15
ОЛОН УЛСЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ Док., дэд проф Л.Отгонцэцэг ШУТИС.КтМС-ийн Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багийн дэд профессор E-mail: [email protected] Хураангуй Сүүлийн үед бидэнд тулгарч буй цаг хугацааг алдахгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг бол бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах асуудал болж байна. Амьдралын чанар, аюулгүй байдал зөвхөн Монголын төдийгүй аливаа улсын болон олон улсын амин чухал асуудал билээ. Аливаа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь хэрэглэгч бүрийн санаа, бодлоос хамаарсан хийсвэр ойлголт биш. Харин тэдний хүсэн хүлээгдэж буй хэрэгцээ, шаардлагын хэм хэмжээ нь сорилт, туршилт, судалгааны ажлын үр дүнг үндэслэн тогтоогдсон, бодитой хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Чанарын ийм үзүүлэлт, шаардлагыг тогтоосон баримт бичгийг “стандарт” гэж албан ёсоор нэрлээд 100 гаруй жил болж байна.[I.1.63x] Олон Улсын Стандартчиллын Байгууллага “ISO” нь бизнесийн шаардлага болон улам нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээний хооронд зохицолд хүргэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг явуулдаг юм. ISO гэдэг нь грекээр “ isos” буюу “тэнцүү” гэсэн утга илэрхийлдэг. Иймээс ямар ч улс оронд, ямар ч хэлээр орчуулахад ISO хэвээр байсаар ирсэн. Өнөөдөр олон улсад 17 000 гаруй стандартыг амжилттай хэрэгжүүлж байна. Түлхүүр үг ISO, MNS, CASCO, HACCP, GMPs, SOPs, SSOPs, OHSAS Оршил Олон улсын болон Үндэсний стандартууд нь бидний амьдралын бүхий л салбарыг сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлсээр ирсэн билээ. Стандарт нь бараа, ажил, үйлчилгээний чанар, орчинд халгүй , аюулгүй , найдвартай , үр ашигтай, хэмнэлттэй үнэ зэрэг хэрэглэгчдийн хүссэн үзүүлэлтийг тодорхойлж өгдөг. Харин ажил үйлчилгээний

04_Measuring Training Results

Embed Size (px)

Citation preview

ОЛОН УЛСЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫГ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ

Док., дэд проф Л.Отгонцэцэг

ШУТИС.КтМС-ийн Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багийн дэд профессор

E-mail: [email protected]

Хураангуй

Сүүлийн үед бидэнд тулгарч буй цаг хугацааг алдахгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг бол бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах асуудал болж байна. Амьдралын чанар, аюулгүй байдал зөвхөн Монголын төдийгүй аливаа улсын болон олон улсын амин чухал асуудал билээ.

Аливаа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь хэрэглэгч бүрийн санаа, бодлоос хамаарсан хийсвэр ойлголт биш. Харин тэдний хүсэн хүлээгдэж буй хэрэгцээ, шаардлагын хэм хэмжээ нь сорилт, туршилт, судалгааны ажлын үр дүнг үндэслэн тогтоогдсон, бодитой хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Чанарын ийм үзүүлэлт, шаардлагыг тогтоосон баримт бичгийг “стандарт” гэж албан ёсоор нэрлээд 100 гаруй жил болж байна.[I.1.63x]

Олон Улсын Стандартчиллын Байгууллага “ISO” нь бизнесийн шаардлага болон улам нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээний хооронд зохицолд хүргэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг явуулдаг юм. ISO гэдэг нь грекээр “ isos” буюу “тэнцүү” гэсэн утга илэрхийлдэг. Иймээс ямар ч улс оронд, ямар ч хэлээр орчуулахад ISO хэвээр байсаар ирсэн. Өнөөдөр олон улсад 17 000 гаруй стандартыг амжилттай хэрэгжүүлж байна.

Түлхүүр үг ISO, MNS, CASCO, HACCP, GMPs, SOPs, SSOPs, OHSAS

Оршил

Олон улсын болон Үндэсний стандартууд нь бидний амьдралын бүхий л салбарыг сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлсээр ирсэн билээ. Стандарт нь бараа, ажил, үйлчилгээний чанар, орчинд халгүй , аюулгүй , найдвартай , үр ашигтай, хэмнэлттэй үнэ зэрэг хэрэглэгчдийн хүссэн үзүүлэлтийг тодорхойлж өгдөг. Харин ажил үйлчилгээний

чанар бол, тогтоосон ба таамагласан хэрэгцээг хангах обьектын чадварт хамаарах, түүний шинж чанаруудын нэгдэл юм.

