81
ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ Танилцуулга Энэ нь хоѐрдугаар ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үлгэрчилсэн төлөвлөлт юм. Тухайн ангид судлах 231 цагийн агуулгыг улирал бүрд хуваан хэрэгжүүлэхдээ I улиралд баримтын эхэд, II, III, IY улиралд баримтын бус эхэд суурилна. Суралцахуйн удирдамжид тусгагдсан суралцахуйн зорилтуудыг хэрхэн дараалуулж эзэмшүүлэх нь багшид нээлттэй бөгөөд тухайн хичээлийн жилд сурагч ямар нэг түвшинд эзэмшсэн байх нь тус хөтөлбөрийн үр дүн юм. Суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх явцыг зөв чиглүүлэх үүднээс боломжит үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүнийг санал болгож, ерөнхий байдлаар зөвлөмжилж өгснийг багш нар хувирган баяжуулан хэрэглэх боломжтой. Өөрчлөн хувиргахдаа II ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх унших арга барилыг эзэмшүүлэхэд голлон анхаарч, ярих- сонсох, бичих чадварыг агуулгын хүрээнд хөгжүүлэхэд аргазүйн боловсруулалт хийнэ. Түлхүүр чадварыг хөгжүүлэх зорилгоор 1-р улиралд түлхүү хөгжсөн ярих чадварт суурилан бичгээр ярьж буй зүйлээ илэрхийлэх тухайлбал, талархсанаа, баярласнаа бичгээр илэрхийлэх, мэндчилгээ хайртай хүмүүс бол эд хогшлыг хүнчлэн сэтгэж талархал мэндчилгээг бичих, энгийн хэрэглээний сургалт болгож дэвтэр нүүрлэх, анкет бөглөх толь бичиг ашиглаж үгийн утгыг таних зэрэгт сургаж байсан бол, 2-р улиралд хүн, амьтны нэрийг томоор бичдэгийг мэдэж томоор бичих дүрмийн сангаа баяжуулах, эр эм үгийг ялган –ы,-ий залгаврыг зөв бичих, н,г –г ялган унших, дуудах, бичигт тэмдэглэх, 3-р улиралд хүүрнэсэн, асуусан утгатай өгүүлбэрийг утгаар ялгахаас гадна бичигт тэмдэглэж сурах, үгийг үелэх, эгшгийн тоогоор үе байдаг, мөрд үеэр тасалж шилжүүлэхийг олн дахин давтан үйлдэх явцдаа ажмаар ялган сурах, зүй тогтлоо ухаарч загварчлах аргад сурна. Харин 4-р улиралд тулгуур ухагдахуун буюу мэдлэгийг хэрхэн системчлэх, загварчлах, загвар ашиглан дэлгэрүүлэн тайлбарлан ярих, жишээ баримтаар батлах аргад суралцана. Цөм хөтөлбөрт: Чадвар 1. Унших 2.Ярих- сонсох 3. Бичих 4.Хэлзүй, үгийн санг хэрэглэх Бүгд Суралцахуйн зорилтын тоо 15 11 26 7 59 Эндээс харвал унших, бичих үйлээр эзэмших чадвар түлхүү байгаа нь уншиж, сонсож ойлгосноо ярьж, бичиж илэрхийлэх, ингэхдээ хэлзүй, үгийн сангийн мэдлэгээ хэрэглэх чадвартай болгох зорилготой юм. Хичээлийн жилийн хугацаанд дээрх 59 чадварыг эзэмшсэн байх нь л хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн байх болно. Хөтөлбөрийн агуулга нь анги бүрт өргөжин тэлж гүнзгийрснийг монгол хэлний бага боловсролын цөм хөтөлбөр, 2-р ангийн багшийн ном, сурах бичиг зэргээс харьцуулан харна уу. Нэг . УНШИХ ЧАДВАР 1.1. Үгийн утгыг ойлгох 1.2. Эхийн агуулгыг ойлгох 1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох 1.4. Уран зохиолын эх унших 1.5. Хэрэглээний эх унших 1.6. Сонгон унших Суралцахуйн зорилтын тоо 2 4 2 4 2 1 Монгол хэлний хичээлийн зорилго бол сурагчдын сонсох-ярих, унших бичих хөгжүүлэх явдал бөгөөд эдгээр чадваруудын үндэс суурь нь унших чадвар юм. Сайн ярьж, бичнэ гэдэг бол уншиж ойлгосны үр дүн гэж судлаачид үзсэн байдаг.

ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

  • Upload
    vutram

  • View
    421

  • Download
    75

Embed Size (px)

Citation preview

Page 1: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Танилцуулга Энэ нь хоѐрдугаар ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үлгэрчилсэн төлөвлөлт юм. Тухайн ангид судлах 231 цагийн агуулгыг улирал бүрд хуваан хэрэгжүүлэхдээ I улиралд баримтын эхэд, II, III, IY улиралд баримтын бус эхэд суурилна. Суралцахуйн удирдамжид тусгагдсан суралцахуйн зорилтуудыг хэрхэн дараалуулж эзэмшүүлэх нь багшид нээлттэй бөгөөд тухайн хичээлийн жилд сурагч ямар нэг түвшинд эзэмшсэн байх нь тус хөтөлбөрийн үр дүн юм. Суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх явцыг зөв чиглүүлэх үүднээс боломжит үйл ажиллагаа, хэрэглэгдэхүүнийг санал болгож, ерөнхий байдлаар зөвлөмжилж өгснийг багш нар хувирган баяжуулан хэрэглэх боломжтой.

Өөрчлөн хувиргахдаа II ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх унших арга барилыг эзэмшүүлэхэд голлон анхаарч, ярих- сонсох, бичих чадварыг агуулгын хүрээнд хөгжүүлэхэд аргазүйн боловсруулалт хийнэ. Түлхүүр чадварыг хөгжүүлэх зорилгоор 1-р улиралд түлхүү хөгжсөн ярих чадварт суурилан бичгээр ярьж буй зүйлээ илэрхийлэх тухайлбал, талархсанаа, баярласнаа бичгээр илэрхийлэх, мэндчилгээ хайртай хүмүүс бол эд хогшлыг хүнчлэн сэтгэж талархал мэндчилгээг бичих, энгийн хэрэглээний сургалт болгож дэвтэр нүүрлэх, анкет бөглөх толь бичиг ашиглаж үгийн утгыг таних зэрэгт сургаж байсан бол, 2-р улиралд хүн, амьтны нэрийг томоор бичдэгийг мэдэж томоор бичих дүрмийн сангаа баяжуулах, эр эм үгийг ялган –ы,-ий залгаврыг зөв бичих, н,г –г ялган унших, дуудах, бичигт тэмдэглэх, 3-р улиралд хүүрнэсэн, асуусан утгатай өгүүлбэрийг утгаар ялгахаас гадна бичигт тэмдэглэж сурах, үгийг үелэх, эгшгийн тоогоор үе байдаг, мөрд үеэр тасалж шилжүүлэхийг олн дахин давтан үйлдэх явцдаа ажмаар ялган сурах, зүй тогтлоо ухаарч загварчлах аргад сурна. Харин 4-р улиралд тулгуур ухагдахуун буюу мэдлэгийг хэрхэн системчлэх, загварчлах, загвар ашиглан дэлгэрүүлэн тайлбарлан ярих, жишээ баримтаар батлах аргад суралцана. Цөм хөтөлбөрт:

Чадвар 1. Унших 2.Ярих- сонсох

3. Бичих 4.Хэлзүй, үгийн санг хэрэглэх

Бүгд

Суралцахуйн зорилтын тоо

15 11 26 7 59

Эндээс харвал унших, бичих үйлээр эзэмших чадвар түлхүү байгаа нь уншиж, сонсож ойлгосноо ярьж, бичиж илэрхийлэх, ингэхдээ хэлзүй, үгийн сангийн мэдлэгээ хэрэглэх чадвартай болгох зорилготой юм. Хичээлийн жилийн хугацаанд дээрх 59 чадварыг эзэмшсэн байх нь л хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн байх болно. Хөтөлбөрийн агуулга нь анги бүрт өргөжин тэлж гүнзгийрснийг монгол хэлний бага боловсролын цөм хөтөлбөр, 2-р ангийн багшийн ном, сурах бичиг зэргээс харьцуулан харна уу.

Нэг . УНШИХ ЧАДВАР

1.1. Үгийн утгыг

ойлгох

1.2. Эхийн

агуулгыг ойлгох

1.3. Эхийн

далд утгыг бүтээлчээр

ойлгох

1.4. Уран

зохиолын эх унших

1.5. Хэрэглээний

эх унших

1.6. Сонгон унших

Суралцахуйн зорилтын

тоо

2

4

2

4

2

1

Монгол хэлний хичээлийн зорилго бол сурагчдын сонсох-ярих, унших бичих хөгжүүлэх явдал бөгөөд эдгээр чадваруудын үндэс суурь нь унших чадвар юм. Сайн ярьж, бичнэ гэдэг бол уншиж ойлгосны үр дүн гэж судлаачид үзсэн байдаг.

Page 2: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Унших чадвар нь уншлагын дөрвөн чанар буюу зөв, хурдан, уран унших зорилгыг өөртөө агуулдаг.

1.1. Үгийн утгыг ойлгох Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.1.1. Эхэд байгаа танил биш

үгсийг өөрийн ойлгосноор тайлбарлах

Уншсан эхээс утгыг нь ойлгохгүй байгаа үгийг олж тэмдэглэх

Тухайн үгийн утгыг тайлбарлах, санал бодлоо нөхөдтэйгөө хуваалцах (өөрийн үгээр тайлбарлах)

Бусдын тайлбарыг хүлээцтэй сонсох

Аль хувилбар илүү оновчтой байгаа талаар ярилцах

Өгүүлбэр зохион хэлэх, бичих

Зургаар өгүүлбэр зохиох Жишээлбэл:

Аав сур элдэх үү? Ээж тохош оѐно. сур-эмээлийн сур, бугуйлын сур сур- шир арьсыг урт зүсч зүсэж элдсэн нь Морины хазаар, жолоог сураар хийдэг. Би өвөөдөө сур элдэхэд нь туслав. Сурыг бод малын арьс ширээр хийдэг. Бөхчүүд гутлаа сураар боосон байдаг. Бөхчүүд сур дэрлэж унтдаг.

сур элдэж буйг харуулсан зураг, бичлэг. Суран эдлэлийг сурагчдад бодитоор үзүүлэх Сур хийх дарааллыг танилцуулах (Жамбын Дашдондогийн “Долоон бөхтэй тэмээ” номын 4 дүгээр тал) http://mn.childrenslibrary.org/ “Монгол хэлний товч тайлбар толь” (Я.Цэвэл, УБ., 2013, 2

дугаар хэвлэл)

1.1.2.

Хялбар толь бичиг, үгийн

цэсээс хэрэгтэй үгээ эхний үсгээр

олж сурах

Уншсан эхээс утгыг нь ойлгохгүй байгаа үгийг олж тэмдэглэх

Тухайн үгийн утгыг тайлбарлах, санал бодлоо нөхөдтэйгөө хуваалцах (өөрийн үгээр тайлбарлах)

Бусдын тайлбарыг хүлээцтэй сонсох

Аль хувилбар илүү оновчтой байгаа талаар ярилцах

Үгийн цэс, толь бичгээс хэрэгтэй үгээ эхний үсгээр хайж олох

Унших, бичиж тэмдэглэх

Өөрийн тайлбар болон үгийн цэс, толь бичгийн тайлбарыг харьцуулах

Өгүүлбэр зохион хэлэх, бичих

Зургаар өгүүлбэр зохиох Жишээлбэл: Унших эх

Тагт ургасан арц нэг ногоон Тайгад ургасан хуш нэг ногоон Талд ургасан зээргэнэ нэг ногоон

Асуултын дагуу ярилцах Хаана ургасан арц нэг ногоон бэ? Хаана ургасан хуш нэг ногоон бэ? Хаана ургасан зээргэнэ нэг ногоон бэ?

Таамаглах Сурагчид хаана? гэсэн асуултын дагуу таг, тайга гэдэг юу болохыг таамаглах.

Үгийн цэс, толь бичгээс хайж олох таг- уулын хавтгайвтар орой

Зурган үзүүлэн

Үзүүлэн№1

Ижил тал Ялгаатай тал

Ногоон өнгөтэй

Арц- хад асгатай газар ургадаг Хуш- самар ургадаг Зээргэнэ-говьд ургадаг

Үзүүлэн№2

таг таг

уулын таг тогооны таг

Янз бүрийн дуу, чимээний бичлэг Жишээ нь: морь янцгаах, ямаа, хонь майлах, ингэ буйлах гэх мэт. “Монгол хэлний дэлгэрэнгүй

Page 3: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

тайга-хөвч, ой бүрхсэн өндөр аглаг уул нуруу

Өгүүбэр зохиох Арц өндөр уулын тагт ургадаг. Хөвсгөлийн тайгад цаа буга байдаг.

тайлбар толь” (Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, УБ.,

2008)

Багшид өгөх санамж Эхэд байгаа танил биш үгсийг өөрийн ойлгосноор тайлбарлах Сурагчид үгийн утгыг

өөрийн үгээр тайлбарлан ярьж, бичихдээ тухайн зүйлийг зөвхөн ухагдахуунаар ойлгон тайлбарлаж байна уу эсвэл хэлбэр, бүтэц, шинж чанар, эд зүйл, юунд хэрэглэдэг гэх мэтээр сэтгэхүй, сэрэл, хүртэхүйн нарийн үйлдэл хийж тайлбарлаж байна уу гэдэгт анхаарлаа хандуулан, үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Зарим сурагчид үгийн утгыг зөвхөн ухагдахуунаар нь ойлгосон байдаг бол зарим сурагчид мөн чанараар нь ойлгож дэлгэрэнгүй тайлбарладаг.

Жишээлбэл: Тэмээ

амьтан, таван хошуу малын нэг амьтан, таван хошуу малын нэг, хоѐр бөхтэй, айлууд тэмээгээр нүүдэг, ус уухгүйгээр олон хоног явж чадна, эрийг буур, эмийг ингэ, төлийг ботго гэнэ. Говьд амьдардаг.

Иймд багш нар үгийн утгыг зөвхөн ухагдахуунаар нь ойлгон тайлбарлаж байгаа сурагчдын суралцахуйг дэмжин ажиллах хэрэгтэй.

Хөдөө орон нутгийн хүүхдүүд буюу малд ойр өссөн тэдний хувьд сурыг юугаар хийдэг, юунд хэрэглэдэг талаар мэдлэгтэй байдаг учир энэ үгийн утгыг тайлбарлахад хүндрэлтэй биш юм. Гэтэл хот буюу суурин газар өссөн хүүхдэд сур гэдэг үгийн утгыг тайлбарлахад бэрхшээл учирч болох юм.

Мөн зарим сурагчдад гэрлэн дохио, цахилгаан шат, гэрлэн дохио гэх мэт үгийн утгыг нарийн тайлбарлахад хүндрэлтэй байж болох юм.

Иймд хүүхэд нэг бүрт хүрч ажиллахын тулд тухайн сурагчдын өссөн орчин, орон нутгийн онцлог, түүх, соѐлыг харгалзан үзэж, арга зүйгээ төлөвлөх шаардлагатай болох нь харагдаж байна.

Сурагчдын зориудын анхаарлын төвлөрөл сул, хийсвэрлэн бодох чадвар нь хараахан төлөвшөөгүй үе тул үгийн утгыг тайлбарлахдаа үзүүлэн-тайлбарлах аргыг түлхүү хэрэглэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

Үнэлгээг зорилгоор нь явцын, эцсийн гэж ангилдаг бөгөөд явцын үнэлгээ нь суралцах үйл ажиллагаа сайжруулахад хэрэглэх feedback болохуйц мэдээллийг суралцагч болон багшид өгч байх зорилгыг өөртөө агуулдаг байна.1

Сурагчдын ярих-сонсох, унших, бичих чадварыг төлөвшүүлэх хамгийн хариуцлагатай үе тул багш болон эцэг, эхийн дэмжлэг туслалцаа хамгийн чухал юм.

Сурагчдын үгийн нөөц хангалтай биш байдаг тул үгийн баялгийг нэмэгдүүлэх зорилгоор үгийн утгыг тайлбарлах, хялбар үгийн цэстэй ажиллах, толь бичгийн үүрэг зориулалтыг мэдэх, түүнийг хэрэглэх үйлийн баримжаатай болгох зорилтыг хөтөлбөрт дэвшүүлэн тавьсан билээ.

Суралцахуйн энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багшийн хувьд тэднийг ажиглан үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгааг тэмдэглэх, сурах үйл ажиллагаанд гарч байгаа ахиц, дэвшил, хөгжлийг ажиглан, тэмдэглэж, сурагч бүрийн суралцахуйг дэмжих зөвлөгөө буюу feedback болохуйц мэдээллийг цуглуулах хэрэгтэй.

Үүний тулд ажиглалтын хуудсуудыг байнга хөтлөх хэрэгтэй.

1 Black, Harrison, Lee, Marshall, William;’Working Inside the Black Box’,2004

Page 4: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Ажиглалтын хуудас (багш)

Сурагчийн нэр Е.Тэмүүжин

Сурагчдын

нэрс

Тайлбарлах

үг

Асуултын дагуу таамаглах

Үгийн цэс, толь бичгээс хайж олох

Өгүүбэр зохиох

1 сур + + +

2 тохош - - +

3 буйл - + +

4 бурантаг + + -

Ажиглалтын хуудас (багш)

Сурагчийн нэр Е.Тэмүүжин

Тухайн хичээл дээр тайлбарласан

үг

Тухайн эхийн хүрээнд Тухайн эхийн хүрээнд

Утгыг нь ойлгосон үг

Утгыг нь ойлгоогүй үг

Ухагдахуунаар нь ойлгосон

Дэлгэрэнгүй тайлбарласан

1 бэх

2 отно

3 хоршоо

Ажиглалтын хуудас (эцэг, эх)

Сурагчийн нэр Е.Тэмүүжин

Эхийг унших буюу харилцан ярилцах үед тайлбарласан

үг

Тухайн эхийн хүрээнд Тухайн эхийн хүрээнд

Утгыг нь ойлгосон үг

Утгыг нь ойлгоогүй үг

Ухагдахуунаар нь ойлгосон

Дэлгэрэнгүй тайлбарласан

1 бэх

2 отно

Үгийн утгыг тайлбарлахдаа хялбар үгийн цэс, толь бичгийг ашиглаж сурна гэсэн

зорилгыг суралцахуйн зорилтод дэвшүүлсэн байна. Суралцахуйн зорилтод хүрэхийн тулд сурагч юу хийх вэ? багш ямар арга зүйгээр

сургалтыг зохион байгуулах вэ? үнэлгээгээр сурагчдын суралцахуйг хэрхэн дэмжих вэ? гэдгийг суралцахуйн удирдамжид зөвхөн нэг л санааг дэвшүүлэн багшид санал болгож байгаа.

Багш дээрх суралцахуйн зорилтод хүрэхийн тулд суралцахуйн удирдамж болон сурагч нэг бүрийг судлан, өөрийн арга зүйг бүтээх нь багш бүрд нээлттэй.

Үгийн утгыг тайлбарлахад шинэ үгийн утгыг үзүүлэх (show), хэлж тайлбарлах (use

language) гэсэн үндсэн хоѐр үндсэн арга байдаг. 2

2 Ж.Бат-Ирээдүй: “Гадаад хүнд монгол хэлний үгийн сан, утгын хичээл заах аргын асуудалд”

Өөрийн арга

зүйг бүтээх

Суралцахуйн

удирдамжийг

судлах

Сурагч нэг

бүрийг судлах

Page 5: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Үзүүлэх (show)

Үгийн сангийн жинхэнэ утгыг үзүүлэх (ostensive) арга Жишээлбэл: сур, ногт, бурантаг, чөдөр зэргийг шууд үзүүлэх

Зургаар үзүүлэх (pictures) арга

Тайлбарлах (use language)

Ойролцоо утга (synonyms) –ийг ашиглах арга Жишээлбэл: мэлмий-нүд, хоршоо-дэлгүүр, өөд болох-үхэх, хөвөх-живэх

Өгүүлбэрээр ойлгуулах (illustrate sentences) арга Жишээлбэл: Аав сураар эмээлийн ганзага хийв.

Үгэн тоглоомын (word game) арга Жишээлбэл: Үгийн сүлжээ бөглөх, үгийн утгыг таах оньсого гэх мэт.

Дуу чимээгээр таниулах (Audio presentation) арга Янз бүрийн дуу, чимээний бичлэгийг ашиглаж болно. Жишээ нь: морь янцгаах, ямаа, хонь майлах, ингэ буйлах гэх мэт.

Дээрх аргуудыг тухайн нөхцөл байдалд тохируулан бүтээлчээр ашиглахыг санал болгож байна.

Хэдий чинээ сайн үгийн сантай байна, хэлийг төдийчинээ сайн эзэмших баялаг материалтай байна гэсэн үг. “Хэлнээс үгийн санг хасвал цаана нь юу ч үлдэхгүй.3

Иймд хоѐрдугаар ангийн сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэх, уламжлалт ѐс заншил, соѐлоос суралцахад үгийн утгыг тайлбарлах үйл чухал бөгөөд энэ нь монгол хэлний сургалтын чухал хэсэг болох нь харагдаж байна.

Мөн багш өөрөө хичээл, сургалтын явцад хэлж байгаа үг бүрээ бодож боловруулж хэлэх, мөн өөрийн үгийн сангаа байнга арвижуулахын тулд санаачилгатай ажиллах хэрэгтэй.

1.2. Эхийн агуулгыг ойлгох Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.2.1.

Эхийн агуулгыг

ерөнхийд нь ойлгох

Эхний уншилт

Сонгосон эхийг унших (Ганцаараа унших, хамтарч унших)

Агуулгыг ойлгох

Асуултын дагуу ярилцах Жишээлбэл:

o Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэгийг унших

o Асуултын дагуу ярилцах

Хурганууд яагаад сандран зугтав.

Хурга яагаад шувуу шиг нисэх болов? төсөөлөн бодоорой. Санаагаа найз нөхөдтэйгөө хуваалцаарай

Бэлтрэгнүүд яагаад хургыг дагаж явсан бэ?

Монгол ардын үлгэрүүд Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлүүд Багшийн асуулт Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг

1. Хурганууд хаана бэлчиж байсан бэ? (Энгийн. Асуултын хариуг эхээс олох боломжтой.)

2. Хурган яагаад

3 “Лексика в обучении русскому языку (Методика) Морковкин В.В, под ред. А.А.Леонтьева, М, Рус.яз. 1988 ;

Багшийн асуулт болон тайлбар яриа ойлгомжгүй, эмх замбараагүй байх нь сурагчдын ярих чадварт сөргөөр нөлөөлдөг байна.

Page 6: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Дахин уншилт

Сонгосон эхийг дахин унших Ойлгоогүй зүйлээ нягтлан харах боломжийг олгох (Ганцаараа унших, хамтарч унших)

Асуултын дагуу ярилцах Ойлгосноо илэрхийлэх Эхийн агуулгыг ойлгосноо ярьж илэрхийлэх

Эхийн агуулгыг үйл явдлын дарааллын дагуу ярих

Жишээлбэл:

“Өвгөн, эмгэн, ач охин, тахиа дөрөв” үлгэрийг ярихдаа үйл явдлын дэс дарааллыг ашиглах

Үлгэрийн үйл явдлын дэс дараалал 1. аж төрөн суудаг байжээ. 2. тээглэн унав. 3. унан, ѐолж гарав. 4. унахад, газарт унаж, цацагдав. 5. сандран орилов. 6. алим байжээ.

Эхийн агуулгыг ойлгосноо бичиж илэрхийлэх

1. Тахиа яагаад сандран орилсон бэ? гэсэн асуултад хариулагдах өгүүлбэрийг эхээс олж бичээрэй.

2. ...1... Тооны оронд тохирох үгийг нөхөж сонгоорой.

Бариул

Ямаа ишгэндээ шинэ байшин барив. Ишиг ирж үзээд “Болох байлгүй дээ” гэснээр ажил дуусав. Эргэн тойронд дахин дахин явж үзэхэд нэг л зүйл ...1... таалагдаагүй гэнэ.

Д.Давааням

А.чононд Б. ишгэнд Г. ямаанд

огторгуй өөд хөөрсөн бэ? (Задлан шинжлэх. Учир шалтгааныг тайлбарлах)

3. Хурга яагаад шувуу шиг нисэх болов? төсөөлөн бодоорой. (Нэгтгэн дүгнэсэн. Ямар нэгэн боломжит хувилбарыг гаргах)

4. Зохиолыг яагаад “Цэцэн хурга” гэж нэрлэсэн бэ? (Үнэлгээ. Шийдвэр гаргах, түүнийг хамгаалах. Жишээгээр баталж нотлох)

5. Хурганы үйлдээс ямар сургамж авч болох вэ? (Хэрэглээ. Шинэ санаа гарган тайлбарлах)

“Өвгөн, эмгэн, ач охин, тахиа дөрөв” үлгэр

1.2.2.

Уншихын өмнөх үйл ажиллагаа Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг

Өгүүллэгийн нэрийг хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөн бодох, саналаа хуваалцах

Үгийн утгыг тайлбарлах Жишээлбэл:

Аймааргүй юмнаас айж зугтаасны улмаас чухам аймаар бэрх явдал болсныг хэнз хурга сүүлд нь олж мэджээ.

хэнз-их л хожим орой төрсөн төл Унших үе Унших явцдаа ойлгомжгүй зүйл тааралдвал,

“Монголын хүүхдийн уран зохиолын дээж” I,II дэвтэр, УБ., 2009 “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж” УБ., 2012 “Монгол туургатны үлгэр” I,II дэвтэр, УБ., 2010 Монгол ардын жүжиг наадмын аман зохиол УБ.,

Page 7: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Уншсанаа дарааллын дагуу ярих,

бичих

харандаа, тодруулагч зэргээр тэмдэглэх, чанга дуугаар дахин унших Уншсаны дараах үе Уншсаны дараа уншсан зүйлийнхээ талаар тунгаан бод Зурж тэмдэглэсэн хэсгийг эргэж харах Тодруулах зүйлийг багш болон найз нөхдөөсөө асуух Уншсанаа найз нөхдөдөө ярьж өгөх Найз нөхдийнхөө яриаг анхааралтай сонсох, тодруулж асуух, залруулах Уншиж, ойлгосноо илэрхийлэх Уншсанаа дарааллын дагуу ярих

Уншсан найз нөхдөдөө эргүүлэн ярих

Уншсан зүйлийн үйл явдлын дарааллыг хэлэх

o Эхлээд ямар үйл явдал болов? o Дараа нь ямар үйл явдал өрнөв? o Төгсгөлд нь ямар үйл явдал

болов? гэсэн дарааллын дагуу ярих Уншсанаа дарааллын дагуу бичих

Үйл явдлын дарааллыг бичих o Эхлээд ямар үйл явдал болов? o Дараа нь ямар үйл явдал өрнөв? o Төгсгөлд нь ямар үйл явдал

болов? гэсэн дарааллын дагуу бичих

Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулах

Жишээлбэл: Үйл явдлын зөв дараалалд оруулаарай

Цэцэн хурга арга ухаан олж, амь мэнд эргэж ирэв.

2

Салхинд хийсэн нэвсгэр цагаан юм нь адсага байжээ.

3

Хурганууд нэг нэвсгэр юмнаас айн сандарч зугтав.

1

1987 Андерсен Г.Х. Үлгэрүүд Гриммийн үлгэрүүд УБ., 2008 Монгол ардын үлгэр УБ., 2011 Монгол ардын домог УБ.,2011 Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” Доорх номнууд http://www.childrenslibrary.org дээр байгаа

Дэлхийн шилдэг үлгэрүүд “Гуталт муур”

Соѐмбо принтинг “Бархаадай Турхайдай хоѐрын үлгэр” УБ., 2007, “Мон судар” “Аргат хөвгүүд” УБ., 2003, “Эдмон” С.Надмид “ Тоодой, Цоохондой хоѐр” УБ., 2007, “Интерпресс” Г.Ловор “Үлгэрийн орноор аялцгаая” 2007, “Мөнхийн үсэг” Товч агуулга: Сайн санаа муу бүхнийг дийлдгийг харуулсан 14 үлгэртэй. С.Цогтгэрэл “Цагаадай Цоохондой хоѐр” УБ., 2007, “Интерпресс” Товч агуулга: Хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн, зөгнөлт, ахуйн сургамжит өгүүлэлгүүдээс бүрдсэн.

1.2.3.

Уншсан эхээс сонирхсон

хэсгээ дахин унших

Сонгосон эхийг унших

Хамгийн сонирхолтой санагдсан хэсгийг тэмдэглэх

Дахин унших

Сонгох болсон шалгаанаа тайлбарлан ярих Жишээлбэл: Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэгийн Хоѐр бүргэд бие биетэйгээ зууралдаж ноцолдсоор байгаад хургаа алдчихдаг хэсэг их сонирхолтой санагдсан. Би уншиж байх явцдаа хурга тэнгэрээс газарт унаад үхэх байх гэж бодоод хургыг өрөвдөж байсан. Гэтэл харин хурга азаар газарт унасангүй чонын ууцан дээр

Ж.Дашдондог “Алтан хөрш”

УБ., 2003, “Хаан принтинг”

Товч агуулга Атаач жөтөөч зантай суусар өөрийн хөрш хэрэмний сайхан байшинд атаархан янз бүрээр хорлохоор оролдох боловч хорлох гэсэн оролдлого болгон нь хэрмэнд харин ч ач тус болно. Хэрэм тусч хөршдөө баярлаж яаж ачийг нь хариулах талаар бодно.

Page 8: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

унаад амьд гарсан. Энэ мэтээр сонирхол татсан хэсгийг дахин уншаад яагаад сонгосноо тайлбарлан ярих.

Суусар хамгийн сүүлд өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр өөрөө хохирох боловч, хэрэм түүнд тусалж авардаг.

1.2.4.

Асуултад тохирох

хэсгийг эхээс сонгож унших

Сонгосон эхийг унших

Асуултад тохирох хэсгийг тэмдэглэх

Тэмдэглэснээ өөртөө буюу бусдад унших Жишээлбэл: ...Тэгсэн чинь хурга хад чулуун дээр ойчсонгүй, хатуу газар ч унасангүй нэг бамбагар зөөлөн юман дээр ойчоод амьд мэнд үлдлээ. Хурга босоод юун дээр ойчсоноо харсан чинь нэг муу чоно ухаан зүггүй зугтааж байна. Хурга тэр чонын ууцан дээр ойчсон юм байжээ. Чоно тэнгэрээс ойчсон хурганаас учиргүй айгаад зугтааж байгаа нь тэр байжээ

Хурга юун дээр ойчсон бэ?

Чоно яагаад зугтаасан бэ?

1. Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог

2. Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” өгүүллэг

Багшид өгөх санамж

Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох Уншлага бол жирийн нэг үндсэн чадвар төдий биш оюуны нарийн төвөгтэй процесс юм.4 Унших чадварыг хэрхэн эзэмшнээс тухайн хүүхдийн оюуны хөгжил ямар байх нь шууд хамаардаг. Иймд сурагчдын түгрэлгүй зөв, шударга унших чадварыг хөгжүүлэхэд сургууль, багш, эцэг эхчүүдийн анхаарал, дэмжлэг хамгийн чухал үүрэгтэй байдаг.

“Эхийн агуулгыг ойлгох”-чадварын хүрээнд эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох гэсэн суралцахуйн зорилтыг дэвшүүлсэн байна. Энэ нь сурагчдын унших чадвартай холбоотой юм. Учир нь энэ ангийн сурагчдын хувьд дүгдрэлгүй унших буюу шууд унших чадварт суралцаж байгаа үе учраас эхийн агуулгыг ерөнхийд нь дүрслэл талаас ойлгодог байна.

Иймд хоѐрдугаар ангийн сурагчдын уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэхийн тулд түгдрэлгүй шууд уншдаг чадварыг нэмэгдүүлэхэд багш болон эцэг,эхчүүд анхаарах хэрэгтэй. Түгдрэлгүй шууд унших гэдэг нь ярины хурдтай ижил түвшинд уншихыг хэлж байна. Түгдрэлгүй шууд уншиж байгаа сурагчдын ойлгох чадвар нь илүү байдаг.

Эхийн агуулгыг ерөнхийд нь ойлгох чадварыг илрүүлдэг нэг хэлбэр бол уншсанаа эргүүлэн ярих юм. Сайн ярьж байна гэдэг нь ойлгож ухаарсны үр дүн гэж эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн байдаг.

Эхийн агуулгыг ойлгох чадвар нь тухайн сонгосон эхийг уншаад тогтоосноо эргүүлэн

ярихаас эхэлнэ. Уншаад тогтоосноо эргүүлэн ярих нь энэ ангийн сурагчдын хувьд нилээд хүнд даалгавар гэдгийг багш, эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрч тэдэнд урам, зориг өгөх хэрэгтэй.

Харин уншаад эргүүлэн ярих чадвар нь төлөвшсөн үед уншаад ойлгосноо эргүүлэн ярихын зэрэгцээ тунгаан бодох чадварыг хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах шаардлагатай.

Арга зүйн нэгэн санаа

Сурагчдын унших чадварыг хөгжүүлэхийн тулд унших хэрэгцээг бий болгоход анхаарах нь чухал. Багш бидний нэг том алдаа бол унших үйл гэдэг сайн уншиж байгаа сурагчдын хувьд шагнал-магтаал, тааруу уншиж байгаа сурагчдын хувьд

4 В.А. Сухомлинский

Page 9: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

шийтгэл-зэмлэл гэсэн ойлголтыг багаас нь өгсөн байдаг. Энэ алдааг яаж залруулах вэ?

Эхний алхам Унших хэрэгцээг бий болгох Жишээлбэл:

o Ангийн бүх сурагчдад унших бичвэрийг 3-7 хоногийн хугацаатай өгөх. Энэ уншлагын зорилго бол тухайн сурагч сонгосон эх бичвэрийг тодорхой хугацаанд өөрөө бэлтгээд найз, нөхдөдөө уншиж өгөх юм. Энэ нь унших хэрэгцээг бий болгож байгаагийн нэг жишээ юм.

o Унших бичвэр нь тухайн сурагчдын унших чадварт тохирсон байна. Сурагчдын чадвар өөр өөр учраас багш хэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгааг

судлах хэрэгтэй. Унших чадвар сайтайг нь уншуулж магтаад, унших чадвар сул сурагчдыг дахин дахин уншуулж залхаадаг арга зүйгээс аль болох хол байх хэрэгтэй. Тухайн сурагч анги хамт олондоо эх бичвэрийг уншиж өгөхөөр бэлтгэж байхад нь багш, эцэг, эхчүүд хамран ажиллаж, туслаж байна гэсэн ойлголтыг өгөх нь илүү үр дүнтэй арга зүй юм. Бүтээлч уншлагын аргуудыг сургалтад хэрэглэх Жишээлбэл: Асуултын хариуг олж унших, тэмдэглэх, ярих

Нэгдүгээр ангид унших арга барил (унших техник) –д суралцдаг бол хоѐрдугаар ангийн хувьд танил биш эхийг унших зорилго тавигддаг учраас түгдрэлгүй унших (fluent) чадварыг төлөвшүүлэх нь илүү чухал юм.

Унших чадварт гарч байгаа ахиц дэвшил, өөрчлөлтийг судлан илрүүлэх даалгавар нь дараах хэлбэрүүдтэй байж болно.

Эхийн агуулгыг ойлгох чадварыг үнэлэхдээ дараах байдлаар үнэлж болно.

1. Эхийг уншаад өгөгдлийн дагуу дутуу мэдээллийг нөхөх Жишээлбэл: Хэрээ ....................эрж явсан явтал устай лонх тааралджээ. (сүү, ундаа, ус)

2. Эхийг уншаад асуултад хариулах

Эхийг уншаад асуултад амаар бичгээр хариулах

Эхийг уншаад асуултад хариулахдаа олон сонголттой хариултаас сонгож тайлбарлах

3. Эхийг уншаад, ярих

Эхийн үйл явдлыг дарааллын дагуу ярих

Хөтөлбөрийн агуулга нь мэдлэгт биш чадварт суурилсан бөгөөд сурагчдын хэлний үндсэн чадвар болох ярих-сонсох, унших-бичих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн учраас сурагчид үйл ажиллагаанд оролцох, багшийн хувьд бэрхшээлийг даван туулахад нь чиглүүлэх үүрэгтэйгээр оролцох гэсэн арга зүйг голлосон байна.

Эхийн агуулгыг ойлгох чадварыг төлөвшүүлэхэд багшийн асуулт чухал үүрэгтэй байна. Иймд тухайн эхийн агуулгатай холбоотой асуултуудыг бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд

эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгээс оновчтой асуултуудыг асуухаас эхэлнэ. Багш хичээлийн үе шат бүрт, сурагчдаас асуулт асууж, сургалтын үйл ажиллагааг

зохион байгуулдаг. Боловсруулалт сайтай асуулт үнэ цэнэтэй сургалтын хэрэглэгдэхүүн төдийгүй, мэдлэг бүтээх хамгийн чухал арга зам байдаг. Хөтөлбөрт тусгаагүй асуулт сурагчдаас асуух, эсвэл хөтөлбөртөө сурагчдаас асуух асуултаа тусгадаггүй зэрэг нийтлэг алдааг багш нар гаргадаг. Жишээлбэл: Энэ эх дээр юу гарч байна? Энэ эхэд яг юуг өгүүлэх гээд байна? Эсвэл шууд учир шалтгааны асуулт асуух гэх мэт.

Асуултаа төлөвлөхгүй байна гэдэг түүхий эдээ бэлтгээгүй байж байшин барих гэж байгаатай адил юм. Иймд багш нар асуултыг боловсруулахдаа шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй.

Page 10: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалт сайтай багшийн асуулт сурагчдын мэдлэг, чадвар, хандлага болон итгэл үнэмшлийг дэмжих олон аргын нэг юм.

Асуулт бүрийг боловсруулахдаа SOLO, BLOOM- ын таксономийн үзэл баримтлалд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, энгийн үг хэллэгтэй, найруулга сайтай байх зарчмуудыг баримтлан ажиллах нь, сургалтын чанарыг сайжруулах дидактик шийдэл болж чадна.

Танин мэдэхүйн түвшин

Түлхүүр санаа

Тулгуур үйл үг

Жишээ, даалгавар

I түвшин Сэргээн санах (Remembering)

Тодорхой мэдээллийг

сэргээн санах

нэрлэх, ялгах, таних, олох, тодорхойлох, ярих, мэдэх

Энэ зохиолыг хэн бичсэн бэ? Зохиолын гол дүр хэн бэ?

II түвшин Ойлгох

(Understanding )

Өгсөн мэдээллийг ойлгох

тайлбарлах, бэлтгэх, унших, өөрчлөх, ялгалт хийх, төлөвлөх, зөвлөх, үгээр илэрхийлэх, зарлах, цэгцлэх, дүгнэх, номлох

Эхэд юуны тухай өгүүлсэн бэ?

