8
АШУИС Реферат Уушгины архаг бөглөрөлтөт өвчин АУС-331 Г.Танан 10/22/2014

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Embed Size (px)

Citation preview

Page 1: Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

АШУИС

Реферат Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

АУС-331 Г.Танан

10/22/2014

Page 2: Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Гуурсан хоолой бөглөрөх хам шинж

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Бэлтгэх асуудлууд:

1. УАБӨ-ий тодорхойлолт

2. Тархалт

3. Ангилал

4. Шалтгаан

5. Эмгэг жам

6. Эмнэл зүй

7. Оношлогоо

8. Хүндийн зэрэг

9. Эмчилгээ

10. Урьдчилан сэргийлэх

Тодорхойлолт

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин/УАБӨ

Энэ нь гуурсан хоолойд бөглөрөл болсноос эргэшгүй, цаашид даамжрах амьсгалын дуталд хүргэх

амьсгалын замын эрхтнүүдийн архаг өвчин юм. Гуурсан хоолойн архаг үрэвсэл болон уушгины эмфизем нь

шалтгааны ижил хүчин зүйлээр үүсгэгддэг, олонтаа хавсран тохиолддог, давшингуй явцтай, бөглрөлтөт

хэлбэрийн агааржилтын дутагдлаар илэрдэг уушгины архаг, даамжрах хандлагатай өвчин юм.

УАБӨ гэсэн ойлголтод гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины эмфиземыг багтаан авч үздэг. Гуурсан хоолойн архаг үрэвсэл гэдэг нь эмнэлзүйд удаан хугацаанд (хоѐр жил дараалан 3 сараас дээш хугацаанд) цэртэй ханиасан, бусад шалтгаан (гуурсан

хоолой тэлэгдэх өвчин, уушгины хавдар, төрөлхийн болон удамшлын эмгэг, сүрьеэ, харшил, ходоод-улаан хоолойн сөргөө г.м.) үгүйсгэгдсэн тохиолдлыг хэлнэ. Уушгины эмфизем гэдэг нь амьсгалын замын ацинус хийгээр тэлэгдэн цулцангуудын хана эвдрэлд орсон,

мэдэгдэхүйц фиброз үүсээгүй байх бүтцийн өөрчлөлтийг хэлнэ. Уушгины архаг бөглөрөлтөт өвчин нь дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаануудын

нэг бөгөөд нас баралтын дөрөв дахь гол шалтгаанд тооцогдож байгаа. Тархалт

ДЭМБ-ын мэдээгээр 2000 он гэхэд УАБӨ-өөр 2.74 сая хүн эндсэнийг тэмдэглэжээ.

ДЭМБ-ын 1990 оны мэдээгээр хөгжиж буй орнуудын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 12 дугаарт жагссан бөгөөд 2020 он гэхэд 5 дугаарт жагсах магадлалтай байгаа.

Манай оронд амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн дунд тэргүүлж байгаа. УАБӨ үүсэхэд нөлөөлөх шалтгаан, хүчин зүйл

Тамхины утаа

Агаарын бохирдол

Ажлын таагүй нөхцөл

Удамшлын хүчин зүйл

Цаг агаарын таагүй үйлчлэл

Амьсгалын замын халдвар

Хамар залгиур, хамрын хөндийн эмгэг

Page 3: Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Эмгэг жам

Хэвийн үед сормууст эпители, шүүрлийн булчирхай, хундаган эсүүд харилцан уялдаатай ажилладаг. Үүнийг мука-цилиар цэвэрлэгээ гэдэг ба үүний үр дүнд гуурсан хоолойн шүүрэл 2 цаг

тутамд шинэчлэгдэж байдаг. Гадаад шалтгааны хүчин зүйлүүд нөлөөлснөөс амьсгалын эрхтний хамгаалах тогтолцоо хямардаг. УАБӨ-ий үед шүүрлийн булчирхай, хундганцар эсүүд гипертрофи, гиперплазийн өөрчлөлтөнд орно, сормуст эсүүд цөөрч, үйл ажиллагаа нь алдагддаг тул шүүрлийн

гадагшлалт удааширч, их хэмжээний өтгөн цэр бронхиолуудыг бөглөдөг. Үрэвслийн улмаас гуурсан хоолойн хана хавагнана, гөлгөр булчин агшина, гуурсан хоолойн хана бүтцийн эргэшгүй өөрчлөлт үүснэ.

