21
Дэлхийн царцдасын үндсэн структурууд 2013 Гүйцэтгэсэн: Г.Дамбасүрэн Геологийн тэнхим

Delhiin hugjliin undsen structure

Embed Size (px)

Citation preview

Page 1: Delhiin hugjliin undsen structure

Дэлхийн царцдасын үндсэн структурууд

2013

Гүйцэтгэсэн: Г.Дамбасүрэн

Геологийн тэнхим

Page 2: Delhiin hugjliin undsen structure

1-Дэлхийн дотоод бүтэц 2-Царцдасын төрлүүд 3-Геосинклиналь болон Платформын

онолыг үндэслэгчид

4-Геосинклиналь онол 5-Уул үүсэх Ороген үйл явц 6-Платформ онол 7-Дүгнэлт 8-Ашигласан материал

Агуулга

Page 3: Delhiin hugjliin undsen structure

Дэлхийн зарим дотоод шинжүүдДэлхийн масс нь 5,98*109 триллион тонн байх ба нэг шоо дөрвөлжин сантиметрт 5,52грамм баидаг. Нягтын тоон үзүүлэлт нь дэлхийн царцдас дээрээ дунджаар 2,28гр/см3, дэлхийн инерцийн мөчлөг дундаж радиусын талбай дээрх массын ухагдахуунаар авч үзвэл 0,3308 гэж тооцсон байдаг. Дэлхийн гадарга дээрхи хүндийн хүчний хурдатгал нь 9,78 м/с2 байдаг байна.

Дэлхийн царцдас мантийн давхаргын ерөнхий байрлалыг зүсэлтээр үзүүйлсэн байдал,

Page 4: Delhiin hugjliin undsen structure

Царцдасын төрлүүд 

Эх газрын царцдас Далайн царцдас Шилжилтийн төрлийн царцдас

Эх газрын царцдас нь сейсмийн долгионы тархах хурд нь 8-8.2км/с нягт нь 2.7см3

зузаан нь дундажаар 20-90 км хөнгөн цагаан цахиурын агуулга өндөр ба Аллас үе гэж нэрлэдэг.

Дaлайн царцдас нь зузаан 5-10км нягт нь 3г/см 3 нягт ихтэй бараан өнгийн габбро базальтийн найрлагатай тул алма үе гэж нэрлэдэг.

Page 5: Delhiin hugjliin undsen structure

Далайн царцдас нь 5-10 км зузаан, базалтлаг найрлагатай, дундаж нягт  нь 3.3 гр/см3. Далайн царцдас нь далайн голч нуруунд тасралтгүй шинээр үүсэж байдаг. Өөрөөр хэлбэл халуун магма гүнээс түрж гарч ирэн царцдаг бөгөөд дараагийн магма  нь өмнөхөө түрэн хоёр тийш нь холдуулж, царцах байдлаар тасралтгүй явагдана. Далайн голч нуруунд далайн царцдас шинээр үүсэж байхад плитийнойртох (плитийн) заагт далайн царцдас нь эх газрын царцдас доогуур, манти руу живж (субдукцлагдаж) байдаг. Учир нь далайн царцдас нь эх газрынхаас илүү хүнд юм. Плит тектоникийн  нэг гол судлагдахуун бол энэ процесс болно.

Эх газрын царцдас 20-70 км зузаантай, тунамал, боржинлог, хувирмал чулуулгаас  тогтоно. Мантиас илүү хөнгөн, нягт багатай учир манти дээгүүр хөвж байдаг байна. Мөн далайн царцдасаас илүү нягт багатай тул түүнтэй харьцуулахад бараг субдукцлагдахгүй (манти руу живж, хайлахгүй). Ийм учраас далайн царцдасын нас 200 сая жилээс хэтрэдэггүй бол, эх газрын царцдасын хамгийн эртний чулуулагийн (Канадын Акаста занар) нас 4.01 тэрбум жил хүрдэг байна.

Page 6: Delhiin hugjliin undsen structure

Эх газрын царцдас далайн царцдас хоёр конвергент хил зааг үүсгэвэл субдукц үүснэ. Арлан нум, гүн усны ховил захын тэгш тал үүснэ.

Деверент хил зааг, Далайн голч нуруу үүснэ.

