62
Валютын ханш ба Төлбөрийн тэнцэл БҮЛЭГ 26

валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханш ба

Төлбөрийн тэнцэл

БҮЛЭГ 26

Page 2: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Та энэхүү бүлгийг судалснаар дараах мэдлэгийг

олж авна

Валютын ханшийг тодорхойлж, нэрлэсэн ба бодит

валютын ханшийг ялгах болон гадаад валютын зах

зээлийг тодорхойлох

Өдөр өдрийн валютын ханш хэрхэн тогтохыг

тайлбарлах

Валютын ханшийн урт хугацааны хандлага болон

хүүний паритет, худалдан авах чадварын паритет гэж

юу болохыг тайлбарлах

Төлбөрийн тэнцлийг тодорхойлж, гадаад худалдааны

алдагдлын шалтгааныг тайлбарлах

Валютын ханшийн алтернатив бодлогуудыг тодор-

хойлж, тэдгээрийн урт хугацааны нөлөөг тайлбарлах

Page 3: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон мөнгө!

Доллар, Иен, Евро бол дэлхий дээрх мөнгөний гурван төрөл юм. Эдгээрээс гадна дэлхийн эдийн засагт 100 давсан ялгаатай мөнгө эргэлдэж байна.

Доллар, иеныг ашиглаад удаж байна. Харин еврог 1990-ээд оноос гүйлгээнд ашиглах болсон.

2002 оны 8 сард, 1 доллароор 1.02 евро авдаг байсан. Харин 2006 оны 8 сард, 1 доллароор 0.78 евро авах болсон. Яагаад тухайн улсын мөнгөний өөр улсын мөнгөөр солилцох ханш хэлбэлздэг вэ?

АНУ-ын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах болсон.

Юу гадаад өр болон зээлдүүлгийг тодорхойлдог вэ?

Page 4: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаадын бараа, үйлчилгээг худалдан авахын тулд

бидэнд тэр улсын мөнгө хэрэгтэй болдог.

Гадаадын банкны бэлэн мөнгө, зоос, хадгаламжийг

гадаад валют гэдэг.

Бид гадаад валютыг гадаад валютын зах зээл дээрээс

худалдан авдаг.

Валют ба валютын ханш

Page 5: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валют ба валютын ханш

Гадаад валютын зах зээл

Бид гадаад валютын зах зээл дээрээс гадаадын

валютыг худалдан авдаг бол гадаадынхан долларыг

худалдан авдаг.

Гадаад валютын зах зээл гэдэг нь нэг улсын валютыг

нөгөө улсын валютаар солилцдог зах зээлийг хэлнэ.

Page 6: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валют ба валютын ханш

Гадаад валютын ханш

Нэг валютын өөр валютаар солих үнийг гадаад

валютын ханш гэдэг.

Нэг валютын өөр валютаар илэрхийлсэн өртөг

буурахыг валютын ханшийн сулралт гэж нэрлэдэг.

Нэг валютын өөр валютаар илэрхийлсэн өртөг өсөхийг

валютын ханшийн чангаралт гэж нэрлэдэг.

Page 7: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валют ба валютын ханш

Зураг 26.1-д

долларын гадны

таван валютын

эсрэг 1995-2005

онуудад хэрхэн

өөрчлөгдсөн

болохыг харуулав.

Page 8: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валют ба валютын ханш

Нэрлэсэн ба бодит валютын ханш

Нэрлэсэн валютын ханш гэдэг нь нэгж долларт

ногдох гадаадын валютаар илэрхийлэгдсэн долларын

өртгийг хэлнэ.

Энэ нь нэг мөнгөөр хичнээн гадаадын мөнгө солихыг

хэмждэг.

Бодит валютын ханш гэдэг нь гадаадын бараа, үйл-

чилгээгээр илэрхийлэгдсэн харьцангуй үнийг хэлнэ.

