16
СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГА Улаанбаатар 2016 Энэхүү гарын авлага нь ерөнхий боловсролын сургуулийн 8, 9, 10 дугаар ангид суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлагад дэмжлэг үзүүлнэ. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ AD B

СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

  • Upload
    others

  • View
    15

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН

ГАРЫН АВЛАГА

Улаанбаатар 2016

Энэхүү гарын авлага нь ерөнхий боловсролын сургуулийн 8, 9, 10 дугаар ангид суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлагад дэмжлэг үзүүлнэ.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫГДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ

БОЛОВСРОЛ,СОЁЛ,ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ADB

Page 2: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

2 Сургуулийн удирдлагын гарын авлага

АГУУЛГА1. ТОДОРХОЙЛОЛТ 3

2. СУРГУУЛИЙН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ 4

3. ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА 53.1 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн зөвлөл 53.2 Хүний нөөц 63.3 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл

ажиллагааны зохицуулагч 6

4. УР ЧАДВАРЫН ТЕСТ 74.1 Гүйцэтгэлийн хувь болон анхны оноо 84.2 Боломжит тестүүд 9

5. ЧАНАРЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ 105.1 Зорилго, үр дүн болон үр нөлөө 115.2 Ажил мэргэжлийн асуулга 1, 2 125.3 Фокус бүлгийн үнэлгээ 125.4 Үр дүнд суурилсан хяналт, үнэлгээ 125.5 Чиг хандлагын дүн шинжилгээ 12

6. МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛ 136.1 Эхний үед 136.2 Явцын 13

7. ЭХ СУРВАЛЖ МАТЕРИАЛ, МЭДЭЭЛЭЛ 14

Page 3: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

3Сургуулийн удирдлагын гарын авлага

ӨМНӨХ ҮГСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн боловсролын бүрэлдэхүүний нэг гол үйл ажиллагаа юм.

2016 онд Монгол Улсын Их хурлаар Боловсролын багц хуулинд орсон өөрчлөлтийг баталсан явдал ерөнхий боловсролын сургуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжийг олголоо. Энэхүү шинэчлэлийн зорилго нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, тэдний авьяас сонирхол, ирээдүйн зорилготой нийцүүлэн сургалтыг уян хатан байдлаар зохион байгуулахад оршино. Тэр дундаа ахлах сургуулийг орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хүний нөөцийн хөгжил, хүүхэд бүрийн авьяас, хүсэл зорилго, сонирхолд тулгуурлан үе шаттайгаар, тасралтгүй хөгжүүлэх юм. Энэ чиглэлээр сургалтын цөм хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд суралцагчид сургалтын хөтөлбөрөөс заавал болон гүнзгийрүүлэн судлах хичээлээ сонгон судлах боломжтой болох юм.

Суралцагчид судлах хичээлээ сонгох болсон явдал нь тэдний ирээдүйн амьдрал, ажил мэргэжилд чухал нөлөө үзүүлэх шийдвэр бөгөөд энэ шийдвэрийг гаргахад багш, эцэг эхийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай юм. Хүн бүхэн ажил мэргэжилдээ дуртай, тасралтгүй суралцаж чадвал бүгд аз жаргалтай амьдрахаас гадна бусдыг сайн сайхан амьдрахад тусална. Иймээс 9 дүгээр ангийн суралцагчид 10 дугаар ангидаа судлах хөтөлбөр, хичээлээ сонгоход дэмжлэг маш чухал. Суралцагчдын энэ хэрэгцээг харгалзан БСШУЯ-аас Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг ЕБС-ийн 8, 9, 10 дугаар ангийн сургалтын үйл ажиллагаанд 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаа нь суралцагчдыг ахлах ангийн хичээл сонголтын үйл ажиллагаанд бэлтгэх, тэдэнд өөрийгөө болон ажлын ертөнцийн талаар сонголт хийхээсээ өмнө таньж мэдэх боломжийг олгоно. Цаашдаа ЕБС-ийн 11, 12 дугаар ангид суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх сурвалж, материалыг боловсруулна.

Энэхүү гарын авлагыг ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан болон бусад мэргэжилтэн, тэднийг сургах сургагч багш нар түүнчлэн дээд боловсролын байгууллагын мэргэжилтэнд зориулан боловсрууллаа. Гарын авлагыг дагалдан сургуулийн удирдлага болон эцэг эхэд зориулсан гарын авлага материалыг ч мөн боловсруулсан болно. Гарын авлага нь Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх, тэр дундаа ЕБС-ийн 8, 9 дүгээр ангиудад энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, 10 дугаар ангийн хичээл сонголтын 7 хоногийн үйл ажиллагааг хэрхэн удирдах талаарх зөвлөмж бүхий агуулгыг хамарсан болно.

Энэхүү гарын авлагыг боловсруулж хэвлэн түгээхэд тусалж дэмжсэн Азийн хөгжлийн банк, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл түүнчлэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМСтратегийн Бодлого Төлөвлөлтийн Газрын Дарга

