18
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг МУИС-ХШУИС-КС2 П.Тэмүүжин Т.Ганзориг

Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Embed Size (px)

Citation preview

Page 1: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг

МУИС-ХШУИС-КС2

П.Тэмүүжин

Т.Ганзориг

Page 2: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Богд хан уул Энэхүү уул нь Хэнтийн уулархаг нутгийн салбар бөгөөд ноён

оргил цэцээ гүн 2257 метрт оршино. Богд уул 34 амтай. Дархан цаазат талбай нь 40-өөд мянган га бөгөөд ар өвөргүй модтой, энгэрээрээ хар ногоон гацуур бүрхсэн байдаг нь сонирхолтой.

Page 3: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Нагалхан уул  Төв аймгийн нутагт орших энэ уулын эзлэх талбай 36 км

квадрат, уулын оргил 1970 метр өндөр , араараа 400 га орчим шинэсэн ойтой, сүрлэг цохио, гол горхи олонтой. Зүйл бүрийн эмийн ургамал элбэг болор, гантиг, ховор металын ашигт малтмалтай, түүхийн дурсгал хиргисүүр, булш олонтой, буга, бор, гөрөөс, тарвага, зурам, үнэг, хярс зэрэг ан амьтантай.

Page 4: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Уран уул  Уран уул нь дөрөвдөгч галвын сүүлчээр унтарсан галт уул юм.

1688 метр өндөр энэ уулын дархалсан талбай нь хоёр км квадрат орчим. Орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж. Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.

Page 5: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Тулга Тогоо Жалавч 3.6 км квадрат дархалсан талбай бүхий эдгээр уулс нь унтарсан

эртний уулс. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд том хонин тогоо шиг хэлбэртэй. Жалавч уул далайн төвшнөөс дээш 1560 метр.

Page 6: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Булган уул Цэцэрлэг хотын архан талд сундлаа гурван оройтой, хажуу

сугаар нь ухаа цайвар боржин хад, цохио суваргалсан энэ уулын ар шилээр саглагар хуш, боргоцойгоо дааж ядан найгаж, зүр гур зөрөлдөн, ганга жалгаар нь амтат жимстэй. Үнэмлэхүй өндөр нь 1980 метр, дархалсан талбай нь 48 км квадрат ажээ.

Page 7: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Хорго Архангай аймгийн Тариалан сумын нутагт Тэрхийн цагаан

нуурын хөвөөнөө оршдог хожуу унтарсан энэ галт уулын дархалсан талбай 50 км квадрат, 2210 метр өндөр, Хоргын тогооны өрх өргөнөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 градусын налуутай.

Page 8: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Хасагт хайрхан Уулын дархалсан талбайн нь 330 км квадрат юм. Уулын ноён

оргилын өндөр нь 3578 метр. Буга, аргаль янгир, хойлог, суусар, ёл, тас зэрэг дархан цаазтай ховор амьтад олон байдаг.

Page 9: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Булган гол Ховд аймгийн Булган сумын нутгаар урсах энэхүү голын 75 км

квадрат талбайг дархалсан байдаг. Мөнх цаст Алтайгаас эх авсан гол.

Page 10: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Ёлын ам Ёлын ам нь Ханхонгор сумын нутагт оршдог. 64 км квадрат

дархалсан талбайтай. Аргаль, янгир, ирвэс шивээлж, ёл, тас шувууд байдаг ба ам хавцлаар нь хүйтэн тунгалаг горхитой.

Page 11: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Говийн их дархан газар. Дэлхийд гуравдугаарт орох, 4.8 сая кв.км талбай говь цөл.

Заган ой, торой, сухай, торлог, харгана, тэсэг, шар мод, агь таана, хялгана, бударгана, зээргэнэ, цагаан өвс ихтэй. Энд хар сүүлт, суусар, аргаль, янгир зэрэг долоон баг, 17 овог, 33 төрөлд хамаарах 48 зүйлийн хөхтөн амьтад бий. Манай орны бусад газар байдаггүй голын минж, сухайн чичүүл, ойн унтаахай, зэрлэг гахай, дорго зэрэг долоон баг, 15 овог, гурван төрөлд хамаарах 51 зүйлийн хөхтөн амьтад бий.

Page 12: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Хөх Сэрхийн нуруу. Ховд аймгийн Ховд сумын нутгийн Тэрэгтийн даваанаас зүүн

хойш хүлэмж их нутаг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутгийн зарим хэсгийг хамарсан дархан газар юм. Энд дархан цаазтай аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог олонтой.

Page 13: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Тэрэлж Улаанбаатараас зүүн тийш 50-76 км газарт байрладаг. Хамгийн

өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройтой, нилээд хэсэгчлэгдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм.

Page 14: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Хан хөхийн нуруу Хан Хөхийн нуруу нь ландшафтын хувьд ихээхэн өвөрмөц

бөгөөд газарзүйн байршил, гадаргын тогтоц, өндрийн байдал, уур амьсгал, хөрс, ургамалжилтын онцлогтой уялдаад уулын ар, өвөр хажууд хоорондоо эрс тэс уур ялгааатай ландшафтын хэв шинжүүд тархсан байдаг. Хан Хөхий нурууны байгалийн цогцолборт газрын нийт талбай 220550 га бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумуудын зарим нутаг дэвсгэрүүдийг хамардаг. Хамгийн өндөр нь Дуулга уул 2728.0 м орчим.

Page 15: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Манзушир Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд

байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XYIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ.

Page 16: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Бурхан буудай уул 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай

хамгаалалтанд авсан байна. Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг.

Page 17: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Алтай таван богд Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга,

хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг тул 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.

Page 18: Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final

Дэвшүүлэх асуудал Тусгай хамгаалалттай газар нутагуудын одоо байгаа

хараа, хяналт нь хангалттай гэж үзэж байнуу хэрвээ үгүй бол хэрхэн нэмэгдүүлж сайжруулах вэ?