ISO, MNS Удирдлагын стандартын ач холбогдол нь:

Бүтээгдэхүүн, үйлчилгээний боловсруулалт, нийлүүлэлтийг илүү үр дүнтэй, аюулгүй, чанартай, баталгаатай болгох,

Улс хоорондын худалдааг илүү хялбар, шудрага байлгах, Улс орнуудын эрүүл, аюулгүй, байгаль орчинд нийцсэн бодлогыг дэмжин,

туслах, Техник, технологийн инноваци, менежментийн туршлага солилцох, Шинэчлэлтийг дэлгэрүүлэх, Аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг нээн өгөх, Шинжлэх ухаан- технологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн боломжуудыг

олгож байна.

Бизнест ISO, MNS стандартыг өргөнөөр хэрэглэх нь өрсөлдөх чадварыг үлэмж дээшлүүлэхээс гадна, олон улсад хүлээн зөвшөөрсөн тодорхой үйлчилгээ, барааг бүтээж байгааг нь илэрхийлж өгдөг чухал үүрэгтэй.

Аливаа улс орны хувьд олон улсын стандарт нь эрүүл ахуй, аюулгүй байдлын болон байгаль орчны аюулгүй байдлын талаар төрийн бодлого боловсруулах, зохицуулахад техник, шинжлэх ухаан, технологийн суурийг бүрдүүлж өгч байна.

ISO, MNS стандарт нь хүн бүхэнд чанартай амьдралын баталгаа болж, бидний амьдарч байгаа гараг ертөнц, агаар, ус, хөрсний чанарыг, хорт туяа болон бусад эрсдлээс хамгаалах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад үйлчилж байдаг юм.

Үндсэн хэсэг

1. MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэрэглээ.

Чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь аливаа байгууллагын стратегийн шийдвэр байх ёстой. Энэхүү стандарт нь хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд чанарын удирдлагын тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх болон үр нөлөөг нь сайжруулах “үйл явц”-ын хандлагыг хэрэглэхэд дэмжлэг болдог.

Аливаа байгууллага үр нөлөөтөй ажиллахын тулд, харилцан уялдаа бүхий олон төрлийн үйл ажиллагааг зөв зохистой сонгон удирдах шаардлагатай. Иймээс нөөц

хэрэглэн оролтыг гаралт болгон хувиргах аливаа нэг багц үйл ажиллагааг “үйл явц” гэж ойлгоно. [III.1.7x]

Аливаа байгууллагын хэмжээнд үйл явцуудыг нэгэн тогтолцоо гэж авч үзэх, тэдгээр үйл явцыг тодруулан гаргах болон хоорондын харилцан үйлчлэлийг нь тогтоож удирдахыг “үйл явцын хандлага” гэж нэрлэж болно. [III.1.7x]

Чанарын удирдлагын тогтолцоонд хэрэглэж байгаа үйл явцын хандлага нь дараахь зүйлийг онцлон анхаардаг. Үүнд:

Хүсэн хүлээж байгаа хэрэглэгчийн шаардлагыг мэдэж ойлгох, хангах Үйл явцыг нэмэгдсэн өртөг гэж үзэх шаардлага Үйл явцын гүйцэтгэл, үр дүнг гаргаж байх Бодит хэмжилтэнд үндэслэсэн үйл явцыг байнга сайжруулж байх

Бүх үйл явцад “Төлөвлө- Хий- Шалга- Ажилла” (PDCA) гэдэг Э.Демингийн арга зүйг хэрэглэх боломжтой.

Төлөвлө- хэрэглэгчийн шаардлага болон байгууллагын бодлогод нийцсэн үр дүнг нийлүүлэхэд шаардагдах зорилт, үйл явцыг тогтоох,

Хий- үйл явцыг хэрэгжүүлэх, Шалга- бодлого, зорилт ба бүтээгдэхүүнд хамаарах шаардлагатай

үзүүлэлтүүдийг жиших замаар үйл явц ба бүтээгдэхүүнийг ажиглан судлах, хэмжих, үр дүнгийн тайлан гаргах,

Ажилла- үйл явцын гүйцэтгэлийг байнга сайжруулах арга хэмжээ авах.

