26
МОНГОЛ ГАЗАР НУТГИЙН НЭР Ж.Бат-Ирээдүй МУИС-ийн ШУС-ийн ХУСалбар 2014.04.17-18

Mongol gazar nutgiin ner

Embed Size (px)

DESCRIPTION

Монгол газар усны нэрийн судалгаа, газар усны нэрийн онцлог, нэрзүйн чухал хэсэг болох тухай, газрын нэрийн онцлог, газрын нэрийн ангилал тэргүүтэн багтмой.

Citation preview

Page 1: Mongol gazar nutgiin ner

МОНГОЛ ГАЗАР НУТГИЙН НЭР

Ж.Бат-Ирээдүй

МУИС-ийн ШУС-ийн ХУСалбар

2014.04.17-18

Page 2: Mongol gazar nutgiin ner

НЭР ЗҮЙН ТУХАЙ

• Хүн гэдэг амьтан аливаа хязгааргүй олон тоот зүйлээс нэгийг ялгахын учир, оноосон нэр өгдөг. Үүнийг судалдаг ухаан буюу нэр зүй гэж юм хэл шинжлэлд бий болжээ. Энэ ухаан бол тухайн болон нийт хэлний гарал, утга, хэлбэр, хэрэглээ тэргүүтнийг тусгайлан судалдаг.

• Хүн ярихдаа хэлний бүтэц, тогтолцооны ай саваас ямагт шүүлт хийж, өөрийн санааг олж, янз бүрээр илэрхийлж байдаг.

• Оноосон нэрийг юу бодож өгч байна гэдэг сонин үзэгдэл юм.

Page 3: Mongol gazar nutgiin ner

Оноосон нэрийн онцлог

• Оноосон нэр бол тухайн хэлний үгийн сангийн үндсэн баазад тулгуурлаж тэндээс үүсч байдаг.

• Нэгж ухагдахуун тэмдэглэх үүрэгтэй. Энэ нь оноосон нэрээр нэрлэгдсэн ухагдахууны багтаамж нь нэрийтгэл нэрээс явцуу бага бөгөөд тэмдэглэж байгаа тодорхой юмтай нь холбож сэтгэсэн цагт илэрхий мэдэгдэнэ гэсэн үг.

• Нэг хэлнээс нөгөө хэлэнд орчуулагдахгүй.• Бэлгэдэл, зөн билиг зэрэг олон давхар утга агуулж, бас

илэрхийлж байдаг.• Оноосон нэр нийлмэл ба задлаг хэлбэртэй байж болно.• “Яригч утгаас тэмдэг рүү, сонсогч тэмдгээс утга руу хандана.

Харилцан яриа болох цагт яригч сонсогч үүргээ солилцоно.” Л.Х.Новиков

• Оноосон нэр бол нэгж ухагдахуун, нэгж утга, хэлний тэмдэг, нэг юм дөрвийн нэгдэл юм.

Page 4: Mongol gazar nutgiin ner

Шинжилгээний хандлага

• Үгийн сангийн утга зүй нь тэмдгээс утга руу чиглэж үгийн сангийн утга шинжилдэг утгазүйн аспект-утга судлал буюу семасиология, утгаас тэмдэг рүүхандаж үгийн сангийн утгыг судалдаг утгазүйн аспект нэр судлал буюу ономасиология гэсэн хоёр аргатай билээ.

• Хэлний утгазүйд хэлний нэгжийн утгыг шинжлэхдээ алинаар нь шинжлэх нь аргазүйн ач холбогдолтой асуудал юм. Тухайлбал үгийн сан-утга зүйн ай болох ганц утгат үг, олон утгат үг, төсөөт үг, ижил дуудлагат утгын шинжилгээ хийхэд тэмдгээс утга руу хандаж, харин ойролцоо, эсрэг, өөрчлөл зэргийн утгын шинжилгээ хийхэд утгаас тэмдэг рүү хандаж байна.