Энэ үед цээжний хэлбэр өөрчлөгдөж торх хэлбэртэй болох, хуруунуудын үзүүр бөөрөнхий хумс нь бөмбөгөр болох, хөхрөлт үүсэх, цэртэй ханиах шинжүүд илэрнэ. Эмнэл зүй: ханиах, амьсгаадах, цэр гарах, хөлрөх, бие сулрах, халуурах, амархан ядрах, ажлын

чадвар буурах. Гуурсан хоолойн бөглөрөл байгааг илтгэх эмнэлзүйн шинжүүд:

1. Хүчтэй бөгшүүлэн, хий ханиалгаж, цэрний ялгаралт муу байх

2. Хяхтнасан шуугисан амьсгал зайнаас сонсогдох 3. Биеийн ачааллын дараа амьсгаадах 2. Амьсгаадах, амьсгал гаргалт удаашрах, бэрхшээлтэй байх

3. чагнахад амьсгал гаргалт дээр хуурай хэржигнүүр сонсогдох 4. Бодит үзлэгээр уушигны агааржилт ихэссэн шинжүүд тодорхойлогдох 5. Спирометрийн шинжилгээнд (ГАҮА-ны шинжилгээ)бөглөрөлтөт (обструктив)

хэлбэрийн агааржилтын дутагдлын шинжүүд илрэх УАБӨ-ий үйл ажиллагааны үндсэн шалгуур нь эхний 1 ба 3 секунд дэх огцом гаргах агаарын эзэлхүүн тогтвортой буурч байх явдал юм.(ОГАЭ1, ОГАЭ3, FEV1, FEV3)

Ангилал

Спирометрийн шинжилгээний үзүүлэлтүүд (ОГАЭ1, УХАБ), β-агонист эм хэрэглэсний дараа эдгээр үзүүлэлтүүд хэрхэн сайжирч байгааг харгалзан уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ)-ийг 5 үе шатанд ангилдаг (GOLD-initiative, 2007).

УАБӨ-ий хүндийн зэргийн ангилал

Хүндийн зэрэг Гуурсан хоолой тэлэгч эмийн дараах

ОГАЭ1/УХАБ Байвал зохих ОГАЭ1 %

Эрсдэлтэй* >0,7 ≥80

Хөнгөн ≤0,7 ≥80

Хүндэвтэр ≤0,7 50-80

Хүнд ≤0,7 30-50

Маш хүнд ≤0,7 <30

Жич: ОГАЭ1 – амьсгал огцом хүчтэй гаргалтын эхний 1секундэнд гарах агаарын эзлэхүүн, УХАБ - уушгины хүчилсэн амьдралын багтаамж, *-тамхи татдаг, орчны таагүй нөлөөлөлтэй, ханиах, цэр гарах, амьсгаадах зовиуртай хүмүүс.

Оношлогоо

Page 4: Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Уушгины архаг бөглөрөлтөт өвчний оношлогооны шалгуур

Шалгуур Гүйцэтгэх эмнэлэг (шатлалаар)

Эмнэлз

үйн Ханиалгах, цэр гарах, амьсгаадах, ачаалал даах

чадвар буурах, турах, нойргүйтэх шинжүүд илрэх

Анамнезд халгаат хүчин зүйлийн (тамхидалт, мэргэжлийн хортой нөлөө, эдийн засаг, нийгмийн дорой байдал, удамшил) нөлөөлөл байх

Үзлэгт гуурсан хоолойн бөглөрлийн (амьсгал гаргалт саадтай, хяхатнасан амьсгалтай, хуурай хэржигнүүртэй), уушги тэлэгдлийн (торх хэлбэрийн цээж, тогшилтын дуу

хайрцган байх), амьсгал дутагдлын (диспноэ*, хөхрөлт, амьсгалд туслах булчингууд оролцоно, хүнд үед цээжний парадоксаль хөдөлгөөн** тодорхойлогдоно), баруун

ховдлын дутагдлын (тайван үед амьсгаадна, хүзүүний венүүд өргөснө, элэг томорно, хөл хавагнана, чагнахад уушгины артери дээр II авиа тодорно, агшилт, сулралын

шуугиан сонсогдоно) шинжүүд илэрнэ. Биеийн жингийн индекс*** (БЖИ) буурна (булчингийн масс багассанаас).