Б. НАСАНБАЯР

Page 4: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

4 Сургуулийн удирдлагын гарын авлага

ТОДОРХОЙЛОЛТАжил мэргэжлийн боловсрол гэдэг нь хувь хүний амьдралын туршид хийж

гүйцэтгэсэн ажил мэргэжил болон суралцахуйг илэрхийлсэн нэр томьёо юм. Өнгөц харахад энэ нь энгийн, хүн бүр мэдэх юм шиг санагддаг боловч үнэн хэрэгтээ маш нарийн төвөгтэй концепц юм.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нь суралцагчдын ирээдүйн ажил мэргэжлийн төлөвлөлт хийхтэй холбоотой хувь хүний хөгжилд нь чухал үүрэгтэй байдаг бөгөөд энэ концепцийг дараах тодорхойлолтын хүрээнд авч үзнэ. Ажил мэргэжил нь орлого олохын тулд хийж гүйцэтгэдэг ажлаас ялгаатай ойлголт. Энэ нь хүн өөрийн давуу тал болон хүсэл сонирхлын дагуу сонгож хийж гүйцэтгэдэг зүйл юм. 1977 онд ажил мэргэжлийн боловсролын судлаач Ватц “ажил мэргэжил нь хүний албан болон албан бус боловсролын зарчмаар сурсан сургалт бас цалинтай, цалингүй хийсэн бүх ажлын насан туршийн хөгжил дэвшил юм” гэж тодорхойлсон байдаг. Ажил мэргэжил гэдэгт ажил, ажил хөдөлмөр, мэргэжил гэсэн ойлголтуудыг багтаан авч үзнэ.Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдыг ажил мэргэжлийн төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай ойлголт юм. Тиймээс үүнийг дараах байдлаар тодорхойлж болно: “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдад ажил мэргэжилтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл цуглуулах, түүнийг боловсруулах, оновчтойгоор үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжиж тусалдаг бүхий л үйл явц юм”. Энэ тодорхойлолтын гол санаа нь суралцагчдад мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх бүхий л үйл явц юм.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой суралцахуй гэдэг нь суралцагчдад өөрийн ажил мэргэжлийн хөгжлийн талаарх ойлголттой болоход чиглүүлдэг, сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан энэ ойлголтоо үйл хэрэг болгоход чадварлагаар дэмжиж тусладаг, мөн ажил мэргэжлийн хөгжлийн тодорхой үе шат бүрт тохирсон дэмжлэг үзүүлдэг боловсролын үйл ажиллагааг хэлнэ. Эндээс суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд: Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь суралцагчдад сургуульд суралцах үед болон сургууль төгссөний дараах сургалтын чиглэлээ ухаалгаар сонгох, шийдвэр гаргах түүнчлэн ажил хөдөлмөр амжилттай эрхлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг сургалтын төлөвлөсөн хөтөлбөр, үйл ажиллагаар дамжуулан төлөвшүүлдэг үйл ажиллагаа юм. Энэ тодорхойлолтын түлхүүр үгнүүд нь төлөвлөсөн хөтөлбөр, үйл ажиллагаа, чадварлаг дэмжлэг гэдэг ойлголтууд юм.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны хэрэгжилт нь засгийн газраас эхлээд сургууль хүртэл засаглалын тодорхой бүтэцтэй байна.

Page 5: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

5Сургуулийн удирдлагын гарын авлага

Засгийн газрын түвшинд, энэ үйл ажиллагааны засаглал нь:• Ерөнхий эрх мэдэл, засгийн газрын орон нутаг дахь төлөөлөл, сургууль,

ажил олгогчийн төлөөлөл, яам, дээд боловсролын байгууллага;• Хамтрaн удирдан хэрэгжүүлэх хүн, манлайлал болон зөвлөгөө өгч

ажиллах ажилтан, албан хаагч;• Ажил мэргэжил болон сургалттай холбоотой мэдээллийн ажилтан;• Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл

ажиллагааны зардлын зүйл анги; • БСШУЯ-ны энэ үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэн, албан хаагч;

Орон нутгийн түвшинд аймаг, дүүргийн боловсрол, соёлын газар хэлтэс нь:• Хэрэгжүүлэх хүн, манлайлал болон зөвлөгөө өгч ажиллах мэргэжилтэн;• Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл

ажиллагааны зардлын зүйл анги; Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаагаар дамжуулан иргэн бүр өөрийн ажил мэргэжил, сургалтын сонголтоо ухаалгаар хийх, ингэснээр илүү бүтээмжтэй, үр дүнтэй ажилладаг иргэн болж төлөвших бүрэн боломжтой юм.

Сургуулийн түвшинд захирал суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны хэрэгжилт болон энэ хэрэгжилтийг үр дүнтэй, тогтвортой байлгахад шаардлагатай удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй байна.

Энэхүү гарын авлага нь сургуулийн түвшний менежментийн агуулгатай учраас засгийн газар, орон нутгийн түвшний хэрэгжилтийн талаар авч үзэхгүй.

СУРГУУЛИЙН БОДЛОГО БОЛОН ХЭРЭГЖИЛТСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа, хичээл сонголт

хийхтэй холбоотой үйл ажиллагаа хэрэгжүүлэх 7 хоног болон суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөө нь ЕБС-ийн 8, 9 дүгээр ангид харьцангуй шинэ ухагдахуун учраас түүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сургуулийн бодлого төлөвлөлтөнд оруулан томьёолох шаардлагатай юм. Сургууль бүр энэ үйл ажиллагааны чиглэлээр хөтөлбөрийн баримт бичиг, эцэг эх, сургуулийн хамтран ажиллах, харилцах материал, багшийн гарын авлага, мэдээлэл, сурталчилгааны болон бусад хэрэглэгдэхүүн материалыг бэлтгэсэн байх хэрэгтэй.

Сургуулийн түвшинд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжааны ач холбогдлыг албан ёсоор тайлбарласан байх хэрэгтэй. Багшийн гарын авлагын агуулга, мэдээллийг энд ашиглаж болно. Тухайлбал багшийн гарын авлагад суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь суралцагч, эцэг эх, сургууль багш болон орон нутагт ямар ач холбогдолтой болохыг тодорхойлсон болно. Үүнийг сургуулийн хэмжээнд сурталчилж болно.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сургуулийн зүгээс дараах асуудлуудад анхаарч, арга хэмжээ авсан байх шаардлагатай. Үүнд:

Page 6: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

6 Сургуулийн удирдлагын гарын авлага

• Хүний нөөц;• Зохицуулалт, удирдлага;• Эх сурвалж, материал;• Санхүүжилт;

• Харилцаа;• Сургалт; • Зохион байгуулалт;• Хяналт, үнэлгээ.

Дээрх асуудлуудыг хэрхэн зохион байгуулах, удирдах тухай асуудлуудыг дараагийн бүлгүүдэд дэлгэрүүлэн авч үзнэ.

ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг

сургуулийн түвшинд хэн хариуцаж ажиллах нь хичээлийн жилийн эхний үед төвөгтэй байж болно. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх багш нарт сургалт зохион байгуулах сургагч багшийг бэлтгэх ба сургагч багш нарыг сургуулийн багш, ажилчдаас сонгож болно. Сургалтын үеэр шаардлагатай эх сурвалж, материалыг боловсруулж болно.

Аймгийн түвшинд, ахлах ангийн шинэчлэлийн хэрэгжилтийг хариуцан ажиллах зөвлөл энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж болно. Энэ зөвлөл нь сургуулийн захирал, багш, эцэг эх, суралцагч болон ажил олгогчийн төлөөллүүдээс бүрдэнэ. Зөвлөл нь аймгийн ЕБС-иудын 8, 9 дүгээр ангийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй байна.

Сургуулийн түвшинд сургуулийн удирдах зөвлөл эсвэл зөвлөн туслах үйлчилгээний баг энэ үйл ажиллагааны хэрэгжилтийг хариуцан ажиллаж болно. Ялангуяа 8, 9 дүгээр ангийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний биелэлт, 10 дугаар ангийн хичээл сонголтын 7 хоногийн хэрэгжилтэд хяналт тавихад тодорхой үүрэгтэй байх хэрэгтэй юм.

3.1 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн зөвлөлСургууль бүр өөр өөрийн гэсэн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг

баримжаа олгох зөвлөлтэй (сургуулийн зөвлөн туслах үйлчилгээний баг байж болно) байж болно. Энэ зөвлөл нь хамгийн багадаа 4, хамгийн ихдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гишүүдэд:

• Байгалийн ухааны сургалтын менежер (учир нь амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны багш нар ихэнхдээ байгалийн ухааны багш нар байдаг)

• Нийгмийн ажилтан• 8 дугаар ангийн амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны багш• 9 дүгээр ангийн амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны багш байж

болох ба боломжтой бол 10 дугаар ангийн амьдрах чадварын багш• Захирал• Эцэг эхийн төлөөлөл• Ажил олгогчийн төлөөлөл• Их, дээд сургууль, коллежийн төлөөлөл• МСҮТ-ийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн зөвлөл нь дараах үүрэг хариуцлагатай

Page 7: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

7Сургуулийн удирдлагын гарын авлага

байна. Үүнд:• Сургуулийн хэмжээнд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа

олгох үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүмүүст ойлгуулах.• Сургуулийн удирдлагатай хамтран нэмэлт санхүүжилтийн нөөцийг

тодорхойлох, санхүүжилт бүрдүүлэх, жишээ нь хандив, сургуулийн төсөв эсвэл эцэг эхийн тусламжаас шаардлагатай санхүүжилтийг хэрхэн олох гэх мэт.

• Сургуулийн багш, ажилчид, суралцагч, эцэг эх, ажил олгогчдын тодорхой түвшинд сургалт зохион байгуулах.

• 8, 9 дүгээр ангийн амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны хүрээнд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны төлөвлөлт хийх.

• Сонголтын 7 хоногийн хэрэгжилтэд хяналт тавих.• Суралцагч бүрийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний

явц, хэрэгжилт, үр дүнг дүгнэх, санал зөвлөмж өгөх.• Энэ үйл ажиллагааны хэрэгжилтийн бүхий л үе шатад хяналт тавьж

ажиллах.• Дараагийн хичээлийн жилд хэрэгжих суралцах чиглэл, ажил мэргэжлийн

чиг баримжаа олгох үйл ажиллагааг төлөвлөх, шаардлагатай бол зарим өөрчлөлтүүдийг тусгах.

3.2 Хүний нөөцДэлхийн зарим орнуудад суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа

олгох үйл ажиллагааг хэн хариуцах нь сургуулийн өөрийн мэдлийн асуудал байдаг. Монголын ЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн хувьд 2016-2017 оны хичээлийн жилд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг туршилт байдлаар хэрэгжүүлэх учраас сургуулийн түвшинд хэн хариуцаж ажиллах тухай асуудал нээлттэй байсан нь дээр юм.

Дээр дурьдсанчлан сургуулийн зөвлөл энэ үйл ажиллагааны хэрэгжилтийг хариуцан ажиллаж болно. Гэхдээ нэгэнт сургуулийн нийгмийн ажилтанд суралцагчдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх гэсэн ажил үүргийн хуваарь байдаг нөгөө талаас зөвлөгөө өгөх чиглэлийн сургалтад хамрагдсан байдаг учраас суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны хэрэгжилтийг нийгмийн ажилтанд голлон хариуцуулж болно.

3.3 Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зохицуулагч

Сургуулийн нийгмийн ажилтан энэ үйл ажиллагааны хэрэгжилтийг голлон хариуцах эсэхээс үл шалтгаалан дараах үүрэг хариуцлагуудтай байна. Үүнд:

• Сургуулийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүхий л үйл ажиллагааг хэрэгжих хугацаатай нь хамт зураглана. Жишээ нь: зочин урих, ажлын байранд зочлох, ажил олгогчийн төлөөлөлтэй уулзах гэх мэт бүх ангийн түвшинд зохион байгуулагддаг уламжлал болсон үйл ажиллагаанууд.

• Энэ зураглал дээр сонголтын 7 хоногийн үйл ажиллагаануудыг хугацаатай

Page 8: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

8 Сургуулийн удирдлагын гарын авлага

нь хамт нэмж бичнэ.• 8, 9, 10 дугаар ангийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа

олгох үйл ажиллагаатай холбоотой, хичээлийн хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагааг жагсаан бичнэ. Жишээ нь математикийн хичээлийн “Bullseye” постер шиг хийж болно.

• 8, 9, 10 дугаар ангийн сургалт болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны аль хэсэгт суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг оруулж болохыг тодорхойлно. Жишээ нь 8 дугаар ангийн эхний улирлын 6 дахь долоо хоног, гуравдугаар улирлын 4 дэх долоо хоногт 7 цагийн танхимын үйл ажиллагааг төлөвлөнө (багшийн гарын авлагыг харна уу).