III түвшин Хэрэглэх (Applying)

Ойлголтоо шинэ нөхцөлд хэрэглэх

өөрчлөлтийг урьдчилан таамаглах, сонгох, хөгжүүлэх, зохион байгуулах, ангилах, хандах

Үлгэрийн төгсгөл хэсгийг зургаар илэрхийлнэ үү?

IY түвшин Задлан шинжлэх

(Analysing)

Мэдээллийн бүрэлдэхүүн хэсгүүдэд задлан шинжилгээ хийж, харьцуулах

Таамаглалаас дүгнэлт гаргах, ялгах, таних, ангилах, томьѐолох, эсэргүүцэх, шүүлжлэх, засах залруулах, баримт үйлдэх, зорилго тодорхойлох, холбох

Цагаан сар ба шинэ жилийн баярыг харьцуулан ярина уу? Өөрийн үзэл бодлыг илэрхийлэн ярьж бичихдээ бусдын үзэл бодолтой харьцуулан ярих

Y түвшин Үнэлэх

(Evaluating)

Асуудалд шүүлжлэлтэй хандах, өөрийн санааг баталж нотлох

стандартчилах, шүүн хэлэлцэх, маргах, эсэргүүцэх, дүгнэх, алдааг залруулах

“......” үлгэрийг унших дуртай юу? Дуртай бол яагаад? Дургүй бол яагаад?

YI түвшин Бүтээх (Creating)

Үүсгэх, төлөвлөх, зохион бүтээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

таамаглал дэвшүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, арга аргачлалыг боловсруулах, дизайнчлах, зохиох, шийдвэр гаргах арга, замуудыг тодорхойлох

Үлгэрийн төгсгөлийг өөрчилж бичнэ үү? Туулайд зориулан төрсөн өдрийн мэндчилгээний үг бичнэ үү?

Эхийг унших үйлийн алхам

Эхийг унших, ойлгох

Асуултын дагуу ярилцах Цэцэн туулай

Сүргээсээ салж төөрсөн хонь эзгүй талд чонотой учирч гэнэ. Тэр чоно хонийг шууд барьж идэхийг завдсангүй. Энэ хонийг энд баривал хонгилдоо аваачих ажил гарна гэж бодоод шугуй уруу тууж ойртуулахаар шийдэв. Хонь үхлийн аюул ирснийг мэдэвч яаж гарахаа мэдэхгүй байжээ. Гэтэл туулай тааралджээ. Туулай айлын нутаг дээрээс олсон шар эсгийгээ дэвсэж, цайны улаан цаасаа дэлгэж хааны зарлиг гэж өндөр дуугаар уншив. -Агуу хүчит хаан миний зарлигаар далан долоон чонын арьсаар дээл хийхэд дутсан заам хийх ганц арьс даруй олохыг араатан жигүүртэнд үүрэг болгосугай. Хэн хаана чоно үзсэнээ ирж мэдэгд гэж уншихад чоно айж:

Page 11: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

-Дэлдэн чихт чи эзэн хаанд намайг ховловч би ойр хавиас олдохгүй гээд зугтаачихжээ. a. Дараах асуултын дагуу ярилцаарай.

Чоно яагаад хонийг шууд барьж идээгүй вэ?

Туулай юуны учир хааны зарлигийг уншсан бэ?

Чоно яагаад зугтаасан бэ? b. Эхэд юуны тухай өгүүлсэн бэ?

А. Агуу хүчит хааны тухай Б. Уран аргат туулайн тухай В. Чонын арьсан дээлний тухай

c. Эхийг уншаад юуг ойлгож ухаарав? А Аливаа асуудлыг хүчээр шийдэх хэрэгтэй. Б. Аливаа асуудлыг арга ухаанаар шийдэх хэрэгтэй. В. Аливаа асуудлыг заль мэхээр шийдэх хэрэгтэй.

Уншсанаа дарааллын дагуу ярих, бичих Үнэг хэрээ хоѐр

(Эзопын үлгэр) Нүүрс мэт хар хэрээ нэгэн удаа хэсэг мах хулгайлжээ. Тэгээд мөхөөх махыг хошуундаа зуусаар өндөр модон дээр нисэн очиж суужээ. Гэтэл түүнийг харсан үнэг, “нөгөө жаахан махыг нь авчихья” гэж бодож гэнэ. Тэрээр мод өөд өлийн хэрээ тийш харж: - Миний найз, чи ямар сайхан харагдана вэ! Чиний өд тагтааныхаас өнгөлөг сайхан байна шүү! гэжээ. Тэгээд бас - Чиний хоолой ч гэсэн галбир төрх шиг чинь сайхан биз? Тийм бол чи ѐстой шувуудын хатан хаан байх аа? гэв. Тэр магтаалыг сонссон хэрээ учиргүй ихээр баясаж, хэрхэн дуулдгаа үзүүлэхээр амаа ангайж гэнэ. Тэгтэл зууж байсан мах нь газарт уначихжээ. Үнэг ч нөгөө махыг нь шалавхан аваад зугтаж оджээ. Үйл явдлын дарааллын дагуу ярих Эхлээд яасан?

• Хэрээ мах хулгайлжээ. Дараа нь ямар үйл явдал өрнөв?

• Зальт үнэгний худал магтаалд итгэсэн мунхаг хэрээ амандаа өмхсөн махаа газарт унагажээ.

Эцэст нь яав? Үнэг махыг зуун зугтжээ. Зохиолын эхлэл, гол, төгсгөл хэсэгт нэр өгөх

• Эхлэл хэсэг: Хулгайч хэрээ • Гол хэсэг: Заль үнэг ба мунхаг хэрээ • Төгсгөл хэсэг: Үнэгний олз Эхийг уншаад юуг ойлгож ухаарав? • Бүтэлгүй бүхэн буруу үйлээс үүдэлтэй. • Хулгайч, худалч хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй. • Буруу үйл бүхэн хар мөртэй байдаг • Хулгай хийж, худал хэлж болохгүй. 1.3. Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Page 12: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

1.3.1. Зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх

Алхам1 1. Зохиолын нэр болон номны хавтсыг

хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөх 2. Санал, бодлоо найз нөхөдтэйгөө

хуваалцах 3. Төсөөллөө шалгах, батлах, нотлох

зорилгоор зохиол бүтээлтэй танилцах буюу мэдээлэлтэй ажиллах (унших)

Жишээлбэл: 1. Зохиолын нэр болон номны хавтсыг

хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөх Зохиолч Б.Бадамын “Бэлэн амт хулгана” номын хавтсыг хараад юуны тухай өгүүлэхийг төсөөлөн бодох. 2. Санал, бодлоо найз нөхөдтэйгөө

хуваалцах Багшийн чиглүүлэх асуултын дагуу ярилцах Багшийн асуулт Энэ зохиолд юуны тухайн өгүүлэх бол? Сурагчийн хариулт Бэлэн амт хулгананы тухай гэж бодож байна. Багшийн асуулт Яагаад тэгж бодов? өөрийн хариултыг баталж нотолж ярина уу? Багшийн асуулт Зохиолыг яагаад “Бэлэн амт хулгана” гэж нэрлэсэн бэ? 3. Төсөөллөө шалгах, батлах, нотлох

зорилгоор зохиол бүтээлтэй танилцах буюу мэдээлэлтэй ажиллах (унших, сонсох)

Номтой танилцах, зохиолыг унших

Зохиолыг уншсаны дараа санал бодлоо илэрхийлэх

Харьцуулах

Уншихын өмнөх төсөөлөл

Зохиолыг уншсаны дараа

Бэлэн амтай залхуу хулганы тухай өгүүлнэ гэж бодож байна. Өөрөө хийнэ гэж хэлчихээд хэлсэн амандаа хүрдэггүй хулганы тухай өгүүлдэг байх гэж төсөөлж байна. Хүүхэд гэх мэтээр хариулах байх.

Би зохиолд юу өгүүлэхийг төсөөлж чадсан байна. Бэлэн амт хулгана Муурын хүзүүнд хонх зүүнэ гэж цэцэрхсэн боловч хэлсэн үгэндээ хүрч чадаагүй.

http://www.childrenslibrary.org

Монгол ардын аман зохиол Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан цаасан болон дижиталь ном. “Ам ажил хоѐр нь зөрдөг” “Ам бардам, гуя шалдан” хэлцүүдийн утгыг тайлбарлах 1. Цаасан шувууны үлгэр 2. Монгол ардын үлгэрүүд 3. Ханс Кристиан Андерсений

үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд

4. Эзопын ѐгт үлгэрүүд 5. Д.Гармаа "Хөгжөөнтэй

туужууд" 6. С.Надмид "Жаран

дэгдээхэй" туужууд 7. Ж.Дашдондог "Чулуун

домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог"

8. Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж

9. Экзюпери Сент "Бяцхан хун тайж"

10. С.Лагерлеф "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин /

11. Монгол ардын үлгэрүүд 12. Ханс Кристиан Андерсений

үлгэрүүд 13. Ах дүү Гриммийн үлгэрүүд 14. Эзопын ѐгт үлгэрүүд

Page 13: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Багшийн дүгнэлт Хийж чадахгүй зүйлээ бусдад амлах хэрэггүй гэсэн сургамжийг энэ зохиолоос бид олж авлаа.

1.3.2.

Зохиолын төгсгөлийг таамаглах

Алхам2 1. Зохиолын эхлэл, гол хэсэгтэй танилцах

(унших) 2. Зогсолт хийх, зохиолын төгсгөлийг

таамаглах Жишээлбэл:

Бяцхан Моцартын бэлэг

Эхлэл хэсэг

Хөгжмийн зохиолч Моцерт эзэн хааны захилсан бүжгийн хөгжмийг бичиж дуусаад хүү Моцартыг дуудав.

Гол хэсэг Хүү нотыг хүргэхээр ордон руу явав. Моцарт хүүхдүүдийн тоглохыг харсаар нот бичсэн хуудас усанд унасныг анзаарсангүй.

Төгсгөл хэсэг

Дараах зургуудыг ажиглан үйл явдал хэрхэн өрнөхийг

төсөөлөн ярина уу?

Эцэг Моцарт бүжгийн хөгжмийг бичиж дуусаад хүү Моцартоо дуудсан. (эхлэл хэсэг)

Бяцхан Моцарт ордон руу явах замдаа тоглож байгаа хүүхдүүдийг харсаар нот бичсэн хуудас усанд унасныг анзаараагүй. (гол хэсэг)

Та нарт энэ үлгэрийг үргэлжлүүлж, дуусгах үүрэг даалгавар ирсэн байна. Чиний бодлоор үлгэр яаж төгсөх вэ? (төгсгөл хэсэг)

http://www.childrenslibrary.org

1. Нацүмэ Соосэки "Муур-

миний өчил" 2. Сетон Томпсон "Чин зоригт

адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/

3. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/

4. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү"

5. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд"

6. Лу Синь "Акюгийн үнэн түүх"

7. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв /

8. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү"

9. Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь"

10. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж"

Багшид өгөх санамж

Page 14: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Хөтөлбөрийн “Эхийн далд утгыг бүтээлчээр ойлгох” чадвар нь “Зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх”, “Зохиолын төгсгөлийг таамаглах” гэсэн хоѐр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд энэ нь бүтээлчээр унших арга барилд сургах нэг арга юм. Зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх Төсөөлөн унших нь:

1. Зохиолын гарчиг, зураг чимэглэл, түлхүүр үгс зэргээр баримжаалан зохиолд юуны тухай өгүүлэхиийг төсөөлөн бодох

2. Өөрийн төсөөллийг бусадтай хуваалцах буюу илтгэн ярих, илэрхийлэх 3. Төсөөллөө батлахын тулд зохиолыг унших буюу мэдээллийг гадаад

орчноос хүлээн авах 4. Мэдээллийг хадгалах, боловсруулах 5. Уншиж, ойлгосон мэдээллийг бусадтай хуваалцах гэсэн үйлийн алхмаар

хэрэгжинэ.

Зохиолд юу өгүүлэхийг таамаглах

Таамаглан унших нь:

1. Зохиолын эхлэл, гол хэсгийг унших, сонсох буюу мэдээллийг гадаад орчноос хүлээн

авах 2. Зохиолын төгсгөл хэсгийг урьдчилан таахын тулд өөрийн суурь мэдлэг буюу

уншсан мэдээлэл дээрээ тулгуурлан таамаглал дэвшүүлэх 3. Дэвшүүлсэн таамаглалаа бусадтай хуваалцах 4. Энэ таамаглалаа юунд үндэслэн дэвшүүлснээ тайлбарлах 5. Төгсгөл хэсгийг унших 6. Өөрийн таамаглал, зохиолын төгсгөлийг харьцуулан ярих, бичих гэсэн үйлийн

алхмаар хэрэгжинэ. Зохиолд юуны тухай өгүүлэхийг төсөөлөх нь уншихаас өмнөх үйл ажиллагаа бол таамаглан унших нь зохиолыг унших явц дахь үйл ажиллагаа юм. Дээрх хоѐр үйл нь уншихын өмнөх, унших үйлийн явц дахь гэдгээрээ ялгарч байгаа боловч хүүхдэд унших сонирхол, мотивацийг буй болгодог гэдгээрээ ялгаатай. Дээрх хоѐр үйл ажиллагааг зохион байгуулахдаа сурагчдын унших чадварт үндэслэн тохирох эхийг сонгоно. Сурагчдын уншлагын хурд харилцан адилгүй байдаг тул бичвэрийн хэмжээг тооцож үзэх хэрэгтэй. Сурагчид зохиолд юу өгүүлэхийг төсөөлөх, таамаглахдаа дараах өгүүлбэрүүдийн загварыг ашиглаж болно.

Гарчгаас нь үзвэл энэ зохиолд ............. тухай өгүүлэх юм шиг байна.

Энэ зохиол нь магадгүй.........

Дараагийн удаа ...ийм зүйл тохиолдож болох юм.

Энэ зохиол нь миний таамагласнаас ........ ялгаатай байлаа.

Энэ зохиол нь миний төсөөллөөс ........ ялгаатай байлаа.

Би одоо бодохдоо...

Төсөөлөл /Visualizing / - уншигчийн оюун санаанд буусан дүр зураг юм. Зохиолыг унших үед уншигчийн мэдрэмжээр дамжин бүтээгддэг.

Таамаглах /Predicting/ - зохиолд гарсан зүйл, болсон явдалд тулгуурлан юу

тохиолдохыг урьдчилан хэлэх юм. Бодит амьдралаас мэдсэн зүйлдээ тулгуурлан

таамаглаж болно.

Page 15: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Зохиолд юуны тухай өгүүлэх, цаашид ямар үйл явдал өрнөхийг сурагчдаар яриулахаас өмнө бэлтгэл болгож төрөл бүрийн дасгалуудыг хийлгэж болно. Жишээлбэл: Зургийг ажиглаад, сурагч номыг уншихаас өмнө хэрхэн төсөөлж байгааг ярих.

Өгөдлийг уншиж, судалж, ажиглаад хэрхэн

төсөөлж, таамаглаж байгаагаас тухайн сурагчийн харилцаа, хандлагын онцлогийг таньж болно. Тухайлбал:

Сурагч зохиолын баатрын хийсэн үйлийг хэрхэн төсөөлж, ямар үгээр илэрхийлсэн

Өөрийн бодлыг хэрхэн тайлбарласан

Таамаглал дэвшүүлэн ярихдаа өмнөх хэсгүүдтэй хэрхэн холбож байгаа

Сурагчдын төсөөлж буюу таамаглан унших чадварыг хөгжүүлэхэд явцын үнэлгээ чухал үүрэгтэй.

2 од нэг хүсэл Багшийн санал бодол

Бэлэн амтай залхуу хулганы тухай өгүүлнэ гэж бодож байна. Өөрөө хийнэ гэж хэлчихээд хэлсэн амандаа хүрдэггүй хулганы тухай өгүүлдэг байх гэж төсөөлж байна. гэж номын гарчгийг ашиглан төсөөлөн ярьж чадсан.

Хулганууд олуулаа амьдардаг байсан. Будаагаар хооллодог байсан. гэж номын зургийг ашиглан төсөөлж ярьж чадсан.

Ярихдаа зөвхөн нэг сурагч руу харж ярьсан. Дараа энэ алдааг давтахгүй байхыг зөвлөж байна

Таамаглан ярих чадварыг хөгжүүлэхэд дараах үнэлгээний хуудсыг ашиглаж болно.

№ Шалгуур 1 2 3 4 1 Эхийн эхлэл, гол хэсгийг төгсгөл хэсэгтэй холбож чадсан эсэх 2 Таамаглал хэр үндэслэлтэй байсан 3 Таамаглал сонирхолтой байсан эсэх 4 Яагаад ингэж бодсоноо баталж, нотолсон эсэх 5 Таамаглал дэвшүүлэхдээ өгөгдлийг оновчтой ашигласан эсэх 6

Таамаглан унших үйлийг зохион байгуулах нэгэн жишээ

Үнэнч нөхөр

Урьд нэг баян хүн хоточ сайн нохойтой байв. Хөрөнгөө сайн хамгаалдаг гэж нохойдоо их хайртай байдаг байжээ. Гэтэл нохой хөгширч, залуугийнхаа адил байхаа болив. Тэрээр нохойгоо хаяхаар завиар авч явлаа. Баян, нохойгоо өшиглөн унагатал завь холбирч, баян усанд унажээ.

Page 16: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Түүнийг усанд живж байтал нэг юм чирээд, эрэг дээр гаргав. Миний нөхдийн хэн нь ирж аврав гэж бодоод хартал нохой нь байв. Баян хүн нохойныхоо ачийг сая л мэдэв. Үйл ажиллагааны дараалал 1. Дээрх эхийн эхлэл, гол хэсгийг өгүүлбэр бүр тусдаа байхаар багуудад тарааж өгөх Жишээлбэл:

1-р багт Хөрөнгөө сайн хамгаалдаг гэж нохойдоо их хайртай байдаг байжээ. Урьд нэг баян хүн хоточ сайн нохойтой байв. (эхлэл хэсэг) 2-р багт Баян, нохойгоо өшиглөн унагатал завь холбирч, баян усанд унажээ. Тэрээр нохойгоо хаяхаар завиар авч явлаа. Гэтэл нохой хөгширч, залуугийнхаа адил байхаа болив. (гол хэсэг) 2. Багийн гишүүд өгүүлбэрүүдийг уншаад зөв дараалалд оруулж, нөхдөдөө уншиж

танилцуулах 3. Уншиж танилцуулсны дараа эхийн аль хэсэг болохыг тодорхойлох

4. Эхийн эхлэл, гол хэсэг дээр тулгуурлан үлгэрийн төгсгөлийг үргэлжлүүлэх (таамаглах)

5. Үлгэрийг хэрхэн үргэлжлүүлж (таамаглах) зохиосноо найз, нөхдөдөө уншиж танилцуулах

Зохиолын төгсгөлийг таамаглан унших арга 1. Түлхүүр үгийн арга 2. Асуултын арга 3. Асуудал дэвшүүлэх арга 4. Түлхүүр санааг зургаар өгөх арга 5. Эвлүүлгийн арга 6. Солилцооны арга гэх мэт Түлхүүр үгийн арга нь суралцагчдын уран сайнхны мэдрэмж, уран сэтгэмжийг

хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ аргыг хэрэглэхдээ түлхүүр үгийг маш оновчтой сонгох хэрэгтэй. Эдгээр үгс нь зохиолын баатруудын дүр төрхийг зөв таамаглахад чиглэл болох хэдий ч нууцыг бүрэн дэлгэрүүлэхгүй үгс байх хэрэгтэйг анхаарах.

Зохиолыг таамаглан унших

Үнэнч нөхөр

Урьд нэг баян хүн хоточ сайн нохойтой байв. Хөрөнгөө сайн

хамгаалдаг гэж нохойдоо их хайртай байдаг байжээ. (эхлэл хэсэг)

Гэтэл нохой хөгширч, залуугийнхаа адил байхаа болив. Тэрээр

нохойгоо хаяхаар завиар авч явлаа. Баян, нохойгоо өшиглөн унагатал завь

холбирч, баян усанд унажээ. (гол хэсэг)

.......................................................................................................................

...................................................................................................................................

............................................................... (төгсгөл хэсэг)

“Үнэнч нөхөр” үлгэрийн төгсгөл Түлхүүр үг: живэх, ачийг санах

Page 17: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Бяцхан Моцартын бэлэг

1762 оны тавдугаар сар. Хөгжмийн зохиолч, хөгжимчин Леопольд Моцарт нээлттэй цонхны дэргэд суугаад, өөрийн эзэн Зальцбургийн захиалсан бүжгийн ая зохиож байлаа. Энэ аяыг эзэн өөрийн олон хамаатан садны нэгний нь төрсөн өдөрт зориулж захиалсан байжээ. Л. Моцарт хөгжмийн зохиомжоо бичиж дуусаад: - Вольфганг түргэн ороод ир гэж цонхоор дуудав. Хашаанд хоѐр хүүтэй тоглож байсан 6 настай хүү Моцарт тоглоомноосоо салж ядан, шатаар дурамжхан өгсөж ирлээ. ( Зогсосхийлт1 )

Эцэг Моцарт хүү Моцартыг юуны учир дуудсан бол? - Хүү минь. Яг одоо энэ хөгжмийн нотыг ордонд хүргэж өг! Замдаа бүү саатаарай! Ноѐн фон Данвицын бэлтгэгчдэд заавал гардуулж өгнө шүү! Тэгээд халааснаасаа жижигхэн зэс зоос гаргаж: - Буцаж ирэхдээ алим авч идээрэй хэмээн хүүд өгөв. Тэгснээ хэсэг дуугүй байж байгаад хүүгээ энхрийлэн тэвэрч, би чамд нэг бяцхан нууц хэлье! Энэ хөгжмийг зохиосны хөлсөнд ирэх мөнгөөр ээжид чинь төрсөн өдрөөр нь шинэ даашинз авч өгөх гэсэн юм. Харин энэ тухай хэнд ч үг бүү цухуйлгаарай! гэв.

Бяцхан Моцарт баяр хөөр болсоор гадагш гарлаа. Тэр явсаар горхин дээрх гүүрэнд тулж ирснээ усанд сэлж буй галууг шохоорхон харлаа. Тэдний тоглохыг сонирхон харсаар нот бичсэн хуудас нь усанд унахыг ч анзаарсангүй. Ноттой хуудсаа уснаас гарган автал бэх нь уусаж, урсжээ. Цөхрөнгөө барсан хүү чулуу сандайлан уйлж суужээ. Гэнэт тэр уйлаад ямар ч ашиг тус болохгүйг ойлгож нүдээ түргэн арчаад, Мальвиц эзний номын дэлгүүр лүү итгэлтэй нь аргагүй алхав. ( Зогсосхийлт 2 ) Дараах зургуудыг ажиглан үйл явдал хэрхэн өрнөхийг төсөөлөн ярина уу?

- Өдрийн мэнд ноѐн Мальвиц ! гэж хүү малгайгаа авч мэхийн мэндлээд, алим авах гэж байсан зэс зоосоо өгч:

- Нотны хуудас өгөөч ! - Тэгэлгүй яахав, эрхэм Моцарт минь гэж Мальвиц инээмсэглээд, түүнд хуудас авч

өглөө. - Харин та надад бэх, үзэг хоѐроо түр зээлдүүлээч ! гэжээ. “ Энэ хүү юу хийх гэсэн

юм бол доо” хэмээн дэлгүүрийн эзэн бодсоноо: - Тэг тэг миний өрөөнд ороод юу л бичнэ вэ, бүгдийг бич гэв. Вольфганг

тэр өрөөнд орж, нэг цаг орчим болоод, хөгжмийн нот дүүрэн бичсэн хуудас барьсаар гарч ирэв. Тэр Мальвицад талархсанаа илэрхийлээд, ордны зүг гүйн одлоо…

Page 18: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

1.4. Уран зохиолын эх унших Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.4.1. Зохиолын

баатруудын үйл хөдлөл, дүр

төрхийг төсөөлж унших

Эхний алхам - Сонгосон эхийг унших - Эхлээд яасан? дараа нь ямар үйл явдал

өрнөв? эцэст нь яав? гэсэн асуултын дагуу ярилцах

- Асуултын дагуу ярилцсаны дараа дахин унших

- Дахин уншсаны дараа өөр хариулт гарч байгаа эсэх талаар ярилцах

- Зохиолын үйл явдлыг хос, хосоороо ярьж турших

- Саналаараа зохиолын үйл хөдлөлийг анги нийтэд ярьж өгөх

- Баатруудын хэлсэн үгийг сонгон уншиж, тэмдэглэх,

Хоѐр дахь алхам

Зохиолын гарчгийг уншаад эхлээд яасан бол? гэсэн асуултын дагуу төсөөлөн бодох

Эхлэл хэсгийг унших (зогсолт)

Өөрийн төсөөллийг эхийн хэсэгтэй харьцуулан бодох

Эхлэл хэсгийн үйл явдлыг тунгаан бодоод цааш ямар үйл явдал өрнөх бол? гэж төсөөлөн бодох

Дараагийн хэсгийн уншилт (зогсолт)

гэх мэтээр зохиолын баатрын үйл хөдлөлийг төсөөлөн унших Зохиолын баатрын дүр төрхийг төсөөлөн ярих Жишээлбэл:

“Бяцхан Моцартын бэлэг” зохиолыг уншаад дууссаны дараа хүүгийн гадаад төрхийг төсөөлөн ярих

Зохиолын эхлэл хэсэгт Моцатр аавыгаа дуудах үеийн дүр, төрх

Зохиолын гол хэсэгт Моцарт нотоо ус руу унагасан үеийн дүр, төрх

Зохиолын төгсгөлд Моцартын дүр, төрх ямар байсныг тус тус төсөөлж яриарай

Үлгэр болон богино өгүүллэг Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлийг сонгох Үлгэрийн баатруудын зураг Зургийг хараад ямар зан ааштай, дуу хоолны өнгө ямар байх зэргийг төсөөлөн ярих

1.4.2. Шүлгийн авиа, үгийг тод хэлж, хэмнэлтэй унших

Шүлгийг унших буюу сонсох

Юуны тухай өгүүлж байгааг ярилцах

Үгийн утгыг тайлбарлах

Цээжлэхийн тулд давталттайгаар унших

Уран, тод уншиж байгаа хэлбэрийг үзэх, сонсох

Уран, тод уншиж байгааг сонсохдоо дууны өнгө хаана өөрчлөгдөж байгааг тэмдэглэх

Жишээлбэл: Шагайн наадай

Атга дүүрэн шагайгаа Ахрын эсгий дээр цацлаа Дүүгийн хаясан шагай Дэвжээ бүрхэн буулаа

Шүлгийг тод, хэмнэлтэй уншиж байгаа бичлэгийг үзүүлэх буюу сонсгох Хүүхдэд зориулсан бүтээлийг уншдаг уран бүтээлч хүүхдүүд болон жүжигчидтэй уулзалт зохион байгуулах Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлүүд

Page 19: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Цээжилснээ уншиж харуулах

1.4.3. Зохиолын эхлэл, гол, төгсгөл хэсгийг таньж унших

Хувилбар1 - Үлгэр, богино өгүүллэгийн гарчгийг уншаад,

зургийг хараад юуны тухай өгүүлснийг таамаглан ярилцах

- Үлгэр болон богино өгүүллэгийг өөртөө унших уншилтаар унших

- Асуултын дагуу ярилцаж эхийн агуулгыг ойлгох

- Эхийг хэсгүүдэд хуваах, хэрхэн хувааснаа тайлбарлан ярих

- Хэсэг тус бүрт юуны тухай өгүүснийг ярилцаж, нэр (гарчиг) өгөх

- Хамгийн оновчтой нэрлэлтийг олонхын саналаар тодруулах

Жишээлбэл: Үнэг хэрээ хоѐр (Эзопын үлгэр) Нэгдүгээр хэсэг: Хулгайч хэрээ Хоѐрдугаар хэсэг: Зальт үнэг ба мунхаг хэрээ Гуравдугаар хэсэг: Үнэгний олз Хувилбар2

Сонгосон зохиолыг хэсгээр унших

Зохиолын аль хэсэг болохыг хэлэх

Зохиолын аль хэсэг болохыг баталж нотолж ярих

Хувилбар3

Сурагчдад зохиолын хэсгийг сонсох

Зохиолын аль хэсэг болохыг картаа өргөж үзүүлэх

Сурагчдыг явцын үнэлгээгээр үнэлэхэд хэрэглэх карт

Үнэг хэрээ хоѐр (Эзопын үлгэр)

1.4.4. Оньсого, хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав”-ын утгыг ойлгох, чээжлэх

- Сурагчид өөрсдийн мэддэг хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав”-ыг найз, нөхдөдөө уншиж үзүүлэх

- Юуны тухай өгүүлснийг асуултын дагуу ярих

- Уран, тод унших дасгал хийх, турших, бусдад унших

- Чээжилсэн бүтээлийг анги нийтээрээ унших - Бүлгээрээ унших - Хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав”-ыг

ойлгож уншсанаа найз нөхдөдөө тайлбарлан ярих

- Оньсого, өөртөө унших - Хариуг таамаглах - Хоѐр, хоѐроороо бие биедээ таалгах, утгыг

тайлах - Найз нөхдөөрөө таалгах - Оньсого тааврын сан бүрдүүлэх

Зүйр үг, ертөнцийн гурав, Байгаль, хүний үйл ажиллагаа, мал, амьтан, жигүүртний оньсого

эхлэл

гол

төгсгөл

Page 20: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

(Бүтээлийн санд орсон бүх оньсого, таавраа чээжээрээ мэддэг байх\15-30\)

Багшид өгөх санамж Зохиолын баатруудын үйл хөдлөл, дүр төрхийг төсөөлж унших Төсөөлөл гэдэг нь ямар нэгэн зүйлийг оюун ухаандаа зураглаж, түүнийгээ бодит болгохыг хэлнэ. Жишээлбэл: Уншиж байгаа зохиолын баатруудын үйл хөдлөл, дүр төрхийг төсөөлөн бодох нь бүтээлчээр уншиж байгаа нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл уншлага нь тодорхой зорилготой болж байна гэсэн үг. Уншлагыг тодорхой зорилгогүйгээр зохион байгуулах нь мэдээллийг хадгалах, боловсруулахад ямар нэгэн байдлаар саад болдог байна.

Зохиолыг унших явцдаа зогсолт хийж үйл явдал хэрхэн өрнөв? цааш ямар үйл явдал өрнөх бол? гэж төсөөлөн бодож унших, өөрийн төсөөллийг зохиолын бодот байдалтай харьцуулан бодох үйлийн явцад оюуны идэвхтэй үйлдэл хийгдэж, мэдээлэл хадгалагдан үлдэх нь илүү байдаг байна. Зохиолын баатруудын дүр,төрхийг төсөөлөн унших үйлийг зохион байгуулах нэгэн жишээ Үйл ажиллагааны дараалал

1. Багшийн тайлбар яриа

Одоо бид ”Үнэнч нөхөр” гэсэн үлгэрийг унших гэж байна. Бидний унших үлгэрт нэгэн баян хүн, хоточ нохойны тухай өгүүлэх юм. Та нар үлгэрийн энэ хоѐр баатрыг хэрхэн төсөөлж байна. Гадаад төрх байдал болон ааш, зан төрх, дотоод сэтгэлийн талаар төсөөлөн бодоод өөрийн бодлыг найз, нөхөдтэйгөө хуваалцаарай. Багшийн чиглүүлэх асуулт

Баян хүн чиний бодлоор ямар хүн байгаа бол? Бусдыг хайрлаж хүндэлдэг, үнэнч, тусч эсвэл бусдыг хайрлаж хүндэлдэггүй, үнэнч биш, маш их хөрөнгөтэй гэх мэт үгийг хэрэглэж ярихыг санал болгох.

Мөн баатруудын дүр төрхийг төсөөлөн бодсноо зургаар илэрхийлж болно. 2. Сурагчид баян хүн, хоточ нохойны дүр төрхийг хэрхэн төсөөлж байгаа санал

бодлоо найз нөхөдтэйгөө хуваалцана. 3. “Үнэнч нөхөр” үлгэрийг унших 4. Өөрийн төсөөлөл болон үлгэрийн бодот байдал хоѐрыг харьцуулан ярилцах

Шүлгийн авиа, үгийг тод хэлж, хэмнэлтэй унших Шүлгийн авиа, үгийг тод хэлж, хэмнэлтэй унших чадвар нь сурагчдыг уран

уншлагад бэлтгэх эхний алхам юм. Сурагчдын уран унших чадварыг хөгжүүлэхэд дараах хоѐр үйлийн алхам чухал үүрэгтэй байна.

1. Сонсох чадварыг хөгжүүлэх дасгал Шүлгийн уран сайхныг мэдэрч сонсож чадаж байна гэдэг бол уран уншихад суралцах

үндэс суурь нь юм. Багш өөрөө уран уншиж өгөхөөс гадна уран сайхны бичлэгүүдийг сонсгох. Мөн түүнчлэн уран уншдаг зочиныг хичээлд урьж оролцуулж болно. Энэ насны сурагчдын онцлог нь бусдыг дуурайх, тэднээс үлгэр авах чадвар нь илүү байдаг тул энэ аргыг хэрэглээрэй.

2. Утгын үүднээс дууны өнгө, өндөр нам, чанга сул зэргийг тохируулж сурах дасгал Цэг, таслал, асуултын тэмдэг зэргийг уншихдаа анзаарч унших. Мөн баяр баясгалан,

гомдол гуниглалыг дууны өнгөөр илэрхийлэх, баатруудын үгийг уншихдаа дууны өнгөө

Ямар нэгэн үйлийг хийхийн өмнө төсөөлөн бодох дараа нь төсөөллөө үнэн эсэхийг туршиж үзэх үйл нь өөрөө мэдлэг бүтээх идэвхтэй сургалтын арга юм.

Page 21: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

өөрчлөх зэрэг уран уншлагын эхний алхмуудыг эзэмших үйлийн баримжаатай болгохын тулд арга зүйгээ төлөвлөх хэрэгтэй.

Шүлгийг уран унших нь тухайн зүйлийн агуулгыг ойлгох, сурагчдын сэтгэл хөдлөл, урлагийн боловсролд чухал нөлөөтэй байдаг.

Уран уншлага нь ойлгож уншихтай салшгүй холбоотой бөгөөд ойлгож унших, үгийн утгыг мэдэх зэрэг нь уран уншлагын бэлтгэл болно.

Сурагчдаар цээжилсэн шүлгийг тод уншуулахаас гадна, бусад ном сурах бичгээс тухайн бүтээлийг тод (уран) унших дасгалыг сайн хийлгэх хэрэгтэй. Энэ чадварыг бий болгоход багшийн үлгэр жишээ уншлага чухал үүрэгтэй. Багш нарын гаргадаг нийтлэг алдаа бол сурагчдын насны онцлогт тохироогүй том хэмжээний шүлгийг цээжлүүлэх, сурагчид утгыг нь сайн ойлгохгүй байж хоосон цээжээ дэлдэж унших, зорилгогүй хөдөлгөөн хийх нийтлэг алдаа байдаг. Энэ алдааг аль болгох гаргахгүй байхыг зөвлөж байна. Бүтээлийн сан бүрдүүлэх нь үнэлгээний бас нэг идэвхтэй аргын нэг юм. Бүтээлийн сан нь өөрийн эргэцүүлэл, бусдын дүгнэлт бүхий сурагчийн ололт амжилт, ахиц дэвшлийн үйл явцын түүх юм. Бүтээлийн сан бүрдүүлэх үйл явц нь үндсэн гурван алхмаас бүрдэнэ (С.Энхтүвшин, 2006) гэж үздэг. Үүнд: 1. Бүтээлийн санд оруулж болох бүх материалыг цуглуулах 2. Бүтээлийн санд оруулах гол бүтээлүүдээ эцсийн хувилбараар шилж сонгох

3. Сонгосон бүтээлүүддээ эрэгцүүлэл бичиж, өөрийн үнэлгээ өгөх зэрэг болно. Хоѐрдугаар ангийн сурагчдын бүтээлийн санд дараах зүйлсийг оруулж болох юм.

Зохиолын баатруудыг төсөөлөн зурсан зураг

Сонгож цээжилсэн шүлэг, оньсого, хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав”

Зохиолын эхлэл, төгсгөлийн талаарх таамаглал

Өөрийн зохиож бичсэн шүлэг, оньсого, хэл зүгшрүүлэх үг, “ертөнцийн гурав” A, Б, Г саналын хуудас

Сурагчдад сонголт бүхий гурван хариулттай цаас/карт өгнө. Жишээлбэл: эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэж бичсэн хариултын хуудас.

Сурагчид тухайн зохиолын хэсгээс сонсоод зохиолын аль хэсэг болохыг картаа өргөж багшид мэдээллэх.

Тухайн картыг сонгосон сурагч яагаад энэ картыг сонгосон шалтгаанаа баталж нотолж ярих.

Оньсого нь юмсын төстэй, эсвэл ялгаатай талыг ажиглан мэдсэний үндсэн дээр тухайн зүйлийн нэрийг нууцалсан шүлэглэсэн хэлбэртэй байдаг. Оньсого нь сурагчдын унших чадварыг дээшлүүлэхээс гадна эргэцүүлэн бодох болон оюун ухааныг хөгжүүлэх дасгал болдог байна.

Оньсого таах дараалал Хар морь Ногоон ногттой (тэр юу вэ?)

Эхний алхам Өнгө нь хар юм байна. Ногттой адил зүйл нь ногоон өнгөтэй юм байна. Дөхүүлэх асуулт Хүний өмсдөг хувцсанд хар өнгөтэй мөртлөө морьтой төстэй зүйл юу байж болох вэ? Оньсого таах үйлийн алхам нь төсөөлөх чадвартай салшгүй холбоотой учраас таахгүй тохиолдолд дөхүүлэх асуултаар чиглүүлэх хэрэгтэй. Ертөнцийн гурвыг цээжүүлэхдээ эхлээд ертөнцийн гурвын үгүүдийг тус тусад нь өгөөд бүтээлгэх. Жишээлбэл:

Page 22: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

явдал хурдан. Тэнгэрийн

салхитай “Ертөнцийн гурав”

Саруул

үүл Ухаантны

морины санах Сайн

Сурагчид ертөнцийн гурвыг шууд уншиж цээжилснээс бүтээгээд, дараа цээжлэх илүү үр дүнтэй байдаг. Дараах оньсогыг таагаад, хариуг үгийн сүлжээнд тохируулан бичээрэй. Эр ганц хүү Эрдэнийн зүйлээр бөөлжинө. Тэр юу вэ?

Монгол газрын молтогчин Модон дээгүүр дүүлэгчин. Тэр юу вэ?

