12
Нойр булчирхай Хоол боловсруулах булчирхай

нойр булчирхай

Embed Size (px)

Citation preview

Page 1: нойр булчирхай

Нойр булчирхайХоол боловсруулах булчирхай

Page 2: нойр булчирхай

Нойр булчирхай нь гадаад ба дотоод шүүрлийн

хэсгээс тогтох холимог булчирхай. Гадаад шүүрлийн хэсэг нь уураг, өөх тос, нүүрс-усыг

эцсийн элемент болтол нь задлагч ферментүүд буюу панкреасын шүүсийг 12 хуруу гэдсэнд ялгаруулна. Энэ шүүс нь трипсин, липаз, амилаз, карбоксипептидаз, рибонуклеаз, эластаз, диоксирибонуклеаз зэрэг ферментүүдээс тогтоно.

Нойр булчирхай

Page 3: нойр булчирхай

Дотоод шүүрлийн хэсэг нь инсулин, глюкагон, соматостатин, ГСИП, панкреасын полипептид зэрэг эдийн нүүрс-ус, уураг ба өөх тосны солилцоог зохицуулагч даавруудыг нийлэгжүүлнэ

Нойр булчирхай

Page 4: нойр булчирхай

Хөгжил: Энэ нь энтодерм ба мезинхимээс үүсэн хөгжинө. 3 долоо хоногийн сүүлчээр түүний үүсгэвэр нь цүлхэн байдлаар үүсдэг. Ургийн хөгжлийн 3 сартайгаас энтодермын үүсгэврээс гадаад ба дотоод шүүрлийн хэсгүүд үүснэ. Гадаад шүүрлийн хэсэгт ацинус ба цорго, дотоод шүүрлийн хэсэг нь цоргууд дээр нахиа байдлаар үүссэнээ тэндээс тасарч, аралхануудыг үүсгэнэ.

Нойр булчирхай

Page 5: нойр булчирхай

НБ нь гадуураа хэвэлмэйн дотор хальстай ургасан холбогч эдэн гэртэй. Булчирхайн цуллаг нь холбогч эдэн таславчаар хэлтрэнцэрүүдэд хуваагддаг. Булчирхайн 97%-ийг гадаад шүүрлийн, 3%-ийг дотоод шүүрлийн хэсгүүд эзэлнэ.

Page 6: нойр булчирхай

Гадаад шүүрлийн хэсэг

Нойр булчирхай

Энэ хэсэг нь ацинус ба завсрын хэлтрэнцэр доторх, хэлтрэнцэр хоорондын болон ерөнхий цоргуудаас тогтдог. Гадаад шүүрлийн хэсгийн бүтэц, үйл ажиллагааны нэгж нь ацинус юм.

Page 7: нойр булчирхай

Ацинус нь 100-150мкм голчтой, цулцанлаг шүүрлийн төгсгөлийн хэсэг ба завсрын цоргоос тогтоно. Ацинусын хооронд торлог ширхэг, цусны хялгасан судас ба ургал мэдрэлийн зангилаа оршино. Ацинусын хана нь 8-12, том конус хэлбэрийн ациноцитээс тогтоно.

Page 8: нойр булчирхай

Гадаад шүүрлийн хэсэг

Page 9: нойр булчирхай

Нойр булчирхайн энэ хэсгийг Лангергансын аралхан гэж нэрлэгдэх ацинусуудын хооронд орших бүлэг эсүүд үүсгэдэг. Аралхан нь 100-200мкм голчтой эрхтний сүүл хэсгээр их хэмжээгээр тохиолдоно. Ойролцоогоор 2сая аралхантай

Дотоод шүүрлийн хэсэгН

Page 10: нойр булчирхай

Аралхан нь инсулоцит гэдэг жижигхэн эсүүдээс тогтдог. Эсийн эрхтэнцрүүдээс инцулоцитийн сийвэнд ГБ, митохондри сайн хөгжсөн ба бЭПТ дунд зэрэг хөгжсөн, ба олон тооны оршихуунтай.

Page 11: нойр булчирхай

А /ацидофил/ эс нь аралханы 20-25%-ийг эзэлнэ. Мөхлөгийн хэмжээ 230нм, цайвар хүрээтэй, глюкагон дааврыг ялгаруулна.В /базофил/ эс нь аралханы 70-75% эзлэх ба голдуу аралханы төв хэсэгт оршдог. В эсийн мөхлөг нь инсулин дааврыг агуулна.D /дендрит/ эс нь 5-10%-ийг эзэлдэг ба лийр, од хэлбэртэй.Энэ эс нь соматостатиныг ялгаруулна. D1 эс нь аралханд маш цөөхөн байх ба 160нм хэмжээтэй аргирофил мөхлөгтэй.РР эс нь 2-5% эзлэх ба панкреасын полипептид дааврыг ялгаруулна. Голдуу панкреасын толгойн хэсгийн аралханд тохиолдоно.

Page 12: нойр булчирхай

Анхаарал тавьсанд баярлалаа!