33
ЛЕКЦ ¹ 9,10,11,12 3.1 Бүртгэлийн цикл ба түүний үе шат 3.2 Ажлын хүснэгтийг ашиглан санхүүгийн тайлан бэлтгэх 3.3 Хаалтын бичилт Бүлэг 3 Бүртгэлийн цикл ба ажлын хүснэгт

Lecture №9,10,11,12

  • Upload
    ariunubu

  • View
    1.427

  • Download
    14

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lecture №9,10,11,12

ЛЕКЦ ¹ 9,10,11,12

3.1 Бүртгэлийн цикл ба түүний үе шат3.2 Ажлын хүснэгтийг ашиглан санхүүгийн

тайлан бэлтгэх3.3 Хаалтын бичилт

Бүлэг 3Бүртгэлийн цикл ба

ажлын хүснэгт

Page 2: Lecture №9,10,11,12

Бүртгэлийн цикл гэдэг нь ажил гүйлгээг бүртгэх үйл ажиллагаанаас эхлээд санхүүгийн тайлан гаргаж дуусах хүртэл нягтлан бодогчийн хийж гүйцэтгэх ажлын дарааллыг хэлнэ.

Үүнд:

Шалгах баланс

Тохируулах бичилт

Тохируулсаны дараах шалгах баланс

Орлого, үр дүнгийн тайлан

Өмчийн өөрчлөлтийн тайлан

Баланс

Санхүүгийн тайлангийн залруулга зэрэг орно.

Page 3: Lecture №9,10,11,12

Шалгах баланс: Шалгах баланс гэдэг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагааны явцад гаргадаг балансын нэг төрөл юм.

Шалгах балансыг дараах 2 зорилготойгоор гаргадаг. Үүнд:

Ерөнхий дэвтэрт бичигдсэн ажил гүйлгээний дүн үнэн зөвийн шалгах

Тохируулах бичилт хийх үндсэн нөхцөлийг хангах зорилготой гаргадаг.

Шалгах баланс гаргахаас эхлээд баланс гаргах хүртэлхи бүртгэлийн ажлын үе шатуудыг “Ажлын хүснэгт”-ээр гүйцэтгэнэ. Ажлын хүснэгт гэдэг нь нягтлан бодогчын ажлыг хөнгөвчилсөн албан ёсны бус, олон мөр багана бүхий хүснэгт юм.

Ажлын хүснэгт нь шалгах баланс, тохируулах бичилт, тохируусаны дараах шалгах баланс, орлого үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, баланс гэсэн хос багана бүхий хүснэгт байдаг.

Page 4: Lecture №9,10,11,12

Ажлын хүснэгтийн хамгийн эхний хос багана нь шалгах баланс юм. Шалгах балансыг тайлант сарын бүх ажил гүйлгээг журнал болон ерөнхий дэвтэрт бичсэний дараа ерөнхий дэвтэрийн бүх дансны үлдэгдэлээр зохиодог.

Шалгах балансад тусгагдаж байгаа данснуудыг балансын болон орлого зардалын данснууд гэж ангилдаг.

Page 5: Lecture №9,10,11,12

Балансын дансанд хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчийн өмчийн данс ордог бол орлого зардалын дансанд тухайн тайлант хугацаанд хөтлөгдсөн түр данс гэж нэрлэгддэг орлого болон зарлагын данснууд хамаарагдана.

Ажлын хүснэгтэнд орлого болон зарлагын данснуудын доор илүү мөр үлдээдэг ба энэ нь тохируулах бичилт хийх үед нэмэлт данснуудыг бичих зориулалттай.

