35
Сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж Б.Биндэръяа

сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж

Embed Size (px)

Citation preview

Сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт,

түүнийг судлах боломж

Б.Биндэръяа

Ой тогтоолт гэж юу вэ?

Memory

С.Л .Рубинштейн: “Бид ой тогтоолтгүй байсан бол хүний амьдрал хоромхон зуурын шинжтэй байхаас гадна хүн төрөлхтний өнгөрсөн үе ирээдүйтэй юугаар ч холбогдох аргагүй байхсан. Одоо үеийн бүх зүйл нэг л өнгөөрөө бол тэр чигээрээ ул мөргүй арилах байв ”

И.М. Сеченов: “Хэрэв хүнд ой гэдэг гайхам сонин үзэгдэл байгаагүй бол нярай хүүхдийн байдалд мөнхөд байх болно. ”

И.В. Гёте “Амьдралын мөнхийн ногоон мод”-той зүйрлэжээ

Тодорхойлолт...

Хүн өөрийн амьдралын туршлагаа оюун ухаан буюу тархиндаа хадгалж хожим түүнийг сэргээн санах процессыг ой тогтоолт гэнэ.

Мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээн санах үүргийг гүйцэтгэдэг сэтгэц физиологийн процесс

Үзэгдэл юмсын ул мөр бидний тархинд хадгалагдан үлдэхийг ой гэнэ.

Бага насны хүүхдийн ой тогтоолтын онцлог

Сэтгэл зүйчид: “Хүүхдийн ой бол түүний сонирхол юм”

Хүүхэд сургуульд орсон анхны өдрөөс эхлэн юмыг зориуд тогтоох зорилго чиглэлийг өмнөө тавидаг.

Сургуулийн бага насны хүүхдийн ойн онцлог бол юмыг үгчилэн тогтоох

Сургуулийн бага насны хүүхэд юмыг тогтоох тодорхой зорилтыг өмнөө тавьж чаддаг. Юмыг тогтоох арга барил хэвшээгүй.

Юмыг санамсаргүй хэлбэрээр тогтоодог

Багшийн тайлбар яриаг хөнгөн бөгөөд хурц хүртэж тогтооно.

Тогтоогдож байгаа зүйл ойлгогдсоны үндсэн дээр утгачилсан ой тогтоолт явагдана.

Судлах хөгжүүлэх боломж...

Мнемотехник: Утгын холбоогүй боловч тогтоох шаардлагатай зүйлүүдийг ямар нэгэн уялдаа холбоонд оруулахад чиглэгддэг.

Тулгуур үг ашиглах

Танил газрынхаа мэддэг зүйлтэйгээ холбох арга

Мнемотехникийг хэрэглэсэн дараах жишээг авч үзьеЭриксон.Э “Би” онол

Эльконин Б.Д. “Үйл ажиллагааны онол”

Жан Пиаже “Оюун ухааны хөгжлийн онол”

“Би” гэсэн биеийн төлөөний үгийг “Намайг” гэсэн үгээр орлуулан өгүүлбэрт оруулж “Ээж намайг үйл ажиллагаагаараа оюун ухаанаа хөгжүүл гэв.”

Ой, түүний төрлүүд

Мэдрэх ойТүргэн хугацааны ойУдаан хугацааны ой

Мэдрэх ой

Мэдрэх ой нь хүн юмыг сонсож, харж, мэдрэх үед гадны мэдээлэл нь мэдрэхүйн эрхтнээр дамжин мэдрэх ойд очно. Хүний сэрж мэдэрч буй бүх мэдээлэл нь мэдрэх ойд цуглардаг. Гэвч мэдрэх ой дахь мэдээлэл нь түргэн замхардаг. Энэ мэдээлэл секундээс илүү хадгалагдахгүй.

Түргэн хугацааны ой

Түргэн хугацааны ой нь хүн ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа хугацаанд түргэн хугацааны ой явагдаж байдаг. Мэдээлэл удаан хадгалагддаггүй зөвхөн эхний хэдэн секундэд хадгалагдана. 12 секунд өнгөрмөгц мэдээлэл сарниж эхлэх ба 20 секундийн хугацаанд сэргээгдэхгүй бол замхардаг.