Энэ үзүүлэлт нь нэгж АНУ-ын ДНБ-ээр хичнээн

гадаадын ДНБ худалдан авахыг хэмждэг.

Page 9: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валют ба валютын ханш

Худалдааны

жинлэгдсэн индекс

Худалдааны жин-

лэгдсэн индекс гэдэг нь

долларын АНУ-ын

худалдааны гол түнш

улсуудын валюттай

харьцах ханшийг тэдгээр

улсын худалдаанд эзлэх

хувиар жинлэсэн дундаж

валютын ханшийг хэлдэг.

Page 10: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Нэг улсын мөнгөний эрэлт нөгөө улсын мөнгөний

нийлүүлэлт болох нь

Гадаадын мөнгө эзэмшиж буй хүн түүнийг доллароор

солихыг хүсэх тохиолдолд долларын эрэлт, тус эзэм-

шиж буй мөнгөний нийлүүлэлт зэрэг бий болдог.

Тиймээс долларын эрэлтэд нөлөөлөх хүчин зүйлс

Канадын доллар, ЕХ-ны евро, Английн фунт, Японы

иены нийлүүлэлтэд нөлөөлдөг.

Түүнчлэн бусад улсын мөнгөний эрэлтэд нөлөөлдөг

хүчин зүйлс долларын нийлүүлэлтэд нөлөөлдөг.

Page 11: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Гадаад валютын зах зээл дээрх эрэлт

Худалдаачдын тухайн хугацаанд гадаад валютын зах

зээл дээрээс худалдан авахаар төлөвлөсөн долларын

эрэлтийн хэмжээ дараах хүчин зүйлсээс хамаардаг.

Үүнд:

1. Валютын ханш

2. АНУ-ын экспортын эрэлт

3. АНУ болон бусад улсын хүүний түвшин

4. Хүлээгдэж буй ирээдүйн валютын ханш

Page 12: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Гадаад валютын зах зээл дээрх эрэлтийн хууль

Долларын эрэлт нь үүсвэл эрэлт байдаг.

Хүмүүс долларыг худалдан авсанаар АНУ-д үйлд-

вэрлэгдсэн бараа, үйлчилгээг худалдан авах болом-

жтой болдог.

Бусад хүчин зүйл тогтмол байхад валютын ханш өндөр

үед гадаад валютын зах зээл дээр долларын эрэлт

бага байдаг.

Page 13: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Валютын ханш долларын эрэлтын хэмжээнд хоѐр шалтгаанаар нөлөөлдөг:

Экспортын нөлөө

Хүлээгдэж буй ашгийн нөлөө

Экспортын нөлөө

АНУ-ын экспортын хэмжээ их байх тусам гадаад валютын зах зээл дээр долларын эрэлт их байна.

Мөн валютын ханш бага үед экспортын хэмжээ их байна. Тиймээс долларын эрэлтийн хэмжээ их байна.

Page 14: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Хүлээгдэж буй ашгийн нөлөө

Доллар эзэмшсэний хүлээгдэж буй ашиг өндөр бол

өнөөгийн долларын эрэлтийн эрэлт их байна.

Гэхдээ хүлээгдэж буй ашиг валютын ханшаас

хамаардаг.

Өнөөгийн валютын ханш бага бусад хүчин зүйл

тогтмол байхад доллар эзэмшсэний хүлээгдэж буй

ашиг өндөр ба өнөөгийн долларын эрэлтийн хэмжээ их

байна.

Page 15: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Долларын

эрэлтийн муруй

Зураг 26.3-д гадаад

валютын зах зээл

дээрх долларын

эрэлтийн муруйг

дүрслэв.

Page 16: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Гадаад валютын зах зээл дээрх нийлүүлэлт

Гадаад валютын зах зээл дээрх нийлүүлэлтийн хэмжээ

гэдэг нь худалдаачдын тухайн хугацаанд өгөгдсөн

валютын ханшийн түвшинд худалдахаар төлөвлөсөн

долларын хэмжээг хэлнэ.

