28
Гравитацаар баяжуулах арга

гравитациар баяжуулах а рга

  • Upload
    -

  • View
    1.831

  • Download
    20

Embed Size (px)

DESCRIPTION

Ашигт малтмалын баяжуулалт

Citation preview

Гравитацаар баяжуулах арга

Харилцан адилгүй нягт ба бүхэллэгтэй эгэл хэсгүүд хүндийн ба эсэргүүцлийн хүчний нөлөөгөөр өөр өөр уналтын хурдтай сууж хүнд ба хөнгөн эрдсүүдийн ялгарал явагдахад үндэслэгдэх аргыг ашигт малтмалыг гравитациар баяжуулах арга гэнэ.

ГРАВИТАЦААР БАЯЖУУЛАХ АРГА

Онолын үндэс1.Гравитацийн процесс явагдах орчин

2.Эгэл хэсгүүдийн ялгарлын энергийн онол

Ус Агаар Хүнд шингэн Хүнд суспенз

Ашигт малтмал баяжуулах гравитацийн процесс дараах орчинд явагдана

Гравитацийн процесс явагдах орчин

Гравитацийн процесст : тунаах, сэгсрэх ширээгээр баяжуулах, хориг, ховил, шурган сепаратораар баяжуулах, хүнд шингэн ба суспензээр баяжуулах, хүндийн хүчний ангилал, булинга өтгөрүүлэх, угаах зэрэг процесс хамаарна.

Гидродинамик(өргөх ба эсэргүүцлийн) хүч

Эгэл хэсгүүд харилцан бие биетэйгээ мөргөлдөх явцад үүсэх хүч

Хэрэглэж байгаа аппаратын хана,эд ангитай эгэл хэсгүүд шүргэлцэхээс үүсэлтэй үрэлтийн хүч

Гравитациар баяжуулах явцад эгэл хэсгүүдийн ялгарал харьцангуй нягттай,хөдөлгөөнтэй орчинд явагдах учир

хүндийн хүчнээс гадна дараах хүч үйлчилнэ

Эдгээрээс зонхилох гол хүч нь гравитацийн хүч болно.Гравитацийн хүч нь эгэл хэсгийн масс,түүний чөлөөт уналтын хурдатгалаар тодорхойлогдоно,

ГидравликСегрегаци

Урсгалын өндрийн дагууд үүсэх эгэл хэсгүүдийн ялгарал нь тэдгээрийн бүхэллэг,нягт ба хэлбэрээс хамаарна.Эгэл хэсгүүдийн ялгарлыг 2 төрөлд хувааж болно.

Сегрегаци ялгарал нь баяжуулалт явагдах орчны хөдөлгөөний чиглэлийн хувьсалтаар үүсэх хүч (тунаах машин) буюу аппаратын ажлын гадаргуугийн хэлбэлзлийн үед үүсэх хүч (сэгсрэх ширээ,чичиргээт хориг)-ний үйлчлэлээр явагдана.

Гидравлик ялгарал нь эгэл хэсгүүдийн чөлөөт ба бөөнөөр унах үзэгдлийн хуулийн дагуу явагдана.

Эгэл хэсгүүдийн ялгарлын энергийн онол

Гравитацийн төхөөрөмжийн шингэн дэх эрдсийн зүйлийн эгэл хэсгүүдийн хөвмөлийг тогтвортой бус тэнцвэрийн нөхцөл дэх биеийн механик систем маягаар авч үзэж болно.Ийм систем потенциал энергитэй байх ба янз бүрийн нягттай эгэл хэсгүүдийн хөвмөл өндрөөрөө жигд тархах байдлаар энэхүү ( ) энергийг тодорхойлно.

- - ЯЛГАРАЛ ЯВАГДАЖ БАЙГАА КАМЕРЫН ХӨНДЛӨН ОГТЛОЛЫН ТАЛБАЙ

- ХӨВМӨЛИЙН ХАРЬЦАНГУЙ НЯГТ - ХӨВМӨЛИЙН СИЙРЭГЖИЛТИЙН

КОЭФФИЦИЕНТ (ХӨВМӨЛ ДЭХ ШИНГЭНИЙ ЭЗЛЭХҮҮНИЙ АГУУЛГА)

- ЭГЭЛ ХЭСГҮҮД БА ШИНГЭНИЙ НЯГТ - ХӨВМӨЛИЙН ӨНДӨР

Эрдсүүдийн эгэл хэсгүүд ялгарах процесс дараах байдлаар явагдана.

