2
Кристиан Шеферд, Люси Хорнби БНХАУ-ын зардлаа дийлэх- гүй байгаа мужуудын удирдлага төрийн байгууллагад ажил- лагсдыг чөлөөнд эрт гаргахаар шийдвэрлэсэн нь энд тэнд жижиг эсэргүүцлийн ажиллагаа өрнөх шалтгаан боллоо. Уг арга хэмжээ Хятад улсын төрийн мэдлийн, хэтэрхий зардалтай хүнд аж үйлдвэрийн компаниудад ажиллагсдыг хамарч байна. Тус улс 1990-ээд онд 30 сая ажилчныг төрийн цалингаас “хагацааж” чөлөөнд гаргасан түүхтэй. Эрх баригчдын хувьд чөлөөнд гаргах ийм арга хэмжээ нь ажилгүйдлийн албан ёсны статистикийн тоон үзүүлэлтийг өсгөдөггүй сайн талтай юм. БНХАУ-ын хэвлэлүүдээр энэ сард гарсан мэдээллээс үзвэл тус улсын долоон муж ажилчдыг эрт тэтгэвэрт гаргахаар лавтайяа төлөвлөжээ. Хятадын төрийн мэдлийн олборлох болон ган төмөрлөгийн үйлдвэрүүдийг шууд хаах нь ир гэдийн эсэргүүцэл өрнөхөд хүргэх аюултай. Тиймээс хэрээс хэтэрсэн үйлдвэрлэлийг ба- гасгахын тулд ажиллагсдыг нь эрт тэтгэвэрт гаргах бод- логыг Бээжин энэ оны эхээр дэвшүүлжээ. “Иргэдийн үймээн самуун дэгдэхэд хүргэлгүйгээр асуудлыг шийдвэрлэж чадсан хэрэг” хэмээн Хятадын ажилчдын асуудлыг судалдаг China Labour Bulletin байгууллагын судлаач Кигэн Элмер тайлбарлаж байна. Эрх баригчид ган төмөрлөг, нүүрсний үйлдвэрлэлийг ба- гасгах талаар энэ оны эхээр анх удаа нийтэд мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараахан төрийн өмчийн үйлдвэрүүдийн ажилчид удаа дараа эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн. Хожим нь аравдугаар сард ч эсэргүүцлийн ажиллагаа хэд хэдэн удаа гарчээ. Гэхдээ энэ нь эрх баригчдын болгоомжилж байсан шиг нийтийг хамарсангүй. Харин хэдэн цөөн хүний оролцоотой болж өнгөрсөн. Түүнээс гадна 1990-ээд онд хугацаанаас нь өмнө чөлөөнд гаргасан ажилчид мужийн төв болон Бээжинд байсхийгээд эсэргүүцлээ илэрхийлдэг. Чө- лөөнд гарснаасаа хойш байнгын ажил эрхэлж чадалгүй хөгширч буй эдгээр хүнд төрөөс ямар ч тэтгэвэр, тусламж олгодоггүй аж. “Цомхотгол бол эрх баригчид, компани, ажилчдын хооронд аль эрт дэгдсэн дайны нэр. Чөлөөнд гаргана гэдэг үг хүнийг өшиглөж гудамжинд гаргахтай утга нэг. Эрх баригчдын ийм арга хэмжээг ган төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид эсэргүүцсээр олон арван жил өнгөрлөө” хэмээн ноён Элмер тайлбарлав. БНХАУ-д албан ёсоор тэтгэвэр гарах нас эрэгтэйчүүдийн хувьд 60, эмэгтэй албан хаагч 55 байхаар тогтоосон. Харин эмэгтэй ажилчдын хувьд тэт- гэвэрт гарах нас 50 байдаг юм. Эрт тэтгэвэрт гарч байгаа тохиолдолд албан хаагч, ажилчид хуульд заасан хугацаанаас таван жилийн өмнө ажлаасаа гарах ёстой. Гэтэл Хятадад 40 эргэм насандаа тэтгэвэрт суух нь эмэгтэйчүүдийг эмзэг бүлэгт орох шалтгаан болж байна. Учир нь эрт чөлөөнд гарсан хүмүүс хуульд заасан тэтгэврийн насанд хүртлээ мөнгөн тэтгэмж авах эрхгүй. Ган төмөрлөг, нүүрсний үйлдвэрлэлийг багасгахын тулд сайн дураараа чөлөөнд гарах явдлыг төрөөс дэмжих бодлого баримталж байгааг БНХАУ-ын Хөдөлмөр, хүний нөөцийн сайд Ин Вэймин хоёрдугаар сард мэдэгдсэн. Эрт чөлөөнд гарсан хүмүүсийг дахин сургах, өөр ажилд шилжүүлэхэд зориулан 100 тэрбум юань (14.6 тэрбум ам.доллар) төсөвлөсөн талаар сайд онцлон анхааруулж байлаа. Гэтэл Хятадын ялангуяа, аж үйлдвэрийн бүс нутгийн хомс тарчиг тэтгэврийн сан гийн нөхцөлөөс болоод эрх баригч- дын бодлого үр дүн муутай хэрэгжиж байгааг тус улсын төлөвлөгөөний гол байгууллага саяхан шүүмжиллээ. “Эрт чөлөөнд гаргах нь ердөө л ажилчдыг азгүй хүн болгох хялбар арга” хэмээн Уханий их сургуулийн хуулийн профессор Лю Дапэн өгүүлэв. Патрик МакГи Ауди компанийн үйлдвэрлэдэг бензин хөдөлгүүрт автомашины утааны ялгарлын хэмжээ зөрөөтэй байгаад АНУ, Европын зо- хицуулах байгууллагууд шалгалт явуулахаар болжээ. Энэ талаар уг люкс брэндийг эзэмшигч Volk- swagen (VW) концерн мэдэгдлээ. Дэлхий даяар нийт 11 сая автомашин хамарсан Volkswa- gen-ий дизель хөдөлгүүрийн утааны ялгарлын хэргээс тусад нь уг ажиллагаа явуулж байгаа юм. “Ауди”-гийн автомашинуудын утааны ялгарал лабораторийн тест болон ердийн замын хөдөл- гөөний нөхцөлд ялгаатай гардаг нь мөрдлөг явуулах шалтгаан болсныг VW-ий төлөөлөгч тайл- барлав. VW-ий хувьд шинэ бус энэхүү зөрөөг нарийвчлан судлах шаардлагатай хэмээн төлөөлөгч үзэж байна. VW компаниас АНУ-д бор- луулсан, тестийн дүнг хуурамчаар гаргадаг программ суулгасан дизель хөдөлгүүр бүхий хагас сая автомашинтай холбоотой зарга эцсийн шатандаа ороод байгаа. Европын зохицуулах байгууллагын нэг ХБНГУ- ын Холбооны авто тээврийн байгууллага (FMTA) дээрх ялгааны “Техник үндэслэл”-ийг тодруулах зорилгоор бямба гарагт “Ауди” компаниас тайлбар шаардлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард буруугаа хүлээсэн “Дизельгейт”- ийн хэрэг VW концернд 18.2 тэрбум еврогийн өртөгтэй тус- сан юм. Автомашиныг тестийн нөхцөлд ажиллуулж байгааг “таних” замаар утааны жинхэнэ ялгарлаа дарж мэдээлдэг програм- мыг тус концерн ашигласан нь хэрэг дэгдэх шалтгаан болсон юм. Харин “Ауди”-гийн бензин хөдөлгүүрт машины хувьд хөдөлгүүрийн бус, хурдны шатлал сонгох зориулалттай программ хангамж зохицуулах байгууллагуудад хардлага төрүүлж байна. Автомашиныг динамометр буюу хэмжилт хийх зориулалттай эргэдэг дамар хийцтэй төхөөрөмж дээр гаргамагц трансмисс, хурдны хайрцагны зохих программ хангамж түр салдгийг хоёр ч мэргэжлийн эх сурвалж тайлбарлав. Ингэж салахгүй бол хөдөлгөөн үйлдээгүй машины дугуй эргэж буй тестийн нөхцөлийг сенсер төхөөрөмжүүд буруу хэмждэг. Гэтэл “Ауди” тестийн орчинд хурдны хайрцагны шатлалыг бага утаа ялгаруулдаг горимд сэлгэхээр програмчлагдсаныг бямба гарагт Süddeutsche Zeitung сонинд нийтэлсэн тайлан батлав. Ийм программ суулгасан машин ердийн зам дээр гармагцаа хурд, хүч, утаа ялгаруулах үзүүлэлт нь эрс өөрчлөгддөг байна. “Адаптив систем бүхий хурдны хайрцаг нь ердийн нөхцөлд хурдны шатлалыг замын байдалд нийцүүлэн шуурхай сэлгэж өгөх үүрэгтэй. Харин тестийн байдлыг ийм технологитой хурдны хайрцаг ердийнхөөрөө эрчтэй сэлгээд байвал хэмжилтийн дүнг будлиулах аюултай. Иймд ямар ч автомашиныг тестийн нөхцөлд хэмжихдээ энэхүү нөхцөлийг харгалзах нь зүйтэй” хэмээн VW тайлбарлав. ХБНГУ-ын зохицуулах байгууллагын илрүүлсэн энэхүү зөрөөг АНУ-ын зохицуулах байгууллагууд бүр оны өмнө илрүүлжээ. АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлаг (EPA) уг зөрөөг хууль бус булхайтай төхөөрөмжийн ангилалд хамруулаагүй юм. Гэхдээ залруулах шаардлагатай “цоорхой” хэмээн үзэж байгааг уг хэрэгт ойр эх сурвалж өгүүлсэн юм. Харин Калифорнийн агаарын чанарт хяналт тавих байгууллага California Air Resources Board (CARB) уг хэргийг цаашид нухацтай мөрдөн шалгах шаардлагатай гэж үзлээ. АНУ-ын Засгийн газрын агентлаг болох дээрх хоёр байгууллага хамтран ажилладаг юм. Энэхүү хэрэг нь “Дизельгэйт”- ээс салж амжаагүй VW компанид дахин 80 мянган ширхэг бензин хөдөлгүүрт “Ауди” машинтай холбоотой зарга нэмэгдэх түгшүүр төрүүллээ. EPA болон CARB-ын аль нь ч одоогоор уг хэрэгтэй холбогдуулан тайлбар өгөөгүй байгаа. Пүрэв гарагт Миннесота муж улсын шүүхэд мэдүүлсэн заргад “Ауди” компанийн 3.0 литрийн бензин хөдөлгүүр, автомат хурдны хайрцаг бүхий А6, А8, Q5, Q7 загваруудыг шалгах шаардлагатай хэмээн үзжээ. АНУ дахь өмнөх зарга шийдэгдээгүй байгаа учраас одоогийн хэрэгт нэмж тайлбар өгөхгүй хэмээн VW мэдэгдээд байна. Иран цөмийн гэрээг өөрчлөхгүй гэв Нүүрсний эсрэг дайныг зогсоох уу Шинэ Ерөнхийлөгчид тулгарах анхны сорилт Трамп цөмийн гэрээг саатуулна гэснийг үл харгалзан Тегеран уг гэрээг өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэжээ. > 10 Саудын Араб Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх асуудалд чармайлт гаргахаа мэдэгдэв. > 10 Ажлаа өгч буй АНУ-ын засаг захиргаа сая сонгогдсон Ерөнхийлөгч Д.