Үйл явцын хандлагын давуу тал нь үйл явцын тогтолцооны хүрээн дэх ганцаарчилсан үйл явцуудын хоорондын уялдааг, мөн түүнчлэн тэлгээрийн хослол, харилцан үйлчлэлийг хамаарсан үргэлжлэн явагдах хяналт юм.

Чанарын удирдлагын тогтолцооны стандартын бүх шаардлага нь үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, гаргаж байгаа бүтээгдэхүүнээс нь үл хамааран аль ч байгууллагад хэрэглэж болох нийтлэг шинж чанартай.

Энэхүү олон улсын стандартад байгаль орчны удирдлага, үйлдвэрлэлийн эрүүл ахуй ба аюулгүй байдлын удирдлага, эрсдлийн удирдлага, хүнсний аюулгүй байдлын удирдлага зэрэг бусад удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг оруулаагүй байдаг. Гэхдээ энэхүү олон улсын стандарт нь байгууллагын өөрийн дотоод чанарын удирдлагын тогтолцооны шаардлагатай жигдрүүлэх, нэгтгэх бололцоог олгодог.

Аливаа бизнесийн байгууллага нь энэхүү стандартын шаардлагад нийцүүлэн чанарын удирдлагын тогтолцоогоо бий болгож, баримтжуулж, хэрэгжүүлж, хадгалж, түүний үр нөлөөг байнга сайжруулж байх ёстой.

Өнөөдөр аливаа байгууллагын хөгжлийг тухайн байгууллагын стандартчилалын хүрсэн түвшингээр нь тодорхойлдог болсон. Ийм учраас чанарын удирдлагын тогтолцооны стандартыг төдийгүй бусад удирдлагын стандартуудыг тухайн байгууллагын онцлог шаардлагад нийцүүлэн тогтолцоогоо бүрдүүлэх асуудал чухал болж байна.

1-р зураг. Үйл явцад үндэслэсэн чанарын удирдлагын тогтолцооны загвар

2. MNS ISO 14001:2005 Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартын хэрэглээ.

Энэхүү стандарт нь ISO 9001:2010-н үйл явцын хандлагын хэрэглээг дэмжин, ТХШГ буюу PDCA гэсэн аргачлал дээр үндэслэгдэн хэрэгжиж байна. ISO 14001 нь бодитой үнэлгээ хийж болох шаардлагуудыг агуулдагаараа онцлогтой. Байгаль орчны удирдлагын өргөн

ХЭРЭГЛЭГЧИЙН

ШААРДЛАГУУД

ХЭРЭГЛЭГЧИЙН

СЭТГЭЛ ХАНАМЖ

ЧУ-н тогтолцооны тасралтгүй сайжруулалт

Удирдлагын үүрэг, хариуцлага

Нөөцийн

удирдлага

Хэмжилт, задлан шинжилгээ

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Орц Гарц

хүрээтэй асуудлаар илүү нийтлэг арга зүйн заавар шаардлагатай байгууллагууд ISO 14004-г хэрэглэх боломжтой.

Төлөвлө•Байгаль орчны бодлого•Байгаль орчны асуудлууд •Зорилго ба зорилт •Байгаль орчны удирдлагын хөтөлбөр •Хууль тогтоомж

Хэрэгжүүл•Бүтэц зохион байгуулалт, үүрэг хариуцлагыг тогтоох •Сургалт хийх •Харилцаа холбоо, ил тод байдлыг хангах •БҮУТ-ны баримтжуулалт, түүний хяналт шалгалт •Үйл ажиллагааны хяналт •Аюулын бэлэн байдал

Шинэчил/ сайжруул

Удирдлагын үнэлгээ (жишээ нь удирдлагын зөвлөлийн)

Шалга/ зас•Хяналт / хэмжилт •Засах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа •ISO 14001 гэрчилгээ авах хөндлөнгийн аудит •Баримтжуулалт

Тасралтгүй сайжруулалт

ЭКОЛОГИЙН МЕНЕЖМЕНТ – ЭКОЛОГИЙН ЭДИЙН ЗАСАГ

2-р зураг Байгаль орчны удирдлагын тогтолцоо

0

1000

2000

3000

4000

5000

6000

1370 1260 1042 690

2534

5556

ISO 14000 стандартыг амжилттайхэрэгжүүлсэн улс орнууд:

