15
Бамбай булчирхайн хавдар

бамбай булчирхайн хавдар

Embed Size (px)

Citation preview

Page 1: бамбай булчирхайн хавдар

Бамбай булчирхайн

хавдар

Page 2: бамбай булчирхайн хавдар

Бамбай булчирхай ба түүний бүтэц, үүрэг

Бамбай булчирхай буюу Glandula thyriodea нь цагаан мөгөөрсөн хоолойны хүзүүний хэсгийн өмнөд талд төвөнхийн хоёр талаар оршино. Жин нь дунджаар 30-60 гр бөгөөд эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс нилээд том байна. Бамбай булчирхай нь баруун зүүн хэсгүүд lobus dexter et sinister хүзүүвч isthmus gl.thyriodei – аас тогтоно.

Page 3: бамбай булчирхайн хавдар

Бамбай булчирхай нь гадуураа хөвсгөр холбогч эдэн капсултай ба түүнээс эрхтний цуллаг руу холбогч эдэн капсулууд түрэн орж, булчирхайг олон тооны хэлтэнцэрт хуваах ба таславчийг даган цус ба тунгалгийн судас, мэдрэл ордог. Хэлтэнцэрийг бамбай булчирхайн үйл ажиллагааны нэгж болох цэврүүнүүд бүрдүүлнэ.

Бамбай булчирхай нь Т4(тироксин) , Т3 (трийодтиронин) даавруудыг ялгаруулах ба энэ дааврууд нь дотоод шүүрлийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Page 4: бамбай булчирхайн хавдар

Бамбай булчирхайн өмөн ба нөлөөлөх хүчин зүйлс

Тодорхойлолт: Бамбай булчирхайн өмөн гэдэг нь бамбай булчирхайн эдээс гаралтай хорт хавдар юм.

Нөлөөлөх хүчин зүйлс: Янз бүрийн судалгааны үр дүнгээс авч үзэхэд бамбай булчирхайн өмөн үүсэхэд дааврын тэнцвэрийн алдагдал нилээд үүрэгтэй болох нь харагдсан. Өнчин тархины урд дэлбээний урд дэлбээний тиреотропный дааврын ялгаруулалт ихсэн бамбай булчирхайн эсийн ургалтыг бий болгож улмаар хавдарт шилждэгийг эрдэмтэд нотолжээ.

Page 5: бамбай булчирхайн хавдар

Патанатоми Бамбай булчирхайн өмөн бол янз бүрийн

хэмжээ бүхий зангилаат маягийн хавдар юм. Зүсэхэд 1 төрлийн бүтэцтэй, хүрэн шингэн агуулсан хөндийтэй буюу үхэжсэн голомттой байдаг. Хавдар нь ихэвчлэн хатуу, заримдаа зөөлөн байна. Хавдрын өнгө нь цагаан эсвэл улаан саарал байдаг

Page 6: бамбай булчирхайн хавдар

Бамбай булчирхайн өмөнгийн ангилал

Эд эсийн бүтцийн талаас: Хорт хавдар голчлон хучуур эдийн гаралтай байна. Дотор нь уутанцарт, хөхлөг маягийн, хавтгай, эсийн ялгаралгүй, тархилаг өмөн гэж хуваана.

Уутанцарт өмөн: Уутанцар эсээс тогтсон хавдар юм. Энэ хэлбэр нь голчлон настай эмэгтэй хүнд тохиолддог. Ургалт удаан, гэвч судас руу нэвчих хандлагатай. Яс, уушгинд үсэрхийлэл өгдөг, орчний тунгалагийн булчирхайд үсэргийлэл өгөх нь бага.

Page 7: бамбай булчирхайн хавдар

Хөхлөг өмөн: Хамгийн элбэг тохиолддог хэлбэр. Энэ нь бас уутанцарт эсээс гаралтай. Удаан явцтай өвчний тавилан харьцангуй сайн. Хавдар хэмжээгээрээ их томордог учраас хүзүүний хэлбэр дүрс алдагдана. Орчны тунгалагийн булчирхайд үсэрхийлэл өгдөг.

Эсийн ялгаралгүй өмөн: Энэ хэлбэр нь нилээд хортой хавдрын тоонд ордог. Хавдар хатуу, тодорхой хязгаар байхгүй, булчирхайн ихэнхи хэсгийг хмарч нэвчсэн, түргэн ургалттай, үсэрхийлэл их өгдөг, тавилан муутай.

Page 8: бамбай булчирхайн хавдар

TNM системийн эмнэлзүйн ангилал:Т1-Хавдар 1 см түүнээс бага хэмжээтэй Т1а-Ганц хавдар Т1б-Олон голомтот хавдарТ2-Хавдар 1см-ээс 4н см хүртэл хэмжээтэй,

булчирхайнхаа хүрээнд байдаг.Т2а-Ганц хавдар Т2б-Олон голомтот хавдарТ3-Хавдар 4см-ээс том, булчирхайныхаа хүрээнд байна.Т4-Хавдар нь булчирхайн бүрхүүл, зэргэлдээх эрхтэн рүү

нэвчиж ургасан.N1-Орчны тунгалагийн булчирхайд үсэрхийлэлтэйN1а-Хавдартай талын тунгалагийн булчирхайд

үсэрхийлэл илэрсэнN1б-Хүзүүний 2 талын, дунд шугамын эсрэг талын, голчийн тунгалагийн булчирхайд үсэрхийлэлтэй

