12
Сувилахуй-2 О.МЯГМАРБАЯСГАЛАН СЭДЭВ: ГОО ЗҮЙ БУЮУ УРЛАГ

Miiiigaaa goo zvin uplag

Embed Size (px)

Citation preview

Сувилахуй -2

О.МЯГМАРБАЯСГАЛАН

СЭДЭВ: ГОО ЗҮЙ БУЮУ УРЛАГ

Гоо зүйн буюу урлаг •Монголчууд эртнээс ‘’ Уран сайхан” хэмээн ирсэн

нь урнаар бүтээн туурвиж сайхныг цогцлоон бүтээх, уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан, сэрж мэдэрч, таван мэдрэхүйгээрээ гоо зүйн таашаал хүртэх үйлийг бүхэлд нь илэрхийлсэн утгатай. Харин орчин үед үүнийг бид урлаг хэмээн нэрлэдэг. Урлаг гэдэг нь угтаа монгол хэлний “ур“ хэмээх язгуурт “-лиг“ дагаврыг залгаж үүсгэсэн ур төгс гэсэн утга бүхий “урлиг“ гэсэн үг болой. Яг л тэнгэрлиг, сүрлиг гэдэгтэй агаар нэг.

Урлагийн философи

•Гоо зүй нь сайхны тухай сургаал буюу гоо сайхан ба түүний оногдохуун хууль, хэм хэмжээ төрөл хэлбэрүүдийг авч үздэг философийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг юм. Гоо зүй ба урлагийн философи хэмээх ойлголтуудыг философийн ном зохиолуудад ижил болон ялгаатай янз бүрийн утгаар авч үздэг. Тухайлбал шинэ үеийн гоо зүйн нэрт онолч Готлиб Баумгартен \1714-1762\ урлаг бол сайхны биежин хэрэгжих дээд хэлбэр мөн бөгөөд гоо зүй нь эцсийн дүндээ урлагийн философи мөн гэжээ.

Урлагийн философийн үүсэл хөгжил• Урлаг бол хүн төрлөхтний амьдралын нэн сонирхолтой

бөгөөд чухал хэсгүүдийн нэг юм. Тийм учраас философчид энэхүү амьдралын гайхамшигт үзэгдлийг танин мэдэхийг тайлбарлаж суртчилахыг зорьж иржээ.

• Тухайлбал:

• Эртний грекийн эрдэмтэн Гераклит

• “ урлаг бол сайхныг дуурайхуй юм”.

• Платон:

• Юмс үзэгдлийн санааны сүүдэр төдий байдаг тул мэдрэгдэгч юмсыг дуурайж байдаг урлаг нь сүүдрийн сүүдэр буюу тусгалын тусгал, иймээс доод ертөнцийн үзэгдэл билээ

•Шинэ үеийн гоо зүйн онолын төлөөлөгчид дотроос германы филисофич А.Г.Баумгартенийг онцлох шаардлагатай юм. Тэрээр гоо сайхны ухамсрыг шинжлэх ухааны танин мэдэхүйгээс ялгаатай хэмээн тодорхойлохдоо тэр нь логик сэтгэхүйг бодвол доод түвшний буюу мэдрэхүйн хэлбэртэй мэдлэгйиг илэрхийлдэг гэж үзжээ. Энэ санаа нь хожим нь германы сонгодог гоо зүйн ухааны хөгжилд, тухайлбал И.Кантын холбогдох сургаалд үлэмж нөлөө үзүүлсэн.

И.Кант урлагийг үндсэн 2 хэсэг хуваасан юм.

Үүнд:

1. Тааламжит урлаг: Урлагийн арай доод түвшний, төгөлдөр бүрэн бус хэлбэр нь бөгөөд тэр нь зөвхөн хүний практик ашиг сонирхолтой холбоотой байдаг.

2. Сайхан урлаг: Хүний танин мэдэхүйн ур чадварын чөллөт тоглоом, иймээс хүний практик ашиг сонирхолоос дээгүүр ангид оршиж байдаг гэж тэрээр үзжээ.

Мөн германы гарамгай философич, түүхийн философийн нэрт төлөөлөгч Г.Гегель урлаг бол гурван шатыг дамжин хөгждөг гэж ангилсан байна. Тэр нь:

1. Бэлгэдэлийн үе: эртний дорно дахины архитектурийг түүний жишээ болгон тайлбарласан

2. Сонгодог үе: эртний грекийн уран барималууд

3. Романтик үе: эртний үеийн яруу найраг, уран зураг хөгжимөөр дамжин илэрсэн.

Түүний ойлгож байснаар танин мэдэхүй бол хөгжлийн 2 үеийг дамжин өнгөрдөг.

Гоо сайхан ба үнэлэмжийн бусад хэлбэрийн харилцаа холбоо:

•Урлагийн өвөрмөц шинжийг ойлгохын тулд түүнийг үнэлэмжийн бусад хэлбэртэй хэрхэн холбогддогийг авч үзэх шаардлагатай юм. Урлаг нь нэн түрүүнд ёс суртахуун, филисофи, шашинтай салшгүй холбоотой хөгжиж ирсэн юм. Түүхэн нөхцлийн үүднээс авч үзвэл хүн төрлөхтний үнэлэмжийн эдгээр хэлбэр нь хоорондоо маш ойртох, эсвэл бие биеэ үгүйсгэх чиг хандлагатай хөгжиж байсан хэрнээ хэзээ ч бие биедээ уусаж байгаагүй ажээ.

Гоо сайхан ба ёс суртахуун: • энэ 2 нь хоорондоо салшгүй холбоотой боловч уран

бүтээлч хүнийг зөвхөн ёс суртахууны үзэл санааг хэрэгжүүлэгч, дамжуулагч гэж ойлгож болохгүй юм. Уран бүтээлийн аливаа илрэл нь ёс суртахууны тодорхой үзүэл санааг өөртөө агуулдгын сацуу тухайн бүтээлийн уран сайхны агуулгын өвөрмөцийг бидэнд нээж өгч байдаг. Мөн урлаг ёс суртахуун 2н харилцааг ойлгох үйл явцад гарч байдаг өөр нэг асуудал бол урлоаг нь хүний сэтгэлийн догдлолт талуудыг илүү их сонирхон судалж байдгийг ухаарах явдал юм.