I,II,III шатлал

Үйл ажил-

лагаа- ны

Спирометрийн шинжилгээнд ОГАЭ1, УХАБ, ОГАЭ1/УХАБ буурсан

Гуурсан хоолой тэлэгч эм хэрэглэснээс хойш 15 минутын дараа ОГАЭ1 <12% сайжирч байх

Жил бүр ОГАЭ1 > 50 мл/жилд хэмжээгээр буурах

III (боломж-той бол II) шатлал

Дүрс онош-

логоо- ны

Уушгины рентгенограмм дээр уушгины хавдар, зүрхний дутагдал, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, битүүрэлт

бронхиолит, сүрьеэ зэрэг эмгэгүүд илрээгүй байх, уушгины эмфиземийн шинжүүд илрэх

II,III шатлал

*Амьсгаадалтыг тусгай шалгуур (Medical Research Council Dyspnoea Scale)-аар үнэлж болно:

0-хүнд ачаалал авахаас бусад үед амьсгаадахгүй; 1-бага зэрэг өгсүүр газарт явах, хурдан явахад амьсгаадах; 2-амьсгаадсанаас болж үеийнхнээсээ удаан явах эсвэл тэгш газар хурдан

явахад амьсгааддаг тул зогсож амрах шаардлагатай байх; 3-100 метр алхсаны дараа эсвэл хэдэн минут тэгш газар явсны дараа амьсгаадаж, зогсож амрах шаардлагатай байх;

4-гэрээс гарах үед их амьсгаадах эсвэл хувцас өмсөж, тайлахад амьсгаадах. **Цээжний парадоксаль хөдөлгөөн-хэвийн үед амьсгал авахад цээжний доод хэсэг гадагш, харин амьсгал гаргах үед дотогш хөдөлнө. Амьсгалын замын хүнд

бөглөрлийн үед цээжний доод хэсэг амьсгал авахад дотогш, гаргахад гадагш хөдөлдөг; ***БЖИ-г биеийн жинг (кг) биеийн өндөрт (м2) хуваан тодорхойлно. Биеийн жингийн

индекс < 21 кг/м-2 байх нь УАБӨ-ий улмаас нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялган оношилгоо

УАБӨ ГХБ

Шүүрэл ихсэх ГХ-н гөлгөр булчин агших

ГХ-н хана зузаарах ГХ-н салст бүрхүүл хавагнах

Өвчин дунд насанд эхлэнэ Өвчний шинжүүд аажим даамжирна Тамхи татсан эсвэл бусад төрлийн утаанд

өртсөн анамнезтай байх

Өвчин ихэвчлэн өсвөр насанд эхэлдэг Шинж тэмдэг ихэвчлэн шөнө үүрээр илэрнэ Харшлын ринитын шинж илэрнэ

Удамшлын анамнез

Page 5: Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Хийх шинжилгээ

№ Хийх шинжилгээ Шинжлэх үзүүлэлт Гүйцэтгэх эмнэлэг

1 Цусны ерөнхий

шинжилгээ

ЭТХ1, лейкоцитын тоо, лейкограмм I, II, III шатлал

2 Цусны дэлгэрэнгүй шинжилгээ

ЭТХ, лейкоцитын тоо, лейкограмм, эритроцит, тромбоцитын тоо, гемоглобин, гематокрит

II, III шатлал

3 Микробиологийн

шинжилгээ

Цэрний өсгөвөр, нянгийн антибиотикт

мэдрэг чанар

II, III шатлал

4 Биохимийн шинжилгээ*

Нийт уураг, уургийн фракци, билирубин, элэгний ферментүүд, сахар, креатинин, мочевин, натри, кали

II, III шатлал

5 Спирометри:

Энгийн

Амьсгалын дутагдлын хэлбэр, зэргийг

тодорхойлох. ОГАЭ12, УХАБ3, ОГАЭ1/УХАБ харьцаа, ЭДХ25-75%4 буурна.