Page 5: Mongol gazar nutgiin ner

Нэрзүйн судалгааны онцлог

• Аливаа хэлний нэрзүйн утгын судалгаа нь ийм ийм утга байна чухамдаа яаж нэрлэсэн бэ, яаж нэрлэвэл зохистой вэ гэсэн хандлагаар хийгддэг. Энэ нь үгийн сангийн утгазүйн утгаас тэмдэг уруу (утга-тэмдэг) хандаж судлах НЭРСУДЛАЛ буюу ономасиология болно.

• Утгаас тэмдэг рүү тэмүүлэх аргазүйн үндэслэлээр аливаа оноосон нэр бүтдэг ч гэж үздэг.

Page 6: Mongol gazar nutgiin ner

Судлаачидын санаа

• Ц.Өнөрбаян: “Нэг зүйлийг нэрлэсэн оноосон нэр нөгөө нэгэн зүйлийн нэр болж болно.” Сүхбаатар, Сэлэнгэ, Арвайхээр

• Р.Батаахүү: “Хэрлэн гэдэг нэрийг дангаар нь голын нэр үү, хүний нэр үү, дууны нэр үү, үүлдрийн нэр үү гэдгийг хэн ч мэдэхгүй.”

• Д.Бадамдорж: “Монгол хэлний нэгж ухагдахуун илэрхийлж байгаа оноосон нэр нь хэлний цуваа бүтцийн дотор ганц утга илтгэнэ.” Улаанбаатар, 1924 онд нийслэлийн нэр болсон. Мөн Чингис гэдэг нэр байна.

Page 7: Mongol gazar nutgiin ner

Дэвсгэр нэрийн учир

• Монгол хэлний оноосон нэрийн дараа байрладаг, ялган тодотгох үүрэгтэй, хэлж хэвшсэн нэрийг дэвсгэр нэр гээд байгаа юм. Жнь: багш, хаан, цэцэн, мөрөн, гол, улс гэх мэт. Хамгийн гол шинж нь ялгах, тодотгох. Бас аль ч хэлэнд байдагаараа онцлог.

• Монгол хэлний дэвсгэр нэр нь оноосон ба ерийн нэр нэг дор хамжиж, нэгэн ухагдахуун илэрхийлж нэг зүйл юмыг оноож нэрлэсэн байх учраас нийлмэл үгийн хүрээнд ч багтаж болно. Мэнлиг эцэг, Дай сэцэн, Лу багш, Аюуш гүүш, Магсар хурц, Да багш, Богд уул гм.

• Өгүүлбэрзүйн хувьд авч үзвэл нэг гишүүн болно.• Анд: Сэнгүм анд, Тэмүжин анд, Баян: Нахуу баян, Торголжин

баян, Шинч баян, Гуа: Борогчин Гуа, Монголжин гуа, Нарангуа, мэргэн: Баргудай мэргэн, Боржигидай мэргэн, Добу мэргэн, Хорилар мэргэн, Ноён: Бала ноён, Бэлгүдэй ноён, Наяа ноён, Отчигин ноён, Хорчи ноён, Хубилай ноён гм.

Page 8: Mongol gazar nutgiin ner

Газар нутгийн нэр бол

• Нэн эртний улбаатай түүхэн үзэгдэл юм

• Үүнд уул, нуруу, дов толгод, тал хөндий, гол мөрөн, нуур тэнгис, тойром бүрд, жалга судаг, уулын ам, орой бүгд орно.

• Эдгээрийг судалдаг шинжлэх ухааны салбарыг газар нутгийн нэр зүй буюу toponymy (greece: topo - орон байр) гэдэг.

• Энэ шинжлэх ухаан бол газар нутгийн нэр үүссэн түүх, хувьсал өөрчлөлт, одоогийн байдал зэргийг судалдаг юм.

Page 9: Mongol gazar nutgiin ner

Газрын нэрийн салбар

• Ерөнхийд нь хуурай гадарга, усан гадарга гэж хоёр хуваана.