Page 6: Lecture №9,10,11,12

Дт Кр Дт Кр Дт Кр Дт Дт Кр Дт Кр

1 Мөнгө 37500 37500 37500

2 Авлага 125700 125700 125700

3 Векселийн авлага 75000 75000 75000

4 УГСур.З 18000 12000 6000 6000

5 Хангамж 36100 24600 11500 11500

6 Тоног төхөөрөмж 185000 185000 185000

7 ТТ-Хур. Элэгдэл 55500 18500 74000 74000

8 Газар 150000 150000 150000

9 Барилга 1200000 1200000 1200000

10 Бар- Хур. Элэгдэл 300000 30000 330000 330000

11 Өр төлбөр 67300 67300 67300

12 Цалингийн өглөг 14500 14500 14500

13 "Б"-ийн капитал 535700 535700 535700 535700

14 КТА 250000 250000 250000 250000

15 Үйличлгээний орлого 1873000 1873000 1873000

16 Хүүгийн орлого 6750 6750 6750

17 Цалингийн зардал 727000 14500 741500 741500

18 Зар сурт-ны зардал 12000 12000 12000

19 Хангамжийн зардал 24600 24600 24600

20 Элэгдлийн зардал 30000 30000 30000

21 Элэгдлийн зардал 18500 18500 18500

22 Ашиглалтын зардал 27200 27200 27200

23 Хүүгийн авлага 6750 6750 6750

24 ОЗНД 853800

25 Т.Х. Цэвэр ашиг 1025950 1025950

2831500 2831500 106350 106350 2901250 2901250 - Дүн 1311650 2047450 2047450

¹ Дансны нэршалгах баланс Тох. Бичилт ТДШБ Орлогын тайлан

Ажлын хүснэгт

1879750

1025950

ӨӨТ Баланс

Кр

Нийт дүн -

Page 7: Lecture №9,10,11,12

Хэрэв шалгах балансын дебет, кредит дүн нь хоорондоо тэнцэхгүй бол дараах албаанууд байна гэсэн үг. Үүнд:

Ажил гүйлгээг бүртгэхдээ дебет, кредит дүнг сольж бичсэн

Дансны үлдэгдэлийг гаргахдаа математик алдаа гаргасан байх

Дансны үлдэгдэлийг балансад хуулахдаа буруу харж хуулсан байх

Шалгах балансын дүнг буруу бодох зэрэг юм.

Шалгах баланс нь ажил гүйлгээний дансны хөтлөлтыг зөв хийж зөв дансанд нь бичсэн эсэхийг харуулдаггүй.

Page 8: Lecture №9,10,11,12

Тохируулах бичилт: Ажлын хүснэгтийн 2-р хос багананд тохируулах бичилтүүдийг хийдэг.

Аж ахуйн нэгжийн ихэнх ажил гүйлгээ нягтлан бодох бүртгэлийн 2 буюу түүнээс дээш үеийн орлого зарлагад нөлөөлнө.

Жишээ нь: Бизнесийн байгууллагууд дараагийн жилүүдэд ашиглах тоног

төхөөрөмжийг худалдан авах, 12 сарын хугацаатай даатгалын төлбөр төлөх, дараагийн хэдэн сард ашиглах конторын хэрэгсэл авах гэх мэт

зардлууд гарч болно. Тэдгээр хөрөнгө удаан хугацаанд ашиглагддаг учир зардал болох

ёстой. Иймд нягтлан бодогч нар эдгээр зардлыг бүртгэлийн ямар үед хуваарилах вэ гэдгийг тохируулах бичилтэд зохицуулдаг.

Page 9: Lecture №9,10,11,12

Нягтлан бодох бүртгэлийн үе бүрийн эцэст хийгддэг тохируулах бичилтүүд нь

тухайн үед орсон бүх орлогуудыг орж ирсэн эсэхээс үл хамааруулан,

гарсан зардлыг мөнгөөр төлөгдсөн эсэхээс үл хамааруулан дансанд тусгаж, орлогыг зарлагаар нь хаахад хэрэглэдэг.

Тохируулах бичилтийн үед жинхэнэ хэрэгжилтийн, борлуулалтын, зохицох зарчмуудыг хэрэглэдэг.