Page 7: Delhiin hugjliin undsen structure

1959 онд америкийн геологич Дж.Холл түүнээс 14 жилийн дараа 1873онд Дж. Дэна нар геологийн ухаанд “Геосинклиналь” гэдэг ойлголтыг дэвшүүлж гаргасан байдаг.Харин Оросын геологич эрдэмтэд геосинклиналийн нөгөө талд “Платформа”- тавцан талбай газар гэдэг томъёолол дэвшүүлсэн нь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй нээлт болсон юм.

“Платформа”- гэдэг ойлголтыг анх дэвшүүлж гаргасан судлаачид гэвэл Оросын геологич А.П.Карпинский, А.П.Павлов, Н.А.Головкинский, А.Д.Озерский нар юм.

James Hall1811-1898

Александр Петрович

Карпинский 1846-1936

Николай Алексеевич Головинский1834-1897

Алексей ПетровичПавлов

1854-1929

James Dwight Dana 1813-

1895

Page 8: Delhiin hugjliin undsen structure

Геосинклиналийн сургааль гэдэг нь дэлхийн царцдасын ихээхэн сөрөг хөдөлгөөнт мужид хотгор структур анх үүсч мантийн гүн рүү их даралт буй болгоод уулын үүслийн үндсэн шалтгааныг төрүүлэгч магмын Батолит-томоохон хорго хэлбэрийн бүнхэгэр биет буцаж өгсөн дээшлэх замаар тектоникийн хүчийг бий болгодог байна.Ийм маягаар уулын атираа тогтоц үүсэх боломжтой юм.Атриат мужийн хөгжлийн хувьд Ороген тогтоц явагдсанаар геосинклиналийн хөгжил төгсгөл болдог байна.  

Атриат мужид ихээхэн зузаантай (10-25км хүртэлх) тунамал хурдас хуримтлагддаг байна.Учир нь энд хурдас хуримтлалын хурд 1сая жилд 1км хүртэл эрчимтэй явагдсан байх нь тохиолддог.

Атираат муж-геосинклиналь-geosyncline

Page 9: Delhiin hugjliin undsen structure

Атираат мужийн хөгжлийн эхэн үед болон ороген-уул үүслийн төгсгөлд хэвтээ чиглэлийн тектоник хөдөлгөөних эрчимтэй явагддаг байна.Ерөнхийдөө бол Геосинклиналь гэдэг нь эрчимтэй босоо болон хэвтээ чиглэлийн хөдөлгөөн, идэвхитэй магматизм метаморфизм, газар чичэрхийлэл болон дэлхийн гүний денамиж хүчний хамгийн тодорхой ажиглагддаг муж орон юм.

ГеосинклинальЭвгеосинклиналь Миогеосинклиналь

Эвгеосинклиналь гэдэг нь гүний метаморфизм болон магматизмийн ажиллагаа идэвхитэй явагдсан геосинклиналийн төвийн хэсэг юм.Энд гүн усны далайн тунамал ихээхин зузаантай тархах ба тэр нь хүчтэй атираажсан муж юм. Миогеосинклиналь нь терриген хурдас хуримтлагдах бололцоотой магмын чулуулаггүй хурдасын дислокаци бараг явагдаагүй геосинклиналийн захийн муж байж эх газрын платформтой хил залгадаг бүс юм.

Page 10: Delhiin hugjliin undsen structure

Үүний дараагаар жинхэнэ атираат мужийн хөгжлийн үе, уул үүсэх (ороген) үйл явц болдог байна.

Жинхэнэ атираат мужийн хөгжлийн үе шатанд тунамал болон магмын бүрдэлд суулт, хотойлт, тэлэлт болж царцдасын хэмжээнд хэдэн арван километр гүнтэй суулт(грабен) үүсдэг.

Атираат мужийн хөгжлийн төгсгөлийн шатанд ихээхэн гүнтэй хотгоруудад магмын нэвчилт болж түүгээр анхны боржин, сиенитийн боржинлог биет бүрэлдэж эхэлсэнийг түрүү үеийн синороген интрузив гэж нэрлэжээ. Энэ синероген интрузивтэй холбогдон атираажих үйл явц эхэлсэн байна.

