15
Нойр булчирхайн архаг үрэвсэл

Нойр булчирхайн архаг үрэвсэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Нойр булчирхайн архаг үрэвсэл

Page 2: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Тодорхойлолт

• Олон төрлийн шалтгааны улмаас үе, үе сэдэрч даамжрах явцтай, голдуу үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатингаршил, холбогч эдийн солигдол бүхий н.б-н тархмал болон голомтот гэмтэл, түүний цоргын бүтцэд уйланхай, шохойжилт, чулуу үүсдэг, гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг хэлнэ.

Page 3: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Ангилал (Ивашкин1990)

1. Шалтгаанаар. Анхдагч• Архины• Буруу хооллолтын• Эмийн • Хорт бодисын• Вирусын • Шалтгаан тодорхой бус

Page 4: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Хоёрдогч•Цөсний чулуу•Цөсний замын хөдөлгөөний алдагдал•Цөсний цоргын чулуу•Элэгний цирроз

Page 5: Нойр булчирхайн архаг үрэвсэл

2. Гэмтэл•Хагалгааны дараа•Цөс, нойр булчирхайн суваг сэтгүүрдсэний дараа•Бяцралт3. Судасний эмгэгүүд•Судас хатуурах•Судас нөжөөр бөглөрөх•Судасны хананы үрэвсэл

Page 6: Нойр булчирхайн архаг үрэвсэл

4. Халдвар5. Дээд гэдэс болон ходоодны эмгэгүүдДуоденит, папиллит, Оддийн хуниасны агчил, гэмтэл, чулуу, шархлаа өвчин, архаг гастрит6. Нойр булчирхайн цорго бөглөрөх•Цоргонд чулуу үүсэх•Цоргоны нарийсал•Цоргоны өмөн

Page 7: Нойр булчирхайн архаг үрэвсэл

7. Бодисын солилцооны хямралуудЦусанд өөх тос ихсэх, бөөрний дутагдал, чихрийн шижин8. ЭмүүдДааврын бэлдмэлүүд, азотиоприн, тиазидууд, тетрациклин, парацетмол, аспирин9. Хорт бодисууд:Хүнд металл, мөнгөн ус10. Харшил11. Удамшил12. Шалтгаан тодорхой бус

Page 8: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Шалтгаан

1. Механик шалтгаан2. Мэдрэл шингэний3. Халдварын4. Хордлого, харшлын

Page 9: Нойр булчирхайн архаг үрэвсэл
Page 10: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Эмнэл зүй

1. Өвдөлтийн хам шинж2. Хоол боловсруулалт буурах хам шинж3. СтеатореяЭмнэл зүйн хэлбэр:• Бөглөрсөн хэлбэр• Цуллаг эдийн хэлбэр

Page 11: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Бодит үзлэгийн шинжүүд1. Мей-Робсон: Нурууны нугалам болон зүүн 12 хавирга хоёрын

хооронд үүсч буй цэгт дарахад хөндүүрлэх2. Воскресенский- Хэвлийн гол судасны лугшилт мэдэгдэхгүй байх3. Турнерийн шинж- Гэдэсний хажуу тал хөхөлбөр өнгөтэй болох4. Губергрицийн шинж- Зүүн талын суганы хонхорыг хүйстэй

холбосон шугамаар хүйснээс дээш 6 см зайд тэмтрэхэд өвдөлттэй байх

5. Дежардений шинж- Баруун талын суга ба хүйсийг холбосон шугам дээр хүйс талаас 5-7 см зайд тэмтрэхэд эмзэглэлтэй байх

6. Шоффарийн гурвалжин- Биеийн гол шугам хүйснээс хажуу тийш хэвтээ татсан шугамаар тэгш өнцөгт үүсгэж биссектрисээр хуваана. Дээд талын гурвалжинг шоффарийн гурвалжин гэх ба н.б толгойн хэсэг эмгэгтэй үед эмзэглэлтэй байна.

Page 12: Нойр булчирхайн архаг үрэвсэл
Page 13: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Хүндрэл Н.б-н уйланхай , буглаа, чихрийн шижин,

үүдэн болон дэлүүний венийн бүлэн, н.б-н сувгийн нарийсал, шохойжилт, өмөн, зүүн талын шүүдэст плеврит, артрит, дээд гэдэс, цөсний суваг дарагдаж нарийсах

Page 14: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Оношлогоо1. Төстэй эмгэгүүдийг үгүйсгэх2. Гадаад шүүрлийн дутагдлуудыг илрүүлэх шинжилгээ3. Үрэвслийн идэвхижил тодорхойлох4. Биохими5. Рентген6. Эхо7. КТ8. Холангиографи

Page 15: Нойр булчирхайн архаг үрэвсэл

Эмчилгээ

1. Хоол эмчилгээ - №52. Эмийн эмчилгээ- өвдөлт намдаах,

шүүрэл дарангуйлах, хордлого тайлах3. Эмийн бус эмчилгээ (хоол физик

сувилал)4. Мэс заслын эмчилгээ