33
Экологи 5лекц Тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт хамгаалалт Бэлтгэсэн: багш С.Дэнсмаа

"Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Embed Size (px)

Citation preview

Page 1: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Экологи 5-р лекц

Тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт

хамгаалалт

Бэлтгэсэн: багш С.Дэнсмаа

Page 2: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Зорилго: Газар нутгийг тусгай хамгаалалтанд авсан ашиг тус тэдгээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах тухай мэдлэг өгөх Түлхүүр үг:•Beauty spot-үзэсгэлэнт нутаг •Bound-газар нутаг•Park-дархан цаазат газар •National reservation-дархан цаазат газар •Singularity-дурсгалт газар •Natural resources-байгалийн нөөц•Natural complex-байгалийн цогцолбор

Page 3: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ГАЗАР НУТГИЙГ ДАРХЛАН ХАМГААЛЖ ИРСЭН ТҮҮХЭН ТОЙМ

Монголчууд байгалийн үзэсгэлэн төгс газар нутгийг тусгайлан хамгаалж, онголон тахиж тэнд байршин амьдардаг ан амьтныг дархлан хамгаалж ирсэн өнө эртний баялаг уламжлалтай.

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, овор, ховордсон амьтан, ургамал тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, экосистемийн тогтолцоо, хувьсан өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, байгалийн нөөц баялагийн ашиглалтыг зохицуулах зорилгоор газар нутгийг тусгайлан хамгаалах нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэдэг байгаль орчныг хамгаалах сонгодог арга хэлбэрийн нэг.

Page 4: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн Богдхан уулын амуудыг тусгайлан хамгаалах цагдаатай болсон. 1911 онд Богд хаант монгол улсыг тунхагласны дараа богд уулыг ‘’ Богд хайрхан уул ’’ гэж нэрлэн, хамгаалах захиргааг байгуулжээ.

БОГДХАН УУЛ

Page 5: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Тодорхой хэсэг нутгийг хамгаалалтад авах замаар байгалийн унаган төрхийг хэвээр нь хадгалах явдал дэлхий нийтийн хэмжээнд байгаль хамгаалалын сонгодог хэлбэр болж байна. Байгаль орчныг хамгаалах олон талтай, өргөн хүрээтэй арга хэмжээний нэг нь газар орныг хамгаалалтад авах явдал юм. Орчин үед хүний аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр их хэмжээний нутаг дэвсгэр доройтолд орж, ялангуяа хүн ам нягт суурьшсан газруудад байгалийн унаган ландшафт бараг үлдээгүй байна. Бичлэг үзнэ үү?

Page 6: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Олон улсын байгаль хамгаалах холбооноос \ IUCN\ \цаашид ОУБХХ гэнэ\ тусгай хамгаалалттай газар нутгийг \ТХГН\ ‘’Байгалийн ба соёлын өв, биоилогийн төрөл зүйлийг зохистой ашиглах, хамгаалахад зориулан хуулийн хүрээнд хамгаалагдсан далай тэнгис ба хуурай газрын хэсэг нутаг юм’’ гэж тодорхойлсон байдаг.

Тухайн газар нутаг дахь биологийн төрөл зүйл, байгалийн нөөц баялаг болон түүх соёлын дурсгалт зүйлсийг зөв зохистой

ашиглах хамгаалахиасуудал нь тусгайлан гаргасан хууль тогтоомж ба үр ашигтай

зохион байгуулалтаар зохицуулагдаж буй газар нутгийг тусгай хамгаалалттай газар

нутаг гэнэ.

Page 7: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Хэмээн ‘’үндэсний парк ба тусгай хамгаалалттай газар нутаг’’ сэдвээр 1992 онд венесуэлийн нийслэл каракас хотод ОУБХХ-ноос зохион байгуулагдсан дэлхийн олон улсын 4 дүгээр чуулганаас батлан гаргасан баримт бичигт тодорхойлжээ.