• Хуурай гадаргад нь захиргааны дэвсгэр нэр, хот, гудамж, талбайн нэр, замын нэр, тосгон, суурины нэр, гэх мэт.

• Усан гадаргад нь голын нэр, булгийн нэр, нуурын нэр, намгийн нэр, гэх мэтээр орно.

Page 10: Mongol gazar nutgiin ner

Газар усны нэрийн онцлог

• ГУН бол тухайн нутаг оронд амьдарч ирсэн ард түмний ахуй амьдралын өвөрмөц онцлогуудтай нь нягт холбоотой учир тэр улс үндэстний түүх, эдийн засаг, соёл, хэл, зан заншил, шүтлэг бишрэл, нүүдэл суурьшил, хүмүүсийн танин мэдэхүйн хэр хэмжээг тодорхойлоход чухал ач тустай мэдээллүүдийг өөртөө хадгалж байдаг бна.

• Газрын нэрийн гарлын тухай домог яриа их гардаг.

• Тэр тусмаа монголчууд бол газар нутгаа онцгой хайрлан хүндэлж, бишрэн сэтгэлдээ тээж, сайн сайхан бүхнээ уулс устайгаа холбож явдаг улс.

Page 11: Mongol gazar nutgiin ner

мөн

• Тоо болон чанарын хувьд ихээхэн өвөрмөц• Өчүүхэн боловч газар орныг заавал нэр өгөх гэдэг.• Олон мянган жил хадгалагдаж ирсэн тогтвортой шинжтэй. • Гэвч янз бүрийн учир шалтгаанаас болж өөрчлөгддөг.• Энэ нь ерөнхийдөө харьцангуй тогтвортой шинжтэй холбоотой.• Газар нутгийн нэр нь ургамал, амьтан зэрэг олон зүйлийн

баримт иш үндэс болно. • Хүний нэрд бэлгэдэл чухал байдаг бол газрын нэрд ялгарах

онцлог чухал байна.• Нэг дор байдаг олон зүйл газрыг нэг нэрээр нэрлэдэг.• Нэг дор буй олон адил газрыг зүг чигээр нь ялгах ёс байна.

Баруун, зүүн, хойд, урд, дунд, гэх мэтээр ялгана. • Нэг гол ус хоёр өөр нэртэй байх нь байна. Идэр-жаргалант• Ихэвчлэн харьяалах тийн ялгалаар хэлбэрждэг.

Page 12: Mongol gazar nutgiin ner

Газрын нэрийн судалсан байдал

• Оросын Б.Я.Владимирцов, П.Пеллио, Э.М.Мурзаев, В.Н.Дарбакова, Т.А.Бертагаев, В.А.Казакевич,

• Монголын Х.Пэрлээ, Ш.Шагдар, Ч.Догсүрэн, А.Лувсандэндэв, О.Сүхбаатар, Ж.Сэржээ, Э.Равдан: “Газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь” 2004, “Монгол газар нутгийн зүйлчилсэн толь” (Манж, Богд хаант монгол улсын үе)2006, гэх мэт 220,000 нэр, “Монгол орны газар нутгийн нэрзүй” 2008,

Page 13: Mongol gazar nutgiin ner

Газар нутгийн нэрийн бүтэц

• Оноосон нэр, дэвсгэр нэр гэж 2 хуваана.• Өөрт нь оноож өгснийг оноосон нэр, нийтэд нь

хамааруулж нэрлэхийг нэрийтгэл нэр гэнэ.• Дэвсгэр нэр: Уул, толгой, ам, худаг, сайр, булаг, гол,

даваа, толгод, ухаа, хоолой, хөтөл, нуур, хяр, жалга, нуруу, тойром, хөндий, хушуу, горхи, тал, дөрөлж, салаа, үзүүр, дэл, хамар, овоо, хонхор, хад, цохио, булан, зоо, эрэг, дэнж, элс, цав, тохой, говь, хэц, хясаа, чулуу, аараг, бөөрөг, гүвээ, энгэр, гуу, арал, сархиа, туурь, ганга, дэрс, дэвсэг, богоч, бэлчир, зураа, шил, нуга, ширээ, ус, хотгор, бэл, дов, бүрд, сэрвэн, рашаан, орой, боом, царам, эх, гарам, гозгор, таг, өвөр, асга гэх мэт.

