоосноор түүнийг орлогын тайланд борлуулсан

бүтээгдэхүүний өртгөөс тусад нь харуулах боломжтой болно.

20 А. Еркеш, О.Нүржигмаа “Нягтлан бодох бүртгэл”, 2013 он, х.7817

Page 18: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Хоёрдугаар бүлэг. Судалгааны хэсэг

2. “Омбол” ХХК-ийн бараа материалын бүртгэл, өнөөгийн байдал

1.1 “Омбол” ХХК-ийн танилцуулга, үйл ажиллагааны чиглэл

“Омбол” ХХК нь 2000 онд эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний худалдаа,

импортын үйл ажиллагаа явуулах чиглэлээр “Омбол эм ханган нийлүүлэх”

байгууллагыг үүсгэн байгуулсан юм. Тус байгууллага нь үүсгэн байгуулагдсан

цагаасаа хойш эм ханган нийлүүлэх байгууллагын MNS 5530:2009 стандартын

шаардлагыг хангасан ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчинтэй,

Монголын томоохон ЭХНБ-ын нэг болон өргөжин ажиллаж байна. байгууллагын үйл

ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Улсын

эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг болон эмийн сангуудад Монгол улсын эмийн

18

Page 19: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

бүртгэлд бүртгэгдэж, лабораториор чанар ньбаталгаажсан 1200-д нэр төрлийн эм

бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл болон гоо сайхны, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг жигд

хүртээмжтэй, боломжийн хямд үнээр хангалт хийж, 10-д нэр төрлийн эмийн

бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, зах зээлд нэвтрүүлээд

байна.

Гадаад харалцаагаа жилээс жилдөргөжүүлэн ОХУ, Герман, Кипр, Польш,

Словени, АНУ, Грек, Унгар, Болгар, Австри, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Хонг

Конг, Македони, Беларус зэрэг улс орнуудын нийт 36 эм үйлдвэрлэгчид, ханган

нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн өндөр

чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг юм.

Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлсээр 15 дахь

жилдээ амжилттай ажиллаж байна. Тус компани нь салбартаа тэргүүлэгч байж,

анхдагч хийгээд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн,

бизнесийн аливаа төслүүдийг хөхүүлэн дэмжиж, байгууллага, хувь хүмүүстэй хамтран

ажиллахыг зорьж ажилладаг.

Компанийн алсын хараа: Монгол улсын иргэддээ олон улсын стандартын

шаардлагад нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, дэвшилтэт эм, эрүүл мэндийн

бүтээгдэхүүнээр хангаж, эминй зохистой хэрэглээг төлөвшүүлсэн, салбартаа

тэргүүлэгч компанийн нэг байхад оршино.

Эрхэм зорилго: Бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж нь

компанийн хөгжил, нэр хүндийг тодорхойлно.

Компанийн нэр хүнд болон хөгжил бол бидний эрхэм нандин зүйл. Түүнийг

илэрхийлэгч нь бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж юм.

Номлол: Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаа хангасан

эм, эмнэлгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагуудад ашгийг урьтал

болголгүй тэгш шудрага үйлчлэх, хэрэглээг зөв төлөвшүүлэх.

“Омбол” ЭХНТ-ийн санхүүгийн тайлан гаргах бодлого:

1. Нягтлан бодох бүртгэлээ НББОУС-ын дагуу аккруэль сууриар хөтөлдөг.

2. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтүүдийн нэгжийг Монгол улсын мөнгөн

тэмдэгт төгрөг, мөнгөөр илэрхийлдэг.

19

Page 20: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

3. Бараа материалыг бүртгэхдээ байнгын систем ашиглана.

4. Бараа материалыг борлуулахдаа FOB ачуулах цэгийг ашиглан бүртгэдэг.

5. Худалдан авалтын хөнгөлөлтийг нийт дүнгийн аргаар бүртгэнэ.

6. Хөрөнгийн элэгдлээ шулуун шугамын аргаар тодорхойлно.

7. Бараа материалыг зарлагадахдаа эхэлж авсанаа эхэлж зарлагадах аргыг

ашиглана.

8. Орлого, зардлыг үйлчилгээ үзүүлсэн үедээ хүлээн зөвшөөрч бүртгэдэг.

9. Татварын тооцооллыг Монгол улсын татварын багц хуулийн дагуу

тодорхойлно.

1. Бараа материалын худалдан авалт

2014.11.08 “Өргөө” ЭХНТ-өөс бараа худалдан авав.

Дт. Бараа материал 5,400,000

Кт. Дансны өр 5,400,000

2. Бараа материалын хөдөлгөөн

Барааг агуулахын няраваас 240 ширхэг нэгж нь 7,800 төгрөгний үнэтэй витаминыг

бөөний худалдаа руу шилжүүлэв.

Дт. Витамин 240 ш*7,800 АХ 1,872,000

Кт. Витамин 240 ш*7,800 БХ 1,872,000

3. Бараа материалын борлуулалт

2014.11.02-нд “Монос фрам трейд” ХХК-д бараа борлуулав.

20

Page 21: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Дт. Касс 15,554,175

Кт. Борлуулалын орлого 14,140,159

Кт. НӨАТ өр 1,414,016

Дт. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 10,369,450

Кт. Бараа материал 10,369,450

4. Бараа материалын борлуулалтын буцаалт

2014.11.10-нд “Монос фарм трейд” ХХК-д борлуулсан бараанаас хайрцаг нь эвдэрсэн

тул 20 хайрцаг, нэгж нь 7,500 төгрөгийн үнэтэй Bacchus витамин буцаав.

