8
Монгол хэлний хичээлээр хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх нь : Хэрэгцээ Эх хэл нь үндэсний соёлын үнэт өв бөгөөд хүний насан туршдаа нийгмийн амьдралд оролцох чухал хэрэглүүр болж байдаг. Эх хэлээ ашиглан сэтгэн бодох оюуны чадвараа дээшлүүлэх, цэгцтэй зөв сэтгэх, нийгмийн харилцааны янз бүрийн орчинд бүтээлчээр хэрэглэх хэрэгцээ зүй ёсоор тавигдаж байна. Бид сэтгэх чадварын сорил даалгавруудыг сонгон суралцах цаг дээрээ үздэг. Сэтгэн бодох гэсэн үгнээс үүдэн бид сэтгэх чадварыг хөгжүүлж зөвхөн математик, тоо бодлогын дасгал хийлгэдэг нь нэг талаараа өрөөсгөл ойлголт юм. Учир нь сэтгэх чадварын тест, түүний төрөл хэлбэрүүдийг дэлгэрүүлж үзэх түүнтэй ажиллах чадвараа сайжруулж хэрэглээ болгох шаардлага болдог. Сэтгэх чадварыг хөгжүүлэхдээ монгол хэлний хичээл бүр дээр / үгэн тест, шүлэг чээжлэх, зохиох/ дасгалыг тухайн хичээлтэйгээ холбох нь зүйтэй гэж үзлээ. Боловсролын шинэчлэлийн өнөө үед сурагч нь багшийн заасныг чээжлэх биш харин өөрөө бүтээлчээр сэтгэн аливаа зүйлд бүтээлчээр хандаж, шинийг санаачлах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй зөв илэрхийл сургахад багшийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Зорилго Сурагчдын хэл яриаг хөгжүүлэх, ажигч гярхай ялгах, таних, алдаагүй зөв бичих, унших чадварт суралцуулж хөгжүүлнэ. Чадваржуулах агуулга Цагаан толгой үсгүүдийн дарааллын дугаарыг мэдэх Үсгүүдийн байрыг сольж үг бүтээх, үгэн тест ажиллах Үгийн ерөнхий эхлэл, төгсгөлийг олох Өгүүлбэрийн үгсийг зөв байрлуулах Оньсого таах, зохиох Хамрах хүрээ ЕБС-ийн 1-12-р анги

Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

  • Upload
    tsbmb

  • View
    279

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

Монгол хэлний хичээлээр хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх нь:

Хэрэгцээ

Эх хэл нь үндэсний соёлын үнэт өв бөгөөд хүний насан туршдаа нийгмийн

амьдралд оролцох чухал хэрэглүүр болж байдаг. Эх хэлээ ашиглан сэтгэн бодох оюуны

чадвараа дээшлүүлэх, цэгцтэй зөв сэтгэх, нийгмийн харилцааны янз бүрийн орчинд

бүтээлчээр хэрэглэх хэрэгцээ зүй ёсоор тавигдаж байна. Бид сэтгэх

чадварын сорил даалгавруудыг сонгон суралцах цаг дээрээ үздэг. Сэтгэн бодох гэсэн

үгнээс үүдэн бид сэтгэх чадварыг хөгжүүлж зөвхөн математик, тоо бодлогын дасгал

хийлгэдэг нь нэг талаараа өрөөсгөл ойлголт юм. Учир нь сэтгэх чадварын тест, түүний

төрөл хэлбэрүүдийг дэлгэрүүлж үзэх түүнтэй ажиллах чадвараа сайжруулж хэрэглээ

болгох шаардлага болдог. Сэтгэх чадварыг хөгжүүлэхдээ монгол хэлний

хичээл бүр дээр /үгэн тест, шүлэг чээжлэх, зохиох/ дасгалыг тухайн хичээлтэйгээ

холбох нь зүйтэй гэж үзлээ.

Боловсролын шинэчлэлийн өнөө үед сурагч нь багшийн заасныг чээжлэх биш харин

өөрөө бүтээлчээр сэтгэн аливаа зүйлд бүтээлчээр хандаж, шинийг санаачлах, өөрийн

үзэл бодлоо чөлөөтэй зөв илэрхийл сургахад багшийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой.

Зорилго

Сурагчдын хэл яриаг хөгжүүлэх, ажигч гярхай ялгах, таних, алдаагүй зөв бичих,

унших чадварт суралцуулж хөгжүүлнэ.