Удаан хугацааны ойУдаан хугацааны ой нь мэдээллийг илүү удаан хадгалдаг бөгөөд 5 минутаас илүү хүний ойд хадгалагдаж байгаа мэдээлэл нь цаашдаа удаан хугацааны ойд үлдэх магадлал ихтэй байдаг гэж эрдэмтэд үздэг. Мэдээлэл цаг, өдөр, сар, хэдэн жилээр, насан туршид нь удаан хугацааны ойд хадгалагддаг байна. Иймээс удаан хугацааны ой нь багтаамж ихтэй байдаг.

Ойн физиологи үндэс

Ойн физиологи үндэс нь уураг тархи яаж ажиллаж байгаа

мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох

хадгалагдан тогтох идэвхжих байдлын тухай ойлголт юм.

Ой тогтоолтын тухай...

Хүмүүс бид ой ухаанаа бүрэн сайн ашиглаж хөгжүүлвэл 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж 6 гадаад хэл сурж Бүрэн хэмжээний нэвтэрхий толь бичгийн зуун мянган өгүүлэлийг тогтоож чадна гэсэн тооцоо байдаг.

Ой тогтоолтын төрөл анги

Ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажиллагаанд оролцдогийн хувьд олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвхи чармайлт оролцсон байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно. Бас зорилгын байдлаар нь санамсаргүй ба ухамсартай ой гэж хуваана.

Ойг дотор нь дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөнийг тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох ой гэж ангилдаг.

1. Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх зэрэг таван үндсэн мэдрэх эртхний тусламжтайгаар ангилдаг. Ой тогтоолт нь хүмүүсийн мэрэгжлийн онцлогтой ихээхэн холбоотой байдаг байна. Жишээ нь: Эмч хүн ойролцоогоор 250-300 өвчтөнийхөө нэрийг тогтоодог бол нэхмэлийн үйлдвэрийн ажилчид хар өнгийн 40-өөд янзын утасыг тогтоодог байна.2. Үг, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтоох талаар жүжигчин багш хүмүүс илүү байхад шатрын хөлөг дээрх хүү, боднуудын байрыг тогтоон цээжлэх талаар шатарчин хүмүүс илүү гойд байдаг юм. Жишээ нь: Дэлхийн шатрын аварга байсан Михайл Таль3. Үгсийн ба утгын ой нь санаа бодол тогтоох ой юм. Үг утгын ойд дохионы II систем их үүрэгтэй бөгөөд энэ төрлийн ой амьтанд огт байхгүй юм.

4. Хөдөлгөөний ой нь алхах гишгэх, бичих, зурах, хэмжих, хөдөлмөрийн дадал дүй, спортын ба бүжгийн хөдөлгөөн их хэрэг болдог юм. Хүн бүрд ийм ой бий боловч хүний бие махбодын төрөлхийн онцлог, бас хөдөлгөөний дасгал сургууль хийж байсанаас ихээхэн шалтгаалдаг байна.

5. Сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох сэргээх ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм. Баярлах, бахдах, гайхах, сэтгэл ханах, хайрлах дурлах, уйтгарлах, гомдох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас хүлээн авч чаддаг бөгөөд заримд нь бүр насан туршид нь хадгалагддаг. А.П.Чехов нь “хэнэггүй зан бол сэтгэлийн саа өвчин мөн” гэж тун сүрхий онож хэлсэн байдаг.

6. Богино хугацааны буюу түр зуур тогтоох ой байхад бас урт удаан хадгалах ой байдаг аж. Удаан хадгалах ойг зүүн тал хариуцдаг нь нотлогдсон байна. Удаан санах ой нь үзэгдлийг харьцангуй удаан хугацаанд хадгалах идэвхитэй процесс юм.

Ой тогтоолтын үндсэн

процессууд

Сэргээн санах Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ

болох үедээ гарган санах процесс юм. Бас хэрэггүйг мартан, илүү хэсгийг ялгах гээд л бидний уураг тархи маш олон зүйлийг хийдэг юм. Урьдын мэдлэгийг хөнгөн шуурхай бөгөөд идэвхтэй үйл ажиллагаанд оруулдаг өвөрмөц процессын нэг төрөл нь санаанд буулгах ой юм. 