Энэ тоо хэмжээ олон хүчин зүйлсээс хамаарах ч

дараах хүчин зүйлс гол нөлөөлдөг.

1. Валютын ханш

2. Америкийн импортын эрэлт

3. Америк болон бусад улсын хүүний түвшин

4. Хүлээгдэж буй валютын ханш

Page 17: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Гадаад валютын зах зээл дээрх нийлүүлэлтийн

хууль

Бусад хүчин зүйл тогтмол байхад валютын ханш өндөр

үед гадаад валютын зах зээл дээрх долларын

нийлүүлэлтийн хэмжээ их байдаг.

Валютын ханш долларын нийлүүлэлтийн хэмжээнд

хоѐр шалтгаанаар нөлөөлдөг:

Импортын нөлөө

Хүлээгдэж буй ашгийн нөлөө

Page 18: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Импортын нөлөө

АНУ-ын импортын хэмжээ их үед гадаад валютын зах

зээл дээр долларын нийлүүлэлтийн хэмжээ их байдаг.

Валютын ханшийн өндөр түвшинд АНУ-ын импортын

хэмжээ их байдаг. Тиймээс долларын нийлүүлэлтийн

хэмжээ их байдаг.

Page 19: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Хүлээгдэж буй ашгийн нөлөө

Долларын хүлээгдэж буй ханш мэдэгдэх тохиолдолд

валютын ханш бага байх нь доллар эзэмшсэний

хүлээгдэж буй ашгийг их болгодог бөгөөд гадаад

валютын зах зээл дээрх долларын нийлүүлэлтийн

хэмжээ бага байдаг.

Page 20: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Долларын

нийлүүлэлтийн

муруй

Зураг 26.4-д гадаад

валютын зах зээл

дээрх долларын

нийлүүлэлтийн

муруйг дүрслэв.

Page 21: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Зах зээлийн тэнцвэр

Зураг 26.5-д гадаад

валютын зах зээл

дээрх эрэлт болон

нийлүүлэлт хэрхэн

валютын ханшийг

тодорхойлж байгааг

харуулав.

Page 22: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Гадаад валютын зах зээл

Хэрэв валютын ханш хэт

өндөр бол долларын

илүүдэл түүнийг

бууруулдаг.

Хэрэв валютын ханш хэт

доогуур бол долларын

хомсдол түүнийг дээш

түлхэдэг.

Зах зээл тэнцвэртээ

хүрэхэд илүүдэл,

хомсдол үүсэхгүй.

Page 23: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Долларын эрэлтийн өөрчлөлт

Хүмүүсийн худалдан авахаар төлөвлөсөн долларын

хэмжээнд нөлөөлөх валютын ханшаас бусад хүчин

зүйлийн өөрчлөлт долларын эрэлтийг өөрчлөх бөгөөд

долларын эрэлтийн муруй шилжилт хийдэг.

Долларын эрэлтийг өөрчлөх хүчин зүйлс нь

АНУ-ын экспортын эрэлт

АНУ-ын хүүний гадаадынхтай харьцуулсан түвшин

Хүлээгдэж буй ирээдүйн валютын ханш

Page 24: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

АНУ-ын экспортын эрэлт

Өгөгдсөн валютын ханшийн түвшинд АНУ-ын

экспортын дэлхийн эрэлт өсөхөд долларын эрэлт

нэмэгдэх бөгөөд долларын эрэлтийн муруй баруун

тийш шилжилт хийнэ.

АНУ-ын хүүний гадаадынхтай харьцуулсан түвшин

АНУ-ын хүүний түвшнээс гадаадын хүүний түвшинг

хассан зөрүүг АНУ-ын хүүний түвшний ялгаа гэж

нэрлэдэг.

Хэрэв энэ ялгаа өсвөл долларын эрэлт өсөх бөгөөд

эрэлтийн муруй нь баруун тийш шилжилт хийнэ.

