104
О юу Т олгой Т өсөл О рд а шиглалтын ц огцолбор т өлөвлөгөө Х УРААНГУЙ Project AAJV002 2005 оны 8 сар МОНГОЛ УЛС ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөөний ХУРААНГУЙ 2005 он

ExecSum Mon

Embed Size (px)

Citation preview

Page 1: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 2005 оны 8 сар

МОНГОЛ УЛС

ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөөний

ХУРААНГУЙ

2005 он

Page 2: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 2005 оны 8 сар

САНАМЖ

Энэхүү тайланг Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК (АММИ)-д тусгайлан зориулж AMEC Americas Limited (AMEC) ба Ausenco Limited (Ausenco) компаниудын хамтарсан компани болох AMEC Ausenco Joint Venture (AAJV) бэлтгэв. Энэхүү тайланд тусгагдсан мэдээлэл, дүгнэлт ба тооцооны чанарт AAJV анхаарч ажилласан ба эдгээр нь (i) тайланг бэлтгэх үед байсан мэдээлэл, (ii) гадны эх үүсвэрээс авсан мэдээлэл, (iii) энэхүү тайланд авч үзсэн төсөөлөл, нөхцөл, шаардлагуудад үндэслэсэн болно. АММИ компаниас AAJV хамтарсан компанитай байгуулсан гэрээний нөхцлийн дагуу тус тайланг гагцхүү АММИ ашиглах зорилгоор бэлтгэсэн. Энэхүү тайланг гуравдагч этгээд аливаа байдлаар ашигласан буюу түүнд үндэслэсэн алхам хийсэн бол эрсдлийг тухайн этгээд хүлээнэ. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын талаарх тодруулга: Бусдаар гүйцэтгүүлсэн ажлыг төсөл боловсруулах шалгуур ба судалгааны ерөнхий зорилгод нийцэж буй эсэхийг дүгнэн шалгасан болно. AAJV тэдгээр ажлын аргачлал ба дүн шинжилгээний түвшинг хянаж үзсэн бөгөөд энэхүү судалгааны шаардлагад ерөнхийдөө нийцэж буйг нотолж байна. Гэхдээ бусад байгууллагын гүйцэтгэсэн ажлын үнэн зөв байдалд AAJV баталгаа гаргахгүй. Анхааруулах мэдэгдэл: Тус судалгаанд Боломжит Баялгийг багтаан хэрэглэсэн болохыг тэмдэглэж байна. Ийм баялгийг геологийн хувьд хэт төсөөлөл төдий гэж үздэг тул эдийн засгийн тооцоонд хамрагдахуйц Эрдсийн Баялаг хэмээн ангилдаггүй. Боломжит Баялгийг цаашид хайгуул судалгаа хийсний үндсэн дээр Тогтоогдсон ба Өндөр Магадлалт Нөөцийн ангилалд дэвшүүлэх учиртай байдаг. Хэдийгээр энэхүү урьдчилсан судалгаанд дэвшүүлсэн таамаглал, төсөөллийг боломжийн гэж үзэж болох авч энэ нь гарах үр дүнгийн тухайд баталгаа болж чадахгүй билээ. Тус тайланд олборлосон ба боловсруулсан материалыг бүхэлд нь “хүдэр” хэмээн томьёолон хэрэглэсэн нь бий. Харин ингэснээр тухайн материал нь Канадын Уул Уурхай ба Металлургийн Хүрээлэн (CIM), Австрал-Азийн Хамтарсан Хүдрийн Нөөцийн Хороо (JORC) болон бусад ижил төстэй байгууллагуудын Эрдсийн Нөөц хэмээн ангилдаг ангилалд хамрагдах тухай санаа энд агуулагдаагүй болно.

Page 3: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 2005 оны 8 сар

Хураангуй

I БҮЛЭГ – Төслийн тойм 1-15-р хуудас

Төслийн тойм Энэхүү Орд Ашиглалтын Цогцолбор Төлөвлөгөө (ОАЦТ)-г AMEC Ausenco Joint

Venture (AAJV) бэлтгэсэн бөгөөд Монгол Улсын өмнөд хэсэгт орших Говийн бүс нутаг дахь

Page 4: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 2 2005 оны 8 сар

Айвенхоу Майнз Монголиа Инк XXK (АММИ)-ийн эзэмшиж буй Оюу Толгойн зэс, алтны баялгийг үе шаттайгаар үйлдвэрлэлд бэлтгэж, ашиглах төлөвлөгөө юм. Энэхүү төсөл нь ил ба далд уурхай, өндөр чанартай зэс/алтны баяжмал үйлдвэрлэх баяжмалын үйлдвэр, туслах дэд бүтцээс бүрдэнэ.

Оюу Толгойн төслийн байршлын зураг

Баяжмалын үйлдвэрийн эхний ээлж, ил уурхайд холбогдолтой ОАЦТ-ний ажил нь техник эдийн засгийн үнэлгээний түвшинд хийгдсэн болно. Уурхайн гадуурх дэд бүтэц, эрчим хүчний хангамж, далд ашиглалт болон үйлдвэрийн өргөтгөлийн талаарх хэсгүүд тойм судалгааны хэмжээнд байгаа болно. Төслийн эдийн засгийн үнэлгээг бэлтгэхэд хэрэглэсэн мэдээлэл нь судалгааны янз бүрийн түвшнийх байсан тул ОАЦТ нь Канадын Уул уурхай, металлурги, газрын тосны хүрээлэнгээс (Canadian Institute of Mining, Metallurgy and Petroleum) баримталдаг, Үндэсний Инструмент 43-101-д дурдагдсан Эрдсийн баялаг ба нөөцийн стандартын дагуу Урьдчилсан үнэлгээ гэж ангилагдана. Энэхүү төлөвлөгөөнд ашигласан Оюу Толгойн эрдсийн баялгийн тооцоог AMEC бэлтгэсэн ба АММИ 2004 оны 6-р сар болон 2005 оны 5-р сард тус тооцоог нийтэд мэдээлж байсан билээ. Баялгийн тооцоог 2005 оны 4-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд хийгдсэн нийт 560.000 тууш

метр өрөмдлөгийн ажилд үндэслэж гаргасан болно. Хүдрийн хоёр гол эх үүсвэр байгаа. Үүнд:

• Баруун өмнөд, Өмнөд, Төв, болон Завсрын /Wedge/ хэсгээс бүрдсэн Өмнөд Оюу орд

• Хойд ба Өмнөд Хюго хэсгээс бүрдэх Хюго Даммет орд.

Өмнөд Оюу ордыг ил аргаар олборлох боломжтой. Баруун өмнөд хэсгийн алтаар баялаг, гадаргад ойр ордыг эхэлж ашиглах бөгөөд эхний дөрвөн жилд баяжуулах үйлдвэрийг голлон эндээс хангах болно. Хюго Даммет орд нь блокчилсон далд уурхайн аргаар олборлоход хамгийн тохиромжтой ба Хойд Хюго ордод эхний далд уурхайг байгуулна. Хойд Хюго ордын хүдэр нь илүү өндөр агуулгатай тул далд уурхайг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж, ил уурхайг орлуулах болно. Иймд уурхай байгуулах хоёр үе шаттай төлөвлөгөөг санал болгож байна: Шат 1 буюу үндсэн хувилбарын дагуу, олборлолт эхэндээ Баруун өмнөд ордоос жилд 25,5 сая тонн (70.000 тн/өдөр) байх ба 7 дахь жилдээ 30 сая тонн (85.000 тн/ө)-д хүрнэ гэж тооцов. Түүний дараа Хойд Хюго ордын өндөр агуулгатай хүдрийг ашиглахын тулд ил ашиглалтыг зогсооно. Шат 1 нь дотроо дараах байдлаар хуваагдана: Шат 1а

• өдөрт 70.000 тонн хүдрийг ил уурхайгаас авч боловсруулах үйлдвэрийн барилгын ажил

Шат 1б

• далд уурхайн хайгуул ба босоо ам барих

• Хойд Хюго ордын блокчлон олборлох далд уурхайг байгуулах

• Хойд Хюгогийн үйлдвэрлэлийг зүгшрүүлж, улмаар жилд 30 сая тоннд хүргэх

Шат 1в

• үйлдвэрийн хүчин чадлыг 85.000 тн/ө хүртэл нэмэгдүүлэх

Үндсэн хувилбарын дагуу, уурхайн ашиглалтын нийт хугацаа 40 гаруй жил байх юм. 10%-ийн хө

Page 5: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 3 2005 оны 8 сар

нгөлөлтөөр тооцвол, Өнөөгийн Цэвэр Үнэ буюу ӨЦҮ (Net Present Value буюу NPV) нь 1,5 тэрбум ам доллар байх ба 8%-ийн хөнгөлөлтөөр тооцвол 2,2 тэрбум ам доллар байна. Үндсэн хувилбарын эхний 10 жилд ашиглах нөөц нь ил ба далд уурхайн Тогтоогдсон ба Өндөр Магадлалтай баялгийн 85%-тай тэнцэж байна. Энэ баялаг нь 1,20% зэс, 0,35 гр/тонн алтны агуулгатай 295,6 сая тонн хүдэр бөгөөд үүнээс 8,7 тэрбум фунт зэс, 4 сая унц алт авах боломжтой. Ил уурхайн үйлдвэрлэлийг өргөтгөхийн сацуу Өмнөд Хюго ордын баялгийг ашиглаж, 10 дахь жилээсээ хойш 85.000 тн/ө хүчин чадлаар ажиллахад энэ төсөл наад зах нь дахиад 50 жил үргэлжлэх боломжтой. Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбарын дагуу, Өмнөт Хюгогийн уурхай болон нэмэлт ил уурхай байгуулах ажлыг гүйцэтгэж байхад Хойд Хюго ордын үйлдвэрлэл жилд 30 сая тонноос дээш хэмжээнд хүрэх, улмаар боловсруулах үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 52,5 сая тоннд (нэрлэсэн хүчин чадал 140.000 тн/ө) хүргэх боломж бүрдэнэ. Энэ хувилбараар, ил уурхайн ашиглалт 12 дахь жилдээ, далд уурхайн ашиглалт 35 дахь жилдээ үргэлжлэх боломжтой. Хэдийгээр Шат 2-ыг хэрэгжүүлэх эсэх тухайд эцсийн шийдвэрийг ашиглалтын 3 дахь жилээс өмнө гаргах шаардлагагүй ч гэсэн үйлдвэрлэлийг ийнхүү цаг алдалгүй өргөтгөснөөр төслийн эдийн засаг дорвитой сайжрах тул (ӨЦҮ10-д +339 сая ам. доллар; ӨЦҮ8-д +485 сая ам. доллар) Шат 2-ыг ОАЦТ-ний салшгүй хэсэг гэж үзэх учиртай. Зэсийн эквивалент захын агуулга 0,6% гэж үзэхэд, ОАЦТ-нд авч үзсэн нийт ил ба далд уурхайн нөөц 1,16%-ийн зэс, 0,35 гр/т алт бүхий 2,3 тэрбум тонн болно. Хүдрийн биетийг нийтэд нь 0,3%-ийн зэсийн эквивалент захын агуулгаар тооцоход, Өмнөд Оюу дахь ордуудын ил уурхайн баялаг нь 0,49% зэс, 0,35 гр/тн бүхий 995 сая тонн болно.

Нийт баялгийн хичнээн хэсгийг хүдэр байдлаар олборлож болохыг гүйцэд тогтоогоогүй байгаа боловч ил уурхайн эцсийн тонн хэмжигдэхүүн Өмнөд Оюугийн хэсгийн нийт баялгийн 88 орчим хувийг (0,3% захын агуулга), Хюго уурхайн геометр Хюго Даммет ордын баялгийн 83 орчим хувийг (0,65% захын агуулга) ашиглаж болохыг харуулж байна. ОАЦТ-ний Өргөтгөсөн хувилбарт тусгагдсан уурхайн ажлын үр дүнд олборлох хүдэр нь 35,2 тэрбум фунт зэс, 11,7 сая унц алт ялгах юм.

Зардлын тооцоо (ам. доллар) Үндсэн хувилбарт тооцсоноор, 2009 оны эхэн хүртэл 1.380 сая ам. долларын капитал зардал гарсан байх болно. Үүнээс 1.093 сая нь баяжуулах үйлдвэр, дэд бүтэц, ил уурхай байгуулахад, 55 сая нь хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулагдахаар тооцсон (хүчин чадлыг нэмэгдүүлэх зардлыг санхүүгийн загварт оруулаагүй). Үлдэх 232 сая нь Хойд Хюго уурхайг байгуулах ажилд зориулагдана. Энэ хөрөнгө нь барилга байгуулалтын ажил үргэлжлэх 2008 оны 6-р сар хүртэлх 33 сарын хугацаанд, мөн баяжуулах үйлдвэр эхний шатны бүрэн хүчин чадалдаа хүрэхээр зүгшрэхэд шаардагдах дараагийн 6 сарын хугацаанд зарцуулагдана. Энэ үед үйлдвэрлэлийн хүчин чадал 70.000 тн/ө байх ба хүдрийг ил уурхай бараг дангаараа нийлүүлнэ. Далд уурхайгаас хүдэр нийлүүлж үйлдвэрлэлийн хүчин чадлыг 85.000 тн/ө-т хүргэхийн тулд 2010, 2011 онуудад (үйлдвэрлэл эхлээд 2, 3 дахь жилдээ) баяжуулах үйлдвэр ба дэд бүтцийг өргөтгөхөд нэмж 105 сая ам. доллар шаардагдах болно. Энэ хөрөнгийн хэмжээ энэ хугацаанд үйлдвэрлэлийг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгөнөөс гадуурх хөрөнгө оруулалт болно. 2013 он гэхэд далд уурхайг баяжуулах үйлдвэрийн үндсэн нийлүүлэгч болгох хүртэл эхний 4 жилийн хугацаанд 719,1 сая ам. доллар зарцуулагдах болно. 2015 он гэхэд баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг дээд тал нь 85.000 тн/ө-т хүргэх хүртэл далд уурхайг байгуулахад шаардагдах капитал хөрөнгө оруулалт үргэлжлэх болно.

Page 6: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 4 2005 оны 8 сар

Иймд Үндсэн хувилбараар Хойт Хюгогийн үйлдвэрлэлийг үе шаттайгаар 85.000 тн/ө-ийн хэмжээнд хүргэхийн тулд 9 жил гаруйн хугацаанд 2,4 тэрбум ам.доллар шаардагдах бөгөөд үүнд тус хугацаанд үйлдвэрлэлийг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгө багтсан болно. Зөвхөн Шат 1-ийг хэрэгжүүлэх хувилбараар тооцвол, дагавар алтны үнийг хассаны дараа зэсийн дундаж мөнгөн өртөг нь уурхайн ашиглалтын нийт хугацаанд 0,39 ам. доллар/фунт байна. Шат 2-ыг хэрэгжүүлнэ гэж тооцвол энэ дундаж нь уурхайн ашиглалтын нийт хугацаанд 0,40 ам. доллар/фунт болно. АММИ-гийн тооцоогоор, 2005 оны 10-р сард төслийг хэрэгжүүлэх албан ёсны зөвшөөрлийг авч, 2008 оны 7-р сард хүдрийн дээжийг тээрэмд нийлүүлнэ.

Монголын эдийн засагт өгөх үр өгөөж АММИ компаниас гүйцэтгүүлж, 2005 оны 8-р сард нийтлүүлсэн тайлан ёсоор, 2002 оноос 2043 оны хооронд Оюу Толгой төслийн Өргөтгөсөн хувилбар нь Монголын эдийн засагт дараах үр өгөөжийг өгөхөөр байна:

• ДНБ-ний хэмжээ дунджаар 34,3% өснө

• Дунджаар 117.000 ажлын байр шинээр бий болно (бүтэн болон хагас цагийн)

• Ажил эрхлэлт дунджаар 10,3%-иар нэмэгдэнэ

• Нэг хүнд ногдох бодит орлогын хэмжээ дунджаар 11,5% өснө

• Засгийн газрын үйл ажиллагааны тэнцэл өрийн төлбөрийг оруулалгүйгээр нийт дүнгээрээ 7,9 тэрбум ам доллараар өснө.

• Экспорт нийт дүнгээрээ 54 тэрбум ам.доллараар өснө.

Боломжууд

Нэмэлт эх үүсвэр Талбайн хойд талд хил залгаа орших Entrée Gold Ltd. компанийн эзэмшиж буй талбай руу уурхайг өргөжүүлэх боломж байж болох тухай

АММИ 2005 оны 6-р сард мэдээлсэн билээ. Өрөмдлөгийн ажлын эхний шатны үр дүнгээр, өндөр агуулгатай хүдэржилт байгаа нь илрээд байна. Саяхан АММИ Entrée-тэй хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж хувь эзэмших гэрээ байгуулсан. Ингэснээр өндөр агуулгатай хүдэр олборлох шинэ далд уурхай байгуулах замаар ч юм уу баялгийн хэмжээг нэмэгдүүлэх сайхан боломж олгож байгаа юм. Хайлуулах үйлдвэр ОАЦТ нь баяжмал боловсруулах зардлыг 75 ам.доллар/wmt гэж тооцсон болно. Бусад зардлыг тусгасны дараа тус зардлын хэмжээ 82,50 ам. доллар хүртэл өснө. Баяжмалын тээврийн зардал нь тээврийн хэрэгсэл болон туулах замаасаа хамааран 21-38 ам. доллар/wmt байна. Өртөг нэмэх болон/эсвэл эрсдлийг бууруулах үүднээс тусгайлсан хайлуулах үйлдвэрийг уурхайн дэргэд буюу ойролцоо газарт байгуулахыг тооцоолж үзэж болно. Ийнхүү өөрийн хайлуулах үйлдвэртэй болох нь ашигтай гэж үзвэл баяжмалын агуулга, метал авалтыг боловсруулалтын ба тээврийн өөрчлөгдсөн нөхцөлд тохируулан оновчлох шаардлага гарна. Уурхайн дэргэдэх хайлуулах үйлдвэр нь хүхрийн хүчил нийлүүлэх эх үүсвэр болж өгвөл Баруун Өмнөд ордын агуулга багатай нөөцийг овоолж уусгах аргаар боловсруулж болох давуу талтай. Энэ ордын хүдрийг ийм аргаар боловсруулахад хир зохимжтой байхыг судлах шаардлагатай. Өндөр нягтралтай хаягдал Өндөр даралтын өтгөрүүлэгч хэрэглэн хаягдлыг нягтруулах, цэвэршүүлэлтийн шүүх цамхаг ашиглаж усан сангийн хэмжээг багасгах аргыг хослуулан хэрэглэснээр ашиглагдах усны хэрэгцээг багасгаж, үйлдвэрлэлийн зардлыг багасгах боломжтой. Баяжуулах хүчин чадал Лабораторийн симуляц туршилт ба хагас үйлдвэрийн туршилтаар тодорхойлсон үйлдвэрлэлийн хүчин чадлын хэмжээнээс “үйл

Page 7: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 5 2005 оны 8 сар

ажиллагааны тооцоологдоогүй зардал болон дээжийн алдааны тохируулга”-д 10%-ийн хасалт хийв. ОАЦТ-нд ашигласан боловсруулах үйлдвэрийн загвар нь капитал зардал нэмж гаргалгүйгээр хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжтой загвар юм. Түүнчлэн Өргөтгөсөн хувилбарт заагдсан үйлдвэрийн бутлах хэлхээ нь Хюго ордын хүдрийн хувьд 170.000 тн/ө хүчин чадалтай байна. Ингэснээр үйлдвэрийн цаашдын өргөтгөлийг багавтар зардлаар хийх боломжтой болно. Алтны үнийн уналтаас хамгаалах Алтны үнэ эхний зургаан жилийн турш унц нь 550 ам. доллар байвал төслийн ӨЦҮ8ба10 нь Үндсэн болон Өргөтгөсөн хувилбарын аль алинд нь 200 гаруй сая ам. доллараар өсөхөөр байна. Үүнийг ОАЦТ-ий санхүүгийн шинжилгээнд дурдаагүй юм. АММИ нь төслийн санхүүжилтийн хувилбаруудыг үргэлжлүүлэн судлахдаа алтны үнийн уналтаас хамгаалах ажил үр дүнтэй байх тодорхой нөхцлүүдийг судлах учиртай.

Page 8: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 6 2005 оны 8 сар

УУРХАЙН БЭЛТГЭЛ, КАПИТАЛ ЗАРДАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ– ҮНДСЭН ХУВИЛБАР 85.000 тн/ө, эхний 20 жил

Page 9: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 7 2005 оны 8 сар

УУРХАЙН БЭЛТГЭЛ, КАПИТАЛ ЗАРДАЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ– ӨРГӨТГӨСӨН ХУВИЛБАР 140.000 ТН/Ө, ЭХНИЙ 20 ЖИЛ

Page 10: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 8 2005 оны 8 сар

САНХҮҮГИЙН ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Шат 1 буюу Үндсэн хувилбар - бэлэн мөнгөний урсгалын график (ам.доллар/фунт Cu,

ам.доллар/унц Au)

* Санхүүгийн шинжилгээнд ашигласан утга

Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар - бэлэн мөнгөний урсгалын график

(ам.доллар/фунт Cu, ам.доллар/унц Au)

* Санхүүгийн шинжилгээнд ашигласан утга

Page 11: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 9 2005 оны 8 сар

Санхүүгийн загвар – Хөнгөлөлт 8% ба 10% Үзүүлэлт Хэмжих

нэгж Шат 1 Шат 2

Үндсэн үзүүлэлт Зэс жилд дунджаар Алт жилд дунджаар Уурхайн ашиглалтын хугацаа Анхдагч хөрөнгө (70_000 тн/жилд хүрэхийн тулд)а Ирээдүйн ба үйл ажиллагаа хэвийн явуулах хөрөнгө Уурхайн ашиглалтын зардал (дунджаар)* Борлуулалтын зардал (хайлуулах үйлдвэр рүү тээвэрлэх,

боловсруулах ба цэвэршүүлэх, нөөц ашигласны хураамж)

Сая фунт 000 унц жил сая $ сая $ $/тн $/тн

730 258 40 1.275 2.673 5,94 6,32

1.007 333 35 1.275 4.156 5,62 6,03

Санхүүгийн тооцоо Татварын дараах үзүүлэлт:

Өнөөгийн Цэвэр Үнэ (ӨЦҮ) 8% Өнөөгийн Цэвэр Үнэ (ӨЦҮ) 10% Өгөөжийн Дотоод Түвшин (ӨДТ) Хөрөнгө оруулалт нөхөн төлөх хугацаа

Нийт бэлэн мөнгөний зардал $/фунт Cu (Aлтыг салгасны дараа)

сая $ сая $ % жил сая $

2.221 1.513 19,25 5,80 0,39

2.706 1.852 19,75 6,53 0,40

* борлуулалтын зардал ороогүй а хүчин чадлыг нэмэгдүүлэх болон үйлдвэрлэл эхлэх зардал ороогүй

Төслийн мэдрэмтгий чанар – Шат 1 буюу Үндсэн хувилбар

Үзүүлэлт Үндсэн утга Өөрчлөлт ӨДТ-ний өөрчлөлт

(%)

ӨЦҮ8 –ийн өөрчлөлт

(сая $)

ӨЦҮ10 -ийн өөрчлөлт

(сая $)

Алтны үнэ Зэсийн үнэ Анхдагч хөрөнгө Уурхайн ашиглалт, тээвэр Хайлуулалтын төлбөр Зэс авалт Эрчим хүчний зардал

$400/унц $1,00/фунт 1.274 сая $6,78/тн $75/wmt, $0,075/фунт 90,8% (дундаж) $0,0426/кВт цаг

± $25/унц ± $0,05/фунт ± 10% ± 10% ±$10/wmt, $0,01/фунт ±1% ± 10%

0,4 1,2 1,3 0,9

0,4 0,2 0,2

68 271 116 183

93 50 46

57 216 113 149

74 40 36

Төслийн мэдрэмтгий чанар – Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар

Үзүүлэлт Үндсэн утга Өөрчлөлт

ӨДТ-ний

өөрчлөлт

(%)

ӨЦҮ8 –ийн өөрчлөлт

(сая $)

ӨЦҮ10 -ийн өөрчлөлт

(сая $)

Алтны үнэ Зэсийн үнэ Анхдагч хөрөнгө Уурхайн ашиглалт, тээвэр Хайлуулалтын төлбөр Зэс авалт Эрчим хүчний зардал

$400/унц $1.00/фунт 1.274 сая $6,50/тн $75/wmt, $0,075/фунт 89,7% (дундаж) $0,0426/ кВт цаг

± $25/унц ±$0,05/фунт ± 10% ± 10% ±$%, $0,01/фунт ±1% ± 10%

0,4 1,2 2,1 1,0

0,4 0,2 0,2

81 346 116 241

120 62 58

68 274 113 195

94 49 46

Page 12: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 10 2005 оны 8 сар

ОЛБОРЛОЛТЫН ГРАФИК – ШАТ 1 БУЮУ ҮНДСЭН ХУВИЛБАР

Хүдрийн эх үүсвэр ба тэжээлтийн зэрэг

Агуулагдаж буй металлын гарц - уурхайн ашиглалтын нийт хугацаанд

Page 13: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 11 2005 оны 8 сар

ОЛБОРЛОЛТЫН ГРАФИК – ШАТ 2 БУЮУ ӨРГӨТГӨСӨН ХУВИЛБАР

Хүдрийн эх үүсвэр ба тэжээлтийн зэрэг - уурхайн ашиглалтын нийт хугацаанд

Агуулагдаж буй металлын гарц - уурхайн ашиглалтын нийт хугацаанд

Page 14: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 12 2005 оны 8 сар

ЭРДСИЙН БАЯЛАГ

Эрдсийн баялгийн тооцоо - 2005 оны 5 сарын 3-ны байдлаар

0,6% зэсийн эквивалент захын

агуулга 0,3% зэсийн эквивалент захын

агуулга

Эрдсийн баялгийн ангилал тонн Cu % Au гр/тн тонн Cu % Au гр/тн

Өмнөд Оюу орд

Тогтоогдсон ба Өндөр Магадлалтай

567.230.000 0,62 0,55 917.150.000 0,50 0,36

Боломжит 88.500.000 0,47 0,41 78.240.000 0,37 0,18

Хюго Даммет орд

Хойд Хюго - - - Өндөр Магадлалтай 581.930.000 1,89 0,41 - - - Боломжит 581.290.000 1,08 0,32 - - -

Өмнөд Хюго* - - Өндөр Магадлалтай - - - - - -

Боломжит 490.330.000 1,05 0,09 - - -

Нийт - - -

Тогтоогдсон ба Өндөр Магадлалтай

1.149.160.000 1,30 0,47 - - -

Боломжит 1.160.120.000 1,02 0,23 - - - * 2004 оны 6-р сарын тооцоо

Хүдрийн биетийн зүсэлт

ГОЛ ХӨГЖЛИЙН ҮНДСЭН

ОНЦЛОГ

Page 15: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 13 2005 оны 8 сар

ҮЙЛДВЭРЛЭЛД БЭЛТГЭХ АЖЛЫН ГОЛ АСУУДЛУУД Ашиглалтын лицензи Монголын Засгийн газраас 2003 оны 12-р сарын 23-ны өдөр олгосон ашиглалтын дөрвөн лицензийн дагуу АММИ компани нь Оюу Толгой төслийг 100% эзэмшдэг. Лицензийн хугацаа нь 60 жил ба түүний дараа 40 жилээр сунгах боломжтой юм. Тогтвортой байдлын тусгай гэрээ АММИ нь Оюу Толгой төслийн татвар, экспорт/импорт, эрчим хүчний хангамж, ажиллах хүчин, газар ашиглалт, усан хангамжийн эрх болон Засгийн газраас зохицуулдаг бусад асуудалтай холбоотой эрх үүргийг тодорхойлох гэрээ байгуулахаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийж байна. Энэхүү гэрээг 2005 оны хоёрдугаар хагаст эцэслэн байгуулна гэж найдаж байна. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба байгаль

орчин АММИ, төслийн аливаа зураг төсөл, барилгын болон гэрээт ажлыг гүйцэтгэхдээ уул уурхайн салбарын хамгийн сайн практикийн стандартад бүрэн нийцсэн эсвэл түүнээс давж гарсан эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлэх болно. Түүнчлэн уг төсөл байгаль орчны хувьд ISO 14001 стандартад заасан нарийн чанд шаардлагад нийцсэн байна. Монголын хууль тогтоомжид заасны дагуу, гурван үе шат бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг (БОНБҮ) хийж байна. Оюу Толгойгоос урагшаа Хятадын хил хүртэлх тээврийн зурвас газрын талаарх судалгаа буюу БОНБҮ-ний тайлангийн эхний хэсгийг 2004 оны 4-р сард гарган өгч 2004 оны 5-р сард батлуулав. Хоёрдахь тайлан, усны хангамжийн асуудлаар гарсан бөгөөд түүнийг 2005 оны 6-р сард хүлээлгэж өгсөн. ОАЦТ-ний үр дүнг багтаасан эцсийн тайланг боловсруулах ажил үргэлжилж байгаа ба

2005 оны 2-р хагаст бэлэн болгохоор төлөвлөж байна. Уул уурхайн ердийн практик ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй байгаль орчны аливаа асуудал одоогийн байдлаар тодроогүй байна.

Маркетинг Оюу Толгойн бүтээгдэхүүний борлогдох нөхцөл байдал сайн байна гэсэн дүгнэлтийг зэсийн хэрэглээний өнөөгийн чиг хандлагаас хийж болохоор байна. Тус орд нь зэсийн хамгийн том хэрэглэгч орны нэг болох Хятадтай ойр оршиж байна. 2004-2005 онд АММИ Хятадын 5 зэс хайлуулагч үйлдвэртэй арилжааны хэлэлцээ хийсэн ба тэд бүгд Оюу Толгойн баяжмалыг худалдан авах сонирхлоо илэрхийлсэн билээ. Эдгээр үйлдвэрүүдэд жилд 500.000 dmt баяжмал борлуулах боломж бий. Эдгээрээс Jiangxi Copper Ltd. 2004 оны 6-р сард АММИ-тай Ойлголцлын санамж бичиг байгуулсан. Оюу Толгойн үйлдвэрлэлийн хэмжээ жилд 1,5 сая тонноос дээш гарвал газар зүйн хувьд тохиромжтой Хятадын, эсвэл Азийн өөр ямар нэг бүс нутагт илүү өндөр хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудлыг судалж, түүнийг дэмжих талаар олон талт бодлого шаардагдах болно. Хүдэр боловсруулалт Эхний шатны үйлдвэрлэлийн хэмжээ өдөрт 70 мянган тонн байх ба үүнд тохирсон хамгийн том уламжлалт болон туршигдаж баталгаажсан техник технологийг сонгоод байна. Нунтаглах схем нь 24,5 МВт-ын хөдөлгүүртэй, 12,2 м х 7,5 м (40 фут х 24,5 фут) хэмжээтэй, Хагас өөрөө нунтаглах тээрэм (ХӨНТ) нэг ширхэг, 18,6 МВт-ийн хүчин чадалтай, редукторгүй хөдөлгүүртэй, 8,2м х 13м (27 фут х 43 фут) хэмжээ бүхий хос бөмбөлөгт тээрэм зэргээс бүрдэнэ. Баруун Өмнөд хэсгийн хүдрийг Хойд Хюгогийн арай зөөлөн хүдрээр орлуулах үед нунтаглах схемийн хүчин чадал өдөрт 85 мянган тоннд хүрнэ.

Хүдрийг ХӨНТ-д оруулахаас өмнө бутлана. ХӨНТ-ийн шигшүүрээс гарсан хайргыг бөмбөлөгт

Page 16: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 14 2005 оны 8 сар

тээрэмд оруулахаас өмнө мөн бутлана.

Нунтаглах дамжлагаас гарсан материалыг хувааж, үндсэн флотацийн камерууд руу шилжүүлнэ. Хам баяжмалыг дахин нунтаглах ба зах зээлийн шаардлага хангасан баяжмал гарган авахын тулд механик болон баганан камерт боловсруулна. Баяжмалыг зэс хайлуулах үйлдвэр рүү тээвэрлэхээс өмнө өтгөрүүлж шүүнэ. Эцсийн хаягдлыг өтгөрүүлж, хаягдал чулуулаг ба бусад материалаар барьсан хаягдал хадгалах байгууламжид хадгална. Боловсруулах үйлдвэрийн загварыг гаргахдаа усны хэрэглээг аль болох багасгахыг зорьсон. Шат 2. Үйлдвэрийн загвар

Дээд хэсэгт: Флотацийн хэсэг. Доод: Нунтаглах схем

Зүүн гараас: Хүдрийн агуулах, конвейер, боловсруулах үйлдвэр, хаягдал өтгөрүүлэгч

Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбарын шатанд нунтаглах ба флотацийн хүчин чадлыг зурагт тусгагдсанчлан өдөрт 140 мянган

тонноос дээш түвшинд хүргэхээр тооцож байна. Усан хангамж ба зохицуулалт Ус агуулагч регионал давхаргууд нь төслийн урт хугацааны усны хэрэгцээг хангах боломжтой. Гүний Хоолойн уст давхарга нь үйлдвэрлэлийн хэмжээ өдөрт 85.000 тонн байхад 40 жилийн турш дундаж хэрэглээг хангаж чадна. Нэмэлт хайгуулын ажил шаардлагатай байгаа ч Галбын Говийн уст давхарга бусад регионал эх үүсвэрийн хамт өдөрт 140.000 тонн-ы үйлдвэрлэлийг гүний усаар хүрэлцэхүйцээр хангаж чадахаар байна. Эрчим хүчний хангамж Эрчим хүчний хангамжийн асуудлыг Монгол Улсын Засгийн газартай тохиролцон шийдвэрлэх учиртай. ОАЦТ-г боловсруулахдаа, эрчим хүчний хэрэгцээг эхний 5 жилийн хугацаанд Өвөр Монголоос 130 мВт эрчим хүчийг 220 кВ цахилгаан дамжуулах шугамаар татан импортолж, дараачийн шатанд тус бүс нутгийн нүүрсний баялаг нөөцөд түшиглэн Монголд цахилгаан станц барьж түүнээс хангахаар төлөвлөсөн болно. Цахилгаан эрчим хүчний үнийг тооцохдоо ашиглалтын зардал ба хүчин чадлын хэмжээнд үндэслэсэн Эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгчийн санхүүгийн тооцоог иш үндэс болгож симуляц хийсэн санхүүгийн загвараас гаргаж авсан болно. Дэд бүтэц Оюу Толгой төсөл нь цоо шинээр эхлэх гэж буй төсөл учраас түүнийг хэрэгжүүлэхийн тулд уурхайн гадна ба дотно дэд бүтцийн шинэ байгууламжууд шаардагдана Уурхай дахь дэд бүтцэд ажиллагсдын байр сууц, захиргааны барилга, ус, дулаан, цахилгаан түгээх систем, эмнэлгийн болон эмнэлгийн анхны тусламжийн үйлчилгээ, карго ба хүн тээврийн онгоцны зурвас, зам талбай багтана. Уурхайгаас гадуурх дэд бүтцэд усан хангамжийн систем, Хятадад байгуулах баяжмал шилжүүлэн ачих авто болон төмөр замын өртөө, алсын захиргаа, сургалт, ажлын зохицуулалттай холбоотой оффисууд багтана. Үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрөв дэх жил гэхэд төмөр замын тээврийг ашиглах боломжтой болно гэж үзэж байна. Уурхайд дотоод төмөр зам

Page 17: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 15 2005 оны 8 сар

баригдах ба уурхайгаас салаа төмөр зам барьж, түүнийг Таван Толгойн нүүрсний ордыг Хятадын төмөр замтай холбохоор

төлөвлөж буй.

шугамд холбоно. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ Төслийн инженерчлэлийн гол ажил болон хангамжийн голыг Өрнөдийн компаниуд хариуцан гүйцэтгэх бөгөөд дагалдах ажлыг Монгол, Хятадын нөөцөөр гүйцэтгэнэ. Инженерийн үндсэн гүйцэтгэгч нь энэ бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн ба уул уурхайн томоохон төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхитай болохоо нотолсон Өрнөдөийн компани байна. АММИ болон үндсэн гүйцэтгэгчийн төлөөлөгчдөөс бүрдсэн Хөтөлбөрийн Удирдлагын Байгууллага (ХУБ) нь хангамж, барилга угсралтын гэрээт ажил зэрэг төсөлтэй холбоотой бүх үйл ажиллагааг удирдана. Хангамж, барилга угсралтын ерөнхий төлөвлөгөө:

• Боловсруулах байгууламжуудын инженерийн үндсэн ажлыг Өрнөдийн гүйцэтгэгч гүйцэтгэнэ

• Гол тоног төхөөрөмжийг олон улсын нийлүүлэгчдээс нийлүүлнэ

• Бусад тоног төхөөрөмж, материалыг Азиас нийлүүлнэ

• Барилгын ажлыг нэгжээр төлөх, бөөнөөр төлөх, шууд хөлслөх зэрэг гэрээний аргуудыг хослуулж гүйцэтгэнэ.

• Хүнд үйлдвэрийн ажлыг Хятадын томоохон гүйцэтгэгч хийнэ

• Дэд бүтцийн ажлыг Монголын ба Хятадын гүйцэтгэгчид хийнэ

• Уурхайн үйлчилгээнд Монголын ажиллах хүчийг ашиглана

• Хятад, Монголоос бусад орноос оруулах тоног төхөөрөмж, материалыг импортлох

гол боомт нь Тяньжин байна

• Барааг газраар Монгол, Хятадын хилийн Ганц Мод - Гашуун Сухайт боомтоор дамжуулж уурхайд хүргэнэ

• Ил уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 33 сарын хугацаанд гүйцэтгэнэ

• Анхаарах асуудал: баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гэрээлэн татаж авахад урт хугацаа шаардагдана.