Трампт исламын цагаачдыг зогсоох анхны сорилт тулгалаа. > 10 Ричард Милне Баавгай намнаачийн өдөр бол Латвийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид 1919 онд Зөвлөлт Оросоос тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн үндэсний баярын өдөр. Энэ жил Латвийн үндэсний баярыг Рига хотноо тэмдэглэхэд АНУ-ын цэргүүд оролцсон юм. Үүний зорилго нь НАТО дорнын том баавгайнаас Балтын орнуудыг хамгаалах байлаа. Эрх чөлөөний хөшөөнд цэцэг өргөж буй улстөрчдийн хажууханд хөөр болон инээлдэх америк цэргүүд винтов буу барих аргыг ойр орчмын хүүхдүүдэд зааж байлаа. “Жаалууд буу яаж барихыг мэдэж байгаа ч юм алга” хэмээн нэгэн америк цэрэг хөөр болон өгүүллээ. Нөгөө нь “Мэдэхгүй чигээрээ өнгөрвөл аштай юу” хэмээн хариулав. Дональд Трамп Ерөнхийлөг- чөөр сонгогдмогц бүс нутагт АНУ тэргүүтэй НАТО-гийн оролцоо сулрах нь гэсэн айдас Латви зэрэг Балтын бусад улсад үүсээд байна. Балтын орнууд батлан хамгаалах зардлаа өсгөх нөхцөлд л АНУ дэмжих ёстой гэсэн байр суурийг ноён Трамп сонгуулийн аяны үеэр баримталж байсан юм. Дональд Трамп бол “НАТО- гийн амлалтыг эргэлзээтэй болгож буй анхны Ерөнхийлөгч” хэмээн Латвийн парламентын Гадаад хэргийн хорооны тэргүүн Оярс Эрикс Калнинс үзэв. Тэрбээр “Бидний тухайд байдал тун бүрхэг боллоо. Гадаад бодлогын хувьд цаашид хэрхэн хувирахыг таах арга алга” хэмээв. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Өрнөдийн аюулгүй байдалд ноцтой занал тулгарч болзошгүй болсныг” ням гарагт ноён Трампт анхааруулаад Европын хол- боотнуудынхаа талд бат зогсохыг уриалав. Йенс Столтенберг Их Британийн Observer сонинд өгсөн ярилцлагадаа “Эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл баталгаатай гэж үзэх нь эрт байна. Өнөө цагт европчуудын ачааг хуваалцаж чадах хүчирхэг америк удирдагч хэрэгтэй. Европ цор ганцаараа бүхнийг хариуцах цаг биш” хэмээн өгүүлсэн юм. НАТО-гийн хамтын хамгаа- лалтын механизм цор ганц удаа буюу 2001 оны есдүгээр сарын террорист халдлагын дараа АНУ-д туслах замаар хэрэгжсэнийг ноён Столтенберг анхааруулж байна. Мөн НАТО- гийн холбоотнууд нь цэрэг илгээх замаар терроризмын эсрэг АНУ тэргүүтэй олон улсын кампанит ажилд ч хувь нэмрээ оруулж ирснийг тэрбээр онцлон дурдлаа. Латви, Литов, Эстони гэсэн Балтын гурван улс 25 жилийн өмнө тусгаар тогтносон цагаасаа Европын холбоонд нэгдэж, өрнөдөд хувь заяагаа даатгасан. Гэтэл Их Британи Европын холбоог орхиж, ноён Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь “Манай аюулгүй байдлын хоёр тулгуурыг сулрууллаа” хэмээн Латвиас Европын парламентад сонгогдсон Сандра Калниете өгүүлж байна. “Трамп бидний хувьд сонголт огт биш. Brexit ч ялгаагүй. Цаг үе даан ч баргар байна. Одоо оросууд Трампыг яах бол гээд туршиж эхэлнэ” хэмээн Эстони дахь Олон улсын батлах хамгаалах судалгааны төвийн ахлах судлаач Калев Стойческу тайлбарлав. Өнөөгийн нөхцөл 2014 онд Крымийг ОХУ эзэлсний дараах үеэс ялгаатай. Тухайн үед Балтын орнууд Москвагийн дараагийн бай болохоос түгшиж байлаа. Дараахан нь НАТО-гийн хэд хэдэн эрс арга хэмжээний дүнд болгоомжлох шалтгаан багассан. Гэхдээ зөвхөн энэ онд оросууд Эстонийн агаарын хилийг зургаан удаа зөрчсөн. Энэ нь умард Атлантын, эвсэл хил орчмын бүсээ хамгаалах шаардлагатайн дохио боллоо. Тус эвсэл Эстони, Латви, Литва, Польшид тус бүр нэг олон улсын батальон байршуулахаар амласан. Энэ амлалт ирэх онд хэрэгжинэ. Трамп Ерөнхийлөгч болсонд түгших хэрэггүй хэмээн үзэгсэд Балтын орнуудад цөөнгүй. НАТО-г дэмжигч АНУ-ын Бүгд найрамдах нам урьд нь ч Балтын болон дорнод Европын орнуудыг хамгаалж байсан түүхтэйг Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичюс тайлбарлаж байна. “Яг үүрэг хариуцлага ярьж байгаа тохиолдолд сэт- гэлийн хөдөлгөөнөө дарж сурах хэрэгтэй” хэмээн тэрбээр анхаарууллаа. Гэхдээ сэтгэл зовох шалтгаан мундахгүй. Дональд Трамп НАТО-гоос илүүтэй ноён Путин- тэй дотносохыг эрхэмлэдэг нь латвичуудыг түгшүүлсээр. “АНУ-ын эрх баригчид ОХУ- тай тохиролцох нь Кремлийн нөлөөний хүрээг ихэсгэх аюултай. НАТО-гийн талаарх Трампын таагүй үгнээс илүүтэй энэ л сэтгэл зовоож байна” хэмээн Латвийн албаны хүн тайлбарлав. АНУ-ын дараагийн засаг захиргаа Эстонийг Санкт- Петербургийн дүүрэг болгох тухай Ньют Гингричийн хэлсэн үг Трампын мэдэгдлээс илүүтэй түгшүүлж байгааг ирэх сард бүгд найрамдахчуудтай уулзахаар Вашингтоныг зорих ноён Калнинс өгүүллээ. “Иймэрхүү байр суурь ноцтой урхагтай. Сэтгэл түгшээх ноцтой үндэс байгааг бидэнд сануулаад буй хэрэг” хэмээн тэрбээр үзэж байна. Хүн амын 25 хувь нь орос үндэсний цөөнхөөс бүрддэг Латви нь Балтын орнууд дотроо хамгийн эмзэгт тооцогддог. Эстони улсын хувьд ирэх хэдэн долоо хоногт ОХУ-ын тал баримтлагч намын хүч нөлөө илт өсөх төлөвтэй байна. Эстонитой харьцуулахад Латвийн Засгийн газар санал асуулгад хэдий давамгайлдаг ч ОХУ-ын тал баримтлагч “Конкорд” намаа Засгийн газарт багтах боломжийг нь хязгаарласаар иржээ. Ноён Путины “Единая Россия” намтай нягт хамтран ажилладаг тус хүчний удирдагч Нилс Усаковс Латви, ОХУ- ын харилцаанд үүссэн зөрчил удахгүй арилна хэмээн үздэг. “Том гүрэнтэй хил нийлдэг улс зөрчил маргаанд хутгалдах нь тоглоом биш” хэмээн ноён Усаковс тайлбарлав. Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригоос болж хилийн худалдаа, хөрөнгө оруулалт зогссон. Ингэснээр Латви улсад ноцтой хохирол учруулсныг тэрбээр судалгааны баримт эш татан өгүүлж байлаа. Ноён Трампын мэдэгдлээс бүр өмнө Латви, Литва улс батлан хамгаалах зардлаа өсгөхөөр болсон юм. Батлан хамгаалах зардлыг ДНБ-ий хоёр хувь болгон өсгөх НАТО-гийн шаардлагыг дээрх хоёр улс 2018 он гэхэд хэрэгжүүлэхээр амласан юм. Хятад: Тэтгэвэрт эрт гаргаж зардал хэмнэнэ АНУ, Европын холбоо “Ауди”-г ониллоо Балтын орнуудын эмээх шалтгаан BBM© BBM©