ISO 14000 стандартын загвар

Шинэчил Төлөвлө

Шалга Хийх

Байгаль орчны асуудлыг эрэмбэлэх

ISO 14000 цуврал амьдралын

мөчлөгийн үнэлгээ

Төлөвлөлтөд байгаль орчны

асуудлыг хамт авч үзэх

ISO 14062 Байгаль орчинд

ээлтэй загварчлал

Бүтээгдэхүүний байгаль орчны тодорхойлолт

Бүтээгдэхүүний байгаль орчны нөлөөллийг бууруулах

Байгаль орчны

асуудлаарх харилцан мэдээлэл

ISO 14020Байгаль орчны шошгололт ба

мэдээлэл

ISO 14063Байгаль орчны

харилцаа холбоо

Бүтээгдэхүүний байгаль орчны асуудлыг мэдээлэх

Байгаль орчны төлөв байдлын харилцаа холбоо

Байгаль орчны төлөв

байдал

ISO 14030Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт

ISO 19011Байгаль орчны

удирдлагын тогтолцооны

мэдээлэл

Тогтолцооны хяналт

Байгууллагын байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт

Байгаль орчны удирдлагын тогтолцооны тухай мэдээлэл

3-р зураг Байгаль орчны удирдлагын тогтолцооны суурь стандартын хэрэглээ

MNS ISO 14001:2005 стандартад тодорхойлогдсон байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх явдал нь байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах зорилготой байдаг. Хамгийн гол нь байгаль орчны удирдлагын тогтолцооны хүрээнд “дүн шинжилгээ”, “аудит” хийх замаар өнөөгийн байр сууриа тодорхойлж, сайжруулалт хийх боломж, арга замуудыг зааж өгдөг юм. Гол онцлог нь байгууллагын байгаль орчны асуудалд холбогдолтой хууль эрх зүйн болон бусад шаардлагуудад нийцсэн байхыг шаардана.

3. MNS ISO 22000:2007 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартын хэрэглээ

Олон улсын энэхүү стандартад тухайн хүнс нь хэрэглэхэд аюулгүй байхнөхцлийг хангах зорилгоор хүнсний аюултай байдлыг хянах өөрийн чадавхийг нотлон харуулах шаардлага бүхий хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх бүх байгууллагын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтоож өгдөг. Үүнд:

Харилцан идэвхитэй үйлчлэл бүхий харилцаа холбоо Тогтолцооны удирдлага Угтвар нөхцөлүүд Эгзэгтэй цэгийн аюулгүй байдлын хяналтын тогтолцооны зарчим

Эдгээр нь хүнс үйлдвэрлэлийн хэлхээний эхний болон сүүлийн байгууллагын аль алины хоорондын харилцаа холбоог илэрхийлж байдаг.

4-р зураг. Хүнс үйлдвэрлэлийн хэлхээ

Хуу

ль, з

охиц

уула

лты

н ба

йгуу

ллаг

а

Тариаланчид

Тэжээл боловсруулалт

Ахдагч хүнс боловсруулагчид

Хүнс үйлдвэрлэгчид

Хоёрдогч хүнс үйлдвэрлэгч

Бөөний худалдаачид

Жижиглэн худалдаачид, хүнсний үйлчилгээ үзүүлэх, ханган нийлүүлэх ажилчид

Үйлчлүүлэгчид

Пестицид, бордоо ба малын эм үйлдвэрлэгчид

Хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болон нэмэлт үйлдвэрлэгчийн хэлхээ

Цэвэрлэх ба ариутгах бодис үйлдвэрлэгчид

Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид

Тээвэрлэх ба хадагалах үйлчилгээний ажилчид

Боох, савлах материал үйлдвэрлэгчид

Үйлчилгээний ажилчид

Хүнсний аюултай байдал гэдэг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох хүнсэн дэх биологийн, химийн болон фикикийн зүйл буюу хүнсний байдлыг хэлдэг.

