19
Хүүхэд бүрийн хэл яриаг хөгжүүлэх нь. ГАА-ийн Есөнбулаг сумын I сургуулийн бага ангийн багш Д.Пүрэвсүрэн

Baga angi2

  • Upload
    -

  • View
    41

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: Baga angi2

Хүүхэд бүрийн хэл яриаг хөгжүүлэх нь.

ГАА-ийн Есөнбулаг сумын I сургуулийн бага ангийн багш Д.Пүрэвсүрэн

Page 2: Baga angi2

Ярьж чаддаггүй хүүхэд өөртөө итгэлгүй байдаг бөгөөд хоцрох нь их байдаг. Сурагчдын хэл яриаг хөгжүүлэх, тэдний ярианы чадварыг хөгжүүлэхийн тулд 2005-2010 онд дааж авсан анги, 2010-2014 онд дааж ажиллаж байгаа ангийн сурагчдын түвшинд судалгаа хийж дүгнэж үзлээ.

Багшлах хугацаандаа хэл яриаг хөгжүүлэх, сурагчдын үгийн баялгийг нэмэгдүүлэх, зохион найруулж ярих чадварыг хөгжүүлэх ажлыг тухайн үеийн сургалтын арга зүйд нийцүүлэн төрөл бүрийн хэлбэр арга зүйгээр зохион байгуулж ажиллаж ирсэн.

Хүүхэд бүрийн хэл яриаг хөгжүүлэх нь.

Page 3: Baga angi2

Сурагчдын ярих чадварыг нэмэгдүүлэхийн тулд зураг харж ярих арга:

I ангидаа зургийг харж нэрлэх, өнгө, зориулалт, хэлбэр дүрс, түүнийг юунд ашигладаг болохыг тайлбарлах зэргээр тоочин ярих дасгал хийнэ.II ангиас эхлэн зургийн үйл явдлаар үлгэр, харилцан яриа зохионо. III ангиас цуврал зураг харж ярьдаг. IV ангиас өөрсдөө өөр өөр өөр үйл явдалтай зураг зурж ирээд түүнийгээ харж ярина.Зургаа эвлүүлж эх зохиож ярина.V ангиас дараагийн үйл явдлыг таамаглах аргаар ярилцдаг. Мөн өөрсдөө эх зохионо.Зарим тохиолдолд төгсгөлийг таамаглах гэх зэргээр хэлбэрийг нь өөрчилж ярина.

Page 4: Baga angi2

Алхам 1. Зургийн үйл явдлаар эх зохиож ярина. Дараагийн зургийг үзүүлэхгүй.Хүүхэд бүрээр эх зохиолгоод, дахиад өөр зургаар эх зохиож ярья гэдэг санал тавиад дараагийн зургаа үзүүлнэ. Алхам 2. Дараагийн зургаар эх зохиосны дараа хоёр зургаа нийлүүлж тавиад эх зохиолгоно. Алхам 3. Эхлээд юу болсон, ямар үйл явдал болсон бэ? Дараа нь юу болов? гэх мэт Алхам 4. Зургийн үйл явдлын эхийг уншаад, жинхэнэ хувилбараар үйл явдлыг ярьж зөв дараалалд оруулна. Мөн зургийн дүрээр харилцан яриа зохиож ярина. Ийм маягаар зураг харж ярих аргыг анги ахих тусам өөр өөр арга хэлбэрээр ашигласнаар хүүхэд өөрөө ямар аргаар яаж ярих өөрийн гэсэн арга барилтай болдог.

Page 5: Baga angi2

Өгөгдсөн сэдвээр эх зохиож ярих, бичих арга:Дааж авсан анги бүрдээ доорх сэдвээр байнга эх зохиож яриулаад бичүүлдэг. • Хэрвээ би амьтан байсан бол...• Хэрвээ аав ээж I ангид орвол...• Хэрвээ би шидтэн байсан бол...

Дээрх сэдвүүдээр зохион ярьж, бичсэн жишээг авъя. “Хэрвээ миний аав ээж I ангид орвол лав муу сурна. Яагаад гэвэл намайг юм асуухаар дандаа мэдэхгүй гэдэг. Тийм болохоор тэр хоёр муу сурах л байх гэж бодож байна. Намайг даалгавраа хийж чадахгүй асуухад дандаа л мэдэхгүй юм байна гээд байгаа юм чинь хичээлээ мэдэхгүй л байх даа.... (2003 он. Сурагч Я.Уулзалт)“Хэрвээ би шидтэн бол...”Хэрцгий занг бүгдээс хасажХэн бүхнийг сайхан амьдруулжХэрэгтэй бүхнээ тарааж өгнө.Аяа би шидтэн бол...Алтан дэлхийгээ сөнөхөөс аварчАх дүүсээ урт наслуулжАав ээжтэйгээ үүрд амьдарна.Өөрөө би шидтэн бол...Өргөн талаа цэцгээр дүүргэжӨвөө эмээгээ өвчингүй болгожӨргөө гэртээ эзэн сууна. (2009 он.Сурагч Э.Эрхэтбилгүүн)