• Одоо суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг амьдрах чадварт суралцах үйл ажиллагаанаас өөр хичээлд эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагааны хэлбэрээр хэрхэн зохион байгуулж болохыг тодорхойлно. o Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж болох хичээлийг сонгож, хэзээ,

ямар хугацаанд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэхээ тодорхойлно. Шаардлагатай материал, хэрэглэгдэхүүнийг боловсруулж, бэлтгэнэ.

o Ажил мэргэжил, хөдөлмөрийн зах зээл болон их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалтын боломжууд, агуулгатай холбоотой мэдээлэл цуглуулах, боловсруулах, олшруулж бэлтгэнэ.

o Ажил мэргэжилтэй холбоотой туршлага судлах үйл ажиллагаанд оролцох боломжийг суралцагчдад олгох, ингэхдээ зочин урих, ажлын байранд зочлох, илтгэл, ярилцлага хийх, судалгаа хийх, сайн дурын ажилд оролцох, ажлын байранд ажиглалт хийх зэргээс сонгоно.

o Суралцагчдад өөрсдийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн төлөвлөгөөний талаар эцэг эхтэйгээ эсвэл хоорондоо ярилцаж, зөвлөлдөх цаг, анги танхимаар хангана. Хэрэв асууж тодруулах, эсвэл зөвлөгөө авах шаардлага гарвал хэн яаж хариуцаж ажиллах талаар төлөвлөлт хийнэ.

o Анги удирдсан багш, сургуулийн удирдлага, аймгийн ахлах ангийн шинэчлэлийн хороо, эцэг эх, ажил олгогч, их дээд сургуулийн төлөөлөлтэй хамтран ажиллах, гэрээ байгуулах, зохион байгуулалт, ложистик, эх сурвалж материал боловсруулах болон санхүүжилттэй холбоотой үйл ажиллагааг цаг хугацааны хамт төлөвлөнө.

2015-2016 оны хичээлийн жилийн хувьд сонголтын 7 хоног хамгийн гол үйл ажиллагаа боловч 8, 10 дугаар ангийн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны төлөвлөлтийг эртнээс хийх хэрэгтэй. Түүнчлэн 12 дугаар ангийн суралцагчдын хэрэгцээг харгалзан үзэх хэрэгтэй. Тэдэнд сургууль төгсөөд суралцах их дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалтын боломжууд, элсэлтийн шалгалтад хэрхэн бэлтгэх, эсвэл өргөдөл гаргах тухай мэдээлэл нэн шаардлагатай байгааг тооцож энэ мэдээлэл хэзээ хэрхэн өгөх вэ гэдгээ төлөвлөх шаардлагатай.

Page 9: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

9Сургуулийн удирдлагын гарын авлага

УР ЧАДВАРЫН ТЕСТЦаашдаа суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой

холбоотой ур чадварын тестийг ашиглаж болох юм. Гэхдээ энд маш анхааралтай хянуур хандах хэрэгтэй. 2015-2016 оны хичээлийн жилийн хувьд сонголтын 7 хоногийн үйл ажиллагаа нь суралцагчдад сонирхлын сорилоос эхлээд хэрхэн ажил мэргэжлийн төрөл сонгох нь илүү ил тод байхаар боловсруулагдсан юм.

Ур чадварын тест нь хувь хүний тодорхой сургалтаар эзэмших багц чадваруудыг хэмжиж, тодорхойлоход хэрэглэдэг үнэлгээний хэрэгсэл юм. Ур чадварын тест нь суралцагчдад өөрийн давуу болон сул талд үндэслэн сургалтын болон ажил мэргэжлийн боломжоос сонголт хийх, зарим хичээлд яагаад амжилттай сурдаг эсвэл амжилт гаргаж чаддаггүйг ойлгоход туслах, өмнө төдийлөн сонирхдоггүй байсан ажил мэргэжлийн боломжийг талаар эргэж харах, сургалтын болон ажил мэргэжилтэй холбоотой хүсэл эрмэлзлээ өөрчлөх эсвэл илүү хөгжүүлэхэд тусалдаг. Гэхдээ ур чадварын тестийн үр дүнгийн боловсруулалт нүдэнд харагддаггүй учраас тухайн суралцагчдад яагаад тодорхой ажил мэргэжил тохирох вэ гэдэг нь тодорхой биш байдаг. Өөрөөр хэлбэл энэ тест дээр ажилласан тодорхой нэг суралцагч “багш” мэргэжилд тохирно гэсэн үр дүн гарлаа гэж үзвэл яагаад “багш” мэргэжилд тохирох үр дүн гарсан нь нүдэнд харагддаггүй. Тийм учраас тестийн үр дүнд хэт итгэж санал болгосон ажил мэргэжлийг заавал сонгох шаардлагагүй гэдгийг санах хэрэгтэй.

Ур чадварын тестийн асуултууд “тийм” эсвэл “үгүй” гэсэн тодорхой хариулттай байдаг. Маш цөөн тооны суралцагч бүх асуултад хариулж чаддаг. Учир нь тестийн асуултууд хойшлох тусмаа хүндэрдэг. Хугацаа өгөгдсөн байдаг учраас бүгдийг хариулж дуусахад бэрхшээлтэй. Түүнчлэн энэ тест нь суралцагчдын насны онцлогтой холбоотой байдаг.

Ийм төрлийн бүх тестийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Тестийн үр дүнг шууд утгаар суралцагчийн онцлог, шинж чанарын талаарх үндсэн баримт нотолгоо болгон хэрэглэж, тайлбарлаж болохгүй. Энэ тестийн үр дүн нь суралцагчдад ухаалаг, бодитой сонголт хийхэд шаардлагатай мэдээллийн нэгээхэн хэсэг болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тухайн суралцагчийн туршлага, сонирхол, зорилго, хувь хүний төлөвшил, үнэт зүйл, гэр бүл болон орчны нөлөөг авч үзэлгүйгээр тестийн үр дүнд үндэслэн шууд дүгнэлт хийж болохгүй.