Мартах Мартах нь ой ухаанд хадгалах сэргээн

санах дасгал бий болгохын эсрэг боловч зарим үед уураг тархины хэрэггүй мэдээллээс чөлөөлөхөд тус болдог байна. Урьд нь бий болсон мэдлэг туршлага ул мөр замхран арилж ой ухаанаас үгүй болохыг мартах гэнэ. Мартах нь уураг тархины дээд гадарт бий болсон сааталтай салшгүй холбоотой юм.

Таних

Таних гэдэг нь нэг төрлийн сэргээн санах юм. Танихын тулд сэтгэн бодох , ажиллах эрэгцүүлэн ухаарах зэрэг сэтгэцийн нарийн үйл ажиллагаа нэгэн адил шаардагдана. 

Утгачилсан тогтоолт

Үзэгдэл юмсын мөн чанарыг тусгасан хамгийн гол логик харилцаа холбоон дээр тулгуурлан тогтооно.

Туршилт 1

1,4,9,16,25,36, 49,64,81. тогтоов уу?

Механик тогтоолт

Юмны байрлал, цаг хугацаа, орон зай зэрэг гадаад холбоонд нь тулгуурлана. Юмыг утгачилахгүйгээр дахин давтах замаар тогтооно.

Бага

Хүүхдийн ой тогтоолт ба сэтгэхүйн онцлогийг судлах арга зүй

Судалгааны зорилго: 5-10 настай хүүхдийн ой тогтоолт ба сэтгэхүйн онцлогийг судлах

Хэрэглэгдэхүүн: А4 стандарт цагаан цаас балын харандаа. Тогтоох шаардлагатай үг, хобоо үг:

Хөгжилтэй баяр

Амттай зоог

хатуу багш

Хүнд ажил

Дулаан салхи

Өвчин

хуурамч

Бороотой өдөр

Хөгжил

Хөгжимчин хүү

Айдас

Анхилуун цэцэг

Судлуулагчид өгөх заавар: “Одоо би чамд хэдэн үг, холбоо үг уншиж өгнө, чи тэдгээр үгсийг сайн тогтоож хичээлийн төгсгөлд надад хэлнэ. Олон үг байгаа, иймээс тогтооход бэрхшээлтэй байж магадгүй даалгаврыг хөнгөвчилхийн тулд чи өмнөө байгаа цаасан дээр тухайн үгийг сануулах ямар нэгэн зураглал хийж болно. Зөвхөн зураглал, үсэг үг бүү бичээрэй ”

Судалгааг явуулах журам: судалгааг ганцаарчилсан эсвэл хэсэгчилсэн хэлбэрээр авч болно. Хүүхдэд дээрх үгсийг удаан уншиж өгнө. Уншсан үг бүрийн дараа хүүхэд зураглал хийнэ. Зурах хугацаа 1-2 минутаас хэтрэхгүй байна. Хүүхдүүд тоолж чаддаг бол зурсан зургуудыг дугаарлуулна. Судалгааг явуулснаас хойш 20-30 минутын дараа хүүхдэд зурсан зургийг эргүүлэн өгч зургаа хараад судлаачийн хэлсэн үгийг сэргээн санах даалгавар өгнө.

Судалгааны үр дүнд боловсруулалт хийх:

Зөв сэргээн санасан үгийн тоог гаргах. Энэ тоо нь хэрэглүүр ашиглаж тогтоох ойн багтаамж болно. Ой тогтоолтын энэ төрлийн багтаамж нь шууд тогтоолтын багтаамжаас илүү байх ба энэ насны хүүхдийн хувьд дунджаар 10-12 нэгж байдаг байна.

Дүрслэлт сэтгэхүйн хөгжлийн онцлогийг илрүүлнэ.

Төвшин доогуур хүүхдүүд зурсан зураг нь сэдэвтэйгээ холбоо хамаарал багатай.

Хөгжил сайтай хүүхдүүдийн зурсан зураг нь ойлготын мөн чанарыг тусгаж чадсан байна.

