158
БЮЛЛЕТЕНЬ 18 Улаанбаатар хот 2016 он

БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

Embed Size (px)

Citation preview

Page 1: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

БЮЛЛЕТЕНЬ

18

Улаанбаатар хот

2016 он

Page 2: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

2

АГУУЛГА

ХИС-ийн УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ . . . 3

ХИС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ . . . 5

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ . . . 8

ХИС-ийн “ЭРДМИЙН САН”-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ДҮРЭМ . . . 23

ХИС-ийн БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ . . . 25

ХИС-ийн ЭРДЭМТЭН БАГШ НАРЫН СУРГАЛТ, ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭ-АРГА ЗҮЙН БОЛОН БУСАД АЖЛЫН

АЧААЛЛЫГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ . . . 31

ХИС-ийн БАГШ НАРЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ . . . 44

ХИС-ийн БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ЖУРАМ . . . 51

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

“ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ . . . 55

ХИС-ийн БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ . . . 57

ХИС-ийн ЗАЙНЫ СУРГАЛТЫН ЖУРАМ . . . 70

ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ . . . 74

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЁС

ЗҮЙН ДҮРЭМ . . . 82

БАКАЛАВРЫН ТӨГСӨЛТИЙН БОЛОН КУРСЫН АЖИЛ

БОЛОВСРУУЛАХ, ХАМГААЛУУЛАХ ЖУРАМ . . . 87

ХИС-ийн ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ . . . 95

ХИС-ийн ОЮУТАН ТӨГСГӨХ ЖУРАМ . . . 105

ГАДААДЫН ИРГЭДИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ . . . 108

МАГИСТР, ДОКТОР (Рh.D)-ЫН СУРГАЛТЫН ЖУРАМ . . . 116

ХИС-ийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ ХЭВЛЭХЭД

БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ . . . 136

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР ЗОХИОН

БАЙГУУЛАХ ЖУРАМ . . . 139

ХИС-ийн ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ . . . 145

ХИС-ийн НОМЫН САНГИЙН ДҮРЭМ . . . 150

КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИЙН ДОТООД ЖУРАМ . . . 153

БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛАНД МӨРДӨХ ЖУРАМ . . . 155

ОЮУТНЫ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ . . . 156

ХИС-ийн ШИНЖЛЭХ УХААНЫ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ

ХӨТӨЛБӨР . . . 158

Page 3: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

3

Эрдмийн Зөвлөлийн

2006 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн

хурлаар хэлэлцэн батлав.

ХИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Боловсролын тухай хуулийн 36-р зүйл,

Дээд боловсролын тухай хуулийн 11-ийн 26-р зүйлийг удирдлага болгон

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (цаашид ХИС гэх)-ийн Удирдах зөвлөл

(цаашид УЗ гэх)-ийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. ХИС-ийн Удирдах зөвлөл нь “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн

удирдах зөвлөл” гэсэн гарчиг, огноо бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.3. УЗ-ийн даргыг сонгох, өөрчлөх, гишүүнийг өөрчлөх, нөхөн сонгох

ажиллагааг УЗ-ийн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

1.4. УЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн

75 хувиас доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож,

хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, тэмдэглэл

хөтөлнө.

Хоёр. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1 УЗ-ийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагчийн болон багшлах хамт

олон, оюутан, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагын төлөөлөл байна.

2.2 Үүсгэн байгуулагч Удирдах зөвлөл, түүний гишүүнийг хангалтгүй

ажилласан гэж үзвэл өөрийн төлөөллөө эгүүлэн татах, бусад гишүүний талаар

сонгосон хамт олонд нь мэдэгдэх эрхтэй.

2.3 УЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. УЗ бүрэн

эрхийн хугацаанд жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, ээлжит бус хурлыг

үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу гишүүдийн 1/3-ээс доошгүйн

саналаар хуралдуулна.

2.4 УЗ үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий комисс, ажлын хэсэг

байгуулан ажиллуулж болно.

2.5 Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.5.1 холбогдох хууль тогтоомжийн дагуу ХИС-ийг хөгжүүлэх

Бизнес төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг

батлах, өөрчлөх;

2.5.2 сургуулийн бүтэц зохион байгуулалт, орон тоо, цалингийн

нийт хэмжээг тогтоох;

Page 4: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

4

2.5.3 хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж

зарцуулалтанд хяналт тавих;

2.5.4 сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн

хэмжээг зохих журмын дагуу тогтоох;

2.5.5 сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт

өгөх;

2.5.6 УЗ-ийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж үүсгэн

байгуулагчид өгөх;

Гурав. УДИРДАХ ЗӨВЛӨЛ БА ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН

ХАМТЫН АЖИЛЛАГАА

3.1 УЗ нь үйл ажиллагааны явц, үр дүнг үүсгэн байгуулагчийн өмнө

тайлагнана. УЗ гарсан шийдвэрийнхээ талаар үүсгэн байгуулагчийн өмнө

хариуцлага хүлээнэ.

3.2 Үүсгэн байгуулагч нь УЗ дахь өөрийн төлөөллийн талаар үнэлэлт

дүгнэлт өгч, үйл ажиллагааны зохих чиглэл өгнө.

Дөрөв. БУСАД ЗҮЙЛ

4.1. УЗ-нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй

4.2. УЗ-ийн албан хэрэгт шаардлагатай бол ХИС-ийн тэмдэг хэрэглэж

болно.

4.3. УЗ-ийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэргийн зардлыг

сургуулийн жилийн төсөвт тусган зарцуулна.

Page 5: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

5

Эрдмийн Зөвлөлийн

2011 оны 04 дүгээр сарын 04-ний

өдрийн хурлаар хэлэлцэн батлав.

ХИС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ХИС-ийн Эрдмийн зөвлөл нь тус сургуулийн сургалт-эрдэм

шинжилгээний үндсэн үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж,

түүний онол арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах, сургалт-

арга зүй, эрдэм судлалын ажлыг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангах

зорилго бүхий хамтын удирдлагын эрдмийн байгууллага мөн.

Хоёр. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

2.1. Эрдмийн зөвлөл дараах үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

2.1.1. Сургуулийн хөгжлийн стратеги болон мастер төлөвлөгөө, түүний

хэрэгжилт үр дүнг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх; Сургуулийн

үндсэн үйл ажиллагааг зохицуулах нийтлэг дүрэм, журмыг

хэлэлцэн батлах;

2.1.2. Эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэл, эдийн засгийн үйл

ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэлт өгч, цаашдын зорилго,

бодлого чиглэлийг тогтоох;

2.1.3. Гадаад болон дотоодын эрдэм шинжилгээ, боловсролын

байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, олон

улсын нэр хүнд бүхий нийгэмлэгт гишүүнээр элсэх, хамтран

ажиллах асуудлаар шийдвэр гаргах;

2.1.4. Эрдэм шинжилгээний төв, лаборатор, хүрээлэнгийн үйл

ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал семинар зохион байгуулах

болон эрдэм шинжилгээ - судалгааны төслийн явц, үр дүнг

хэлэлцэх;

2.1.6. ХИС-ийн хүндэт профессор, хүндэт доктор, профессор, дэд

профессор цол олгох, тус сургуулийн хүндэт цол, шагнал олгох;

2.1.7. Эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн эх үүсвэр олох,

судлаач багш, эрдэм шинжилгээний баг, хамтлаг, төвүүдийн

ажлыг дэмжих шийдвэр гаргах;

2.1.8. Улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан технологи,

инновацийн бодлого, судалгааны чиглэл зэрэг төр засгийн дээд

байгууллагад өргөн барих олон талт асуудлын талаар

боловсруулсан хөтөлбөр, санал дүгнэлт, зөвлөмж, судалгааны

төсөл, хуулийн төслийг хэлэлцэж санал дүгнэлт гаргах;

Page 6: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

6

2.1.9. Эрдмийн зөвлөлийн гишүүний боловсруулж дэвшүүлсэн асуудлыг

нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувь нь дэмжсэн

тохиолдолд хэлэлцэж шийдвэрлэнэ.

Гурав. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГА, БҮРЭЛДЭХҮҮН

3.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Эрдмийн

зөвлөлийн хурал байна.

3.2. Эрдмийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргатай байх бөгөөд нарийн

бичгийн дарга нь хуралд бэлтгэх, Эрдмийн зөвлөлийн тогтоол

шийдвэрийн биелэлтийн үр дүнг гаргаж мэдээлэх болон бичиг хэргийг

хариуцна.

3.3. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь сургалт эрдэм шинжилгээний ажлын

туршлагатай, эрдмийн зэрэг, цолтой, боловсрол шинжлэх ухааны салбарт

ажиллаж байгаа тэргүүлэх эрдэмтэд байх ба Эрдмийн зөвлөлийн

гишүүдийн 60-аас доошгүй хувь нь тус сургуулийн, үлдсэн хувь нь аж

ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн

судлаачдын төлөөлөл байна. Эрдмийн зөвлөлийн гишүүн ёслолын

өмсгөлтэй байна.

3.4. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд нэгжээс нэр дэвшсэн эрдэмтэн

профессорууд, бусад байгууллагын төлөөллийг захирлын саналаар

оруулж батална.

3.5. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёр жил тутам сэлгэн шинэчилж

болох ба орсон гарсан тухай бүр нөхөн сонгож байна.

3.6. Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг боловсруулах, дүгнэлт

гаргах, Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор эрдэм

шинжилгээ, сургалт, санхүү эдийн засгийн дэд зөвлөл, шинжлэх ухаан

технологи инновацийн төв ажиллуулж болно.

Дөрөв. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

4.1. Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх:

4.1.1. Эрдмийн зөвлөлд хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо

чөлөөтэй илэрхийлэх;

4.1.2. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхэд таслах

эрхтэй оролцох;

4.1.3. Сургуулийн үйл ажиллагаанд шууд холбоотой асуудлыг Эрдмийн

зөвлөлд оролцуулахаар санал оруулах;

4.1.4. Эрдмийн зөвлөлийн тогтоол, шийдвэрийн биелэлттэй танилцах,

шалгах;

4.1.5. Сургуулийн хэмжээний зөрчил дутагдалтай аливаа асуудлын

талаар Эрдмийн зөвлөлийн дарга болон холбогдох салбар

Page 7: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

7

сургуулийн захирал, бүрэлдэхүүн нэгжийн удирдлагад санал,

дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэх;

4.1.6. Эрдмийн зөвлөлийн гишүүн байхаас өөрийн хүсэлтээр татгалзах

эрхтэй.

4.2. Эрдмийн зөвлөлийн гишүүний үүрэг:

4.2.1. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай

оролцох

4.2.2. Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг

зохион байгуулах талаар санаачлага гаргах, биечлэн үлгэрлэн

оролцоно.

Тав. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН, ХУРАЛДААНЫ ДЭГ,

ШИЙДВЭР ГАРГАХ

5.1. Эрдмийн зөвлөлийн бүх гишүүдийн ээлжит хуралдааныг хичээлийн

жилд 4-өөс доошгүй хийнэ. Шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг

зарлан хуралдуулна.

5.2. Эрдмийн зөвлөл хуралдаанаа бүх гишүүдийн 2/3-оос доошгүй ирцтэй

хийнэ. Хуралдааны хэлэлцэх асуудал, холбогдох баримт бичгийг хурал

эхлэхээс хоёр хоногийн өмнө тараана.

5.3. Эрдмийн зөвлөл хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, тэмдэглэл хөтлөх

ба эрдмийн цол олгохоос бусад асуудлыг илээр санал хурааж

шийдвэрлэнэ. Гадаадын иргэнд хүндэт цол олгох асуудлыг илээр санал

хурааж шийдвэрлэнэ.

5.4. Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг санал хураалтанд оролцсон

гишүүдын 3/4 хувийн эерэг саналаар хүчинтэйд тооцно. Эрдмийн

зөвлөлийн хурлын тогтоолд хуралдааны дарга гарын үсэг зурна.

Page 8: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

8

ХИС-ийн Удирдах Зөвлөлийн

2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн

04 дүгээр тогтоолоор батлав.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (цаашид ХИС гэх)-ийн үндсэн чиг

үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад

байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл

ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. ХИС нь Монгол Улсын Үндсэн Хууль, Боловсролын тухай хууль, Дээд

боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон

энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөнө.

1.3. ХИС-ийн үндсэн зорилт нь иргэдэд бакалавр, магистр, доктор,

докторын дараах сургалтаар боловсрол эзэмшүүлэх, хэлшинжлэл,

нийгэм, хүмүүнлэг болон бизнес, мэдээллийн шинжлэх ухааны суурь

болон хэрэглээний судалгаа эрхлэн гаргах, хүн амд мэдлэг түгээх,

боловсролын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд оршино.

1.4. ХИС-ийн эрхэм зорилго. Олон улсын болон үндэсний эрэлт

хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалтын үйлчилгээний

байгууллага байж боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх

чадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын

тэргүүлэх, СУРГАЛТ-СУДАЛГААНЫ их сургууль байхад оршино.

1.5. ХИС нь гадаадын их сургууль, холбоо, боловсрол, шинжлэх ухааны

байгууллагуудтай бие даан гэрээ хэлэлцээр байгуулж, сургалт,

судалгааны хамтын үйл ажиллагааг явуулна.

1.6. ХИС нь боловсрол, сургалт болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа

явуулдаг хувийн өмчит, ашгийн төлөө хуулийн этгээд байна.

1.7. ХИС нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл

хуудас, тэмдэг, өөрийн бэлэгдэл (эмблем, туг)-тэй байна.

1.8. ХИС-ийн удирдлага нь Монгол улсын нийслэлд байрлана. ХИС-ийн

хаяг: Монгол Улс-Улаанбаатар хот, Их эзэн Чингис хааны талбай-20,

шуудангийн салбар-48, утас 318524, Факс 976-11-322702. Тус сургууль

нь англи хэлээр дараах нэртэй байна. "University of the Humanities"

Хоёр. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Page 9: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

9

2.1. ХИС-ийн эрх барих өөрийн удирдлагын дээд байгууллага нь Монгол

улсын компаны тухай хууль, Монгол улсын боловсролын тухай

хуулийн дагуу байгуулагдсан Удирдах зөвлөл байна.

2.2. ХИС нь өөрийн үйл ажиллагааг тогтвортойгоор хөгжүүлэх нөхцлийг

бүрэн хангасан, ажил үүргийг албан тушаалтан, нэгжүүдэд зохистой

хуваарилсан оновчтой зохион байгуулалт, бүтцийн нэгжтэй байна.

2.3. Бүтэц зохион байгуулалтын тогтолцоо нь сургуулийн үйл ажиллагааг

хөгжүүлэхэд чиглэгдсэн, санхүүгийн эх үүсвэрт түшиглэсэн, үрэлгэн

бус байна.

2.4. ХИС-ийн зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, судалгааны төв

байна. Тэнхим нь мэргэжлийн тодорхой салбараар төрөлжсөн, сургалт,

эрдэм шинжилгээ, боловсролын үйлчилгээг хариуцан зохион байгуулах,

судалгааны төв нь сургалт, судалгаа болон туршилт зохион бүтээх

ажлыг эрхлэх нэгж мөн.

2.5. ХИС нь боловсрол, эрдэм шинжилгээний чиглэлээр бүрэлдэхүүн,

салбар (харьяа) сургууль, тэнхим, эрдэм шинжилгээ, судалгаа-

сургалтын хүрээлэн (төв), номын сан, хэвлэлийн газар, музейтэй байна.

2.6. ХИС нь Бизнесийн сургууль, Мэдээлэл, харилцааны менежментийн

сургууль, Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Хэл

Соёлын сургууль, Эрдмийн сургууль, Дархан салбар сургууль, Билэг

дээд сургууль, Далай ван дээд сургууль зэрэг сургуулиудтай байна.

2.7. ХИС нь мэргэжлийн салбараар хамтарсан болон дагнасан сургалт,

эрдэм шинжилгээ болон бизнесийн дагалдах үйл ажиллагааг эрхлэн

явуулах нэгжтэй байна.

2.8. Суурь болон хэрэглээний судалгааны ажил эрхлэхдээ сургалт, эрдэм

шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгдлийг хангаж, судалгааны үр дүнд

хүрсэн байна.

2.9. ХИС нь судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг мэдээлэх эрдэм

шинжилгээний төрөлжсөн сэтгүүлийг тэргүүлэх чиглэлээрээ эрхлэн

гаргана.

2.10. ХИС нь үндсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль

тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болно.

2.11. ХИС нь өөрийн оршин байгаа газраас нь өөр газар байрлаж, түүний

үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж

буюу салбартай байна.

2.12. ХИС-ийн харьяаллын болон бүтцийн нэгжийг байгуулах, өөрчлөх,

татан буулгах асуудлыг дор дурдсанаар шийдвэрлэнэ.

Page 10: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

10

2.12.1. ХИС-ийн бүрэлдэхүүн, салбар (харьяа) байгууллагыг

байгуулах, түүнийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг

Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

2.12.2. ХИС-ийн тэнхим, судалгааны төв, профессорын баг, ХИС-

ийн алба, хэлтэс, бусад нэгж салбарыг байгуулах, өөрчлөх татан

буулгах асуудлыг ХИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

2.13. ХИС-ийн бүтцийн нэгжүүд нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд

сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг явуулахаар

батлагдсан төсвийн хүрээнд санхүүжин, бие даан ажиллаж, ажлынхаа

чанар, үр дүнгийн талаар сургуулийн удирдлагын өмнө хариуцлага

хүлээнэ.

2.14. Сургуулийн харьяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байж

болно. Байршлын хувьд алслагдмал, салбар сургуулийн хувьд энэ

дүрмийг чиглэл болгосон салбар сургуулийн тусдаа дүрмээр ажиллаж

болно.

Гурав. УДИРДАХ ЗӨВЛӨЛ

3.1. ХИС-ийн өөрийн удирдлагыг сургуулийн Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч, ХИС-ийн багш

нарын төлөөлөл, оюутан болон төгсөгчдийн төлөөлөл, хөрөнгө

оруулагч, бизнесийн байгууллагын төлөөлөгчдөөс бүрдэнэ.

3.2. Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын

гишүүний баталсан Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн

дүрмийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.

Удирдах зөвлөл нь бүрэн эрхийнхээ хугацаанд жилд 4-өөс доошгүй

удаа хуралдаж сургуулийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, үнэлэлт

дүгнэлт өгч шийдвэр гаргана.

3.3. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Сургуулийг хөгжүүлэх бодлого,

стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах.

3.4. Сургуулийн бүтэц зохион байгуулалт, орон тоо цалингийн хэмжээ

тогтоох батлах, түүнд өөрчлөлт оруулах.

3.5. Жилийн төсвийн хуваарилалт, хөрөнгө оруулалтыг баталж,

зарцуулалтад хяналт тавих.

3.6. Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт,

дүгнэлт өгөх.

3.7. Удирдах зөвлөл нь их сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг

үүсгэн байгуулагчид тавьж болно. Их сургуулийн захирлыг шинээр

томилох тохиолдолд түүнийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох

хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулна.

Page 11: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

11

Дөрөв. ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

4.1. ХИС нь Эрдмийн зөвлөлтэй байна. ХИС-ийн Эрдмийн зөвлөл нь тус

сургуулийн сургалт эрдэм шинжилгээний үндсэн үйл ажиллагааны

бодлого, чиглэлийг тодорхойлж, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах,

сургалт-эрдэм судлалын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах

зорилго бүхий хамтын удирдлагын зөвлөл мөн.

4.2. Эрдмийн зөвлөл нь ХИС-тай хамтран ажилладаг бизнесийн болон

төрийн байгууллагын төлөөлөл, профессор, багш нарын төлөөллөөс

бүрдэх бөгөөд дарга нь ХИС-ийн захирал байна.

4.3. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт

гишүүдийн хуралдаан байна. Эрдмийн зөвлөл нь өөрийн үйл

ажиллагааг зохицуулсан журамтай байна. Эрдмийн зөвлөлийн ажиллах

журмыг захирлын тушаалаар батална.

4.4. Эрдмийн зөвлөл нь хичээлийн жилийн хуанлигаар 4–өөс доошгүй удаа

хуралдаж сургуулийн эрдэм шинжилгээ болон бусад ажлын талаар

хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргана.

Тав. ХИС-ийн ЗАХИРАЛ

5.1. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана.

Сургуулийн захирал орон тооны байна. Захирал нь Удирдах зөвлөлд

ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ.

5.2. ХИС-ийн захирлыг Боловсролын тухай хуулийг баримтлан Удирдах

зөвлөлөөс томилно. Гэрээний үүргээ захирал ноцтой зөрчсөн

тохиолдолд гэрээг цуцалж, ажлаас чөлөөлнө.

5.3. ХИС-ийн захирлын албан тушаалд тавих шаардлагыг Боловсролын

тухай хуулийн 28.1.19 дэх заалтын дагуу боловсролын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагын баталсан захирлын ажлын байрны

тодорхойлолтоор тогтооно.

5.4. Захирал, сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, ХИС-

ийн дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу

хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг

салбар сургуулийн захиралд түр орлуулан гүйцэтгүүлж болно.

5.5. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах,

ерөнхий менежерийн бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлнэ.

5.6. ХИС-ийн захирал нь дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийг

хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн боловсруулсан сургуулийн

хөгжлийн чиглэл, хөтөлбөрийг Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөл,

Page 12: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

12

үүсгэн байгуулагчид тавьж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг

хэрэгжүүлнэ.

5.7. Багш, ажилтныг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах,

биелэлтийг дүгнэх, ажлаас чөлөөлөх буюу халах эрхтэй.

5.8. Үйл ажиллагааныхаа тайланг Удирдах зөвлөлд тайлагнана.

5.9. Багш, ажилтны цалин, урамшууллыг зохих хууль дүрмийн хүрээнд

шийдвэрлэнэ.

5.10. Бүтцийн нэгж бүрэлдэхүүн, салбар сургуулийг хэвийн, тогтвортой

ажиллах нэгдсэн удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны

чанарын талаар байнгын, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг

үнэлэх, урамшуулах, хариуцлага тооцох эрхтэй.

5.11. Удирдах зөвлөлөөс баталсан төсвийг захиран зарцуулах бүрэн эрхийг

эдэлж, үүргийг хүлээнэ.

5.12. ХИС-ийн бүрэлдэхүүн болон нэгжийн удирдлагын тайланг сонсож,

ажлын үр дүнд үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулна. Ажил үүргийн

гүйцэтгэлийг “Гүйцэтгэлийг үнэлэх коэффицент” (Г.Ү.К)-оор

тооцоолно. Шалгуур үзүүлэлт тус бүрийн ГҮК нь 0,5-аас доош бол

хангалтгүй гэж үзнэ. Хэрэв шалгуур тус бүрийн гүйцэтгэлийн үнэлгээ

ялгаатай дүгнэгдсэн байвал нэгдсэн ГҮК баримтлана. ГҮК нь 0,5 аас

дээш бол хангалттай гэж үзнэ.

5.13. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг гүйцэтгэнэ.

Зургаа. ХИС-ийн ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ

6.1. Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад холбогдох

асуудлаар шийдвэр гаргахад нь зөвлөгөө өгөх, захиргааны шуурхай

удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Захиргааны зөвлөл

захирлын дэргэд ажиллана. Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн,

ажиллах журмыг сургуулийн захирал батална.

6.2. Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хөгжлийн бодлого,

төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, зөвлөнө.

6.3. Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, санхүүгийн үйл ажиллагааг

зохицуулах дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, бусад журам, түүний

биелэлтийг хэлэлцэж, боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргана.

6.4. ХИС-ийн бүрэлдэхүүн, нэгжийн удирдлагын тайлан, ажлын үр дүнг

хэлэлцэж, санал дүгнэлт гаргана.

6.5. Багш, ажилтан, суралцагчийг төрийн дээд болон бусад шагналд

тодорхойлон нэр дэвшүүлнэ.

6.6. ХИС-ийн Удирдах зөвлөл болон дээд байгууллагад тавих захирлын

тайлан, шийдвэрлүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Page 13: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

13

6.7. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг гүйцэтгэнэ.

Долоо. БҮРЭЛДЭХҮҮН САЛБАР СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ЧИГ

ҮҮРЭГ

7.1. ХИС-ийн бүрэлдэхүүн салбар сургуулийн захирлаар докторын зэрэгтэй,

тухайн салбарыг тэргүүлэх мэргэжилтнийг ажиллуулна.

7.2. ХИС-ийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд сургалт,

эрдэм шинжилгээний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион

байгуулах удирдлагад асуудал дэвшүүлэх хяналт тавина.

7.3. Бүрэлдэхүүн, салбар сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ мэргэжлийн

үйл ажиллагааны талаарх холбогдох хууль дүрэм журам төрийн

захиргааны төв байгууллагын (БСШУЯ) тогтоол шийдвэрийн

хэрэгжилтэд хяналт тавина.

7.4. Мэргэжлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр

стандартыг боловсруулж, шинэчлэн сайжруулах ажлыг удирдлага

зохион байгуулалтаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавина.

7.5. Сургуулийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан (стратеги төлөвлөгөө)

мэргэжлийн чиглэлээр сургалт болон эрдэм шинжилгээний ажил

явуулах, сургалтанд шинэ технологи нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг

удирдлагаар хангаж хяналт тавина.

7.6. Сургуулийнхаа тэнхимийн эрхлэгч, багш нарынхаа сургалтын үйл

ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.

7.7. Сургуулийн бүрэлдэхүүнд багтах судалгааны төв, лабораторийн үйл

ажиллагаанд чиглэл өгөх, хангамж үйлчилгээг зохион байгуулах хяналт

тавина.

7.8. Сургуулийнхаа хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, харуул

хамгаалалт, сахилга дэг журамд хяналт тавина.

7.9. ХИС-ийн захиралтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ (бизнес

төлөвлөгөө) байгуулж эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл

ажиллагааны болон санхүүгийн тайланг хамт олонд жил бүр

тайлагнана.

7.10. Тухайн салбарын сургалтыг чанарын өндөр түвшинд зохион

байгуулахад өөрийн биеэр оролцон жилд 3 хүртэлх кредит цагийн

ачаалал биелүүлнэ.

7.11. Тухайн чиглэлийн эрдэмтэн, судлаачдыг сургалтанд татан оруулах,

сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны түвшинг ахиулах тэргүүлэх

чиглэлийг хөгжүүлнэ.

7.12. Төгсөгчдийг ажлын байраар хангах ажилд дэмжлэг үзүүлнэ.

Page 14: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

14

7.13. Багш, судлаач, оюутанд судалгааны ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлэх,

зохион байгуулна.

7.14. Шагнах, урамшуулах, тэтгэлэг, тэтгэмж олгох, зэмлэл шийтгэл

хүлээлгэхэд санал өгөх тодорхойлолт гаргана.

7.15. Хичээллэлт, шалгалтын явцад хяналт тавих, гарсан зөрчлийг арилгана.

7.16. Тэнхимийн эрхлэгчдийн ажлыг улирал бүр дүгнэж, тэдний ажилд

үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцно.

7.17. Дотоод гадаадын сургууль болон мэргэжлийн байгууллагуудтай

хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

7.18. Багш ажиллагсдын мэргэжил мэдлэгийг тогтвортой дээшлүүлэх ажлыг

зохион байгуулах талаар идэвхи санаачлагатай ажиллаж, гадаадад

суралцуулах, хурал семинарт оролцуулахад дэмжлэг үзүүлнэ.

7.19. Бүрэлдэхүүн салбар сургуулиудын захирал нь тэнхимийн эрхлэгчдийн

зөвлөгөөнийг 2 долоо хоногт 1-с доошгүй удаа хийж, сургуулийнхаа

сургалт эрдэм шинжилгээний болон бусад ажлын талаар хэлэлцэж,

үнэлэлт дүгнэлт өгч, тэдний санал бодлыг сонсож зөвлөгөөний

шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж

ажиллана.

7.20. Албан тушаалын ажлын байрны тодорхойлтонд тусгагдсан ажил

үүргийг гүйцэтгэнэ.

Найм.ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧИЙН ЧИГ ҮҮРЭГ

8.1. ХИС-ийн тэнхимийн эрхлэгчээр доктор зэрэгтэй тухайн салбарыг

тэргүүлэх мэргэжилтнийг ажиллуулна.

8.2. Хариуцсан мэргэжил, хөтөлбөрийн чиглэлээр сургалтын ажиллагаанд

хяналт тавьж, кредит агуулга, стандартын хэрэгжилтийг хангуулна.

8.3. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийгмийн хөгжилтэй уялдуулан

хөтөлбөрийг хөгжүүлнэ.

8.4. Багш нарын сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих замаар сургалтын

хэвийн үйл ажиллагааг хангах, сургуулийн бодлогод нийцсэн

удирдлагаар багш, оюутныг хангана.

8.5. Албан тушаалын ажлын байрны тодорхойлтонд тусгагдсан ажил

үүргийг гүйцэтгэнэ.

Ес. СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХӨГЖИЛ, АУДИТЫН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

9.1. ХИС-ийн Сургалт, судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний албаны

даргаар докторын зэрэгтэй, боловсролын салбарт 10 болон түүнээс

Page 15: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

15

дээш жил ажилласан, тухайн салбарыг тэргүүлэх мэргэжилтнийг

ажиллуулна.

9.2. Сургалтын үйл ажиллагааны үр нөлөө, зохион байгуулалтыг

сайжруулах талаар салбар сургууль, тэнхимүүдэд зөвлөмж, чиглэл өгч

ажиллана.

9.3. Стандарт, хөтөлбөрийн хэрэгжилт, оюутан, магистрант, докторантын

мэдлэг, чадварын төвшинд дүн шинжилгээ хийсэн байдлыг Захиргааны

болон Эрдмийн зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэрлэнэ.

9.4. Сургалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэлбэрийг

боловсруулж, Захиргааны болон Эрдмийн зөвлөлийн хуралд

танилцуулж хэрэгжүүлнэ.

9.5. Бүхий л төвшний сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийж, ажлыг зохион

байгуулна.

9.6. Сургалт, оюутанд чиглэсэн үйл ажиллагааг хичээлийн жил, улирлаар

төлөвлөж сургалт, спорт үйлчилгээний хуанлиг боловсруулна.

9.7. Бүхий л төвшний сургалтын стандарт үнэлгээг хийх ажлыг зохион

байгуулна.

9.8. Зайн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах мэдээллийн сан

байгуулна.

9.9. Хичээлийн анги танхмийн ашиглалтыг оновчтой зохион байгуулах

9.10. Албан тушаалын ажлын байрны тодорхойлтонд тусгагдсан ажил

үүргийг гүйцэтгэнэ.

Арав. ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

10.1. Хүний нөөцийн албаны даргаар хүний нөөцийн менежментийн

чиглэлийн мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн

салбарыг тэргүүлэх мэргэжилтнийг ажиллуулна.

10.2. Сургуулийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгцээ хангалт,

хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгаа гаргах

10.3. Сургуулийн бүтэц зохион байгуулалт, хэлтэс, тэнхим, ажиллагсдын

орон тооны давхардлыг хянах, арилгах

10.4. Ажиллагсдын цалин хөлс, шагнал урамшууллын талаар санал

боловсруулж оруулах, шийдвэрлэх

10.5. Сургуульд шинээр орж байгаа багш ажилчдыг сонгон шалгаруулж авах

ажлыг зохион байгуулах

10.6. Сургуулийн ажиллагсдын ажлын төлөвлөгөө тайланг нэгтгэн гаргаж,

гүйцэтгэх удирдлагыг мэдээллээр хангах

Page 16: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

16

10.7. Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд тусгасан ажил

үүргийг гүйцэтгэнэ.

Арван нэг. САНХҮҮГИЙН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

11.1. Санхүүгийн албаны даргаар Санхүү, нягтлан бодох бүртгэлийн

чиглэлийн мэргэжилтэй, мэргэжсэн нягтлан бодогч зэрэгтэй,

мэргэжлээрээ 10 болон түүнээс дээш жил ажилласан мэргэжилтнийг

ажиллуулна.

11.2. Сургуулийн төсөвт зардлыг сар, улирал, жилээр төлөвлөн хуваарилалт

хийж батлуулна.

11.3. Сургуулийн санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлнэ.

11.4. Захирал, салбар сургуулийн захирал, бусад менежерүүдийг сургуулийн

санхүүгийн мэдээллээр хангана.

11.5. Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд тусгасан ажил

үүргийг гүйцэтгэнэ.

Арван хоёр. ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

12.1. Гадаад харилцааны албаны даргаар гадаад хэлний өндөр чадвартай,

бизнес, олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтэй мэргэжилтнийг

ажиллуулна.

12.2. Гадаад харилцааны үйл ажиллагааг өргөжүүлэх, төлөвлөж хэрэгжүүлэх,

чиглэлийг тодорхойлно.

12.3. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гадаадын эрдэмтэн,

судлаач нартай хамтарч ажиллана.

12.4. Хамтран ажиллах гэрээ хэлэлцээр, төсөл, хөтөлбөрүүдийг удирдах,

хэрэгжилтийг ханган ажиллана.

12.5. Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтонд тусгасан ажил

үүргийг гүйцэтгэнэ.

Арван гурав. СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

13.1. ХИС-ийн эрхлэх сургалт нь өдрийн, зайн, эчнээ гэсэн хэлбэртэй байна.

Сургууль нь үндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол

нөхөн эзэмшигчдэд зориулан бэлтгэл болон богино хугацааны тусгай

сургалтыг зохион байгуулна.

13.2. Боловсрол эзэмшүүлэх сургалт нь мэргэжлийн чиглэл, сургалтын

төвшин бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж

баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө хичээлийн хөтөлбөр, хуваарийн

дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн

Page 17: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

17

төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн

захирал батална.

13.3. Сургалтын төлөвлөгөө болон хичээлийн хөтөлбөрийг боловсруулах,

батлах тэдгээрт өөрчлөлт оруулахад боловсролын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална.

Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг

стандартыг мөрдөнө.

13.4. Боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд боловсролын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалт эрхлэх нийтлэг

журмыг баримтална.

13.5. Экологи, байгал шинжлэл болон бусад төрлийн дадлагын хичээл нь

үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно. Суралцагчид суралцах

хугацаандаа дадлагын хичээлийг сургуулийн лаборатори, кабинет,

эрдэм шинжилгээний болон бусад үйлчилгээний байгууллагад

тусгайлан томилогдсон багш, удирдагчийн удирдлага дор гүйцэтгэн,

дадлагын хөтөлбөр дүрмийг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн

захирал батална.

13.6. Суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэхдээ боловсролын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг

үндэслэн боловсруулж, Эрдмийн зөвлөл хэлэлцэн баталсан журмын

дагуу дүгнэнэ.

13.7. Суралцагч элсүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг баримтална.

13.8. Сургууль нь төгсөгчдөдөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно.

13.9. Сургууль нь суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ,

нотолгоог суралцагчийн хүсэлтээр гаргаж өгнө.

Арван дөрөв. СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧИД

14.1. Багш, ажилтан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн

тогтоомжийн дагуу тухайн албан тушаал (ажлын байрны

тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх

олгосон этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр

гүйцэтгэнэ. Уг гэрээнд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах

нөхцөл, ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил

эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх хариуцлага, тусгай

шаардлага, ёс зүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн

дагуу тодорхой тусгасан байна.

Page 18: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

18

14.2. ХИС-ийн орон тооны багшийн албан тушаал нь профессор, дэд

профессор, ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлтэй байна.

Сургуулийн багшийн албан тушаалын нийтлэг шаардлага, шалгуур

үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн тогтооно.

14.3. ХИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтан нар тухайн салбараар

мэргэшсэн магистраас доошгүй зэрэгтэй байна.

14.4. Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын

үндсэн дээр багш сонгож авна. Сонгон шалгаруулалтын журмыг

захирал батална. Мэргэжлийн салбартаа тэргүүлэх эрдэмтнийг

урилгаар авч ажиллуулж болно.

14.5. Багш дараах эрх эдэлнэ.

14.5.1. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо

(ажиллах өрөө, ширээ, сандал, интернетэд холбогдсон компьютер,

бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)-р хангуулах

14.5.2. Их сургуулийн редакцийн зөвлөлөөс баталсан шинжлэх

ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн ном,

сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх

14.5.3. Суралцагчдад зөвлөгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн

мэдлэг чадвар, дадлыг тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд үнэлгээ

тодорхойлолт өгөх

14.5.4. Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт

зохион байгуулах

14.5.5. Судалгаа шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу

зөвлөхөөр ажиллах

14.5.6. Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох,

сонгогдох, мэргэжлийн нийгэмлэгүүдэд сонгуульт үүрэг гүйцэтгэх

14.5.7. Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж,

хөнгөлөлт эдлэх

14.5.8. Бүтээлийн чөлөө авах

14.5.9. Хууль тогтоомжид заасан бусад эрх

14.6. Багш дараах үүрэгтэй.

14.6.1. Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт нь тасралтгүй, чанартай

хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх

14.6.2. Багш нь боловсролын үйлчилгээг үзүүлэгчийн хувьд

үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж сайн байхаар хичээл сургалтыг

зохион байгуулах

14.6.3. Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахигч, эрдэмтэн багш

хүн байх

Page 19: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

19

14.6.4. Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан

ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч удирдах

14.6.5. Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх

14.6.6. Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд

хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр

төрийг нь хүндэтгэн хамгаалах

14.6.7. Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг

харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

14.6.8. Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих

14.6.9. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах, үр дүнг

нь практикт нэвтрүүлэх

14.6.10. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

14.7. Багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал,

түүнийг тооцох журмыг сургуулийн захиргаа болон Эрдмийн зөвлөлөөр

хэлэлцэн тогтооно.

14.8. Сургууль нь багшийн ажлыг дүгнэх журамтай байна. Энэхүү журамд

багшийн ажлыг дүгнэх шалгуур, үзүүлэлтүүд, дүгнэх хугацаа, зохион

байгуулах журмыг тодорхой тусгасан байна.

14.9. Захиргаа аж ахуй, инженер-техникийн, үйлдвэрлэлийн сургалт,

судалгааны туслах ажилтан болон бусад ажилтны эрх үүргийг Монгол

улсын хөдөлмөрийн тухай хууль, тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод

журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно.

Багш, ажилтны "хөдөлмөрийн харилцаа" нь захиралтай байгуулсан

хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зохицуулагдана.

Арван тав. СУРАЛЦАГЧ

15.1. ХИС нь Монгол улсын болон гадаадын иргэдийг яс үндэс, гарал үүсэл,

хүйс, шашин, шүтлэг, нийгмийн байдлыг харгалзахгүйгээр зохих хууль

тогтоомжийн дагуу элсүүлэн суралцуулна.

15.2. Оюутан, магистрант, докторант (цаашид "суралцагчид" гэнэ)-ыг

элсүүлэх, сургах, төгсгөх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон нийтлэг журмыг

үндэслэн их сургуулийн захирлын баталсан журмаар зохицуулна.

15.3. Суралцагч нь дараах эрхийг эдлэнэ.

15.3.1. Суралцагчид нь Монгол улсын боловсролын хууль болон

бусад хууль тогтоомж, ХИС-ийн дүрэм, журамд заасан эрхийг эдэлж

үүргийг биелүүлэхээс гадна мэдээллээр хангагдах, сургуулийн

Удирдах зөвлөлд төлөөлөлтэй байх, сургалтын төлөвлөгөөний

хүрээнд хичээлийг сонгон судлах, амжилттай суралцсны тэтгэлэг,

Page 20: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

20

дэмжлэг авах, өөрийн ахуй амьдрал, сургалттай холбогдох асуудлаар

холбогдох байгууллагад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

15.3.2. Суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч

захирлын тушаалаар сургуульд элссэн байх

15.3.3. Сургуулиас санал болгосон хичээлээс сонгон судлах, хувийн

төлөвлөгөө гаргах, зөвлөгөө чиглэл авах, суралцах хугацаа,

хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх

15.3.4. Сургууль багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар

санал гаргах, шаардлага тавих

15.3.5. ХИС-ийн сургалт төлбөртэй байх ба суралцагчид зохих хууль

тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх

15.3.6. Сургалтын төлбөрийн зарцуулалт, эд хөрөнгө, ашиглалтын

талаар мэдээлэл авах, санал тавих

15.3.7. Эрдэм судлалын ажил, хурал зөвлөгөөнд оролцох

15.3.8. Бүтээлээ хэвлэн нийтлүүлэх

15.3.9. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх,

шийдвэрлэхэд өөрөө болон төлөөлөн оролцох

15.3.10. Докторант, магистрант нь оюутанд мэргэжлийн зөвөлгөө

өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах

15.3.11. Хууль тогтоомжид заасан бусад эрх

15.4. Суралцагч нь дараах үүрэгтэй.

15.4.1. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтанд бүрэн оролцож,

зохих үнэлгээг авч шаардлага хангасан нөхцөлд дэвшин суралцах

15.4.2. Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

15.4.3. Сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэн сахих

15.4.4. Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх

15.4.5. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг

15.5. Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох, түүний

сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг

холбогдох журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.

15.6. Суралцагч нь өөр сургуульд шилжин сурч болно. Ийнхүү шилжин

сурахад түүний багц цагийг хүлээн зөвшөөрөх журмыг тухайн

сургууль тогтооно. Суралцагчийн суралцаж байсан сургууль нь түүнд

зохих тодорхойлолт, лавлагаа, бичиг баримтыг гаргаж өгнө.

15.7. Суралцагч нь ХИС-ийн дүрэм, журмын хүрээнд өөр сургуулиас багц

цаг авч болно.

Арван зургаа. СУРГУУЛИЙН САНХҮҮ

Page 21: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

21

16.1. Сургууль санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан,

ажилчид, суралцагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор

хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас

олсон орлогоо боловсролын хуулийн дагуу захиран зарцуулах эрхийг

сургуулийн захирал эдэлнэ.

16.2. Сургууль үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн хөрөнгө болон

тухайн сургуулийн үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг

өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай

байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашиглтай

зарцуулах үүрэгтэй.

16.3. ХИС-ийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

16.3.1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт

16.3.2. Сургалтын төлбөр

16.3.3. Аж ахуйн үйл ажиллагааны орлого

16.3.4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, зээл тусламж

16.3.5. Бусад эх үүсвэр

16.4. ХИС нь үүсгэн байгуулагчаас нийлүүлсэн болон үйл ажиллагааныхаа

явцад бий болгосон хөрөнгийг сургуулийн үндсэн зорилго, дүрэм,

үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу

зарцуулна.

16.5. ХИС нь багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх

зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл

ажиллагааны орлогыг Захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн үйл

ажиллагааны чиглэлийн дагуу захиран зарцуулна.

16.6. ХИС-ийн дэргэд олон нийтийн үүсгэл санаачлагаар ХИС-ийн хөгжлийг

дэмжих сан, ХИС-ийн Эрдмийн сан байгуулж болно.

16.7. Сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын

болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагаар хяналт үнэлгээ

хийлгэж дүнг ил тод мэдээлж байна.

Арван долоо. ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БА ХҮЧИН

ТӨГӨЛДӨР БОЛОХ

17.1. ХИС-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг Удирдах

зөвлөл, Эрдмийн зөвлөл болон Захиргааны зөвлөлийн гишүүд,

түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.

Page 22: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

22

17.2. ХИС-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Удирдах

зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр

гаргаснаар хүчин төгөлдөр болно.

“Мон-Логос” ХХК-ийн захирлын

2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн

03 тоот тушаалаар батлав.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

“ЭРДМИЙН САН”-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

Page 23: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

23

1. ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

“ЭРДМИЙН САН”-ГИЙН ЗОРИЛГО

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажлын

далайц, үр дүнг сайжруулах, судлаач эрдэмтдийг идэвхижүүлэн урамшуулах,

тэдний бүтээлийг чанаржуулах, Олон улсын их дээд сургуулиудын түвшин

тогтоолтод ХИС-ийн байр суурийг бэхжүүлэх, эзлэх түвшинг өндөржүүлэхэд

туслах зорилгоор ХИС-ийн “Эрдмийн сан” ажиллана.

2. “ЭРДМИЙН САН”-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА,

АЖЛЫН ХЭЛБЭР

2.1. Эрдмийн сангийн үндсэн үйл ажиллагаа нь ХИС-ИЙН ШИНЖЛЭХ

УХААНЫ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР-ийг

хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

2.2. Эрдмийн сангийн үйл ажиллагааны чиглэл:

Судлаач багш нарын эрдэм судлалын ажлыг дэмжих,

Эрдэмтэн багш нарын бүтээлийг өөрийн орны болон Олон улсын

түвшинд шинжлэх ухааны эргэлтэнд оруулахад санхүүгийн

дэмжлэг үзүүлэх

3. ЭРДМИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТ

3.1. “Эрдмийн сан”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг ”Мон-Логос”ХХК-ны

орлогын 20 хувь, ХИС-ийн орлогын 10 хувиас тус тус бүрдүүлнэ.

3.2. Төгсөгч, ажил олгогч, хамтран ажиллагч аж ахуйн нэгж, компаниудын

эрдэм шинжилгээ, судалгаа, төслийн зорилтот хандив тусламжийг

“Эрдмийн сан” -д авч болно.

3.3. “Эрдмийн сан” нь тусгай харилцах данстай, баланс нь “Мон-Логос”

ХХК-ийн ХИС-ийн балансад багтана.

4. ЭРДМИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, ХЯНАЛТ,

ҮНЭЛГЭЭ

4.1. “Эрдмийн сан”-ийн үйл ажиллагаанд зориулан төвлөрүүлсөн

хөрөнгийн зарцуулалтын тайланг хичээлийн жил бүрийн эцэст гаргаж

ХИС-ийн Эрдмийн зөвлөл, “Мон-Логос” ХХК-ийн захиргаа, Удирдах

зөвлөлд танилцуулж байна.

Page 24: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

24

4.2. “Эрдмийн сан”-ийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үндсэн шалгуур

нь ХИС-ийн Шинжлэх Ухааны чадавхийг дээшилсэн түвшин, олон

улсын хэмжээнд ХИС-ийн судлаачдын бүтээлийн үнэлэмж: -

судлаачдын нийтлэл, бүтээлийг хүлээн зөвшөөрсөн түвшин буюу

эзэлсэн байр, ХИС-ийн эрэмблэгдэх үзүүлэлтийн өсөлт: - олон улсын

WEB ранг байна.

4.3. “Эрдмийн сан”-ийн үйл ажиллагааг оновчлох ажлыг хоёр жил дутам

компаниас томилсон баг хариуцан хийж байна. Энэ баг нь хөтөлбөрийн

хэрэгжилтийн тухай жил, хагас жил тутмын тайлангуудад

хүмүүнлэгийн болон бизнес шинжилгээ хийж цаашид харгалзвал зохих

зүйл, шаардлагатай өөрчлөлтийн талаар саналаа боловсруулан оруулж

шийдүүлж байна.

Захиргааны зөвлөлийн

2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн

хурлаар хэлэлцэж шинэчлэн батлав.

Page 25: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

25

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙН

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт,

судалгааны ажлын хамгийн дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний

тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н

хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад

оршино.

1.2. Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн

мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын

байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь

багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.

1.3. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш нь сургуулийнхаа нэр

хүндийг ямагт өндөрт өргөн ХИС-ийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ багш,

оюутны үе үеийн залгамж холбоог дээдлэж, багшийн ёс зүйн үлгэр жишээг

үзүүлнэ.

Хоёр. ДҮРМИЙН НЭР ТОМЪЁО

2.1. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар

ойлгоно:

2.1.1. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл

ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил,

хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.1.2. “Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ” гэж багшийн

мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж,

хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг

хэлнэ.

2.1.3. “Багшийн ёс зүйн зөрчил” гэж энэ дүрмээр тогтоосон

багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон

санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.1.4. “Сургалтын эрх чөлөө” гэж мэдлэг бүтээх, эзэмших,

дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш

хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол, хэрэгцээндээ

тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хангах боломж бүрдүүлэхийг

хэлнэ.

Гурав. БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЭРХ

Page 26: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

26

3.1. Дээд боловсролын байгууллага нь багш нарыг сургалт, судалгааны

үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангаж, дэмжих

үүрэгтэй.

3.2. Дээд боловсролын байгууллага дүрмээрээ багшийн сургалтын эрх

чөлөөг хангана

3.3. Багш нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль,

Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу

доорх эрхээр хангагдана:

3.3.1. судалгаа, шинжилгээний ажлыг чөлөөтэй хийх, түүний үр

дүнгийн талаар санал солилцох;

3.3.2. сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт аргыг сонгон хэрэглэх;

3.3.3. боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын

хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;

3.3.4. үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан

тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх;

3.3.5. хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах.

Дөрөв. БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, МЭРГЭЖЛИЙН

ХАРИУЦЛАГА

А. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ

4.1. Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар

эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө челөөтэй эрэл хайгуул

хийхэд дэмжлэг үзүүлнэ. Багш хичээлээ мэргэжлийн өндөр төвшинд заана.

Багш нь суралцагчдадаа хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэднийг

сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш нь

суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг

байна. Багш, суралцагч хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ.

Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.

4.2. Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд:

4.2.1. Багшлах үүргээ биелүүлэхгүй байх;

4.2.1.1. суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй

байх;

4.2.1.2. хичээлд холбогдолгүй материалыг сургалтад ихээр

ашиглах;

4.2.1.3 хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг

зохицуулсан журмыг зөрчих;

4.2.1.4. суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг тухайн

хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх;

4.2.1.5. суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг

Page 27: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

27

шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн

хойшлуулах.

4.2.2. суралцагчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс,

нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол,

эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах,

тэдэнд тэгш бус хандах;

4.2.3. албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл

хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр

нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр

зүй бус авирлах;

4.2.4. өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг

суралцагчдад тулган зарж, борлуулах.

Б. Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ

4.3. Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд

тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө.

Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын

эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар

мэдлэг, боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэн

сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш

сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих

шаардлагыг биелүүлнэ.

4.4. Ёс зүйн зохисгүй хэлбэр:

4.4.1. Багш бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар

хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун

санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих.

В.Сургалтын байгууллагын ажилтны хувьд тавих ёс зүйн хэм хэмжээ

4.5. Дээд боловсролын байгууллагын багш бүтээлч байж, ажил

үүргээ мэргэшлийн өндөр төвшинд санаачлагатай, шударгаар биелүүлэх

ёстой. Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг баримталдаг байна. Багш

ажил үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох тохиолдолд сургуулийн

хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж,

холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.

4.6. Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд:

4.6.1. сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл

ажиллагаанд санаатайгаар саад учруулах;

4.6.2. зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж,

техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор

ашиглах;

Page 28: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

28

4.6.3. сургуулийн багш, ажилтан, бусад хүмүүсийн үүрэгт

ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах;

4.6.4. багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж

буй бодлогыг зөрчих;

4.6.5. ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу

ирэх;

4.6.6. хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн

байр суурь хэмээн ойлгуулах.

Г. Хамт ажиллагсадтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ

4.7. Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн

холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан

зөрчлийг эв зүйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа

шинжилгээ хийх эрх чөлөөг хүндэтгэнэ, Шүүмжлэл, санал бодлоо

солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Багш сургалтын

үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт

өгөхдөө бодитой хандах ёстой. Багш оногдсон эрх, үүргийнхээ дагуу

сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана.

4.8. Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд:

4.8.1. мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар

багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх;

4.8.2. хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих;

4.8.3. бусад багшийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс,

нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол,

эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах,

тэдэнд тэгш бус хандах.

Тав. САХИЛГЫН ШИЙТГЭЛ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ

5.1. Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон

тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

5.2. Сургуулийн Захиргааны зөвлөлөөр хэлэлцэн баталгаажуулсан

энэхүү багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид сахилгын

шийтгэл ногдуулах асуудлыг ХИС-ийн дотоод журам болон энэхүү журмын

хүрээнд ХИС-ийн Багшийн мэргэжлийн ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн

шийдвэрлэнэ.

5.3. Мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд

тухайн багшид сахилгын шийтгэл ногдуулахааргүй бол Захирлын

тушаалаар сануулах, хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авах

бөгөөд ажил тасалсан бол цагийн хөлсийг цалингаас нь суутгана.

Page 29: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

29

5.4. Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багшид

сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг сургалтын байгууллагын

холбогдох тэнхим, салбар сургууль судлан, санал боловсруулна.

Шаардлагатай үед мэргэжлийн ёс зүйн зөвлөлийн хурлын протоколыг

үндэслэн Захирлын тушаалаар захиргааны арга хэмжээ авна.

Зургаа. ХИС-ийн БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН

АЖИЛЛАГАА

6.1. Сургууль нь багшийн мэргэжлийн Ёс зүйн зөвлөлтэй байна. Ёс

зүйн зөвлөл нь багшийн гаргасан ёс зүйн зөрчлийг хэлэлцэх, багшийн ёс

зүйн зөрчлийн талаар гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авах, барагдуулах,

ёс зүйн хэргийн нотолгоо, баримтыг шинжлэн судлах, сахилгын шийтгэл

ногдуулах эсэх үндэслэлийг шалган тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

6.2. Ёс зүйн зөвлөл нь багшийн ёс зүйн дүрмийн хүрээнд ажлаа

явуулах бөгөөд шаардлагатай үед оюутны ёс зүйн дүрмийн биелэлтэд

хяналт тавьж байх Оюутны Ёс зүйн хороотой хамтран ажиллана.

6.3. Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн дагуу арга хэмжээгээр

шийтгэгдсэн тооцогдсон багш нь хариуцлагыг хүлээн зөвшөөрөх

үндэслэлгүй гэж үзвэл ХИС-ийн мэргэжлийн ёс зүйн зөвлөлд хандах

эрхтэй. Багшийн эрхийг хамгаалах үүднээс Ёс зүйн зөвлөл нь асуудлыг

дахин хэлэлцэх, тайлбарыг нь сонсох зэргээр заавал хэлэлцэн шудрага

ажиллаж зохих шийдвэрийг гаргана.

6.4. Багшийн мэргэжлийн Ёс зүйн зөвлөлийн гишүүнийг Захиргааны

зөвлөлийн хурлаас ил санал хураалтаар сонгоно.

6.5. Багшийн мэргэжлийн Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоо 7-9

хүний бүрэлдэхүүнтэй байна.

6.6. Багшийн мэргэжлийн Ёс зүйн зөвлөлийн даргыг сонгогдсон

гишүүдийн хурлаар нууц санал хураалтаар сонгоно. Дарга нь багшийн

мэргэжлийн Ёс зүйн зөвлөлийн бичиг баримтыг зохих бланкаар үйлдэнэ.

6.7. Багшийн мэргэжлийн Ёс зүйн зөвлөлийн хурлыг улиралд нэгээс

доошгүй удаа хийнэ. Ёс зүйн дүрмийг зөрчсөн багшийн асуудлыг

хурлаараа хэлэлцэхдээ зөрчил гаргасан багшийг байлцуулна. Уг хурлаас

багшид холбогдох асуудлыг сургуулийн дотоод журам, энэхүү дүрмийн

хүрээнд хэлэлцэн шийдвэр гаргаж тэмдэглэгээгээр батална. Хурлаас

гаргасан санал, зөвлөмж, арга хэмжээг багшид мэдэгдэж шаардлагатай бол

сургуулийн захиргаанд өгнө. Хурлыг ил тод, шударга зарчмаар явуулна.

6.8. Багшийн мэргэжлийн Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг

зөвшөөрөөгүй багш иргэний журмаар Иргэний хуулийн хүрээнд асуудлаа

шийдүүлэх эрх нь нээлттэй байна. Багшид ногдуулсан сахилгын шийтгэл

Page 30: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

30

нь сахилгын зөрчлийн үр дагаварыг арилгасны дараа буюу шийтгэгдсэн

багшийг шийтгэлгүйд тооцох, шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацаа нь

хичээлийн жилийн нэг улирал байна.

Эрдмийн зөвлөлийн

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн

хурлаар хэлэлцэн батлав.

ХИС-ИЙН ЭРДЭМТЭН БАГШ НАРЫН СУРГАЛТ, ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭ-АРГА ЗҮЙН БОЛОН БУСАД АЖЛЫН

АЧААЛЛЫГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ

Page 31: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

31

1. Багшийн сургалт-эрдэм шинжилгээний цагийн ачааллыг тооцох

хөдөлмөрийн үнэлгээг бодож цалинжуулахад “Багш биелүүлэх кредит”

цагийг (цаашид ББК) хэрэглэнэ. Энэ нь сургалтын ажлын (A), эрдэм

шинжилгээ-арга зүйн (B) болон бусад ажлын (C) гэсэн гурван хэсгээс

бүрдэнэ. ББК нь хичээлийн жилдээ 15 кредит цаг байна. Нэг хичээлийн жилд

15 кредит цаг заахад олгогдох хөлснөөс тооцон орон тооны багшийн нэг

сарын үндсэн цалинг тогтооно.

Тайлбар:

ББК нь багшийн багц хөдөлмөрийг илэрхийлнэ. Үүнд тухайн

хөтөлбөрийг оюутнаар эзэмшүүлэх үндсэн ажил лекц, семинар,

лаборатори, дадлагын хичээл, тест болон шалгалтын материал,

лекцийн материал бэлтгэх үйл ажиллагаа, онолын болон практик

судалгаа, ном сурах бичиг, гарын авлага бичих, оюутнуудтай ажиллах,

сургуулийн захиалгат ажилд оролцох зэрэг болно.

ББК нь бүрдвэрээрээ хөтөлбөр бүрд ялгаатай задлагдана.

Тухайлбал, зарим хөтөлбөр дан лекц+оюутны бие даалтыг үнэлэх

ажиллагаанаас тогтох бол зарим хөтөлбөр лекц+семинар+оюутны бие даалт,

улирлын явцыг үнэлэх ажиллагааг агуулна.

2. Багшийн ачаалал, хөдөлмөрийн үнэлгээг тооцохдоо багшид

тэнхимээс ногдол хуваарилж хичээлийн жилд гүйцэтгэсэн сургалт, эрдэм

шинжилгээ - арга зүйн ажил болон бусад ажлын гүйцэтгэлээр ББК-ийн

гүйцэтгэлийг кредит цагаар бодно. Ийнхүү тооцохдоо мэргэжлийн сургалтын

төлөвлөгөөнд батлагдсан кредит цаг болон энэ журмын 4 ба 15 дугаар

зүйлийн заалтыг баримтлана.

3. Багш нарыг эрдмийн зэрэг цол, эрхэлж байгаа сургалт, судалгааны

ажлын чанар, үр дүн, магистрант, докторантыг дагалдуулан сургах чадвар

зэргийг харгалзан:

a. Профессор

b. Дэд профессор

c. Багш

d. Туслах багш гэсэн шатлалтай албан тушаалд хөдөлмөрийн

гэрээгээр ажиллуулна.

Багш дээрх албан тушаалын алинд ажиллахаа өөрөө сонгох эрхтэй

бөгөөд тухайн албан тушаалд нэр дэвшигч нь дараах шалгууруудыг хангасан

байна.

ХИС-ийн профессорын албан тушаалд ажиллах багш нь сургалтын

стандарт, агуулга, технологийг боловсронгуй болгох ажлыг тэргүүлэн

гүйцэтгэж, бакалавр, магистрантур, докторантурын сургалтыг онолын өндөр

Page 32: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

32

түвшинд явуулах, магистрант, докторант залуу багш нарын эрдэм

шинжилгээний ажлыг удирдан чиглүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны

болон зорилтот төсөл боловсруулан хэрэгжүүлэх болон судалгааны ажлынхаа

хүрээнд өгүүллээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Шинжлэх ухааны (Томсон

реиторс, Коперникус, Элсавор зэрэг олон улсын индекстэй) сэтгүүлүүдэд

хэвлүүлэх чадвартай докторын зэрэгтэй багш байна. Профессорын ачаалалд

сургалтын цаг 9 кр цаг, эрдэм шинжилгээний цаг 5 кр цаг, бусад ажил 1 кр

цаг байна.

ХИС-ийн дэд профессорын албан тушаалд мэргэжлийн үндсэн

сургалтыг хариуцан заах, мэргэжлийн сургалтын стандарт, агуулга,

технологийг боловсронгуй болгох, судалгааны болон зорилтот төсөл

хэрэгжүүлэх, судалгааны ажлынхаа хүрээнд дотоод (ХИС, МУИС, МУБИС,

ШУТИС, ШУА-ын хүрээлэнгүүд)-ын эрдэм шинжилгээний хуралд тавьсан

илтгэл болон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүллүүд,

гадаадын олон улсын хуралд нэгдүгээр илтгэгчээр илтгэл тавьсан болон олон

улсад хүлээн зөвшөөрөгдсөн Шинжлэх ухааны (Томсон реиторс, Коперникус,

Элсавор зэрэг олон улсын индекстэй) сэтгүүлүүдэд хэвлүүлэх чадвартай,

магистраас дээш зэрэгтэй багшийг ажиллуулна. Дэд профессорын ачаалалд

сургалтын цаг 11 кр цаг, эрдэм шинжилгээний цаг 3 кр цаг, бусад ажил 1

кр цаг байна.

ХИС-ийн багшийн албан тушаалд мэргэжлийн чиглэлээр сургалтын

агуулга, стандартыг боловсронгуй болгож, сургалтанд шинэ технологи

нэвтрүүлэн ажилладаг, мэргэжлийн гол хичээлүүдийг заах өндөр чадвартай,

сургалтын материал боловсруулах, оюутантай ажиллах туршлагатай

магистраас доошгүй зэрэгтэй багшийг ажиллуулна. Багшийн ачаалалд

сургалтын цаг 13 кр цаг, эрдэм шинжилгээний цаг 1 кр цаг, бусад ажил 1

кр цаг байна.

ХИС-ийн туслах багшийн албан тушаалд мэргэжлийн өндөр чадвар

эзэмшсэн, оюутантай ажиллах чадвар сайтай магистр зэрэгтэй багш

мэргэжлийн хичээлүүдийг зааж ажиллана. Туслах багшийн ачаалалд

сургалтын цаг 14 кр цаг, бусад ажил 1 кр цаг байна.

Профессорын болон Дэд профессорын албан тушаалд ажиллах багшийг

тэнхимийн хурлаас нэр дэвшүүлэн ХИС-ийн захирлын тушаалаар

баталгаажуулна.

4. Багшийг албан тушаалд ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлэхдээ энэ

журмын 3-р зүйлд заасан үндсэн шалгуурыг баримтлана. Албан тушаалын

шатлалаас хамааруулж хичээлийн жилд гүйцэтгэх гэрээт сургалт, эрдэм

шинжилгээ-арга зүйн ажил, бусад ажлын хэмжээг дараах байдлаар тогтооно.

Үүнд:

Page 33: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

33

Сургалт, эрдэм шинжилгээ-арга зүйн ажил болон бусад ажлын харьцаагаар

№ Албан тушаал

Нормт цагийн хуваарилалт

Нийт

биелүүлэх

кредит

Сургалт

А

Эрдэм

шинжилгээ-арга

зүйн ажил

В

Бусад

ажил

С

1 Туслах багш 14 0 1 15

2 Багш 13 1 1 15

3 Дэд профессор 11 3 1 15

4 Профессор 9 5 1 15

Шинэчилсэн сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан Багшийн кредит цагийн

ачаалал A, B, С гэсэн гурван бүрэлдэхүүнтэй байна.

"А" цагийн бүтцэд:

Бакалаврын болон магистрын төвшингийн бүх төрлийн сургалт хамрагдана.

Багшийн үндсэн ачаалал нь бакалаврын өдрийн ангийн сургалтын цагаас

бүрдэнэ.

Багшийн үндсэн ачааллаас давуулан гүйцэтгэх кредит нь бакалаврын бусад

төрлийн сургалт, магистрын сургалтын кредитийг багтаана.

"В" цагийн бүтцэд:

сургуулийн захиалгаар гүйцэтгэх гэрээт судалгааны ажил, төсөл

хэрэгжүүлэх, онолын болон хэрэглээний судалгааны ажил

Үндэсний их дээд сургуулиудын болон холбогдох докторантурын хороодоос

хүлээн зөвшөөрсөн эрдэм шинжилгээний бичиг, Шинжлэх Ухааны Академийн

эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлсэн бүтээл

Олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, индекстэй эрдэм шинжилгээний

бичигт хэвлүүлсэн бүтээл (Томсон реиторс, Коперникус, Элсавор)

Олон улсын хэмжээнд зохиогдсон эрдэм шинжилгээний хурлын илтгэл

"С” цагийн бүтцэд:

Сургуулийн болон захиргааны даалгавар нь бүх сургуулийн хэмжээнд

гүйцэтгэгдэх болон захирлын тушаалаар үүрэг болгосон олон нийтийн ажил

Мэргэжлийн чиглэлийн үйлчилгээ, /клуб, хамтлаг, багууд г.м/ хариуцахаар

нэгж, салбартай байгуулсан гэрээний биелэлтэнд тооцох кредит цаг

С цагийн хүрээнд гүйцэтгэх ажлын хэлбэрүүд:

Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах, судалгааны өгүүлэл,

илтгэл бичихэд зөвлөгөө өгөх

Хамтарсан төслийн сэдвийг гарган оюутнуудыг багаар

ажиллуулж, үр дүнг хэлэлцэх

Page 34: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

34

Курсын ажлын сэдэв боловсруулж, дүн шинжилгээ хийх

Workshop зохион байгуулах

Проблем шийдвэрлүүлэх, бие даалтын ажил өгч боловсруулалт

хийлгэх

Мэргэжлийн клуб, дугуйлан ажиллуулах

Мэргэжлийн веб, блог ажиллуулах

Мэргэжлийн сэдвээр эрдэмтэн, мэргэжилтнүүд урьж панел

хэлэлцүүлэг зохион байгуулах

Үндэсний болон олон улсын хэмжээний мэргэжлийн олимпиадад

оюутан бэлдэж оролцуулах

Портфолио сургалт зохион байгуулах

Корпоратив сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж, зохион

байгуулах

Шинжлэх ухаан хоорондын зааг дээрх шинэлэг асуудлуудаар

/проблем/ эрдэм шинжилгээний хэлэлцүүлгүүд зохион байгуулах

Оюутны дунд эссэ сургалтын асуудлаар төвлөрсөн семинарыг

удирдан зохион байгуулах

Оюутны судалгааны семинар удирдан явуулах

5. Удирдах ажилтнуудын хичээлийн жилийн сургалтын кредит цагийн

хэмжээг дараах жишгийг баримтлан тогтооно. Үүнд:

- Салбар сургуулийн захирал, сургалт, судалгааны хөгжил, аудитын

үйлчилгээний албаны дарга тус бүр 3 кредит, эрдэмтэн нарийн

бичгийн дарга 6 кредит;

- Тэнхимийн эрхлэгч, лаборатор, төвийн эрхлэгч 12 кредит,

тэнхимийн орлогч эрхлэгч 13 кредит гүйцэтгэнэ.

Тайлбар: Тэнхимээс хариуцаж буй мэргэжлийн сургалтанд хамрагдсан

оюутны тоо, үйлчилгээний хүрээнээс хамааруулан тэнхимийн эрхлэгчийн

биелүүлэх кредит, кредитийн хөнгөлөлтийг захирлын тушаалаар зохицуулж

болно.

6. Зохиогч өөрийн судалгаанд үндэслэн боловсруулж захирлын

тушаалаар эрхийг нь баталгаажуулсан сонгон мэргэшүүлэх лекцийн 15

цагийг, семинар дадлагын 30 цагийг 1 кредитэд тооцно.

7. Өндөр эрэмбийн сургалтаар багш биелүүлсэн кредитийг тооцохдоо

магистрын сургалтаар заасан хөтөлбөрийн кредитийн үнэлгээ нь 1, 2-оор,

докторын сургалтаар заасан хөтөлбөрийн кредитийн үнэлгээ нь 1, 3-аар

коеффицентлогдон бакалаврын сургалтын кредит цагийн дундаж үнэлгээтэй

жишиж байхаар их сургуулийн захирлын тушаалаар тогтоож байна.

8. Хичээлийн бүлгийг дараах байдлаар зохион байгуулна.

Page 35: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

35

А. Ерөнхий суурь сургалтын нийтийн лекцийг 100–150 оюутан,

семинарын бүлгийг 40 оюутан, хэлний бага бүлгийг 20 оюутантайгаар зохион

байгуулна (Оюутны хөтөлбөр сонголтоос шалтгаалан 20-оос цөөн оюутнаар

бүлэг бүрдсэн тохиолдолд 1 кредитийн үнэлгээг ялгавартай тогтооно).

Б. Мэргэжлийн суурь болон мэргэжлийн:

Гадаад хэлний лекцийн бүлэгт 25 хүртэлх оюутан, практик бүлэгт

20 оюутан,

Нийгмийн ухааны лекцийн бүлэгт 100 - 150 оюутан, семинар,

лабораторын бүлэгт 20 - 30 оюутан байна.

Мэргэжлийн болон мэргэжлийн сонгох хичээлийн бага бүлгийн

оюутны тоо 15 -30 байна.

В. Бүлгийн оюутны тоо журамд заасан хэмжээнд хүрээгүй тохиолдолд

багшийн ачаалал багасаж байгааг үндэслэн тухайн улиралд сургалтанд

хамрагдаж буй оюутны тоотой уялдуулан багшийн кредит цагийн үнэлгээг

дараах байдлаар хувь тэнцүүлэн тогтооно.

Үүнд: 5-7 оюутантай бол нийт кредит цагийн хөлсний 60 хувиар

8-10 оюутантай бол нийт кредит цагийн хөлсний 70 хувиар

11-12 оюутантай бол нийт кредит цагийн хөлсний 80 хувиар

13-14 оюутантай бол нийт кредит цагийн хөлсний 90 хувиар

15 түүнээс дээш оюутантай бол нийт кредит цагийн хөлсийг 100

хувиар

/Тайлбар: Энэ нь С-1, 2-р түвшинд хамаарагдах оюутнуудад хөтөлбөр

хэрэгжүүлсэн тохиолдолд хамаарахгүй/

9. Сургалтын чанарын баталгааг хангах зорилгоор нэг долоо хоногт

багшийн гүйцэтгэх ачааллын дээд хязгаарыг хичээлийн жилийн эхэнд

захирлын тушаалаар тогтоож болно.

10. Дээр заасан үндсэн зарчмуудыг баримтлан тухайн сургуулийн анги

танхимийн онцлог, хүрэлцээ, хичээлийн өвөрмөц байдал, хичээлийг сонгосон

оюутны тоо зэргийг үндэслэн сургалт, судалгааны хөгжил, аудитын

үйлчилгээний алба (ССХАҮА)-аас хичээлийн хуваарийг зохицуулан гаргах

эрхийг эдэлнэ.

11. Улирал бүрийн эхэнд оюутнууд сургалтын төлөвлөгөөний дагуу

сонгон судлах кредитээ төлөвлөн, гэрээлсэн дүнг үндэслэн тэнхимийн

гүйцэтгэх ачаалал тодорхойлогдоно.

12. Оюутны хийсэн хөтөлбөр сонголтыг үндэслэн тэнхимийн эрхлэгч

багш нарын биелүүлэх кредит цагийн ачааллыг тэнхимийн хэмжээнд тооцож

зохих орон тооны жишиг болон багш нэг бүрийн ноогдлыг тогтооно.

Page 36: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

36

13. Нэмэлт кредит сонгон суралцах оюутнуудын бүлгийн бүрдэлт,

сонгосон кредитийг тооцохдоо сонгох сургалтын журмын заалтыг үндэслэн

захирлын тушаалаар баталгаажуулна.

14. Оюутан мэргэжлийн суурь болон мэргэжлийн хөтөлбөрөөр

бакалаврын төгсөлтийн ажил гүйцэтгэж болно. Бакалаврын төгсөлтийн ажлыг

гүйцэтгэхэд тусгай журам баримтлана.

15. Эрдэмтэн багш нарын А, В, С цагийн биелэлтийг тэнхимээс доорхи

үзүүлэлтээр дүгнэн холбогдох кредит цагийг тооцно.

А. Сургалтын ажил

№ Ажлын хэлбэр Гүйцэтгэлийг тооцох кредит цагийн хэмжээ

1 Лекц, семинар, лаборатори Сургалтын төлөвлөгөөнд заасан кредит цагийн

гүйцэтгэлээр тооцно.

В. Эрдэм шинжилгээ – арга зүйн ажил

№ Ажлын хэлбэр Гүйцэтгэлийг тооцох

кредит цагийн хэмжээ

1

Оюутны бакалаврын төгсөлтийн ажил, эрдэм

шинжилгээний ажил хийхэд ашиглах шинжлэх

ухааны туршилт, судалгааны аргачлал бичиж

Эрдмийн зөвлөлөөр батлуулж сургалтанд

шилжүүлэх

Батлагдсан аргачлал бүрт 1

кредит цаг

2

Оюутны бие даалтын ажлын сэдэвчилсэн гарын

авлага хийсэн, улирлын болон батлах

шалгалтын, хөтөлбөрийн иж бүрдэл тест хийж,

тэнхимийн хурлаар батлуулж, хэвлүүлсэн бол

Нэг хэвлэлийн хуудаст 0,3

кредит цаг

3

Зайн болон онлайн сургалтын гарын авлага

хийж тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн

батлуулсан, сургуулийн хэвлэлээр хэвлүүлэн

сургалтанд шилжүүлсэн, сүлжээнд нийтэлсэн

Нэг хэвлэлийн хуудаст 0,4

кредит цаг

4

ХИС-ийн болон Үндэсний их, дээд

сургуулиудын, холбогдох докторантурын

хороодоос хүлээн зөвшөөрсөн эрдэм

шинжилгээний бичигт хэвлүүлсэн бүтээл

Эрдэм шинжилгээний нэг

бүтээл 0,7 кредит

5 Шинжлэх Ухааны Академийн эрдэм

шинжилгээний бичигт хэвлүүлсэн бүтээл

Эрдэм шинжилгээний нэг

бүтээл 1 кредит

6

Олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн,

индекстэй эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлсэн

бүтээл (Томсон реиторс, Коперникус, Элсавор)1

Q1эрэмбэтэй бол 10 кр

Q2 эрэмбэтэй бол 8 кр

Q3 эрэмбэтэй бол 6 кр

Q4 эрэмбэтэй бол 4 кр

7

Олон улсын хэмжээнд зохиогдсон эрдэм

шинжилгээний хурлын

1. аман илтгэл

1. Мэргэжлийн холбоо-ны

хурал бол: 4 кр

2. Бүсийн хурал: 2,5 кр

3. Их, дээд сургууль болон

1 Quartile ranking - Imfact factor ñóóðèëñàí ñýòã¿¿ëèéí ýðýìáý òîãòîîõ àðãà÷ëàë

Page 37: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

37

2. poster илтгэл

хамтарсан хурлууд: 1,5кр

1. Мэргэжлийн холбоо-ны

хурал бол: 2 кр

2. Бүсийн хурал: 1,5 кр

3. Их, дээд сургууль болон

хамтарсан хурлууд:1 кр

Тайлбар: “В” цагийг гүйцэтгэлээр олгох бөгөөд гүйцэтгэлийг тооцохдоо

дараах журмыг баримтална.

Сургуулийн захиалгаар гүйцэтгүүлэх судалгааны ажлын сэдэв, чиглэл болон

гэрээний нөхцөл, шалгаруулах үзүүлэлтүүдийг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн

батлана.

Сургуулийн захиалгат судалгааны ажлыг гүйцэтгэх эрдэмтэн багш нарын

баг, судалгааны хамтлагийг 10 сард багтаан мэргэжлийн комисс

шалгаруулна.

Сургуулийн захиалгат болон гэрээт эрдэм шинжилгээний ажлын

гүйцэтгэлийг жил бүрийн 12 болон 5 дугаар саруудад мэргэжлийн эрдэмтэн

шинжээчдийн комиссоор хэлэлцэн дүгнэж байна.

С. Бусад ажил

№ Ажлын хэлбэр Гүйцэтгэлийг тооцох кредит цагийн хэмжээ

1 Захиргаа олон

нийтийн ажил

Захирлын тушаалаар томилогдсон комисс

захиргааны болон олон нийтийн шинж чанартай

ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн тохиолдолд

хичээлийн жилийн сар тутам 0,5 кредит хүртэл

2 Тэнхим, мэргэжлийн

чиглэлийн үйлчилгээ

Мэргэжлийн сурталчилгаа, корпоратив сургалт,

мэргэшүүлэх чиглэлээр оюутны клуб, хамтлаг

болон бусад олон нийтийн байгууллага хариуцан

ажилласан бол хичээлийн жилийн сар тутам 0,15

кредит

3

Хөтөлбөрийн

координатор буюу

зөвлөх багш

Хөтөлбөрийн координаторийн тайлан болон

хөтөлбөрт хамрагдаж буй оюутны тооноос

хамааруулан улиралд 2-оос дээшгүй кредит

Тайлбар: “С” цагийг гүйцэтгэлээр олгоно.

16. Эрдэмтэн багш нарын хичээлийн жилд гүйцэтгэвэл зохих сургалтын

ажлын кредит цагийн хэмжээг дор дурдсан тохиолдолд тухайн багшийн

өдрийн нормоор бодож хорогдуулна.

Үүнд:

Хичээлийн жилийн дундуур ажилд шинээр томилогдсон, ажлаас

чөлөөлөгдсөн буюу халагдсан

Мэргэжил дээшлүүлэх курст суралцсан

Page 38: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

38

Жирэмсний ба амаржсаны дараах амралттай байсан, нярай хүүхэд

асрах чөлөөтэй байсан

Ажлын долоо хоног ба түүнээс дээш хоног захиргааны чөлөөтэй

байсан, сургуулийн томилолтоор гадаад, дотоодод ажилласан,

хөдөлмөрийн чадвараа түр алдсан.

Магистрантур, докторантурын шалгалт өгөхөөр чөлөөлөгдсөн.

17. Багшлах дадлагын хугацааны долоо хоног тутамд нэг оюутан дан

мэргэжлээр 1 цаг, хос мэргэжлээр 2 цагийн дүн хамгаалах хичээл заана.

18. Мэргэжлийн багш дутагдалтай нөхцөлд зарим хөтөлбөрийг цагийн

багшаар заалгаж болно. Цагийн багшийн хичээл заах үнэлгээг Захирлын

тушаалаар баталгаажуулна.

19. Тэнхимийн эрхлэгч нь эрдэмтэн багш нарын цагийн ачааллыг

тогтсон жишгээр орон тоонд нь багтаан оюутны сонголтын дагуу хуваарилах

үүргийг гүйцэтгэнэ. Цагийн ачааллыг буруу тогтоосны эдийн засгийн

хариуцлагыг тэнхимийн эрхлэгч хүлээнэ.

Багшид тэнхимээс хуваарилсан ачааллыг дараах байдлаар ангилна.

Үүнд:

- Хэт бага 1 – 11 кредит

- Бага 12 – 14 кредит

- Хэвийн 15 – 17 кредит

- Их 18 – 20 кредит

- Хэт их 21 – ээс дээш кредит

Хэт бага, бага кредитийг цагийн багш нарт гэрээний үндсэн дээр

тэнхимийн эрхлэгч зохицуулан хуваарилна.

20. Тэнхимийн эрхлэгч эрдэмтэн багш нэг бүрийн гүйцэтгэсэн ажлын

тооцоог хичээлийн жилийн сар, улирал тутам нормт цагийн бүрдвэрээр

гаргаж, салбар сургуулийн захиргаанд тайлан гаргаж байна. Тэнхимийн

эрхлэгч нь тэнхимийн багш нарын ээлжийн амралт, цалингийн тооцоог

хянаад салбар сургуулийн захирлаар батлуулж, санхүүтэй тооцоо хийнэ.

21. Сургуулийн захиргааны шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн,

мэргэжил дээшлүүлсэн, өвчилсөн, нярай хүүхдээ асрахаар чөлөөтэй байсан

багшийн оронд нэмж заасан цагийн хөлсийг тухайн сард нь тооцож олгоно.

22. Докторант багшид урьдчилсан хамгаалалтад ороход 1 сарын,

жинхэнэ хамгаалалтад ороход 2 сарын цалингийн дундажтай тэнцэх цалинтай

чөлөө олгоно.

23. Сургалтын нормт цагт орж тооцогдохгүй, сургалттай холбоотой

ажлын гүйцэтгэлийг дараах байдлаар тооцоолж олгоно.

№ Ажлын хэлбэр Гүйцэтгэлийг тооцох кредит цагийн хэмжээ

Page 39: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

39

1

Дипломын ажил удирдах.

- Бакалаврын зэргийн2

- Магистрын зэргийн

- Докторын зэргийн

Хамгаалуулах комиссын зөвлөмжийг

үндэслэн үндсэн багшид бакалаврын зэргийн

ажилд 0,8 хүртэл, магистрын зэргийн ажилд

1,25 хүртэл кредит цаг тооцно.

Докторантурын салбар болон хамгаалуулах

зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ажил тутамд

2 дахь жилд 1,5, 3 дахь жилд 3,0 хүртэл

кредит цаг тооцно.

2

Дипломын ажилд шүүмж

бичих.

- Бакалаврт

- Магистрт

- Докторт

- Ажил бүрт 0,08 кредит цаг

- Ажил бүрт 0,3 кредит цаг

- Ажил бүрт 0,5 кредит цаг

3 Курсын ажил удирдах - Ажил бүрт 0,25 кредит цаг

4 Багшлах дадлага удирдан

тайлан хамгаалуулах

Оюутан бүрт дадлагын хугацааны 7 хоног

тутамд 0,085 кредит цаг

5

Сэтгэл судлал, сурган

хүмүүжүүлэх дадлага

удирдах

Оюутан бүрт дадлагын хугацааны 7 хоног

тутамд 0,025 кредит цаг

6

Орчуулгын дадлага

удирдан тайлан

хамгаалуулах

Оюутан бүрт дадлагын хугацааны 7 хоног

тутамд 0,07 кредит цаг

7 Хээрийн дадлага удирдан

тайлан хамгаалуулах 10-20 хүнтэй бүлэгт өдөрт 0,2 кредит цаг

8

Үйлдвэрлэлийн дадлага

удирдан тайлан

хамгаалуулах

Оюутан бүрт дадлагын хугацааны 7 хоног

тутамд 0,07 кредит цаг

9 Ажиглах дадлага удирдсан

багшид

Оюутан бүрт дадлагын хугацааны 7 хоног

тутамд 0,035 кредит цаг

10

Онлайнаар суралцаж буй

оюутнуудад хичээл зааж

буй багшид, сургалтын

төлөвлөгөөг экстернат

хэлбэрээр хэрэгжүүлэн

оюутан сурах

ганцаарчилсан тө-лөвлөгөөг

хийж, зөвлөх багшаар

ажилласан

Онлайнаар суралцаж буй оюутнуудад хичээл

зааж буй тохиолдолд оюутан нэг бүрт улирал

тутамд оюутны төлсөн үндсэн кредитийн

50%

11

Төгсөлтийн шалгалт авах,

стандарт - экспер-тийн

батлах шалгалт авч дүгнэлт

- Өдөрт 30 оюутан шалгахаар бодож

шалгалтад ажилласан цагийг кредит цагт

шилжүүлэн комиссын гишүүн тутамд 0,3

2 Бакалаврын төгсөлтийн ажил (Диплом) удирдах багш нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд эрдмийн цол зэрэг хамаарахгүй байна. Үүнд:

- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол эрхэлдэг байх

- Тухайн жилд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьсан байх

- Тухайн жилд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлсэн

байх

Page 40: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

40

бичихэд кредит цаг хүртэл,

- Батлах шалгалт авсан ассистент багшид

шалгалт тутамд 0,066 кредит

- Батлах шалгалтын ажил засахад оюутан

тутам 0.0055 кредит

- Стандартын тест боловсруулахад

шалгалтын багц тестэд 0,2-0,3 кредит

- Их семинарын болон магистр докторын

хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүдэд

холбогдох эх үүсвэрээс ХИС-ийн захирлын

тушаалаар бодит цагаар тооцно.

12

Хөтөлбөрийн агуулга

стандарт шинэчлэн

боловсруулсан, үнэлгээ

хийж дүгнэлт өгсөн

хөтөлбөр тутамд

- Хөтөлбөр тутамд 0,2 – 0,4 кредит

24. Сургуулийн захиалгаар болон эрдэм шинжилгээний ажлаар

шинжлэх ухаануудын зааг дээр хийгдсэн шинжлэх ухаан технологийн шинэ

шийдэл бүхий судалгааны ажлын үр дүн нь дэлхийд тэргүүлэх хөгжилтэй

орнуудад шинжлэх ухааны шагнал авсан, бүтээл нь тус сургуулийн үйл

ажиллагаанд нэвтэрсэн тохиолдолд бие даасан судлаачид 7 саяас 10 сая

төгрөгийн, судалгааны хамтлагт нь 13-15 сая төгрөгийн урамшуулал олгоно.

25. Сургуультай тогтвортой ажиллах гэрээ байгуулсан, сургуулийн

захиалгат сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан багшид 300000 төгрөгийн

урамшуулал олгоно.

26. Дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдээр судалгааны

багийн ажлын төсөл шалгаруулж, шалгарсан эрдэм шинжилгээ, судалгаа арга

зүйн нэг төслийг сургуулиас санхүүжүүлж болно.

27. Дотоодын их сургуулийн докторантурт суралцдаг ХИС–ийн багш

нарын сургалтын төлбөрийг тухайн хичээлийн жилд цуглуулсан кредит,

судалгааны ажлын явц, гадаад болон дотоод /ХИС, МУИС, МУБИС, ШУТИС,

ШУА-ын хүрээлэнгүүд/-ын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл

болон хэвлүүлсэн судалгааны өгүүллэлүүдийг үндэслэн ялгавартайгаар

санхүүжүүлнэ. Гэрээ байгуулсан хугацаандаа эрдмийн зэрэг хамгаалаагүй

багш нарын сургалтын төлбөрийн санхүүжүүлэлтийг буцаан төлүүлэх

асуудлыг салбар сургуулийн захирлууд болон Эрдмийн зөвлөл хариуцна.

28. 7, 8 сард оюутны дадлага удирдсан хөлсийг тусгайлан бодож олгоно

29. Бакалаврын өдөр болон оройн сургалтанд хичээл заадаг багш нарт 1

ба 6 дугаар сард ажилласаны цалинг 9-12 ба 2-5 дугаар саруудад авсан

цалингийн дунджаар, сарын дундаж цалин нь ББК-ийн дээд хязгаараар

Page 41: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

41

бодогдох нэг сарын цалингаас хэтрэхгүй байхаар бодож олгоно. Энэ дундаж

цалинд элсэлт, төгсөлт, батлах шалгалтын хөлсийг давхардуулан олгохгүй.

30. Стандартын өндөр төвшинд сургалт явуулсан багшид ССХАҮА-ны

болон шинжээчдийн үнэлгээг харгалзан чанарын нэмэгдэл олгоно.

Сургалтын чанарын нэмэгдэл олгоход баримтлах шалгуур үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт Нэмэгдэл хувь

Оюутны сурлагын амжилтын түвшин – 10 хувь

50 хувь Технологид суурилсан сургалтын түвшин – 15 хувь

Сургалтын материал сайжруулалт – 15 хувь

Ажлын хариуцлагын түвшин – 10 хувь

Хөтөлбөрийн түвшин

- бакалавр 0 хувь

- магистр 20 хувь

- доктор 30 хувь

Ажилласан жил

1 – 5 жил 0 хувь

6 – 10 жил 30 хувь

11 – ээс дээш жил 40 хувь

31. Эрдэмтэн багш хичээлийн жилд гүйцэтгэх ажлаа хүндэтгэх бус

шалтгаанаар биелүүлээгүй бол дутуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг амралтын

хугацааны цалингаас суутгана.

32. Эрдэмтэн багш нарт эрдмийн зэргийн нэмэгдлийг судалгааны

ажлынхаа хүрээнд тухайн жилд дотоод /ХИС, МУИС, МУБИС, ШУТИС,

ШУА-ын хүрээлэнгүүд/-ын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн

судалгааны өгүүлэл болон дотоод /ХИС, МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ын

хүрээлэнгүүд/-д зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан

илтгэл, эрдмийн цолны нэмэгдэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

Шинжлэх ухааны /Томсон реиторс, Коперникус, Элсавор, Спрингер, Скорпиус

зэрэг олон улсын индекстэй/ сэтгүүлүүдэд хэвлүүлсэн судалгааны өгүүллийг

үндэслэн нэмэгдэл олгоно. Эрдэмтэн багш нарын тухайн аттестатчлалын

үнэлгээнд тулгуурлан захирлын тушаалаар эрдмийн цолны нэмэгдлийг

өөрчлөн тооцож болно.

Эрдмийн зэрэг, цол Нэмэгдэл хувь

Доктор (Sc.D) 20 хувь

Доктор (Ph.D) 15 хувь

Профессор 10 хувь

Дэд профессор 5 хувь Жич: Төрийн албаны эрдмийн зэрэг цол олгох журам (ЗГ-н 1995 оны 96 -р журам)

Page 42: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

42

33. Багш хуваарьт кредит цагаа заагаагүй, хожуу эхэлсэн, эрт тараасан

бол уг хугацаанд ноогдох кредит цагийн мөнгийг дараах сарын цалингаас нь

суутгана. Тасарсан хичээлийг уг багш нөхөн зааж оюутныг хохиролгүй

болгох бөгөөд суутгасан мөнгийг эргүүлэн олгохгүй.

34. Диплом хамгаалалт, батлах шалгалтад орсон оюутны тоог

тооцохдоо кредит баталгаажуулсан тухай захирлын тушаалд орсон оюутны

тоо, нэрсийн жагсаалттай тулгаж тооцно. Бакалаврын төгсөлтийн ажлын

хамгаалалт, батлах болон түүнтэй ижилтгэх шалгалтын комиссын гишүүний

ажлын хөлсийг ХИС-ийн танхимийн сургалтын нэг цагийн үнэлгээгээр

тооцож олгоно.

35. Сургалтын зайлшгүй шаардлагыг үндэслэн хэлний бус ангид

мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг гадаад хэлээр заахаар Захиргааны

зөвлөлөөс зөвшөөрч баталсан бол ББК-ийн сургалтын цагийн хөлсийг 20–30

хувиар нэмэгдүүлэн тооцно. Ийн тооцуулах саналыг тэнхим, салбар

сургуулиас гаргаж холбогдох шийдвэрийг захирлын тушаалаар

баталгаажуулна.