Суралцагчийн гүйцэтгэлийн оноонд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд сонсголын, харааны бэрхшээл эсвэл биеийн хөгжлийн бэрхшээл, хэлний чадамж, эрүүл мэнд болон тухайн өдрийн сэтгэл зүйн байдал. Мөн суралцагч энэ тестийн гүйцэтгэл нь хамгийн сайн хэсгийг сонирхдоггүй, эсвэл урвуугаар хамгийн их сонирхдог хэсэг дээр муу гүйцэтгэлтэй байж болох талтай гэдгийг санах хэрэгтэй.

4.1 Гүйцэтгэлийн хувь болон анхны онооСуралцагч ур чадварын тестээр шалгалт өгөхөд шалгалтын үр дүн анхны

оноогоор хэмжигддэг. Жишээ нь хэрэв суралцагч 17 оноо авсан гэж үзвэл нийт оноотой харьцуулаагүй тохиолдолд энэ оноо ямар ч утгыг илэрхийлж чадахгүй. Тийм учраас гүйцэтгэлийн хувийг боддог. Гэхдээ гүйцэтгэлийн хувь нь заримдаа буруу мэдээлэл өгдөг. Жишээ нь хэрэв суралцагчийн гүйцэтгэлийн хувь 90%

Page 10: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

10 Сургуулийн удирдлагын гарын авлага

байсан гэж үзвэл энэ нь маш сайн гүйцэтгэл юм шиг харагдаж болох юм. Гэхдээ бусад бүх суралцагч 95%-ийн гүйцэтгэлтэй байсан бол энэ суралцагчийн гүйцэтгэл төдийлөн сайнгүй болох нь харагдана. Иймээс гүйцэтгэлийн хувь, оноог хоёуланг нь тооцоолж нийт оноо, болон нийт суралцагчийн оноотой харьцуулах шаардлагатай.

Гүйцэтгэлийн хувь нь тодорхой онооноос доош шалгагдсан суралцагчдын эзлэх жинг илэрхийлнэ. Гүйцэтгэлийн хувь 65% байдаг суралцагчийн оноо нь суралцагчдын 65%-иас сайн байгааг илэрхийлнэ. Гүйцэтгэлийн хувь 95% байдаг суралцагчийн оноо нь суралцагчдын 95%-иас өндөр байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл эхний 5 суралцагчийн нэг гэсэн үг. Анхны оноог 1-9 хүртэлх цифрээр илэрхийлдэг. Үүний 4-6 нь дундаж оноо байдаг.

Анхны оноо Гүйцэтгэлийн хувьМаш сайн 9 97 болон түүнээс дээшДунджаас дээгүүр 8

790-9678-89

Дундаж 654

59-7741-5823-40

Дунджаас доогуур 32

12-225-11

Маш муу 1 4 болон түүнээс доош

• Ур чадварын тест нь ‘шалга, тэгээд хэл’ гэсэн зарчимтай байдаг. Ийм учраас тестийн үр дүнг шууд дангаар нь ашиглах явдал суралцагчид өөрийн давуу тал, чадвараа таньж мэдэх, эргэцүүлэх боломжийг үгүй хийдэг. Хамгийн аюултай нь тестийн үр дүн яаж гарсан нь суралцагчдад огт харагддаггүй учраас түүнд сохроор итгэж болохгүй юм.

• Суралцагчдад хичээл сонголт хийхэд дэмжлэг үзүүлдэг ур чадварын тест бараг байдаггүй. Ихэнх ур чадварын тест хувь хүний чадвар, дадлыг илрүүлэхэд чиглэсэн байдаг.

• 10 дугаар ангид хичээл сонголт хийхэд суралцагчдын чадамжийг таамаглах үндсэн арга нь энэ хичээлийн эсвэл ижил төстэй хичээлийн 7, 8, 9 дүгээр ангийн сурлагын амжилтын үр дүнгүүд байдаг.

• 9 дугаар ангийн суралцагчдад хэрэглэх боломжтой ур чадварын цөөхөн хэдэн тест байдаг. Ажил мэргэжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудын боловсруулсан янз бүрийн тест байж болно. Гэхдээ энэ компаниудын тест ихэвчлэн насанд хүрэгчдэд зориулсан байдаг.

• 9 дүгээр ангийн суралцагчдад тохиромжтой ур чадварын тестийг хэрэглэхээс өмнө түүнийг орчуулах хэрэгтэй болно. Үүний дараа орчуулсан тестийнхээ тохирц, найдвартай байдлыг заавал баталгаажуулах хэрэгтэй юм.

• Ур чадварын тестийг 9 дугаар ангийн суралцагчдаас авахдаа нормчилж болохгүй.

• Тестийн үр дүнтэй байсан эсэхийг шинжлэх судалгаа хийх хэрэгтэй. Ялангуяа 10 дугаар ангид хэрэглэх тохиолдол өмнө нь туршиж судлан үр дүнг тооцсон байх шаардлагатай.

Page 11: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

11Сургуулийн удирдлагын гарын авлага

4.2 Боломжит тестүүдУр чадварын 2 төрлийн тестийг энд санал болгож байна. Эхнийх нь

дифференциал ур чадварын тест нөгөө нь боловсролын ур чадварын тест. Эдгээр тестүүд нь суралцагчийн хэлний чадвараас үл хамааран тэдний логик болон латерал сэтгэлгээг үнэлдэг учраас аль ч орны суралцагч хэрэглэхэд бэрхшээл бага гарна. Өөрөөр хэлбэл тестийн ихэнх даалгаврууд нь үг өгүүлбэр бус харин дүрс, зураглал, диаграмаас тогтдог гэсэн үг. Энэ нь академик тест бус харин тухайн суралцагчийн өөрийн бодит ур чадварыг ямар нэг хэлний гэх мэт бэрхшээлээс үл хамааран тодорхойлох боломжийг олгодог.