Ажлаа өгч буй АНУын засаг захиргаа сая ... · 2019-08-27 · үг Трампын мэдэгдлээс илүүтэй ... АНУ, Европын холбоо

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ажлаа өгч буй АНУын засаг захиргаа сая ... · 2019-08-27 · үг Трампын мэдэгдлээс илүүтэй ... АНУ, Европын холбоо

Кристиан Шеферд, Люси ХорнбиБНХАУ-ын зардлаа дий лэх-

гүй байгаа мужуудын удирд лага төрийн байгууллагад ажил-лагсдыг чөлөөнд эрт гаргахаар шийдвэрлэсэн нь энд тэнд жижиг эсэргүүцлийн ажиллагаа өрнөх шалтгаан боллоо.

Уг арга хэмжээ Хятад улсын төрийн мэдлийн, хэтэрхий зардалтай хүнд аж үйлдвэрийн компаниудад ажиллагсдыг хамарч байна. Тус улс 1990-ээд онд 30 сая ажилчныг төрийн цалингаас “хагацааж” чөлөөнд гаргасан түүхтэй. Эрх баригчдын хувьд чөлөөнд гаргах ийм арга хэмжээ нь ажилгүйдлийн албан ёсны статистикийн тоон үзүүлэлтийг өсгөдөггүй сайн талтай юм.

БНХАУ-ын хэвлэлүүдээр энэ сард гарсан мэдээллээс үзвэл тус улсын долоон муж ажилчдыг эрт тэтгэвэрт гаргахаар лавтайяа төлөвлөжээ. Хятадын төрийн мэдлийн олборлох болон ган төмөрлөгийн үйлд вэрүүдийг шууд хаах нь ир гэдийн эсэргүүцэл өрнөхөд хүргэх аюултай. Тиймээс хэрээс хэтэр сэн үйлдвэрлэлийг ба-гас гахын тулд ажиллагсдыг нь эрт тэтгэвэрт гаргах бод-логыг Бээжин энэ оны эхээр дэвшүүлжээ.