Уул үүслийн ороген үе бол дэлхийн чулуулаг царцдасын хэвтээ чиглэлийн тектоникийн агших хөдөлгөөний үр дүн гэжээ.

Эрт орегений үед уулс хоорондын болон уулсын өврийн хотгорууд анх үүссэн гэдэг. Мөн жинхэнэ орогений үе шатанд дээд моллас-бүдүүн ширхэгтэй эх газрын улаан хурдас, усан орчинд үүссэн нүүрс хуримтлал явагдсан гэж үздэг.

Ерөнхийдөө атираат тогтоц нь дэлхийн эх газрын царцдасын тунамал, боржин, эффузив давхаргыг бүрдүүлсэн гэж үздэг.

Page 11: Delhiin hugjliin undsen structure

Уул үүсэх- Ороген үйл явц

Ороген хөгжил бол дэлхийн царцдасын үүсэн бүрэлдэх явц дахь атираажилтын хоёр дахь шат гэж эх газарт ч тэнгис далайд ч ижил нэгэн ойлголтоор үздэг.

Эх газрын царцдасын ороген гэдэг нь босоо болон хэвтээ чиглэлийн тектоник хөдөлгөөнд автагдаж дэлхийн царцдасын агшилт болох үзэгдэл тектоник магмийн тухайн нэгэн эринд болдог байна.

Эх газрын царцдасын бүтцийн үндсэн элементэд антиклинори, синклинори орно.

Антиклинори нь атираажил болох үед интерагеоантиклиналь өндөрлөг тогтоцоос ургаж гарсан антиклиналь(тэгш хэмт жигүүртэй хамгийн хөгшин эртний хурдас нь төвдөө байрлах зөв хэлбэрийн босоо тогтоц) юм. Энэ нь гадаргад уулын хяр үүсгэсэн байх ба ийм төрлийн олон атираажилийн нийлбэрийг мегантиклинори гэнэ. Синклинори нь хотгор атираажилийн явцад

интрагеосинклиналиудаас бүрдэнэ. Уулын атираат тогтоц бүрэлдэн буй болох явцад үүссэн хотгорууд буюу заримдаа мөн уулын хэц хяруудыг үүсгэсэн байдаг.Энэ тохиолдолд атирааны төвд ямагт залуу хурдас хуримтлагддаг.

Page 12: Delhiin hugjliin undsen structure

Далайн ороген нийт уртаараа 70гаруй мянган км сунаж тогтсон дунджаар 5-7км өргөнтэй уулын атираат бүс байх ба тэр нь Атлантын далайн голч нуруу, Энэтхэгийн далайн голч нуруу, Номхон далайн голч нуруу, Хойт мөсөн далайн(Геккелийн) голч нуруу гэж өөр хоорондоо тусгаарлагдсан заагийн ялгаатай байдаг. Заримдаа далайн голч нурууны өндөр уулын оргил 3-4км байх ба тэдгээр оргилууд нь далайн усны төвшингөөс дээш гарсан байдаг.

Page 13: Delhiin hugjliin undsen structure

Оросын геологич В.Е. Хайны томъёоллоор харьцангуй тогтвортой, атираажих хөдөлгөөний болон метаморфизмийн хувирал тайван нөхцөлд орсон интрузив чулуулгийн бялхалт зогссон дэлхийн царцдасын томоохон тавцан газрыг платформ гэсэн байна.Платформын хэв шинж нь ерөнхийдөө тэгшивтэр болоод босоо тектоник хөдөлгөөний эрэмбэ суларсан 2-3км-с үл хэтрэх тунамал хучаас бүхий геологийн орчин нь магматизмийн илрэл туйлын бага, тунамал фазын өөрчлөлт маш аажим явагддаг гэж тодорхойлсон байна.

Метаморфизм бараг явагддаггүй газрын чичэрхийлэл ховорхон тохиолддог, хэвтээ чиглэлийн тектөник хөдөлгөөн ажиглагддаг.Платформд тунамал хучаас, талст суурийн интрузив, эффүзив чулуулгаас тогтсон гэсэн хоёр давхарга ялгагддаг байна.