Хүнсний хэлхээнд анхны боловсруулалтаас хэрэглээ хүртэлх хүнс болон түүний найрлага бодисын үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлт, хадгалалт болон үйлчилгээнд багтдаг дэс дараалсан бүх үе шат, ажиллагаанууд хамрагдана. Жишээ нь: Хүнс үйлдвэрлэлийн мэргэжилтэн, судлаач Н. Номинхандын судалгаанаас үзэхэд “эгзэгтэй цэгийн” хяналтыг дараах байдлаар хийнэ гэж үзсэн байна.[IV.3.8x]

5-р зураг. Пиво үйлдвэрлэлийн эгзэгтэй цэгийн хяналт

6-р зураг. Хүнсний үйлдвэрлэлийн чанарын удирдлагын тогтолцоо

Дээрхи загваруудаас харахад хүнс үйлдвэрлэлд дараах шаардлагууд зүй ёсоор тавигдаж байна.

1. HACCP- Hazard Analysis and Critical Control point (Аюултай цэгийн шинжилгээ ) 2. GMPs- Good Manufacturing Practices (21-р зууны манлай үйлдвэрлэлийн туршлага) 3. SOPs- Standard Operating Procedures (Стандартын горим хэрэгжүүлэх) 4. SSOPs - Sanitation Standard Operating Procedures generic models (Ариун цэврийн

стандарт, гарал үүслийн журам, горим хэрэгжүүлэх)

7-р зураг Хүнсний үйлдвэрлэлд “Аюултай цэгийн шинжилгээ” хийх загвар

Эгзэгтэй цэгийн шинжилгээгээр “эгзэгтэй хязгаар”-ыг тогтоож өгдөг. Энэ нь хүлээн зөвшөөрөх, эс хүлээн зөвшөөрөх байдлуудыг заагладаг шалгуур юм.

4. MNS ISO OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартын хэрэглээ

Аж үйлдвэрлэл, инженерчлэлийн эрин үед хүн хөдөлмөр эрхлэхдээ эрүүл, аюулгүй нөхцөлд осол эндэгдэлгүй ажиллаж, амьдралын чанараа дээшлүүлэх бодит хэмжүүрийн нэг нь ХЭМАБ-ын удирдлагын “зөв” тогтолцоо юм.

Хөдөлмөрийн эрүүл мэнд гэдэг нь хүн хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан бие мах бодь, мэдрэл, сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг юм.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа бол, хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг.

8-р зураг. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

MNS OHSAS 18001:2012 стандартын загвар нь Төлөвлө-Хий-Шалга-Сайжруул (PDCA)

гэсэн аргачлалд суурилсан бөгөөд бусад удирдлагын тогтолцоонуудтай хослуулж хэрэглэх

нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх зорилтуудаа биелүүлэхэд нь

туслаж чадах байдлаар боловсруулагдсан стандарт мөн.

5. MNS ISO 31000: 2011 Эрсдлийн удирдлагын тогтолцооны стандартын хэрэглээ

Аливаа байгууллага нь зорилго, зорилтууддаа хүрэх эсэхийг тодорхой бус болгодог дотоод болон гадаад хүчин зүйл ба элдэв нөлөөлөлтөй тулгарч байдаг. Энэхүү тодорхой бус байдлын үр дагавар нь “эрсдэл”юм.

Байгууллагын бүх үйл ажиллагаа эрсдлийг дагуулдаг. Иймээс эрсдлийн шалгуурыг хангахын тулд эрсдлийг тодорхойлох, шинжлэх, эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авч эрсдлийн үнэлгээ хийж, дүгнэлт гарган эрсдлийн менежментийг хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн стратеги

бодлогыг тодорхойлох ёстой.

Эрсдлээс хамгаалж, байнгын сайжруулалт

хийх

Аюулгүй байдлын түвшинг тодорхойлох.

Эрсдлийн үнэлгээ хийх

MNS OHSAS 18001: 2012

Эрсдлийн менежмент гэдэг бол зорилгын тодорхой бус байдлын үр дүн (эрсдэл)-г удирдах ба шалгаж зохицуулсан үйл ажиллагаа юм. Эрсдлийн менежментийн үйл явцуудыг уялдуулахад чиглэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, байнга сайжруулахад MNS ISO 31000 :2011 стандарт зөвлөмжилнө.

Энэхүү стандартын нэг онцлог бол “нөхцөл байдлыг тодорхойлох”-оос эрсдлийн менежментийн ерөнхий үйл явцын үйл ажиллагаа эхлэнэ гэж заасан байдаг. Нөхцөл байдлыг тодорхойлсноор байгууллагын зорилт, уг зорилтыг хангах орчин, харилцагч, эрсдлийн шалгуурын ялгаатай байдлыг тогтоох бөгөөд эдгээр нь бүгд эрсдлийн бодит байдал, төвөгшлийг илрүүлэх болон үнэлэхэд тус дэмжлэг болж байна.