Page 9: бамбай булчирхайн хавдар

Эмнэлзүйн шинж тэмдэг Бамбай булчирхайн өмөнгийн үндсэн сонгомол шинж

тэмдэг гэж хатуу барзгар гадаргатай, тэгш биш ирмэгтэй, өвчингүй хавдар илэрхийг хэлнэ. Харин бүрхүүл дотроо байрлалтай жижиг хэмжээтэй хавдар мэдэгддэггүй. Үүнийг далд хэлбэрийн өмөн гэнэ. Ийм тохиолдолд өвчтөний анхны зовиур нь хүзүүний булчирхай томорсноор эхэлдэг. Том хэмжээтэй хавдрууд арын хананд ойрхон байрлан хажуу дахь эрхтнээ дарах буюу нэвчиж ургаснаас хоолой сөөх, өвдөх ,хоол идэхэд тээглэх, амьсгаадах, булчирхайн хөдөлгөөн алдагдах шинж тэмдгүүд илэрнэ. Хордлогын шинж тэмдгүүд хожуу үе шатанд л ажиглагддаг. Бамбай булчирхай нь нөхөн төлжих чадвар сайн учир үйл ажиллагааны дутмагшил бараг илэрдэггүй.

Page 10: бамбай булчирхайн хавдар

Хавдрын хэлбэр: Бамбайн хүзүүвч дэлбээ буюу бүхэлдээ томорч хатуурдаг. Тэмтрэхэд хатуу гадаргатай, булчирхайн хөдөлгөөн хэвийн, хавдрын ургалт түргэн, хүзүүний эрхтнүүдийн дарагдлын шинж эрт илэрдэг.

Бамбай төст хэлбэр: Бамбай булчирхай томорч дотроо нэг буюу хэд хэдэн хатуу, зөөлөн зангилаанууд тэмтрэгдэнэ. Өсөлт удаан, хатуу хэсгүүд илэрдэг. Үйл ажиллагаа алдагдахгүй, харин бамбайн дааврын ялгаралт ихсэж болно.

Тиреодит төст хэлбэр: Бамбай булчирхайн өмөн архаг тиреодит өвчинтэй төстэй. Булчирхай бүхэлдээ томорч хатуурна. Хөдөлгөөн хязгаарлагдсан, гадарга барзгар байна.

Page 11: бамбай булчирхайн хавдар

Хуурамч үрэвсэлт хэлбэр: Энэ нь удаан хугацаанд томорсон бамбай булчирхайд үүсч маш түргэн томорч зөөлөн эд нь хатуурч, арьс нь улайж хоолой сөөж заримдаа хоол горойх шинжээр илэрдэг. ЦДШ-ээр үрэвслийн шинжүүд илэрнэ.

Далд хэлбэр: Хүзүүнд хатуу, зөөлөн, зөөлөвтөр нэг буюу хэд хэдэн булчирхайнууд томорсон байна. Бамбай булчирхай томроогүй, эмгэг голомт тэмтрэгдэхгүй, хавдрын үеийн шинж тэмдгүүд байхгүй учир хавдрыг оношлоход бэрхшээл тулгардаг.

Page 12: бамбай булчирхайн хавдар

Оношлогоо Эмнэлзүйн шинжүүдээр бамбайд гарсан

өөрчлөлтийн гарал үүслийг тогтоох боломжгүй байдаг. Өмөн гэж сэжиглэвэл анамнез, бодит үзлэгээс гадна ЭХО, цөмийн шинжилгээ, уушгийг рентгенээр шинжлэх, томорсон зангилаанд хатгалт хийх зэрэг энгийн шинжилгээнүүдийг оролцуулан нарийн шинжлэх шаардлагатай.

Өөрчлөлт, томорёон зангилаанд хатгалт хийснээр өвчтөний 55-90 % -д эцсийн онош тавина. Энэ нь хавдрын эсийн бүтцийг тогтооход гол нь оршдог

Page 13: бамбай булчирхайн хавдар

Эмчилгээ Бамбай булчирхайн хавдрын гол, үндсэн эмчилгээ

бол мэс засал юм. Хавдрын хэмжээ жижиг, онош бүрэн нотлогдоогүй бол гемитиреодэктомия хийнэ. Хэрвээ яаралтай шинжилгээ хийж өмөн батлагдвал мэс заслыг бамбай булчирхайны 2/3-ыг авна(субтотальная тиреодэктомия). Хөхлөг болон уутанцарт хэлбэрийн 1 ба 2-р шатанд байгаа бол субтотальная тиреодэктомия хийнэ.харин 2-р үе шатанд байгаа бол субтотальная тиреодэктомия-аас гадна нэгэн зэрэг хүзүүний булчирхайнуудыг хальсны уут, өөхлөг эдтэй нь хамт бүхлээр нь авна. 3-р шатанд байгаа болон эсийн ялгаралгүй хэлбэрийн өмөнтэй өвчтөнд хавсарсан эмчилгээ хийнэ..

Page 14: бамбай булчирхайн хавдар
Page 15: бамбай булчирхайн хавдар

Туяа эмчилгээ: Хэрвээ төгс мэс заслын эмчилгээ

хийх боломжгүй бол гамма туяаг биеэ даасан эмчилгээ болгон хэрэглэнэ. Төгс мэс заслын болон хавсарсан эмчилгээний дараа хагалгааны хэмжээнээс хамааралгүйгээр удаан хугацаагаар бамбайн дааврыг уух. G.Grile-ийнхээр тироксины өдөр бүрийн дундаж тун 0,4 мг.