Ашиглалтын үеийн ажиллах хүчин АММИ компани Монголын ажиллах хүчний эзлэх хувийг тав дахь жил гэхэд 90%-д хүргэхээр төлөвлөж байна. Төсөлд шаардагдах техникийн болоод мэргэшлийн чадавхи Монголд дутагдалтай учир өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эрсдлийн Үнэлгээ Төслийн эрсдлийн үнэлгээг хийх явцад хэд хэдэн асуудлыг анхаарч шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэсэн боловч тэдгээрийг зөв удирдлагаар хангаж, зөв шийдэл гаргасан тохиолдолд аль нь ч Оюу Толгой төслийг амжилттай хэрэгжүүлэхэд саад учруулахгүй гэдгийг тэмдэглэж байна.

Ажлын урьдчилсан график (Level 1

Schedule) Шат 1 ба Шат 2-ын барилга байгууламжийг байгуулах төлөвлөгөөг харуулсан Ажлын урьдчилсан графикийг дараах хуудаснаас үзнэ үү.

Page 18: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 16 2005 оны 8 сар

Page 19: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 17 2005 оны 8 сар

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ГРАФИК

Page 20: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 18 2005 оны 8 сар

Энэхүү газрын зургийг АММИ-ээс гагцхүү мэдээллийн зорилгоор толилууж буй бөгөөд уг зурагт ОАЦТ-нд дурдагдаагүй, AAJV-аас хянаж үзээгүй баримт мэдээ буй.

Page 21: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 19 2005 оны 8 сар

Хураангуй

БҮЛЭГ II– ОАЦТ-ний бүрдэл хэсгүүд Үндсэн мэдээлэл, судалгааны хамрах хүрээ ..20 Маркетинг ........................................................ 24 Төслийн эдийн засгийн үзүүлэлт.................... 26 Геологийн тогтоц, эрдсийн нөөц ................... 35 Уурхайн төлөвлөгөө ....................................... 41 Ил уурхайн ашиглалт ..................................... 48 Далд уурхай байгуулалт ................................. 51 Металлурги ...................................................... 56 Боловсруулах үйлдвэр .................................... 61 Баяжмал тээвэрлэлт, ачилт ............................. 67

Хаягдлын менежмент ...................................... 69 Усны хангамж, түүний менежмент ................ 72 Цахилгаан хангамжид тавигдах шаардлага, нийлүүлэлт ....................................................... 76 Бусад дэд бүтэц................................................. 78

Төслийг хэрэгжүүлэх ....................................... 84 Ашиглалтын төлөвлөгөө ................................. 88 Нийгэм улс төрийн үнэлгээ ............................ 90 Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин.................................................................. 93 Уурхайг хаах ба нөхөн сэргээлт ..................... 99

Page 22: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 20 2005 оны 8 сар

АЖЛЫН ДААЛГАВАР

Оюу Толгой төслийн өнөөгийн байдал ба тус ордын ашиглалтын хэтийн төлвийг танилцуулах зорилгоор энэхүү ОАЦТ-ний тайланг бэлтгэв. Уг судалгаанд зориулан хийсэн ажлын шинж чанарыг техник-эдийн засгийн үндэслэлийн болон тойм судалгааны түвшинд хийгдсэн гэж ангилж болно. Бүх түвшний ажлын мэдээллийг нэгтгэн төслийн эдийн засгийн үнэлгээг боловсрууллаа. Иймд ОАЦТ-ий тайлангийн чанарыг ерөнхийд нь урьдчилсан үнэлгээ хэмээн ангилах учиртай. Энэхүү тайланг Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК (АММИ)–д зориулан бэлтгэсэн. Энэ баримт бичгийг Канадын Үнэт Цаасны Коммиссийн 43-101 Дүрмийн дагуу тодорхойлсон Техникийн Тайлан гэж үзэхгүй. Гэхдээ уг тайлан дахь мэдээлэл нь 43-101 Дүрмийн дагуу тусгайлан бэлтгэх Техникийн Тайлангийн үндэс суурь болж болно.

Судалгаанд оролцсон талууд, тэдгээрийн хариуцсан ажил АММИ (Монгол/Перт/Ванкувер)

• Орд эзэмших эрх, хугацаа

• Хайгуулын өрөмдлөг

• Эрдсийн нөөцийн загвар

• Маркетинг

• Засгийн газар, олон нийттэй харилцах

• Эрчим хүчний зардлын тооцоо

• Санхүүгийн загварчлал ба анализ АМЕС (Ванкувер)

• Эрдэс баялгийн тооцоо AAJV (AMEC/Ausenco Joint Venture) (Перт/Ванкувер)

• ОАЦТ-г боловсруулах ажлыг зохицуулах

• Металлурги ба үйлдвэрийн загвар

• Орд дахь болон ордоос гадуурх дэд бүтцийн загвар

• Боловсруулах үйлдвэр, орд дахь болон ордоос гадуурх дэд бүтцийн капитал ба ашиглалтын зардал

GRD Minproc Limited (Перт)

• Ил уурхайн загвар

• Ил уурхайн капитал ба ашиглалтын зардал Steffen Robertson Kirsten (Australasia) Pty Ltd. (Перт)

• Ил уурхайн геотехникийн ажил SRK Consulting Inc. (Ванкувер)

• Далд уурхайн геотехникийн ажил McIntosh Engineering Inc. (Темпе, Аризона)

• Блокчлон олборлох далд уурхайн загвар

• Далд уурхайн капитал ба ашиглалтын зардал SGS Lakefield Research Limited (Лейкфилд, Онтарио)

• Флотац, гравитацийн аргаар гаргах алт, нунтаглалт, уусгалтын туршилт

• ХӨНТ-ийн хагас үйлдвэрийн туршилт

MinnovEx Technologies Inc. (Торонто)

• Нунтаглалт, флотацийн туршилт

• Загварчлал/тайлал AMMTEC Ltd. (Перт)

• Флотац, нунтаглалтын туршилт Knight Piesold Pty Limited (Перт)

• Хаягдлын агуулахын загвар

• Ажлын талбайн усны баланс

• Ажлын талбайд хүрэх зам Aquaterra Consulting Pty Ltd. (Перт)

• Гидрогеологи ба ус татах байгууламжийн загвар

Eco-Trade Co Ltd. (Улаанбаатар)

• 2002 оны байгаль орчны суурь судалгаа

• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ Sustainability Pty Ltd. (Перт)

• Байгаль орчин, археологи ба нийгэм эдийн засгийн үнэлгээний ажлын зохицуулалт

Page 23: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 21 2005 оны 8 сар

• Сургалтын тогтолцооны үнэлгээ Teshmont L.P. Consultants (Виннипег, Манитоба)

• Эрчим хүчний хангамжийн судалгаа

Fluor (Шанхай)

• Нүүрсээр ажиллах цахилгаан станцын үнэлгээ

Үндсэн мэдээлэл, судалгааны хамрах хүрээ

Байршил, зам харилцаа Оюу Толгой орд нь Монголын Говийн өмнөд хэсэгт орших Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр байрладаг ба нийслэл Улаанбаатараас өмнө зүгт 550 орчим км зайтай.

Улаанбаатар хот

Өмнөговьд хэд хэдэн суурин газар байдаг. Эдгээрээс хамгийн том нь 15 мянган хүн амтай, Оюу Толгой ордоос баруун хойш 220 км зайд байрладаг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот юм. Даланзадгадад нэгдсэн эмнэлэг, техник мэргэжлийн сургууль, орон нутгийн нисэх буудал, 6 МВт хүчин чадал бүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станц зэрэг байгууламж бий. Даланзадгад хотыг ажиллах хүчин татах, сургалт явуулах төв байхад тохиромжтой гэж АММИ үзэж байна. Ордод хамгийн ойр суурин газар бол 2,5 мянган хүн амтай, ордоос зүүн тийш 35 км зайд оршдог Ханбогд сумын төв юм. Түүнчлэн хойд зүгт 310 км-ийн зайд, Улаанбаатар орох замд Мандалговь (13,5 мянган хүн амтай), баруун тийш 55 км зайд Баян-Овоо сумын төв (1,6 мянган хүн амтай) зэрэг харьцангуй ойр суурин газар бий.

Орд руу Улаанбаатараас агаараар хүрэх бололцоотой, эсвэл автомашинаар шороон замаар Мандалговийг дайрч 10 гаруй цаг явж хүрнэ. АММИ ордын дэргэд 2.000 метрийн урт онгоц хөөрөх, буух хайрган зурвас барьсан ба Улаанбаатар-Оюу Толгойн хооронд тогтмол нислэг хийж байна.

Ордын түүх

Оюу Толгой орчимд зэсийн баялаг байгааг хүмүүс бүр Хүрэл зэвсгийн үеэс мэддэг байсан ч, орчин үеийн хайгуулын ажил 1980-аад оноос л эхэлжээ. Энэ үед Монгол-Оросын геохимийн судалгааны баг Төв ордод молибденийн гажил, Өмнөд ордод хувиралын шинж тэмдэг болон зэсийн эрдэсжилт байгааг тогтоожээ. 1996 онд Мagma Copper компанийн геологчид зэсийн порфирийн ууссан оройг илрүүлж, 1996 оны сүүлчээр хайгуулын эрхээ авчээ. Удалгүй Мagma компанийг ВНР компани худалдаж авсан билээ.

1997, 1998 онд BHP Төв ба Өмнөд ордод геологи, геохими, геофизикийн судалгаа хийж, өрөмдлөгийн ажил (нийт 23 алмазан өрмийн цооног) явуулжээ. Гадаргуугаас 20-70 метрийн гүнд зэс, алт илэрчээ. Энэхүү өрөмдлөгийн ажлын үр дүнд үндэслэн, 1999 оны эхээр BHP компани баялгийн урьдчилсан тооцоо хийсэн бөгөөд дунджаар 0.48 % зэс, 0.25 гр/т алтны агуулгатай 438 сая тонн гэж тогтоожээ.

Дараа нь ВНР компани Монгол дахь хайгуулын ажлаа зогсоож, төслүүдээ хамтран эзэмших санал тавьжээ. АММИ компани Оюу Толгойд анх 1999 оны 5 дугаар сард очиж, цэвэр ашгийн (Net Smelter Royalty) 2%-ийг төлөх

Page 24: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 22 2005 оны 8 сар

нөхцөлтэйгээр Оюу Толгойг 100% эзэмших гэрээ байгуулсан байна.

2000 онд АММИ нь ВНР-ийн урд өмнө нь илрүүлсэн халькозиний биетийг судлах зорилгоор 8.000 метрийн өрөмдлөгийн ажлыг голчлон Төв ордод гүйцэтгэжээ. Уг ажлын үр дүнд үндэслэн, АММИ 0,80% зэсийн агуулгатай 31,7 сая тонн Өндөр Магадлалтай баялгийг, мөн 0,78% зэсийн агуулгатай 11,2 сая тонн Боломжит баялгийг тус тус тогтоов.

Төв болон Өмнөд ордуудын байршлыг харуулсан эхэн үеийн гэрэл зураг

Исэлдсэн баялгийн хэмжээг судлах зорилгоор АММИ 2001 онд RC өрөмдлөгийг голдуу Өмнөд Оюуд үргэлжүүлэн явуулж, дараа нь гүн дэх гипоген зэс-алтны хүдрийн баялгийг судлахаар дээж авагчтай гурван баганат цооног өрөмдсөн. 150-р цооногоор 0,81%-ийн зэс, 1,17 гр/т алтны агуулгатай, алт-зэсийн халькопиритээр баялаг 508 метр эрдэсжилтийн бүсийг, 159-р цооногоор 1,17%-ийн зэс, 0,21 гр/т алтны агуулгатай 49 метр зузаан халькозиний давхарга, дараа нь 0,61%-ийн зэс, 0,11 гр/т алтны агуулгатай 252 метр гипоген ковеллиний эрдэсжилтийн бүсийг тус тус илрүүлэв.

Энэ үр дүнд урамшсан АММИ өргөн цар хүрээтэй өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. 2002 оны сүүлчээр ордын алс хойд хэсэгт гаргасан 270-р цооногоор 222 метрийн гүнээс эхлэн 638 м зузаан борнит-халькопиритээр

баялаг эрдэсжилтийн бүсийг илрүүлэв. Уг цооногоор Хюго Дамметийн ордыг нээн илрүүлсэн юм.

АММИ 2002 оны 6-р сард санхүүтэй холбоотой шаардлагыг эцэслэж, 2003 оны 11-р сард ВНР-ийн эзэмшиж байсан 2%-ийг өөртөө шилжүүлэн авчээ. Ингэснээр, АММИ тус ордын цорын ганц эзэмшигч болжээ.

Орд Ашиглалтын Цогцолбор

Төлөвлөгөөний хамрах хүрээ

Оюу Толгой орд нь зэс, алтны их хэмжээний нөөц баялагтай ба түүнийг ил ба далд блокчилох аргыг хослуулан олборлож болно. Ил уурхайн загварыг боловсруулахдаа, нийт нөөц баялгийн 92%-ийг нь Тогтоогдсон буюу Өндөр Магадлалтай (0,3% зэсийн эквивалент захын агуулгатай) ангилалд шилжүүлсэн эрдсийн баялгийн загварт үндэслэн боловсруулав. Далд аргаар ашиглах үндсэн хэсэг болох Хойд Хюго нь нийт ордын эдийн засгийн үнэ цэнийн ихэнх хувийг бүрдүүлж байна. Блокчлон олборлох далд уурхайн загварыг боловсруулахдаа, баялгийн 50% нь Өндөр Магадлалтай, 50% нь Боломжит (0,6% зэсийн эквивалент захын агуулгатай) ангилалд шилжүүлсэн загварт үндэслэн боловсруулав.

Үргэлжлэн хийгдэж буй өрөмдлөгөөр эрдэсжсэн огтолцлууд илэрч байгаа нь өнөөгийн нөөцийн хүрээ өргөжих боломжтой гэсэн дүгнэлтэд хүргэхээр байна.

Үйлдвэрлэлийг ил уурхайн хэсгээс эхлэх ба үйлдвэрлэлд хэрэглэгдэж туршигдсан технологи, баяжуулалтын өргөн хүрээтэй туршилтын ажлын үр дүнд сонгосон тодорхой хэмжээ бүхий төхөөрөмж ашиглан өдөрт 70.000 тонны хүчин чадалтай бутлах, нунтаглах, флотацийн уламжлалт схемээр ил уурхайн хүдрийг боловсруулна. Түүнчлэн флотаци ба шүүлтүүрийн хэсгийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл уг схемээр Хойд Хюгогийн илүү өндөр агуулгатай хүдрийг 85.000 тн/өдөр хүчин чадалтайгаар боловсруулж болохыг туршилтаар тогтоосон.

Page 25: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 23 2005 оны 8 сар

Ил уурхайн загварыг бүрэн эцэслэн гаргаж оновчлоод байна. Ил уурхай нь Хойд Хюго ордоос олборлолт эхлэх хүртэл эхний хэдэн жилд үйлдвэрийг түүхий эдээр хангана. Мөн ил уурхайн нөөцлөгдсөн материал нь далд уурхайн олборлолтоос хэдэн жилийн турш илүү байх болно. АММИ нь ил уурхайн олборлолтыг 220-240 тоннын даацтай ачааны автомашин, гидравлик экскаватор ашиглаж гүйцэтгэнэ. АММИ-ийн ажилтнуудыг Хойд Хюго ордыг ашиглахад зориулан блокчлон олборлох аргад сургах ба дурдсан орд нь ил уурхайн хамт үйлдвэрийг 40 жилийн туршид түүхий эдээр хангана. Уурхайг үйлдвэрлэлд бэлтгэх ба үйлдвэрлэл явуулах энэхүү хувилбар нь төслийн үнэлгээний Үндсэн хувилбар болж байгаа юм.

Эрэл хайгуул болон үйлдвэрлэлийн зориулалттай босоо ам байгуулах ажил Хойд Хюго ордод нэгэнт эхлээд байна. Хүдрийн агуулга нь илүү өндөр Хойд Хюго ордыг ашиглаж, төслийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд энэхүү үнэлгээний хүрээнд үйлдвэрлэлийн хоёр дахь босоо амны барилгын ажлыг 2005 оны 3-р улиралд, гуравдахь босоо амыг 18 сарын дараа, чингэхдээ анхдагч хайгуулын босоо амны ажлын үр дүн гарч эхлэхээс өмнө эхлүүлнэ гэж тооцоолсон болно.

Хойд Хюго хэсгийн олборлолт нь суурь хэмжээгээрээ дээд цэгтээ хүрсний дараа баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг өдөрт 140.000 тонн хүртэл нэмэгдүүлэх Өргөтгөсөн хувилбарыг судалж үзсэн юм. Өргөтгөсөн хувилбарын эдийн засгийн үнэлгээг капитал ба ашиглалтын зардлын урьдчилсан тооцоонд үндэслэж хийсэн болно. Дурдсан хэмжээнд хүрэхийн тулд Хойд Хюго ордын олборлолтыг өдөрт 90.000 тонн, Өмнөд Хюго ордынхыг өдөрт 50.000 тоннд хүртэл нэмэгдүүлж, харин ил уурхайн олборлолтыг аажмаар зогсооно.

Баруун өмнөд ордын ил уурхай, баяжуулагч, дэд бүтцийн бүрдэл хэсэг гэх мэт Төслийн эхний үе шатны төлөвлөлт нилээд ахицтай байгаа. Харин ашиглалтад бэлтгэх ажлын эхлэлийг дараах асуудлаар хийгдэж буй яриа хэлэлцээний үр дүнтэй уялдуулах шаардлага бий. Үүнд:

• Монгол Улсын Засгийн газартай байгуулах Тогтвортой Байдлын Тусгай Гэрээ

• Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр

• Материал, тоног төхөөрөмжийн НӨАТ ба гаалийн татвар

• Хятадын төмөр замын магистраль шугам дээр Оюу Толгойгоос автомашинаар тээвэрлэсэн баяжмалыг шилжүүлэн ачих өртөө байгуулах

• Гашуун Сухайт/Ганц модны хилийн боомтыг байнгын ажиллагаатай болгох талаар Монгол, Хятадын Засгийн газрууд тохирох.

Оюу Толгой нь Монголын алслагдсан, дэд бүтэц сул хөгжсөн бүсэд байрладаг. Гэвч энэхүү орд Хятадын хилээс 80 км-ийн зайд байрладаг ба Хятадын талд эрчим хүч, тээвэрлэлт, боловсруулах үйлдвэрлэл ба барилгын чиглэлээр уг төсөлд дэмжлэг үзүүлэх нөөц боломж бий. Иймд Оюу Толгойг ашиглалтад бэлтгэх төлөвлөгөөг боловсруулахдаа Монголын талын оролцоог аль болох нэмэгдүүлэхийн зэрэгцээ Хятадын нөөц боломжийг оролцуулж, ашиглах зарчмыг баримталсан болно. Энэ хоёр зорилтыг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзэв.

Хятадад томоохон аж үйлдвэрийн төслүүд хэрэгжүүлэхэд оролцсон Өрнөдийн компаниуд тус улсад олон улсын чанарын стандартын дагуу ажиллаж, барилгын ажлыг хуваарьт хугацаанд гүйцэтгэх чадвар, туршлага бий гэдгийг нотолсон билээ. Хятадын барилгын салбарын хүчин чадал ба туршлага Монголд дутагдаж буй зүйлсийг нөхөх боломжтой гэдгийг хэрэгжилтийн төлөвлөгөөг хийхдээ тооцлоо.

Үүний зэрэгцээ, Хятадын авто болон төмөр замын тээврийн хүчин чадал нь төслийн барилга ба үйлдвэрлэлд шаардагдах импортын материалыг орд руу, үйлдвэрлэсэн баяжмалыг ордоос гадагш тээвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзэв. Гэхдээ үүнийг баталгаажуулах шаардлагатай.

Оюу Толгойгоос баруун хойш 140 км-т орших Таван Толгойн нүүрсний ордыг Хятадын төмөр замтай холбосон шинэ шугам баригдаж, улмаар Монголын өмнөд нутгийг хойт Хятадтай

Page 26: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 24 2005 оны 8 сар

холбосон төмөр замын систем байгуулагдана гэж үзэж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс дөрөв дэх жил орчмоос баяжмал үйлдвэрлэлтийн хэмжээ авто тээврийн хүчин чадлаас давах тул төслийг дээрх төмөр замын шинэ шугамд холбох нь чухал ач холбогдолтой. Өргөтгөсөн хувилбарын

дагуу, өдөр тутам гурав ба түүнээс дээш вагонд баяжмал ачихаар байна. ОАЦТ-г боловсруулахдаа төсөлтэй холбоотой эдгээр байгууламжуудыг цаг хугацаанд нь барьж. байгуулна хэмээн тооцсон болно.

Монголын хүн ам ерөнхийдөө суурь боловсрол сайтай боловч уул уурхайн чиглэлийн туршлагатай ажиллах хүчин хомс юм. АММИ нь үйлдвэрлэл эхэлснээс хойш таван жилийн дотор төслийн нийт ажиллагсдын 90 хувийг Монголчуудаар бүрдүүлэхийг зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд АММИ сургалтын томоохон хөтөлбөр боловсруулах, сургалтын байр, туршлагатай багш нар, орчин үеийн тоног төхөрөөмжөөр хангахтай холбоотой хэрэгцээ, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлоод байна. Монголын ажиллах хүчний чадавхи, бүтээмжийг Өрнөдийн ижил төрлийн стандартад хүргэхийн тулд үйлдвэрлэлийн эхний жилүүдэд гадаадын мэргэжилтнүүд сургалт явуулна.

Байгаль орчны болон нийгэм-эдийн засгийн үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж дүгнэхэд, байгаль орчны асуудлуудыг удирдаж болох бөгөөд Монголд тусах нийгэм-эдийн засгийн өгөөж дорвитой байх болно гэсэн дүгнэлт гарч байна. Төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний гурван тайлангийн хоёрыг нь боловсруулж гаргасан. Эхний тайланг Монголын Засгийн газар 2004 оны 5-р сард сайшаасан. Хоёр дахь тайланг 2005 оны 6-р сарын сүүлчээр хүлээлгэж өгсөн ба гурав дахь

нь энэ оны сүүлчээр бэлэн болно. Эдгээр тайланг сайшаах нь төслийг дэмжих урьдчилсан нөхцөл болох юм. Холбогдох байгууллагуудаас хянан зохицуулалт хийж, зөвшөөрлөө өгсний үр дүнд төслийн хэрэгжилтийн талаар санал болгож буй ажлын төлөвлөгөөний хугацаа мөрдөгдөнө гэдгийг иш үндэс болгосон болно.

Төслийн Хятадад гүйцэтгэх ажилтай холбоотой байгаль орчны болон нийгэм эдийн засгийн ямар нэгэн үнэлгээ хараахан хийгдээгүй байна. Хятадын зохицуулах байгууллагуудаас зөвшөөрөл авах, төмөр замын байгууламжийг барих хугацаа зэрэг нь төслийн хэрэгжилтийн хугацаа мөрдөгдөхөд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг мөн иш үндэс болгов.

Төслийн эрсдлийн үнэлгээг харахад, төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө АММИ хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Харин тэдгээрийг зохистой шийдвэрлэж чадвал төслийг амжилттай эхлүүлж, үйлдвэрлэл явуулахад аюул занал болохуйц ямар нэгэн эрсдэл байхгүй гэдгийг тогтоосон болно. Эрсдэл бууруулах ба эрсдлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлнэ гэж үзэв.

Page 27: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 25 2005 оны 8 сар

Маркетинг

Оюу Толгой ордыг ашиглах гэж байгаатай холбогдуулан АММИ 2004 оноос зэсийн зах зээлийн шинжилгээ хийж эхэлсэн. Цуглуулсан мэдээлэлд үндэслэн цэвэршүүлсэн зэсийн хэрэглээний хэтийн төлвийн тооцоог гаргахад, 2010 он дуустал хугацаанд эрэлт байнга өсөхөөр байна. Тухайлан дурдвал, Оюу Толгой төсөл бүтээгдэхүүнээ арилжаалж эхлэх үе буюу 2008 оны үед зах зээл дээр зэсийн баяжмалын эрэлт өсөлттэй байх ба төслийн стратегийн газар зүйн байршил нь түүний давуу тал нь болохоор байна.

2008 он дуустал хугацааг авч үзвэл, цэвэршүүлсэн зэсийн зах зээлийн хэрэгцээг хэрэгжиж буй болон хэрэгжихэд бэлэн болж буй зэсийн төслүүд хангах төлөвтэй. Харин 2008 оноос хойшх зэсийн төсөөлсөн эрэлтийг хангахын тулд энэ чиглэлээр ажиллах нь

баталгаатай болсон өнөөгийн хүчин чадлыг ашиглахаас гадна олборлолтын түвшинг дорвитойгоор нэмэх шаардлага байгаа юм. Үйлдвэрлэлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлэх шаардлага нь өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад ч хэрэгтэй, мөн түүнчлэн ашиглагдаж буй ордуудын хүдрийн агуулга болон нөөц багассаны улмаас үүдэх олборлолтын байгалийн бууралтыг сааруулахад ч хэрэгтэй юм. Доорх графикт, 2010 он хүртэлх хугацаанд Хятадын цэвэршүүлсэн зэсийн эрэлтийг (муруй) зэсийн гол эх үүсвэрүүдийн бодит үйлдвэрлэл (2000-2004 он) ба төсөөлсөн үйлдвэрлэлтэй (2005-2010 он) харьцуулан үзүүлэв. Энд харагдаж байгаа зөрүүг үзэхэд, олборлолтын өсөлтийн ихэнхийг шинэ төслүүд хангах шаардлагатай болох ба энэ утгаараа Оюу Толгой цаг үеэ олсон төсөл байх билээ.

Хятадын цэвэршүүлсэн зэсийн эх үүсвэр, нийлүүлэлтийн харьцаа. 2010 он хүртэл

Sources: Antaiki, Brook Hunt, ICSG, various corporate reports Металын өсөн нэмэгдэх эрэлтийг хангахын тулд олборлолтыг зохистой хэмжээнд байлгах асуудал 2010 оноос хойш улам бүр чухлаар тавигдах болно. 2015 он гэхэд одоогоор үйл ажиллагаа

явуулж байгаа хэд хэдэн том уурхайн үйлдвэрлэл шавхагдах юм.

Оюу Толгой уурхай нь хэрэглэгчид тохируулсан баяжмал үйлдвэрлэгч байх болно. Өөрөөр хэлбэл,

Page 28: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 26 2005 оны 8 сар

баяжмалаа өөрийн зэс хайлуулах үйлдвэрт бус, нээлттэй зах зээлд борлуулахаар үйлдвэрлэх юм.

Оюу Толгойн бүх бүтээгдэхүүн анхандаа Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх боловч, төслийн арилжааны нөхцөл нь олон улсын баяжмалын зах зээлийн нөхцлөөр тодорхойлогдоно. Эдүгээ хэрэглэгчид тохируулсан баяжмалын зах зээл нь Өрнөдийн баяжмалын үйлдвэрлэлийн тэн хагас орчмыг эзэлдэг, гэхдээ зэс хайлуулах ба цэвэршүүлэх төлбөрийн хэмжээг хэрэглэгчийн баяжмалын зах зээлээр бус, баяжмалын ерөнхий зах зээлээр тодорхойлдог.

АММИ, төслийн санхүүгийн дүн шинжилгээг хийхдээ баяжмалын зах зээлийн судалгааг үндэс болгосон бөгөөд баяжмал хайлуулах төлбөрийг 75 ам. доллар/dmt, цэвэршүүлэх төлбөрийг 0,075 ам. доллар/фунт-аар авсан ба зэсийн суурь үнэ болох 0,90 ам.доллар/фунт-ыг ±10%-ийн хэлбэлзэлтэй байхаар тооцсон. Эдгээр нөхцөл нь суурь үнийн 22,3%-тай тэнцүү ба зэсийн үнийн өсөлт бууралтын аль алиныг тусгасан 1987-2003 он хүртэлх хугацааны дундаж үнэд ойрхон юм.

2007 оны төлвийг урьдаас харахад, зэсийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд байгуулагдаж буй уурхайнууд 1,24 ам.доллар/фунт (2005 оны ханш) буюу 1990-ээд оны зэсийн дундаж үнийг баримтлах шаардлагатай гэдгийг АММИ-ийн шинжилгээ харуулж байна. Гэхдээ үүнд хэрэглээний болзошгүй уналтын үр дагаварыг харгалзан үзээгүй юм. Зах зээлийн үзүүлэлтүүд болон төсөөлсөн тооцооноос үзэхэд, урт хугацаанд 1 фунт зэсийн дундаж үнэ 1 ам.доллар/фунт (2005 оны тогтмол ханшаар) байхаар байгаа бөгөөд чухамхүү энэ үнэ Оюу Толгойн санхүүгийн дүн шинжилгээний суурь үнэ болсон юм. Энэ нь олонтаа дурдагддаг 0,90-0,95 ам. доллар/фунт гэсэн баримжааллаас ялимгүй өндөр боловч зэсийн хэтийн төлөв чанга байгаа нөхцөлд зүйн үнэ болж буй

Алтны үнийн хувьд гэвэл, сүүлийн жилүүдэд Төв Банкууд жилд 400 орчим тонн алт худалдаж байсан нь алтны үнэнд сөрөг нөлөө үзүүлсэн юм.

Ийм интервенц хийгдээгүй бол алтны үнэ сүүлийн жилүүдийн 385-454 ам. доллар/унц гэсэн үнээс өндөр байх байсан болов уу. Алтны үнэд нөлөөлсөн сүүлийн үеийн өөр нэг хүчин зүйл бол ам. долларын евро ба бусад валюттай харьцах ханш байв. АНУ-ын худалдааны алдагдал өсч байгаа нөхцөлд ам. доллар цаашид ч шахалтад орсоор хэвээр байх ба үүний улмаас ам.доллараар идэрхийлэгдэх алтны үнэ өсөх магадлалтай. АММИ, ОАЦТ-г боловсруулахдаа нэг унц алтны үнийг 400 ам. доллараар (2005 оны тогтмол) тооцох сонголт хийсэн.

Өнгөрсөн жил мөнгөний үнэ алтны үнийг даган өссөн боловч, түүний хамгийн том зах зээл болох фото зургийн хальсны хэрэглээ дижитал гэрэл зураг улам өргөнөөр хэрэглэгдэх болсноор байнга буурч байна. АММИ, ОАЦТ-г боловсруулахдаа нэг унц мөнгөний үнийг 6,00 ам. доллараар (2005 оны тогтмол) тооцох сонголт хийсэн.

2004, 2005 онд АММИ Оюу Толгойгоос зэсийн баяжмал татан авахад тохиромжтой байршил бүхий Хятадын зэс хайлуулах таван үйлдвэртэй арилжааны яриа хэлэлцээ хийлээ. Тэд бүгд баяжмал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тэдний нэг болох Jiangxi Copper Co. Айвенхоу Майнз компанитай 2004 оны 6-р сард Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурсан. Эдгээр зэс хайлуулах таван үйлдвэр жилд нийтдээ 500.000 тонныг худалдан авах боломжтой. Арилжааны яриа хэлэлцээ үргэлжилж байна. Оюу Толгойн баяжмалыг хэрэглэх боломжтой, газар зүйн хувьд зохимжтой өөр зэс хайлуулах үйлдвэр ирээдүйд байгуулагдах эсэхийг АММИ үргэлжлүүлэн ажиглах болно.

Page 29: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 27 2005 оны 8 сар

Төслийн эдийн засгийн үзүүлэлтүүд

Үр дүнгийн хураангуй товчоо

Ашиглалтын хоёр хувилбар болох Шат 1 буюу Үндсэн хувилбар ба Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар тус бүрт санхүүгийн нарийвчилсан загварыг боловсруулсан болно.

10%-ийн хөнгөлөлтөөр тооцоход, Үндсэн хувилбарын Өнөөгийн цэвэр үнэ (ӨЦҮ) татварын өмнө 1.979 сая ам. доллар, татварын дараа 1.513 сая ам. доллар байна. Харин 8%-ийн хөнгөлөлтөөр тооцоход, ӨЦҮ нь татварын өмнө 2.855 сая ам. доллар, татварын дараа 2.221 сая ам. доллар байх юм. Энэ хувилбарын өгөөжийн дотоод түвшин буюу ӨДТ (internal rate of return, IRR) нь татварын дараа 19,25 байх ба хөрөнгө оруулалтаа нөхөн төлөх хугацаа 5,8 жил болж байна. Төслийн нийт хугацаанд алтыг салган тооцсоны дараах нийт бэлэн мөнгөний зардал 0,39 ам. доллар/фунт байна. Эхний 5 жилийн хугацаанд бэлэн мөнгөний зардал нилээд доогуур 0,29 ам. доллар/фунт байгаа нь Баруун Өмнөд хэсгийн ордын алтны агуулга өндөр байгаатай холбоотой.

10%-ийн хөнгөлөлтөөр тооцоход, Өргөтгөсөн хувилбарын ӨЦҮ татварын өмнө 2.388 сая ам. доллар, татварын дараа 1.852 сая ам. доллар байна. Энэ нь 8%-ийн хөнгөлөлтөөр 3.434 сая ам. доллар, татварын дараа 2.706 сая ам. доллар болно. Энэ хувилбарын ӨДТ-ий хэмжээ татварын өмнө 19,75%, хөрөнгө оруулалтаа нөхөн төлөх хугацаа 6,53 жил болж байна. Төслийн нийт хугацаанд алтыг салган тооцсоны дараах нийт бэлэн мөнгөний зардал 0,40 ам. доллар/фунт байна.

Үйлдвэрлэлийн эхний зургаан жилд алтны үнэ 550 ам. доллар байна гэж үзвэл дээрх ӨЦҮ (8 ба 10% дискаунттай) 200 сая ам. доллараар өсөх юм. Зүүн Өмнөд ордын хүдэр дэх алтны агуулга энэ үед өндөр байх тул үнэлгээний өсөлт нь Үндсэн ба Өргөтгөсөн хувилбарын аль алинд нь ижил байна.

Дүн шинжилгээний үндэс суурь

Татварын өмнөх ба татварын дараах загварыг боловсруулахдаа зэсийн суурь үнийг фунт нь 1 ам. доллар, алтны суурь үнийг унц нь 400 ам. доллараар тооцсон. Үйлдвэрлэл явуулах зардал, капитал зардал аль эсвэл металын үнэ өсөх юм уу инфляцид өртөхөөс үүдэх хүчин зүйлсийг энд үл харгалзав. Загварыг 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэдгийг иш үндэс болгон бэлтгэв. Бүх зардлыг валютын ханшийн хэлбэлзлийн тохируулгагүйгээр ам. доллараар илэрхийлэв. ӨЦҮ-ийг 2005 оны 4-р улирлаас тооцов. Хувилбар тус бүрийн дүн шинжилгээг хийхдээ төслийн талаар шийдвэр гарахаар хүлээгдэж буй 2005 оны 10-р сараас эхлэн бэлтгэл ба барилгын ажил үргэлжлэх 33 сар, цаашлаад үйлдвэрлэл дуусах хүртэлх хугацааг хамруулан хийв.

2005 оны 10-р сарын 1 хүртэлх хугацаанд гарсан зардал, үүний дотор Хойд Хюго дахь хайгуулын босоо амны өрөмдлөг, хайгуулын ажлын зардлыг нөхөшгүй зардал гэж үзэн энэ дүн шинжилгээнд оруулаагүй. Энэ зардлын дүн 175 сая ам. доллар байна.

10%-ийн хөнгөлөлтөөр тооцсон татварын дараах

ӨЦҮ (сая доллар)

Алтны үнэ ($/унц) Зэсийн үнэ ($/фунт)

350 375 400 425 450

Шат 1 буюу Үндсэн хувилбар 0,80 536 592 649 706 763 0,90 966 1.024 1.081 1.138 1.196 1,00 1.399 1.456 1.513 1.571 1.628 1,10 1.831 1.888 1.945 2.003 2.060 1,20 2.263 2.320 2.378 2.435 2.492

Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар 0,80 622 689 756 823 892 0,90 1.166 1.234 1.303 1.371 1.440 1,00 1.715 1.784 1.852 1.920 1.988 1,10 2.260 2.328 2.396 2.464 2.532 1,20 2.803 2.871 2.939 3.008 3.076

Page 30: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 28 2005 оны 8 сар

8%-ийн хөнгөлөлтөөр тооцсон татварын дараах

ӨЦҮ (сая доллар)

Алтны үнэ ($/унц) Зэсийн үнэ ($/фунт)

350 375 400 425 450

Шат 1 буюу Үндсэн хувилбар 0,80 1.003 1.069 1.136 1.204 1.272 0,90 1.543 1.611 1.678 1.746 1.814 1,00 2.085 2.153 2.221 2.288 2.356 1,10 2.627 2.695 2.763 2.830 2.898 1,20 3.169 3.237 3.305 3.372 3.440

Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар 0,80 1.162 1.242 1.322 1.403 1.484 0,90 1.849 1.931 2.013 2.094 2.176 1,00 2.543 2.625 2.706 2.787 2.869 1,10 3.230 3.312 3.393 3.474 3.556 1,20 3.917 3.998 4.080 4.161 4.242

Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт - Уурхайн

ашиглалтын хугацааны дундаж/ нийт

Хэмжих нэгж

Үндсэн хувил-бар

Өргөтгө-сөн хувилбар

Боловсруулсан хүдэр - үйлдвэрлэлийн хэмжээ

- нийт Агуулга

- зэс - алт

сая т/жил сая тонн % гр/тонн

30 1.207 1,20 0,34

44,1 1.553 1,14 0,30

Төслийн хугацаа жил 40 35

Хөрс хуулалтын коэф. - 1,62 1,71

Баяжмал Үйлдвэрлэл Агуулга - зэс

- алт

сая т/ж (dry) % гр/тонн

1,0 31,9 7,74

1,4 31,7 7,21

Үйлдвэрлэсэн металл Баяжмал дахь Cu Баяжмал дахь Au Баяжмал дахь Ag

сая тонн сая унц сая унц

13,2 10,3 68,8

16,0 11,7 82,0

Нийт бэлэн мөнгөний зардал – зэс* - алтнаас салган

тооцсоны дараа - алтнаас салган

тооцохоос өмнө

$/фунт Cu $/фунт Cu

0,39 0,53

0,40 0,53

Хайлуулах ба цэвэршүүлэх Зэсийн төлбөр

$/фунт Cu

0,21

0,21

* хайлуулах ба цэвэршүүлэх, борлуулах ба тээвэрлэх зардлыг багтаав

2005 оны 10-р сарын 1-ээс 2006 оны 9-р сарын 30-ны хоорондох зардлыг хөнгөлөлтөөр бууруулаагүй болно. Иймд, хөнгөлөлтөөр тооцоолсон эхний жил бол 2006 оны 10-р сарын 1-2007 оны 9-р сарын 30-ыг хамарсан жил юм.