36. Тухайн хичээлийн жилд захирлын тушаалаар баталсан сургалтын

ажлын нормын дээд хязгаараас давсан бол илүү биелүүлсэн кредитийн

үнэлгээг тухайн хөтөлбөрийн кредитийн үнэлгээний 75 хувиар бодож

профессор, багшид олгоно.

37. Хөтөлбөрийн агуулгын онцлогоос хамаарч тэнхим, холбогдох нэгж

нь гэрээт профессор, багшийг гадаад, дотоодын их, дээд сургуулиас урьж

ажиллуулж болно. Гэрээт профессор, багшийг зөвхөн захирлын тушаалаар

баталгаажуулах ба түүний гүйцэтгэсэн сургалтын ажлын хэмжээг энэ журмын

хүрээнд, ажлын хөлсийг байгуулсан гэрээний нөхцлөөр тус тус тооцон бодож

олгоно. Сургууль үндсэн багшийг өндөр эрэмбэ, өндөр зэрэглэлийн хөтөлбөр

заалган ажиллуулж болно. Гадаадын харьяат багшийн цалинг гэрээний

үндсэн дээр тогтооно.

38. Өндөр эрэмбийн, өндөр зэрэглэлийн мэргэшүүлэх болон хос

мэргэжлийн сургалт хөтөлдөг, мөн өндөр хөгжилтэй оронд зэрэг хамгаалсан

багшийн биелүүлсэн кредитийн хөлс нь сургуулийн кредит тооцох

үнэлгээнээс нэмүү байж болно. Ийнхүү нэмэх саналыг сургалт эрхэлсэн

үндсэн нэгж, тэнхим нь холбогдох төсөл, тооцоог үндэслэн боловсруулна.

Энэ саналыг хичээлийн жил, улирлын эхэнд захирлын тушаалаар

баталгаажуулна.

Page 43: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

43

Эрдмийн зөвлөлийн

2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн

хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулав.

Захиргааны Зөвлөлийн

2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн

хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулав.

ХИС-ийн БАГШ НАРЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Page 44: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

44

1.1. Багш нарын аттестатчилал нь дээд боловсрол олгох үйл ажиллагааны

хүрээнд багш нарын сургалт, эрдэм шинжилгээ-арга зүйн ажлыг

дэмжих, үнэлэх хөгжүүлэх тогтолцоо болон хэрэгжинэ.

1.2. Багш нарын аттестатчиллын зорилго нь орчин үеийн нийгмийн

захиалгат тохируулан мэргэжилтэн бэлтгэх, ажлын чанарыг

сайжруулах, сургалтыг гардан хэрэгжүүлэгч, эрдэмтэн багш нарын

мэргэжил, мэргэшлийн төвшинг дээшлүүлэх, тэднийг эрдэмжүүлэх,

сургалт арга зүйн ажлын бүтээлч хандлага, санаачлагыг хөхүүлэн

дэмжих, хөгжүүлэх, тэдний хөдөлмөрийн үр дүнгээр нь урамшуулах,

цалинжуулах зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

1.3. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сургалтыг боловсронгуй болгох,

өндөр мэдлэг боловсролтой нарийн мэргэшсэн мэргэжилтнээр хангах

тус сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд багш нарыг

мэргэжил, сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн чиглэлээр тодорхой үе

шаттай аттестатчилах асуудлыг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. АТТЕСТАТЧИЛАЛЫН ДЭГ

2.1. ХИС-ийн багшийн аттестатчилалыг 2 жил тутамд зохион байгуулна.

2.2. ХИС-д 25 ба түүнээс дээш жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй

ажилласан багшийг аттестатчилалын шалгалтаас чөлөөлж, 2 жил тутам

өөрийн үнэлгээний тайлан бичүүлж тусгай комиссоор үнэлүүлнэ.

2.3. Аттестатчилал явуулах комиссыг ХИС-ийн ректорын тушаалаар

баталгаажуулна.

2.4. Аттестатчилалыг сургалт, судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний

алба (СХСАҮА), хүний нөөцийн алба (ХНА) хамтран хэрэгжүүлэх ба

багш нарын чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, тэдний мэргэжлийг

дээшлүүлэх ажлын нэг хэлбэр болгон зохион байгуулна.

2.5. Аттестатчилал явуулах хичээлийн жилд ХИС-д бүртгэлтэй үндсэн багш

нарыг хамруулан зохион байгуулна.

2.6. Аттестатчилалыг мэргэжлийн онол арга зүйн мэдлэг чадвар, гадаад

хэлний мэдлэгийн төвшин болон өөрийн үнэлгээний тайланд

тулгуурлан эрдэм шинжилгээ, судалгаа сургалтын үйл ажиллагаанд

үнэлэх хэлбэрээр явуулна.

2.7. Энэхүү журмын 2.6-д заасан шалгалтад доорх хэлбэрийн шалгалтуудыг

тооцно:

2.7.1. Багш нарын онол, арга зүйн мэдлэг, чадварын түвшингийн

аттестатчилалын шалгалтыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн

захиргаа хариуцан тестээр (шалгалтын бусад хэлбэрийг ашиглаж болно)

явуулна.

Page 45: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

45

2.7.2. Гадаад хэлний багш нар нь хэлний чадвараа Олон улсын

төвшинд баталгаажуулсан /IBT TOEFL,TOPIC, HSK, JLPT, CEF /

Европын олон хэлний суурь хөтөлбөр С1-С2 түвшин/, DALF /Diplфme

d’approfondi de langue franзaise C1-C2/ зэрэг шалгалтуудыг өгч авбал

зохих онооны 60-аас доошгүй хувийн оноог авсан байна. Оноо нь

тухайн атестатчилалын хугацаанд хүчинтэй байвал зохино.

2.7.3. Бусад багш нар англи хэлээр Institutional TOEFL-ийн

шалгалтыг өгч авбал зохих онооны 60-аас доошгүй хувийн оноог авсан

байна. Оноо нь тухайн атестатчилалын хугацаанд хүчинтэй байвал

зохино.

2.8. ХИС-ийн багш нь өөрийн үнэлгээний тайланг дараах бүтцээр бичиж

аттестатчилал явуулах комисст хүлээлгэж өгнө.

Сургалтын үйл ажиллагаа

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Үйлчилгээ болон бусад үйл ажиллагаа

2.9. ХИС-ийн багшийн өөрийн үнэлгээний тайланг БАЛЛЫН аргаар үнэлнэ.

2.10. ХИС-ийн аттестатчилалын дүнг салбар сургууль, тэнхим багш тус

бүрээр гаргаж Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, цаашид авах

арга хэмжээний талаар шийдвэр гаргана.

2.11. ХИС-ийн багшийн аттестатчилалын үнэлгээтэй холбоотой баримт,

материал, мэдээллийн санг 5 жил хадгална.

Гурав. АТТЕСТАТЧИЛАЛЫН КОМИССЫН ҮҮРЭГ

3.1. ХИС-ийн багш нарыг аттестатчилах үйл ажиллагааг ССХАҮА болон

ХНА-аас хамтарсан комисс зохион байгуулна.

3.2. Комисс нь мэргэжлийн онол арга зүйн чадварын шалгалтыг стандартын

шаардлага хангасан тестээр /шалгалтын бусад хэлбэрийг ашиглаж

болно/ авна.

3.3. Багшийн үйл ажиллагааны өөрийн үнэлгээний тайлангийн үр дүнг

тооцох шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлэж, шинжилгээ хийж

үнэлгээ өгнө.

3.4. Аттестатчилалын комисс нь шалгалтын дүн, өөрийн үнэлгээний

тайлангийн дүнгийн үнэлгээ зэргийг харьцуулан үзэж, тухайн багшийн

аттестатчилалын дүнг гарган Захиргааны зөвлөлийн хуралд хэлэлцүүлж

шийдвэрлүүлнэ.

3.5. Aттестатчилалын комисс нь аттестатчилалын дүнг хэлэлцэж, шийдвэр

гаргахын зэрэгцээ багш нарыг дараагийн аттестатчилал хүртэл

өөрийгөө хөгжүүлэх ажлын зөвлөмж, тэд нарт туслах ажлын чиглэлийг

тодорхойлно.

Page 46: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

46

Дөрөв. АТТЕСТАТЧИЛАЛЫН ДҮНГ ТООЦОХ

4.1. Аттестатчилалын дүнг гаргахдаа мэргэжлийн онол арга зүйн мэдлэгийг

оноогоор дүгнэх ба 60 хувиас доош үнэлгээ авсан багшийг хангалтгүй

үнэлэгдсэн гэж тооцно.

4.2. ХИС-ийн багшийн өөрийн үнэлгээний тайлангийн үнэлгээг 400

оноогоор дүгнэнэ.

4.3. ХИС-ийн багш нарын ажлын гүйцэтгэлийг өөрийн үнэлгээний тайлан

бичүүлж үнэлэх ба баллын үнэлгээнд тулгуурлан явуулна. Энэхүү

үнэлгээний дүн нь багш нарыг шагнаж урамшуулах үндсэн нөхцөл нь

болно. Үнэлгээг сургуулийн захиргааны зүгээс томилсон

аттестатчилалын/тусгай/ комисс явуулах бөгөөд багш нарын үйл

ажиллагааг 3 үндсэн төрлөөр дүгнэнэ. Үүнд:

Сургалтын үйл ажиллагаа

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Үйлчилгээ болон бусад үйл ажиллагаа

4.4. Сургалтын үйл ажиллагааг үнэлэхдээ дараах үзүүлэлтүүдийг авч үзнэ.

¹ Үзүүлэлт Шалгуур үзүүлэлт Үнэлгээ

1

Сургалтын

материалын

бүрдэлтийг үнэлэх

20

Лекцийн эх, PPT, тараах материалыг

электрон хэлбэрт шилжүүлэн сургуулийн

цахим хуудсанд байрлуулах

5 оноо.

Сурах бичиг, сургалтын гарын авлагын

хэрэглээ 5 оноо.

Судлах материалын эмхтгэл 5 оноо.

Кейс, бодлого, дасгалын эмхтгэл 5 оноо.

2 Сургалт, заах арга

зүй 20 оноо

Хичээлийн агуулга, холбогдох мэдээллийг

хүргэхэд компьютер, техникийн ашиглалт 10 оноо.

Хээрийн, үйлдвэрлэлийн болон сурган

хүмүүжүүлэх дадлага удирдах 10 оноо.

3

Хичээлийн

хөтөлбөр, стандарт

боловсруулалтад

үнэлгээ өгөх

20 оноо.

Хичээлийн зорилго, зорилтууд тодорхой

эсэх 1 оноо.

Хичээлээр өгч байгаа ойлголтууд

ойлгомжтой эсэх 5 оноо.

Оюутны эзэмшвэл зохих мэдлэг, дадал

чадварыг бүрэн тусгасан эсэх 5 оноо.

Хичээлийн үнэлгээ тодорхой байсан эсэх 1 оноо.

Хичээлийн агуулга бүрэн тусгагдсан эсэх 6 оноо.

Бие даан ажиллах материалын талаар

мэдээлэл тусгагдсан эсэх 1 оноо.

Ашиглах ном сурах бичгийг бүрэн тусгасан

эсэх 1 оноо.

4

Сурах бичиг,

сургалтын гарын

авлагад үнэлгээ

Тухайн салбар, чиглэл, асуудлаар

хялбаршуулсан, энгийн ойлгомжтой

байдлаар илэрхийлсэн байдал

Үнэлгээний

30%.

Page 47: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

47

өгөх

30 оноо

Тухайн салбар, чиглэл, асуудлаар

зохиогчийн өөрийн болон бусад /дотоод,

гадаадын/ эрдэмтдийн хийсэн судалгаа, үр

дүнг тусгасан байдал

Үнэлгээний

30%.

Дотоод логик, уялдаа холбоо нь цэгцтэй,

тодорхой байгаа байдал

Үнэлгээний

30%.

Захиалгын дагуу төлөвлөгөөт хугацаанд нь

гүйцэтгэсэн байдал

Үнэлгээний

10%.

5

Оюутны сурлагын

амжилтад үнэлгээ

өгөх 10

Тухайн хичээлийн зорилго, зорилтын

биелэлт 4 оноо.

Батлах шалгалт, багшийн онооны нийлбэр 3 оноо.

Оюутны сэтгэл ханамж 3 оноо.

Дүн 100

4.5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дараах үзүүлэлтээр үнэлнэ.

№ Үзүүлэлт Шалгуур үзүүлэлт Үнэлгээ

1

Багш нарын

гаргасан нэг сэдэвт

бүтээлийг үнэлэх

20

Нэг сэдэвт бүтээлийн хэрэглээнд орсон

байдал 20 оноо.

Тухайн багшийн нэг сэдэвт бүтээлийг

Монголын судлаач, эрдэмтэд иш татсан

байдал

Ишлэл

тутамд 1

оноо.

Тухайн багшийн нэг сэдэвт бүтээлийг

гадаадын судлаач, эрдэмтэд иш татсан

байдал

Ишлэл

тутамд 3

оноо.

2

Эрдэм

шинжилгээний

өгүүлэл, илтгэлд

үнэлгээ өгөх 80

Thomson – Reuters, ОУ-н индекстэй сэтгүүл

болон Олон улсын peer review сэтгүүлүүдэд

хэвлүүлсэн өгүүллэг

30 оноо

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд

аман болон үзүүлэн илтгэл тавих, илтгэлээ

хураангуйлан

30 оноо

МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ийн ЭШ-

ний бичиг, ХИС-ийн ЭШ-ний бичигт

хэвлүүлсэн бүтээл

10 оноо

МУИС, МУБИС, ШУТИС,ХИС-ийн болон

ШУА-ийн ЭШ ий хуралд илтгэл хэлэлцүүлэх 10 оноо

3

Эрдэм

шинжилгээний

хуралд оюутан

удирдсан, зөвлөх

багшаар ажилласан

10

Олон улсын ЭШ-ний хуралд удирдсан

оюутан нь тавьсан илтгэл 5 оноо

МУИС, МУБИС, ШУТИС, ХИС-ийн болон

ШУА-ийн ЭШ-ний хуралд удирдсан оюутан

нь илтгэл хэлэлцүүлсэн

5 оноо

4

Тухайн

аттетчлалын

үечлэлийн

хугацаанд авсан

патент, лиценз 20

Авсан патент, зохиогчийн эрхэд үнэлгээ

өгнө.

Патент,

зохиогчийн

эрх 20 оноо.

Page 48: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

48

5 Төсөл, гэрээт

ажлын үнэлгээ 50

ХИС-ийн санхүүжилттэй төсөл, сэдэвт ажил,

инновацийн төсөл удирдах, гүйцэтгэх 10 оноо.

Төр засгийн байгууллага, ААН, Монгол дахь

ОУ-ийн байгууллагын гэрээт, судалгааны

ажил удирдах, гүйцэтгэх

25 оноо.

Гадаадын сургууль, байгууллагатай хамтран

төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх 15 оноо.

6 Доктор, магистрийн

ажил удирдсан 20

Докторийн ажил удирдаж хамгаалуулсан 15 оноо

Магистрийн ажил удирдаж хамгаалуулсан 5 оноо

Дүн 200

4.6. Үйлчилгээ болон бусад үйл ажиллагааг дараах үзүүлэлтээр үнэлнэ.

№ Үзүүлэлт Шалгуур үзүүлэлт Үнэлгээ

1

Багшийн зүгээс их,

дээд сургууль, улс,

хот, олон улсын

хэмжээнд оролцсон

ажил, арга хэмжээ

30

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан

ажил, арга хэмжээнд оролцсон, зохион

байгуулсан

15 оноо

Улс, хотын хэмжээнд зохион байгуулагдсан

ажил, арга хэмжээнд оролцсон, зохион

байгуулсан

10 оноо

Их, дээд сургуулийн хэмжээнд зохион

байгуулагдсан ажил, арга хэмжээнд

оролцсон, зохион байгуулсан

5 оноо

2

Хөтөлбөрийн

координаторын үйл

ажиллагаа 10

Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад

мэдээллийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх 2 оноо

Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын

сургалтын чанарт хяналт тавих 1 оноо

Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын

кредит нөхөлтийг зохион байгуулах 2 оноо

Сургалтын үйл ажиллагаанд мониторинг

хийж холбогдох зөвлөмж боловсруулах 4 оноо

Оюутны элсэлт, шилжих хөдөлгөөний

талаарх саналыг тэнхимд оруулах 1 оноо

3

Хөтөлбөрийн

боловсруулалт,

сайжруулалтыг

хийх

20 оноо

Мэргэжлийн чиглэлээр боловсролын

стандарт нь олон улсын жишигт нийцсэн

байдал

Үнэлгээний

60%

Хөтөлбөрийг хөгжүүлэхтэй холбоотой мэдээ

материалыг цуглуулан боловсруулалт хийх

Үнэлгээний

40%

4

Оюутны клуб,

албан бус оюутны

бүлгүүд 5

Зөвлөх багшаар ажиллах 3 оноо

Оюутны соёл, олон нийтийн ажил зохион

байгуулах 2 оноо

5

Сургуулийн

захиргааны

шийдвэрээр хийж

гүйцэтгэсэн ажил

25

Заавар, журам, бусад бичиг баримт

боловсруулах 10 оноо

Комиссын гишүүнээр ажиллах 5 оноо

Сургууль, тэнхимээс өгсөн үүрэг

даалгаварын биелэлт 5 оноо

6 Ажлын

хариуцлагын Ирцийн байдал 10 оноо

Page 49: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

49

түвшинд үнэлгээ

өгөх ба нийгмийн

үйлчилгээнд

үнэлгээ өгөх 10

Дүн 100

4.7. Дээрх 3 төрлийн үнэлгээ нь нийлж багцын үнэлгээг бүрдүүлнэ. Өндөр

үнэлгээ авсан багшид “ХИС-ийн эрдэмтэн багш нарын сургалт, эрдэм

шинжилгээ-арга зүйн болон бусад ажлын ачааллыг тооцоход баримтлах

журам”-ын 30-р зүйлд заасан нэмэгдлийг олгоно.

Тав. БУСАД ЗҮЙЛС

5.1. Багш ХИС-ийн ССХАҮА-ны зохицуулалтгүйгээр хичээл тасалсан,

оюутныг дүгнэхдээ механик алдаа гаргасан, чирэгдүүлсэн, бодит бус

үнэлгээ өгсөн зэрэг дутагдлын аль нэгийг нь гаргасан нь тогтоогдсон

бол үнэлгээний 20 оноог хасч тооцно.

5.2. ХИС-ийн захиалгат аливаа ажлыг тасалдуулсан тохиолдолд багшийн

ажлын гүйцэтгэлийн үнэлгээ авахаар цуглуулсан нийт онооноос тухайн

ажилд ногдох дээд оноог хасч тооцно.

5.3. ССХАҮА болон хүний нөөцийн менежер хамтран эцсийн нэгдсэн

үнэлгээг тооцон гаргаж, тухайн хичээлийн жилийн багшийн ур

чадварыг үнэлэх ажлын зохион байгуулалт, үр дүн, цаашид анхаарвал

зохих асуудлын талаар тайлан бичиж, ХИС-ийн захиргаанд

танилцуулж, зохих шийдвэрийг гаргуулна.

5.4. Тухайн багшийн үнэлгээний дүн, ажлын гүйцэтгэлийн нэмэгдэл олгох,

ХИС-ийн Захиргааны зөвлөлийн шийдвэр зэргийг хичээлийн жилийн

эхэнд хөдөлмөрийн гэрээнд тусгана.

5.5. Багшийн гүйцэтгэсэн ажлыг үнэлэхдээ үнэлгээний хуудсыг холбогдох

нэгжийн тамга,тэмдгээр баталгаажуулж, урьдчилан бэлтгэнэ.

5.6. Үнэлгээний бүх материал, мэдээлэл, өгөгдлийг хүний нөөцийн менежер

төвлөрүүлэн мэдээллийн санд оруулна.

5.7. Үнэлгээний эцсийн дүнд үндэслэн, багш бүр өөртөө дүгнэлт хийж,

дараагийн үнэлгээний нэгдсэн дүн гарах хүртэлх хугацаанд мэргэжил,

мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх хувийн ажлын

төлөвлөгөө гаргаж ажиллавал зохино.

5.8. Шагналд шалгарсан багшийг шагнаж урамшуулах хэлбэр, хэмжээг

Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, шагнал

урамшууллыг Монголын багш нарын баярын өдөр гардуулна.

Page 50: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

50

Эрдмийн зөвлөлийн

2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн

хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулав.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН БАГШ

СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ЖУРАМ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ, ЗОРИЛГО

ХИС-ийн багшийн албан тушаалд хүмүүсийг сонгон шалгаруулж

ажиллуулах, багшийн мэргэжлийн ур чадварт тавих нийтлэг шаардлага,

тэднийг чадваржуулж, хөгжүүлэх үйл ажиллагааг “Боловсролын тухай

Page 51: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

51

хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, “ХИС-ийн Дүрэм”, “Хөдөлмөрийн

дотоод журам”-ын заалтуудад нийцүүлэн зохион байгуулахад энэхүү журмын

зорилго оршино.

Нэг. ХИС-ийн БАГШИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА.

1.1. ХИС-ийн багш нь тухайн мэргэжлээрээ онол, практикийн гүнзгий

мэдлэгтэй, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан гүйцэтгэх

дадал, чадвартай, математик мэдлэг өндөртэй, сургах, хүмүүжүүлэх

арга зүй эзэмшсэн, багшлах сонирхолтой өөрийгөө байнга

хөгжүүлэхийн төлөө санаачилгатай ажилладаг, англи хэлээр

мэргэжлийн хичээлээ заах чадвартай, сурган хүмүүжүүлэгч-эрдэмтэн

хүн байна.

1.2. ХИС-ийн багшийн албан тушаал нь:

Профессор

Дэд профессор

Багш

Туслах багш /дадлагажигч багш/ гэсэн шатлалтай байна.

1.3. ХИС-ийн багш нь заах хичээлийн чиглэлээрээ суурь дээд боловсрол

эзэмшсэн, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.

1.4. Багшийн албан тушаалд томилогдсоноос хойш 2 жилийн дотор их, дээд

сургуульд “Багшлах эрхийн үнэмлэх” авсан байна.

1.5. Багшийн сонгон шалгаруулалтыг Ректорын ажлын алба, Салбар

сургууль, харьяа тэнхим хамтран зохион байгуулна.

1.6. Багшийг хөгжүүлэх асуудлыг сургалт, эрдэм шинжилгээний үндсэн

нэгж болох харьяа тэнхим, салбар сургууль хариуцна.

1.7. Шинээр багш авах асуудлыг тухайн хичээлийн жилийн 09 ба 01 дүгээр

сард багтаан нэгдсэн журмаар зохион байгуулж шийдвэрлэнэ.

Хичээлийн жилийн улирлын дундуур шинээр багш авах зайлшгүй

шаардлага гарвал зөвхөн захирлын зөвшөөрлөөр энэхүү журмын дагуу

шийдвэрлэж байна.

1.8. Салбар сургуулийн багшид тавигдах шаардлага

1.8.1. ХИС-н Бизнесийн сургууль, Мэдээлэл, харилцааны

менежментийн сургууль, Олон улсын харилцаа, нийгэм

судлалын сургуульд багшаар ажилд орсоноос хойш 2 жилийн

дотор судалгааны чиглэлээ батлуулсан байна.

1.8.2. ХИС-ийн Бизнесийн сургууль, Мэдээлэл, харилцааны

менежментийн сургууль, Олон улсын харилцаа, нийгэм

судлалын сургуулийн дэд профессор багш, профессор багш нь

Page 52: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

52

мэргэжлийн хичээлээ англи хэл дээр явуулах бөгөөд бэлтгэлийг

бүрэн хангасан байна.

1.8.3. ХИС-ийн ХСС-ийн тухайн хэлний багш нь зааж буй хэлний

төвшингөөрөө олон улсын зэрэглэлтэй байна.

Хоёр. ХИС-ийн БАГШИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОН

ШАЛГАРУУЛЖ, АЖИЛЛУУЛАХ

2.1. ХИС-ийн багшийн сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион

байгуулна. Үүнд:

2.1.1. Тус их сургуульд багшилж байгаад гадаад, дотоодын

докторантурт суралцаж, эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан

эрдэмтдийг шалгалтгүйгээр багшийн албан тушаалд томилон

ажиллуулна.

2.1.2. Их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагад үр бүтээлтэй

ажиллаж байгаа багшлах сонирхолтой, өндөр мэргэшлийн

эрдэмтдийг урьж ажиллуулна.

2.1.3. Багшийн албан тушаалд тавих шаардлагад нийцүүлэн

уралдаант шалгаруулалтаар өрсөлдүүлж авна.

2.1.4. Сонгон шалгаруулалтыг захирлын тушаалаар байгуулагдсан

“Багш сонгон шалгаруулах ажлын хэсэг” их сургуулийн

хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулна.

2.1.5. ”Багш сонгон шалгаруулах ажлын хэсэг” нь сонгон

шалгаруултанд орохоор бүртгүүлсэн бүх хүмүүстэй ярилцлага

хийнэ.

2.1.6. Уралдаант шалгаруулалтанд орж буй хүмүүсээс:

мэргэжлийн бэлтгэл, ур чадвар

гадаад хэлний мэдлэг /IELTS, TOEFL–ийн шалгалт/

компьютер ашиглах чадвар гэсэн чиглэлээр тус тус дэд

комиссууд шалгалт авна.

Шаардлагатай гэж үзвэл хичээл заалгаж, багшлах ур чадварт

үнэлгээ өгч болно.

2.1.7. Шинээр авах багшийн хэрэгцээг тодорхойлохдоо орон тоо,

заах хичээл, судалгаа шинжилгээний ажлын чиглэл, сургалтын

цагийн ачаалал /3-аас доошгүй жил тогтвортой ачаалалтай

байх/ бүхий мэдээллийг холбогдох тэнхим гаргаж,

сургуулийнхаа Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлсэн саналаа

тухайн оны 06, 12 дугаар саруудад хүний нөөцийн алба (ХНА)-

д ирүүлнэ.

Page 53: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

53

2.1.8. “Дээд боловсролын тухай хууль”-ийн дагуу багшид тавих

үндсэн шаардлагаас гадна тухайн хичээлийг заах багшийн

“Албан тушаалын тодорхойлолт”-ыг ХНА-наас нарийвчлан

гаргаж, тусгай шаардлагыг тодорхойлсон байна.

2.1.9. Сонгон шалгаруулалтанд орох хүмүүс дараах материалыг

бүрдүүлнэ. Үүнд:

Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /анкет/-ыг зааврын

дагуу бүрэн бөглөсөн

Мэргэжлийн боловсролын бакалавр, магистр, докторын

зэргийн диплом, эрдмийн цолны үнэмлэх, IELTS, TOEFL-

ийн оноо тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан

хуулбарын хамт

Бүтээлийн жагсаалт /дэлгэрэнгүй/

Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

3х4 хэмжээтэй 2 хувь зураг

2.1.10. Уралдаант шалгаруулалтанд бакалаврын зэргийн дипломын

голч дүн 2.5-аас, магистрынх 3.0-аас доошгүй үнэлгээтэй

хүмүүсийг бүртгэнэ. Шалгалтын үнэлгээний систем нь өөр

үнэлгээтэй гадаад, дотоодын их дээд сургуулийн дипломтой

бол голч дүнг ХИС-ийн Сургалт, судалгааны хөгжил, аудитын

үйлчилгээний алба (ССХАҮА)-аар дүйцүүлж тооцуулсон

байна.

2.1.11. Багш сонгон шалгаруулах тухай зарыг шалгалт эхлэх өдрөөс

15-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр

нийтэд зарлаж мэдэгдэнэ.

2.1.12. Мэргэжлийн шалгалтанд “В”-ээс доошгүй үнэлгээ авсан

хүмүүсийг гадаад хэлний мэдлэг, компьютер ашиглах

чадварын шалгалтанд оруулах бөгөөд энэ 2 шалгалтанд тус

бүрд нь авбал зохих онооны 70-аас доошгүй хувийг авсан

нөхцөлд тэнцсэнд тооцно.

2.1.13. Докторын зэрэг, эрдмийн цолтой хүмүүстэй мэргэжлийн

шалгалтын комисс ярилцлага хийж, үнэлгээ өгөх ба докторын

зэрэгтэй хүмүүсээс TOEFL–ийн шалгалт авч 70 хувиас дээш

амжилт үзүүлсэн тохиолдолд компьютер ашиглах чадварын

шалгалтанд оруулах бөгөөд шалгалтанд 70-аас доошгүй оноо

авсан тохиолдолд тэнцүүлнэ.

2.1.14. Энэ журмын 2.1.12, 2.1.13-д заасан болзлыг хангаж, сонгон

шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг багшийн ямар албан

тушаалд ажиллуулах тухай харьяа тэнхимийн саналыг ХИС-н

Page 54: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

54

Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, түүний шийдвэрийг

үндэслэн захирлын тушаалаар багшийн албан тушаалд

томилно.

2.1.15. Шинээр ажилд орж байгаа багштай ХИС-ийн захирал

“Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулж, цаашид ажлын үр дүнг

харгалзан сунгах, цуцлах асуудлыг “Хөдөлмөрийн тухай

хууль”-ийн зохих заалтын дагуу шийдвэрлэж байна.

Гурав. БАГШИЙН МЭРГЭЖЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ

3.1. Шинээр ажилд орсон багш эхний 5 жилд өөрийгөө хөгжүүлэх

төлөвлөгөөтэй ажиллаж, хичээлийн жилийн улирал тутам нэгээс

доошгүй удаа нээлттэй хичээл явуулж, үнэлүүлсэн байхаас гадна

сургалт, эрдэм шинжилгээний ажлын тайланг хичээлийн жил бүр

харьяа тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн дүгнүүлсэн байна. Туслах багш

нь эрдэм шинжилгээний ажлын чиглэлээ сонгож, судалгааны ажлаа

эхэлсэн байна.

3.2. Багшид мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд дараах хэлбэрээр сургуулийн

зүгээс дэмжлэг үзүүлнэ. үүнд:

Гадаад, дотоодод докторантурт суралцах;

Мэргэжлийн чиглэлээр гадаад, дотоодод богино хугацаагаар

сургалтанд хамрагдах;

Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, багшлах эрхийн үнэмлэх олгох

сургалтад хамрагдах;

Боловсруулж, туурвисан бүтээлийг хэвлүүлэн нийтлүүлэх;

Эрдэм шинжилгээний төсөвт болон аж ахуйн гэрээт ажил гүйцэтгэх,

олон улсын төсөлд оролцож ажиллах;

Бүтээлийн чөлөө авах;

Бизнесийн байгууллагуудад мэргэжлийн зөвлөхөөр ажиллах;

Захиргааны Зөвлөлийн

2015 оны 11 дүгээр сарын 24-ний

өдрийн хурлаар хэлэлцэн батлав

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

“ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ

Нэг. ЗОРИЛГО

ХИС-ийн тухайн жилд гүйцэтгэсэн сургалт, эрдэм шинжилгээний ажил,

олон нийт соёл боловсролын үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг

Page 55: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

55

сайшаан үнэлэхэд “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ” шалгаруулах ажлын гол

зорилго байна.

Хоёр. ШАЛГАРУУЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

“ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ”-ийг дараах үзүүлэлтүүдийг баримтлан

шалгаруулна.

Үүнд:

Электрон хэлбэрээр бэлтгэсэн хичээл, гарын авлага, сурах бичиг

боловсруулан файлын төвд байршуулан сургалтанд ашигласан байдал /

0-25хувь/

Сонгох сургалтанд санал болгож байгаа хөтөлбөр, түүний агуулга,

түвшин, сургалтын асинхрон хэлбэрийг ашиглаж байгаа байдал /10хувь/

Сургалтанд зориулж боловсруулсан батлах болон явцын шалгалтын

тестийн багц, түүний хэрэгжилт /0-10хувь/

Ганцаарчилсан болон хамтын хэвлүүлсэн сурах бичиг, гарын авлага,

аудио-видео хэрэглэгдхүүн, мэдлэг үнэлэх тест /0-10хувь/

Улсын хэмжээнд зохиогдсон мэргэжлийн уралдаан, тэмцээнд бэлтгэсэн

оюутан нь эхний гурван байранд шалгарсан /0-10 хувь/

ХИС-ийн оюутны дунд мэргэжлийн клуб, хамтлаг зохион байгуулж

удирдан үр дүнд хүрсэн /0-10 хувь/

Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдаж, удирдуулсан оюутан нь

ХИС-д болон улсын хэмжээнд 1-3-р байр эзэлсэн /0-10 хувь/

Сургалтын электрон хэрэглэгдхүүн ашиглаж оюутанд зориулсан блог,

хэлэлцүүлэг хөтөлсөн байдал / 0-5хувь/

Нийт оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн /0-10 хувь/

Гурав. “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ” ШАЛГАРУУЛАХ ХЭЛБЭР,

ШАГНАЛ

“ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ”-ийг тухайн жилийн ажлын үр дүнгээр

арван хоёрдугаар сард шалгаруулж байр эзлүүлэн урамшуулна.

“ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ”-ийн ажлыг сургуулийн шалгаруулах

комиссоос дүгнэнэ.

“ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ”-ийг шалгаруулж шилжин явах цом,

өргөмжлөл, 500000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Page 56: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

56

Эрдмийн зөвлөлийн

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн

хурлаар хэлэлцэн батлав.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монгол Улсын Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль,

тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан Хүмүүнлэгийн

Ухааны Их Сургууль (цаашид ХИС гэх)-д дээд боловсролын зэрэг

олгох сургалт зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө.

Page 57: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

57

1.2. Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнд

сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн түвшинд

ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг

эзэмшүүлж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол-арга зүйн мэдлэг, чадвар,

соёлыг төлөвшүүлэхэд оршино.

1.3. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал ХИС-ийн

Захиргааны зөвлөл хэлэлцэж, захирал шийдвэр гаргана.

Хоёр. ЖУРМЫН НЭР ТОМЪЁО

2.1. Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх бакалаврын,

магистрын, докторын шатлалтай байна.

2.2. Бакалаврын зэрэг нь дээд боловсролын анхан шатны зэрэг бөгөөд

суралцагчийг оюутан гэнэ.

2.3. Багц цаг (Credit) нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж

бөгөөд оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ,

сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг

олгох сургалтад тавигдах стандартын шаардлага, сургалтын үйл

ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг

зохицуулах үндэслэл болно. Нэг багц цагийн хэмжээ нь 15 долоо

хоногтой улирлын хувьд 30 цагтай тэнцүү байна.

2.4. Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгыг илэрхийлэх бүхэл тоо байх

бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс

хамаарна. Оюутны нэг долоо хоногт сурах үйл ажиллагаанд зарцуулах

дараах багц бүрийг нэг багц цаг гэж тодорхойлно. Үүнд:

2.4.1. Лекцийн 1 цаг + оюутны бие даан суралцах 2 цаг;

2.4.2. Cеминарын 2 цаг + оюутны бие даан суралцах 1 цаг;

2.4.3. Лабораторийн хичээлийн 3 цаг;

2.5. Тодорхой түвшний боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн сурах, сургах үйл

ажиллагааны агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт

бичгийг хөтөлбөр гэнэ.

2.6. Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсролын сургалтын зохион

байгуулалт, агуулгын багтаамж, судлах хичээлийн жагсаалт, тэдгээрийн

багц цагаар илэрхийлсэн багтаамж, дараалал, тодорхойлолт, дадлагын

төрлийг тусгасан баримт бичиг мөн.

2.7. Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл

бүрээр оюутны эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал,

хандлагын агуулга, үнэлгээ, тухайн хичээлийн багтаамж, ашиглавал

зохих ном, сурах бичгийн жагсаалтыг заасан баримт бичиг юм.

Page 58: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

58

2.8. Хичээлийн индекс. ХИС-д заах бүх хичээл нэгдсэн индекстэй байна.

Индекс нь уг шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрийн эхний 3 үсэг

(англиар) ба 3 оронтой тооноос тогтоно. 3 оронтой тооны эхний орон уг

хичээлийн төвшнийг, дараагийн хоёр орон тухайн хичээлийн дугаар

(хичээл хоорондын уялдаа холбоо, эрэмбэ дарааллыг харгалзан

тогтооно)-ыг заана.

2.8.1. Заавал үзэх (Compulsory) хичээл. Тухайн хөтөлбөрийн хувьд

зайлшгүй судлах шаардлагатай хичээл юм.

2.8.2. Сонгон судлах (Elective) хичээл. Тухайн хөтөлбөрийн сургалтын

төлөвлөгөөний бүлэг бүрээр авбал зохих багц цагийг гүйцээх

зорилгоор тодорхой багц цаг бүхий хичээлийг оюутан сонгон

судлах хичээл юм.

2.8.3. Өмнөх холбоот (Prerequisite) хичээл. Тодорхой хичээлийг

судлахаас өмнө амжилттай судалсан байвал зохих хичээл.

2.8.4. Давхар холбоот (Corequisite) хичээл. Тухайн хичээлтэй

зэрэгцүүлэн судлах хичээл.

2.8.5. Ерөнхий суурь (General Education) хичээл. Оюутанд дээд

боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны

үндэс буюу ойлгомжтой ярих, бичих; тоон болон тоон бус

мэдээллийг боловсруулах; олон ургальч үзэл баримтлалын учир

шалтгааныг таньж мэдэх; бусад мэргэжлийн хүмүүстэй үр дүнтэй

хамтарч ажиллах, харилцан суралцах мэдлэг, чадварыг заавал

болон сонгон суралцах хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой хичээл.

2.8.6. Мэргэжлийн суурь (Core) хичээл. Оюутанд суралцах үндсэн

чиглэлийнх нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг олгох, тухайн

талбарт асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх мэдлэг, чадварыг

эзэмшүүлэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголтыг өгөх

зорилготой заавал судлах хичээл юм.

2.8.7. Мэргэжлийн (Major) хичээл. Оюутны суралцах үндсэн чиглэл

буюу тухайн шинжлэх ухааны тодорхой мэдлэг, чадвар, дадлыг

заавал болон сонгон суралцах хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой

бүлэг хичээл.

2.8.8. Хавсарга мэргэжлийн (Minor) хичээл. Тодорхой болзол хангасан

оюутан суралцаж байгаа үндсэн чиглэлийнхээ мэргэшүүлэх

хичээлээс цуглуулах багц цагийг заасан хэмжээгээр багасган,

тухайн чиглэлд хоёр дахь мэргэшлийг эзэмших, эсвэл суралцаж

байгаа чиглэлээсээ өөр чиглэлээр давхар мэргэших тохиолдолд

заавал болон сонгон судлах хэлбэрээр үзвэл зохих бүлэг хичээл

юм.

Page 59: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

59

2.9. Голч дүн. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын

үнэлгээний нэгдэл бөгөөд голч онооны адил аргачлалаар бодно.

2.10. Дадлагын хичээл. Оюутны танхимийн сургалтаар эзэмшсэн онолын

мэдлэг, чадварыг практик үйл ажиллагаатай холбон, бататган

гүнзгийрүүлэх зорилгоор үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, хээрийн

нөхцөлд тусгайлан зохион байгуулах сургалтын хэлбэр.

2.11. Бакалаврын судалгааны ажил. Бакалаврын сургалтын агуулгыг дүүргэж

буй оюутан тухайн үндсэн мэргэшлээр бакалаврын зэргийн дээд

боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг

эзэмшсэнээ баталгаажуулах, судалгаа шинжилгээний ажлын суурь

мэдлэг, чадвар эзэмших зорилгоор хийж болох судалгааны ажил юм.

Гурав. КРЕДИТ СОНГОН СУРАЛЦАХ СУРГАЛТЫН ЗОХИОН

БАЙГУУЛАЛТ

3.1. Бакалаврын зэрэг олгох сургалтын ажлыг сургалт, судалгааны хөгжил,

аудитын үйлчилгээний алба (цаашид ССХАҮА гэх) удирдлагаар

хангаж, зохион байгуулна.

3.2. Оюутан тухайн улиралд судлах хичээлүүдээ сонгон суралцах эрхтэй.

3.3. Хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн агуулга,

стандартыг мэргэжлийн тэнхимийг түшиглэн боловсруулж,

баталгаажуулах болон хэрэгжүүлэх ажлыг ССХАҮА зохион байгуулна.

3.4. Оюутны кредит сонголт буюу хичээл сонголтыг 2 үе шаттайгаар

явуулна. 1-р үе шат нь урьдчилсан захиалга буюу СОНГОЛТ-1, 2-р үе

шат нь эцсийн бүртгэл буюу СОНГОЛТ-2 байна.

3.5. Оюутан СОНГОЛТ-1-д дараагийн улиралд суралцахаар төлөвлөсөн

хичээл тус бүрийг сонгон, захиалгаа ССХАҮА-д цаасан эсвэл цахим

хэлбэрээр сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд багтаан өгч

баталгаажуулна.

3.6. Оюутан хичээл сонгохдоо сургалтын төлөвлөгөөнд заасан

хичээлүүдийн өмнөх болон давхар холбоог сайтар анхааран, өмнөх

холбоо бүхий хичээлүүдийг дарааллын дагуу сонгоно.

3.7. ССХАҮА-аас оюутны СОНГОЛТ-1-ийг үндэслэн, тухайн улиралд заах

хичээлийн жагсаалт, тэдгээрийг заах багш, анги танхимын

хуваарилалтыг үзүүлсэн “Хичээлийн ерөнхий хуваарь” гаргана.

3.8. Хичээлийн ерөнхий хуваарь гарсны дараа оюутнууд тухайн улиралд

судлах хичээлээ ямар багшаар заалгах, ямар хуваариар хичээллэхээ

сонгон, СОНГОЛТ-2-г хийнэ.

3.9. Дан мэргэжлийн ангийн оюутнуудын хувьд нэг хичээлийн жилд судлах

кредитийн доод хэмжээ 20, дээд хэмжээ нь 46 байна. Хос мэргэжлийн

Page 60: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

60

ангийн оюутнуудын хувьд сонгон судлах кредитийн доод хэмжээ 38,

дээд хэмжээ нь 51 байна.

3.10. Оюутан СОНГОЛТ-1 хийсний дараа СОНГОЛТ-2 хийх хугацаанд

сонголтоо өөрчилж болно. Сонголт өөрчилсөн тухайгаа ССХАҮА-д

цаасан болон цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

3.11. Оюутнаас үл хамааран мэргэжлийн тэнхимийн багш нарын хүрэлцээ,

анги танхимын хүрэлцээ, групп бүрдэлт зэргээс хамааран СОНГОЛТ-1-

д өөрчлөлт орж болно. Нэг группт хичээллэх оюутны тоо лекцийн ангид

150 хүртэл, хэлний семинарын бүлэгт 25, лабораторийн ангиудын

нөхцөлөөс шалтгаалан 15-20, бусад семинарын бүлэгт 30 оюутнаар

хязгаарлагдана. Энэхүү өөрчлөлтийг ССХАҮА хийх бөгөөд сонголт

өөрчлөгдсөн тухай мэдээллийг оюутнуудад цахим хэлбэрээр хүргэнэ.

3.12. Зайн сургалтанд хамрагдаж буй оюутнуудын хувьд зөвлөх багштайгаа

холбогдон дараагийн улиралд судлах хичээлийн СОНГОЛТ-1-ыг вебээр

онлайн хэлбэрээр хийн тухайн улирлын 13 дахь долоо хоногт багтаан

зөвлөх багшдаа мэдэгдэнэ.

3.13. Зайн сургалтанд хамрагдан суралцаж буй оюутанд хичээл зааж буй

багшийн ачаалал, төлбөрийн нөхцөл зэргийг зайн сургалтын журам

болон гэрээгээр зохицуулна.

3.14. Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд хичээл сонголт 1,2

хаагдана.

3.15. Онцлох шалтгаанаар заасан хугацаанд хичээл сонголтоо хийж,

бүртгүүлж амжаагүй оюутан тухайн улирлын эхний 4 долоо хоногт

багтаан бүртгүүлэх боломжтой хичээлд бүртгүүлнэ. Бусад тохиолдолд

бүртгэлийн хураамж төлж, улирлын эхний 7 долоо хоногийн дотор

хичээлээ сонгож, бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамжийг Захиргааны

зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтооно.

3.16. СОНГОЛТ-1 хийсний дараа сонгосон кредитийн төлбөрийг төлж,

СОНГОЛТ-2-оор оюутны хичээл сонголт баталгаажна. Төлбөрийн

талаарх мэдээлэл болон хичээл баталгаажсан эсэх талаарх мэдээллийг

удирдлагын мэдээллийн системээс авах боломжтой.

3.17. Хэрэв оюутан тухайн улиралд хичээл сонголт хийхгүй, СОНГОЛТ-2

хийгдээгүй бол эцэг, эх, санхүүжүүлэгч талд мэргэжлийн тэнхим

мэдэгдэнэ.

3.18. Улирлын эхний 2 долоо хоногийн хугацаанд баталгаажаагүй

бүртгэлүүдийг ССХАҮА цуцална.

3.19. Суралцах хугацаандаа 90–ээс доошгүй кредит цуглуулсан, 3.5-аас дээш

голч дүнтэй оюутан өөрөө хүсвэл үндсэн ачааллаас нэмэлтээр

магистрантурын хичээлүүдээс сонгон суралцаж болно.

Page 61: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

61

3.20. Оюутан тухайн улиралд судалсан хичээлд хангалтгүй үнэлгээ авсан

буюу 60–аас доош үнэлэгдсэн бол сургалтын төлөвлөгөөнд заагдсан

улиралд уг хичээлийг дахин судлах хүсэлт гарган, урьдчилсан захиалга

өгнө.