Ой тогтоолтыг сайжруулах арга замууд

• Тогтоолт түргэн хугацааны ойд хадгалагдаж байгаа материалаас шалтгаална. Нэгж хугацаанд ойд хадгалагдах мэдээллийн тоо (7+-2) байна. • Мэдээлэл түргэн хадгалагдах ойд байх хугацаанаас шалтгаална. Материалыг дахин давтах замаар хадгалагдах хугацааг нь сунгаж болно.

• Сэдэл нөлөөлнө. • Түргэн хугацааны ойд мэдээллийг оруулж хүлээн авч буй хэлбэрээс шалгаална. • Тогтоолтын явцад материалыг утгын нэгж, бүлэглэлд хэрхэн хувааж байгаагаас шалтгаална.

Ой тогтоолтоо сайжруулах энгийн аргуудаас

1.Ном унших - болж буй үйл явдал, мэдрэмж, гол дүрийн баатрууд болон тэдний зан ааш гэх мэтчилэн мэдээллүүдийн дүр зураг нь бидний тархинд автоматаар бууж ирдэг. Иймд ном уншсанаар ой тогтоолтоо сайжруулан оюун ухаанаа хөгжүүлээд зогсохгүй үгийн сангаа баяжуулах боломжтой. 

2. Компьютер Тоглоом:Тоглоомчид нь ой тогтоолтоо сайжруулах дасгал хийж байдаг гэдгээ мэдэхэд таатай байгаа байх. Тархиа хөгжүүлэхэд хагас цаг, дээд тал нь нэг цаг хэрэгтэй. Логик, оюун ухааны тоглоомууд нь төлөвлөгөө гаргах, стратеги боловсруулахад чиглүүлсэн байдаг. Хэрвээ таны ажил нэгэн хэвийн бол хагас цагийг л тоглоомонд зарцуулахад гэмгүй.

3. Цээжлээд л бай. Та хэдэн шүлэг цээжээрээ мэдэх вэ? Хүүхдүүд бол дор хаяж 5 шүлэг цээжээрээ мэддэг. Дүүгийнхээ эсвэл хүүхдийнхээ цээжилж байгаа шүлгүүдийг хамт цээжилчих. Ингэснээр тархиа хөгжүүлээд зогсохгүй бусдаас нэг зүйлээрээ онцлог, давуу талтай болно. 

Ой тогтоолтын зарчимууд

Сэтгэл судлаачдын тогтоосон ой тогтоолтын зарчмууд гэж байдаг.

Эдгээр зарчмууд нь бидний ой тогтоолтын чанарыг тодорхойлдог бөгөөд эдгээрийг баримтлахад тусгай дасгал хийгээгvй ч гэсэн бидний цээжлэх чадвар vлэмж нэмэгдэнэ.

Ой тогтоолтын үндсэн зарчимууд

1.Сэтгэл санаа тайван байх ёстой бөгөөд ямар нэгэн зовиуртай өвчингүй  байна.

2.Мэдрэхүйн эрхтнүүдийн жигд оролцоог хангах хэрэгтэй.

3.Дүрс энгийн бөгөөд аль болох тодорхой  байх ёстой.

4.Мэддэг зүйлтэйгээ нийлэмж  үүсгэж сурах шаардлагатай.

5.Хошин, өвөрмөц мэдээлэл амархан санагдана.

6.Сайн төсөөлөх нь  ой сайн байхын нэг үндэс.

7.Дугаарлах нь дэс дараалал болон эмх цэгцтэй байдлын үр ашгийг нэмэгдүүлдэг.

8.Билэгдэл ашиглаж тогтоосон мэдээлэл сайн тогтоогддог.

9.Тод, олон өнгийг ашигласнаар ямар ч сонирхолгүй зүйлийг сонирхолтой болгон тогтоож болно.

10.Дэс дараа болон эмх цэгцтэй байх нь ямар ч мэдээллийг хайж олоход чухал үүрэгтэй.

11.Эерэг утгатай, тааламжтай  дүрс тогтоож санах нь  сөрөг утгатай дүрс тогтоож санахаас хавьгүй дээр байдаг.

12.Хэтрүүлэг хэрэглэн хэт томруулж эсвэл хэт жижигрүүлж, хэлбэр, өнгө, дуу авиаг нь өөрчилснөөр дүрсийг тогтооход хялбар болгодог.

Анхаарал тавьсанд баярлалаа