Page 10: Lecture №9,10,11,12

Тохируулах бичилтүүдийг ерөнхийд нь: Тооцоолон хуваарилах Хуваарилан тохируулах бичилт гэж ангилдаг

Тайлангийн хугацааны эцэст хийх түхируулах бичилтүүдийг 4 төрөлд хувааж болно. Үүнд:

Бүртгэгдсэн зардлын хуваарилах бичилтүүд Бүртгэгдсэн орлогыг хуваарилах бичилтүүд Бүртгэгдээгүй зардлыг бүртгэх бичилтүүд Бүртгэгдээгүй орлогыг бүртгэх бичилтүүд

Page 11: Lecture №9,10,11,12

Тохиргоо бичилтийн үзд дараах шинж чанарууд илэрдэг.

Үүнд:

Шалгах баланс дахь орлого зарлагын дансны үлдэгдэл өөрчлөгдөнө.

Шалгах баланс дахь хөрөнгө болон өр төлбөрийн дансны үлдэгдэл өөрчлөгдөнө.

Тохиргоо бичилтийг тайлант хугацааны эцэст хийдэг. Мөнгөн хөрөнгийн дансанд тохиргоо бичилт хэзээ ч

хийдэггүй.

Page 12: Lecture №9,10,11,12

Бүртгэгдсэн зардлыг хуваарилах:

Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн 1 үеэс дээших хугацаанд орлого олохын тулд гаргасан зардал нь ихэвчлэн хөрөнгийн дансанд дебетлэгдсэн байдаг. Эдгээр зардлуудаас ашиг олох үе бүрийн эцэст зардлын зарим хэсгийг хөрөнгийн данснаас зардлын дансанд шилжүүлэн бичих тохируулах бичилт хийгдэнэ.

Бүртгэгдсэн зардлыг хуваарилах бичилтүүдэд: элэгдлийн зардлыг тооцох, урьдчилан төлсөн зардлуудыг хуваарилах бичилтүүд орно.

Элэгдлийн зардал гэдэг нь үндсэн хөрөнгийн ашиглах хугацааны доторх 1 тайлангийн хугацаанд оногдох өртгийн хэмжээг хэлнэ.

Page 13: Lecture №9,10,11,12

Аж ахуйн нэгж нь барилга, тоног төхөөрөмж, автомашин, компьютер, конторын тавилга, склад гэх мэт удаан эдлэгдэх зүйсийг худалдах авах үедээ тэдгээрийг ашигласнаар ашиг олох болно гэж үздэг. Элэгдэл нь тайлангийн хугацааны орлогыг бий болгосон зардлын нэг хэсэг юм.

Жишээ нь: Компани 42000 төгрөгний өртөгтэй ажлын тоног төхөөрөмж худалдан авсан бөгөөд түүнийгээ 5 жил ашиглана гэж үзье. 1 сард ноогдох элэдгдлийн зардал 700 төгрөг болж байна. (42000:5:12=700)

Сарын эцсийн зардалд дараах бичилт хийнэ.

Элэгдлийн зардал 700

Хуримтлагдсан элэгдэл 700

Page 14: Lecture №9,10,11,12

Хуримтлагдсан элэгдэл данс нь хөрөнгийн сөрөг данс юм. Сөрөг данс нь санхүүгийн тайланд холбогдох хөрөнгийн дансны дүнгээс хасагдаж тусгагдана.

Баланс Үндсэн хөрөнгө: Ажлын тоног төхөөрөмж 42000 Хасах нь: Хуримтлагдсан элэгдэл (700) Нийт үндсэн хөрөнгө 41300

Page 15: Lecture №9,10,11,12

Урьдчилан гарсан зардалд ихэвчлэн урьдчилан хийсэн даатгал, түрээс, бичиг хэргийн зүйлийн зардлууд ордог. Эдгээр урьдчилан хийсэн төлбөр нь тухайн тайлангийн үеэс илүү хугацаанд ашиг өгөх бөгөөд цаашдаа зардал болох боловч тухайн үед хөрөнгө мэтээр балансад бүртгэдэг.