3.21. ССХАҮА хичээл сонголт-1-ын дагуу групп бүрдэх эсэхийг хянан,

групп бүрдээгүй нөхцөлд хүлээлгийн жагсаалтанд оюутныг бүртгэн,

хичээлийг судлах боломжтой болсон үед оюутанд цахим шуудангаар

мэдэгдэнэ.

3.22. Оюутан хангалтгүй үнэлэгдсэн хичээлийг дахин судлахдаа 1 улиралд

үндсэн ачаалал дээр нэмж 8 багц цаг хичээлийг сонгон судалж болно.

3.23. Оюутан өмнөх холбоо бүхий хичээлийн эхний хичээлд хангалтгүй

үнэлэгдсэн бол, тухайн хичээлийг дахин судалсны дараа дараагийн

хичээлийг судална.

3.24. Хичээл дахин судлах оюутан журмын 3.16–д заасны дагуу багц цагийн

төлбөрийг төлж, сонголтоо баталгаажуулна.

Дөрөв. ХӨТӨЛБӨР, СУРАЛЦАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

4.1. Мэргэжлийн стандарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын холбогдох дүрэм журамд нийцүүлэн

мэргэжлийн тэнхимүүд хөтөлбөрөө боловсруулна.

4.2. Хөтөлбөрийн загварыг хөтөлбөрийн хороо боловсруулан мэргэжлийн

тэнхимүүдэд хүргүүлэхээс гадна хөтөлбөрийн боловсруулалтыг

удирдлагаар хангаж ажиллана.

4.3. Хөтөлбөрүүдийг Эрдмийн зөвлөл хэлэлцэж, захирал батална.

4.4. Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ажил олгогчдын хэрэгцээ

шаардлага, боловсролын орчинд гарч буй өөрчлөлт зэргээс шалтгаалан

шаардлагатай нөхцөлд хөтөлбөрт өөрчлөлт оруулах саналыг

мэргэжлийн тэнхим гаргана.

4.5. Мэргэжлийн тэнхим хөтөлбөрт өөрчлөлт оруулах саналаа хөтөлбөрийн

хороонд гаргана. Саналыг хөтөлбөрийн хороо хэлэлцэн дүгнэлт гаргана.

4.6. Бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө нь 120 багц цагаар

хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс

тогтоно.

4.7. Сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь,

мэргэжлийн (үндсэн, хавсарга) болон сонгон судлах хичээлийн бүлгээс

бүрдэж болно. Оюутанд тухайн шинжлэх ухааны чиглэлээр өргөн

хүрээтэй, ерөнхий мэдлэг, чадвар эзэмшүүлэх; тэр дагуу хоёр дахь

мэргэшлийг эзэмшүүлэх; эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр

Page 62: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

62

чиглэлээр давхар мэргэших боломж олгох зэрэг хөтөлбөрийн зорилгоос

хамааруулан сургалтын төлөвлөгөөний бүтцийг уян хатан тогтооно.

4.8. Оюутан хавсарга мэргэшлээр, эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр

давхар мэргэжлээр суралцах тохиолдолд хөтөлбөрийг санал болгож

байгаа мэргэжлийн тэнхим өмнөх болон давхар судалвал зохих хичээл,

суралцсан хугацааны голч дүнгийн босго зэрэг холбогдох дүрэм,

журамд нийцсэн тусгай шаардлагуудыг сургалтын төлөвлөгөөнд

тодорхой тусгана.

4.9. Ерөнхий суурь: нийт багц цагийн 30 хувиас хэтрэхгүй байна. (үүний

дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас тодорхойлсон нийтээр заавал судлах хичээл нийт 12 багц

цагаас хэтрэхгүй байна.) Заавал болон сонгон судлах хичээлүүдээс

бүрдэнэ. Энэ бүлэг дэх хичээл тухайн мэргэжлийн чиглэлд багтаж буй

бол оронд нь оюутны судлах, дүйцэхүйц бусад хичээлийг оруулна.

4.10. Мэргэжлийн суурь: нийт багц цагийн 25 хувиас хэтрэхгүй байна. (энэ

бүлэг хичээлийн агуулгыг холбогдох хөтөлбөрийн магадлан итгэмжлэх

байгууллагын тодорхойлсон хүрээнд бүрдүүлнэ.) Авбал зохих багц

цагийн 30-аас доошгүй хувийг амжилттай цуглуулсан оюутан мэргэших

үндсэн чиглэлээ тодорхойлж, тухайн мэргэжлийн хөтөлбөр

харьяалагдах тэнхим, салбар сургалтын албанд хандан сонголтоо

баталгаажуулна.

4.11. Мэргэжлийн: нийт багц цагийн 45 хувиас доошгүй байна. Хичээл нь

заавал болон сонгон судлах хэлбэртэй байх бөгөөд оюутанд дан

мэргэшил эзэмшүүлэх бол нийт багц цаг нь 36, бусад тохиолдолд 18-24

байна.

4.12. Бакалаврын судалгааны ажил нь 4 багц цагийн багтаамжтай байх ба

үндсэн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн бүлгийн

заавал судлах хэсэгт тусгана. Бакалаврын судалгааны ажлын шаардлага,

зохион байгуулалтыг тусад нь журмаар зохицуулна.

4.13. Оюутан суралцаж байгаа үндсэн чиглэлийнхээ мэргэжлийн хичээлээс

цуглуулах багц цагийг 18 болгож багасган, тухайн чиглэлд хоёр дахь

мэргэжлийг эзэмших, эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр чиглэлд

хавсарга хэлбэрээр суралцаж болно. Үндсэн чиглэлийнхээ мэргэжлийн

хичээлээс цуглуулах багц цагийн 60-аас доошгүй хувийг амжилттай

цуглуулсан, хавсарга хөтөлбөрийг хариуцсан мэргэжлийн

тэнхим/профессорын багаас тавьсан тусгай шаардлагуудыг хангасан

оюутан тухайн хавсарга хөтөлбөр харьяалагдах мэргэжлийн

тэнхим/профессорын баг, салбар сургалтын албанд хандан хүсэлтээ

баталгаажуулна.

Page 63: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

63

4.14. Дан чиглэлээр болон ижил чиглэлд хавсарга мэргэжил эзэмшиж буй

оюутан ерөнхий суурь болон мэргэшүүлэх бүлгийн сонгон судлах

хичээлээс гадна чөлөөт хэлбэрээр 6 багц цагаас доошгүй агуулгын

багтаамжтай хичээлийг сонгож үзнэ.

4.15. Оюутан эзэмшихээр суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын

төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг

бүрэн судалж, мэргэшүүлэх хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай

цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 3.2-оос дээш байх нийтлэг

шаардлагыг хангахаас гадна 4.8-д заасанчлан мэргэжлийн тэнхимийн

тавьсан бусад тусгай шаардлагыг хангасан тохиолдолд хос мэргэжлээр

суралцах хүсэлт гаргаж болно.

4.16. Оюутны бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд

хугацаа ердийн хугацаанаас 2 хүртэл жилээр илүү байх ба тодорхой

нөхцөлд үүнээс өөр байж болно.

(Суралцах хэлбэр: Өдөр)

Элсэгчдийн

боловсрол Суралцах хэлбэр

Авбал

зохих

доод

багц

цаг

Сурал-

цах

дундаж

жил

Эзэмших

зэрэг

А Бүрэн дунд

Дан үндсэн чиглэлээр мэргэших

Ерөнхий суурь хичээл

(заавал болон сонгон

судлах)

Мэргэжлийн суурь хичээл

(заавал болон сонгон судлах)

Мэргэжлийн хичээл (заавал

болон сонгон судлах)

Сонгон судлах хичээл

120

24-30

24-30

45-47

15

4 Бакалавр

Б Бүрэн дунд

Ижил чиглэлд хавсарга

мэргэшил эзэмших

Ерөнхий суурь хичээл

(заавал болон сонгон

судлах)

Мэргэжлийн суурь

хичээл (заавал болон

сонгон судлах)

Үндсэн мэргэжлийн

хичээл (заавал болон

сонгон судлах)

120

24-30

24-30

30-42

4 Бакалавр

Page 64: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

64

Хавсарга мэргэжлийн

хичээл (заавал болон

сонгон судлах)

15*

Бүрэн дунд

Өөр чиглэлд хавсарга

мэргэшил эзэмших

Ерөнхий суурь хичээл

(заавал болон сонгон

судлах)

Мэргэжлийн суурь хичээл

(заавал болон сонгон

судлах)

Үндсэн мэргэжлийн

хичээл (заавал болон

сонгон судлах)

Хавсарга мэргэжлийн

хичээл (заавал болон

сонгон судлах)

120

24-30

24-30

30-42

15*

4 Бакалавр

*- Мэргэжлийн тэнхимүүд санал болгох

Тав. ЗӨВЛӨХ БАГШ

5.1. Зөвлөх багшийг тухайн хөтөлбөрийг хариуцсан коодинатор багш

гүйцэтгэнэ.

5.2. Зөвлөх багшийг мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн ХИС–ийн

захирлын тушаалаар томилно.

5.3. Зөвлөх багш нь дараах үүргийг гүйцэтгэнэ.

5.3.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгасан дээд боловсролын агуулгыг

хэрхэн эзэмших, эзэмшсэн мэдлэг, чадвар, дадалд ямар ямар

шаардлага тавьдаг болохыг оюутанд ойлгуулна.

5.3.2. Оюутанд улирал бүрийн хичээл сонголтыг оновчтой зөв хийхэд

нь зөвлөж, хянана. Оюутан бүрийг хэвийн ачаалалтай, сургалтаа

зөв төлөвлөхөөр хичээл сонголтыг хийлгэнэ. Түүнчлэн

хичээлүүдийн өмнөх болон давхар холбоог сайтар таниулна.

5.3.3. Оюутанд хичээлийн хуваариа хийхэд нь зөвлөж тусална.

5.3.4. Оюутан улиралд сонгосон хичээлийн кредитийн ачааллыг дараах

байдлаар ангилна. Үүнд:

бага 12-13 кредит,

хэвийн 14-17 кредит,

их 18-23 кредит

5.3.5. Оюутны хувийн мэдээлэлд гарсан өөрчлөлтөөс сургуулийн

удирдлагын мэдээллийн санд оруулах шаардлагатай мэдээг

Page 65: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

65

улирал бүрийн эхэнд сургалтын алба, холбогдох нэгжид

уламжлан өөрчилнө.

5.3.6. Оюутанд сургалтын нэгдсэн хуанли, холбогдох дүрэм

журмуудтай танилцаж мөрдөх, хичээл сонголт, оюутны

хичээлийн хуваарийг хийхэд зааварчлан туслах үүрэгтэй.

5.3.7. Оюутан суралцах хугацааныхаа туршид зөвлөх багшаас зөвлөгөө

авч, хамтран асуудлыг шийдвэрлэнэ.

Зургаа. ГАДААД, ДОТООДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИАС ОЮУТАН

ШИЛЖИН СУРАЛЦАХ

6.1. Дараах нөхцөлийг хангасан оюутан ХИС-д шилжин суралцах хүсэлт

гаргаж болно.

6.1.1. Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр

байгууллага, хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн,

аттестатчилагдсан дотоодын их, дээд сургуульд суралцаж байсан

оюутан байх

6.1.2. ХИС–тай хамтын ажиллагаатай болон оюутан солилцох, кредит

хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулсан гадаад, дотоодын их дээд

сургуульд суралцаж байсан оюутан байх

6.1.3. 5.1.1, 5.1.2–т заасан их дээд сургуулиудад 1–ээс доошгүй жил

суралцсан, суралцах хугацаандаа жилд 24–өөс доошгүй багц цаг

цуглуулсан байх

6.1.4. Голч дүн 1.7-оос багагүй байх

6.1.5. ХИС–д шилжин суралцах үндэслэл шалтгаан тодорхой байх.

6.2. Оюутны өмнөх сургуульд судалсан хичээлийн багц цагийг шилжүүлэн

тооцох асуудлыг тухайн салбар сургуулийн ССХАҮА-ны менежер,

мэргэжлийн тэнхимийн эрхлэгчтэй хамтран шийднэ.

6.3. 5.1-т заасан нөхцөлийг хангасан оюутан шилжин суралцах хүсэлт

гаргасан нөхцөлд багц цагийн зөрүүг тооцсоны үндсэн дээр мэргэжлийн

тэнхим түвшин тогтоох шалгалт авч, дүнг салбар сургуулийн сургалтын

менежерт өгнө. Шалгалтын дүнг харгалзан оюутныг шилжүүлэн

суралцуулах боломжтой эсэхийг мэргэжлийн тэнхимийн эрхлэгч

тодорхойлон, ХИС–ийн захирлын тушаалаар баталгаажна.

6.4. Оюутны өмнө судалсан дээд боловсролын суурь хичээлүүд болон

мэргэжлийн суурь хичээлүүдээс 75–аас хэтрэхгүй багц цагийг

шилжүүлэн тооцно.

6.5. Тухайн оюутан өмнө нь судалсан кредитээ стандарт агуулгаар нь таарч

байгаа тохиолдолд дүйцүүлэн кредитийг тооцуулж болно.

Page 66: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

66

6.6. Оюутны судалсан хичээл нь сургалтын төлөвлөгөөнд заагдсан

хичээлийн стандартад нийцээгүй тохиолдолд багц цагийг шилжүүлэн

тооцохгүй.

6.7. Шилжин суралцах эрх нь баталгаажсан оюутан зөвлөх багштай хамтран

үлдсэн багц цагийг ямар хугацаанд судлахаа шийдэн, хичээл сонголтоо

хийж, төлбөрийг бүрэн төлсөнөөр сонголт баталгаажна.

6.8. Шилжин суралцах тухай хүсэлтийг улирлын эхний долоо хоног дуусах

хүртэл хугацаанд хүлээн авч, салбар сургуулийн ССХАҮА-ны менежер

болон мэргэжлийн тэнхим долоо хоногийн дотор хариуг оюутанд

мэдэгдэнэ.

6.9. Шилжин суралцах хүсэлт гаргах оюутан дараах баримт бичгийг

бүрдүүлсэн байна. Үүнд:

Шилжин суралцах шалтгаанаа тодорхой бичсэн өргөдөл

Өмнө суралцаж байсан сургуулийн суралцаж байсан нь үнэн

болохыг гэрчлэх албан ёсны тодорхойлолт

Иргэний үнэмлэхийн хуулбар

ЕБ-ийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хуулбарын хамт

2 хувь зураг

Анх элсэн орсон сургуулийн томилолт

Анх элссэн сургуулийн элссэн болон сургуулиас гарсан тухай

захирлын тушаалын хуулбар

Тухайн сургуулийн сургалтын албаны тамга, тэмдэг, албан

тушаалтны гарын үсэг бүхий албан бланк дээр хэвлэсэн дүнгийн

тодорхойлолт /Хэрэв гадаадын их, дээд сургуулиас шилжин ирж буй

бол дүнгийн хуудас болон тодорхойлолтыг орчуулсан байх/

Тухайн сургуульд элсэхдээ өгсөн элсэлтийн ерөнхий шалгалтын

батламж

Түвшин тогтоох шалгалтын хураамж

Долоо. ХИС-ИЙН ХӨТӨЛБӨР ХООРОНД ОЮУТАН ШИЛЖИН

СУРАЛЦАХ

7.1. Дараах нөхцөлийг хангасан ХИС-ийн оюутан өөр хөтөлбөрт шилжин

суралцах тухай хүсэлт гаргаж болно. Үүнд:

7.1.1. ХИС-д элсэх болзол хангаж элсэн, 2-оос доошгүй улирал 3.4

болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх

7.1.2. Мэргэжлийн хөтөлбөр хоорондын элсэлтийн шалгалтын зөрөөгүй

байх

Page 67: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

67

7.1.3. Суралцаж байгаа хөтөлбөртөө хөнгөлөлттэй нөхцөлөөр, эсвэл аль

нэг байгууллагын гэрээний дагуу элсээгүй байх

7.2. Оюутан хөтөлбөр хооронд шилжих хүсэлтээ өөрийн суралцаж буй

бүрэлдэхүүн сургуулийн захиралд илэрхийлнэ. Хөтөлбөр хооронд

шилжих хүсэлтийг улирал эхлэхээс 14 хоногийн өмнө хүлээн авч

шийдвэрлэнэ.

7.3. Оюутны шилжин суралцах хүсэлтэй хөтөлбөрийн хувьд оюутны тоо,

багш нарын хүрэлцээ зэргээс хамааран хүсэлтийг хүлээн авах

боломжгүй нөхцөлд улирал эхлэхээс долоо хоногийн өмнө оюутанд

мэдэгдэнэ.

7.4. Хөтөлбөр хооронд оюутан 1 удаа шилжих боломжтой.

Найм. СУРГАЛТЫН ТӨЛБӨР

8.1. Сургалтын нэг багц цагийн үнэлгээг ХИС-ийн дүрэмд заасны дагуу

Удирдах зөвлөлийн хурлаар тогтоон нийтэд мэдэгдэнэ.

8.2. Оюутан тухайн улиралд сонгосон хичээлийн багц цагийг тухайн

мэргэжлийн нэг багц цагийн үнэлгээгээр үржсэн нийлбэр дүнг оюутны

вебээр СОНГОЛТ-2-ийг хийж, санхүү болон ССХАҮА-д банкны

хуулбараар баталгаажуулж, хичээл сонголт дуусгавар болно.

8.3. Сургалтын төлбөрөө хийж сонголтоо идэвхжүүлээгүй оюутнуудын

сургалтын гэрээг захиргааны санаачилгаар цуцлан захирлын тушаал

гаргана.

8.4. 4-6 улирал дараалан амжилттай суралцан эрдэм шинжилгээний ажил

болон нийгэмд хандсан боловсролоор үйлчлэх ажилд идэвх зүтгэлтэй

оролцож байгаа оюутны сургалтын төлбөр хөнгөлөх, урамшуулах арга

хэмжээг авна.

8.5. Сургалтын төлбөртэй холбогдох асуудлыг оюутны бичгээр гаргасан

өргөдлийг харгалзан захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Сургуулийн

захиргаанд (ССХАҮА-д) өргөдлөө бичгээр өгөөгүй байсан бол

сургалтаас чөлөөлөх өдрийг бичгээр өргөдөл өгсөн өдрөөр тасалбар

болгон сургалтын төлбөрийн тооцоог хийнэ. Өргөдөл өгсөн өдөр хүртэл

хугацааг суралцсанаар тооцно.

8.6. Эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиас чөлөөлөгдөх нөхцөлд эмч

нарын зөвлөлгөөний магадлагааг харгалзан тушаал гарсан өдрөөс

хойших хугацааны сургалтын төлбөрийг бүрэн хэмжээгээр буцаан

олгоно.

8.7. Хичээлийн жилд онцлох шалтгаанаар хичээлд суулгүйгээр сургуулиас

гарч буй оюутанд энэ тухай захирлын тушаал гарсан өдрөөс хойших

хугацааны сургалтын төлбөрийн 90 хувийг буцаан олгоно.

Page 68: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

68

8.8. Өөрийн хүсэлтээр буюу бусад шалтгаанаар сургуулиас гарсан

тохиолдолд суралцаагүй хугацааны сургалтын төлбөрийн 75 хувийг

буцаан олгоно.

8.9. Тухайн улиралд судалбал зохих нийт кредитийн 75-аас дээш хувьд сул

дүн үзүүлж сурлагаар хасагдсан, шалтгаангүйгээр болон сураггүй алга

болсон тохиолдолд оюутны сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

Ес. ТӨГСӨЛТ

9.1. Суралцах хугацаандаа дан мэргэжлийн хувьд мэргэжлийн стандартын

шаардлагад заасан 90–ээс багагүй багц цагийг цуглуулсан, хос

мэргэжлийн хувьд 135–аас багагүй багц цагийг цуглуулсан оюутныг

төгсөх оюутан гэж үзнэ.

9.2. Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх дээд боловсролын суурь

хичээлүүд, мэргэжлийн суурь хичээлүүд, мэргэжлийн хичээлүүдийг

бүрэн судалж, 120-оос доошгүй багц цаг цуглуулсан оюутанд дээд

боловсролын бакалаврын зэрэг олгоно.

9.3. Оюутанд олгох бакалаврын зэрэг нь сургалтын төлөвлөгөөнд заасан

хичээлийн багцаар тооцогдоно.

9.4. Оюутны суралцах хугацаандаа бүрэн судалсан, төгсөлтийн өмнөх

комисстой дүнгийн тулгалт хийж баталгаажуулсан хичээлүүд, дүнгийн

хамт дипломын хавсралтад бичигдэж, төгсөлтийн програмд

бүртгэгдэнэ.

9.5. Оюутан хичээлээ сонгон, сургалтаа хэрхэн төлөвлөснөөс хамааран 3.5–

6 жилд төгсөх боломжтой. 6 жилээс хэтэрсэн оюутныг төгсөх

боломжгүй оюутан хэмээн үзнэ.

9.6. Төгсөгч хавсарга мэргэшлээр, эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр

давхар мэргэжлээр суралцсан тохиолдолд тухайн хөтөлбөрийн

сургалтын төлөвлөгөөний дагуу заавал болон сонгон суралцах

хичээлүүдийг амжилттай судалж, мэргэжлийн тэнхимээс холбогдох

дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн

байна.

Page 69: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

69

Эрдмийн зөвлөлийн

2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн

хурлаар хэлэлцэн батлав.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

ЗАЙНЫ СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

1.1 Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн

Монгол Улсын Дээд боловсролын тухай хууль, 2000 оны 21 дүгээр

тогтоолоор баталсан Монгол Улсын мэдээлэл, харилцаа, холбооны

технологийн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны

хөтөлбөрт зайн сургалтын талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх

зорилгоор, Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 01 сарын 25-ны өдрийн

Зайны сургалтын үндэсний хөтөлбөр батлах тухай 14 тоот тогтоол,

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (цаашид ХИС гэх)-ийн дүрэм, Стратеги

төлөвлөгөөг тус тус үндэслэн, зайны сургалт явуулахад энэхүү журмыг

баримтална.

Page 70: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

70

1.2 ХИС-ийн Зайны сургалтын үндсэн зорилго нь төрөөс боловсролын

талаар баримтлах бодлогод тулгуурлан дээд боловсролын үндсэн зарчим,

олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн суралцагчдад алслагдсан

зайнаас БШУЯ-наас баталсан мэргэжлийн дээд боловсролын мэдлэг олгоход

оршино.

1.3 Зайны сургалт гэж компьютерийн болон харилцаа холбооны бусад

арга, хэрэгслийн тусламжтайгаар сургалтын төвөөс алслагдсан оюутнуудад

сургалт-танин мэдэхүйн үйл ажиллагааг тодорхой чиглэлээр, нэгдмэл арга

зүй, зохион байгуулалттайгаар удирдах явцыг хэлнэ.

Хоёр. ЗАЙНЫ СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЭРХ ЗҮЙН

ОРЧИН

2.1 Зайны сургалтын технологиор боловсролын хөтөлбөрийг

хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ХИС болон түүний салбар сургуулиуд, Зайны

сургалтын төв дээр зохион байгуулагдана.

2. 2 ХИС-д зайны сургалтын технологиор суралцагчдын эрх үүрэг нь

ХИС-ийн бүх шатны сургалтанд хамрагдагчидтай адил тэгш байна.

Гурав. ЗАЙНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

3.1 Зайны сургалтад хамрах мэргэжлийн дээд боловсролын сургалтын

хөтөлбөрүүд нь тухайн мэргэжилтэнг уламжлалт аргаар бэлтгэх боловсролын

агуулгыг баримталж, түүнийг бүрэн хэмжээгээр олгоход чиглэсэн байна.

3.2 Зайны сургалтын технологи ашиглан бэлтгэх мэргэжлийн сургалтын

хөтөлбөрүүд нь сургалтын технологийн шинэчлэлд тулгуурласан, сурах ба

сургах, үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулах төрөл бүрийн арга хэлбэрийг

ашиглах боломжтой байна.

3.3 ХИС-д суралцагчдын хувьд заавал үзэх хичээлийн агуулга болон

зайн сургалтын хугацаа нь элсэгчдийн дипломын боловсролын түвшингээс

хамааран бүх шатны сургалтанд адил байна

3.4 Ганцаарчилсан болон богиносгосон хугацаагаар боловсролын

хөтөлбөрийг бүрэн эзэмшүүлэх үйл ажиллагааг ХИС-иас баталсан

ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж болно.

Дөрөв. ХИС-ийн ЗАЙНЫ СУРГАЛТАД ЭЛСҮҮЛЭХ

4.1 ХИС-д оюутан элсүүлэх зохих журмын дагуу зайны сургалтаар дээд

боловсрол эзэмшүүлэх элсэлтийг зохион байгуулна.

4.2 Зайны сургалтанд элсэн орсон оюутанд сургалтанд ашиглах Веб

хуудас болон сургалтын бусад мэдээллийн сан руу нэвтрэх хэрэглэгчийн

эрхийг олгоно.

Page 71: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

71

4.3 Зайны сургалтанд элсэн суралцахаар хүсэлт гаргагчийг энэ

сургалтанд хамрагдахад тавигдах техникийн шаардлагыг (утас, интернет,

шуудан г.м.) бүрэн хангасан тохиолдолд бүртгэнэ.

Тав. ЗАЙНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

5.1 Зайны сургалтын төлөвлөгөө нь Боловсрол Шинжлэх Ухааны

Яамнаас баталсан ХИС-ийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөө

байна.

5.2 Сургалтын төлөвлөгөөний үндсэн дээр сургалтын нэгдсэн хуанли

гаргасан байна. Сургалтын үйл ажиллагааны явцад гүйцэтгэх даалгавар,

хяналтын ажилд зориулсан цаг болон шалгалтын хугацааг тодорхой зааж

өгнө.

5.3 Зайны сургалтад лекц, зөвлөгөө, семинар, дадлагын хичээл,

лабораторийн ажил, хяналтын ажил, бие даалтын ажил, эрдэм шинжилгээний

ажил, дадлага, курсийн ажил, дипломын ажил зэрэг сургалтын үндсэн

хэлбэрүүдийг ашиглана. ХИС-иас зайны сургалтын бусад хэлбэрийг тогтоож

болно.

5.4 Сургалтын хэлбэрүүдийг хэрэгжүүлэхэд е-сургалтын материалууд

болон зайн сургалтын технологийг хэрэглэнэ.

ХИС-ийн зайны сургалтын үйл ажиллагаа нь:

- Багш, анги танхимд эсвэл компьютерийн болон мэдээлэл, харилцаа

холбооны техник, хэрэгслийн тусламжтайгаар оюутантай харилцах

- Оюутан сургалтын материалтай бие даан ажиллах гэсэн хэлбэрээр

явагдана.

5.5 Хоёр дахь дээд боловсрол, эсвэл мэргэжлийн үргэлжилсэн

сургалтын хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд хичээлийн жилийн эхлэх

хугацаа нь оюутан элсүүлсэн тухай захирлын тушаалаар батлагдана.

Зургаа. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ

6.1 ХИС-ийн “Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх журам”-ын дагуу

оюутны мэдлэгийг үнэлж, дүгнэнэ.

6.2 Төгсөлтийн дипломын ажил бичиж буй оюутан нь заавал өөрийн

биеэр хүрэлцэн ирж төгсөлтийн дипломын ажлаа хамгаална.

Долоо. ЗАЙНЫ СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ, ПРОГРАМ, ТЕХНИК

ХАНГАМЖ

7.1 Сургалтын явцыг удирдах болон сургалтын материалыг

суралцагчдад хүртээхийн тулд зайны сургалтын систем болон түүнд

суурилсан цахим мэдээллийн санг ашиглана.

Page 72: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

72

7.2 Цахим мэдээллийн сан нь электрон номын сан, электрон хичээлийн

сан, тестийн сан г.м. эх үүсвэрээс бүрдэх ба эдгээр нь сургалтын үйл явцыг

хэрэгжүүлэх болон суралцагчдад чанартай мэдлэг олж авах боломжийг бүрэн

хангасан, нээлттэй хэлбэртэй байна.

7.3 Электрон хичээлийн санг бүрдүүлэхдээ ХИС-ийн хэмжээнд мөрдөх

е-сургалтын хичээл боловсруулах стандартийн дагуу багшийн боловсруулсан

материалыг ХИС-ийн Зайны сургалтын төвд түшиглэн байгуулагдсан е-

сургалтын комисс шүүн хэлэлцэж хүлээн авна.

7.4 Зайны сургалтын төв түшиглэн ажиллах е-сургалтын комиссыг

ХИС-ийн захирлын тушаалаар байгуулна.

7.5 Зайны сургалтын програм-техник, сүлжээний хэрэгсэл нь сургалтын

төлөвлөгөөний дагуу мэргэжил олгох үйл ажиллагааг зохион байгуулахад

хангалттай хүрэлцэхүйц байна.

7.6 Харилцаа холбооны болон серверийн тоног төхөөрөмжүүд, хувилах

техник, сканнер зэргийг хяналт, хамгаалалтын шаардлага хангасан тусгай

өрөө тасалгаанд байршуулна.

Найм. ХИС-ийн ЗАЙНЫ СУРГАЛТЫН БОЛОВСОН ХҮЧИНД

ТАВИГДАХ ШААРДЛАГА

8.1 ХИС нь багш-профессорын нийт бүрэлдэхүүн, инженер-техникийн

болон сургалтын туслах ажилтнуудыг давтан сургалтад хамруулж, үндэсний

болон олон улсын сертификат бүхий зэрэглэл олгуулах ба тэдний ажиллах

нөхцөлийг мэдээллийн болон боловсролын технологийн зохих шаардлагын

түвшинд байнга хангаж, аттестатчилж байна.

8.2 ХИС-ийн Зайны сургалтын төв нь компьютерийн сүлжээ болон

мэдээллийн санг удирдах дадлага, чадвар, мэдлэг мэргэшил эзэмшсэн

мэргэжилтнүүдтэй байна.

Ес. ХИС-ийн ЗАЙНЫ СУРГАЛТ ДАХЬ АКАДЕМИК ЭРХ

9.1 ХИС нь сургалтын процессын технологийн түвшинтэй уялдуулан

боловсролын хөтөлбөр, курс болон хичээлийн хөтөлбөр, сургалтын болон

үйлдвэр-сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эрхтэй.

9.2 Багш-профессорын бүрэлдэхүүн нь тухайн курсын хичээлийн

агуулга, сургалтын процессыг илүү чанартай болгоно гэж үзсэн зайн

сургалтын заах арга, хэрэгсэл, технологи сонгох, төрөөс мөрдүүлж байгаа

Page 73: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

73

боловсролын стандартад нийцүүлэн курс сургалтын агуулга, хэмжээ,

хичээлийн төрлийг тогтоох эрхтэй.

Арав. БУСАД ЗҮЙЛ

10.1 Суралцагчдын шилжилт хөдөлгөөн нь ХИС-ийн “Оюутны мэдлэг,

чадварыг үнэлэх журам”-ийн 19-р зүйлийн дагуу явагдана.

10.2 Зайн сургалтаар хичээл заах багш нарын нэрсийг ХИС-ийн

захирлын тушаалаар баталгаажуулах ба багшийн сургалтын ажлын гvйцэтгэл,

явцад сургалт, судалгааны хөгжил, аудитын үнэлгээний алба, Эрдмийн

сургуулийн сургалтын алба хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.

10.3 Зайн сургалтын төлбөрийн хэмжээ, нэг кредитийн vнэлгээг тухайн

хичээлийн жилийн 6 сарын эхний 15 хоногт багтаан тооцоолж, ХИС-ийн

Удирдах зөвлөлөөр батлуулна.

Эрдмийн зөвлөлийн

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн

хурлаар хэлэлцэн батлав.

ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

1. Оюутны мэдлэг чадварыг үнэлэх энэ журам нь Магадлан

итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд кредитийг харилцан хүлээн зөвшөөрөх

нэгдсэн тогтолцооны хүрээнд оюутны мэдлэг чадварыг бодитой үнэлэх,

түүний биелүүлсэн кредитийн хөрвөх нөхцөлийг хангахад чиглэнэ.

2. Судалж буй хөтөлбөрөөр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийг олж

авахын тулд улирлын турш хэрхэн сурч хөдөлмөрлөснөө дүгнүүлэхдээ,

тухайн хичээл нь сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь (ЕС) хэсэгт багтаж

байвал заасан багшаар 100 хүртэл оноогоор, мэргэжлийн суурь (МС),

мэргэжлийн (М) хэсэгт хамаарагдаж байвал заасан багшаар 70 хүртэл

оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшинг улирлын шалгалтын 30 хүртэл

оноогоор тус тус заавал дүгнүүлнэ.

Эдгээрийн нийлбэр 100 хүртэлх оноог лавлах хүснэгт ашиглан үсгэн

үнэлгээнд шилжүүлнэ.

Page 74: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

74

Лавлах хүснэгт:

3. Үнэлгээний голч дүн (GPA). Үнэлгээний голч дүнг тооцохдоо,

хичээл бүрийн үсгэн үнэлгээг оноонд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн

харгалзах кредитээр үржүүлж, дундажлах замаар тодорхойлно. Оюутан

бүрээр улирал бүрийн эцэст тухайн улиралд дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд

бодогддог Улирлын Үнэлгээний Голч Дүн ба оюутны нийт суралцсан

хугацаандаа дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог Хуримтлуулсан

Үнэлгээний Голч Дүн гэсэн ерөнхий нэг аргачлалтай хоёр тоон утгыг

тооцоолж гаргасны эцэст оюутны дүнгийн хуудсыг хэвлэж, хувийн хэрэгт

хийнэ. Улирлын болон хуримтлуулсан үнэлгээний голч дүнг дараах ерөнхий

томьёогоор тооцоолно.

Үнэлгээний Голч Дүн (GPA) =

чанарын онооны

нийлбэр =

Y1*K1+Y2*K2+...+Yn*Kn

Кредит цагийн

нийлбэр K1+K2+ ... +Kn

энд,

Y1, Ү2,…Үn - 1,2,...,n дугаар хичээлүүдийн чанарын үнэлгээний оноо

К1, K2,..., Kn - 1,2,...,n дугаар хичээлүүдийн харгалзах кредит

4. Оюутан нь улирал бүрийн эцэст өөрийн сурлагын амжилтандаа дүн

шинжилгээ хийж, сургуулийн нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч

дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах

арга барилаа төлөвлөнө.

5. ХИС-ийн Бакалаврын зэргийн дипломыг 2.0 ба түүнээс дээш,

Магистрын зэргийн дипломыг 3.0 ба түүнээс дээш, Докторын зэргийн

дипломыг 3.4 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэйгээр суралцсан

төгсөгчдөд олгох болно.

Рейтингийн үнэлгээ Үсгэн үнэлгээ Чанарын үнэлгээ

1 96 -100 A 4.0

2 90-95.99 A- 3.7

3 87-89.99 B+ 3.4

4 83-86.99 B 3.0

5 80-82.99 B- 2.7

6 77-79.99 C+ 2.4

7 74-76.99 C 2.0

8 70-73.99 C- 1.7

9 67-69.99 D+ 1.3

10 64-66.99 D 1.0

11 60-63.99 D- 0.7

12 0-59.99 F 0

Page 75: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

75

6. Тухайн улиралд доод тал нь 15 кредит цуглуулсан ба тухайн улирлын

үнэлгээний голч дүн нь 3.6 ба түүнээс дээш амжилт үзүүлсэн оюутнуудын

нэрсийг Захирлын нэрэмжит хуудсанд оруулна.

7. Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь дараалан 2 болон түүнээс дээш

удаа бичигдэж, оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилт гаргасан, олон

нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцсон оюутнуудыг "Шилдэг

оюутнууд" гэнэ. Энэхүү нэрсийн жагсаалтанд орсон оюутнуудад тусгай

хөтөлбөрт хамруулж суралцуулах, сургуульдаа туслах багш эсвэл ажилтнаар

ажиллуулах, бусад гадаадын их дээд сургуульд элсэхэд нь сургуулийн зүгээс

дэмжих гэх мэт олон чиглэлээр тусалж ажиллаж болно.

8. Дараах тохиолдлуудад оюутанг "хангалтгүй" суралцсан гэж

Анхааруулах хуудсанд бичиж доорхи арга хэмжээг сургуулийн зүгээс авч

хэрэгжүүлнэ. Үүнд:

8.1. Оюутны тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 0.7-оос доош

бол "оюутныг тухайн улиралд хангалтгүй суралцсан" гэж үзнэ.

8.2. Хангалтгүй суралцсан оюутанд "Анхааруулах хуудас"-нд нэрийг

бичиж сануулна.

8.3. "Анхааруулах хуудас"-нд оюутны нэр 3 удаа бичигдвэл тэрхүү

оюутныг сурлагаар тэнцээгүй гэж үзэж сургуулиас хасна.

9. Сургуулийн захиргаа, сургалт, судалгааны хөгжил, аудитын

үйлчилгээний алба (ССХАҮА) эрхлэн шинжээчдийн багийг зохион байгуулж

мэргэжлийн суурь (МС), мэргэжлийн (М) хөтөлбөрөөс 2-3 хичээлээр сонголт

хийж улирлын эцэст оюутны мэдлэг, чадварыг 30 хүртэлх оноогоор батлах

шалгалт авч дүгнэнэ. Тухайн улиралд судалж буй ерөнхий суурь (ЕС), батлах

шалгалтанд сонгогдсон хөтөлбөрөөс бусад бүх хөтөлбөрүүдийн 30 хүртэлх

онооны шалгалтыг тухайн хичээл заасан багш авч дүгнэнэ.

(Энэ хэсгийг ХИС-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн

325 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон.)

10. Сургалтын хөтөлбөрийн дагуу өмнөх холбоонд амжилтгүй буюу

багшаас 60 хүртэлх оноог аваагүй тохиолдолд дараагийн хичээл

сонгогдохгүй. Уг хөтөлбөрөөр дараагийн улиралд бүлэг бүрдэхгүй

тохиолдолд оюутан тухайн хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөөний дагуу

судална.

11. Оюутан дараах шаардлагыг хангасан тохиолдолд 30 хүртэлх онооны

улирлын шалгалтад орох эрх нээгдэнэ.

(Энэ хэсэгт ХИС-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн

325 дугаар тушаалаар өөрчлөлт орсон.)

Үүнд:

11.1. Тухайн хөтөлбөрөөр багшаас авах 70 онооноос 30 хүртэлх

оноог заавал авсан байх; Хэрэв 30 хүртэлх оноо аваагүй оюутан

Page 76: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

76

тухайн хөтөлбөрөө сургалтын төлөвлөгөөний дагуу дахин сонгож

судална.

11.2. Сургалтын төлбөрийг зохих журмын дагуу заавал төлж,

тэмдэглэгээ хийлгэсэн байх;

11.3. Шалгалтанд орохгүй байх хүндэтгэх шалтгаантай бол

урьдчилан заавал мэдэгдэж шаардлагатай бичиг баримт хавсаргах;

11.4. Зайн сургалтанд хамрагдаж буй оюутан зөвлөх багшаараа

дамжуулан ямар хөтөлбөрөөр хэдийд шалгалт авах талаарх мэдээлэл

авч, тухайн шалгалт авч байгаа цаг, минутанд тестийн програм,

интернэтээр хүлээн авч, вэб камерийн тусламжтай тестийн материал

дээр ажиллаж хураалгана.

12. Оюутан дараах нөхцөлд санхүүгийн албанаас тогтоосон хураамжийг

төлж тестээр буюу тестийн програмаар ССХАҮА-аас гаргасан хуваарийн

дагуу шалгалтаа 1 удаа өгч болно.

12.1. 30 хүртэлх онооны улирлын шалгалтанд ороогүй;

12.2. 11.2-р заалтыг зөрчсөн;

12.3. Багшаас авах оноо (70), 30 хүртэлх онооны улирлын

шалгалтаас авсан нийлбэр 60 онооноос бага;

12.4. Ерөнхий суурь (ЕС) хичээл дээр 60 ба түүнээс бага оноо авсан

тохиолдолд;

(12.1 ба 12.3 заалтуудад ХИС-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 325

дугаар тушаалаар өөрчлөлт орсон болно.)

13. Уг дүрмийн 12-р заалтын дагуу 30 хүртэл онооны улирлын

шалгалтанд орсон боловч шалгалтандаа амжилтгүй дүн үзүүлж, багшаас авах

оноо (70), 30 хүртэлх онооны улирлын шалгалтаас авсан нийлбэр 60 онооноос

бага болсон тохиолдолд тухай хөтөлбөрийг дахин сонгож судална.

(Энэ хэсэгт ХИС-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 325 дугаар

тушаалаар өөрчлөлт орсон болно.)

14. 11.3-р заалтын дагуу шалтгаан нь бичиг баримтаар нотлогдож

байгаа тохиолдолд дараагийн улиралд багтаан тестээр буюу тестийн

програмаар ССХАҮА-аас гаргасан хуваарийн дагуу шалгалтаа 1 удаа өгч

болно.

15. ХИС-ийн тестийн програм, тестийн санд тухайн хөтөлбөрийн

стандартыг хангасан тестээр санг бүрдүүлж оюутныг дүгнэнэ. Дүгнэх тестийг

биелүүлэх хугацаа дунджаар 1 цаг 30 минут байна. Улирлын дүгнэх тестийг

эгэл (20%), үндсэн (50%), асуудал шийдвэрлэх (30%) гэсэн үндсэн гурван

хэсэгтэй зохионо. Эгэл хэсэгт тухайн хичээлийн стандартаар оюутан заавал

мэдсэн байвал зохих үндсэн ойлголт, тодорхойлолтуудыг шалгана. Үндсэн

хэсэгт оюутан тухайн хөтөлбөрийн хүрээнд эзэмшиж мэдвэл зохих суурь

Page 77: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

77

чадвар, дадлыг шалгана. Асуудал шийдвэрлэх хэсэгт оюутан бие даан

тодорхой асуудлыг судалсан хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэнэ.

16. Оюутны улирлын явцын үнэлгээг гаргахдаа тухайн оюутны дадлага,

семинар, лабораторийн ажлыг гүйцэтгэсэн түвшин, бие дааж хийж

гүйцэтгэсэн ажлын үзүүлэлт, тэнхимээс зохион байгуулсан мэдлэг чадварыг

тогтоох хяналтын ажлуудын дүн зэргийг нэгтгэн дүгнэнэ.

17. Оюутны суралцсан хугацааны дүнг зөвхөн ССХАҮА-аас

удирдлагын мэдээллийн сангийн програмаар хэвлэн гаргасан тусгай бланктай

тохиолдолд хүчинтэйд тооцно. Иймд шалгалт авсан багш шалгалтын дүнгээ

удирдлагын мэдээллийн санд оруулж уг програмаар хэвлэн гаргасан дүнтэй

тулгаж гарын үсгээ зурах ба багш, оюутан, сургалтын менежерүүд уг

мэдээллийн үнэн зөвд захиргааны ба эдийн засгийн хариуцлага хүлээнэ.

18. Их сургууль хоорондын оюутан солилцооны журмаар гэрээгээр

суралцахаар явж байгаа оюутны суралцаж буй мэргэжил нь ХИС-ийн

мэргэжилтэй кредит агуулга дүйцэх бол тухайн оюутанд зайнаас суралцах

зөвшөөрөл олгохыг ХИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Зайнаас

сурах зөвшөөрөл авсан оюутан салбар сургууль, тэнхимтэй гэрээ байгуулах ба

ХИС-д судлахаар гэрээлсэн кредит цагийн төлбөрийг бүрэн төлнө. Оюутны

шалгалтын дүн нь ХИС-ийн удирдлагын мэдээллийн санд бүртгэгдэнэ.

19. Зайнаас сурах (Online) сургалтанд:

А. ХИС-д 4-өөс дээш улирал амжилттай суралцаж, ҮГД 2.0-оос

дээш, нийт 60-аас багагүй кредит цуглуулсан;

Б. Гадаадын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа;

В.Хүндэтгэх шалтгааны улмаас танхимын сургалтанд хамрагдах

боломжгүй зэргийг харгалзан үзэж оюутан холбогдох тэнхим,

салбар сургуулийн захирлын зөвшөөрөл, ХИС-ийн захирлын

тушаалаар хамрагдана.

20. Тушаал гарснаар сургалтын алба оюутны бүртгэлд нэмэлт

тэмдэглэгээ хийж, судлах хичээлийн жагсаалтыг санал болгон сонголтыг

хийлгэнэ. Хичээл сонголт хийснээр оюутан багштайгаа өөрийн вэб хуудсаар

дамжуулан тухайн хөтөлбөртэй холбогдол бүхий мэдээллийг авч, өгсөн

даалгаврыг гүйцэтгэж кредитийг бүрэн судалж, өөрийн мэдлэг чадвараа уг

журмын дагуу үнэлж дүгнүүлнэ.

21. Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын

үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ.

Үүнд:

U - Оюутан кредит шууд тооцох шалгалтын дүнг зөвшөөрөөгүй

Е - Улирлын шалгалт өгөөгүй

R - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн

Page 78: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

78

W - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан

Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна. Оюутан нь

жилийн дотор дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин

судалж, "A-F" үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.

21.1. Оюутан кредит шууд тооцох шалгалтын дүнг зөвшөөрөөгүй

– "U" Uncomplete

Оюутан тухайн хичээлийг өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай

гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн

хүсэлтээр орж болно. Энэ тохиолдолд уг хичээлийг хариуцсан профессор нь

оюутантай ярилцлага хийж шууд шалгалтанд орох зөвшөөрлийг олгоно.