Page 8: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ДЭЛХИЙН ТОМООХОН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУД Тусгай хамгаалалттай газар нутгийн нэр

Ангилал Ямар улс Талбайн хэмжээ\ сая га\

Хамгаалалтанд авсан он

1. Гренланд Цогцолборт газар Дани 97,5 1924

1. Их Барьер Риф Хамгаалалттай ландшафть

Австрали 34,3 1979

1. Жианг танг Байгалийн нөөц газар Хятад 24,0 1990

1. Чергел Байгалийн нөөц газар Канад 1387 1978

1. Алтай Байгалийн нөөц газар ОХУ 8,8 1932

1. Оуади-Римэ-Оцадч

Байгалийн нөөц газар Чад 8,0 1969

1. Галапагос Байгалийн нөөц газар Эквадор 7,9 1986

1. Арктик Байгалийн нөөц газар АНУ 7,8 1980

1. Юкон дөльта Байгалийн нөөц газар АНУ 7,7 1980

1. Айд эт Тенере Байгалийн нөөц газар Нигер 7,7 1988

1. Тассил Н Ажнөр Цогцолборт газар Алжир 7,2 1972

1. Сюр дел эстадо Хамгаалалттай ландшафть

Венесуэл 7,2 1974

1. Байгаль-лөний Дархан цаазат газар ОХУ 6,6 1987

1. Мандэ Глют Байгалийн нөөц газар Канад 6,3 1969

1. Говийн их дархан газар

Дархан цаазат газар Монгол 5,3 1975

1. Сөлоус Байгалийн нөөц газар Танзани 5,0 1922

Page 9: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ

Page 10: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН ТЭМДГЭЛГЭЭ

Page 11: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН АНГИЛАЛ

Дархан цаазат газар

Байгалийн нөөц

газар

Байгалийн

цогцолбор газар

Байгалийн

дурсгалт газар

Page 12: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

”Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” Монгол улсын хуульд заасан бүсчлэл тогтоох тухай  шалгуур үзүүлэлтийг үндэслэж тус дархан цаазат газрын онцлог нөхцөлтэй уялдуулан онгон бүсийг гурван тусгаар хэсэг газар болгон хамгаалалт, хязгаарлалтын бүсүүдийг зааглан тогтоосон.

Page 13: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТИЙН ДЭГЛЭМ

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог,

хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны

онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль

орчны тэнцвэрт байдлыг хангах

зорилгоор улсын тусгай хамгаалалтанд

авсан газар нутгийг дархан цаазат газар

гэнэ.

Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны

аймгийн онцлог, хүний үйл

ажиллагаанд өртөх байдал зэргийг

харгалзан онгон, хамгаалалтын

болон хязгаарлалтын хэмээх 3 бүсэд

хуваана.

Page 14: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Онгон бүсэд байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хадгалах шаардлагад нийцүүлж зөвхөн

хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, байгалийн байгалийн төлөв байдлыг нь хөндөхгүйгээр

зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа

явуулахыг хориглоно.

Хамгаалалтын бүсэд ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцлийг хангах, байгалийн

гамшгаас учирсан хор уршгийг арилгахтай

холбогдсон биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Онгон бүсэд зөвшөөрсөн үйл ажиллагааг явуулна.

Хязгаарлалтын бүсэд онгон ба хамгаалалтыг бүсэд

зөвшөөрсөн үйл ажиллагааг явуулахаас гадна байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй

арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараах

үйл ажиллагаа явуулж болно.

Page 15: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

•Хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх•Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх•Ах амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах•Рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах•Байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах•Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах •Зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах•Уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх•Нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах

Page 16: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх

Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрийн зориулалтаар түүж бэлтгэх

Судалгаа шинжилгээнээс өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх,

Хортон шавж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх

Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах

Page 17: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

oЗөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажилглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрнаас өөр барилга байгууламж барихТухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явахoАргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэхoӨвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга багууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх oНуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах oХууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах

Page 18: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

Багалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ.

Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүсэд хуваана.

Page 19: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Онцгой бүсийн дэглэм: онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авна.

Аялал, жуулчлалын бүсийн дэглэм: аялал, жуулчлалын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр зөвшөөрөгдсөн газар загас барих, дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, байгалийн цогцолборт газрын онцгой бүсэд хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааг явуулж болно.