1.5. Хэрэглээний эх унших Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.5.1. Үйл ажиллагааны зааврыг ойлгож, дагаж мөрдөх

Үйл ажиллагааны зааврыг унших Үйл ажиллагааны дарааллыг хэлэх Дарааллыг хэрхэн тогтоосноо найз нөхдөдөө хэлэх Үйл ажиллагааны зааврыг хэрхэн ойлгосноо харуулах Жишээлбэл: Морь уралдуулах тоглоомын зааврыг унших “морь уралдуулж тоглох” Дасгал, даалгаврыг зааврын дагуу гүйцтгэх Дасгал, даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэсэн эсэхээ найз нөхөдтэйгөө зөвлөн сайжруулах Бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврыг унших Үүний тулд: - Сурагчдад ойрын үед хэрэглэсэн бүтээгдэхүүний

савыг авчрах даалгавар өгнө. - Сурагчид хоорондоо солилцоод зааврыг хэрхэн зөв

уншиж байгааг мэдэх - Хэрхэн уншдаг талаар найз нөхдөдөө зөвлөгөө өгөх

Төрөл бүрийн тоглоомууд Шүд угаах заавар гэх мэтээр эрүүл мэндтэй холбоотой эхүүдийн хайчилбар цуглуулга хийх Бүтээгдэхүүний сав, баглаа боодол

Page 23: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

1.5.2. Мэдээлэл олж авах, асуултад хариулахын тулд эхийн хэсгийг түүвэрлэн унших

Үйл ажиллагаа1

Өөрт ямар мэдээлэл хэрэгтэй байгааг мэдэх

Тэр мэдээллийг хаанаас олж болохыг таамаглах

Ном, сурах бичгээс тухайн мэдээлэлтэй холбоотой хэсгийг олж тэмдэглэх, унших

Жишээлбэл:

Шүд яагаад цоордог вэ? гэсэн асуултад хариулахын тулд энэ мэдээллийг хаанаас олж болохыг таамаглана. Магадгүй багш, найз нөхдөөсөө эсвэл гэр бүлийнхнээсээ, номын санчаас асуух гэх мэт.

Тухайн туслагч дэмжигчийн зөвлөсөн ном, сурах бичгээс өөрт хэрэгтэй мэдээллээ олж тэмдэглэх, унших

Үйл ажиллагаа2

Сонгосон эхийг унших

Асуултыг унших

Асуултын хариултыг олж тэмдэглэх

Асуултыг уншаад, хариулт нь яагаад мөн болохыг батлан ярих

Рибека Трэйс “Дэлхийн хүүхдийн тухайн Оксфордын анхны ном” childrenslibrary.org

1.5.3. Талархал, мэндчилгээ унших

Хувилбар1

Багш, сурагчдад талархал, мэндчилгээ бүхий бичвэрүүдийг унших даалгавар өгөх

Тухайн бичвэрүүдийн талаар найз нөхдөдөө ярьж өгөх

Жишээлбэл: Мэндчилгээ, талархлын ялгааг хэлэх Мэндчилгээ, талархлын бүтцийг хэлэх

Сурагчид ангийн найз, нөхдөдөө болон гэр бүлийнхэндээ хандаж талархлын үг, мэндчилгээ бичих.

Өөрийн бичсэн талархлын үг, мэндчилгээгээ найз нөхдөдөө унших өгөх

Бусдын бичсэн мэндчилгээ, талархал зэргээр ангид үзэсгэлэн гаргах Сурагчдын бичсэн талархал, мэндчилгээг ангийн хананд байрлуулах

Багшид өгөх санамж Үйл ажиллагааны зааврыг ойлгож, дагаж мөрдөх

Шүд яагаад цоордог вэ? Загас яагаад унтдаггүй вэ? гэсэн олон яагаад? гэдэг

асуултын хариуг олохыг хүүхэд бүр хүсч байдаг. Асуултын хариуг олохын тулд өөрөө эрэл хайгуул хийдэг байх өөрөөр хэлбэл мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэхэд багшийн чиглүүлэг чухал үүрэгтэй байна.

Энэ арга барилыг эзэмшүүлэхийн тулд сурагчдад асуултын хариуг хаанаас олж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: Шүд яагаад цоордог вэ? гэсэн асуултын хариуг хаанаас олж болох вэ? Эмчээс асууж болно. Номноос уншиж болно. гэх мэт олон янзын хариултууд ирнэ. Номноос уншиж мэдье гэвэл яах хэрэгтэй вэ? Энэ тухай мэдээлэл ямар номон дээр байгааг олж мэдэх. Үүний тулд номын санчаас зөвлөгөө авах. Тухайн номноос асуултын хариуг олж унших, тэмдэглэх гэх мэт асуултын дагуу хэлэлцүүлэг зохион байгуулах.

Page 24: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Сурагчдад “Би яагаад өлсдөг вэ?” гэсэн асуултын хариуг олж ирэх даалгавар өгөх. Сурагчдын чадвар харилцан адилгүй учраас энэ даалгаврыг өөр өөрсдийнхөөрөө хийж ирэх болно. Зарим сурагчид ээж, ааваа асууж ирнэ. Магадгүй зарим нэг нь энэ асуудлын тухай бичсэн номыг аав, ээжээрээ олуулаад уншаад ирж болно. Бүр зарим нь интернэтээс (http://www.childrenslibrary.org) мэдээллийг олж уншсан байж болно. Хамгийн гол нь сурагчид мэдээллийг олж авахын тулд хөдөлмөрлөсөн байх, мэдээллийг олж авах арга барилд суралцаж байгаа нь чухал юм. Мэдээллийг олж авах арга барилд сургахдаа хүүхэд нэг бүрийн онцлогийг харгалзан үзэж асуултаа төлөвлөөрэй. Жишээлбэл: Зарим асуулт нь сурах бичгээс олох энгийн асуултаас эхлээд номын сангаас олж унших зэргээр өөр өөр байх нь илүү үр дүнтэй байна. Жижиг цагаан самбар Сурагчдын үйл ажиллагааны зааврыг унших чадварыг илрүүлэхэд цагаан самбарыг ашиглаж болно. Ингэхийн тулд сурагчдад төрөл бүрийн бүтээгдэхүүний савыг тарааж өгч мэдээллийг унших даалгавар өгнө. Сурагчдыг уншиж дууссаны дараа багш асуулт асууна. Сурагчид асуултын хариуг цагаан самбар дээрээ бичиж харуулна. Жишээлбэл:

- Бүтээгдэхүүний хугацаа хэзээ дуусах вэ? - Хаана үйлдвэрлэсэн бэ? - Найрлаганд нь юу, юу орсон байна? Аль нэгийг нь сонгож бичнэ үү?

Мөн ангид талархлын булан, мэндчилгээний булан ажиллуулах. Хэн нэгэнд баярлаж, талархсанаа илэрхийлсэн бичгийг эдгээр буланд байнга байрлуулахыг хичээх. Хоѐрдугаар ангийн сурагчдын хувьд багш, эцэг эхийн дэмжлэг хэрэгтэй учраас тэндэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Сурагчдын төрсөн өдрийн мэндчилгээний хуудсыг ангид хуваарийн дагуу байрлуулах. Багш тодорхой сурагчдад чиглүүлэг өгч, тэдэнтэй хамтран төрсөн өдрийн мэндчилгээний хуудсыг бэлтгэх нь илүү үр дүнтэй болно. Гэхдээ багш бүгдийг хийнэ гэсэн үг биш. Мэндчилгээний хуудсыг хийхдээ сурагчдыг багуудад хувааж, тэдэнд чиглүүлэг, дэмжлэг өгч өөрсдөөр нь хийгэхийг хичээгээрэй. Багуудын ажил нь хүүхэд нэг бүрийн оролцоо ямар байгааг ажиглаж, дүгнэх боломжийг багшид олгоно. Хэрэглээний эх унших бүлгийн хүрээнд тусгагдсан үйл ажиллагаанууд нь сурагчдын мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд асар хурдацтай хөгжиж байгаа нийгэмд амьдрах ирээдүйн иргэдийн нэг чухал чадвар болох хэрэгтэй мэдээллээ олж сурах үйлийн баримжаатай болгох гол зорилгыг агуулж байна. Мэдээлэлтэй ажиллах чадварыг хөгжүүлэхийн тулд сургалтын үйл ажиллагаанд төрөл бүрийн ажлуудыг төлөвлөж болно. Энэ нь хичээлийн хуваарь, жижүүрийн хуваарь, номын сангийн дүрэм, анхааруулсан санамж бичиг зэрэг хэрэглээний эхүүдийг уншиж ойлгохоос эхэлнэ. Мэдээлэл олж авах, асуултад хариулахын тулд эхийн хэсгийг түүвэрлэн унших үйлийг зохион байгуулах нэгэн жишээ

1. Ангийн эргэн тойронд сурагчдын шийдэх ѐстой хариултуудтай холбоотой номыг байрлуулсан байна.

2. Сурагчдыг багуудад хуваах 3. Баг тус бүрт 3 асуулт өгөх 4. Багийн гишүүд асуулттайгаа танилцаад тухайн асуулттай холбоотой мэдээлэл аль

номон дээр байж болохыг таамаглаад тухайн номыг сонгож авна. 5. Асуултад хариулахын тулд эхийн хэсгийг түүвэрлэн уншиж, мэдээллийг олж

тэмдэглэнэ. 6. Багууд өөрсдийн асуултыг бусад багуудад уншиж, мэдээлэл солилцоно.

Page 25: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Жишээлбэл: 1. Нэр нь Абдул, тосгоны сургуульд явдаг, гэрийнхэн дотроосоо ганцаараа уншиж

чаддаг хүүгийн талаарх мэдээллийг бидэнд ярьж өгнө үү? 2. Найзууд аа, Хүүхдүүд ээ!

Над шиг битгий л бодоорой. Номын цүнх хүртэл эзэндээ гомддог юм байна шүү. гэж хэлсэн сурагчийн тухай бидэнд ярьж өгнө үү?

3. Үүрэндээ ганцаараа байх дуртай, бусдад тусалдаггүй амьтны тухай бидэнд ярьж өгнө үү?

Энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа сургуулийн онцлог, сурагчдын чадвар зэргийг харгалзан үзэхийг зөвлөж байна. Мөн тодорхой үе шаттайгаар зохион байгуулж болно. Эхний үед багуудад нэг, нэг асуулт өгөөд асуулттай холбоотой номын хуудсыг ангид байрлуулж сурагчдаар сонгуулж болно. Мэдээлэл олж авах чадварыг хөгжүүлэх зорилгоор номын санчтай хамтран ажиллаж болно. Шатлал бүр нь ахих, сурагчдын чадвар нэмэгдэх байдлаар зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

1.6. Сонгон унших Суралцахуйн

зорилт Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

1.6.1. Сонирхлын дагуу ном сонгон унших

Ангийн номын сан, номын дэлгүүр, сургуулийн болон бусад номын сангаас унших номоо сонгох

Сонгосон бүтээлийг унших

Яагаад сонгосон шалгаанаа тайлбарлан ярих

Сурагчдын уншсан номоор ангид үзэсгэлэн гаргах

Номын өртөөгөөр аялах тоглоом тоглуулах Тухайлбал:

Өөрийн сонгосон номоо уншиж дууссан сурагчид ангийн ханыг даган тойрч зогсоно.

Бусад сурагчид номын өртөөгөөр аялана.

Тухайн өртөөн дээр очиход номын өртөөний эзэн сурагч уншсан номынхоо тухай 2-3 минутад багтааж ярих

Цаг дуусахад дараагийн өртөө руу аялана.

Ангид номын булан бэлтгэх Сурагчид өөрийн уншсан номоо ангийн номын санд байрлуулаад бусад сурагчидтай номоо солилцон уншиж болно. Мөн сургуулийн номын сан болон тухайн орон нутгийн номын сангуудаар аялаж, номын сангийн үйл ажиллагаатай танилцах боломжийг багш болон сургууль бүрдүүлнэ.

Багшид өгөх санамж Сонирхлын дагуу ном сонгон унших

Сонирхлын дагуу ном сонгон унших чадварыг төлөвшүүлэхэд номын сангийн үйл ажиллагаатай танилцуулж, ном сонгон унших үйл баримжаатай болгоход анхаарлаа төвлөрүүлж ажиллана.

Унших үйл нь ямар нэгэн зорилготой байдгийг ойлгуулах үүднээс тухайн номыг зүгээр нэг уншаад орхих биш сурагчдын унших сонирхол, хүсэл тэмүүлэлийг бий болгох

Page 26: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

зорилгоор уншлагын дараа ямар нэгэн үйл ажиллагаа болохыг заавал хэлж, зөвлөхийг эрхэмлээрэй. Жишээлбэл: Тухайн номыг уншиж дууссаны дараа номын өртөөгөөр аялна гээд тоглоомын дүрмийг сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Номын өртөөгөөр аялах үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн тоглолт бүрд 6-7 сурагч уншсан номныхоо тухай бусдад ярих байдлаар зохион байгуулж болно. Бусад сурагчид багт хуваагдаж номын өртөөгөөр аялна. Өртөөний эзэн сурагч өөрийн уншсан номын тухай танилцуулгыг 2-3 минутад багтааж ярих дүрмээр үйл ажиллагааг өрнүүлнэ. Энэ нь тогтоосон хугацаанд санаа бодлоо илэрхийлэх арга барилд багаасаа суралцах нэг хэлбэр юм.

Өртөөгөөр аялж дууссаны дараа сурагчид өөрсдийн суудалдаа сууна. Багш сурагчдад тухайн өртөөний номыг өргөж үзүүлэхэд сурагчид гараа өргөж юу ойлгосноо найз, нөхдөдөө ярина.

Ярьж дууссаны дараа өртөөний эзэн сурагч нэмэлт мэдээллийг хийж болно. Номын санд хэрхэн үйлчлүүлэх талаар зөвлөсний дараа хэсэг хугацаанд сурагчдыг

чөлөөтэй орхин ажиглах. Энэ үйл ажиллагааны дараа ангийн нийт сурагчид болон хувь сурагчид ямар

дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгааг мэдэх бололцоог багшид олгодог. Номын сангийн дүрмийг уншиж танилцсаны дараа заавар болон дүрмийг дагах

чадвар зэргийг ажиглах боломжийг багшид бүрэлдүүлж өгнө. Өөрөө ном сонгох, номын сангаар үйлчлүүлж сурах нь олон давталттай үйл ажиллагааны дараа тодорхой үр дүнд хүрэх учир багшаас уйгагүй ажиллах, бас тэвчээртэй хүлээцтэй байх чадварыг шаардана гэдгийг анхаараарай.

2. ЯРИХ-СОНСОХ ЧАДВАР

2.1.

Зөв ярих 2.2.

Харсан, сонссоноо ярих, илтгэх

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

2.4. Янз бүрийн

нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн зорилтын тоо

4

2

2

3

2.1. Зөв ярих

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.1.1. Өөртөө итгэлтэй зөв, тод, ойлгомжтой ярих

Өөрт тохиолдсон явдлыг ярих Бусдад тохиолдсон явдлыг сонсох, унших, таамаглан хэлэх, харилцан ярилцах Өөрт тохиолдсон явдлыг ярихад бэлтгэх Ярихын тулд төлөвлөгөө гаргах Эхлээд яасан? Дараа нь яасан? Төгсгөлд яасан? гэсэн асуултын дагуу ярих Эхийн агуулгыг ойлгосноо ярьж илэрхийлэх - Эхийн агуулгыг үйл явдлын дарааллын

дагуу ярих Дарааллын дагуу ярихын тулд - Ярих зүйлээ төлөвлөх

Өөрт тохиолдсон явдлыг ярьж байгааг харуулсан бичлэгийг сонсгох буюу харуулах

Гэр бүлийн зургууд

Эхийн агуулгыг зураг,

асуулт, гарчигаар

илэрхийлсэн үзүүлэн

Page 27: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

o Зургаар төлөвлөх o Асуултаар төлөвлөх o Хэсгүүдэд гарчиг өгч төлөвлөх

Асуултын дагуу ярих Эхийг унших Асуултыг унших Асуултад хэрхэн хариулахаа бодох, турших Асуултын дагуу бусадтай ярилцах (багштай) Зохиолын төгсгөлийг таамаглан ярих Зохиолын төгсгөлийг таамаглан ярихын тулд - Түлхүүр үгийн арга - Асуултын арга - Асуудал дэвшүүлэх арга - Түлхүүр санааг зургаар өгөх арга - Эвлүүлгийн арга - Солилцооны арга гэх мэт аргаар ярих Гэр бүлээ найз, нөхдөдөө танилцуулж ярих

- Гэр бүлийн тухай товч ярилцах - Өөрийн гэр бүлийг дүрслэн зурах - Хосоороо гэр бүлийн зургуудаа

солилцон тайлбарлан ярилцах

Үлгэрийн баатруудын зураг

2.1.2. Зөв дараалалтай

ярих

Хувилбар1

- Зурган эхийг үйл явдлын зөв дараалалд оруулах

- Зурган эхийн үйл явдлын дагуу өөртөө ярих,

ярихад бэлтгэх

- Үйл ядлыг дарааллын дагуу найз, нөхдөдөө

ярьж өгөх

Хувилбар2

- Сонгосон эхийн эхлэл, гол, төсгөл хэсгийг

зөв дараалалд оруулж, унших

- Эхийг бүтнээр нь унших, ярихад бэлтгэх

- Үйл явдлыг дарааллын дагуу ярих

Хувилбар3

- Үлгэр, богино өгүүллэгийг сонсох

Эхлээд яасан? Дараа нь яасан? Төгсгөлд яасан? гэсэн асуултын дагуу ярих төлөвлөгөө гаргах - Төлөвлөлтийн дагуу ярьж, турших - Ярьж чаддагаа найз, нөхдөдөө харуулах

Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлийг сонгох Нурэфшан Чаглароглу “Дэлдгэр туулай” УБ., 2006, “Мөнхийн үсэг” Товч агуулга Энэ үлгэрт хүүхдэд хэрхэн сэтгэл дүүрэн баяртай байхыг сургасан, уншиж өгөхөд ч баярлуулж чадах, аз жаргалыг бэлэглэх үлгэрүүд багтсан байгаа.

2.1.3. Зөв бүтэцтэй, бүтэн өгүүлбэрээр ярих

Хувилбар1

Өгүүлбэрийг зөв дараалалд оруулах дасгал Өгсөн асуултын үгүүдийг зөв дараалалд оруулж асуух өгүүлбэр бүтээх. Жишээлбэл:

Асуулт Баян хүн нохойгоо хайрладаг байсны учир юу вэ? Хариулт Хөрөнгөө сайн

Амттай бяслаг олов.

Гэртээ аваачхаар

явлаа.

Бяслаг дууссан байв.

Page 28: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

байсны учир юу вэ? Баян хүн хайрладаг нохойгоо Асуултын хариултыг зөв дараалалд оруулж, өгүүлбэр бүтээх. их хайртай сайн нохойдоо байдаг байжээ. Хөрөнгөө хамгаалдаг гэж Асуултын дагуу ярих Эхийг унших Асуултыг унших Асуултад хэрхэн хариулахаа бодох, турших Асуултын дагуу бусадтай ярилцах (багштай) Асуултад бүтэн өгүүлбэрээр хариулах

хамгаалдаг гэж нохойдоо их хайртай байдаг байжээ.

2.1.4. Санаагаа цэгцтэй илэрхийлэх

Ярих зүйлийнхээ агуулгыг сайн ойлгож,

түүнийгээ ярьж илэрхийлэх

Ярих зүйлээ төлөвлөж, төлөвлөгөөний дагуу

ярих

Үгийн нөөц, сонголт зөв байх, үгийг зөв сонгож

ярих

Өөртөө итгэлтэй ярих, үнэн сэтгэлээсээ ярих

(Цээжилж тогтоосноо ярихаас гадна өөрийн

уншсан мэдээлэлтэй холбон ярих)

Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлийг сонгох

Багшид өгөх санамж Өөртөө итгэлтэй зөв, тод, ойлгомжтой ярих Ярих чадвар нь унших, бичих, сонсох

чадвартай салшгүй холбоотой бөгөөд сайн ярьж байгаа нь ойлгож ухаарсны үр дүн гэж сэтгэлгээ уншлагын сэтгэлзүйн судлаачид хэлсэн байдаг. Ярих чадварыг нэмэгдүүлэхийн тулд уншаад ойлгосноо ярих, сонсоод ойлгосноо ярих, бичээд ойлгосноо ярих үйл ажиллагааг сургалтын явцад байнга зохион байгуулах хэрэгтэй.

Ярих үйл нь харилцан ярилцах, бусдад хандан илтгэж ярих, өөрийн яриаг мэдээллийн технологийн хэрэгслээр бусдад хүргэх гэсэн гурван төрөл байдаг. Иймд сурагчдын илтгэж ярих чадварт анхаарахын зэрэгцээ харилцан ярилцах боломжийг сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан олгоход анхаарч ажиллах нь чухал юм. Үүний тулд сурагчдаар чээжилсэн шүлгээ унших, уншсан, сонссон, үзсэн харсан зүйлийн агуулгыг ярих, уншсан зохиолдоо төлөвлөгөө зохиож өөрийн үгээр ярих, зохиолын агуулгыг дэлгэрэнгүй ярих эсвэл товч хураангуй ярих, эх зохиож ярихдаа зохиолоос жишээ авч ярих, тогтоосон үг хэллэг, өвөрмөц болон хэвшмэл хэлц, цэцэн мэргэн үгийг яриандаа хэрэглэх зэрэг дасгал хийлгэх нь тэдний үг яриаг хөгжүүлж, зохиож бичихийн бэлтгэл-урьдчилсан нөхцөл болдог байна.

Мөн сурагчдаар өдөр тутмын амьдралд тохиолдсон хөгжилтэй, сургамжтай явдал, сонирхол татсан зүйлийг яриулахаас гадна уншсан ном зохиолоосоо ярих боломжийг олгох хэрэгтэй. Үүний тулд тэдний унших хүсэл сонирхлыг бий болгож, хаанаас, ямар зохиолыг, яаж сонгож, хэрхэн унших талаар зөвлөгөө өгөх, номын мэдээллийн булан ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж болно. Уншсанаа хэрхэн ойлгож цэгцлэх, хэрхэн ярьж илэрхийлэх, бусдын ярианаас ойлгож тогтоох, асуулт тавьж ярилцах зэргээр сурах арга барилд сургахад түлхүү анхаарах нь чухал.

Ярих дарааллаа төлөвлөх, өөртөө ярьж турших, бусдад ярих гэх мэт сурагчдыг ярианд сургах олон арга байдаг. Ярих үйлийг зохион байгууллахдаа сайн ярьж сурсан сурагчаар яриулах, хичээлийг баг, бүлгийн хэлбэрээр зохион байгуулах, хөгжим, зураг, нэвтрүүлгийг үзэж, сонсоод төрсөн сэтгэгдлийг саналаар нь яриулах, урьдчилан бэлтгүүлж

Page 29: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

яриулах, шууд нэр цохож яриулах зэрэг ярих арга техникийг эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж болно.

Юу заах вэ? гэдгээсээ илүү хүүхдийн танин мэдэхүйн хэрэгцээ, сонирхол, хүртэх болон сэтгэх чадвар зэрэг сэтгэл зүйн онцлогийг судлан тэднийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөртөө илгэлтэй ярих, бусдын яриаг анхааралтай сонсох чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? Асуулт: Хүүхэд нэг бүрт хүрч ажиллахын тулд би юу хийх вэ? Хариулт: Хүүхэд бүр өөр өөр байдгийг хүлээн зөвшөөрөх. Жишээлбэл:

Зарим сурагчдын хувьд бусдын өмнө ярих нь хэцүү зүйл биш байдаг. Гэтэл зарим сурагчийн хувьд энэ нь аймшигтай мэт санагддаг. Энэхүү ялгаатай байдлыг харгалзан үзэж, сурах үйл ажиллагааг удирдах нь сурагчдыг хөгжүүлэх гарц юм. Зөвхөн ширээнийхээ найзтай ярилцахаас гадна хүүхэд хэнийг ч сонгож, очиж ярилцах нь нээлттэй байх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь тэдний нийгэмшихэд хувь нэмрээ оруулдаг байна. Сурагчдын ярианы чадварыг хөгжүүлэхэд багшийн харилцааны чадамж чухал нөлөөтэй байдаг байна. Иймд сурагчидтай ярилцахын тулд асуултаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Боловсруулалт сайтай багшийн асуулт сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх нэг алхам юм.

Сурагчдын ярих чадвар харилцан адилгүй байдгийг дээр өгүүлсэн билээ. Сурагчдад чин сэтгэлээсээ ярих боломжийг бүрдүүлэхийн тулд багш сурагч нэг бүртэй тусгай цагийн хуваарийн дагуу ярилцах нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь багш сурагчдын хоорондох харилцааны бэрхшээлийг багасгадаг гэж хэлж болно. (мөс хайлах үе гэж нэрлэж болно) Энэ үед багш сурагчийнхаа яриаг дэмжиж, урам өгч чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй. Ингэж чин сэтгэлээсээ ярих арга барилд сургаагүйгээс болж, сурагчид зөвхөн багшийн асуултад хариулах төдий идэвхгүй амьд биш яриатай болсон байдаг.

Ярилцах явцад зарим сурагч бүтэн өгүүлбэрээр хариулахгүй байвал, чи хариултыг “....................................” гэж зөв хариуллаа баяр хүргэе гэж багш өгүүлбэрийг бүтэн болгож хэлэх зэрэг дэмжлэгүүд их чухал.

Сурагчдын ярих-сонсох чадварт гарч байгаа ахиц, дэвшлийг үнэлэхдээ ажиглалт, тэмдэглэл хөтлөхөөс гадна рубрикийг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.

Сурагч дараах эхийг уншаад, багшийн төлөвлөсөн асуултын дагуу багш сурагч хоѐр ярилцана.

Дугуйтай жаал Манай хөрш айлд Төмөр хотоос ирж амарсан юм. Гялалзсан хар дугуйтай.

Дугуйгаараа өөдөө сөргөө зогсоо зайгүй жирийлгэнэ. Хотон дундуур давхиж хонь үргээнэ. Түүгээр ч барахгүй нэг удаа үхрийн зэлэн дундуур давхин орж Цэвээн эгчийн хувинтай сүүг дайрч асгаад, бөөн хэл ам боллоо. Түүнээс хойш “Чойжав гуайнд ирсэн энэ дугуйтай жаал үймүүлээд болохоо байлаа” гэсэн яриа дэгдэх болов. Нэг удаа би гуйж байж дугуйг нь унаж үзэх болов. Төмөр тачигнатал инээж:

-Үгүй ээ! Энэ муу Тогоогийн хөглөж байгааг. Дугуй ч унаж чадахгүй шүү гээд л бараг тэр оройжингоо шоолж хөхрөв.

Нэг өдөр Төмөр: -Тогоо! Би чиний морийг унаж үзье гэхэд: -Чи морь унаж чадах уу ? гэв. -Чадахаар барах уу хотод хүүхдийн парк гэж байдаг юм. Тэнд би бүтэн сайн өдөр бүр

эргүүлэгт тоглоом дээр морь унадаг гэхэд нь би толгой дохив.

Page 30: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Удсан ч үгүй Төмөр уйлах нь тэр. Юу болсныг гарч харвал тэр маань тушаатай морин дээр мордоод, дэгэнцэхээр нь ойчжээ.

-Чи морины тушааг нь авч мордохоо мэддэггүй юм уу? гэж асуухад -Үгүй ээ, би жинхэнэ ийм морь унаж үзээгүй гээд л үргэлжлүүлэн уйлав. Би түүнийг

өчүүхэн ч шоолсонгүй. Харин Төмөрийг буцахаас нь өмнө морь унуулж сургасан билээ. Эхийг уншаад дараах асуултын дагуу ярилцах

Багшийн асуулт

№ Түвшин Асуулт

1

Сэргээн санах (Remembering)

“Чойжав гуайнд ирсэн энэ дугуйтай жаал үймүүлээд болохоо байлаа” гэсэн яриа яагаад дэгдэх болсон бэ?

2 Ойлгох (Understanding )

Төмөр яагаад дугуй унаж чадахгүй байсан бэ?

3 Хэрэглэх (Applying) Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсэгт гарчиг өгөөрэй.

4

Задлан шинжлэх (Analysing)

Хот, хөдөөгийн амьдралыг харьцуулан ярилцаарай.

Төмөр, Тогоо хоѐрын дүрийг харьцуулан ярилцаарай.

5

Үнэлэх (Evaluating)

Эхийн төгсгөлийг үргэлжлүүлж яриарай.

Би түүнийг өчүүхэн ч шоолсонгүй. Харин Төмөрийг буцахаас нь өмнө морь унуулж сургасан билээ. .................................................................................

6 Бүтээх (Creating) Төмөр дугуйгаа унаад Тогоо морио унаад сумын төв орохоор давхиж явлаа. Гэтэл Төмөрийн унадаг дугуйны нэг дугуй нь хагарч орхилоо. Тэр хоѐр ямар шийдвэр гаргасан бол.

Сурагчийн үнэлгээний хуудас № Сурагчийн нэр Сэргээн

санах Ойлгох

Хэрэглээ Задлан

шинжлэх Үнэлэх Бүтээх

1 Е.Тэмүүжин 3 3 2 2 1 0

Үнэлэх аргачлал

Зөв ярих Маш сайн Хангалттай Сайжирч байгаа Анхаарах

шаардлагатай

Тоон үнэлгээ 3 2 1 0

Зөв ярих Маш сайн Хангалттай Сайжирч байгаа Анхаарах

шаардлагатай

- Өөртөө итгэлтэй зөв, тод, ойлгомжтой ярих

- Цөөн өгүүлбэрээр дарааллын дагуу ярих

Эхний уншилтын дараа асуултад оновчтой, зөв хариулсан. Асуулт бүрийн хариултыг дэлгэрүүлэн тайлбарлаж

Сэргээн санах болон ойлгох түвшний асуултуудад зөв хариулсан. Асуултад хариулахын тулд зарим үед эх рүү харж байсан.

Эхний болон хоѐр дахь уншилтын дараа асуултад хариулж ярьсан. Асуултад хариулахын тулд эх рүү байнга харж.

Унших арга барилд суралцаж байгаа. Зарим үгийг үелж, үсэглэж уншдаг нь эхийг ухаарч ойлгоход нөлөөлдөг.

Page 31: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

- Зөв бүтэцтэй, бүтэн өгүүлбэрээр ярих

- Санаагаа цэгцтэй илэрхийлэх

байсан. Асуултад хариулахын тулд эх рүү хараагүй. Яагаад? гэдгийг дэлгэрүүлэн, баталж, нотолж ярьж чадсан. Өөртөө итгэлтэй, зөв тод, ойлгомжтой ярьж чадсан. Сурагчийн дискурс (харилцахуй ба ярих) чадвар маш сайн.

Яагаад? гэдгийг дэлгэрүүлэн ярьж чадсан. Өөртөө итгэлтэй, зөв тод, ойлгомжтой ярьж чадсан. Сурагчийн дискурс (харилцахуй ба ярих) чадвар сайн.

Ойлгох түвшний асуултад багшийн тусламжтай хариулсан. Сурагчийн дискурс (харилцахуй ба ярих) чадвар нь хөгжиж байгаа.

Багшийн дэмжлэгтэйгээр ярьдаг. Зарим нэг асуултын хариуг багш эхээс олж өгч хамтарч уншиж, ярилцсан.

Сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа сурагч

ярих үйлд өөрөө оролцох боломжийг бүрдүүлэхийг чухалчлах. Тухайн хичээл дээр олон сурагчийг хамарч, сурагчдын ярих чадварыг нэмэгдүүлдэг

нэг арга бол тайлбартай дасгалын арга юм. (Монгол улсын гавьяат багш Г.Рэнцэндорж) Жишээлбэл: Сурагчид эхийг уншиж дууссаны дараа багшийн асуултад хариулах гэхдээ сайн

ярьдаг сурагчаар эхэлж яриулах нь үр дүнтэй гэсэн байдаг. Энэ сурагчдад дуурайх загвар болж өгдөг.\

Энэ арга нь эхний үед бэрхшээлтэй учирдаг боловч олон дахин давтсны үр дүнд сурагчид тайлбарлан ярих арга барилыг эзэмшдэг.

Ярих чадварыг хөгжүүлэх үйлийн алхмын жишээ: Сэдэв “Хот ба хөдөөгийн амьдрал”

1. Сэдвийн талаар мэддэг зүйлээ бичиж тэмдэглэх, зурах 2. Багш тухайн сэдэвтэй холбоотой мэдээлэл өгөх, сурагчид мэдээлэлтэй танилцах

(унших) 3. Жижиг багуудад хуваагдаж мэдээлэл солилцох, тухайн сэдвээр хэрхэн мэдээлэл

хийхээ хамтарч бэлтгэх 4. Багшийн дүгнэлт яриатай өөрсдийн яриаг харьцуулан сонсох 5. Сурагч бүр өөрийн олж авсан мэдээлэл дээр тулгуурлан тухайн сэдвээр найз

нөхдөдөө илтгэн ярих

2.2. Харсан, сонссоноо ярих, илтгэх

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.2.1. Харсан сонссоноо магадлах, лавшруулж асууж ярилцах

Хувилбар1

- Сурагчид бие, биенээсээ асуух асуулт

бэлтгэх

- Бэлтгэсэн асуултын дагуу найз,

нөхөдтэйгөө ярилцах

- Асуулт, хариултын талаар санал бодлоо

солилцох

Ангид чөлөөтэй явж хэнээс ч асуулт асууж болох үйлийн орчныг бүрдүүлэх Асуултын хана

Олон хулганад ямар

аюул тулгарсан бэ?

Page 32: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Асуулт

Хувилбар2

- Сурагчид бие, биенээсээ асуух асуулт

бэлтгэх - Бэлтгэсэн асуултаа цаасан дээр бичиж

ангийн хананд байрлуулах - Өөрийн асуултыг хананд байрлуулахаас

гадна бусдын асуултад хариулан бичих,

асуултын талаар хамтран ярилцах

Хувилбар3

- Сурагчид бие, биенээсээ асуух асуулт

бэлтгэх - Бэлтгэсэн асуултаа цаасан дээр бичиж

асуултын хайрцагт хийж дамжуулах - Сурагчид өөрсдийн асуултыг хайрцагт

хийхээс гадна хайрцагнаас асуултыг сонгон авч хариултыг бичих

Асуултын хайрцаг

2.2.2. Бусдын яриаг анхааралтай сонсох

- Багшийн өгсөн асуултыг унших - Уншиж байгаа эхийг анхааралтай сонсох - Сонсохдоо асуултын хариулт сонсож

байгаа эхэд байгаа эсэхийг анхааран сонсох

- Асуултын хариултын талаар өөрийн санал бодлоо нөхөдтэйгөө хуваалцах

Сурагчдад сонсгох болон үзүүлэх бичлэг

Багшид өгөх санамж Харсан сонссоноо магадлах, лавшруулж асууж ярилцах, Сурагчдын хувьд

ихэвчлэн багшаасаа асуулт асуудаг. Энэ арга барилыг маш сайн эзэмшсэн байдаг. Багшаас асуулт асуухаас илүү бусад сурагчдаас асуулт асууж сурах нь чухал байдаг.

Сурагчид гараа өргөж ангийнхнаасаа асуулт асуухад бэлэн биш байгаа бол асуултын хана, асуултын хайрцаг/ асуудлын ном гэсэн бусад хэрэгслүүдийг ашиглаж болно.

Асуултын хана

Ангид асуултын ханыг бий болгох нь сурагчдад асуулт асуух, түүнд хариулах боломжийг олгодог. Ангийнхаа хананы нэг хэсгийг асуултын хана болгож болно. Тухайн ханан дээр сурагчид өөрсдийнхөө асуулт болон хариултыг бичээд нааж, тогтоож болно. Ханан дээр асуулт бичих том цаас нааж тогтоосон ч байж болно.

Хүүхдүүд асуултын ханан дээр чөлөөтэйгөөр өөрсдийнхөө асуултыг бичиж бас бусдын асуултанд хариулж болно. Хичээлийн аль нэг хэсэгт тухайн үзэж байгаа сэдэвтэйгээ холбоотой асуултуудыг ангиараа нэгдэн ярилцаад зарим асуулт хариултыг хариулт гэсэн хэсэг дээр бичиж болно.

Page 33: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Жишээ

Асуултын хайрцаг/асуудлын ном

Дээрхтэй адил өөр нэг санаа бол сурагчид асуултын хайрцгийг хоорондоо дамжуулж түүнд өөрсдийнхөө асуултыг хийж, бас бусад сурагчдын асуултад хариулж болно. Багш хайрцганд байгаа асуултуудыг шалгаж үзээд цаашид сургалтандаа ашиглаж болно.

Эдгээр асуултууд хэд хэдэн хичээлийн хэлэлцүүлгийн хэсэгт хэрэглэгдэж болно.

Сурагчдын асуултыг сайжруулах

Багш, асуултын ханан дээр байгаа болон асуултын хайрцагт байгаа асуулт, хариултуудтай танилцаад хэрвээ сайжруулах асуулт, залруулах хариулт байвал сурагчидтай хамтран асуудлыг шийдвэрлэж болно.

Буруу хариултууд зөв хариултуудаас ч илүү ашигтай байх тал бий. Хэрэв хүүхдүүд бүх асуултуудыг ямар ч хүндрэлгүй бүгдийг нь бүрэн зөв хариулж байвал тэдний чадварыг шаардах юм хийгээгүй байна гэсэн асуудал гарна. Бид алдаанаасаа суралцдаг.

Буруу хариултад багш ямар хариулт өгөх нь маш чухал. Буруу хариултууд ер нь дутуу ойлголтоос үүдэлтэй байдаг. Дутуу ойлголтыг илрүүлэх, түүнийг шалгах зэрэг нь ангийн сурагчдын дунд асуулт тавихын нэг үндсэн хэсэг бөгөөд ингэснээрээ сурагчдад илүү гүнзгий ойлголтыг бий болгодог. Буруу хариултыг тоохгүй өнгөрөөхийн оронд өөр хүүхдүүдээс санааг нь асууж хүүхдүүдээр өөрсдөөр нь зөвтгүүлж болно. Хүүхдүүд өөрсдөө зөв хариултыг гаргаж ирж чадахгүй бол дахиад өөр асуултуудыг асуух байдлаар асуудлыг шийдэж болно. Сурагчдад хамгийн шилдэг мэргэжилтэн ч бүх асуултанд хариулж чадахгүй гэдгийг байнга сануул. Асуултад хариулахын тулд янз бүрийн аргыг хэрэглэж болно.

Жишээ

Арга замууд Жишээ

Буцаагаад хариул. Та нар юу гэж бодож байна? Өөр арга замуудыг бод. Хариуг яаж олж болох вэ? Түрүүчийн ажилтайгаа холбо.

Наадах чинь сонирхолтой юм байна, яагаад гэхээр энийг бид өгчигдөр ярилцсан байх аа. Тийм үү? Бид юу гэж ярилцлаа?

Асуулт Хариулт

Туулай яагаад

уралдаанд түрүүлээгүй

вэ?

Туулай уралдааны

замд өөртөө

бардаад унтсан

Page 34: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Анги хамт олноо оролцуул. Энэ талаар өөр хэн ямар бодолтой байна? Илүү өөр эрэлхийлэл хийхэд ашигла.

Энэ асуултад ямар хариулт өгч болох талаар шийдэцгээе.