Кредит шууд тооцох шалгалтыг зөвхөн томилогдсон комисс авах ба

шалгалтанд орохын өмнө тухайн хичээлийн кредитийн үнийг бүрэн төлсөн

байна.

Энэхүү шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн

хичээлийн кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний хувьд

оюутны шалгалтанд авч болох 30 хүртэлх оноог 3.33 гэсэн оноогоор

үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноод шилжүүлнэ.

Оюутан нь хичээлийн жилийн нэг улиралд 30 хүртэл онооны кредит

шууд тооцох 3 хүртэл шалгалтанд орох эрхтэй.

Оюутан кредит шууд тооцох шалгалтын үр дүнд сэтгэл дундуур байвал

шалгалтын дүнгийн хуудсанд "U" тэмдэглэгээг тавиулж болно.

Шалгалтын хуудсанд "U" тэмдэглэгээ тавигдсан хичээлийг оюутан

шинээр дахин сонгож судлаад 70 онооны болон улирлын шалгалтанд орж "A-

F" гэсэн үнэлгээ авсан байх шаардлагатай.

21.2. Оюутан улирлын шалгалт өгөөгүй- "Е" Exam incomplete by

the student

Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд

ороогүй тохиолдолд "Е" тэмдэглэгээг тавиулж болно. "Е" тэмдэглэгээ авсан

хичээлээр оюутан дараа жилийн дотор багтаж заавал шалгалт өгсөн байна.

21.3. Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн – "R"

Repeating a course

Оюутан өөрөө уг хичээлд дахин суралцах хүсэлтэй, эсвэл хичээлийн

эцсийн үнэлгээнд сэтгэл дундуур байгаа тохиолдолд "R" тэмдэглэгээг

дүнгийн хуудсанд сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд тавиулж

болно.

Оюутан нь тухайн хичээлээр энэ тэмдэглэгээг ССХАҮА-аас тавиулсан

тохиолдолд уг хичээлийг жилийн дотор дахин судлаж үзэж, үнэлгээг

дээшлүүлэх эрхтэй болж байгаа юм. Энэ тохиолдолд нэгдүгээрт, уг

хичээлийг дахин бүрэн судлаж багшийн болон улирлын шалгалтын онооны

Page 79: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

79

нийлбэрээр, хоёрдугаарт уг хичээлийг өмнө судлаж үзэж байхдаа багшийн 70

онооноос 50-аас дээш оноо авсан байвал кредит шууд тооцох шалгалтаар тус

тус үнэлүүлж болно.

Дахин судлахаар R үнэлгээг тавигдсан хичээл оюутны голч дүнд

нөлөөлөхгүй болно.

Оюутан нь 3 ба түүнээс олон улирал өнгөрсний дараа тодорхой

хичээлийн үнэлгээг дээшлүүлэхийг хүсвэл уг хичээлийг дахин сонгож судлаж

үзэхийг анхааруулж байна. Оюутан дахин суралцахаар бүртгүүлсэн

хичээлийг, шинээр үзэхээр сонгосон хичээлүүдийн нэгэн адилаар бүртгэж

төлбөрийг төлнө.

Харин кредит шууд тооцох шалгалтанд орох үед төлбөл зохих

кредитийн үнийг бүрэн төлнө.

21.4. Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас

татгалзаж хаясан- "W" Withdrawal

Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй,

лаборатори, дадлага, бие даалтын ажлыг хийгээгүй, хөтөлбөрийн шаардлагыг

хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд "W"

тэмдэглэгээ тавина.

21.5. Кредит - "CR" Credit granted

21.5.1 Магадлан итгэмжлэлд орсон дзэд сургууль,

коллежиудаас шилжин ирж буй оюутнуудын үзэж судалсан

хичээлийн кредитийг бүрэн тооцож, кредитээ тооцуулж

болно.

22. Аливаа шалгалтын үнэлгээний талаар маргаан гарвал Салбар

сургууль, тэнхимээс томилогдсон комисс тухайн хөтөлбөрөөр оюутан

эзэмшсэн байх мэдлэг чадварын жагсаалтыг баримтлан шийдвэрлэнэ. Оюутан

өөрийн санаачлагаар U, E, R тэмдэглэгээ авах эрхтэй. Шалгалтын дүнгийн

хуудсанд ийм тэмдэглэгээ авахаа зөвшөөрч оюутан гарын үсгээ зуран

баталгаажуулна. Тэмдэглэгээ нь уг оюутны нэрийг ССХАҮА-аас гаргадаг

АНХААРУУЛАХ ХУУДАС-нд түр оруулахгүй байх үндэслэл болно.

23. Харилцаа, ёс суртахууны доголдол гаргасан оюутныг мэргэжлийн

тэнхим болон салбар сургуулийн зөвлөлгөөнөөр хэлэлцэн протокол хөтлөж

шалгалтаас түдгэлзүүлэх, сургуулиас хасах хүртэл арга хэмжээг авч болно.

24. ХИС-ийн Бакалаврын зэргийн дипломыг дараах шаардлага хангасан

төгсөгчдөд олгоно. Үүнд:

- Сургалтын төлөвлөгөөний дагуу нийтдээ 120-иос доошгүй кредит

судалсан.

Page 80: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

80

- Төгсөлтийн шалгалт болон диплом хамгаалалтандаа 60 ба түүнээс

дээш оноо авсан, ҮГД 2.0 -оос дээш, авсан төгсөгчдөд

бакалаврын зэрэг олгоно.

25. Бакалаврын төгсөлтийн ажил (Диплом) болон курсын ажил

бичих

25.1. Бакалаврын төгсөлтийн ажил (Диплом) бичих оюутан

үнэлгээний голч дүн GPA-3.0-оос дээш, судалгаа шинжилгээний

ажлын арга зүй эзэмшсэн, дотоодын их дээд сургуулийн эрдэм

шинжилгээний хурлуудад илтгэл тавьж байсан туршлагатай

оюутнууд бичнэ.

25.2. Курсын ажил бичих оюутан нь нийт онооны дундаж 70-аас

дээш оноотой, үнэлгээний голч дүн GPA-2.0-оос дээш гэсэн

нөхцлүүдийг хангасан, судалгаа шинжилгээний ажлын арга зүй

эзэмшсэн оюутнууд бичнэ.

25.3.Төгсөлтийн ажил болон курсын ажил бичих оюутнууд

“Бакалаврын төгсөлтийн болон курсын ажил боловсруулах,

хамгаалуулах журам”-ыг баримтлана.

26. Төгсөлтийн ажил, төгсөлтийн шалгалтанд 90-ээс дээш оноо авсан,

суралцсан хугацааны ҮГД 3.7 -гоос дээш голч дүнтэй төгсөгчдөд Онцгойлох

диплом олгоно.

27. Оюутны онцгой авъяас чадварыг харгалзан, эзэмших мэргэжлээр нь

судалгааны ажил хийлгэж, тусгай хөтөлбөрөөр эрдэмтэн багш нарыг

дагалдуулан сургаж болно. Ийм оюутны суралцсан хугацааны мэргэжлийн

болон мэргэжлийн хөтөлбөрт 90-ээс дээш хувь нь “А” гэсэн үнэлгээтэй, өөрөө

хүсэлтээ гаргасан бол магистрантурт давхар суралцуулж болно.

28. Магистрантаар элсэгчийн бакалаврын сурлагын голч дүн нь 2.5

(75%) -аас, докторантаар элсэгчийн магистрын сургалтын голч дүн нь 3.5

(85%)-иас доошгүй байна. Магистрант, докторантын эзэмшсэн мэдлэг,

чадварын үнэлгээний тогтолцоо нь бакалаврын сургалтын адилаар 100 оноо

ба (A, А-, B+, В, В-, С+, С, D+, D, D-, F ) үнэлгээнд үндэслэнэ.

29. Дараах тохиолдолд оюутныг сургуулиас хасч удирдлагын

мэдээллийн санд өөрчлөлт хийнэ. Үүнд:

ХИС-ийн дүрмийг ноцтой зөрчсөн, сахилга батын зөрчил гаргаж

сургуультай байгуулсан гэрээг зөрчсөн тохиолдолд

Бакалаврын сургалтын журмын 9.5-д заасан оюутан

Оюутан өөрийн санаачлагаар сургуулиас гарахыг хүссэн өргөдлөө

гаргасан

Захирлын тушаалаар чөлөө авалгүй нэг сараас илүү хугацаагаар

сураггүй алга болсон.

Page 81: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

81

Захиргааны Зөвлөлийн

2014 оны … сарын …-ний өдрийн

хурлаар хэлэлцэн шинэчлэн батлав.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь ХИС-ийн нийтийн соёл, имиджийг

дэмжих, хөгжүүлэхэд туслах, үүний тулд оюутны дагаж мөрдөх ёс зүйн хэм

хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад

оршино.

1.2. ХИС нь аливаа хүчирхийлэл, сүрдүүлгээс ангид, хууль журмыг

ёсчлон биелүүлдэг, ардчилал, хүний эрхийг хүндэтгэн дээдэлдэг, оюутны

суралцах таатай орчныг бүрдүүлсэн эрдмийн их өргөө мөн.

1.3. Энэхүү дүрэм нь ХИС-д элссэн оюутан нэг бүрт сургалтын хэлбэр,

мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр төгсөх хүртэл нь үйлчилнэ.

1.4. Оюутан бүр энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг

мөрдсөнөөр сургуулийнхаа хөгжил, дэвшил, түүний нэр хүндийг

бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Page 82: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

82

Хоёр. ДҮРМИЙН НЭР ТОМЪЁО

2.1. “Оюутан” ХИС-д элссэн, бакалавр, магистр, докторын зэргийн

дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй этгээд;

2.2. “Оюутны ёс зүй”- оюутны суралцах үйл ажиллагааны явцад

мөрдөх нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон

харилцааны үйлдэл, эс үйлдэл;

2.3. “Оюутны ёс зүйн хэм хэмжээ” - оюутан эрдэм боловсрол эзэмших

үүргээ чанд биелүүлэх, оюутны нэр хүндийг хамгаалах талаар тогтоосон

шаардлагын цогц;

2.4. “Оюутны ёс зүйн зөрчил ”- энэ дүрмээр тогтоосон оюутны ёс зүйн

хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэл.

Гурав. ХИС-ийн ОЮУТНЫ ЁС ЗҮЙ ХЭМ ХЭМЖЭЭ, ЗОХИСГҮЙ

ҮЙЛДЛҮҮД

3.1. Оюутан нь боловсрол эзэмших зорилгоо эрхэм болгож, ямагт

өөрийгөө хөгжүүлж, идэвхи чармайлт гарган суралцаж, эх орныхоо хөгжилд

өөрийн хувь нэмрийг оруулах иргэн болон төлөвшиж, чадварлаг, хөрвөх

чадвар бүхий мэргэжилтэн болохыг хичээн суралцана.

3.2. Оюутан нь Боловсролын хууль тогтоомж, ХИС-ийн дүрэм,

сургалтын журам, дотоод журам, оюутны байрын журмаар хүлээсэн үүргээ

ёсчлон биелүүлдэг байна.

3.3. Оюутан нь бусдыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс,

хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон

хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах, анги курсийн

ялгаа гарган дарамтлахыг хориглоно.

3.4. ХИС-ийн оюутан ямар ч байдалд гадаад байдлын соёл,

харилцааны ёс зүйгээр үлгэр жишээ ялгардаг байна.

3.5. Их сургуулиас гадуурх арга хэмжээ /семинар, бага хурал, тэмцээн,

../-д оролцохдоо оюутан өөрийгөө ХИС-ийн төлөөлөл гэж үзэж, их

сургуулийн нэр хүндийг хамгаална.

3.6. ХИС-ийн оюутан ёс зүйд харшлах зохисгүй үйлдэлүүдтэй

тэмцэхийг өөрийн үүргээ гэж үзнэ. Оюутны ёс зүйд харшлах зохисгүй

үйлдлүүд:

3.6.1. Амаар болон бичгээр шалгалт өгөхдөө зөвшөөрөөгүй

материал, техник хэрэгсэл ашиглах буюу биедээ авч явах

3.6.2. Шалгалтын хариултад бусдын дэмжлэг авах

3.6.3. Шалгалтын асуултад хариулахад нь бусдад туслах,

хариултыг нь бэлдэж өгөх

Page 83: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

83

3.6.4. Бусдыг өөрийн оронд оруулж шалгалт өгүүлэх

3.6.5. Бусдын өмнөөс шалгалт өгөх

3.6.6. Сургалтын бэлэн ажил /курс, диплом, реферат, эссээ,

өгүүлэл, илтгэл, диссертаци..г.м./, интернетийн нөөц-ийг өөрийн ажлын

үр дүн мэтээр шууд хуулан ашиглах

3.6.7 Шалгалтад тооцуулах буюу илүү өндөр дүн авахын тулд

хууль бус арга хэрэглэх

3.6.8. Бие даан гүйцэтгэх ёстой сургалтын ажлуудыг бусдаар

хийлгэх

3.6.9. Сургалтын даалгаварт аливаа мэдээлэл, судалгааны

статистик мэдээ, лабораторын өгөгдөл, ишлэл буюу ном зүй зэргийг

хуурамчаар үйлдэх

3.6.10. Бусдын хэвлүүлсэн болон хэвлүүлээгүй бүтээлийг бүхэлд

нь буюу хэсгийг нь өөрийн мэт болгох

3.6.11. Бусад хувь хүн, байгууллага болон интернетээс авсан

материалыг эх сурвалж заалгүй өөрийн хийсэн ажил мэт өргөн барих

3.6.12. Их сургуулийн сургалттай холбоотой дүнгийн хуудас,

сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт

зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, буруугаар ашиглах

3.6.13. Бусдын нэр төрд халдах, басамжлах доромжилсон зан үйл

гаргах, янз бүрээр дайрч давшлах, ёс бус харилцаа хандлага, бүдүүлэг

үг хэллэг хэрэглэх, доромжлох

3.6.14. Их сургуулийн болон оюутан, багш, ажилтны эд зүйлийг

хулгайлах

3.6.15. Их сургуулийн эд хөрөнгөд санаатайгаар гэмтэл учруулах,

эвдэж хэмхлэх

3.6.16. Лаборатори, кабинет, анги танхим, хичээлийн байр,

оюутны байраас янз бүрийн тоног төхөөрөмж, ном зохиол, багаж

хэрэгсэл, бусад эд зүйлсийг зохих зөвшөөрөлгүй авч гарах

3.6.17. Их сургуулийн номын сангийн нөөцөд гамгүй хандах,

сурах бичиг, гарын авлага, ном зохиолыг гэмтээх, дахин ашиглах

боломжгүй болгох

3.6.18. Сургуулийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэх,

сургууль дээр согтуу ирэх

3.6.19. Аливаа мансууруулах бодис хэрэглэх, бэлдэх, тараах

3.6.20. Сургуулийн хориглосон газруудад тамхи татах

Дөрөв. ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ, БҮТЭЦ, ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР

Page 84: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

84

4.1. Сургууль нь Ёс зүйн зөвлөлтэй байна. Зөвлөл нь оюутны ёс зүйн

дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан

сэргийлэх, оюутны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг

холбогдох дүрэм журмын хүрээнд хянан шийдвэрлэх ба Ёс зүйн зөвлөл нь

ХИСОХ-ны дэргэд байгуулна.

4.2. Сургуулийн Ёс зүйн Зөвлөлийн саналаар шаардлагатай бол оюутны

гаргасан ёс зүйн зөрчлийг хэлэлцэх, холбогдох шийдвэр гаргах, хариуцлага

тооцох үйл ажиллагааг ХИС-ийн Оюутны Ёс зүйн зөвлөлийн болон ХИСОХ-

ийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж болно.

4.3. Оюутны ёс зүйн дүрмийн дагуу арга хэмжээ тооцогдсон оюутан нь

хариуцлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзвэл ХИСОХ-ны дэргэдэх

Ёс зүйн зөвлөлд хандах эрхтэй. Оюутны эрхийг хамгаалах үүднээс ёс зүйн

зөвлөл нь асуудлыг дахин хэлэлцэх, тайлбарыг нь сонсох зэргээр заавал

хэлэлцэн шудаага ажиллаж зохих шийдвэрийг гаргана.

4.4. Оюутны Ёс зүйн зөвлөлтийн гишүүдийг ХИСОХ-ны дэргэдэх анги,

курсийн ахлагчдын хурлаас ил санал хураалтаар сонгоно.

4.5. Оюутны Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоо 7-9 хүний

бүрэлдхүүнтэй байна.

4.6. Оюутны Ёс зүйн зөвлөлийн даргыг сонгогдсон гишүүдийн хурлаар

нууц санал хураалтаар сонгоно. Дарга нь Оюутны Ёс зүйн хорооны бичиг

баримтыг ХИСОХ-ны ерөнхийлөгчтэй зөвшилцөн ХИСОХ-ны зохих бланк,

тэмдэгтээр үйлдэж ХИСОХ-ны ерөнхийлөгч ба Оюутны Ёс зүйн зөвлөлийн

даргын хос гарын үсгээр ашиглаж болно.

4.7. Оюутны Ёс зүйн зөвлөлийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа

хийнэ. Ёс зүйн дүрмийг зөрчсөн оюутны асуудлыг хурлаараа хэлэлцэхдээ

зөрчил гаргасан оюутанг байлцуулна. Уг хурлаас оюутанд холбогдох

асуудлыг сургуулийн дотоод журам, энэхүү дүрмийн хүрээнд хэлэлцэн

шийдвэр гаргаж протокол хөтөлнө. Хурлаас гаргасан санал, зөвлөмж, арга

хэмжээг оюутанд мэдэгдэж шаардлагатай бол сургуулийн захиргаанд өгнө.

Хурлыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар явуулна.

4.8. Оюутны Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөөгүй оюутан

иргэний журмаар Иргэний хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэх эрх нь

нээлттэй байна.

Тав. ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ШИЙДВЭРЛЭХ

5.1. ХИС-ийн нийт багш, ажилтан, ажилчид, оюутан суралцагч бүр ёс

зүйн зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох, ёс зүйн шаардлага тавих,

Page 85: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

85

зөвлөлд хандан ёс зүйн зохисгүй үйлдлийн талаар мэдээллийг мэдээлэх

үүрэгтэй.

5.2. Оюутны ёс зүйн дүрэм зөрчсөн талаар багш, оюутны гаргасан

гомдлыг нарийн баичгийн дарга хүлээн авч, Зөвлөлийн даргад танилцуулна.

5.3. Зөвлөлийн дарга нь тухайн гомдол хүсэлтийг шалгах ажлын хэсэг

байгуулан түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шалгана.

Шалгалтыг явуулахдаа холбогдох албан тушаалтан, оюутнаас баримт

гаргуулах, тайлбар авах эрхтэй.

5.4. Ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг Ёс зүйн зөвлөл хянан

шийдвэрлэнэ. Удаа дараа болон ноцтой ёс зүйн зөрчил гаргасан оюутанд ёс

зүйн зөвлөл тохирсон ёс зүйн арга хэмжээ авна. Ёс зүйн зөвлөлийн саналыг

үндэслэн сургуулийн захирал сургуулийн дүрэм, дотоод журамд заасан

болон дараах сахилгын арга хэмжээ авна.

5.4.1. Амаар буюу бичгээр сануулах

5.4.2. Эрхийг хязгаарлах, дотуур байрнаас гаргах, диплом олгохыг

тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, сургуулиас олгосон биеийн

байцаалт болон сургуулийн бусад өмч хөрөнгийг хураах, хохирлыг

төлүүлэх.

5.4.3.Тодорхой нөхцөлтэйгээр үргэлжлүүлэн суралцуулах.

5.4.4. Сургууль, хамт олны нэр хүнд, өмч, эд хөрөнгө, аюулгүй

байдал, сургалтын хэвийн үйл ажиллагаанд учруулсан хохирлын

хэмжээ, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, хуулийн байгууллагаар

зөрчил, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол сургуулийн захиргаа

тухайн оюутныг сургуулийн Ёс зүйн зөвлөлийн хурлаар

хэлэлцүүлэлгүйгээр сургуулиас хасах хүртэл сахилгын шийтгэл

ноогдуулж болно.

5.5. Сургуулиас хасах шийтгэл хүлээсэн оюутанд сургалтын төлбөрийг

буцаан олгохгүй.

Page 86: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

86

Эрдмийн зөвлөлийн

2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн

хурлаар хэлэлцэж батлав.

БАКАЛАВРЫН ТӨГСӨЛТИЙН БОЛОН КУРСЫН АЖИЛ

БОЛОВСРУУЛАХ, ХАМГААЛУУЛАХ ЖУРАМ

Бакалаврын төгсөлтийн ажил нь мэргэжилтэн бэлтгэх сургалтын

хөтөлбөрийн дагуу суралцаж буй төгсөх ангийн оюутнуудын төгсөлтийн бие

даасан ажлын нэг хэлбэр юм. Их дээд сургуулийн оюутны багшийн

удирдлаган доор сургалт судалгааны шинж чанартай хийж гүйцэтгэсэн

төгсөлтийн үндсэн ажил юм.

Курсын ажил нь оюутнууд багшийн удирдлаган доор тодорхой

шаардлага хангаж тодорхой хугацаанд хийх даалгавар юм. Голдуу

мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн үндсэн хичээлээр дагнан хийдэг.

Оюутнуудын мэргэжилээрээ бие дааж судалгааны ажил хийх аргачилалд

суралцах, эх сурвалжууд ашиглан тодорхой асуудлыг гүнзгийрүүлэн суралцах

чадвартай болгох ажил юм.

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Бакалаврын төгсөлтийн ажлын зорилго: Оюутнуудыг сонгосон

мэргэжлийн тодорхой сэдвээр гүнзгий мэргэшүүлэх, онолын мэдлэг,

эзэмшсэн судалгааны арга зүйгээ судалгаа, шинжилгээний ажилд амжилттай

ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино.

Курсын ажлын зорилго: Оюутны онолын мэдлэгийг бататгах,

гүнзгийрүүлэх, өргөтгөх, бие даасан үйл ажиллагааны дадал зүй эзэмшүүлэх,

эргэцүүлэн бодох, дүгнэлт гаргах тэдгээрийг дэс дараалалтай, баталгаа

Page 87: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

87

нотолгоотой бичих чадвар суулгах мөн бакалаврын төгсөлтийн ажлыг бичих

бэлтгэлтэй болгоход оршино.

1.2. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын сэдэв сонгох

баталгаажуулах: Салбар сургуулиуд оюутны бакалаврын төгсөлтийн болон

курсын ажил бичих сэдвийг ХИС-ийн тэргүүлэх чиглэлүүд болон мэргэжлийн

онцлогийг тусган, удирдах багш нарыг томилон ХИС-ийн захирлаар

батлуулна. Курсын ажлын сэдэв нь онолын хичээлийн зорилготой нийцсэн

байна. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлыг захирлын тушаалаар

баталгаажуулаагүй сэдвээр гүйцэтгэсэн тохиолдолд хүчингүйд,

хамгаалалтанд оруулахгүй болно.

1.3. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын удирдагч багш тухайн

сургуулийн магистр болон түүнээс дээш зэрэг цолтой багш байна.

Хоёр. УДИРДАГЧ БАГШ БОЛОН ГҮЙЦЭТГЭГЧИЙН ҮҮРЭГ

2.1. Удирдагч багшийн үүрэг: Удирдагч багш оюутанд сэдвээ сонгох

чиглэл, сэдвийн дагуух онол арга зүйн зөвлөгөө өгөх, бакалаврын төгсөлтийн

болон курсын ажлын агуулга бүтцийг батлах, судалгаа шинжилгээ хийхэд

шаардагдах тоо мэдээлэл, хүснэгт маягтыг боловсруулахад туслах, ашиглах

ном, сурах бичиг эх материалыг зааж өгөх, бичилтийн явцад хяналт тавих,

баталсан график төлөвлөгөөний биелэлт өгсөн заавар зөвлөгөөний

хэрэгжилтийг хянаж ажиллана.

2.2. Удирдагч багш нь суралцагчын гүйцэтгэж буй бакалаврын

төгсөлтийн болон курсын ажлын бүтэц, агуулга, тавигдах шаардлагад хяналт

тавьж ажиллана.

2.3.Оюутны үүрэг: Оюутан удирдагч болон сэдвээ сонгож, сэдвийн

ажлаа удирдуулахаар сонгосон багшаас зөвшөөрөл авч тохиролцсоны үндсэн

дээр удирдагчийн зөвлөснөөр:

а/ бакалаврын төгсөлтийн болон курсын ажил бичихэд шаардлага

хангахуйц бодитой зөв тоо мэдээ мэдээлэл цуглуулах

б/ ном сурах бичиг унших товчлох

в/ тоо мэдээ мэдээллийг боловсруулах

г/ судалгаа шинжилгээг онол арга зүйн зохих шаардлагын

түвшинд хийх

д/ уншсан ном хийсэн судалгаа, шинжилгээгээ ашиглаж

удирдагчийн баталсан төлөвлөгөө графикийн дагуу курсын ажлыг бичнэ.

Бичиж дууссан бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын хавтсан дээр

удирдагч гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэгч гарын үсэг

зурснаар хамгаалалтанд орох эрх нээгдэнэ. Энэ журамд заасан дээрх үүргийг

хангаагүй оюутныг хамгаалалтанд оруулахгүй.

Page 88: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

88

Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын хүрээнд оюутан дараах

ажлуудыг заавал хийж гүйцэтгэнэ.

- Хийх ажлын төлөвлөгөө, удирдамжаа боловсруулж удирдагч

багшаараа хянуулан батлуулсан байна.

- Хийх ажилдаа мэргэжлийн зүгээс анализ хийж түүнийхээ дагуу

судалгаагаа хийсэн байна.

- Батлагдсан хугацаанд багтаан бакалаврын төгсөлтийн болон

курсын ажлаа дуусгаж, хийсэн ажлынхаа тайланг бичиж,

төгсөлтийн комиссоор хэлэлцүүлэн хамгаална.

- Бакалаврын төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтанд орсон

байна. Хамгаалалтанд оюутан өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын

талаар товч танилцуулга хийнэ.

Гурав. БАКАЛАВРЫН ТӨГСӨЛТИЙН БОЛОН КУРСЫН АЖЛЫН

БҮТЭЦ, АГУУЛГА, ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1. Бакалаврын төгсөлтийн ажил нь 40 хуудсаас доошгүй, курсын ажил

нь 20-30 хуудаснаас хэтрэхгүй байх бөгөөд хэвлэмэл хэлбэртэй байна.

Дараах форматын дагуу бичнэ.

Хэмжээ А4

Үсгийн фонт Arial

Үсгийн өндөр 12pt

Мөр хоорондын зай 1.5 Iine

Зүүн талаас авах зай 3.0 см

Баруун талаас авах зай 2.0 см

Дээд талаас авах зай 2.0 см

Доод талаас авах зай 2.0 см

Бичлэгийн догол мөрөөс эхлэх хэсэг бүрийн өмнө 10pt

Жич: Хуудасны тоонд гарчиг, хавсралт материалыг оруулж тооцохгүй.

Үндсэн шаардлага:

- Сэдвийн агуулгыг бүрэн илэрхийлсэн байх

- Судалгаа дүн шинжилгээ хийсэн байх

- Эрдэм шинжилгээний бүтээлийн найруулга зүйн шаардлагад

нийцсэн байх

- Нэр томьёо, тодорхойлолтуудыг хоёрдмол утгагүй, товч,

оновчтой илэрхийлсэн байх

3.2. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлыг бичихдээ багшийн

зааврын дагуу ажиллах бөгөөд дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд

Page 89: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

89

- Нүүр хуудас

- Гарчиг

- Ажлын төлөвлөгөө

- Удиртгал (оршил). Судалсан объект, ажлын судлагдсан байдал,

агуулгын талаарх оршил хэсэг

- Сэдвийн өнөөгийн төвшин буюу онолын хэсэг. Үүнд

төлөвлөгдсөн ажлыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй судлах

шаардлагатай онолын хэсгийн товчлол.

- Судалгааны хэсэг буюу цаашид боловсронгуй болгох арга зам,

шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл

- Ерөнхий дүгнэлт

- Ном зүй

- Хавсралт /шаардлагатай тохиолдолд/

3.2.1. Удиртгал. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын

сэдвийн сонголтын үндэслэл, судалгааны ажлын зорилго, зорилтуудыг

томъёолж, ажлын бүтэц, агуулгыг товч тодорхойлох, түүний дэвшилтэт

шинэлэг тал ач холбогдлыг тусгана.

3.2.2. Сэдвийн өнөөгийн түвшин буюу онолын хэсэг. Судалгааны

ажлын онол арга зүйн үндэслэл, түүний чиглэлээр урьд өмнө эрдэмтэн

судлаачдын хийж гүйцэтгэсэн ажлууд, тэдгээрийн онол арга зүйн болон

практикийн ололт, дутагдал, цаашид гүнзгийрүүлж судалсан, шийдвэрлэвэл

зохих асуудлууд зэргийг тодорхойлон дүгнэлт гаргасан байна.

3.2.3. Судалгааны хэсэг буюу цаашид боловсронгуй болгох арга

зам, шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл. Сэдвийн

хүрээнд авч үзэн судалсан асуудлыг цаашид боловсронгуй болгох арга зам,

шийдвэрлэх асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тодорхойлон тодорхой

төсөл боловсруулан тусгаж болно.

3.2.4. Ерөнхий дүгнэлт. Судалгааны ажлын үр дүнгээс тодорхой

дүгнэлтүүдийг гаргасан байна.

3.2.5 Ном зүй. Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа

- Бүтээлд ашигласан дэс дарааллаар

- Зохиогч, номын үсгийн дарааллаар тус тус бичиж болно.

Гэхдээ бичиглэлийн хувьд дараах ерөнхий журмыг

баримтлана. Үүнд:

Зохиогчийн нэр, овгийн үсэг, бүтээлийн нэр, улс, хот, хэвлэлийн

газар, тухайн хэвлэлийн хуудасны тоо. Жишээлбэл:

Ном:

- Ядамсүрэн.Ж. Монголын үнэт цаасны зах зээл. -УБ: Есөн эрдэнэ; 1998,

- 210 х.

Page 90: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

90

Эрдэм шинжилгээний бүтээл:

- Оюунцэцэг.Л. Бүтээмжийн удирдлагыг боловсронгуй болгох нь. Эдийн

засгийн ухааны дэд док. дисс. УБ.: 1998 он, 160 х.

Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл:

- Батчимэг.С. Коварианцын аргыг ашиглан дүрсийн гадаргууг ялгах нь.

ХИС, ЭШБ, 2011, №01 (11) х.11-17

Мэдээ материал:

- Үндэсний статистикийн төв газрын эдийн засгийн тайлан мэдээ. УБ.:

1998

3.2.6 Хавсралт. Ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй

нэмэлт материалыг хавсралтад оруулна. Хавсралтыг 1-ээс эхлэн дугаарлана.

Жишээ: 1-р хавсралт. Санал асуулгын судалгааны хуудас гэх мэт.

3.3 Бакалаврын төгсөлтийн ажил болон курсын ажлын бүтэц агуулга,

сэдвийн онцлогоос хамааран өөр байж болох боловч, ажилд тавигдах үндсэн

шаардлагыг хангасан байвал зохино.

3.4. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлыг гадаад хэл дээр бичиж

буй тохиолдолд тухайн ажлын тоймыг монгол хэлээр хавсаргана.

3.5. Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын нүүр хуудсыг

батлагдсан загвар /Хавсралт 1-2/-ын дагуу хэвлүүлнэ. Хэлний чиглэлээр

төгсөлтийн ажил бичиж буй тохиолдолд гадна нүүр хуудсыг монгол хэл дээр

дотор нуур хуудсыг тухайн хэл дээр, бусад мэргэжлийн төгсөлтийн болон

курсын ажлын гадна нүүр хуудсыг монгол хэл дээр, дотор нүүр хуудсыг

англи хэл дээр бичиж хэвлүүлнэ.

Дөрөв. ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН ХАМГААЛАЛТ

4.1. Төгсөлтийн шалгалтын комисс нь бакалаврын төгсөлтийн ажлын

урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ хамгаалалтаас 4 долоо хоногийн өмнө

зохион байгуулна.

4.2. Тухайн оюутныг жинхэнэ хамгаалалтанд орохоос өмнө удирдагч

багш бакалаврын төгсөлтийн ажлын эцсийн гүйцэтгэлийг шалгаж,

тодорхойлолт гаргаж өгнө.

4.3. Тухайн оюутан жинхэнэ хамгаалалтанд орохоос өмнө шүүмжлэгч

багшийн тодорхойлолтыг аван гарын үсэг зуруулсан байна.

4.4. Төгсөлтийн шалгалтын комисс тогтоосон хугацаанд төгсөлтийн

ажил гүйцэтгэж буй оюутан бүрээр бакалаврын төгсөлтийн ажлыг

хамгаалуулж дүгнэнэ.

Тав. КУРСЫН АЖЛЫН ХАМГААЛАЛТ

Page 91: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

91

5.1. Курсын ажлын хамгаалалтын дүнг удирдагч багшийн үнэлгээгээр

баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд тэнхим курсын ажил

хамгаалуулах комиссыг бүрдүүлэн хамгаалалтыг зохион байгуулан удирдагч

багшийн үнэлгээг баталгаажуулна.

5.2. Курсын ажилд хангалттай үнэлгээ авсан тохиолдолд энэхүү ажлыг

төгсөлтийн ажил болгон үргэлжлүүлж болно.

Зургаа. ОЮУТНЫГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР, ҮНЭЛГЭЭ

6.1. Оюутны гүйцэтгэсэн бакалаврын төгсөлтийн болон курсын ажлыг

үнэлэхдээ дараах шалгууруудыг баримтлана. Үүнд:

а/ Бакалаврын төгсөлтийн болон курсын ажлын сэдэв ба

дэвшүүлсэн зорилт, агуулгын уялдаа холбоо

б/ Бүлэг, дэд бүлгүүдийн логик дараалал

- Сэдэв агуулгын хүрээндээ онолыг гаргасан байх ёстой

- Сэдвийг практик, жишээ дээр гаргаж өгсөн байх

- Сэдвийг өөрийн болгосон байх ёстой

в/ Ишлэл зүүлт хийсэн байдал

- Холбогдох ном зохиолыг ашигласан байдал

- Мэдээлэлийг ашиглан олон сувгаас мэдээлэл аван

харьцуулалт хийх

- Хамааралгүй ач холбогдолгүй материал оруулахгүй байх

г/ Өөрийн зүгээс дэвшүүлсэн шинэлэг асуудлууд

- Судлагаа, шинжилгээ хийсэн байх

- Оюутныг бичлэгийн ур чадвар, сэдвээ эзэмшисэн байдал, дүн

шинжилгээ хийсэн байдал, бичвэрийн хэмжээ, тогтоосон

хугацаанд гүйцэтгэсэн эсэхийг харгалзан дүгнэх болно.

д/ Үг үсгийн алдаа болон найруулга

е/ Курсын ажилд тавигдах шаардлагыг хангасан байдал

ё/ Хугацаандаа бичиж хамгаалсан байх

6.2. Оюутны төгсөлтийн ажил болон курсын ажлыг дүгнэхдээ ХИС-ийн

“ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ”-ыг баримтлана.

6.3. Бакалаврын төгсөлтийн ажлыг үсгэн болон хувьчилсан үнэлгээгээр

дүгнэж, дүнг сэдвийн хамт бакалаврын зэрэг олгох дипломын хавсралт дээр

бичнэ.

Page 92: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

92

Хавсралт 1

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

САЛБАР СУРГУУЛИЙН НЭР

Тэнхимийн нэр

Овог НЭР

ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН СЭДЭВ

БАКАЛАВРЫН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ

Удирдсан багш: /овог, нэр, цол зэрэг/

Шүүмжлэгч багш: /овог, нэр, цол зэрэг/

Page 93: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

93

УЛААНБААТАР ХОТ

............ ОН

Page 94: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

94

Хавсралт 2

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

САЛБАР СУРГУУЛИЙН НЭР

Тэнхимийн нэр

КУРСЫН АЖЛЫН СЭДЭВ

............................. МЭРГЭЖЛИЙН КУРСЫН АЖИЛ

Гүйцэтгэсэн: /овог, нэр /

Удирдсан багш: /овог, нэр, цол зэрэг/

УЛААНБААТАР ХОТ

............ ОН

Page 95: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

95

Удирдах зөвлөлийн

2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн

хурлаар нэмэлт өөрчлөлт оруулав.

ХИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1. ХИС-д төгсөлтийн шалгалтыг явуулахдаа Монгол улсын Гэгээрлийн

Сайдын 1997 оны 9-р сарын 29-ний өдрийн 59 тоот тушаалаар баталсан

“Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам” болон

энэхүү журмыг баримтална.

2. ХИС-ийн төгсөлтийн шалгалтын журам нь дээр дурьдсан үлгэрчилсэн

журамд тус сургуулийн онцлогтой холбоотой нэмэлт тодотгол болох

заалтыг агуулж байгаа ба бакалаврын сургалтын төгсөлтийн шалгалтыг

зохион байгуулахад баримтална.

Хоёр. ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ

2.1. Сургуулийн төгсөлтийн шалгалтын ерөнхий ба мэргэжлийн салбар

комиссыг салбар сургууль, мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн

ХИС-ийн захирлын тушаалаар томилно.

2.2. Төгсөлтийн шалгалтыг зайнаас өгөх оюутнуудыг ХИС-ийн захирлын

тушаалаар баталгаажуулна.

2.3. Төгсөлтийн шалгалтын комисс нь нарийн бичгийн даргаас гадна 2-3

гишүүнтэй байна. Гишүүдийн тоо, орлогч даргатай байх эсэхийг

төгсөгчдийн тоо, шалгалт авах хичээл, мэргэжлийн төрөл, тоог

харгалзан сургуулийн захиргаа тогтооно.

2.4. Сургалтын төлөвлөгөөнд өөр өөр хичээлээр төгсөлтийн шалгалт

авахаар заасан бол тус бүрд нь, харин олон хичээлээр нэгтгэн шалгалт

авч, төгсөлтийн ажил гүйцэтгэж хамгаалах бол нэгдсэн нэг салбар

комисс байгуулна.

2.5. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн голлох эрдэмтэн багш

нарыг оруулахаас гадна тухайн салбарын байгууллага, албанаас

мэргэжилтэн урьж комиссын гишүүнээр ажиллуулж болно.

2.6. Бакалаврын төгсөлтийн шалгалт нь тухайн мэргэжлийн хувьд 4-аас

хэтрэхгүй байх бөгөөд сургалтын төлөвлөгөөнд багц цагаар тусгагдана.

Бакалаврын төгсөлтийн ажил нь сургалтын төлөвлөгөөнд 4 багц цаг

тусгагдах бөгөөд голч оноо бодоход тооцогдоно. Бакалаврын

төгсөлтийн ажил бичиж хамгаалсан оюутан төгсөлтийн нэг шалгалтаас

чөлөөлөгдөнө.

Page 96: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

96

2.7. Бакалаврын төгсөлтийн ажил бичих эрхийг нийт суралцсан хугацааны

голч дүнгээр 3,0-оос доошгүй амжилт үзүүлсэн оюутан эдэлнэ. Улсын

болон ХИС-ийн эрдэм шинжилгээний хуралд 1-3-р байр эзэлсэн

оюутанд тэнхимийн саналыг үндэслэн бакалаврын төгсөлтийн ажил

бичихийг зөвшөөрч болно. Энэ болзол, шаардлагыг хангаагүй оюутан

зөвхөн төгсөлтийн шалгалт өгнө. Улсын хэмжээнд ажилладаг

мэргэжлийн холбооны зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага

хурал, мэргэжлийн тэмцээнд 1-3-р байр эзэлсэн, peer review-тэй

сэтгүүлд судалгааны үр дүнгээсээ хэвлүүлсэн оюутныг төгсөлтийн

шалгалтаас чөлөөлж шалгалтын дээд оноог өгнө.

2.8. Салбар сургууль, тэнхимийн эрхлэгч тухайн жилд гүйцэтгэж болох

бакалаврын төгсөлтийн ажлын сэдвийн жагсаалтыг хичээлийн жилийн

10-11-р сард гарган төгсөх ангийн оюутанд хүргэн, ил тод хадсан байна.

Бакалаврын төгсөлтийн ажил бичих эрх авсан оюутан уг сэдвүүдтэй

танилцан багш нар болон мэргэжлийн бусад хүмүүстэй зөвлөсний

үндсэн дээр өөрөө сэдвийн сонголт хийнэ. Мөн бакалаврын төгсөлтийн

ажлынхаа сэдвийг оюутан өөрөө бие даан дэвшүүлж болно.

2.9. Мэргэжлийн байгууллага, судалгааны институт, болон бусад хамтран

ажилладаг байгууллагаас захиалгат судалгааны ажлын хүрээнд

дипломын ажлыг оюутнуудаар бичүүлж болно.

2.10. Оюутны сонгосон сэдвийг мэргэжлийн тэнхим 12-р сард санал оруулж,

тэнхимийн хурлаараа хэлэлцэн уг сэдвээр ажиллах зөвшөөрөл олгож

удирдах багшийг томилно.

2.11. Бакалаврын төгсөлтийн ажил бичих оюутны нэр, сэдвийн нэр, удирдагч

багшийн нэр бүхий дипломын ажил бичих тушаалыг сургуулийн

захирлын тушаалаар баталгаажуулна.

2.12. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийг судалж зохих тооны

кредитийг биелүүлсэн, “ХИС-ийн оюутан төгсгөх журам”-ын

төгсөгчдөд тавих шаардлагын 1-3-р зүйлд заасан шаардлагыг хангасан

оюутан төгсөлтийн шалгалтанд орох эрхтэй бөгөөд шалгалтанд орох

оюутны нэрсийг ХИС-ийн захирлын тушаалаар нэгдсэн журмаар

батална. Нэр нь тушаалд ороогүй оюутнаас төгсөлтийн шалгалт авахыг

хориглоно.

2.13. Бакалаврын төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтыг жинхэнэ

хамгаалалтаас дөрвөн долоо хоногийн өмнө тухайн тэнхимээс томилсон

мэргэжлийн баг хийж, шүүмжлэгч багшийг томилох бөгөөд үүнээс

хойш 7 хоногийн дотор оюутны нэр, сэдэв, удирдагч, шүүмжлэгч

эцсийн байдлаар шийдвэрлэж, тушаалын хувийг төгсөлтийн шалгалтын

комисст хүргүүлнэ.

Page 97: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

97

2.14. Төгсөлтийн шалгалтын агуулгыг тусгасан чиглэл, хөтөлбөрийг

мэргэжлийн тэнхим холбогдох багш нар боловсруулж, шалгалт авахаас

гурван сарын өмнө оюутанд хүргэн танилцуулсан байна. Мөн

жишээлсэн шалгалтын материалыг боловсруулж, холбогдох дүрэм,

журмын хамт оюутанд танилцуулах, тойм лекц, зөвлөгөөг сургалтын

төлөвлөгөөнд тусгагдсан цагийн хэмжээнд багтаан харьяалах тэнхимээс

зохион байгуулна.

Гурав. ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ АВАХ БА ТӨГСӨХ

3.1. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүдийн гуравны хоёроос доошгүй

ирцтэй үед шалгалт авч, бакалаврын төгсөлтийн ажил хамгаалуулна.

Шалгалтанд оролцсон сургуулийн төв ба салбар комиссын гишүүдийн

ирцийг салбар комиссын дарга ирсэн, явсан цагаар нь бүртгэнэ.

Комиссын дарга, нарийн бичгийн даргад шалгалт үргэлжилсэн

хугацаанаас 2 цагийг илүү тооцно.

3.2. Төгсөлтийн шалгалт болон хамгаалалтын хурлыг комиссын дарга

удирдана.

3.3. Төгсөлтийн шалгалт, хамгаалалтыг комиссын нээлттэй хуралдаанаар

хэлэлцэж, дүн тавих үед хаалттай явуулна. Шалгалт, хамгаалалтын дүнг

комиссын хурлын протокол гарсны дараа тэр өдөрт нь багтааж

оюутнуудад албан ёсоор мэдэгдэнэ.

3.4. Төгсөлтийн шалгалтанд оюутны мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлэх

ба тогтсон харьцаагаар A, B, C, D, F гэсэн үсгэн дүнд шилжүүлэн

давхар гаргана. Шалгалтыг ам, бичиг, тест, дадлагын ажил

гүйцэтгүүлэх зэрэг хосолсон хэлбэрээр авч болох бөгөөд онооны

харьцааг мэргэжлийн онцлогийг харгалзан тогтооно.

3.5. Төгсөлтийн шалгалтыг зайнаас өгөх оюутнуудын шалгалтын

материалыг тусгайлан боловсруулах ба оюутны амьдарч байгаа тухайн

орон нутгийн цагаар эсвэл ХИС-н төгсөлтийн шалгалт авах хугацаанд

авахыг салбар комиссын шийдвэрээр баталгаажуулж тогтооно.

3.6. Төгсөлтийн шалгалт, хамгаалалтанд комиссын гишүүд оюутны үнэлгээг

тус бүрдээ тавьж, ерөнхий үнэлгээг тэдгээрийн дунджаар гаргаж

шийдвэрлэнэ. Дүнгийн хуудас нь сургуулийн лого бүхий нэгдсэн

загвартай байна.