“Иргэдийн үймээн самуун дэгдэхэд хүргэлгүйгээр асуудлыг шийдвэрлэж чадсан хэрэг” хэмээн Хятадын ажилчдын асуудлыг судалдаг China Labour Bul le t in

байгууллагын судлаач Кигэн Элмер тайлбарлаж байна.

Эрх баригчид ган төмөрлөг, нүүрсний үйлдвэрлэлийг ба-гас гах талаар энэ оны эхээр анх удаа нийтэд мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараахан төрийн өмчийн үйлдвэрүүдийн ажилчид удаа дараа эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн. Хожим нь аравдугаар сард ч эсэргүүцлийн ажиллагаа хэд хэдэн удаа гарчээ. Гэхдээ энэ нь эрх баригчдын болгоомжилж байсан шиг нийтийг хамарсангүй. Харин хэдэн цөөн хүний оролцоотой болж өнгөрсөн.

Түүнээс гадна 1990-ээд онд хугацаанаас нь өмнө чөлөөнд гаргасан ажилчид мужийн төв болон Бээжинд байсхийгээд

эсэргүүцлээ илэрхийлдэг. Чө-лөөнд гарснаасаа хойш байн гын ажил эрхэлж чадалгүй хөгширч буй эдгээр хүнд төрөөс ямар ч тэтгэвэр, тусламж олгодоггүй аж.

“Цомхотгол бол эрх баригчид, компани, ажилчдын хооронд аль эрт дэгдсэн дайны нэр. Чөлөөнд гаргана гэдэг үг хүнийг өшиглөж гудамжинд гаргахтай утга нэг. Эрх баригчдын ийм арга хэмжээг ган төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид эсэргүүцсээр олон арван жил өнгөрлөө” хэмээн ноён Элмер тайлбарлав.

БНХАУ-д албан ёсоор тэтгэвэр гарах нас эрэгтэйчүүдийн хувьд 60, эмэгтэй албан хаагч 55 байхаар тогтоосон. Харин эмэгтэй ажилчдын хувьд тэт-

гэвэрт гарах нас 50 байдаг юм. Эрт тэтгэвэрт гарч байгаа

тохиолдолд албан хаагч, ажилчид хуульд заасан хугацаанаас таван жилийн өмнө ажлаасаа гарах ёстой. Гэтэл Хятадад 40 эргэм насандаа тэтгэвэрт суух нь эмэгтэйчүүдийг эмзэг бүлэгт орох шалтгаан болж байна. Учир нь эрт чөлөөнд гарсан хүмүүс хуульд заасан тэтгэврийн насанд хүртлээ мөнгөн тэтгэмж авах эрхгүй.

Ган төмөрлөг, нүүрсний үйлд вэрлэлийг багасгахын тулд сайн дураараа чөлөөнд гарах явдлыг төрөөс дэмжих бодлого баримталж байгааг БНХАУ-ын Хөдөлмөр, хүний нөөцийн сайд Ин Вэймин хоёрдугаар сард

мэдэгдсэн. Эрт чөлөөнд гарсан хүмүүсийг дахин сургах, өөр ажилд шилжүүлэхэд зориулан 100 тэрбум юань (14.6 тэрбум ам.доллар) төсөвлөсөн талаар сайд онцлон анхааруулж байлаа.

Гэтэл Хятадын ялангуяа, аж үйлдвэрийн бүс нутгийн хомс тарчиг тэтгэврийн сан гийн нөх цөлөөс болоод эрх ба ригч-дын бодлого үр дүн муутай хэрэг жиж байгааг тус улсын төлөвлөгөөний гол байгууллага сая хан шүүмжиллээ. “Эрт чө лөөнд гаргах нь ердөө л ажилчдыг азгүй хүн болгох хял бар арга” хэмээн Уханий их сур гуулийн хуулийн профессор Лю Дапэн өгүүлэв.

Патрик МакГиАуди компанийн үйлдвэрлэдэг

бензин хөдөлгүүрт автомашины утааны ялгарлын хэмжээ зөрөө тэй байгаад АНУ, Европын зо-хицуулах байгууллагууд шал галт явуулахаар болжээ. Энэ талаар уг люкс брэндийг эзэм шигч Volk-swagen (VW) концерн мэдэгдлээ.

Дэлхий даяар нийт 11 сая ав томашин хамарсан Volkswa-gen-ий дизель хөдөлгүүрийн утаа ны ялгарлын хэргээс тусад нь уг ажиллагаа явуулж байгаа юм.

“Ауди”-гийн автомашинуудын утааны ялгарал лабораторийн тест болон ердийн замын хөдөл-гөөний нөхцөлд ялгаатай гардаг нь мөрдлөг явуулах шалтгаан болсныг VW-ий төлөөлөгч тайл-барлав. VW-ий хувьд шинэ бус энэхүү зөрөөг нарийвчлан судлах шаардлагатай хэмээн төлөөлөгч үзэж байна.

VW компаниас АНУ-д бор-луул сан, тестийн дүнг хуурам чаар гаргадаг программ суул гасан дизель хөдөлгүүр бү хий хагас сая автомашинтай хол боотой зарга эцсийн шатандаа ороод байгаа. Европын зо хи цуулах байгууллагын нэг ХБНГУ-ын Холбооны авто тээврийн байгууллага (FMTA) дээрх ялгааны “Техник үндэс лэл”-ийг тодруулах зорилгоор бямба гарагт “Ауди” компаниас тайлбар шаардлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард буруугаа хүлээсэн “Дизельгейт”-ийн хэрэг VW концернд 18.2 тэрбум еврогийн өртөгтэй тус-сан юм. Автомашиныг тестийн нөхцөлд ажиллуулж байгааг “таних” замаар утааны жинхэнэ ялгарлаа дарж мэдээлдэг прог рам-мыг тус концерн ашигласан нь хэ рэг дэгдэх шалтгаан болсон юм.

Харин “Ауди”-гийн бензин хөдөлгүүрт машины хувьд хөдөлгүүрийн бус, хурдны шатлал сонгох зориулалттай программ хангамж зохицуулах байгууллагуудад хардлага төрүүлж байна. Автомашиныг динамометр буюу хэмжилт хийх зориулалттай эргэдэг дамар хийцтэй төхөөрөмж дээр гаргамагц трансмисс, хурдны хайрцагны зохих программ хангамж түр салдгийг хоёр ч мэргэжлийн эх сурвалж тайлбарлав. Ингэж салахгүй бол хөдөлгөөн үйлдээгүй машины дугуй эргэж буй тестийн нөхцөлийг сенсер төхөөрөмжүүд буруу хэмждэг.