Асуултын хариултыг хэрхэн олох талаар сурагчидтайгаа хэлэлц. Та нар үүнтэй холбоотой ном уншиж ирж чадах уу? Интернетээс хайж олж чадах уу? Энэ талаар судлах арга байна уу? Хүмүүсээс асуудаг ч юм уу, яаж болох вэ? Ийнхүү өөр өөр аргуудыг хэрэглэх нь асуултыг хариулахад янз бүрийн сонголт байдгийг сурагчид мэдэж зөвхөн номоос хариултаа аваад зогсохгүй зарим зүйлсийн хариулт зайлшгүй тест шинжилгээ шаарддаг юм байна гэдгийг мэдэж авна.

Сурагчдын асуулт, болон хариултуудтай танилцаад, хэрхэн сайжруулах талаар сурагчдад зөвлөгөө өгөх.

Мөн сурагчдыг асуултын хананд байгаа асуулт, хариултуудыг уншаад сайжруулах санал байгаа эсэх талаар асууж ярилцах.

Жишээлбэл: Сурагчдыг багуудад хуваагаад асуултыг тарааж өгнө. Багийн гишүүд асуултуудыг

уншаад хэрхэн сайжруулах талаар саналаа бичиж, бусад багуудад танилцуулж болно. Багш, багаар ажиллуулахаас өмнө багаар ажиллах дүрмийг танилцуулна. Багаар ажиллах дүрэм

Багийн гишүүд бусад багуудад саад болохгүйн тулд нам дуугаар ярилцах

Багийн гишүүн бүр идэвхтэй оролцох

Багийн гишүүд нэг нэгэндээ урам хайрлах, туслах Багш хичээлийн үе шат бүрд сурагчдаас асуулт асууж байдаг. Энэ нь сурагчдын

өмнөх төсөөлөл ямар байна, хичээлийг хэрхэн зохион байгуулах вэ? ямар арга зүйгээр хичээлээ зохион байгуулах вэ? гэсэн олон асуултад хариу өгөх мэдээллийг багшид өгч байдаг.

Багш нарын хичээлд сууж, сургалтын үйл ажиллагааг ажиглаж байхад сурагчид асуулт асуух нь цөөн, хичээлийн туршид багш асуудаг, сурагчид асуулт асуусан ч энгийн асуулт асуух, асуулт асууж сураагүй зэрэг нийлэг алдаа ажиглагддаг.

Энэ алдааг багасгаж сурагчдын асуулт асуух чадварыг сайжруулахын тулд асуулт зохиох аргад сурагчдыг сургахад илүү анхаарах хэрэгтэй байдаг.

Зарим өдрийн хичээлд багш оролцохгүйгээр зөвхөн сурагчид бие биенээсээ асуулт асууж. харилцан ярилцах. Энэ үед багш зөвхөн сурагчдыг ажиглах үүрэг гүйцэтгэнэ.

Хичээлийн дараа өөрийн ажиглалт тэмдэглэл дээрээ тулгуурлан асуултыг хэрхэн сайжруулах талаарх хичээлийг төлөвлөн зохион байгуулж болно.

Сурагчдын сонсох чадварыг илрүүлэх жишиг даалгаврыг дараах байдлаар боловсруулж болно.

Сургуулийн нэр,хаяг.............................................................................. Анги, бүлэг...................... Сурагчийн овог, нэр..............................................................................

Санамж Анхааралтай сонсоод зөв хариултын өмнөх үсгийг дугуйлаарай.

Асуулт №1 Арслан хаана үсрэн харайж, наадан тоглодог байсан бэ? А. Уулын хоорондох гуу жалганд Б. Нэг уулын оройгоос нөгөө уулын оройд В. Нэг модны оройгоос нөгөө модны оройд Асуулт №2

Page 35: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Өвгөн хулгана бүх хулганад хандаж юу гэж хэлсэн бэ? А. Бороо орж үер болж магадгүй, их ус бид нарыг урсган авч одож мэдэх учир эндээс зайлж өөр газар луу нүүж нутаг сольѐ. Б. Мөд газар хөдлөлт болж уулын чулуу нурж, энэ гуу жалганд унаж бид нарыг дарж алж магадгүй учир эндээс зайлж өөр газар үүр засан нутаг сольѐ. В. Арслан нас хөгширсөн тул идэр залуутай адил санаж үсэрсээр, энэ гуу жалганд унаж бид нарыг дарж алж магадгүй учир эндээс зайлж өөр газар үүр засан нутаг сольѐ. Асуулт №3 Олон хулганад ямар аюул тулгарсан бэ? А. Арслан уулын оройгоос үсрэн харайхдаа олон хулганы үүрэн дээр унасан. Б. Олон хулгана хоол, тэжээлгүй болж өлбөрч үхэх аюултай тулгарсан. В. Зэргэлдээ орших хоѐр уулын чулуу нурж олон хулганы үүрийг сүйтгэсэн.

Багшийн уншиж сонсгох эх. Арслан ба хулгана

Эрт урьд цагт уудам газар зэргэлдээ орших хоѐр өндөр уул байв. Тэр ууланд нэгэн арслан үүрд оршиж, насан бага цагаас эхлэн нэг уулын оройгоос нөгөө уулын оройд үсрэн харайж наадан тоглодог байжээ. Мөн хоѐр уулын хоорондох гуу жалганд нэгэн бүл хулгана үүрлэн оршиж байсны дотор нэгэн өвгөн хулгана байжээ. Тэрээр нэгэн өдөр хулгана бүгдийг цуглуулж хэлсэн нь: “Хоѐр уулын орой дээр ээлжлэн үсрэн гарч нааддаг энэ арслан одоо нас хөгширсөн нь лав биз ээ. Тиймийн тул мөн түүний хүчин тамир доройтсон болох нь идэр залуутай адил санаж үсэрсээр нэгэн цагт эндэгдэн энэ гуу жалганд унаж бид нарыг дарж алж магадгүй учир эндээс зайлж өөр газар үүр засан нутаг сольѐ” гэв. Олон хулгана өвгөн хулганы үгийг үл зөвшөөрөн “ Энэ маань нас нь өвгөрөөд дэмий үг чалчих болжээ”... гэж хөгшин хулганыг наадаж, үгийг нь эс хайхрав. Иймд өвгөн хулгана өөрийн ганц хүүгээ дагуулж, өөр газар очоод нэгэн үүр засаж нутаглаж суув. Өнө удалгүй мөнөөх арслан нь нэгэн уулын оройгоос үсрэн харайхдаа... унахад олон хулгана хэчнээн сандравч аюулаас зайлж чадсангүй.

2.3. Хамтран ажиллах, саналаа солилцох

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

2.3.1. Заавар болон асуултыг анхааралтай сонсох, оновчтой хариулт өгөх

Хувилбар1

Сонгосон эхийг анхааралтай сонсох

Асуултыг анхааралтай сонсох

Асуултын зөв хариултыг олж тэмдэглэх

Хувилбар2

Асуултын хуудсанд бичсэн асуултыг анхаарч унших

Эхийг унших, уншихдаа асуултад хэрхэн

хариулахаа бодож унших

Асуултын хариултыг олж тэмдэглэх

Асуултын дагуу хос хосоороо ярилцаж хамгийн зөв хариултыг олох

Сонсох буюу үзэх бичлэг Асуулт Хариултын хувилбар Эх Асуулт бүхий хуудас Хамтран ажиллах үйлийн болон сэтгэлзүйн орчныг бүрдүүлэх

2.3.2. Бие биедээ асуулт тавьж үндэслэлтэй

Хувилбар1

Сонгосон эхийн эхлэл хэсгийг эхний сурагч чанга

дуугаар унших, нөгөө сурагч анхааралтай сонсох

Эхлэл хэсгийг уншиж дууссаны дараа сонсогч

сурагч, уншигч сурагчаас асуулт асуух

Уншигч сурагч, сонсогч сурагчийн асуултад

Сонгосон эхийг эхлэл, гол,

төгсгөл хэсгүүдэд хувааж

бэлтгэсэн байна.

Асуултын сан бүрдүүлэх Бие биедаа асуулт тавьж сурахад анги зохион байгуулалтыг анхаарах

Page 36: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

хариулт өгөх хариулах, ярилцах

Хоѐул хамтран хэлэлцэж хамгийн зөв хариултыг олох

Хоѐр сурагч үүргээ солин дээрх байдлаар үргэлжүүлэн унших

Хувилбар2

Сонгосон эхийн эхлэл хэсгийг эхний сурагч чанга

дуугаар унших, нөгөө сурагч анхааралтай сонсох

Эхний сурагч уншиж дууссаны дараа тухайн эхээс түлхүүр үгийг сонгон хуудасны захад бичих

Сонсогч сурагч түлхүүр үгүүдийг ашиглан асуулт

асуух, уншигч сурагч хариулах

Хоѐул хамтран хэлэлцэж хамгийн зөв хариултыг олох

Хоѐр сурагч үүргээ солин дээрх байдлаар үргэлжүүлэн унших

Багшид өгөх санамж Заавар болон асуултыг анхааралтай сонсох, оновчтой хариулт өгөх

Хоѐрдугаар ангийн сурагчдын хувьд багаар ажиллах чадвар дутмаг байдаг. Багаар

ажиллах чадварт сургах эхний алхам нь хос хосоороо ажиллах юм.

Сурагчдын ярих-сонсох чадварыг хөгжүүлэхэд хосоор ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж

байна. Багшийн гол үүрэг бол тухайн даалгаврыг хэрхэн гүйцэтгэх зааврыг сайн ойлгуулах. Багаар

ажиллаж байх үед багш сурагчдад саад болохгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь багшийг ойр

байх үед сурагчдын чөлөөтэй сэтгэх, үйл ажиллагаанд оролцох оролцоо нь буурдаг гэж судлаачид

үзсэн байдаг.

Өөрөөр хэлбэл юуг хэрхэн яаж хийх нь ойлгомжтой бол сурагчид өөрсдөө үйл ажиллагаанд

идэвхтэй оролцоно. (Тоглоомын дүрэм тодорхой байх)

Зарим нэг үйл ажиллагааг зохион байгуулахад сурагчдын ялгаатай байдлыг тооцох нь зүйн хэрэг

юм.

Асуултад хариулахын тулд эхийг унших үйл

Сурагчид асуултын хариултыг олохын тулд эхийг бүхэлд унших хэрэгтэй болно. Ингэснээр

сурагчдын уншлага зорилготой болж байгаа бөгөөд асуултад оновчтой хариулах нэг үндэс болно.

1. Асуултын хуудсыг унших

2. Асуултад хариулахын тулд эхийг унших

Асуултын хуудас

Үлгэрт хэдэн амьтан гарч байна вэ?

Уралдааны гараа, бариаг ямар амьтан товлож тогтоосон бэ?

Үлгэрт юуны тухай өгүүлсэн бэ?

Үлгэрийг уншаад юу ухаарсан бэ?

Үлгэрийн эхлэл, гол, төгсгөл хэсэгт нэр өгөөрэй.

Яст мэлхий, туулай хоѐрын дүрийг харьцуулан яриарай?

Яст мэлхий яагаад туулайтай уралдвал түрүүлнэ гэж боддог байсан бэ?

Яст мэлхий, туулай хоѐр уралдааны зам сонгох, гараа бариаг товлохдоо яагаад үнэгийг урьсан бэ?

Туулай унтаагүй байсан бол яст мэлхий “- Чи хэдий салхи шиг хурдан ч би чамтай уралдвал

түрүүлэхдээ л түрүүлнэ” гэж хэлсэн үгэндээ хүрч чадах байсан уу? Яагаад?

Хэрвээ чи TV-ийн сурвалжлагч байсан бол уралдааны дараа яст мэлхий, туулай, үнэг гурваас ямар

асуулт асуух байсан бэ?

Асуултаа төлөвлөөрэй.

Page 37: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Яст мэлхий, туулай хоѐр

(үлгэр)

Нэг туулай “ Явж бүтдэггүй, мөлхөж барагддаггүй удаан амьтан” гэж яст мэлхийг үргэлж шоолно.

“- Чи хэдий салхи шиг хурдан ч би чамтай уралдвал түрүүлэхдээ л түрүүлнэ” хэмээн яст мэлхий инээд алдан хариулдаг байжээ. “Энэ бол бүтэшгүй хэрэг” гэж туулай бодоод яст мэлхийтэй уралдахыг зөвшөөрчээ.

Хоѐул хэлэлцэн үнэгийг урьж, уралдах замаа сонгуулаад уралдааны бариа гараагаа товлон тогтжээ.

Уралдах өдөр болж тэд гараанаасаа зэрэг хөдөллөө. Яст мэлхий хором ч зогсолгүй алгуур шийдмэг алхаагаар барианы зүг урагшилна. Харин туулай хурдан хөлтэй төрсөндөө эрдэн уралдааныг юман чинээ бодолгүй замдаа унтаад өгчээ. Сэрэнгүүтээ үхэн хатан гүйсээр бариан дээр хүрэхэд яст мэлхий аль хэдийн оччихсон тухтайхан дугжирч хэвтэв.

Хамтран ажиллах, саналаа солилцох үйл ажиллагааг зохион байгуулахад анги зохион байгуулалт чухал үүрэгтэй.

3. Асуултын дагуу хос хосоороо ярилцаж хамгийн зөв хариултыг олох

Анги зохион байгуулалт нь тухайн хичээлийн зорилгоос хамаарч өөр өөр байж болно. Ангийг өөр өөрөөр зохион байгуулах нь заах арга, үйл ажиллагааны дэмжлэг болно. Ангийн ширээнүүдийг урагш нь харуулж цувуулан байрлуулсан бол сурагчид бүгд ангийн төв хэсэг болсон багш, самбар хоѐр дээр анхаарлаа төвлөрүүлж чадна. Асуулт хариулт зөвхөн урдаас л зохион байгуулагдана. Ийм зохион байгуулалтын үед сурагчид зөвхөн багштайгаа юмуу хажуудаа сууж байгаа хүүхдүүдтэй л харьцах боломжтой байдаг. Харин ширээнүүдийг өөд өөдөөс нь харуулан дугуйруулан U хэлбэрээр зассан үед сурагчид бие биенээ сонсох, хоорондоо ярихад илүү хялбар болдог. Бүлгээр ярилцаж байхад өөд өөдөөсөө харж суух нь зохион байгуулахад хялбар бөгөөд урд талаас нийтэд өгч байгаа журам зааврыг сонсох анхаарах боломж хэвийн байдаг. Ширээнүүдийг жижиг бүлгээр ажиллахад зориулан зохион байгуулж болно. Суудлыг ингэж засахад сурагчдад хоорондоо харилцахад хялбар болж цагийг дэмий үрэхээс хамгаална. Ийм маягаар суулгахдаа ямар ч хүүхдийг самбар руу нуруугаар нь харуулахгүйгээр шаардлагатай үед бүгд урагшаа харахад бэлэн байхаар суулгаж болно. Хамтран ажиллах, саналаа солилцох чадварын хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа үйлүүд нь сурагчдын харилцах, хамтран ажиллах, нийгэмших чадварыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байгаа. Сурагчид эдгээр үйл ажиллагаанд хэрхэн оролцож байна, хэнд ямар ахиц дэвшил гарц байна, хэнд ямар тусламж хэрэгтэй байгааг хичээлийн туршид ажиглаж тэмдэглэл хөтлөн, мэдээллийг цуглуулж арга зүйгээ төлөвлөх хэрэгтэй. Сурагчийн үнэлгээний хуудас

№ Чадвар 1 2 3 4

1 Өөрийн туршлага болон харсан, сонссоноо ярих чадвар

2 Өөр, өөр зорилгоор ярихад сонсох чадвар

3 Өгөгдлийн дагуу ярих чадвар

4 Бусадтай харилцах чадвар

5 Бусдаас асуулт асуух чадвар

6 Бусдын асуултад хариулах чадвар

7 Өөртөө илтгэлтэй байх чадвар

Page 38: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

8 Үгийн нөөц, үгийн сонголт

9 Харилцааны чадвар

Тайлбар: Өөр, өөр зорилгоор ярихад сонсох чадвар- Энэ нь ямар нэгэн зорилгод чиглэсэн асуултад хариулах чадвар юм. Жишээлбэл: Сурагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуултад хариулах чадвар. Хувийн мэдээлэл Чи сургуульд орохоос өмнө цэцэрлэгт явдаг байсан уу? Ээж, аав болон гэр бүлийн хүмүүсийнхээ хаана ажилладаг болон тэдний хэн нэгний утсыг мэдэх үү? Танай гэр аль дүүрэгт, хаана байдаг вэ? Чиний үзэх дуртай хүүхэлдэйн кино юу вэ? гэх мэтээр ямар нэгэн зорилгоор асууж байгаа асуултад хариулж, харилцан ярилцаж, тодруулсан асуулт асуух. Бусдаас асуулт асуух чадвар – Бусадтай танилцахын тулд асуулт асуух, бусдаас ямар нэгэн тусламж авах, мэдээлэл олж авахын тулд асуулт асуух чадвар. Дараах үнэлгээний аргууд нь сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх бас нэг хэлбэр юм.

Өнөөдөр би .....-г сурсан

Өнөөдөр би...-г сурсан гэсэн хэллэгийг гүйцээж сурагчид өөрсдийнхөө сурсан зүйлсийг дүгнэн хэлнэ. Үүний адилаар сурагчид өнөөдөр би ийм гурван чухал зүйл сурсан/ чадварыг эзэмшсэн хэмээн гурван зүйлсийг жагсааж болно. Ийм дүгнэлтийг хичээлийн төгсгөлд хийлгэснээр багш сурагчдын ойлголтыг шалгаж өөрийнх нь хичээлийн зорилго биелсэн үгүйг харж болно.

Гарах зөвшөөрөл- Ангиас гарахын тулд сурагчид сурч мэдсэн зүйлсээ хэлээд гарах

Хичээл дээр сурсан зүйлсээсээ сурагчид сайн дураар хэлээд ангиасаа гарна. Үүний үр дүнд сурагчид үзсэнээ бататгаж багш хичээл хэр зэрэг явагдсаныг шалгаж болно. Багш бүтээлчээр хувилбартай хандах боломж :

Сурагчдын асуулт асуух чадварыг хөгжүүлэхийн тулд чадварын ялгаатай байдалд тохирсон даалгавар

боловсруулах хэрэгтэй. Зарим сурагчид асуултаа төлөвлөж чадахгүй байвал чиглүүлэх даалгавар өгөх.

Жишээлбэл:

Асуулт

Туулай яагаад яст ................ шоолдог байсан бэ? Туулай ............ унтсан бэ?

дутуу үгийг гүйцээж асуулт зохиох

түрүүлсэн бэ? Уралдаанд аль нь хоёрын туулай, яст мэлхий үгүүдийг зөв байрлуулж асуулт асуух

Хариулт

Хариултуудаас зөв хариултыг сонгож, түүнийг ашиглан асуултад хариулах.

Туулай яагаад яст мэлхийг шоолдог байсан бэ?

A. Туулай “Явж бүтдэггүй, мөлхөж барагддаггүй удаан амьтан” гэж яст мэлхийг үргэлж шоолдог байсан.

B. Яст мэлхий “Явж бүтдэггүй, мөлхөж барагддаггүй удаан амьтан” гэж туулайг үргэлж шоолдог байсан.

2.4. Янз бүрийн нөхцөл байдалд тохируулж ярих

Суралцахуйн Сурах үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Page 39: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

зорилт

2.4.1. Зохиолын баатрын үг яриаг чээжилж, дүрд тоглох

Зохиолыг сонгож багаараа унших

Зохиолын талаар ярилцах, санал бодлоо

хуваалцах

Дүрүүдийг хуваарилж авах

Зохиолын баатрын дүрийг цээжлэх

Цээжилсэнээ багийн гишүүддээ харуулах

Дүрийн гадаад төрх байдал болон ааш, зан төрх, дотоод сэтгэлийн талаар төсөөлөн бодоод саналаа хуваалцах

Багаараа бэлтгэсэн тоглолтоо найз, нөхөд гэр бүлийнхэндээ тоглож үзүүлэх

Үлгэр болон богино хэмжээний өгүүлэл Дүрд тоглох байдлыг харуулсан сонсгох буюу үзүүлэх бичлэг Үлгэрийн баатруудын

зураг, дүрс, тоглоом,

хуруун хүүхэлдэй

2.4.2.

Бусадтай танилцах, уучлал гуйх, талархах

Зочин сурагчийг хичээлд урих

Зочин сурагчаас сонирхсон асуултаа асууж танилцах

Уучлал гуйсан, талархал илэрхийлсэн утга бүхий

эх бичвэрийг сонсох

Яагаад уучлал гуйсан бэ?, яагаад талархал

илэрхийлэх болов? гэсэн асуултын дагуу асуудал

дэвшүүлэн ярих, санал бодлоо хуваалцах

Хэн нэгнээс уучлал гуйж байсан, хэнд нэгэнд

талархаж байсан тухайгаа ярих

Монголын болон дэлхийн зохиолчдын хүүхдэд зориулсан бүтээлээс уучлал гуйсан, талархал илэрхийлсэн жишээнүүдийг сонгож авах

2.4.3.

Харилцагчдаа хүндэтгэн эелдэг үг

хэрэглэн ярих

Хоѐр эхийг харьцуулан унших

Ижил ба ялгаатай талыг харьцуулан ярих

Ямар үг хэллэг хэрэглэж байгааг харьцуулан ярих

Жишээлбэл:

Зараа:

Сайн байна уу? Оготно минь гэж мэндлэв. Гэтэл оготно:

Сайн байна уу? Зүүний уут минь гэж зараагаар тохуурхав.

Нэг туулай “ Явж бүтдэггүй, мөлхөж барагддаггүй удаан амьтан” гэж яст мэлхийг үргэлж шоолно.

Төмөр тачигнатал инээж: -Үгүй ээ! Энэ муу Тогоогийн хөглөж байгааг. Дугуй ч унаж чадахгүй шүү гээд л бараг тэр оройжингоо шоолж хөхрөв.

Сурагчдын уншиж байсан зохиолуудаас харилцан яриануудыг

ялган түүвэрлэж,

жишээг сургалтад хэрэглэх

Багшид өгөх санамж Зохиолын баатрын үг яриаг чээжилж, дүрд тоглох Сурагчдын хувьд үлгэрийн баатрын дүрд тоглох нь хамгийн сонирхолтой сайхан үйл байдаг. Иймд тэдний сонирхол, тэмүүлэл дээр тулгуурлан ярих-сонсох чадварыг хөгжүүлэхэд их ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад гэр бүлийн гишүүдийн оролцоо дэмжлэг их чухал үүрэгтэй. Хүүхэд нэг бүрийг хамруулах хэрэгтэйг онцгой анхаараарай. Зохиолын сонголт, багшийн чиглүүлэг энэ үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоно. Жишээлбэл: “Зараа хулгана хоѐр” үлгэрийг сонгож авсан бол үлгэрийн баатруудын үгийг сурагчдад хуваарилж өгөхөд, багш, эцэг эхчүүдийн тусламж, чиглүүлэг чухал үүрэгтэй байна.

Page 40: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Тухайн үлгэрийн баатруудаар хуруун хүүхэлдэй хийж тоглуулж болно. Дүрд

тоглохдоо үлгэрийн баатрын ааш, зан төрх, дотоод сэтгэлийн талаар төсөөлөн бодоод найз, нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөх тэднээс зөвлөгөө тусламж авах хэрэгтэйг сануулаарай. Жишээлбэл:Оготны хэлж байгаа хоѐр үгийг өөр өөр байдлаар хэлэхийг сануулах, туршиж үзэх дасгал хийх. Эдгээр дасгалууд нь зохиолын баатрын дүр төрхийг гаргахад дууны өнгө, аялга чухал үүрэгтэй байдгийг сурагчдад ойлгуулахад тустай юм.

Сурагчдын бусдаас уучлалт гуйх, талархал илэрхийлэх, харилцагчдаа хүндэтгэн

эелдэг үг хэрэглэн ярих чадварыг төлөвшүүлэхэд тэдний унших дуртай үлгэрийн баатруудын нөлөө их гэж үзэж байна. Иймд сурагчдад энэ төрлийн үлгэр болон богино өгүүллэгийг уншуулах, тэдгээрээр жүжигчилсэн тоглолт хийлгүүлэх үйлийг эцэг эх болон бусад хүмүүстэй хамтран зохион байгуулах нь илүү үр дүнтэй юм.

Сурагчдын үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, тэдний хандлага төлөвшилд гарч байгаа ахиц, дэвшлийг багш ажиглаж тэдэнд зөвлөгөө өгч туслах нь явцын үнэлгээний зорилго байх болно.

Бусдаас уучлал гуйх, талархал илэрхийлэх, харилцагчдаа хүндэтгэн эелдэг үг хэрэглэх зэрэгт гарч байгаа ахиц, дэвшил нь тэдний өдөр дутмын үйл ажиллагаанаас харагдах учраас тэр бүр тодорхой шалгуураар үнэлэх нь төвөгтэй байж болно. Гэвч багш сурагчдын харилцаанд гарч байгаа эерэг, сөрөг өөрчлөлтийг соргогоор мэдэрч, үйл ажиллагаагаа зохион байгуулахыг чухал хэрэгтэй.

Дүрийн тоглолтыг бэлтгэхдээ тухайн зохиолд хэдэн дүр байгааг анзаарч сурагчдаа багуудад хуваах хэрэгтэй. Багийн гишүүдийг хуваарилахдаа сурагчдын чадварыг харгалзах хэрэгтэй.

Жишээлбэл: “Зараа хулгана хоѐр” үлгэрт зараа, царцаа, шоргоолж, шувуу, могой гэсэн дүрүүд байгаа бөгөөд өгүүлэгч сурагчийг оруулаад 6 сурагч дүрийн тоглолтод оролцох болно. Багш сурагчдыг дүрд тоглуулахын тулд энэ үлгэрийн зарим хэсгийг хураах, нэмж дэлгэрүүлэх зэрэг шаардлага гарах тул сурагчдад тохирсон жүжгийн зохиол болгох асуудлыг өөрөө хариуцана. Зохиолын баатруудын дүрд тоглож, сайн муу зан чанарыг харьцуулснаар тэдний зан чанар, төлөвшилд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Иймд зохиолын сонголтон дээр анхаарлаа хандуулаарай. Сурагчдыг дүрд тоглохоор бэлтгэж байгааг ажиглаад хэнд ямар тусламж, дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэж, юу нь сайн байгааг болон юуг сайжруулах хэрэгтэй байгааг 2 од 1 хүсэл аргаар зөвлөнө.

Царцаа минь

надтай

найзлаач! Би

энд их

ганцаардаж

байна.

Зараахан минь, чамтай

найзалж чадахгүй нь ээ. Би

үргэлж үсэрч, дэвхэрч явдаг

шүү дээ. Тэгэхээр бид яаж

тохирох вэ? Чи өөртөө тохирох

найзтай болсон нь дээр байх аа

Оготно: - Сайн байна уу?

Зүүний уут минь (Тохуурхсан, үл тоосон)

Оготно: - Намайг уучилаарай зараахан минь,

би өмнө гаргасан алдаандаа харамсаж байна.

(Уучлалт гуйсан, буруугаа хүлээсэн)

Page 41: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

2 од нэг хүсэл Багшийн санал бодол

Хулганы хэлж байгаа үгийг бүгдийг цээжилж тогтоосон чинь их сайн байна.

Зарааг тохуурхаж хэлсэн “Сайн байна уу? Зүүний уут минь” үгийг их сайн бэлдсэн байна. Хулганы үл тоосон, дээрэнгүй байдлыг дуу хоолойны өнгөөр сайн гаргаж хэлж байна.

Харин “Намайг уучилаарай зараахан минь, би өмнө гаргасан алдаандаа харамсаж байна.” гэсэн үгийг хэлэхдээ үнэн сэтгэлээсээ баярласан сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэхэд илүү анхаарч сайн давтаарай. Би чиний оронд байсан бол ингэж хэлнэ гээд багш өөрөө үлгэрлэж үзүүлэх

Үлгэрийн баатруудын дүрд тоглуулах ажлыг бэлтгэх хугацааг сайн гаргах хэрэгтэй. Энэ чадварын эцсийн үнэлгээ бол дүрд тоглож чадаж байгаагаа гэр бүл, найз нөхдөдөө үзүүлж байгаа үе бөгөөд амралтын өдрүүдэд хуваарь гаргаж, тэдний тоглолтыг үзүүлэхийг чухалчлаарай.

Жишээлбэл: Танай анги 42 сурагчидтай гэж бодвол 7 багийн тоглолт байна. Үүнийг 2 амтралтын өдөр дамнуулан эхний өдөр 3 багийн тоглолтыг үзүүлэх, дараагийн өдөр 4 багийн тоглолтыг үзүүлж болно. Сурагчдын хувьд мэргэжлийн жүжигчид биш учраас өндөр шаардлага тавьж, олон хоног залхтал бэлтгэх, чадахгүй байна гэж зэмлэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Хамгийн гол нь сурагч бүр өөрсдийн хэмжээнд оролцох нь эхний амжилт юм.

Гурав: Бичих чадвар

3.1 Зөв бичих

3.2 Бичих

санаагаа олох,

төлөвлөх

3.3 Санаагаа

зохиож байрлуулах,

бичих

3.4 Бичсэнээ

хянах, сайжруулах

3.5 Янз бүрийн зорилгоор эх зохиож

бичих

Суралцахуйн зорилтын

тоо

6

5

8

4

3

3.1 Зөв бичих

Суралцахуйн зорилт

Үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.1.1 Үг, өгүүлбэрийг дэгийн дагуу бичих

Эх уншихдаа мэдэхгүй үгээ тэмдэглэж уншина. Толиос толгой үг, үсгээр хайж утгыг нь мэдэх мэдэхгүй үгээ олиос харж тэмдэглэн бичих, түүнчлэн үгсийг бүлэглэж бичих, бүлэглэж бичсэн үгээ бичиж тэмдэглэхдээ таслал хэрэглэн бичих, харин өөр асуултад хариулагдах, бүлэглэгдэх үгсийг шинэ мөрөөс эхлэн бичих, үгийг хүснэгтэд асуултын дагуу дэлгэрүүлж бичих бичихдээ өгүүлбэрийг томоор эхлэн бичих төгсгөлд нь цэг тавих зэргийг хэрэглээний үг, өгүүлбэр дасгал ажиллавар, эх дээр

Уншихдаа тэмдэглэл хөтөлсөн үлгэрчилсэн зураглал байх, тухайлбал: утгыг нь мэдэхгүй үгээ давтан уншихдаа хуулж бичих, үгийн тайлбарыг өөрөө төсөөлөх, толь бичиг

Page 42: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

ажиллах явцад дагуулан сургана. Харилцан яриа өрнүүлэх, толоомын заавар болон үйл ажиллагааны заавар ашиглан харилцан яриа өрнүүлэх, хуруу хүүхэлдэй ашиглан дүрийн тоглолт хийх, харилцан яриа өрнүүлэх, бүтээлчээр уншин ухаарч ойлгосон эхээ үг, өгүүлбэрээр хураан бичих, баатрын зан байдал, үйл хөдлөл болсон орон цаг зэргийг ялган бичихдээ тоочсон үг хэллэгийг таслал хэрэглэн бичих. Тухайлбал: “Хоѐр ямаа”, “Хоѐр ишиг” зохиолын баатруудыг харьцуулан бичихдээ хүснэгтэн мэдээлэл бий болгож бичиж болно. Эсвэл дүрүүдийг тодорхойлох байдлаар тоочин бичиж болно. Хүснэгтэн мэдээлэлд өгүүлбэр эхлэн бичих, хүснэгтэд үг бичвэл томоор эхлэн бичнэ. Түүнчлэн хүн, амьтан, газар орон, аймаг сум, дүүргийн нэрийг томоор бичихийг зөвлөх, эсвэл ажиглуулаад суралцагч өөрөө олж тайлбарлан бичээд нүдэлнэ. Гэх мэтээр хүүхэд хүснэгтэн мэдээлэл бөглөж бичихийн тулд асуултаа уншаад өөрөө төсөөлж бодоод хэн нэгэнтэй ярилцсаны дараа бичнэ. Ингэж бичиж дуусаад хэрхэн бичсэнээ ярилцах, ярилцахдаа ямар үгсийг томоор бичсэн, хаана нь таслал хэрэглэсэн зэргээ ярилцаж өнгөөр ялгах, дахин тэмдэглэх, тэмдэглэснээ хуулж зөв бичих дасгал хийнэ. Түүнчлэн өгүүлбэр дэлгэрүүлж бичингээ томоор бичих, цэг тэмдэг хэрэглэх загвар өгч бичүүлнэ. ? . . . . , Нүдэлж бичиж сурсан үгсээ чээжээр бичихдээ таслал хэрэглэж бичнэ. Жишээ нь. багана, унага, азарга, ботго, шударга, оготно. ж,ч, ш-ээр төгссөн эр үгэнд жолоочийн, тогоочийн, багшийн, сувилагчийн гэж эм үгийн –ий бичиж нүдэлсэн. гэх мэтээр бичүүлэх. Загварын дагуу бичих:\өгүүлбэрийг утгаар нь ялган бичиж сурах\

Асуусан өгүүлбэр Хариулсан өгүүлбэр

Би 7 настай.

Чи ямар өнгөнд дуртай вэ?

ашиглан хуулж бичих

Багшийн бэлтгэсэн нээлттэй асуултууд хүүхэд бүрийн тоогоор байх, хариулт бүхий жишгийн слайдаар бэлтгэх, Олон хувилбартай

хариулт бүхий асуулт бэлтгэсэн тараах материал ашиглах 2-р ангид бүх асуулт нээлттэй байх албагүй бөгөөд нээлттэй ба хаалттай асуултын зохист харьцааг барих, олон хувилбартай асуулт асуухдаа оноосон нэрүүд нь өөр ч бүгд томоор бичигдэж утгаар нь тодорхолйж ярилцах Үйл хөдлөлийг эрэмбэлэх загвар 1 хувилбар: шат ашиглах 2 хувилбар: энгийн өгүүлбэрүүдийг уншингаа дараалалд оруулах

Тэм

дэгл

эсэн ү

г

Утг

ыг

дэл

гэрүүл

эх

эш

лэл

М

ин

ий т

өсөө

лө

л

Тол

ь

бичги

йн

тай

лб

ар

АСУУЛТ1.........................................

ХАРИУЛТ

Хувилбар1

Хувилбар2

Хувилбар3

АСУУЛТ2.........................................

ХАРИУЛТ

............. .............. ................

Юу ? яасан?

?бэ?? Хэд ? яав?

Хэний

?

юу? хаана? юу? яав?

хэний? юу? хаана? яав?

юу?