Эрсдлийн менежментийн зарчим

o Эрсдлийн менежмент нь үнэ цэнийг бий болгож, хамгаална o Байгууллагын бүх үйл явцын салшгүй хэсэг o Шийдвэр гаргах нэг хэсэг o Дэс дараалалтай , тогтолцоотой, цаг үеэ олсон байна o Хамгийн сайн боломжтой мэдээлэлд үндэслэнэ o Хүний ба соёлын хүчин зүйлийг авч хэрэгжүүлнэ. o Ойлгомжтой ба өргөн хүрээтэй байна o Өөрчлөлтөнд идэвхитэй, давталттай ба уян хатан байна o Байгууллагын байнгын сайжруулалтыг дэмжинэ

Эрсдлийн менежментийн

хяналт ба үйл явц

Нөхцөл байдлыг

тодорхойлох

Эрсдлийн шинжилгээ

Эрсдлийн дүгнэлт

Эрсдлийг удирдах

Эрсдлийн шалгуурыг

тодорхойлох

9-р зураг. Үйл явцад үндэслэсэн эрсдлийн менежментийн тогтолцоо

Эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлохдоо эрсдлийг удирдах үед анхаарвал зохих гадаад болон дотоод үзүүлэлтийг тогтоох, эрсдлийн менежментийн бодлогын хамрах хүрээ ба эрсдлийн шалгуурыг тодорхойлдог. Эрсдлийн шалгуур гэдэг нь эрсдлийн ач холбогдлыг дүгнэх нөхцөлийг хэлж байгаа юм. Эдгээрээс үндэслэн эрсдлийн түвшинг тооцож болно гэж үзэж байна.

Эрсдлийн түвшинг тодорхойлох томъёолол:

R= P*N*H (R- эрсдлийн түвшин, P- аюулын магадлал, N- аюулын үр дагаварын магадлал, H- эрсдлийг үнэлэж буй ажилтны санал)

Дүгнэлт

1. Эдуард Демингийн онолын мөн чанар, түүний мөчлөг нь судалгаанд хамрагдсан удирдлагын стандартуудад жинхэн утгаараа биелэлээ олж байна. Тэрбээр эхлээд ажлаа сайтар төлөвлө, дараа нь төлөвлөснийхөө дагуу хий, хийж буй зүйлээ тогтмол шалга, үр дүнд нь үндэслэн байнга сайжруул гэсэн онолыг дэвшүүлсэн байдаг юм.

2. ISO MNS 9000 нэр томъёоны суурь стандартад “чанарын удирдлага гэдэг бол чанарын бодлого ба үүрэг хариуцлагыг тодорхойлон,чанарын төлөвлөлт, хяналт,хангалт,сайжруулалтын аргаар чанарын тогтолцооны хүрээнд хэрэгжүүлдэг цог үйл ажиллагааг хэлнэ” гэсэн байдаг. Ийм ч учраас ISO MNS 9001:2010 бол бусад бүх удирдлагын тогтолцооны стандартынхаа үндэс суурь нь болж байна.

3. Стандарт бол сонирхогч талуудын зөвшилийн үндсэн дээр тохиролцон боловсруулсан, эрх бүхий байгууллага баталсан стандартчилалын норматив техникийн баримт бичиг байдаг учраас хэрэглэх хүрээгээр нь ISO, MNS –н удирдлагын стандартуудыг бизнесийн байгууллагуудад өргөн хэрэглэж, өрсөлдөх чадвар, амжилтын “түлхүүр” болгож чадаж байна.

4. Орчин үед стандартчилал нь дараах зарчмыг баримталж байна. Үүнд: Системтэй байх зарчим, энэ нь харилцан зөвшил, харшлахгүй байх,

ижилсэх нөхцлийг хангаж байна (ISO MNS –н судалгаанд хамрагдсан 5 стандарт)

Дахин давтах зарчим, энэ нь орон зай , цаг хугацаанд давтагдах ерөнхий шинж тэмдэгийг агуулсан тодорхой обьектын хувьд хэрэглэгдэх зүйлс, үйл явц,тэдгээрийн харилцааг тодорхойлж байна.