Гэтэл “Ауди” тестийн орчинд хурдны хайрцагны шатлалыг бага утаа ялгаруулдаг горимд сэлгэхээр програмчлагдсаныг бямба гарагт Süddeutsche Zeitung сонинд нийтэлсэн тайлан батлав. Ийм программ суулгасан машин ердийн зам дээр гармагцаа хурд, хүч, утаа ялгаруулах үзүүлэлт нь

эрс өөрчлөгддөг байна.“Адаптив систем бүхий хурдны

хайрцаг нь ердийн нөхцөлд хурдны шатлалыг замын байдалд нийцүүлэн шуурхай сэлгэж өгөх үүрэгтэй. Харин тестийн байдлыг ийм технологитой хурдны хайрцаг ердийнхөөрөө эрчтэй сэлгээд байвал хэмжилтийн дүнг будлиулах аюултай. Иймд ямар ч автомашиныг тестийн нөхцөлд хэмжихдээ энэхүү нөхцөлийг харгалзах нь зүйтэй” хэмээн VW тайлбарлав.

ХБНГУ-ын зохицуулах байгууллагын илрүүлсэн энэхүү зөрөөг АНУ-ын зохицуулах байгууллагууд бүр оны өмнө илрүүлжээ. АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлаг (EPA) уг зөрөөг хууль бус булхайтай төхөөрөмжийн ангилалд хамруулаагүй юм. Гэхдээ залруулах шаардлагатай “цоорхой” хэмээн үзэж байгааг уг хэрэгт ойр эх сурвалж өгүүлсэн юм. Харин Калифорнийн агаарын чанарт хяналт тавих байгууллага California Air Resources Board (CARB) уг хэргийг цаашид нухацтай мөрдөн шалгах шаардлагатай гэж үзлээ. АНУ-ын Засгийн газрын агентлаг болох дээрх хоёр байгууллага хамтран ажилладаг юм.

Энэхүү хэрэг нь “Дизельгэйт”-ээс салж амжаагүй VW компанид дахин 80 мянган ширхэг бензин хөдөлгүүрт “Ауди” машинтай холбоотой зарга нэмэгдэх түгшүүр төрүүллээ. EPA болон CARB-ын аль нь ч одоогоор уг хэрэгтэй холбогдуулан тайлбар өгөөгүй байгаа.

Пүрэв гарагт Миннесота муж улсын шүүхэд мэдүүлсэн заргад “Ауди” компанийн 3.0 литрийн бензин хөдөлгүүр, автомат хурдны хайрцаг бүхий А6, А8, Q5, Q7 загваруудыг шалгах шаардлагатай хэмээн үзжээ.

АНУ дахь өмнөх зарга шийдэгдээгүй байгаа учраас одоогийн хэрэгт нэмж тайлбар өгөхгүй хэмээн VW мэдэгдээд байна.

Иран цөмийн гэрээг өөрчлөхгүй гэвНүүрсний эсрэг дайныг зогсоох уу

Шинэ Ерөнхийлөгчид тулгарах анхны сорилт

Трамп цөмийн гэрээг саатуулна гэснийг үл харгалзан Тегеран уг гэрээг өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэжээ. > 10

Саудын Араб Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх асуудалд чармайлт гаргахаа мэдэгдэв. > 10

Ажлаа өгч буй АНУ­ын засаг захиргаа сая сонгогдсон Ерөнхий лөгч Д.Трампт исламын цагаачдыг зогсоох анхны сорилт тулгалаа. > 10

Ричард МилнеБаавгай намнаачийн өдөр бол

Латвийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид 1919 онд Зөвлөлт Оросоос тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн үндэсний баярын өдөр. Энэ жил Латвийн үндэсний баярыг Рига хотноо тэмдэглэхэд АНУ-ын цэргүүд оролцсон юм. Үүний зорилго нь НАТО дорнын том баавгайнаас Балтын орнуудыг хамгаалах байлаа.

Эрх чөлөөний хөшөөнд цэцэг өргөж буй улстөрчдийн хажууханд хөөр болон инээлдэх америк цэргүүд винтов буу барих аргыг ойр орчмын хүүхдүүдэд зааж байлаа. “Жаалууд буу яаж барихыг мэдэж байгаа ч юм алга” хэмээн нэгэн америк цэрэг хөөр болон өгүүллээ. Нөгөө нь “Мэдэхгүй чигээрээ өнгөрвөл аштай юу” хэмээн хариулав.

Дональд Трамп Ерөнхийлөг-чөөр сонгогдмогц бүс нутагт АНУ тэргүүтэй НАТО-гийн оролцоо сулрах нь гэсэн айдас Латви зэрэг Балтын бусад улсад үүсээд байна. Балтын орнууд батлан хамгаалах зардлаа өсгөх нөхцөлд л АНУ дэмжих ёстой гэсэн байр суурийг ноён Трамп сонгуулийн аяны үеэр баримталж байсан юм.

Дональд Трамп бол “НАТО-гийн амлалтыг эргэлзээтэй болгож буй анхны Ерөнхийлөгч” хэмээн Латвийн парламентын Гадаад хэргийн хорооны тэргүүн Оярс Эрикс Калнинс үзэв. Тэрбээр “Бидний тухайд байдал тун бүрхэг боллоо. Гадаад бодлогын хувьд цаашид хэрхэн хувирахыг таах арга алга” хэмээв.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Өрнөдийн аюулгүй байдалд ноцтой занал тулгарч болзошгүй

болсныг” ням гарагт ноён Трампт анхааруулаад Европын хол-боотнуудынхаа талд бат зогсохыг уриалав. Йенс Стол тенберг Их Британийн Observer сонинд өгсөн ярилцлагадаа “Эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл баталгаатай гэж үзэх нь эрт байна. Өнөө цагт европчуудын ачааг хуваалцаж чадах хүчирхэг америк удирдагч хэрэгтэй. Европ цор ганцаараа бүхнийг хариуцах цаг биш” хэмээн өгүүлсэн юм.

НАТО-гийн хамтын хамгаа-лалтын механизм цор ганц удаа буюу 2001 оны есдүгээр сарын террорист халдлагын дараа АНУ-д туслах замаар хэрэгжсэнийг ноён Столтенберг анхааруулж байна. Мөн НАТО-гийн холбоотнууд нь цэрэг илгээх замаар терроризмын эсрэг АНУ тэргүүтэй олон улсын кампанит ажилд ч хувь нэмрээ оруулж ирснийг тэрбээр онцлон дурдлаа.

Латви, Литов, Эстони гэсэн Балтын гурван улс 25 жилийн өмнө тусгаар тогтносон цагаасаа Европын холбоонд нэгдэж, өрнөдөд хувь заяагаа даатгасан. Гэтэл Их Британи Европын холбоог орхиж, ноён Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь “Манай аюулгүй байдлын хоёр тул гуурыг сулрууллаа” хэмээн Латвиас Европын парламентад сонгогдсон Сандра Калниете өгүүлж байна.

“Трамп бидний хувьд сонголт огт биш. Brexit ч ялгаагүй. Цаг үе даан ч баргар байна. Одоо оросууд Трампыг яах бол гээд туршиж эхэлнэ” хэмээн Эстони дахь Олон улсын батлах хамгаалах судалгааны төвийн ахлах судлаач Калев Стойческу тайлбарлав.