Төслийн бэлэн мөнгөний урсгалыг тооцоход хэрэглэсэн төсвийн горим нь өнөөгийн мэдээлэлд үндэслэсэн ба Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэж буй Тогтвортой Байдлын Тусгай Гэрээний төсөл дэх нөхцлийг тусгасан болно.

Зэс хайлуулах нөхцөл Тодорхойлолт Хэмжих

нэгж

Утга

Төлбөр Зэсийн төлбөр Хамгийн доод хасалт Алтны төлбөр: 1-3 гр/тн 3-5 гр/тн 5-10 гр/тн 10-15 гр/тн 15-20 гр/тн 20 гр/тн + Алтны төлбөрийн хамгийн доод

хэмжээ Мөнгөний төлбөр: Цэвэр мөнгөний агуулга Мөнгөний төлбөрийн хамгийн доод хэмжээ

% % Cu % % % % % % гр/тн % гр/тн

96,5 1 90 92 95 96 97 98 1.00 90 30.00

Хайлуулах төлбөр Төлбөрийн хувь хэмжээ Хайлуулагчийн үнийн оролцоо Оролцооны суурь үнэ

$/wmt % $/фунт Cu

75,00 10 0,90

Цэвэршүүлэлтийн төлбөр Зэс цэвэршүүлэх суурь хураамж Цэвэршүүлсэн алт Цэвэршүүлсэн мөнгө

$/фунт $/унц Au $/унц Ag

0,075 6,00 0,45

Торгууль Хүнцэр: Торгууль ногдуулах доод хязгаар 0,1% тутам ногдох торгууль Татгалзах түвшин Фтор: Торгуулийн хязгаар 100 ррm бүрт ногдох торгууль Татгалзах түвшин

% $/dmt % рpm $/dmt рpm

0,3 2,00 0,5 300 2,00 1.000

Баяжмал тээвэрлэлт 1-3 дахь жилд автомашин ба төмөр

замаар тээвэрлэх 3 дахь жилээс хойш төмөр замаар

$/wmt

38,17

Page 31: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 29 2005 оны 8 сар

тээвэрлэх: Эхний 500 мян. тонн 500 мян. тонн – 1,5 сая тонн 1,5 сая тонноос дээш

$/wmt $/wmt $/wmt

20,15 21,48 37,93

Зэс хайлуулах нөхцөл Шат 1-ийн үед үйлдвэрлсэн бүх баяжмалыг Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд худалдана гэж АММИ төлөвлөж байна. Борлуулалтын зардалд хайлуулах ба цэвэршүүлэх төлбөр, баяжмал тээвэрлэх зардал багтана. Шат 2-ын үед баяжмалын борлуулалт Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдээс халих төлөвтэй байна. Санхүүгийн дүн шинжилгээ хийхдээ хоёр хувилбар тус бүрийн хувьд ижил нөхцлийг иш үндэс болгов.

Тогтвортой Байдлын Тусгай Гэрээ

Тогтвортой Байдлын Тусгай Гэрээ (ТБТГ)-ний одоогийн төсөл 2005 оны 1-р сараас хойш өөрчлөгдөөгүй ба түүнд АММИ ХХК-иас Оюу Толгойн уурхайг байгуулж, ашиглах иж бүрэн нөхцлүүдийг тусгасан юм. Энэхүү гэрээнд Оюу Толгой төсөлд хамаарах Монгол Улсын хүчин төгөлдөр байгаа гол хууль тогтоомжийн заалтууд тусгагдана. Үүнд:

• Монгол Улсын Татварын Ерөнхий хууль

• Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль

• Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль

• Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хууль

Санхүүгийн дүн шинжилгээ хийх явцад хууль тогтоомжид заагдсан дөрвөн асуудлаар тайлбар хийх шаардлага гарсан болно.

Татварын хөнгөлөлтийн цаг хугацаа

• Хөрөнгө оруулагч, үйлдвэрлэл эхэлснээс хойш таван жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас

чөлөөлөгдөх ба дараачийн 5 жилийн хугацаанд 50%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Оюу Толгойн уурхайн ашиглалт 2008 онд үйлдвэрийг зүгшрүүлэхээс эхлэх ба 2009 онд төслийн хүчин чадалдаа хүрнэ. 2009 оныг үйлдвэрлэл эхлэх жил гэж тооцсон болно.

Дахин хөрөнгө оруулалт

• Хэрэв хөрөнгө оруулагч өөрийн орлогоосоо өөртөө дахин хөрөнгө оруулалт хийвэл татвар ногдох орлогыг уг дахин хөрөнгө оруулалтын хэмжээгээр хасч тооцно.

Төслийн загварт дахин хөрөнгө оруулалтын хэмжээг тухайн жилийн бүх үндсэн хөрөнгийн зардлыг нөхөх хэмжээгээр тооцсон ба ингэхдээ өмнөх жилийн татвар ногдох ашгийн дүнгээр хязгаарласан болно. Энэ заалт нь хууль тогтоомжийн дагуу тооцох элэгдэл хорогдлоос тусгай заалт бөгөөд элэгдэл хорогдлыг хууль тогтоомжид зааснаар тооцож байх юм. Татвар ногдох хэмжээг дахин хөрөнгө оруулалтын хэмжээгээр хасч тооцсноор хөрөнгийн татвар ногдох хэмжээ буурахгүй.

Татварын алдагдлыг шилжүүлэх

• Татварын алдагдлыг гурван жилийн хугацаанд шилжүүлж болно.

Энэ заалтыг олборлолт дээр хэрэглэж болох эсэх нь тодорхой бус байна. Энэ дүн шинжилгээнд зориулан бэлтгэсэн загваруудад татварын алдагдлыг шилжүүлэх заалт төслийн үр дүнд үр нөлөө үзүүлээгүй.

Гаалийн татвар ба НӨАТ-аас чөлөөлөх

• Тусгай жагсаалтад орсон барилгын зориулалтын бараа материалыг гаалийн татвар ба НӨАТ-аас чөлөөлнө.

Эхний капитал хөрөнгө оруулалтын хуваарьт багтсан ихэнх бараа материал татвараас чөлөөлөгдөнө гэж загварт тооцсон. Тодорхой тооны барилгын материалд 5%-ийн гаалийн татвар төлнө гэж үзэв. Ашиглалтын зардалд гаалийн татварыг тусад нь

Page 32: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 30 2005 оны 8 сар

тооцсон ба үйлдвэрлэл эхэлсний дараа Ерөнхий ба Захиргааны зардалд оруулав. НӨАТ-ыг ижил зарчмаар, 15%-иар тооцоолсон ба эргэлтийн хөрөнгөнд багтаасан. Монголын Засгийн газартай хийгдэж буй яриа хэлэлцээ амжилттай болбол АММИ компанийн хийсэн загварын үнэлгээнд өөрчлөлт орохгүй юм.

Бусад татвар, хураамж

• Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нийт борлуулалтын 2,5 %-иар төлнө.

• Үл хөдлөх хөрөнгийн татварыг жил бүр үл хөдлөх хөрөнгийн элэгдэл тооцсон үнийн 0,6%-иар тооцож төлнө. Үл хөдлөх хөрөнгөд 40 жилийн хугацаанд элэгдэх үндсэн хөрөнгийн зардал орно.

• Аж ахуйн нэгжийн орлогын татвар нь металлургийн салбарт хамаарах өнөөгийн хууль тогтоомжийн заалтад үндэслэх ба түүний дагуу үйл ажиллагааны эхний таван жилийн хугацаанд тус татвараас бүрэн чөлөөлөгдөж, удаах таван жилд ½-ээр төлнө. Жилийн турш үйлдвэрлэл явагдах анхны жил нь 2009 он байна. 10 дахь жилээс хойш аж ахуйн нэгжийн орлогын татварыг татвар ногдох орлогын 30%-иар буюу бүрэн хэмжээгээр төлнө.

Капитал зардлын тооцоо

Тооцооны суурь хугацаа 2005 оны хоёрдугаар улирал байх юм. Бүх зардлыг ам. доллараар илэрхийлсэн ба зардлын өсөлтийн аливаа тохируулга хийгээгүй. Далд уурхайгаас бусад бүрдэл хэсгийн анхдагч капитал зардлын тооцоог ТЭЗҮ-ий өмнөх түвшинд -5%-иас +20%-ийн нарийвчлалтайгаар хийсэн.

Анхдагч капитал Анхдагч капитал зардалд ил уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн бүрдэл хэсгүүдийг барих зардал багтана. ОАЦТ-г боловсруулах явцад анхдагч хөрөнгийн зардлын тооцоонд

“Хятадын үнэ”-ийг тусгасан. Үнийн баримжааг Хятадын компаниудаас авсан, ингэхдээ үнийг AAJV–ээс өгсөн тоо хэмжээнд үндэслэсэн ба түүнд нэгжийн хувь хэмжээгээр тохируулга хийсэн болно.

Анхдагч капитал зардалд Хойд Хюго далд уурхайн 1 ба 2-р босоо ам, түүний газар дээрх барилгын ажил мөн багтана.

Уурхайн ашиглалтын хугацааны капитал зардлын

товчоо (сая доллараар)

Зардлын зүйл Шат 1 буюу Үндсэн хувилбар

Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар

Анхдагч капитал (тээрэмд анх

хүдэр оруулахаас өмнөх)

Ил уурхай Боловсруулах үйлдвэр Хаягдал хадгалах байгууламж Уурхайн дэд бүтэц Уурхайгаас гадуурх дэд бүтэц Шууд бус зардал Эзэмшигчийн зардал (хөрс хуулалтын өмнөх зардал ороод)

Магадлашгүй ажлын зардал Хүчин чадлыг өргөтгөх зардал Далд уурхай

75,1 230,1 31,4 114,8 98,8

195,8 175,2

120,2 55,2 232,2

- - - - -

- - - - -

дүн 1.328,8 1.328,8

Үйлдвэрлэлийг зүгшрүүлэх 51,1 51,1

Ирээдүйн капитал Ил уурхай Боловсруулах үйлдвэр Хаягдал хадгалах байгууламж Уурхайн дэд бүтэц Уурхайгаас гадуурх дэд бүтэц Шууд бус зардал Далд уурхай

- 38,4 - 38,3 - 28,3 728,7

- 228,9 21,0 71,0 59,9 171,0 1.211,9

дүн 833,7 1.763,7

Үйлдвэрлэлийг хэвийн

явуулахад шаардагдах капитал Ил уурхай Боловсруулах үйлдвэр Хаягдал хадгалах байгууламж Уурхайн дэд бүтэц Уурхайгаас гадуурх дэд бүтэц Шууд бус зардал Далд уурхай

35,8 79,8 158,4 38,3 - - 1.519.5

74,5 132,8 269,9 40,1 - - 1.865,8

Page 33: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 31 2005 оны 8 сар

Уурхай хаах - 50.0

Дүн 1.831,8 2.432,9

Нийт дүн, үүний дотор

анхдагч капитал 4.059,5 5.576,5

Ирээдүйн капитал Үндсэн хувилбарт тооцсоноор, хүдрийг анх тээрэмд оруулсны дараа далд уурхай байгуулах ажил үргэлжлэн явагдана. Далд ашиглалт эхэлснээр үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх тул боловсруулах үйлдвэр, дэд бүтцэд нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өргөтгөсөн хувилбарын хувьд, Өмнөд Хюго далд уурхайг үйлдвэрлэлд бэлтгэх ажил эхлэх ба боловсруулах үйлдвэр, дэд бүтцэд илүү их хөрөнгө шаардагдана. Үйлдвэрлэлийг хэвийн явуулахад шаардагдах

капитал Үйлдвэрлэлийг хэвийн явуулахад шаардагдах капиталыг хөрөнгийн том хэмжээний зардал гаргасны дараах он тус бүрт багтааж тусгасан. Энэ төрлийн хамгийн том зардал нь хаягдлын далангийн байгууламжийн өргөтгөл байх юм.

Ашиглалтын зардал

Ашиглалтын зардлыг олборлолтын, баяжуулалтын, ерөнхий ба захиргааны зардал гэж хуваав. Баяжуулалтын зардал, ерөнхий ба

захиргааны зардлын нарийвчилсан тооцоог AAJV, ил ашиглалтын зардлыг GRD Minproc, далд ашиглалтын зардлын MаcIntosh компани тус тус гаргав.

Ашиглалтын зардал

Зардлын ангилал Шат 1 Шат 2

Нэгжийн зардал Олборлолт – $/тн хүдэр Ил уурхай Хөрс хуулалтын коэф. Далд уурхай- Хойд Хюго

2,11 1,62 2,17

2,39 1,71 2,16

Уурхайн зардал Олборлолт – бүх эх

үүсвэрийн дундаж Баяжуулалт Ерөнхий ба захиргааны Гаалийн татвар Үл хөдлөх хөрөнгийн татвар

2,16 2,61 1,09 0,05

0,03

2,28 2,53

0,78

0,01

0,02

Нийт уурхайн нэгжийн зардал 5,94 5,62

Ашиглалтын нийт зардал –

сая $ Уурхайн нийт ашиглалтын

зардал Монголын Засгийн газарт

төлөх ашигт малтмал ашигласны төлбөр

Баяжмалын тээврийн зардал Хайлуулах/цэвэршүүлэх

зардал/торгууль

7.82 662

1.006 5.963

8.725 791

1.375 7.200

Ашиглалтын нийт зардал 14.813 18.091

Page 34: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 32 2005 оны 8 сар

Шат 1 буюу Үндсэн хувилбар – Кумулятив бэлэн мөнгөний урсгал ($/фунт Cu, $/унц Au)

Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар – Кумулятив бэлэн мөнгөний урсгал ($/фунт Cu, $/унц Au)

Page 35: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 33 2005 оны 8 сар

Шат 2 буюу Үндсэн хувилбар – Үйл ажиллагааны ашиг ба бэлэн мөнгөний урсгал

Page 36: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 34 2005 оны 8 сар

Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар – Үйл ажиллагааны ашиг ба бэлэн мөнгөний урсгал

Page 37: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 35 2005 оны 8 сар

1 фунт зэсэд ноогдох нийт бэлэн мөнгөний зардал ($)

Page 38: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 36 2005 оны 8 сар

Геологийн тогтоц, эрдсийн баялаг Энд танилцуулж байгаа геологи болон эрдэс баялагийн талаархи мэдээлэл нь Канадын Үнэт цааасны коммисст 2004 оны 6-р сар болон 2005 оны 5-р сард өргөн барьсан Үндэсний Инструмент 43-101 стандартын дагуу боловсруулсан Техникийн хоёр тайланд үндэслэсэн болно. Эдгээр тайланг AMEC компани боловсруулсан. Сүүлийн тайланд Оюутын хэсэг болон Хойд Хюго ордын шинэчилсэн судалгаа шинжилгээ, баялгийн үнэлгээг оруулсан. Харин шинээр өрөмдлөг хийгээгүй, нөөцийн үнэлгээ хийгдээгүй байсан Өмнөд Хюго ордын мэдээлэл ороогүй. ОАЦТ-т орсон Өмнөд Хюго ордын мэдээлэл 2004 оны 6-р сарын тайланд суурилсан болно. Ордын геологийн онцлог ба эрдэсжилт Оюу Толгойн орд нь Өмнөд Монголын галт уулын бүсийг бүрдүүлэх эх газрын идэвхтэй захын, арлан нумын шинжтэй Девон-Карбоны үеийн галт уулын болон тунамал чулуулгийн давхарга бүхий зүүн-баруун чиглэлд сунасан бүсэд оршдог. Давхрага зүйн хувьд, хамгийн доод давхаргын чулуулаг нь хэт суурилаг галт уулын чулуулаг ба галт уулын гаралтай тунамал чулуулгаас тогтоно. Эдгээр чулуулаг нь ихэвчлэн хүчтэй хувиралд өртсөн ба Өмнөд Оюу болон Хюго Даммет орд дахь зэсийн ихэнх хувийг агуулдаг. Дацитлаг найрлагатай галт уулын хэмхдэс чулуулгууд хэт суурилаг галт уулын чулуулгийг хучсан байх ба Өмнөд Хюго хэсгийн гол хүдэр агуулагчийг бүрдүүлж буй.

Интрузив чулуулгууд батолит гаралтай том интрузив биетээс авахуулаад тасалдсан нарийн дэл судал, тавцан хэлбэртэй чулуулгаас бүрджээ. Эдгээр нь эрдэсжилтийн сүүл үеийн ба эрдэсжилтийн дараах үеийн дэл судлууд (базальт, риолит, эвэр хуурмаг биотит андезит, биотит-гранодиорит интрузив чулуулаг), монцодиорит кварцат нэгжээс бүрдэх ба гарал үүслийн хувьд Оюу Толгойн эрдэсжилттэй холбоотой. Кварцат нэгж нь хүчтэй ба эрчимтэй хувиралд орсон байх нь элбэг аж.

Оюу Толгойн ордын газар нутаг хагарал, атираажилт зэрэг нь нарийн тектоникийн зүй тогтоцтой юм. Төслийн талбайд хамрагдаж гол структурууд нь эрдэсжсэн биеийн анхдагч байрлал болон хэлбэрийг тодорхойлох замаар, мөн түүнчлэн эрдэсжилтийн дараах деформацын үед байршил, хэлбэр өөрчлөгдөж эдгээр нь эрдэсжилтийн тархалтад хүчтэй нөлөөлжээ. Өмнөд Оюуд Баруун Өмнөд, Өмнөд, Завсрын болон Төв ордууд багтдаг. Эдгээр орд нь зэрэгцэн оршдог ба эрдэсжилт, хувирал, агуулагч чулуулгийн найрлагаараа ялгаатай хэд хэдэн эрдэсжсэн төв болж өгдөг байна. Орд хоорондын хил зааг нь хагарлын бүсүүдтэй давхцдаг. Баруун Өмнөд орд дахь дацит туф болон түүнийг хучсан давхрага элэгдлээр зайлуулагдаж, улмаар базальтад агуулагдах биотит-хлоритын хувиралыг дагалдсан гүний халькопирит-алтны эрдэсжилт идэхчсэн байна. Өмнөд ордын эрдэсжилтэд биотит-хлоритын хувиралын зэрэгцээ халькопирит-борнит зонхилох ба энэ нь монцодиорит кварц, базальт, дацит туфд агуулагдана. Төв ба Завсрын /Wedge/ ордуудад аргиллитжилтийн хувиралтай, өндөр хүхэржилттэй хүчтэй эрдэсжилт явагдаж, энэ нь дацит туф ба кварц монцодиоритод агуулагдаж буй нь эдгээр ордын онцлог юм. Хюго Даммет орд нь кварцат монцодиорит интрузивтэй холбоотой порфирийн төрлийн эрдэсжилт агуулдаг. Уг орд хойд-баруун хойд зүгт 3 км гаруй сунаж тогтжээ. Эрдэсжилт энэ уртаар тасралтгүй үргэлжлэх боловч Өмнөд болон Хойд Хюго ордуудыг тусгаарласан Хагарал 110 гэж нэрлэдэг зүүн-баруун суналтай, хойшоо уналтай хагарал руу шилжих хэсэгт агуулагч давхрага мэдэгдэхүйц нимгэрч агуулга нь багасч байна.

Page 39: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 37 2005 оны 8 сар

Page 40: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 38 2005 оны 8 сар

Оюу Толгойн ордын лицензийн талбайн геологийн хялбаршуулсан зураг

Page 41: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 39 2005 оны 8 сар

Хюго Дамметт орд, зэсийн порфирийн ордод түгээмэл бус дараах хэд хэдэн онцлог шинжтэй:

• зэс, алтны агуулга онцгой өндөр (ялангуяа хойд хэсэгтээ)

• хувиралд бага өртсөн эрдэсжилтийн өмнөх тунамал хучаас давхрага порфирийн дээр оршино

• кварц + сулфидын судлын хэмжээ байнга 15 %-иас илүү байх ба ордын өндөр агуулгатай хэсэгт 90%-иас илүү байна

• их сунасан, зөөлөн шургасан хавтгай хэлбэртэй өндөр агуулгатай штокверк

Өгөгдөл бүртгэл ба баталгаажуулалт Оюу Толгой төслийн геологийн болон агуулгын өгөгдлийн үндсэн эх сурвалж алмазан өрөмдлөгийн цооногууд юм. Нийт өрөмдлөгийн 583 цооног буюу 273.000 орчим м-г Өмнөд Оюу ордод, дагалдах цооногуудыг оруулаад 156 цооног буюу 200.000 м-ийг Хойд Хюгод өрөмдсөн. Өмнөд Хюгод дагалдах цооногуудыг оруулаад 111 цооногт 87.000 м өрөмдлөг хийсэн. Өгөгдлийн үнэн зөв байдлыг хангахын тулд, эрдсийн баялгийг тооцоход хэрэглэсэн хүдрийн сорилын дүн, цооногийн амсар болон каротажийн талаарх судалгааны дүнг оруулсан мэдээллийн сангийн 5 хувийг урд өмнө нь энэ талаар гарч байсан магадлах баримттай харьцуулж үзэв. Ингэхэд ямар нэгэн зөрүү гараагүй болно. AMEC-т шилжүүлж байсан хүдрийн сорилын дүн ба судалгааны мэдээлэл нь шаардлага хангахуйц түвшинд алдаа мадаггүй байсан тул баялгийн үнэлгээ хийхэд тохирно гэж AMEC дүгнэсэн. АММИ компани нарийвчилсан чанарын хяналт, шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бүх дээжлэлт болон чанарын хяналт, шинжилгээний ажлыг АММИ-ийн өмнөөс Дэйл Скэчли, M.Sc., P.Geo, хянаж байна. 20 дээжээс бүрдэх нэг багцад 4-5 чанарын хяналтын дээж ордог. Үүнд дээж бэлтгэхээс

өмнө хавсаргасан нэг хуваасан дупликат керн, нэг хээрийн бутлаагүй чулуулаг; дээж бэлтгэх явцад хийсэн нэг гологдол эсвэл нунтаг дупликат; дээж бэлтгэсний дараа хавсаргасан нэг юм уу хоёр стандарт материал (Standard Reference Material) орно. AMEC нь АММИ-ийн чанарын хяналт, шинжилгээний ажилтай газар дээр нь танилцсан бөгөөд уг үйл ажиллагаа нарийн чанд гүйцэтгэгдэж байна гэж дүгнэсэн. АММИ-ийн чанарын хяналт, шинжилгээний хөтөлбөр нь уурхайн үйлдвэрлэлд хэрэглэгддэг стандартаас давуу бөгөөд Өмнөд Оюу болон Хюго Даммет орд дахь хүдрийн сорилын үйл ажиллагаа хяналтан дор явагдаж байгаа ба түүний дүнг баялгийн тооцоонд ашиглах бүрэн боломжтой гэдгийг харуулж байна.

Эрдэсжилтийн муж ба өгөгдлийн

шинжилгээ 2005 оны 5-р сард гаргасан Техникийн тайлан нь Хойд Хюгод хийсэн дүүргэх өрөмдлөгийн дараа гарсан шинэ мэдээлэл, мөн түүнчлэн геологийн гадаргуу, хагарал болон интрузивуудыг шинээр буюу гурван хэмжээсээр (3D) гаргах зорилгоор Оюу Толгойд бүхэлд нь үргэлжлэн явагдаж байгаа геологийн судалгааны үр дүнд хийгдсэн интрузив чулуулаг ба структурын шинэчилсэн өгөгдөл дээр үндэслэсэн. Өмнөх нөөцийн үнэлгээтэй харьцуулбал Хюго Дамметт (голчлон Хойд Хюго) ордын үнэлгээнд илүү их өөрчлөлт гарсан ба эдгээр нь тус ордын геологийн болон структурын онцлогуудын аль алинтай нь холбоотой байв. Өмнөд Оюугийн хувьд бол, тэндэхийн бүх ордод эрдэсжилтийн дараа явагдсан дэл судлын тайлалын талаарх тайлбар илүү нарийвчлагдсан ба Завсрын /Wedge/ ордын геологийн контактын ялгаралыг илүү сайн тодоорхойлж чадсан юм. Хүдэржилтийн биетийн хэлбэр дүрсийг мөн тодорхойлон гаргаж авсан болно. Бүсүүдийн агуулгад засвар орохыг (интерполяц) хязгаарлахын тулд AMEC, АММИ компаниуд нь эрдэсжсэн биетийн агуулгын дугтуй буюу хуягийг гурван хэмжээсээр үүсгэсэн. Эдгээрийн

Page 42: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 40 2005 оны 8 сар

ихэнх нь Probability Assisted Constrained Kriging (PACK) гэх аргаар гаргаж авсан анхны суурь дээр үндэслэгдсэн. Босго утгыг индикаторын вариографаас гадна магадлалын муруй, гистограммыг хэрэглэж тогтоосон. Эрдэсжсэн биетийн агуулгын хуягийг зэс, алтны агуулга дээр тулгуурлан гаргасан, харин ө н д ө р а г у у л г а т а й з э с и й н б ү с б о л о х Хойд Хюго ордынхыг кварцын судлын хэмжээн дээр үндэслэн тогтоосон болно. Өмнөд Оюу ордын алтны агуулгын хүрээг Баруун өмнөд хэсэгт 0,7 гр/т, Төв болон Өмнөд хэсэгт 0,3 гр/т босгын утгатайгаар байгуулсан. Өмнөд Оюугийн зэсийн агуулгын хүрээг нь 0,3% Cu босго утган дээр үндэслэсэн. Хойд Хюго ордын өндөр агуулгатай зэсийн бүсийг кварцын судлын хязгаарыг 15%-иар тодорхойлсон. Хойд Хюгогийн бага агуулгатай зэсийн эрдэсжилт ба мөн Хойд Хюгогийн алтны эрдэсжилтийг агуулгын уламжлалт хүрээг гар аргаар тодорхойлсон. Зэсийн агуулгын хүрээ нь агуулгын босго болох 0,6% Cu, харин алтны агуулгын хүрээг (Үндсэн болон Баруун) агуулгын босго болох 0,3 гр/т Au тооцсон. Өмнөд Хюго ордын 2004 оны загвар нь 0,6%, 1,0%, 2,0% гэсэн зэсийн агуулгын хүрээг гар аргын үндсэнд суурилж тооцсон юм. Үнэлгээ тооцоог зөв гаргах, агуулгын засварын параметрүүдийг тодорхойлохын тулд Хюго Дамметт болон Өмнөд Оюугийн литологи ба эрдэсжсэн мужуудын статистикийн ба геостатистикийн шинжүүдийг хянаж үзсэн. Анализыг хүдрийн сорилын нэгтгэсэн өгөгдөл дээр явуулсан: Өмнөд Оюу ордод сорилын дүнг цооногийн 5 м бүрээр, Өмнөд Хюгод мөн 5 м бүрээр, Хойд Хюгод 15 м бүрээр нэгтгэсэн. Агуулгын хүрээг тогтоохдоо тухайн босго утгыг ашигласан нь зүйтэй байсныг эдгээр шинжилгээ ерөнхийдөө харуулсан. Гол эрдэсжсэн мужуудад зэс бол дунд зэргээс (Өмнөд Оюу) бага (Хюго Даммет) вариацын коэффициенттэй эерэг хазайсан тархалттай нэг ижил загвараар дүрслэгдсэн. Баруун Өмнөд орд алтны өндөр агуулагатай бол Завсрын

/Wedge/ болон Өмнөд Хюго ордуудад алтны агуулга нь багасч байна. Алтны хамгийн өндөр дундаж агуулга Өмнөд Оюуд базальтлаг чулуулагт, Хюго Дамметтэд кварцат монцодиоритын төрлийн чулуулагад агуулагдаж байна. Өмнөд Оюугийн ордуудад сарнимал элементийн тархалт ерөнхийдөө орд тус бүрийн эрдэсжилтийн зонхилох төрлөөс хамааран өөр өөр байна. Завсрын /Wedge/ болон Төвийн бүсийн хүхэржилт ихтэй хэсэгт хүхэржилт багатай хэсгийг бодвол мөнгө, хүнцэр, висмут, мөнгөн ус, хүхэр, сурьма-н агуулга их байна. Харин фторын хэмжээ Өмнөд Оюугийн бүх ордуудад ойролцоо байна. Сарнимал элементүүд болон зэсийн хоорондох корреляци хамаарал орд бүрээр өөр байгаа боловч зэс болон мөнгө, төмөр, хүхэр, висмут, селен, сурьма, фторын хооронд наад зах нь дунд зэргийн корреляци хамаарал байх нь элбэг байна. Хюго Дамметт ордод цооног дээр хийсэн хүдрийн сорил ба тусгайлан сонгож авсан ICP-MS олон элементэт өгөгдлүүд нь геохимийн бүсчлэл хүхэржилтийн бүсчлэлтэй давхцаж буйг тодорхой харуулж байна. Зэс нь алт, мөнгө, селен, висмут, теллурийн агуулга ихсэхтэй харилцан хамааралтай байна. Хүнцэрийн агуулга дацит туф дэх энаргит бүсэд их байх ба ихэвчлэн Өмнөд Хюго ордод тархжээ. Хүнцэр бол зэсийн агуулга ихтэй бүсэд бага тохиолдох ба тенантиттай холбоотой байна. Цайр нь халькопириттэй холбоотой сфалерит байдлаар бага хэмжээгээр байна. Селен, теллур хоёр бол борнит дахь хэссит ба клаусталит шигтгээнд тохиолдож байна. Тугалга нь дацит туфын өндөр агуулгатай бүсийн захаар хэдэн зуун ppm хүртэл хэмжээтэй тохиолддог. Хүдрийн биеийн дээд хэсэгт бага хэмжээний мөнгөн ус илэрсэн байна. Алт, зэсийн коррелограммыг бүс тус бүрийн гол хүдэржсэн мужуудад тооцож гаргасан. Янз бүрийн коррелограмаар илэрхийлэгдэж байгаа анизотроп шинж нь геологийн тайлалтай, ялангуа структурын онцлог (хагарлууд, чулуулгийн контактууд) болон кварц + сульфидын судлын чигийн өгөгдөлтэй нийцэх хандлагатай байна.

Page 43: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 41 2005 оны 8 сар

Нөөцийн загвар ба агуулгын засвар

(интерполяц)

2005 оны баялагийн урьдчилсан агуулгын тооцоог уул уурхайн төлөвлөлтийн программ хангамж ашиглан эргэдэггүй гурван хэмжээст блок загвараар гаргасан. Блокийн хэмжээ зүүн зүгт 20м, хойд зүгт 20 м , өндөр нь 15 м байсан . Загварчлалнь ердийн кригинг аргаар хийсэн агуулгын интерполяц хийхэд оршиж байв. Баталгаажуулах зорилгоор хамгийн ойр орших цэгийн агуулгад ч интерполяц хийсэн. Нөөцийг урьдчилсан агуулгыг тооцож байгаа талбайд блок болон нэгтгэлүүдийг өөр хооронд нь давхцуулсан. Хайлтын эллипсоидыг заагийн структуруудээрээ тодорхойлогдсон баялгийн урьдчилсан агуулгыг тооцох тухайн талбай уруу аль эсвэл тухайн зэс, алтны агуулгын хуягийн байрлал уруу чиглүүлж өгсөн.

Блокуудад хоёр төрлийн интерполяц хийсэн. Эхний ээлжинд нэг цооногийн дагуу агуулгыг тооцож блокчилсон ба хоёр дахь ээлжинд тухайн баялгийн талбайн агуулгыг доод тал нь хоёр зэргэлдээ цооногийн агуулгаар тооцоолсон. Ийм аргыг ихэнх блокуудад блок хоорондын баялгийг тооцоход болон үндсэн блокийн баялгийг тогтооход ашигласан Агуулгыг тэнцүүлж засварлах зорилгоор нэгтгэлийн хамгийн их болон хамгийн бага тоонд тооцооны засвар хийсэн.

Дотоод бохирдол, мөн түүнчлэн эрдэсжилтийн дараах үеийн эрдэсжээгүй дэл судлын контактын холилдолт байж болзошгүйг харгалзан Өмнөд Оюу, Хойд Хюго ордуудын нөөцийн эцсийн агуулгад тохиргоо хийсэн. Тохиргоо хийсэн утга, аль эсвэл холилдолтын агуулгын утгуудыг ашиглан тодорхойлсон эрдсийн баялгийн тооцоог хүснэгтэд буулгасан болно (Өмнөд Хюго ордын 2004 онд тооцсон агуулгын холилдолтыг тооцоогүй бөгөөд түүнийг Эрдсийн баялаг хэмээх ангилалд

шилжүүлэхээс өмнө түүнд агуулгын нэмэлт холилдолт ба олборлолтын шатны металл

авалтын хэмжээг оруулан тооцох шаардлагатай).

Загварын баталгаажуулалт

AMEC, Өмнөд Оюу болон Хюго Дамметын нөөц баялгийн загваруудыг нарийвчлан визуал байдлаар баталгаажуулсан. Агуулгын интерполяцийг зүсэлт болон планыг шалгах замаар өрмийн цооногийн нэгтгэл утгатай уялдаатайгаар шалгасан. Эдгээр шалгалтаар өрмийн цооногийн нэгтгэлийн утгууд болон загварын эсийн утгууд хоорондоо сайн тохирч байгаа нь харагдсан. Тооцоон дахь агуулгыг жигдрүүлэн засварлахдаа Гауссын салангид буюу Хермитийн полиноминал тулгуурын өөрчлөлтийн аргыг ашигласан. Оюу Толгойн ордын янз бүрийн загваруудад гаргасан агуулга-нөөц баялгийн хамаарлын таамаглалаас үзэхэд, агуулга ба баялгийн урьдчилсан тооцоо нь тулгуурын өөрчлөлтийн аргаар хийсэн захын агуулгын интервалын тооцоогоор (Cu-0,4%-0,6%) баталгаажиж байна. Загварчлалын блокийн тооцоонд нийтлэг алдаа байгаа эсэхийг загварын металын дундаж агуулгыг (үйлдвэрийн бага агуулгыг оруулалгүйгээр) хажуу-хөршийн цэгүүдийн дундаж агуулгын тооцоотой харьцуулж үзэх замаар хийсэн. Гарсан хариуг үзвэл тооцоонд нийтлэг алдаа илэрсэнгүй. Mөн агуулгын урьдчилсан тооцоонд локал хандлагыг шалгаж үзсэн (агуулгын зүсэлт, хоосон зурвасын шалгалт). Өмнөд Оюу, Хойд Хюго ордуудын зэс, алтны шинжилгээ агуулгын урьдчилсан тооцоо локал алдаагүй болохыг харуулсан.

Баялгийн ангилал ба дүгнэлт

Төслийн баялгийн ангиллыг Канадын Үндэсний Инструмент 43-101-т заагдсан ба Канадын Уул Уурхай, Металлургийн Хүрээлэнгээс удирдлага болгодог стандартад нийцүүлэн хийсэн. Баруун Өмнөд алтны бүсийн план болон зүсэлтийн талаарх загварын ба өрөмдлөгийн ажлаар гарсан мэдээллийн хяналт, мөн орон зайн

Page 44: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 42 2005 оны 8 сар

статистикийн дүгнэлт, улирлын үйлдвэрлэлийн хэмжээг тооцсон таамаглал зэрэг нь өрмийн дээж хоорондын зай 50 м байхад геологийн болон агуулгын нийлмэл чанар сайн байгааг харуулж байна. Баруун Өмнөд бүс дэх ийм зайтайгаар хэмжсэн блокуудыг Хэмжиж тогтоосон эрдсийн ангилалд хамруулж болох юм гэж AMEC үзсэн. Өмнөд Оюу ордуудын үлдсэн хэсгийн ихэнхийг хамарч буй 70 м зайтай өрмийн тор бүхий хэсгийг эрдсийн Өндөр Магадлалтай ангилалд оруулж байна. Өрмийн цооног хоорондын зай ойролцоогоор 125м х 75м хэмжээтэй блокоор гаргасан Хюго Даммет (зөвхөн Хойд Хюго)-ын хэсэг мөн энэ ангилалд хамаарна. Геологийн болон агуулгын нийтлэг чанарыг янз бүрийн бүсийн план болон зүсэлтийн талаарх загварын ба өрөмдлөгийн ажлаар гарсан мэдээллийн хяналт, мөн орон зайн статистикийн ажил, жилийн үйлдвэрлэлийн хэмжээг тооцсон таамаглалаар баталсан. Эдгээр хүчин зүйлс дээр үндэслэн,

AMEC ийм өгөгдлөөр тооцсон блокуудыг Өндөр Магадлалтай эрдсийн баялаг гэж ангиллаж болно гэж үзсэн. Өмнөд Оюу болон Хюго Даммет ордын тэнцлийн бус баялгийн хэсгийн хувьд, өрмийн нэгтгэлд 150 м-ээс дотогш хэмжээнд интерполяц хийгдсэн блокуудыг Боломжит баялгийн англилалд хамруулсан. 2005 оны 5-р сарын 3-ны байдлаар, Оюу Толгой ордын эрдэсжилт нь Тогтоогдсон, Өндөр Магадлалтай болон Боломжит баялаг гэж ангилагдсан. Дараах хүснэгтүүдэд ордын нийт баялгийг 0,6% зэсийн эквивалент захын агуулгаар, Өмнөд Оюу ордын ил уурхайн баялгийг 0,3% зэсийн эквивалент захын агуулгаар үзүүллээ. Эквивалент агуулгыг тооцохдоо алтны үнэ 350 ам. доллар/унц, зэс 0,80 ам. доллар/фунт байна гэсэн төсөөлөлд тулгуурлав. Хүснэгт дэх агуулагдсан металын тооцоонд металл авалтыг харгалзаж үзээгүй болно.