Чадваржуулах агуулга

Цагаан толгой үсгүүдийн дарааллын дугаарыг мэдэх

Үсгүүдийн байрыг сольж үг бүтээх, үгэн тест ажиллах

Үгийн ерөнхий эхлэл, төгсгөлийг олох

Өгүүлбэрийн үгсийг зөв байрлуулах

Оньсого таах, зохиох

Хамрах хүрээ

ЕБС-ийн 1-12-р анги

Page 2: Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

Хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх арга технологийг хэрэгжүүлэх үе шат:

I үе шат:

- Арга барилд суралцах

Үгийн тесттэй хэрхэн ажиллах талаар анхааруулан хэлнэ.

Даалгаврыг гүйцэтгэх загварыг уншуулна. /Бодлогыг самбарт слайдаар үзүүлнэ./

Даалгавар гүйцэтгэх хугацаа, ямар төрлийн хэдэн бодлого бодохоо төлөвлөнө.

- Өөрийн болгох

Бодсон бодолтоо найздаа тайлбарлан бодно.

Оньсогыг уншиж өөрийн төсөөлөл таамгаа ярилцаж таана. /өөртөө итгэлтэй, тод чанга

дуугаар ярина./

II үе шат:

- Дадлагажих үе

Сурагчид цаг баримтална. Жишиг даалгавраас сонгон бодно. Чадахгүй зүйл гарвал

бусдаас дэмжлэг туслалцаа авна. Оньсого зохиож зөв цэвэр сайхан бичнэ.

- Засан сайжруулах үе

Багш дааалгаврыг тарааж өгөх материалаас хийлгэнэ. Сурагчдын алдааг засаж

тайлбарлана. Ижил даалгавар гүйцэтгэсэн сурагчид баг болон бие биедээ зөвөлгөө

өгч хамтран ажиллана.

- Чадваржих үе

Даалгавраа бусдад зөв уншиж , бодлогоо тайлбарлана.

III үе шат:

- Үнэлэх үе

Самбар, слайдын хариутай тулгаж үзнэ. Багш болон бусдаараа үнэлүүлнэ. Ахицыг

хүснэгтээр гаргана. Зөвөлгөө өгнө.

- Тайлагнах

Эцэг эх, багш, сурагчдад түргэн бодолтын уралдаан явуулж тайлагнана.

Бодлого сугалж бодож тайлбарлана.

Page 3: Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

- Үр дүн

Энэхүү аргуудыг хэрэглэх нь хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлээд зогсохгүй монгол хэл,

матемик болон бусад хичээлд хэрэглэдэг. Мөн хүүхдийн хамтарч ажиллах, унших, бичих

чадварууд хөгжих ач холбогдолтой.

Багшид зөвлөх нь:

1-р ангиас эхлэн хүүхэд нэг бүрт ижил даалгавар өгч оношлоно.

Шинэ чадварыг эзэмшүүлэхдээ хүүхдийнхээ өмнө эзэмшсэн чадвараа ашиглан

ажиглуулж, харьцуулж, эргэцүүлэн бодуулж, дүгнэлтээ тайлбарлах замаар ажиллана.

Хичээлийн дараа “Чимээгүй цаг” нэртэй оюуны дасгал 5 мин хийлгэх , сурагчдын

түвшин бүрт тохирох даалгаврыг олон хувилбараар хийлгэхэд бэлтгэнэ. Гэрт өөрсдөө

зохиох сэтгэх даалгавар өгнө. Сургуулийн өмнөх насны хүүхдийн “Сэтгэхүй хөгжүүлэх

будах дасгал” номуудыг 1-12 ангийн “Оюуны хөгжил” зэрэг олон төрлийн ном сурах

бичгийн сургалтандаа ашиглана. Багш хүүхдийн ахицыг анхаарах шаардлагатай.

Үнэлгээний түвшинг илрүүлэх даалгавар нь хүүхэд бүрд ялгаатай байж болно.

Үгэн тестэд бодол санаагаа цэгцтэй зөв илэрхийлэх хэл яриаг ойлгох чадварууд болон

шалгасан дасгалууд багтсан байдаг. Хэл ярианы хөгжил, төрөлх хэлээ хэр сайн

эзэмшсэн нь даалгаврын тестийг гүйцэтгэхэд маш их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс дараах

нэмэлт материалаас үгэн тестийн зарим хэсгүүдтэй танилцаж дадлагажуулцгаая.