Page 25: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Хүлээгдэж буй ирээдүйн валютын ханш

Өгөгдсөн валютын ханшийн түвшинд хүлээгдэж буй ирээдүйн валютын ханш өсөхөд долларын эрэлт өсөх бөгөөд долларын эрэлтийн муруй баруун тийш шилжилт хийнэ.

Page 26: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Зураг 26.6-д АНУ-ын

экспорт ба хүүний

түвшний ялгаа, хүлээг-

дэж буй ирээдүйн

валютын ханшийн

өөрчлөлтийн хариуд

долларын эрэлтийн

муруй шилжилт хийхийг

дүрслэв.

Page 27: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Долларын нийлүүлэлтийн өөрчлөлт

Хүмүүсийн худалдахаар төлөвлөсөн долларын

хэмжээнд нөлөөлөх валютын ханшаас бусад хүчин

зүйлийн өөрчлөлт долларын нийлүүлэлтийг өөрчлөх

бөгөөд долларын нийлүүлэлтийн муруй шилжилт

хийдэг.

Долларын нийлүүлэлтийг өөрчлөх хүчин зүйлс нь

АНУ-ын импортын эрэлт

АНУ-ын хүүний гадаадынхтай харьцуулсан түвшин

Хүлээгдэж буй ирээдүйн валютын ханш

Page 28: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

АНУ-ын импортын эрэлт

Өгөгдсөн валютын ханшийн түвшинд АНУ-ын импорт өсөхөд гадаад валютын зах зээл дээрх долларын нийлүүлэлт өсөх бөгөөд долларын нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжинэ.

АНУ-ын хүүний гадаадынхтай харьцуулсан түвшин

Хэрэв АНУ-ын хүүний түвшний ялгаа өсвөл долларын нийлүүлэлт буурах бөгөөд долларын нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжинэ.

Page 29: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Хүлээгдэж буй ирээдүйн валютын ханш

Өгөгдсөн валютын ханшийн түвшинд хүлээгдэж буй

ирээдүйн валютын ханш өсвөл долларын нийлүүлэлт

буурах бөгөөд долларын нийлүүлэлтийн муруй зүүн

тийш шилжинэ.

Page 30: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Зураг 26.7-д АНУ-ын

импортын эрэлт ба

хүүний түвшний ялгаа,

хүлээгдэж буй ирээдүйн

валютын ханшийн

өөрчлөлтөд долларын

нийлүүлэлтийн муруй

шилжилт хийхийг

дүрслэв.

Page 31: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Валютын ханшийн өөрчлөлт

Гадаад валютын зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлт валютын ханшийг өөрчилдөг(аливаа зах зээл дээрх үнэ өөрчлөгдөж байдагтай ижил).

Хэрэв долларын эрэлт өсч, нийлүүлэлт өөрчлөг-дөөгүй бол валютын ханш өснө.

Хэрэв долларын эрэлт буурч, нийлүүлэлт өөрчлөг-дөөгүй бол валютын ханш буурна.

Хэрэв долларын нийлүүлэлт өсч, эрэлт өөрчлөг-дөөгүй бол валютын ханш буурна.

Хэрэв долларын нийлүүлэлт буурч, эрэлт өөрчлөг-дөөгүй бол валютын ханш өснө.

Page 32: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Долларын чангаралт: 20002002

2000 оноос 2002 онуудад доллар дахин иены эсрэг

чангарсан.

Хөрөнгө оруулагчид Японоос илүү АНУ-д хөрөнгө

оруулалт хийх нь их ашиг олно гэж хүлээсэн нь

долларын эрэлтийг өсгөхөд хүргэсэн.

Гадаад валютын худалдаачид доллар чангарана гэж

хүлээсэн нь нийлүүлэлтийг бууруулсан.

Валютын ханш өсч нэг доллар 108 иенээс 127 иен

болсон.

Page 33: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Зураг 26.8(a)-д доллар хэрхэн чангарахыг дүрслэв.