III (боломжтой бол

II) шатлал

6 Спирометри: бронхолитик эмтэй

сорил

Гуурсан хоолойн бөглөрөл “эргэх” байдал. III (боломжтой бол II) шатлал

7 Цээжний рентгенограмм

Уушгины эмфизем, хүндрэл (уушгины үрэвсэл, пневмоторакс)-ийн шинжүүд илрүүлэх, бусад эмгэгүүдээс ялган

оношлох

II, III шатлал

8 Өндөр нарийвчлалтай компьютерт

томографи

Уушгины эмфизем, гуурсан хоолойн архаг үрэвслийн шинжүүд илрүүлэх, бусад эмгэгүүдээс ялган оношлох

III шатлал

9 ЗЦБ Зүрхний баруун талын ачаалал ихэссэн шинжүүд, зүрхний хориг үүссэн шинжүүд тодорхойлох

I, II, III шатлал

10 Эхокардиографи* Баруун ховдлын үйл ажиллагаа,

булчингийн зузаарал, 3 хавтаст хавхлагын бүтэц, үйл ажиллагааг шалгах, уушгины судасны эсэргүүцэл ихэссэнийг

тодорхойлох

III (боломжтой бол

II) шатлал

ЭТХ1- эритроцитын тунах хурд; ОГАЭ12- амьсгал хүчтэй гаргах үеийн эхний 1секундэнд гарах агаарын эзлэхүүн; УХАБ3- уушгины хүчилсэн амьдралын багтаамж; ЭДХ25-

75%4- эзлэхүүний дундач хурд УАБӨ-ий хүнд болон маш хүнд хэлбэрийн үед цусны хийн анализын шинжилгээ хийж, цусны хийн найрлагыг хянах шаардлагатай тул боломжтой нөхцөлд III шатлалын эмнэлэгт

хийнэ.

Илэрч болох өөрчлөлтүүд

ГАҮА-ны шинжилгээ:Тиффногийн индекс буурах

Цусны хийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүд: гипоксеми, гиперкапни, хүнд үед амьсгалын ацидоз

Рентген:нэвчдэс, пневмоторакс байгаа эсэхийг нягтлах

КТ шинжилгээнд: эмфизем, пневмосклероз үүссэн, гуурсан хоолойнууд өргөсч хана нь зузаарсан байна

Гуурсан хоолойн дурангийн шинжилгээ:мөгөөрсөн хоолойн дискинези, үрэвслийн идэвх, хэлбэр, байрлалыг тогтоох, шинжилгээнд материал авах, идээт эндобронхитыг эмчлэх ач хобогдолтой

Бронхографын шинжилгээ

Page 6: Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Цусны шинжилгээнд: эритроцитоз, СОЭ буурсан

Биохимийн шинжилгээнд: өвөрмөц бус үрэвслийн шинж

Цэрний шинжилгээ: нейтрофил, гуурсан хоолойн эпитель, макрофагийн тоо олширсон,

сиалын хүчлийн хэмжээ ихэссэн, цэрэнд нянгийн шинжилгээ хийх нь онош, эмчилгээний ач холбогдолтой

Эмчилгээ ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу /GOLD/ эмчилгээг хэрэгжүүлнэ.

Эмчилгээний төрөл

Бүлэг Хэрэглэх Шатлал

Дэглэм Даарч, хөрөхгүй байх

Өвчинг сэдрээх хүчин зүйлүүдээс (хүйтэн агаар, салхи, тамхины утаа,

мэргэжлийн таагүй нөлөө, хурц үнэр г.м.) хол байх

Илчлэг сайтай хоол, уураг, витаминаар

баялаг хүнс хэрэглэх

Биеэ чийрэгжүүлэх

Амьсгалын дасгал тогтмол хийх

Өөрт тохирох спортын төрлөөр

хичээллэх

Ханиад, томуунаас сэргийлэх

I, II, III Шатлал

Эмийн Намжмал үед:

Томуугийн эсрэг вакцин (жилд 1-ээс 2

удаа)

Гуурсан хоолойг өргөсгөгч (бронхолитик) эмүүд

Богино хугацаанд үйлчилдэг Β-агонист

Удаан хугацаанд үйлчилдэг Β-агонист

Хавсарсан бэлдмэл

Ингаляцийн М-холинолитик

Пурины (ксантины) бүлэг

Цэр ховхлох, шингэлэх үйлдэлтэй эмүүд

Глюкокортикостероид (уухаар, ингаляциар)

Дархлаа дэмжих, бодисын солилцоонд нөлөөлдөг эмүүд

Өвчин сэдэрсэн үед:

Халдварын эсрэг бэлдмэл (пенициллин, цефалоспорин, аминогликозид, макролид, тетрациклин, фторхинолон,

сульфаниламидын бүлэг, янз бүрийн антибиотикийн бүлгийн) хэрэглэнэ

Дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг

бэлдмэл

Аналептик

Салицилат

Гуурсан хоолойг өргөсгөгч

(бронхолитик) бэлдмэл

Богино хугацаанд үйлчилдэг Β-агонист

I, II, III шатлал

Page 7: Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Хавсарсан бэлдмэл

Ингаляцийн М-холинолитик

Пурины (ксантины) бүлэг

Цэр ховхлох, шингэлэх үйлдэлтэй

бэлдмэл

Глюкокортикостероидууд (уух, судсанд тарих, ингаляцийн кортикостероидын тунг нэмэх)

Уушги-зүрхний хам шинж үүссэн үед:

Зүрхний гликозид

Миокардын цусан хангамж,

метаболизмыг сайжруулах бэлдмэлүүд

Кальцийн антагонист

Шээс хөөх эмүүд

Бүлэгнэлтийн эсрэг

Калий, кальций, хүчил, шүлтийн бэлдмэл

Эмийн бус Богино хугацааны хүчилтөрөгч эмчилгээ

Удаан хугацааны хүчилтөрөгч эмчилгээ

(боломжтой бол)

Хүнд сэдрэлийн үед инвазив бус вентиляци явуулах (боломжтой бол)

Амьсгалын дасгал

Биеийн тамир эмчилгээ

Иллэг

II, III шатлал Гэрээр

III шатлал I, II, III Шатлал

Хүндрэл

Уушгины үрэвсэл, Гуурсан хоолойн багтраа

Урьдчилан сэргийлэлт Анхдагч урьдчилан сэргийлэлт

УАБӨ-өөс урьдчилан сэргийлэх үндсэн арга бол амьсгалын эрхтэнд үзүүлж буй гадаад орчны таагүй нөлөөллийг арилгах, эсвэл багасгах явдал юм. Юуны өмнө тамхитай тэмцэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой тэмцэх,

ажлын нөхцөлийг сайжруулах, амьсгалын замын цочмог үрэвслийг цаг тухайд нь бүрэн дүүрэн эмчлэх нь чухал.

Хоёрдогч урьдчилан сэргийлэлт Хоѐрдогч урьдчилан сэргийлэлтийн зорилго УАБӨ-ий сэдрэл, хүндрэл, нас баралтыг бууруулахад оршино. ДЭМБ-ын GOLD-initiative удирдамжийн дагуу өвчний үе шатанд

тохируулан урт хугацааны эмчилгээг хийнэ. Өвчин хурцдаагүй үед:

Нийтийн биеийн тамираар хэтрүүлэлгүйгээр хичээлэх

Зөөлөн уур амьсгалтай чийглэг багатай газрын рашаан сувилалд амрах

Орчин тойрноо өөрийн эрүүл байх нөхцөлд тохируулан эрүүлжүүлэх

Харшил төрөгчдөөс өөрийгөө хамгаалах

Тамхи татахгүй байх.

Эрдэмтэдийн судалгаагаар омега-3 тосны хүчил уушгины архаг бөгөрлөлтөт өвчнөөс сэргийлнэ гэж үзсэн судалгааны дүн байдаг.

Page 8: Уушгины архаг бөглөрөлтөт өвчин