Page 14: Mongol gazar nutgiin ner

Бүтэц ...

• Ихэнхи судлаачид хэдэн үгээс бүтэхээр нь ангилдаг тал бий. Ч.Догсүрэн, 1975

• Их нэр: Алтай, Хангай, Хэнтий, бичил нэр: уул, толгод, гүвээ, Д.Бадамдорж:257

• Оноосон нэрээ дэвсгэр нэртэй нь авах уу, дангаар нь авах уу гэдэг бол асуудал бна.

• Э.Равдангийн судалгаагаар уул гэсэн дэвсгэр нэртэй уулын 38,338 нэрийн 44.6% нь нэг үгээр, 49.9% нь хоёр үгээр, толгой гэсэн дэвсгэр нэртэй 35,656 нэрийн 54,4% нь нэг үгээр, 42.2% нь хоёр үгээр, ам гэсэн дэвсгэр нэртэй 29,965 нэрийн 53.7% нь нэг үгээр, 43.4% нь хоёр үгээс бүтсэн байдаг байна.

• Ихэнхи газрын нэр нэг үгээр буюу 56.3%, хоёр үгээр бүтэх нь 40.1% -тай байдаг байна.

Page 15: Mongol gazar nutgiin ner

Газрын нэрийг оноосон нэрийн тоогоор нь

• N 13

• N+N 120924

• N+N+N 86208

• N+N+N+N 7248

• N+N+N+N+N 364

• N+N+N+N+N+N 32

• N+N+N+N+N+N+N 2

• N+N+N+N+N+N+N+N 2

Page 16: Mongol gazar nutgiin ner

Энгийн ба нийлмэл нэр гэх нь

• Энгийн буюу нэг бүрэлдэхүүнт нэр: а. нэг үгээр бүтсэн нэр, б. үг дагавар хоёроос бүтсэн нэр: N – Цахир, Дөш, Тэрэлж, Сутай, Номин, Дөргөн, Богд, Зайсан, Хөвсгөл

• N+d: арцат, майхант, могойт, эмээлт, гүнт• Нийлмэл буюу хоёр бүрэлдэхүүнт нэр: а. хоёр үгээс

бүтсэн, б. гурван үгээс бүтсэн, в. Дөрөв ба түүнээс дээш үгээр бүтсэн нэр: Бурхан буудай, Ээж хайрхан, Төмөр толгой, Цагаан шувуут, Оюу толгой, Таван Богд, Өлзийт өндөр, Гурван баян, Могойн шинэ ус,

• N+N+N бүтэцтэй нэр: Бумбатын ногоон булуу уул, Унтаа ямаатын эхний нуруу, Асгат гурван булаг, Тахилт цагаан овоо уул, Ороо улаан хад уул, Ганц уулын хар нуур,

• N+N+N+N маш цөөн. Цагаан толгойн нарийн хар нуур.

Page 17: Mongol gazar nutgiin ner

Газар усны нэрийн утга

• Газар нутгийн нэрийн ихэнхи нь тухайн газар зүйн онцлог, геологийн тогтоц, түүх соёлын уламжлал, ургамал, амьтны байдал, агуулж байгаа эрдэс баялаг зэргийн илэрхийлэл байдаг. Лууны яс, Оюу толгой, Нүүрст, Могойт, гэх мэт.

