8
Ризотто Хэрвээ та урд өмнө Ризотто хийж үзсэн бол чаналтын хугацаа 40-өөд минут байдгийг яах аргагүй мэддэг байх, гэвч ресторан болон хоолны газар ороод, захиалга өгсний дараа ердөө л 10 минутын дотор Ризотто бэлэн болдогт та гайхдаг уу? Асуултын хариу бол маш хялбар юм. Гал тогооны ажил өглөө эхлэнгүүт Ризоттог их хэмжээгээр хагас болгож чанадаг, захиалга ирэхэд бага зэргийн шөл, амталгаа болон хольцуудыг нэмж гүйцээж чанаж дуусгана. Ийм аргаар Ризоттог хийх нь гэрийн бус рестораны нөхцөлд таарсан бөгөөд үүгээрээ ч тогооч нарын ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ үйлчлүүлэгч ихтэй рестораны хувьд цаг хэмнэхэд ч ихээхэн ач холбогдолтой юм. Та энэхүү аргыг гэрийн нөхцөлд ч хэрэглэх боломжтой бөгөөд бяцхан заль гаргахад буруудах зүйлгүй. Оройн зоогонд уригдсан зочин гийчид тань уван цуван ирэх нь бий. Зочид ирэхийн өмнөх өдөр Ризоттогоо хагас чанаад орхиход хамаг учир байгааг та мэдэж байгаа. Ингэснээр та тогооч нарын адил өөрийнхөө хөдөлмөрийг ч гэсэн хөнгөлөх сайн талтай. Ирсэн зочидтойгоо яриа хөөрөө өрнүүлж байгаад, хүссэн үедээ та хагас чанаж болгосон Ризоттогоо гал дээр 5-10 минут тавихад л аяндаа бэлэн болно. Ризоттог хийх үндсэн арга Ризоттог хэзээ, хэрхэн, ямар тохиолдолд, ямар улирал хийж байгаа зэргээс шалтгаалж янз бүрээр хийж болох юм. Энэхүү заавар нь будаагаа 75% хүртэл хөргөөд шууд хэрэглэх эсвэл хадгалж байгаад хэрэглэх эсэхийг уншигч танд үлдээж байгаа юм. 1р шат . Том хавтгай хөргөхөд зориулсан тэвшийг тослон тавина. Шөл буцлах зуур том тогоонд цөцгийн тос хийж халаан хөөсрөөд ирэх үед сонгино болон чинцай /celery/г хийж маш анхааралтай түлэлгүй 15

Hoolnii Jor

Embed Size (px)

DESCRIPTION

хоолны жор

Citation preview

Page 1: Hoolnii Jor

Ризотто

Хэрвээ та урд өмнө Ризотто хийж үзсэн бол чаналтын хугацаа 40-өөд минут байдгийг яах аргагүй мэддэг байх, гэвч ресторан болон хоолны газар ороод, захиалга өгсний дараа ердөө л 10 минутын дотор Ризотто бэлэн болдогт та гайхдаг уу?

Асуултын хариу бол маш хялбар юм. Гал тогооны ажил өглөө эхлэнгүүт Ризоттог их хэмжээгээр хагас болгож чанадаг, захиалга ирэхэд бага зэргийн шөл, амталгаа болон хольцуудыг нэмж гүйцээж чанаж дуусгана. Ийм аргаар Ризоттог хийх нь гэрийн бус рестораны нөхцөлд таарсан бөгөөд үүгээрээ ч тогооч нарын ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ үйлчлүүлэгч ихтэй рестораны хувьд цаг хэмнэхэд ч ихээхэн ач холбогдолтой юм.

Та энэхүү аргыг гэрийн нөхцөлд ч хэрэглэх боломжтой бөгөөд бяцхан заль гаргахад буруудах зүйлгүй. Оройн зоогонд уригдсан зочин гийчид тань уван цуван ирэх нь бий. Зочид ирэхийн өмнөх өдөр Ризоттогоо хагас чанаад орхиход хамаг учир байгааг та мэдэж байгаа. Ингэснээр та тогооч нарын адил өөрийнхөө хөдөлмөрийг ч гэсэн хөнгөлөх сайн талтай. Ирсэн зочидтойгоо яриа хөөрөө өрнүүлж байгаад, хүссэн үедээ та хагас чанаж болгосон Ризоттогоо гал дээр 5-10 минут тавихад л аяндаа бэлэн болно.