Page 4: Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

Нэмэлт материал:

1. Цагаан толгойн үсгүүдийн дарааллын дугаарыг мэдэж үг бүтээх арга

- Цагаан толгойн үсгийн дарааллыг чээжлүүлнэ.

- Тухайн тоо хэд дэх үсэг болохыг чээжлүүлнэ.

- Өгөгдсөн тоогоор үг бүтээх дасгал ажиллуулна.

Жишээ 1.

1 1 3,

Бодолт:

Өгөгдсөн 1 -ийн тоо нь эхний үсэг буюу А, 3-ын тоо 3дахь үсэг буюу В үсэг байна.

Хариу нь энэ үг ААВ гэсэн үг болж байна.

а б в г д е ё ж з и й к л м н о ө п р с

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20

т у ү ф х ц ч ш щ ъ ы ь э ю я

21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35

Дасгал 1. Зүй тогтлын ажиглаад үргэлжлүүлэн хийгээрэй.

1. А, В, Д, Ё, З............................................................

2. В, Е, З, К, Н.............................................................

3. Д, З, М, П, Ү...........................................................

4. Я, Ь, Щ, Ц, Ү........................................................... гэх мэт

Дасгал 2. Доорх өгөгдсөн үсгүүдийг өсөх эрэмбээр байрлуул

1. А, З, Б, Н, Э, У, Ц, П, Д, Ө

2. П, Б, Н, С, Ж, Я, Г, Ү, К, Ц

3. Х, Р, Б, У, Ш, О, Л, К, Ё, Ш

4. Ь, Б, Р, О, П, Ё, Ү, Ж, Т, М

Дасгал 3. Доорх тоонуудыг ажиглан үг бүтээ

2 1 4 28, / . . . . . /, 20 22 19 4 22 22 13 32, / . . . . . /,

24 16, 19, 14 / . . . . . /, 33 33 8 / . . . . . /,

Page 5: Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

2. Үг бүтээх арга

Анаграмм

Доорх үсгүүдийн байрыг сольсоныг олуулах, үсгүүдийг буцаан зөв байрлуулах,

үүссэн үгээс бусдаасаа ялгаатай үгийг олуулах, хариугаа дугуйлах

Жишээ 1.

А. УУЖТОО Б. УТУНАЛ В. САХААД Г. ХАЛ Д. АМНУ

Бодолт:

Эхлээд юуны түрүүнд үсгүүдийн байрыг олох хэрэгтэй. Хэрэв зөв байрлуулж

чадсан бол дараах үгс үүснэ.

А. ЖООТУУ Б. ЛАНТУУ В. ХАДААС Г. АЛХ Д. МУНА

Үгсийг зөв олсон бол бусдаасаа ялгаатай үгийг олох

Дээрх үгс нь аливаа юмсыг цохиж нүдэх хэрэгслийг зааж байгаа бол харин В

хувилбар буюу ХАДААС гэсэн үг нь бусдаасаа өөр утгатай тул дээрх эгнээнд

илүүц үг болж байна.

Дасгал 1. Доор өгөгдсөн эдгээр үгсийн үсгүүдийн байрыг сольжээ. Үсгүүдийг буцаан зөв

байрлуулж дараах дөрвөн үгсээс илүүц үгийг ол.

Хариугаа дугуйлаарай.

А. Гаацан б. Наладу в. Налуа г. Ганяа

Дасгал 2.

1. Үгсүүдийн байрыг сольж улсын нэр бүтээ.

Г М Н Е Р А / . . . . . . /

2. Үгсүүдийн байрыг сольж хүний нэр бүтээ.

З Г Г А Н И О Р / . . . . . . /

3. Үсгүүдийн байрыг сольж үг бүтээ.

Э М Э Т Э / . . . . . /, Д Ү Р Ү Л Э Г / . . . . . . /

Р А В А Т А / . . . . . . / З Э Ү Г / . . . . /

4. Туулай гэсэн үгийн үсгүүдийг ашиглан аль болох олон нэр үг бүтээ.

Туулай – уул, ................................................................................................

Page 6: Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

3. Үгсийн ерөнхий эхлэл, төгсгөлийг олох арга

Бодлогуудын хувьд ерөнхий нэг эхлэлтэй

Үүссэн үг нь нэр үгс байдаг

Хаалтанд байх цэгүүдийн тоо нөхөх үсгүүдийн тоог заадаг гэдгийг мэдэх ёстой

Үгсийн ерөнхий эхлэлийг олж бич.