Долларын эрэлтийн өсөлт болон долларын нийлүүлэлтийн бууралт валютын ханшийг өсгөсөн.

Page 34: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Долларын сулралт: 20022004

2002 оноос 2004 онд доллар иены эсрэг суларсан.

Хөрөнгө оруулагчдад Японд хөрөнгө оруулах нь илүү

ашигтай гэсэн хүлээлт бий болж эхэлсэн нь долларын

эрэлтийг бууруулсан.

Мөн гадаад валютын худалдаачид долларын ханш

сулрах болно гэж хүлээсэн нь долларын нийлүүлэлтийг

өсгөсөн.

Үүний үр дүнд валютын ханш буурч нэг доллар 127

иенээс 109 болсон.

Page 35: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Зураг 26.8(b)-д доллар

хэрхэн сулрахыг

дүрслэв.

Долларын эрэлтийн

бууралт, долларын

нийлүүлэлтийн өсөлт

валютын ханшийг

бууруулсан.

Page 36: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Валютын ханшийн хүлээлт

Валютын ханш түүний хүлээлт өөрчлөгдөхөд дагаж

өөрчлөгддөг.

Валютын ханшийн талаарх хүлээлтүүд нь дараах хоѐр

нөлөөгөөр удирдагддаг.

Хүүний түвшний паритет

Худалдан авах чадварын паритет

Page 37: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Хүүний түвшний паритет

Валют нь хүүгийн орлого олох үнэт зүйл юм.

Валютын үр өгөөж нь валютын хүүний түвшин дээр

тухайн хугацаан дахь хүлээгдэж буй чангаралтыг

нэмсэн нийлбэртэй тэнцүү байдаг.

Хоѐр валютын үр өгөөж тэнцэх үед хүүний түвшний

паритет тогтдог.

Хүүний түвшний паритет нь валютын ханшийн

өөрчлөлт хүүний түвшинг тэнцүүлнэ гэсэн утгыг хэлдэг.

Зах зээлийн хүч хүүний түвшний паритетэд хурдан

хүргэдэг.

Page 38: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Худалдан авах чадварын паритет

Валют нь худалдан авч болох бараа, үйлчилгээний өртөг юм.

Тухайн нэгж валютаар худалдан авах бараа, үйлчилгээ хэмжээ өөр нэгж валютаар худалдан авах бараа, үйлчилгээний хэмжээнээс ялгаатай байдаг.

Хоѐр ялгаатай мөнгөөр ижил хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авах тохиолдолд худалдан авах чадварын паритет гэж нэрлэгдэх мөнгөний өртөг тэнцэх байдал бий болдог.

Page 39: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Агшин зуурын валютын ханшийн хариу үйлдэл

Гадаад валютын зах зээл дээрх эрэлт болон

нийлүүлэлтэд нөлөөлөх хувьсагчийг өөрчлөх

мэдээлэлд валютын ханш хурдан хариу үзүүлдэг.

Японы төв банк дараа долоо хоногт хүүний түвшинг

өсгөх талаар авч үзнэ гэе.

Энэ мэдээлэлд гадаад валютын худалдаачид иены

эрэлт өсч, долларын эрэлт буурч улмаар доллар ханш

сулрана гэж хүлээнэ.

Page 40: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Гэхдээ иены чангаралтаас ашиг олохын тулд валютын

ханш өөрчлөгдөхөөс өмнө түүнийг авч, долларыг зарах

хэрэгтэй болно.

Аль ч худалдаачин бүх мэдээлэл ижил тарж байгааг

мэдэх бөгөөд ижил хүлээлттэй болно.

Мөн худалдаачин бүр хүмүүс доллар зарж, иен аваад

эхлэхэд валютын ханш өөрчлөгдөхийг мэднэ.

Иймд валютын ханш өөрчлөгдөхөөс өмнө арилжаа

хийхийн тулд шинэ мэдээлэл авмагц тэр даруй

арилжаа хийх хэрэгтэй.