3.7. Төгсөлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа өдөрт 10 хүртэл цаг байна.

(Оюутны тоо, шалгалтын онцлогоос хамааран илүү гарахыг

үгүйсгэхгүй)

Page 98: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

98

3.8. Төгсөлтийн шалгалтаас хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцорсон оюутан

салбар комиссын даргын зөвшөөрлөөр дараагийн хэсэг бүлэгтэй хамт

нөхөн өгч болно.

3.9. Төгсөлтийн шалгалтанд хангалтгүй дүгнэгдсэн оюутан дараагийн бусад

шалгалтуудад орох эрхтэй ба хангалтгүй дүн авсан шалгалтыг

дараагийн 5 хичээлийн жилийн дотор төгсөлтийн шалгалтын хуваарьт

өдөр өгнө.

3.10. Дахин шалгалт өгөх төгсөгч төгсөлтийн шалгалт өгөхөөс 3-6 сарын

өмнө өргөдлөө сургуулийн захиргаанд гаргана. Төгсөгч нь голч дүнд

нөлөөлөх 15-18 кр мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлээр дахин

судалж дүгнүүлсэн байж болно.

3.11. Төгсөлтийн шалгалтанд хангалтгүй үнэлэгдсэн болон ороогүй оюутны

төгсөлт хойшилсон тухай тэмдэглэгээг комиссын протоколд (хавсралт

1) заавал тусгана.

3.12. Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалтын байр бэлтгэх,

шалгалт авах өдөр, цагийг комиссын гишүүдэд тухай бүр мэдээлж байх,

төгсөлттэй холбоотой бүх баримт бичгийг зохих журам, стандартын

дагуу нямбай хөтлөн цэгцлэх, шалгалтын нууцлалыг хадгалах үүрэгтэй.

3.13. Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд ХИС-ийн төгсөлтийн

шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар

мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх диплом, энгэрийн

тэмдэг олгоно.

3.14. Төгсөгчид диплом, энгэрийн тэмдэгний үнийг тогтоосон журмын дагуу

төлнө.

3.15. Төгсөлтийн шалгалтаа 90-ээс дээш үнэлгээтэй өгсөн, сургалтын

төлөвлөгөөний дагуу 120-оос доошгүй кредит судалсан, суралцах

хугацаандаа нийт кредитийн чанарын үнэлгээ нь 3,7 онооноос дээш

голч дүнтэй төгсөгчдөд онцгойлох диплом олгоно.

3.16. Төгсөлтийн шалгалтын төв ба салбар комисс нь шалгалт дууссаны

дараа тайлан бичиж сургуулийн захиргаанд өгөх ба түүндээ бэлтгэж

байгаа мэргэжилтний чанарын түвшин, сургалтын агуулга технологийн

талаар дүгнэлт өгч, ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний талаар

тодорхой санал, зөвлөмж оруулсан байвал зохино.

3.17. Төгсөлтийн шалгалтын салбар комисс нь дараах бичиг баримтыг

бүрдүүлж төв комисст хүлээлгэн өгнө. Үүнд:

Төгсөлтийн шалгалтын салбар комиссын хурлын протокол

/хавсралт-1/

Шалгалтын нэгдсэн дүнгийн хуудас /хавсралт-3/

Комиссын гишүүдийн тавьсан дүнгийн хуудас /хавсралт 2/

Page 99: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

99

Комиссын гишүүдийн цалингийн тооцоо /хавсралт-5/

3.18. Төгсөлтийн салбар комисс сургуулийн архивт төгсөх оюутантай

холбогдсон дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд:

1. Төгсөх оюутны нэрсийн жагсаалт /мэргэжлээр/

2. Сурлагын дүнгийн хувь-1 ш /дипломын хавсралт/

3. Сурлагын дэвтэр

4. Оюутны үнэмлэх

5. Улсын шалгалт авсан тухай протокол

6. Улсын шалгалтын материал, ноорог

7. Тойрох хуудас

8. Анкет

Дөрөв. ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

4.1. Төгсөлтийн шалгалтанд ажилласан комисс нь төгсөлтийн шалгалтын

үнэлгээний хуудас /хавсралт-5/ -д комиссын гишүүн тус бүрээр

хөдөлмөрийн хөлсийг тооцно.

4.2. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүний хөдөлмөрийн хөлсний

үнэлгээг кредитэд шилжүүлэн тооцох ба 1 кредитын үнэлгээг тухайн

хичээлийн жил мөрдөж байгаа үнэлгээгээр тооцно.

4.3. Бакалаврын төгсөлтийн ажил удирдах, шүүмж бичихэдтооцох

кредитийг “ХИС-ийн эрдэмтэн багш нарын сургалт, эрдэм шинжилгээ-

арга зүйн болон бусад ажлын ачааллыг тооцоход баримтлах журам”-ын

23-р зүйлийн хүснэгтийн 1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсийг

тооцно.

4.4. Тойм лекцийн цагийг сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу

тэнхимүүдийн бодсон цагаар тооцож тусгана.

4.5. Төгсөлтийн шалгалтын тестийн үнэлгээг 1 багц тестийг 0,3 хүртэл

кредитээр тооцно.

4.6. Төгсөлтийн шалгалтын комиссын гишүүний шалгалт авсан цагийг

комиссын дарга шалгалт эхэлсэн дууссан цагийг тооцож үнэлгээг

хийнэ.

Page 100: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

100

Хавсралт 1

ХИС-ийн төгсөлтийн шалгалтын хурлын протокол

........он ......сар ......өдөр ............................анги

...........................групп

Өрөө .............. Оюутны тоо............

Эхэлсэн цаг ........ Шалгалтанд ирэх ёстой............

Дууссан цаг ........ Ирсэн..................

ХИЧЭЭЛ......................................................................................................

Тест задалсан цаг................................. оюутан........................................

Шалгалтын комисс:

Шалгалтын комиссын дарга .....................................................................

Гишүүд:

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..........................................................................

Шалгагч багш:

..................................................................................................................................

..................................................................................................................................

........................................................................................

Нарийн бичгийн дарга ..............................................................................

Нэмэлт тайлбар

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

..................................................................................................................................

................................................................

Протокол хөтөлсөн: .................................................

н/б дарга..........................................

Page 101: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

101

Хавсралт 2

ХИС-ийн төгсөлтийн шалгалтын дүнгийн хуудас

........он ......сар ......өдөр Улаанбаатар хот

_________________ сургуулийн _____________ тэнхимийн .....-р ангийн

...... оюутнаас ______________________________________ хичээлээр авсан

төгсөлтийн шалгалтын дүн

Шалгалтын комиссын гишүүний нэр___________________

дд Овог нэр Билетийн

дугаар

Үнэлэлт

(оноо) Тайлбар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

Шалгалтын комиссын гишүүний гарын үсэг ___________________

Page 102: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

102

Хавсралт 3

ХИС төгсөлтийн шалгалтын нэгдсэн үнэлгээ

........он ......сар ......өдөр Улаанбаатар хот

..............................сургуулийн.........................тэнхимийн .....-р ангийн ......

оюутнаас ............................. хичээлээр авсан ТШК-ын нэгдсэн дүн

дд Овог нэр Билетийн

дугаар

Үнэлэлт Тайлбар

Оноо Дүн

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

Шалгагдвал зохих оюутны тоо -

Шалгагдсан оюутны тоо -

Үүнээс:

А (%) B (%) C(%) D(%) F(%) Амжилт (%)

Төгсөлтийн шалгалтын салбар комиссын

Дарга _________________

Гишүүд 1. ________________

2. __________________

Нарийн бичгийн дарга ___________________

Page 103: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

103

Хавсралт 4

ХИС төгсөлтийн шалгалтын диплом хамгаалалтын үнэлгээ

........он ......сар ......өдөр

Улаанбаатар хот

..................сургуулийн....................тэнхимийн .....-р ангийн ......

оюутнаас дипломын ажлын хамгаалалтын үнэлгээний хуудас

Дд Овог нэр Дипломын сэдэв Удирдагч

багш

Шүүмжлэгч

багш

Үнэлгээ

/үсгэн/

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

Шалгагдвал зохих оюутны тоо -

Шалгагдсан оюутны тоо -

Үүнээс:

А (%) B (%) C(%) D(%) F(%) Амжилт (%)

Төгсөлтийн шалгалтын салбар комиссын

Дарга _________________

Гишүүд 1. ________________

2. __________________

Нарийн бичгийн дарга ___________________

Page 104: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

104

Page 105: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

105

Удирдах зөвлөлийн

2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн

хурлаар нэмэлт өөрчлөлт оруулав.

ХИС-ИЙН ОЮУТАН ТӨГСГӨХ ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

“ХИС-ийн бакалаврын сургалтын журам” болон “Оюутны мэдлэг,

чадварыг үнэлэх журам”-ын дагуу суралцаж зохих шаардлагыг хангасан

оюутанд дээд боловсролын зэрэг, төгсөлтийн баримт бичиг, энгэрийн тэмдэг

олгоход энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. ТӨГСӨГЧДӨД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Төгсөгч нь ХИС-д зохих журмын дагуу ХИС-ийн захирлын тушаалаар

элссэн байна.

2. Төгсөгч нь суралцаж буй мэргэжлийнхээ хувьд хамгийн сүүлд

мөрдөгдөж буй сургалтын төлөвлөгөөний дагуу заавал судлах болон

сонгон судлах хичээлийн 120-иос доошгүй багц цагийг амжилттай

цуглуулж, бакалаврын зэргийн шаардлагуудыг хангасан байна.

3. Төгсөгч нь сургалтын болон бусад хэлбэрийн санхүүгийн төлбөрийн

тооцоогүй байна.

4. Төгсөгч төгсөлтийн шалгалт, бакалаврын төгсөлтийн ажлын

хамгаалалтанд амжилттай дүн үзүүлсэн байна.

5. Төгсөлтийн шалгалт, бакалаврын төгсөлтийн ажлын хамгаалалтанд 90-

ээс дээш үнэлгээтэй, суралцсан хугацааны үнэлгээний голч дүн (GPA)

3.7-гоос дээш голч дүнтэй төгсөгчдөд ОНЦГОЙЛОХ диплом олгоно.

Гурав. ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ

1. Төгсөлтийн шалгалтыг “ХИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-ыг

баримтлан явуулна.

2. Энэхүү дүрмийн 2-р зүйл дэх болзолыг хангасан оюутнуудыг салбар

сургууль, тэнхим, сургалтын албатай хамтран сургалтын албаны

системийн төгсөх оюутны жагсаалтанд оруулж, төгсөлтийн комисстой

хамтран ажиллана.

3. Төгсөлтийн комиссын шийдвэрээр салбар сургууль, тэнхимийн

бүрэлдэхүүнтэй хяналтын баг томилж, төгсөх оюутны жагсаалттай

танилцаж, сурлагын дүн бусад холбогдох материалуудтай тухайн

хичээлийн жилийн 2-р улирлын 15-16 дахь 7 хоногт багтаан

хөндлөнгийн шалгалт хийнэ.

Page 106: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

106

4. Уг хяналтын багийн бүрэлдэхүүнийг салбар сургуулиуд харилцан

солилцож байгуулах ба шалгалтын баримт бичиг түүнтэй холбоотой

тайланг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

5. Төгсөлтийн шалгалт болон бакалаврын төгсөлтийн ажил хамгаалах

оюутны нэрсийг захирлын тушаалаар батлуулж, төгсөлтийн шалгалтын

комисст хүлээлгэн өгнө.

6. Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх

шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүй болсон тохиолдолд энэ тухай

шалгалтын комисс протоколд тэмдэглэх ба үүнийг үндэслэн дараагийн

улирлын шалгалтанд хамруулж болно. Энэ эрх нь захирлын тушаал

гарсанаас хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Дөрөв. ТӨГСӨЛТИЙН БАРИМТ БИЧИГ

1. Тухайн мэргэжлийн зэргийн сургалтыг амжилттай дүүргэж зохих

шаардлагуудыг хангасан оюутанд төгсөлтийн шалгалтын комиссын

шийдвэрийг үндэслэн мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх

төгсөлтийн баримт бичиг болон диплом, энгэрийн тэмдгийг ХИС-ийн

захирлын тушаалаар олгоно.

2. Тухайн мэргэжлийн зэргийн диплом нь төрийн захиргааны дээд шатны

байгууллагаас батлагдсан загварын дагуу холбогдох албан

тушаалтнуудын гарын үсэг, диплом, бүртгэлийн дугаартай байх ба

монгол-англи хувилбараар хэвлэгдэж, ХИС-ийн захирлын тамга

тэмдэгээр баталгаажсан байна.

3. Тухайн мэргэжлийн зэргийн диплом нь хавсралттай байх ба

хавсралтанд нийт суралцсан хугацаанд судалсан хичээлүүдийн багц цаг,

сурлагын үнэлгээ, голч дүн оноог бичихээс гадна тухайн үеийн дүрэм

журамд нийцүүлэн бусад бичиглэлийг хийж болно. Хавсралтыг ХИС-

ийн захирал, салбар сургуулийн захирал, сургалтын албаны дарга

нарын гарын үсэг, тамга /тэмдэг/-ээр баталгаажуулж, диплом,

бүртгэлийн дугаартай байна.

4. Төгсөгчдөд энгэрийн тэмдэг олгоно.

5. Төгсөлтийн баримт бичгийг засварлах буюу хуурамчаар үйлдвэл зохих

хуулийн хариуцлагыг хүлээнэ.

6. Төгсөлтийн баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд архивын

материалыг үндэслэн нөхөн диплом олгох бөгөөд энэ нь тусгай

журмаар зохицуулагдана. Харин комиссын буруутай үйл ажиллагааны

улмаас диплом дахин олгох асуудлыг тухайн үед мөрдөгдөж буй дүрэм

/журамд/ нийцүүлэн шийдвэрлэнэ.

Page 107: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

107

Тав. ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ

1. ХИС-ийн төгсөгчдөд мэргэжлийн зэргийн диплом, энгэрийн тэмдгийг

ёслол төгөлдөр хүндэтгэлтэйгээр гардуулна. Ёслолын арга хэмжээнд

захирлын тушаалыг уншиж сонсгоно.

2. Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг төгсөлтийн комиссын ерөнхий

нарийн бичиг, салбар комисстой хамтран зохион байгуулна.

3. Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг ХИС-ийн захирал нээж үг хэлнэ.

Үүний дараа тухайн жилийн шилдэг оюутан үг хэлнэ.

4. Төгсөлтийн үйл ажиллагааны танхимд төгсөгчдийн эцэг эх, найз

нөхдийн төлөөлөл 4 хүртэлх хүн оролцох боломжтой.

5. Төгсөлтийн ёслолын арга хэмжээг олон нийтийн радио, телевиз, сонин

хэвлэлээр сурталчилж болно. Сурталчлах арга хэмжээг төгсөлтийн

шалгалтын салбар комисс зохион байгуулна.

6. Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд төгсөгчид сургуулийн өнгө төрхийг

илтгэсэн ХИС-ийн “Төгсөгчдийн ёслолын өмсгөл”-тэй оролцоно.

7. Боловсролын зэргийн баримт бичиг, энгэрийн тэмдэг, ёслолын

өмсгөлтэй холбоотой гарах зардлыг “Ёслолын өмсгөл түрээслэх гэрээ” -

нд заагдсан хугацаанд холбогдох дансанд байршуулна.

Page 108: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

108

Эрдмийн Зөвлөлийн

2013 оны 4-р сарын 04-ний өдрийн

хурлаар хэлэлцэж шинэчлэн батлав.

ГАДААДЫН ИРГЭДИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль /цаашид ХИС гэх/-д гадаадын

иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг баримтлана.

1.2. Энэхүү журам нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, БСШУ-ны

сайдын 2001 оны 113 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Дээд

боловсролын байгуулагуудад гадаадын иргэдийг суралцуулах журам,

ХИС-ийн дүрэм, дотоод журмыг үндэслэнэ.

1.3. ХИС-д суралцах, мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэн нь /цаашид

“суралцахыг хүсэгч” гэх/ Монгол Улсад мөрдөгдөж буй боловсролын

агуулгын түвшин, стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн

байвал зохино.

Хоёр. ЭЛСЭЛТ

2.1. Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг гадаад

харилцааны алба /ГХА/, сургалт, судалгааны хөгжил, аудитын

үйлчилгээний алба /ССХАҮА/, Эрдмийн сургууль /ЭС/ хариуцан

ажиллана. Бүх шатны сургалтын элсэлтийг жил бүрийн 5 дугаар сарын

1-нээс 20, магистрантур, докторантурын элсэлтийг 1 дүгээр сарын 1-

нээс 20, 9 дүгээр сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулна.

Элсэлтийн шалгалт нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалт,

мэргэжлийн шалгалтуудаас бүрдэнэ.

2.2. Суралцахыг хүсэгч нь элсэн суралцах анкетийг тус сургуулиас батлан

гаргасан “ХИС-д суралцахыг хүссэн гадаадын иргэний өргөдөл” маягтын

дагуу бэлтгэж ГХА-нд ирүүлнэ. Өргөдөлд дор дурдсан материалыг

хавсаргасан байна.

Хувийн өргөдөл

Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3-аас дээш

жилийн хүчинтэй хугацаатай байх/

Бүрэн дунд боловсролын үнэмлэх /эх хувь, нотариатаар гэрчлүүсэн

хуулбар, монгол хэлнээ хөрвүүлж нотариатаар гэрчлүүлсэн албан

ёсны хуулбар /

Бүх шатны боловсролын баримт бичиг /эх хувь, нотариатаар

гэрчлүүсэн хуулбар, монгол хэлнээ хөрвүүлж нотариатаар

гэрчлүүлсэн албан ёсны баталгаа/

Page 109: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

109

Хэрвээ байгууллагын нэр дээр суралцах гэж буй бол тухайн

иргэнийг Монгол улсад суралцахаар илгээж буй байгууллагын

тодорхойлолт /Албан ёсоор баталгаажиж Монгол Улсын Гадаад

харилцааны яамаар дамжуулж авсан байх/

Эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний бичиг/

3х4 хэмжээний 8 хувь зураг /Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан

байх/

Элсэлтийн хураамж

2.3. Гадаад харилцааны алба материалыг хүлээн авч хянаад шаардлага

хангасан нөхцөлд СТМА-д танилцуулна. СТМА, Эрдмийн сургууль

элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, элсэлтийн шалгалт өгөх

зөвшөөрлийн хуудас олгож шалгалт авна. Шалгалтад тэнцсэн

тохиолдолд тус сургуульд суралцах эрхийн бичиг олгоно.

2.4. Суралцахыг хүсэгч нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалтаар

мэдлэгийн түвшин нь дундаас доош гэж дүгнэгдсэн тохиолдолд тухайн

жилийн хичээл эхлэхээс өмнө 45 хоногийн Монгол хэлний төлбөртэй

сургалтад хамрагдана.

2.5. Тус сургуульд суралцах эрхийн бичиг олгогдсон суралцахыг хүсэгчийг

ХИС-ийн захиралд танилцуулж суралцагчтай ГХА-ны дарга, харъяалах

сургуулийн захиралтай гэрээ байгуулна. Гэрээ нь тус сургуулиас батлан

гаргасан загварт үндэслэгдсэн байна.

2.6. Суралцагч Гадаад оюутантай байгуулсан гэрээнд заасны дагуу сургалтын

төлбөр, үйлчилгээний хураамжийг бүрэн төлж баримтыг хуулбарын хамт

ГХХАГ-т тушаана.

2.7. Суралцагчийг Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тухай хууль,

дүрэм, журамд заасны дагуу эрүүл мэндийн даатгалд даатгуулна. Эрүүл

мэндийн даатгалын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцана.

Суралцагчийг эрүүл мэндийн даатгалд даатгуулах үүргийг харъяалах

сургуулийн захирал хүлээнэ.

2.8. Суралцагчийн хүсэлтээр ХИС өөрийн оюутны дотуур байранд орох

тохиолдолд гэрээ хийж, төлбөртэйгөөр суулгана. Оюутны дотуур

байрны ачаалал болон бусад шалтгаанаар ХИС-ийн оюутны дотуур

байранд суугаагүй суралцагчид амьдрах байр, орон сууцаа олоход нь

туслалцаа үзүүлнэ. Байр, орон сууц худалдан авах, хөлслөх зардлыг

суралцагч өөрөө хариуцна.

Page 110: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

110

Гурав. ВИЗ, ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ

3.1. Гадаад харилцааны алба нь бүрдүүлсэн материал, суралцах эрхийн

бичиг, суралцагчтай байгуулсан гэрээ, сургалтын төлбөрийн баримтыг

үндэслэн тухайн суралцагчийн тус сургуульд суралцах эрхийн “S”

ангиллаар орж ирэх зөвшөөрөл олгох хүсэлтийг БШУЯ, Гадаадын иргэн

харъяатын асуудал эрхлэх газарт /ГИХАЭГ/ гаргана. Хүсэлтийн дагуу

олгосон зөвшөөрлийг ГИХАЭГ-аар дамжуулан элсэгчийн харъяаллын

консулын газарт явуулна.

3.2. Суралцагч харъяа консулын газраас “S” ангиллын виз авч Монгол улсад

ирэх бөгөөд ирснээс хойш 2 өдрийн дотор тус сургуулийн Гадаад

харилцааны албанд бүртгүүлж, 7 хоногийн дотор ГИХАЭГ-т бүртгүүлнэ.

3.3. Монгол Улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор сургуулийн

захирлын зөвшөөрлийн дагуу БСШУЯ, ГИХАЭГ-аас Монгол Улсад

жилээр оршин суух зөвшөөрөл авна.

БШУЯ-наас оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх

материалын жагсаалт

БШУЯ-нд хандсан албан бичиг /Сургуулийн суралцагчид оршин

суух зөвшөөрөл хүссэн/

Сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн /гэрчилгээний/

нотариатаар баталгаажуулсан хуулбар

Суралцагчаас элсэх шалгалт авч тэнцсэн тухай баталгаажсан баримт

Суралцагчийн эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний

бичиг/

Суралцагчийн паспортын хуулбар /S ангиллын визтэй хуудасны

хамт/

Зөвшөөрлийн хураамж 3000 төгрөг

ГИХАЭГ-аас оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх

материалын жагсаалт

БШУЯ-аас олгох суралцах зөвшөөрөл

Сургуулийн оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг

Оршин суугаа засаг захиргааны тодорхойлолт

Хүчин төгөлдөр паспорт

Цээж зураг авахуулж хурууны хээгээ баталгаажуулсан байх

Зөвшөөрлийн хураамж /хураамжийн үнийг тухайн үеийн үнэлгээгээр

тогтооно/. Одоо: шинээр авахад зөвшөөрлийн 41000 төгрөг +

үнэмлэхний 17700 төгрөг төлнө.

Оршин суугчийн анкет /үнийг тухайн үеийн үнэлгээгээр тогтооно/.

Одоо: 2000 төгрөг

Page 111: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

111

Дөрөв. СУРГАЛТ

4.1. БШУЯ, ГИХАЭГ, ГХЯ-ны зохих зөвшөөрлийн дагуу Монгол улсад орж

ирсэн суралцагчийг ГХА-аас суралцах сургуулийн захирал, тэнхимийн

эрхлэгчид танилцуулна.

4.2. Суралцагчийн харъяалан суралцах сургууль, тэнхим нь ХИС-ийн дүрэм,

журам, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу чанартай

үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.

4.3. Сургалтын үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлоо суралцагч

харъяалах бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгч, захиралд гаргах

бөгөөд харъяалах сургуулийн захирлын эрх хэмжээнд шийдвэрлэгдэх

боломжгүй бол ХИС-ийн захиралд тавьж шийдвэрлүүлнэ.

4.4. Суралцагч нэг хичээлийн жилд хоёр удаа буюу оюутны өвлийн болон

зуны амралтаар өөрийн нутагтаа явах эрхтэй. Амралтаараа нутаг явахдаа

суралцагч нь чөлөө олгохыг хүссэн өргөдөл, чөлөө олгохыг зөвшөөрсөн

бүрэлдэхүүн сургуулийн захирал, албаны даргын гарын үсэг, суралцаж

дууссан семестрийн дүнгийн жагсаалтын хамт Гадаад харилцааны

албанд хүсэлт гаргах бөгөөд өргөдөл гаргаснаас 7-14 хоногийн дотор

ГИХАЭГ-т хандсан гарах орох визний албан бичгийг хийж өгнө.

4.5. “S” ангиллын виз бүхий суралцагч нь 90 хүртэлх хоногийн гарах орох

визийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд

нэг жилийн ахин “S” ангиллын визний урилга явуулахгүй бөгөөд

оюутантай байгуулсан “Оюутан суралцуулах гэрээ”-г цуцлах үндэслэл

болно.

4.6. Суралцагч оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 14 хоногийн

өмнө Гадаад харилцааны албанд мэдэгдэж зөвшөөрлийн хугацаагаа

сунгуулах материалыг бүрдүүлж өгнө. Хэрэв суралцагч хүндэтгэн үзэх

шалтгаанаар визний хугацааг хэтрүүлэх тохиолдолд холбогдох баримтаа

өргөдлийн хамт хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө тус сургуульд

захидал, албан бичиг, факсаар мэдэгдсэн байна.

4.7. Суралцагч энэхүү журмын 4.4 дэх хэсэгт заасан үндэслэлээс бусад

гэнэтийн болон ар гэрийн гачигдал, судалгаа хийх зорилгоор хичээлийн

дундуур нутаг буцах тохиолдолд үндэслэл бүхий өргөдөл гарган

мэргэжлийн багш, тэнхим, сургуулийн зөвшөөрлийг авсан байна. Энэ

тохиолдолд сургалцагчид нэг жилийн чөлөө олгоно.

4.8. Суралцагч нь тухайн хичээлийн жилд сургуулийн Удирдах зөвлөлөөс

тогтоосон сургалтын төлбөрийг хичээл эхлэхээс 14 хоногийн өмнө тус

сургуулийн харилцах дансанд тушааж, баримтыг хуулбарын хамт Гадаад

харилцааны албанд өгснөөр сургалтанд хамрагдах, номын

сангаар үйлчлүүлэх болон бусад үйлчилгээ авах эрх нь нээгдэнэ.

Page 112: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

112

4.9. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгаснаас гадуур өөрийн хүсэл

сонирхлоор хөдөө орон нутагт болон бусад газарт зорчсонтой холбогдон

үүсэх аливаа харилцаанаас бий болох хариуцлагыг суралцагч өөрөө

хүлээнэ.

Тав. СУРАЛЦАГЧИЙГ ЧӨЛӨӨЛӨХ, ШИЛЖҮҮЛЭХ, ХАСАХ

5.1. Суралцагчийн өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх болон бусад

сургуульд шилжин суралцах хүсэлтийг хэлэлцэн зөвшөөрсөн

бүрэлдэхүүний сургуулийн саналыг үндэслэн ХИС-ийн захирлын

тушаалаар түүнийг сургуулиас чөлөөлж БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон

оршин суух зөвшөөрлийг хасуулж холбогдох зардлыг суралцагчаар

гаргуулна.

5.2. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх тохиолдолд

хариуцсан сургуулийн сургалтын мэргэжилтний тодорхойлолт, захирлын

тушаалыг үндэслэн судлаагүй үлдсэн хичээлийн багц цагийн төлбөрийг

Санхүүгийн албанаас буцаан олгоно.

5.3. Суралцагч Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай

хуулийн холбогдох зүйл, заалт, энэхүү журмын 4-р зүйлийн 4.6, 4.7 дахь

хэсгийг зөрчсөн, оюутан суралцуулах тухай гэрээний сургуулиас хасах

үндэслэл бүхий зүйл заалтыг зөрчсөн бол ХИС-ийн захирлын тушаалаар

сургуулиас хасч БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг

хүчингүй болгуулна.

5.4. Суралцагч энэхүү журмын 5.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр сургуулиас

хасагдсан тохиолд түүний судлаагүй үлдсэн хичээлийн цагийн төлбөрийг

буцан олгохгүй.

Зургаа. ТӨГСӨЛТ

6.1. Бакалаврын суралцагч 4 жил, магистрантурын суралцагч 1.5-2 жил,

докторантурын суралцагч 3 жил суралцсан байна.

6.2. Тухайн мэргэжлээр сургалтын төлөвлөгөөний дагуу суралцаж, сургалтын

агуулгыг бүрэн эзэмшиж, зохих үнэлгээ авч төгсөж буй гадаадын

төгсөгчийн дипломыг судласан кредит цагийг илтгэсэн хавсралтын хамт

англи, монгол хэл дээр үйлдэж олгоно.

6.3. Суралцагчийн кредит цагийн тооцоо, үнэлгээ, дипломын дүнг нэгтгэн

гаргах ажлыг тухайн салбар сургууль, сургалтын алба, сургуулийн

захирал баталгаажуулна.

6.4. Суралцах хугацаандаа сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн

хөтөлбөрөө бүрэн судалж дуусгаагүй болон зэрэг хамгаалж чадаагүйн

улмаас оршин суух хугацааг сунгах тохиолдолд суралцагч нэмж нэг

жилийн сургалтын төлбөр төлнө.

Page 113: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

113

6.5. Төгсөгчид Гадаад харилцааны албанаас олгох тойрох хуудсаар

сургуультай тооцоо хийж диплом гардуулах өдрөөс 7 хоногийн өмнө

СТМА-нд өгнө.

Долоо. ХАРИУЦЛАГА

7.1. Суралцагч Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай

хуулийн холбогдох зүйл, заалт, энэхүү журмын 4-р зүйлийн 4.6, 4.7 дахь

хэсгийг зөрчсөн, оюутан суралцуулах тухай гэрээний сургуулиас хасах

үндэслэл бүхий зүйл заалтыг зөрчсөн бол ХИС-ийн захирлын тушаалаар

сургуулиас хасч БСШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух

зөвшөөрлийг хүчингүй болгуулна.

7.2. Энэхүү журмын 7.1-дэх хэсэгт заасан зөрчлөөс бусад зүйл заалтыг

зөрчсөн суралцагч нарт эхний удаад сануулж, 2 ба түүнээс дээш удаа

зөрчсөн тохиолдолд сургуулиас хасах хүртэлх арга хэмжээ авна.

Page 114: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

114

UNIVERSITY OF THE HUMANITIES

APPLICATION FORM FOR INTERNATIONAL STUDENTS

PERSONAL

Title

Surname / Family name

First / given name

Gender

Personal ID

Passport No.

Address /Mongolia/

Country

Postcode

Date address valid to

(DD/MM/YY)

Telephone (including code)

Mobile telephone

Fax

Email (please write clearly)

Date of birth

(use figures only)

D D M M Y Y Y Y

Place and country of

birth

Proposed program at the

University

Further Subject Details

Please tick or mark one of the

following

Undergraduate

Graduate

Postgraduate

Career Development

Other /intensive language program/

Duration of study From To

Glue photograph here

Please write your name

on the back of the photo

Page 115: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

115

EDUCATION /Starting from senior school/

No. School Name Address Major Degree Duration

1

2

3

LANGUAGE PROFICIENCY

English /please tick or mark the desired field/

Skills Excellent Good Fair Beginning

Reading

Speaking

Writing

Listening

Mongolian

PERSONAL STATEMENT

______________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

DECLARATION

Hereby, I confirm that to the best of my knowledge the information given on this form is

true, complete and accurate and no information requested or other material information has been

omitted.

__________________ _________________ ____________________

Place Date Signature

Skills Excellent Good Fair Beginning

Reading

Speaking

Writing

Listening

Page 116: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

116

Эрдмийн зөвлөлийн

2016 оны 03 дүгээр сарын 11-ний өдрийн

хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулав.

МАГИСТР, ДОКТОР (Рh.D)-ЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайдын 2014 оны A/370 тоот тушаалаар баталсан “Магистр, докторын

сургалт эрхлэх нийтлэг журам”-ыг үндэслэн Хүмүүнлэгийн Ухааны Их

Сургууль (цаашид ХИС гэнэ)-ийн магистр, докторын сургалтыг зохион

байгуулж явуулахад энэхүү журмыг баримтална.

1.2. Магистр, докторын боловсролын агуулга нь шинжлэх ухаан, технологи,

нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ

үйлчилгээний салбарт олон улсын стандартын өндөр төвшинд

ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, дадал судалгааны арга зүйг

эзэмшүүлэхэд чиглэнэ.

1.3. Магистрын сургалтын гол зорилго нь шинжлэх ухааны тодорхой

чиглэлээр судалгаа хийж буй бакалаврыг элсүүлэн судалгааны арга зүй

эзэмшүүлж магистрын зэрэг олгох түвшинд бэлтгэхэд оршино.

1.4. Докторын сургалтын гол зорилго нь магистрын зэрэгтэй, мэргэжлийн

дагуу амжилттай ажиллаж сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр

тодорхой бүтээл туурвисан, онолын өндөр мэдлэг, чадвартай хүмүүсийг

элсүүлэн ахисан түвшний сургалтанд хамруулж шинжлэх ухааны аль нэг

салбарын тодорхой асуудлын хүрээнд (нэг сэдэвт) судалгааны ажил

хийлгэж, шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмэр

оруулах судлаач болгон төлөвшүүлэхэд оршино.

1.5. Магистр, докторын сургалтын журмыг ХИС-ийн Эрдмийн зөвлөлөөр

хэлэлцэж, сургуулийн захирал батлана.

Хоёр. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. ХИС-ийн салбар сургууль, мэргэжлийн тэнхим нь магистр, докторын

сургалтын үйл ажиллагааг бие даан эрхэлж, үйл ажиллагаанд хяналт

тавих, нэгдсэн шалгалт болон магистр, докторын ажлын хамгаалалтыг

зохион байгуулах, холбогдох мэдээллийг ХИС-ийн удирдлагын

мэдээллийн системд оруулах үүрэгтэй.

2.2. Магистр, докторын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх үйл

ажиллагааг ХИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

2.3. Магистр, докторын мэргэжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр

дүнг тооцох ажлыг ХИС-ийн хөтөлбөрийн хороо хариуцна.

Page 117: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

117

2.4. Сургалтын хөтөлбөрийг дүүргэж сургуулиас тогтоосон голч дүнгийн

шаардлага хангасан, магистр, докторын ажлаа амжилттай хамгаалан,

тухайн ажлаа хянан засварлаж, эцэслэн холбогдох этгээдэд хүлээлгэн

өгсөн болон сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрант,

докторантад захирлын тушаалаар магистр, докторын зэрэг олгохоор

шийдвэрлэнэ.

2.5. Тэнхим нь магистр, докторын хөтөлбөр хариуцсан зөвлөх багштай байна.

Гурав. МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ

А. Eрөнхий зүйл

3.1. ХИС-ийн салбар сургууль, мэргэжлийн тэнхим нь магистр, докторын

сургалтыг хариуцан, сургалтын зохион байгуулалт, чанарт хяналт

тавина.

3.2. Магистр, докторын сургалтыг батлагдсан мэргэжлийн хөтөлбөр,

сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу явуулна.

Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн их сургуулийн

захирал батална.

3.3. Сургалтын хугацаа суралцах хэлбэр нь Дээд боловсролын тухай

хуулийн 10-р зүйлд заасан хүрээнд хэрэгжинэ.

3.4. Сургалтын хичээлийн жил нь хоёр улиралтай, улирал тус бүр нь

хичээлийн 10 долоо хоног, шалгалтын 1 долоо хоногтой байна.

Хичээлийн жилийн улирал 10-р сарын 01 ба 2-р сарын 01 нээс эхэлнэ.

Эчнээ магистрант жилд 1 удаа 45 хоногоор, эчнээ докторант 2 удаа 21

хоногоор цугларч хичээллэнэ. Үүнд: жил бүр магистрантын цугларалт

1-р сарын 5 нээс эхэлнэ. Эчнээ докторантын цугларалт 1-р сарын эхний

долоо хоногт, дараагийнх нь 6-р сарын 01 нээс тус тус эхэлнэ.

3.5. Магистрант, докторант нар элссэнээс хойш нэг сарын дотор сургалтын

гэрээ, сурах төлөвлөгөөгөө зохион баталгаажуулж, тухайн хичээлийн

жилийн сургалтын төлбөрөө төлсөн байна.

3.6. Магистрант, докторант нь бүлэг бүрдээгүй үед удирдагчтайгаа зөвлөн

ганцаарчилсан сургах төлөвлөгөө хийж, салбарын эрхлэгчээр хянуулан

ХИС-ийн захирлаар батлуулж, мөрдөж болно. Төлөвлөгөөндөө ерөнхий

болон мэргэжлийн хичээлүүдийг судлах, диссертацийн сэдвийн

чиглэлийг тогтоох, судалгааны семинарт оролцох, сэдэвтэйгээ

холбоотой судалгааны ажил хийх талаар улирал бүрээр тодорхой

тусгана.

3.7. Сургалтын төлөвлөгөөний агуулгыг бүрэн биелүүлж бүх шалгалтуудаа

С (голч оноо 70)-ээс доошгүй үнэлгээ авсан магистрант дипломын

Page 118: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

118

ажил, мэргэжлийн бүх шалгалтанд В (голч оноо 80)-ээс доошгүй

үнэлгээ авсан докторант диссертаци бичиж хамгаалах эрхтэй байна.

3.8. Үнэлгээ нь зохих хэмжээнд хүрээгүй магистрант, докторант 2-оос

илүүгүй шалгалтаа нэг удаа дахин өгч болно. Шалгалт өгөх зарчим нь

өмнөхийн адил байна.

3.9. Сонгон суралцах хичээлийг бие даан судалж, хичээлийн агуулгын

зарим хэсгийг удирдагчийнхаа семинарт илтгэх, хэсэг бүлгээр хувааж

шалгалт өгөх хэлбэрээр кредитээ тооцуулахыг зөвшөөрнө.

3.10. Магадлан итгэмжлэгдсэн бусад их сургуулиас магистрант 4 кредит,

докторант 6 кредит цуглуулж болно. Энэ талаар суралцагчийн сурах

төлөвлөгөөг анх батлахад тусгана.

3.11. Докторант, магистрант нь суралцах хугацаандаа ХИС-ийн дотоод

журмын хүрээнд номын сан, компьютерийн болон эрдэм шинжилгээний

лаборатори, интернет төвийг ашиглана.

Б. Магистрын сургалт

3.12. Бакалаврын түвшний агуулга дээр нэмж 30-аас доошгүй кредитийг

магистрын түвшний сургалтын агуулгаар судлуулсан байна.

3.13. Магистрын сургалт өдөр, эчнээ, эрчимт; докторын сургалт өдөр, эчнээ,

экстернат хэлбэртэй байна.

3.14. Магистрын сургалт нь судалгаа шинжилгээний болон мэргэжлийн

чиглэлээр ахисан түвшинд мэргэшүүлэх гэсэн хоёр чиглэлтэй байна.

3.15. Магистрын сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн онцлогуудыг агуулах

бөгөөд БСШУ-ны сайдын А/370 тоот тушаалаар батлагдсан “Магистр,

докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын 2-р зүйлийг баримтлан

боловсруулагдсан байна.

3.16. Магистрант нийт судлах багц цагийн 20 багц цагийг судалсны дараа

гадаад хэлний шалгалт өгнө.

3.17. Магистрант нь магистрын ажил бичихгүйгээр мэргэжлийн суурь болон

мэргэшүүлэх хичээлээс 10 багц цаг сонгон судалж, нэгдсэн шалгалт өгч

болно. Энэ тохиолдолд нэгдсэн шалгалтад багц цаг тооцохгүй.

3.18. Магистрын сургалтанд суралцах хугацаандаа өөрийн судалгааны

чиглэлээр ШУА хүлээн зөвшөөрсөн эрдэм шинжилгээний сэтгүүл,

бусад хэвлэлд 2-оос доошгүй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн

байна.

3.19. Магистрын ажил бичээгүй төгсөгчдийн хөтөлбөр дүүргэснийг

баталгаажуулах нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалтыг хөтөлбөрийг

хариуцсан нэгж зохион байгуулах бөгөөд шалгалтын журмыг ХИС-ийн

захирлын тушаалаар баталгаажуулна.

Page 119: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

119

3.20. Магистрант нь бие даасан судалгааны ажил гүйцэтгэн магистрын ажил

бичиж, “Магистрын ажил хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.

В. Докторын сургалт

3.21. Докторын өдөр ба эчнээ сургалт нь өмнөх түвшний кредит дээр нэмж

судлах 60-аас доошгүй кредит цагийн докторын вшний сургалтад

хамаарах сургалт, судалгааны ажлаас тогтоно. Харин экстернат

хэлбэрээр суралцагчид нь хөтөлбөрийн агуулгыг бие даан судалж,

шалгалтаа өгсөн нөхцөлд докторын зэрэг горилох бүтээлээ хамгаалах

боломжтой болно.

3.22. Докторын сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн онцлогуудыг агуулах

бөгөөд БСШУ-ны сайдын А/370 тоот тушаалаар батлагдсан “Магистр,

докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын 2-р зүйлийг баримтлан

боловсруулагдсан байна.

3.23. Докторын сургалтанд суралцах хугацаандаа өөрийн судалгааны

чиглэлээр ШУА хүлээн зөвшөөрсөн эрдэм шинжилгээний сэтгүүл,

бусад хэвлэлд 3–аас доошгүй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн

байна.

Тайлбар: Сонинд бичсэн өгүүллийг эрдэм шинжилгээний бүтээлд

тооцохгүй. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бүтээлээ

нийтлүүлэхэд хүлээн зөвшөөрөх сэтгүүлийн жагсаалтыг сургуулиас

гаргасан байна.

3.24. Экстернат хэлбэрээр суралцаж буй докторантын сонгон суралцах

хичээлийн 18, эчнээ докторантын 6 кредитийг түүний хэвлэн

нийтлүүлсэн бүтээлүүдээр орлуулан үнэлэх зарчим баримтална. Эдгээр

бүтээлд:

А) Сэдэвтэй холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл

Б) ЕБДС-ийн сурах бичиг

В) Их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага

Г) монографи, ном

3.25. Экстернат докторантын бүтээл нь 18 кредитийг төлөөлөхөөр бол үлдсэн

кредитийг сонгон суралцах хөтөлбөрөөр нэмж тооцуулна.

3.26. Докторант сургалтын хэлбэрээс үл хамааран их сургуулийн сургалтын

ажилд оролцох, хичээл заах, судалгааны төсөлд ажиллахыг дэмжинэ.

3.27. Хичээлийн жилийн сургалт судалгааны ажлын төлөвлөгөө бүрэн

биелүүлсэн докторантыг салбарын саналыг үндэслэн ХИС-ийн

захирлын захирамжаар дараах шатны сургалтанд дэвшүүлнэ. Дараах

шатны сургалтанд дэвшүүлэхэд докторантын сэдвийн реферат

хамгаалсан байдал, семинарт оролцсон байдал, сонгон суралцах

Page 120: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

120

хичээлээр бичсэн рефератуудын талаархи удирдагчийн үнэлгээ болон

судалгааны ажлын үр дүн, идэвхийг голлон харгалзана. Сурах

төлөвлөгөөгөө биелүүлээгүй докторантыг давтан сургана.

3.28. Докторант сургалттай холбоотой бүх кредитээ 4 жилд цуглуулсан

боловч судалгааны ажлын 12 кредитээ биелүүлж амжаагүй бол түүнд

ХИС-ийн докторын үндсэн сургалт дуусгасан тухай магадлагаа олгоно.

Докторантын сургалтын кредит уг хичээлийг үзэж шалгалт өгсөн

өдрөөс хойш 5 жил хүчинтэй ба энэ хугацаанд докторант эрдэм

шинжилгээний кредитээ гүйцээн, диссертациа бичиж докторын зэрэг

хамгаалахыг зөвшөөрнө.

3.29. Докторант докторын ажлаа эхлүүлэхийн өмнө нэгдсэн шалтгалт өгсөн

байна.

3.30. Докторант нь бие даан гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг эмхтгэн

докторын ажил /диссертаци/ бичиж, “Докторын ажил хамгаалуулах

зөвлөл”-д хамгаална.

Дөрөв. ГАДААД ХЭЛНИЙ БОЛОН НЭГДСЭН ШАЛТГАЛТ

А. Гадаад хэлний шалгалт

4.1. Магистрант нь сургалтын хөтөлбөрт тусгагдсан нийт хичээлийн

гуравны хоёрыг судалж дүүргэсний дараа гадаад хэлний шалгалт өгнө.

4.2. Магистр, докторын алба (МДА) гадаад хэлний нэгдсэн шалгалт авах

тухай нэг сарын өмнө зарлах ба шалгалтад орох магистрантуудын

бүртгэл гаргаж, шалгалтын бэлтгэл ажлыг зохион байгуулж, нэгдсэн

удирдлагаар хангаж ажиллана. Магистрантаас авах гадаад хэлний

нэгдсэн шалгалтыг улирал бүрт нэг удаа зохион байгуулна.

4.3. Магистрантын гадаад хэлний нэгдсэн шалгалтыг англи болон болон

түгээмэл 3-н гадаад хэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй 3-аас

доошгүй гишүүнтэй комисс холбогдох удирдамжийн дагуу зохион

байгуулж авна.

4.4. Гадаад хэлний нэгдсэн шалгалтын хэлний чиглэл, комиссийн

бүрэлдэхүүн болон шалгалт авах удирдамжийг тухайн хичээлийн жилд

ХИС-ийн Захирлын тушаалаар батална.