Дифференциал ур чадварын тест нь суралцагчийн эхийг ойлгох, тоо тооллын, хийсвэр сэтгэлгээ, ойлголтын хурд болон оновчтой үнэн зөв байдал, механик сэтгэлгээ, орон зайн сэтгэлгээ, үсэглэл болон хэлний хэрэглээний чадварыг үнэлдэг. Ихэнх тохиолдолд эхийг ойлгох болон тоо тооллын чадварын тестийн үр дүнг нэгтгэж ерөнхий академик чадварыг тодорхойлдог.

Хэдэн жилийн өмнө дифференциал ур чадварын тестийг дунд сургуулийн суралцагчдын янз бүрийн ур чадварыг тодорхойлоход өргөнөөр ашигладаг байсан. Сүүлийн жилүүдэд энэ тестийн хэрэглээ маш их багассан. Учир нь суралцагчдын янз бүрийн чадварыг өөр өөр аргаар тодорхойлох нь илүү бодитой байдаг. Тухайлбал, хэлний чадварыг шалгадаг тусгай тестүүд зохиогдсон ба энэ тестийн үр дүн суралцагчийн хэлний чадварыг илүү бодитой тодорхойлж байна. Ур чадварын зарим тестүүд шинэчлэгдэж боловсруулагдаагүй байдаг учраас орхигдох хандлагатай байна. Жишээ нь, суралцагчийн сэтгэлгээний хурд, үнэн зөв байдлыг шалгадаг тест төдийлөн хэрэглэгдэхгүй байна. Учир нь сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээлд шууд ордог суралцагч их цөөхөн болсон юм.

Хэлний болон тоо тооллын ур чадварын тестийг хамтад нь ахлах анги болон их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад хэрэглэдэг тохиолдол бий. Гэхдээ үүний оронд судлагдахууны шалгалт илүү бодитой үр дүн үзүүлнэ гэсэн хандлага судлаачдын дунд түгээмэл байна.

Ур чадварын өөр нэг тест нь Равены прогрессив матриц тест юм. Энэ нь олон сонголттой хариулт бүхий 60 орчим даалгавартай бөгөөд эдгээр даалгавар нь ихэвчлэн хийсвэр сэтгэлгээний чадваруудыг хэмжсэн байдаг. Хамгийн гол онцлог нь энэ тестийн даалгаварт үг өгүүлбэр байдаггүй харин зураг, дүрслэл, диаграмуудаар илэрхийлэгдсэн байдаг. Тиймээс суралцагчаас хэлний чадвар төдийлөн шаардаад байдаггүй.

Энэ тестийг концепцийн чадварын тест ч гэж нэрлэх тохиолдол бий. Учир нь энэ тест суралцагчийн латерал сэтгэлгээ буюу шинэ өгөгдөл мэдээлэл дэх логик зүй тогтол, чиг хандлагыг богино хугацаанд илрүүлж, үүнийгээ бусад мэдээлэлтэй уялдуулах замаар асуудлыг шийдэх чадварыг үнэлдэг юм.

Эдгээр тест нь 14-17 насны эрэгтэй суралцагчдын дунд түгээмэл ажиглагддаг тодорхой чадвартай боловч гүйцэтгэл нь муу байдаг онцлогийг илрүүлэхэд их хэрэгтэй байдаг. Харин 17-18 наснаас суралцагчид харьцангуй өөрийн идэвх чармайлтаа ирээдүйн боломжтой уялдуулах чадамжтай болж ирдэг.

Дээрх тестүүдийг 8, 9 дүгээр ангид хэрэглэхэд багш нарыг сургах хэрэгтэй байдаг. Иймээс цаашдаа өөрийн орны онцлог, суралцагчдад тохирсон дүрс, зураглал бүхий тест зохиож хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ийм тестийг БСШУЯ боловсруулж, онлайн хэлбэрээр түгээж болох юм. Эцэст нь хэлэхэд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд ур чадварын тест нь төдийлөн үр дүнтэй байдаггүй.

Page 12: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

12 Сургуулийн удирдлагын гарын авлага

ЧАНАРЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа

амжилттай хэрэгжиж байгаа эсэхийг хянаж, баталгаажуулах явдал маш чухал байдаг. Юуны өмнө энэ үйл ажиллагааны зорилго, үр дүн болон үр нөлөөг тодорхойлох явдал их чухал.

5.1 Зорилго, үр дүн ба үр нөлөө Сургууль бүр өөр өөрийн гэсэн зорилго, үр дүн болон үр нөлөөг тодорхойлж

болно. Тухайлбал:• Зорилго

o “суралцагчдын сонирхол, авьяас болон чадварт үндэслэн суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг алхам алхмаар зохион байгуулах”

o “ухаалаг сонголт хийх замаар ирээдүйн ажил мэргэжлийн сонголт хийдэг иргэнийг төлөвшүүлэх”

o “өөрийн сонирхол, амьдрал болон ажил мэргэжлийн зорилгод үндэслэн хичээлийн сонголтоо хийхэд дэмжлэг үзүүлэх” гэх мэт

• Үр дүнСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд хамрагдсанаар суралцагчид дараах мэдлэг, чадвар, хандлагатай болно. Үүнд:

o Өөрийн онцлог шинж чанарын талаарх мэдлэгo Ажлын ертөнц болон сургалтын боломжуудын талаарх мэдлэгo Ажил мэргэжлийн сонголт хийхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаарх

мэдлэгo Сургалтын болон ажил мэргэжлийн зорилгоо тодорхойлох, төлөвлөх o Сургууль, сургалт болон ажил мэргэжилтэй холбоотой сонголт хийх

чадварo Сонголтын дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлэх чадварo Сонголтоо эргэж харж дүгнэх чадварo Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны

ач холбогдлыг ойлгож хандах хандлагаo Ажил мэргэжил, сургалттай холбоотой сонголт хийхдээ бодитоор хандах

хандлага• Үр нөлөө

Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны нөлөө нь:

o Ажил мэргэжил болон сургалттай холбоотой ухаалаг шийдвэр гаргах чадвартай өөртөө итгэлтэй суралцагчийг төлөвшүүлэх

o Өөрийн хийсэн сонголтод сэтгэл хангалуун байж, амжилттай суралцдаг суралцагчийг төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй болно

Үүнээс гадна суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны хэрэгжилтэд дараах арга замуудаар хяналт үнэлгээ хийж болно.