Page 41: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Богино ба урт хугацааны нэрлэсэн болон бодит валютын ханш

Нэрлэсэн валютын ханш (E), бодит валютын ханшийн (RER) хоорондын хамаарлын тэгшитгэл

RER = E x (P/P*)

Энд: P нь АНУ-ын үнийн түвшин, P* нь Японы үнийн түвшин.

Богино хугацаанд энэ тэгшитгэл RER-ийг тодорхойлдог.

Богино хугацаанд (P/P*) тогтмол тул E-ийн өөрчлөлт тэр хэмжээний RER-ийн өөрчлөлтийг бий болгодог.

Page 42: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн хэлбэлзэл

Урт хугацаанд RER –г бараа, үйлчилгээний эрэлт,

нийлүүлэлтийн бодит хүч тодорхойлдог.

Тиймээс урт хугацаанд E-г RER болон үнийн түвшин

тодорхойлдог.

E = RER x (P*/P)

Японы үнийн түвшний өсөлт (P*) урт хугацаанд

долларыг чангаруулдаг.

АНУ-ын үнийн түвшний өсөлт (P) урт хугацаанд

долларыг сулруулдаг.

Page 43: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Бид сая валютын ханш хэрхэн тодорхойлогдохыг авч

үзлээ. Валютын ханш ямар нөлөө үзүүлэх вэ?

Долларын сулралт болон чангаралт АНУ-ын олон

худалдаанд ямар нөлөөтэй байх вэ?

Олон улсын худалдааны арилжааг төлбөрийн тэнцэлд

бүртгэдэг.

Төлбөрийн тэнцэл

Тухайн улсын төлбөрийн тэнцэл тус улсын гадаад

худалдаа, зээл, зээлдүүлгийг бүртгэдэг.

Page 44: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Төлбөрийн тэнцэл гурван тэнцлээс бүрддэг:

1. Урсгал тооцоо

2. Капитал тооцоо

3. Гадаад валютын албан нөөцийн өөрчлөлтийн тооцоо

Урсгал тооцоо гадаадад борлуулсан бараа, үйлчил-гээний экспортын орлого ба гадаадаас импортлосон бараа, үйлчилгээний төлбөр, гадаадад төлсөн цэвэр хүүгийн төлбөр болон цэвэр шилжүүлэг(тухайлбал, гадаадын тусламжийн өртөг) зэргийг бүртгэдэг.

Урсгал тооцооны тэнцэл нь цэвэр экспорт дээр цэвэр хүүний орлого, цэвэр шилжүүлгийг нэмсэнтэй тэнцүү.

Page 45: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Капитал тооцоо АНУ дахь гадаадын хөрөнгө оруулал-

таас АНУ-ын гадаадын улсад оруулсан хөрөнгө

оруулалтыг хассан зөрүүг бүртгэдэг.

Гадаад валютын албан нөөцийн өөрчлөлтийн

тооцоо АНУ-ын гадаад валютын албан нөөцийн өөрч-

лөлтийг бүртгэдэг.

АНУ-ын албан нөөц гэдэг нь АНУ-ын засгийн газрын

гадаад валютаар эзэмшиж буй нөөцийг хэлнэ.

Хэрэв АНУ-ын албан нөөц өсвөл гадаад валютын

албан нөөцийн өөрчлөлтийн тооцоо сөрөг болдог.

Гурван тооцооны тэнцлийн нийлбэр үргэлж тэг байдаг.

Page 46: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Зураг 26.9-д 1980 оноос 2005 оны төлбөрийн

тэнцлийг ДНБ-д эзлэх хувиар харуулав.

Page 47: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Зээлдэгч ба зээлдүүлэгч

Гадаад эдийн засагт олгосон зээлээс давсан зээл

гадаад эдийн засгаас авсан улсыг цэвэр зээлдэгч гэж

нэрлэдэг.