Оюу Толгой ордын 0,6% зэсийн баялаг эквивалент захын агуулгаар - 2005.05.03 Агуулга Агуулагдаж буй металл

Ангилал Нөөц (тонн)

Зэс %

Алт гр/т

Зэсийн экв. %

Зэс мян. фунт

Алт унц

Өмнөд Оюу Тогтоогдсон Өндөр Магадлалтай Тогтоогдсон + Өндөр магадлалтай

Боломжит

101.590.000 465.640.000 567.230.000 88.500.000

0,64 0,62 0,62 0,47

1,10 0,43 0,55 0,41

1,34 0,89 0,97 0,73

1.440.000 6.360.000 7.810.000 920.000

3.580.000 6.400.000 9.980.000 1.170.000

Хюго Даммет орд Хойт Хюго

Тогтоогдсон Өндөр Магадлалтай

Өмнөд Хюго* Тогтоогдсон Өндөр Магадлалтай

581.930.000 581.290.000

-

490.330.000

1,89 1,08

-

1,05

0,41 0,32

-

0,09

2,15 1,28

-

1,11

24.250.000 13.840.000

-

11.380.000

7.600.000 5.920.000

-

1.390.000

Нийт Оюу Толгой орд Тогтоогдсон Өндөр Магадлалтай Тогтоогдсон + Өндөр магадлалтай

Боломжит

101.590.000

1.047.570.000 1.149.160.000 1.160.120.000

0,64 1,33 1,30 1,02

1,10 0,42 0,47 0,23

1,34 1,59 1,54 1,16

1.440.000

30.610.000 32.850.000 26.200.000

3.580.000 14.070.000 17.340.000 8.400.000

*2004 оны 6-р сарын үнэлгээгээр

Өмнөд Оюу ордуудын баялаг* 0,3% зэсийн эквивалент захын агуулгаар - 2005.05.03

Ангилал Нөөц Агуулга Агуулагдаж буй металл

Page 45: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 43 2005 оны 8 сар

(тонн) Зэс %

Алт гр/т

Зэсийн экв. %

Зэс мян. фунт

Алт унц

Тогтоогдсон Өндөр Магадлалтай Тогтоогдсон+ Өндөр магадлалтай

Боломжит

126.560.000 790.590.000 917.150.000 78.240.000

0,58 0,49 0,50 0,37

0,93 0,27 0,36 0,18

1,18 0,66 0,73 0,48

1.620.000 8.540.000

10.160.000 630.000

3.780.000 6.910.000 10.700.000

450.000 *Уурхайн хүрээн дэх нөөц

Уурхайн төлөвлөгөө Оюу Толгойн уурхайн төлөвлөлтийг хийхдээ эхлээд ил уурхай, дараа нь далд уурхай байгуулна гэсэн үзэл баримтлалд тулгуурласан. Төслийн нийт хугацааны турш боловсруулах үйлдвэрт голчлон далд уурхайгаас хүдэр нийлүүлнэ. Яваандаа ил уурхайн үйлдвэрлэл нь далд уурхайн үйлдвэрлэлийн тэргүүлэх зорилтуудад захирагдаж эхлэх тул төслийн хоёр хувилбарт түүний төлөвлөлт өөр өөрөөр тусгагдсан. Блок загварчлал болон оновчлолын тооцооны тусламжтайгаар Өмнөд Оюу ордууд дээр ил уурхайн есөн үе шат, Хюго Даммет орд дээр блокчилсон олборлолтын гурван үе шатыг тогтоосон. Дан ганц ил уурхайг ашиглах төлөвлөлт, дан ганц далд уурхайг ашиглах төлөвлөлт, хоёуланг нь хослуулан ашиглах төлөвлөлт зэрэг хувилбараар дүн шинжилгээ хийж үзээд, ордуудыг хамгийн үнэ цэнэтэйгээс нь эхлэн жагсаахад Хойд Хюго орд, Баруун Өмнөд Орд, Өмнөд Хюго Орд, Төв Орд гэсэн дараалал үүсч байна. Харин блокчлон олборлох уурхайг байгуулах,, түүнийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэхэд шаардагдах хугацааг тооцож үзэхэд уурхайнуудыг ашиглалтанд оруулах дараалал дараах байдлаар тогтоогдож буй:

• Ил уурхай ..........................Баруун Өмнөд орд (1 ба 2-р үе)

• Далд уурхай …..................Хойд Хюго 1-р өргөлт

• Ил уурхай ……. .................Баруун Өмнөд орд (3 ба 4-р үе)

• Далд уурхай ....................Хойд Хюго 2-р өргөлт

• Далд уурхай .........................Өмнөд Хюго

• Ил уурхай …………… ...... Баруун Өмнөд ба Төв орд (5-аас 9-р үе)

Одоогийн хийж буй уурхайн төлөвлөгөөнд ил уурхайн зарим үеийг хэрэглээгүй болно. Төлөвлөлтийн хувилбарууд ОАЦТ-нд дараах хоёр хувилбарыг авч үзсэн. • Шат 1 буюу Үндсэн хувилбар, 70.000-аас

85.000 тонн/өдөр Баруун Өмнөд ил уурхайн хоёр үе болон Хойд Хюго ордын хоёр блокоос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангана.

• Шат 2 буюу Өргөтгөсөн хувилбар. Хэвийн хүчин чадал 140,000 тонн/өдөр Боловсруулах үйлдвэрийн хэмжээ хоёр дахин томрох бөгөөд үйлдвэрийг ил уурхайн эхний дөрвөн үе, Хойд Хюго далд уурхайн хоёр блок агуй ба Өмнөд Хюгогийн нэг блок агуйгаас түүхий эдээр хангана.

Page 46: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 44 2005 оны 8 сар

Хүчин чадлын Өргөтгөсөн хувилбар дахь Ил ба Далд уурхайн Төлөвлөлтийн Блокууд

Энэ хоёр хувилбарын аль алинд далд бэлтгэл малталтуудыг цаг хугацаанд нь хийх явдал Хойд Хюго ордын 1-р өргөлтийн хүдэр олборлолтонд маш чухлаар нөлөөлөх хүчин зүйл байх болно. Боловсруулах үйлдвэрийг тэжээх хүдрийн дундажлалын шаардлагад үндэслэн ил уурхайн ашиглалтын үе тус бүрийн болон далд уурхайн блокуудын олборлолтын хүчин чадлыг тодорхойлсон. Металлургийн зориулалт бүхий хүдрийн дараах төрлүүдийг тодорхойлоод байна:

Хүдрийн төрөл Орд 1 Баруун Өмнөд 2 Төв – Халькозин 3 Төв – Ковеллит 4 Төв – Халькопирит 5 Өмнөд Хюго 6 Хойд Хюго

Үндсэн хувилбарт зааснаар, Хойд Хюго ордын 1-р өргөлтийн олборлолтын хүчин чадлыг дээд тал нь 30 сая тонн/жил хэмжээнд тогтоож, Хойд Хюго ордын 2-р өргөлт ажиллаж эхлэх хүртэл ил уурхайн сүүлийн үе дэх олборлолтыг хүлээлгэнэ. Иймээс Өргөтгөсөн хувилбарыг төслийн үнэ цэнийг хамгийн дээд хэмжээнд хүргэх боломжит хувилбар хэмээн тооцож байгаа юм. Өргөтгөсөн хувилбарыг эхлүүлэх эсэх тухай шийдвэр Хойд Хюго ордын 1-р өргөлтийн үйлдвэрлэл максимум хүчин чадалдаа хүрэх үед гарах юм. Далд болон ил уурхайн нөөцийг бүгдийг нь хамруулан төлөвлөх зэрэг өөр төрлийн сценарий хараахан бэлтгэгдээгүй байна. Одоогоор

тодорхойлоод байгаа ил уурхайн хэд хэдэн үе нь далд уурхайн бэлтгэл ажил хүлээгдэх тохиолдолд үүнээс үүсэх эрсдлийг бууруулах боломжийг олгож байгаа юм. Ил уурхайн төлөвлөлтийн ажлыг зөвхөн Тогтоогдсон болон Өндөр Магадлалтай нөөцөд тулгуурлан гүйцэтгэж байгаа бөгөөд далд уурхайн төлөвлөлтийг Өндөр Магадлалтай ба Боломжит нөөцөд үндэслэн хийж байгаа юм. Хугацааны төлөвлөлтөд баримталсан зүйлс Үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь олборлох, тээрэмдэх агуулахад хадгалах бүтээгдэхүүний хэмжээг тэнцвэржүүлэхэд чиглэгдсэн болно. • Ил уурхайн үе шатууд болон далд уурхайн

блокуудын ашиглалтанд орох хугацааг тухайн хүдрийн төрөл тус бүрд боловсруулах үйлдвэрийн хүчин чадал ямар байхаас хамааруулан тогтоосон. Боловсруулах үйлдвэрийн хүчин чадал ашиглалтанд орсноос хойш эхний 18 сарын турш өснө.

• Хайлуулагчийн цэвэр буцаалтын /NSR/ –ийн хэмжээ өндөр тул тээрмийг далд уурхайгаас олборлох хүдрээр хамгийн тэргүүнд тэжээхээр тооцож үзсэн. Ил уурхайн олборлолтын төлөвлөгөөг далд уурхайн шаардлагад захируулан хийсэн.

• Далд уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг далд уурхайн бэлтгэл ажил болон

Баруун Өмнөд орд (4 Үе шат)

Хойд Хюго ордын 1 ба 2-р үе шат

Өмнөд Хюго орд

Page 47: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 45 2005 оны 8 сар

олборлолтын блокуудын эхлэх хугацаатай холбож хийсэн.

• Ил уурхайн олборлолтын хэмжээг ашиглалтад бэлэн экскаваторын тоо болон дунд зэргийн NSR (хайлагчийн цэвэр буцаалт) бүхий захын агуулгатай хүдэрт нийцэх хэмжээнд тулгуурлан тогтоосон. Уурхайн нөөцүүдийг сонгосон уурхайн хүрээ тус бүр дээр догол тус бүрээр нь тооцож гаргасан.

• Өргөтгөсөн хувилбарт, ил уурхайн янз бүрийн үе шатны үйлдвэрлэл нь хөрс хуулалт болон хүдэр олборлолтын хэмжээгээрээ уурхайн ашиглалтын нийт хугацааны туршид

жигд байхыг үндэс болгосон, практик утгаар хэрэгжихүйц олборлолтын графикийг гаргасан. Шаардлагатай үед бага агуулгатай хүдрийн агуулахыг байгуулж ашиглах замаар уурхайн олборлолтын хэмжээг тэнцвэржүүлнэ.

• Ил уурхайнуудын нөөц шавхагдаж дууссаны дараа бага агуулга бүхий хүдрийн агуулахууд дахь материалыг далд уурхайн хүдэртэй хольж ашиглана.

Үндсэн хувилбар дахь үйлдвэрлэлийн төлөвлөгөө Хүдрийн боловсруулалтыг 2008 оны дундуур анх хийж эхлэхээр төлөвлөлтөнд тусгаад байна. Экскаватор ба бусад төхөөрөмжийн нийлүүлэлтийг жигдрүүлж, ашиглалтанд оруулах зорилтын үүднээс ил уурхайн ажлыг жилийн өмнөөс эхлүүлнэ. Далд уурхайн нэвтрэлтийн болон бусад ажлыг Хойд Хюго дахь одоо баригдаж байгаа 1-р босоо амаар дамжин үргэлжлүүлэн хийнэ. 2-р босоо амыг барих ажил 2006 онд эхэлнэ. Ил уурхай байгуулах явцад гарах дунд болон өндөр агуулгатай хүдрийг агуулахад хураан 2008 онд боловсруулалтанд ашиглана. Бага агуулгатай хүдрийг ил уурхайн ашиглалт шавхагдах үед хэрэглэхээр тусгайлан овоолж хураана. Шат 1-ийн үед

зөвхөн Баруун Өмнөд орд (хүдрийн төрөл 1) ба Хойд Хюго орд (хүдрийн төрөл 6)–ын хүдрийг боловсруулалтанд оруулах юм. Уурхайн ашиглалтын 40 жилийн хугацаанд олборлолтын хэмжээ дунджаар ил уурхайгаас 25,5 сая тонн/жил, Хойд Хюго ордоос 30 сая тонн/жил байна. Ил уурхайгаас гарах хүдэр дэх алтны өндөр агуулга болон далд уурхайгаас гарах зэсийн маш өндөр агуулга нь эхэн үеийн боловсруулалтанд тэдгээр хүдрийг холин алт боловсруулах боломжийг олгохоос гадна далд аргаар ашиглах хүдрийн өндөр үнэ цэнийг улам баталгаажуулж өгнө. Ил уурхайгаас гарах бага агуулга бүхий хүдрийн овоолгыг ашиглаж эхлэснээр 2013 оноос хойш зэс болон алтны агуулга буурна.

Page 48: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 46 2005 оны 8 сар

Хойд Хюго орд дээр нэгдүгээр босоо амыг байгуулж буй байдал

Хүдэр боловсруулалт металлургийн хүдрийн төрөл тус бүрээр – Үндсэн хувилбар

Тайлбар: Агуулахаас тээрэмд өгөх хүдрийг босоо зураасаар харуулав (мян. тонноор).

Page 49: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 47 2005 оны 8 сар

Боловсруулалтанд оруулах хүдэр дэх зэсийн агуулга – Үндсэн хувилбар

Боловсруулалтанд оруулах хүдэр дэх алтны агуулга – Үндсэн хувилбар

Page 50: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 48 2005 оны 8 сар

Өргөтгөсөн хувилбар дахь үйлдвэрлэлийн төлөвлөгөө Өргөтгөсөн хувилбарт зааснаар, уурхайн бэлтгэл ажлын болон эхний жилүүдийн үйлдвэрлэлийн явц Үндсэн хувилбарынхтай ижил байна. Ялгаа нь гэвэл ил уурхайн олборлолт 3-р үе рүү шилжин үргэлжилж, Хойд Хюго ордын 1-р өргөлтийн олборлолт 30 сая тонн/жил хэмжээнд хүрч улмаар үүнээс давснаар боловсруулах үйлдвэрийн хүчин чадил өргөжинө. Өмнөд Хюго орд ажиллаж эхлэх ба ил уурхайн нөөцийг орлон ажиллах болно. Уурхайн ашиглалтын 35 жилийн хугацаанд хүдрийн бүх эх булагт олборлолтын нийт дундаж хэмжээ 52,5 сая тонн/жил байна.

Өргөтгөсөн хувилбарт зааснаар, Баруун Өмнөд ил уурхайн нэмэлт хоёр үе ба Хойд Хюго ордын 1-р өргөлтөөс гарах бүтээгдэхүүн нь хүдрийн хэмжээг ихэсгэж, улмаар боловсруулах үйлдвэрийг өргөтгөх боломжоор хангана. Уг өргөтгөл нь Өмнөд Хюго ордыг Үндсэн хувилбарынхаас хавьгүй эрт ашиглалтанд оруулах боломжийг олгоно. Ил уурхайн сүүлчийн үеийг (5-9) энэ хувилбарт оруулаагүй боловч төслийн хугацааг одоогийн төлөвлөж байгаагаас уртасгахын тулд эдгээр үеийг багтааж болох юм.

Хүдэр боловсруулалт металлургийн хүдрийн төрөл тус бүрээр –Өргөтгөсөн хувилбар

Page 51: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 49 2005 оны 8 сар

Боловсруулалтанд оруулах хүдэр дэх зэсийн агуулга – Өргөтгөсөн хувилбар

Боловсруулалтанд оруулах хүдэр дэх алтны агуулга – Өргөтгөсөн хувилбар

Page 52: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 50 2005 оны 8 сар

Ил уурхайн ашиглалт

Ил уурхайн дизайныг гаргах ажлыг GRD Minproc Limited компани Өмнөд Оюу ордод түшиглэн гүйцэтгэсэн. Хюго Даммет ордын далд аргаар ашиглах нөөцийн төсөлд үзүүлэх эцсийн ашиг тусыг харгалзаж хүдрийн агуулга ба олборлох хүдрийн хэмжээг цаг хугацааны төлөвлөлтөд уян хатан тусгасан болно. Ил уурхайн төлөвлөгөөг Тогтоогдсон ба Өндөр Магадлалтай материалын уурхайлан ашиглах нөөцөд тулгуурлан хийсэн. Ил уурхайн оновчлол

Ил уурхайн оновчлол болон уурхайн дизайныг Айвенхоу Майнз Монголия Инк-ийн 2005 оны 2-р сард бэлтгэн гаргасан нөөцийн урьдчилсан загвар дээр тулгуурлан боловсруулж гаргасан. Уг загвар нь 2005 оны 5-р сард АМЕС-ийн хийсэн загварын суурь болж өгсөн. Уг хоёр загварыг харьцуулж үзэхэд ил уурхайн хүрээнүүд доторх нөөцийн тооцоонд бага зэргийн зөрөө ажиглагдсан. Блок загварт зөвхөн Тогтоогдсон болон Өндөр магадлалтай нөөц гэж ангилагдсан нөөцийг л ил уурхайн оновчлол болон үйлдвэрлэлийн цаг хугацааны төлөвлөлтийг гаргахад ашигласан. Боломжит нөөцийг зөвхөн хөрсөнд тооцсон. Эрдэсжилтийн бүсүүдийг огтолсон жижиг хэмжээт дэл судлууд зэрэг бохирдолтыг нөөцийн загварын агуулгад суулгаж өгсөн. Загвар дахь агуулгуудыг ашиглан хайлагчийн цэвэр буцаалт (NSR) болон “уурхайн хаалган” дээр баяжмалд төлөх ашгийг блок тус бүр дээр тооцоолон гаргасан. Ил уурхайн оновчлолд хүдэр дэх мөнгийг тооцож үзээгүй боловч үйлдвэрлэлийн цаг хугацааны төлөвлөлтөд оруулж өгсөн. NSR–ийн тооцоонд олборлолт, боловсруулалт, удирдлагын зардлыг оруулаагүй бөгөөд энэ нь үйлдвэр дээр дор өгөгдсөн зардлын дараа гарах утга юм. • Баяжмал авалт

• Хайлуулалтын хорогдол

• Баяжмал тээвэрлэлт

• Хайлуулалт ба цэвэршүүлэлтийн зардал

• Хорт хольц

• Байгалийн нөөц ашигласны төлбөр Тооцоогоор гарсан NSR–ийн утгуудыг ил уурхайн оновчлол хийх явцад хүдрийн блокуудыг ангилахад ашигласнаас гадна уурхайн хүрээн дэх нөөцийн тооцоог хийхдээ эдийн засгийн ашигтай байх захын агуулга тодорхойлох зорилгоор ашигласан. NSR–ийн утгуудад үндэслэн ил уурхайн оновчлолын тооцоог уулын үйлдвэрийн стандарт хэрэглүүр хэмээн тооцогдож буй Whittle Four-Х программ хангамжийг ашиглан гүйцэтгэсэн. Ил уурхайн дизайн

Ил уурхайн оновчлолын тооцоон дээр тулгуурласан ил уурхай байгуулах стратеги нь уурхайн ашиглалтын эхэн үеийн зардлыг бага байлгах, ил уурхайн үйл ажиллагааны эхэн үеийн үр өгөөжийг өндөр байлгахад чиглэсэн болно. Уурхайн ашиглалтын нийт хугацаанд явагдах үйлдвэрлэлийн төрөл бүрийн хувилбарт нийцүүлж, ил уурхайн үйл ажиллагааг есөн үетэй байхаар тогтоосон ба эдгээр нь бүгд зөвхөн Баруун Өмнөд ба Төв ордод хамаарна Үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд зөвхөн 1-7-р үеийг авч үзсэн. 8 ба 9-р үе нь ил уурхайн оновчлолын хүрээнүүд бөгөөд уурхайн төлөвлөлт цаашил үргэлжлэхийн хэрээр тэдгээрт нэмэлт ажил хийгдэх учиртай. Ил уурхайн хүрээ хязгаар доторх нөөцийн хэмжээг дараачийн хуудсанд үе бүрээр нь хүснэгтээр үзүүлэв. Үйлдвэрлэлийн өмнөх хүдэр олборлолт зөвхөн 1-р үед хийгдэнэ. Үндсэн хувилбарт заагдсан үйлдвэрлэлийн төлөвлөлт нь 1 ба 2-р үеийн олборлолт дээр суурилж байгаа бол Өргөгтсөн хувилбарт 1-4-р үе дээр суурилж буй. Дизайны үндсэн шалгуур үзүүлэлтүүд

• Ажлын талбайн дундаж өргөн ......... 150 м

• Ажлын талбайн хамгийн бага өргөн ................................................. 40- 50м

• Доголын өндөр ....................................... 15м

Page 53: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 51 2005 оны 8 сар

• Хамгаалалтын тавцан байгуулах өндөр - Өгөршсөн чулуулагт ................ 60 м - Өгөршөөгүй чулуулагт ............ 90 м

• Хамгаалалтын тавцангийн өргөн ... 7-11,5м

• Доголын хажуугийн өнцөг (усыг нь зайлуулсан үеийн налуугаар авав):

- Өгөршсөн чулуулагт ............... 650 - Өгөршөөгүй чулуулагт ........... 750

• Уурхайн хажуугийн налуугийн өнцөг ............................................. 40° - 50°

Ил уурхайн хүрээ хязгаар доторх нөөцийн хэмжээ - үе тус бүрээр Үе шат Уулын цулын

нийт хэмжээ, мян тонн

Хөрс, мян тонн

Хүдэр, мян тонн

NSR $/тонн

Зэс %

Алт гр/тн

Хүнцэр гр/тн

Мөнгө гр/тн

Фтор ppm

1 125.635 74.742 50.92 15,39 0,58 0,89 9,97 1,42 2.124,28 2 197.635 125.312 72.323 11,11 0,49 0,56 12,41 1,31 1.981,79 3 259.784 176.222 83.562 9,91 0,45 0,49 19,00 1,35 1.615,07 4 83.196 44.009 39.187 9,21 0,61 0,19 76,49 1,88 1.898,57 5 35.163 20.505 14.658 7,43 0,40 0,32 20,25 1,05 1.374,76 6 33.042 19.526 13.516 10,56 1,01 0,12 252,42 1,46 2.189,26 7 312.355 171.644 140.711 8,42 0,65 0,16 168,42 1,38 1.914,54 8 315.765 169.459 146.306 8,18 0,40 0,40 21,46 1,19 1.596,48 9 1.302.292 781.189 317.995 8,12 0,48 0,48 86,61 1,13 1.743,69

Нийт 2.664.866 1.785.717 879.150 9,09 0,51 0,36 72,89 1,27 1.783,53

Хөрсний чулуулгийн овоолго ба агуулахууд Ил уурхайн ашиглалтын үе тус бүрд хөрсний чулуулгийн овоолго болон бага агуулгатай хүдрийн агуулахуудыг шаардлагын дагуу байгуулна. Тухайн газрын гадаргын хэлбэр болон овоолгод байршуулах чулуулгийн эзлэхүүний хэмжээнээс хамааран хөрсний овоолгын өндөр 50 - 60 м байна. Бага агуулга бүхий хүдрийн агуулах байршуулах талбайг 40 метр өндөртэйгээр байгуулахад ойролцоогоор 100 сая тонн хүдэр багтах ба энэ нь уурхайг ашиглах бүх хувилбарын шаардлагад нийцэж байгаа юм. Хөрсний чулуулгийн овоолго болон бага агуулгатай хүдрийн агуулахын урьдчилсан байдлаар хийсэн дизайнд эдгээр байгууламжийн хажуугийн нийт налуугийн өнцгийг 18 хэм байхаар тооцож байна. Хөрсний чулуулгийн овоолгын багтаамжийн тооцоог хийхдээ, массив дахь чулуулгийн сийрэгжилтийн коэффициентийг овоолго дахь чулуулгийн эргэн нягтралын хэмжээ болон бусад хүчин зүйлийг тооцож үзсэний үндсэн дээр 30% байна гэж таамаглаж байна. Оюу Толгойн орчим нь бороо тун багатай, хуурай нутаг учраас чулуулгийн хүчиллэг нэвчилт (acid rock drainage буюу ARD) үүсэх

асуудал онцгойлон тавигдахгүй гэж таамаглаж байна. Хөрсний чулуулгийн овоолгын суурь нь завсрын гадаргуу дахь шавар материалуудаар тусгаарлагдана. Хүчил үүсгэх боломжит (PAF) материалыг хүчил үл үүсгэх (NAF) материалын завсарт овоолох бөгөөд овоолгын эцсийн гадаргууг чулуун хуягаар хучиж өгнө. Энэхүү аргачлал нь овоолгуудыг алхам алхмаар байгуулж улмаар нөхөн сэргээхэд тохиромжтой. Ил уурхайн ашиглалт

Оюу Толгойн ил уурхайн ашиглалтыг уламжлалт экскаватор – автосамосвалын хослолоор гүйцэтгэнэ. Өрөмдлөг, ачилт, тээвэрлэлт, овоолго байгуулалтын ажлыг Эзэмшигчийн өөрийн ажиллах хүчээр гүйцэтгэнэ. Тэсэлгээний бүтээгдхүүн болон үйлчилгээг гэрээлэгчээр гүйцэтгүүлэх ба тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг MARC тохиролцооны дагуу гүйцэтгэх болно. Ил уурхайнууд өдөрт 24 цагаар, 12 цагийн хоёр ээлжтэйгээр, хэвийн байдлаар жилд 340 хоног ажиллана. Цаг агаарын нөхцөл байдал зэрэг төлөвлөшгүй саатлын улмаас жилд 25 өдрийг алдана гэж таамаглаж байна. Уурхайг ажиллуулж эхлэхээс оргил хүчин чадалд хүрэх хүртэлх хугацаанд удирдлага болон ажилчдыг оролцуулаад нийт ажиллах хүчний тоо 400-448 байхаар тооцсон.

Page 54: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 52 2005 оны 8 сар

Ил уурхайд шаардагдах тоног төхөөрөмж

Тоног төхөөрөмж Ашиглалт эхлэх үед

Хүчин чадал оргилдоо хүрэх үед

Гидравлик экскаватор

2 3

Автосамосвал 13 23 Эргэлтэт өрөм 2 3 Гидравлик экскаватор (зөвхөн 2-р хувилбарт)

- 1

Дугуйт бульдозер 1 1 Гинжит бульдозер 3 4 Грейдер 2 2 Ачигч 1 1 Усны машин 2 2

Өрөмдлөг, тэсэлгээний ажил Тэсэлгээний цооног өрөмдөх зориулалт бүхий эргэлтэт өрмийн машинаар 17 м-ийн гүнтэй 305 мм-ийн диаметр бүхий цооногуудыг 45 метр/цаг дундаж нэвтрэлтийн хурдтайгаар өрөмдөнө. Инженер геологийн зөвлөмжид тусгасан хатаалтын хэвтээ цооногуудийг өрөмдөх, овор хэтэрсэн чулуулгийг тэслэх зориулалтаар өрөмдөх, урьдчилан доргиох тэсэлгээ хийх зэрэгт туслах өрөмдлөг ашиглана. Усгүй цооногт ANFO, устай цооногуудад хүнд ANFO төрлийн тэсрэх бодис ашиглана. Зонхилох нөхцлүүдийг авч үзэхэд, ихэнх тэсэлгээг хуурай нөхцөлд хийх таамаглал гарч байна. Тэсрэх бодисын зарцуулалт хөрсний чулуулгийг тэслэхэд массив дахь эзлэхүүнээр 0,40 кг/м3, хүдрийн тэсэлгээ явуулахад 0,78 кг/м3 байхаар тооцсон. Ачилт ба тээвэрлэлт Ил уурхайн үндсэн ухаж ачих төхөөрөмж нь 28 м3 утгуурын багтаамж бүхий ил уурхайн зориулалттай дизель гидравлик экскаватор байна. Хэвийн ажиллагааны үед нэг экскаватор хүдэр ачилтанд голлон ажиллах ба бусад экскаватор хөрс хуулалтанд ажиллана. Экскаваторууд 220-240 тонны даацтай дизель самосвалуудыг ачаалж,

самосвалууд хөрсний чулуулгийн овоолго болон бутлуур руу тээвэрлэнэ. Хүдрийг бутлуурт шууд нийлүүлэх бөгөөд дахин ашиглах зориулалтаар агуулахад хураана. Хөрсийг ил уурхайн дээд хэсэг рүү гарах түр траншей ба ил уурхайн үе тус бүрт байгуулах байнгын траншейн аль алиныг нь ашиглан хуулах бөгөөд овоолго руу самосвалаар тээвэрлэнэ. Экскаваторын хүчин чадлын зөрөөг нөхөх зорилгоор 18 м3 –ийн багтаамж бүхий шанагатай шууд утгуурт ачигчийг ашиглана. Туслах төхөөрөмж

Ачих, тээвэрлэх ажилд уламжлалт туслах төхөөрөмжийг ашиглана. Ил уурхайн усыг дизель насосын тусламжтайгаар уурхай доторх зумпнуудээс бутлуур дахь сав руу шахах замаар зайлуулна. Оюу Толгойд ил уурхайн ус зайлуулах ажил хүндрэл учруулахгүй гэж үзэж байна.

Page 55: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 53 2005 оны 8 сар

Далд уурхайн байгуулалт Оршил

Хюго Даммет орд дээр блокчлон олборлох аргыг ашиглан олборлолт явуулна. Энэ аргыг тохиромжтой нөхцөлд хэрэглэхэд зардал багатай байдаг. Уг орд нь дэлхийд блокчлон олборлох аргаар ашиглагдаж буй бусад ордтой хэмжээ, нөөц, хүдэр дэх металын агуулгаараа өрсөлдөхүйц Хойд Хюго ба Өмнөд Хюго бүсээс бүрдэнэ. Хойд Хюго нь уул уурхайн олборлолт явуулахад хамгийн анхаарал татахуйц орд. McIntosh Engineering Inc. нь блокчилсон олборлолт явуулдаг уурхайн талаар үнэлгээ өгөх асуудлаар салбартаа тэргүүлэгч компаний нэг. McIntosh-аас гаргасан ОАЦТ-ний талаарх дүгнэлтүүд нь АММИ, АМЕС-аас ордын нөөцийн хэмжээ ба металын агуулгыг тогтооход хэрэглэсэн 2005 оны 3-р сар хүртэл хийгдсэн хайгуул, өрөмдлөгийн үр дүнд тулгуурласан. Канадын SRK Consulting компани геотехникийн өгөгдлүүдийг хянаж үзээд, бүх чөмгөн дээжээс цуглуулж нэгтгэсэн өгөгдлүүдэд анализ хийсэн. SRK-н гаргасан дүгнэлтэд блокчлон олборлох аргыг тохиромжтой гэж үзсэн бөгөөд энэ нь McIntosh-ийн үнэлгээний нэг хэсэг болж буй. Далд уурхайн бэлтгэл ба ашиглалтын явцад худрийн нөөц ба агуулга нь одоогоор тогтоосон хэмжээндээ байна гэж тооцсон болно. Хойд Хюго ордын блокчлон олборлох уурхайгаас ашиглалтын 43 жилийн хугацаанд дунджаар 1,249 %-ийн зэс, 0,299 гр/тонн алтны агуулгатай 1.155 сая тонн хүдэр олборлох боломжтой гэж үнэллээ. Үндсэн хувилбарт өгсөн үнэлгээгээр, хүдэр олборлолтын оргил хүчин чадал 30 сая тонн/жил буюу ойролцоогоор өдөрт 85.000 тонн байх юм. Хойд Хюго орд дахь Өндөр Магадлалтай ба Боломжит нөөцийг нарийвчлан судалсны дараа нөөц цаашид өсөх боломжтой. Нөөцийн потенциал бүхий хоёр газрыг уурхайн ойр хавьд нэмж тогтоогоод байгаа. Үүнд: хойд зүгтээ, Entrée Gold Inc.-тэй хамтран эзэмшдэг талбай руу чиглэсэн суналын дагуу тэлсэн болон доош шургасан хэсэг; Хойд Хюго ордоос өмнө ба

баруун тийш орших талбай. Хойд зүг рүү тэлсэн хэсэгт АММИ-ийн өрөмдлөгийн ажил үргэлжилж байна. Хойд Хюгод хийгдсэн үнэлгээний үр дүн Үндсэн Хувилбар 85.000 тонн/өдөр (2005 оны 6 сар) Уурхайн хүрээнд хамаарах нөөц - Хойд Хюгогийн 1-р өргөлт

Хүдэр жингээр (уурхай байгуулалтын явцад гарах хүдрийг оролцуулаад)

576,5сая

NSR ($/тонн) 24,89 Зэсийн агуулга (%) 1,463 Алтны агуулга (гр/тн) 0,286

- Хойд Хюгогийн 2-р өргөлт Хүдэр жингээр (уурхай байгуулалтын явцад гарах хүдрийг оролцуулаад)

578,6сая

NSR ($/тонн) 17,81 Зэсийн агуулга (%) 1,035 Алтны агуулга (гр/тн) 0,312

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө Хойд Хюго ордын 1-р өргөлт эхлэх он

2010

1-р өргөлтийн ашиглалтын хугацаа 25 жил Хойд Хюго ордын 2-р өргөлт эхлэх он

2028

2-р өргөлтийн ашиглалтын хугацаа 24 жил Хүдэр олборлолтын оргил хүчин чадалд хүрэх он

2015

Хүдэр олборлолтын оргил хүчин чадал дуусгавар болох он

2050

Уурхайн хүдэр олборлолт төгсгөлдөө хүрэх он

2051

Уурхайн ашиглалтын нийт хугацаа 43 жил

Ордын үнэлгээ

Ордыг ашиглахтай холбоотой хамгийн чухал асуудал нь уг нөөцийг блокчлон олборлоход хөндий үүсэх эсэхийг баталгаажуулах явдал байдаг. SRK, Оюу Толгойн орд дээр хэд хэдэн удаа ирж тодорхой тооны өрмийн дээжийг шалгах, инженер геологийн өгөгдлүүдийг цуглуулах, харьцуулалт хийх талаар Айвенхоуд заавар, чиглэл өгсөн. Хойд Хюгогийн бүсэд хөндий үүсч, үйлдвэрлэл үр ашигтай байх боломжтой гэдэг дээр SRK болон McIntosh санал нэгтэй байгаа. SRK, хийсэн шинжилгээнийхээ үндсэн дээр дараах дүгнэлтэд хүрсэн: • Хойд Хюго хүдрийн биет дэх эрдэсжилт

бүхий чулуулгийн масс нь 20-25 метрийн гидравлик радиустайгаар хөндий үүсгэн нурах боломжтой. Энэ нь ойролцоогоор 80х80 м--аас 110х 110 м хэмжээтэй тэнцүү.

Page 56: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 54 2005 оны 8 сар

Далд уурхай дээр төлөвлөж буй өргөлтийн хоёр үе шатанд хөндий үүсэлтийн хүрээ энэ гидравлик радиусаас хавьгүй илүү байгаа.

• Ордын чулуулгийн масс нь чулуулаг массын хөндий үүсэлтийн “дундаж” зэрэглэлд багтана (Палабора болон Кассиар бус) …Хойд Хюгогийн чулуулгийн масс нь Нортпаркс болон Риджвэй зэрэг арай бага гидравлик радиус бүхий хөндий үүсгэдэг чулуулгаас бат бөхийн хувьд бага байна.

• Эвдрэлийн зонууд болон хагаралууд уг ордын хөндий үүсэх чадварыг цаашид 5-10% хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж тооцож байна.

Хойд Хюго ордын Өндөр Магадлалтай болон Боломжит нөөцөд тулгуурлан 0,6%-ийн зэсийн эквивалент захын агуулгатайгаар зэс болон алтны агуулгыг бодсон AMEC-ийн тооцоогоор, тус ордын металын хэмжээ 38 тэрбум гаруй фунт зэс, 13 сая гаруй унц алт байна. Ийнхүү тус орд нь энэ төрлийн дэлхийн хамгийн том хэмжээний ордуудын нэг болж байгаа юм. Өмнөд болон Хойд Хюго ордуудын Өндөр Магадлалтай ба Боломжит ангилалд бодогдсон нөөцийн нийлбэр хэмжээ нь 1,5 тэрбум тонноос давж байна. Хойд Хюго ордод хүдрийн өндөр агуулга бүхий эхлэлийн бүсийг тогтоогоод байгаа. АММИ болон АМЕС-ийн гаргасан нөөцийн тооцоо, McIntosh-ийн гүйцэтгэсэн ашиглалтын үнэлгээ, AAJV болон бусад газраас хийсэн баяжуулалт болон удирдлагын шинжилгээний өгөгдөлд тулгуурлан тойм судалгаануудыг гүйцэтгээд байна. Эдгээр судалгаанаас үзвэл, 1,987%-ийн зэс, 0,419 гр/тонн алтны агуулга бүхий 184 сая тонн Өндөр Магадлалтай нөөцийг эхний арван жилд олборлон боловсруулснаар төслийн эдийн засгийг баталгаажуулах болно.

Хойд Хюгогийн эрдсийн нөөц зүүн хойд зүг рүү шургаж орсон байна. Түүний тогтоогдоод буй суурь нь хасах 400 метр (гадаргаас доош 1.600 м) орчимд байна. Урьдчилан тааварлаж байгаагаар, блоклон олборлолтын хөндийн хэмжээ уртаашаа 1.500 метр, өргөөшөө 200-700 метр, өндөр нь 300-500 метр байна. Нөөцийн биетийн хэлбэр хэмжээ нь блокчлон олборлолтонд маш тохиромжтой бөгөөд уурхай нь “гүний блоклон олборлолтын” категорид хамаарч байна. Далд уурхайн байгуулалтын төлөвлөгөө - 1-р өргөлт

Хойд Хюгогийн 1-р өргөлтийг барихдаа, хүдэр олборлолтын хүчин чадлыг ойролцоогоор 15.000 тн/өдөр хэмжээтэй эхэлж, 60.000 тн/өдөр хүртэл өргөтгөөд улмаар эцэст нь 85.000 тн/өдөр хэмжээнд хүртэл өсгөхөөр шат дараалалтай барьж, ашиглахаар төлөвлөөд байна. Энэхүү шат дараалсан ажиллагаа нь төслийг баталсанаас хойш 11 жил буюу бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлсэнээс хойш 6 жилийн хугацаанд хийгдэж дуусна. Босоо гол ам, анхдагч бэлтгэл малталтууд, газар доорх суурилуулалтын ажил, туслах уурхайн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх явдал үйлдвэрлэлийг урьдчилан тааварлаж буй хүчин чадлаар нь явуулахад онцгой нөлөөтэй. Үйлдвэрлэлийг эхлүүлэхийн тулд дараах гол ажлыг нэгэн зэрэг, эсвэл дарааллан гүйцэтгэх шаардлагатай:

• Барилга угсралтыг гүйцэтгэж ашиглалтанд оруулах:

- Босоо ам №2 (олборлолтын зориулалт бүхий үрэлтийн өргүүр нэг ширхэг)

- Босоо ам №3 (олборлолтын зориулалт бүхий өргүүр хоёр ширхэг)

- Босоо ам №4 (олборлолтын зориулалт бүхий өргүүр нэг ширхэг)

• 1-р өргөлтийн үед жил тутам анхлаад 60, дараа нь 96, улмаар 120 ширхэг хүдэр буулгах цэг байгуулах.