Page 43: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Асуулт , эсвэл хариултыг орхигдуулсан эхүүд\нөхөж гүйцээж бичихэд зориулсан\ түүнчлэн цэг, асуултын тэмдэг хэрэглэх эхүүд http://www.childrenslibrary.org

3.1.2 Цагаан толгойн үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсэг гэж ангилж, бүлэглэх

Цагаан толгойн үсгүүдийг элементйин дагуу зөв хуулан бичих, хуулж бичсэний зурлагын төстэй байдлаар бүлэглэн бичих, бүлэглэж бичихдээ орхиц төгсгөлтэй үсгүүдийн бүлэг ( а,и,ы,й,я,е,ѐ ), зуйван дугуй үсгүүдйин бүлэг ( а,э,о,ө,я,е,ѐ ), гогцоо төгсгөлтэй үсгүүдийн бүлэг ( у,ү ) гэх мэтээр жижиг үсгүүдээ том үсгүүдээ (багшийн зөвлөмж) цагаан толгойн үсгийн жижиг том үсгийн 4-5 бүлэг болгосныг ашиглан бүлэглэж үзэх, ингэж бүлэглүүлэхдээ нэгдүгээрт нь: хэсэг үсэгнүүд өгч сонголт хийх аргаар бүлэглэх хоѐрдугаарт нь: том жижиг бүх үсгүүдийг өгч зааврын дагуу бүлэглэх гуравдугаарт нь: том жижиг үсэг өгч хүүхдүүд ажиглаад өөрсдөө ялгаатай төстэй байдлаар нь бүлэглэн бичих, ийнхүү бүлэглэн бичсэнээ тайлбарлан ярих энэ мэтээр нэгдүгээр ангид үзсэн үсгээ дармал болон бичмэл дүрсээс ялгах, ялангуяа бичмэл дүрсээр бүлэглэх ажиллаврыг түлхүү хийгээрэй. Ингэж цагаан толгойн үсгийг зурлагын ижил төстэй шинжээр нь ялган бүлэглэж сурсны дараа цагаан толгойн үсгийг элемэнтээр зөв сайхан чээжээр бичих дасгал ажиллуулна. Түүнчлэн бүтэн өгүүлбэрүүд өгч, өгүүлбэр дэх үсгүүдийн давтамжийн тоог тодорхойлох, үсэг нэг бүрээр нь салган бичнэ. 2.Ц,Т үсгүүдээ сэргээн зурлага бичлэгийн адил төстэй шинжээр нь бүлэглэн бичиж сурсны дараа цагаан толгойн үсгүүдийг эгшиг гийгүүлэгч хэмээн ангилж сурах, нэгдүгээр ангиас эхлэн эгшиг гийгүүлэгч гэж бүлэглэн ангилж сурсан бол 2 дугаар ангид эгшгээ эр (а,о,у) эм (э,ө,ү) туслах эгшиг (я,ѐ,й,ы,ю,е) гэж бүлэглэн бичиж сурах.Үүний тулд хэлний хойгуур хэлэгддэг, өгүүлхэд хүчдэл их орж чангарч хэлэгддэг эр эгшгийг учир шалтгааных нь үүднээс биш шууд нүдлэн тогтоолгох аргаар тогтоолгоно. Харин нүдлэн тогтоосон эгшгээ үг өгүүлбэр утга төгс эхээс ялгах ажлыг их хийлгэх. Гийгүүлэгч авиаг эгшигт гийгүүлэгч, онцгой дөрвөн гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч гэж 3 бүлэг болгон тогтоолгохдоо эгшигт бичигддэгийг нь эгшигт гийгүүлэгч, заримдаа эгшигтэй заримдаа эгшиггүй бичигддэг гийгүүлэгчийг нь заримдаг гийгүүлэгч гэнэ, мөн учир шалтгааны тайлбар хийлгүйгээр тулгуур үг ашиглан нүдлэн тогтоолгоно. (Монгол баавар, цоожоо засаад тушаачих) харин тогтоосноо шалгах,

Цагаан толгойн үсгийн дараалал бүхий карт үсэг нэг бүрээр карт хийх (үсэг нэг бүрээр хийсэн карт улаан,цэнхэр,ногоон,хар гэсэн 4 өнгөтэй байна.Улаан-эгшиг, цэнхэр-эгшигт гийгүүлэгч, ногоон-заримдаг гийгүүлэгч, хар-онцгой дөрвөн гийгүүлэгч. Богино хэмжээт бүхий эх байх тухайн эхийг үсэг бүлэглэх, нөхөж бичих, ялган зурж тэмдэглэх зэрэгт ашиглана. Уг эх нь ихэвчлэн хүүхдийн дуу байвал сонирхол-той байх болов уу жишээлбэл: “Жигмэд Тогмид хоѐр”. Цоожоо засаад тушаачих, монгол баавар гэсэн үгсийг цэнхэр ногооноор ялган тэмдэглэсэн үсэг нэг бүрийн карт, карт хийхдээ утасны дууссан картуудыг ашиглаад хийж болно, түүнчлэн байшин гэрийн яс модны зураг компьютерт гадаад үгийг зөв тэмдэглэн бичсэн бичлэг түүний зураг байх. Эгшигт гийгүүлэгчийг нүдэлж бичсэн бүх өнгөн дээрээ цэнхэр

Page 44: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

тогтоосноо илэрхийлэх олон аргуудыг ашиглан монгол үгэн дэх гийгүүлэгч авиануудыг бүлэглэх ажил хийлгэнэ. Тухайлбал орхигдсон гийгүүлэгчүүдийг нөхөөд эх бүтээсэн бол түүнийгээ бүхлээр нь унших, нөхсөн гийгүүлэгчүүдээ заримдаг гийгүүлэгч, эгшигт гийгүүлэгчээр нь ялгах, эгшиг заримдаг гийгүүлэгчүүдийг өгөгдсөн үсгүүд дотроос ялган бүлэглэх, улмаар үгсийг дан эгшигт гийгүүлэгчтэй, дан заримдаг эгшигт гийгүүлэгчтэй холилдсон үг гэх мэтээр ялгах жишээлбэл: ангийнхаа хүүхдийн нэрүүдийг бүлэглэх, ам бүлийнхээ нэрийг бүлэглэх, мэддэг гол мөрөн, уул ус, хот дүүргээ бүлэглэх зэргээр нэмэлт ажлууд өгч болно.Сурах бичигт гийгүүлэгч авиаг цэнхэр ба ногооноор тэмдгэлснийг ашиглан өгүүлбэр, зохиолын, бичвэрийн гийгүүлэгчүүдийг өнгөөр ялган тэмдэглэх дасгал хийлгэж болно. Гийгүүлэгч авиануудыг ялган нүдэлж сургахын тулд байшин, гэр бариулах тоглоом ашиглаж болно.Тухайлбал байшингийнхаа цонхнууд дээр гийгүүлэгч авиануудаа тэмдэглэх 5 цонхон дээр гийгүүлэгч авиануудыг, тэмдэглэлээ цаашид энэ байшинд хэдэн цонх дутаж байна хүүхэд нэг бүрийхийг үзэж ямар хоѐр гийгүүлэгчээс бүрдсэн, цонх алга байна гэх мэтээр асуух. Гэрийн яс,модны зураг өгч эгшигт гийгүүлэгчтэй гэрийн хэрэгслийг цэнхэрээр будах, заримдаг гийгүүлнгчтэй гэрийн хэрэгслийг ногооноор будах унь, тооно, багана, шал эгшигт заримдаг гийгүүлэгчтэй гэрийн хэрэгслийн нэрийг бодоод хэрэгслээ цэнхэр ногоон өнгөөр хольж будах. Гадаад үгэнд орсон дөрвөн гийгүүлэгч байдаг гэж нүдлүүлээд түүнийг дармал бичмэл хэлбэрээр нүдлүүлэх үүний тулд гадаад үг сонгон хуулж бичих гадаад үгэн дэх гийгүүлэгчүүдийг ялган бичих дасгал ажил болно. Гадаад үгэн дэх гийгүүлэгчүүдийг нүдэлж тогтоох хамгийн энгийн арга бол сонсголын чээж бичиг бичүүлэх жишээлбэл: кино,морожин,телевиз,фотор,карт,компьютер, Керкүлэйс, супермен гэх мэтээр үгнүүдийг бичүүлээд, бичихэд алдаж буй эсэх нь чухал биш жишээлбэл: кино гэдэг үгийг бичихэд аялгууны зөрөөтэй хүүхдүүд хийно гэж бичих, зарим хүүхэд кийно гэж бичсэн байж болно. Харин багш зөв бичсэн бичилтийг харуулаад гадаад үгийг сонсголоороо бичиж болохгүй монгол хэлэнд тусгайлан дүрэм хэрэглэж бичдэгийг тайлбарлаад нүдэлж тогтоох даалгавар өгнө. Үүний дараа нүдэлж тогтоосон үгээ нөхөж бичих нүдэлж тогтоосон үгэн дээр нь тулгуурлан үгийн сүлжээ бөглөх, зурагт тайлбар бичих дасгал өгч болно. Жишээлбэл: кино театр руу явж буй зураг, “Шреак” хүүхэлдэйн кино үзэж буй зураг үзсэн киногоо найзууддаа ярьж байгаа зураг гэх мэтээр цуврал зурагт гадаад үг ашиглан тайлбарлан бичих

өнгийг ялгуулж заримдаг гийгүүлэгчийг ногоог өнгөөр ялгаж тэмдэглүүлж сурна. Тиймээс тэмдэглэгээний үлгэрийг харуулсан загвар бичлэгүүд байна. (биет цаас болон слайдаар үзүүлэх)

3.1.3 ы,ий-г эр, эм

1. Эр,эм үгийг эгшгийн тусламжтайгаар ялгаж сурах, ингэж ялгахдаа хичээлийн

Нүдэлж бичих ѐстой үгийн карт (дүүргийн,

Page 45: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

үгэнд ялган залгаж бичих, зарим нэгэн үгийг нүдлэн тогтоох

хэрэглэлүүдийг нэрлэн бичих,нэрлэж бичсэн үгээ эр эм үгээр нь ялгах энэ мэтээр эр эм үгийг бүлэглэх ажлыг хийнэ. 1-р алхам дан эр эгшигтэй үгнүүдийг ялгаж сурах, ингэхдээ өгөгдсөн зохиол нэрлэн бичиж сурч буй үгээ ашиглаад түүж бичих, өнгөөр ялган зурах, эр эгшгүүдийг нөхөж бичих үг өгүүлбэр дэх эр эгшгийн давтамжуудыг тодорхойлох. 2-р алхам: эгшигтэй үгийг дээрх байдлаар ялгаж тэмдэглэх, түүнчлэн эр эгшигтэй үгийг олж бичих, үг олж бичихдээ тодорхой сэдвийн хүрээнд үг олж бичнэ.Тухайлбал ах дүү садан төрлөө ам бүлээ нэрлэх, төл малыг нэрлэх гэх мэт. 3-р алхам: эр эм саармаг эгшигтэй холилдон орсон жишээ үгэн дээр ажиллах жишээлбэл бөжин, ишиг, эгшиг, гийгүүлэгч, алим гэх мэт үгсийг ажиглан эр үг үү, эм үг үү гэсэн асуулт тавих, хариулж байгаа тохиолдолд яагаад гэсэн тонгоруулах асуулт тавьж ярилцах. “и” эгшиг эр ба эм эгшигтэй холилдон орно гэсэн ч саармаг үг гэхгүй эр эм үг гэж 2 ангилахыг тайлбарлан таниулна. Жишээ нь “бөжин” гэдэг үгэнд эм эгшиг “бө” саармаг эгшиг “и” орсон эм үг “ажил” гэсэн үгэнд “а”- эр эгшиг “и”- саармаг эгшиг орсон эр үг гэж тодорхойлно. Харин сургалтын нэмэлт материал болгож ялгавартай хүүхэд өгөгдсөн ажиллаврыг гүйцэтгэж чадаж байвал эр эм саармаг эгшгүүд холилдон орсон гадаад үг өгч ялгуулж болно, тэгэхдээ энэ материалыг хүүхэд бүрт эзэмшүүлэх албагүй гэдгийг санаарай. Эр үгийн “ы” эм үгийн “ий”-г заахаасаа өмнө “и”- ийн урт эгшгүүдийг сэргээн сануулах хэрэгтэй. туслах эгшиг ы нь “и”-ийн урт эгшиг бол “й” бол “и”-гийн хагас дуудлага байна гэдгийг нүдэлж тогтоолгох аргаа таниулна. Түүнчлэн урт эгшгийг давтах үедээ “а”-ын урт эгшгийг 2 “аа”-аар тэмдэглэдэг түүнтэй адил “и”-ийн урт эгшгийг 2-“ий”-ээр хэлбэрээр тэмдэглэдэг, сүүлийн “и” эгшгэн дээр зартиг тавьдгийг тайлбарлан ойлгуулж, “и”-ийн урт эгшиг 2 хэлбэртэй байдгийг тайлбарлан ойлгуулж нүдэлж тогтоолгоно. Ингэж тогтоолгохдоо “ы”-тэй хэсгийг ялган бодох, “ы”-тэй үгийг зохиолоос түүвэрлэн бичих. Дээрх үйл ажиллагаанууд нь “и”-ийн урт эгшиг 2 хэлбэртэй байдгийг ойлгож үүний дараа тодорхой үгнүүд дээр ажиглалт хийлгэж сурагчаар дүгнэлт гаргана, үүний тулд дараах алхмуудыг хийнэ. 1-р алхам: эр,эм үгэнд “ы,ий” залгаж бичсэн баримтын эх уншуулж урт “ий” эгшигтэй үгийг ялгуулна (эр үгэнд эм үгийн “ий” залгасан тохиолдлыг энд авч үзэхгүй) 2-р алхам: “ы,ий”-г үгэнд хэрхэн залгаж бичихийг тайлбарлах хүртэл сургуулийн, дүүргийн, удмын, хуваарийн гэх мэт үгсийг нүдлүүлэн чээжлүүлж болно. “ы,ий” залгасан үгсээ 2 бүлэг болгож хуваахыг хүүхдүүдэд санал болгоно. 3-р алхам: “ы,ий”-г ямар эгшигтэй үгэнд залгасан байна вэ гэж асууна. 4-р алхам: дээрх 3 алхмын үр дүнд буй болсон мэдлэгээ хэрэглэх зорилгоор өөрийнхөө нэр, амьдардаг дүүрэг, сургууль, гэр бүлийн гишүүд, хүүхэлдэйн

сургуулийн, эгшгийн, баллуурын, дэвтрийн, нумны, харандааны, будгийг, шугамны, аймгийн, ангийн, найзын, ээжийн, аавыг, удмын,намрын, самрын, нагацын, авгын, сурагчийн, хургын, ботгоны, ишигний, азарганы, буурны,хуцны, бухны) гэх мэт. 1.хүснэгтийн аргаар бүлэглэх загвар 2.дэвтрийн нүүрний загвар 3.слайдаар бүлэглэхэд зориулсан баримтын эх байх, (сургуулийн тухай, анкет, дэвтрийн нүүр, гэр бүлийн танилцуулга) 4.”ы,ий”-г улаанаар бичсэн карт байх, энэхүү картыг багш үг хэлэхэд ямар “и” залгах вэ? гэдгийг картаа өргөж үнэлүүлэх юм. Жишээлбэл: багш богино хэмжээний үлгэр унших явцад “и” эгшигтэй үг тохиолдох бүр сурагч “и”-ийн 2 хэлбрийн урт эгшгийг аль нэгийг өргөж харуулах юм.

Page 46: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

киноны баатрууд, таван хошуу малын нэр зэрэгт “ы,ий”-г залгаж бичих даалгавар өгнө. 5-р алхам: өөрсдийнхөө жишээ үгийг бусдадаа тайлбарлан ярих боломж олгоно. 6-р алхам: зарим нэг үг тухайлбал мэрэгжлийн үг бүлэглэхдээ “ы,ий”-г залгуулж эр үг мөртлөө зарим нэг үгийн төгсгөлөөс хамаарч эм үгийн “ий”-г залгаж бичдэгийг олон жуишээ үгийн тусламжтайгаар нүдлүүлнэ. Жишээлбэл: тогоочийн, багшийн, жолоочийн гэх мэт, харин багш энэ үед “ж, ч, ш, ь, и, г”-ээр төгссөн эр үгэнд “ий” бичдэгийг учир зүйн үүднээс таньдаг байх хэрэгтэй. Тухайлбал нутаг гэдэг үгний “г” араасаа эр үгийн “ы” авбал хоолойн “г” гийгүүлэгч болж хувирна, тиймээс утга ялгах зорилгоор “г”-ээр төгссөн эр үгэнд “ий”-г бичдэгийг мэддэг байх. Дан буюу давхар зөөлөрсөн гийгүүлэгч мөн адил утга ялгах зорилгоор араасаа “ий”-г дагуулж байгааг мэддэг байх ѐстой. Харин “ж,ч,ш” бол ямагт зөөлөн хэлэгддэг гийгүүлэгч учраас “ий” бичдэг байна.

3.1.4 Утга ялгасан үгийг (н,г) зөв дуудах, нүдлэх, зөв бичих

Утга ялгасан “н,г”-г зөв дуудах, зөв нүдлэх, зөв бичихдээ хамгийн нэгдүгээрт эдгээр үгсийг багтаасан эх уншуулах үгийг утгын тайлбар хийлгэхээс эхэлнэ. Оньсого буюу уншиж судалсан эхээсээ “га,го” төгсгөлтэй үгийг сонгож зөв унших дасгал хийлгэнэ.\сурах бичиг 64-67т\ Харьцуулан заах аргыг ашиглаж тарга-тараг, араг-арга, булаг-булга зэрэг үгийг сонсоод ялгаж бичүүлнэ. Хэрхэн бичсэнээ тайлбарлана. Утггараа ямар ялгаатай байгаа тухай харилцан ярилцана. Жишээ нь маскны зураг үзүүлээд баг гэж бичхүү бага гэж бичих үү? гэсэн асуудал дэвшүүлнэ. Ийнхүү бичсэн утгыг нь ярилцсан үгээ харьцуулан ярилцаад “г”-г хэлэхэд ямар байна? “га,го”-г хэлэхэд ямар байгааг харьцуулан ярилцана, дараа нь бичиж тэмдэглэхэд ямар ялгаа байгааг ярилцана. Үгийн утганд тулгуурлан хоолойн “г” хэлний “г” ялгаж сурч байгаа учраас өгүүлбэрийг гүйцээж үг сонгож бичих өгөгдсөн үгэнд тайлбар бичих зэргээр чадварыг нь хөгжүүлж болно. Үүнтэй нэгэн адил хэлний үзүүрийн “н” хэлний угийн “н” ялган харьцуулан заах аргаар таниулан үүний тулд, нэгдүгээрт нь үгийг сонсоод ялган бичих, хоѐрдугаарт нь ялган бичсэн үгийнхээ хэрэглээний утгыг тайлбарлах, гуравдугаарт нь харьцуулан уншсан үгнүүдээрээ өгүүлбэр зохионо, дөрөвдүгээрт нь чадваржуулах зорилгоор зураг, үгийн утгыг тайлбарлан өгүүлбэр зохиож бичих дасгал ажиллана.

Харьцуулан унших үгс он-оно, сан-сана, тан-тана, баг-бага, булаг-булга, цан-цана, араг-арга. Монгол гэрийн хэрэглэлийн зураг (унь, тооно, багана, хана) хурдан зөв уншуулахад зориулсан үгийн таблец сурах бичгийн хуудас 67-г баяжуулан ашиглах эдгээр үгсийг зөв уншиж бичихэд нь анхаарах, монгол гэрийн хэрэгслийг нэрлэсэн оньсогууд үүнийг слайдаар бэлтгэх.

3.1.5 Үеэр таслан мөр шилжүүлэх

Үеэр үг бүтээж унших, бичих Үеийн тухай тайлбарлан ярих Задгай ба битүү үеийг ялгах Үгийг үеэр зөв зааглах Эхийг уншаад хүснэгтийн дагуу үеэр зааглан бичих дасгал хийх, хэрхэн зааглаж бичсэнээ тайлбарлан ярих Эвлэж муу бүү зөвш

ТОГЛООМЫН КАРТ

Page 47: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Эвдэрч олон зан бүү гарга

2 үетэй үг 3 үетэй үг 4 үетэй үг 5 үетэй үг

эв-лэж са-наа-тан-тай

Сурах бичигт үеэр тасалж сургах зорилгоор 1-р ангид үзсэн үеийн тухай ойлголтыг давтах, эгшгийн тоогоор үг үелэгддэгийг ойлгуулахын тулд эхлээд үгэн дэх эгшгийг тоолж тооцоолох, түүнчлэн үеийн заагт хэдэн гийгүүлэгч байгааг тооцоолж сурах, харин хэрэглэгдэхүүн сонирхолтой эх байх. Тухайлбал:

1. Шувуунд шүд байдаг уу? Яагаад? 2. Пингвин шувуу мөн үү? 3. Шувууг будаанд дуртай гэж хэлэлцдэг.

Ямар учиртай вэ? зэрэг асуултад хариулж бичихдээ шувуу-у, уу гэсэн 2 эгшигтэй учир 2 үе болно, шүд- ү гэсэн 1 эгшигтэй, 1 үе болно, ...яагаад - яа,аа гэсэн 2 урт эгшигтэй, 2 үе болно. гэж эхлээд тооцоолж сурах, харин үеэр зааглахдаа эгшгүүдийг заагласан гийгүүлэгчийг тоолж, хамгийн сүүлийн гийгүүлэгчийн өмнүүр зааглах аргыг ажиглуулж, дуурайн зааглах улмаар олон дахин давтан үйлдсэнийхээ дүнд зааглаж сургах, зааглаж сургахад тоглох, зааглах уралдаан зарлаж идэвхжүүлж болно. Нүх шахах тоглоомын загварыг ашиглан үеийн картаар үг бүтээж тоглох , үүний тулд богино бүтэн эхийг эхлээд зааглах, заагласан үеүдийн хувилбараар карт хийгээрэй. Тухайлбал: а-дуу, а-том, а-сар-тай , гэх мэтээр 5 баг бүрт 50 карт бүхий тоглоом тоглох санал тавина. Багийн нэг оролцогчид 10 карт байна. Хөзрийн дүрмээр тоглоно. Үеэр зааглаж сурсны дараа нэг эхийг үеэр зааглаж, шинэ мөрд шилжүүлсэн 3 тохиолыг үзүүлж ажиглуулна. Ажиглахдаа багтахгүй үгийг шинэ мөрд үеэр таслан шилжүүлдгийг ойлгоно. Бичгийн эх дээр удаан ажиллахад хүүхэд залхдаг учир бас тоглуулна. Сурах бичиг дээр 10 см-ийн хуваарьтай цаас эсвэл шугам ашиглан үгийг байрлуулан багтахгүй бол шинэ мөрд шилжүүлэх тоглохыг зааварчилсан байгаа. Энэ мэт багийн тоглолт болгон хувиргавал суралцагчийн нүдэнд дасал болох нүдлэхэд хэрэгтэй. Улмаар тодорхой хугацааны дараа эх сонсгох, сонсонгоо танил бус үгийг тэмдэглэх, эсвэл өгүүлбэр бичүүлнэ. Бичсэн өгүүлбэр дээр үеэр зааглана.

3.1.6 Аймаг, сум, хот дүүргийн нэрийг том үсгээр эхлэн бичих

Аймаг, сум хотын нэрийг том үсгээр эхлэн бичсэн эх уншуулах ба энэ нь дэвтрээ хэрхэн нүүрлэх вэ? гэдгээс эхэлнэ. Дэвтрийн нүүрийг эхлээд уншиж ойлгох, ямар ач холбогдолтой ойлгох, үүний тулд хичээлийн хуваарийг давхар ашиглана. Суралцагч хуваарийн дагуу дэвтрээ ялгах гэтэл олон хаяггүй дэвтэр. Энэ нь хүүхдэд асуудал болно. Үүнийг шийдэхийн тулд дэвтрээ хаяглаж сурах хэрэгцээ бий болно. Тиймээс багш үлгэр жишээч хаягласан дэвтрийн нүүр уншуулах , уншаад ярилцахдаа томоор бичсэн үгийг ажиглуулах, ялган бичих, ялгаснаа бүлэглэх\ аймгийн нэр: Говь-Алтай, сумын

Слайдаар хэд хэдэн \дармал ба бичмэлээс\ уншуулах дэвтрийн нүүр бэлтгэх, мөн дармал ба бичмэлээр нөхөж бичих хичээлийн хуваарь, хуваариа хараад дэвтрээ хаяглах загвар бүхий цаасыг канондож ашиглах , шинэ

Page 48: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

нэр: Төгрөг, сурагчийн болоод хүний нэр: Р.Оргил гэх мэтээр слайд, сурах бичиг дээрх томоор бичсэн үгийг бүлэглэн бичих, үүний дараа тарааж өгөх материал ашиглан дэвтрийн нүүрийг нөхөж гүйцээх, эцэст бие дааж загвар ашиглан дэвтэр хаяглах тарааж өгөх материалыг бөглөх. Ингэж олон дахин ахих түвшний дасгал ажиллуулж нүдлүүлэх,

дэвтрүүд

Багшид өгөх аргазүйн зөвлөгөө

Хүн ба юмын харьцааг үйл ажиллагаа гэнэ. Аливаа үйл ажиллагаа дараах үйлдлээс бүтнэ.

Баримжаалах

Гүйцэтгэх

Хянах Гадаад ертөнцийн дүр зураг бидний тархинд туссаныг ухамсар гэх ба тэмдгийн сонгодог хэлбэр үг, ухамсар нь хэлэгдэхүүн, хэлэхүүний шинжтэй юм. Хэл бол бодит ухамсар болдог. Ухамсартай байя гэвэл хэл эзэмших болно. хэлийг эзэмшвэл утгад нэвтрэх болдог, утга нь ухамсрын нэгж болно. \А.Н.Леонтьев\

Тоо томшгүй олон өгүүлбэр бүтээх утга хэлбэрийн харилцан хамаарлыг гаргаж чадахуйц дүрмийн тогтолцоо хийгээд мэдлэг буюу хэлэх чадварын хийсвэр тогтолцоог чухалчлан үзэх ѐстой. Энэхүү хэлэх чадвар нь олон өгүүлбэр бүтээх төдийгүй түүнээс сонгох чадварыг багтаана.\Н.Хомский\

• Оюуны арга барил \Сэтгэхүйн үйл \Тодорхойлох, орон зайг тогтоох, шалтгаант холбоог олох, гол ба гол бусыг ялгах, төсөөлөх, дүр үүсгэх, ургуулан бодох , хийсвэрлэх, харьцуулах

• Сурах арга барил\ Практик үйл \Ярих, бичих, унших, сонсох, төлөвлөгөө зохиох, тэмдэглэх, бүдүүвч зурах, хүснэгт бөглөх

Сэтгэлгээний хэв маяг Ойлгох Итгэх Үйлдэх

Үйл ажиллагааны гол хэлбэрүүд

Бодох , сэтгэх Гүйцэтгэх Задлан шинжлэх, үнэлж дүгнэх

Хичээлийн үе шатууд Сэргээн сануулах үе шат

Утга санааг ойлгох үе шат

Бататгах үе шат

Сурах үндсэн болоод туслах арга, аргачлал

Логик зураглалын арга, зэрэгцүүлсэн тэмдэглэл хөтлөх арга, оюуны шуурга, үзэл баримтлалын хүснэгтийн арга, саналаа солилцох арга, бүлэглэх арга

Insert, булангийн, эвлүүлгийн, зэрэгцүүлсэн тэмдэглэл хөтлөх аргууд, нэг нь үлдэж бусад нь явах, хоршин ажиллах арга, боловсронгуй лекцийн арга, уншигчийн мэдрэмжийг шалгах арга, KWL, RAFT-ийн аргууд

Шооны арга, веннийн диаграмын , Т хүснэгтийн, аяллын, түншдээ хандах, сүүлчийн үгийг өөрт нь үлдээх арга, 5-10 минутын эсээ бичих , марафон бичлэгийн арга, логик зураглалын арга

Сэтгэн бодох үйл ажиллагааны хүрээ

Таамаглал дэвшүүлэх, төсөөлөх, бодох, саналаа солилцох

Оношлох, эвлүүлж, задлан шинжлэх, ажиглалт хийх, харьцуулах

Төлөвлөх, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах

Page 49: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

- Шүлэг, зүйр үг, “ертөнцийн гурав”-ыг чээжлэх алхамчилсан үйлүүдийг танилцуулах санал болгох, зарим нэгийг нь бүгдэд хэрэглүүлэн сэтгэгдлийг нь сонсдог байх, зөвлөгөө өгөх

- Утгыг нь ойлгосон сурагч илүү хурдан чээжлэх боломжтой тул уншихаас нь өмнө утгыг нь тайлбарласан яриа өрнүүлж байгаарай.

- Үг болон оньсого, тааврын утгыг тайлбарлах, шүлэг, зүйр үг,“ертөнцийн гурав”-ыг уран, тод уншиж байгаа бичлэг үзүүлэх

- Нүдэлж тогтоох карт ашиглан тоглох, - нүдэлж тогтоосон үгийг бичүүлж, хэн ямар үгийг бичиж чадахгүй байна гэдгийг тэмдэглэн

судалж, ахицыг тэмдэглэн ажиллах - Уншлагыг эхний уншилт, хоѐр дахь уншилт гэсэн үе шаттайгаар явуулах нь илүү үр

дүнтэй гэж үздэг. Эхний уншилтын дараа асуултын дагуу ойлгосноо төсөөлөн ярьдаг. - Нэг эхийн дармал, бичмэл хэлбэрүүдийг ашиглан тулгалт хийх, нүдэлснээ өөрөө хянах

боломж олгох - Үлгэр, өгүүллэгийн үйл явдлын дарааллаар тодорхой хэсгүүдэд хуваах - Илүү оновчтой болсныг сурагчдаар хэлэлцүүлж, хамгийн оновчтой санааг бичүүлэх.

Учир нь зарим сурагчид юу ч бичиж, тэмдэглэхгүй өнгөрөх тохиолдол гарч болно. - Нэр, гарчиг нь үгээр, өгүүлбэрээр байж болно. Тухайн хэсгийг сурагчдаар уншуулах, - Тухайн сурагчийг асуултаар дэмжиж, харилцан ярилцах, энэхүү үйлийн явцдаа дараах

зүйлийг эхээс ажиглах - “ий”, “ы” бүтээврийг ялган зөв бичихийн тулд дараах алхмын дагуу

ажиллана. - Эр эмийг нь харгалзан шууд залган бичих жишээ - Эр эмээр залгаж байгаа боловч эгшиг гээж залгах - Эр үгэнд “ий” залган бичих тохиолдлууд гэх мэтээр хүндээс хөнгөн рүү

шатлан ойлгуулах Харин үлгэр болон өгүүллэгийг ойлгож уншихад байнга хэрэглэх асуултыг санаарай. Үлгэрийн үйл явдлыг дүрслэн ярихад үндсэн санааг ойлгох нь чухал байдаг тул багш чиглүүлэх асуулт асуух хэрэгтэй, үлгэрт юуны тухай өгүүлсэн бэ?, үлгэрийг уншаад юуг ойлгож ухаарав? гэх мэт .

3-р бүлэгт бичих чадвараа хөгжүүлэхдээ үгийг үеэр тасалж сурна.

Багшийн мэргэжлийн мэдлэгт: Амьсгалын нэг түрэлтээр хэлэгдэх нэг буюу хэд хэдэн авиаг үе гэнэ. Үгэнд хэчнээн эгшиг байна, түүний тоогоор үелнэ. Жишээ нь: ө\гүүл\бэ\рийн\хээ 5 үе, үеэр тасалж мөрд шилжүүлэх 3 боломж байна (өгүүл-бэрийнхээ, өгүүлбэ-рийнхээ, өгүүлбэрийн-хээ ). Бүтцийн хувьд Э(ай\раг), ЭГ,ГЭ(ах\мад, гэ\рэл), ГЭГ(мод), ЭГГ(эгч\тэй), ГЭГГ(су-рагч), ЭГГГ(элст), ГЭГГГ(тө\рөлхт\ний) 8 бүтэц бий. Тэгэхдээ бага ангид Э,ГЭ, ЭГ, ГЭГ гэсэн 4 үеийг онцлон ойлгуулж эдгээр бүтцээр үгийг үеэр таслуулан бүлэглэнэ.

Бичнэ гэдэг үе шаттай үйл бөгөөд судлаачид дараах шатлалыг ихэнх нь дурдсан байдаг.

Хуулан бичигт сурах сургах аргууд

ХУУЛЖ БИЧИХ ЧЭЭЖЭЭР БИЧИХ

ЗОХИОН, НАЙРУУЛЖ БИЧИХ ДУУРАЙЛГАН БИЧИХ

БИЧИЖ СУРАХУЙ

Page 50: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

сурах арга сургах арга

Үсгийн зурлага, давтамжийг харьцуулан тодорхойлж хуулж бичих

Задлан шинжлэх аргыг ашиглах Аргын нэр: загасны нуруу

Өгөгдсөн тулгуур зурлага,үсэг, үг, өгүүлбэрийг ашиглан бүтээж хуулж бичих

• А,М харьцуулж бичих • Нөхцөлт сүлжээ үүсгэн бичих\ам: уутны ам,

бууны ам, ханын ам\

Төсөө ба ялгааг олж, бүлэглэж, ангилж, эрэмбэлж бичих

• а үсэгтэй үг ялган хуулах • Зүй тогтлын дагуу эрэмбэлж бичих • Венийн диаграмм ашиглаж бичих • Хэлний нэгжүүдэд хувирган томсгож,

дэлгэрүүлэх, эсвэл хурааж бичих

Хуулж бичихдээ тайлбарлан ярьж бичих Тайлбартай дасгалын арга

Үг нүдэлж утгыг хийсвэрлэн бичих Хийсвэрлэх ургуулан бодох аргыг ашиглах\бэлэг, бэлгэ, билиг\

1. Хичээнгүй бичгээр бичсэн нэг эхийн 3 хувилбар байгаа бөгөөд эдгээр эхэд үеэр таслахдаа үеийн заагт 2 гийгүүлэгч байвал дундуур нь таслан шилжүүлнэ гэдгээс эхлэн, 3 янзаар (өмсөө-рэй, хожимд-сон) таслан мөрд шилжүүлснийг ажиглан, мөрд шилжүүлсэн үгээ ялган бичиж ярилцана.

2. – Эмээгийн үгийг огт дуулсан шинжгүй гарсан - Чих нь бахиар хавчих адил часхийн янгинаж өвдөв - Эмээгийнхээ үгэнд орно гэж чихээ барин дэвхцэв. гэсэн өгүүлбэрүүдийг сонгон

зохиолын агуулгыг тодруулах асуулт тавьж ярилцаарай. 3. Асуултад эхээс сонгон хуулж бичнэ. Хуулж бичихдээ шинэ мөрд шилжүүлэх дүрмээ

санаж шилжүүлэхийг сануулаарай. Эхийг үеэр тасалж унших, энэ чадварыг ашиглан үеийн бүтцийн загвар гаргах, гаргасан загвараа ашиглан үг хуулж бичих, эх хуулж бичихдээ үеэр тасалж мөрд шилжүүлэх чадварыг эзэмшинэ. Хуулан бичих чадварыг хөгжүүлэх явцтай үеэр тасалж бичих практик үйлийг хослуулна. Тиймээс сонгосон эх сонирхолтой, бас харахад залхмаар урт биш байх. Зарим нүдэлж зөв бичих үгийг үеэр тасалж бичүүлэх.

Явцын үнэлгээг ашиглах

Дараах аргуудыг ашиглаад тэмдэглэл хөтлөөрэй.

Тэмдэглэл хөтлөх хуудас

Аргуудын нэр Тухайн аргыг хэрэглэхээс өмнө

Хэрэглэсний дараа гарсан дүгнэлт

Сайн тал Сайжруулах санаа

1 Ойж буух

2 Буруу – хэлэлц

3 Асуудал дэвшүүлэх

4 Сайжруулах удирдамж

Page 51: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

1. Ойж буух Тухайн өрөөгөөр ойж буудаг хариултууд нь сурагчдад илүү сайн ойлгох улмаар ташаа ойлголтын талаар илүү сайн тунгаах боломж олгоно. Тухайлбал “Жимми чи Туяагийн хариултын талаар юу бодож байна?” “Туяа, Оргилын хариултыг илүү нарийвчилсан байдлаар яаж хэлэх вэ” “Оргил, бидний сонссон бүх хариултыг нэгтгээд нэг өгүүлбэрээр юу гэж хэлмээр байна?”

2. Буруу-хэлэлц Буруу хариултыг хэлэлцүүлгийн гол санаа болгон ашигла. Ямар нэг зүйлийг буруу гээд орхихын оронд “энэ сонирхолтой юм” гэж хэлэх. Үйл явцыг нээлттэй болгохын тулд учир шалтгаанд байгаа ташаа ойлголтыг ашигла. Энэ нь буруу ташаа ойлгогдсон учир шалтгаан болон атмосферыг өөрчлөн сайжруулахад чиглэх ба буруу байхад дандаа буруудах албагүй юм.

3. Асуудал дэвшүүлэх Дараах асуултуудыг гаргаж ирэх:

• Нийтлэг ташаа ойлголтыг авч үзэх • Хэлэлцүүлэг хийхэд хүргэх зөрчил үүсгэх • Хоѐрдмол санааг илрүүлэх, хэлэцлүүлэг болон асуудлыг тодорхой болгохыг

дэмжих 4. Сайжруулах удирдамж Сурагчдын хийсэн ажилд санал өгөхдөө, сурагчид хэрхэн сайжруулж болохыг

харуулсан жишээ удирдамж гаргах байдлаар хийх хэрэгтэй. Үүнийг боловсруулахдаа сурагчдыг ангийнхаа өөр сурагчдын ажлыг үнэлэхдээ хийсэнтэй адилхан аргаар бичихийг хүснэ. Удирдамжийн тэмдэглэлийн талаар хэлэлцэх, энэ нь өөр төрлийн зааварчилгаа болон сануулгаас яаж ялгагдахыг ярилцана. Багшийн бүтээлчээр хувилбартай хандах боломж Явцын үнэлгээ

Үнэлгээний шинэ журам гарсантай холбогдуулан бага боловсролын 1-3-р ангид

урамшууллын үнэлгээг хэрэглэж байна. Иймд багш нар явцын үнэлгээний зарчмыг

баримтлаж ажиллахыг эрхэмлээрэй. Явцын үнэлгээг “Хоѐр од, нэг хүсэл” гэсэн зарчмыг

баримтлан сурагчдын сурахуйг дэмжих, багш өөрөө арга зүйгээ сайжруулахуйц

мэдээлэл (feedback)-ийг олж авахад чиглэгдсэн болохыг чухалчлаарай. Сурагчдын

хийсэн ажилд санал өгөхдөө, сурагчид хэрхэн сайжруулж болохыг харуулсан жишээ

удирдамж гаргах байдлаар хийх хэрэгтэй. Үүнийг боловсруулахдаа сурагчдыг ангийнхаа

өөр сурагчдын ажлыг үнэлэхдээ хийсэнтэй адилхан аргаар бичихийг хүснэ. Удирдамжийн тэмдэглэлийн талаар хэлэлцэх, энэ нь өөр төрлийн зааварчилгаа

болон сануулгаас яаж ялгагдахыг ярилцана. Санал, зөвлөмжийг төрөл бүрийн аргаар өгч болно. Тухайлбал: Дараах хоѐр зүйлийг хослуулж болно.

1. Эерэг санал

Юмыг сайжруулах талаарх тайлбар бүхий бүтээлч шүүмж 2. Агуулга бүхий илэрхийллүүд –

... учир .... надад таалагдлаа.

Энэ/дараагийн удаа ....

Хийсэн ажилтай холбоотой асуулт гэх мэт идэвхтэй илэрхийлэл

Page 52: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Сурагчид өөрийгөө үнэлэх

Өөрийн үнэлгээ (Self-evaluation) нь бид юу сурч байгаа вэ гэдэгт анхаардаг. Сурагчдыг өөрийгөө үнэлж сургахын тулд дараах хэлбэрийн асуултуудыг ашиглах

• Сурч байх үед юу тохиолдсон тухай бодох • Яг юу таныг бодолхийлэхэд хүргэсэн бэ? Аль нь хэцүү байсан бэ? • Аль хэсэгт илүү дэмжлэг шаардлагатай байсан бэ? • Аль нь таалагдсан бэ? • Х-ийн тухай шинээр юу мэдсэн бэ? • Өөр ангид тохируулж сурах үйл ажиллагааг хэрхэн өөрчлөх вэ?

Эдгээр асуултуудын хариултыг багш нар урьдчилан загварчлах замаар сурагчдад өөрийгөө хэрхэн үнэлэх талаар санаа өгч болно.\Явцын үнэлгээний гарын авлагаас ашиглав\

Хүүхэд бүрийг хөгжүүлэх: Хүүхдийг өөрт тохиолдох энгийн явдлуудыг тоочин бичүүлж сургах зорилгоор ярилцаад унших, бичих,бичихийн төлөөх харилцан яриа үүсгэх. Тухайлбал: Сурагчдыг дөнгөж орж ирэнгүүт нь хүнд үг хэллэгтэй эх уншуулахын оронд үг дамжуулж тоглуулах, марафон бичлэгийн аргаар хичээлийн хэрэглэлийн нэрийг бичүүлэх, сурагчид нэр, хичээлүүдийнхээ нэрийг бичих зэргээр жижиг, томоор бичихийн ялгааг аажмаар дасгалжуулан бичүүлж сургах, үүний дараа хичээлийн хуваарийг тараан өгч уншуулах, тэр хичээлийг ороход ямар сургалтын хэрэглэгдэхүүн ашиглахыг ярилцах, үүний зэрэгцээ цүнх, харандаа гээд хичээлийн хэрэглэлийг хэрхэн ашиглахыг талйбарлан ярих, юу ярихаа бодох, төлөвлөх баг, болон нөхөдтэйгөө харилцан яриа өрнүүлэхийг хичээнэ. Хүүхдийн мэддэг, чаддаг юмны тухай учраас багш чиглүүлэн ажиглаж хүүхдээ судлах.\ажиглалтын хуудастай байх\ Ажиглалтын хуудасны хувилбарууд:

Хувилбар1 (О-Оролцоо)

Сурагчийн нэр:...............................................