Гадаад эдийн засагт олгосон зээлээс бага зээл гадаад

эдийн засгаас авсан улсыг цэвэр зээлдүүлэгч гэж

нэрлэдэг.

АНУ саяхнаас цэвэр зээлдэгч улс болсон. Гэхдээ АНУ

1960 болон 1970-аад онд цэвэр зээлдүүлэгч улс

байсан.

Page 48: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Өртэй улс ба хөрөнгө оруулагч улс

Өртэй улс гэдэг нь түүхийн бүхий л хугацаанд гадаад эдийн засгаас авсан зээл нь гадаад эдийн засагт олгосон зээлээс давж байсан улсыг хэлдэг.

1986 оноос АНУ өртэй улс болоод байна.

Хөрөнгө оруулагч улс гэдэг нь түүхийн бүхий л хугацаанд гадаад эдийн засагт олгосон зээл нь гадаад эдийн засгаас авсан зээлээс их байсан улсыг хэлдэг.

Зээлдэгч, зээлдүүлэгч ба өртэй, хөрөнгө оруулагч улсын хоорондын ялгаа нь санхүүгийн капиталын урсгал ба нөөцийн хоорондын ялгаа юм.

Page 49: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Хэрэв зээлийг орлогыг нэмэгдүүлэх капиталын

хуримтлалтыг санхүүжүүлэхэд ашиглах тохиолдолд

цэвэр зээлдэгч байх нь асуудал болохгүй.

Харин зээлийг хэрэглээг санхүүжүүлэхэд ашигласан

бол асуудал бий болгодог.

Page 50: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Урсгал тооцооны тэнцэл

Урсгал тооцооны тэнцэл (CAB) нь

CAB = NX + Цэвэр хүүний орлого + Цэвэр

шилжүүлэг

Урсгал тооцооны тэнцэлд цэвэр экспорт (NX) гол

бүрэлдэхүүн болдог.

Үлдсэн хоѐр бүрэлдэхүүн нь бага хувийг эзэлдэг

бөгөөд ихээр хэлбэлздэггүй.

Page 51: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Засгийн газрын секторын илүүдэл, алдагдал нь

цэвэр татварын орлогоос засгийн газрын бараа, үйл-

чилгээ худалдан авсан зардлыг хассантай тэнцүү.

Хувийн секторын илүүдэл, алдагдал нь хадгалам-

жаас хөрөнгө оруулалтыг хассантай тэнцүү.

Цэвэр экспорт нь засгийн газрын секторын тэнцэл ба

хувийн секторын тэнцлийн нийлбэр байдаг.

NX = (T – G) + (S – I)

Page 52: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

2006 оны байдлаар АНУ-ын хувьд

Цэвэр экспорт 784 тэрбум долларын алдагдалтай

байсан бөгөөд тэр нь засгийн газрын секторын

алдагдал 313 тэрбум доллар, хувийн секторын

алдагдал 471 тэрбум долларын нийлбэртэй тэнцүү

байсан.

Page 53: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Гурван секторын тэнцэл

Зураг 26.10-д 1980 оноос

2005 оны гурван секторын

тэнцлийг дүрслэв.

Хувийн секторын тэнцэл

засгийн газрын секторын

тэнцлийн эсрэг чиглэлд

өөрчлөгдсөн хандлагатай

байна.

Цэвэр экспорт хувийн

секторын тэнцэл засгийн

газрын секторын тэнцлийн

нийлбэртэй тэнцүү.

Page 54: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Олон улсын худалдааны санхүүжилт

Валютын ханш хаана байна вэ?

Богино хугацаанд нэрлэсэн валютын ханшийн бууралт бодит ханшийг бууруулж улмаар импортыг илүү үнэтэй, экспортыг илүү өрсөлдөх чадвартай болгодог.

Тиймээс богино хугацаанд нэрлэсэн валютын ханшийн бууралт урсгал тооцооны алдагдлыг бууруулдаг.