С Л

ГАЙ Ж

( . . . ) АН ( . . . ) ДЭР

ГАНА Х

Бодолт:

Цэгийн тоо үсгийн тоог заана. Хариу: “XУЛ” , “СҮҮ”

Дасгал 1-4

Үсгийн ерөнхий эхлэлийг олж бич.

1. АН ХАЛ

В М

( . . ) Р ( . . ) НАА

РАА Р

2. ЭЭ МОГ

ЭР М

( . . ) ЭГ ( . . ) ЛОО

С В

3. ЛИМ РЭЭ

РАА ЛЭМ

( . . ) ВАР ( . . ) ЭР

Д ЖИГ

Page 7: Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

4. ЛАЛ ТАА

ЦАГ ЦАД

5 ( ... ) ВУУЛ ( . . . ) АА

ХАН ДАН

Дасгал 5.

Баганаар өгөгдсөн эдгээр үгс нь ерөнхий нэг төгсгөлтэй.Хэрэв хаалтанд байх цэгийн тоо

нь үгсийн тоог заадаг бол хаалтанд ямар үсгүүд байхыг ол. Хариугаа хаалтанд бичээрэй.

Сам Маг

Бам Таг ( . . . )

Тал ( . . . ) Сар

Сал

Дасгал 6. 1. Дэл / . . . / д

2. Тар / . . . / туу

4. Өгүүлбэрийн үгсийг зөв байрлуулах арга

Өгүүлбэрийг бүтээхийн тулд даалгаврыг сайн уншина. Эмх цэгцгүй бичигдсэн

үгийг зөв дараалалд оруулна. Томоор эхэлсэн үгс нь мөрнийхээ эхний үг болох

хоёр мөрний үг хоорондоо солигдохгүй

Жишээ нь: Өгүүлбэо бүтээ

Чимгийн дээд эрдэм нь сурсан Үнэн

Хуурмаггүй дээд хүн нөхрийн Үргэлж

Бодолт: Эхлээд зөвхөн эхний эгнээг зөв байрлалд оруулъя. Учир нь эхний

өгүүлбэрийн утгыг олж чадвал дараагийн мөрийг амархан байрлуулж болох юм.

Тиймээс эхлээд дүрмийн дагуу том үсгээр эхэлсэн үгийг хамгийн урд тависнаар

үгсийг байрлуулж эхлэе.

Үнэн сурсан эрдэм нь чимгийн дээд

Эхний өгүүлбэр ямар өгүүлбэр болохыг оллоо. Ийм болохоор дараагийн

өгүүлбэрийг олоход илүү амар байна. Хэрэв үгсийг зөв байрлуулсан бол дараах

өгүүлбэр үүсэх ёстой. Үргэлж хуурмаггүй хүн нөхрийн дээд

Page 8: Монгол хэлний хичээлээр сурагчдын IQ хөгжүүлэх технологи

Дасгал 1.

Үгсийн үсгүүдийн байрыг сольж үг бүтээ. Харин дараа нь тэдгээр бүтсэн үгсээ

дараалалд оруулж утга төгс өгүүлбэр бүтээгээрэй.

уртайд арнаа хэди хөөлрөсмө

Дасгал 2.

Үгсийг зөв байрлалд оруулж өгүүлбэр бүтээ.

номоос далай эхтэй ухаан

5. Оньсого, таавар таах арга

Эхлээд өгөгдсөн даалгаврын сайн уншиж

Дасгал 1.

Алтай Хангай ард гэнэ.

Арван түмэн адуу гэнэ.

Цойлсон долоо гэнэ.

Цугларсан зургаа гэнэ.

Цуварсан гурав гэнэ.

Хар цагаан ялгарсан хоёр гэнэ.

Хаягдаж хоцорсон нэг гэнэ. /………………../

Дасгал 2.

Эхний үе нь хүндэтгэлийн үг

Удаах үе нь уснаа хөвөгчийн нэр

Төгсгөлийн үе нь араатны нэр

Эвлүүлж уншвал найман үсэгтэй нэр үг / ..................... /

Дасгал 3

Газар дор

Гантай шар тос /....................../

Дасгал 4.

Хүрээ хэмжээ гэсэн үг + тайгад байдаг амьтан = нэг төрлийн амьтан

/……………/

Дасгал 5. Жимсэн хүү

Цаасан өлгийтэй /……………/