Өнөөгийн нөхцөл 2014 онд

Крымийг ОХУ эзэлсний да раах үеэс ялгаатай. Тухайн үед Балтын орнууд Москвагийн дараагийн бай болохоос түгшиж байлаа. Дараахан нь НАТО-гийн хэд хэдэн эрс арга хэмжээний дүнд болгоомжлох шалтгаан багассан. Гэхдээ зөвхөн энэ онд оросууд Эстонийн агаарын хилийг зургаан удаа зөрчсөн. Энэ нь умард Атлантын, эвсэл хил орчмын бүсээ хамгаалах шаардлагатайн дохио боллоо. Тус эвсэл Эстони, Латви, Литва, Польшид тус бүр нэг олон улсын батальон байршуулахаар амласан. Энэ амлалт ирэх онд хэрэгжинэ.

Трамп Ерөнхийлөгч болсонд түгших хэрэггүй хэмээн үзэгсэд Балтын орнуудад цөөнгүй. НАТО-г дэмжигч АНУ-ын Бүгд най рамдах нам урьд нь ч Балтын болон дорнод Европын орнуудыг хамгаалж байсан түүхтэйг Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичюс тайлбарлаж байна. “Яг үүрэг хариуцлага ярьж байгаа тохиолдолд сэт-гэлийн хөдөлгөөнөө дарж сурах хэрэгтэй” хэмээн тэрбээр анхаарууллаа.

Гэхдээ сэтгэл зовох шалт гаан мундахгүй. Дональд Трамп НАТО-гоос илүүтэй ноён Путин-тэй дотносохыг эрхэмлэдэг нь латвичуудыг түгшүүлсээр. “АНУ-ын эрх баригчид ОХУ-тай тохиролцох нь Кремлийн нөлөөний хүрээг ихэсгэх аюултай. НАТО-гийн талаарх Трампын таагүй үгнээс илүүтэй энэ л сэтгэл зовоож байна” хэмээн Латвийн албаны хүн тайлбарлав.

АНУ-ын дараагийн засаг захиргаа Эстонийг Санкт-Петербургийн дүүрэг болгох тухай Ньют Гингричийн хэлсэн үг Трампын мэдэгдлээс илүүтэй

түгшүүлж байгааг ирэх сард бүгд найрамдахчуудтай уулзахаар Вашингтоныг зорих ноён Калнинс өгүүллээ. “Иймэрхүү байр суурь ноцтой урхагтай. Сэтгэл түгшээх ноцтой үндэс байгааг бидэнд сануулаад буй хэрэг” хэмээн тэрбээр үзэж байна.

Хүн амын 25 хувь нь орос үндэсний цөөнхөөс бүрддэг Латви нь Балтын орнууд дотроо хамгийн эмзэгт тооцогддог. Эстони улсын хувьд ирэх хэдэн долоо хоногт ОХУ-ын тал баримтлагч намын хүч нөлөө илт өсөх төлөвтэй байна. Эстонитой харьцуулахад Латвийн Засгийн газар санал асуулгад хэдий давамгайлдаг ч ОХУ-ын тал баримтлагч “Конкорд” намаа Засгийн газарт багтах боломжийг нь хязгаарласаар иржээ.

Ноён Путины “Единая Россия” намтай нягт хамтран ажилладаг тус хүчний удирдагч Нилс Усаковс Латви, ОХУ-ын харилцаанд үүссэн зөрчил удахгүй арилна хэмээн үздэг. “Том гүрэнтэй хил нийлдэг улс зөрчил маргаанд хутгалдах нь тоглоом биш” хэмээн ноён Усаковс тайлбарлав. Европын холбооноос ОХУ-д тавьсан хоригоос болж хилийн худалдаа, хөрөнгө оруулалт зогссон. Ингэснээр Латви улсад ноцтой хохирол учруулсныг тэрбээр судалгааны баримт эш татан өгүүлж байлаа.

Ноён Трампын мэдэгдлээс бүр өмнө Латви, Литва улс батлан хамгаалах зардлаа өсгөхөөр болсон юм. Батлан хамгаалах зардлыг ДНБ-ий хоёр хувь болгон өсгөх НАТО-гийн шаардлагыг дээрх хоёр улс 2018 он гэхэд хэрэгжүүлэхээр амласан юм.

Хятад: Тэтгэвэрт эрт гаргаж зардал хэмнэнэ

АНУ, Европын холбоо “Ауди”-г ониллооБалтын орнуудын эмээх

шалтгаан

BBM©

BBM©

Page 2: Ажлаа өгч буй АНУын засаг захиргаа сая ... · 2019-08-27 · үг Трампын мэдэгдлээс илүүтэй ... АНУ, Европын холбоо

Нажмех БозоргмехрТрамп Ирантай байгуулсан

цөмийн гэрээг саатуулах амлалт өгч байсныг үл харгалзан Тегеран уг гэрээг өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэж Ираны өндөр албан тушаалтан мэдэгдэв.

Ираны дээд удирдагчийн хамаатан, аядуу улстөрч Садех Харрази FT сонинд өгсөн ярилц­лагадаа тус улс АНУ­тай Ойрх Дорнодын бүс нутагт стратегийн хамтын ажиллагаа явуулахад нээлттэй байгааг тэмдэглэсэн байна. Тэрбээр “Олон улсын зүгээс дэмжлэг хүлээсэн цөмийн гэрээг нэг хүний санаачилгаар өөрчилж болохгүй. Иран ямар ч нөхцөлд, ямар ч өөрчлөлтийг зөвшөөрөхгүй. Энэ бол Ираны бодлого. Үүнээс ухрахгүй” хэмээсэн аж.

Ноён Харрази Иран улсын нэрийн өмнөөс яриагүй гэсэн боловч тэрбээр улсын дээд удирдлагад багтдаг хүн. Түүний анхааруулга, санал хосолсон яриа Трамп сонгуульд ялсны дараах энхийн санаачилга болж, Ираны улстөрчдийн санаа бодлыг илэрхийлж байж магад­гүй юм.

Сонгуулийн өмнө ноён Трамп “Хэрэв сонгогдвол Иран ба зургаан гүрний хооронд байгуул сан гэрээг цуцална. Эсвэл ядаж л өөрчилнө” хэмээн амлаж байсан.

Уг гэрээ ёсоор Тегеран цөмийн

Шинэ Ерөнхийлөгчид тулгарах анхны сорилтЖэми Смит

Ажлаа өгч буй АНУ­ын засаг захиргаа сая сонгогдсон Ерөн хийлөгч Дональд Трампт исламын цагаачдыг зогсоох анхны сорилт тулгалаа.

Энэ нь Австралийн арал дээр байгаа цагаачдыг суурьшуулах гэрээнээс үүдсэн асуудал юм. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Науру, Папуа Шинэ Гвиней арлуудад хоригдсон 1500 цагаачийг нүүлгэн шилжүүлэх талаар НҮБ­ын дүрвэгсдийн асууд лаарх төлөөлөгчийн тавьсан саналыг авч үзэхийг зөвшөөрс нөө мэдэгдсэн юм.

Тэрбээр “Эдгээр дүрвэгч НҮБ­ын өмгөөлөлд байгаа. Бид хүмүүн лэгийн үндсэн дээр арлууд болон дэлхийн бусад нутагт саатсан дүрвэгсдийн талаар тус байгууллагатай хамт­ран ажил лах ёстой” хэмээсэн юм.