Код Дурдаагүй

Дор хаяж нэг дурдсан

Тусламж хэрэгтэй байгаа найз нөхдөдөө туслах O1 0 1

Харсан , тогтоосноо боловсруулж O2 0 1

Ярих, илтгэх O3 0 1

Хүний эрхийг дэмжих, хамгаалах O4 0 1

Эх дэлхийгээ хамгаалах O5 0 1

Бичих зүйлээ төлөвлөх төлөвлөснөө бусадтай хуваалцах

O6 0 1

Бусдын хийсэн сайн зүйлийг хүндэтгэх дэмжих O7 0 1

Дахин боловсруулах О8 0 1

Хэрэглээ болгож буйгаа харуулах О9 0 1

Буруу, зөвийг хүлээн авах илэрхийлэх, өөрийгөө үнэлэх

О10 0 1

Page 53: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Хувилбар 2(Ч-чадвар)

Суралцагчийн нэр

Код Үгүй Дор хаяж нэг Давтамжтай Тайлбар

Үнэт зүйлсийг илрүүлж тодорхой болгох

Ч1

Баримт мэдээ, үзэл бодлыг салгах Ч2

Системтэй сэтгэх Ч3

Ангилах Ч4

Харьцуулах Ч5

Бүтээлчээр унших Ч6

Бүтээлчээр сэтгэх Ч7

Бүтээлчээр бичих Ч8

Мэдээлэл цуглуулах ба дүн шинжилгээ хийх

Ч9

Шийдвэр гаргах Ч10

Ирээдүйг төсөөлөх Ч11

Оролцогч талууд, тэдний сонирхол,эрх ашгийг тодорхойлох

Ч12

Ажиглалтад үндэслэж дүгнэлт гаргах

Ч13

Хэмжих, тооцоолох (чанарын) Ч14

Хэлцэлболон зөвшилцөлбий болгох Ч15

Ажиглах – чанарын Ч16

Эргэцүүлэх Ч17

Өөрийн үнэлэх, өөрийгөө удирдах Ч18

Бусадтай ажиллах (багаар ажиллах/хамтран ажиллах)

Ч19

Нарийн төвөгтэй байдлыг ойлгох Ч20

график, дүрс тэмдгийг ойлгох Ч21

Хичээл хоорондын харилцан хамаарлыг ойлгох

Ч22

Салангид бичиж сурсан үгээ эх болгон бичүүлэх зорилгоор дэвтэр нүүрлэнэ. Эхлээд дармалаар нөхөж бичих, нөхсөнөө хуулан хичээнгүй хувирган бичнэ. Өөрийнхөө дэвтрийг нүүрлэхээс өмнө дарааж өгөх загвар ашиглан бичих дадлагууд хийнэ. Хичээлийн хуваариа зохионо. Энэ явцад хүүхдийн төлөвшил, тухайлбал цүнхний ариун цэвэр, хичээлийн хуваарь ашиглан хичээлээ болон хэрэглэлээ ялгах зэрэг зан үйлийг хэвшүүлнэ. Энэ бүлгийн бас том зорилт бол мэндчилгээ, талархлын үг хэллэг ашиглаж сурах, аман болон бичгийн хэлбэрээр илэрхийлэх. 1-р алхам: Үлгэр жишээч найруулгатай мэндчилгээ, талархал унших, сонсох\тус бүр 4-6 байх\ 2-р алхам: Уншсан, сонссоноосоо давтамжтай үгсийг түүх, бүлэглэх, хуулж бичих 3-р алхам: Өөрт тохиолдсон явдлаас үндэслэн талархлын үг хэлэх, мэндчилгээ дэвшүүүлэх 4-р алхам: Хэрхэн мэндчилгээ , талархал бичихээ ярилцах 5-р алхам : Хэнд бичихээ төлөвлөх 6-р алхам: Бичих загвараа гаргах 7-р алхам: Яаж бичих гэж байгаагаа аав, ээж хэн нэгэнд танилцуулах, зөвлөгөө, санаа авах

Page 54: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

8-р алхам: Бичих 9-р алхам: Бичсэнээ хянах 10-р алхам: Засаж сайжруулах

Сурагчид бие биенээ/өөрөө өөрийгөө-шалгах

Сурагчид өөрсдийнхөө ажлыг үнэлж сурах нь тэднийг улам биеэ даасан суралцагчид болгоод зогсохгүй сургалтын явцад илүү идэвхтэй оролцоход сургадаг.

Хийсэн ажлаа шалгах

Хийсэн ажлаа хураалгахаасаа өмнө сурагчид өөрсдөө юмуу бусад нөхдөөрөө шалгуулж ерөнхий алдаануудыг олж болно. Ийм шалгуурыг ангиараа өмнө хийсэн нэг ажлын үзүүлэлтэй харьцуулан гаргаж болно.

Хураалгахаасаа өмнө дараах үзүүлэлтийн дагуу ий,ы залгаврыг зөв бичсэнээ хоорондоо шалга.

Алдааг засах

Сурагчдад алдаатай, буруу хийгдсэн хяналтын ажил өгнө. Сурагчид энэ ажилд дүн тавьж цаашид хэрхэн сайжруулах талаар бүтээлч саналаа хэлнэ. Ингээд ангийн сурагч нэг бүрийн санааг хураан авна. Ингэснээр нэгэн сайн ажлын жишээ бий болно. Иймэрхүү ажлыг хийснээр сурагчид сайн муу ажлыг тодорхойлж, сайжруулах хэрэгтэй зүйлсийг илрүүлж чаддаг болно.

Адилхан асуултын дагуу дүн тавих

Сурагчдыг асуултад хариулсны дараа түүнтэй төстэй асуулт хариулт бүхий ажлын хуудас өгнө. Суурагч өөрдийн( эсвэл бусдын ) ажлыг үнэлэхдээ дээрх ажлын хуудсыг жишиг болгон хэрэглэнэ.

Багшийн бүтээлчээр хувилбартай хандах боломж

Зурган эхтэй ажиллах

Сэдэвт цуврал зургийг ашиглан, юмыг зөв нэрлэж сурах , нэрлэж бичих, нэрлэсэн үгийнхээ утгыг танихын тулд эрэлхийлэх, толь бичиг ашиглан таамаглалаа батлах, зургаа ашиглан өгүүлбэр зохиож бичих, зохиосон өгүүлбэрүүдээ ашиглан зөв дараалал бүхий эх зохиох. Тухайлбал: 5 хошуу малын нэрийг, төрөл, нас, хүйсээр ялгах, бүлэглэх, түүнчлэн

Залгавар залгаснаа шалгах

a) Эр , эм үгээ ялгасан байна.

b) Мэргэжлийг нэрлэсэн ж,ч,ш-ээр төгссөн үгэнд зөв

залгасан

c) Зөв бүтэцтэй өгүүлбэр зохиосон

d) ий, ы залгаврыг ямар үгэнд хэрхэн залгаснаа ухаарсан.

Page 55: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

тоглонгоо тоглоомын зааврыг цуврал зураг харан унших тайлбарлах, дуурайн зохиох зэргээр зурагт тулгуурлан бүтээлчээр ажиллуулна. Харин “ Хоѐр ямаа”, “Хоѐр ишиг “гэсэн бичвэр бүхий эхийг цуврал зурагтай харьцуулан мэдээллийг боловсруулах, боловсруулсан мэдээллээ ярьж, бичихдээ хэрэглэхээр сурах бичгт тусгасан. Цуврал зурган эх дээр ажиллахдаа:

Зургийг унших дарааллыг мэдэх

Зураг унших чадвар хэрхэн төлөвшсөнийг анзаарах Толь хөтлөх алхам, үйл ажиллагааны зааврын дагуу ажиллуулах Энэ хичээл нь үгийг нүдлэх, тогтоох, зөв бичих зорилготой гэдгийг анхаарах Заавар, загварын ялгааг хэлэх Уншаад асуултад хариулна гэдэг асуултыг уншаад ойлгох чадвараас эхэлдэг тул сурагчдаас асуух асуултаа шинжлэх ухааны үндэстэй төлөвлөх, ярих боломж олгох, дэмжлэг үзүүлэх, эцэг эхэд зөвлөх, сурагчдын ярьж буй оролцоо, зааврын дагуу ажиллаж буй байдлыг ажиглах

3.2 Бичих санаагаа олох төлөвлөх Суралцахуйн

зорилт Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.2.1 Бичих сэдвээ сонгох

2-р ангид бичих сэдэл хэрэгцээг өдөөж өгөхийн тулд ямар нэгэн сэдэл хэрэгцээ бий болгож, тэр нь бичих зүйлийнх нь сэдэв болж байвал илүү үр дүнтэй байх болно.Жишээ нь:2-р ангид баримтын эх болох дэвтрийн нүүр бичиж сурах, дэвтрээ нүүрлэхийн тулд 1. Хичээлийн хуваарийн дагуу цүнхэндээ дэвтэр ном хичээлийн хэрэглэлээ ялгаж хийдэг үйлд сургах 2. Нүүр хаяггүй онол дэвтрийг ялгаж хийхэд ямар байгаа тухай ярилц 3. Бүтэн хаягласан үлгэр жишээч дэвтрүүдийн нүүр хаягийг уншуулах 4. Дэвтрийн нүүр хаяганд ямар ямар үг, ямар зорилгоор хэрэглэдгийг ярилцаж үгсийг нүдлэх 5. Нөхөж гүйцээх дэвтрийн нүүрний загварууд өгч гүйцээж бичих 6. Өөрсдөө сонголт хийж ямар хичээлийн дэвтрээ нүүрлэхийг нь асууж ярилцах, ярихдаа ямар ямар үг хэллэг яаж бичдэгийг ярилцах, үүнээс гадна сурах бичгийн 13,16,17,20,21,22,28 гэх мэтээр олон эх зохиож ярьж бичихэд чиглэгдсэн ажиллаврууд байгаа. 1. 2-р анги учраас юуны тухай ярих бичихээ бодох 2. Ярих бичихээ өгөгдсөн хувилбаруудаас сонгох 3. Юу бичих гэж байгаагаа хэн нэгэнтэй ярилцах 4. Бичих гэх мэтээр ажиллуулна. Ихэвчлэн бичих сэдвээ сонгох, юу бичихээ төсөөлүүлэх зорилгоор өмнө нь заавал зурган эх болон зохиолууд дээр ажиллаж эхлээд, эхлээд яасан... дараа нь яасан..., төгсгөлд нь юу болов гэх мэт асуултын тусламжтайгаар юу бичиж болохыг төсөөлүүлнэ. Жишээ нь: Өөртөө тохиолдсон явдлыг бичиж сурахын тулд сэдвийг зөв оновчтой сонгож сурах зорилгоор 2-р ангийн хүүхдийн нас, сэтгэхүйн

Сэдэв сонгох загварууд: “Туулайд тохиолдсон явдлууд”, “Гаварт тохиолдсон явдал”, “Оготнозаан хоѐр”, “Шилбүүр” үйл явдлын цуврал бүхий эх, зураг, зарим нэгэн эхэд хэрэглэж болох тулгуур үг эсвэл алдаж болох үгийн жагсаалтууд. Тухайлбал дэвтрийн нүүр: сургуулийн, дүүргийн,ангийн. Хаакий ном уншиж сурсан нь: үүлдрийн, банхар, хойлог, хаакий, зөвлөгөө, хооллодог, уншдагийг. Сургамжит үлгэр зохиож сурч байгаа тохиолдолд “Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай нөхөрлөх”, “Эвт шаазгай буга барина”, “Ховловол гутна, эвлэвэл бүтнэ” гэх мэт зүйр үг болон сургамжит үг хэллэгүүдийг цуглуулах.

Page 56: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

онцлогт тохируулан хөгжилтэй, сонирхолтой, үйл явдал бүхий зохиолуудыг сонгосон байна. Жишээ нь: “Туулайд тохиолдсон явдал”, “Гаварт тохиолдсон явдал”, “Хулганад тохиолдсон явдал” эдгээр зохиолуудаас сэдэвлэн өөрт тохиолдсон явдлаа сэдвээ сонгож сурна. Тухайлбал “Манайхан” гэсэн эх бичүүлэхдээ 1.”Манайхан” гэсэн үгийн утгыг тайлбарлах 2.”Манайхан” гэсэн гарчгийн доор эх бичвэл юуны тухай бичиж болохыг ярилцах ингэж ярилцах явцдаа багш хүүхдийн санаа бүрийг самбарт давхардалгүйгээр жагсаан бичнэ. 3. Жагсаан бичсэн санаануудаасаа нэгийг нь сонгон юу бичихээ бодож төлөвлөхийг санал болгоно энэ нь бичих сэдвээ сонгож байна гэсэн үг.

3.2.2 Бичих санаагаа дахин бодох, бусадтай хэлэлцэх

Бичих санаагаа дахин бодож сургахын тулд сэдэлжүүлэх зохиолууд түүнийгээ асуултын дагуу дахин унших бусдадаа ярилцсан харилцан ярианы үр дүнд хэлэх гэж буй болон бичих гэж буй зүйлээ урьдчилан боддог түүнийхээ мөн чанарыг өөрөө таньж мэдсэн байх болгоомжгүй үг хэллэг хэрэглэхээс бичих санаагаа дахин бодох үйл сургадаг байна. 2-р ангид бичих зүйлээ бодож сургах зорилгоор зохиол уншуулаад бичих зүйлтэйгээ холбон бодож сургахаас гадна зураг ашиглан төсөөлж бодох, үг хэллэгийн тусламжтайгаар төсөөлж бодох үйл ажиллагаа 2-р ангийн сурах бичигт түгээмэл байгаа. Энэнхүү үйл ажиллагаа 2-р ангийн сурагчийн сэтгэхүйн онцлогт тохируулан дахин бодох үйл гэдгийг биеэ даасан хичээл болгож оруулахаас илүүтэйгээр ямарч зүйлийг униших,бичих,хийхээсээ өмнө төсөөлж бодох хэвшлийг бий болгох зорилгоор сурах бичгийн зохиол болгонд урьдчилан бодох төсөөлөх үйлийг оруулж өгсөн байгаа. Жишээ нь: “Хэдгэний асуултад хэн туслах бэ?” гэсэн асуултаар уншхаасаа өмнө төсөөлөн бодуулна. Хэрвээ хүүхдүүд таны хэлүүлэх гэж буй санааг хэлэхгүй бол та өөрөө санаагаа асуултаар дэвшүүлж болно. 1. Зургийг ажиглаарай 2. Зураг дахь амьтдын хоол тэжээл болон амьдралынх нь онцлогийг ярилцах 3. Үр тариа, самар, мах байна эдгээрийг энэ амьтад яах бэ? гэсэн нээлттэй асуулт тавина. 4. Нээлттэй асуултын дагуу ярилцаж өнөөдрийн бид харын унших зохиолд юуны тухай өгүүлэгдэхийг төсөөлөн бодно. Мөн гарчгийн доор тодорхой сэдвүүдийг жагсаан сэдвээс сонголт хийлгэх, сонгосон сэдвийнхээ дагуу бодохыг санал болгон юуны тухай бодсоныг нь бусад суралцагчидтай ярилцахыг санал болгоно. Ярилцах явцдаа суралцаггч өөрийн бодож баайгаа зүйлийн зөв бурууг ялгах, бичих зүйлээ яаж цэгцлэх санаагаа хэрхэн өргөжүүлэх зэрэгээр санаа авах ѐстой, ярилцлага нь 2 зорилгоор хийгдэж болно.

Сурах бичиг дэх бичихэд сэдэлжүүлэх зорилготой эхүүд тухайлбал “Хааки сургуульд сурсан нь” үлгэрийг зохиож бичихийн тулд үлгэрийн бүтцийг баримжаалах зорилгоор “Эрдэм сурсан нь” гэсэн үлгэр уншуулаад, үлгэрээс эхлэл, гол, төгсгөл хэсэгт ямар үг хэллэгийг хэрэглэдэг юу бичдэгийг мэдэх үүнийгээ өөрөө үлгэр зохиолынхоо өмнө бичих зүйлийнхээ тухай бодоход ашиглана.

Page 57: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

1. Бичих гэж буй зүйлийнхээ тухай хэрхэн бодож төсөөлснөө бусадтай хуваалцах, зөв буруугаа ялган таних 2. Мэдээлэл цуглуулах

3.2.3 Бичих (хар зураг), бүдүүвч төлөвлөгөө гаргах санаануудыг холбох тэмдэглэл хийх

Бичих зүйлийнхээ тухай бодоод, хэн нэгэнтэй харилцан ярилцаад мэдээлэл цуглуулсан бол суралцагч эдгээрийгээ ашиглан, бичих зүйлээ төлөвлөж сурах явдал. 2-р ангид ихэвчлэн зохиолын болон баримтын эхийн бүтэц түүнд хэрэглэгддэг үг хэллэгийг нүдлэн тогтооход чиглэсэн үйл ажиллагаанууд хийгдэнэ. Жишээ нь: Гэр бүлийнхээ тухай бичихийн тулд тэдний нэрийг хэрхэн бичдэг, хэрхэн нэрлэдгийг мэддэг байх нь чухал жишээ нь: Би аавынхаа дүүг хэн гэж нэрлэхийг мэдэх. Танилцуулга, мэндчилгээ, талархал бичихэд ямар ямар үг хэрэглэдгийг мэдэхийн зэрэгцээ эхлээд юу бичих, дараа нь юу бичих эцэст нь юу бичдэгийг үлгэрлэсэн бичлэг болон зохиолуудаас мэдэх, үүний дараа эх боловсруулах загвар бүдүүвчүүдийг өгч ажиллуулна. Загвар, бүдүүвчийг ашиглан нөхөх буюу дуурайлган бичих үйл ажиллагаа хийсний дараа бичих зүйлийн бүдүүвч төлөвлөгөө үйл ажиллагаанд сургана. Жишээ нь: Сургамжит үлгэр бичихийн тулд сэдвээ сонгоод уншсан сургамжит үлгэрийнхээ бүтцийг санах даалгавар өгнө санаж байгаа бол бүтцийг зураглаарай “эхлээд яасан бэ? дараа нь яасан бэ? төгсгөлд нь яасан бэ?...” одоо бүгдээрээ бичих гэж байгаа сургамжит өгүүллэгийнхээ төлөвлөгөөг гаргана ингэхдээ хүүхдүүд 1.Өөрсдөө уншсан болон мэддэг сургамжит үлгэрийнхээ бүтцийг гаргана. 2.Өөрсдийнхөө бичих сургамжит өгүүллэгийн төлөвлөгөөг загвар ашиглан бичнэ. 3.Өөртэй нь адил сэдэв сонгосон найзаа ангиасаа олж, төлөвлөсөн санаагаа солилцох боломж олгоно. Багш сонгосон сэдвээр нь хүүхдүүдээ баг болгож ажлуулбал үр дүнтэй.

үлгэр, өгүүллэг, шүлэг зэрэгт гарггасан төлөвлөгөөний загвар, санаануудыг холбосон загварууд нөхөж бичих загварууд: Үлгэр бичих загвар:

3.2.4 Бичих зорилгоо тодорхойлох

1.Энгийн зүйлүүд дээр тулгуурлан бичихийн тулд юу бичих гэж байгаагаа мэддэг, яагаад бичих гэж байгаагаа тайлбарлах дасгалуудыг хийлгэх. Жишээ нь: Дасгалын заавар уншаад, зааврын дагуу үг бичихэд хүртэл багш чи яагаад үүнийг бүлэглэж бичих гэж байгаа билээ? Ингэж бичвэл юу өөрчлөгдөх үү? Чи яагаад нүдэлж бичих ѐстой гэж? Бичихээсээ өмнө томоор бичсэн үг байна уу ажиглаарай, яагаад ажиглаж байгаа билээ? Яагаад эдгээр өгүүлбэрийг 3 дахин хөөрхөн гэдэг үгээр төгсгөсөн, үлгэрийн төгсгөл ямар байх ѐстой билээ

Төрөл бүрийн бүтцийн загварууд

Үлгэрийн нэр:..........

Эрт урьд цагт..........

.................................

........... болжээ.

.................................

.................................

.................................

амар сайхандаа

жаргажээ.

Үлгэрийн нэр........

1............................

2............................

3.............................

ҮЛГЭРИЙН НЭР......

Ингэ

ж

эхэл

нэ

Го

л х

эсэгт

ий

м

зүй

ли

йн

туха

й

би

чнэ

Ингэ

ж

төгс

гөнө

.

....... .................... .......

Page 58: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

гэх мэт нээлттэй асуултуудыг тавьж, хүүхдүүдтэйгээ ярилцах нь бичих зорилгоо мэдэж буй эсэхт хяналт тавьж буй үйл ажиллагаа юм. 2. Мэдээлэл цуглуулах, бусадтай ярилцах, зураглал үйлдэх 3. Цуглуулсан мэдээллээ ашиглан хэрхэн бичихээ төлөвлөх, ямар үг хэллэг, ямар зураг тулгуур дохио ашиглахаа бичих гэж буй зорилгоосоо хамаарч өөр өөр байдгийг мэдрүүлнэ. Үүний тулд хэнд зориулж бичих үү? Юуны тухай ямар учраас бичимх үү? Яаж хэлж яаж төгсгөх үү? гэдгийг бодуулж сургана. Жишээ нь: шүд өвдөөд шүдний эмчид хандах бол захидал бичих үү? Талархал бичих үү? Мэндчилгээ бичих үү? гэдгээ бодох. Энэ нь зорилгоо тодорхойлж байна гэсэн үг, харин шүдээ эмчлүүлээд эдгэрсэн бол эмчид ямар зорилгоор юу бичих үү гэдгээ урьдчилан бодож ашиглах, хэрэглэх үгээ бүлэглэж зөв бичиж сурна. Шүдээ өвдөхөөр эмчид хандан захиа бичнэ, эмчлүүлсэний дараа эмчид талархал бичнэ гэх мэтээр нэг үйл явдлын учир шалтгаан мөн чанарыг ярилцаж юу зохиож бичиж ярьж болох уу гэдгийг хүүхдүүдтэйгээ ярилцаж байх.

3.2.5 Үйл явдлыг төсөөлөх

Уншихаасаа өмнө гарчиг, зураг, түлхүүр өгүүлбэрээс ургуулан бодох, ярилцах

Сонгосон хэсгийнхээ үйл хөдлөл, болсон цаг хугацаа, орон зайг анзаарч дотоод сэтгэлдээ зураглан мэдэрч унших

Гол дүрийнхээ ааш зан, байдал төрх, харилцан яриа, дотоод бодол хувцаслалт, царай зүс, хүсэл мөрөөдөл зэргийг анзаарч унших

Бусдад тод, чанга унших арга барилыг эзэмших, тод чанга уншилтыг сонгож унших, гол санаа бүхий хэсгийг тод, чанга уншиж тайлбарлан баяжуулж ярих, уншлагын хурдыг нэмэх арга барил эзэмших

Гол баатрын үйл хөдлөлөөс ургуулан төсөөлж гол баатрыг дүрслэн төсөөлж ярих. Жишээ нь:

-.... дэргэд зогсож байхдаа тэр ямархуу байдалтай байх бол? -Тэр .... байх үедээ ямар хувцас өмссөн байх бол? Яагаад? - чамтай юугаараа адил гэх мэт.

Уншихдаа үг, мөрийг болон нэг хоѐр үйлийг орхисон газарт зогсолт хийж ямар үгс байж болох талаар асуудал дэвшүүлж ярилцах

Хурдан, ойлгож унших, ойлгосноо хэн нэгэнд ярьж өгөх, санал зөвлөгөө авч ойлголтоо баяжуулах, өөрийнхөө ярьсныг бусадтай харьцуулан үнэлж дүгнэх, баатруудын хэл яриа, зан төрх, үзэл, үйл хөдлөлийг сонгон уншаад ярих , төсөөлөх

Хэл яриа, үзэл бодол, үйл хөдөлд тулгуурлан төсөөлөн бодох, бодсоноо хос

Андерсен Г.Х. Үлгэрүүд Сухомлинский В.А “Хөх тэнгэрийн доорх сургуулийн үлгэрүүд” гэх мэт цувралаас сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэр, домог, шүлэг, богино өгүүллэгээс сонгон авах “Монгол туургатны үлгэр” I,II дэвтэр, УБ., 2010 Монгол ардын үлгэр УБ., 2011 Монгол ардын домог УБ.,2011 Хүүхдийн төсөөлж бичсэн эхүүд Нүдэлж бичүүлэх үгс

Page 59: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

хосоороо ярилцаад бичих, бичихийн тулд зурж ярилцах, хэрхэн төсөөлж байгаагаа илэрхийлж ярьсан байх. Үлгэрлэвэл: Шидэт хивсэн дээр сууж явахдаа тэнгэрийн өнгөтэй даашинз, саатай цагаан шаахай өмссөн байх. Учир нь Аня цэнхэр өнгөнд дуртай учраас цэнхэр даашинз өмссөн гэж бодож байна.

Зохиолчид асуулт тавьж зохиолчийн өмнөөс болон баатрын өмнөөс төсөөлж бичих

Багшид өгөх зөвлөгөө:

Оюуны шатлан төлөвшүүлэх онол /Гальперин/, дөрвөн дүе шаттай сурах онол /Д.Колб/ зэрэг сүүлийн үеийн сургалтын суурь онол болсон онолуудыг бичиж сурах үйлийн суурь болгож авч үзвэл суралцагч хамгийн түрүүнд бичих гэж байгаа зүйлээ баримжаалах, ямар нэгэн ойлголттой байх ѐстой тиймээс сралцагч бичих сэдвээ сонгох, сэдвийн хүрээнд тодорхой ойлголттой байж хэмээн бичнэ гэдгийг багш санаж, бичих зүйлийнхээ тухай ойлголттой байгаа эсэх ямар нэгэн мэдээлэл тухайн сурагчид байгаа эсэхийг илрүүлнэ. 2-р анги бол эхлэн бичиж байгаа учраас ихэвчлэн хамгийн ойр сэдэв болох өөрийнх нь тухай,гэр бүлийнх нь тухай,ан амьтдын сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй сонголт хийж бичих боломжийг хангасан арга зүйд суурилах ѐстой.

Сурагчдаар эх зохиож бичүүлэх, дуурайн бичүүлэх өөр бөгөөд гарчиг өгөөд гарчгийн доор, экскурс хичээл явуулсан үед, хэсэг бүлэг харьцуулж болохуйц зохиолууд судалсан төсөлт хичээл явуулсны дараа зохион бичлэг бичүүлдэг байсан уламжлалтай арга зүйгээс өөр гэдгийг багш нар санах зохиож бичүүлж сургахын тулд сурах онолуудаас үндэслэн бичихээсээ илүүтэйгээр санаагаа олох төлөвлөх зохион байгуулах зэрэг үе шаттай алхмуудыг хийж сурах ѐстой, ярих бичих зүйлийнхээ тухай урьдчилан боддоггүй, төлөвлөдөггүйгээс буруу ярих, буруу ойлголцох, буруу мэдээллэх, мэдээлэл хүлээн авах зэрэг бэрхшээлүүд бий болдог байна. Тиймээс сурах онол ѐсоор бичих зүйлийнхээ тухай бодох, сонгох, төсөөлөх чадварт сургах асуудал орхигдсон зүйлүүдийн нэг учраас өмнөх 11,12 жилийн сурах бичгүүдэд бүлэг бүрийн төгсгөлд бага багаар эх зохиох чадварт сургаж байсан арга зүйнг эргэн санаж ашиглах, сонголт хийлгэхийн тулд багш үзэл бодлоо уралдуулах хэлэлцэх аргуудыг сонгож хичээлээ зохион байгуулна. Жишээ нь: “Миний гутал” үлгэр зохиож бичүүлэхийн тулд 1. Гутлын юу юуны тухай, үлгэр зохиож болохыг асууж, багш хүүхдийн гаргасан санаа бүрийг самбарт жагсаан бичнэ. 2. Жагсаан бичсэн үзэл бодлынхоо дагуу нэгдэж нэг баг болж ярилцахыг багш санал болгоно. Жишээ нь: Манай гэр бүлд гэрийн тэжээмэл амьтан бий гэвэл нохой, муур, манай гэр бүлийн нэг гишүүн бол нэгэн амьтан бий гэх мэт санаа гаргасан хүүхдүүдийг нэг баг болох, харин нөгөө баг нь гэр бүлийн аяллын тухай, нөгөө баг нь манайхан хэрхэн хөгжилддөг тухай, өөр нэг баг гэр бүлийнхээ хүмүүсийн тухай ажил мэргэжлийнх нь тухай бичихийг хүссэн байж болно. 3. Сонгосон сэдвийнхээ дагуу юу бичих тухайгаа багаараа ярилцана 4. Бичих гэж буй үлгэр зохиол шүлэгтээ юу юу ашиглахыг бичээд бусад найзууддаа санал болгоно. Ингэж бичих үйлийг төлөвлөхдөө хэлэлцүүлэх, бусадтай хамтран ярилцах аргыг түлхүү ашиглах нь илүү үр дүнтэй гэдгийг санах, үүний гол мөн чанар нь хүүхэд хүүхдэдээ багш байх явдал, өөр нэг арга нь марафон бичиглэлийн аргыг ашиглаж хүүхэд бүр ямар сэдвээр бичихээ бичээд хамгийн олон давтамжтай сэдвээр багш бичихийг санал болгох хэрэгтэй, харин талархал мэндчилгээ бичүүлэхдээ хэнд юуны учир бичих гэж байгааг нь яриулах, ямар үг хэллэг ашигладаг зэргээр үг бүлэглүүлэх нүдлүүлэх зөв бичүүлж сургах ажлыг хамт хийлгэх хэрэгтэй. Бичүүлэхийн тулд ямар нэг зүйлээр сэдэлжүүлэх явдал бол багшийн гол чадвар байх болно. Жишээ нь: “Дэлхийг би үүрч явна” “Дэнхийтэл даагаад

Page 60: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

алхаж явна” энэ юу гэсэн үг вэ? гэж тулгуур өгүүлбэрийг ашиглаж харилцан яриа өрнүүлнэ. Ийнхүү зохиолын санааг бүтнээр нь уншуулж харилцан ярилцаж ойлгуулсны дараа чи хэний тусламжтайгаар “Дэлхийг үүрч яваа билээ”, “Дэлхийг үүрч чадсан хүн” эрдэм номтой сайн хүн мөн үү гэх мэтээр асууж ярилцан тэгвэл цүнх дэлхийг таньж, мэдэж, хайрлаж сурахад чинь ямар үүрэг гүйцэтгэснийг ярилцаад цүнхэндээ талархал бичих үү, мэндчилгээ бичих үү гэж асуу. Хэрвээ талархал бичиж байгаа бол юуны учраас, хэрвээ мэндчилгээ бичиж байгаа бол яагаад мэндчилгээ бичих болов? гэх мэтээр бичих зүйлээ урьдчилан төлөвлөх төсөөлөн бодох чадварт сурах бичиг дэх зохиол, эх бүртээ ажиллахдаа санах. Магадгүй хүүхэд талархал, мэндчилгээний алийг нь ч бичихгүй цүнхээ хэрхэн эдэлж хэрэглэх тухай заавар бичиж болно. Үүнтэй адил дэвтэр, ном, харандаа өөрт тохиолдсон явдал, гэр бүл амьтдын тухай бичихдээ ч бичих зорилгоо тодорхойлж түүндээ тохирсон төлөвлөлт хийлгэж сурах нь чухал. Ялгавартай хандах: Сурагчдын дунд чөлөөтэй хэлэлцүүлэг явах учраас буруу хариултыг шийдэх,сурагчдын асуултыг сайжруулах тухай дараах санаануудыг өгье. 1. Буруу үг хэллэг хэрэглэх-шинээр утгыг нь таньж мэдсэн үгнүүдээс буруу ойлгосон байвал дахин тодруулж ярилцаад тухайн сурагчаар дахиад асуултыг арай өөр үгээр асуулгах 2. Дэндүү ерөнхий байх-асуултаа илүү тодорхой болгохын тулд арай өөр үгээр илэрхийлэхийг хүсэх асуулт нь нарийн шалгахад зориулсан асуулт бол сурагчдад дахин бодох, шалгах асуултаа өөр үгээр илэрхийл зургийг тэмдэглэхэд нь дэмжлэг хэрэгтэй байж болно. Жишээ нь: арван тавны сар гэж ямар сар байдаг вэ? сурах бичгийн 56-р хуудас, хувилбар нь: арван тавны сар аль нь вэ? зургийг тэмдэглээрэй. 3. Тэнгэрт бүтэн гэрэлтэх сарыг ямар сар гэдэг вэ? –буруу хариултууд зөв хариултуудаас ч илүү ашигтай байх тал бий, хэрэв хүүхдүүд бүх асуултыг ямар ч хүндрэлгүй зөв хариулж байвал тэдний чадварыг шаардах юм хийгээгүй байна гэсэн үг, буруу хариултад багш ямар хариулт өгөх нь маш чухал буруу хариулт буруу ойлголтоос гардаг, тиймээс буруу ойлголтыг илрүүлэх түүнийг шалгах зэрэг нь ангийн сурагчдын дунд асуулт тавих, буруу хариултыг тоохгүй өнгөрөөхийн оронд бусад сурагчдаас нь санааг нь асуух, өөрсдөөр нь зөвтгүүлж болно. Хэрвээ сурагчид өөрсдөө зөв хариултыг гаргаж чадахгүй бол дахиад өөр хэлбэрийн асуултыг асуух байдлаар асуултыг шийднэ. Жишээ нь: Чи энэ асуултыг яаж шийдсэн бэ? -Яагаад та нар тэгж итгэж байгаа юм бэ? -Хэрэв энэ үнэн юм бол түүний зөв гэж бодож бичсэнийг юу гэж бодож байна? -Чи ангийнхандаа яаж итгүүлэх үү? -Энэ хариултыг хэрхэн гаргаснаа яриач гэх мэтээр хамтран ажиллах үүний тулд буцаагаад хариул, өөр арга замуудыг бод, уншсан зохиолтойгоо холбон, хийсэн ажилтайгаа холбон, ангийнхнаасаа асуу, цаашдынхаа үйл ажиллагаанд ашигла... гэх мэтээр арга замуудыг хэлж өгч дэмжих хэрэгтэй. Үнэлгээ: Хэлэлцүүлэгт нилээд цаг зарцуулах учраас өөрийгөө үнэлэх бусдыг үнэлэх хүснэгтүүд өгч дүрсээр үнэлүүлэх, яагаад ийм үнэлгээ өгсөнийг нь харилцан ярилцаарай.

Чадах зүйл Би найзаасаа дэмжлэг авсан

Би хийж чадаагүй

Миний хийж чадахыг хамгийн их хүссэн зүйл

Би бичих сэдвээ сонгох

Бичих гэж байгаа зүйлийнхээ тухай мэдээлэл цуглуулах (номноос,

Page 61: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

найзаасаа,зурагтаас).

Бичих зүйлдээ ашиглах үгийг урьдчилан зөв бичих

Бичих зүйлийнхээ тухай төсөөлж бодох.

Бичих зүйлийнхээ тухай төсөөлж зурах.

Юу бичихээ төлөвлөх

Хүснэгтийг бөглөхдөө өөрийнхөө тэмдэглэхийг хүссэн дүрсээ ашиглан гүйцэтгэх даалгавар өгөөрэй. Өөр нэг үнэлгээг санал болгоход бичиж буй зүйл нь зөвхөн төлөвлөгөө учраас багш хүүхэдтэйгээ харилцан ярилцаж тэмдэглэл хөтлөх нь чухал. Тэмдэглэл хөтлөх хүснэгт:

Сурагчийн нэр Сэдэв сонгохдоо өмнөх зохиолуудтайгаа холбож байгаа эсэх

Бичих, зураг, дүрс гаргахдаа судалсан зохиолуудаа эш татаж байгаа эсэх

Бичих зүйлээ төлөвлөхдөө логик дараалалтай төлөвлөн ярьж чадаж байгаа эсэх

Х-хангалттай

ҮЖ-үлгэр жишээч

ДХ-дэмжлэг хэрэгтэй

Жишээ нь : Багшдаа шагайгаар наадаж тоглох тоглоомын зааврын тухай ярьж өгөөрэй гэсэн хүсэлт тавина. Сурагч өөрийнгөө бэлэн биш байна гэвэл хэзээ бэлэн болсон тэр цагтаа багштайгаа заавал ярилцахыг зөвлөнө. Бэлэн болсон гэж үзэж байгаа сурагчтайгаа ярилцахдаа:

1. Багш: “Чи шагайгаар тоглох тоглоомны зааврыг зөндөө суралцсан одоо хоѐулаа чиний мэддэг тоглоомын тухай ярилцаад найзууддаа заавар бичихэд бэлтэгцгээе” гэсэн санал тавина.

2. Хамгийн сайн мэддэг тоглоом чинь ямар тоглоом байдаг вэ? Энэ тухай ярилцаад бусад найзаараа тоглуулах заавар бэлдье, чи санаарай, чиний сайн мэддэг тоглоомын нэр. Хоѐулаа сэдвээ сонгочихлоо одоо заавар бичихийн тулд яах билээ?

3. Хүүхэд өмнө үзсэн заавруудынхаа бүтцийг сэргээн санаж багшдаа тэр тухай ярьж өгнө.

4. Өмнөх тоглоомын зааврыг бичих төлөвлөгөө гаргана. Ийнхүү харилцан ярилцсан ярианы явцад багш явцын тэмдэглэгээ хөтөлж, хүүхдээ судална.

Үйл явдлыг төсөөлөх Төсөөлж унших үйлийг хийнгээ хэрхэн төсөөлж буйг яриулах, ярихдаа тулгуур үг

ашиглахыг аргачлал болгон тайлбарлаж өгнө. Тухайлбал: ус зөөж яваа хүүхдийн гар нь ямар байгаа бол минийх шиг цэвэрхэн болов уу,... тэр нохой тэжээдэг байх даа хашаанд нохой тоглодог байх...би тэр хүүгийн оронд ус аваачиж өгнө...гэх мэтээр эх уншингаа

Page 62: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

төсөөлж бодоод ярихдаа ашиглах үгийг тэмдэглэнэ, тэмдэглэсэн үгээ хараад ярина. Бичихдээ 2 хувилбар ашиглаарай.

Хувилбар 1 Уншингаа тэмдэглэсэн үгээ ашиглан төсөөлөн бичнэ. Хувилбар 2 Уншингаа тэмдэглэсэн үгээ ашиглан нөхөдтэйгөө хэрхэн төсөөлж буйгаа ярилцаад,

төсөөлж бичнэ. Хувилбар 3 Зохиогч, зохиолын баатруудын өмнөөс төсөөлж бичнэ.

Сурагчдад хариултаа хэлэхээс өмнө санаа бодлоо тодорхой болгох боломж олгох • Хариулахаас өмнө 30 секунд чимээгүй бодно • Эхний 2-3 минутад хос хосоороо ярилцана. • Хариулахаасаа өмнө зарим нэг санаагаа бичнэ • Эхлээд хажуу талын сурагчтайгаа хэлэлцэнэ.

Сурагчид ноороглох, хийж буй зүйлээ сайжруулах, бусдын хийсэн зүйлд саналаа өгөх боломж олгох нь сурагчдад сурах үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр санал өгөх үйл ажиллагаан дээр анхаарал хандуулах боломжийг олгоно. Түүнчлэн энэ нь санал зөвлөмжийн үнэ цэнийг харуулах ба ингэснээр сурагчид илүү дэмжлэг бүхий орчинд ажиллах боломжтой болно.

3.3 Бичих санаагаа зохион байрлуулж бичих

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.3.1 Санаагаа буулган бичих

Санаагаа буулган бичихдээ өмнө нь судалж мэдсэн зохиолууд дуурайн бичих шүлэг, ертөнцийн гурвыг ашиглаж болно гэдгийг санал болгоно. Баримжаалж төсөөлсөн зүйлээ бичихдээ:

1. Хэрхэн яаж ямар үг хэллэг ашиглаж эхэлсэн, яаж төсөөлснийг үлгэр болгож буй зохиолууд дээр тулгуурлан ашиглана. Ертөнцийн гурав зохиож бичих гэж байгаа бол бүтэн бичсэн ертөнцийн гурвуудыг уншиж ойлгох, бүтцийг нь ажиглах, хэрэв үлгэр зохиох гэж байгаа бол үлгэрт ямар үг хэрэглэдгийг сэргээн санах, яаж эхэлж, ямар үг хэрэглэдгийг сэргээн санах, яаж эхэлж, яаж төгсгөдгийг уншиж ойлгосон үлгэрийнхээ бүтэц дээр сэргээн санах, өөрийн зохиож бичих гэж байгаа үлгэрийн төлөвлөгөөг уншсан үлгэрийнхээ бүтэцтэй зэрэгцүүлэн бодох, ярилцах.