Page 20: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Хязгаарлалтын бүсийн дэглэм:

Уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх

Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл,

зөвшөөрлийн дагуу барих

Батлагдсан зураг төсөл, журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах

Биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаарагдах талбайг засч тохижуулах

Тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийх баталсан ерөнхий төлөвлөгөөний

дагуу хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж болно.

Page 21: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

Page 22: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ДЭГЛЭМ

Байгалийн нөөц газарт хамгаалалтад авсан байгалийн хэв шинж, тодорхой баялагийн төрх байдал, ургамал, амьтны аймгийн байршил, өсөлт, үржилтэд сөрөг нөлөөгүйгээр уламжлалт аж ахуй эрхэлж болно.

Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Page 23: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ДУРСГАЛТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ

Байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан

хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар

нутгийг дурсгалт газар гэнэ. Дурсгалт газрыг байгалийн дурсгалт газар,

түүх, соёлын дурсгалт газар гэсэн 2 төрөлд хуваана.

Байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтоц, илэрц бүхий

газар, хүрхрээ, хясаа, хавцал, хад цохио, явар, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн

манхан, солир, солирын цар, галт уулын тогоо зэргийг хамааруулж

болно.

Page 24: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ДУРСГАЛТ ГАЗРЫН ДЭГЛЭМ:

Page 25: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ

Page 26: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ГАЗАР АШИГЛАХ, ГАЗАР АШИГЛАХ

ХУГАЦАА, ГАЗРЫН ХЭМЖЭЭ

Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас монголт улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно. Газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.

Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрын хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тотоосон хэмжээний дотор хамгаалалтийн захиргаа буюу сум, дүүргийн засаг дарга тогтооно.

Page 27: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ГАЗАР АШИГЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ

Газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа

байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн засаг даргад гаргана. Хамгаалалтын захиргаа буюу засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв

байгуулагад уламжлана.

Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт

газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэжг, байгууллагад газар ашиглуулах тухай

шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргын саналыг үндэслэн гаргана.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчид тусгай хамгаалалттай

газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөрчигчдөд эрх хэмжээнийхээ хүрээнд

хариуцлага хүлээлгэнэ.

Page 28: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ОРЧНЫ БҮСИЙН ТУХАЙ

Орчны бүс нь онолын хувьд хамгаалалттай газрын хэсэг биш ч гэсэн түүний менежментийн бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг. Орчны бүс хамгаалалттай газартай зэрэгцэн байрлаж хамгаалалтын дараачийн түвшинд хамаарагдан улмаар тэнд хүн ам суурьшин түүний нөөц баялагийг ашигладаг. Монгол улсад тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд уг хуулинд орчны бүсийг дараахь байдлаар оруулж өгсөн байна.

Page 29: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялагийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шаардлагатай гэж үзвэл байгалийн нөөц газар, дурсгалт газарт орчны бүс, түүний заагийг тогтоож болно. Орчны бүс нь дархан цаазат газрын хилийн заагийн гадна байх бөгөөд байгалийн цогцолбор газрын хувьд түүний хилийн заагийн гадна буюу хязгаарлалтын бүстэй нь давхцсан байж болно.

Page 30: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан хуульд заасан эрүүгийн захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон буюу зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулсны улмаас газрын төрх байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймагт хохирол учирсан бол гэм буруутай этгээдээр хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлнэ.

Page 31: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол шүүгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдэд дор дурдсан шийтгэл ноогдуулна:

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 20000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 төгрөгөөр торгох

Байгалийн нөөц болон дурсгалт газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 10000-20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох

Page 32: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулахдаа газрын төлөв байдал, хөрс, ус, агаар, ургамал, амьтны аймагт сөрөг нөлөөлсөн хохирол учруулсан бол иргэнийг 5000-25000, аж ахуйн нэжг, байгууллагыг 50000-100000 төгөргөөр торгох

Дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 10000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох.

Page 33: "Экологи байгаль хамгаалал" Хичээл - 5

Анхаарал тавьсанд баярлалаа