Хоёр талын тохиролцооны дагуу Науру дахь хамгийн эмзэг дүрвэгсдийг АНУ­д нүүл гэн суурьшуулахыг санал болговол ноён Трамп эсэргүүцэж магадгүй. Тэдний олонх нь Иран, Сири, Ирак, Мьянмараас гаралтай исламын шашинтнууд аж. Сонгуу лийн сурталчилгааны үеэр Трамп террорист халд­лагаас хамгаалахын тулд мусуль манчуудыг АНУ­д оро хыг хориг лох талаар ярьж байсан. Керри хэлэхдээ шинэ Ерөнхий лөгч Австралитай хүрсэн зөвшилц лөөс татгалзах, эсэхийг мэдэхгүй гэжээ.

Австралийн Ерөнхий сайд Малколм Тернбулл нүүлгэн

суурьшуулах нь нэг удаагийн тохиролцоо. Цаашид Австрали руу завиар ирэх оролдлого хийж болзошгүй орогнол хүсэгчдэд бүгдэд нь хамаатай бус гэж тайлбарлав. Тэрбээр АНУ­д суурь шуулах дүрвэгсдийн тоог нарийвчлан хэлээгүй. Гэхдээ ойрын өдрүүдэд Америкийн төлөөлөгчид уг үйл явцыг эхлүүлэхээр ирнэ гэсэн юм.

Австралийн Цагаачлалын сайд Питер Даттон Науру дахь дамжин өнгөрөх төв цаашид нээлттэй байхыг дурдав. Мөн АНУ­д орогнол авч чадаагүй цагаачид тэнд үлдэх болно гэж мэдэгджээ. Тэрбээр цааш нь Канберра арал дээр үлдэх цагаачдад 20 жилийн виз олгох талаар Науругийн эрх баригчидтай хэлэлцээ хийж байгааг мэдээлсэн юм.

Цагаачлалын хатуу бодло­готой Австрали улсын тэн гисийн цэргийн хэн завиар ирж буй орогнол хүсэгчдийг буцаан олон улсын усан бүс рүү шахаж оруулдаг аж. Тус улс нэгэнт ирсэн хүмүүсийг Номхон далайн өмнөд арлуудад хорьж, цагаачийн эрх авсан хүмүүсийг ч хүлээн авахаас татгалзаж байна. Уг бодлогын улмаас 2000 орчим цагаач цаашид өөр тийш суурьших найдваргүй хүнд орчинд одоог хүртэл хашигдаж буй. Гэвч хатуу бодлого үр дүнд хүрч завиар Австралийг зорьдог цагаачдын тоо эрс багасчээ.

Канберрагийн мэдээлснээр 2013 онд хууль хэрэгжиж эхэлснээс хойш шинээр цагаач

Пилита КларкСаудын Араб Парисын гэрээ­

гээр хүлээсэн үүргээ биелүүлэх асуудалд чармайлт гаргахаа мэдэгдэв.

Ноён Трамп АНУ­ыг уг хэлэл­цээрээс гаргах алхам хийсэн ч ялгаагүй тус улс энэ гэрээг урагшлуулахад бэлэн байгаа ажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард бараг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гэрээг АНУ эсэргүүцвэл ганцаардах байдалд орж болохыг дэлхийн гол нефть экспортлогч энэ орны төлөөлөгч онцоллоо. Хятад зэрэг том эдийн засгууд уур амьсгалын гэрээ чухлыг зөвшөөрч байгаа юм.

Мороккогийн Маракеш хотод болж буй уур амьсгалын асуудлаар НҮБ­ын бага хурал дээр Саудын Арабын төлөөлөгч “АНУ уур амьсгалын үйл явцад маш чухал нөлөөтэй нь эргэлзээгүй. Гэвч үүний сацуу уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн асуудал гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Энэ үйл явцыг урагшлуулах ёстой. Хятадын тайлбар үүний жишээ мөн” гэж мэдэгдсэн байна. Мара­кешт ирсэн Хятадын төлөөлөгч ярихдаа Парисын тохиролцоог нийтээр дэмжих талаар тодорхой зөвшилцөлд хүрсэн. АНУ­ын байр суурь Хятадыг ногоон эдийн засаг руу шилжих алхмыг ухраахгүй гэсэн юм.

Нэрээ хэлэхийг хүсээгүй Саудын нэг төлөөлөгч ийм олон орон гэрээг батлахаар яарсан нь санаандгүй сайхан мэдээ болж, “бялууг чимлээ” хэмээн зүйрлэв. Тэрбээр цааш нь “АНУ­ын сонгуулиас харахад бялууг түргэн идэх хэрэгтэй боллоо.

Олборлох түлшээр баялаг Сау дын Араб хүртэл өөрийн амлал таас няцах бодолгүй байна” гэжээ.

Нэгдүгээр сард Ерөнхийлөг­чийн тангараг өргөх ноён Трамп дэлхийн дулаарлын сэ рэмж лүүл гийг АНУ­ын үйлд вэр лэгчдийг сулруулах гэсэн Хята дын “заль мэх” хэмээн нэр лэсэн юм. Түүний зөвлөхүүд Парисын гэрээнээс гарах арга замыг хэдийнэ сүвэг­чилж эхэлснийг Reuters агентлаг саяхан мэдээлсэн. Шинэ Ерөн хийлөгч Байгаль хамгаа­лах агентлаг болон Парисын гэрээг хэлэлцэхэд оролцсон Төрийн депар таментад ямар хүмүүс томилохоос олон зүйл шалтгаална.

Ноён Трамп Байгаль хамгаалах агентлагийн шилжилтийн багийн тэргүүнээр Мирон Эбелл гэх уур амьсгалын шинжлэх ухааныг үл ойшоогч хүнийг сонгож болзошгүй байгаа аж. Иймд ижил бодолтой хүмүүсээ агентлагтаа авч, олборлох түлш­ний салбарынхны найдварыг сэргээж магадгүй. Парисын тохиролцоо ёсоор дэлхийн дулаарлыг хазаарлахын тулд ногоон эрчим хүч рүү шилжинэ. Улмаар олборлодог түлшний эрин үе төгсөх боломжтой юм.

Саудын Араб эдийн засаг нь өргөжихийн хэрээр илүү тооны нарны хавтан суурилуулж, эрчим хүчний өөр эх үүсгэврийг ашиглах үүрэг хүлээсэн. Харин АНУ ирэх есөн жилд хүлэм жийн хийн ялгарлыг 2005 оны түвшингээс наад зах нь 26 хувь багасгах ёстой. Сонгуульд ялсныхаа дараа

Нүүрсний эсрэг дайныг зогсоох уу

Иран цөмийн гэрээг өөрчлөхгүй гэв

ноён Трамп олборлох түлшийг нэмэгдүүлэхээ дахин нотолсон агаад “Нүүрсэнд зарласан дайныг зогсооно” хэмээсэн нь Обамагийн уур амьсгалын талаарх төлөвлөгөөг хэрчиж магадгүй байна.