2. Бичих гэж байгаа зүйлийнхээ санааг буулгах, хэлбэрээ сонгоно. Хэлбэр сонгохдоо санааг дуурайлган бичих үү, хэлбэрийг дуурайлган бичих үү гэдгээ бодож сонголт хийнэ. Жишээлбэл: “Харандаа” гэсэн шүлгийг дуурайлган үзэг, баллуур гэх мэтээр зохиож бичвэл заавал шүлэглэхгүйгээр санааг нь дуурайлган зохион бичиж болно. Харин ертөнцийн гурвыг зохиохдоо хэлбэр дуурайлган бичнэ гэдгийг анхаарах хэрэгтэй .

3. Хэлбэр, санаа алийг нь дуурайн бичихээ сонгосон бол юу бичихээ төсөөлөн бодоод

Сурах бичигт уншлагын эхүүд их бага ямар нэгэн хэмжээгээр бичиж сурахад судлагдахуун болоход зориулагдсан байна гэдгийг багш нар байнга санах бөгөөд бичих зорилгоосоо хамаарч сурах бичгийн зохиолуудыг багш баяжуулан ашиглаж болно. Жишээлбэл: Гэрийн тухай оньсого зохиож сурсан бол юуны тухай оньсого зохиомоор байна тэр оньсогуудынхаа тухай цуглуулга хийхийг сурагчдад санал болгох гэх мэт.

Page 63: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

эсвэл эргэцүүлэх, жишиж харьцуулах, мэдээлэл цуглуулах, зураглах зэргээр үйл ажиллагаа хийж дараа нь санаагаа шууд буулгана.

4. Урьдчилан судалсан зохиол, үлгэрээс сонгож авах үг өгүүлбэр, холбоц, тэмдэг зэргийг хаана ямар үед нь хэрхэн ашиглахаа төлөвлөсөн байх.

5. Бичих санаагаа буулгахдаа өөрийн бичсэн тэмдэглэл эш татсан хэсэг найз нөхдийн хэлсэн үг зөвлөгөөг хэрхэн тусгахаа бодож сурах.

3.3.2 Уран зохиолын онцлогийг дагаж мөрдөх

2-р ангид шүлэг, ертөнцийн гурав, үлгэрийн бүтцийг ашиглан уран зохиолуудыг ойлгуулдаг. Ойлгуулахдаа: Бүтцийн онцлог, өгүүлэгдэж буй үйл явдал зохиолуудыг баатруудаар дамжуулан ялгаж таниулдаг. Жишээ нь “...Туулай ном уншиж чадах уу? Үсэг мэдэх үү?...” Энэ бол зөвхөн үлгэрт л гардаг тохиолдол, шүлэг гэхээр мөр бадгаар ижилсүүлэн уран яруу үг хэллэг хэрэглэн зохиолч өөрийнхөө сэтгэгдлийг илэрхийлсэн байдаг. Шүлэг, үлгэр, ертөнцийн гурвыг оньсого зэргийг хэрхэн ойлгох, хэрхэн чээжлэх, хэрхэн уран тод уншихыг зөвлөмж болгон оруулсныг ухаарч ойлгох дуурайн бичих.

Оньсого таах алхмууд, шүлгийг уран унших алхмууд, үлгэрийг зохиож бичих алхмууд шүлгийг мөр,шад, бадгаар чээжлэх аргачлалуудыг тусгайлан боловсруулж суралцагчийн нүдэнд тод харагдахаар байрлуулсан байна.

3.3.3 Энгийн баримтын эхийн загварыг дуурайн бичих

Баримтын эх дуурайн бичих үйл 2р ангид дэвтэр нүүрлэхээс эхлэх ба дуурайн бичихдээ:

1. Бичих хэрэгцээг бий болгох. 2. Бичихийн тулд эх загвар болгож сонгосон эхүүд

уншуулж судлуулна. 3. Бичих зорилгодоо тулгуурлан тодорхой зорилго

бүхий дасгалууд ажиллана. Тухайлбал: Дэвтэр нүүрлэж сурахын тулд алдаж болох үгнүүдийг нүдэлж хуулан бичих, баримтын эхэд хэрэглэгдэх үгсийг жагсаан бичих, мэдэхгүй үгийнхээ утгын тайлбарыг бичих, баримтын эхэд хэрэглэгдэх үгсийг жагсаан бичих, мэдэхүй үгийнхээ утгын тайлбрыг бичих.

4. Баримтын эхийг гүйцээж бичих үү загварын дагуу дуурайлган бичих үү гэдгээ сонгох жишээ нь: анкет бичиж байгаа бол нөхөж гүйцээж бичнэ, нөхөж гүйцээхийн тулд мэдээлэл цуглуулж сурах, хэрвээ зохиож бичих бол болсон үйл явдал дээр тулгуурлан бичнэ гэдгийг ухааруулах, энгийн баримтын эхийн загварыг эхлээд уншиж ойлгосон бол дараа нь гүйцэт загварыг дуурайлган загварыг дуурайн нөхөж гүйцээх дасгал өгнө. Тухайлбал анкет, болсон үйл явдал, тоглох заавар, дэвтэр нүүрлэх загвар зэргийг дуурайн бичих, загварын дагуу баримтын эх бичихдээ загвараа уншиж ойлгох Мэдэхгүй үг хэллэг байвал үгийн утгыг таньдаг олон аргууд ашиглан мэдэж авах, толь бичиг ашиглах, нөхдөөсөө асуух, өөрөө таамаглан бодож, таамаглан бодсоноо баримтаар нотлох Загварыг гүйцээхийн тулд мэдээлэл цуглуулах үлгэрлэсэн эхийг дахин унших, аав ээж

Дэвтрийн нүүрний загварууд, анкет бөглөх загварууд, танилцуулга бичих загварууд, заавар бичих загварууд бэлтгэнэ. Энэ загварын дагуу ямар нэгэн зохиол уншаад, танилцуулга, баатрын анкет, зэргийг санаачлан бичүүлж болох юм. Жишээ нь: хатсан алимны ундаа гэдэг зохиолыг уншуулсны дараа заавар дуурайлган бичих даалгавар өгөх.

Page 64: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

нөхдөөсөө асуух бусдын бичиж, зохиосноос санаа авах Загварыг дуурайлган өөрөө бичих Бичсэнээ хэн нэгэнд уншиж өгч хянуулах, зөвлөгөө авах Дахин загварлаж хуулан бичих Дахин засварлаж хуулан бичих

3.3.4 Нэг үйл явдалтай эх зохиож бичих

Үйл явдалтай эх зохиолгож сургахын тулд уншсан зохиол, үлгэрүүдийнхээ үйл явдлын дарааллыг тодорхойлж сурах явдал. Эх дээр ажигласан үйл ажиллагааныхаа дагуу зохиож бичих үйл явдлаа дэс дараалан төсөөлөн бодох төсөөлөн бодсоноо хэн нэгэнд ярьж өгөх, бусдын ярьсныг нь сонсож санаагаа болон үйл хөдлөлийг баяжуулна. Эцэст нь өөрийнхөө бичсэн эхийг хянаж засварлана. Нэг үйл явдалтай эх бичиж сурахын тулд:

1. Нэг үйл явдалтай эхийг уншиж ойлгоно, 2. Үйл явдлын дарааллын дагуу асуулт төлөвлөж

сурна 3. Асуултын дагуу сонгох унших

Бататгал болгож цуврал зургууд дээр ажиллуулан сургана, энэ бүх үйл ажиллагаа бичих тулд хийгдэж байгаа учраас бичихээсээ өмнө эдгээр үйл ажиллагаанд чадваржуулхаас гадна үйл явдлыг төсөөлөн бодож, ярьж зурж чаддаг болох. Жишээ нь: Сурах бичгийн 68-р хуудсан дахь “Бяцхан хулгана” үлгэрийг уншхаасаа өмнө зургийг ажиглаад төсөөлөн бодох даалгавар өгнө. Төсөөлж ярихдаа цуврал зургийн дарааллыг ашиглан ярихыг зөвлөх, өөрийнхөө төсөөлөл зөв байсан эсэхийг эхийн эхлэл хэсгийг уншаад харьцуулан ярилцана. Дараагийн үйл ажиллагаа болгож одоо яах бол гэсэн таамаглал, дэвшүүлэхийг санал болгоно. Сурагч, зураг, бичвэр бүхий үлгэрийн эхлэлийг ашиглаад таамаглаж болно.Таамаглан бодсоноо тулгаж (шалгаж) зорилгоор зохиолын гол болон төгсгөл хэсгийг үргэлжлүүлэн уншина. Ингээд зохиолын хэсэг, бүтцийг ойлгож ухаарсны дараа хэрвээ чи үлгэр зохиовол эхний хэсэгтээ ямар гарчиг өгөх вэ? дараах хэсэгтээ ямар гарчиг өгөх вэ? гэх мэтээр асуулт асууж бичих дараалал, бүтцээ гаргана. Үүний дараа бичих ѐстой нэг үйл явдалтай эх бичүүлж сургахын тулд бэлтгэл болгож олон үйл ажиллагаа хийж байгааг сурах бичгийн 13, 14, 15, 16-р нүүрийг үзэх.

Сурах бичиг дэх нэг үйл явдал бүхий бүх зохиолууд цуврал зургууд 1. Нэг үйл явдалтай эх зохиолгож бичүүлэх уран зохиолын эхүүд дуурайлгаж бичихдээ үйл хөдлөлийн болсон орон байрыг газар орныг хэрхэн дүрсэлж бичсэнийг сонгож уншуулах (энэ хэсгийг өнгөөр ялгаж тодруулсан байна) 2. Сонгож уншсан хэсгээ хуулан бичих, ямар ямар асуултад хариулагдах үг хэрэглэснийг нь асуултаар дамжуулан тодорхойлуулах 3. Үйл хөдлөл болсон орон байрыг илэрхийлсэн үгийг ойролцоо ба эсрэг утгатай үгээр нь сольж найруулах, дасгал өгөх,өөр ямар үгээр сольж найруулбал яруу сонсголонтой зөв найруулгатай болохыг харилцан ярилцах 4. Өөрийнхөө бичих үлгэр, шүлэг, зохиолд хэрхэн ашиглахаа төлөвлөх 5. Эшлэл болгож авсан үгээ эх зохиохдоо ашиглах, ялангуяа ертөнцийн гурав, нэг үйл явдалтай эх үйл явдлыг төсөөлөн бодох зэрэгт болсон газар орны дүрслэлийг хэрхэн

Page 65: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

ашиглаж байгааг багш ажиглаад тэмдэглэл хөтлөөрэй.

3.3.5 Хүн ба газар орныг дүрслэхдээ оновчтой үг хэллэгийг ашиглах

Зохиол буюу эхэд тулгуурлан эхээс өнгөөр ялгасан эсэхийг ялган уншуулна. Дараа нь ялган уншсан үг өгүүлбэр болсон үйл хөдлөлийн ямар утгыг илэрхийлж байгааг асуу. Эсвэл үйл хөдлөлийн болсон орон байрыг заасан үгийг асуултаар ялган бичүүлж болно. Гол асуулт нь: Хаана, хаагуур, ямар газар гэсэн асуултын тусламжтайгаар үйл хөдлөл болж өнгөрснийг асуултын дагуу сонгон унших, мэдээллийг цуглуулах аргыг ашиглан, газар орон хүн ба юм үзэгдлийг ялган бичдэгийг ойлгуулнй. 1-р алхам: Нүдлүүлсэн үгээ ашиглах, нүдлүүлэхдээ үгийн эхний үсгийг өнгөөр ялгасан байгаа Хүн ба газар орныг нэрийг бичүүлж сургахдаа

1. Эх буюу зохиолоос ажиглуулна. 2. Ажигласныг нь жишин харьцуулж яриулна.

Жишээ нь: сурагч гэвэл жижгээр бичнэ, нэг сурагчид нэр оноосон бол томоор бичнэ. Үүний нэгэн адил “хурга” гэвэл жижиг-“халзаадай” гэвэл томоор эхэлж бичнэ.

3. Ямар ямар амьтан хүний нэр, ямар аймаг, гол мөрөн, ямар газрын тухай бичихийг эх зохиох буюу дуурайн бичхээсээ өмнө ярилцаж эдгээр үгнүүдээ нэг нэгээр нь бичиж сурах

4. Нүдэлж сурсан үгээ эх зохиох дуурайн бичихдээ хэрэглэнэ.

2-р алхам: Хүн ба газар орныг дүрслэхдээ үг оновчтой хэрэглэж сурах 2-р алхам нь асуулт ашиглан утгаар нь бүлэглэж сурах явдал. Жишээлбэл: Ямар ямар мэргэжил байдаг бэ? талхчин хүнээс юу юу үнэртэж болох бэ? ямар ямар газар будагчин хүн ажиллах уу? гэх мэт.

сурагч - Онон, дүүрэг-Хан-Уул, , Сонгинохайрхан, Баянгол гол -Туул, Эгийн гол, уул-Хантайшир, Богд уул, аймаг- Хэнтий, нохой - Хаакий

3.3.6 Энгийн заавар бичих

Энгийн заавар бичихийг 2-р ангийн сурах бичигт цүнхээ зөв хэрэглэх, зөв гамтай цэвэрхэн хэрэглэх, дэвтэр нүүрлэхдээ хэрхэн нүүрлэх зэргээс эхлэн чадваржуулж байгаа бөгөөд дасгалын зааврыг уншаад зөв ажиллах, зохиолуудын дэргэд өгөгдсөн зөвлөмжийн дагуу сурах үйлдээ чадваржих зэргийг алхам алхмаар өгч байгаад сурах бичгийн 29-р талаас эхлэн тоглоомын заавар уншиж ойлгох, зааврын дагуу тоглохыг сурах бичгээ судлах явцдаа чадваржих төлөвшхийг эрхэм болгож 37-р талаас эхлэн хэрэглээний зааврыг уншаад ухаарах, тайлбарлахад, хэрэглэхэд, сурах бичиг дагуулан сургаж байгаа билээ. 1.Зааврыг уншиж ойлгох, хэрэгцээ бий болгох үүний тулд “Хатаасан алимны ундаа” гэсэн эхийн агуулгаар зааваргүй шүүс бэлтгэж зарснаас нөгөө талаас хэрэглээний заавар ашиглагддаггүй олон амьдын буруугаас ойн амьтад өвчилж эмнэлэгт үзүүлэхээр явцгаадаг. 2. Заавар юунд хэрэгтэй бэ? Яаж хэрэглэх бэ? Ярилцах 3. Хаана ямар заавар уншиж танилцсанаа бусдадаа ярих, заавар ямар бүтэцтэй байдаг, ямар ач тустай байдгийг мэдэх.

Аав ээжтэй нь ярилцаж төрөл бүрийн хэрэглээний заавруудаас багштайгаа хамтарч цуглуулах, цуглуулсан заавруудыг уншиж ойлгосноо багшдаа ярих ундаа, жүүс, тарагны хугацаа болоод хэрэглээний заавар

Page 66: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

4. Зааврыг дуурайлган бусдадаа зориулан заавар бичих, 2-р ангийн сурагчдын гол чадвар уншиж ойлгох чадвар бөгөөд уншлагын хурдыг нэмэх, ойлгож унших чадварыг хөгжүүлэх зорилгоор “Түнтгэр хөөрхөн төмс” гэсэн эхийг уншуулаад төмсний тухай ямар 2 заавар бичиж болохыг ярилцаад хүүхэд бүрээр бичүүлэх, магадгүй хүүхэд өөр сонголт хийж болно, түүнийг нь дэмжихийн тулд 2 үйл ажиллагааг заавал хийнэ гэдгийг бүү мартаарай 1. Дуртай сэдвээ сонгож заавар бичнэ. 2. Багш бичих зааврын сэдвийг анги нийтэд зарлан нэг ижил сэдвээр заавар бичнэ.

3.3.7 Үйл явдлын дарааллын дагуу бичих

Эх болон зохиол уншаад үйл явдлын дараалал тогтоох зарим нэгэн тохиолдолд Жишээ нь: Хөгжөөнтэй туужийг сонсгоод үйл явдлын дараалал тодорхойлуулах дасгал ажиллаж болно./97-р хуудас/

1. Дараалал тодорхойлох учир шалтгааны асуулт тавьж сурах, асуултад оновчтой хариулж сурах үүний тулд өнгөөр ялган зохиолыг хэсэглэн өгүүлснийг уншаад хэсэг тус бүрт асуулт зохио, гарчиг өгөх, даалгавар өгч ажиллуулна.

2. Эхлээд яасан..., дараа нь яасан..., төгсгөлд нь ямар үйл хөдлөл болсон гэсэн дарааллын дагуу үйл хөдлөлийг эрэмбэлж чаддаг болох. (80,81-р хуудасны дасгалыг ажиллуулна уу)

3. Өөрөө бичих үлгэр эхлээд яах, дараа нь яах төгсгөлд нь яахыг төсөөлөн бодож, төлөвлөн бичих үүний тулд загварын дагуу (эхлээд ийм юм болсон ингэж үргэлжилсэн, төгсгөлд нь ингэсэн) бичих.

4. Төлөвлөгөөний дагуу үйл явдлын дараалал гаргаж бичих.

3.4 Бичсэнээ хянах сайжруулах

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.4.1 Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж дахин унших

Чээжилсэн шүлэг, ертөнцийн гурав, сургаал үг, зохиосон үлгэр, заавар, танилцуулга хэрхэн бичсэнээ эх бичвэртэй тулган харах, ямар нэгэн алдаа байгаа эсэхийг шалгах эсвэл хоорондоо солилцож унших

Уншиж, эсвэл сонсож ойлгосон зүйлийнхээ тухай бичсэнийг унших, нягтлан харах

Ямар алдаа гаргасан, түүнийг хэрхэн засаж сайжруулсан талаар нөхдөдөө ярих

Сонгосон зохиол бүтээлийн бүтэц, хэлбэрийг дуурайж бичсэнээ хэрхэн сайжруулж болох талаар бусдаас зөвлөгөө авах, бусдад зөвлөгөө өгөх

Сэдвийн дагуу зохиож бичсэн бичвэрийг сайжруулж сийрүүлэн бичих, алдааг засахдаа өөр өнгийн бэх хэрэглэх

Алдаагаа тайлбарлах, юуны учир засах болсноо ухаарах, тайлбарлах

Ангийн хананд сурагчдын бүтээлийг байрлуулах Тухайн ангийн сурагчдын бүтээл байхаас гадна бусад хүмүүсийн бүтээл байж болно. Мөн сурагчид өөрийн бичсэн бүтээлд санал, зөвлөгөө авах зорилгоор бүтээлийг хананд байрлуулж болно.

3.4.2 Хэн хэнтэй хамтарч дахин

Сурагчид хос хосоороо хэн нэгний бичсэн эхийг хамтарч уншаад, хэрхэн засаж сайжруулах талаар санал бодлоо хуваалцана.\

Сурагчдын бүтээл Сайжруулж засах тэмдэг тэмдэглэгээ

Page 67: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

сайжруулах\үг, өгүүлбэр нэмэх, хасах, өөрчлөх\

зарим тохиолдолд ангиас гадуур сонголт хийж болно\

Бичвэрийг сийрүүлэн бичээд эхний бичвэр, хоѐр дахь бичвэрийг зэрэгцүүлэн ангийн хананд байрлуулна.

Сурагчид эхний бичвэр болон сайжруулж бичсэн эхүүдтэй танилцана.

бүхий слайд, үзүүлэн, сайн бичвэрүүдийн жишээ

3.4.3 Зохиосон эхийн талаар ярилцах, асуулт асуух, сайжруулах, сийрүүлэх

Яагаад энэ сэдвийг сонгож бичих болсон шалгаанаа тайлбарлан ярих

Бичсэн эхээ найз нөхдөдөө уншиж өгөх

Эхтэй холбоотой асуулт асуух, асуултад хариулах,

Хэрхэн сайжруулж болох талаар зөвлөгөө авах

Зөвлөгөөний дагуу засаж сайжруулах

Сайжруулсан бүтээлээ бүтээлийн санд байрлуулах

Сурагчдын бүтээл Сайжруулж засах тэмдэг тэмдэглэгээ бүхий слайд, үзүүлэн

3.4.4 Алдаатай бичсэн үгээ олох, засах

Сонгосон эх бичвэрийг унших

Ямар алдаа байгааг олж тэмдэглэх

Буруу бичсэн үгийг үзмэгц ялган таниж, зөв болгон сийрүүлж бичих

Алдаатай бичсэн эхүүд

Багшид өгөх зөвлөгөө

Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж, дахин уншдаг болгох зорилгоор төрөл бүрийн учир шалтгааны нээлттэй асуултуудыг ашигласан. Ихэвчлэн Блүүм Таксиномын 1, 2, 3, 4- ээр түвшингийн асуулт асуух, хариулах чадварт сургахыг 2-р ангид чухалчлах хэрэгтэй болов уу? Тиймээс бичсэн зүйлийнхээ тухай нягтлан дахин уншуулахын тулд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх эрэмбэлэх зорилго бүхий асуултуудыг тавина. Бичсэн зүйлийнхээ утгыг нягталж уншаад өөрийгөө үнэлж болно. Хэн хэнд уншиж өгөх, хэн хэнтэй хамтарч ажиллах, эхээ хэрхэн сайжруулахаа төлөвлөж сурна. Дараа нь зохиосон эхийнхээ талаар төрөл бүрийн асуулт зохиох, хариулах чадвартай байхын тулд харилцан ярилцах, бичил мэтгэлцээн өрнүүлэхэд оролцох, бичиж сийрүүлсэн алдаагаа өөрөө олох бусдын тусламжтайгаар тэмдэглэсэн бол ямар алдаа гаргаснаа тайлбарладаг, яаж засах арга замаа сонгосон байхыг тайлбарлан засаж сайжруулах, үүний тулд багш хугацааг чөлөөтэй өгөх хэрэгтэй.

3.5 Янз бүрийн зорилгоор эх зохиож бичих

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

3.5.1 Талархал мэндчилгээ, заавар бичих

1. Талархал, мэндчилгээ, анкет, заавар бичсэнийг уншиж ойлгох

2. Харьцуулан үгийн сан , өгүүлбэрүүдийн бүтцийг хэрхэн ялгаж байгаагаа тайлбарлах

3. Ялгаа бүхий эхүүдийн ялгаа, ижил талыг гаргах, тухайлбал: хүснэгтэн мэдээллийг уншиж ойлгох

талархал мэндчилгээ заавар

Хэнд бүх хүнд эсвэл хэн нэгэнд зориулан бичнэ\үзэг , номондоо зориулж болохыг

санал болгох\

Зорилго

баярласнаа илэрхийлэх, амжилт

баяр хүргэх, сайн

зөвлөгөө өгөх, зааж чиглүүлэх

Зурган эх, гүйцээж бичих загвар, мэндчилгээ, талархлын хуудас

Page 68: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

хүсэх сайхныг ерөөх

Үг сонголт

баярлалаа, талархал илэрхийлье

Баяр хүргэе

анхааруулж байна, зөвлөж байна

4. Бичихийн тулд зорилгоо тодорхойлох 5. Хэн нэгэнд зориулж бичих 6. Бичсэнээ хянах, засварлах

3.5.2 Өөрийн болон гэр бүлийн танилцуулга бичих

Өөрийнхөө тухай танилцуулж ярих, бусдын ярьсантай харьцуулах, дэлгэрүүлж бичих

Загвар ашиглан анкет бичих, номын сангийн карт бөглөж сурах, ном захиалах

Ураг төрлөө нэрлэж сурах

Зураг ашиглан танилцуулга хийх

Гэр бүлийн танилцуулга хийхдээ зорилгоос хамаарч төлөвлөлт хийх, мэдээлэл цуглуулах

Танилцуулга бичих, танилцуулах, бусдын санааг сонсох зөвлөлдөх

Хянах, засвар хийх, засвар хийхдээ тэмдэглэгээ, өнгийн харандаа бал ашиглах

Ургийн мод Гэр бүлийн зураг Анкетын загварууд

3.5.3 “Ертөнцийн гурав”-ын хэлбэр дуурайж бичих

Ертөнцийн 3-ыг ухаарч унших

Дараалал тогтоох арга болон чээжилж тогтоох арга ашиглан тогтоох

Загвар ашиглан чээжилснээ шалгах, загвар ашиглан зохиож бичнэ.

Дуртай ертөнцийн гурваа зохионо.

Дурайж зохионо

Багшийн санал болгосон сэдвээр зохионо. \ Сурах бичгийн 56-59\

Нөхөх, дуурайх зохиох загварууд, ертөнцийн гурав

Багшид өгөх зөвлөгөө

Янз бүрийн зорилгоор эх бичих: 2-р ангид янз бүрийн зорилгоор талархал, мэндчилгээ, заавар, танилцуулга,оньсого,үлгэр, ертөнцийн гурав зэргийг бичнэ. Ямар ч эхийг зохиож бичихдээ

1. Юу бичих зүйлээ баримжаалдаг,төсөөлдөг байх үйл ажиллагаанд сургана. 2. Бичих зорилгоо тодорхойлж хэнд юуны тухай бичих гэж байгаагаа урьдчилан

боддог байх. 3. Зорилгоосоо хамаарч ямар үг хэллэг хэрэглэж болох, түүнийгээ жагсаан бүлэглэн

бичих аргаар үг хэллэгийн сонголтоо хийнэ. 4. Бичих зүйлээ төлөвлөн, төлөвлөгөөний дагуу бичихдээ учир шалтгааны

дараалалтай бичих, бичсэн зүйлээ хэн нэгэнтэй хуваалцах. 5. Бусдын санал зөвлөмжийн дагуу засаж сайжруулан, эцэст нь бусдын санал

зөвлөмжийн дагуу зассанаа зөв болгож сийрүүлэн бичнэ.

Заавар бичүүлэх

1. Харилцан ярилцаж сургах Харилцан ярилцах нь тухайн зүйлийг талаар бусад хүмүүс юу мэддэг, ямар бодолтой байдгийг сонсох нь маш чухал.

Page 69: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Юу бодож байна? Хэн юу мэдэж байна? Юу мэдэрч байна? Яагаад?

гэсэн чиглэлээр ярилцана. Энэ аргын сайн тал нь бусдын саналыг сонсох нь маш чухал. Мөн ярилцах явцад бусдын асуултад хариулахад бэлэн байж сурах. Бусдын саналыг сонсоод өөрийн энэ талаар юу гэж бодож байгаагаа харьцуулах хэрэгтэй. Ярилцлагыг илүү сонирхолтой болгоход багш анхаарч ажиллавал сайн

2. Хүнсний бүтээгдэхүүн дээрх зааврыг уншиж сурах.

Сурагчид хүнсний бүтээгдэхүүн авч ирээд түүнийхээ зааврыг уншина.

Өөрийн авч ирсэн бүтээгдэхүүний зааврыг найздаа уншиж өгч тайлбарлах. Дараа нь ангийхандаа уншиж өгөх дарааллаар явна.

Багш сурагчдыг унших явцад тухайн бүтээгдэхүүний талаарх танилцуулга, зааврыг ялгаж унших байгаа эсэхэд хяналт тавьж зөвлөлгөө өгнө. Зааврыг уншиж сурах гэдэгт бичсэн зүйлийг уншсанаар хязгаарлаж болохгүй. Уншаад ойлгож байгаа эсэх, учрыг нь олж уншуулахад багш туслах чиглүүлэх хэрэгтэй. Харилцан ярилцах зааврыг бичсэн багш баяжуулан хэрэгжүүлэх хэрэгтэй

.

Номын зураг дээр харилцан ярилцах. Зураг дээр ярихдаа юу хийж байна, зургийг нэрлүүлэх төдийгөөр хязгаарлаж болохгүй гэдгийг анхаарах.

Хүнсний ногооны талаар юу мэдэх

Хүнсний ногоо, жимсийг ялган нэрлэх Хамгийн чухал нь зураг харж уншдаг болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй.

Page 70: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

1. Өөрсдийн хэрэглэдэг үдийн цайны бүтээгдэхүүний зааврыг уншиж сурах дадлага ажил хийх.

2. Багшийн зүгээс хүүхэд бүтээгдэхүүний заавраас юу чухал болохыг ялган уншиж чадаж байгаа эсэх, өөрөө мөрдлөг болгож байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй.

3. Заавар бичиж сурах 1. Бичихийн өмнө заавар уншуулж харилцан ярилцах

-Энэ заавар хэнд зориулсан ( худалдан авагч) - Юуны тухай

( Бүтээгдэхүүн хэрхэн сонгох)

-Зааврын хамгийн чухал хэсэг

аль болох

(................................................)

2. Багуудын бичсэн зааврыг хананд байрлуулж ярилцах.

Сэдэв

Хүнсний бүтээгдэхүүн авах заавар

Үйлдвэрлэсэн хугацааг харах

Сав баглаа боодлыг шалгаж авах

Өнгө үзэмж, хадгалалтыг шалгах

Зааврыг уншиж сурцгаая. Сурах бичгийн энэ хэсэгт тогтож ажиллах хэрэгтэй.

Зааврыг зүгээр уншуулаад орхих биш зааврыг унших явцад заавраас хамгийн

чухал гэсэн зааврыг ялгаж чаддаг болгоно. ( ялгаж олуулах, уншуулах,

тэмдэглүүлэх) Зарим хүнсний бүтээгдэхүүний зааварт орц, зарим заавар хамт

бичигдсэн байгаа түүнийг ялгаж чаддаг болгоход багш анхаарах хэрэгтэй. Мөн

зааврыг зургаар бас илэрхийлсэн байдаг гэдгийг мэдэх

Харилцан ярилцацгаая

Ямар ямар хүнсний ногоо мэдэх вэ?

Тухайн хүнсний ногооны талаар юу мэдэхийг яриулах

Бие биенийхээ асуултад бүтэн өгүүлбэрээр хариулах

Заавар бичүүлж сургахад:

Хүмүүсийн бичсэн заавар дээр хэнд зорилусан, юун тухай заавар болох, тэр зааврын чухал хэсэг аль болох талаар харилцан ярилцах хэрэгтэй. Энэ ярилцлага хэр амжилттай болсноос дараагийн алхам шалтгаана гэдгийг багш анхаарч ажиллаарай.

Хэнд зориулж ямар заавар бичих талаар ярилцаж сонголт хийх боломж олгох

Сэдвүүдээс аль чухал гэсэн сэдвийг сонгох

Заавар бичих дарааллыг багш сайн чиглүүлж өгөх нь чухал

Page 71: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

3. Багуудын бичсэн заавраас хамгийн чухал гэсэн санааг сонгон авч ангийн сурагчдын мөрдөх заавар гаргана.

4. Зааврын аль хэсэг хамгийн чухал гэдгийг ялгадаг болгох. Үүний тулд чухал хэсэг нь энэ гэж уншуулаад орхих биш будах, зурах мэтээр ямар нэг ялгасан тэмдэглэгээ хийж сургах нь чухал гэдгийг бодолцоорой. Дараа нь эргэж харахад чухал нь энэ шүү гэж шууд харна. Уншаад орхисон бол заавал эхнээс нь дахин унших болно.

5. Зааврыг нэгтгэн хянаж засварлахад багшийн зүгээс туслах. Юуг засах, юун дээр анхаарах талаар зөвлөлгөө өгнө.

Зааврыг засаж сайжруулахад сурагч нэг бүрийн оруулах хувь нэмэр маш чухал. Хэдэн сайн сурагчдын хамруулалгүй аль болох бүх сурагчдын саналыг сонсох, чи үүн дээр ямар саналтай байна гэж, яриулахад багш чиглүүлж хяналт тавих. Тэр зааварт миний оруулах хувь нэмэр яухал гэдгийг хүүхэд мэдэрч оролцох идэвх сйн байх болно. Учир нь бид бүх хүүхдийг тэгш хамуулахад анхаарах нь чухал. Сурагчид ч миний оруулах хувь нэмэр чухал гэсэн ойлголттой байвал идэвхтэй оролцоно.

6. Сурагчдыг заавраа хэрхэн дагаж мөрдөх төлөөр зөвлөх.

Бичих үйлийг хэрхэн авч үзсэнийг J.Robert, Marzano Debra…“ Assessing student outcomes\performance assessment using the dimensions of learning model”, I.S.P.Nation “Teaching ESL\EFL, reading and writing” зэрэг эх сурвалжуудыг ашиглан зөвлөж байна. Санаагаа буулгаж тэмдэглэх нь Зарим сурагчдын хувьд өөрийнхөө хэлэх гэж буй санаагаа бичихийг илүүд үздэг байхад тэдний зарим нь түүнийгээ бичгийн хэлбэрт оруулахдаа тийм ч хялбархан байдаггүй. Энэ нь магадгүй тэдний хувьд өөрсдийн санаагаа буулгаж эх хэлбэрт хөрвүүлэхэд тулгарч буй нэг бэрхшээл гэж үзэж болно. Зарим сурагчдын хувьд үүнийг хийх боломжтой байдаг хэдий ч хэтэрхий удаан байдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр сурагчдын хувьд өөрийн санаа бодлоо эх бичвэр хэлбэрт оруулахад дадал туршлага дутагдаж байгаатай нь холбоотой. Үүний хамгийн тод нэг жишээ бол тухайн сурагчдын хувьд ярихаас бичих рүү дамжуулан буулгах явцад бичлэгийн хэлбэрүүдийн хоорондох ялгаа ихээхэн ажиглагддаг. Мөн дүрмийн дагуу бичихэд анхаарах нь зайлшгүй.

Зарим сурагчдын тухайд, тэд өөрсдийн хэлж буй зүйлээ бичихийг хүсэж байгаа боловч бэрхшээл тулгардаг. Ямар ч хэлэнд бичгийн дадлага маш бага хийгддэг нь үүний нэг дутагдалтай тал гэж хэлж болно. Учир шалтгаанаас үүдэн олон янзын арга техникийг олж гаргах, түүнчлэн үүнийг гүйцэлдүүлэхэд багш нар энэ бүх шалтгааныг хэрхэн олж таних, мөн эдгээр тохиолдлыг хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй болохыг шийдвэрлэх нь зайлшгүй чухал асуудал мөн.

Засаж сайжруулахдаа:

Ангиараа ярилцах

Анхны бичсэн ноорог дээр ажиллах

Аль хэсгийн яаж өөрчлөх

Өөрчлөх болсон шалтгаан, саналыг тайлбарлах

Зааврын дараалал, үг үсэг зөв бичих алдааг засна.

Page 72: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Хяналт Бичлэгийн үйл явцын хамгийн чухал хэсэг бол тухайн бичигдсэн зүйлийг эргэн харж хянах явдал мөн. Энэ нь тухайн бичигдсэн хэсэгт ямар санаа бүрэн гүйцэд орсон эсэх, мөн ямар санаа давхардсан байгаа эсэх, цаашлаад тухайн санааг тэлэх баяжуулах, мөн бусад алдаа мадгийг олж танихад их чухал алхам болно. Бичих чадвар сул, эхлэн бичигчид өөрсдийн бичвэрийг хянадаггүй, мөн алдаагаа эргэн хянадаггүй. Суралцагчдын дунд өөрсдийнхөө бичлэгийг хянах урам зоригийг дээшлүүлэх нэг арга бол тэдэнд checklist буюу хяналтын хуудас (үнэлгээний хуудас)-ыг гаргаж тэдний өөрсдийнх бичлэгт хяналт хийлгэх, мөн түүндээ үнэлгээ өгөх боломжийг бүрдүүлбэл зохимжтой. Бичвэрээ үнэлэх эл судалгаа нь тухайн этгээдийг өөрийнхөө бичгийн ажлын чанарыг сайжруулахад ихээхэн үр өгөөжтэй, чухал үнэлгээ хэмээн тооцогддог ажээ. (Hillocks, 1984).

Үе тэнгийн буюу суралцагчид бие биендээ санал дүгнэлтийг тухайн ажлыг дуусгавар болохоос өмнө түүнийг уншуулж, тэднээс санал авч түүнийг тухайн ажлыг эцэслэн боловсруулахад сайжруулах үүднээс ашиглагдаг. Түүнчлэн сурагчид нь бүлгээр ажиллах зарчмаар нэгэн нэгнийхээ бичсэн зохион бичлэгийг уншиж түүнд санал зөвлөгөө боловсруулж өгч болно. Тэд багшид үзүүлж дүгнүүлэхээс өмнө тухайн зохион бичлэгийг шалгахыг санал болгосон (Dixon, 1986). Суралцагчид энэ зарчмаар ажилласнаар санал зөвлөгөгөө гаргахад бэлтгэгдэх тустай төдийгүй асуултын жагсаалт болон хяналтын хуудас дээр ажиллаж сурах бүрэн боломжтой (Pica, 1986). Засварлах нь

Редакторлах буюу засварлах ажил гэдэг нь тухайн бичлэгийн үг бүрийг буюу бичлэгийн бүтэц зохион байгуулалт, хэв загвар, хэл зүйн болон үгсийн сангийн зөв сонголт, тохирч буй эсэхийг нэг бүрчлэн засварлан бичих ажлыг хэлнэ. Бичлэгийн үйл явцын бусад бүх хэсгүүдийн нэгэн адил редакторын засвар хийх нь аль нэг тогтсон хэсгийг хөндөх үйл явц гэж ойлгож болохгүй. Зохиолчид өөрсдийн бичсэн зүйлийг үе үе хянаж үзэх, мөн түүнийг засварлах, түүнчлэн бичлэгтээ анхаарч ажиллах болдог. Түүнчлэн, редакторын засвар хийх гэдэг нь бичлэгийг дуусгавар болсон ч түүнийг дахин хийх боломжгүй гэсэн хязгаар биш юм.