Жишээ нь: 1 байгууллага бүтэн жилийн даатгал 600000 төгрөгийг оны эхэнд даатгалын байгууллагад шилжүүлсэн. Тэгвэл энэ даатгалын зардлын хөрөнгө байдлаар бүртгэгдэнэ.

Урьдчилан гарсан даатгал 600000

Мөнгөн хөрөнгө 600000 Энэ даатгал нь гал түймрийн даатгал гэж бодоход 1 сард

оногдох хэсэг нь 50000 төгрөг болно. 1-р сарын 31-ний байдлаар тохируулах бичилт хийвэл:

Даатгалын зардал 50.000

Урьдчилан гарсан даатгал 50.000 гэж хийнэ.

Page 16: Lecture №9,10,11,12

Бүртгэгдсэн орлогыг хуваарилах:

Үйлчлүүлэгчид дараагийн үеүдэд үйлчлүүлэх үйлчилгээнийхээ хөлсийг урьдчилан төлөх тохиолдол байдаг. Жинхэнэ хэрэгжилтийн зарчмаар энэ нь орлого биш юм.

Учир нь тус компани нь үйлчилгээ үзүүлэх эсвэл хөрөнгө өгөх өртэй үлдлээ гэсэн үг. Иймд орлогыг мөнгөн хөрөнгийн дансны дебетэд урьдчилан орсон орлого дансны кредитэд бичдэг. Энэ нь балансын өр төлбөрийн хэсэгт тусгагддаг

Тайлангийн үеийн эцэст дээр урьдчилсан орлогын зарим хэсэгт ноогдох үйлчилгээг үзүүлж орлогыг жинхэнээр нь олсон бол тэр зүйлээр дансандаа тохируулан бичнэ.

Page 17: Lecture №9,10,11,12

Жишээ нь: Хөрөнгөө 3 жилийн хугацаатай түрээслүүлнэ. Түрээсийн хөлсөнд 300000 төгрөг авчээ.

Мөнгөн хөрөнгө 300000

Урьдчилан орсон түрээсийн орлого 300000

1 жилийн эцэст тухайн жилд ноогдох түрээсийн орлого 300000:3=100000 төгрөгөөр бичилт хийнэ.

Урьдчилан орсон түрээсийн орлого 100000

Түрээсийн орлого 100000

Page 18: Lecture №9,10,11,12

Бүртгэгдээгүй зардалыг бүртгэх: Энэ төрлийн тохируулах бичилт нь цаашид гарах ажил гүйлгээнд хамаарах учир зардал нь нягтлан бодох бүртгэлд хараахан тусгагдаагүй байдаг. Ажилчдын цалин зээлсэн мөнгөний хүү зэрэг нь өдрөөс өдөрт хуримтлагдаж байдаг боловч төлөгдөх хүртлээ бүртгэлд тусгагддаггүй зардлуудын энгийн жишээ юм. Эдгээр зардал нь хугацаанаасаа хамаардаг. Жишээ нь: Компани сар бүрийн 27-нд цалин тавьж олгодог. Нэг өдрийн цалин 600 төгрөг гэж тооцвол сарын сүүлийн 3 өдөр болох 28, 29, 30-ны өдрийн цалин 600 х 3=1800 төгрөгийг хэдий дараа сард тавьж олгох боловч энэ нь уг сарын зардалд хамаарагдах ёстой. Энэ тохиолдолд тайлангийн хугацааны эцэст дараах тохируулах бичилт хийнэ.

Цалингийн зардал 1800

Цалингийн өглөг 1800 Ингэж тохируулах бичилт хийсэн тохиолдолд өр болон зардал

1800-аар ихсэж ашиг буурна.