5.2 Ажил мэргэжлийн асуулга 1, 2Сурагчийн гарын авлагад суралцагчдад ажил мэргэжлийн асуулгаар

Page 13: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

13Сургуулийн удирдлагын гарын авлага

дамжуулан өөрийн үнэлгээ хийх боломжийг олгосон юм. Энэ асуулгад суралцагчдын ажил мэргэжлийн талаарх сэтгэлгээг үнэлэх асуултуудыг төлөвлөсөн бөгөөд асуулгын ялгаатай үр дүн энэ сэтгэлгээний богино хугацааны өөрчлөлтийг тодорхойлно. Сэтгэлгээний өөрчлөлт нь тодорхой суралцагчийн төдийгүй тухайн ангийн нийт суралцагчдын ерөнхий хандлагыг илэрхийлнэ.

Асуулгын хамгийн чухал хэсэг нь сүүлийн 2 асуултад байна. Энэ 2 асуулт суралцагчийн өөртөө итгэлтэй байдлыг үнэлэхэд чиглэсэн болно. Хэрэв суралцагч ажил мэргэжлийн талаар анх эхэлснээсээ илүү итгэлтэй болсон байвал энэ нь энэ үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнийг илтгэх нэг үзүүлэлт болох юм.

5.3 Фокус бүлгийн үнэлгээСургуулиуд өөр өөрийн гэсэн үнэлгээ ашиглаж болно. Үнэлгээ нь суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багшийн ажил мэргэжлийн сэтгэлгээ, итгэл үнэмшил, хандлагыг илрүүлэхэд чиглэсэн байж болно.

Тухайлбал долоо хоногийн үйл ажиллагааны аль ч үед 7-8 суралцагчтай бүлэг үүсгэж дараах асуултуудын дагуу хэлэлцүүлэг хийхийг хүсч болно. Үүнд:

• Ямар ажил мэргэжил сонгох хэрэгтэй талаар тодорхой бодол, санаа байна уу?

• Суралцагчид хичээлийн сонголт хийх 7 хоногийн зорилгыг ойлгосон болов уу?

• Танай ангийн суралцагчид ажил мэргэжил болон сургалтын сонголтын талаар тантай зөвлөлдсөн үү?

Үүнээс өөр асуултууд ч байж болно.

5.4 Үр дүнд суурилсан үнэлгээСонголтын 7 хоногийн үйл ажиллагааг үнэлэх өөр нэг арга нь үр дүнг үнэлэх

арга юм. Жишээ нь 10 дугаар ангийн 12 сар хүртэл суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварын бенчмарк боловсруулж, үүний дагуу үнэлж болно. Жишээ нь:

• Суралцагчдын одоогийн сургалтаа ирээдүйн ажил мэргэжилтэйгээ холбох зан үйлд 10%-ийн өөрчлөлт гарна.

• Суралцагчдын сургалтын үйл ажиллагаандаа хариуцлагатай байх чадамж 20% сайжирсан байна. Ингэснээр сургалт болон ажил мэргэжлээ уялдуулах чадамжтай болно.

• Суралцагчдын 10%-аас илүүгүй хувь нь сонгосон хичээлдээ амжилт гаргаж чадахгүйн улмаас сонголтоо өөрчлөх шаардлагатай болно.

• Эцэг эхчүүдийн 20% нь хүүхдийнхээ сургалтын явцад илүү анхаарах хандлагатай болно гэх мэт бенчмарк гаргаж болно.

Дээрх бенчмарк нь сургуулийн түвшинд боловсруулж болох бенчмаркийн жишээ юм. Сургуулиуд энэ бенчмаркийн үр дүнг хэрхэн үнэлэх, дүн шинжилгээ хийх талаар өөр өөрийн гэсэн арга зүйтэй байж болно.

5.5 Чиг хандлагын дүн шинжилгээХамгийн чухал нь хичээлийн жил бүр тодорхой шалгуур гаргаж, түүнийгээ

хэрэгжүүлэх явдал. Ингэсэн тохиолдолд жил бүр тодорхой чиг хандлага

Page 14: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

14 Сургуулийн удирдлагын гарын авлага

ажиглагдах боломжтой болно. Чиг хандлагын дүн шинжилгээгээр тодорхой бүлэг суралцагчдад өөрчлөлт ажиглагдсан эсэх, Сонголтын 7 хоног жил бүр өөр өөр чиг хандлагатай болсон эсэхэд шинжилгээ хийх боломжтой болно.

МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИЛСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны

хэрэгжилтийн чанарыг хангахад нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх, багш, ажилтныг мэргэжлийн мэдлэг, чадвартай байлгах явдал юм.

6.1 Эхний үедХэрэгжилтийн эхний үед хэд хэдэн түвшинд сургалт явуулах хэрэгтэй.

Хамгийн эхнийх нь сургуулийн түвшний сургалт байх ба энэ сургалтаар сургуулийн бүх багш, ажилтанг сургана. Сургалтаар суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зорилго, хэрхэн хэрэгжих талаар мэдлэг олгоно. Энэ нь сургуулийн бүх багш, ажилтан суралцагчтай ажиллах үедээ нэг түвшинд дэмжлэг үзүүлэх, бусад үйл ажиллагааг нэг түвшинд уялдаатай зохион байгуулах боломжийг олгоно.

Дараагийн түвшний сургалт нь суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх багш, ажилтанд хандсан байна. Энэ сургалтаар хэрэгжүүлэгч багш, ажилтанд энэ үйл ажиллагааны зорилго, үр дүн болон үр нөлөөг ойлгуулах ба энэ нь амжилттай хэрэгжихэд түлхэц болно. Учир нь сургалтад хамрагдсан багш нар суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа бүрийн учир шалтгааныг ойлгосон байна.