4.5. Гадаад хэлний шалгалтыг амжилттай өгсөн байх нь магистрын зэрэг

олгох нэг болзол болно. Гадаад хэлний шалгалтад хангалтгүй дүн авсан

магистрант ХИС-ийн Захирлын тушаалын дагуу тухайн улирлын

шалгалтын хугацаанаас өмнө дахин 1 удаа шалгалт өгч болно. Дахин

шалгалтын гарах зардлыг суралцагч өөрөө хариуцна. Гадаад хэлний

Page 121: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

121

шалгалт нь магистрын сургалтын агуулга, багтаамжид кредитээр

тооцогдохгүй.

4.6. Магистрант нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний

шалгалтын хүчин төгөлдөр гэрчилгээтэй бол уг гэрчилгээнд тавигдсан

дүнг үндэслэн магистрантын гадаад хэлний шалгалтыг шууд дүйцүүлэн

тооцох асуудлыг шалгалтын комисс шийдвэрлэнэ.

4.7. Магистрант нь англи болон түгээмэл 3-н гадаад хэл дээр өгүүлэл

туурвин хэвлүүлсэн тохиолдолд магистрантын гадаад хэлний

шалгалтыг шууд дүйцүүлэн тооцно.

4.8. Шалгалтын комисст орж, магистрантаас гадаад хэлний шалгалт авсан

багшийн ажилласан цаг нь тухайн багшийн сургалтын ажлын жилийн

ноогдлын гүйцэтгэлд тооцогдохгүй бөгөөд шалгалт авсан цагийн

хөлсийг “ХИС-ИЙН ЭРДЭМТЭН БАГШ НАРЫН СУРГАЛТ, ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭ-АРГА ЗҮЙН БОЛОН БУСАД АЖЛЫН АЧААЛЛЫГ

ТООЦОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ”-ын 23-р зүйлийн дагуу бодож

олгоно.

4.9. Комисс гадаад хэлний шалгалтын дүн, шалгалт авсан тухай протоколыг

холбогдох материалын хамт МДА-нд хүлээлгэн өгнө.

4.10. Гадаад хэлний шалгалтын үнэлгээ нь магистрантын нийт суралцсан

хичээлийн дүнгийн хамт магистрын зэргийн дипломын хавсралтад

бичигдэнэ.

Б. Магистрантын мэргэжлийн нэгдсэн шалтгалт

4.11. Магистрантаас суралцаж буй мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэг

эзэмшсэн байдалд үнэлэлт өгөх зорилгоор сургалтын нэгдсэн хуанлид

заасан хугацааны дагуу мэргэжлийн нэгдсэн шалгалт авна.

Магистрантаас авах мэргэжлийн нэгдсэн шалгалтыг улирал бүрт нэг

удаа зохион байгуулна.

4.12. Магистрын диломын ажил бичээгүй төгсөгчдийн хөтөлбөр дүүргэснийг

баталгаажуулах мэргэжлийн нэгдсэн шалгалтад орох магистрант нь

мэргэжлийн хөтөлбөрт тусгагдсан нийт хичээлийг бүрэн судалж

дүүргэсэн байх шаадрлагатай.

4.13. Мэргэжлийн нэгдсэн шалгалт авах үйл ажиллагааг тухайн чиглэлээр

магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл хариуцах бөгөөд нэгдсэн

шалгалтад МДА хяналт тавин ажиллана.

4.14. Тухайн мэргэжлийн чиглэлийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл нь

нэгдсэн шалгалтын комиссыг тодорхойлж, шалгалтын сэдэв,

материалыг баталж, докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалтыг

холбогдох удирдамжийн дагуу авах ажлыг хариуцан зохион байгуулна.

Page 122: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

122

4.15. Мэргэжлийн нэгдсэн шалгалт авсан профессор багш нарын ажилласан

цаг нь тухайн багшийн сургалтын ажлын жилийн ноогдлын гүйцэтгэлд

тооцогдохгүй бөгөөд шалгалт авсан цагийн хөлсийг “ХИС-ИЙН

ЭРДЭМТЭН БАГШ НАРЫН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-АРГА

ЗҮЙН БОЛОН БУСАД АЖЛЫН АЧААЛЛЫГ ТООЦОХОД

БАРИМТЛАХ ЖУРАМ”-ын 23-р зүйлийн дагуу бодож олгоно.

4.16. Мэргэжлийн нэгдсэн шалгалтад ороогүй магистрантаас тухайн улиралд

шалгалтыг нөхөн авахгүй бөгөөд дараагийн улирлын шалгалтад орохыг

зөвшөөрнө.

4.17. Мэргэжлийн нэгдсэн шалтгалтад амжилтгүй дүн үзүүлсэн тохиолдолд

дахин нэгдсэн шалгалтад орох боломжтой бөгөөд шалгалтын зардлыг

тухайн хичээлийн жилд ХИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

4.18. Магистрант мэргэжлийн нэгдсэн шалгалтыг амжилттай өгсөн байх нь

магистрын зэрэг олгох нэг болзол болно.

4.19. Шалгалтын комисс мэргэжлийн нэгдсэн шалгалтын дүн, шалгалт авсан

тухай протоколыг холбогдох материалын хамт МДА-нд хүлээлгэн өгнө.

4.20. Мэргэжлийн шалгалтын үнэлгээ нь магистрантын нийт суралцсан

хичээлийн дүнгийн хамт магистрын зэргийн дипломын хавсралтад

бичигдэнэ.

В. Докторантын мэргэжлийн нэгдсэн шалгалт

4.21. Докторантаас суралцаж буй мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэг

эзэмшсэн байдалд үнэлэлт өгөх зорилгоор сургалтын нэгдсэн хуанлид

заасан хугацааны дагуу мэргэжлийн нэгдсэн шалгалт авна.

Докторантаас авах мэргэжлийн нэгдсэн шалгалтыг улирал бүрт нэг удаа

зохион байгуулна.

4.22. Мэргэжлийн нэгдсэн шалгалтад орох докторант дараах шаардлагуудыг

биелүүлсэн байна. Үүнд:

4.22.1. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан нийт хичээлийг бүрэн

судалж дүүргэсэн

4.22.2. Онолын болон туршилт судалгааны ажлын 50-иас дээш

хувийг гүйцэтгэсэн

4.22.3. Судалгааны ажлын үр дүнг харъяалах мэргэжлийн тэнхим,

мэргэжлийн салбарын эрдэмтдийн хурлаар хэлэлцүүлж

дэмжигдсэн байна.

4.23. Мэргэжлийн нэгдсэн шалгалт авах үйл ажиллагааг профессорын баг

хариуцах бөгөөд нэгдсэн шалгалтад МДА хяналт тавин ажиллана.

4.24. МДА нь тухайн мэргэжлийн тэнхимтэй хамтран нэгдсэн шалгалтын

комиссыг тодорхойлж, шалгалтын сэдэв, материалыг баталж,

Page 123: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

123

докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалтыг холбогдох удирдамжийн

дагуу авах ажлыг хариуцан зохион байгуулна.

4.25. Нэгдсэн шалгалт авсан профессор багш нарын ажилласан цаг нь тухайн

багшийн сургалтын ажлын жилийн ноогдлын гүйцэтгэлд тооцогдохгүй

бөгөөд шалгалт авсан цагийн хөлсийг “ХИС-ИЙН ЭРДЭМТЭН БАГШ

НАРЫН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-АРГА ЗҮЙН БОЛОН

БУСАД АЖЛЫН АЧААЛЛЫГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ”-

ын 23-р зүйлийн дагуу бодож олгоно.

4.26. Мэргэжлийн нэгдсэн шалгалтад ороогүй докторантаас шалгалт нөхөн

авахгүй бөгөөд дараагийн улирлын шалгалтад орохыг зөвшөөрнө.

4.27. Мэргэжлийн нэгдсэн шалтгалтад амжилтгүй дүн үзүүлсэн тохиолдолд

дахин нэгдсэн шалгалтад орох боломжтой бөгөөд шалгалтын зардлыг

тухайн хичээлийн жилд ХИС-ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

4.28. Докторант мэргэжлийн нэгдсэн шалгалтыг амжилттай өгсөн байх нь

доктор(Ph.D)-ын зэрэг олгох нэг болзол болно.

4.29. Шалгалтын комисс мэргэжлийн нэгдсэн шалгалтын дүн, шалгалт авсан

тухай протоколыг холбогдох материалын хамт МДА-нд хүлээлгэн өгнө.

4.30. Мэргэжлийн шалгалтын үнэлгээ нь докторантын нийт суралцсан

хичээлийн дүнгийн хамт доктор(Ph.D)-ын зэргийн дипломын

хавсралтад бичигдэнэ.

Тав. МАГИСТР, ДОКТОРЫН АЖЛЫН УДИРДАГЧ, БАГШ

5.1. Магистр, докторын сургалтын багш нь тухайн чиглэлээр боловсролын

(Ph,D)-ын доктороос доошгүй зэрэгтэй байна.

5.2. Магистр, докторын сургалтын лектор багш нарт бүтээлийн чөлөө олгох,

тэднийг эрдэм шинжилгээний төсөлд ажиллуулах, мэргэшил

дээшлүүлэх зэргээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх идэвхи

санаачлагыг дэмжинэ.

5.3. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар

(Ph,D) доктороос доошгүй зэрэгтэй, 5-аас доошгүй жил их, дээд

сургуульд багшаар ажилласан, эрдэм шинжилгээний ажлын дадлага

туршлагатай багшийг ажиллуулна. Гаднын байгууллагаас удирдагч

сонгохоор бол тухайн чиглэлээр магистрантын болон докторантын

удирдагчаар ажиллуулахдаа гаднын байгууллагаас нийт багшийн 30

хүртэл хувийг гэрээлэн ажиллуулж болно.

5.4. Магистрын ажлын удирдагч нь дэд профессороос доошгүй орон тоон

дээр ажилладаг, докторантын удирдагч нь нэг сэдэвт зохиол эсвэл их

дээд сургуульд үзэх сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүллийн аль

Page 124: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

124

нэгийг бичиж хэвлүүлсэн байна. Хэрэв гадны эрдэмтдээс удирдагчаар

томилох бол энэ болзлыг хангасан байхыг шаардана.

5.5. Магистрант, докторантын ажлын удирдагч багш нь тэдний судалгааны

ажлын төлөвлөгөөг боловсруулах, судалгааны ажлыг удирдан

чиглүүлэх туршилт тавих, задлан шинжлэх, туршилтын дүн

боловсруулах, өгүүлэл бичих, илтгэл тавих зэрэгт зөвлөлгөө өгөх,

хяналт тавих үүрэг хүлээнэ.

5.6. Нэг багш тухайн хичээлийн жилд 5 хүртэл магистрант, 3 хүртэл

докторантын ажлыг удирдахыг зөвшөөрнө.

5.7. Магистр, докторын сургалтад багш нарт тухайн хичээлийн онцлог,

хөдөлмөр зарцуулалтанд нийцсэн цалин хөлс өгөх, сургалтын цагийн

ноогдлын хөнгөлөлт үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил эрхлэх

идэвхи санаачлагыг бүх талаар дэмжинэ.

Зургаа. МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАХ

6.1. А. Сургалтын хөтөлбөрийг бүрэн судлаж, сургалтын төлбөрөө төлсөн

магистрантуудын дипломын ажлыг хамгаалуулах тухай ХИС-ийн

захирлын тушаал гаргана.

Б. Сургалтын кредитээ биелүүлсэн боловч дипломын ажлаа

хугацаандаа хийж дуусаагүй магистрантын хамгаалах хугацааг 0.5-1.0

жилээр сунгана. Энэ тохиолдолд шаардлагатай гэж үзвэл судалгааны

ажилтай холбогдох нэмэлт зардал төлүүлж болно.

6.2. Магистрын хамгаалалтад орох зөвшөөрлийг хамгаалалтын өдрөөс

ажлын 5 хоногийн өмнө МДА-наас бичгээр авч жинхэнэ хамгаалалтад

орно.

6.3. Магистрын зэрэг горилж бичсэн дипломын ажил нь тухайн шинжлэх

ухааны тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилтыг онол

арга зүйн зохих түвшинд гүйцэтгэж, тодорхой сэдвээр бодит үндэслэл,

үр дүнд хүрсэн эрдэм шинжилгээний бүтээлийн түвшинд бичигдсэн

байх шаардлагатай.

6.4. Магистрын дипломын ажил нь 40-80 хуудас, Arial, 12-ын хэмжээтэй

үсгийн шрифтээр, 1,5 мөр хоорондын зайтай, хэвлэмэл хуудас (А4)-ын

хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3,5 см, баруун талаас 1,5 см, дээрээс

2,0 см, доороос 2,0 см-ийн зай авч бичнэ. Ажлын хураангуй (цаашид

“хураангуй” гэнэ) нь А5–ын хэмжээтэй 12-20 хуудастай байна.

Дипломын ажлын нүүр хуудас нь Хавсралт №1-д заагдсаны дагуу

бичигдэнэ.

6.5. Магистрын зэрэг горилсон дипломын ажлыг монгол хэлээр бичих ба

хураангуйг англи хэлээр бичнэ. Хамгаалсан магистрын дипломын

Page 125: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

125

ажлын нэг хувийг сургуулийн номын сангийн эрдэм шинжилгээний гар

бичмэлийн фондод бүртгэн авч нийтэд ашиглуулна.

6.6. Магистрын дипломын ажил урьдчилсан хамгаалалтаар дамжина.

6.7. А. Урьдчилсан хамгаалалтын дараа магистрын зэрэг хамгаалах тухай

зарыг ХИС-ийн хэмжээнд тарааж, дипломын ажлыг салбар болон

сургуулийн номын санд өгсөн байна. Зарлал гарснаас хойш хоёр долоо

хоногоос багагүй хугацааны дараа жинхэнэ хамгаалалтыг магистрын

зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаанаар хийлгэнэ. Магистрын

дипломын ажлын хураангуйг жинхэнэ хамгаалалтаас 7 хоногийн өмнө

хурлын гишүүдэд тараасан байна.

Б. Магистрын дипломын ажлыг өргөн шүүн хэлэлцэх зорилгоор

хамгаалуулах зөвлөлийн хуралдаан \тусгай шийдвэр гараагүй бол\

нээлттэй байна.

6.8. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийг салбар сургууль болон

тэнхимийн эрдэмтдээс бүрдүүлнэ. Шаардлагатай тохиолдолд бусад их,

дээд сургуулийн эрдэмтдийг урьж оролцуулж болно.

6.9. Магистрын зэрэг хамгаалуулах хурлыг докторын хамгаалалтын

хуралдааны дэгийг баримтлан явуулна.

6.10. Магистрын дипломын ажилд өгөх зөвлөлийн гишүүдийн саналыг

нууцаар хурааж, дундаж үнэлгээг гаргана. Санал хураах хуудсанд

гишүүн бүр 100 хүртэл оноо тавьж дүгнэх ба ингэхдээ дараах

бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн дундаж оноонд үндэслэнэ. Үүнд: онооны

дээд хэмжээ дараах байдалтай байна:

1) Агуулга, шинжлэх ухааны түвшин 20 оноо

2) Үр дүн, шинэлэг тал, онол, практикийн ач холбогдол

20 оноо

3) Эзэмшилт (илтгэсэн болон асуултанд хариулсан байдал)

15 оноо

4) Шүүмжлэгчийн үнэлгээ 15 оноо

5) Удирдагчийн үнэлгээ 10 оноо

6) Хэл найруулга, эмхэлж цэгцэлсэн байдал 10 оноо

7) Судалгааны үр дүнгээ нийлүүлсэн байдал 10 оноо

6.11. Тухайн шинжлэх ухааны салбарын онцлогоос хамаарч эдгээр онооны

тодорхой харьцааг хамгаалуулах зөвлөлийн гишүүд хэлэлцэж, өөрчлөн

тогтоож болно.

6.12. Магистрын дипломын ажилд хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн өгсөн

онооны дундаж 75-аас доошгүй байвал горилогчид магистрын зэрэг

олгох тухай шийдвэр гаргана. Хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн

өгсөн санал дунджаар оноолоход 75-аас доош боловч зөвлөлийн

Page 126: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

126

гишүүдийн 3\4 нь хангалттай гэж санал өгсөн бол амжилттай

хамгаалсанд тооцно. Энэ хоёр үзүүлэлтээр “ХАНГАЛТГYЙ” үнэлэлт

авсан тохиолдолд зэрэг горилогч 2 жилийн дотор дахин нэг удаа

хамгаалалтанд орох эрхтэй байна.

6.13. Магистрын зэрэг олгох эцсийн шийдвэрийг ХИС-ийн захирлын

тушаалаар баталгаажуулна.

6.14. Хамгаалсан магистр дараах материалыг бүрдүүлэн салбарт тушаана.

Эдгээр материалыг дипломын хуулбарын хамт сургуулийн архивт

хадгална. Үүнд:

1. Дэлгэрэнгүй анкет (1-р маягт)

2. Сургуулийн хамгаалуулах зөвлөлийн протокол, тогтоол

3. Удирдагчийн тодорхойлолт

4. Магистрын дипломын ажлын албан ёсны шүүмж

5. Нууц санал хураалтын тухай тооллогын комиссийн тогтоол

6. Ажил байдлын тодорхойлолт

7. Тэнхим, номын сантай тооцоо хийсэн тойрох хуудас эдгээр

болно.

Долоо. ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛАХ

7.1. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл нь БСШУ-ны сайдын 2014 оны

110 дугаар тушаалын II хавсралтаар баталсан “Доктор (Ph.D) -ын зэрэг

хамгаалуулах зөвлөлийн дүрэм“ -нд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ.

7.2. Докторант нь албан ёсоор батлагдаж зөвшөөрөгдсөн сургалтын

төлөвлөгөөний дагуу докторын түвшний зохих кредит цагийн агуулга

бүхий хичээлүүдийг судлан шалгалтуудаа зохих үнэлгээтэй өгсөн, голч

дүнгийн босгын болон гадаад хэлний мэдлэгт тавигдаж буй шаардлагыг

бүрэн хангасан гадаад дотоодын хэвлэлд зохих тооны бүтээл

хэвлүүлсэн байна.

7.3. Ажил нь дор дурьдсан үндсэн шаардлагыг хангасан байна:

а/ Сэдэв нь шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт

хэрэгцээнд нийцсэн байх

б/ Шинжлэх ухаан, технологид тодорхой хувь нэмэр оруулж, онол

практикийн асуудлыг шийдвэрлэсэн, улс орны эдийн засаг

нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн, сургалт, үйлдвэрлэл, эрдэм

шинжилгээний ажилд нэвтрүүлэх асуудлыг тусгасан байх

в/ Дэвшүүлсэн шинэ санал, шийдлийг онол, туршилтаар нотолсон,

урьд өмнө мэдэгдэж байсан шийдлүүдтэй бүх талаар харьцуулж

шинэлэг болон давуу талыг нь нээн харуулсан байх

Page 127: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

127

г/ Ажлын гол агуулга, үр дүн, дүгнэлт, санаа нь судалгааны ном,

хэвлэл, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний бусад бүтээлд

нийтлэгдсэн байх

7.4. Бүтээл 100-150 хуудастай, компьютерээр 12-ын хэмжээтэй үсгийн

шрифтээр, 1,5 мөр хоорондын зайтай, хэвлэмэл хуудас (А 4)-ын

хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3,5 см, баруун талаас 1,5 см, дээрээс

2,5 см, доороос 3 см-ийн зай авч бичнэ. Ажлын хураангуй (цаашид

“хураангуй” гэнэ) нь А5–ын хэмжээтэй 12-20 хуудастай байна.

7.5. Ажлыг монгол хэлээр, хураангуйг англи хэлээр бичнэ. Сэдвийн

онцлогоос шалтгаалан хураангуйг өөр гадаад хэлээр бичиж болно.

7.6. Докторант нь судалгааны ажлаа гадаадад гүйцэтгэсэн бол ажлыг англи

хэлээр, хураангуйг монгол хэлээр бичиж болно.

7.7. Хураангуйд уг ажлын үндсэн агуулга, нээсэн, тогтоосон үр дүн,

дэвшүүлсэн санаа, дүгнэлтээ товч дурдаж, зохиогчоос онол, практикт

оруулсан хувь нэмэр, судалгааны шинэлэг тал, зохиогчийн нийтлүүлсэн

эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалтыг тусгасан байвал зохино.

7.8. Ажлын эхний хувилбарыг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн

дарга хүлээн авч хуралдаанаар хэлэлцүүлэх үндсэн шаардлагыг

хангасан эсэх тухай дүгнэлт гарган холбогдох зөвшөөрөл өгнө.

7.9. Салбар нь докторантын доор дурдсан материалыг их семинараар

хэлэлцэгдсэн ажлын хамт хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн

даргад хүргүүлнэ. Үүнд:

Хамгаалалтад нэр дэвшүүлж буй докторантын тодорхойлолт

Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хөтөлбөрүүд, үнэлгээ

Докторантын голч дүн

Ажлын талаар их семинараас гарсан дүгнэлт

Докторантын бүтээлийн жагсаалт

Хамгаалалтанд шаардлагатай бусад материал

7.10. Хамгаалалтыг урьдчилсан ба жинхэнэ гэсэн 2 үе шаттайгаар зохион

байгуулна.

7.11. Урьдчилсан хамгаалалтаас албан ёсны хоёр шүүмжлэгч, шүүмжлэгч нэг

байгууллагыг томилж докторантад ажлынхаа хураангуйг хэвлүүлэх

зөвшөөрөл олгож, жинхэнэ хамгаалалтын товыг тогтооно.

7.12. Докторант нь урьдчилсан хамгаалалтын үед гарсан санал шүүмжлэлээс

ажилдаа тусгаж, шаардлагатай засвар хийсний дараа зөвлөлийн даргад

танилцуулан, зөвшөөрөл авч жинхэнэ хамгалалтад орно.

7.13. Жинхэнэ хамгаалалтыг урьдчилсан хамгаалалт хийснээс 30–аас

доошгүй хоногийн дараа хийнэ.

Page 128: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

128

7.14. Жинхэнэ хамгаалалтын зарыг хамгаалалт болохоос 30-аас доошгүй

хоногийн өмнө өдөр тутмын сонин хэвлэлээр зарлана.

7.15. Жинхэнэ хамгаалалтын зар нийтлэгдсэн өдрөөс хойш бүтээл, түүний

хураангуйг Улсын төв номын сан, Мэдээллийн технологийн үндэсний

парк, сургуулийн номын санд албан ёсоор өгч, олны хүртээл болгоно.

7.16. Урьдчилсан ба жинхэнэ хамгаалалтыг хуралдааны дэгийг баримтлан

нээлттэй зохион байгуулах ба шинэ бүтээлийн эрх хамгаалах, гадаад

дотоодод патентлах, улсын нууц хадгалахтай холбоотой онцгой

тохиолдолд бүтээлийг хаалттай хэлэлцэж болно.

7.17. Зөвлөлийн нэг удаагийн хуралдаанаар гурваас илүүгүй ажлыг

хэлэлцэнэ. Зөвлөлийн хуралдааныг доор дурьдсан дарааллаар зохион

байгуулна. Үүнд:

1. Докторантын талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга

танилцуулна

2. Докторантын илтгэл (20 – 30 минут)

3. Шүүмжлэгчдийн санал, дүгнэлт (урьдчилсан хамгаалалтад

хамаарахгүй)

4. Зөвлөлийн гишүүдийн асуулт, санал, дүгнэлт

5. Нээлттэй хуралдаанд оролцогчдын асуулт, санал, дүгнэлт

6. Докторант асуултад хариулж, санал, дүгнэлтийн талаар үг хэлнэ

7. Шүүмжлэгчдийн дүгнэлт

8. Удирдагчийн тодорхойлолт

9. Тооллогын комиссийг сонгон батлана

10. Гишүүдийн санал хураалт

11. Тооллогын комисс санал хураалтын дүнг гаргаж зөвлөлийн дарга

сонсгоно

12. Тооллогын дүнг үндэслэн зөвлөлийн тогтоол гарна

7.18. Зөвлөлийн гишүүд докторантын ажилд 100 хүртэл оноо. Үүнд:

докторантын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрт 35 хүртэл оноо,

ажлын онол практикийн ач холбогдолд 30 хүртэл, докторантын

судалгаа шинжилгээний арга барил эзэмшсэн байдалд 15 хүртэл оноо,

ажлын бичилт, докторантын илтгэх семинар, асуултад хариулсан

байдалд 20 хүртэл оноо тус тус өгнө. Гишүүний өгсөн нийлбэр оноо 75

ба түүнээс дээш байх тохиолдолд эерэг, 75-аас доош байгаа нөхцөлд

эсрэг санал гэж тооцно.

7.19. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 75 ба түүнээс дээш хувь нь

эерэг санал өгсөн тохиолдолд тухайн докторантыг амжилттай

хамгаалсанд тооцно.

Page 129: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

129

7.20. Хамгаалуулах зөвлөлийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор

сургуулийн захирлын тушаалаар докторын зэрэг олгох шийдвэр гарч

диплом олгоно.

7.21. Хуралдааны протокол, зөвлөлийн тогтоол, докторантын материал

зэргийг тухайн салбар, нэгжид 1 жил хадгалсаны дараа сургуулийн

архивт шилжүүлнэ.

Найм. МАГИСТР, ДОКТОР ОЮУТАНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

БАГЦ ЦАГ ТООЦОХ ҮЗҮҮЛЭЛТ

8.1. Магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний багц цагийг эрдэм

шинжилгээний семинар, их семинарт оролцсон, туршилт судалгаа

хийсэн, судалгааны ажлын үр дүнг эрдэм шинжилгээний семинар,

хуралд илтгэж хэлэлцүүлсэн, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл,

эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн зэргээр удирдагч үнэлж,

МДА баталгаажуулна.

8.2. Магистр, докторын мэргэжлийн хөтөлбөрт тусгагдсан магистрын эрдэм

шинжилгээний ажлын 3 кредит цаг, докторын эрдэм шинжилгээний

ажлын 12 багц цагийг дараах үзүүлэлтийн дагуу тооцно.

Магистрант болон докторантын эрдэм шинжилгээний ажлын багц

цагийг тооцох үзүүлэлт:

№ Үзүүлэлт Багц цаг

1 Эрдэм шинжилгээний их семинар /лекц/-т сууж, тэмдэглэл

хөтөлсөн бол тус бүр 0,1

2 Хамгаалуулах зөвлөлийн явцын хэлэлцүүлэг, урьдчилсан болон

жинхэнэ хамгаалалтад сууж тэмдэглэл хөтөлсөн 0,1

3 Өөрийн судалгааны ажлын үр дүнг эрдэм шинжилгээний их

семинарт илтгэл хэлэлцүүлсэн 0,2

4

Дотоодын /ХИС, МУИС, ШУТИС, МУБИС болон ШУА-ын

хүрээлэнгүүд/ эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл

хэлэлцүүлсэн

0,5

5

Дотоодын /ХИС, МУИС, ШУТИС, МУБИС болон ШУА-ын

хүрээлэнгүүд/ эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэлд

өгүүлэл хэвлүүлсэн

0,5

6 Дотоодын /ХИС, МУИС, ШУТИС, МУБИС болон ШУА-ын

хүрээлэнгүүд/ эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн 1,0

7 Гадаадын эрдэм шинжилгээний хурал /хамгаалуулах зөвлөлийн

гаргасан жагсаалтад багтах/-д илтгэл хэлэлцүүлсэн 1,5

8 Гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүл/хамгаалуулах зөвлөлийн

гаргасан жагсаалтад багтах/-д өгүүлэл хэвлүүлсэн 2,0

9

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүл

/Томсон реиторс, Коперникус, Элсавор, Спрингер, Скорпиус зэрэг

олон улсын индекстэй/-д өгүүлэл хэвлүүлсэн

3,0

Page 130: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

130

10 Олон улсын peer-review бүхий ЭШ-ний сэтгүүлд өгүүлэл

хэвлүүлэх 5,0

Ес. МАГИСТР, ДОКТОРЫН ЭЛСЭЛТ

9.1. Элсэлтийг жилд 2 удаа (9-р сарын 01-нээс 20-нд, 01-р сарын 01-нээс 20-

ны) зохион байгуулна.

9.2. Элсүүлэх мэргэжлийн чиглэл, хүний тоо, сургалтын төлбөрийн хэмжээг

элсэлтийн шалгалт эхлэхээс нэг сарын өмнө хэвлэл мэдээллийн

хэрэгслээр нийтэд зарлана.

9.3. Бакалаврын зэрэгтэй хүнийг магистрын, магистрын зэрэгтэй хүнийг

докторын сургалтанд уралдаант шалгалтаар элсүүлнэ.

9.4. Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 5-аас дээш жил хийсэн

туршлагатай эрдэм шинжилгээний зохих бүтээлтэй, докторын

диссертацийн ажлын анхны хувилбарыг бэлэн болгож, их семинараас

дэмжлэг авсан онолын өндөр мэдлэг, чадвартай хүнийг экстернат

хэлбэрээр докторантаар сургаж болно.

9.5. Гадаадын иргэд ХИС-д Засгийн газар хоорондын соёлын хэлэлцээр,

сургууль хоорондын гэрээ, хувийн гэрээгээр магистр, докторын зэргийн

боловсрол эзэмшихээр элсч болно. Эдгээр элсэгчид нь Монгол улсад

мөрдөж байгаа магистр, докторын элсэгчдэд тавигдах боловсролын

агуулгын түвшин, стандартад дүйх хэмжээний боловсрол эзэмшсэн

байвал зохино.

9.6. А. Магистрантаар элсэх хүмүүс дараах материалыг бүрдүүлж

сургуулийн элсэлтийн комисст ирүүлнэ.Үүнд:

Өргөдөл

Биеийн байцаалт \нэгдүгээр маягтаар\

Иргэний үнэмлэх

Өмнөх түвшний дээд боловсрол (бакалавр, магистр)-ын

зэргийн дипломууд, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар

Элсэгчийн мэргэжлийн чадварыг үнэлсэн мэргэжлийн

эрдэмтний тодорхойлолт

Холбогдох тэнхимийн санал

4 х 3 –ийн хэмжээтэй фото зураг 2 хувь

Элсэлтийн хураамж тушаасан баримт

Б. Докторантаар элсэхэд дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:

Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар удирдагч

багш нь зөвшөөрсөн танилцуулга

Бүтээлийн баталгаажуулсан жагсаалт

Page 131: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

131

В. Тус сургуульд суралцах гадаадын иргэд дараах бичиг баримтыг

бүрдүүлнэ.Үүнд:

Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол боловсролын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан

бичиг

Дэлгэрэнгүй анкет \тусгай маягтаар\

Эрүүл мэндийн тодорхойлолт

Паспорт ба паспортын хуулбар

Өмнөх шатны боловсролын зэргийн үнэмлэх, диплом,

тэдгээрийн баталгаажуулсан хуулбар \орчуулгын хамт\

Элсэлтийн хураамж тушаасан баримт

4 х 3 –ийн хэмжээтэй фото зураг 2 хувь

9.7. ХИС-аас өөр сургууль төгссөн хүн магистрант, докторантаар элсэхэд

өмнөх (бакалавр, магистрын) түвшинд үзэж судалсан хичээлийн агуулга

нь тус их сургуулийн харгалзах чиглэлийн сургалтын агуулгаас

зөрөөтэй байвал суралцагч 1-2 улирал бэлтгэл сургалт дамжина. Нэмж

судлах хичээлийг удирдагч багш, тэнхим, МДА хамтран шийдвэрлэх

бөгөөд сургалтын төлбөр төлнө.

9.8. Элсэлтийн шалгалт нь урьдчилан зарлагдсан мэргэжлийн чиглэлийн

дагуу явагдах бөгөөд гадаад хэл, мэргэжлийн шалгалт, ярилцлагаас

бүрдэнэ.

9.9. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүнийг суралцуулах тухай захирлын

тушаал гарснаар элссэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, хэлбэр,

мэргэжил, хугацааг тодорхой заасан байна.

Арав. ТӨГСӨЛТ, СУРАЛЦАГЧДЫН ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН

10.1. Магистрын сургалтаар 24 кредитээ бүрэн биелүүлсэн боловч

магистрант дипломын ажлаа хамгаалж чадаагүй бол түүнд магистрын

сургалт дүүргэсэн тухай магадлагаа олгоно.

10.2. Докторын сургалттай холбоотой бүх кредитээ 3– 3,5 жилдээ цуглуулсан

боловч судалгааны 12 кредитээ биелүүлж чадаагүй докторантад ХИС-

ийн докторын сургалт дүүргэсэн гэрчилгээ олгоно. Докторантын

сургалтын кредит 5 жил хүчинтэй ба 5 жилдээ багтаан судалгааны

кредитээ нөхөн цуглуулж, диссертаци хамгаалж, докторын \Ph.D\ зэрэг

авах эрхтэй байна.

Page 132: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

132

10.3. Гадаад, дотоодын өөр сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад

суралцаж буй магистрант\докторант зарим хичээлээр шалгалт өгөхийг

хүсч өргөдөл гаргавал, харгалзах тэнхим шалгалт авч болно. Шалгалтын

төлбөрийг уг хичээлийн кредитийг харгалзан тогтооно.

10.4. ХИС-ийн магистр, докторын сургалтанд элссэн хүмүүст хүндэтгэх

шалтгаан гарч суралцах боломжгүй болсон тохиолдолд сургалтаас 1

жилийн чөлөө олгох ба чөлөөг нэг удаа сунгаж болно

10.5. Хэрэв элсэлтийн шалгалтанд тэнцсэн элсэгч сургалтын төлбөрөө тухайн

хичээлийн жилд төлөх боломжгүй бол ХИС-ийн захирлын захирамжаар

1 удаа 1 жилийн чөлөө олгож дараа жил үргэлжлүүлэн сургаж болно.

10.6. Нэг улирлын шалгалтаар 2 хичээлийн шалгалтаа амжилтгүй өгсөн буюу

нэг шалгалтанд 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд

магистрант\докторантыг сурлагаар хасна.

10.7. Магистрант нь сурах чиглэлээ сургууль дотроо өөрчлөх хүсэлт гаргавал

суралцах салбар сургуулийн захирлын зөвшөөрлийг үндэслэн түүний

суралцах чиглэлийг ХИС-ийн захирлын тушаалаар өөрчилж болно.

10.8. Бусад их сургуульд элссэн магистрант\докторантыг ХИС-д шилжүүлэн

авч сургаж болно.

Арван нэг. МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

11.1. Магистр, докторын сургалтын төлбөрийн хэмжээг ХИС тогтооно.

11.2. Гадаадын иргэдийн сургалтын төлбөрийг тусгайлан тогтооно.

11.3. Магистрант, докторант нь сурлага, сахилгаар хасагдах болон

хүсэлтээрээ чөлөөлөгдвөл засгийн газар, захиалагч байгууллагаас

гарсан зардлыг буцааж төлөх асуудлыг суралцагч өөрөө хариуцна.

Магистрант, докторант дипломын ажил, диссертациа хамгаалахдаа

амжилтгүй дүн үзүүлсэн, мөн сурлагаар хасагдсан бол сургалтын

төлбөрийг буцааж олгохгүй.

11.4. Хамгаалалтын ажлаа дахин хийсэн тохиолдолд магистрант

хамгаалалттай холбогдох зардлыг өөрөө төлнө.

11.5. Докторант тус журмын 10.2–т заасан нөхцлөөр диссертациа хамгаалах

бол хамгаалалттай холбоотой төлбөрөө төлнө.

11.6. Магистрант, докторант шалгалтын дүнгийн босго хүрээгүй үед дахин

шалгалт өгөх бол доор зааснаар сургалтын төлбөрийг өөрөө төлнө.

Үүнд:

А). Нэг шалгалт өгөх бол шалгалтын комиссийн гишүүдийн

шалгалт авсан хөлс (гишүүн бүрт 2 цагаар тооцож) төлнө.

Б). Хоёр шалгалт дахин өгөх бол магистрант, докторант 1 кредит

цагийн сургалтын төлбөр болон шалгалтын комиссийн гишүүдийн

Page 133: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

133

шалгалт авсан хөлс (гишүүн бүрт 2 цагаар тооцож) төлнө. Дахин

шалгалтын төлбөрийг ХИС-ийн санхүүд төлсөн баримтыг үндэслэн

дахин шалгалт өгөх комисс байгуулж, шалгалт өгөх эрх олгоно.

Арван хоёр. НОМЫН САН, МЭДЭЭЛЛИЙН ХАНГАМЖ

13. Номын сан нь ахисан төвшний сургалтын чиглэл бүрд хүрэлцэхүйц

хэмжээний ном, сурах бичигтэй байхаас гадна мэргэжлийн сэтгүүл, ном

зүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын

сантай байж сургалтыг дэмжих таатай нөхцлийг буй болгоно.

14. Номын сангийн нөөцийг тухайн төвшний сургалт, судалгааны ажилд

гарч буй хэрэгцээ, шаардлага, төрийн захиргааны төв байгуллага ба

тухайн боловсролын байгууллагын стратегийн зорилго, бодлогод гарч

буй өөрчлөлтөд нийцүүлэн тухай бүр шинэчилж байна.

15. Номын сан нь магистр, докторын сургалтад суралцагчдын тоог

харглзсан, тэдэнд зориулсан суудал бүхий нээлттэй уншлагын танхим

ажиллуулна.

16. ХИС нь магистрант, докторантыг интернет ашиглах боломжоор

хангана.

Page 134: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

134

Хавсралт 1

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

САЛБАР СУРГУУЛИЙН НЭР

Овог НЭР

МАГИСТРЫН ДИПЛОМЫН АЖЛЫН

СЭДЭВ

МЭРГЭЖЛИЙН НЭР МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ

Эрдэм шинжилгээний удирдагч: /овог, нэр, цол зэрэг/

УЛААНБААТАР ХОТ

......... ОН

Page 135: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

135

ХИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ

ХЭВЛЭХЭД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1. ХИС-ийн Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг нийтийн хүртээл

болгох зорилгоор “Эрдэм шинжилгээний бичиг”-ийг хэвлэнэ.

2. ХИС-ийн хэмжээнд гарч байгаа эрдэм шинжилгээний цуврал бичиг

нь оноосон нэртэй байна.

3. Эрдэм шинжилгээний бичгийн цуврал бүр олон улсын сэтгүүлийн

нэгдсэн бүртгэлийн дугаартай /ISBN/ байна.

4. ХИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг редакцийн зөвлөлтэй байх ба

уг зөвлөл нь хэвлэх бүтээл бүрд хянан магадлагаа хийж шийдвэрийг бичгээр

гаргана.

5. Эрдэм шинжилгээний бичгийн жилд гарах дугаарын тоо 2-4 байна.

Хоёр. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧГИЙН ЭХИЙГ ХЭВЛЭЛД

БЭЛТГЭХ, ХЭВЛЭХ

1. Эрдэм шинжилгээний цувралыг А 4 форматаар 15-20 х.х-д багтаан

180-аас цөөнгүй хувиар хэвлэнэ.

2. Эрдэм шинжилгээний бичгийн цувралыг ХИС-ийн хэвлэх үйлдвэрт

хэвлэх бөгөөд хавтсыг хоёр өнгөөр гаргана.

3. Эрдэм шинжилгээний бичгийн арын нүүрний дотор талд, хэвлэсэн

үйлдвэр, хэвлэлийн хуудасны хэмжээ, хэвлэсэн тоог бичнэ.

Гурав. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГТ ТАВИХ ЕРӨНХИЙ

ШААРДЛАГА

1. Хавтасны нуруун дээр ХИС-ийн лого, “Эрдэм шинжилгээний бичиг”

гэсэн үг, цувралын чиглэл, хэвлэсэн он, цувралын дугаарыг,

2. Хавтасны нуруу болон эхний нүүрэн дээр ХИС-ийн лого, цувралын

нэр, хэвлэсэн он, дугаарыг,

3. Хавтасны дээд хэсэгт ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

дунд хэсэгт мэргэжлийн лого, цувралын нэр, дэд ангилал; нүүрний зүүн гар

талд “Эрдэм шинжилгээний бичиг” гэсэн үгийг монгол бичгээр; доод хэсэгт

цувралыг хэвлэсэн он, дугаар, сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар \

ISBN \ зэргийг;

4. Цувралын сүүлчийн хуудсанд ХИС-ийн лого, доор нь “ХИС-ийн

хэвлэх үйлдвэрт хэвлэв” гэж тус тус бичсэн байна.

5. Цуврал англи хэл дээр хэвлэгдэж байгаа бол ерөнхий зааврыг нэгэн

адил баримтлана.

Page 136: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

136

Зохиогчид тавих нийтлэг шаардлага

Нэг .Эрдэм шинжилгээний бичигт оруулах бүтээлийн нэр төрөл

(онолын тойм өгүүлэл, тодорхой ажлын дууссан үр дүн, товч мэдээлэл,

номын шүүмж гэх мэт), агуулгын талаар редакцийн зүгээс хариуцлага

хүлээхгүй.

Хоёр. Бүтээлийг хэвлэсэн болон электрон эхийн хамт редакцийн

зөвлөлд ирүүлнэ. Редакцид ирүүлсэн бүтээлийн эхийг зохиогч нь

баталгаажуулсан байна.

Гурав. Эрдэм шинжилгээний бичгийн бүтэц, бүтээлийн агуулгын

түвшин, чанарт хяналт тавих үүргийг Эрдмийн сургууль, эрдэмтэн нарийн

бичгийн дарга, эрдэм шинжилгээний бичгийн редакцийн зөвлөл хариуцна.

Дөрөв. Бүтээлийг гар бичмэлээр ирүүлж болно. Бүтээлд зохиогчийн

нэр, ажилладаг газрын хаяг бичигдэнэ. Олон зохиогчтой тохиолдолд нэр

бүрийг тусгай тэмдгээр ялгаварлан тэмдэглээд зохих тайлбар хийнэ.

Бүтээлийн товч агуулгыг англи хэл дээр хавсаргана.

Товчлолын дор бүтээлийн гол санааг илэрхийлэх 5-аас доошгүй

түлхүүр үг, эсвэл товч ойлголтыг оруулна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл дараах бүтэцтэй байж болно. Үүнд:

- Оршил

- Материал, судалгааны арга

- Үр дүн

- Хэлцэмж (Discussion)

- Талархал

- Ашигласан ном зохиол

- Бүтээлийг англи хэлээр бичсэн бол монголоор, өөр хэлээр

бисэн бол англиар бичсэн дүгнэлтийг (Summary, резюме)

төгсгөлд нь оруулна.

Оршил: Судалгаа хийх болсон үндэслэл, шаардлага, тавьсан зорилгоо

товч томъёолно.

Материал, судалгааны арга: Ажилдаа чухам ямар таамаглал

дэвшүүлж, түүнээ батлахын тулд ямар сорил, туршилтыг ямар аргаар хэрхэн

гүйцэтгэсэн, хичнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж, ямар

аргаар боловсруулалт хийсэн тухай дурьдана.

Үр дүн: Энэ хэсэгт судлаач өөрийн гаргаж авсан үр дүнг баталгаатай

логик дэс дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.

Хэлцэмж (Discussion): Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын

судалгааны үр дүн, онолын янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох

хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэнд

Page 137: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

137

хүрч байгаа зрэгийн ишлэл, баримт, нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэнд заавал

математик боловсруулалт хийж статистик хэлээр үнэмшилтэй бичих нь зүйд

нийцнэ.

Талархал: Эрдэм шинжилгээний ажил ямагт хамтын бүтээл байдаг. Энэ

ажлын санааг олох, хэрэгжүүлэх, үр дүнг боловсруулах шаардлагатай нэмэлт

мэдээлэл авах, биечлэн санал солилцох зэргээр хамтран ажиллаж туслалцаа

үзүүлсэн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, тухайн ажлыг

санхүүжүүлсэн байгууллага хүмүүст хандаж талархал илэрхийлж болно.

Ишлэл хийх ба ашигласан бүтээлийн жагсаалт: Ишлэл авах олон арга

бий боловч зохиогчийн нэр,бүтээл хэвлэгдсэн оныг бичдэг журмыг дэлхий дахинаа

илүүтэй хэрэглэдэг. Ишлэл авахад дараах журам баримтална. Үүнд:

- Нэг бүтээлийг нэр заан ишлэл авахдаа бичлэгийн хэлбэрээс хамааран

(Н.Д. Шмелев, Т.Н. Бульгина, 1999), (красных, 2000) гэх.

- Олон бүтээлээс нэгэн зэрэг ишлэл хийхдээ хугацааны дарааллыг

баримтлах ба нэг зохиогчийн нэг онд гарсан хэд хэдэн бүтээлийг үсгээр

ялгана. /L. Brown, 1986, Levinson, 1982; et .al.

- Гурваас дээш зохиогч бүхий бүтээлээс ишлэл авахдаа эхний зохиогчийн

нэрийн ард “ et al … … и др., нар гм гэж товчлоод оныг бичих

- Давхар ишлэл авсан бол хаалтанд хэний, ямар бүтээлээс дамжуулан

авснаа заавал бичнэ.

Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс ишлэл хийхэд;

Булыгина Т.В., Шмелев А.Д., “ Возможности “ естественного языка и

модальная логика . // Вопросы кибернетики: Язык логики и логика языка, М., 1990,

150 –165.

Ном эмхтгэлээс ишлэл хийхэд:

1. Pinker, S. / 1990 / Lаnguage acquisition . In Osherson & Lasnikleds

2. Серль Дж, P., .Вандервекен Д. Основные понятия исчисления речевых актов .