Гэвч Дэлхийн нүүрсний холбооны тэргүүн Бенжамин Спортон ийм алхам Америкийн нүүрсний салбарт тулгарсан

бэрхшээлийг арилгах нь юу л бол гэж байна. Учир нь тус салбар үндсэндээ илүү хямд байгалийн хийтэй өрсөлдөж чадахгүй байгааг онцолжээ. Тэрбээр Маракешт FT­ийн сурвалж лагчид ярихдаа “Нэлээд орон Парисын тохирол цоог дэмжиж байх шиг байна” хэмээв. Ноён Спортон цааш нь Трампын засаг захиргаа Обама гийнхаас илүүтэйгээр олон улсын нүүрсний төслийг санхүүжүүлэх нөхцөлийг хялбар шуулж магадгүй гэлээ. Тэрбээр Пари сын гэрээг дэмжиж буйгаа илэрхийлээд олон оронд нүүрс шатаадаг илүү цэвэр стан­цууд барьж байгааг тэмдэглэв.

АНУ­ын Ерөнхийлөгчийн сонгууль Маракешийн уулзалт эхэлсний хоёр дахь өдөр тохиосон бөгөөд Парисын гэрээг хэрэгжүүлэх журмыг хэлэлцэж буй төлөөлөгчдийн сэтгэл зовнил үүсгэсэн юм. Уулзалтыг зохион байгуулагчид гэрээ хэвээр байгааг харуулах үүднээс баримт бичиг нийтлүүлж, уур амьсгалын алхмуудаа яаравч­лахыг уриалав.

Гэвч уг алхмыг эхлүүлэхийн тулд баян орнуудаас ядуу улсууд руу олон тэрбум ам.доллар хандивлах ёстой учир бэрхшээл үүсэх төлөвтэй байна. Дээр нь Трамп НҮБ­ын уур амьсгалын хөтөлбөрт оруулдаг АНУ­ын санхүүжилтийг зогсоохоо амлаж байсан. Ийнхүү дэлхийн хамгийн баян орон авсан үүргээсээ ухарвал Парисын үйл явц цаашид хэрхэн үргэлжлэхийг таахад бэрх боллоо.

ирээгүй гэнэ. Өнгөрсөн жил дүрвэгсдийг арал дээр саатуулж, өөр тийш суурьшуулах арга хэмжээ авсангүй хэмээн олон улсын зүгээс Австралийг ихээхэн шүүмжилсэн. НҮБ Австралийн бодлого тамлалтын эсрэг олон улсын гэрээг зөрчиж байна гэлээ. Мөн Эмнести интернейшнл байгууллага Австралийн тал

дүрвэгсдийг орогнол хүсэхээс сэргийлэхийн тулд “нарийн боловсруулсан харгис” аргыг санаатайгаар хэрэглэж байна хэмээн буруутгасан юм.

Австралийн сөрөг Лейбор нам АНУ­тай цагаачдыг суурьшуулах тохиролцоонд хүрэх боломжийг дэмжив. Гэвч хүний эрхийг хамгаалагчид уг асуудал бүрхэг

байгаа болон Трампын байр суурийн улмаас хэрэгжихгүй хэмээн шүүмжилсэн байна. Хүний эрхийн хуулийн төвийн захирал Даниел Вебб “Дээрх мэдэгдлийн олон зүйл тодорхой­гүй. Хугацаа алга. Аль Засгийн газар нь үлдэж буй гэм зэмгүй дүрвэгсдийг хариуцах нь мэдэг­дэхгүй байна. Энэ бол төлөвлөгөө

биш” хэмээжээ. Цагаачдыг өмгөөлөх бүлгийн

төлөөлөгч Иан Ринтоул хэлэх­дээ мусульман цагаачдын талаар ноён Трампын өмнөх мэдэгдлийн улмаас нүүлгэн суурьшуулах тохи ролцоог хэрэгжүү лэх ажил сарниж бол зош гүй гэж анхааруулсан юм.

үйл ажиллагааныхаа ихэнх хэсгийг зогсоож, хариуд нь АНУ ба Европын холбоо эдийн засгийн хоригоо цуцлах үүрэг хүлээсэн билээ. Трамп үүнийг “Бүх цаг үеийн хамгийн тэнэг гэрээ” гэж нэрлээд “Иранд үнэн хэрэг тээ цөмийн зэвсэг гардуулсан хэрэг. Ираны тал бидэнд баярлалаа гэсэн захидал ирүүлэх ёстой” хэмээн ярьсан. Хариуд нь Ираны дээд удирдагч Аятолла Хаменей “Хэрэв АНУ гэрээг урж хаявал, Иран шатааж орхино” гэж хэлсэн. Гэвч Трампын мэдэгдэл сонгогчдыг татах зорилготой байсныг ноён Харрази тайл бар лаад, албан тушаалдаа орсон хойно явуулах бодлогыг илэр хий лэхгүй гэж үзэж буйгаа онцлов.

Тэрбээр “Ноён Трамп бидэн­тэй хамтран ажиллах сайн санаагаа илэрхийлбэл бидний зүгээс адил хандаж, бүс нутгийн байдал, Исламын улс ба Талибан бүлэглэл, Саудын Араб ба Йемений мөргөлдөөн зэрэг түгшүүртэй асуудал руу чиглэж болно. Энэ нь мэдээж стратегийн холбоотон болоход хүргэхгүй авч бид стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлж чадна” хэмээн өгүүлсэн байна. Түүний үзэл бодол Ираны праг­матик байр суурьтай, аядуу улстөрчдийн санааг тусгаж байгаа бөгөөд Трамп Ерөн­хийлөгч болоод нэр дэвшигч

байснаасаа өөрчлөгдөж болохыг таамаглав.

Гэвч төвч үзэлтэй Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани өөрийнх нь хамгийн гол ололт болох цөмийн гэрээнд аюул учирч болзошгүйд түгшиж буй бололтой. Цөмийн гэрээний ирээдүй гацвал Ираны эдийн засгийг саатуулж, Европын компа ниуд, тухайлбал Францын Total компанитай байгуулсан 4.8 тэрбум ам.долларын гэрээг цуцлахад хүрч болзошгүй.

Гэвч Роухани болон Европын холбооны Гадаад хэргийн сайд Могерини нар цөмийн гэрээ бол нэг талын саналаар цуцалж болдог хоёр талын гэрээ биш гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ хатуу бод­ло го баримталдаг Ираны хувьсгалын хамгаалагчид байгуул лага Трамп цөмийн гэрээг саатуулаасай хэмээн сэмхэн найдаж буйг орон нутгийн шинжээч мэдээлэв. Ийм замаар явбал Иран улс Ойрх Дорнод дахь АНУ­ын бодлогыг эсэргүүцэн цэргийнхэн Тегераны гадаад бодлогыг хяналтдаа авч болзошгүй юм. Трамп Иран, Сирийн холбоотон Оростой харилцаагаа сайжруулж, бүс нутгийн гол өрсөлдөгч Саудын Арабаас зайгаа баривал өөрт нь ашигтай болно хэмээн Тегеран битүүхэн найдаж байж болох юм.

BBM©

BBM©

АНУ­ын сонгууль уур амьсгалын асуудлаар Маракешийн уулзалтыг сүүдэртүүлэв.

ЕХ­ны Гадаад хэргийн сайд

Могерини цөмийн гэрээ бол нэг талын

саналаар цуцалж болдог

хоёр талын гэрээ биш гэж

үзэж байна.