Энэ төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн тулд, Хойд Хюго ордын Техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах мэдээллийг Босоо ам №1-ээр дамжин хэрэгжих хайгуулын х ө т өлб ө рийн ү р д үнд г а р г аж а в а х а а с өмнө Босоо ам №2, №3-ын байгуулалтыг хийж, зарим холбогдох налуу малталтыг хийх шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй. Хойд Хюгогоос өдөрт 85.000 тонныг олборлоно гэвэл уг орд нь нэг үргэлжилсэн эрдэсжсэн блокоос блокчилсон олборлолтын аргаар олборлолт хийх хамгийн том ордуудын нэг байх болно.

Далд уурхайн ашиглалтын арга

Page 57: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 55 2005 оны 8 сар

Блокчилсон олборлолтын арга нь далд уурхайгаас асар их хэмжээний хүдрийг олборлоход ашигладаг аюулгүй, батлагдсан, өндөр бүтээмжтэй арга юм. Энэ аргаар хэвтээ хавтгайн дагуу хүдрийн биетийн доод хэсэгт малталт явуулж, дээр орших чулуулгийг нураадаг. Хүдрийн нуралт буюу “газрын доорх хөндий үүсэлт” нь “дизайны дагуу” явагдах бөгөөд урьдчилан таамаглахуйц, хяналттай, зориудын аргаар хийгддэг. Эхлээд хүдрийн биетийн доод талаар малталт нэвтрэх ба тэсэлгээний хүчийг ашиглан газрын доорх хөндийг үүсгэдэг. Үүний үр дүнд тэслэгдсэн хүдэр матриц хэлбэртэйгээр анхдагч хөндийн доод талаар байрлуулсан хүдэр буулгуурууд руу унаж ирэх бөгөөд эндээс хүдрийг далд уурхайн зориулалт бүхий ачих-тээвэрлэх төхөөрөмжийн тусламжтайгаар зайлуулж өгнө. Нурсан хүдрийг зайлуулснаар агуйд хоосон орон зай үүсэх бөгөөд энэ нь уг агуй цаашид томрох боломжийг бий болгож өгнө. Хүдэр буулгууруудын дээр орших хэвтээ талбайг нийтэд нь агуйн ёроол гэж нэрлэдэг. Хүдрийн биетийн дор, түүний дагуу дөрвөн дэд түвшинг байгуулна. Эхний хоёр (хүдрийн биетийн доод талыг нээх болон хүдэр гаргалтын) түвшин нь хүдэр олборлолтыг эхлүүлж, улмаар цаашид тогтвортой явуулахад зориулагдана. Нөгөө хоёр түвшинг агааржуулалтын болон тээврийн түвшингүүд хэмээн нэрлэдэг. Блок агуй үүсгэн олборлолт явуулах арга

Тэгш хэмт Herringbone загвар

El Teniente загвар

Дизайн ба төлөвлөлтөд харгалзаж үзсэн зүйлс

Блокчилслон олборлолт нь газрын гадаргад суулт үүсэхэд нөлөөлнө гэж үзэж байна. Уурхайн гол амууд ба голлох дэд бүтцүүдийн нэгдмэл цогц байдлыг хадгалахын тулд босоо амууд болон дэд бүтцийг ордын төвөөс чанх баруун тийш ойролцоогоор 1.500 метр зайтай нэгтгэн төвлөрүүлнэ. Блокчилслон олборлолтын малталтыг гүйцэтгэх, олборлолт явуулах уурхайн нийт багийнхан, шаардагдах материал, сэлбэг хангамжийг 1.300 м үйлчилгээний босоо амаар зөөвөрлөнө. Хүдэр ба хоосон чулуулгийг блок агуйгаас далд уурхайн зориулалт бүхий ачигч, тэргэнцэр, конвейерийн хослолоор 1 .100 метр зайд тээвэрлэсний дараагаар газрын гадарга хүртэл дөрвөн ширхэг үрэлтийн өргүүрийн аль нэгээр 1.500 м зайд тээвэрлэнэ. Босоо амны амсраас газрын дор ороод буцаж гол амны амсарт гарч ирэх хүртэл уурхайн багийнхан ойролцоогоор 6.000 метр замыг туулна. Босоо амны амсраас ажлын талбай хүртэл материал болон сэлбэг хангамжийг 3.000 метр зайд шилжүүлнэ.

Монгол бол хөгжиж буй орон бөгөөд Оюу Толгой орд алслагдсан зах хязгаар нутагт байрлалтай. Дотоод гадаадын өндөр чадвартай ажиллах хүчнийг өөртөө татаж, тогтвортой ажиллуулах асуудлаас гадна уул уурхайн тоног

Page 58: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 56 2005 оны 8 сар

төхөөрөмжийн хангалтыг зохицуулах асуудал тодорхой хэмжээний хүч анхаарал шаардах болно. Өртөг зардлын төлөвлөлт Дараах зардлыг цар хүрээг тогтоох буюу тойм судалгааны хэмжээнд тогтоогоод байна. Үүнд:

• Уурхайн өргөх байгууламж

• Агааржуулалт, газрын доорх тээвэрлэлт, конвейер, бутлуур, савнууд, скипэнд ачих төхөөрөмж, засварын газрууд, агуулах, тэсрэх бодис хадгалах байр, босоо амны ёроолын гарцууд, босоо амны дунд хэсэг дэх татлагын байгууламжууд зэргийг багтаасан далд уурхайн үндсэн байгууламж, төхөөрөмжүүд

• Олборлолтын бэлтгэл малталтууд, панелийн дрифтүүд, хүдэр буулгуурын байгуулалт, хүдэр ачих ажиллагаа

• Уурхайн ашиглалтын зардлын тооцоо Эдгээр ажилд шаардагдах өртөг зардал болон гүйцэтгэх төлөвлөгөөг хэрэгжих боломжтой гэж үзсэн бөгөөд, Монгол ажиллагсад шаардлагатай ур чадвар, стандартын түвшинд хүрэх хүртэл гадаадын мэргэжилтнүүд болон гэрээгээр ажиллагсад оролцох шаардлагатай болохыг тооцсон. Төлөвлөгдөж буй өргүүрүүд, босоо амны тээврийн систем, тэдгээрийн хүчин чадал нь бусад уурхайд ашиглагдаж туршигдсан ба эдгээр нь урьд өмнө баригдаж байсан хамгийн том төхөөрөмжүүдийн түвшинд байх болно. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж, ур чадвар тогтворжих хугацаа хангалттай байвал ашиглалтын зардал бусад блокчлон олборлох аргаар ашиглалт явуулж буй уурхайнуудын дундаж зардалтай тэнцүү буюу түүнээс хямд байх боломжтой. Геотехникийн асуудлууд

Хойд Хюго ордын эрдэсжилт бүхий баялгийн талаар инженер геологийн гол мэдээлэл цугларсан байгаа хэдий ч газрын доорх бодит бүтцийг ажиглаж үзээгүй, нөөцийг далд малталтаар олборлон туршаагүй байна.

Босоо амнууд болон газрын доорх гол байгууламжийг барихаар төлөвлөөд буй байрлалуудаас өрмийн чөмгөөр бага хэмжээний дээж авсан. Өнөөгийн шатанд босоо ам босгох, бусад байгуулалтыг хийх ажлын ахилтын хурд болон бэхэлгээний талаар урьдчилсан таамаглалын хэмжээнд төлөвлөөд байгаа. Инженер геологийн үндсэн өрөмдлөг одоо хийгдэж байна. Далд уурхай байгуулах газрын хөрсний усны горимыг тодорхойлох өгөгдлийг одоогоор гаргаж аваагүй байгаа. Хөрсний усны чанар, хэмжээ, эх үүсвэр цэгүүд, нөлөөлөх хугацаа нь хэд хэдэн ажлын нөхцөл байдалд хамаатай байгаа. Үүнд:

• Усанд автах ба шавар шалбаагт автах байдал

• Тоосны хяналт

• Уурхайн ус зайлуулалт

• Ус боловсруулалт

• Хүдэр боловсруулалтын усны чанар, хэмжээ

• Зэврэлт

• Босоо амны хадгалалт, хамгаалалт

• Өргүүрийн татлагын ашиглалтын хугацаа

Page 59: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 57 2005 оны 8 сар

Агуй үүсгэлтийг урьдчилан таамаглах Хүдрийн биет урьдчилан таамагласан хэмжээнд үр ашигтайгаар агуй үүсгэн нурахгүй байх, эсвэл агуй үүссэн ч агуйн таазнаас нурах чулуулгийн ширхэг хэт бага байснаас хүдэр олборлолтын хурд буурах боломжтой бөгөөд хүнд тохиолдолд зарим нөөцийг алдаж ч болох юм. Хүдэр буулгуурын хяналт болон агуйн менежмент нь энэ боломжийг багасгах, гаргахгүй байхад чиглэх боловч агуй үүсэлт нь урьдчилан таамагласан хэмжээнд хүрэх эсэхийг тогтооход тодорхой хугацаа хэрэгтэй. Нөгөө талаар, агуй үүсэлт таамагласнаас илүү үр дүнтэйгээр явагдсан тохиолдолд уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ хурдсах боломжтой.

Page 60: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 58 2005 оны 8 сар

Металлурги

Оршил

Оюу Толгойд металлургийн туршилт хийж ирсэн явц нь тус ордын нөөцийг тодорхойлох ажлын дэвшлийг илтгэнэ. Туршилтын ажил, тус орд газраас SGS Lakefield Research Limited компанийн лабораторид 2001 оны сүүлчээр урьдчилсан шинжилгээнд дээж явуулснаар эхэлсэн юм. SGS Lakefield лабораторид Баруун Өмнөд, Төв ба Өмнөд Хюго зэрэг тухайн үед мэдэгдэж байсан ордыг багцаагаар төлөөлөхуйц 7 нийлмэл дээж бэлтгэсэн. Эдгээр дээжэд 2002, 2003 онд минералоги, уусгалт, нунтаглалт ба хөвүүлэн баяжуулалтын туршилтыг өргөн хэмжээгээр хийсэн болно. Туршилтыг Айвенхоу Майнз Монголия компанийн хяналтан дор SGS Lakefield, A.R. MacPherson Consultants Ltd, Terra Mineralogical Services зэрэг компани хийсэн. Улмаар технологийн урьдчилсан бүдүүвч боловсруулагдсан бөгөөд АММИ уг ордын талаар тодорхой ойлголттой болсон.

Хайгуул болон уурхайг тодорхойлох ажил урагшлахын хэрээр сонирхлын хүрээ өөрчлөгдөж, улмаар анхдагч дээж нь уурхайн төлөвлөгөөнд туссан бүх хүдрийг төлөөлж чадахгүй болсон тул дээрх металлургын туршилтын үр дүн баримжаа тоо болон үлджээ.

2003 оны сүүлчээр AAJV ба АММИ металлургийн туршилтын нэмэлт үе шатыг эхлүүлсэн ба энэ нь 2005 оны эх хүртэл үргэлжилсэн юм. Энэ хөтөлбөр нь Баруун Өмнөд, Төв, Өмнөд ба Хойд Хюго зэрэг ордын хүдрийн флотаци ба нунтаглалтын үр дүнг баталгаажуулах зорилготой байсан. Флотацийн лабораторийн болон хагас үйлдвэрийн ба нунтаглалтын лабораторийн туршилтууд Австралийн Перт хотод Ammtec лабораторид хийгдсэн. Үндсэн флотаци болон нунтаглалтын өгөгдлүүдийг тодорхойлох ажил MinnovEX, хагас өөрөө нунтаглалтын хагас үйлдвэрийн туршилт SGS Lakefield дээр тус тус хийгдсэн.

Туршилтын ажлын хөтөлбөрүүд уурхайн нөөцийн өсөлттэй хэрхэн хамаарч буйг дараагийн хуудсанд толилуулсан зургаар харуулав.

Флотацийн туршилт

Лабораторийн туршилтын ажил 3 үе шаттай хийгдсэн. Нэгд, туршилтын ажлын эхний үед боловсруулагдсан Баруун Өмнөд ордын технологийн бүдүүвчийг баталгаажуулж сайжруулсан. Зэсийн порфирийн хүдрийн боловсруулах технологийн энгийн бүдүүвч нь бүх төрлийн хүдэрт тохирч буйг олж илрүүлсэн:

• 150 µм ширхэглэлтэй 80% байх анхдагч нунтаглалт

• Cytec 3418A хэмээх диакил дитиофосфинат цуглуулагч хэрэглэх үндсэн флотаци

• 25 µм ширхэглэлтэй 80% байх дахин нунтаглалт

• 2 эсвэл 3 үе шаттай цэвэрлэгээний флотаци. Технологийн бүдүүвчийг баталгаажуулсны дараа уурхайн хүдэр нийлүүлэлтийн хуваарийн дагуу дээжүүд дээр битүү үе шаттай ба лабораторийн энгийн туршилтууд хийгдсэн. Хүдрийн биет тус бүрийн флотацийн баяжигдах чанарын өөрчлөлтийг харуулахын тулд флотацийн лабораторийн туршилтыг хоосон чулуулагт өргөнөөр тархсан дээжин дээр хийсэн. Туршилтын үр дүнг харьцуулсан бөгөөд флотацийн баяжигдах чанар, хүдэр дэх металын агуулга болон зэс/хүхрийн харьцаа зэрэг уурхайн загварын үзүүлэлт хоорондын хамаарал, төслийн металлургийн үр дүн, уурхайн төлөвлөгөөнд тусгасан хүдрийн блокуудын хоорондын хамаарал зэргийн алгоритмыг боловсруулсан.

Page 61: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 59 2005 оны 8 сар

Металлургийн туршилтын хөтөлбөр нөөцийн өсөлттэй холбогдаж буй нь

Page 62: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 60 2005 оны 8 сар

Флотацийн туршилтын дээжлэлтийн

хэмжээ

Бүс Төлөөлж буй

хүдрийн хэмжээ, сая тн

Төрөл бүрийн

дээжний тоо Баруун Өмнөд Оюу Төв Оюу Хойд Хюго Өмнөд Хюго

231

30

140

4

152

30

35

20

Ammtec лабораторид хийгдсэн уламжлалт флотацийн хөтөлбөрөөс гадна Торонто хотод MinnovEX лабораторид үндсэн флотацийн үзүүлэлтүүдийг (минерал тус бүрийн флотацийн кинетик болон хамгийн их металл авалтууд) гарган авч, флотацийн үргэлжлэх шаардлагатай хугацаа болон эргэлтийн ачааллын үзүүлэлтүүд зэргийг олж тогтоохын тулд MinnovEX Fleet гэдэг флотацийн загварчлалыг ашигласан.

Туршилтын сүүл үеэр Хойд Хюго ордоос умард руу өрөмдөж буй өрөмдлөгийн дээжнээс нэмэлт дээж цуглуулсан. Эдгээр дээжийг өмнөх туршилтын адил нөхцөлд туршсан ба үр дүн нь ижил байсан ба давтагдаж байв. Цаг хугацааны шахалтын улмаас зэсийн харьцангуй өндөр, хүхрийн бага агуулгатай энэхүү хүдэрт оновчлол хийгээгүй болно.

Нунтаглалт Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг MinnovEX CEET симуляцаар гаргасан болно. Симуляцад орж буй өгөгдөхүүнд ХӨНТ-ийн ажлын индекс, бөмбөлгөн тээрмийн ажлын Бонд индекс, бутлалтын индекс зэрэг орсон ба их хэмжээний дээжийг металлургын тусгай өрөмдлөг хийлгүй бага голчтой өрмийн цооногоос гаргаж авсан. Үр дүнг нягтлахын тулд JK Metallurgical Research Center (JKMRC)-ийн симуляторыг нунтаглалтын хоёрдогч загвар болгон ашигласан. Үйлдвэрийн

төлөвлөгдсөн хүчин чадалд хүрэхэд ашиглагдах энэхүү аргыг диаграммаар үзүүлэв.

Нунтаглалтын боломжит схемийн хэлбэрийг гаргаж авахын тулд литологи ба хувирлаар ангилсан хүдрийн гол төрлүүдийг огтолсон том голчтой алмазан өрөмдлөгийн цооногоос 26 ширхэг тусгай багц дээж сонгож авсан. Дээж тус бүрийн хатуулгийг хэмжиж, хүдрийн төрөл тус бүрт нунтаглалтын схемийн загварыг CEET ба JKMRC хоёрт хийсэн. Уурхайгаас гарч буй хүдрийн хэмжээг тэсрэлтийн шинжилгээгээр Scott Mine Consultants Ltd тогтоосон. MinnovEX, JKMRC болон AAJV-ийн үр дүнгүүд хангалттай бөгөөд 26 багц дээж нь хүдрийн төрлийн бүх хүрээг төлөөлж байна гэж АММИ, AAJV дүгнэх хүртэл дээрх компаниудын үйлдвэрлэлийн суурилуулалтын мэдээллийн сан нь загваруудыг байгуулж тохируулахад ашиглагдсан.

Металлургийн туршилтаар тогтоогдсон

уурхайн нийт хугацааны үйлдвэрлэлийн баланс

- Үндсэн хувилбар өдөрт 85.000 тн

Агуулга Тархалт Хүдрийн биет ба

төрөл

Сая тн Сu,

%

Аu,

гр/т

Сu,

%

Аu,

гр/т

Баруун Өмнөд: Үйлдвэрт орох хүдэр Баяжмал Хаягдал

123,192

2,319 120,873

0,53

24,70 0,06

0,69

25,40 0,22

100

88,0 12,0

100

68,9 31,1

Хойд Хюго:

1-р өргөлт Үйлдвэрт орох хүдэр Баяжмал Хаягдал

576,494

25,550 550,944

1,46

30,0 0,14

0,29

5,10 0,07

100

91,9 8,1

100

79,1 20,9

Хойд Хюго:

2-р өргөлт Үйлдвэрт орох хүдэр Баяжмал Хаягдал

578,574

19,270 559,304

1,03

28,10 0,10

0,31

7,40 0,07

100

90,0 10,0

100

79,0 21,0

Page 63: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 61 2005 оны 8 сар

Тохируулж өөрчилсөн загварыг Баруун Өмнөд болон Хойд Хюго ордын хүдрийг төлөөлөхуйц багц дээжинд тохирсон схем гаргаж авахад ашигласан. Сонгож авсан бүдүүвч нь урьдчилсан бутлалттай нээлттэй схемийн ХӨНТ болон битүү схемээр ангилууртай холбогдсон Бөмбөлөгөн тээрмүүд юм. Шинжилгээгээр схемийн хүчин чадлыг ХӨНТ 90-ээс дээш хувиар зохицуулж байхаар тооцоолж байна.

Бага хэмжээний лабораторийн туршилтын үр дүнг баталгаажуулахын тулд дараагийн ХӨНТ-ийн хагас үйлдвэрийн туршилтыг 2005 оны 4-р сард SGS Lakefield Баруун Өмнөд Оюу ордын хүдрийн 250 тн дээжин дээр хийсэн.

Page 64: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 62 2005 оны 8 сар

Үйлдвэрлэлийн хүчин чадал тооцоолох аргачлал

ОАЦТ-ний нунтаглах дамжлагын бүдүүвч

Нунтаглалтын загварын үр дүн Үзүүлэлтүүд Баруун Өмнөд Хойд Хюго

ХӨНТ-ийн тэжээл F80, мм Шилжилтийн хэмжээ Т80, мм Эргэлтийн бүтээгдэхүүний хэмжээ Р80, мм

ХӨНТ-ийн хүчин чадал, т/цаг Бөмбөлгөн тээрмийн хүчин чадал, т/цаг Нийт эргэлтийн хүчин чадал, т/цаг* Хайрганы эргэлтийн ачаалал, %

52 4,4 164

3.519 4.186 3.490

27

40 4,4 195

4.128 4.259 4.044

18

* Үйлдвэрлэлийн урьдчилан тааварлаагүй нөхцөл байдал болон багц дээжийн хэмжилтийн алдаа зэргээс шалтгаалж хүчин чадлыг 10%-иар бууруулж тооцов.

Жигд тархсан “металлург-ийн блок”-ийн гол дундаас дээж авах

Хүчин чадал тодорхойлох Загвар баталгаажуулах Хагас үйлдвэрийн туршилт

Дээж тус бүрийн SPI, Ci,BWi индексүүд

CEET Өндөр магадлалтай

загвар

CEET загварчлал бүрт цагийн хүчин чадлыг тооцох

Том төхөө- рөмж дээр үндэслэсэн нунтаглалтын технологийн схем

Дээж тус бүрийн SPI, Ci,BWi индексүүдыг тодорхойлох

Геологийн загварыг ашиглан хүдрийн гол

төрлүүдээс PQ цооногийг дээж авах

Зохицуулалт ба баталгаажуулалт

Бүх цооногоосоо хүдрийн гол төрлийг огтолсон

цооногийг сонгох

Хагас үйлдвэрийн дээжний интервалыг сонгох

Сонгосон цооногийн ихэр PQ цооног өрөмдөж,

шинжилнэ

Уурхайн ам нээж их хэмжээний дээж авна

Хагас үйлдвэрийн туршилт

Хүдрийн биет тус бүрийн боломжит хүчин чадал

JK загварчлалд цагийн хүчин чадлыг тооцох

CEET загварчлалд цагийн хүчин чадлыг тооцох

Анхдагч

хүдрийн

шигшүүр

Хоёрдогч

бутлуурууд

SAG тээрэм Хайрганы

шигшүүр

SAG тээрмийн элсний

шигшүүр Бөмбөлгөн

тээрмүүд

Флотаци

Ангилуурууд

SAG тээрмийн

тор

Анхдагч

хүдэр

Жигнэсэн дундаж

Хайрганы

бутлуур

Page 65: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 63 2005 оны 8 сар

Боловсруулах үйлдвэр

Дизайны үндсэн шийдлүүд

Баяжуулах үйлдвэр эхний ээлжинд Баруун өмнөд ордоос нийлүүлэх хүдрийг өдөрт 70.000 тонн хүчин чадалтайгаар боловсруулна. Хойд Хюго ордын далд уурхай ашиглалтанд орох үед уг хүчин чадал 85.000 тонн хүртэл өснө. Энэ үед Хойд Хюго орд хүдрийн гол эх үүсвэр байх бөгөөд шаардлагатай үед ил уурхай хавсарга байдлаар ашиглагдана. Далд уурхайн хүдэр дэх зэсийн агуулга ил уурхайн хүдрийнхээс илүү өндөр байх тул ашиглалтын тав дахь жилээс эхлэн тээрэм болон флотацийн дамжлагын хүчин чадлыг өргөтгөж, улмаар баяжмал зөөвөрлөх дамжлагыг сайжруулсны үр дүнд баяжмал үйлдвэрлэлийн хэмжээг улам ихэсгэх боломжтой болно. Хүчин чадлын хоёр дахь өргөтгөл (Шат 2) хийгдэснээр боловсруулах үйлдвэр хэд хэдэн орд дээрх ил болон далд уурхайгаас нийлүүлэх 140.000 тонн хүдрийг боловсруулах болно. Боловсруулах үйлдвэрийн үндсэн байгууламжуудын Шат 1-д зориулсан гурван хэмжээст биетийг доорх зурагт үзүүлэв.

Боловсруулах үйлдвэрийн шийдэлд ямар нэгэн шинэ технологийг оруулаагүй бөгөөд үйлдвэрлэлийн процессд зориулсан бүх төхөөрөмж практикт шалгагдаж батлагдсан төхөөрөмж болно.

Одоогоор зохион бүтээгдээд буй хамгийн том машин төхөөрөмжийг ашигласнаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тоог байж болох хамгийн цөөн хэмжээнд байлгаж, үүний үр дүнд уг байгууламжийн эзлэх зай талбайн хэмжээг багасган үйлдвэрлэлийн процессын нарийн төвөгтэй байдлыг бууруулж байгаа.

Үйлдвэрт харилцаа холбоо, хяналтын дэвшилтэт аргыг ашиглана. Үйлдвэрлэлийн процессын хяналтыг боловсруулах үйлдвэрийн төв хяналтын өрөөнөөс явуулна. Дээд удирдлагын хяналттай холбогдсон автомат тохируулга бүхий хяналтын систем ашиглан боловсруулалтын процессын үндсэн параметруудыг удирдана. Урсгал дээрх рентгэн туяан флюоросцент шинжигчийн тусламжтайгаар тасралтгүйгээр дээж авч, өгөгдөл бэлтгэж, операторууд болон удирдлагын хяналтын системүүдэд флотацийг оновчилж, хүндрэлтэй нөхцөл байдалд хариу өгөх боломжоор хангана.

Үйлдвэрийн металлургийн болон шинжилгээний лаборатори нь баяжмалын хяналт хийх, уурхайгаас гарч буй хүдрийн агуулгад хяналт тавих, металлургийн тооцоо болон баяжмал ачуулалтанд зориулсан дээжүүдээр хангах үүргийг хүлээнэ.

Баяжуулах үйлдвэрийн байгууламжууд

Хаягдал

өтгөрүүлэгч

Ус нөөцлүүр

Боловсруулах

үйлдвэр

Хүдрийн

агуулах Цахилгааны

дэд станц

Page 66: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 64 2005 оны 8 сар

Оюу Толгой - Баяжуулах процессын хялбаршуулсан бүдүүвч

Үйлдвэрлэлийн процессын

тодорхойлолт

Анхдагч бутлалт, конвейерийн тээвэрлэлт Боловсруулах үйлдвэр өдөрт 70.000 тонн хүчин чадалтай ажиллах үед түүхий эдийн үндсэн эх сурвалж нь Баруун Өмнөд ордын ил уурхай байх болно. Анхдагч конусан бутлуур руу хүдрийг автосамосвалаар тээвэрлэн авчирч буулгана. Уурхайн үйл ажиллагаанд гарах доголдолын үр дагаварыг зөөллөх, өөр өөр төрлийн хүдрийг хооронд нь холих боломжоор хангах зорилгоор уг бутлуурын ойролцоо уурхайгаас гарсан хүдрийг шууд буулгах

агуулах хийж өгнө. Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх хучлага бүхий агуулах руу анхдагч бутлуурт бутлагдсан хүдрийг туузан дамжуулгаар зөөвөрлөнө. Агуулахын барилгын максимум багтаамж нь тээрмийн гурван хоногийн хэрэгцээг хангах ба шууд ачилтын максимум багтаамж нь нэг хоног байна.

Далд уурхайн байгуулалт хийгдэж байхад болон далд уурхайн ашиглалтын эхэн үед олборлосон хүдрийг автосамосвалаар ил уурхай дээрх анхдагч бутлуур руу зөөж, ил уурхайгаас олборлосон хүдэртэй хольж ашиглана. Өдөрт 85.000 тонн хүдэр

Page 67: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 65 2005 оны 8 сар

боловсруулах хүчин чадлаар ажиллаж байх үед далд уурхайгаас олборлох хүдрийг далд уурхайн босоо амны байгууламжийн ойролцоох, хагас өдрийн нөөцийг хадгалах багтаамж бүхий овоолго руу тээвэрлэн хүргээд тэндээсээ том бутлагдсан хүдрийн агуулах руу туузан дамжуулгаар тээвэрлэнэ.

Хоёрдогч бутлалт

Том бутлагдсан хүдрийг агуулахаас дөрвөн ширхэг туузат тэжээгүүрээр татаж 65 мм–ийн завсартай тор бүхий доргиурт шигшүүр дээр асгана. Шигшүүрийн доод талд байгаа бүтээгдэхүүн (ойролцоогоор том бутлагдсан хүдрийн тал хувь нь) нунтаглагч тээрмийн тэжээгч конвейер дээр унах ба шигшүүрийн дээд талд байгаа бүтээгдэхүүн 50-65 мм-ийн гаралттай хоёр ширхэг конусан бутлуур руу конвейерээр тээвэрлэгдэнэ. Хоёрдогч бутлуураас гарсан хүдэр нь тэжээгч конвейер дээрх шигшүүрийн доод бүтээгдэхүүнтэй нийлэн ХӨНТ рүү хүргэгдэнэ. Энэ дамжлага 70.000 тн/өдөр болон 85.000 тн/өдөр хүчин чадал бүхий хувилбарын аль алинд нь ашиглагдана.

Нунтаглалт Одоогоор ашиглагдаж буй хамгийн том төхөөрөмжийг нунтаглалтанд ашиглана (Чилийн Коллахуаси дахь). Уг ХӨНТ нь 12,19м

× 7,47м (40 фут × 24,5 фут) хэмжээтэй бөгөөд 24,5 мегаВаттын хувьсах хурд бүхий хөтлүүртэй нэг блокоос бүрдэнэ.

ХӨНТ-ээс 75 мм–ийн максимум хэмжээс бүхий нунтаглагдсан хүдэр гарах ба түүнийг 13 мм–ийн тор бүхий троммел шигшүүр дээгүүр явуулан ус болон нарийн ширхэгтэй хатуу биетээс нь салгана. Уг шигшүүрийн дээдэх бүтээгдэхүүнийг мөн 13 мм–ийн тор бүхий доргиурт шигшүүр дээр угаана. Троммел болон доргиурт шигшүүрийн доод бүтээгдэхүүнийг саванд цуглуулаад насосны тусламжтайгаар

бөмбөлөгт тээрмийн дамжлага руу тээвэрлэнэ. Угаагдсан хайргыг хоёр ширхэг 746 кВаттын конуст бутлуурын дээрх сав руу конвейерээр тээвэрлэж хүргэнэ.

Конвейерийн систем дэх өөрөө цэвэрлэгч цахилгаан соронзонгийн тусламжтайгаар конус бутлууруудад төмөр биет орж бутлуурыг гэмтээхээс хамгаална. Хайргыг бутлаад, ХӨНТ-ийн гаралт дээрх насосын савны дээр байрласан 13 мм-ийн шигшүүр бүхий ширээ рүү хүргэнэ. Шигшүүрийн доод бүтээгдхүүнийг усаар шүршин норгож, зутан болгож өгөөд, ХӨНТ-ийн гаралт дээрх, бусад шигшүүрүүдийн доод бүтээгдэхүүнийг хадгалж буй насосны сав руу хольж өгнө.

Нунтаглах дамжлагын хэвийн хүчин чадал (цаг ашиглалт 90-95%) нь ХӨНТ-ийн хүчин чадлаар хязгаарлагдана. Бутлуурууд ажиллахгүй байх буюу хайргын бүтээгдхүүний хэмжээ хэвийн хэмжээнээс хэтрэх тохиолдолд хөдөлгөөнт тэжээгүүр ашиглаж, бутлагдаагүй хайргыг савнаас аван ХӨНТ-ийг тэжээж буй туузан дамжуулга дээр асгаж өгнө.

ХӨНТ-ийн дамжлага дээрх шигшүүрүүдийн доод бүтээгдхүүнийг 838 мм–ийн циклонууд бүхий битүү хэлхээнд ажиллаж буй хоёр бөмбөлөгт тээрэмд даралтын түгээгчүүд ашиглан хуваарилж өгнө. Бөмбөлөгт тээрмүүд 8,23 м диаметртэй, 12,95 м урттай бөгөөд 18,6 МВт-ын хувьсах хурд бүхий хөтлүүрээр тоноглогдсон байна. Циклоны халиа /33% орчим нь хатуу биет байх бөгөөд дунджаар

80% нь 150 µм–ээс доош ширхэглэлийн хэмжээтэй байна/-г флотацын дамжлагад оруулна. Өмнөд ордын болон Хюгогийн хүдрийг нунтаглахад шаардагдах чадал ялгаатай байх тул нунтаглалтын дамжлагыг 70.000 тн/өдөр ба 85.000 тн/өдөр хүчин чадалтайгаар ажиллах хувилбарын аль алинд нь тохируулж өгнө.

Page 68: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 66 2005 оны 8 сар

Бутлагдсан хүдрийн конвейер, агуулах

Нунтаглах дамжлага

Флотаци Туршилт, шинжилгээний хөтөлбөрүүдийн үр дүнгээс үзэхэд, өвөрмөц шинж чанар болон онцлог тоног төхөөрөмж шаардахгүй, порфирийн зэс баяжуулах энгийн флотацийн дамжлага байх төлөв харагдаж байна. Бөмбөлөгт тээрмийн циклоны халиа өөрийн жингээр урсан гурван эгнээ бүхий найман ширхэг 160 м3 багтаамжтай сав хэлбэрийн хам флотацийн камерууд руу орно. Хам баяжмалыг цэвэрлэгээ хяналтын баяжмалтай хольж ангилсаны дараа битүү хэлхээнд ажиллаж буй

арван хоёр ширхэг 508 мм–ийн бүлэг циклонуудтай холбогдсон, 1119 кВт-ын дөрвөн ширхэг босоо холигчтой тээрмүүдэд оруулан дахин нунтаглана. Дахин нунтаглалтын

циклоны халиа /80% нь 25 µм-ээс доош ширхэглэлийн хэмжээтэй/-г хоёр зэрэгцээ эгнээнд байрласан дөрвөн ширхэг 160 м3–ийн багтаамжтай цэвэрлэгээний камеруудад цэвэрлээд, дараа нь дөрвөн ширхэг 160 м3–ийн багтаамжтай хяналтын флотацийн сав маягийн камеруудад оруулна.

Хяналт цэвэрлэгээний баяжмалыг хам баяжмалтай холин дахин нунтаглалтанд оруулна. Хяналт цэвэрлэгээний дамжлагаас гарсан хаягдлыг хам баяжуулалтын хаягдалтай холиод улмаар хаягдал өтгөрүүлэгч рүү насосоор дамжуулан шахна. Эхний цэвэрлэгээний баяжмалыг 4,5 м–ийн диаметртэй, 14 м-ийн өндөртэй дахин цэвэрлэгээний баганан камеруудыг тэжээж буй дөрвөн ширхэг түгээгч рүү насосаар шахна. Дахин цэвэрлэгээний баганын хаягдлыг дахин нунтаглалтын анхдагч циклоны халиатай нийлүүлэн хяналт цэвэрлэгээний баяжуулалтанд оруулна.

85.000 тн/өдөр хүчин чадалтай ажиллах үед хам баяжмал болон хяналт цэвэрлэгээний нийлмэл баяжмалыг найман дахин нунтаглагч тээрмээр оруулахын тулд босоо холилттой тээрмийн дамжлагыг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Page 69: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 67 2005 оны 8 сар

Дахин нунтаглалтын циклоны халианд зориулсан цэвэрлэгээний дамжлага хоёр зэрэгцээ эгнээтэй байснаа гурван зэрэгцээ бөгөөд тус бүрдээ найман ширхэг флотацын камеруудтай эгнээ болон өргөжинө. Эхний цэвэрлэгээний баяжмалын дамжлага дөрвөөс арван хоёр ширхэг дахин цэвэрлэгч баганатай болж өргөжинө. Баяжмалын усгүйжүүлэлт ба хадгалалт Эцсийн баяжмалыг 20 метрийн диаметр бүхий, өндөр хүчин чадалтай хоёр ширхэг баяжмал өтгөрүүлэгч дотор хатуу хэсгийн хэмжээг нь 65%-д хүртэл өтгөрүүлээд, шүүлтүүрт оруулахаас өмнөх халаагч агитацтай саванд хадгална. Хүчин чадлыг 85.000 тн/өдөр хүргэж өргөтгөх үед гурав дахь өтгөрүүлэгч болон хоёр дахь хадгалалтын сав шаардлагатай. Автомат даралтын шүүлтүүрүүд баяжмалын чийгийг 9%-иас бага хэмжээнд хүртэл бууруулна. 70.000 тн/өдөр хүчин чадлаар ажиллахад 108 м2–ийн шүүлтүүр хоёр ширхэг байх шаардлагатай. 85.000 тонн/өдөр хүчин чадлаар Хойд Хюго ордын хүдрийг боловсруулах үед уг хоёр шүүлтүүрийг 144 м2-ийнх болгон өөрчлөх ба мөн нэмэлт хоёр 144 м2 –ийн шүүлтүүр суурилуулна. Өвлийн хүйтэн цаг уурыг харгалзан үзэж баяжмал өтгөрүүлэгч болон хадгалалтын савнуудыг битүү байшинд байрлуулна. Баяжмалын шүүлтүүрүүдийг, ойролцоогоор үйлдвэрийн 10 өдрийн үйлдвэрлэх бүтээгдхүүнийг хадгалах багтаамж бүхий баяжмалын бункер суурилуулсан шалны дээд талд байрлуулна. Шүүлтүүр бүрийн доорх хамуурт, үл буцах конвейерууд унаж буй баяжмалыг хаман авч бункерийн уртын дагууд тарааж өгнө.

Баяжмал ачилт Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эхэн үед баяжмалыг дугуйт ачигчаар автомашинд ачин Хятадын төмөр зам руу зөөнө. 1в хувилбарт заасан хүчин чадлын өргөтгөлийн үед уурхай дээр төмөр зам тавигдах ба ачилтын цэг рүү төмөр замын салаа тавигдана. Баяжмал шүүлтүүрийн үйлдвэр ба хадгалалтын

агуулахын багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлэх үед ачилтын хоёр дахь цэгийг байгуулна. Баяжмалыг, шүүлтүүрүүдийн дор орших овоолгоос дугуйт ачигчаар галт тэрэгний вагонд зөөж ачина.