Page 19: Lecture №9,10,11,12

Бүртгэгдээгүй орлогыг бүртгэх: Бүртгэгдээгүй боловч тооцооолсон орлого гэдэг нь орлогын тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн боловч түүний төлбөр нь дараагийн тайлангийн хугацаанд хийгдэх бүртгэгдээгүй байгаа ажлын хөлс орлогыг хэлнэ. Жишээ нь: Компани зар сурталчилгаа хийж өгөхөөр өөр компанитай гэрээ хийгээд төлбөрийг нь ажлаа хийж гүйцэтгэсний дараа авахаар тохиролцжээ. Сарын эцэст уг гэрээт ажлынхаа хувийг буюу 2000 төгрөгний ажлыг гүйцэтгэж дууссан байна. Хэдийгээр энэ мөнгийг хүлээж аваагүй ч энэ нь тайлант хугацааны орлогод хамаарах ёстой. Тайлант хугацааны эцэст дараах тохиргоо бичилт хийнэ.

Хуримтлагдсан авлага 2000

Хуримтлагдсан орлого 2000

Page 20: Lecture №9,10,11,12

Тохируулсаны дараах шалгах баланс: Тохируулсаны дараах шалгах баланс гэдэг нь ажлын

хүснэгтийн 3-дахь багана юм. Шалгах балансад тусгагдсан данснууд тохируулах бичилт хийсний дараа хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг.

Тохируулах бичилтийн үед орлого зарлагын болох хөрөнгийн зарим шинэ данс нэмэгдэн тохируулсаны дараах шалгах балансад тусгагдана.

Тохируулсаны дараах шалгах баланс нь тохируулах бичилтийн дүн зөв хийгдсэн эсэхийг шалгах зориулалттай бичилт юм.

Page 21: Lecture №9,10,11,12

3.2 Ажлын хүснэгтийг ашиглан санхүүгийн тайлан бэлтгэх

Санхүүгийн тайлангийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь орлого үр дүнгийн тайлан бөгөөд энэ нь бизнесийн үйл ажиллагааны тодорхой хугацааны үр дүнг харуулдаг. Орлого, үр дүнгийн тайланг хэлбэрээр нь:

1 үе шаттай орлого үр дүнгийн тайлан Олон үе шаттай орлого үр дүнгийн

тайлан гэж ангилдаг.

Page 22: Lecture №9,10,11,12

1 үе шаттай тайланд орлого ашгийг нэг зүйлд зардал алдагдлыг нэг зүйлд хамруулан тооцож тэдгээрийн зөрүүгээр цэвэр ашгийг тодорхойлдог.

Жишээ нь:

Орлого үр дүнгийн тайлан

………………ХХК

2000……

Орлого: Борлуулалт ……………

Хүү ба бусад орлого…………… _______

Зарлага: Борлуулалтын өртөг……………

Удирдлага ба бусад зардал… _______

Татвар төлөхийн өмнөх ашиг /Орлого зарлагын зөрүү/

Орлогын татвар ……………

Цэвэр ашиг …………….

Page 23: Lecture №9,10,11,12

Олон үе шаттай орлого үр дүнгийн тайланд орлого зардлыг тэдгээрийн нөхцөлдүүлж буй учир холбогдлоор нь ангилан ашиг алдагдлыг тодорхойлдог.

Нийт ашиг (алдагдал) Үйл ажиллагааны ашиг (алдагдал) Ердийн үйл ажиллагааны ашиг (даатгал) Татвар төлөхийн өмнөх ашиг (алгагдал) Цэвэр ашиг (алдагдал) гэж харуулна.

Page 24: Lecture №9,10,11,12

Өмчийн өөрчлөлтийн тайлан: Хуримтлагдсан ашиг бол олсон цэвэр орлогоор бий болж бизнесийн байгууллагад хуваарилагддаггүй үлдсэн нөөц буюу эзэмшигчийн өмчийн хэсэг юм. Өмчийн өөрчлөлтийн тайлан нь тайлант хугацааны бизнесийн үйл ажиллагаанаас олсон үр дүнгээр тодорхойлогдсон ашигт гарсан өсөлт багасалтыг нэгтгэн дүгнэж үзүүлнэ. Хуримтлагдсан ашгийн өсөлт нь олсон цэвэр орлогын үр дүн, багасалт нь ногдол ашгийн хуваарилалт болон цэвэр алдагдлын үр дүн юм. Өмчийн өөрчлөлтийн тайлан дараах хамаарал дээр суурилагдана.