Хувилбартай байх зарчим, энэ нь стандартчилж байгаа обьектод хамаарах бүрдэл хэсгийн оновчтой төрлийг бий болгох нөхцлийг

бүрдүүлж байна.(судалгаанд хамрагдсан 5 стандарт, тус бүр өөр өөрийн онцлогтой байсан)

Харилцан орлуулалтыг хангах зарчим, энэ нь өөр байршилд байгаа өөр өөр байгууллагуудын өөр цаг хугацаанд хийсэн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хаана ч, хэн ч хэрэглэх боломжтой.

5. Өрсөлдөх чадвартай, хүчирхэг байхын үндэс бол “иж бүрэн стандартчилал” мөн. Иж бүрэн стандартчилал нь харилцан уялдаа холбоо бүхий хүчин зүйлсийг оновчтой уялдуулан нэгтгэхэд оршиж байна.(судалгаанд хамрагдсан 5 стандарт)

6. Байгууллагын хөгжлийг иж бүрэн стандартчилалын түвшингөөр нь тодорхойлж болно. Kn буюу иж бүрдлийн тоо= боловсруулсан стандартын тоо / боловсруулах стандартын тоо. Хэрэв Kn = 1 байх үед тухайн асуудлыг иж бүрэн стандартчилагдсан гэж үзэж болно.

7. Мөн түүчлэн стандартчиллын иж бүрдэлтийн коэффицентийг тооцож , үр дүнгээр нь бизнесийн байгууллагын шинэчлэл, хөгжлийг тодорхойлж байх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Иймээс стандартчилалын иж бүрдлын коэффицент K= стандартчилагдсан нийт үзүүлэлтийн тоог / стандартчилагдах үзүүлэлтийн тоотой харьцуулж үзэх боломжтой гэж үзэж байна.

Ашигласан ном, материал

I. Ном сурах бичиг 1. Басковский Л.Е., Протасьев В.Б. Управление качеством. Москва 2011 он 2. Сосорбарам Т Чанарын удирдлага УБ 2005 он 3. Сосорбарам Т, Даваасүрэн Б. Европын стандартыг Монголд нутагшуулах асуудал

УБ 2011 он 4. Сособарам Т. Чанарын нэгдсэн удирдлага УБ 2009 он 5. Чалхаасүрэн О. Чанар, стандартын суурь асуудал УБ 2000 он 6. Чалхаасүрэн О. Стандартчилалын тогтолцоо УБ 2001 он

II. Монгол Улсын хууль, тогтоол 1. Стандартчилал, тохиролын үнэлгээний тухай МУ-н хууль 2003 он 2. Хүнсний тухай хууль 1999 он 3. Ариун цэврийн тухай хууль 1998 он 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 он 5. Хог хаягдлын тухай хууль 2012 он 6. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль 2012 он

III. Олон улсын болон Үндэсний стандарт 1. MNS 001: 2005 Монгол Улсын стандартчилалын тогтолцоо 2. MNS ISO 9000: 2008 Чанарын удирдлагын тогтолцоо. Нэр томъёо тайлбар толь 3. MNS ISO 9001: 2010 Чанарын удирдлагын тогтолцоо- Шаардлага 4. MNS ISO 14001: 2005 Байгаль орчны удирдлагын тогтолцоо- Шаардлага,

хэрэглэх арга зүйн заавар 5. MNS ISO 22000: 2007 Хүнсний аюулгүй байдлын удирдлага- Хүнс

үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага 6. MNS OHSAS 18001: 2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын

удирдлагын тогтолцоо – Шаардлага 7. MNS ISO 31000:2011 Эрсдлийн менежмент – Зарчим ба заавар 8. MNS ISO/ IEC 17020: 2013 Тохиролын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл

бүрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих шаардлага

IV. Веб сайт 1. http://www.iso.org/iso/figures 2. http://www.iso.org/iso/catalogue 3. htthttp://www.iso.org 4. http://www.iec.org 5. http://www.ohsas.org/: Occupational Health & Safety Advisory Services (OHSAS) 6. http://www.estand.mn 7. http://www.nso.mn 8. http://www.pmis.gov.mn 9. http://www.slideshare.net/noonii/nominhand. 10. http://www.who.int/foodsafety/fs_management/haccp/en/: Hazard Analysis Critical

Control Point System (HACCP)