Page 6: Baga angi2
Page 7: Baga angi2

Ийм сэдвээр сүүлийн 3 удаагийн даасан ангийн сурагчдаар зохион яриулж бичүүлснээр жилээс жилд илүү олон сайн үр дүн ажиглагдсан. Сурагчдад сонирхолтой сэдвээр яриулах, бичүүлэх нь тэднийг өдөөх, оролдоод үзэх хүсэл төрүүлдэг.Хүүхдийн хэл яриаг сайжруулж, үгийн баялгийг нэмэгдүүлнэ.Зөв буруу, тийм байх ёстой гэсэн норм, зааг байхгүй болохоор хүүхэд өөрийнхөөрөө ярих боломж олгодог.Дахиад өөр хэлбэрээр зохиох, бүтээх зэргээр хүүхэд задгай сэтгэдэг.Нэг ч хүүхэд хоцрохгүй ярих, хүүхэд бүр өөрийн хэмжээнд оролцох оролцоо нэмэгддэгХүүхэд аль болох өөрт нь ойр, өөрийнх нь амьдралын туршлагад тулгуурласан сэдвээр зохион ярих дуртай байдаг.Сурагчдын хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг.Хүүхэд оновчтой яриа, зөв үг хэллэгт суралцдаг.Хүүхдэд өрсөлдөөн бий болж, бие биенээсээ илүү содон сонин санаа гаргахыг эрмэлздэг.

Page 8: Baga angi2

Хөгжсөн түвшин: -Тухайн сэдвийн утга агуулгыг тодорхой гаргасан, сонин содон шинэ санаа гаргасан, үгийн давхардалгүй, оновчтой, ойлгомжтой, цэгцтэй, зөв дараалалтай Хөгжиж байгаа: - Тухайн сэдвийн утга агуулгыг тодорхой гаргасан, үгийн давхардал багатай, ойлгомжтой, өөрийн санаагаа тодорхой гаргасан, зөв дараалалтайХөгжих боломжтой: - Сэдвийн агуулгаа гаргасан, санаагаа оновчтой биш гаргасан, үгийн давхардалттай, найруулгын хувьд алдаатай байвал зэрэг шалгуурыг тогтоож үзлээ.

1999-2003 2005-2010 2010-20140

5

10

15

20

25

12

24

1415

14

12

9

5

2

хөгжсөн хөгжих боломжтой дундаж

24%

40%

36%

хөгжсөн

1999-2003 2005-2010 2010-2014

Page 9: Baga angi2

Дуурайн зохиох, ярих, бичих чадварыг хөгжүүлэх ажилДуурайн зохиож, найруулахдаа:Эхлээд ямар нэг шүлэг, зохиол бүтээлийг уншиж, өөрийн ойлгож байгаагаар тайлбарлана. Дараа нь мэдэхгүй үгийн утгыг өөрсдийн ойлгож байгаагаар ярилцана. Толь бичгээс утгыг олж тайлбарлана. Мөн тэр үгийн эсрэг ба ойролцоо утгат үгийг олж, орлуулан уншиж үзнэ. Тухайн бүтээлд гарч байгаа утга, агуулгатай ижил, төстэй зүйлийг тоочин ярилцаж, бичиж үзнэ.Эцэст нь шүлгийн хэлбэр агуулгыг алдагдуулахгүйгээр дуурайн зохиож бичиж уншина.

Page 10: Baga angi2

Сурагчдын зохиосон шүлэг бүтээл (2009 он): Уучлаарай

Талын ганган цэцэгсийг Тасдан гүйснийг уучилМөнхийн ногоон моддынМөчрийг хугалсныг уучилАнгийн нөхдийн үгийг Тоогоогүй бол уучилАлтан номын багш минь Залхуурсан бол уучлаарай. Сурагч Т.Ариунболд

БиБи - ээжийнхээ гараас хөтлөн энгэр дээр нь өссөнБи – аавынхаа урдуур сууж өвөр дээр өссөнБи – аав ээжийнхээ хайранд өссөнБи - өвөө эмээгийнхээ өхөөрдөлд өссөн

Эх орноо хайрлах эзэн нь билээ - биЭэж аавыгаа асрах охин нь билээ – биЭгч ахаа хүндлэх дүү нь билээ – биЭнхрий дүүгээ сургах эгч нь билээ - би

Сурагч Б.Батчимэг

Page 11: Baga angi2

Манай ангийн 3 хурдан: Гүйхдээ Шагай хурдан

Бодохдоо Батчимэг хурдан Хуулахдаа Мөнхөөлэй хурдан

Манай ангийн 3 үнэн:Багшийн байхгүйд үймүүлдэг нь үнэнБаясаж хөөрөөд хашгирдаг нь үнэнБөөнөөрөө нийлээд тоглодог нь үнэн

Page 12: Baga angi2
Page 13: Baga angi2
Page 14: Baga angi2

“Илтгэх аргад суралцъя” сэдэвт хичээлийг зохион байгуулсан аргачлал:

Илтгэж бэлтгэсэн сурагчдаас:Илтгэл бэлтгэх явцдаа юу сурсан бэ? гэсэн судалгаа авсан. Үүнд:• Эмхэлж цэгцэлж сурсан• Үгийн утга ойлгосон• Мэдлэг олж авсан• Шинэ зүйлийг сурсан• Өөрөө эрж хайдаг болсон• Залхуурахаа больсон• Өөртөө итгэлтэй ярьдаг болсон• Олон юм уншсан• Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг мэдсэн• Зоригтой болсон• Сандрах нь багассан• Шинэ нэр томьёотой танилцсан• Өөртөө шинэ дадал бий болгосон• Аливаа юмны ач холбогдлыг ойлгодог болсон гэж сурагчид өөрсдийгөө

дүгнэсэн байна. Бичлэг үз.