Хугацааны эхэн дэх хуримтлагдсан ашгийн үлдэгдэл + цэвэр ашиг – ноогдол ашиг = Хугацааны эцэс дэх хуримтлагдсан ашгийн үлдэгдэл

Тайлант хугацааны эцсийн хуримтлагдсан ашгийн дүн нь дараагийн тайлант үеийн эхний үлдэгдэл болно.

Page 25: Lecture №9,10,11,12

Баланс гаргах: Балансыг ажлын хүснэгтээр гаргахдаа

тохируулсны дараах шалгах балансанд тусгагдсан хөрөнгийн дебет багананд өр төлбөр эзэмшигчийн өмчийн кредит баганандах дүн нь балансад шууд бичигдэж баланс гарна.

Ингэснээр ажлын хүснэгт бүрэн гүйцэд болно.

Page 26: Lecture №9,10,11,12

3.3 Хаалтын бичилт Практик амьдралд байгууллагын удирдлага нь хөрөнгийн

өөрчлөлтийн шалтгааныг мэдэхийг хүсч байдаг учраас эцсийн үр дүнг нь тооцох зорилгоор орлого, зардлын төрөл бүр дээр тусгай дансдуудыг нээж хөтөлдөг. Эдгээр данснууд нь зөвхөн тухайн тайлангийн үед хамаарагддаг бөгөөд тэдгээрийг тур данс /temporary accounts/ гэж нэрлэдэг.

Түр данс нь тодорхой тайлангийн үе дэхь орлого зардлын хэмжээг илэрхийлдэг бөгөөд тухайн тайлангийн хугацааны эцэст эдгээр данснуудын үлдэгдлийг хааж орлогын тайлангаар дамжуулан хуримтлагдсан ашгийн тайлан болон балансад шилжүүлэн бичдэг. Ийм учраас түр данс нь зөвхөн тухайн тайлангийн хугаацаанд хөтлөгдөн хаагддаг бөгөөд түүнд тухайн тайлант хугацааны орлого, зардлын талаарх мэдээлэл хуримтлагдаж байдаг.

Page 27: Lecture №9,10,11,12

Тайлангийн хугацаанд гарсан ажил гүйлгээг журнал болон ерөнхий дэвтэрт бичиж ажлын хүснэгтэнд тусгахдаа орлого үр дүнгийн тайлангийн дараа хаалтын бичилтүүдийг хийдэг.

Орлого зардлын данснууд нь зөвхөн нэг тайлант хугацааны ажил гүйлгээнүүдийг хуримтлуулан бүртгэдэг учраас түр данснууд юм. Харин хуримтлагдсан ашгийн ба балансийн бусад данснууд нь нягтлан бодох бүртгэлийн тайлант үеэс цааш үлдэгдэлтэй гарч ашиглагдах учир байнгын данснууд гэдэг.

Page 28: Lecture №9,10,11,12

Түр данснуудын үлдэгдлийг хуримтлагдсан ашгийн дансанд шилжүүлэхийг дансны хаалт гэж нэрлэдэг. Түр данснуудыг хаах зорилгоор хийж байгаа журналыг бичилтүүдийг хаалтын бичилт гэнэ.

Дансны хаалтын бичилт нь: Орлогын дансны үлдэгдлийг орлого зарлагын нэгдсэн дансанд

хаана. Зарлагын дансны үлдэгдлийг орлого зарлагын нэгдсэн дансанд

хаана. Орлого зарлагын нэгдсэн дансны үлдэгдлийг хуримтлагдсан

ашгийн дансанд шилжүүлэн бичиж хаана. Ноогдол ашгийн дансны үлдэгдлийг хуримтлагдсан ашгийн

дансанд шилжүүлэн бичнэ.

Page 29: Lecture №9,10,11,12

Тайлангийн хугацааны эцэст хаалтын бичилтийг дараах хоёр зорилгоор хийдэг.