Хаягдлыг зайлуулах Баяжуулалтын процессоос гарсан хаягдлыг 125 метрийн диаметр бүхий хоёр ширхэг хаягдал өтгөрүүлэгчид оруулан хатуу хэсгийн эзлэх хувийг нь 55%-иас 65%-д хүртэл өтгөрүүлнэ. Өтгөрүүлэгчийн холигч нь өвлийн улиралд ажиллах зориулалттай хийгдэх ба тийрэлт хөдөлгүүртэй байна. Өтгөрсөн хаягдлыг хаягдал зайлуулах хоёр шугамаар насосаар шахан хаягдал хадгалах байгууламжийн (ХХБ) ойролцоох өргөлтийн насосын станцад хүргэнэ. Хаягдлыг зайлуулах шугамуудын үйл ажиллагаанд тасалдал гарсан үед өргөлтийн насосны сав руу хаягдлын шугам дахь пульпа өөрөө шавхагдаж байх зориулалт бүхий налуу коридортой байна. Хаягдлыг хоёр ширхэг хоёр шатлал бүхий өргөлтийн насосаар дамжуулан ХХБ-ийн дагуулан тарааж өгнө.

Боловсруулалтын ус Баяжуулалтын ажиллагааг баяжуулах үйлдвэрийн дэргэд орших, тус бүр нь 24 цагт шаардагдах нөөцийг агуулах багтаамж бүхий хоёр ширхэг цөөрмөөс усаар хангана. Үйлдвэрийн усан хангамжийн системээс цөөрөмд цэвэр ус сэлбэж өгнө. Уг цөөрмүүдэд мөн хаягдал өтгөрүүлэгч далангийн тунасан ус, уурхайн ус зайлуулалтын ус, уурхай орчмын гадаргын уснаас хамгаалах байгууламжийн усыг цуглуулж авна. Ус татах байгууламжаас ирэх цэвэр усыг боловсруулах үйлдвэрийн дэргэд орших сав руу насосаар шахаж гал унтраах, хөргөлт, gland seal, баганан цацалт зэрэг цэвэр ус шаардагдах тохиолдолд хэрэглэнэ. Нунтаглалтын бөмбөлөг ба реагентууд Үйлдвэрлэлийн эхэн үед хүдрийн нунтаглалтанд шаардлагатай бөмбөлгүүдийг Хятадаас тээвэрлэж авчран үйлдвэр дээрх

Page 70: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 68 2005 оны 8 сар

хадгалах саванд буулгана. Бөмбөлөг тэжээгчүүд, хадгалах савнаас ХӨНТ-ийг тэжээгч конвейер руу ба бөмбөлөгт тээрмийн тэжээгч төхөөрөмж рүү конвейероор хүргэгдэж буй бөмбөлөгүүдийг хэмжин хуваарилна. Шохой бутлах тээрмийн болон дахин нунтаглалтын тээрмүүдийн нунтаглалтын бөмбөлөгүүдийг утгууранд савлаж аваад гүүрэн кранаар тээвэрлэн хүргэж, цэнэглэнэ. Флотацийн реагентуудыг олон улсын нийлүүлэгч байгууллагуудаас буюу ихэвчлэн Хятад дахь агентуудаар нь дамжуулан авна. Холиогүй реагентын хувьд зургаан долоо хоногийн, хольсон буюу сулруулсан реагентын хувьд нэг хоногийн нөөцийг багтаах багтаамж бүхий сав байна. Түүхий шохойг бүхэл байдлаар Хятадаас хүлээн аваад хоёр долоо хоногийн нөөц багтаах багтаамж бүхий саванд хадгална. Түүхий шохойн уусгалтыг нэг хоногийн зутангийн нөөцийг хадгалах багтаамж бүхий саванд явуулна.

Page 71: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 69 2005 оны 8 сар

Баяжмал тээвэрлэлт, ачилт

Баяжмалыг төмөр замын өртөө хүртэл

тээвэрлэх

Монгол Улс нь далайд гарцгүй бөгөөд хуурай замын тээврийн дэд бүтэц сул хөгжсөн орон юм. Баяжмалыг худалдан авах гол хэрэглэгчид нь Хятадын хайлуулах үйлдвэрүүд байх тул Оюу Толгойн орд газрыг хойд Хятадын төмөр замын системтэй холбосон тээврийн сүлжээ байгуулагдана. Судалгаанд Хятадын Вуюуаныг төмөр замын шилжүүлэн ачих өртөөгөөр товлоод байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэх эхний гурван жилийн хугацаанд баяжмалыг 40 тоннын автомашинд ачин Вуюуан хүртэл тээвэрлэнэ. Тээвэрлэлтийн ажиллагаа өдөрт 24 цагийн турш явагдах ба гурав дахь жилд баяжмал тээвэрлэхэд өдөр тутамд тавь гаруй машин шаардагдана. Тээврийн замын маршрут хүн ам ихээр суурьшсан газрыг дайрч өнгөрөх тул үйл ажиллагааны процедурт нутгийн оршин суугчидтай зөвшилцөх замаар хүрээлэн буй орчны болоод аюулгүйн ажиллагааны асуудлуудыг тусгаж өгөх шаардлага байгаа. Дөрөв дэх жилийн эхээр авто тээврийг төмөр замын тээвэр орлох болно. Оюу Толгойн ордын баруун хойно орших нүүрсний орд газруудыг эргэлтэнд оруулах ажлын хүрээнд тус бүс нутгийг хойд Хятадтай холбосон төмөр зам уурхайн талбайгаас 40 км орчим зайтай өнгөрөх магадлалтай байгаа. Ингэвэл Оюу Толгойг Хятадын төмөр замын системтэй холбосон салаа шугам баригдана. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны Шат 2-д олборлолт оргил хүчин чадалдаа хүрэх ба уурхайгаас өдөрт 140.000 тонн хүдэр олборлож,

уурхайн төлөвлөлт 2,5 сая wmt/жил хэмжээнд хүрэх үед өдөрт дунджаар төмөр замын дөрвөн цуваа ачигдах болно. Төмөр замын салаа шугам татах, уурхайд дотоод төмөр зам тавих капитал зардлыг 1в үе шатны ажлын хэсэг болгон оруулсан.

Баяжмалыг хайлуулах үйлдвэр хүртэл

тээвэрлэх

Баяжмалыг Вуюуанаас хайлуулах үйлдвэр хүртэл тээвэрлэх зардлыг баяжмал үйлдвэрлэлийн мэдээлэл ба боломжит хэрэглэгч болох хайлуулах үйлдвэрүүдийн хувилбаруудыг харгалзан үзсний үндсэн дээр тооцсон. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж эхлэх эхний гурван жилийн ихэнх хугацаанд жилд ойролцоогоор 0,5 сая тонн баяжмал гаргахаар тооцсоны үндсэн дээр уурхайгаас дунджаар 1.800 км–ийн хүрээн дотор байрлах хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг худалдах боломжтой гэж үзсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөснөөр АММИ жилд 0,5–1 сая тонн баяжмалыг уурхайгаас дунджаар 2.300 км зайнд орших Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд төмөр замаар нийлүүлж арилжаалах боломжтой. Жилд 1,5 сая тонноос дээш хэмжээний баяжмал гаргасан тохиолдолд Хятадын Тянжин боомтоор дамжуулан Ази дахь хайлуулах үйлдвэрүүдэд зарах боломжтой юм. Эхний жилүүдэд Оюу Толгой ордоос хайлуулах үйлдвэрүүд хүртэл баяжмал тээвэрлэх дундаж зардал авто тээвэр оролцох үед $38,17 wmt байх бол төмөр зам тавигдсанаар $20,15 wtm болж буурна.

Page 72: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 70 2005 оны 8 сар

Тус газрын зургийг АММИ-ээс гагцхүү мэдээлэл өгөх зорилгоор толилуулав. Уг зурагт ОАЦТ-нд дурьдаагүй зарим мэдээлэл орсон бөгөөд AAJV түүнийг хянаж үзээгүй болно.

Page 73: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 71 2005 оны 8 сар

Хаягдлын менежмент

Хаягдлын шинж чанар ба хадгалалт

Хаягдал хадгалах байгууламжийн хийцийн үндсэн шийдлүүдийг Knight Piesold-ийн явуулсан туршилт судалгааны үр дүнд тулгуурлан гаргасан. Хаягдал нь уян хатан чанараар бага, лаг шавар зонхилсон хаягдлын ангилалд хамаарна. Тунадас суултын итгэлцүүр нь боломжийн хурдан (тав хоногийн дотор тунадас суултын эцсийн нягтын 95%-д хүрнэ) бөгөөд эцсийн тунадасжилтын нягтын хэмжээ харьцангуй өндөр байгаа тул эхний усны эзлэхүүний 42 хүртэлх хувь нь тунаж ялгарах боломжтой. Хаягдлын дээжүүдийн геохимийн шинж чанарыг тодорхойлсоны үндсэн дээр хаягдлын ихэнх хэсэг хүчил үл үүсгэх (NAF) чанартай бөгөөд бага хэмжээний хэсэг нь хүчил үүсгэх боломжит (PAF) шинж чанартай байна гэж дүгнэсэн. ХХБ-ийн камеруудад хүчил үүсгэх боломжит хаягдлыг хүчил үл үүсгэх чанартай хаягдал дотор хучин байршуулах болно.

ХХБ-ийн байршил

Хаягдал хадгалах байгууламжийн (ХХБ) байршил нь хаягдал өтгөрүүлэгчээс нам газар, хөрсний чулуулгийг байрлуулах газрын зэргэлдээ байна. Энэ нь өтгөрүүлэгчээс шахах насосны хэрэгцээ шаардлагыг багасгаж, хөрсний чулуулгийн тээвэрлэлтийн зардлыг бууруулах зорилготой. Уурхайн хөрсний чулуулгийг ХХБ-ийн хийцийн үндсэн материал болгож ашиглана. Үйлдвэрийн орчны гадаргын рельефийн ялгаа бага тул дөрвөн талаасаа далангаар хашигдсан байгууламж байгуулах шаардлагатай болж байна. Гадаргад ойролцоо байршилтай, хүчил үл үүсгэх чанар бүхий нэлээд хэмжээний материал (шавар, элс, хайрга, хатуу чулуулаг)-ыг олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой.

Байгууламжийн тодорхойлолт

Хаягдал хадгалах байгууламжийг тус бүр нь өвөл болон зуны улиралд хаягдал байршуулах зориулалт бүхий хоёр дэд үүрээс бүрдэх камеруудтай эхлэн байгуулна. Үйлдвэрлэлийн хүчин чадал 85.000 тн/өдөр байх үед 14 дэх жилд эхний камер дүүргэгдэнэ. Камер бүрийн шүүрэлтийг хатаах, тунаах, хаягдлыг байршуулах системүүд нь төстэй байх болно. Уурхай дээрх байгалийн шавар материалыг үл нэвчих чанар бүхий байгалийн давхарга болгон сууринд ашиглана. Анхдагч далангийн суурь нь урсгал өгсөөн байгуулсан, бага нэвчилттэй давхарга ба хийцийн дүүргэлтийн хэсгүүдээс бүрдэнэ. Даланг шат дараалуулан өндөрсгөх үед далантай нийлэх дотор талын давхарга нь дээрх эргийн талбайн хаягдлаар хийгдэх болно. Далангийн байгуулалтанд хаягдлыг ашиглах боломж нь цаг уураас хамааралтай байх бөгөөд зөвхөн зуны саруудад буюу материалыг тохиромжтой хэмжээнд хүртэл хатаасан, чийгийг тохирууж, нягтруулсан нөхцөлд хийгдэх боломжтой. Долоо дахь жил хүртэл уурхайн хөрсний чулуулгийг ил уурхайгаас шууд аван даланг байгуулахад ашиглах ба үүнээс хойш агуулахаас болон орон нутгийн материалаас авч ашиглах болно. Гадна талын чулуулаг давхарга нь салхины элэгдэлд тэсвэртэй, найдвартай гадарга үүсгэнэ. Хаягдлын массыг нэвтлэн гарах нэвчилт нь цуврал байдлаар байгуулсан байх ба хоорондоо нийлж далангийн ёроолыг хатаах бассейны систем үүсгэх коллектор, суваг, шуудуйнуудыг дайрна. Далангийн ёроолыг хатаах сүлжээ нь үндсэн далангийн урсгалын дээд талын хөлд байгуулагдсан гурван ширхэг бетонон зумфтэй холбогдох ба нэвчиж гарсан усыг насосаар буцаан далан руу шахна.

Page 74: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 72 2005 оны 8 сар

Байгууламжийн ажиллагаа Дараах шалтгааны улмаас дэд талбайгаар хаягдал байршуулах аргыг ашиглахаар сонгож авсан:

• Ууршилт болон нэвчилтийн улмаас алдагдах усны хэмжээг бууруулахын тулд тунасан усны цөөрмийг хамгийн боломжтой бага хэмжээнд байлгах.

• Энэ арга нь хаягдлын гадарга дээрх тоос үүсэлтийг дарах ажиллагаанд уян хатан байдлыг олгодог.

• Энэ арга нь далантай нийлж буй хаягдлыг бүрэн хатааж, далангийн материалыг норох, шингэрэхээс сэргийлж, улмаар даланг өндөрлөх ажлыг хялбарчилж өгдөг.

• Энэ арга нь эргийн нойтон талбайн хэмжээг багасгаж, улмаар нэвчилт үүсэх боломжийг бууруулдаг.

Хаягдал хадгалах байгууламжийн ерөнхий зохион байгуулалт

Page 75: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 73 2005 оны 8 сар

Хаягдлын цөөрмийн усыг баяжуулалтын усны цөөрөм рүү буцаан татна. Хүрээлэн буй орчинд хаягдах усны хэмжээг хамгийн бага байлгах, гадны эх үүсвэрээс авах шаардлагатай цэвэр усны хэмжээг багасгах зорилго бүхий хос насосны системийг ашигласнаар энэхүү буцаан татах усны хэмжээг хамгийн дээд хэмжээнд байлгана. Хаягдлыг камерын хүрээ хөвөөний эргэн тойрны дурын талаас, бас төвийн тусгаарлах далангаас өгөх боломжийг хангах, улмаар уг үйл ажиллагаа далан байгуулах ажлаас шалтгаалахгүй байх шаардлагыг хангахын тулд хаягдлын бие даасан гурван шугам хоолойг байгуулах болно.

Өвлийн улиралд хаягдлыг том диаметр бүхий нэг шугамаар зайлуулна. Хоёр дэд камерийн идэвхгүй эргийн талбайгаас бусад хэсгүүдэд мөсний нимгэн давхарга болон хөлдсөн хаягдал дээр байршуулалт хийж болно. Хаягдлыг өвөл байршуулахад ашиглагдсан дэд камерыг хавар үйлчилгээнээс гарган гэсэх боломж олгоно. Тунасан ус болон гэссэн мөсийг хаягдал хадгалах байгууламжаас аль болох боломжтой хэмжээгээр насосаар соруулан буцааж татна. Ууршилтын алдагдлыг бууруулахын тулд тунасан усны цөөрмийн усыг татаж зайлуулна.

Байгууламжийг хаах

Хаягдал хадгалах байгууламжийг явцын дундах нөхөн сэргээлт ба хаалтын шаардлагад нийцүүлсэн байдлаар байгуулах болно. Далангийн ерөнхий налуу нь харьцангуй тэгш байх бөгөөд салхины элэгдлийг хянахын тулд хаягдлын гадаргыг хөрсний чулуулгаар хучиж өгнө. Борооны ус хуучин хаягдлын цөөрмийн талбайд хуримтлагдана. Энэ нь анх байсан гадаргуутай ойролцоо байгалийн ургамлын бүсийг үүсгэх боломжтой. Байгууламжийн эцсийн гадаргууг хүрээлэн буй орчны нөхцөлтэй аль болох ойролцоо болгон нөхөөн сэргээх зорилго тавина.

Page 76: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 74 2005 оны 8 сар

Усан хангамж ба менежмент

Уурхай ба үйлдвэрлэлийн усан хангамж Aquaterra Consulting Pty Ltd (Aquaterra), өдөрт 70.000-80.000 тн хүчин чадалтайгаар 40 гаруй жил ашиглагдах уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, хоногт 70.000- 85.000 тонн буюу нийт 650 Мега м3 усны хэрэгцээг хангах байгалийн усны нөөцийн эх үүсвэрийн үнэлгээг хийсэн. ОАЦТ-нд Умдайн голын савын гадаргуугийн болон гадаргууд ойрхон орших усыг түүний ширгэдэг чанар ба урсгалын дагуу орших хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөг харгалзан хэрэглэхээр тооцоогүй болно. Ойролцоох тунамал чулуулгийн ай савд хуримтлагдсан гүний усны томоохон нөөцийг удаан хугацааны усан хангамжинд хамгийн тохиромжтой, эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэж сонгосон болно. Хээрийн судалгаагаар дараах гурван томоохон ус агуулагч регионал давхаргуудыг тогтоосон юм. Үүнд:

• Гүний Хоолой

• Галбын Говь

• Нарийн Заг орно. Эдгээрээс Гүний Хоолойн уст давхаргыг усаар хангах чадвар, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль орчны үнэлгээн дээр үндэслэн олборлолтонд тэргүүн ээлжинд зохистой хэмээн сонгон авсан. Галбын Говийн системыг нэмэгдэл усан хангамжийн эх үүсвэр байдлаар ашиглах боломжтой бөгөөд харин Нарийн Загийн систем нь хангалтгүй болох нь тогтоогдсон. Гүний Хоолойн гүний усны нөөц нь өдөрт 70.000- 85.000 тн хүчин чадалтайгаар ажиллах уурхайн удаан хугацааны хэрэгцээг хангах боломжтой бөгөөд ирээдүйд хоёр дахь нунтаглах шугам ашиглалтанд орж өдөрт 140.000 тн үйлдвэрлэх нөхцөлд Галбын Говийн уст давхаргууд болон өөр бусад усны эх үүсвэрийг судлах хэрэгтэй болно.

Үйлдвэрлэлийн хэмжээн дэх усны балансыг 40 жилийн уурхай ашиглалтын явцад өдөрт 70.000-аас 85.000 тн үйлдвэрлэх хүчин чадлын нөхцөлд нийцүүлэн бэлтгэсэн. Хаягдлын усан сангаас эргүүлэн авах усны хамгийн их нөхөн эргэлтийг тооцож жилийн дундаж ба улирлын усны оргил хэрэгцээг 1.885 м3/цаг (518 л/c) ба 2.624 м3/цаг (729 л/с) гэж тооцоолсон. Хаягдлын усан сан дахь ус хөлдөж хавар гэсэх хүртэл ус эргүүлэн ашиглах бололцоогүй байх тул улирлын оргил хэрэглээ нь өвлийн саруудад таарч буй. Эн тэргүүнд шаардлагатай гэж тооцсон өдөрт 70.000-аас 85.000 тн хүдэр боловсруулах түвшнээс 15% давсан хамгийн их боловсруулалтын түвшин дэх усны балансыг бас тооцоолсон. Энэ нөхцөлд оргил хэрэглээ нь ойролцоогоор 3.179 м3/цаг (883 л/с) байна. Энэ түвшинг үйлдвэрлэлийн явцад богино хугацаанд ашиглах усан хангамжийн шугамын хоолойгоор татаж болох хамгийн их урсгалын нөхцөл хэмээн тооцоолсон.

Ус татах байгууламжийн систем Ус татах анхны байгууламж 48 худгаас бүрдэх ба 28 нь дундаж хэрэгцээг хангах, бусад 20 нь богино хугацааны оргил хэрэгцээг хангахаар зориулагдсан байна. Олон шатны, тохиргоот хурдтай насосуудыг бүх худаг дээр байрлуулна. Үйлдвэрийн төв хэсэгт байх усны сав руу ган хоолойгоор дамжуулан усыг юүлнэ. Ган хоолой нь дамжуулах хэсэгтээ хоёр ширхэг өргөх насосны станцтай байх болно. Шугам хоолойг 2,2 метрийн гүнд байршуулах ба энэ нь хөрсний хөлдөх, гэсэх идэвхтэй давхаргаас доор байх түвшин юм. Мөн босоо турбин насосууд (2 нь ажиллана, нэг нь зогсолтын байдалд байна) нь хэлбэлзэх хэрэгцээг хангахуйцаар зэрэгцээ холбогдоно.

Page 77: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 75 2005 оны 8 сар

Оюу Толгойн гүний усны судалгаанд хамрагдсан тунамал сав газар

Гүний Хоолойн суурийн гадаргуугийн зураг

Page 78: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 76 2005 оны 8 сар

Усны сав, өргөх станцууд, худгийн насосуудын хооронд байрлах телеметр нь системийг хянана. Худгийн насосууд нь усан сангийн түвшинг хянах шаардлага ба худаг бүрийн түвшний бууралтыг багасгах үүднээс асч унтарна.

Ус татах байгууламжийн байгаль орчинд

нөлөөлөх байдал Гүний Хоолойн системийн гүний уст үеийн түвшин нь 35 м-ээс илүү байх ба уг талбай дахь цөөн тооны ургамал нь хамгийн уртдаа 10 м хүртэл гүн үндэстэй. Иймд ургамал нь гүний газрын доорх уснаас хамааралгүй болно. Харин зарим газарт ургамал нь гадаргын урсацаас хамаарч ургах ба ус татах байгууламжийн явц тэдгээрт нөлөөлөхгүй.

Уурхайн тосгон ба барилгын

ажлын үеийн усан хангамж Барилгын ажлын явцад тосгоны хэрэгцээний болон барилга байгууламж барихад шаардлагатай усыг Оюу Толгойд аль болох ойр дөт, ашиглагдах боломжтой эх үүсвэрээс хангана. Талбай дахь одоогийн усны нөөц эхэндээ хангалттай байх боловч ажиллах хүч, барилгын үйл ажиллагаа, өсөн нэмэгдэхэд бусад эх үүсвэр шаардагдана. Барилгын хугацаанд өрөмдлөгийн шугам хоолой ашиглалтанд ортол Гүний Хоолойн сав газрын баруун өмнөд хэсэгт цөөн хэдэн тооны худаг гаргаж, түүнээс цистернтэй машинаар тээвэрлэх ч шаардлага гарч болзошгүй юм.

Уурхайн ус зайлуулалт Aquaterra нь уурхай байгуулалт, ашиглалттай холбоотой ус зайлуулалт болон түүнтэй холбогдон гарах нөлөөг судалсан. Тэд ил уурхай болон далд уурхайд урсан орж ирэх усны урсацыг урьдчилан тооцоолохоор урсацын хэд хэдэн тоон загварыг, мөн уурхайг ашигласны дараах усны баланс, түвшний сэргэлтийн аналитик загваруудыг ашиглан судалгаа хийсэн. Ил уурхай болон Хойд Хюго уурхайгаас нийтдээ зайлуулагдах ус нь дөрвөн жилийн дараа ойролцоогоор 125 л/с буюу оргил хэмжээнд

хүртэл өсч, 11 дэх жил хүртэл 100 л/с-ээс дээш байх ба цаашид аажмаар буурч уурхай ашиглалтын төгсгөлд ойролцоогоор 60 л/с болно гэж урьдчилан тооцоологдсон. Уурхай хоногт 140.000 тн хүдэр олборлох хүчин чадлаар ажиллах нөхцөлд хамгийн ихдээ 140 л/с хүрэхээр байна. Далд уурхайн үйлдвэрлэлийн явцад гүний усны түвшин нь ил уурхайн улны түвшинд очтол буурах ба энэ нь далд уурхайн хэсэгт гадаргуугаас 150 м гүнд хүрнэ гэсэн үг. Түвшний энэхүү бууралт нь уурхайн орчмоос хамгийн ихдээ 5 км зайд нөлөөлнө. Уурхай зогссоны дараа далд уурхайнууд нь усанд автах ба ил уурхайнуудын ууршилтын алдагдал нь Баруун Өмнөд ил уурхай орчимд 4 км хүртэл тэлсэн, ойролцоогоор 300 м гүнтэй урт хугацааны бууралтын бүсийг бий болгоно. Далд уурхай усанд автагдах учраас ил уурхайн хойд хэсэгт усны түвшин гайгүй сайн сэргэж эхлэнэ. Гэхдээ тогтонги түвшинд хүртэл наад зах нь 300 жил шаардагдахаар байна. Ус зайлуулалтаас байгаль орчинд үзүүлэх

нөлөөлөл Карьер дээр, уурхайн ус зайлуулалт ба ашиглалтын дараах ууршилтын алдагдлууд нь нийлээд уг бүс нутгийн тогтсон гүний усны түвшнээс доогуур “газар доорх усны түвшний бууралтын хүнхээл”-ийг үүсгэнэ. Уурхайн үйлдвэрлэлийн дараа үүсэх тогтонгидуу нөхцөлд Оюу Толгой орчмын гүний усны урсац карьер руу чиглэх болно. Ингэснээр газрын доорх усны чанарт нөлөөлөх аливаа хаягдал, бохирдуулагчаас болон ашиглалтгүй болсон байгууламжуудын нэвчилт, гадаргын урсацаар орж ирэх бохирдлын нөлөөллийг багасгах бололцоотой. Хаягдлын сангийн тодорхой хэсгээс бусад уурхайн дэд бүтцийн байгууламжууд газрын бууралт үүснэ гэж тооцож байгаа тэр конуст багтах ба устай холбогдон бий болох бүхий л бохирдлууд ил уурхай руу чиглэсэн давамгайлах урсгалд нийлнэ. Бохирдсон усыг хуримтлуулах түвшин нь тухайн цаг хугацаан дахь карьерийн байдлаас хамаарах ба өөрөөр хэлбэл, эхний

Page 79: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 77 2005 оны 8 сар

жилүүдэд бага багаар хуримтлуулах чадвартай байх ба усны ууршилт нь бохирдсон усыг тархахаас сэргийлэх болно. Оюу Толгойн орчимд 10 км-ийн зайд гүний уснаас хамааралтай ганц ургамал нь Хайлаас мод бөгөөд энэ мод түр урсацын сав газруудад болон урсацын гольдрил орчимд ургадаг. Уурхай ашиглалтын төгсгөлийн үе шатанд газрын доорх усны түвшний бууралт энэ хэсэг хүртэл нөлөөлөх боломжтой боловч тэжээмж авсан үед эдгээр мод нь түвшний бууралтын бүсийн гадна байх болно. Бороо орсны дараа нутгийн гольдрилууд боломжийн тундас авдаг бөгөөд уурхайн ашиглалтын туршид хайлаас модыг тэтгэх ус хангалттай байх болно.

Монголын Хайлаас мод

Page 80: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 78 2005 оны 8 сар

Цахилгаан хангамжийн шаардлага, нийлүүлэлт Оюу Толгойн цахилгаан хангамжийн төсөөлсөн ачааллыг доор харуулав. Ашиглалтын эхний үед үйлдвэрлэлийн хүчин чадал 70.000 тн/өдөр байхад дунджаар 15 минутын чадлын хэрэгцээ ойролцоогоор 130 МВт байна. Ашиглалтын дөрөв дэхь жилээс үйлдвэрлэлийн түвшин 85.000 тн/өдөрт хүрэхэд эрчим хүчний хэрэгцээ ойролцоогоор 200 МВт хүртэл өснө. Оюу Толгойн цахилгаан хангамжийн талаар гаргасан хувилбаруудыг 2002 оны дунд үеэс судалж эхэлсэн ба эдгээрээс дараах гурван гол хувилбарыг дэвшүүлсэн. Үүнд:

• Оюу Толгойгоос хойш 560 км орчим зайд байгаа Монголын Төвийн Эрчим Хүчний Систем (ТЭХС)-ээс цахилгаан татах

• Оюу Толгойгоос урагш ойролцоогоор 100 км зайд орших Өвөр Монголын Цахилгаан Шугам Сүлжээнээс цахилгаан татах

• Орон нутгийн нүүрсний орд газрыг түшиглэн Оюу Толгойд, эсвэл түүний ойролцоо эрчим хүчний үйлдвэр барих

Эдгээр хувилбарыг Teshmont, Fluor (цахилгаан станцийн урьдчилсан ТЭЗҮ) зэрэг нэрд гарсан инженерчлэлийн компаниуд, бие даасан зөвлөхүүд судлан үзээд дараах дүгнэлтэд хүрсэн:

• Одоогийн ачаалал-нөөцийн баланс, ашиглагдаж буй үүсгүүрийн тоног төхөөрөмжийн нөхцөл байдал, ачааллын хэмжээ их байгаа зэргийг тооцож үзэхэд ирээдүйд ТЭХС-д нэмэлт үүсгүүр шаардагдана.

• ТЭХС-ээс уурхай руу татах 220 кВ-ийн цахилгаан дамжуулах хос шугамын байгууламжийн өртөг 150-200 сая ам. доллар байна. Одоогийн байдлаар энэ шугамыг барих санхүүжилт ТЭХС-д бэлэн биш байна. Оюу Толгой төслийн шаардлагыг хангахуйц хугацаанд энэ шугамын байгууламжийг ашиглалтад оруулж амжихгүй байх бодит эрсдэл бий.

• Өвөр Монголоос цахилгаан дамжуулах шугам татвал хялбар байх бөгөөд найдвартай эрчим хүчээр хугацаандаа хангагдах боломжтой.

• Оюу Толгойн орчимд нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц барих нь технологийн болон эдийн засгийн хувьд боломжтой.

Оюу Толгойн хувьд хамгийн найдвартай, өртгийн хувьд хэмнэлттэй цахилгаан эрчим хүчээр хангах хувилбар бол Оюу Толгойгоос баруун хойш 140 км-т орших Таван Толгойн нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барихын сацуу 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамаар Өвөр Монголын сүлжээнд холбогдох явдал юм. Өвөр Монголын сүлжээнд холбогдох нь Оюу Толгой төслийн ажил төлөвлөсөн хуваарийн дагуу эхлэх, Монголын Засгийн газар болон Айвенхоуд орлого орж эхлэх хугацаа наашлах, урт хугацааны найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдах, нөөц цахилгаан эх үүсвэртэй болох зэрэг ач холбогдолтой. Эдгээр дүгнэлтэд үндэслэн ОАЦТ–г боловсруулахдаа Таван Толгойд дулааны цахилгаан станц барьж, бие даасан цахилгаан үйлдвэрлэгч (IPP) байдлаар эрчим хүчний хэрэгцээг хангана гэж тооцсон. Уг цахилгаан станц нь эхний үед зөвхөн Оюу Толгой ба Таван Толгойн нүүрсний уурхайг эрчим хүчээр хангах ба цаашдаа Говийн бүсэд нэмэлт эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээ нэмэгдэж, шинэ станцууд баригдах үед нийтийн хэрэглээг хангахад ашиглагдана. Тэр үед Оюу Толгой томоохон хэрэглэгч нь байсаар байх болно. АММИ санхүүгийн загвараа боловсруулахдаа бие даасан эрчим хүчний үйлдвэрлэгч байх, гаднаас эрчим хүчээр хангагдах хоёр арга замын алийг нь ч сонгосон хөрөнгө оруулалтаа нөхөн төлөх нөхцөл ижил байна гэж үзсэн. Уг загварыг боловсруулахдаа татвар, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол зэрэг

Page 81: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 79 2005 оны 8 сар

үзүүлэлтүүдийг төслийн эдийн засгийн загвартай уялдуулсан ба өгөөжийн түвшинг 10% гэж тооцсон. Энэ загвараас үзэхэд цахилгаан эрчим хүчний үнэ 0,0426 ам. доллар/кВт цаг байна.

Цахилгаан эрчим хүчний ачааллын зураглал

АММИ-ийн судалгааны явцад хийсэн эдгээр дүгнэлттэй Монголын Засгийн газар бүрэн санал нийлэхгүй байгааг тэмдэглэх нь чухал. Засгийн газар, Оюу Толгойн эрчим хүчний урт болон богино хугацааны хэрэгцээ, шаардлагыг ТЭХС-ээс найдвартай хангаж чадна гэж үзсээр байгаа. Улмаар цахилгаан эрчим хүчийг Өвөр Монголын сүлжээнээс импортлон оруулж ирэх зөвшөөрөл олгогдоогүй байгаа бөгөөд Монголын Засгийн газар, АММИ-ийн хооронд хэлэлцээ үргэлжилж байна. Үүнээс гадна, Монголын Засгийн газар, олон улсын нэр хүнд бүхий зөвлөхүүд, АММИ зэрэг талууд Монголын Диспетчерийн Үндэсний Төв болон Монголын Засгийн газрын оролцоотойгоор нэмэлт судалгаа хийхээр харилцан тохиролцсон. 2005 оны 6-р сарын эхээр эхэлсэн энэ судалгааг 9-р сарын сүүлээр дуусгахаар төлөвлөсөн. Одоогийн явагдаж байгаа яриа хэлэлцээг харгалзан, ОАЦТ-г боловсруулахдаа цахилгааны асуудал өмнөд Говийн нутаг, Оюу Толгойн төслийн эрх ашигт нийцсэн байдлаар шийдэгдэнэ гэж үзсэн. Хятадын шугам сүлжээнд

холбогдох нь давуу талтай байгаа ч Таван Толгойн болон Говийн бүс дэх бусад нүүрсний ордыг түшиглэн дулааны цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд үр ашигтай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдах бололцоо олгохыг инженерийн судалгаанууд харуулж байна. 140.000 тн/өдөр хүртэл өргөтгөх – Хюго Дамметын нөөц Эрдсийн нөөцийн ангилалд шилжвэл Оюу Толгойн уурхай дэлхийн томоохон далд уурхайнуудын нэг болно. Одоогийн стратеги төлөвлөлтөөс үзэхэд, олборлолт ба боловсруулалт ойролцоогоор 8 дахь жилийн үед 85.000 тн/өдөр-өөс 140.000 тн/өдөр болж өснө. Энэ өргөтгөлийн үр дүнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ ойролцоогоор 200 МВт-аас 350 гаруй МВт хүртэл өснө. Энэ хэрэглээ нь Таван Толгой, эсвэл Оюу Толгойтой ойролцоо орших нүүрсний ордод түшиглэн нэмж барих дулааны цахилгаан станцийн эрчим хүчээр хангагдана.

Page 82: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 80 2005 оны 8 сар

Бусад дэд бүтэц

Үйлдвэрлэлийн талбай Сонгон авсан үйлдвэрлэлийн талбай нь ил болон далд уурхайд ойрхон байрласан авсаархан, зардал хэмнэсэн төлөвлөлттэй байна. Газар нь ерөнхийдөө тэгшхэн буюу зарим хэсэгтээ 6 метр хүртэл өргөгдсөн товцогуудтай ба тэнд байгаа хадан өндөрлөг дээр ХӨНТ болон бөмбөлөгт тээрмийн үйлдвэрүүдийг байрлуулна. Туслах байгууламжуудыг хайрга болон элсэрхэг хөрсөн дээр байрлуулах болно. Бүх байгууламжууд нь McIntosh Engineering компанийн тооцоолсон далд уурхайн суултын бүсийн гадна талд байрлах болно. Барилга байгууламжийн суурийг ухахын тулд хөрсний өнгөн давхаргыг хуулж авч овоолоод, овон товонтой хэсгийг тэгшилнэ. Хаягдал өтгөрүүлэгч, үйлдвэрлэлийн зориулалттай усан сан болон хүдрийн агуулахад зориулсан тавцан байгуулахын тулд сонгосон карьеруудаас ойролцоогоор 1.5 сая куб метр нэмэлт чигжээс авах шаардлагатай болно. Голын гольдрилыг өөрчлөх Умдайн голын сайр нь ил уурхай байгуулах газраар дайрч өнгөрч байгаа. Сайр дагуу хөрсөн доогуур урсаж байгаа урсгал нь тогтмол байдаг бол дээгүүрх урсгал нь зөвхөн ширүүн бороо орсны дараа урсдаг байна. Уурхай руу ус орсноос гарч болзошгүй ослоос сэргийлэх, урсгалын доод хэсэгт суурьших оршин суугчдыг тогтмол усаар хангахын тулд голын гольдрилыг өөрчлөх шаардлагатай. Үүний тулд далан болон зайлуулах суваг барих шаардлагатай бөгөөд газрын доогуурх урсгалыг газар доогуур хоолой татаж чиглэлийг нь өөрчилнө. Үерийн усыг ус зайлуулах хоолойгоор зайлуулж, хажуугийн салаа руу оруулна. Газрын дээгүүрх болон доорх урсгалыг хоёуланг нь уурхайн доохон талд Умдайн гол руу буцааж нийлүүлнэ. Хөрсөнд ойр байрлах ус нь гүний уснаас тусдаа урсгалтай тул уурхайн усыг зайлуулснаар голын урсгалд нөлөөлөхгүй.

Зам Knight Piesold болон АММИ нь уурхайн талбайгаас Монгол-Хятадын хил хүрэх хэд хэдэн замын судалгааг хийсэн. Төсөлд сонгож авсан маршрут нь талбайгаас зүүн өмнө зүгт байгаа Монгол-Хятадын хилийн боомт болох Гашуун Сухайт, Ганц Мод хүртэлх 95 км зам юм. Энэ чиглэл нь одоо ашиглагдаж байгаа шороон замтай бараг давхцаж байна. Зам нь ойр орчноос татаж авсан хайрган дэвсгэртэй, явах хэсгийн өргөн нь 8 метр хатуу хучилттай байх ба хажуугийн өргөн нь 1 метр байна. Энэхүү шийдэл нь барилгын ажлын шаардлагад нийцэх ба хүдрийн баяжмалыг Хятад руу тээвэрлэхэд ашиглах чиргүүлтэй болон чиргүүлгүй 40 тоннын даацтай машинуудыг даах хангалттай даацтай байх болно. Уг замыг олон улсын хөгжлийн санхүүжилтээр барих боломжтой болж магадгүй ч холбогдох зардлыг Оюу Толгойн хөрөнгө оруулалтын зардалд оруулан тооцсон. Талбай дотор мөн ус татах байгууламж, хаягдлын далан, орон сууцны тосгон, нисэх онгоц буух, хөөрөх зурвас болон уурхайд хүрэх хэд хэдэн хайрган хучилттай зам байгуулах болно. Монгол-Хятадын хилээс төмөр замын өртөө байгуулахаар төлөвлөж буй Вуюуан хот хүртэлх одоо ашиглагдаж байгаа 260 км замыг сайжруулна. Уг замын багахан хэсэг л их хэмжээний барилгын материал болон эхний жилүүдэд хийгдэх баяжмалын тээврийн ачааллыг даах бололцоотой. Энэ зам нь Вуюуан хотын хойт талд байдаг хүн ам ихээр суурьшсан нутгаар дайран өнгөрөх ба Вуюуан хотын хажуугаар нь өнгөрөөд төмөр замын өртөө рүү шууд очдог саяхан шинэчлэгдсэн замтай нийлнэ. Маршрут болон АММИ-ээс энэ замыг шинэчлэхэд хийх хөрөнгө оруулалтын тухай эцсийн шийдвэр Хятадын орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хийх яриа хэлэлцээнээс шалтгаалах болно.