Дт. Борлуулалтын буцаалт 136,364

Дт. НӨАТ өр 13,636

Кт. Касс 150,000

5. Удирдлага, борлуулалтын зардлын бүртгэл

2014.11.01-нд 3 сарын түрээсээ урьдчилж төлсөн.

Дт. Урьдчилж төлсөн зардал 6,000,000

Кт. Харилцах /ХААН, төгрөг/ 6,000,000

2014.11.12-нд хангамжийн материал ажилчдад тавьж олгов.

Дт. Удирдлага, борлуулалтын зардал 7,500

Кт. Хангамжийн материал 7,500

2014.11.15-нд цалингийн урьдчилгаа олгов.

Дт. Урьдчилж төлсөн цалингийн зардал 11,100,000

Кт. Касс 11,100,000

2014.11.28-нд цахилгааны нэхэмжлэх ирсэн.

Дт. Удирдлага, борлуулалтын зардал 95,000

Кт. Өр 95,000

21

Page 22: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

2.2 “Омбол” ХХК-ийн бараа материалын бүртгэл нь стандартад нийцсэн эсэх,

цаашдын хандлага

“Омбол” ХХК нь бараа материалыг бүртгэх байнгын системийг ашигладаг.

Энэ системийг хэрэглэж байгаа нөхцөлд бараа материалыг борлуулсан тухай бүр

борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь чухал байдаг.

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг тодорхойлох асуудал худалдааны газарт

өвөрмөц онцлогтой. Эхний ээлжинд худалдан авсан барааны өртөгийг тухайн

худалдааны газарт тооцоолж бүртгэх асуудал чухал. Энд цэвэр худалдан авалт

(Бараа худалдан авсан үнэ, тээврийн зардал, гааль, худалдааны татвараас

бүрдэхийн зэрэгцээ худалдан авалтын хөнгөлөлт, буцаалт, үнэ бууралтын асуудлыг

тооцоолох ёстой) гэдэг үзүүлэлтийг бодитой тодорхойлох ёстой.

Тус компаний хувьд нэг талаас бараагаа өөрсдөө гадаад улс орнуудаас

импортлодог, нөгөө талаас өөр гэрээт борлуулагч компаниудаас болон

харилцагчдаас барааг зээлээр бөөний үнээр авч цаашид жижиглэнгийн үнээр

борлуулан барааг зарагдсан тохиолдолд зээлээ төлж ашиг олдог болно.

Нийлүүлэгч бүр өөрийн гэсэн нийлүүлэгчийн кодтой байдаг, бараа бүтээгдэхүүн нь

төрөл бүрээрээ өөр өөр кодтой байх бөгөөд ижил төрлийн өөр өөр кодтой бараа

бүтээгдэхүүнийг нэгдсэн кодонд оруулах, код бүрийн цаана өөр өөр үнэ байдаг.

Дүгнэлт, санал

Худалдааны байгууллага нь барааг худалдан авах ба худалдан борлуулах хоёр

талт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зах зээлийн онцлогт зохицуулсан нягтлан бодох

бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргадаг.

Энэхүү курсын ажлаараа худалдааны байгууллага нь бараа материалын олон

төрөлт байдал, үйл ажиллагааны онцлогт зохицсон бүртгэлийн тогтолцоотой байдаг

талаар судаллаа.

Курсын ажлын зорилтод заасан үр дүнд хүрсэн бөгөөд энэхүү сэдвийн дагуу

бэлтгэсэн материал нь худалдааны байгууллагын бүртгэлийн талаарх системтэй

мэдээллийг агуулсан, зохих хэмжээний үр дүнтэй судалгааны ажил боллоо гэж дүгнэж

байна.

22

Page 23: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Ашигласан материал

Ном, сурах бичиг, гарын авлага

1. Санхүүгийн дунд шатны бүртгэл хичээлийн лекц

2. А.Еркеш, О.Нүржигмаа, “Нягтлан бодох бүртгэл”, Улаанбаатар хот, 2013 он

3. Кeiso D.E, “Дунд шатны нягтлан бодох бүртгэл”, Улаанбаатар хот, 2011 он

4. САНГИЙН САЙДЫН ТУШААЛ “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн заавар” 2000 оны 12 дүгээр сарын 22- ны өдөр, Дугаар 116

5. Монгол улсын Иргэний хууль, 2000 он.

6. Б.Буянхишиг, “Иргэний эрх зүйн тусгай анги” , 2011 он

6. http://tengic.blog.gogo.mn/read/entry68018 “ Бараа материалын ерөнхий ойлголт”

23

Page 24: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

7. http://www.med.gov.mn/mn/images/tailan/BS_13-04.pdf “Дотоод худалдааг өндөр хөгжүүлсэн орнуудын туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж, арга зам” бодлогын судалгааны товч тайлан, 2014 он

8. Курсын ажил бичих журам, Мандах бүртгэл дээд сургууль

Цахим хуудас

1. www.legalinfo.mn

2. http://tengic.blog.gogo.mn

3. http://www.med.gov.mn

4. www.eri.mn

5. www.kok.mn

6. http://mandakhburtgel.edu.mn

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

БҮРТГЭЛ САНХҮҮГИЙН ТЭНХИМ

24

Page 25: Sanhyy Kurs Eh Huvi (Autosaved)

Курсын ажил

Курсын ажлын сэдэв: Худалдааны байгууллагын бүртгэл

Удирдсан :....................................................../Г.Хандсүрэн/

Гүйцэтгэсэн:................................................/Г.Ундармаа/

Анги, курс: Бямба 2-3

Улаанбаатар хот

2015 он

25