Дэлхийн чулуулаг царцдасын тавцан -Платформ-Platform

Page 14: Delhiin hugjliin undsen structure

Платформ Эх газрын Далайн ёроолын Дэлхийн эх газрын платформ гэдэг нь дунджаар 500-1000метрийн өндөртэйэх газрын тэгш

гадарга юм.Платформын тунамал хучааст галт уулын эффузив чулуулаг ихээр тохиолдоно.Платформын бүтцийн элементүүдэд: Massive-Цулдан-Массив гэж изометрлэг хэмжээтэй бага зэрэг тунамал хурдсаар хучигдсан буюу гадаргад ил гарсан платформын бүтцийн томоохон элементийн нэг бөгөөд тэр нь гадаргад талст болон суурь маягаар ил гарсан байдаг.

Rock peak-Сэрвэн-Багавтар зузаантай тунамал хурдсаар хучигдсан томоохон горсть хэлбэрийн шугаман тогтоцыг хэлнэ.

Avlocogene-Авлокоген-Платформд байдаг грабен маягийн гүн хагарлын өвөрмөц тогтоц бөгөөд дэлхийн царцдасын хучигдмал давчуу орчинд базальтийн найрлагатай.эффузив, Терриген- тунамал хурдасаар дүүргэгдэсэн байдаг.

Valley-Хөндий- энэ нь антеклизууд болон синеклизуудыг нэгтгэсэн платформын хувьд хамгийн томоохон тогтоц болох изометр өндрүүдтэй бие даасан нэгж юм.

Page 15: Delhiin hugjliin undsen structure

“Платформа”-н үндсэн шинж нь маагмын болон тектоникийн идэвхижил нь суларч, хөдөлгөөний эрэмбэ буурсан гадаргын рельеф эрт цагийн элэгдмэл хөгшин бөгөөд дундаж өндөрлөг нь 1000-1200 метрийн хэмжээнд байх эх газрын томоохон тавцан, талбай газар болно .

Shield-Шит-Бамбай буюу талст суурийн чулуулаг гадаргад ил гарч тогтсон, тунамал хурдсаар далдлагдаагүй байдаг. Энэ shield-Шит-Бамбай үүсэх гол шалтгааныг босоо чиглэлийн тектоник хөдөлгөөний нөлөө гэж үздэг байна.

Anteclise-Антеклиз-Платформын хучаас хурдасаар нилдээ бүрхэгдсэн, сунаж шурган тогтсон интрузив массивыг хэлнэ.

Plate-Плита-Хавтан-Өргөн уудам талбайд изометр хэмжээтэй байх платформын бүрэлдэхүүн хэсэг юм.

Syneclise- Синеклиз-Тунамал хурдасаар 5-6км зузаантай хучигдсан изометрлэг хэлбэрийн ихээхэн гүн хотгор тогтоц юм.

Pericraton cotline –Перикратон-ы суулт энэ нь 1000км хүртэл сунаж тогтсон маш их зузаантай тунамал хурдас хуримтлагддаг платформын захын тогтоц бөгөөд атираат мужийн өврийн хотгортой хил залгадаг байна.

Page 16: Delhiin hugjliin undsen structure

Рифт Платформ Уулын атираат муж зэрэг эдгээр структур нь эх газрын царцдасын хэмжээнд хөгждөг структурууд бөгөөд Вилсоны циклын дээрхи 4 үе шат болгон өөр өөрийн онцлогтойгоор хөгжин ирсэн байна.

Вилсоны цикл

1-Эртний рифт үүсэл(хагарал газар хөдлөл галт уулын идэвхижил суулт)

2-Дивергент хил зааг(Далайн спрединг галт уулын идэвхжилт далайн ус болон далайн царцдас дахь гидротермаль процесс)

3-Плит дундын хөгжил

4-Конвергент хил зааг

Page 17: Delhiin hugjliin undsen structure

     Бамбай    Платформ    Ороген   Усан сан    Томоохон галт уулын муж   Эх газрын царцдас

 

Oceanic crust:    0–20 Ma   20–65 Ma   > 65 Ma

Page 18: Delhiin hugjliin undsen structure

Эх газрын платформыг үүссэн хугацаагаар нь ангилж эртний платформын эпикарелийн буюу карелийн атираажлын фазын нөлөөгөөр үүссэн платформ гэж тогтоосон нь түрүү проторозойн эрин буюу одоогоос 1.9 тэрбүм жилийн тэртээгээс бүрэлдэж эхэлсэн эх газарын тавцангууд гэж ялгасан байдаг.