Суралцагчид өөрийн бичсэн зүйлдээ ангийнхаа нөхөд, багш нар болон бусад уншигчдаас санал хүсэлтийг авч түүндээ редактор хийх шаардлагатай. Энэхүү санал хүсэлт нь маш чухал бөгөөд, хэрэв бичлэгийн үйл явцын туршид хэд хэдэн удаагийн хяналт хийх мөн тухайн бичлэгээ үргэлжлүүлэн сайжруулахад их чухал алхам болдог аж. Бичлэгийн талаарх санал хүсэлт нь зөвхөн хэл зүйн алдаануудад онцгойлон анхаардаг бөгөөд агуулгын хувьд тийм ч чухал засвар хийддэггүй. Багш нарын хувьд тэдний бичлэгийн талаарх санал хүсэлтэд онцгойлон анхаарахын дээр тухайн боломж бололцоонуудын хүрээг бүхэлд нь олж харахыг хичээх ѐстой. Тэмдэглэгээний хуудсыг ашигласнаар тухайн үнэлгээг хийх нэг арга зам бөгөөд түүнийг хэд хэдэн шалгуураар хувааж үнэлдэг. Нэгэн сургуулийн суралцагчын сургуулийн гүйцэтгэх ажлын даалгаврын бичлэгийг үнэлэх үнэлгээний хуудсыг жишээ болгов. Энэ нь тухайн бичлэгийн бүтэц, зохион байгуулалт, дэвшүүлсэн санаа түүний чанарыг гараар бичих чадвар зэргийг харуулсан тухайлсан өвөрмөц саналуудыг энд багтаасан байна. Үнэлгээний хуудасны загвар

Нэр: ____________________

Сэдэв: __________________

Сургалтын хөтөлбөрийн дагуу

гүйцэтгэх ажлын даалгаврыг үнэлэх хуудас

Танилцуулга ба зохион байгуулалт:

Сургалтын хөтөлбөрийн дизайнтай холбогдох ойлголтуудыг багтаасан байдал:

Холбогдох ойлголтууд ба дадал туршлагыг интерацчилах:

Page 73: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Нийт сэтгэгдэл ба боломжийг сайжруулах:

Зохиогчид өгсөн санал хүсэлт тухайн бичлэгийн ур чадвар болон бичлэгт ашигласан

хэл, хэллэгт онцгойлон анхаарах нь чухал алхам болдог. Мөн түүнчлэн, санал хүсэлтэд багтсан нэг чухал тэмдэглэлийг засвараас илүү өргөн асуудал юм. Нөгөөтэйгүүр, энэхүү санал хүсэлт\фийдбаэк нь бичлэгийн зорилтын ойлголтуудын хүрээг тохиромжтой бууруулах, мөн зарим загвар, схемийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Фийдбаэкйин нэг үндсэн арга зам бол бичлэгийн үйл явцыг дээр дурдсан байдлаар илэрхийлэх явдал мөн бөгөөд тэр нь зохиогчдын хувьд өөрсдийн бичлэгийн санааг сайжруулахад шаардагдах санал зөвлөмжийг хүлээж авах нэг оролдлого бөгөөд (Энэ хангалттай эсэх, мөн холбоотой эсэх), мөн өөрийн санааг бүтэцжүүлэх (Чингэхдээ, Энэ бүхэн нь зохион байгуулагдсан уу?, Тухайн дэвшүүлсэн санаа нь тодорхой бас сонирхолтой байж чадах эсэх?) өөрийн дэвшүүлсэн санаа тань тухайн эхэд\текстэд\ бүрэн шингэж чадсан эсэхийг тайлбарлах зорилгоор (Тохиромжтой үг хэллэгийг хэрэглэж чадсан эсэх, мөн хэл ярианы хувьд тодорхой болж чадсан болов уу гм) асуултуудыг тавьж түүндээ хариулт олох нь их чухал. Мөн фийдбаэк-ийн өөр нэг чухал үндэслэл бол төрөл бүрийн хэлний курсуудын зорилго болох хэлний санаа, ур чадвар, агуулгыг зохих түвшинд анхаарч үзэх хэрэгтэй. Фийдбаэкийн үндэслэлд шаардагдах нэг чухал зүйл бол зарим нэг загварын ач холбогдлыг нарийвчлан тусгах зорилгоор хэл зүйн засваруудыг нарийвчлах, мөн анхаарч үзэж буй зүйлийнхээ хүрээг сайтар авч үзэх явдал мөн билээ.

Тухайн фийдбаэкийн хамгийн чухал нэг арга бол түүнийг тодорхой хэсгүүдэд хувааж, улмаар тухайн хэсэгт бүрт гарсан санал зөвлөмжийг нэг бүрчлэн авч үзэх нь түүнийг үлэмж сайжруулах болно.

Фийдбаэк бичих, болон түүнийг бүтцийг сайжруулахад хэрэгцээтэй төрөл бүрийн арга замуудыг багш нар, бусад суралцагчдаас ирсэн фийдбаэк болон өөрийн туршлага зэргээс гарсан онцлог бүхий аргуудыг онцгойлон авч үзэх нь их чухал. Зураг ашиглан тэмдэглэгээ хийх нь

Хэрэв суралцагч нь өөрийн зохион бичлэгээ бичиж дууссан бол юуны түрүүнд өөрийн бичсэн зүйлийнхээ үгийг тоолох шаардлагатай. Буруу тооцоо хийхээс сэргийлэх үүднээс тухайн тоолж буй үгээ 50, 50-иар тоолоходоо түүнийгээ эхнээсээ урагшаа, эсвэл хойноос урагш хүртэл нь тоолно. Тухайн зохион бичлэгийн эцэст, нийт бичигдсэн үгийн тоо жишээлбэл 236 байвал тэр бичлэг нийтдээ дурдсан хэмжээнд байна гэж үзнэ. Харин багш тухайн зохион бичлэгийг уншиж үзээд тэр олон тооны алдааг олоод тухайн бичлэгийн 100 үг тутамд гарсан алдааг дундажлан тооцно. Энэ нь тухайн зохион бичлэгт орсон үгийн тоог түүний бичлэгийн алдаанд хувааж гаргасан дүнгийн хувиар илэрхийлэгдэнэ.

Зохион бичлэг тус бүрийн дундаж үнэлгээнд үзүүлсэн тэмдэглэгээ нь тухайн суралцагчдын сайжирч байгааг шууд харуулна. Тэд өөрсдийн үнэлгээг зураг дээр тавих хэрэгтэй. Энэ нь суралцагчдыг цаашид улам сайжрах урам хүслийг сэргээдэг. Ихэнхдээ, энэ нь эхнээсээ хурдан сайжрах боломж биш ч гэдээ аажим аажмаар, сайжирч, улмаар тэдний гаргадаг олон алдааны тоо нь бага багаар буурдаг. Систем ашиглан тэмдэглээ хийх нь

Энэ нь магадгүй суралцагчдад илүү хэрэгцээтэй байж болох авч багш нар тэдний алдааг засахдаа дараах байдлаар засвар хийх нь илүү түгээмэл. Өөрөөр хэлбэл, энэхүү тэмдэглэгээний систем нь тухайн суралцагчдад их чухал байдаг. Учир нь үүнээс тэд өөрсдийн гаргасан алдааг илүү сайн олж харна.

Энэхүү тэмдэглэгээ нь тухайн хуудасны алдаатай бичсэн хэсэг дээр эсвэл тухайн өгүүлбэрийг байгаа тэр хэсэгт нь тэмдэглэх нь илүү чухал. Суралцагчид өөрсдийн гаргасан алдаагаа заавал засах ѐстой бөгөөд багш нар түүнийг тэмдэглэж авах хэрэгтэй. Ихэнх зохион бичлэгүүдэд, дор хаяж алдааны ихэнх нь тухайн суралцагчийн голдуу өмнөх алдаагаа давтдаг. Энэ нь тэдний хувьд анхааралгүй байснаас л шууд хамааралтай. Өөрөө засварлах нь үүнийг зогсооход тусална. Суралцагчид өөрсдийн ажлаа хянамгай засахдаа зуршлыг төлөвшүүлэхэд ихээхэн түлхэц болохын дээр багш

Page 74: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

нар ч үүн дээр онцгойлон анхаарах нь зүйтэй. Тэмдэглэгээний систем нь тэдэнд өөрсдийн сул талуудаа арилгахад чухал хэрэгтэй.

Бичлэгийн үйл явцад анхаарал хандуулах нь суралцагчдын бичлэгийн ур чадварыг сайжруулахад туслахын зэрэгцээ тухайн бүтээгдэхүүнийг дуусгахад онцгой анхаарахад төрөл бүрийн шаталсан арга замуудыг авч хэрэгжүүлснээр бичилтийн үр дүнг сайжруулах, мөнхүү хандлага бичлэгийг илүү өргөн хүрээнд авч үзэх, мөн цаашлаад бүтээлч ур чадварыг бий болгоход их цаг хугацаа шаардах бөгөөд бичлэгийн шаардлагыг үлэмж нэмэгдүүлэх боломж бий болно. Хэдийгээр, энэ үйл явцын хандлага нь тухайн суралцагчдын сонсох, ярих, унших ур чадварыг сайжруулахад ихээхэн чухал алхам болдог. Бичих үйл ажиллагааны хэсгийн хяналт оношилгоо

Бичилтийн үйл явцыг сайжруулахад тухайн зохиогчид өөрсдийн хийж буй зүйлдээ хяналт хийх нь чухал. Энэ бүх хэсэгт сул хяналт тавихын зэрэгцээ үйл явцын бусад үнэлгээг сайжруулах боломжийг бүрдүүлнэ.

Хэсгийн хяналтын талаарх мэдээллийг олох үндсэн гурван арга: - Тухайн бичигдсэн бүтээгдэхүүнийг ойр ойрхон харах, чингэхдээ тухайн бичигдсэн

сэдвийн талаар тодорхой хэсгийг бичих - Зохиогчдод хандсан асуулт боловсруулах - Бичилтийн үйл явцаар дамжуулан зохиогчийн ажиглалт хийх

Энд өөрийн бичиж буй тухайн сэдэв бүхий бүтээгэхүүнийг илүү ойроос харах зорилгоор тухайн сэдвийг эцэслэхэд хэрэг болох мэдээллийг ангилан хувааж цуглуулах хэрэгтэй. Мөн тухайн бичлэгийн нэг чухал хэсэг бол сэдэвтэй холбогдох аливаа асуудлуудад хэрхэн хариулт өгөхөд багш нарын зүгээс суралцагчдын асуултуудад хариулт өгч, тэдний бичилтийг шинжилгээ хийнэ. Бичигдсэн бүтээгдэхүүнээс оношилгоо хийх нь Зохиогчийн зорилго: Хэрэв зохиогч тухайн бичиж байгаа зүйлийнхээ талаар асуудлыг олж танихын тулд коммуникатив зорилгыг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ хэсэгт гарсан үйл явцын сул үнэлгээ нь дараах нэгдсэн зорилгуудын дутагдлыг арилгах хэрэгтэй.

- Бичилтийн хэсэг бүрт зорилго нь тодорхой байхын дээр дэвшүүлж буй дүр зургийн талаарх нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх, бодитоор тодорхойлох үүднээс уншигчдад өгөх төсөөллийг бий болгож чадах уу?,

- Зохиогч өөрийнхөө зорилгыг тодруулах, мөн бичилтийн хэсэг бүрт бодит рефлексийг тодруулах боломжийг олж таних

Уншигчийн загварын тухайд: Тухайн зохиогч нь өөрийн бичиж буй зүйлийг хэнд зориулж ямар санааг илэрхийлэх гэж байгаагаа тод томруунаар гаргах нь дэвшүүлж буй асуудлаа олж гаргах нэн чухал оролдлого юм. Процессын энэ хэсгийн ядмагхан үнэлгээ нийцэхгүй загвар, хэт дэлгэрэнгүй байдал зэргээр тэмдэглэлээс үүдэлтэйгээр тухайн уншигчийн олж мэдэхийг хүссэн мэдээллийг хэт нуршуу байдлаар агуулснаар түүнийг залхаахад хүргэдэг. Үүнд дараах хэд хэдэн асуулт тулгарна:

- Бичлэгийн хэсэг тус бүрээр дамжуулан албан ба албан бус байдлаар бодит хүрээг бий болгож чадах уу?

- Хэт их хэмжээний дэлгэрэнгүй байдал нь тухайн уншигчийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар түүнийг эх\текст\ бичих чадварыг бий болгож болох уу?

- Хэрэв тухайн бичлэг нь тодорхой багц асуултууд дээр үндэслэгдсэн бол асуултыг албан ѐсны бичгийн хэллэгтэй нийцүүлж болох эсэх?

Санаа бодлыг цуглуулах Хэрэв тухайн зохиогч нь өөрийн бичиж буй зүйлдээ илэрхийлэх гэж буй санаагаа хангалттай сайн илэрхийлж чадсан бол дараах асуултуудыг шалгаж үзэхийг хичээх нь зүйтэй. Харин тухайн хэсэгт үр дүн тийм хангалттай сайн гарахгүй бол бүтээгдэхүүний эцсийн үнэлгээ их тааруу байна гэж бодох хэрэгтэй.

- Таны бичсэн зүйлийн нэг хэсэгт ч тухайн дэвшүүлж буй санаатай чинь холбогдох зүйл болон бусад сонирхолтой зүйл багтаж байгаа эсэх?

- Тухайн сэдвийн хүрээнд тохирохуйц санаа бодол нэгдэж чадсан эсэх?

Page 75: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

- Таны бичиж буй зүйлд хувь хүний санаа бодол, дадал зуршил болоод суурь өгөгдөл болон уншиж мэдсэн зүйлээсээ тэмдэглэсэн эх сурвалжийн талаарх мэдээлэл зэргийг нэг бүрчлэн оруулж чадсан эсэх?

Санаа бодлоо бүтэцжүүлэн зохион байгуулах Хэрэв таны бичиж буй зүйл чинь маш нягт нямбай зохион байгуулалттай болж чадсан бол доорх асуултуудад хариулт өгөх бүрэн боломжтой байна. Энэ хэсэгт ухайн бичлэгийн үйл явцад гарсан үр дүнг илүү авч үзэх бөгөөд доор өгөгдсөн асуултад гарч буй бэрхшээл саадыг та бүрэн давж чадсан бол таны бичсэн зүйл тухайн уншигчийн анхаарлыг татаж, улмаар зарим нэг таагүй зүйлийг ч мөн арилгахад туслах болно.

- Таны бичсэн зүйлийн аль нэг хэсэгт тодорой асуудлыг авч үзсэн эсэх? - Тухайн хэсгүүдэд логикийн болон сонирхлын замаар ямар нэгэн зарчмыг

тодорхойлж чадсан эсэх? - Таны бичсэн зүйлд тухайн уншигчдад амлалт өгөх эсвэл дэд гарчгаар

дамжуулан тодорхой санаагаа дахин дэвшүүлсэн эсэх? - Бичлэгийн чинь тодорхой хэсэгт дэд гарчгаар эсвэл сайн дараалалтай, мөн хэт

мэдрэмтгий байдлыг нэмж оруулсан эсэх? Санаагаа бичих Хэрэв туайн зохиогч нь өөрийн санаа бодлоо бүрэн гүйцэд, ойлгомжтойгоор илэрхийлж чадсан бол дараах асуултуудад хариулт өгөх оролдлогыг хийх хэрэгтэй. Чингэхдээ энэ хэсэгт тэмдэглэсэн нэг гол үйл явц бол бичлэгийн хураангуйлж, улмаар тухайн өгүүлбэрээр дамжуулан ерөнхий утга санааг илэрхийлэхийг хичээх, бичлэгийн болон хэл зүйн, үгийн сангийн алдаа мадгийг олох, цаашлаад бичлэг хоорондын холбоосын логикийг сайтар хийж чадсан байх хэрэгтэй. Ингэхийн тулд дараах асуултуудад бүрэн хариулт өгч чадсан байх нь зүйтэй.

- Үүнийг бичихэд хэр их цаг зарцуулсан болох? - Өөрийн санаагаа илэрхийлэхэд хэр хялбар байсан эсэх? - Бичлэгийн хэсэг тус бүрт тодорхой тэмдэглэлүүдийг хийсэх эсэх? - Бичлэгт ямар нэгэн үг үсгийн алдаа байхгүй эсэх?

Хяналт хийх Хэрэв тухайн текст нь хэд хэдэн удаагийн анхны төсөл, ноорог бол түүнийгээ эцэслэн эцсийн эх бичвэрийг гаргаж, улмаар түүн дээр бичлэгийн болон эхийн хувьд шүүмжлэлтэй хандахын тулд дараах асуултуудыг бодитоор олж гаргахад түлхэц болно. Харин тухайн текстэд дэвшүүлсэн санаа, болоод түүний бүтэц зохион байгуулалт нь ядмагхан мэт санагдаж байгаа бол эл текстийн хэтийн дүр зураг мөн тааламжгүй байна гэж ойлгож болно.

- Хэрэв багш чиний текстийн өмнөх драфтыг үзээд түүнийгээ дахин сайжруул гэж хэлсэн бол өмнөх драфтаас ер дээшлээгүй байна гэж бодох хэрэгтэй.

- Ямар аспектаар үүнийг сайжруулах вэ гэдэг талаас ямар бодит сайжралт гарч байгааг сайтар олж таних хэрэгтэй.

- Хэрэв текст тодорхой, ойлгомжтой бас сайн зохион байгууллаттай болсон бол түүнийг сайн танилцуулах учиртай.

Редактор хийх Хэрэв тухайн зохиогч өөрийн бичсэн текстийг системчилсэн, алдаа мадаггүй бусдаас илүү сайн болгохыг хүсвэл дараах асуултуудад хариулт өгөхийг оролдох нь зүйтэй болов уу? Энэ хэсэгт үнэлгээ муу байгааг үнэлэхдээ юуны өмнө бусад хүмүүсээс ирсэн санал шүүмжлэл хариулт өгч чадсан, алдаагаа дахин давтаагүй байх, анхаарал болгоомжгүй үг хэллэг хэрэглэсэн эсэх, эх бичвэрт эшлэгдсэн бүтээлийн жагсаалтыг үнэн зөв хийсэн байхаас гадна бүтээлийн эшлэлийн жагсаалтыг алдаа мадаггүй үнэн зөвөөр тэмдэглэсэн байх нь чухал.

- Тэнд өөрийн засварыг тэмдэглэсэн байх? - Эх бичвэр нь үг үсгийн алдаагүй байх, мөн үгийн бичвэрийг нягт нямбай шалгасан

байх хэрэгтэй - Мөн эх нь форматын хувьд зөв зохистой байхыг шаардана.

Page 76: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Үнэлгээний хуудастай ижил төстэй асуултуудыг багтаасан байх бөгөөд тухайн суралцагчидтай ярилцаж байх зуураа бичлэгийн ур чадвараа мөн тодорхой бичсэн байна.

Бичилтийн үйл ажиллагаа ны хэсэг

Асуултууд

Зохиогчийн зорилго

Үүнийг бичих болсон таны гол зорилго юу болохыг тодорхойлох? Таны бичих гэж буй зүйлийн тань хамгийн чухал санаа, мэдээ нь юу болох?

Уншигчийн загвар

Хэн таны бичсэн зүйлийг унших вэ? Та үүнийг бичихдээ ямар нэгэн тодорхой журмыг тодруулахыг оролдсон уу? Та өөрийнхөө бичиж буй зүйлийнхээ талаар бодит тодорхой дүр зураг гаргахыг хичээсэн эсэх? Энэхүү сэдвийг бүрэн гүйцэт ойлгохын тулд тухайн уншигч хэр зэрэг мэдлэгтэй байх ѐстой вэ? Та үүнийг бичих явцдаа өөр ямар нэгэн зүйлийн талаар бодож байсан уу?

Санаа бодлоо цуглуулах

Та энэ сэдвийн талаар хэр ихийг мэдэх вэ? Та үүнийг бичих явцдаа ямар төрлийн эх сурвалжуудыг ашиглаж, түүнээс хэр их мэдээлэл цуглуулж чадсан вэ? Эдгээр эх сурвалжууд нь юу байсан эсэх? Та өөрийн сэдвийг бичих явцдаа энэ бүх мэдээллийг цуглуулахад хэр хялбар дөхөм байсан бэ?

Санаа бодлоо цэгцлэх, зохион байгуулах

Та өөрийн бичих зүйлдээ дэд гарчгууд ашигласан уу? Та өөрийн бичих зүйлийн талаар ямар нэгэн өөр дэд гарчиг тусгайлан гаргах, эсвэл түүнийгээ төлөвлөгөөндөө багтаасан эсэх? Та тухайн уншигч таны бичсэн зүйлийн талаар хэрхэн цэгцтэй уншиж чадах бол гэдэг талаас нь бодож байсан уу?

Санаагаа текст руу буулгах

Та нэг бус удаа өөрийн бичсэн санаагаа бичихэд хялбар мэт санагдаж байсан уу? Та үүнийг бичихийн тулд хэр их цаг хугацаа зарцуулсан эсэх? Та үүнийг хэр хурдан бичих вэ? Та үүнийг цаасан дээр буулгаж бичсэнээс ярих нь илүү хялбар гэж боддог уу?

Хяналт хийх

Та үүнийг бичиж байгаатай баяртай байна уу? Та үүнийг бичих явцдаа өөрийнхөө сул болон давуу талыг олж харсан уу? Тэдгээр нь юу байсан? Та өөрийнхөө эхийг сайжруулж чадсан гэж бодож байна уу? Эдгээр бичлэгийн процессын аль нэг хэсэг нь танд ямар нэгэн бэрхшээлтэй санагдаж байсан уу? Та өөрийн бичсэн зүйлийг шалгахадаа тогтсон дүрэм журмыг сахидаг уу?

Редакторлах

Та бичвэрийн шалгагчийг ашигладаг уу? Та үүнийг хэрэглэж байсан уу? Та үгийг өөрийн бичиж буй зүйлдээ ашиглахдаа ямар нэгэн байдлаар толь бичиг ашигладаг уу?

Page 77: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Та бичилтийн аль нэгэн хэсэгт нь эргэлзэж байсан уу, хэрэв байсан бол хаана? Та өөрийн бичсэн зүйл дээрх аливаа нэг алдааг өөрөө засдаг уу? Та эшлэл авсан ном бүтээлийн жагсаалтыг тогтмол хийдэг үү?

Дөрөв. Хэл зүй, үгийн сангийн хэрэглээ

4.1 Үгийн аймаг

4.2 Өгүүлбэр

4.3 Үгийн сан

Суралцахуйн зорилтын

тоо

3

2

3

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

4.1 Үгийн аймаг

4.1.1 Хэн?, Юу?, ямар?, хэд?,хэчнээн?,яах?гэсэн асуултад хариулагдах үгсийг асуултаар ялган бүлэглэх хэрэглэхийн тулд:

Эхээс үг бүлэглэхдээ асуулт тавьж бүлэглэх, бүлэглэсэн үгэндээ асуулт тавих. Жишээ нь: хүний нэрийг ялган бичээрэй, чи яагаад хүний нэр гэж ялгасан, ямар учраас...., асуулт тавивал хэн? Юу? Алийг нь ашиглах вэ? гэх мэтээр энгийнээс эхлэх

Хэн ямар?юу ? яав?гэх мэт асуултын бүтцээр өгүүлбэр зохиох, өгүүлбэр дэх үгэнд асуулт оноох

4.1.2 Асуулт ашиглан өгүүлбэрийн утгын дэлгэрүүлэх

Асуулт ашиглан өгүүлбэрийг дэлгэрүүлэх

Эх дэх үгсийг асуултаар бүлэглэх

Нүдэлж буй болон утгыг нь тайлбарлаж сурсан үгэндээ асуулт тавих , асуултаар бүлэглэх

Эх уншаад асуулт зохиох, хариулт өгүүлбэр бичиж тайлбарлах

Загвар 1 Ямар? Ямар? юу? яав? Ямар? Загвар 2 Хэн? яав? Хэн? юуг? яав? Хэний? ямар? юуг? яав? Загвар3 Эр шагай, эм шагай олж, дөрвөн бэрх буулгав. Асуулт тавиарай. Загвар4 Мэргэжлийн нэрлэсэн үгийг ялгаад асуулт тавих

4.2 Өгүүлбэр

4.2.1 Асуух , хүүрнэх өгүүлбэрийг ялгах, өнгө аясыг илтгэх,зөв бичих 1. Асуулт хариулт 2-ын ойлгуулах асуусан өгүүлбэр хариулсан өгүүлбэрийн бичлэгийн хэлбэрийг ажиглаж аялгын ялгааг нь сурагчид өөрсдөө гаргах 2. Харилцан яриа бүхий эх ашиглаж уншуулах

3. Хуруу хүүхэлдэй ашиглан харилцан яриа өрнүүлэх

4. Харилцан яриа бүхий эхийг сэтгэлийг хөдөлгөөний өнгө аясаа илэрхийлэн төлөөлөн унших

5. Зохиол уншаад асуулт зохиох, хариулах загвар ашиглан асуусан ба хүүрнэсэн өгүүлбэр зохиож сурах

4.2.2 Цэг , тэмдгийг зөв хэрэглэх

Цэг, тэмдэг, таслал нөхөж бичих, цэг ,

Харилцан яриа

Үлгэр

Өгүүллэг

Өгүүлбэрийн загварууд

Үгэн тоглоомон эхийн загварууд

Хуруу хүүхэлдэй

Харилцан яриаг ашиглан гүйцээж бичих загвар

Page 78: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

тэмдэгт тохируулан өгүүлбэр зохиох

Тэмдэг тэмдэглэгээг ашиглан аялгаа тохируулан унших, ярих

4.3 Үгийн сан

4.3.1 Эсрэг утгатай үгийг таних, тайлбарлах

Утга эсрэгцсэн зүйр үгийн утгыг тайлбарлах

Өгөгдсөн үгийн эсрэг утгыг олох

Хам сэдвээс үгийн эсрэг утгыг тайлбарлах

Эсрэг утгатай үгээр өгүүлбэр зохиож , өгөгдсөн өгүүлбэртэй харьцуулах, таавар , үгийн сүлжээ таах

Үгийг эрэмбэлж эсрэгцүүлдэг аргаас суралцах

Ертөнцийн 3, шүлэг, үлгэр зохиохдоо эсрэг утгатай үгийг хэрэглэх

Эсрэг утгатай үгийг асуултаар таних 4.3.2 Хэлц үгийг чээжлэх, ойлгох

Оньсого, ертөнцийн 3, зүйр цэцэн үг, өвөрмөц хэлц тогтвортой нийлэмжийг тогтоох, утгыг тайлбарлах, үг яриа, эх зохиохдоо ашиглах

Сургамжит хэлцийг ашиглан үлгэр өгүүллэг зохиож ярьж, бичих

4.3.3 Гадаад үгийг нүдлэн тогтоох

Эхээс гадаад үгийг ялгах,

Толь бичиг ашиглан, утгыг нь тайлбарлах

Хам сэдвээс тайлбар хийх, өгүүлбэр зохиох, нүдэлж тогтоох

Хэлц үг, эсрэг утгутай үг, гадаад үгийн сан бүрдүүлэх, тайлбар бичиж сурснаа ашиглахад зориулж төрөл бүрийн цуглуулга хийн сэдэл төрүүлэх. Үгийн сүлжээ Үгийн таавар Эсрэг утгатай үг нөхөн загвар хүйтэн ...?.....?...халуун эсрэг утгатай үг

Багшид өгөх зөвлөгөө

Үгийн аймаг: 2005 оноос сурах бичгүүдэд үгийн аймгийг жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр...гэсэн хийсвэр нэр томьѐоны доор шууд тодорхойлолт чээжлүүлэх, чээжилснээ ашиглаад бүлэглэж байсан бол 2009 оноос хойш үгийн аймгийг таниулахдаа тэмдэг нэр, тооны нэр... гэсэн хийсвэр нэр томьѐоноос зайлсхийж юуг нэрлэсэн утгын ангилал дээр нь тулгуурлан хүнийг нэрлэсэн, амьтныг нэрлэсэн, ургамлыг нэрлэсэн, шинжийг нэрлэсэн, тоог нэрлэсэн, үйл хөдлөлийг нэрлэсэн гэх мэтээр таниулж байсан бол энэ сургалтын асуулт төлөвлөгөө асуултыг ашиглан үгсийг бүлэглэн хэрэглэж болохыг чухалчилж байгаа билээ. Иймээс асуултын тусламжтайгаар өгүүлбэрийг хураах, дэлгэрүүлэх дасгалудыг цөөнгүй сонгосон бөгөөд энэ нь үгийг утгаар нь ангилсан ангиллын эхлэн тавигдаж буйг багш нар анхаарах хэрэгтэй. Тиймээс асуулт тавихдаа асуух утгатай үгийг зөв сонгож хэрэглэж байгааг нь анхааран засаж, дэмжих хэрэгтэй, харин тусгайлан сэдэв болгож сурах бичигт оруулаагүй ч эх зохиож бичих санаагаа дэлгэрүүлэх, хураах, асуулт тавих, хариулах, харилцан яриа чадварыг хөгжүүлэх зорилгоор асуух утгатай үгийг хэрэглэх улмаар үгийн утгыг таних, бүлэглэх бүлэглэж сурах чадварт сургаж байгаа юм.

Үгийн сан: Анги ахих тусам тодорхой үгийн сангийн баяжилт хийлгэхийн тулд толь бичиг ашиглах чадвартай сургах, үгийн утгын тайлбарыг тэмдэглэх үгийн утгыг тааварлах чадвар зэргийг зохиол бүрээр хөгжүүлж байгаа харин үгийн утгыг танихдаа эсрэг утгатай үгийг эхэд тулгуурлан тайлбарлах, таних, харин хэрэглээ болгохыг зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, оньсого зохиохдоо хэрхэн ашиглаж болохыг үлгэрлэн оруулсан байгаа үүнийг ашиглан эсрэг утгыг таних тайлбарлах хэрэглэх чадварыг

Page 79: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

хөгжүүлнэ. Гадаад үгийг нүдэлж тогтоон, тогтоосноо чээжээр бичих, бичиж сурсан үгээ эх дуурайн зохиох, зохиож бичихдээ ашиглана.

Үгийн сан, баялгийг нэмэгдүүлэх зорилгоор үгийн утгыг таних , танихдаа толь бичиг ашиглах, утгыг таамаглах зэргээр бүтээлч бичиглэл хийлгэнэ. Үгээ бас хэрэглэж чаддаг болгохын тулд хэрхэн хэрэглэсэн үлгэр, өгүүлэл , шүлэг уншуулахаас гадна, өөрсдөөр нь өгүүлбэр, үлгэр, эх зохиох ажлыг тогтмол хийлгэж хэвших, үгээ тайлбарлаж сурах зорилгоор өөрсдөө таавар, тоглоомын асуулт бэлтгэх , тоглоомонд оролцох үйлийг зохион байгуулж хүүхдийн ахицыг үнэлээрэй. Бүлэг үгсийг утгын ялгааг мэдэрч унших зөв бичиж сурах зорилгоор дараах үгийг нүдлэх утгыг нь ялгаж сурах. Жишээ нь:

Үгийн сан: билиг, бэлэг Нүдлэх үг: билэг, бэлэг, нялх, торох-торх, шарах-шарх Багшийн мэргэжлийн мэдлэгт: Ижил үг Дуудлага хэлбэр ижил утгаараа өөр үгийг хэлнэ. Ижил үгийн үндсэн шинж бол 2 буюу хэд хэдэн үгийн агуулгын тал ялгаатай боловч илэрхийлэх тал нь адил байдагт оршино. Тус тусдаа үглэвэр, утгалбартай байна. Үгийн сангийн ижил нэр – омоним Жишээ: тохой I (гар тохой), тохой II (уулын тохой), гол I (гол горхи),гол II (дугуйны гол) Хэлбэрийн ижил нэр – омоформ Жишээ: харуул I (хөрөө харуул), харуул II (дүүд харуул), хий I (ажил хий), хий II (хорт хий) Дуудлага ижил нэр – омофон Жишээ: гэрлэ(хүнтэй гэрлэ), гэрэл(гэгээ), хавх(чонын хавх), хавах(дээл хавж оѐх) Бичлэгийн ижил нэр – омограф Жишээ: ангийн (буу), ангийн (хаалга), сангийн (аж ахуй), Сангийн (хүний нэр) Эдгээр үгсийн зөв бичиж сурахад дараах алхамчилсан үйлийг хийгээрэй.

1. Монгол хэлэнд дүрс ялган бичдэг үг олон байдгийг ярилцаад, хэрхэн төсөөлж байгаагаар нь бүтэн өгүүлбэр зохиолгоорой.

2. Өөрсдийн төсөөлсөн, баримжаалсан зүйлийг бусдад илэрхийлэх тэдний саналыг сонсох нь баримжаалсан зүйлээ бодит үйл болгоод бусдад гадаад яриа болгож, илэрхийлж байгаа учир үүнд багш бүтэн өгүүлбэрээр, зөв өгүүлбэрийн бүтцээр хэр учирзүйн үндэслэлтэй илэрхийлж буйг хянах, зөвлөгөө өгөх хэрэгтэй.

3. Өөрийн төсөөлснийг нь ...яагаад? гэсэн нээлттэй асуудлаар тодруулна. 4. Өөрөө төсөөлөн, хичээлийн туршид мэдлэг бүтээсэнд нь хариулт болгох

зорилгоор эх уншуулна.эхийн агуулгаас бэлэг, билиг гэсэн үгсийг хэрхэн ялгаж бичдэгийг мэднэ.

5. Ялгаж чадаж байгаагаа илэрхийлж эх ашиглан тайлбар бичнэ. 6. 1-р ангиас үелж уншаад үеийн тухай мэдлэгтэй болчихсон байдаг учир тэрхүү

мэдлэгийг нь ашиглан үеийн тухай ойлголтыг эгшгийн тоогоор үгэнд үе байдаг гэж сэргээн бэлэг, билэг гэсэн үгсийг үелүүлнэ.

7. Хэсэг хугацааны дараа сурагчийн ЧАДВАРЫН ахицыг үнэлэхдээ багшийн номон дахь үнэлгээний загваруудыг ашиглана уу. Жишээ нь:

Чадвар Илрүүлэх шалгуур Хааяа Ихэвчлэн Үргэлж

Үгийн утга ойлгох

Үгийн утгыг ойлгохын тулд толь бичиг ашиглах

Үгийн утга ойлгохдоо өгүүлбэрийн хам бүтцээс гаргах

Үгийн дуудлага ижил үгээс зөв сонголт хийн зөв бичих

Мэдсэн үгсээр өгүүлбэр зохион бичих

Харин эсрэг утгыг таниулахдаа дараах 7 төрлийн дасгалаар чадваржуулаарай.

Дасгал1: Аль нь зүйр үг, аль нь оньсого вэ? Таагаарай.

Page 80: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

Хол явъя гэвэл ойроос эхэл Ихийг хийх гэвэл багаас эхэл Унтаж , мартах уруудахын шинж Санаж сэдэх өөдлөхийн шинж Харахад бага Ханилахад их а.Өнгөөр ялгаж бичсэн үгсийг хоѐр хоѐроор нь хуулж бичье. Үлгэрлэвэл:мартах-сэдэх, өндөр-нам, .......... б.Эдгээр үгсийг харьцуулж уншаарай, ямар утгатай үг гэж нэрлэж болох вэ? Дасгал 2: Зургйиг ажиглаад, нэрлэж бичээрэй. Өндөр - нам, урт - богино, уйлах - инээх, олон – цөөн, том – жижиг Дасгал 3: Зүйр үгэнд үг нөхөж бичээрэй, ямар ямар эсрэг утгатай үг үүссэн бэ? Ялгаж бичье. Сайныг дагавал сарны гэрэл .......... мууг дагавал могойн хор Үнэн үг үнэд хүрнэ ...........үг хор хүргэнэ Инээсэн бүхэн нөхөр биш ...........бүхэн ........... биш Өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн ............ цагаан хурганы сүүл ......

Дасгал 5: Үгийн сүлжээн дэх эсрэг утгатай үгийг олоорой. Зөв олбол догшин гэдэг үгийн эсрэг утгатай үүснэ.

1 Н

2 О

3 м

4 Х

5 о

6 н

Өндрийн ........................ Холын Сайны эсрэг утга Цагааны Цөөний Дайсны Дасгал 6: Үгийн утгыг эсрэгцүүлэн зүйр үг зохиож бичье.

Ямар юм, хүн, үйл хөдлөл, шинж байдлын эсрэг утгыг гаргах уу гэдгээ бодоорой. Тухайлбал: хүний сайн, муу чанарын тухай бичье.

Ажилч хүн арван гартай, тэгвэл ямар хүн ганц гаргүй мэт байж болох уу?

Сонгож буй үгийн утга тохирох эсэхийг ярилцаарай. Тухайлбал : амтай, тэнэмэл, өөдгүй, худалч, залхуу гэх мэт үгсийг сонгон ярилцаж үзээрэй.

Аль үг нь онож хэрэглэхээр эсрэг утга үүсгэж байна? Яагаад?

Зохиож сурсан бол өөрөө зохиогоод үзээрэй. Дасгал 7: Зураглалыг тайлж уншаад, жишээ өгүүлбэрээр батлаарай.

хойд

Хэзээ? зүүн баруун

төв

Үнэн Нөхөр зөөлөн

Инээх өлсөх

Page 81: ХОЁРДУГААР АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ …bagsh.itpd.mn/fayluud/mkhel_2.pdf · Өөрчлөн хувиргахдаа ii ангийн сурагчдын унших

үүрээр өглөө үдэд орой үдэш урд Сурагчид асуулт асуух нөхцөл

Ангийн сурагчдыг хичээлд бүрэн хамруулснаар тэд багшаас асуух асуулттай болно.

Сурагч багшаас асуулт асуухаасаа өмнө бусад нөхдөөсөө эхэлж асуугаад хариултыг авсан байна.

Сурагчид гараа өргөж ангийнхнаасаа асуулт асуухад бэлэн биш байгаа бол асуултын хана, асуултын хайрцаг\асуудлын ном гэсэн бусад хэрэгслүүдийг ашиглаж болно.

1. Асуултын дагуу ярихдаа номноос лавлаж уншихыг санал болгож, үүний дараа ялгавартай хүүхдийг тэгш хамруулан оролцохыг хичээх. Яагаад? гэсэн асуултад хариулт өгч байгаа бол гол санааг ухаарсан, ухаарснаа хуваалцах хүүхэд, тиймээс энэ санааг гаргуулах дэмжлэг асуулт бэлтгээрэй.

2. Хуулж бичиж байгаа хэсэг бол гол, чухал санаа бөгөөд үүнийг тэмдэглэж сурах нь эхээс гол санаа, гол хэсгээ тэмдэглэн уншихын эхлэл болно.

3. Ухаарч ойлгож уншсаныг дүгнэх асуулт тул, ярилцангаа хүүхдийг дэмжих, ахиц болох асуулт бэлтгэх. Тухайлбал: Алунгоогийн домгийг мэдэх үү? Түүнтэй холбоо байна уу? гэх мэт.

Өгүүлбэр: 1-р ангиас эхлэн хэлний нэгжүүдийг ярьж сурахаас нь эхлэн таниулж байгаа бөгөөд 1-р ангид уншиж бичихээс өмнө, бичигт тулгуур дохио ашиглан ярианы хэлэнд үг, өгүүлбэр эх ашиглан хүмүүс бие биенээ ойлгож харилцаа үүсгэж байгааг ухааруулаад 2-р ангидаа дасгалын зааврыг уншиж ойлгох явцдаа хэлний нэгжүүдийг шууд ялгаж сурсан байна. Жишээлбэл: Өгүүлбэр хэд хэдэн үгээс бүтнэ, томоор эхэлж бичнэ, төгсгөлд нь цэг, асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг зэргийг хэлэх аялга, сэтгэлийн хөдөлгөөн, өнгө аясаас хамаарч ашигладаг, сонгож хэрэглэдэг болохыг мэдэж авна. 82-90 талууд хүртэл тусгайлан бүлэг болгож оруулсныг алхамчилсан үйлээр нь ашиглаарай. Өгүүлбэрийн аялга, цэг, тэмдгийн хэрэглээг ойлгуулахдаа хуруу хүүхэлдэй, үгэн тоглоом, харилцан яриа, үлгэрийг ашиглаарай.