1. Орчны лугших урсгалд эгэл хэсгүүд ялгаран

хуваагдах 2. Налуу гадаргуугаар урсах шингэний урсгалд

эгэл хэсгүүд ялгаран хуваагдах 3. Орчны муруй замын урсгалд эгэл хэсгүүд

ялгаран хуваагдах 4. Хүнд орчны баяжуулах ялгарах 5. Угаах процесс ялгарах

Эрдсийн эгэл хэсгүүдийн ялгарал явагдах процесс

Тунаах процессоор баяжуулах ажиллагаа

Тунаах машин: Баяжуулалтын практикт хэрэглэж байгаа тунаах машинуудад орчны хэлбэлзлийг бүлүүр, тор, диафрагмын хөдөлгөөнөөр болон гахсан агаарын лугшилтаар бий болгодог.

Орчны лугших урсгалд эгэл хэсгүүд ялгаран хуваагдах

Гурван секцэт хөдөлгөөнт тортой тунаах машин

Торны секцийн размер, мм 900х1100

Торны секцийн тоо 3

Торны талбай, м^2 2,9

Торны хэлбэлзлийн тоо 182

Торны явалт (алхам) мм 10-80

Хүдрийн бүхэллэг, мм 3-35

Хүчин чадал, т/ц 25 хүртэл

Хөтлүүрийн суурилсан чадал, кВт

хайрцаг 7

элеватор 2,8

Машины овор хэмжээ, мм

Урт 5125

Өргөн 3795

Өндөр 3554

Жин, т 10,3

Гурван секцэт хөдөлгөөнт тортой тунаах машины техникийн үзүүлэлтүүд

Хоригоор баяжуулах ажиллагаа Хориг нь тэгш өнцөгт огтлолтой налуу

ховил юм.Хоригийн ёроолд суусан хүнд эрдсүүдийн эгэл хэсгүүдийг тогтоож барих зориулалт бүхий хаалт байрладаг.

Хоригийн налуу гадаргуугаар урсах булингын урсгалд эгэл хэсгүүд нягт ба бүхэллэгээрээ үешиж гарна.

-0.15мм бүхэллэгтэй материалыг хаалтгүй тусгай хийцийн хоригт баяжуулна.

Налуу гадаргуугаар урсах шингэний урсгалд эгэл хэсгүүд ялгаран хуваагдах ажиллагаа

Хүдэр элс баяжуулахад үл хөдлөх ба хөдөлгөөнт ажлын гадаргуутай ижил 2 төрлийн хориг хэрэглэдэг.

Гүйцээн баяжуулах процесст Вашгерд гэх 0.01-0.02 градусын налуутай богино, өргөн хоригийг хэрэглэдэг

Хоригийн хийц ба хэрэглээ

Баяжуулах хориг буюу Вашгерд

Шурган сепараторын нэг гол төлөөлөгч нь шурган хориг юм.

Шурган сепараторыг ильменит, циркон, рулит агуулсан нарийн элс, ховор ба үнэт металл, төмөр, фосфорит, хромт ба алмаз агуулсан хүдрийг баяжуулахад өргөн хэрэглэдэг.

Шурган хоригийн техникийн үзүүлэлтүүд

Үзүүлэлт ШВ-250 ШВ2-1000 ШВ3-1250 ШВ5-2000

Диаметр 250 1000 1250 2000

Шурагны алхам, мм

200 550 650 1200

Шурагны тоо 4 4 4 4

Ховилын тоо 1 2 3 5

Тэжээл дэх материалын бүхэллэг

0.5 0,5 0,5 0,5

Тэжээл дэх хатуугийн агуулга,%

15-40 15-40 15-40 15-40

Угаах усны зарцуулалт, л/ц

0,05 0,1-0,2 0,15-0,3 0,3-0,5

Хүчин чадал, т/ц 0,05-0,1 0,2-2,0 0,5-5,0 4,0-20,0

Овор хэмжээ, мм

өндөр 1000 3600 4000 6250

урт 300 1250 1400 2255

өргөн 300 1250 1400 2200

Жин,кг 5-10 500 1000 2400

Хүнд орчны баяжуулалт

Хүнд эрдсээс бага, хөнгөн эрдсээс их нягттай суспензэн орчинд гравитацийн, эсвэл төвөөс зугатах хүчний оронд эрдсүүдийг нягтаар нь ялган хуваах процессийг хүнд суспензэн орчны баяжуулалт гэнэ.

Хүнд суспензэн орчинд баяжуулах ажиллагаа

Хүнд орчинд баяжих хүдрийн ангилал

Баяжих чанар Баяжих чадварын үзүүлэлт, %*cм/г

Хүнд баяжих >150

Хялбар баяжих 50-150

Маш хялбар баяжих <50

Инженерийн лавлах-7www.google.comУул уурхайн сэтгүүлүүд

Ашигласан материал

Ж.Отгонбаатар-H.ME12D040 Э.Цэнд-Аюуш- H.ME12D021 Х.Лхаасүрэн - H.ME12D015

ИЛТГЭЛ БЭЛТГЭСЭН

Анхаарал тавьсан ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕР-үүддээ баярлалаа