Гэхдээ урт хугацаанд нэрлэсэн валютын ханшийн өөрчлөлт бодит валютын ханшийг өөрчлөхгүй хэвээр нь үлдээдэг.

Тиймээс урт хугацаанд нэрлэсэн валютын ханшийн өөрчлөлт урсгал тооцооны тэнцэлд чухал нөлөө үзүүлдэггүй.

Page 55: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн бодлого

Валютын ханшийн гурван төрлийн бодлого байдаг. Тэдгээр нь

Хөвөгч валютын ханшийн бодлого

Тогтмол валютын ханшийн бодлого

Алгуур барих валютын ханшийн бодлого

Хөвөгч валютын ханшийн бодлого

Хөвөгч валютын ханшийн бодлого гэдэг төв банк гадаад валютын зах зээл дээр шууд оролцдоггүй бөгөөд валютын ханш түүний эрэлт ба нийлүүлэлтээр тогтохыг зөвшөөрдөг бодлогыг хэлнэ.

Page 56: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн бодлого

Тогтмол валютын ханшийн бодлого

Тогтмол валютын ханшийн бодлого гэдэг нь засгийн

газар, эсвэл төв банк гадаад валютын зах зээл дээр

шууд оролцох замаар эрэлт, нийлүүлэлтийн нөлөөг

хязгаарлаж, валютын ханшийг тогтоох бодлогыг хэлнэ.

Тогтмол валютын ханшийн бодлого гадаад валютын зах

зээл дээр оролцож нөлөөлөхийг шаарддаг.

Page 57: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн бодлого

Зураг 26.11-д төв банк

хэрхэн гадаад валютын

зах зээлд оролцож

валютын ханшийг

төлөвлөсөн түвшиндээ

барьж байгааг харуулав.

Нэг доллар 100 иен

байхаар төлөвлөсөн гэж

үзье.

Хэрэв эрэлт өсвөл төв

банк доллар зарж түүний

нийлүүлэлтийг өсгөнө.

Page 58: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн бодлого

Хэрэв эрэлт буурвал төв

банкнаас долларын

нийлүүлэлтийг

бууруулахаар түүнийг

худалдан авна.

Гадаад валютын зах зээл

дээр нэг талыг барьсан

байнгын оролцоо тогт-

вортой байж чаддаггүй.

Page 59: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн бодлого

Алгуур барих валютын ханшийн бодлого

Алгуур барих валютын ханшийн бодлого гэдэг нь

валютын ханшийн замыг сонгож тэр замдаа хүргэхийн

тулд гадаад валютын зах зээл дээр оролцдог бодлогыг

хэлнэ.

Хятад энэ бодлогыг баримталдаг улс юм.

Алгуур барих бодлого тогтмол валютын ханшийн

бодлоготой төстэй.

Алгуур барихын цаад санаа нь ханшийн хэлбэлзлээс

хүлээлтийн өөрчлөлт бий болохоос сэргийлэх, тогтмол

валютын ханшийн үед үүсч байсан гадаад валютын

албан нөөц дуусах, эсвэл хэт их болох эрсдлээс

зайлдагт оршдог.

Page 60: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн бодлого

Гадаад валютын зах

зээл дээрх Хятадын

ардын банк

Зураг 26.12(a)-д тогтмол

юанийн ханшийн

бодлогын нөлөөг

харуулав.

Хятадын гадаад валютын

албан нөөц огцом өссөн

байна.

Page 61: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

Валютын ханшийн бодлого

Зураг 26.12(b)-д хятадын

юаниар илэрхийлсэн

долларын зах зээлд юу

болохыг харуулав.

Төлөвлөсөн валютын

ханшийн түвшинд

хүрэхийн тулд ардын банк

долларыг худалдан авдаг.

Улмаар хятадын гадаад

валютын нөөц өснө.

Page 62: валютын ханш ба төлбөрийн тэнцэл

ЛЕКЦ ДУУСАВ.