Ризоттог хийх үндсэн арга

Ризоттог хэзээ, хэрхэн, ямар тохиолдолд, ямар улирал хийж байгаа зэргээс шалтгаалж янз бүрээр хийж болох юм. Энэхүү заавар нь будаагаа 75% хүртэл хөргөөд шууд хэрэглэх эсвэл хадгалж байгаад хэрэглэх эсэхийг уншигч танд үлдээж байгаа юм.

1р шат .

Том хавтгай хөргөхөд зориулсан тэвшийг тослон тавина. Шөл буцлах зуур том тогоонд цөцгийн тос хийж халаан хөөсрөөд ирэх үед сонгино болон чинцай /celery/г хийж маш анхааралтай түлэлгүй 15 минут орчим зөөлөртөл нь чанана. Зөөлөрсний дараа галаа нэмэлгүй будаагаа хийж, сайтар хутгана.

2р шат

Масло, будаа, сонгиноо хийж жигд холилдсон үед вино нэмж ширгэж дуустал нь хутгаарай. Вино ширгэж дуусахад будаанаас анхилуун үнэр хамар цоргино.

3 р шат

Будаан дээрээ хоолны том халбагаар шөлнөөсөө хийж, шөл багассан үед дахин халбагыг нэмж будаагаа болтол нь ийм маягаар чанана. Будаагаа түлэхээс сэрэмжилж байнга хутгах хэрэгтэй. Мөн хэт халуун гал дээр чанахаас сэрэмжил, хэт халуун гал дээр болговол гаднаа зөөлөрсөн ч дотроо хатуу байх тул галыг нь тохируулах маш чухал.

Page 2: Hoolnii Jor

Будааны бололтын хугацаа 14- 15 минут байх ба Ризотто будааны онцлог бол 90% байхыг анхаарна уу.

4 р шат

Зөөлөрч бэлэн болсон будааг хөргөх зорилгоор том хавтгай тэвшин дээр жигд 2.5 см зузаантай дэлгээд хөргүүр юмуу сэрүүн газар хурдан хөргөх нь чухал юм. Сайтар хөрсөн үед резинэн хутгуураар хусаж салгаарай.

8 хүний порц:

Литр тахиа юмуу ногооны тунгалаг шөл

Хоолны 2 халбага оливын тос

Хоолны халбага цөцгийн тос

Ширхэг том сонгино, арилгаж татаж хэрчсэн байх

4-5 ширхэг чинцай /celery/

600 гр ризотто будаа

250 мл хуурай цагаан вино

Улаан лооль, базилик болон рикота бяслагтай ризотто

Шарах шүүгээ 180С хүртэл урьдчилан халаана. Улаан лооль, оливийн тос, давс, перец зэргээ улаан виноны цуунд дарж амтлах зуур будаагаа болгоно /дээрх заавраар/. Дараа нь рикота бяслагаа хавтгай тэвшин дээр тавьж давс, перец, задь, хуурай улаан чинжүү, оливийн тосоор амтлаад, шарах шүүгээнд 10 минут хэртэй сайхан алтан шаргал болтол нь шарна.

Тунгалаг шөлнийхөө талыг том тогоонд хийж халаагаад, дээр нь будаа, улаан лоолийн 2/3-ийг хамт хийж, шөл нь будаандаа шингэтэл дунд зэргийн галаар болгоно. Түлэгдэхээс сэргийлж байнга хутгахаа мартуузай. Будаа агшаад ирэх үед үлдсэн шөлөө халбага халбагаар нэмж будаагаа болгоорой. Хэт чанахаас сэргийлж галаа тохируулаарай.

Будаагаа болсны дараа галаа унтрааж цөцгийн тос болон үүрүүлсэн пармезан, базиликний том навчсын хамт хийж, давс перецээр амтлаад, шарсан рикота болон дарсан улаан лоолио хийж хутгана. Таг тавьж минут хэртэй амрааж, амтыг нь бүрэн шингээх

Page 3: Hoolnii Jor

хэрэгтэй. Дараа нь таваглаж, үлдсэн нялх базилик болон пармезан бяслагаа оливийн тосны хамт цацаж бэлэн болгоно.