3. //Новое в зарубежной лингвистике. Теория речевых актов, М., Прогресс,

1986.

Диссертациас ишлэл хийхэд:

1. Вольф. E .М. Грамматика и семантика местоимений. М., 1974. 224 с.

2. Воробьев В.В. Теоретические и прикладные аспекты лингвокультурологии.

Дис. докт. филол. наук . М., 1996. 395 с.

3. Smith, J.K. 1985. Investigations on the freshwater crad. Ph.D. thesis University of

Durham .

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ СЕМИНАР ЗОХИОН

БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Page 138: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

138

ХИС-ийн эрдэм шинжилгээний ажлын онол практикийн түвшинг

дээшлүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, докторантуудын судалгааны

ажлыг чиглүүлэх, судалгааны арга барилыг эзэмшүүлэхэд нь туслах, ажлын

чанар, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний Их семинар

явуулахад энэхүү журам үйлчилнэ.

Хоёр. ИХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАХ

1. Их семинарын зөвлөлийн дарга, гишүүдийг салбарын саналыг үндэслэн

хичээлийн жил бүрийн эхэнд захирлын тушаалаар батална.

2. Их семинараар хэлэлцэх докторантын илтгэлийн сэдэв, удирдагч, хугацааг

тусгасан салбарын саналыг үндэслэн Их семинарыг зохион байгуулна

3. Нэг удаагийн семинараар 5 хүртэл илтгэлийг хэлэлцэнэ.

4. Их семинараар судалгааны ажлаа үндсэнд нь дуусгасан, удирдагчаасаа

бичгээр зөвшөөрөл авсан докторантын ажлыг хэлэлцэнэ.

5. Докторант нь судалгааны ажлынхаа товч танилцуулгыг бэлтгэсэн байна.

6. Докторантын бүтээлийн сэдэв, семинар болох өдөр, цаг, өрөөг 3 хоногийн

өмнө гишүүдэд зарлана.

7. Их семинарын зөвлөлийн дарга нь хэлэлцэх ажлын сэдэв, чиглэлд

холбогдох мэргэжлийн эрдэмтдийг оролцуулж болно

8. Хэлэлцүүлсэн бүтээлийг шаардлага хангасан гэж үзсэн тохиолдолд

докторантыг урьдчилсан хамгаалалтанд оруулах тухай протокол гарна.

\Загвар\

СУРГУУЛИЙН НЭГДСЭН ХУАНЛИ

Он. Сар.өдөр

Гараг

Цаг. Минут Зохиогдох арга хэмжээ

\Загвар\

ХИС-ийн (дипломын, бакаларын, магистрын, докторын) зэрэг олгох

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Боловсролын зэрэг: (дэлгэрэнгүй нэр) (товчилсон нэр,код)

Дан мэргэжил: (дэлгэрэнгүй нэр) (товчилсон нэр,код)

№ Хөтөлбөрийн

код

Хөтөлбөрийн

нэр

Хөтөлбөрийн

кредит

Өмнөх

холбоо

Заах

улирал

Хуанлийн

хуудас \сар

сараар\

Page 139: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

139

Нэг. Дээд боловсролын суурь хөтөлбөрүүд:

А. Заавал судлах хөтөлбөрүүд:

1.

2.

…….

Бүгд

Б. Сонгон судлах хөтөлбөрүүд:

1.

2.

…….

Бүгд

Хоёр. Мэргэжлийн суурь хөтөлбөрүүд:

А. Заавал судлах хөтөлбөрүүд:

1.

2.

……. Бүгд

Б. Сонгон судлах хөтөлбөрүүд:

1.

2.

…….

Бүгд

Гурав. Сонгон мэргэших болон мэргэжих хөтөлбөрүүд:

А.Мэргэших хөтөлбөрүүд

1.

2.

…….г.м.

Бүгд

Б.Мэргэжих хөтөлбөрүүд

1.

2.

…….г.м.

Бүгд

Дөрөв. Ахисан түвшний хөтөлбөрүүд:

1.

2.

…….г.м.

Бүгд

Загвар\

Page 140: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

140

ОЮУТАНД САНАЛ БОЛГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Улирал Хөтөлбөрийн Код Хөт.нэр Хөт. Кредит цаг

1-р улирал

EN101 Англи хэл 2 г.м.

Бүгд 15

2-р улирал

EN102 Англи хэл 3 г.м.

Бүгд 16 г.м. 8 улирлаар гаргасан байна.

\Загвар\

(Хавсралт ¹1. СУРГАЛТЫН

ТӨЛӨВЛӨЛТ-ийн маягт-хуудас).

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ

.......................сургууль

Оюутан \овог, нэр\ \код\

Сонголт эхлэхэд:

Элссэн \ мэргэжил\ \он сар өдөр\

Сонголт дуусгах \он сар\

Зөвлөгч багш:

Харьяалах тэнхим:

Хөтөлбөрийн төрөл Сонгох

улирал

Хөтөлбөрийн

нэр

Хөтөлбөрийн

код

Цуглуулах

кредит

Нэг. Дээд боловсролын суурь

хөтөлбөрүүд:

А. Заавал судлах хөтөлбөрүүд:

1.

2.

…….

Бүгд

Б. Сонгон судлах хөтөлбөрүүд:

1.

2.

…….

Бүгд

Хоёр. Мэргэжлийн суурь

хөтөлбөрүүд:

А. Заавал судлах хөтөлбөрүүд:

1.

2.

……. Бүгд

Page 141: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

141

Б. Сонгон судлах хөтөлбөрүүд:

1.

2.

…….

Бүгд

Гурав. Сонгон мэргэших болон

мэргэжих хөтөлбөрүүд:

А.Мэргэших хөтөлбөрүүд

1.

2.

…….г.м.

Бүгд

Б.Мэргэжих хөтөлбөрүүд

1.

2.

…….г.м.

Бүгд

Дөрөв. Ахисан түвшний

хөтөлбөрүүд:

1.

2.

…….г.м.

Бүгд

Сургалтын төлөвлөлтөөр Бүгд

\Загвар\

(Хавсралт ¹2 ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР

СОНГОЛТЫН ХУУДАС)

Page 142: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

142

ХӨТӨЛБӨР СОНГОЛТЫН ХУУДАС

.......................сургууль

Оюутан \овог,нэр\ \код\

Сонголт эхлэхэд:

Элссэн \ мэргэжил\ \он сар өдөр\

Зөвлөгч багш:

Харьяалах тэнхим:

ХӨТӨЛБӨР СОНГОЛТ 1 ХӨТӨЛБӨР СОНГОЛТ 2

Улирал ....... Улирал.......

№ Хөт. код Хөт.нэр Цуглуулах кредит | № Хөт. код Хөт.нэр Цугл. Кред. Багшийн

нэр

1. 1.

2. 2. ... г.м.

Бүгд кредит......... Бүгд кредит.........

Оюутны гарын үсэг.....................

Зөвлөгч багшийн нэр, гарын үсэг...........................................

\Загвар\

(Хавсралт ¹3 ОЮУТНЫ ХИЧЭЭЛИЙН

ХУВААРИЙН ХУУДАС)

.......................сургууль

Оюутан \овог, нэр\ \код\

Элссэн \ мэргэжил\ \он сар өдөр\

Сонголтын улирал:

Зөвлөгч багш:

Харьяалах тэнхим:

1-р цаг 2-р

цаг 3-р цаг

4-р

цаг

5-р цаг

г.м.

Даваа \хичээлийн код\анги\

Мягмар

Лхагва

Пүрэв

Баасан

Оюутны гарын үсэг.....................

Зөвлөгч багшийн нэр, гарын үсэг.........................

Захирлын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн

Page 143: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

143

30 тоот тушаалын хавсралт

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ

Нэг.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Хүмүүнлэгийн ухааны их сургууль /цаашид “сургууль” гэх/-ийн

хичээлийн байрны дотоод журам /цаашид “журам” гэх/-аар сургуулийн

хичээлийн байранд баримтлах дэг, хичээллэх журамтай холбогдон үүсэх

харилцааг зохицуулна.

1.2 Энэхүү журмыг сургуулийн нийт багш, ажилтнууд болон

суралцагчид дагаж мөрдөнө.

1.3 “Хичээлийн байр” гэдэгт багш, ажилтнууд, суралцагчидын сурч,

ажиллах хэвийн нөхцлийг хангахуйцаар зохион байгуулагдсан өрөө, анги

танхим, лаборатори, кабинет, ариун цэврийн өрөө, коридор, номын сан,

хоолны газрын талбайг ойлгоно.

1.4. Нэр томъёо:

“танхайрах буюу нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт хэрүүл маргаан

үүсгэх, бусдыг өдөж хоргоох, олон нийтийг илтэд үл хүндэтгэн элдэв цээртэй

хараалын болон бусдын нэр төрийг басамжлан доромжилсон үгийг

ичгүүргүйгээр зарлан түгээх, бусдыг доромжилох, гүтгэх, бусдын нэр төр,

алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах, эдгээр шинжийг агуулсан

захиа, дүрс илгээх, дамжуулах, бусад руу хүч хэрэглэн довтлох, зодох,

ингэхдээ элдэв юмсыг эсхүл зэвсэг хэрэгсэл түүнтэй адилтгах зүйлсийг

хэрэглэх, хэрэглэхээр завдах эсхүл үүнийгээ хатуу ширүүн үгээр илэрхийлэн

орчны хүмүүсийг айлган сүрдүүлж түгшээх, жигшил дургүйцлийг төрүүлэх

зэргээр хэрцгий догшин авирлан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн

шууд санаатай үйлдлийг;

“ялгаварлан гадуурхах” гэдэгт арьс үндэс, арьсны өнгө, хүйс шашин

шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн

ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, хичээл сургалтын явцад тэгш боломж,

хандлагыг үгүйсгэх, эсхүл зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлан

гадуурхах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг

“хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт өлгүүрчин ажлын байрандаа

байгаагүйн улмаас гадуур хувцасаа өлгүүлж чадаагүй, хувийн зайлшгүй

шалтгаанаар малгай, нарны шил зүүх шаардлагатай болсон тохиолдлыг;

“сургуулийн эд хөрөнгө” гэдэгт сургуулийн эзэмшил, санхүүгийн

тайлан тэнцэл, бүртгэлд байгаа өөрийн бүх эд хөрөнгийг;

Page 144: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

144

“зориулалтын бус газар” гэдэгт хог хаягдал хадгалах зориулалтын цэг

буюу хог хаягдал цуглуулах зорилгоор байгуулсан зориулалтын сав,

байгууламжаас бусад газрыг;

“сургуулийн ойр орчин” гэдэгт сургуулийн байрнаас 500 метрийн

доторх талбайг ойлгоно.

Хоёр. ХИЧЭЭЛИЙН БАЙРАНД БАРИМТЛАХ ДЭГ

2.1. Хичээлийн байранд дараах үйлдэл, үйл ажиллагааг хориглоно.

Үүнд:

2.1.1. Багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм зөрчих;

2.1.2. Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд малгай,

нарны шил, гадуур хувцастай явах;

2.1.3. Танхайрах буюу нийгмийн хэв журмыг зөрчих;

2.1.4. Ялгаварлан гадуурхах;

2.1.5. Зориулалтын бус газар хог хаягдал хаях, цонхны тавцан,

ширээн дээр суух, сургуулийн эд хөрөнгө дээр ямар нэг зүйл бичих,

тэмдэглэх, зурах, наах гэх зэргээр сургуулийн эд хөрөнгийг гамгүй

эдэлж, эвдэлж, гэмтээх, сүйтгэх, ашиглах боломжгүй болгох;

2.1.6.Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгсэл, галт зэвсэг,

амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис оруулах, авч явах,

хадгалах;

2.1.7. Ажлын зайлшгүй шаардлагатай нөхцлийн дагуу хэрэглэж

байгаагаас бусад тохиолдолд хутга, мэс, бусад хүйтэн зэвсгийг зэвсгийн

чанартайгаар биедээ авч явах;

2.1.8. Ажлын болон хичээл сургалтын цагаар бусдад саад болох,

ажил хичээлийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах, ажлын өрөө,

хичээлийн анги танхимд зөвшөөрөлгүй нэвтрэх;

2.1.9. Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад бусдад саад

болохуйц чанга дуугаар ярих, чимээ шуугиан гаргах, гүйх, дуу хөгжим

чанга дуугаргах, гар утсаар ярих, бохь зажлах, хүнсний зүйлс хэрэглэх;

2.1.10. Сургуулийн захиргаа, холбогдох албан тушаалтны

бичгийн зөвшөөрөлгүйгээр хичээлийн байрнаас сургуулийн эд хөрөнгө

зөөх, шилжүүлэх, авч гарах;

2.1.11. Хичээлийн хуваарьт өрөөг дур мэдэн солих, зориулалтын

бусаар ашиглах;

2.1.12. Хичээлийн байранд болон сургуулийн ойр орчинд

мансууруулах бодис, согтрууруулах ундаа хэрэглэх, уух, худалдах,

дамжуулах, бэлэглэх, согтуугаар хичээлийн байранд нэвтрэх, сэлгүүцэх;

Page 145: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

145

2.1.13. Түргэн тусламж, цагдаа, гал усны аюулд тусламж

дуудахаас бусад хэрэгцээнд жижүүрийн утас ашиглах;

2.1.14. Цонх, салхивч, усны цорго онгорхой орхих;

2.1.15. Хууль тогтоомж, нийгмийн хэв журам, сургуулийн дүрэм,

журам, зааврыг зөрчих, сургалтын шинжлэх ухааны үзэл баримтлалын

эсрэг чиглэсэн ухуулга, сурталчилгаа явуулах;

2.1.16. Сургуулийн захиргааны зөвшөөрөлгүй хичээлийн байранд

жагсаал, цуглаан зохион байгуулах;

2.1.17. Зөвшөөрөгдсөнөөс бусад газарт худалдаа, үйлчилгээ

явуулах;

2.1.18. Хичээлийн байрны цахилгаан ба сантехникийн тоног

төхөөрөмжийг дур мэдэн оролдох, өөрчлөх, солих, салгах;

2.1.19. Хичээлийн хуваарь зөрчсөн, хуваарьт ангидаа хичээл

ороогүй, хожимдож орсон, түрүүлж завсарлах;

2.1.20. Сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн болон

захирлын зөвшөөрөлгүйгээр хичээлийн цагаар багш, суралцагчийг

хичээл таслуулж дуудах, өөр ажил хийлгэх;

2.1.21. Оройн 21 цагаас хойш болон амралт, баяр ёслолын өдөр

багшгүй эсхүл сургуулийн захирлын бичгээр өгсөн зөвшөөрөлгүй

хичээлийн байранд ямар нэг үйл ажиллагаа явуулах;

2.1.22. Захирлын зөвшөөрөлгүйгээр анги танхимыг сургалтын бус

зориулалтаар болон тухайн сургуулийн бус хүмүүст ашиглуулах;

2.1.23. Сургуулийн бус хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр хичээлийн

байранд оруулах;

2.1.24.Тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг бүхий газар

болон сургууль дотор, сургуулийн ойр орчинд утаат тамхи татах;

2.2. Сургуулийн багш, ажилтан, суралцагч нь дараах үүрэгтэй:

2.2.1. Хичээлийн байрны журам зөрчсөн этгээдэд шаардлага

тавих, зөрчлийг арилгуулах;

2.2.2. Хичээлийн байранд орохдоо шаардлагатай бол ажлын

үнэмлэх, бичиг баримтаа жижүүрт шалгуулах;

2.2.3. Хичээлийн байрны ариун цэврийг сахих, сургуулийн эд

хөрөнгийг ариг гамтай ашиглах, хэрэглэх, бүрэн бүтэн байдалд нь

хяналт тавих;

2.2.4. Сонор сэрэмжтэй байж аливаа осол, зөрчил, аюул бүхий

байдлыг мэдсэн даруйдаа холбогдох албан тушаалтан, хичээлийн

байрны зохицуулагч болон жижүүрт шуурхай мэдэгдэх;

Page 146: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

146

2.2.5. Сургуулийн эд хөрөнгийг шилжүүлэн зөөх, гадагш авч

гарах тохиолдолд тухайн эд хөрөнгийг хариуцсан хүмүүст бүртгүүлж

гарын үсэг зурж баталгаажуулах;

2.2.6. Хичээлийн байранд орой 21.00 цагаас хойш болон амралт,

баяр ёслолын өдөр ажиллах шаардлагатай бол сургуулийн захиргаа,

холбогдох албан тушаалтнаас заавал бичгээр зөвшөөрөл авах;

2.2.7 Хичээл сургалтын болон ажлын цаг дууссаны дараа багш,

ажилтан нь тухайн анги танхим, өрөө тасалгааны техникийн аюулгүй

байдлыг шалган, цоожилж /лацдаж/, түлхүүрийг нь жижүүрт хүлээлгэн

өгөх;

Гурав. ХИЧЭЭЛЛЭХ ЖУРАМ

3.1. Сургуулийн хичээл, сургалтын ажил нь сургалтын төлөвлөгөөний

дагуу хуваарилсан анги, танхимд явагдана. Хичээлийн цагийн хуваарийг

хагас жил тутамд зохиох ба хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө Сургалт,

судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний алба (ССХАҮА)-аас гаргасан

байна.

3.2. Хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондын

завсарлага 10 минут байна.

3.3. Багш, суралцагчад хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж,

хичээлийн бэлтгэлээ бүрэн хангасан байна.

3.4. Туслах ажилтан хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж тухайн

хичээлд шаардлагатай техник хэрэгсэл, үзүүлэн материал, техник хэрэгсэл,

гарын авлага зэргийг хичээлийн өрөө, анги, танхимд бэлэн байлгах үүрэгтэй.

3.5. Хичээлд гадны хүн суух бол ССХАҮА-ны даргын зөвшөөрлийг

бичгээр заавал авна.

3.6. Шаардлагатай тохиолдолд тэнхимийн эрхлэгч хуваарьт хичээлийг

өөр багшаар заалгаж, ССХАҮА-ны даргын зөвшөөрөлтэйгээр хичээлийн

хуваарийг өөрчилж болно. Хичээлийн явцыг ССХАҮА болон тус албаны

менежер хянана.

3.7. Анги бүр захирлын тушаалаар томилогдсон зөвлөх багштай байна.

Зөвлөх багш нь тухайн ангийн суралцагчдад сурлага, соёл, хүмүүжлийн

талаар зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Дөрөв. ХАРИУЦЛАГА

4.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм,

журмын дагуу захирлын тушаалаар зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

Page 147: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

147

4.2 Сургуулийн эд хөрөнгийг эвдэж, гэмтээсэн болох нь холбогдох

баримтаар тогтоогдсон бол тухайн эвдэж, гэмтсэн эд хөрөнгийг зах зээлийн

ханшнаас 3 дахин нэмэгдүүлсэн үнээр төлүүлнэ.

4.3. Хичээлийн байранд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан

этгээдийг харьяалагдах цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шилжүүлж өгнө.

4.4. Хичээлийн байранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн

этгээдийг цагдаагийн албан хаагчид хүлээлгэн өгнө.

ХИС-ийн Захирлын

2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн

180 тоот тушаалын хавсралт.

Page 148: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

148

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН

НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Номын сан нь мэргэжилтэн бэлтгэх сургуулийн чиглэлийн дагуу

өөрийн болон гадаад орны чухал шаардлагатай ном, сурах бичиг, хичээлийн

хэрэглэгдхүүнийг цаг тухайд нь номын фондоо баяжуулдаг сургалт, эрдэм

шинжилгээ, соёл гэгээрлийн нэгж мөн. Номын санг номын сангийн зөвлөл

заах арга зүйн талаас нь удирдаж, шинэ ном авах, дотоод ажилд хяналт тавьж

ажиллана.

Хоёр. НОМЫН САНГИЙН АЖЛЫН ЗОРИЛГО

Профессор, багш, аспирант, магистрант, оюутан, ажилтан багш нарт

хэрэгцээт ном сурах бичиг, электрон каталоги, нөөцийн төвийн компьютерээр

мэдээллийн үйлчилгээ эрхэлж мэдээлэл түгээнэ. Мэргэжлийн чиглэлийн

болон шинэ ном зохиол, сурах бичгийг сурталчлах, ном зүйн лавлагаа өгч

шуурхай үйлчилгээ зохион байгуулах зорилготой.

Гурав. УНШИГЧИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ

Тус сургуулийн бүх багш, ажилтан, оюутан, аспирант, магистрант,

докторантыг сургуулиас олгосон үнэмлэх болон холбогдох бичиг баримтыг

үндэслэн уншигчаар бүртгэж ном, мэдээллийн хангамжийн үйлчилгээ

үзүүлэнэ.

Гадаадын мэргэжилтэн багш, оюутан магистрант, докторант нар болон

цагийн багш нарт холбогдох тэнхим салбарын зөвшөөрлөөр уншигчийн карт

нээж үйлчилнэ.

Дөрөв. УНШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Уншигч нь номын сангийн ном, сурах бичиг, бусад мэдээллийн

үйлчилгээгээр тогтмол үйлчлүүлэх эрхтэй. Уншигч номын сангийн талаархи

үйлчилгээ, ном хангамжийн талаархи санал хүсэлтээ номын сангийн зөвлөл,

МҮТ-ийн эрхлэгчид илэрхийлж байх эрхтэй.

Уншигч нь номын сангаар үйлчлүүлэхдээ үйлчилгээний картаа

шалгуулж, холбогдох бичиг баримттайгаа ирж номын сангийн үйлчилгээний

журмын дагуу үйлчлүүлнэ. Номын сан нь багш нарт 10, оюутанд 5 хүртэлх

номыг нэг удаагийн олголтоор өгнө. Уншигч нь номын сангаас авсан номыг

авахдаа хуудас бүрэн эсэхийг шалган авч, шалгуулан өгч байна.

Page 149: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

149

Уншигч нь ном хэвлэлийг алдаж, үрэгдүүлж, гэмтээсэн тохиолдолд

"Алдсан буюу гэмтээсэн ном хэвлэлийг төлүүлэх журам" - ын дагуу төлж,

номын санг хохиролгүй болгоно.

Уншигч нь өөр газар шилжих, амралт буюу түр хугацаагаар чөлөө авах,

ажил, сургуулиас халагдсан тохиолдолд номын сантай заавал тооцоо хийх

зэрэг үүргийг хүлээнэ.

Тав. УНШИГЧДАД ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ

1. Номын сангийн фондод байгаа ном, сурах бичгийн хангамж,

хэрэгцээ, нөөцөөс шалтгаалан гэрээр буюу уншлагын заалаар ном олгож

үйлчилнэ.

а/. Ховор цөөн хувьтай ном, лавлах толь бичгүүдийг уншлагын

танхимаар

б/. Олон хувьтай ном болон өдөр тутмын хичээлд хэрзглэгдэх

сурах бичгүүдийг гэрээр олгож үйлчилнэ.

в/. Уншигч ном аваад тогтоосон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд

ном авах эрхийг 1-6 сар хүртэл хасна.

2. Хичээлийн жилийн эцэст номын тооцоо хийгээгүй, тойрох

зуруулаагүй багшид дахин номоор үйлчлэхгүй эрхийг нь хасна.

Зургаа. ХОРИГЛОХ ЗҮЙЛ

Уншлагын танхмийн ном хэвлэлийг гадагш авч гарах

Номын санд хог хаях, тамхи татах

Номын санд гар утсаар ярьж бусдад саад болох

Номын санд гадуур хувцас, хүнсний зүйлтэй орох түүнийг идэх, бохь

зажлах, ноцолдох болон зүй бусаар авирлах зэргийг хатуу хориглоно.

Нөөцийн төвийн компьютерийн эд ангиар оролдох, түүн дээр зурах,

бичих

Нөөцийн төвийн компьютеруудыг унтраасан тохиолдолд уншлагын “Б”

заалны номын санчаас зөвшөөрөлгүй асаах оролдохыг хориглоно.

Компьютерт зөөврийн диск (Flash, CD, Hard disk) хийж холбохыг

хориглоно. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд уншлагын “Б”

заалны номын санчаар дамжуулан мэдээллээ авна.

Компьютерийн эд анги (ГАР, ХУЛГАНА, ДЭЛГЭЦ, СҮЛЖЭЭНИЙ

УТАС салгах зэрэг...) зөөж, өөр хооронд нь солихыг хориглоно.

Зайлшгүй тохиолдолд номын санчид хандана.

Долоо. ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА

Page 150: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

150

Номын сан, нөөцийн төвөөр үйлчлүүлж буй хэн боловч номын санчийн

дээрх журманд заагдсан шаардлагыг хүлээн зөвшөөрч, шаардлагыг

хүлээн авах

Шаардлага биелүүлээгүй тохиолдолд тухайн багш болон оюутны

номын сангаар үйлчлүүлэх эрхийг 1 сараас 1 семестрийн турш хасах

буюу гаргасан зөрчилөөс хамааруулж авсан арга хэмжээг МҮТ-ийн

эрхлэгчид мэдэгдэх.

Техник хэрэгсэл болон бусад эд ангид хохирол гэмтэл гарсан нь

баримтаар тогтоогдож тухайн эд ангийг эвдэгч этгээд болон хариуцлага

алдсан хэн боловч (багш, оюутан, ажилтан) тухайн үеийн зах зээлийн

ханшаар 3 дахин нугалж төлж хохирлыг барагдуулна.

АНХААРУУЛГА

Нөөцийн төвийн компьютер болон сүлжээ ашиглах хугацаа 1 цаг 30

минут байна. Зайлшгүй шаардлагаас хэтрэх тохиолдолд уншлагын “Б”

заалны номын санчаас зөвшөөрөл авна.

NOTEBOOK хэрэглэх тохиолдолд нөөцийн төвийн бусад

компьютерийн сүлжээний утас болон ширээ, сандалыг ашиглахгүй

байх. Уншлагын “Б” заалны номын санчаас зөвшөөрөл авч зориулалтын

танхимд сууна.

Page 151: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

151

ХИС-ийн Захирлын

2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн

180 тоот тушаалын хавсралт.

КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. КОМПЬЮТЕРИЙН ЛАБОРАТОРИД БАРИМТЛАХ ДЭГ

1.1. ХИС-ийн компьютерийн лабораториуд нь хичээлийн шаардлага,

сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмж,

програм хангамжаар хангагдсан байна.

1.2. Багш, оюутнууд нь ашиглах байгаа компьютер техник хэрэгсэл, ширээ

сандалыг зориулалтаар нь ашиглаж, ариг гамтай хэрэглэх үүрэгтэй.

1.3. Хичээл орж буй багш хичээлийг үр дүнтэй явуулах нөхцлийг бүрдүүлж,

компьютер техник хэрэгсэлийг зориулалтаар нь ашиглахад байнга хяналт

тавих ба сургалтын компьютерийг үндсэн хичээлээс өөр зориулалтаар

ашиглахгүй байх ёстой.

1.4. Хичээлийн цаг дууссаны дараа хичээл орж буй багш арга зүйч багштай

лабораторийн техник хэрэгслийг хүлээлгэн өгч, хяналтын дэвтэрт гарын

үсэг зурна.

1.5. Багш хичээлд холбогдолтой хичээлийн туслах материал, програм

хангамжийг арга зүйч багшид урьдчилан мэдэгдэж хичээлийн бэлтгэлээ

сайтар хангуулах эрхтэй.

1.6. Тухайн хичээл орж байгаа багш, оюутан нар лабораторын дотоод журам,

тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавар болон ажиллуулах

зөвлөмжтэй заавал танилцаж бүрэн биелүүлж ажиллах ёстой.

1.7. Хичээлийн шаардлагын дагуу арга зүйч багшаас нэмэлт төхөөрөмж болон

элемент авсан тохиолдолд бүрэн бүтэн буцааж өгнө.

1.8. Лабораторид хичээлийн хуваариас гадна өөр бусад тохиолдолд

ажиллахдаа тэнхим болон салбар нэгж, арга зүйч багшаас бичгээр

зөвшөөрөл авсан байна.

Хоёр. ХОРИГЛОХ ЗҮЙЛ

2.1. Лабораторид гадуур хувцас, хоол, хүнсний зүйлтэй орох, бохь зажлах,

ноцолдох болон зүй бусаар авирлах зэргийг хатуу хориглоно.

2.2. Хичээлийн цагаар багшийн зааснаас өөр зүйл хийх, компьютерийн эд

ангиар оролдох, түүн дээр зурах, бичихийг хатуу хориглоно.

2.3. Лабораторийн компьютертуудыг хичээл орох багш болон арга зүйч

багшийн зөвшөөрөлгүй асаах, оролдох, компьютерт зөөврийн диск (flash,

CD, hard disk) хийж холбох, компьютерийн эд анги (гар, хулгана, чихэвч,

Page 152: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

152

дэлгэц бусад...) зөөж, өөр хооронд нь солихыг хориглоно. Зайлшгүй

тохиолдолд арга зүйч багшид хандана.

Гурав. ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЛГЭХ

ХАРИУЦЛАГА

3.1. Тус журмын 1.1 –дэх заалт зөрчигдөж байгаа тохиолдолд холбогдох

албад болон захиргаанд бичгээр уламжлан цаг үеийн арга хэмжээ

авхуулах.

3.2. Арга зүйч багшийн зүгээс дээрх журмын дагуу тавигдах шаардлагыг

биелүүлээгүй тохиолдолд тухайн багш, оюутныг СТМА-нд мэдээллэж,

хичээлийн хуваарийг солилуулах, техникийн гэмтэл гарсан тохиолдолд

тэр даруй холбогдох албадад мэдээллэж газар дээр нь арга хэмжээ авч

баримтжуулна.

3.3. Компьютерийн техник хэрэгсэл болон тэдгээрийн эд ангид гэмтэл

гарсаныг баримтаар тогтоох бөгөөд тус гэмтэлд буруутай этгээдээр

гарсан хохиролыг тухайн үеийн зах зээлийн ханшаас гурав нугалсан

үнээр төлбөр гаргуулж хохирлыг барагдуулна. Мөн эрчим хүч тасалдсан,

ус алдсан, гал түймэр гарсан гэх мэт бусад шалтшаанааны улмаас гарсан

хохиролыг баримтжуулж сургуулийн захиргаа зохих журмаар

шийдвэрлэнэ.

Page 153: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

153

БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛАНД МӨРДӨХ ЖУРАМ

1. Зааланд биеийн тамирын хичээл спортын секц, дугуйлан болон гэрээгээр

үйлчлүүлэгч нар нь биеийн тамир спортод зориулсан форм тогтмол

хэрэглэхийг шаардана

2. Заалын тоглолтын талбайгаар гадуур хувцас, гадуур өмссөн гуталтай

явахыг хориглоно.

3. Согтууруулах ундаа хэрэглэсэн, дотор нь хэрэглэхийг хориглох бөгөөд

тухайн хүнд үйлчлэхгүй болно.

4. Тамхи татах, ус ундааны сав, хог цаасыг зориулалтын саванд хийхгүй ил

хаяхыг хориглоно.

5. Спортыг тоног төхөөрөмж бөмбөгийг зориулалтаар нь ашиглах бөгөөд

хананы цаг, цонх, хана руу шидэх, өшиглөхийг хориглоно.

6. Түрээслэгч байгуулага нь гэрээнд заасан хуваарийн дагуу орж, гарах

бөгөөд цагаас хожимдож орсон хугацааг нөхөж сунгахгүй.

Зөвхөн түрээслэгч байгуулагын 15 аас дээшгүй ажилтан, албан

хаагч орох ба өөр байгуулага оруулах хамтарч орохийг

хориглоно.

Заалны дотор эд хогшил тоног төхөөрөмж эвдэж, гэмтээх

Спортын хэрэглэл материал авч явах, үрэгдүүлэх, дутаах зэрэг

хохирол гаргавал 3-5 дахин өсгөж төлүүлэх.

7. Дээрх зөрчлийг гаргасан түрээслэгч байгуулага хамт олноор хохиролыг

бүрэн төлүүлэж, гэрээг цуцлах болно.

Page 154: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

154

ХИС-ийн Захирлын

2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн

180 тоот тушаалын хавсралт.

ОЮУТНЫ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ

Нэг. ОЮУТНЫ БАЙРАНД БАРИМТЛАХ ДЭГ

ХИС-ийн дотуур байр нь оюутан хүн хэвийн амьдрах нөхцөлөөр

хангагдахуйц тоноглогдсон байна;

Оюутны байранд оюутан байрлуулах асуудлыг салбар сургуулиас

олгосон зөвшөөрлийн хуудсыг үндэслэн байрны зохицуулагч

гүйцэтгэнэ;

Оюутан хүлээн авахдаа эцэг, эх болон байрны зохицуулагч хоёрын

хамтарсан гэрээ байгуулна;

Оюутны байрны нийтийн эзэмшлийн хонгил, шат, халуун ус, 00-оос

бусад талбайг байранд суугч оюутан цэвэрлэнэ;

Байрыг цэвэр үзэмжтэй шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж

хичээлийн жилийн эхэнд эзэмшигчдэд картаар хүлээлгэн өгч, гарсан

тохиолдолд хүлээн авч байна;

Байранд суугч оюутан бүр өрөө тасалгаагаа цэвэр нямбай эзэмшиж

байрны үйлчилгээний газруудаар зөв боловсон үйлчлүүлж тогтоосон

цагийн хуваарийг нарийн баримтлана;

Байрнаас буюу оюутны зөвлөлөөс зохиогдож буй олон нийтийн ажилд

тогтмол оролцож байна;

Эцэг, эхийг зохицуулагчийн зөвшөөрөлтэйгөөр 3 хоног, төрсөн ах дүүг

1 хоног байрлуулна;

Байрны дотоод журамтай танилцан түүнийг бүрэн биелүүлэхээ

зөвшөөрсөн байна;

Хоёр. ХОРИГЛОХ ЗҮЙЛ

Оюутны байрны цагийн хуваарийг зөрчих;

Хуваарилж өгсөн өрөө тасалгаа, тавьсан эд хогшлыг дур мэдэн солих,

өрөө тасалгааны болон нийтийн эзэмшлийн эд хогшил, тоноглол,

цоожийг эвдэх, хэмхлэх;

Байранд цэвэрч бус суух, гадны хүмүүсийг зөвшөөрөлгүй оруулах;

Согтууруулах ундаа оруулах, хэрэглэх, байраар сэлгүүцэх, ноцолдох,

хөгжим чанга дуугаар сонсох зэргээр бусдын амгалан тайван байдлыг

алдагдуулах;

Өрөөний хананд хадаас хадах, цонх салхивчийг онгойлгон эзгүй орхих,

тагтаар хог хаях;

Page 155: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

155

Тагтаар хүн оруулах, гаргах, угаалтуур, суултуур дотор элдэв хог

хаягдал хийхгүй байх;

Хөлдөөгчинд хийх махны хэмжээг хэтрүүлэх;

Охид, хөвгүүдийг нэг өрөөнд хамт оруулах;

Муур, нохой болон бусад амьтан тэжээх;

Оюутны байранд ямар нэгэн үйлчилгээ явуулах;

Хүнсний мухлагт архи, тамхи, хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн

зарахыг хориглох;

Цахилгааны гэмтэлтэй болон, хэт өндөр цахилгаан хэрэглэдэг тогоо

болон плитка ашиглахыг хориглоно;

Гурав. ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭЛГЭХ

ХАРИУЦЛАГА

Байранд суугчид нь зохицуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлнэ. Эс

биелүүлбэл хариуцлагын талоныг цоолох ба гурван удаа цоолуулсан

тохиолдолд оюутны байрыг суллаж өгнө;

Цонх, тагтаар хүн оруулах, гаргах, байранд архи уух, танхайрах зэрэг

ноцтой зөрчил гаргавал байрнаас албадан гаргаж төлбөрийг буцааж

олгохгүй;

“Мон-Логос” ХХК-ийн захирлын 2013 оны 11 дүгээр

сарын 01-ний өдрийн 03 тоот тушаалаар батлав.

Page 156: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

156

ХИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧАДАВХИЙГ

ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

1. Шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн үндэслэл

ХИС-ийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ЭША-ын үр дүнг

дээшлүүлэх зорилтыг хангах, хоёр жил тутам зохион байгуулдаг “Эрдэмтэн,

багш нарын аттестатчилал”-ын үр дүнг харгалзан ХИС-ийн Шинжлэх ухааны

чадавхийг дээшлүүлэх шаардлагыг хангах, зохион байгууллалтын арга

хэмжээ, байнгын механизмаар хангах шаардлагад нийцүүлэн энэ хөтөлбөрийг

боловсруулж хэрэгжүүлнэ.

2. Шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн зорилго, зорилт

Зорилго: ХИС-ийн шинжлэх ухааны чадавхийг нэмэгдүүлэх

Энэ зорилгын хүрээнд дор дурьдсан зорилтуудыг шийдвэрлэнэ.

Зорилт 1. Эрдэмтдийн мэдлэг бүтээх, дамжуулах үйл ажиллагааг

санхүүгийн механизмаар дэмжих

Зорилт 2. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Шинжлэх ухааны

сэтгүүлүүдэд эрдэмтэн судлаачдын бүтээлийг хэвлэн

нийтлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Зорилт 3. ХИС-ийн олон улсын WEB ранг нэмэгдүүлэх

3. Шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

судлаачдыг урамшуулах үйл ажиллагаа, зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын аппарат нь ХИС-ийн эрдэмтэн,

багш, магистрант, докторант, ажилтнуудын судалгаа, эрдэм

шинжилгээний бүтээл туурвих, тэргүүлэх чиглэлийг тогтоон түүний

биелэлтийг хангах, үйл ажиллагааг бодлогоор удирдах болон

Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэхэд

чиглэсэн “Эрдмийн сан” байна.

“Эрдмийн сан” нь үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн Мон-Логос

ХХК-ийн захирлын баталсан тусгай журмаар явуулна.

“Эрдмийн сан” нь ХИС-ийн стратеги төлөвлөгөөний хүрээнд

сургуулийн захиалгаар гүйцэтгэсэн гэрээт судалгааны ажил, төсөл

хэрэгжүүлэх, суурь судалгаа3, хэрэглээний судалгааны4 –ны ажлыг

санхүүжүүлнэ.

3 -Суурь судалгаа(Basic research)- Аливаа үзэгдэл,ажиглаж болохуйн баримтууд(факт) дээр түшиглэн шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн, тодорхой хэрэглээнд ашиглах зорилгогүй туршилтын буюу онолын ажил юм.Суурь судалгаа нь шинж чанар,бүтэц харилцан хамааралд дүн шинжилгээ хийх замаар таамаглал, онол, зүй тогтлыг шинээр томьёолох, туршихад чиглэдэг. Суурь судалгааны ажил хийхэд эрдэмтэд өөрсдөө зорилгоо гаргаж тавих, харьцангуй эрх

Page 157: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

157

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Scientific Journal Rank-д

эрэмблэгдсэн сэтгүүл, \Thomson Reuters index, Copernicus index\-тэй

сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлсэн судлаач, судалгааны багт

“Эрдмийн сан” -гаас грант олгоно.

Грант олгох мөнгөн дүнг судалгааны материал хэвлүүлсэн

сэтгүүлийн эрэмбэнд үндэслэж олгоно.

¹ Quartile rankings Судлаач Судалгааны баг

1 Quartile rank1= Q1 2 сая – 2,5 сая 2,5 сая – 3 сая

2 Quartile rank2=Q2 1.5 сая - 2 сая 2 сая - 2,5 сая

3 Quartile rank3=Q3 1 сая – 1,5 сая 1,5 сая - 2 сая

4 Quartile rank4=Q4 0.5 сая - 1 сая 1 сая – 1,5 сая

Эрдэм шинжилгээний бүтээлийн борлуулалтын орлогыг “Эрдмийн

сан”-ийн шугамаар хянан зохиогчдын шагналд болон эрх хамгаалах

зэрэг бусад зориулалтаар зарцуулна.

Тайлбар:

1. Судлаач, судалгааны багт олгох мөнгөн грантын хэмжээг

хөтөлбөрийн 2 жилийн үйл ажиллагааны үр дүнд тулгуурлан

шинэчлэн тогтоож болно.

2. Эрдэм шинжилгээ судалгааны өгүүллэгийн 1-р зохиогч бол

СУДЛААЧ грантыг олгоно.

3. ХИС-ийн багш судалгааны өгүүллэгийн хамтран зохиогч бол

СУДАЛГААНЫ БАГ грантыг авна. Жишээ нь: судалгааны ажил

/өгүүллэг/ нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ба Quartile rank2

чөлөөтэй ажиллах боломжтой бөгөөд мөн ерөнхий чиглэлийн хүрээнд тодорхой зорилготой байж болно. Үүнд:

-Цэвэр суурь судалгаа(Pure basic research)нь эдийн засаг, нийгмийн шууд ашиг хараагүй үр дүнг практикт ашиглах, дамжуулах зорилгогүй, зөвхөн шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн судалгаа юм. -Зорилтот суурь судалгаа (Oriented basic resarch) нь одоо байгаа буюу ирээдүйд илэрч болохуйц асуудлуудыг шийдвэрлэхэд суурь болж болох ерөнхий мэдлэгийг бий болгоход чиглэнэ. Бодлого боловсруулах явцад, зарим тохиолдолд зорилтот суурь судалгааны үр дүн шууд хэмжигдэх, хэрэгжих нөхцөлгүй үед “Стратегийн судалгаа”- нд тооцно.

3 -Õýðýãëýýíèé ñóäàëãàà(Applied research)-̺í øèíý ìýäëýã áèé áîëãîõ çîðèëãîòîé ñóäàëãààíû àæèë. Гэхдээ энэ нь эхнээсээ тодорхой зорилгод чиглэсэн байдаг. Энэ нь суурь судалгааны ололт, үр дүнг тодорхой хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхой зорилгод хүрэх арга замыг тогтооход чиглэгддэг. Хэрэглээний судалгааны үр дүн нь нэг буюу цөөн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, арга зүй, үйлдвэрлэл-үйлчилгээний тогтолцоонд зориулагдана. Хэрэглээний судалгааны үр дүнг ихэвчлэн патент, эсвэл байгууллагын бизнесийн нууц хэлбэрээр баталгаажуулна. -Quartile rankings – impact fañtor дээр суурилсан эрэмбэ тогтоох аргачлал Q1,Q2,Q3,Q4 гэсэн 4 эрэмбэтэй. -Impact Factor – Эрдэм шинжилгээний сэтгүүлийн түвшинг тодорхойлогч (нөлөөт үр дүнг илтгэгч). Impact Factor-ын томъёо: Тухайн сэтгүүлийн 2012 оны Impact Factor-ыг тодорхойльё гэвэл: 2012 Impact factor =A\B Үүнд: А – 2010, 2011 онд хэвлэгдсэн өгүүллүүдээс 2012 онд ишлэсэн тоо, B – 2010, 2011 онд хэвлэгдсэн өгүүллийн тоо

Page 158: БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn€¦БЮЛЛЕТЕНЬ - humanities.mn

158

хамаарах сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн бол 2,5 сая / хүн тус

бүр 0,5 сая/ төгрөгний грант олгогдоно.

4. Quartile rankings – impact faсtor дээр суурилсан эрэмбэ тогтоох

аргачлал Q1, Q2, Q3, Q4 гэсэн 4 эрэмбэтэй.

5. Impact Factor – Эрдэм шинжилгээний сэтгүүлийн түвшинг

тодорхойлогч (нөлөөт үр дүнг илтгэгч).

Impact Factor-ын томъёо:

Тухайн сэтгүүлийн 2012 оны Impact Factor-ыг тодорхойльё

гэвэл: 2012 Impact factor =A\B

Үүнд: А - 2010, 2011 онд хэвлэгдсэн өгүүллүүдээс 2012 онд

ишлэсэн тоо,

B - 2010, 2011 онд хэвлэгдсэн өгүүллийн тоо

4. Хөтөлбөрийг боловсронгуй болгох арга хэмжээ

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж буюу

судлаачдын түвшин, ХИС-ийн хөгжлийн бодлого, Олон улсын

байгууллагуудын шаардлагад нийцүүлэх үүднээс ХИС-ийн

стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ЭША-ын үр дүнг

дээшлүүлэх зорилтыг хангаж буй байдал болон хоёр жил

тутам зохион байгуулдаг “Эрдэмтэн, багш нарын

аттестатчилал”-ын үр дүнг харгалзан хөтөлбөрийн агуулгыг

боловсронгуй болгон шинэчилж байна.

Хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үндсэн шалгуур

нь ХИС-ийн Шинжлэх Ухааны чадавхийг дээшилсэн түвшин,

Олон улсын хэмжээнд ХИС-ийн судлаачдын бүтээлийг

үнэлсэн үнэлэмж, судлаачдын нийтлэл, бүтээлийг хүлээн

зөвшөөрсөн түвшин буюу эзэлсэн байр, ХИС-ийн эрэмблэгдэх

үзүүлэлт: - олон улсын WEB ранг -ийн өсөлт байна.

Хөтөлбөрийг сайжруулан боловсруулах ажлыг хоёр жил тутам

компанийн Удирдах зөвлөлөөс томилсон баг хариуцан хийнэ.

Энэ баг нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай жил, хагас жил

тутмын тайлангуудад хүмүүнлэгийн болон бизнес шинжилгээ

хийж цаашид харгалзвал зохих зүйл, шаардлагатай

өөрчлөлтийн талаар саналаа боловсруулан оруулж байна.