Page 15: Baga angi2

www.themegallery.com

Сэдэв: Илтгэх аргад суралцъя.

Суралцахуйн зорилт

Яриагаа төлөвлөх, бэлтгэх, бусдын дэмжлэггүйгээр илэрхийлэх

Санаа бодлоо өөртөө итгэлтэй, тодорхой илэрхийлэх, бусдын ярьсан сайн сайхан зүйлийг дэмжиж ярих

Орчин нөхцөлөөс шалтгаалан үг ярианы өнгө аяс өөрчлөгдөхийг ажиглаж, мэдэх

Сургалтын арга

-Анги доторх харилцан яриа

-Оюуны зураглал

-Бичгийн тор

-Венийн диаграмм

-Саналын карт

-Халуун сандал

Бүтээлч сэтгэлгээний болоод идэвхтэй сургалтын аргууд

-Нээлттэй ба хаалттай асуулт

Блуумын таксономи

Хэрэглэгдэхүүн

- Сурагчийн тайлбар толь бичиг- Илтгэлийн материал буюу танилцуулга- Видео бичлэг- Оюуны зураглал- Цуглуулсан материал- Зураг схем

Үнэлгээний арга

Явцын үнэлгээ:

- Цагаан самбар - Эрхий хурууны арга- Ангийн найзаа магтах- Гэрлэн дохионы арга- Нэрийн хуудас- Асуултын хана- Хариултыг барих

Эцсийн үнэлгээ:

- 2 од 1 хүсэл- Би сурлаа. - Ангиас гарах зөвшөөрөл- Санал бичих- Илтгэл тавих- Тайлан бичих

Page 16: Baga angi2

www.themegallery.com

“Илтгэх аргад суралцъя” бүлэг сэдвээр хүүхэд бүр илтгэл тавьж ярих чадварт ямар ахиц гарсныг дүгнэн хэлэлцлээ.

-Эмхэлж цэгцэлж сурсан- Үгийн утга ойлгосон- Мэдлэг олж авсан- Шинэ зүйлийг сурсан- Өөрөө эрж хайдаг болсон- Залхуурахаа больсон- Өөртөө итгэлтэй ярьдаг болсон- Олон юм уншсан- Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг мэдсэн- Зоригтой болсон- Сандрах нь багассан- Шинэ нэр томьёотой танилцсан- Өөртөө шинэ дадал бий болгосон- Аливаа юмны ач холбогдлыг ойлгодог болсон гэж сурагчид өөрсдийгөө дүгнэсэн байна.

Page 17: Baga angi2

www.themegallery.com

Page 18: Baga angi2

www.themegallery.com

60%

35%

5%

Өөртөө итгэлтэй ярьсан.

маш сайнхангалттайхангалтгүй

79%

11% 11%

Илтгэлийн агуулгаа судалсан.

маш сайнхангалттайхангалтгүй

PC тоглоомын хо

р уршиг

Дэлхи

йн цөм ба нас

Coca co

la ун

даа

Чихэвч

ний хор ур

шиг

Дэлгэц

ийн дохтолт

Төрийн сү

лд

Шоргоолжны амьд

рал02468

1012

911

5

8

4

10 9

Илтгэлийн уралдаанд

29%

21%18%

18%

7%4%4%

Сэдвийн хүрээ

Эрүүл аж төрөхТанин мэдэхүйнАмьтдын тухайЭд зүйлАрхи тамхиЗан заншилХүсэл мөрөөдөл

Page 19: Baga angi2

Дүгнэлт• Багш өөрийнхөө сурган хүмүүжүүлэх болон сурагчдын сурч

танин мэдэх, хөгжих үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулах ур чадвартай байхын зэрэгцээ хүүхэд бүрийн хөгжлийг хангахын тулд өөрөө байнга хөгжин эрэл хайгуул хийж байх нь зохих үр дүнгээ өгч чадна гэж үзэж байна.

• Аливаа шинэ зүйлээс татгалзах, айх, эмээх хэрэггүй бөгөөд шинэ зүйлийг туршихын тулд өөрийгөө дайчлан сурагчдаа байнга судлан оношилж, тэдэнд тохирсон арга зүйг эрэлхийлэх нь хүүхэд бүрийн хөгжлийг хангах буй за.

• 10 настай V ангийн сурагчид илтгэх аргад суралцах бүрэн боломжтой гэдгийг манай 28 сурагчдын бэлтгэсэн илтгэл харуулж байна.