Гурав дахь түвшний сургалт нь аймгийн түвшинд зохион байгуулагдах ба энэ сургалтанд аймгийн түвшний сургагч багш нар оролцоно. Сургагч багш нар суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны онолын үндэслэл, олон улсын нийтлэг туршлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэгтэй болно.

Бүх түвшний сургалтыг үнэлэх хэрэгтэй ба ингэснээр сургалтын үйл ажиллагаа сургалтанд хамрагдсан багш, ажилтны хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэх түүнчлэн цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэгт дүн шинжилгээ хийхэд хэрэг болно.

6.2 ЯвцынСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг

амжилттай хэрэгжүүлэх үндэс нь тасралтгүй хяналт шинжилгээ хийж, сайжруулах явдал юм. Сургууль бүр үүнийг өөр өөрөөр хэрэгжүүлэх боломжтой боловч дараах асуудлыг эхний үед зайлшгүй авч үзэх хэрэгтэй юм. Үүнд:

• Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зохицуулагч багш нарын хичээлд сууж, тодорхой шалгуурын дагуу дүгнэлт өгөх практикийг нэвтрүүлэх.

• Боломжтой бол багаар хичээл заах аргыг хэрэгжүүлэх. Энэ үед багш нар эх сурвалж материалаа хамтдаа хэрэглэх, хичээлдээ хамтдаа бэлтгэх, сургалт явуулах, хичээлээ эргэн дүгнэх боломжтой байх.

Page 15: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

15Сургуулийн удирдлагын гарын авлага

• Нээлттэй хичээлийг ганцаарчилсан эсвэл бүлгээр тогтмол зохион байгуулж, асуудал гарсан үед хамтдаа хэлэлцэж, шийдэх.

• Сургууль дотроо эсвэл сургуулиуд хамтарч суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зөвлөлийг байгуулж болно.

• Ажил мэргэжил, сургалт болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг тогтмол шинэчилдэг тогтолцоог бий болгох.

• Тухайн жил бүрийн үйл ажиллагаагаа тогтмол дүгнэж, дараагийн жилийн төлөвлөгөө хийдэг байх.

ЭХ СУРВАЛЖ МАТЕРИАЛ, МЭДЭЭЛЭЛСуралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны

тулгуур асуудлын нэг нь ажил мэргэжил, сургалтын чанартай, бодитой, шинэлэг мэдээлэл байдаг. Монголын нөхцөлд зарим сургалт, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл хомс байх талтай. Ялангуяа, ЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн суралцагчдад чиглэсэн мэдээлэл нэлээд бага байна. Ийм мэдээлэл олж авах нь суралцагчдын дунд ажил мэргэжил, сургалттай холбоотой олон янзын төөрөгдөл гарахаас сэргийлдэг. Мэдээллийн хувьд дараах чанарууд маш чухал байдаг. Үүнд:

• Суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой мэдээлэл хаана, хэнд байж болохыг тогтоох. Тухайлбал Хөдөлмөрийн яам, Их дээд сургуулийн консорциум, их дээд сургуулиас гаргасан ажилгүйдлийн талаарх мэдээлэл, Хөдөлмөрийн зах зээлийн тайлан, хувийн салбарын эдийн засагч, хүний нөөцийн салбар, төрийн үйлчилгээний албаны тайлан, Их хурлын тайлан гэх мэт өргөн хүрээний эх сурвалжаас мэдээлэл цуглуулж болно. Түүнчлэн хувийн компаниудын ажиллах хүчний талаарх мэдээлэл байж болно. Энд Оюу Толгой компанийг дурдаж болно. Учир нь энэ компани 500 орчим хүнийг ажлын байраар хангадаг юм,

• 8-12 дугаар ангийн суралцагчдад ямар мэдээлэл хэрэгтэй болохыг тодорхойлох,

• 8-12 дугаар ангийн суралцагчдад ажил мэргэжил болон сургалттай холбоотой мэдээллийг хэрхэн танилцуулж болохыг тодорхойлох,

• Ажил мэргэжил, сургалттай холбоотой мэдээллийг боловсруулах багц стандартыг боловсруулах,

• Мэдээлэл хэн боловсруулахыг тодорхой болгож, энэ мэдээлэл стандартын дагуу боловсруулагдсан эсэхийг хянах,

• Ингэж боловсруулсан мэдээллийг суралцагчдад хүргэх хамгийн сайн арга юу болохыг тодорхойлох,

• Энэ мэдээллийг цуглуулах, боловсруулах, шалгах, хэвлэж олшруулах, түгээх үйл ажиллагааг хэн санхүүжүүлэхийг тодорхой болгох,

Жишээ нь ийм мэдээллийг боловсруулж сургалтанд ашиглахад бэлэн болгох бүхий л үйл ажиллагааг ямар нэг хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгэж болно. Энэ үед гарах зардлыг засгийн газар хариуцаж болно эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар санхүүжилтийн асуудлыг шийдэж болно.

Page 16: СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫН ГАРЫН АВЛАГАkhovd.mecs.gov.mn/storage/app/public/ajil mergejil/udirdlaga gariin avlaga.pdfсургуулийн удирдлага

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэвлэж түгээхийг зөвшөөрөв.

Бэлтгэсэн:Colin McCowan OAM, ХЭУЧДТөслийн Олон улсын зөвлөхП.Оюунаа, ХЭУЧДТөслийн Үндэсний зөвлөх

Хянан тохиолдуулсан:Д.Алтанцэцэг, ХЭУЧДТөслийн дэд зохицуулагчА.Гэрэл, ХЭУЧДТөслийн Боловсролын мэргэжилтэн

Гарын авлагыг ашиглахтай холбоотой мэдээллийг АХБ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн багаас лавлана уу.

Холбоо барих хаяг: Утас: [email protected] [email protected]