Page 83: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 81 2005 оны 8 сар

Талбайн ерөнхий төлөвлөгөө

Page 84: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 82 2005 оны 8 сар

Одоогийн байдлаар Хятад улсын нутаг давсгэрт байгаа ямар нэг замыг сайжруулах болон засварлахтай холбогдсон зардлыг төслийн тооцоонд оруулаагүй байгаа.

Талбай дээрх туслах барилга, байгууламж Агуулах Талбай дээр барих гол агуулах нь дулаалгатай, битүү байх бөгөөд тоног төхөөрөмжийн сэлбэг, эд анги, цаг агаарын өөрчлөлтөнд тэсвэргүй материалыг хадгалахад зориулагдна. Энд мөн агуулахын ажиллагсадын ажлын өрөөнүүд байна. Гол агуулахын хажууд бетондсон талбай бүхий задгай материал хадгалахад зориулагдсан ил агуулах байрлана. Агуулахын талбайг нийтэд нь хамгаалалтын хашаагаар хүрээлнэ. Ачааны машины иж бүрэн аж ахуй Ачааны машины аж ахуй нь бие даасан, төмөр бүтээцтэй хоёр барилгаас бүрдэх ба гол барилгад засварын цехүүд, агуулах, оффис байрлана. Нөгөөдэхид нь шатах, тослох материалын агуулах байна. Гол барилга дотор хүнд даацын болон хөнгөн тэрэгний иж бүрэн засварын шугам байрлах ба бусад засвар үйлчилгээний тоног төхөөрөмжийг байрлуулна. Түүний доод давхар болон 2-р давхрын ярусыг агуулахын зориулалтаар ашиглах бөгөөд 2, 3-р давхарт уурхайн захиргаа, менежмент, инженер техникийн алба, хөдөлмөр хамгаалал болон сургалтын өрөө тасалгаанууд, хоолны газар байрлах болно. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эрхэлдэг гүйцэтгэгч нартай урьдчилсан хэлэлцээ хийхдээ ачааны машины аж ахуйн барилгын ажлыг АҮГ-нд /ашиглалт үйлчилгээний гэрээнд/ хамруулах нэг хувилбар байгаа. Энэ асуудлыг АҮГ байгуулахаас өмнө нягтлах шаардлагатай. Гэхдээ уг барилгыг барих хөрөнгийг ОАЦТ-нд оруулж тооцсон. Тэсрэх бодисын агуулах ба эмульс хольж бэлтгэх байгууламж Тэсрэх бодисын агуулах ба эмульс холих байгууламжийг гэрээлэгч өөрөө барьж ажиллуулах болно. Эдгээр байгууламжид шатах,

тослох материалын агуулах, аммонийн нитрат хадгалах газар, детонаторын агуулах болон эмульс холих цех багтана. Төслийн капитал зардлын тооцоонд эдгээр байгууламжийг барих бус зөвхөн үйлчилгээтэй холбогдсон зардлуудыг оруулж тооцсон. Орон сууцны тосгон Байнгын орон сууцны байгууламжуудыг лицензит талбайн хойт зах дахь намхан толгодын бэлд төвлөрүүлэх болно. Байшинг бэлэн бэлтгэсэн модулийг тээвэрлэн авчирч угсрах замаар барина. Тосгон нь дараах байгууламжаас бүрдэнэ:

• Нийтийн байр

• Гал тогоо, холбогдох хүнсний агуулах болон бэлтгэх байрнууд

• Монгол ба Өрнөдийн маягийн хоолны газар

• Халуун ус

• Угаалгын газар, байрны цэвэрлэгээний зориулалтын байгууламж

• Тосгоны захиргаа, амралт, чөлөөт цагийн байгууламжууд

• Дэлгүүр, шуудангийн салбар, нийтийн утас

• Эмнэлгийн анхны тусламж

• Ажлын байрны эрүүл ахуйг шалгах газар. Тосгоныг үе шаттайгаар байгуулах ба барилга угсралтын болон үйлдвэрлэлийн үе шатанд ашиглах болно. Эхний үе шат буюу барилгын ажлын явцад барилгын удирдлага, ерөнхий үйлчилгээний гэрээлэгч компаниудын 1.500 орчим хүнийг байрлуулна. Үйлдвэрлэл эхэлж, барилгын ажилчид үйлдвэрийн ажилчдаар солигдох үед нэмж 500 хүнийг байрлуулахаар өргөжүүлэх ба нийт 2.000 хүн байрлуулах хүчин чадалтай болох юм. Тосгоныг төслийн барилга угсралтын ажил дуусмагц үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар шинэчлэн засварлах болно. Хамгаалалт Ажиллагсад болон өмч хөрөнгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, талбайд мал амьтан орохоос сэргийлэх , нутагшмал амьтдыг

Page 85: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 83 2005 оны 8 сар

хамгаалах үүднээс талбай нь харуул хамгаалалт бүхий 2 хаалгатай байх ба гадуур нь хашаа барина. Онгоц хөөрөх, буух зурвас Онгоц хөөрөх, буух зурвасын загварыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас (ICAO) гаргасан шаардлага, тодорхойлолтод үндэслэн боловсруулсан ба Lockheed C130 болон Fokker F50 онгоцонд тохирохоор байгуулна. Зурвасыг боловсруулах үйлдвэрийн баруун урд талд байгуулах бөгөөд нэг эгнээ, хайрган хучилттай байна. Терминалын барилга нь 12м х 25 м хэмжээтэй байх ба үүнд зорчигчдыг бүртгэх хэсэг, ачаа тээшийг рентген туяагаар шалгах төхөөрөмж, метал илрүүлэгч бүхий хяналт шалгалтын хэсэг, 50 хүний багтаамжтай хүлээлгийн танхим, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө зэрэг орно. Шатахууны агуулах болон онгоцны түлш цэнэглэх байгууламж барихгүй.

Эрчим хүч, халаалт, халуун, хүйтэн ус, бусад үйлчилгээ. Эрчим хүчний түгээлт Талбай дахь байгууламжуудын цахилгаан хангамжийг 220 кВ-ын төв дэд станцаас газар доорх кабель, агаарын шугам, цацрагт фидерээр дамжуулан 35кВ-ын түгээх системээр нийлүүлнэ. Системүүд болон тоног төхөөрөмжүүд дараах хэмжээний хүчдэл хэрэглэнэ:

• үйлдвэрийн цахилгаан түгээх систем болон анхдагч фидерүүдээс редукторгүй тээрмийн хөдөлгүүрийн шилжүүлэх трансформаторууд хүртэл 35 кВ

• 200 кВт-аас дээш тавилтай том моторуудад 3,3 кВ

• далд уурхайн цахилгаан түгээх сүлжээнд 10,5 ба 3,3 кВ

• 200 кВт-аас доош тавилтай баяжуулалтын тоног төхөөрөмжүүдэд 690 В,

• гэрэлтүүлэг болон бага хүчин чадалтай төхөөрөмжүүдэд 3 болон 1 фазын 380/220В.

Халаалт Талбай дээр байгаа байгууламжуудыг талбайн ойр хавиас олборлосон нүүрсээр ажиллах халаалтын зуухаар халаана. Глюколыг эргэлтэнд оруулж дулаан агаар түгээх болон халаалтын төхөөрөмжүүдэд дулаан хүргэх төвийн хоёр зуух ажиллах ба түүний нэгийг нь үйлдвэрийн хэсэгт, нөгөөдэхийг нь орон сууцны тосгонд байрлуулна. Гурав дахь бойлерийг Хойт Хюго далд уурхайд халуун агаар хүргэх зориулалтаар байгуулах ба уурхай томрох үед халаалтын системийг өргөтгөж байна. Алслагдсан бүх жижиг байгууламж болон модулийг цахилгаанаар халаана. Аваарийн эрчим хүч Ослын тохиолдолд эрчим хүчийг дараах газруудад байрлуулсан дизель мотороор хангах болно. Үүнд:

• боловсруулах үйлдвэр /нийт 6 мВт хүчин чадал бүхий 4 ширхэг 1,5 мВт-ын дизель генератор/

• хаягдлын насосны станц /1ш 1,5 мВт-ын дизель генератор/

• ачааны машины аж ахуй болон бойлерын байр /1ш 750 кВт-ын дизель генератор/

• орон сууцны тосгон /нийт 3 мВт хүчин чадалтай 4ш 750 кВт-ын дизель генератор/

• онгоц хөөрөх, буух зурвас /1ш 750 кВт-ын дизель генератор/

Хэрэглээний эрчим хүч тасалдсан тохиолдолд аварийн генераторууд өөрсдөө автоматаар ажиллаж эхлэн байшингуудын гэрэлтүүлэг, дулаан болон холбооны төхөөрөмжүүдэд цахилгаан түгээх ба зарим нэгэн баяжуулалтын тоног төхөөрөмжид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зөв зохистой зогсоох болон засвар үйлчилгээний ажлыг үргэлжлүүлэн явуулах бололцоо олгохын тулд эрчим хүч түгээх болно.

Харилцаа холбоо

Телефон, факс, Интернет болон компьютерийн сүлжээг ажиллуулахад зориулж сансрын холбоо болон утасгүй холбооны технологи дээр суурилагдсан харилцаа холбооны сүлжээ

Page 86: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 84 2005 оны 8 сар

байгуулах болно. Цахилгаан холбооны болон мэдээллийн технологийн сүлжээ нь сансрын холбоо, PABX /дотоод холбоо/ Ethernet LAN, IT сервер, ширээний компьютерүүд, UPS систем /аваарийн цахилгаан хангамж/, зэс болон шилэн кабель, талбай дээрх VHF долгионы радио холбооны системүүдээс бүрдэнэ. Талбай дээр байрлуулах сансрын холбооны VSAT систем нь сансрын антенн, дамжуулагч-хүлээн авагч, модем болон зурвасын өргөнийг тохируулагчаас бүрдэнэ. Бүх албан тасалгаа, агуулах болон үйлдвэрийн цех тасгууд Ethernet дотоод сүлжээний үзүүртэй байна. Транк ашиглан дахин дамжуулах системийг (trunked repeater system) байгуулсанаар VHF ба хөдөлгөөнт радио системүүдийг талбайн хүссэн хэсгээс ашиглах бололцоотой сүлжээ бүрдэх болно. Системийн хамгаалалтыг сүлжээний халдалт/нэвтрэлтийг илрүүлэх систем болон VPN нягтруулагч бүхий төвлөрсөн хандалт хяналтын серверээр хангах болно. Дуут ярианы холбоо нь WAN /өргөн тархалтын сүлжээ/ ашигладаг IP сүлжээн дээр үндэслэгдэх бөгөөд ингэснээр зардал хэмнэх бололцоотой юм. Шатахуун болон нүүрсний хангамж Гэрээлэгч байгууллагаас дизель түлш нийлүүлж, төвлөрсөн агуулахыг хариуцаж ажиллуулах тул дизель түлшийг энд хадгалах болно. Энэхүү байгууламж нь ачааны машины аж ахуйн урд байрлах ба тус бүр нь 2 сая литрийн багтаамж бүхий хоорондоо холбогдсон 2 ширхэг цистернээс бүрдэнэ. Боловсруулах үйлдвэр, орон сууцны хорооллын байрууд болон далд уурхайг халаах бойлеруудад нүүрс шаардлагатай болно. Нүүрсийг талбай руу тээвэрлэн буулгаж овоолоод бульдозероор түрж дулааны байгууламжуудын дэргэд овоолж хадгалах болно. Эхний ээлжинд тээврийг ачааны машинаар гүйцэтгэнэ. Харин цаашдаа галт тэргээр тээвэрлэх боломж гарч болзошгүй юм. Ил уурхайг ажиллуулах эхний жилүүдэд жилдээ 50,0 сая литр түлш хэрэглэхээр байна. Нүүрсний хэрэглээ эхний үед жилд 12.000 тонн байх тооцоо гарч байгаа ба Хойт Хюго бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхэд 20.000 тонн болж нэмэгдэхээр байна.

Усан хангамж Усыг Гүний Хоолойн ус татах байгууламжаас ойролцоогоор 70 км зайнаас насосоор татаж үйлдвэрийн усан сангийн дэргэдэх усны цистернд шахна. Эдгээр цистернээс усыг газар доорх хоолойгоор дамжуулан боловсруулах үйлдвэрийн ус цэвэршүүлэх байгууламж, боловсруулах үйлдвэр болон ундны ус цэвэршүүлэх байгууламж руу түгээнэ. Далд уурхай ажиллаж эхлэх үед далд уурхайн хэрэглээний усыг газар дээр байрлах конвейерийг дагуулан хоолойгоор дамжуулж, босоо амны аж ахуй дээр байрлах цистернд түгээх болно. Ил болон далд уурхайн илүүдэл усыг боловсруулах үйлдвэрийн усан сан руу шахна. Ундны усыг баяжуулах үйлдвэрийн ойролцоо байрлах цэвэршүүлэх байгууламжаар цэвэршүүлэн түгээнэ. Хэрэглээний усны цистерн, анхдагч бутлуурын усны цистерн болон орон сууцны хотхонд байрлах ундны усны цистернүүдэд гал унтраах зориулалттай усны нөөц заавал үлдэх ёстой ба түүнийг үндсэн хошуунуудын доод талд байх хошуунаас авч ашиглана. Танкер тус бүрт байлгах ёстой гал унтраах зориулалтын усны нөөцийн хэмжээ цагт 340 куб метр ус хэрэглэхэд 2 цаг ажиллах хүрэлцэхүйц байна. Бохир ус цэвэрлэх байгууламж болон хог хаягдал Орон сууцны тосгон болон боловсруулах үйлдвэрийн дунд бохир ус цэвэрлэх төхөөрөмж байрлуулна. Уг байгууламж нь нэг бүр нь 1.000 хүний хэрэгцээг хангах багтаамжтай 2 цуваагаас бүрднэ. Байгууламжаас гарах шүүгдсэн лагийг хатаагаад газарт булах бөгөөд бохир усыг хаягдал хадгалах байгууламж руу шахна. Хаягдал тос зэрэг дахин ашиглаж болох хаягдлыг цэвэрлэхээс нь өмнө газар дээр нь хурааж авна. Дахин ашиглаж болохгүй хаягдлыг хогийн цэгт аваачиж хаяна.

Page 87: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 85 2005 оны 8 сар

Талбайгаас гадуурх байгууламжууд Төмөр замын станц болон холбогдох байгууламж ОАЦТ нь үйлдвэрлэл эхэлснээс хойш эхний жилүүдэд баяжмалыг Хятадын Вуюан дахь төмөр замын өртөө рүү автомашинаар тээвэрлэх хувилбар дээр үндэслэгдсэн байгаа. Шилжүүлэн ачих өртөөг АММИ эзэмшиж, ажиллуулах ба зардлын тооцоонд оруулсан байгаа. Жилд 450.000 тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллахад уг байгууламж доод тал нь 10 хоногт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг агуулах хүчин чадалтай байх болно. Энэхүү байгууламжийн зураг төслийн асуудлыг төслийн инженерийн анхан шатны ажлын үеэр авч үзэх бөгөөд үүнд одоо байгаа байгууламжийг ашиглах юмуу лизингийн хэлбэрээр талбай түрээслэх зэрэг хувилбаруудад үнэлгээ өгч харьцуулан шийдвэр гаргах болно.

Бүс нутаг хариуцсан салбар

Хятадын томоохон хотуудын нэгэнд дараах үүрэг бүхий бүс нутгийн оффисыг байгуулна:

• баяжмалын маркетинг, борлуулалт

• баяжмалын тээвэрлэлтийн зохион байгуулалт

• хангамж болон тээвэр зохион байгуулалт.

Улаанбаатарт байгаа одоогийн төвд дараах үйл ажиллагаанд оролцох боловсон хүчний албадыг нэмж, зохион байгуулалтын өөрчлөлт хийх болно:

• Засгийн газартай харилцах

• Хууль зүйн дэмжлэг

• Аялал зохицуулалт

• Хүний нөөц

• Орчуулга Уурхайгаас баруун хойт зүгт орших Даланзадгад хот нь хагас мэргэшсэн болон мэргэжилгүй ажилчид, зарим мэргэжилтэй болон мэргэшсэн боловсон хүчнийг ажилд элсүүлэх бүсийн төв байж болно гэж үзэж байна. Ханбогд сумын төв нь хамгийн ойр байрлах суурин газар бөгөөд боловсон хүчний бас нэг эх үүсвэр болох юм. Үйл ажиллагааны төсөвт дараах ажиллагаанд зориулагдсан хөрөнгийн эх үүсвэрийг багтаасан. Эдгээрийг шууд үйлдвэрийн газар дээрээс юмуу дээрх суурингуудад төлөөлөгчийн газар байгуулан захиран зарцуулах болно. Үүнд:

• Орон нутгийн засаг захиргаатай харьцах

• Ажилд авах

• Ажиллагсдыг сургалтад хамруулах, боловсрол олгох.

Page 88: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 86 2005 оны 8 сар

Төслийг хэрэгжүүлэх Хандлага Ил уурхай, баяжуулах үйлдвэр ба дэд бүтэц; далд уурхайн бэлтгэл ажил; эрчим хүчний хангамж гэсэн төслийн гурван гол иж бүрдлийг нэгэн зэрэг хэрэгжүүлснээр төслийн эхний шатыг (Шат 1а) амжилттай хэрэгжүүллээ гэж үзнэ (Төслийн тойм хэсэгт дурьдсан Ажлын урьдчилсан графикийг үзнэ үү). Төслийн эхний үе шат дууссаны дараа шат дараалсан судалгаа шинжилгээ болон холбогдох барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хөтөлбөр 12 жилийн хугацаанд үргэлжилж, олборлолт болон боловсруулалтын хэмжээг хоногт 140.000 тоннд хүргэх болно (Шат 2). Гүйцэтгэлийн стратеги дараах хэдэн үндсэн хүчин зүйлийг харгалзаж үзсэн. Үүнд:

• Боловсруулах үйлдвэрт шинэ технологи ашиглахгүй.

• Ашиглах гэж буй технологийн талаар туршлага хуримтлуулсан төслийн менежмент ба инженерийн чиглэлийн компаниуд Монголд байгаа боловч ийм цар хүрээний, нарийн түвэгтэй төслийг хэрэгжүүлэх туршлага бүхий гэрээлэгч одоогоор үгүй.

• Засгийн газартай хэлэлцээ хийх, арилжааны асуудлаар зарим яриа хэлэлцээ хийх шаарлагатай байна.

• Монголын хууль тогтоомж, заавар журам, зөвшөөрөл, татвартай холбогдсон асуудлуудыг дахин хэлэлцэж, зарим зохицуулалт хийж болзошгүй.

• Төслөөс Монгол орон болон Монголын ард түмэнд очих үр өгөөжийг аль болох нэмэгдүүлэх шаарлагатай.

• Монголын барилгын салбарын ажиллах хүч нь бага хэмжээтэй бөгөөд иймэрхүү цар хүрээний, нарийн түвэгтэй уул уурхайн төсөлд оролцож байсан туршлагагүй байна.

• Орд газар нь их хэмжээний мэргэшсэн ажиллах хүчинтэй, аж үйлдвэрийн салбар нь томоохон хэмжээний орчин үеийн уул

уурхайн үйлдвэрлэлийн дадлага туршлагатай Хятад улстай ойрхон байрлалтай.

• Монгол орон бол далайд гарцгүй эх газрын улс. Хятад орон бол далайн эргээс авахуулаад уурхайн талбайд 80 км хүртэл ойртож очсон боловсронгуй дэд бүтэцтэй орон.

• Далд уурхайг илүүтэйгүүр хөгжүүлснээр төслийн нийт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх болно.

• Боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь барихын тулд нийлүүлэхэд удаан хугацаа шаарддаг тоног төхөөрөмжийг урьдчилан захиалах хэрэгтэй.

• Метал олборлогчдод үйлчилгээ үзүүлдэг EPCM гэрээлэгчид, нийлүүлэгчид одоогоор өндөр эрэлттэй байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлэх олон талт ба эрчимтэй менежментээр хангахын тулд уул уурхайн салбарт ба Азид ажиллаж ирсэн баялаг туршлага бүхий Өрнөдийн гэрээлэгчийг Хөтөлбөрийн Менежментийн Байгууллага (ХМБ)-ыг удирдаж, АММИ-тай нэг баг болон ажиллуулахаар томилох болно. Энэ баг нь төслийн гол бүрдэл хэсгүүдийг ерөнхийд нь чиглүүлэх, зохицуулах үүрэг хүлээнэ. ХМБ нь боловсруулах үйлдвэр ба дэд бүтцийг хөгжүүлэх төрөл бүрийн гэрээлэгч нарыг Бээжин юмуу Хятадын өөр аль нэг хотоос удирдана. Түүнчлэн ХМБ нь Хойт Хюго уурхайн 2 босоо амыг байгуулах ажил, эрчим хүчний хангамж болон төслийн хүрээнд талбайгаас гадуур хийх ажлыг хариуцан удирдах болно. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэг чухал асуудал бол Монгол улсад өгөх үр өгөөжийг аль болохоор нэмэгдүүлэхийн хажуугаар “ Хя т а дын ү н э ц э н э ” -и й г а л ь б о л о х

Page 89: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 87 2005 оны 8 сар

нэмэгдүүлэхэд оршино. Хятадын давуу талыг боловсруулах үйлдвэрийн томоохон хэсгүүд, талбай дээрх зарим дэд бүтцийн байгууламж, босоо амны барилга байгууламж дээр Хятадын туршлагатай компаниудыг оруулсанаар ашиглах болно. Бөөний материалуудын ихэнх, зарим тоног төхөөрөмжийг Хятадын үйлдвэрлэгчид нийлүүлнэ. Иймд нарийвчилсан зураг төслийн нилээд хэсгийг Хятадын зураг төслийн Хүрээлэнгүүд /ХЗТХ/-ээр хийлгэхээр байна. Энэ арга замыг сонгох болсон гол шалтгаан гэвэл Хятадын байгууллагууд нь Өрнөдийн компаниудын чанарын ба цаг хугацааны шаардлагуудыг хангаж, олон улсын хэмжээний үйлчлүүлэгч нарын шаардлагад нийцэж чадсанд оршино. Ил уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийг байгуулах үндсэн гэрээний багцууд дараах байдалтай байна. Үүнд: 1. ХМБ-ын үйлчилгээ /олон улсын компани/ 2. Инженерийн анхан шатны ажил – далайн

чанадаас нийлүүлэх ил уурхайн тоног төхөөрөмжийн хангамж болон боловсруулах үйлдвэр, талбайн дэд бүтэц /олон улсын компани/

3. Инженерийн нарийвчилсан ажил – боловсруулах үйлдвэр болон талбай дээрх дэд бүтэц /ХЗТХ/

4. Инженерийн анхан шатны ажил – цэвэр, бохир усны хангамж, дулаан, эрчим хүч, талбайн гадуурх дэд бүтэц /олон улсын болон Хятадын компани/

5. Инженерийн нарийвчилсан ажил – E, EP юмуу EPC маягаар хийсэн цэвэр, бохир усны хангамж, дулаан, эрчим хүч, талбайн гадуурх дэд бүтэц /ХЗТХ юмуу Монголын компани/

Барилга байгууламжийн дараа дараагийн төлөвлөгөөг доорх байдлаар нэгтгэв:

• Үндсэн боловсруулах төхөөрөмжийн хангамжийг ХМБ хариуцах болно. Уул уурхайн салбар эрчтэй хөгжиж буй өнөө үед зарим тоног төхөөрөмжийг нийлүүлэх хугацаа 75-80 долоо хоногт хүрээд байна.

Иймд эдгээр тоног төхөөрөмжийг захиалах асуудлыг анхаарах шаардлагатай.

• Барилгын гүйцэтгэлийн Гэрээ нь нэгжийн үнэ/нийт үнэ болон шууд хөлслөн ажиллуулах зарчмуудыг хэрэглэнэ. Хүнд үйлдвэрийн ажлыг Хятадын компаниуд, дэд бүтцийн ажлын бүрдэл хэсгүүдийг Монголын компаниудад тендерийн үндсэн дээр хариуцуулах болно. Орд газарт хийх төрөл бүрийн ажлыг шууд хөлсөлж авсан Монгол ажилчдаар гүйцэтгүүлэх болно.

• Олон тооны ажиллагсадтай Монгол, Хятадын гэрээлэгч компаниуд өөрсдийн ажилчдыг байрлах баазаар хангах шаардлагатай болох ба талбай дээр ажиллах бусад бүх ажилчдыг Эзэмшигч байраар хангах болно.

• Тээвэр зуучлалын талаар хийсэн судалгааны үр дүнгээс харахад, далайн чанадаас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Хятадын Тяньжин боомтоор дамжуулан авахаар байна. Эдгээр бараа болон Хятадаас авсан бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн талбайд цуглуулж хураагаад, тэндээсээ авто зам юмуу төмөр замаар талбай руу нийлүүлэх болно.

• Далайн чанадаас ирсэн бүх ачааг гаалийн баталгаат агуулахад гааль татвараа төлтөл байлгах /бонд/ нөхцлөөр нийлүүлэх бөгөөд тэр барааг хүлээж авах, нэгтгэх, гаалийн бүрдүүлэлтийг хийх асуудлыг гэрээлэгч тээвэр зуучлалын байгууллага хариуцах болно.

• Тяньжинаас Төсөл хүрэх тохиромжтой зам нь Монгол-Хятадын хил дээр байрлах Өвөр Монголын Ганц Мод боомтоор дамжин өнгөрөх зам юм.

• Одоогийн байдлаар, энэ боомт зөвхөн улирлын чанартай ажилладаг бөгөөд ОАЦТ-нд энэ боомтыг ойрын ирээдүйд байнгын ажиллагаатай болно гэж тооцсон байгаа.

• Импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмж, бараа материалд Монгол Улсын гааль татвар тооцно. Монгол улсын Засгийн газартай хэлэлцэж байгаа

Page 90: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 88 2005 оны 8 сар

Тогтвортой Байдлын Тусгай Гэрээний дагуу цөөнгүй барааг татвараас чөлөөлнө гэж тооцож байна. Хятадад явагдах зарим үйл ажиллагаанд тодорхой хэмжээний татвар төлөх шаардлагатай болох байх. Байгууллага хоорондын хэлэлцээр болон гэрээний зохицуулалтыг зөв зохистой хийснээр эдгээр татварыг бууруулах боломж бий. Капитал зардлын тооцоонд гааль татвартай холбогдсон зардлуудыг тооцоогүй. Тяньжинээс Оюу Толгой хүрэх хувилбарууд

Энэхүү гүйцэтгэлийн төлөвлөгөө нь хүчин чадлыг хоногт 140.000 тоннд хүргэж нэмэгдүүлэх үеийг тооцоогүй. Шат 1а-д хэрэгжүүлэхээр заасан стратеги болон хандлагууд нь үндсэндээ хэвээрээ байх боловч

Шат 2 дахь нарийвчилсан төлөвлөлтийг эхлүүлэх үед Монголын ажиллах хүч илүү чадвартай, бүс нутгийн дэд бүтэц илүү сайн хөгжсөн байх болно гэж таамаглаж байна.

Хуваарь Шат 1а-гийн Ажлын урагшилсан графикийг (Level 2 Schedule) дараагийн хуудсан дээр үзүүлэв. Ил уурхай, баяжуулах үйлдвэр болон дэд бүтцийг байгуулах ажлыг төсөл батлагдсанаас хойш 33 сарын туршид гүйцээх болно. Эхний үед боловсруулах үйлдвэрийн инженерийн анхан шатны ажил, түр үйлчилгээний байгууламжийн барилгын ажил, боловсруулах үйлдвэрийн болон гол гол хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг захиалах ажил орно. Дээрх хугацааны сүүлийн 16 сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тооцоолж байгаа ба үүнд сургалт мөн орно. Алслагдсан газруудад уурхай байгуулж байсан сүүлийн үеийн туршлагаас харахад, энэ график хугацаандаа хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Харин тоног төхөөрөмж, хангамжийн зүйлсийн тээвэрлэлтийг түргэвчлэх, Монгол, Хятадын хамтарсан ажиллах хүчийг байршуулах гэх зэрэг асуудал дээр Монгол, Хятадын байгууллагуудын бүрэн дэмжлэг шаардлагатай байх юм.

Page 91: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 89 2005 оны 8 сар

Ажлын урагшилсан график – ил уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтэц. Шат 1а

Page 92: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 90 2005 оны 8 сар

Ашиглалтын төлөвлөгөө Боловсон хүчний зохион байгуулалт Уурхайн удирдлага ба захиргааны албадыг уурхай дээр төвлөрүүлнэ. Засгийн газартай харилцах албыг Улаанбаатарт, ажилчид хөлслөх, орон нутгийн захиргаатай харилцах албыг Даланзадгадад, хангамж, маркетинг, Хятадтай холбоотой бусад асуудлыг зохицуулах газрыг Хятадын томоохон хотод байгуулан ажиллана. Эхний ээлжинд гадаадын мэргэжилтнүүд, Монгол иргэдийг ажиллуулна. Анхандаа гадаадын мэргэжилтний тоо нилээд их байх боловч цаашдаа хөгжиж буй орнуудад томоохон төсөл хэрэгжүүлж буй Өрнөдийн компаниудын жишгийг дагах болно. Гадаадын мэргэжилтнүүд удирдах гол албан тушаал дээр ажиллана. Эдгээр хүмүүс тухайн салбарынхаа тэргүүлэгч мэргэжилтнүүд байх бөгөөд томоохон уурхайд ажиллаж байсан туршлагатай байна. Бусад нарийн мэргэжлийн гадаадын мэргэжилтнүүд сургалт, ашиглалтын эхний үед үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх болно. Тэдний үндсэн зорилт бол Монголын ажиллах хүчийг гадаадын ажиллагсдын хэмжээнд хүрч, тэднийг орлон ажиллах мэргэшил, дадлагатай болгоход оршино. Эхний үед ажиллах ажилтнуудын тоо

Жил Гадаадын мэргэжилтнүүд

Нийт ажиллагсад

1 78 880

4 43 1.095

8 12 1.185

12 7 1.187

Монголд байх нийт мэргэжлийн боловсон хүчин болон бусад дотоодын ажиллагсадын 50 орчим хувь нь Улаанбаатарт байрлах ба үлдсэн хэсэг нь Даланзадгад болон говийн бусад суурин газарт байна. Уурхайн ажилчид уурхай дээр байрлах ба ээлжийн журмаар ажиллана. Ажлын талбар дээр:

• Ихэнх ажилчид 12 цагийн ээлжээр ажиллана

• Ахлах менежерүүд 5 хоног ажиллаад Улаанбаатар руу буцна

• Гадаадын иргэд 6 долоо хоног ажиллаад 2 долоо хоногийн хугацаагаар нутагтаа буцна

• Монгол ажилчид 14 хоног ажиллаад 7 хоног амарна.

Монголын ажиллах хүч

АММИ компани Монгол улсад дөрвөн жил гаруйн өмнөөс хайгуул явуулж байна. Үүний үр дүнд хүмүүсийн мэргэжил, ур чадвар, цалингийн хэмжээний талаар тодорхой ойлголттой болсон. Мөн Монголд ажиллаж буй бусад компаниас холбогдох өөр мэдээллийг олж авсан болно. Монголын боловсролын түвшин нилээд олон Өрнөдийн орнуудынхтай харьцуулахуйц түвшинд байдаг. Бараг бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан, дээд боловсрол эзэмшиж буй хүний тоо өндөр байна. Гэвч Оюу Толгойд шаардагдах тусгай техникийн болон бизнесийн мэргэшил мэдлэгийн хувьд Монголд боловсон хүчин дутагдалтай байна. Хэдийгээр Монголын хойт хэсэгт өөр нэгэн томоохон уурхай /Эрдэнэт/ ажиллаж байгаа боловч түүний технологи болон ажлын арга барил нь Оюу Толгойнхтой ижил төстэй биш юм. АММИ сургалтын томоохон баазтай болохоор төлөвлөж байна. Тус компанийн зорилго бол Монголчуудын ажиллах хувь хэмжээг аль болох нэмэгдүүлэн, Монгол иргэдийн тоог үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 5 дахь жил гэхэд нийт ажиллагсадын 90 хувьд хүргэх явдал юм. Шатахууны нийлүүлэлт

Дизелийн түлшийг ил уурхайд ажиллах хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд ашиглах бөгөөд мөн бага хэмжээгээр далд уурхайд ашиглах болно . Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байдаггүй тул хангалтыг Оросоос хийхээр тооцоолов.

Page 93: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 91 2005 оны 8 сар

Уурхайн байгууламжуудыг нүүрсээр ажилладаг халаалтын зуухаар халаах бөгөөд нүүрсийг ойролцоох нүүрсний уурхайгаас нийлүүлнэ. Бензин, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг бусад түлшийг гагцхүү дизель болон нүүрс ашиглахад тохиромжгүй газар ашиглана.

Эрчим хүчний хангамж Үйл ажиллагаа эхэлснээс хойш таван жилийн туршид эрчим хүчийг Өвөр Монголын цахилгаан дамжуулах шугамаас авна. Түүний дараа Таван Толгойн юмуу өөр нэгэн нүүрсний орд дээр байгуулах цахилгаан станцаас авна гэж үзэж байна. Эрчим хүчний үнэ уурхай дээр байрлах дэд станцууд дээр ирэхдээ 0,0426 ам.доллар/квт.цаг байна. Үйл ажиллагаанд ашиглах бараа бүтээгдэхүүн Хүдрийг нунтаглах бөмбөлөг, шохой, флотацийн урвалжууд зэрэг бөөнөөр нийлүүлэх химийн материал, ашиглалт, үйлчилгээнд шаардагдах ихэнх бараа материалыг Хятадаас нийлүүлнэ. Харин үүнд зарим коллектор болон боловсруулах төхөөрөмжид ашиглах тусгай эд анги хамаарахгүй. Нийлүүлсэн бараа материал, хангамжийн зүйлийг Хятадад байрлах талбай дээр эмхлэн цэгцлээд уурхайн руу тээвэрлэнэ.

Оюу Толгойд мөн сэлбэг материалын агуулах ажиллуулах болно. Уурхайн хөдөлгөөнт төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцах MARC гэрээлэгч нь ил уурхайн тоног төхөөрөмжинд шаардагдах сэлбэг эд ангийн нөөцтэй байна. Ашиглалт үйлчилгээний гэрээнүүд Оюу Толгой нь ихэнх засвар үйлчилгээний ажлыг өөрийн хүчээр гүйцэтгэнэ. Үүнд дээр дурьдсан MARC гэрээлэгчийн хариуцах уурхайн хөдөлгөөнт төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон эхний таван жилд гэрээт багийн хариуцах тээрмийн доторлогоо солих ажил орохгүй. Таван жилийн гэрээ дууссаны дараа тээрмүүдийн доторлогоог солих ажлыг Оюу Толгойн мэргэжилтнүүд өөрсдөө гүйцэтгэнэ. Шинжилгээний ажил Баяжуулагчийн хяналтын сорьц, уурхайн чанарын сорьц, металлургийн тооцоо болон ачуулсан барааны сорьц зэргийг боловсруулах үйлдвэрт байрлах лабораторид хийнэ. Байгаль орчны шинжилгээ дүгнэлттэй холбогдсон ихэнх ажлыг Улаанбаатарт хийнэ.

Page 94: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 92 2005 оны 8 сар

Нийгэм - улс төрийн үнэлгээ Төслийн нийгэм улс төрийн үнэлгээнд төслийн талбай болон түүний ойр орчинд оршдог ба төслийн үр нөлөөнд автагдахаар байгаа нийгмийн бүлгүүдийн талаар түүх, эдийн засаг, соёлын холбогдолтой үндсэн мэдээлэл цуглуулах зэрэг асуудлыг хамруулсан болно. Түүний хажуугаар малчидтай уулзан ярилцаж Уламжлалт экологийн талаарх мэдлэгийг /УЭМ/ цуглуулсан билээ. Гарч болох үр дагаварын талаарх мэдээллийг газар дээр нь судалгаа хийх, хувь хүмүүстэй хийсэн ярилцлага, нийгмийн бүлгүүдтэй хийсэн ярилцлага, уг газар нутгийн талаар бэлэн байгаа мэдээлэл болон ширээн дээрээс хийх судалгаа зэрэг төрөл бүрийн эх үүсвэрээс цуглуулсан. Эдийн засгийн судалгаа нь үндэсний болон бүс нутгийн эдийн засаг дээр суурилан гаргасан эконометрикийн загварууд дээр голчлон үндэслэгдсэн болно. Орон нутгийн хүн ардад тусах үр нөлөө Оюу Толгойн төслөөс тухайн орон нутгийн ард иргэдэд үзүүлэх гол үр нөлөө:

• Уурхайд ажиллах бололцоогоор хангагдана

• Үйлдвэрлэлийн салбарт ажиллах илүү их бололцоотой болно

• Санхүүгийн орлого нэмэгдэнэ

• Дэд бүтэц хөгжинө

• Ажилтай холбогдсон сургалтад хамрагдана

• Амьдралын түвшин дээшилнэ. Орон нутгийн оршин суугчдын хувьд байгаль орчны өөрчлөлт нь орон нутгийн усны хангамж, бэлчээрийн газар нутаг, агаарын бохирдолт, дуу чимээний түвшний өөрчлөлт гэх зэргийн чиглэлээр илэрч болзошгүй юм. АММИ нь төслийн эргэн тойрны тодорхой нутаг дэвсгэрт оршин суугчид байлгахгүй байх бүсийг байгуулсан бөгөөд энэ нутагт ажиллаж амьдарч байсан нутгийн иргэдийг нүүн суурьшихад туслалцаа үзүүлж байна.