Платформын ул суурь маш хүчтэй метаморфизмд автаж байсан бөгөөд энэ нь одоогоос 2000 сая жилийн өмнө хатуурч нягтаршин эртний платформын суурь болсон гэж В.Е.Хайн 1973 онд үзжээ.

Эпибайкалийн платформууд нь хожуу протерозойд бүрэлдэж байсан.Байкалийн атираажилтийн дараах платформыг шинэ үеийн залуу платформд хамруулдаг байна. Гэхдээ Байкал-г Карелийн дараа үеийн платформуудад хамруулж кембрийн өмнөх цагийнх хэмээн нэрлэн иржээ.

Ийнхүү платформыг Кембрийн өмнөх болон кембрийн дараах гэж 2 ангилдаг байна.

Кембрийн дараах Платформд палеозойн болон мезозойн эриний төгсгөлийн шатанд бүрэлдэн тогтсон эх газрын томоохон тавцан газруудыг хамруулдаг.

Эпипалеозойд эрт төрмөлийн эриний турш хөгжил нь явагдсан Кембрий, Ордовик, Силур гэсэн доод 3 галавт буюу 170сая жилийн турш хөгжил нь уламжлагдсан Калеодонид, дээд палезойн Девон, Карбон, Перм гэсэн мөн 170 сая жил үргэлжилсэнүргэлжилсэн атираажлын эрин-герцинд гэж дотор нь ангилж үздэг.

Платформууд он цагийн хэлхээнд

Page 19: Delhiin hugjliin undsen structure

Харин Эпимезозойн платформ буюу варисцид гэж дунд төрмөлийн эриний төгсгөлд үүсэж бүрэлдсэн, уулын рельеф хурц тод ялгарсан, газар чичэрхийллийн онцгой идэвхитэй мужид тооцогддог, неоген, дөрөвдөгчийн цагийн галт уулын ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжисэн эх газрын тавцан газар юм.Дунд төрмөлийн платформын мужийг ерөнхийд нь параплатформ буюу квазиплатформ гэж нэрлэсэн юм.

Энэ бол хөгжлийн утгаараа бүрэн төгс явагдаагүй хагас дутуу гэсэн санаа юм.Эдгээр нь эртний эх газрын орон зайг дүүргэсэн эртний платформын хооронд байрласан байдаг. Залуу платформын бүтцийн элементүүд нь шугаман тогтоцтой гравиметрийн болон соронзон талбайн аномалын тусгалын шинжийг хадгаласан байдаг. Залуу платформын талст суурийн чулуулаг нь голчлон занар, эффузив болон интрузив чулуулгаас тогтоно.

Зарим төрлийн эртний платформ нь траппын формацтай хөдөлгөөнт тогтолцоо үүсгэсэн байдаг.

Хөдөлгөөнт платформын нөхцлийг заасан траппын формацын болон эх газарын улаан хурдас, мөстлөгийн дараах үеийн хучаас хуримтлал их тархсан байна.

Page 20: Delhiin hugjliin undsen structure

Атираажлын муж, платформ-тавцангийн уулзварт эпиплатформ Эпигеосинклиналийн уул үүсэх муж болон платформын зааг нь нэг бол өврийн хотгороор эсвэл захын заадсаар дамжин хил залгадаг байна.

Forefoot cotline-Өврийн хотгор гэдэг нь ойролцоогоор 1000км хүртэл урттай хэдэн 10 км-н өргөнтэй нарийн зурвас хотгор тогтоц юм.

Peripherial suture- Захын заадас- Энэ нь платформыг хязгаарлаж тогтсон уулын атираат мужтай хиллэх гүний хагарал юм.

Эдгээр болон бусад олон элемэнтүүд байдаг.

Page 21: Delhiin hugjliin undsen structure

Ашигласан материалууд

Р.Р.Габдуллин-Историческая Геология

А.Пэрлээ-Дэлхийн геологийн хөгжлийн түүхэн товчоон.

Google

Vikipedia

Wicander & Monroe-Historical Geology- Earth and Life Through Time, 6th ed