4 хүний порц:

4 ширхэг улаан том лооль / хатуу шинэхэн байх, үрийг цэвэрлэж хэрчсэн байх /

Улаан виноны хүчил, оливын тос, далайн давс, нунтаг хар перец

600 гр ризотто будаа

250 гр бутархай рикота бяслаг, сайн чанарын оливын тос

Ширхэг хатаасан нунтаг улаан чинжүү

Хоолны халбага хатаасан орегано, далайн давс, нунтаг хар перец

700 мл тахиа эсвэл ногооны тунгалаг шөл

100 гр цөцгийн тос

1-2 таваг дүүрэн үүрүүлсэн пармезан бяслаг

Том багц базиликны шинэхэн навчис

Бууцай болон ямааны бяслагтай ризотто

Бууцайгаа цөцгийн тос, задь болон саримстай хамт чанах нь жинхэнэ сонгодог арга болох тухай уншигч танд хүргэж байгаадаа маш их таатай байна.

Нэн түрүүнд будаагаа болгоно. Дараа нь тогоогоо халааж халбага цөцгийн тос болон бага зэрэг оливийн тос хийж хөөсрөх үед саримс, задь, бууцайгаа хийнэ.

Ингээд 5 минут орчим чанахад бууцай зөөлөрч нялцгайран, улмаар шингэн нь багасаж, өнгө нь хар туяатай болмогц гал дээрээс авч миксердэх бөгөөд тун удалгүй давс, перецний ямар ч ширхэггүй бууцайны өтгөн сүмс гарна.

Тунгалаг шөлнийхөө талыг тогоонд хийж шөл нь будаандаа шингэтэл дунд зэргийн галаар болгоно. Түлэгдэхээс сэргийлж байнга хутгахаа мартуузай. Будааг агшаад ирэх үед үлдсэн шөлөө халбага халбагаар нэмж будаагаа болгоорой. Хэт чанахаас сэргийлж галаа тохируулаарай.

Дараа нь бууцайны сүмсээ будаатайгаа хутгаж үлдсэн цөцгийн тос болон үрсэн пармезан, нимбэгний хүчлээ хийж, давс перецээр амталсны дараа тагийг нь тавьж минут хэртэй амраагаарай. Таваглахадаа ямааны бяслагныхаа талыг хоолтойгоо хутгана. Тавган

Page 4: Hoolnii Jor

дээр чимэглэхдээ үлдсэн бяслаг болон пармезан, түүнчлэн оливийн тосноос бага зэрэг цацаж бэлэн болгоно.

8 хүнээр:

600 гр ризотто будаа

125 гр масло, оливийн тос

Хумс саримс/ цэвэрлэж жижиглэж хэрчсэн байх/

Нунтаг задь

150 гр бууцай / угааж цэвэрлээд хатаасан байх/

Далайн давс , нунтаг хар перец

700 мл тахиа эсвэл ногооны тунгалаг шөл

1- 2 атга үүрүүлсэн пармезан

½ нимбэгний шүүс

200 гр зөөлөн ямааны бяслаг/ goat’s cheese / үүрүүлсэн байх

Сайн чанарын оливийн тос.

Мөөгтэй ризотто

Мөөгтэй ризотто бол бас л жинхэнэ сонгодог аргуудын нэг юм. Харин мөөгнийхөө сонголтонд онцгой анхаарах хэрэгтэй. Товчин цагаан мөөгийг болж өгвөл хийхээсээ зайлсхийх хэрэгтэй. Учир нь хэрэглэхэд амт муутай байдаг. Хэрэв та үнэхээр зэрлэг мөөгийг сонгож чадвал амтны хувьд үнэнхүү тасархай болно гэсэн үг.

Хэрэв та хоолоо мөөгний илүү хурц амттай болгохыг хүсвэл тунгалаг шөлөндөө хуурай хатаасан порчини хийж буцалгаарай.