Үндэсний эдийн засагт үзүүлэх үр нөлөө

АММИ нь Оюу Толгой төслийн Монголд үзүүлэх үр дагаварын талаар нийгэм эдийн засгийн болон макро эдийн засгийн гурван судалгаа хийсэн. Эдгээр судалгааг 2004 онд гүйцэтгэсэн тул түүнээс өмнөх онуудын тоо баримтыг тусгасан. АММИ 2005 оны дундуур ОАЦТ-ний Өргөтгөсөн хувилбар (өдөрт 140.000 тн хүдэр боловсруулах)-аар Монголын нийгэм, улс төрд үзүүлэх үр нөлөөний дүн шинжилгээг боловсруулан гаргасан. Уурхай нь Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт, экспорт, ажлын байрны чиглэлээр дорвитой бөгөөд нааштай үр нөлөөг урт хугацаанд үзүүлэх болно. Уг төсөл хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зонхилж байдаг Монголын эдийн засагт аж үйлдвэр, үйлдвэрлэлийн салбарыг өргөжүүлэх, төрөл бүрийн ажил мэргэжлийг бий болгоход тус дөхөм болно. Барилгын салбарт 10.000 гаруй хүн-жил ажлын байр, нийт 38.000 гаруй хүн-жил ажлын байр шинээр бий болно. АММИ нь үйл ажиллагаа эхэлснээс хойш таван жилийн дотор нийт ажиллагсадын 90 хувийг Монголын ажиллах хүчээр бүрдүүлсэн байхаар төлөвлөж байна.

Улаанбаатарт болж буй морины уралдаан

Page 95: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 93 2005 оны 8 сар

Уурхай ашиглалтын нийт хугацаанд Монголд ажлын байр жил тутам дунджаар 10,3%-иар өсч байх болно. Монголд, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар шаардагдах ажлын хүч хангалттай байгаа гэж үзэж байна. Төслөөс гарах хамгийн гол үр дагавар нь уул уурхайн салбарт бус харин одоогоор дутуу ашиглагдаж байгаа бусад туслах салбаруудад илүү мэдрэгдэх болно. 2002-2043 онд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ дунджаар 34,3 %-аар өсөхөөр байна. Түүнчлэн уг төсөл нь хэрэгжих хугацаандаа үндэсний эдийн засгийн өсөлтийн голлох хүчин зүйл байх болно. Цаашдаа уул уурхайн үйлдвэрлэлд гарч байгаа өөрчлөлтүүд нь нийт эдийн засгийн байдалд шууд нөлөөлөх юм. Засгийн газрын орлогын хэмжээ хуримтлагдан нэмэгдснээр төсвийн нөхцөлд өөрчлөлт гарна. Уурхайн ашиглалтын хугацаанд Үндсэн хувилбар ёсоор, орлогын хэмжээ 7,9 тэрбум ам.доллараар өсөхөөр төсөөлөгдөж буй бөгөөд

ингэснээр Засгийн газрын өр кумулатив байдлаар дорвитой багасах бололцоотой. Төслийн үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлт хамгийн ихээр нэмэгдэхээр байна. Мөн түүнчлэн дэд бүтцэд гарах бодит өөрчлөлт, хүний нөөцийн чадавхид гарах өөрчлөлт зэрэг эдийн засагт нөлөөлөх бусад эерэг үр дагавар гарна. Бүс нутгийн дэд бүтцийн хувьд гэвэл, шинэ авто болон төмөр зам баригдаж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ станц, дамжуулах сүлжээ байгуулагдана. АММИ нь нийгмийн хариуцлага бүхий байгууллагын хувьд төслийн ажилд авах Монгол иргэдийн зорилтот тоондоо хүрэхийн тулд улсын хэмжээнд сургалт, чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулна. 2005 оны 8 дугаар сард гарсан тайланд дурьдсан Өргөтгөсөн хувилбарын үзүүлэх үр нөлөөг доор толилуулав.

Төслийн үр нөлөө (2002 – 2043) – Өргөтгөсөн хувилбар

Эдийн засгийн үзүүлэлт Дундаж

өсөлт %-иар

Кумулатив

өсөлт

ДНБ Хэрэглэгчдийн зарцуулалт Экспорт Импорт Цэвэр экспорт (тэрбум доллар, 1995 оны ханшаар) Ажил олголт Ажиллах хүчний оролцооны түвшин (дундаж) Нэг хүнд ногдох бодит орлого Өрийг оролцуулалгүйгээр Засгийн газрын үйл ажиллагааны тэнцэл (тэрбум доллар, 2005 оны ханшаар)

34,.3 9,3 71,6 44,2 - 10,3 5,8 11,5 -

-

- -

- 11,2

-

-

- 7,85

Засгийн Газрын орлогод нөлөөлөх нь (тэрбум төг. 2005 оны ханшаар) – Өргөтгөсөн хувилбар

Page 96: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 94 2005 оны 8 сар

Орон нутагт үзүүлэх тусламж ба хөгжлийн

хөтөлбөрүүд АММИ нь ойр хавийн нутгийнханд хүрэх нийгэм, эдийн засгийн эерэг нөлөөг нэмэгдүүлэх, төслийн үр өгөөжийн талаар хүмүүсийн хүлээлтийг зөв зохистой удирдан зохицуулах зорилгоор тусламжийн багц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Үүнд: Олон нийтэд зөвлөгөө өгөх хөтөлбөр - зөвлөгөө өгөх хөтөлбөр нь 2003 оноос эхлэн хэрэгжиж байгаа ба төслийн нийт хугацаанд үргэлжилнэ. Малчдад туслах хөтөлбөр – энэ нь нийт 11 малчин өрхийг хамарсан хөтөлбөр. Одоогийн байдлаар нэгээс бусад айлд өвөлжөө бэлтгэж өгсөн. Эдгээр өрхөд зориулан сургалт явуулах, ажлын байраар хангах, эрүүл мэнд болон боловсролын чиглэлийн туслалцааг тодорхой хугацаанд үзүүлэх болно. Орон нутагт туслах төлөвлөгөө - АММИ нь нутгийн оршин суугчдын эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн цуврал хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Археологийн болон өвийн судалгаа Археологийн судалгаа, малталтыг уурхайн лицензтэй талбай; ус татах хоолойн зурвас газар болон ус татах байгууламжийн талбай; Гашуун сухайт хилийн боомтоос орд хүртэлх замын зурвас газар гэсэн үндсэн гурван хэсэг газарт хийсэн болно. Мөн АММИ төслөөс баруун урагш 17 километрт орших Жавхлант ууланд хийсэн малталтын ажлыг санхүүжүүлсэн. Судалгаа хийсэн газраас эртний хүмүүс зэс олборлож байсан газар дөрөв, эртний чулуун байгууламж гурав, олон тооны булш, Неолитын үеэс Хүрэлийн үеийг хүртэлх хугацааны 200 гаруй хадны зураг олдсон. Олдворуудын зарим нь ил болон далд уурхайн шууд нөлөөллийн газарт байрласан байв. Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн Хүрээлэн шаардлагатай тохиолдолд олдворыг малтаж гаргаад дараагийн шатны судалгаа шинжилгээ хийх зорилгоор Улаанбаатарт хүргэсэн.

Төслийг цаашид хэрэгжүүлэх явцад энэ чиглэлийн дараа дараагийн ажлууд хийгдэнэ. Соёлын өвийг хаамгаалах төлөвлөгөөнд олдвор илрүүлбэл авах арга хэмжээг тусгана.

Оюу Толгой орчмоос олдсон хадны зураг

Page 97: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 95 2005 оны 8 сар

Аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчин

Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа Ажлын байрны эрүүл ахуй ба аюулгүй

ажиллагааны стандарт АММИ уул уурхайн үйлдвэрлэлийн стандартын шаардлагуудад нийцсэн эсвэл давсан үйл ажиллагаа явуулахад чиглэсэн иж бүрэн эрүүл ахуйн ба аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх бодлого баримталдаг. Энэ төсөл нь мэргэжлийн эрүүл ахуй ба аюулгүй ажиллагааны тухай Монголын, олон улсын болон АММИ-ийн өөрийн заавар дүрэм, стандартын дагуу хэрэгжинэ. Аюулгүй бөгөөд эрүүл ажиллах орчныг бий болгохын тулд АММИ олон талт Эрүүл Мэнд ба Аюулгүй Ажиллагааны Менежментийн Систем (ЭМААМС)-ийг хэрэгжүүлнэ. Энэ нь:

• Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааг нэгдсэн байдлаар байнга сайжруулах орчин нөхцлийг бүрдүүлнэ

• АММИ-ийн үйл ажиллагаанд тохирсон байна

• Бусад систем болон үндсэн функцүүдтэй зохицно

• АММИ-ээс эрх зүйн үүргээ удирдан зохицуулахад нь дэмжлэг болно

• Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны талаарх компаний шаардлагад нийцнэ

• Ажлын талбайн онцлогт тохирсон эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн шаардлагуудыг гаргана

ЭМААМС нь Австрали, Шинэ Зеландийн стандарт AS/NZS 4801:2001, “Ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем, Зарчмын ерөнхий зааврууд, Систем ба туслах техник ажиллагаа” гэсэн стандартад үндэслэх бөгөөд стандартаас дараах таван зарчмыг гол болгон баримтална. Үүнд:

• Амлалт ба бодлого

• Төлөвлөлт

• Хэрэгжүүлэлт

• Хэмжилт болон үнэлгээ

• Үзлэг шалгалт ба сайжруулалт

АММИ Монгол улсын уул уурхайн аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийг нягталж үзээд, ямар нэгэн онцгой шаардлага буюу үйл ажиллагааг хязгаарлах, албадах зүйл үгүй болохыг тогтоосон. Цаашдаа Монгол Улсын хууль дүрэм олон улсын стандарт болон бусад шаардлагад нийцэхгүй болбол олон улсын, тухайлбал Канад, Австралийн стандартыг мөрдөнө. ЭМААМС нь олон улсын ОSHAS 18001 стандартын шаардлагыг хангадаг. Ослын Менежмент Осол гарч, нэрвэгдэгсдийг зөөх, хүмүүсийг яаралтай нүүн шилжүүлэх онцгой байдал үүсвэл ажлын талбай дээрх Ослын Менежментийн Баг (ОМБ) хүмүүсийг аврах, байгаль орчин, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн эвдрэл сүйрлийг бууруулах талаар зохих арга хэмжээ авна.

Байгаль орчны үнэлгээ ба

менежмент АММИ компани Оюу Толгой төслийг хэрэгжүүлэхдээ ISO-14001 стандартыг мөрдөж ажиллана. Оюу Толгой төслийн үйл ажиллагааны улмаас Монгол Улсын төв-өмнөд бүс нутгийн био-физикийн болон нийгмийн орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх зорилгоор өргөн цар хүрээтэй суурь мэдээллийг цуглуулж, төлөвлөгөө боловсруулсан. Одоогийн байдлаар байгаль орчны эрсдлийн урьдчилсан үнэлгээ, төлөвлөж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, хамгаалалт, хяналт шинжилгээний төлөвлөгөө болон аль хэсэгт хийсэн ажил нь дутмаг, аль хэсэгт нь сайн хийгдснийг тогтоох зэрэг ажлыг хийгээд байна. Одоо байгаа мэдээлэл төслийн дараах гурван хэсгийг хамарч байгаа юм. Үүнд:

Page 98: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 96 2005 оны 8 сар

• Ажлын талбайгаас Монгол-Хятадын хилийн Гашуун Сухайтын боомт хүрэх зам болон эрчим хүчний зурвас (очих замын зурвас)

• Гүний хоолой болон Галбын говийн бүсээс гүний усны үүсвэрийг ашиглах (уст үеийн байрлал ба ус татах хоолойн зурвас)

• Оюу Толгой төслийн ашиглалтын лиценз бүхий талбай.

Эхний гурван жилд уурхайгаас баяжмал хүлээн авах төмөр замын өртөө болох Хятад улсын Вуюан хот уруу Монгол-Хятадын хилээс хүртэлх замын зурвасын байгаль орчны суурь мэдээлэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энд оруулаагүй. Зохицуулалтын хүрээ Монгол улсын БОЯ нь байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд тухайн улсад шинэ төслийг хэрэгжүүлэхэд зөвшөөрөл олгодог. Үндсэн гол эрх зүйн үндэс нь Байгаль орчны үнэлгээний тухай Монгол Улсын хууль юм (2001 он). Уул уурхайн аливаа төсөл нь ашигт малтмалын лицензи авахынхаа өмнө ерөнхий үнэлгээнд зориулж төслийн баримт бичгийг бэлтгэх ёстой байдаг. БОЯ ба АММИ компани 2002 онд тохиролцсоны дагуу 2003 оны 2-р сард төслийн урьдчилсан үзэл баримтлалыг Монголын эрх бүхий зөвлөхүүдийн боловсруулсан байгаль орчны суурь мэдээлэлтэй хамт Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлийн дагуу БОЯ-д өргөн мэдүүлсэн. БОЯ-ны үнэлгээний коммисс дээрх мэдээллийг хянан үзэж, Оюу толгой төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийх заавар, цар хүрээг тогтоосон. БОЯ-ны ерөнхий үнэлгээ нь 2004 оны эхний улирал хүртэл хүчинтэй байсан бөгөөд үүнийгээ 2005 оны 10-р сарын 15 хүртэл сунгасан. Төслийн байгаль орчны үнэлгээ нь гурван үе шаттай хийгдэж байгаа бөгөөд эхний ээлжинд замын бүсэд, дараа нь усны эх үүсвэр болон усан хангамжийн зурваст, эцэст нь уурхайн лицензийн талбайд төслийн төлөвлөлт, хөгжилтэй уялдуулан гүйцэтгэх юм. Оюу Толгойгоос Гашуун Сухайт хүрэх замын

зурвасын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ нь 2004 оны 4-р сард хийгдэж, мөн оны 5-р сард БОЯ-аар батлагдсан байна. Гүний усны талаар хийсэн хоёр дахь бичиг баримтыг 2005 оны 6-р сарын 22-нд хүлээлгэн өгсөн. Одоо уурхайн лицензит талбайтай холбоотой сүүлчийн хэсгийг 2005 оны 2-р хагаст танилцуулна. Жил бүрийн байгаль орчныг хамгаалах болон хяналт шинжилгээний үйл ажиллагааны тайлан нь зохих шатны байгууллагаар батлагдсан хөтөлбөрийн дагуу тухайн төслийн барилгын ажил болон ашиглалтын туршид зайлшгүй хийгдэж байх ёстой. Байгаль орчныг нөхөн сэргээх барьцаа нь тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгасан төсвийн 50 хувьтай тэнцэх бөгөөд энэ нь сумын захиргаатай хамтран нээсэн тусгай данс байна.

Байгаль орчны суурь төлөв байдал Газрын гадаргуу Зам байгуулах зурвас, усны эх үүсвэр болон усан хангамжийн зурвас, уурхайн лицензийн талбай нь Монголын 33 говийн нэг болох Галбын говьд байдаг. Галбын говь нь ерөнхийдөө тэгшивтэр гадаргуутай нам дор (860-1.075 м өргөгдсөн) хөндий бөгөөд 1.351м хүртэл өргөгдсөн уулсаар хүрээлэгдсэн байдаг. Төслийн газрын гадаргууд үзүүлэх нөлөөлөл нь одоо хийгдэж байгаа төслийн талбайн үнэлгээгээр тодорхойлогдоно. Төслийн нарийвчилсан төлөвлөлт нь дээрх нөлөөллийг хамгийн бага байхад чиглэгдэж, хаягдал чулуулгийн овоолго, хаягдлын далан, уурхайн байгууламж, шугаман бүтцүүдийг хамгийн сайн практикийг баримтлан байгуулж нөхөн сэргээнэ. Усны нөөцийн талбайн хэмжээнд газрын доорх усыг авч ашиглах нь гадаргуугийн суултыг багасгах арга хэмжээтэй уялдан хийгдэнэ. Уур амьсгал ба агаарын чанар АММИ одоогоор нэлээд хэдэн цэгт цаг уурын нөхцлийг хянаж, хэмжиж байна. Цаашид удаан хугацааны хяналт шинжилгээ нь агаарын болон чанарын загварчлалыг хийхийг шаардаж байна. Уурхайн лицензийн талбайн агаарын

Page 99: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 97 2005 оны 8 сар

чанарын суурь үнэлгээг 2002 оны 7-р сард хийсэн. Энэ бүс нутагт замын зурвасын дагуу нэмэлт уур амьсгалын болон агаарын чанарын шинжилгээг хийх шаардлагатай байна. Уурхайгаас хүчлийг зайлуулах ба металын

шүлтжилт Геохимийн туршилт шинжилгээг хаягдлын болон ил уурхайн хучаас чулуулгийн дээжүүдэд хийсэн. Гэхдээ уурхай хаагдсаны дараах хүчлийн найрлага бүхий урсацыг зохицуулах, металлын шүлтжилтээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлоогүй байна. Хийгдсэн туршилтын ажлын үр дүн нь уурхайн төлөвлөлт, хаягдлын төрөл, хаягдлын далан болон байгууламжуудыг төлөвлөх, барьж байгуулахыг геохимийн асуудлуудтай хамтатган шийдвэрлэх бололцоотойг харуулж байна. Уурхайн хүчиллэг урсац, металын шүлтжилт нь зам ашиглах үед бий болох карьеруудын материалаас ч үүсч болзошгүй юм. Гидрологи ба гадаргын усны чанар Оюу Толгойн төслийн талбай нь Төв Азийн гадагшаа урсацгүй бассейнд орших бөгөөд далай руу гарсан урсгал байхгүй. Энэ сав газрын ихэнх гольдрил нь түр урсацтай бөгөөд жилийн ихэнх улиралд хуурай байдаг. Төслийн талбайн орчинд хамгийн ач холбогдол бүхий гидрологийн тогтоц нь Умдайн гол юм. Энэ голын салаа нь төслийн талбай дундуур дайрч өнгөрдөг юм.

Умдайн гол үерийн байдалд

Зуны их устай үер борооны дараагаар хуйларсан хөдөлгөөнтэй, өндөр хурдтай шавар чулуутай холилдсон урсац бий болдог бөгөөд үүнийг нутгийнхан нь “говийн зэрлэг үер” гэж нэрлэдэг. Ийм үерийн урсац нь хөндлөн гатлах замыг эвдэж, гольдрилын дагуу зарим тээврийн хэрэгслийг хамж оддог байна. Хааяа нэг тохиолддог ийм гадаргын урсацын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Нутгийн ардын ярианаас үзэхэд, дунджаар жилд 4-6 удаа зун, намрын улиралд тохиолддог байна. Гүехэн уснаас эх авсан булгууд зэрлэг амьтад болон малын ундны усны эх үүсвэр болдог. Говийн бүсэд зуны улиралд гадаргын ус, булаг хаана байна, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн түүнийг дагаж байдаг. Төсөл хэрэгжих талбай болон зам барих зурвас, усны нөөцийн талбайн гадаргын ус, түүний чанарын талаарх суурь мэдээлэл тодорхойлогдсон ба одоо явуулж байгаа хяналт, шинжилгээний хөтөлбөрөөр үргэлжлэн цуглуулж байна. Энэ мэдээлэл нь төслийг төлөвлөхөд чухал ач холбогдолтой бөгөөд төслөөс гадаргын усан сүлжээ, түүний чанарт үзүүлэх нөлөөллийг үнэлэх суурь болох юм. Төслөөс гадаргын усан сүлжээд үзүүлэх гол нөлөөлөл нь байгалийн урсацын гольдрилуудыг өөрчлөх, булаг, шанд, задгай ус, нуур тойрмуудад төслийн үйл ажиллагаанаас шалтгаалан өөрчлөлт гарах, ингэснээр зэрлэг амьтны амьдрах орчныг доройтуулах, нүүдэл, хөдөлгөөнийг нь нэмэгдүүлэх, улмаар амьтдын тархалт, нүүдлийн чиглэлийг өөрчлөх зэрэг болно. Гадаргын усны чанар, найрлагад нөлөөлөх гол нөлөөлөл нь усны хуримтлалыг нэмэгдүүлж, булаг, задгай ус, шанд, нуур тойрмууд бохирдох эрсдлийг нэмэгдүүлэх, бохирдолтой тоос унах, бохирдуулагч усанд орох, төслийн барилга байгууламж барьж байгуулах болон ашиглах үед осол гарах зэрэг эрсдэл юм. Тоосны хяналтын менежмент, халилтын менежментийн систем нь гадаргын усны чанарт нөлөөлөх нөлөөллийг бууруулахад чиглэгдэн төлөвлөгдөж

Page 100: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 98 2005 оны 8 сар

байна. Дээр дурьдсан нөлөөллүүд нь амьтдын амьдрах орчинг доройтуулах, зэрлэг амьтдын эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, тэдгээрийн тоо толгойг бууруулах зэрэг үр дагавартай байж болох юм. Зам тавих болон түүнийг сайжруулах, замын байгууламжийг барихтай холбогдсон эерэг нөлөөлөл нь олон тооны хяналтгүй урсацуудыг чиглүүлэх, урсацыг зохицуулах арга хэмжээг замын дагууд авах бололцоог нэмэгдүүлэх юм. Энэ нь янз бүрийн тээврийн хэрэгслээр хяналтгүйгээр зорчих, голын гольдрил, эргийг эвдэх үйл ажиллагааг багасгах ач холбогдолтой. Замыг сайжруулах нь аюултай материалын тээвэртэй холбогдон гарах эрсдлийг бууруулах ач холбогдолтой. Гидрогеологи ба хөрсний усны чанар Төсөлд шаардагдах усны хэрэгцээг хангахын тулд хөрсний усны нарийвчилсан судалгааг Гүний хоолой, Галбын говь, Нарийн загийн уст үеүдэд төвлөрөн хийсэн. Уурхайн лицензийн талбай дахь хөрсний усны судалгааг уурхайн ажлын үед ус зайлуулах хэмжээг тооцоолох, тосгоны усан хангамж, барилгын ажлын үед шаардагдах усны хэмжээг хангах боложмийг үнэлэхэд чиглүүлсэн. Aquaterra компанийн энэ бүс нутагт явуулсан судалгааны дараа цаашид төслийн талбай бүрийн газрын доорх усны нөхцлийг тодорхойлох, тэнд хадгалагдаж байгаа нөөцийн түвшинг нэмэгдүүлэх, нөлөөллийн загваруудыг нарийвчлах нэмэлт ажил шаардлагатай байгаа гэж ААJV компани мэдэгдсэн. Хөрс 2002 оны хээрийн судалгаагаар зургаан төрлийн хөрс илэрсэн бөгөөд тэдгээрийн шимт бодисын агуулга бага, дундаас өндөр хэмжээний шүлтлэгтэй болохыг тогтоосон. Өндөрлөг хэсгүүд дэх хөрс нь чулуу, хэмхдэст материал ихээхэн агуулдаг, хөрсний үе нь сайн хөгжөөгүй байдаг. Элювийн элсэрхэг хөрс нь хүрэн бор өнгийн шавранцарыг агуулдаг ба томоохон хөндий тэгш талыг бүрхэн тогтож, салхины үйл ажиллагаанд өртөгдөн, тоосорхог давхаргаар хучигдсан байдаг. Элсэрхэг тал, хөндийн хөрс нь

давсжилтгүй. Төслийн талбайд явуулж байгаа судалгааны ажил нь хөрсний чанарын үзүүлэлт, түүний найрлагыг тогтоох, төслийн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй өөрчлөлтүүдийг судлахад чиглэгдэн үргэлжилж байна. Ургамалжилт Оюу толгой төслийн талбай нь төв Азийн их мужийн Говийн төв хэсгийн бүсийн зүүн хэсэгт хамаардаг. Хөрсний ургамалжилтын ерөнхий төрх нь Дорноговийн Цөлийн хээрийн ургамалжилттай ижил төстэй бөгөөд хуурай орчинд тэсвэртэй бут, бутлаг ургамлыг агуулсан, өвслөг ургамлын төрөл зүйлийг бага агуулсан онцлогтой. Уурхайн лицензийн талбайд дөрвөн зүйлийн ховор ургамал тааралддаг. Зарим бутлаг ургамлыг нутгийнхан түлшинд хэрэглэдэг. Гэхдээ Оюу толгой орчим хүний ийм ажиллагаанаас учрах дарамт бага бөгөөд энэ нь хүн амын нягтшил маш багатай холбоотой. Нутгийн нүүдэлч малчид зарим онцлог ургамлыг эмийн ургамал болгож, зарим ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэдэг. Энэ бүсийн ургамлууд нь тухайн бүсэд оршин амьдрах зэрлэг ан амьтад, малын бэлчээр тэжээлийн үндсэн эх үүсвэр болдог. Тухайн бүс нутаг дахь тээврийн хэрэгслийн зохицуулалтгүй хөдөлгөөн, түүнээс бий болж буй салаа замууд ургамлын нөмрөгийг ихээхэн талбай хамруулан эвдэж байна. Төслийн хүрээнд төлөвлөсөн замыг барьж байгуулвал ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөөг багасгах ач холбогдолтой. Төслийн үйл ажиллагааны улмаас ургамлын нөмрөг болон түүний чанарт үзүүлэх нөлөө нь т ө с л и й н д э д б ү т ц и й н б о л о н б у с а д байгууламжийг барихтай холбоотой. Тухайлбал ил уурхай, боловсруулах үйлдвэр, чулуулгийн овоолгууд , хаягдал хадгалах байгууламж , карьерууд, зам, эрчим хүчний шугам зэрэг байгууламжуудыг барих, ашиглах үед ургамлын нөмрөгийг бүрмөсөн зайлуулах үйл ажиллагаа явагдах ба далд уурхай байгуулах, ус дамжуулах яндан хоолой, бусад байгууламж барих үед ургамлын нөмрөгийн түр зуурын эвдрэл болно. Ургамлын нөмрөгийн шууд бус нөлөөлөл нь

Page 101: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 99 2005 оны 8 сар

уурхайн лицензийн талбай дахь замын дагуу хөрсөн дэх хөрсний усны бохирдол, тоос унах, гадаргын усны урсац зэрэг болно. Гадаргын усны урсацын системийг өөрчлөх үйл ажиллагаанаас, бас магадгүй газрын доорх усыг ашигласнаас ургамлын нөмрөг доройтож болзошгүй ба энэ нөлөөлөл уурхай хаагдсаны дараа ч үргэлжилж болно. Төслийн үйл ажиллагааны үед авч хэрэгжүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ болон хяналт, шинжилгээ нь дээрх нөлөөллүүдийг бууруулахад чиглэгдэнэ. Амьтны аймаг Монгол орны амьтны аймаг хойд талдаа Евроазийн ойт хээрийн амьтны төрөл зүйлүүд, өмнөд талдаа Төв азийн цөлийн амьтны төрөл зүйлүүдээс бүрддэг. Монголын төвийн бүс нь дээрх хоёр бүсийн шилжилтийн шинжтэй юм. Говийн бүсэд амьдардаг амьтад нилээд өвөрмөц бөгөөд Төв Азийн цөлийн олон төрөл зүйлүүд энд амьдардаг. Хүн амын нягтшил бага, алслагдсан зэргээс шалтгаалж Монголын говийн бүс нь хөрш орнуудад байхгүй болсон нэлээд олон ховордсон төрөл зүйлүүдтэй. Төслийн талбай орчмын нутаг дэвсгэр нь мөлхөгчид, нүүдэллэн амьдрах хөхтөн амьтад, шувуудын оршин амьдрах таатай орчин болдог бол жижиг элсэн манхан, бутлаг ургамлууд нь бусад ан амьтны амьдрах орчин болж өгдөг. Төслийн талбай болон түүний орчимд олдсон том хөхтөн амьтдаас нилээд хэд нь ховор болон нутагшмал зүйлүүд байна. Уурхайн лицензийн талбай орчим зургаан зүйлийн хамгаалалтанд авагдсан амьтад тэмдэглэгдсэн байна. Тэдгээрээс ховордож буй амьтдын жагсаалтанд бичигдсэн хоёр зүйл (хулан, хар сүүлт) бий бөгөөд Галбын говийн ус татах байгууламжийн хэсэг болон замын зурваст тэмдэглэгдсэн байна. Төслийн үйл ажиллагаанаас амьтны аймагт нөлөөлөх гол зүйл нь тухайн амьтдын газар зүйн тархалт, байршил, тухайн зүйлийн сүргийн бүтцэд өөрчлөлт орох зэрэг болно. Зэрлэг амьтдыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын болон орон нутгийн байгууллагатай хамтран боловсруулан хэрэгжүүлж, дээрх нөлөөг багасгах

болно. Энэ төлөвлөгөө нь Монголын судалгааны байгууллагуудын зэрлэг ан амьтад, тэдний тоо толгой, нүүдэл шилжилт, төрөл зүйлийн талаарх судалгааны хөтөлбөрүүдийг багтаах болно. Дуу чимээ ба доргио чичиргээ Төслийн талбайн хэмжээнд дуу чимээ, доргио чичиргээний нөлөөллийн талаар судалгаа хийгээгүй. Дуу чимээ, доргио чичиргээний үнэлгээг уурхай барьж байгуулах, ажиллуулах үед Монгол Улс болон Дэлхийн Банкнаас доргио чичиргээний талаар тавьдаг шалгуурыг хангахуйцаар хийх учиртай. Энэ нь сонирхогч талууд, үүний дотор олон түмэнд барих хариу болох юм. Монголын болон Дэлхийн Банкны стандартыг хангахын тулд энэ үнэлгээг уурхай байгуулахаас өмнө хийхээр байгаа. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Бага говийн дархан цаазат газар нь уурхайн лицензийн талбайгаас өмнө зүгт 80 км зайтай, Монгол-Хятадын хил дээр оршдог. Уурхайгаас хил хүртэл тавихаар төлөвлөж буй замын зурвас нь тусгай хамгаалалттай нутаг дундуур 13 км туулж өнгөрнө. Тус зурваст зориулж 2004 оны 6-р сард хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсэн үнэлгээгээр АММИ тус нутаг дэвсгэрийг нэвтрэн өнгөрөх зөвшөөрөл авсан болно. Газар ашиглалт - Уурхайн лицензийн талбай болон түүний орчмын нутаг дэвсгэр нь үндсэндээ нутгийн нүүдэлч малчдын хонь, ямаа, тэмээ зэрэг малын бэлчээр байдлаар голчлон ашиглагдаж байна. Энэ ашиглалт нь Монголын уламжлалт бэлчээр эзэмших зарчим, байнга болон байнга бус ашиглагддаг өвөлжөө орчмын хязгаарлагдмал хэмжээтэй газрыг өмчлөх эрх дээр үндэслэдэг байна. Одоо хийгдэж буй хайгуул судалгааны ажил нь нутгийн малчдын бэлчээр ашиглалттай зөрчилдөх явдал гарч байсан ч нутгийн малчдыг нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, зөрчлийг багасгасан. Тус төсөл, нутгийн малчид болон мал с үр э г т аюул эр сд эл учр уул ах г а з р а а с бусад газарт уламжлалт бэлчээрийн хэвшилтэй зэрэгцэн орших бодлогыг баримтлах болно.

Page 102: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 100 2005 оны 8 сар

Эрсдлийн үнэлгээ Монгол улсын Байгаль орчны үнэлгээний тухай хууль (2001 он) ба АММИ компанид өгсөн заавар ёсоор төслийн баримт бичигт эрсдлийн үнэлгээг оруулах шаардлага гарсан. Эрсдлийн үнэлгээ гэдэг нь тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тохиолдож болох онцгой нөхцөл байдал, гарч болох осол болон байгалийн гамшиг, үүсч болзошгүй аюултай байдлыг урьдчилан тодорхойлох, түүнээс сэргийлэх, хамгаалах, тэдгээрээс учрах үр дагаварыг багасгах арга хэмжээ юм.

Өнөөгийн ажил Төслийн янз бүрийн үе шатанд хийгдэхээр хүлээгдэж байгаа ажил болон өнөөгийн байдлын тойм нь ОАЦТ-ний гол бүтцэд тусгагдсан болно..

Чухал ажилд дараах багтаж байна: Монгол-Хятадын хилээс Хятадын Вуяань өртөө хүртэлх замын зурвас дагуу байгаль орчны суурь мэдээллийг гаргах, төсөлтэй холбогдон гарах нөлөөллийг үнэлэх; нутгийн амьтны аймгийн гол төрөл зүйлийн бүрдэл, динамик, оршин амьдрах нөхцөл, экологи, нүүдлийн хэв маяг; хил дамнасан асуудлууд, кумулятив үр дагаврууд, хүн амын эрүүл мэндийн эрсдэл, дуу чимээний нөлөө; хүчиллэг урсац, металын шүүгдлийн потенциалыг үргэлжлүүлэн судлах, гидрологи, гадаргын усны чанар, газрын доорх усны нөөц, агаарын чанар, хөрсний химийн бүтэц; төсөөлсөн үр дагаврууд гэх зэрэг багтаж байна. Энэ ажлыг гүйцэтгэх нь байгаль орчны менежмент ба мониторингийн төлөвлөлтөө Байгаль Орчны Зохицсон Менежментын Системийн дагуу орчин нөхцөлдөө тааруулж сайжруулахад дөхөмтэй юм.

Page 103: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 101 2005 оны 8 сар

Уурхайг хаах ба нөхөн сэргээх АММИ, төслийн төлөвлөлтийн нэг хэсэг болох уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн урьдчилсан төлөвлөгөөг бэлтгээд байна. Уурхайн гол байгууламжууд тухайлбал, ил уурхай, хаягдлын овоолгууд, хаягдлын сан зэрэг нь одоогийн ландшафтад байнгын өөрчлөлт бий болгох бөгөөд нөхөн сэргээлтийн үе шатанд бүрэн хэлбэрээр анхны байдалд орж чадахгүй юм. Гэвч хаалтын төлөвлөгөө нь эвдэгдсэн хэсгүүд тогтвортой байх, тухайн орчны ус агаар, нутаг дэвсгэрт нөлөөлөх голомт болгохгүй байхад чиглэгдсэн. Оюу Толгой төслийн хаалтын төлөвлөгөөнд тухайн төслөөс хамааралтай байх орон нутгийн зарим оршин суугчдын эдийн засгийн боломж, амьдрал зэрэг нийгэм эдийн засгийн нөлөөллийн асуудал орно. Эдгээрт уурхайн хаалтын үеийн болон түүний дараагийн байгаль орчны нөхөн сэргээлт, ажилгүйдэл, нийгмийн дэд бүтцийн асуудлууд тухайлбал, усан хангамж, цахилгаан хангамж, уурхайн дотоод ба орон нутгийн замын сүлжээ зэрэг асуудлууд багтана. Нөхөн сэргээлт ба тогтвортой байдлын асуудлыг уурхай, үйлдвэрийн байгууламжуудын төлөвлөлтөд нэгтгэсэн. Нөхөн сэргээлт нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны туршид тасралтгүй хийгдэх ажлын нэг байх болно. Нөхөн сэргээлтийн ажлын гол зорилт нь анхнаасаа уурхайн хөгжил тогтвортой бус орчныг бий болгохоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн оршин суугчдын оролцоо, үнэт зүйлсийг харгалзан үзэж байхад чиглэх болно. Бусад гол зорилтууд нь:

• Төслийг хэрэгжүүлэх бүхий л үе шатанд нийтийн эрүүл мэнд, аюулгүй орчныг хамгаалах

• Уурхайн үйл ажиллагаатай холбогдон байгаль орчин доройтох явдлаас урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авах

• Эвдэрсэн газрын аль болох их хэсгийг нутгийн малчид, тэдний бэлчээрийн мал сүрэгт тохирсон уурхай эхлэхээс өмнөх төлөв байдал уруу оруулах

• Ил уурхай, суултын бүс, хаягдлын овоолгууд, хаягдал хадгалах байгууламжийг хүн ба байгаль орчинд аюулгүй байхуйц болгож, хамгаалалт хийх

• Тухайн үйлдвэрлэлийн талбайд хийх шаардлагатай нөхөн сэргээлтийн арга техникийг тусгасан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, тухайн талбайг байнга тохижуулан засах, байгаль орчны болон нийгмийн ямар нэгэн асуудалгүйгээр сэргээсэн талбайг АММИ орхин гарах баталгааг бий болгох зэрэг болно.

АММИ компаниас байгаль орчны үзүүлэлтүүд, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан хязгаарлалт, шалгуур, стандартыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох зорилготой үйл ажиллагааны хуваарийг багтаасан байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Монголын хуулийн дагуу АММИ компани нь хяналт шинжилгээний ажлыг өөрийн зардлаар, хүлээн зөвшөөрөгдсөн аргаар, итгэмжлэгдсэн байгууллагаар гүйцэтгүүлнэ. Хяналт шинжилгээ хийсний үр дүнд байгаль орчны хамгаалалтыг оновчтой болгохын тулд процедур, үйл ажиллагаагаа өөрчлөх юмуу залруулах бололцоо гарна. Уурхайн хаалт, хаалтын дараах ажлыг дараах параметраар хянан шинжилнэ:

• Гадаргын ба гүний усны чанар

• Хаягдлын хуримтлалын тогтворжилт

• Голын ус зайлуулах суваг, хаягдал чулуулгийн овоолгууд, дренажийн сувгууд, далд уурхайн амны бэхэлгээний тогтвортой байдал

• Ил уурхай, дүүргэгдээгүй суултын бүсүүдийн хамгаалалт, түүн дэх ил задгай ус, эвдрэлийн байдал

Page 104: ExecSum Mon

Оюу Толгой Төсөл Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө

ХУРААНГУЙ

Project AAJV002 102 2005 оны 8 сар

• Нутгийн ургамал цаашид өөрийн аясаар сэргэх бололцоотой болтол дахин ургалтыг хөхиүлэн дэмжих ажлын үр дүн

• Газрын доорх усны хяналтын худгуудын нөхцөл, пьезометрийн түвшин, хэмжилтийн байгууламж бусад тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн байдал

• Хаягдал чулуулгийн овоолго, хаягдлын байгууламжууд, бусад салхинд хийсдэг бохирдлын эх үүсвэр дээрх тоосжилтыг багасгах арга хэмжээний үр дүн зэрэг орно.