• Ч.Догсүрэн: байгаль газар зүйн сурвалж бүхий: Ар хустай, Улиастайн гол, түүх угсаатны зүйн холбоо бүхий: Монгол Уул, Донойн даваа, Хар балгасын тал, домог шүтлэгийн холбоо бүхий нэр: Арангат уул, Бөөгийн ус, Бурхант Уул, Мандал толгой, Чингисийн хэрэм гэж хуваажээ.

• Д.Бадамдорж: Баялагаар нэрлэх, тогтоцоор нэрлэх

Page 18: Mongol gazar nutgiin ner

Үргэлжлэл

• Байгаль газар зүйн сурвалж бүхийгээ а. байгалийн баялгаар нь өгсөн: мод, ургамал, жимсээр нь өгсөн, араатан жигүүртэн, загас хорхой, шавьжаар нь өгсөн, хөрсний баялгаар нь өгсөн, гөрөөс таван хошуу малаар нь өгсөн, б. газрын тогтоц, байрлалаар нь өгсөн: хэлбэр байдлаар нь, овор хэмжээгээр нь, байрлалд нь таацуулан өгсөн, гэж үндсэн хоёр хэсэг хуваажээ.

Page 19: Mongol gazar nutgiin ner

О.Сүхбаатар ба Э.Равдан

• О.Сүхбаатар: 1. байгаль газар зүйн онцлогт нь таацуулан өгсөн, 2. Мал амьтнаар нь нэрлэсэн, 3. түүх, дурсгал угсаатны зүйн холбогдлоор нь, 4. Танин мэдэхүйн холбогдолоор нь, 5. Домог шүтлэгийн холбогдолоор нь нэрлэсэн гэж 5 хуваажээ.

• Э.Равдан: 1. Хүнд хамаатай нэрийн бүрэлдэхүүн: хүн хийгээд амьтны шинж төрхийг илэрхийлсэн, хүний эш түүнтэй холбоотой, хүний цол, зэрэг дэв, ажил мэргэжилтэй холбоотой хавсарга нэр, 2. Нүүдэлчдийн ахуй амьдралтай холбоотой нэрийн бүрэлдэхүүн: монгол гэр, түүний бүрдэл хэсэг, эд хогшил, тусгасан нэр, бэлчээрийн малтай холбоотой нэр, 3. Бусад нэрийн зүйл: байршил заасан нэр, хэмжээ заасан, хэлбэр дүрс заасан, байгалийн эрдэс, ургамлын төрөл, тоо хийгээд утга, хийсвэр ухагдахуун заасан гэж хуваажээ.,

Page 20: Mongol gazar nutgiin ner

ГНН-ийн үгийн сангийн үүсвэр

• Газар нутгийн нэр өөрийн хэлний ба гадаад үгээс бүрдэнэ. Өөрийн хэлнийх ихэнхи нь.

• Гадаад үг нь түүхийн учир шалтгаантай. Монгол, түрэг, манж, тунгус,

• Бэлэг дэмбэрэл их бодож өгдөг. Баян, Буянт, Цогт, Жаргалант, Дэлгэр, Өгөөмөр, Бүрэн, Сайхан, Жаргалант гэх мэт.

• Түрэг үгээр: Хөвсгөл – хөх уст нуур, көксүкүл, тэс – түргэн-тэз, байдраг – баян тариалан – бай тарик, байтаг – бай таг – баян уул гэх мэт.

Page 21: Mongol gazar nutgiin ner

Манж түнгүс гаралтай нэр

• Хөвсгөл аймагт Дэлгэр нэртэй мөрөн явсаар Сэлэнгэ – Төмөрт – манж хэлний сэлэ буюу төмөрт гол, (Б.Ринчен)

• Ерөө – алтай язгуурын хэлний үер

• Зэдийн нуруу – манж хэлний зэс

• Орхон – өвст - оркон

Page 22: Mongol gazar nutgiin ner

Төвд хэлний үгээр

• Хожуу 17 дугаар зуунаас хойш бий болсон.• Хөвсгөл – Цэцэрлэг: – Ринчинжугнай – эрдэнэ гарах