Эхлээд будаагаа болгоод, дараагаар нь мөөгөө хайруулын тавганд халбага масло хийж, хөөсрөх үед мөөгөө хийж шарна. Мөөг бага зэрэг зөөлрөх үед ганга, саримсаа нэмж, давс перецийг тохируулан хийж, 3 минут орчим шарж гүйцэд болгоно. Мөөгөө хэт болгохоос сэрэмжилнэ.

Тунгалаг шөлнийхөө талыг том тогоондоо хийж, шөл нь будаандаа шингэтэл дунд зэргийн галаар болгоно. Түлэгдэхээс сэргийлж байнга хутгахаа мартуузай. Будаа агшаад ирэх үед болсон мөөгөө хийж хутгаад үлдсэн шөлөө халбага халбагаар нэмж будааг болгоно. Магадгүй та үлдсэн тунгалаг шөлөө бүгдийг нь хэрэглэх албагүй, шөлөө ихдүүлж нялцайлгахаас сэрэмжил. Хамгийн гол анхаарах зүйл бол галыг тохируулах асуудал юм.

Page 5: Hoolnii Jor

Галаа унтраан, үлдсэн цөцгийн тос болон пармезан, яншуй, нимбэгний шүүс зэргээ хийж давс перецээр амтлан хутгаад, минут хэртэй таглан амрааж, амтыг сайтар уусгаарай. За ингээд таваглахдаа үлдсэн пармезанаа дээгүүр нь оливын тосны хамт цацаж дуусгана.

8 хүнээр:

600 гр ризотто будаа

100 гр масло мөн дахин хоолны халбага дүүрэн масло

4 атга дүүрэн зэрлэг мөөгний цуглуулга/chantrelles, porcini, trompettes, oyster г.м/

далайн давс , нунтагласан хар перец

Цайны халбага ганганы навч /thyme/

2 хумс саримс / жижиглэж хэрчсэн байх/

700 мл тунгалаг шөл тахиа / ногоо

1-2 атга үүрүүлсэн пармезан

Атга яншуй / навчийг түүж, жижиглэж хэрчсэн байх./

Ширхэг нимбэгний шүүс, сайн чанарын оливийн тос

Алим , хушга, горгонзола бяслагтай ризотто

Тунгалаг шөлнийхөө талыг том тогоонд хийж халаагаад, дээр нь будаа хийж, шөл нь будаандаа шингэтэл дунд зэргийн галаар болгоно. Түлэгдэхээс сэргийлж байнга хутгахаа мартуузай. Будаа агшаад ирэх үед үлдсэн шөлөө халбага халбагаар нэмж будаагаа болгоорой. Хэт чанахаас сэргийлж галаа тохируулаарай. Магадгүй та үлдсэн тунгалаг шөлөө бүгдийг нь ашиглахгүй байж болох бөгөөд будаандаа шөл ихдүүлж нялцайлгахаас сэрэмжил гэсэн үг юм, хамгийн гол анхаарах зүйл бол галыг тохируулах асуудал гэдгийг санаарай.

Галаа унтраагаад цөцгийн тосоо хийж хутгаад пармезан, горгонзола, ямааны бяслаг, дөрвөлжилж хэрчсэн алим болон маржорамыг хийж хутгаад давс перецээр амтлаад дуусгана. Хутгаж дуусаад тагийг нь тавьж 2-3 минут амраахад бяслагнууд хайлж амт нь уусах болно. Энэ хугацаанд та хушгаа цэвэр хайруулын тавган дээр тос хийхгүй шарна. Ингээд таваглахдаа пармезан болон халаасан хушгаа оливийн тосны хамт дээр нь цацаж бэлэн болно.

Page 6: Hoolnii Jor

8 хүнээр:

600 гр ризотто будаа

700 мл тахиа эсвэл ногооны тунгалаг шөл

100 гр масло

1-2 атга үүрмэг пармезан

200 гр горгонзола бяслаг/ дөрвөлжилж хэрчсэн байх

100 гр ямааны бяслаг /goat’s cheese/ няцалсан байх

2 ширхэг алим / ясыг авч дөрвөлжилж хэрчиж нимбэгний шүүсэнд хутгасан байх/

Жижиг багц маржорам юмуу ганга / жижиглэж хэрчсэн байх/

Далайн давс, нунтаг перец

1 атга хушганы чөмөг болон бага зэргийн сайн чанарын оливийн тос.