Эхний зорилго нь орлого, зардлын дансндыг хааснаар дараагийн тайлангийн хугацааны үндсийг тавьж өгдөг. Энэ үйл ажиллагаа нь цэвэр ашгийн болон тухайн тайлангийн хугацааны орлого, зардлыг илэрхийлж өгөхөд зайлшгүй шаардлагатай. Иймээс орлого, зардлын дансыг хааж, дараагийн тайлангийн эхэнд эдгээр данс нь тэг үлдэгдлээс эхэлнэ.

2-р зорилго нь хаалтын бичилт тухайн тайлангийн үйл ажиллагааны үр дүн болох ашгийг тоооцохтой холбоотой.

Page 30: Lecture №9,10,11,12

Орлого зардлын дансдын үлдэгдлийг “Орлого зардлын нэгдсэн данс” (Income summary) руу шилжүүлэн хааж бичдэг. Энэ нь орлого, зардлын бүх үр дүнг цэвэр ашиг хэлбэрээр тусгахад зориулагддаг. Энэ дансны эцсийн үлдэгдэлийг “Хуримтлагдсан ашиг” данс руу хааж өгдөг. Орлого зардлын нэгдсэн данс (ОЗНД)-ыг хаалтын бичилтийн үед ашиглах бөгөөд хэзээ ч санхүүгийн тайланд тусгадаггүй.

Орлого зардлын данс нь түр дансны нэг хэлбэр бөгөөд энэ нь тайлангийн хугацаа бүрт тэг үлдэгдлээс эхлэх ба энэ хугацааны туршид орлого, зардлын гүйлгээг хуримтлуулж, хаалтын бичилтийн үр дүнд тэг үлдэгдэлтэй болдог.

Page 31: Lecture №9,10,11,12

Хаалтын бичилтийг схемээр авч үзье.

Зардлын данс Орлогын данс

ххх ххх

2 ОЗНД 1

х х

К. Татан авалт х Хуримт. Ашиг

ххх 4 3 ххх

Page 32: Lecture №9,10,11,12

Схемээс үзэхэд : Орлого нь эзэмшигчийн хөрөнгийг өсгөж, харин зардал, татан

авалт нь эзэмшигчийн хөрөнгийг бууруулж байна. Тайлант хугацааны туршид тэдгээр өсөлт, бууралт нь орлого,

зарлага, татан авалтын дансанд түр зуур хуримтлагдан бичигдэнэ.

Тайлант хугацааны эцэс дэх хаалтын бичилтээр орлого, зардал, татан авалтын дансны өсөлт, бууралтын цэвэр нөлөөллийг эзэмшигчийн капиталыг дансанд шилжүүлдэг.

Хаалтын бичилтийг дараах дарааллаар явуулна. Орлогын дансыг хаах Зардлын дансыг хаах ОЗНД-г хаах Татан авалтын дансыг хаах

Page 33: Lecture №9,10,11,12

Ашиглах материал: Номын нэр: Дунд шатны НББүртгэл Зохиогч: Donald E. Kieso Хэвлэгдсэн он: 2000 он, Долоодохь хэвлэл Номын нэр: Санхүүгийн бүртгэл Зохиогч: Д.Жавзмаа, Саранчимэг Хэвлэгдсэн он: 2000 он Номын нэр: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Зохиогч: МУИС-ын багш нарын баг Хэвлэгдсэн он: 2009 он Номын нэр: Санхүүгийн дунд шатны бүртгэл 1-р дэвтэр Зохиогч: МУИС-ын багш нарын баг Хэвлэгдсэн он: 2009 он Номын нэр:“Санхүүгийн бүртгэл” Зохиогч: Орчуулгын ном-Р. Мейгс, В.Мейгс Хэвлэгдсэн он: 1996 он Номын нэр: “Нягтлан бодох бүртгэл” Зохиогч: Н.Агваан Хэвлэгдсэн он: 2004 он