орон – rin chen byung gnas ;• Ринченлхүмбэ: Ринченлхүмбэ – эрдэнэ сүндэрлэх –

chen lhun po ;• Цагаан-Уул: Гандан нуур – төгс баясгалант – dga

ldan; • Булнай – өргөлийн орон, Бүрэг хангай – луу,

Дашбалбар – өлзий цог бадрах, дашинчилэн –өлзийт зөв эргүүлэг,

• Доной, Дугарт, Дүнжингарав, Дэдинлхүмбэ, Номгон, Сант, Түмбэ, Шурагзай, Чойр, Цорж, Цамбагарав,

Page 23: Mongol gazar nutgiin ner

Санскрит нэрээр

• Аюуш уул – насан төгөлдөр• Балин – өргөл• Биндэр – биндэрьяа - вайдуряа• Ганга – алгуур явагч- гамга• Дарь – гэтэлгэгч – тара• Захын хар өндөр – Алтан дарь овоо –• Дарьганга –• Мааньт – Жанрайсигийн 6 үсэгт маань• Мандал – төвшин, дүгрэг• Очирваань – отгон тэнгэр – важрапани буюу гартаа очирт • Сүмбэр – жавхлант машид цогцлоосон• Хятад хэлний – үйзэн, зайсан,

Page 24: Mongol gazar nutgiin ner

Газар усны нэрийн домог

• Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам: Хэрэйдийн Ван хан одоогийн богд хан уулын ар биед Туулын хар шугуйд нутаглаж байсан учир хан уул хэмээх нэртэй болж. Ван хан хоёр бөөтэй байсан гэдэг бөгөөд нэгийг нь Их тэнгэр, нөгөөг нь бага тэнгэр гэдэг байжээ.

• Шажин хурахын ам, Төр хурахын ам: Өндөр гэгээн өмнөөс буцаж ирэхдээ Богд хан уулын зүүн хормойн эхний аманд хоноглосон учир Шажин хурахын ам, хойд аманд бараа бологч ноёд түшмэд харцуул хоносон тул Төр хурахын ам гэж алдаршжээ.

Page 25: Mongol gazar nutgiin ner

Сонирхож судлууштай нь

• Газрын нэрийн гарал үүслийн учрыг мэдэх.

• Газрын нэрийн домог цуглуулах, бусад материалтай харгуулж үзэх.

• Тахилгатай уулын судар цуглуулах, хөрвүүлэх, бичих, нийтлэх, тухайн орон нутгийн хүмүүст хүргэх, номд сударт оруулах

• Газрын нэрийн харь үгсийг судалж болно. Хөвсгөл, Тайхар, Тамир, Байгаль, Тонхил,

Page 26: Mongol gazar nutgiin ner

НОМЗҮЙ

• Ж.Сэржээ, 2010, “Орчин цагийн монгол хэлний оноосон нэрийн судалгаа”, Уб., 131-178 дах тал.

• А.Лувсандэндэв, 1980, “Монгол орны газар усны түвд нэрийн учир”, Хэлбичгийн ухааны зарим асуудал, Уб.,

• О.Сүхбаатар, 2001, “Монгол газар усны нэрийн домог”, Уб., • Ш.Шагдар, 1963, “Монгол газар зүйн нэрийн товч толь бичиг”, Уб.,• Э.Равдан, 2004, “Монгол газар нутгийн нэрийн хэлбэр утгазүйн

судалгаа”, Уб., • Э.Равдан, 2006, “Монгол газар нутгийн зүйлчилсэн толь” БНМАУ-ын

1940-50 он, 37,000 орчим нэр, Уб.,• Д.Бадамдорж, 2006, “Монгол хэлний үгийн сангийн утгазүй”, 257-259

дэх тал.• Ж.Төмөрцэрэн, 2001, “Монгол хэлний үгийн сангийн судлал”, 92-104

дэх тал.